54
Монополь БҮЛЭГ 12

Монополь пүүсийн үйл ажиллагаа

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Монополь

БҮЛЭГ 12

Page 2: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Та бүхэн энэхүү бүлгийг судалснаар дараах

чадвартай болно.

Монополь хэрхэн үүсдэг, нэг үнийн монополь болон

үнийн ялгаварлалтай монополийн хоорондох ялгааг

тайлбарлах

Нэг үнийн монополийн үнэ, бүтээгдэхүүний хэмжээг

тодорхойлох

Нэг үнийн монополь болон өрсөлдөөний үр ашиг,

гүйцэтгэлийг харьцуулах

Үнийн ялгаварлал хэрхэн ашгийг өсгөж байгааг

тайлбарлах

Монополийг зохицуулах нь түүний бүтээгдэхүүн, үнэ,

эдийн засгийн ашиг, үр ашигт хэрхэн нөлөөлж байгааг

тайлбарлах

Page 3: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Интернетийн давамгайлал

eBay болон Google зэрэг нь интернетийн зах зээлд

үйлчилгээ үзүүлж байгаа тэргүүлэгч пүүсүүд юм.

Google, eBay бол төгс өрсөлдөөнт зах зээл дээрх

пүүсүүдээс тэс ондоо.

Тэдний ямар төлөв байдал нь зах зээлд давамгайлж

байна вэ?

Оюутнууд та нар маш олон үнийн хөнгөлөлтийг эдэлдэг:

үсээ засуулахдаа, музей үзэхдээ, кино үзэхдээ, агаарын

тээврээр зорчихдоо гэх мэт

Яагаад?

Зарим хэрэглэгчдэд доогуур үнэ санал болгосноор

ашгаа хэрхэн хамгийн их болгодог вэ?

Page 4: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Зах зээлийн хүч

Зах зээлийн хүч, өрсөлдөөн хоѐр ихэнхи зах зээл

дээр байдаг хоѐр хүч юм.

Зах зээлийн хүч гэдэг нь зах зээлд нөлөөлөх чадвар

буюу нийлүүлэлтийн тоо хэмжээгээ өөрчлөх замаар зах

зээлийн үнэнд нөлөөлөх явдал юм.

Монополь гэдэг нь орлуулах боломж багатай

бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, тухайн бүтээгдэхүүнийг

өөр ямар нэгэн пүүс борлуулахаас ямар нэгэн хориг

саадаар хамгаалагдсан пүүсийг хэлнэ. Монополийн

хувьд пүүс тухайн салбарт ганцаараа оршдог.

Page 5: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Зах зээлийн хүч

Монополь хэрхэн үүсдэг вэ?

Монополь нь дараах хоѐр гол шинжтэй :

Орлуулах боломжгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

Ороход учирч буй саад хоригууд

Ороход учирч буй саад хоригууд

Бусад өрсөлдөгчдөөс тухайн пүүсийг хамгаалдаг хууль

ёсны болон зүй ёсны хязгаарлалтуудыг ороход учирч

буй саад хоригууд гэж нэрлэдэг.

Хууль ёсны, зүй ёсны гэсэн хоѐр төрлийн саад хориг

байна.

Page 6: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Зах зээлийн хүч

Ороход учирч буй хууль ѐсны саад хориг нь хууль

ёсны монополийг бий болгодог. Энэ зах зээл дээрх

өрсөлдөөн болон шинээр зах зээлд орох зэрэг нь

дараах зөвшөөрлүүдээр хязгаарлагддаг. Үүнд:

Олон нийтийн зөвшөөрөл авах (Жишээлбэл, U.S.

