13
МОНГОЛЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ Тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж 2014.02.20

2014.02.20 Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж, Ж

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2014.02.20 Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж, Ж

МОНГОЛЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж2014.02.20

Page 2: 2014.02.20 Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж, Ж

Disclaimer

We have included in this presentation forward-looking statements. All statements that are not historical facts, includingstatements about our intentions, beliefs, expectations or predictions for the future, are forward-looking statements.

The reliance on any forward-looking statement involves risks and uncertainties, and although we believe theassumptions on which the forward-looking statements are based are reasonable, any or all of those assumptions couldprove to be inaccurate and as a result, the forward-looking statements based on those assumptions could also beincorrect.

We undertake no obligation to publicly update or revise any forward-looking statements contained in this presentation,whether as a result of new information, future events or otherwise, except as required by applicable laws, rules andregulations.

In light of these and other risks and uncertainties, the inclusion of forward-looking statements should not be regardedas representations by us that our plans and objectives will be achieved.

2

Page 3: 2014.02.20 Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж, Ж

Зах зээлийн үнийг эрэлт, нийлүүлэлтийн харьцаа тодорхойлдог Нийлүүлэлт эрэлтээс давбал үнэ буурдаг

Эрэлт нийлүүлэлтээс давбал үнэ өсдөг

Зах зээлийн үнэ бүтээгдэхүүний чанартай уялддаг Дүйцэхүйц чанартай бүтээгдэхүүн санал болгож байж үнийн нэг түвшинд өрсөлдөх боломжтой

Бүтээгдэхүүний чанарын түвшин өртөгт нөлөөлдөг, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэдөртөг нэмэгдэнэ. Гэхдээ бүтээгдэхүүний өртгийг нэмэх бүрт борлуулалтын орлого тэр хэрээрнэмэгдэх боломжгүйг санаж байх шаардлагатай

Нүүрсний өрсөлдөх чадвар зардлын бүтцээс шууд хамаарна Бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс бага зардлаар зах зээлд хүргэж чадахгүй бол тухайн

нийлүүлэгч урт хугацаанд оршин тогтнох боломжгүй

Зах зээлийн түр зуурын хүндрэлүүдийг даван туулахад мөнгөн зардлын өрсөлдөхүйц бүтэц нэнчухал үүрэгтэй

3

Page 4: 2014.02.20 Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж, Ж

40 43 47 45 57

125 115

98

293

129

215

261

165

135

-

50

100

150

200

250

300

2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013

Хатуу коксжих нүүрсний FOB үнэ, Австрали ($/ тонн)

Коксжих нүүрсний үнийн савалгаа сүүлийн 10-аад жилд хүчтэй байна

2005 оноос хойш коксжих нүүрсний үнийнхэлбэлзэл эрс нэмэгдэж, урьд жилүүдийн чигбаримжаагаар таамаглахад хүнд болсон

2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямрал,2011-2012 оны Европын өрийн хямрал, 2012-2013 онуудад Хятадын эдийн засгийнөсөлтийн хурд саарсан зэрэг нь дээрхибайдалд ихээхэн нөлөөлсөн

Австрали/Куинслэндэд үерийн гамшигтохиосон нь 2008, 2011 онуудад нийлүүлэлттасалдаж, үнэ хэлбэлзэхэд нөлөөлсөн

Өмнө нь Ази-Номхон далайн бүсийн коксжихнүүрсний гол импортлогчид нь Япон, ӨмнөдСолонгос, Тайван (өөрийн нүүрсний нөөцгүй)зэрэг орнууд байсан

Харин 2009 оноос эхлэн Хятад улс нь дэлхийнкоксжих нүүрсний хамгийн том олборлогчбайхын хажуугаар коксжих нүүрсний хамгийнтом импортлогч орон болсон

Гол экспортлогч Австралиас гадна ОХУ,Монгол, Индонез, Мозамбик зэрэг шинэтоглогчид зах зээлд нэвтрэн орж ирсэнтөдийгүй Хойд Америк, Африкаас нүүрснийнийлүүлэлт нэмэгдсэн

