10
Манай баг энэ 8-н сард

TFCF Сайн дурын баг 8 сард

Embed Size (px)

Citation preview

Page 1: TFCF Сайн дурын баг 8 сард

Манай баг энэ 8-н сард

Page 2: TFCF Сайн дурын баг 8 сард

Volunteer --- Сайн дур

Сайн дур гэж өөрт байгаа цаг хугацаа болоод сэтгэл зүрхээрээ ямар нэгэн шан харамж горилолгүй нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэхийг хэлнэ.

Сайн дурын ажилд үндсэн 4 шинж бий: • Сайн дураараа байх

• Ашгийн бус байх

• Нийтийн төлөө байх

• Системтэй байх

Page 3: TFCF Сайн дурын баг 8 сард

8 сарын 9Шинэ оюутны элсэлт

Нийт 32 оюутан элсэн орсон. Мөн элсэн орж ирсээр байгаа,

гэвч хамгийн чухал нь тоо бус идэвхи юм.

Page 4: TFCF Сайн дурын баг 8 сард

8 сарын 16 болон 20Гэр бүлийн үйлчилгээ

Тайвань Монгол хоёр орны хамтарсан оюутны сайн дурын баг Хан-Уул дүүрэгт байрлах хоёр зээ хүүгээ асран хамгаалдаг нэгэн өвөөгийн очиж туслан, амьдардаг жижигхэн байшинг нь засаж янзалан өглөө. Өвөөгийн байшин удаан хугацааны туршид угаалга цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийгдээгүй байсан учир чанар нь маш муудсан, өвөл их хүйтэн, хүн үргэлжлүүлэн амьдрахад хүндрэлтэй болсон байсан. 2 удаагийн гэр бүлийн үйлчилгээгээр гаднах засвар үйлчилгээ болоод дотор их цэвэрлэгээ хийж өвөөгийн гэрийг сайхан болгож өгсөн. Тус арга хэмжээнд идэвхитэй оролцсон Ганзолбоо, Сарантуяа, Цэрэнням, Бямбадорж, Ариунтуяа, Ганбаатар, Магнайбаяр, Баасандорж эдгээр оюутнууддаа баярлалаа...

Page 5: TFCF Сайн дурын баг 8 сард

8 сарын 16

Page 6: TFCF Сайн дурын баг 8 сард

8 сарын 20

Page 7: TFCF Сайн дурын баг 8 сард

8 сарын 14, пүрэв гараг. Ажил ихтэй завгүй сууна. Гэнэт хаалгаар нэгэн ээж н/а Баяраатай уулзая гэсээр орж ирэв. Жаахан яаруу яваамуу даа гэмээр тэр ээж олон таван үггүй шууд л манайд туслаад гэр янзлаад өгөөчээ гэж гуйлаа. 16 болон 20-нд гэр бүлийн үйлчилгээ төлөвлөчихсөн би энэ сардаа гэр бүлийн үйлчилгээ дахиж хийж боломж алга, оюутнуудын хичээл эхлэх гээд жаахан зав муутай байна. Та 9 сар хүртэл хүлээж чадах уу гэтэл учир байдлаа тайлбарлаад даруй туслаад өгөөч гэж дахин гуйлаа. Би ч нөхцөл байдлыг нь ойлгоод 17-нд танайд очиж туслая, та бэлдээд байж байгаарай хэмээн хариулсан. Тэр даруй оюутнуудтайгаа холбоо барьж бэлтгэл ажилдаа орсон. 17-ны өглөө бид хэдийг очиход төсөөлж байснаас хамаагүй их ажил биднийг угтсан ч бид шантралгүй ханцуй шамлан орж ажлаа хийж дуусгасан. Ажлын явцад бид халууцсан, өлссөн, ядарсан, сүүлдээ жаахан шантарсан, гэхдээ л бид тэрхүү ээжид туслан гэрийг янзалсан. Тус арга хэмжээнд ирж оролцсон Амартуяа, Нүрмаа, Цэрэнням, Ганзолбоо, Түвшинжаргал нартаа баярлалаа...

8 сарын 17Гэр бүлийн үйлчилгээ

Page 8: TFCF Сайн дурын баг 8 сард

8 сарын 17

Page 9: TFCF Сайн дурын баг 8 сард

8 сарын 24 Оюутны тэтгэлэг

Хөтлөгч /Хандсүрэн/

Дуу /Булганчимэг, Пүрэвдулам

Флаш моб /Нийтээрээ/

Сэтгэгдэл /Мөнхзаяа/

Page 10: TFCF Сайн дурын баг 8 сард