Postal Service бол нэгдүгээр зэрэглэлийн шууданг зөөх

тусгай зөвшөөрөлтэй байдаг)

Засгийн газрын лиценз (Практик дахь хууль,

эмнэлэгийн лицензтай адил)

Патент ба зохиогчийн эрх

Page 7: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Зах зээлийн хүч

Ороход учирч буй зүй

ёсны саад хоригууд

Ороход учирч буй зүй

ѐсны саад хоригууд нь зүй

ёсны монополийг бий

болгодог. Хоѐр ба түүнээс

дээш пүүстэй харьцуулбал

доогуур үнээр зах зээлийн

нийлүүлэлтийг ганцаараа

хийдэг пүүс юм.

Зураг 12.1-т зүй ѐсны

монополийг дүрслэв.

Page 8: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Зах зээлийн хүч

Нэг пүүс нэгжийн үнэ нь 5

цент байхад 4 нэгж

бүтээгдэхүүн үйлдвэрлэж

чадна.

Хоѐр пүүс нэгжийн үнэ нь

10 цент байхад 4 нэгжийг

үйлдвэрлэж чадна.

4 пүүс нэгжийн үнэ 15

цент байхад пүүс бүр 1

нэгжийг бүгд 4 нэгжийг

үйлдвэрлэж чадна.

Page 9: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Зах зээлийн хүч

Зүй ѐсны монопольд

өргөжилтийн өсөх үр

өгөөж маш хүчтэй байдаг.

LRAC муруй эрэлтийн

муруйтай огтлолцох үед

сөрөг налалттай хэвээр

байна.

Page 10: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Зах зээлийн хүч

Монополь пүүсийн үнэ тогтоох стратегиуд

Монополь пүүс худалдаж буй бүтээгдэхүүний хэмжээг

тодорхойлохдоо тохирсон үнийг сонгох ѐстой.

Монополь пүүст үнэ тогтоох хоѐр төрлийн стратеги

байдаг.

Үнийн ялгаварал гэдэг нь бүтээгдэхүүний ялгаатай

нэгжүүдийг ялгаатай үнээр борлуулах үйл ажиллагаа

юм.

Нэг үнийн монополь гэдэг нь бүх хэрэглэгчдэд

бүтээгдэхүүний нэгж бүрийг ижил үнээр борлуулах юм.

Page 11: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополийн үйлдвэрлэл ба

үнийн шийдвэр

Үнэ ба ахиу орлого

Монополь пүүс бол үнийг тогтоогч бөгөөд төгс

өрсөлдөөнт пүүс шиг үнийг хүлээн авагч биш.

Үүний шалтгаан нь монополь пүүсийн бүтээгдэхүүний

эрэлтийн муруй зах зээлийн эрэлтийн муруй болдогтой

холбоотой.

Монополь пүүс илүү олон бүтээгдэхүүн борлуулахын

тулд доогуур үнэ тогтоох хэрэгтэй болдог.

Page 12: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополийн үйлдвэрлэл ба

үнийн шийдвэр

Нийт орлого TR нь үнэ P ба худалдсан тоо хэмжээ Q-

ний үржвэрээр тодорхойлогддог.

Ахиу орлого MR нь худалдсан бүтээгдэхүүнийг нэгжээр

өсгөсний үр дүнд бий болох нийт орлогын өөрчлөлт

юм.

Нэг үнийн монополийн хувьд ахиу орлого нь

бүтээгдэхүүний тоо хэмжээний түвшин бүрт харгалзах

үнээс бага байдаг. Өөрөөр хэлбэл,

MR < P

Page 13: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополийн үйлдвэрлэл ба

үнийн шийдвэр

Зураг 12.2-т үнэ ба ахиу

орлогын хоорондын

хамаарал болон ахиу

орлогын муруйн гаргалгааг

харуулав.

Монополь пүүс үнээ 16

доллароор тогтоож 2 нэгж

бүтээгдэхүүн борлуулсан

гэж үзье.

Page 14: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополийн үйлдвэрлэл ба

үнийн шийдвэр Одоо үнээ 14 доллар болгож

бууруулан 3 нэгжийг

худалдсан гэе.

