6
Сайн байцгаана уу, Намайг Като гэдэг. Энэ оны 3 сард төлөөлөгчийн газрын даргаар томилогдож ирээд ажиллаж байна. Өнгөрсөн жил Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар та бүхний сайн мэдэх Нарны гүүрийг ашиглалтанд өгсөн билээ. Энэ гүүр нь Монголын анхны том хэмжээний төмөр бетонон гүүр бөгөөд Улаанбаатар хотын замын түгжрэлийг багасгахад хувь нэмэрээ оруулж байгаа гэж найдаж байна. Гүүрийг доороос нь харахад ув улаан төмөр дам нуруу харагдах ба энэ нь гүүрийг хэр бат бөх болсоныг илэрхийлдэг. Мөэ Жайка-ийн хамтын ажиллагааны дүнд, 2009 онд боловсруулсан хотын мастер төлөвлөгөөнд тулгуурлаад, Жайка нь одоо судалгааны түвшинд байгаа метроны төслөөс эхсүүлээд хотын асуудлыг шийдвэрлэх шинэ технологи болон бодлогыг санал болгох гэж байна. Эргээд харахад 1990 оны ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтээс хойших эрс шинэчлэлт өөрчлөлтийн улмаас хот, хөдөөгийн хүн амын шилжилт, ХАА-н үйлдвэрлэлийн бууралт, зуд зэрэг гамшгаас үүдэлтэй малын тооны бууралт, үндсэн дэд бүтцийн элэгдэл зэрэг 90-ээд онд Монгол улс маш их хүндрэлтэй нүүр тулсан юм болов уу гэж бодож байна. Эдгээр асуудлуудын тухайд Жайка нь тухайн үеэс 4-р цахилгаан станцын засварын хамтын ажиллагаанаас эхсүүлээд зам, гүүр, ус суваг зэрэг үндсэн дэд бүтцийн сайжруулалт, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх болон хүний нөөцийн хөгжил, байгаль орчныг хамгаалах зэрэг монголчуудын амьдралыг цогцоор нь сайжруулахын тулд монголчуудтай хамтран хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ сониныг уншиж буй Жайка-ийн сургалт төгсөгч та бүхэн ялангуяа эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран зүтгэж байсан гэж бодож байна. Сүүлийн үед Монгол улсын эдийн засаг уул уурхайн хөгжлийн улмаас тогтмол өсч байгаа ба бараа бүтээгдэхүүний төрөл тоо мөн баялаг болж, хот хөгжиж байгаа боловч, нөгөө талаас баян хоосны ялгаа, байгаль орчны бохирдол зэрэг асуудлууд байсаар байна. Тиймээс Жайка нь цаашид засаглалыг бэхжүүлэхийн төлөөх хүний нөөцийн хөгжил, аж үйлдвэрлэлийн нэр төрлийг олшруулах, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, нийгмийн үндсэн үйлчилгээг сайжруулах, улам бүр нягтаршил ихтэй болж ирж байгаа Улаанбаатар хотын чадавхийг сайжруулах зэрэг салбаруудыг дэмжиж ажиллана. Цаашид мөн Жайка нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн үе шат бүрт Монголын ард түмэнтэй хамтран асуудлыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй аргуудыг боловсруулан санал болгож байх болно. Ингэхийн тулд 3500 – д хүрээд байгаа Жайка-ийн сургалт төгсөгчид та бүхэнтэйгээ хамтын ажиллагаагаа эрхэмлэж явах тул та бүхний зүгээс санал бодол, зөвөлгөө өгч хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга Като Тошинобү 2013.07 Дугаар 5 Project E-News Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний төсөлТөслийн удирдагч Эндо Хироши Project E-News Улаанбаатар хотын гал унтраах техник, технологийг сайжруулах төсөлТөсөл хариуцсан ажилтан А. Булган Volunteer E-News Жайка-гийн 2013 оны сайн дурын гишүүдийн үйл ажиллагааны товч танилцуулгаСайн дурынхныг хариуцсан ажилтан Э. Золбоо Сургалт төгсөгчийн булан Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, аливааг сэтгэл зүрхнээсээ хийж бүтээцгээеСургалт төгсөгч, Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т. Золбоот Бусад Жайка-ийн сургалтын хамтын ажиллагаа, сургалт төгсөгчдийн шилдэг жишээ Жайка Монгол дахь төлөөлөгчийн газрын шинэчилсэн танилцуулга БэлтгэсэнТүвшин-Од Жайка Монгол дахь төлөөлөгчийн газар Бодь цамхаг, 7 давхар, Сүхбаатарын талбай3, Улаанбааатар Утас: 976-11-325939, 312393 Факс: 976-11-310845 E-mail: [email protected]

Төлөөлөгчийн газрын цахим сонин (2013.07) (PDF/1.12MB)

Embed Size (px)

Citation preview

Page 1: Төлөөлөгчийн газрын цахим сонин (2013.07) (PDF/1.12MB)

Сайн байцгаана уу, Намайг Като гэдэг. Энэ оны 3 сард

төлөөлөгчийн газрын даргаар томилогдож ирээд ажиллаж

байна.