4

Олон улсын коксжих нүүрсний үнийн чиг хандлага

Эх сурвалж: 2000-2010 Metal Bulletin Research, 2011- 2013 Platts

Page 5: 2014.02.20 Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж, Ж

348,1

421,5

487,6 497,9

566,4

626,5

684,3 716,5

779,0

-

100,0

200,0

300,0

400,0

500,0

600,0

700,0

800,0

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013

Ширэм үйлдвэрлэл (сая тонн)

Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаа ч гангийн үйлдвэрлэл нь нэмэгдсээр байна

Дэлхийн гангийн нийгэмлэгийнмэдээлснээр 2013 онд Хятадын ширэмүйлдвэрлэл тус улсын ДНБ-ий өсөлтийнхурдыг давж, өмнөх жилийнхээс 9 орчимхувиар нэмэгдсэнээр 779 сая тонндхүрчээ

Хятадын Төмөр ба гангийнүйлдвэрлэлийн нийгэмлэгийнмэдээлснээр 2014 онд Хятадын ширэмүйлдвэрлэлийн өсөлт сааран, 3%-иарөсч, 800 сая тоннд хүрэх боловч энэ ньөнгөрсөн оныхоос даруй 20 гаруй саятонноор нэмэгдэж буй үзүүлэлт юм

Хятадын ган үйлдвэрлэлийн салбарынжилийн хүчин чадал 980 сая тонн гэжүзвэл 200 орчим сая тонны нөөц хүчинчадал үлдэж байна

5

Хятадын ширэм үйлдвэрлэл

Эх сурвалж: Дэлхийн гангийн нийгэмлэг ба АМЕ-ийн тайлан мэдээ

Page 6: 2014.02.20 Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж, Ж

Хятадын зах зээлийг онилсон, далайд гарцтай орнууд коксжих нүүрсний экспортоо нэмэгдүүлсээр байна

China Coal Resource вэбсайтадмэдээлснээр, зах зээлийн нөхцөл таагүйбайгаа хэдий ч 2013 онд Хятадын коксжихнүүрсний импорт 75 сая тонн давж, түүхэндээд амжилт тогтоогоод байна

Ингэхдээ Австрали, Хойд Америк ба ОХУбайр сууриа нэмэгдүүлсэн бол Монголынкоксжих нүүрсний нийлүүлэлт багассандүр зурагтай байна

Эрэлтээс давсан нийлүүлэлт коксжихнүүрсний үнийг унагасаар байна.Тухайлбал, 2014 оны 2-р сарын байдлаарАвстралийн дунд дэгдэмхий, хатуукоксжих нүүрсний Хятадын хойд бүс дэхCFR үнэ $126.75/ тонн байна

6

Хятадын коксжих нүүрсний импорт

7,2 4,7 6,2 6,9

34,4

47,3 44,7

53,6

75,4

-

10,0

20,0

30,0

40,0

50,0

60,0

70,0

80,0

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013

Коксжих нүүрсний импорт (сая тонн)Эх сурвалж: CCR

Page 7: 2014.02.20 Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж, Ж

Хятадын гангийн үйлдвэрүүд тус улсын хойд бүсэд, далайн эрэг дагуу байрласан нь далайн хямд тээврээр түүхий эдээ шууд татан авах боломжийг бүрдүүлсэн

Хятадын гангийн үйлдвэрлэл нь Бохайнтэнгисийн эрэг орчмын бүс нутагт төвлөрсөнбайдаг (Хэбэй, Таншан, Лиаонин, Шандонг,Жиансу мужууд)

2012-2013 онуудад коксжих нүүрсний үнэ эрсбуурч, далайн тээврийн үнэ сүүлийн 10 жилийнтүүхэн дэх хамгийн доод түвшинд хүрсэн тулХятадын ган үйлдвэрлэгчид далайгаартээвэрлэсэн, хямд өртөгтэй нүүрсийг шуудхудалдаж авахыг илүүд үзэх болсон