Үнэ 16 доллар байхтай

харьцуулахад 2 нэгжээс 4

долларын орлогын

алдагдал хүлээнэ.

Харин 3 дахь нэгжийн

борлуулалтаас 14 долларын

ашигтай.

Иймд нийт орлого 10

доллараар өсөх ба энэ нь

ахиу орлого юм.

Page 15: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополийн үйлдвэрлэл ба

үнийн шийдвэр

Ахиу орлогын муруй MR-г

10 долларын түвшинд 2 ба

3 нэгжийн хооронд байгаа

улаан цэгийг дайрсан

шулуунаар дүрслэв.

Тоо хэмжээний түвшин

бүрт MR < P байгааг

зургаас харж болно.

Page 16: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополийн үйлдвэрлэл ба

үнийн шийдвэр

Ахиу орлого ба мэдрэмж

Нэг үнийн монополийн ахиу

орлого нь түүний

бүтээгдэхүүний эрэлтийн

мэдрэмжтэй холбоотой

байдаг.

Эрэлт мэдрэмжтэй бол үнэ

буурсанаар нийт орлого

өсдөг.

Page 17: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополийн үйлдвэрлэл ба

үнийн шийдвэр

Борлуулсан тоо

хэмжээний өсөлтөөс бий

болох орлогын өсөлт нь

нэгжийн үнийн бууралтаас

бий болох орлогын

алдагдлаас их буюу ахиу

орлого MR эерэг байдаг.

Иймд үнэ буурч байгаа ч

нийт орлого өснө.

Page 18: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополийн үйлдвэрлэл ба

үнийн шийдвэр

Эрэлт мэдрэмжгүй бол

үнийн бууралт нийт

орлогыг бууруулдаг.

Учир нь борлуулсан тоо

хэмжээний өсөлтөөс бий

болох орлогын өсөлт

нэгжийн үнийг

бууруултаас бий болох

орлогын бууралт бага

буюу ахиу орлого MR

сөрөг байдаг.

Page 19: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополийн үйлдвэрлэл ба

үнийн шийдвэр

Иймд үнийн бууралтаар

нийт орлого буурна.

Page 20: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополийн үйлдвэрлэл ба

үнийн шийдвэр

Эрэлт нэгж мэдрэмжтэй бол

үнэ буурахад нийт орлого

өөрчлөгдөхгүй.

Борлуулсан тоо хэмжээний

өсөлтөөс бий болох

орлогын өсөлт нь нэгжийн

үнэ буурсанаар бий болох

орлогын бууралттай тэнцэх

буюу ахиу орлого MR = 0

байдаг.

MR = 0 үед нийт орлого

хамгийн их утгаа авна.

Page 21: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополийн үйлдвэрлэл ба

үнийн шийдвэр

Нэг үнийн монополь пүүс эрэлтийн муруйн мэдрэмж

муутай хэсэгт хэзээ ч үйлдвэрлэл явуулдаггүй.

Хэрэв үйлдвэрлэл явуулбал пүүс үнээ өсгөснөөр

пүүсийн нийт орлого өсч, нийт зардал буурч улмаар

эдийн засгийн ашиг нь өснө.

Page 22: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополийн үйлдвэрлэл ба

үнийн шийдвэр

Үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр

Монополь пүүсийн өмнө өрсөлдөөнт зах зээл дэх пүүст

тулгардаг технологийн хязгаарлалт мөн тулгардаг.

Гэхдээ монополь пүүсийн зах зээлийн хязгаарлалт нь

ялгаатай байдаг.

Монополь пүүс ашгаа хамгийн их байлгахын тулд

өрсөлдөөнт пүүстэй адил MR = MC нөхцлөөр

үйлдвэрлэлийн хэмжээг сонгодог.

Монополь пүүс ашиг хамгийн их байх бүтээгдэхүүний

тоо хэмжээнд харгалзах борлуулж чадах хамгийн

өндөр үнийг тогтоодог.