Өнгөрсөн жил Японы засгийн газрын буцалтгүй

тусламжаар та бүхний сайн мэдэх Нарны гүүрийг ашиглалтанд

өгсөн билээ. Энэ гүүр нь Монголын анхны том хэмжээний

төмөр бетонон гүүр бөгөөд Улаанбаатар хотын замын

түгжрэлийг багасгахад хувь нэмэрээ оруулж байгаа гэж

найдаж байна. Гүүрийг доороос нь харахад ув улаан төмөр дам

нуруу харагдах ба энэ нь гүүрийг хэр бат бөх болсоныг

илэрхийлдэг. Мөэ Жайка-ийн хамтын ажиллагааны дүнд, 2009

онд боловсруулсан хотын мастер төлөвлөгөөнд тулгуурлаад,

Жайка нь одоо судалгааны түвшинд байгаа метроны төслөөс

эхсүүлээд хотын асуудлыг шийдвэрлэх шинэ технологи болон

бодлогыг санал болгох гэж байна.

Эргээд харахад 1990 оны ардчилал, зах зээлийн эдийн

засгийн шилжилтээс хойших эрс шинэчлэлт өөрчлөлтийн

улмаас хот, хөдөөгийн хүн амын шилжилт, ХАА-н

үйлдвэрлэлийн бууралт, зуд зэрэг гамшгаас үүдэлтэй малын

тооны бууралт, үндсэн дэд бүтцийн элэгдэл зэрэг 90-ээд онд

Монгол улс маш их хүндрэлтэй нүүр тулсан юм болов уу гэж

бодож байна. Эдгээр асуудлуудын тухайд Жайка нь тухайн

үеэс 4-р цахилгаан станцын засварын хамтын ажиллагаанаас

эхсүүлээд зам, гүүр, ус суваг зэрэг үндсэн дэд бүтцийн

сайжруулалт, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх

болон хүний нөөцийн хөгжил, байгаль орчныг хамгаалах зэрэг

монголчуудын амьдралыг цогцоор нь сайжруулахын тулд

монголчуудтай хамтран хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж

ирсэн билээ. Энэ сониныг уншиж буй Жайка-ийн сургалт

төгсөгч та бүхэн ялангуяа эдгээр тулгамдсан асуудлуудыг

шийдвэрлэхэд хамтран зүтгэж байсан гэж бодож байна.

Сүүлийн үед Монгол улсын эдийн засаг уул уурхайн

хөгжлийн улмаас тогтмол өсч байгаа ба бараа бүтээгдэхүүний

төрөл тоо мөн баялаг болж, хот хөгжиж байгаа боловч, нөгөө

талаас баян хоосны ялгаа, байгаль орчны бохирдол зэрэг

асуудлууд байсаар байна. Тиймээс Жайка нь цаашид

засаглалыг бэхжүүлэхийн төлөөх хүний нөөцийн хөгжил, аж

үйлдвэрлэлийн нэр төрлийг олшруулах, жижиг дунд

үйлдвэрлэлийн хөгжил, нийгмийн үндсэн үйлчилгээг

сайжруулах, улам бүр нягтаршил ихтэй болж ирж байгаа

Улаанбаатар хотын чадавхийг сайжруулах зэрэг салбаруудыг

дэмжиж ажиллана. Цаашид мөн Жайка нь Монгол улсын

эдийн засгийн хөгжлийн үе шат бүрт Монголын ард түмэнтэй

хамтран асуудлыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй аргуудыг

боловсруулан санал болгож байх болно. Ингэхийн тулд 3500 –

д хүрээд байгаа Жайка-ийн сургалт төгсөгчид та бүхэнтэйгээ

хамтын ажиллагаагаа эрхэмлэж явах тул та бүхний зүгээс

санал бодол, зөвөлгөө өгч хамтран ажиллана гэдэгт найдаж

байна.

Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга

Като Тошинобү

2013.07 Дугаар 5

Project E-News

【Дотоод аудит, хяналт шинжилгээ,

үнэлгээний төсөл】

Төслийн удирдагч Эндо Хироши

Project E-News

【Улаанбаатар хотын гал унтраах техник,

технологийг сайжруулах төсөл】

Төсөл хариуцсан ажилтан А. Булган

Volunteer E-News

【Жайка-гийн 2013 оны сайн дурын гишүүдийн

үйл ажиллагааны товч танилцуулга】

Сайн дурынхныг хариуцсан

ажилтан Э. Золбоо

Сургалт төгсөгчийн булан

【 Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, аливааг

сэтгэл зүрхнээсээ хийж бүтээцгээе】

Сургалт төгсөгч, Холбооны удирдах

зөвлөлийн гишүүн Т. Золбоот

Бусад

Жайка-ийн сургалтын хамтын ажиллагаа,

сургалт төгсөгчдийн шилдэг жишээ

Жайка Монгол дахь төлөөлөгчийн газрын

шинэчилсэн танилцуулга

Бэлтгэсэн:Түвшин-Од

Жайка Монгол дахь төлөөлөгчийн газар

Бодь цамхаг, 7 давхар, Сүхбаатарын талбай3,

Улаанбааатар

Утас: 976-11-325939, 312393

Факс: 976-11-310845

E-mail: [email protected]

Page 2: Төлөөлөгчийн газрын цахим сонин (2013.07) (PDF/1.12MB)

Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх төсөл

Төслийн удирдагч Эндо Хироши

【Төслийн танилцуулга】 Монгол улсад улсын төсвийн хяналтыг сайжруулах

зорилготойгоор төрийн байгууллагад дотоод аудитыг

нэвтрүүлж эхлээд байна. Энэ үйл ажиллагааг дэмжих зорилгоор Жайка нь дотоод аудитын мэргэжилтнүүдийг

Монголд илгээн ажиллуулж байна. Японы аудитын

байгууллагуудын туршлага дээр тулгуурлан, Монгол улсын төрийн байгууллагын дотоод аудитыг

бэхжүүлэхийг дэмжиж ажиллаж байна.

Эрхэм зорилго: Төв болон орон нутгийн төрийн

байгууллагуудад дотоод аудитын тогтолцооны суурийг

тавих.

Төслийн зорилго: Монгол Улсын Засгийн газрын хувьд,

Сангийн яамны Дотоод аудит, хяналт-шинжилгээ,

үнэлгээний газраар дамжуулан, төр болон орон нутгийн

байгууллагуудад дотоод аудитыг нэвтрүүлэх,

хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн чадавхи бүрдэнэ.

Үр дүн 1: Төв болон орон нутгийн байгууллагуудын

дотоод аудитын ойлголт, түүний хэрэгцээ шаардлагын

талаарх ойлголт дээшилнэ.

Үр дүн 2: Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн

удирдлагын газар болон төсөлд хамрагдах төв, орон

нутгийн төрийн байгууллагуудын ажилтнуудын дотоод

аудитын олон улсын стандарт, хэрэглээний талаарх

мэдлэг сайжирна.

Үр дүн 3: Дотоод аудитын үйл ажиллагааг төв болон

орон нутгийн төсвийн байгууллагуудад нэвтрүүлэхэд

зориулсан, Монгол Улсын онцлогт нийцсэн стратеги

төлөвлөгөөний төслийг боловсруулна.

【Өнөөг хүртэлх үйл ажиллагаа】

Монгол улсад дотоод аудит гэдэг нь шинэ ойлголт тул

дотоод аудитороор ажиллах хүнд эхлээд суурь мэдлэг

эзэмшүүлэх шаардлагатай байсан. Иймд бид нар дотоод

аудитын талаарх семинар, сургалтыг олон удаа зохион

байгуулж, дотоодын аудитын талаар олон нийтэд

ойлголт өгч ирсэн. Өнгөрсөн 1 жилийн үйл ажиллагааны

үр дүнд сургалтанд оролцогчын тоо 400-д хүрч, дотоод

аудитын сургалтын сургагч 22 хүнийг бэлтгэсэн. Мөн

гадаадад улсын туршлагаас бодитоор суралцах

шаардлагатай байсан тул Япон, Солонгос, Англи улсад

сургалт зохион байгуулан, дотоод аудитыг бодит байдал

дээрээс нь суралцаад ирсэн. Стратегийг илүү бодит

болгохын тулд бодит байдал дээр үүссэн нөхцөл

байдлыг стратеги төлөвлөгөөнд тусгах шаардлагатай.

Тиймээс бид нар Монголд анх удаа дотоод аудитын үйл

ажиллагааг туршилтаар нэвтрүүлэн, цаашлаад аудитын

стратегийг боловсруулахаар болсон.

【Мэргэжилтнүүдийн танилцуулга】

Эндо Хироши: Төслийн удирдагч/ Дотоод аудит

(Сургалт 1):

- Мэргэжлийн багшийн хувьд дотоод аудитыг

ойлголтыг түгээсээр байх болно !

Такаги Хидэюки: Дотоод аудит (Сургалт 2):

-Сургалтыг надад даатгаарай !

Шимэги Нацүки: Дотоод аудит (Тогтолцоо

бүрдүүлэлт 1):

-Дотоод аудитын стратеги төлөвлөгөө боловсруулах

туршлага бол их байна. Монголыг надад даатгачих!