Иймд Шанси болон Монголоос газраартээвэрлэдэг нүүрсний үнэ далайгаар тээвэрлэсэннүүрсний үнэтэй өрсөлдөхүйц байхшаардлагатай тулгарч байна. Эс бөгөөс тухайнгол зах зээлээс шахагдах хандлагатай байна

7

Эх сурвалж: RBA , 2009 оны мэдээ

Жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 3 сая тонноос бага3-10 сая тонн

10-30 сая тонн

30-100 сая тонн

100 сая тонн буюу түүнээс дээш

Mongolia

Хятадын ширэм үйлдвэрлэл бүс нутаг бүрээр

Page 8: 2014.02.20 Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж, Ж

Дэлхийн коксжих нүүрсний эрэлт, нийлүүлэлтийн өнөөгийн байдал нүүрс нийлүүлэгчдийн өрсөлдөөнийг ширүүсгэж, үнэ, зардлын бүтцээ эргэн харахад хүргэж байна

Дэлхийн коксжих нүүрсний нийлүүлэлтийн чигхандлагыг авч үзвэл нийлүүлэгчдийн тоо олон,мөнгөн зардлын түвшин харьцангуй жигд байна(төмрийн хүдэртэй харьцуулахад)

CRU фирмийн судалгаагаар, коксжих нүүрсүйлдвэрлэгчдийн тогтмол зардал нь хувьсахзардлаасаа илүү жин дардаг тул (~70:30)нүүрсний үнэ хувьсах мөнгөн зардлаас доошунаагүй тохиолдолд компаниуд үйл ажиллагааявуулсаар байх чиг хандлагатай. Нүүрсний үнэнийт өртгөөс доош унасан ч тогтмол зардлаанөхөж чадаж байгаа компаниуд урт хугацаанднийлүүлэлт хийсээр байх боломжтой

Нүүрсний үнэ 2009 оноос хойшхи хамгийн доодтүвшинд хүрсэн хэдий ч дийлэнх компаниудынмөнгөн зардлын хэмжээ ашигтай түвшиндбайсаар байна. Мөн ложистикийн гэрээний ship-or-pay (тээвэрлэлтийн хэмжээнээс үл хамаарантээврийн зардлыг урьдчилж төлөх) нөхцлөөражиллахад хүрч байна

BHP, Teck Resources зэрэг томоохон компаниудзардлаа танахын хажуугаар тогтмол зардлыгжигд тархааж, нэгжийн зардлыг бууруулахынтулд үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлсээрбайна

8

Эх сурвалж: Wood Mackenzie, 2012 оны мэдээ

Дэлхийн коксжих нүүрсний нийлүүлэлт

Танш

ан д

ахь

CFR

үнэ

д су

урил

сан

мөн

гөн

зард

ал ($

/тон

н)

Aзи-Номхон далайн бүсийн коксжих нүүрсний нийлүүлэлт (МУ багтсан; сая тонн)

25% 50% 75%

138.75 $/ тонн - бага дэгдэмхий, хатуу коксжих нүүрсний Хятадын хойд бүс дэхCFR үнэ, 2014 оны 2-р сар (Platts)

126.75 $/ тонн – дунд дэгдэмхий, хатуу коксжих нүүрсний Хятадын хойд бүс дэх CFR үнэ, 2014 оны 2-р сар (Platts)

Page 9: 2014.02.20 Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж, Ж

Коксжих нүүрсний үнэ нь нүүрсний зэрэглэл, чанарын үзүүлэлтүүдээс хамаардаг

Коксжих нүүрсний үнэлгээ (бүтээгдэхүүний үнэ)нь чанарын үзүүлэлтээс хамаардаг. Тухайнүзүүлэлтүүд нь коксын үйлдвэрлэлд нэн чухалбөгөөд нүүрсний илчлэг чанартай шуудхолбоогүй байдаг

Дэлхий даяар нүүрсний чанарын үнэлгээний 2гол ангилал байдаг: Британи загварын ангиллыгбарууны орнууд болон Японы гангийнүйлдвэрүүд голчлон ашигладаг бол Германыангиллыг ОХУ болон Хятадын үйлдвэрлэгчидтүлхүү ашиглаж байна