Page 23: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополийн үйлдвэрлэл ба

үнийн шийдвэр

Хүснэгт 12.1-д (268-р хуудас) ашгийг хамгийн их

байлгах бүтээгдэхүүний тоо хэмжээ болон үнийн

шийдвэрийг жишээгээр харуулав.

Монополь пүүс урт хугацаанд эдийн засгийн ашигтай

байж болно. Учир нь өрсөлдөгч пүүсүүд зах зээлд

орохоос хамгаалсан саад хоригуудтай байдаг.

Page 24: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополийн үйлдвэрлэл ба

үнийн шийдвэр

Зураг 12.4-т нэг үнийн

монополийн ашгийг

хамгийн их байлгах

сонголтыг харуулав.

Нийт орлого болон нийт

зардлын зөрүүгээр ашиг

хамгийн их байх үеийн

бүтээгдэхүүнийг хэрхэн

тодорхойлж байгааг (a)

хэсэгт дүрслэв.

Page 25: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополийн үйлдвэрлэл ба

үнийн шийдвэр

(b) хэсэгт MR = MC нөхцлөөр пүүс үнэ ба тоо хэмжээг тодорхойлох асуудлыг авч үзэв.

ATC муруй нь дундаж нийт

зардал юм.

Эдийн засгийн ашиг нь

үйлдвэрлэсэн тоо хэмжээ

ба нэгжийн ашгийн

үржвэрээр тодорхойлогдох

ба зурагт цэнхэр тэгш

өнцөгт харуулна.

Page 26: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополь ба өрсөлдөөнт

пүүсийг харьцуулах нь

Үнэ болон тоо хэмжээний

харьцуулалт

Зураг 12.5-т төгс өрсөлдөөнт

болон монополь зах зээл

дэх пүүсийн үнэ ба тоо

хэмжээг харьцуулж

харуулав.

Төгс өрсөлдөөнт зах зээлийн

эрэлтийн муруй D нь мөн

монополь пүүсийн эрэлтийн

муруй болно.

Page 27: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополь ба өрсөлдөөнт

пүүсийг харьцуулах нь

Төгс өрсөлдөөнт зах зээлийн

нийлүүлэлтийн муруй нь

пүүсүүдийн ахиу зардлын

муруйнуудын хэвтээ

тэнхлэгийн дагуух нийлбэр

буюу S = MC нөхцлөөр

тодорхойлогдоно.

Энэ муруй нь мөн монополь

пүүсийн ахиу зардлын муруй

болно.

Page 28: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополь ба өрсөлдөөнт

пүүсийг харьцуулах нь

Төгс өрсөлдөөнт зах зээлд

эрэлтийн тоо хэмжээ

нийлүүлэлтийн тоо

хэмжээтэй тэнцүү үед

буюу тоо хэмжээ QC ба үнэ

PC байхад зах зээлийн

тэнцвэр тогтоно.

Page 29: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополь ба төгс

өрсөлдөөнийг харьцуулах нь

Монополь пүүсийн хувьд

тэнцвэрт бүтээгдэхүүн QM нь

ахиу орлого ахиу зардалтай

тэнцүү байх MR = MC

нөхцлөөр тодорхойлогдоно.

Монополь пүүсийн хувьд

тэнцвэрт үнэ PM нь ашиг

хамгийн их байх үеийн тоо

хэмжээнд харгалзах эрэлтийн

муруй дээрх утгаар

тодорхойлогдоно.

Page 30: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополь ба төгс

өрсөлдөөнийг харьцуулах нь

Төгс өрсөлдөөнт пүүстэй

харьцуулбал монополь

пүүс бага хэмжээний

бүтээгдэхүүнийг өндөр

үнээр борлуулж байна.

Page 31: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополь ба төгс

өрсөлдөөнийг харьцуулах нь

Үр ашгийн харьцуулалт

Зураг 12 .6 (a)-д төгс ТӨЗЗ-

ийн үр ашгийг харуулав.

