16
Чиглүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр Гүйцэтгэсэн: Б.Сайнжаргал Э.Мижиддорж Б.Алтжин Г.Шүрэнцэцэг Г.Болормаа

Чиглүүлэх үйл ажиллагаа

Embed Size (px)

Citation preview

Page 1: Чиглүүлэх үйл ажиллагаа

Чиглүүлэх үйл ажиллагааны

хөтөлбөр

Гүйцэтгэсэн: Б.Сайнжаргал

Э.Мижиддорж

Б.Алтжин

Г.Шүрэнцэцэг

Г.Болормаа

Page 2: Чиглүүлэх үйл ажиллагаа

Агуулга

• Чиглүүлэх үйл ажиллагаа гэж юу вэ?

• Нягтлан бодогчийн албан тушаалд ажилчныг

чиглүүлэх үндсэн чиглэл : Компани, компанийн дотоод дүрэм, журмыг танилцуулах

Хамт олон, ажиллах орчинтой танилцуулах

Ажлын байр, НББ-ын бодлогыг танилцуулах

Ажлын дадлага, чадвар олгох дадлагажуулах хөтөлбөр

Хамт олонтой нэгтгэх хөтөлбөр

• Чиглүүлэх үйл ажиллагааг явуулах төсөв

• Чиглүүлэх үйл ажиллагааг үнэлэх

Page 3: Чиглүүлэх үйл ажиллагаа

Чиглүүлэх үйл ажиллагаа

Чиглүүлэх үйл ажиллагаа гэж юу вэ?

Шинэ ажилтныг байгууллага , хэлтэс, ажлын нэгжтэй танилцуулах

дасгах үйл явдал нь чиглүүлэх үйл ажиллагаа юм.

Зорилго

• Шинэ ажилтанд анхны эерэг сэтгэгдэл төрүүлэх , компанид урт хугацаагаар

ажиллуулах;

• Ажлын байран дээр эерэг ойлголтыг бий болгох;

• Соѐл болон үнэ цэнийг ойлгоход нь туслах;

• Ажилтныг боломжит удаан хугацаагаар ажиллуулах;

• Ажилтны үр ашигт байдлыг дээшлүүлэх, ажлын стандарт, орлого болон ашиг;

• Ажилтны ѐс суртахууныг дээшлүүлэх

Page 4: Чиглүүлэх үйл ажиллагаа

Чиглүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх

хугацаа

• Ажлын туршлагатай, мэргэжилээрээ 3 жил

ажиллсан хүн чиглүүлж байгаа тул

чиглүүлэх үйл ажиллагааг 2012 оны 4сарын

12-оос 2012 оны 7 сарын 30 хүртэл нийт 3

сар авч хэрэгжүүлнэ. Чиглүүлэх үйл

ажиллагаа нь ажлын өдрүүдэд явагдана.

Page 5: Чиглүүлэх үйл ажиллагаа

Нягтлан бодогч

Нягтлан бодогч ажлын байран дээрх ажилтныг чиглүүлэхэд

дараах нэр бүхий албан тушаалтан тус бүр чиглүүлэх

үүрэгтэй:

• Хүний нөөцийн менежер: Компанийн дотоод дүрэм журам,

хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад

журмуудыг хариуцан танилцуулах үүрэгтэй.

• Ерөнхий нягтлан бодогч: НББ-ын бодлогыг танилцуулах,

мэргэжлийн заавар зөвлөгөө өгөх, ажил даалгаврыг нь үнэлж

дүгнэх, цаашид шаардлагатай мэдлэг, дадлагаыг олж авахад нь

чиглүүлэх үүрэгтэй.

Page 6: Чиглүүлэх үйл ажиллагаа

• Дадлагажуулагч ажилтан: Дадлагажуулагч ажилтан нь ахлах нягтлан бодогч зэрэгтэй байх бөгөөд шинэ ажилтанг ажлын дадлага туршлага олж авах хугацаанд мэргэжлийн чиг баримжааг олгох бөгөөд шинэ ажилтанд тулгарсан ажил үүрэг, ажиллах орчин нөхцөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд туслах үүрэгтэй

• Дадлагажигч / Шинэ ажилтан/: Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, үнэлэлт дүгнэлт авах ба дүрэм журамтай холбоотой мэдээ, мэдээллийг хурдан түргэн тогтоох, хэрэгжүүлэх үүрэгтэй. Ажлын байр, ажиллах орчин, бусад мэдээллийн талаар асууж, лавлах үүрэгтэй.