Нүүрсний коксжих чанарыг хэмжихэд үнс, хүхэр,фосфорын найрлага зэрэг ердийнүзүүлэлтүүдээс гадна петрографын шинжилгээболон өөр олон нарийн үзүүлэлтүүдийг ашиглахболсон

Британи загварын ангилал (ASTM)-д нүүрснийкоксжих чанарыг хэмжиж, зэрэглэл тогтоохдооVM, CSR, CSN зэрэг үзүүлэлтүүдийг гол болгодог

Орос ба Хятад загварын ангилалд (ГОСТ буюуGB) VM, G, Y зэрэг үзүүлэлтүүдийг голчлонашигладаг (дараагийн слайдад яригдана)

9

Эх сурвалж: BHP компанийн танилцуулга, 2013 оны 5-р сар

Aвстралийн дэлхийд танигдсан коксжих нүүрсний брэндүүд

(CSR

)

Нүүрсний дэгдэмхий чанар (VM % aгаарын хуурай төлөв)$/тонн

250

200

150

100

Platts LV HCC FOBArgus HCC FOBPlatts 64 MV HCC FOBPlatts LV PCI FOBPlatts SSCC FOB

Apr 12 Apr 13Oct 12

Page 10: 2014.02.20 Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж, Ж

Нүүрсийг боловсруулж, өртөг шингээснээрбүтээгдэхүүний үнэнд шууд нөлөөлдөг. Мөннэгжийн үнэ цэнэ нэмэгдсэнээр тээврийн зардалбуурдаг

Гэхдээ нүүрс боловсруулалтын эдийн засгийн голүр ашиг нь орд газрын нөөцийн зохистойашиглалтыг бий болгосноор гардаг юм (түүхийнүүрс зарахад ордын нөөцийг сорчилж ашигладаг).

Энержи Ресурс ХХК нь 2008 оноос хойш Ухаа Худагуурхайд үйл ажиллагаа явуулахдаа нүүрснийкоксжих болон боловсруулалтын мөн чанарыг танинмэдэх чиглэлд геологийн нарийвчилсан судалгаа,шинжилгээ хийж ирсэн бөгөөд ингэснээр нүүрснийхольцын болон маркетингийн оновчтой стратегибий болгохыг зорьж байна

Нийт 1,435 цооногт 166,385 м өрөмдлөг явуулж,геофизикийн бүртгэл хийсэн. Мөн нүүрсний 32, 556дээжид лабораторийн туршилт, шинжилгээ хийсэнбайна

Тавантолгойн орд нь олон үе давхаргатай бөгөөднүүрсний чанар нь харилцан адилгүй. Нэг давхаргадотроо ч нүүрсний чанар, зэрэглэл өөр өөр байдаг.

Жишээ нь, Ухаа Худаг ордын 0С, 3А давхаргыннүүрс JM ангилалд багтдаг бол 4С давхаргыннүүрсний дэгдэмхий чанар 28%-иас давдаг тул1/3JM ангилалд багтдаг

Бүтээгдэхүүний чанарын шаардлагуудыг таньж мэдэх нь маркетингийн оновчтой стратегийн үндэс юм10

Эх сурвалж: Компанийн мэдээлэл

Хэрэглэгчийн шаардлагад бүрэн нийцсэн, эдийн засгийн үр ашигтай нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх

4С давхаргын нүүрсний дэгдэмхий чанарын ялгаатай байдал (VM % aгаарын хуурай төлөв)

20-22%

22-24%

24-26%

26-28%

28-30%

>30%

Бүтээгдэхүүн Нийтчийг, %

Үнслэг, %

Дэгдэмхийчанар, %

Хүхэр, % CSN G индекс Y индекс

GB ангилал JM < 9.0% < 10.5% < 28.0% < 0.7% > 6 > 80 > 15

4C давхарга 1/3 JM

8.3% 8.5% 28.4% 0.5% 9 90 20

Ухаа Худагхольц

JM 7.8% 10.4% 25.7% 0.6% 8 84 16

MV HCC стандартын Ухаа Худаг хольцын чанарын үзүүлэлтүүд

Page 11: 2014.02.20 Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж, Ж

Нүүрсний зөв хольц үүсгэх нь бүтээгдэхүүний үнэ, зардлын бүтцэд нөлөөлдөг гол хүчин зүйл юм