Зах зээлийн эрэлтийн муруй

нь нийгмийн ахиу үр

өгөөжийн муруй (MSB), зах

зээлиййн нийлүүлэлтийн

муруй нь нийгмийн ахиу

зардлын муруй MSC болно.

ИймээсТӨЗЗ-ийн тэнцвэр нь

үр ашигтай байна: MSB =

MSC.

Page 32: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополь ба төгс

өрсөлдөөнийг харьцуулах нь

Хэрэглэгчийн хожоо тэнцвэрт

үнийн дээд хэсэг болон

эрэлтийн муруйн доод хэсэгт

орших талбайгаар

илэрхийлэгдэнэ.

Үйлдвэрлэгчийн хожоо тэнцвэрт

үнийн доод хэсэг, нийлүүлэлтийн

муруйн дээд хэсэгт орших

талбайгаар тодорхойлогдоно.

Хоѐр агентийн хожооны

нийлбэр хамгийн их ба үр

ашигт тоо хэмжээг

үйлдвэрлэнэ.

Page 33: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополь ба төгс

өрсөлдөөнийг харьцуулах нь

Зураг 12.6(b)-тмонополийн үр ашиггүй байдлыг харуулав. Учир нь үнэ нийгмийн ахиу зардлаас их ба нийгмийн ахиу орлого нийгмийн ахиу зардлаас илүү гарч нийгмийн алдагдал үүсч байна.

Page 34: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополь ба төгс

өрсөлдөөнийг харьцуулах нь

Хожооны дахин

хуваарилалт

Монополь нь

хэрэглэгчийн хожооны

өөрчлөлтийн хэсгийг

үйлдвэрлэгчийн хожоонд

хуваарилдаг.

Page 35: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополь ба төгс

өрсөлдөөнийг харьцуулах нь

Рент (ашиг) хайгч

Монополийн нийгмийн зардал нь рент хайх гэж

нэрлэгдэх үйл ажиллагаагаар нийгмийн алдагдлаас их

гарч болдог. Рент хайх гэдэг нь эдийн засгийн рент олох

гэж хөрөнгийн хойноос хөөцөлдөхийг хэлнэ.

Аль ч хожоог (хэрэглэгчийн , үйлдвэрлэгчийн, эдийн

засгийн ашиг) эдийн засгийн рент гэж нэрлэдэг.

Рент хайгчид хоѐр замаар зорилгоо хэрэгжүүлдэг:

Монополийг худалдан авах—рент монополийг бий

болгогчдод шилжих

Монополийг байгуулах-улс төрийн үйл ажиллагаанд

нөөцүүдийг ашиглах

Page 36: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополь ба өрсөлдөөний

харьцуулалт

Рент хайгчийн тэнцвэр

Рент хайхад ашиглагдаж

буй нөөцүүд монополийн

эдийн засгийн ашгийг

бууруулдаг.

Зураг 12.7-т рент хайхын

тэнцвэрийг харуулав.

Page 37: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Нэг үнийн монополь ба өрсөлдөөний

харьцуулалт

Рент хайгчийн олж болох

потенциал ашгийг цэнхэр

талбайгаар үзүүлэв.

Дундаж нийт зардал өсч

улмаар ашгийг бууруулах

ба рент хайгчаас болж

нийгмийн алдагдал өсдөг.

Page 38: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Үнийн ялгаварлал

Үнийн ялгаварлал гэдэг нь практикт бүтээгдэхүүний

ялгаатай нэгжүүдийг ялгаатай үнээр борлуулах үйл

ажиллагаа юм.

Үнийн ялгаварлал явуулахын тулд монополь пүүс

дараах нөхцөл байдлыг бий болгож чадсан байх ѐстой.

1.Хэрэглэгчдийг ялгаатай бүлгүүдэд хувааж чаддаг

байх ѐстой

2. Бүтээгдэхүүнийг дамлан наймаалахгүйгээр худалдах

Зардлын ялгаатай байдлаас бий болсон үнийн зөрүү нь

үнийн ялгаварлал биш юм.