Page 7: Чиглүүлэх үйл ажиллагаа

1.Компани, компанийн дотоод

дүрэм, журмыг танилцуулах

• Хүний нөөцийн менежер ажилд орсон эхний өдөр шинэ ажилтанд компанийн дотоод дүрэм журмыг танилцуулж ойлгуулах бөгөөд шаардлагатай материалыг дотоод сүлжээгээр болон биетээр өгнө. / компанийн ерөнхий бүтэц, хөдөлмөрийн дотоод журам, ажилтанд олгох хөнгөлөлт урамшуулал, аюулгүй байдлын дүрэм, аваарын гарцын зураг, шаардлагатай хүмүүсийн холбогдох утас... / Шинэ ажилтан нь дээрх дүрэм, журмуудыг ажлын 5 хоногт багтаан тогтоож, цээжлэх үүрэгтэй.

Page 8: Чиглүүлэх үйл ажиллагаа

2. Хамт олон, ажиллах орчинтой

танилцуулах

• Хүний нөөцийн менежер шинэ ажилтанг ажилд орсон эхний өдөр цаашид харьяалагдах тасаг хэлтсийн хамт олонтой албан ѐсоор танилцуулж дадлагажуулах ажилтан гаргаж өгнө. Дадлагажуулах ажилтан хэлтэс, тасгийн зохион байгуулалт, ажилчид, тэдний ажил үүргийн хуваарилалтын талаар танилцуулах бөгөөд шинэ ажилтанд шаардлагатай ажлын хангамжын материалыг аж ахуйгаас хэрхэн авахыг зааж өгнө.

Page 9: Чиглүүлэх үйл ажиллагаа

3. Ажлын байр, НББ-ын бодлогыг

танилцуулах

• Ерөнхий нягтлан бодогч, дадлагажуулагч

ажилтан нар шинэ ажилтанд НББ-тэй

холбоотой бодлогын баримт бичиг, анхан

шатны баримтууд, тэдгээртэй холбогдох

журмуудыг танилцуулна. Шинэ ажилтан

дээрхийг ажлын 9 хоногт багтаан эзэмшиж,

дүгнүүлнэ.

Page 10: Чиглүүлэх үйл ажиллагаа

4.Ажлын дадлага, чадвар олгох

дадлагажуулах хөтөлбөр

• Дадлагажуулагч ажилтан шинэ ажилтанг

ажлын дадлага туршлага олж авах

хугацаанд мэргэжлийн чиг баримжааг олгох

бөгөөд шинэ ажилтанд тулгарсан ажил

үүрэг, ажиллах орчин нөхцөлтэй холбоотой

асуудлыг шийдвэрлэхэд туслана

Page 11: Чиглүүлэх үйл ажиллагаа

5.Хамт олонтой нэгтгэх хөтөлбөр

Дараах арга хэмжээнүүдийн зардлыг компани даана.

– Тайлангийн дараах амралт /бассейн саун, массаж, 1 орой/

– Хамт олны өдөр /сонголттой: спорт заал, саун, караоке, 1 өдөр/

– Спортын арга хэмжээ

– Урлагын арга хэмжээ

– Өвлийн зугаалга / цанын бааз /

– Шинэ жилийн үдэшлэг

– Явган аялал

– Зуны зугаалга

Page 12: Чиглүүлэх үйл ажиллагаа

Чиглүүлэх үйл ажиллагааны төсөв

• багц - 2.docx

Page 13: Чиглүүлэх үйл ажиллагаа

Чиглүүлэх үйл ажиллагааг үнэлэх нь

• Хөтөлбөрийн үр ашгийг үнэлэхийн тулд

шинэ ажиллагсадтай эргэх холбоо тогтоох

аргыг удирдлага болгоно. Эргэх холбоо

тогтоохдоо шинэ ажиллагсдаас асуулга

авах, ярилцлага зохион байгуулах, бүлгээр

хэлэлцэх аргуудыг ашиглана.

• Шинэ ажилтан тухайн байгууллагын талаар

мэдээлэлтэй болж чадсан эсэх

Page 14: Чиглүүлэх үйл ажиллагаа

Чиглүүлэх үйл ажиллагааг үнэлэх нь

• Тухайн байгууллагад орж ажилласан анхны сэтгэгдэл хэр зэрэг байгаа талаар

• Цаашид тухайн байгууллагад хийж бүтээх эрмэлзлэл хэр зэрэг төрж байгаа

• Тухайн байгууллагад орж ажилсанаар ирээдүйдээ итгэх итгэл хэр зэрэг төрж байгаа талаар

• Мөрдөгддөг дүрэм журам, тушаал шийдвэрүүдтэй хэр зэрэг эвлэрч чадаж байгаа талаар

• Хуучин ажилчдыг хөндлөнгөөс ажиглаад ямар дүгнэлтэнд хүрсэн, яг өөрийн хийх гэж байгаа албан тушаалтантай уулзаад ямар сэтгэгдэл төрсөн

• Байгууллагын удирдлагуудын талаар ямар санаа бодолтой болсон

Page 15: Чиглүүлэх үйл ажиллагаа
Page 16: Чиглүүлэх үйл ажиллагаа

Any Question ?