Сүгимүра Хироаки: Дотоод аудит (Тогтолцоо

бүрдүүлэлт 2):

- “Төмөр дотоод аудитор” гэж намайг нэрлэдэг.

Практик дадлагыг надад даатгаарай!

Доржсүрэнгийн Намжилмаа: Тогтолцоо бүрдүүлэлт

(Холбогдох байгууллагуудын зохицуулалт):

- Харилцаа, холбооны зохицуулагчаар ажиллаж

байна! Юу ч хамаагүй зөвлөөрэй.

Нармандах:Орчуулагч

-Монголын тухайд бүгдийг надад даатгаарай!

Дөлгөөн: Санхүү, аж ахуй

-Эвтэй найртай хамт олон дунд ажиллах хөгжилтэй

сайхан байна.

(Англи дахь сургалтын үеэр)

(Япон дахь сургалтын үеэр)

【Цаашдын төлөвлөгөө】

Монголд улсын төсвийн хяналтын талаар “шинэ

төсвийн тухай хууль” батлагдан, дотоод аудитыг

хэрэгжүүлэх шаардлагатай болж ирсэн. Үүний улмаас

бидний үйл ажиллагаа ч мөн нэмэгдэн, өдөр бүр маш их

ажилтай байдаг болсон. 2013 онд дотоод аудитын үйл

ажиллагааг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж эхэлсэн ба,

цаашид практик туршлагатай олон мэргэжилтнүүдийг

бэлтгэх төлөвлөгөөтэй байна. Нөгөө талаас орон нутагт

дотоод аудитын талаарх ойлголт одоо ч муу байгаа тул,

таниулах сургалт семинарыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

шаардлагатай болж байна. Дадлага, танхимын сургалтыг

тэнцвэртэйгээр хэрэгжүүлэн, үр дүнтэй дотоод аудитыг

нэвтрүүлэх үйл ажиллагааг явуулах зэрэгцээ энэ

туршлагадаа тулгуурлан, Монгол улсад нийцсэн дотоод

аудитыг нэвтрүүлэх төлөвлөгөөг боловсруулах болно.

Page 3: Төлөөлөгчийн газрын цахим сонин (2013.07) (PDF/1.12MB)

Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын төсөл

хариуцсан ажилтан А.Булган

【Улаанбаатар хотод 22 галын машин хүлээлгэн

өглөө】

ЖАЙКА энэ оны 6 сард “Улаанбаатар хотын гал унтраах

техник, технологийг сайжруулах” Буцалтгүй

тусламжийн төсөл (840 сая иен, ойролцоогоор 12.5

тэрбум төг)-өөр 22 галын машин (Автоцистер 8, Ус

тээвэрлэгч 8, Хөөсний автоцистер 1, Автомеханик шат 2 ,

Гэрэлтүүлгийн автомашин 3) болон гал унтраах багаж

тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, галын машинуудын

ашиглалт, үйл ажиллагааны сургалтыг зохион

байгууллаа. Энэ төсөл нь хотжилт явагдаж, өндөр

байшин барилгууд нэмэгдэж байгаа Улаанбаатар хотод

гал түймрийг үр дүнтэй унтраах чадавхийг

сайжруулахын галын машин, тоног төхөөрөмжүүдийг

шинэчилж, гал унтраагчдад зориулсан сургалт зохион

байгуулах зорилготой.

Хүлээлгэн өгөх ѐслол 6 сарын 20-нд Онцгой байдлын

алба үүсгэн байгуулагдсаны 9 жилийн ойн өдөр зохион

байгуулагдаж, Шадар сайд Д.Тэрбишдагва, Япон улсаас

Монгол улсад суугаа элчин сайд Шимизү болон бусад

холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцсон.

Ёслолын үер автомеханик шатны үзүүлэх сургуулилт,

багаж, тоног төхөөрөмжийн үзүүлэн, Онцгой байдлын

албаны ѐслолын жагсаал зохион байгуулагдаж,

Улаанбаатар хотын олон иргэд шинээр хүлээлгэн өгсөн

галын машин, тоног төхөөрөмжийг үзэх танилцах

боломж тохиосон юм.

Япон улс 10 жилийн өмнө “Гал унтраах тоног

төхөөрөмж, засвар үйлчилгээний байгууламжийг

сайжруулах төсөл” (740 сая иен, ойролцоогоор 11.0

тэрбум төг)-өөр 17 галын машин, багаж тоног

төхөөрөмжийг Монгол улсад хүлээлгэн өгсөн бөгөөд

тэдгээр машинууд нь маш сайн засвар үйлчилгээ

хийгдэж, одоо ч гал унтраах талбарт ашиглагдаж байна.

Энэ удаагийн төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар

хотын гал унтраах машины ихэнх нь Япон улсын

тусламжаар шинэчлэгдээд байна.