Page 39: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Үнийн ялгаварлал

Үнийн ялгаварлал ба хэрэглэгчийн хожоо

Үнийн ялгаварлал нь хэрэглэгчийн хожоог эдийн

засгийн ашиг болгон хувиргадаг.

Монополь пүүс дараах нөхцөлд ялгаварлал явуулж

чадна.

Бүтээгдэхүүний нэгжээр

Худалдан авагчдын бүлгүүдээр (жишээлбэл,

худалдан авагчдад давуу байдлыг олгох, агаарын

тээврийн билетийн бусад хязгаарлалтууд)

Page 40: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Үнийн ялгаварлал

Үнийн ялгаварлалаас

ашиг олох нь

Зураг 12.8 ба 12.9-т нэг

үнийн болон үнийн

ялгаварлал бүхий ижил

зах зээлийг харуулав.

Нэг үнийн монополь 8

нэгжийг нэг бүрийг 1200

доллараар борлуулж

ашгаа хамгийн их байлгаж

байна.

Page 41: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Үнийн ялгаварлал

Үнийн ялгаварлал явуулж

буй пүүс ашгаа өсгөж

болдог.

Ингэснээр хэрэглэгчийн

хожоог эдийн засгийн

ашиг болгон хувиргадаг.

Page 42: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Үнийн ялгаварлал

Үнийн төгс ялгаварлал

Пүүс бүтээгдэхүүний нэгж

бүрийг хэрэглэгчийн

төлөхөд бэлэн байгаа

хамгийн дээд үнээр

борлуулж байвал үнийн

төгс ялгаварлал үүсдэг.

Энэ үед ахиу орлого нь

үнэтэйгээ тэнцүү байх ба

эрэлтийн муруй нь мөн

ахиу орлогын муруйтай

тэнцүү байна.

Page 43: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Үнийн ялгаварлал

Үнийн төгс ялгаварлалтай

үед

Пүүс ашгаа хамгийн их

байлгахын тулд үнэ ахиу

зардалтай тэнцэх хүртэл

үйлдвэрлэлээ

нэмэгдүүлнэ.

Нэг үнийн монополийн үед

олох эдийн засгийн

ашгийг өсгөдөг.

Нийгмийн алдагдлыг

устгаж чаддаг.

Page 44: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Үнийн ялгаварлал

Агаарын тээврийн компаниуд үнийн төгс ялгаварлалтай байдаг.

Page 45: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Үнийн ялгаварлал

Үнийн ялгаварлалтай үеийн үр ашиг ба рент хайх үйл

ажиллагаа

Монополь пүүс үнийн ялгаварлалыг илүү төгс болгох

тусам түүний үйлдвэрлэл өрсөлдөөнт пүүсийн

үйлдвэрлэлтэй (P = MC) ойролцоо болох ба үр ашиг

өсдөг.

Гэвч төгс өрсөлдөөнт пүүстэй харьцуулбал энэ үр дүнд

хоѐр ялгаа байдаг.

1. Монополь пүүс хэрэглэгчийн хожоог бүрэн авдаг.

2. Эдийн засгийн ашгийн өсөлт рент хайх ажиллагаа руу

илүү их чиглүүлдэг- рент хайх үйл ажиллагаа нь

нөөцүүдийг үр ашиггүй ашиглахад хүргэдэг.

Page 46: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Монополийн бодлогын үр дүнгүүд

Нэг үнийн монополь үр ашиггүй байдлыг бий болгодог

бол үнийн ялгаварлал бүхий монополь хэрэглэгчийн

хожоог үйлдвэрлэгчийн хожоо, эдийн засгийн ашиг

болгон хувиргадаг.

Монополь рент хайхыг урамшуулан, дэмждэг бөгөөд

рент хайхад нөөц үр ашиггүй зарцуулагддаг.