Нөөцийн зохистой ашиглалтыг боломжит дээдхэмжээнд хүргэн, эдийн засгийн үр ашгийгнэмэгдүүлэхийн тулд нүүрсний хольцынстратегийг бий болгож, 2 төрлийн коксжихнүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

0С, 3 ба 4-р давхаргын нүүрсийг хольсноорХятадын зах зээлийн JM стандарт болон 3-дагчзах зээлийн MV HCC стандартад тус туснийцүүлж байна

8 ба 9-р давхаргын нүүрсийг хольсноор Хятадынзах зээлийн 1/3JM стандарт болон 3-дагч захзээлийн SSCC стандартад тус тус нийцүүлжбайна

JM стандартын бүтээгдэхүүн зах зээлд илүү үнэхүрдэг, иймд нүүрсний хольцын стратеги нь энэбүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхэд чиглэгдэхнь зүйтэй

11

Эх сурвалж: Компанийн мэдээлэл

Нүүрсийг хольж ашиглах нь маркетингийн оновчтой бодлогын үндэс

Таншан дахь EXW үнэ, 2014 оны 2-р сар (CCR):JM (HCC) Үнслэг 10%, Дэгдэмхий чанар 23‐25%, Хүхэр<1%, G>80 1,045 юань/тонн (17% НАӨТ орсон)1/3JM (SSCC) Үнслэг10%, Дэгдэмхий чанар 29‐32%, Хүхэр<1%, G>80 995 юань/тонн (17% НАӨТ орсон)

G-in

dex

(0-1

00)

Нүүрсний дэгдэмхий чанар (VM % агаарын хуурай төлөв)

(Y>25 mm)

-3A давхаргын нүүрс-0C давхаргын нүүрс -4C давхаргын нүүрс

Коксжих нүүрсний GB ангилал

Page 12: 2014.02.20 Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж, Ж

Үйл ажиллагааны оновчтой менежмент, хууль эрхзүй ба бодлогын дэмжлэг

12

Монгол нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйлс

ТЭЭВЭРЛЭЛТИЙН ДЭД БҮТЭЦ БОГИНО ХУГАЦААНД: БООМТЫН ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАНД ОРУУЛЖ, ХЯТАДЫН

ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭНД ШУУД ГАРЦТАЙ БОЛОХ

ДУНД ХУГАЦААНД: ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАНДОРУУЛАХ, ЦАРИГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ

БОХАЙН ТЭНГИСИЙН ЭРЭГ ОРЧМЫН БҮСЭЭР ДАМЖИН ДАЛАЙД ГАРЦТАЙ БОЛОХЧИГЛЭЛД ЯРИА, ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ, ГАШУУНСУХАЙТЫГ ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙБООМТ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ

НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ, ХЭРЭГЛЭГЧДИЙН ШААРДЛАГАД НИЙЦЭХҮЙЦ, ЧАНАРЫН ЖИГД

ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН САНАЛ БОЛГОХ ЗАМААР ҮНИЙГ ӨСГӨХ

ОЛОН ДАВХАРГЫН НҮҮРСИЙГ ОНОВЧТОЙ ХОЛЬЖ, НЭГ СТАНДАРТ БҮТЭЭГДЭХҮҮНГАРГАХ, НӨӨЦИЙГ СОРЧИЛЖ АШИГЛАХГҮЙ БАЙХ

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗАРДЛЫГБУУРУУЛАХ

Page 13: 2014.02.20 Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл ба шийдэх боломж, Ж

Анхаарал тавьсанд баярлалаа!

Централ Тауэр, 16 давхарСүхбаатар дүүрэгУлаанбаатар 14200 Moнгол Улсwww.mmc.mn