Page 4: Төлөөлөгчийн газрын цахим сонин (2013.07) (PDF/1.12MB)

【Жайка-гийн 2013 оны сайн дурын гишүүдийн үйл

ажиллагааны товч танилцуулга】

(1) Одоогийн байдлаар монгол улсад Жайка-гийн нийт

46 гишүүн томилогдон ажиллаж байна. Үүнээс

эрэгтэй 20 гишүүн эмэгтэй 26 гишүүн байна.

(2) Томилогдон ажиллаж буй гишүүд маань дараах

салбаруудад ажиллаж байна.

- Боловсрол: 22 гишүүн

- Эрүүл мэнд: 14 гишүүн

- Ажлын байрыг нэмэгдүүлэх: 6 гишүүн

- Дэд бүтэц : 4 гишүүн

(3) Сайн дурын гишүүд нь Залуу сайн дурын гишүүн

20-39 насны болон ахмад сайн дурын гишүүн 40-69

насны гэж хоѐр насны ангилалд хуваагдана. 1991

оны 3 сарын 26-ны өдөр Япон Монгол хоѐр улс

засгийн газрын гэрээ хэлэлцээрийг байгуулсанаар,

1992 оны 4 сарын 8-ны өдрөөс эхлэн Жайка-гийн

залуу сайн дурын гишүүд Монгол улсад томилогдон

ажиллах болсон. Одоогийн байдлаар 36 залуу сайн

дурын гишүүд ажиллаж байгаагаас 14 нь эрэгтэй,

22 нь эмэгтэй байна. Өнөөг хүртэл нийт 397 залуу

гишүүд ажиллаж байсанаас 166 нь эрэгтэй, 231 нь

эмэгтэй гишүүд байсан.

(4) Ахмад сайн дурын гишүүдийн хувьд 2000 оны 11

сарын 17-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж

эхэлсэн ба одоогийн байдлаар нийт 10 гишүүн

ажиллаж байгаагаас 6 эрэгтэй, 4 эмэгтэй гишүүн

эзэлж байна. Өнөөг хүртэл нийт 133 ахмад гишүүд

томилогдон ажилласнаас 108 нь эрэгтэй, 225 нь

эмэгтэй гишүүд байсан байна.

Сайн дурын гишүүдийг томилон ажиллуулах чиглэл

болон гарах үр дүн

Боловсролын салбарт (Үүнд спорт болон соѐлын

чиглэл багтана) :

Сургуулийн өмнөх болон бага дунд, ахлах ангийн

боловсрол, спорт, япон хэлний чиглэлээр боловсролын

байгууллагуудад сайн дурын гишүүд томилогдон,

хичээлийн заах арга зүйг сайжруулахад өөрийн мэдлэг

чадварыг дайчилан ажилладаг. Ингэснээр хамтран

ажиллагч Монгол багшийн заах арга зүй сайжирахын

зэрэгцээ, сурагчдын хичээлд хандах хандлагыг

сайжруулах тал дээр хувь нэмрээ оруулж байна.

Эрүүл мэндийн салбарт :

Эмчилгээ болон нөхөн сэргээх чиглэлээр улсын

эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд томилогдон

хамтран ажиллагчиддаа өөрийн мэдлэг туршлагаа

хуваалцахын зэрэгцээ асаргаа сувилгаа, нөхөн сэргээх

үйлчилгээг хэрхэн явуулах тухай ойлголтыг өгөх, ур

чадварыг түгээн дэлгэрүүлэхийг зорилгоо болгодог.

Эдгээр ажлууд нь эхнээсээ үр дүнгээ өгч байна.

Ажлын байрыг нэмэгдүүлэх салбарт :

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургууль, жижиг

дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон ажлын байрыг

нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад

томилогдон, энэ салбарт ажиллаж байгаа монгол

хүмүүсийн ажлын чадавхийг сайжруулахад өөрийн

хувь нэмрийг оруулж байна. Сайн дурын гишүүнээс

сурсан мэдсэн зүйлээ тухайн салбарын ажилтан ажил

хэрэг болгон ажиллаж эхэлсэн нь харагдаж байна.

Дэд бүтийн салбарт :

Өнөөг хүртэлх хугацаанд Жайка-гийн төсөл

хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламж болон иений

хөнгөлөлтэй зээлийн хэлбэрээр дэд бүтцийн салбарт

олон төсөл хэрэгжсэн байдаг. Тухайн төсөл хөтөлбөрийн

хүрээнд баригдсан байгууламжийг зохистой ашиглан

удирдан явуулах хүний нөөцийг хөгжүүлэх тал дээр

анхаарч сайн дурын гишүүдийг томилон ажиллуулж

байна. Жишээ нь Дулааны 4-р цахилгаан станц. Сайн

дурын гишүүдийн чадвараас суралцсан ажилтан нь

ажил хэрэг болгон ажиллаж байна.