Гэхдээ монополь үр ашгийг бий болгодог.

Монополиос бий болох хожоо

Шинийг санаачлах хөшүүрэг

Өргөжилтийн ба төрөлжилтийн өсөх үр өгөөж

Page 47: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Монополийн бодлогын үр дүнгүүд

Шинийг санаачлах хөшүүрэг

Патент, зохиогчийн эрх нь өрсөлдөөнөөс хамгаалдаг

ба урт хугацаанд технологийн шинэчлэл зэрэг шинэ

зүйлүүдээс монополь пүүсэд ашиг олох боломжийг

олгодог.

Өргөжилтийн ба төрөлжилтийн өсөх үр өгөөж

Өргөжилтийн ба төрөлжилтийн өсөх үр өгөөжтэй үед

монополь пүүс өрсөлдөөнт пүүстэй харьцуулахад илүү

бага дундаж зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх

боломжтой байдаг.

Page 48: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Монополийн бодлогын үр дүн

Зүй ёсны монополийг зохицуулах нь

Эрэлт болон зардлын нөхцлүүд нь зүй ѐсны

монополийг бий болгож байгаа үед засгийн газраас

монополийг зохицуулдаг.

Зураг 12.11-т зүй ѐсны монополийг хэрхэн

зохицуулж байгааг харуулав.

Page 49: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Монополийн бодлогын үр дүн

Ашгийг хамгийн их

байлгах

Монополь пүүс ахиу

орлого ахиу зардалтай

тэнцэх тоо хэмжээний

бүтээгдэхүүн үйлдвэрлэж

...

Түүнийг худалдан авах

хамгийн дээд үнийг

тогтоосноор эдийн засгийн

ашгаа хамгийн их

байлгадаг.

Page 50: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Монополийн бодлогын үр дүн

Үр ашгийн зохицуулалт

Нийгмийн сонирхолд нийцүүлэн зүй ѐсны монополийг MSB = MSC. байхаар зохицуулдаг.

Гадаад дам үр өгөөжгүй үед MSB муруй нь эрэлтийн муруйгаар тодорхойлогддог.

Гадаад дам зардалгүй үед ахиу зардлын муруй нь MSCмуруй болдог.

Үр ашигтай зохицуулалт нь үнэ, ахиу зардалтай тэнцүү үед бий болно.

Page 51: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Монополийн бодлогын үр дүн

Энэ зохицуулалт нь ахиу

зардалтай тэнцүү байх

үнийг тогтоодог буюу

үүнийг ахиу зардлаар үнэ

тогтоох дүрэм гэдэг.

Ахиу зардлаар үнэ тогтоох

дүрэм нь үр ашигтай

байдаг ч дундаж нийт

зардал үнээс дээгүүр тул

пүүс эдийн засгийн

алдагдалтай байдаг.

Page 52: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Монополийн бодлогын үр дүн

Хэрэв монополь пүүс татаас

авч алдагдлаа нөхдөг бол

татварыг нийгмийн

алдагдлыг бий болгох эдийн

засгийн бусад үйл

ажиллагаанд оногдуулах

ѐстой болно.

Зохицуулалттай зүй ѐсны

монопольд үнийн

ялгаварлал явуулах

боломжтой үед ахиу

зардлаар үнэ тогтоосноор

алдагдлыг бууруулж болдог.

Page 53: Монополь пүүсийн үйл ажиллагаа

Монополийн бодлогын үр дүн

Дундаж зардлаар үнэ

тогтоох

Өөр нэг сонголт нь пүүст

дундаж нийт зардалтай

тэнцүү үнээр үйлдвэрлэл

явуулахыг зөвшөөрөх юм.

Үүнийг дундаж нийт

зардлаар үнэ тогтоох

дүрэм гэдэг.

Page 54: Монополь пүүсийн үйл ажиллагаа

ЛЕКЦ ТӨГСӨВ