Энэ жилийн 1-р ээлжээр 15 сайн дурын гишүүн шинээр

томилогдон ирсэн бөгөөд та бүхэнд танилцуулгыг

хүргэе.

No Овог нэр Мэргэжил Томилолт

ын дуусах

хугацаа

Ажиллах

байгууллага

1 Ичикава

Томохиро

Төр

захиргааны

үйлчилгээ

2015/03/25 Хөдөлмөр

судалгааны

институт 2 Икэда

Ёошифүм

и

Сагсан

бөмбөг

2015/06/30 Багануур дүүргийн

БТС-ын газар

3 Канэока

Мари

Нийгмийн

эрүүл

мэндийн

ажилтан

2015/03/25 Завхан аймгийн

ЭМГ

4 Вашиминэ

Мотоэ

Нийгмийн

ажилтан

2015/06/30 Толгойт нутгийн

хөгжлийн төв 5 Ивата

Эрико

Биеийн тамир 2015/03/21 Завхан аймгийн БГ

6 Асо

Юүтаро

Цэцэрлэгийн

багш

2015/06/30 Сэлэнгэ аймгийн БГ

7 Сүгиүра

Макото

Өсвөр үеийн

хөгжлийн

ажилтан

2015/06/30 Төв аймгийн

хүүхэд, гэр бүлийн

хөгжлийн хэлтэс 8 Ямамото

Масаюки

Волейбол 2015/06/30 Дорноговь аймгийн

БТСГ 9 Сүгимото

Цүтаэ

Бага ангийн

багш

2015/03/21 Дорноговь аймгийн

I сургууль 10 Савамото

Ёшихиса

Байгалийн

ухааны багш

2015/03/21 Дорноговь аймгийн

III сургууль 11 Цүяма Рай Бага ангийн

багш

2015/03/21 Дорноговь аймгийн

II сургууль 12 Томии Ай Дуу

хөгжмийн

багш

2015/03/25 Дорнод аймгийн

Хан-Уул цогцолбор

сургууль 13 Карияа

Изүми

Бага ангийн

багш

2015/03/21 Дорнод аймгийн

Хан-Уул цогцолбор 14 Сүгияма

Харүка

Бага ангийн

багш

2015/03/21 Дорнод аймгийн Ⅴ

сургууль 15 Кина

Аяако

Нийгмийн

эрүүл

мэндийн

ажилтан

2015/03/25 Булган аймгийн

ЭМГ

16 Фүрүкава

Макико

Нийгмийн

эрүүл

мэндийн

ажилтан

2015/06/30 Багануур дүүргийн

ЭМТ

Page 5: Төлөөлөгчийн газрын цахим сонин (2013.07) (PDF/1.12MB)

Бүтээмжийн хандлага институтын Гүйцэтгэх захирал,

ЖАЙКА Сургалт төгсөгчдийн холбооны УЗ-ийн

гишүүн Т.Золбоот

2009 оны “Practical Corporate Management for

Productivity Improvement” сургалт төгсөгч

【Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, аливааг сэтгэл

зүрхнээсээ хийж бүтээцгээе】

You can’t mandate the productivity; you must provide the

tools to let people become their best. \Steve Jobs\

Оршил хэсэг

Би 2009 оны хавар Японы ЖАЙКА байгууллага,

Японы Бүтээмжийн Төвийн шугамаар “Компанийн

бүтээмжийг нэмэгдүүлэх практик менежмент” сэдэвт

сургалтанд хамрагдах шалгаруулалтанд оролцон эцсийн

шатанд нэр бүхий их сургуулийн багш нартай өрсөлдөн

шалгарч Японы Токио хотноо 2 сарын хугацаатай

суралцахаар явсан юм.

Бизнесийг дэмжин урамшуулах, өмгөөлөн хамгаалж,

тэдэнд үйлчилдэг байгууллагад багагүй хугацаанд

ажилласан хэдий ч суралцах гэж буй чиглэлээрээ буюу

үйлдвэрлэл, түүний менежмент, санхүү, бүтээмжийн

талаар маш өнгөц мэдлэг, мэдэгдэхүүнтэй байсан. Тийм

хэдий ч үйлдвэрлэл, бүтээмжийн талаар 1 сарын дотор

нэлээдгүй уншиж танилцан практик туршлагуудтайгаа

уялдуулан, бүрдүүлэх ѐстой бичиг баримт, танилцуулга

эссэ зэргийг нь бичээд л өгчихсөн хэрэг.

Ингээд дотроо сэтгэл, итгэл, зүтгэл тээгээд л Япон

руу нисэж одвоо. Очсоны нөгөөдөр л маш шахуу

програмтай хичээлүүд орж эхлэв. Хичээл эхлээд л

мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй зүйл гарч ирсэн дээ.

Харин хамт нэг ангид суралцах хэд маань бүгд энэ

чиглэлээр ажиллаж байсан мэдлэг, туршлагатай хүмүүс

байв.

Японы сургалтын арга барил, дэг жаяг, хатуу ажээ.

Хичээл таслана, суухгүй байна гэсэн ойлголт байхгүй,

өдөр бүр буюу 7 хоногийн 5 өдөр бүтэн 8 цаг хичээллэнэ.

2 сарын турш шүү дээ. Мөн хичээл бүр дээр ганцаарчлан

эсвэл багаар танилцуулга хийж өнгөрсөн хичээл дээр

үзсэн сурсанаа өөрийн болгосон мөн практик дээр

хэрхэн уялдуулж болох талаараа танилцуулна. Шүүсээ

шахуулна гэгч л болсон доо, миний хувьд. Бусад ангийн,

өөр сэдвээр сурч байсан хүмүүс ийм шахуу айхтар биш

гэж байсан, манай анги нэлээн хэцүү шахуу хатуу болж

таарав. Сүүлийн 2 долоо хоногт бүүр оройны 8-9 цаг

хүргэж хичээл тарж байв. Гэх мэтчилэн хичээлийн

агуулга, аялал, сонин хачин зэргийн талаар бичвэл

зөндөө зүйлийг бичиж болох хэдий ч энэхүү бичлэгийн

маань зорилго энэ биш тул ингэсгээд орхие. Харин

цаашид шаардлага гарч завшаан тохилдвол

үргэлжлүүлэн бичиж болох биз ээ.

Бүтээмж Японд товчхон

Дэлхийн II дайны дараа Япон улс маш хүнд байдалд

байлаа. Үйлдвэр, үйлдвэрлэлийн тулгуур, суурь хэсэг нь

бараг бүхэлдээ устгагдсан бөгөөд үйлдвэрлэж буй

бүтээгдэхүүнүүд нь хямд бөгөөд чанар муутай. Хэдий

тийм боловч, Америкууд тэнд байрлах өөрийн цэргийн

баазын найдвартай бэлтгэн нийлүүлэгч байлгахын тулд

Японыг сэргээн босгох сонирхолтой байв. Коммунист

Хятадаар дэмжүүлсэн Хойд Солонгос дайны байдалтай

болж эхэлсэн бөгөөд тэдгээртэй дайтах магадлалтай

байсан нь гол шалтгаан ажээ.

Дайн болсон тохиолдолд АНУ-ын хувьд түүний

армийг дэмжиж тэдэнд бүхий л хэрэгцээт зүйлийг нь

нийлүүлж байх хүчирхэг эдийн засагтай Япон улс

хэрэгтэй байв. Тиймээс, АНУ-ын тал Япон руу өөрийн

бизнесмен, инженер болон бүтээмжийн

мэргэжилтнүүдийг илгээж японы мэргэжилтнүүдийг

Америк маягийн үйлдвэрлэлийн арга барилд сургаж

эхэлжээ. Мянга мянган япон бизнесменүүд Америкийн

цэргийн баазуудад сургалтанд хамрагдаж шинэ ур

чадварууд эзэмшиж эхлэв.

Америкчуудын Япон руу илгээсэн

мэргэжилтнүүдийн нэг бол бүтээмжийн болон чанарын

томоохон мэргэжилтэн Эдвард В Демин байлаа. Демин

япончуудад Америкийн үйлдвэрлэлийн арга барил болон

Page 6: Төлөөлөгчийн газрын цахим сонин (2013.07) (PDF/1.12MB)

үйлдвэр дэх бүхий л үйл явц, үйл ажиллагааг

сайжруулахын тулд бага гэлтгүй жижиг

сайжруулалтуудыг алхам алхамаар тасралтгүйгээр

байнга хэрэгжүүлж байх хэрэгтэйг зааж өгсөн юм.

Демингийн зөвлөгөөг бүрэн хүлээн авч дагаж

хэрэгжүүлсэн хамгийн том компани бол Тоѐота бөгөөд

тэд Тоѐотагийн үйлдвэрлэлийн систем \TPS\ хэмээх

бүтээмжийг сайжруулах үйлдвэрлэлийн шинэчлэлийн

цогц системийг боловсруулан хөгжүүлж өнөөг хүргэсэн

нь тэдний төдийгүй Япон улсын хөгжил дэвшлийн үндэс

суурь болсон гэж үздэг. Бүтээмжийг сайжруулах,

зардлыг бууруулах, чанарт анхаарах, хүний нөөцөө

хөгжүүлэх зэргээр олон японы компаниуд Тоѐотагийн

жишээг даган хөгжсөн байдаг.

Бүтээмж гэж юу вэ?

Бүтээмжийг бид үйлдвэрлэлийн гарц, үр ашигтай

байх явдал, хөдөлмөрийн үндсэн дээр бий болсон аливаа

зүйл юм гэх мэтээр ойлгодог. Зөв л дөө. Гэхдээ .... Бид

бүтээмж, түүний хэмжүүр, төлөвлөгөө гэх мэтийг

ярихгүйгээр, бүтээмжийн арга барилыг

хэрэгжүүлэхгүйгээр, энэ талаарх уламжлалт ойлголтоо

шинэчлэхгүйгээр бүтээмжийн талаарх бидний ойлголт

хэвээрээ л байх болно.

Нэг талаар бүтээмж гэдэг нь үйлдвэрлэлд оролцдог бүхий

л нөөцүүд \хүн, тоног төхөөрөмж, түүхий эд\-ийн ашигт

ажиллагаа хамгийн өндөр байх тэрхүү цэг бөгөөд эдгээр

нь хамгийн их өгөөжтэйгээр ашиглагдах явдал юм гэдэг.

Харин сонгодог утгаараа бүтээмж гэдэг нь юуны түрүүнд

сэтгэлгээний хандлага байдаг. Хүн аливааг хийж

бүтээдэг, тэр аливааг бүтээдэг хүн маань өөрөө

өөрийнхөө сэтгэлгээнд өөрчлөлт, шинэчлэлт хийж,

үйлчлүүлэгч болон ажиллагсаддаа тулгуурласан

бүтээмжийн арга барилуудыг хэрэгжүүлж байж түүний

эрхэлж буй ажил үйлс, бизнес амжилттай байх нь

дамжиггүй биз ээ. Тиймээс бүтээмжийн хамгийн гол

хүчин зүйл бол түүхий эд материал, дэвшилтэт машин

тоног төхөөрөмж гэхээсээ илүү хүний нөөц байдаг.

Бид яах хэрэгтэй вэ?

Аливаа бизнесийн байгууллагын дампуурал, уналт,

амжилтгүй үйл ажиллагааны цаад шалтгаан нь бүтээмж

бага байх явдал байдаг. Төлөвлөж буй бүтээмждээ

хүрэхгүй байх нь нэгжид ноогдох зардлыг нэмэгдүүлэх,

ингэснээр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ өндөр байх,

таны бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээл дээрх

хангалттай өрсөлдөхүйц байж чадахгүй байх шалтгаан

болдог.

Манай улсад үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй,

үүнийгээ дагаад үйлдвэрлэлийн удирдлагын арга барилд

суралцаагүй, хамтаар хийж бүтээх дадал туршлага үгүй,

зардлыг бууруулах, хэмнэлтийн ач холбогдолыг

ойшоодоггүй, бүтээмж, бүтээмжтэй үйлдвэрлэл, түүний

хэмжүүрийн талаар ойлголт хангалтгүй зэргээс

шалтгаалан дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн

импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чаддаггүй. Харин

манай үйлдвэрүүд өөрийн удирдлага, зохион

байгуулалтандаа өөрчлөлт хийн сурсан дадсан, болоод л

байдаг юм гэдэг уламжлалт хандлагаа орхиж шинэ арга

барилаар ажиллаж эхлэх нь дотооддоо гэлтгүй гадаадад

манай бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах ба

жинхэнэ брэнд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах

суурь нөхцөл болох юм гэдэгийг ойлгох нь чухал байна.

Иймээс үйлдвэр, байгууллагууд өөрийн хэсэг, тасаг, цех

бүрийн үйл ажиллагааны процесс бүрийг хэмжин,

үнэлгээ дүгнэлт өгч, түүнээс болохгүй байгаа шат

дамжлага зүйлийг олж илрүүлэн засаж залруулах

шийдлүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Байгууллагад бүтээмжид хамааралгүй үйл

ажиллагааны функц гэж үгүй. Байгууллагын санхүү,

хүний нөөц, маркетинг зэрэг голлох функцүүд хоорондоо

уялдан бүтээмжид чиглэх ѐстой. Бүтээмжээ хэмжих,

бүтээмжийн төлөвлөгөө гаргах, ажиллагсаддаа сургалт

явуулах, баг дугуйлан зэргийг байгуулан урамшууллын

тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Кайзен саналын систем,

5S-ийн зарчим, 6 сигма, Чанарын менежмент, Яг цагт нь

систем, 7 хаягдалыг тооцох гэх мэт бүтээмжийн систем,

арга барилуудыг дэс дараатай нэвтрүүлэх хэрэгжүүлэх

хэрэгтэй. Түүнийгээ хянаж дүгнэх, явцын дунд нь засаж

залруулах хэрэгтэй. Харин энэ сэтгэлгээний хандлагыг

өөрчлөх, бүтээмжийн менежментийг хэрэгжүүлэхэд

зөвлөх компаниуд, тэдгээрийн зүгээс үзүүлдэг сургалт,

төсөл, зөвлөх үйлчилгээнүүдийн үүрэг маш их байх

болно.

Бүтээмжид чиглэж, Чанарыг үйлдвэрлэе.