9

Бүтээмжийн мэдээ сонин

Embed Size (px)

DESCRIPTION

2012,8

Citation preview

Page 1: Бүтээмжийн мэдээ сонин
Page 2: Бүтээмжийн мэдээ сонин

Шугаман үйлдвэрлэлийн

систем сэдэвт

олон улсын зайны сургалт

зохион байгуулагдлаа

Дэлхийн банкны

зайны сургалтын танхимд

Шугаман үйлдвэрлэлийн систем гэдэг нь

үйлдвэрлэл, түүнтэй холбоотой үйл явцад гардаг

аливаа үргүй зардлыг цогц байдлаар арилгах үйл

ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл шугаман

үйлдвэрлэлд үйлдвэрлэлийн хугацааг хамгийн

бага байлгах замаар хэрэглэгчийн шаардлагыг

хангах үйлдвэрлэлийн тасралтгүй үйл явцын

үзэл баримтлалыг авч үздэг. Түүний гол зорилго

нь шаардлагатай зүйлийг зөв газарт, зөв цагт, зөв

хэмжээ, чанартай хүргэхэд оршино.

Шугаман үйлдвэрлэлийн системийг Тоёота

Моторс анх боловсруулан хэрэгжүүлсэн байдаг.

Тоёотагийн үйл ажиллагаа амжилтанд хүрснээр

тус систем илүү өргөн хүрээнд түгсэн бөгөөд

“Тоёотагийн арга” хэмээн бизнесийн

сургуулиудад судлагддаг сэдэв болжээ.

Шугаман үйлдвэрлэлийн системийг

амжилттай хэрэгжүүлэхэд хэд хэдэн арга

хэрэгсэл, үзэл баримтлалыг хамтад нь авч үздэг

бөгөөд үүнд яг цагт нь систем, бараа материалын

удирдлага, хэрэглэгчийн хүссэн тоо хэмжээний

үйлдвэрлэл, чанарын нэгдсэн удирдлага,

нийлүүлэлтийн сүлжээний удирдлага болон

үйлдвэрлэлийн урсгалын зураглал зэрэг болно.

Уг сургалтаар Шугаман үйлдвэрлэлийн

системийн үндсэн үзэл баримтлал болон суурь

арга зүй, шугаман үйлдвэрлэлийн системийн

хэрэглээний талаарх үндсэн зорилгуудыг

ойлгож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх чадвар

эзэмшсэн өндөр ач холбогдолтой сургалт болж

өндөрлөлөө.

зийн Бүтээмжийн Байгууллага,

Монголын бүтээмжийн төвөөс

хамтран Шугаман үйлдвэрлэлийн

системийн талаарх ойлголт болон

түүний үндсэн арга зүйн талаар

мэдлэг олгох олон улсын зайны

сургалтыг зохион байгууллаа.

Сургалт Дэлхийн банкны зайны

сургалтын танхимд 2012 оны 8 дугаар

сарын 13-16-ны өдрүүдэд зохион

байгуулагдсан бөгөөд Японы Токио

хотоос удирдан явуулсан юм. Монгол,

Камбодж, Иран, Лаос, Шри Ланка,

Вьетнам, Япон гэсэн Азийн 8 орон

зэрэг холбогдож, Монгол Улсаас 9

байгууллагын 21 хүн оролцсон байна.

Онлайн интерактив лекц, бүлгийн

хэлэлцүүлэг, туршлага судлах аялал,

видеоконферэнци технологи ашиглан

улс бүрийн илтгэлийг шууд

дамжуулсан ба хичээлийн төгсгөлд

оролцогчдын мэдлэгийг бататгах

зорилгоор шалгалт авсан нь үр дүнтэй

болов.

Туршлага судлах аялалыг “Говь”

ХК-д зохион байгуулж, сургалтанд

оролцогсдыг тус компанийн Тэргүүн

дэд захирал хүндэтгэлтэйгээр хүлээн

авч байгууллагын үйл ажиллагаагаа

т а н и л ц у у л а н , с у р г а л т а н д

шаардлагатай мэдээллээр хангаж,

А

Шугаман

үйлдвэрлэлийн

систем гэж юу вэ?

“Говь”ХК -ийн оёх цех

МPO Мэдээ Дугаар 03/12 Наймдугаар сар 2012

1. Монголын төлөөлөгчид Сингапур

улсын бүтээмжийн байгууллагад

зочиллоо. Сингапур улс

Агуулга

- Шугаман үйлдвэрлэлийн систем сэдэвт олон улсын зайны сургалт

зохион байгуулагдлаа ........................ 1

- Фото ньюс ......................................... 1

- Чанарын удирдлагын тогтолцоо

ISO9001:2000 сэдвээр олон улсын

сургалт боллоо ....................................2

- АББ-ын шугамаар 2012 оны 9 –10

дугаар сард олон улсын сургалтанд

хамрагдах оролцогчдын мэдээлэл..... 2

- APO Program calendar ……………... 3

- Сингапур, Малайз улсад бүтээмжийн чиглэлээр туршлага судлах ажил

хэргийн аялал боллоо ......................... 3

- Нээлттэй сургалт .............................. 4 - Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх

сургалтанд урьж байна ....................... 4

- “Зөв” хүний үйлдэл нүднээс далд ч “зөв” байдаг ......................................... 5

- Чанарын дугуйлан хөтөлбөрийг танд

зориулав ............................................... 5 - Experts focus on productivity, sustain-

able growth, and inclusive development

for the Asia-Pacific region …………… 6 - Шинэ ном .......................................... 7

- Нээлттэй сургалтын зар ................... 7

- APO Photo Contest 2012 Winners!… 7 Asian Productivity

Organization Website: www.apo-tokio.org

Photo news

2. “Шугаман үйлдвэрлэлийн систем”

олон улсын зайны сургалтын Үзүүлэх

сургалтыг “Говь” ХК-ийн 1-р сүлжих

үйлдвэрт хийлээ. Улаанбаатар хот

МОНГОЛЫН БҮТЭЭМЖИЙН ТӨВ

Page 3: Бүтээмжийн мэдээ сонин

2

МБТ-ийн сонин Наймдугаар сар 2012

Сургалт

Төслийн

нэр

Оролцогчдын

нэрс

Зохион байгуулагдах

газар

Хамрагдах

хугацаа

Чанарын нэгдсэн удирдлага Г.Өлзийбуян

“Skytel” ХХК

Малайз 2012 оны 9 дүгээр

сарын 10-14

Үйлчилгээний салбар дахь Мэдлэгийн

Менежмент

Д.Наранцэцэг

Эрчим хүчний зохицуулах

хороо

Солонгос

2012 оны 9 дүгээр

сарын 11- 14

Менежментийн зөвлөх бэлтгэх сургалт Б.Энхзул

Монголын Бүтээмжийн Төв

Япон 2012 оны 9 дүгээр

сарын 3 - 14

Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001

сэдвээр олон улсын зөвлөх урих

Сунил

Сингапурын Бүтээмжийн

байгууллагын зөвлөх

Монгол

2012 оны 10 дугаар

сар

АББ-ын шугамаар 2012 оны 9 - 10 -р сард олон улсын сургалтанд

хамрагдах оролцогчдын мэдээлэл

Фижи улсын Нади

хотод Азийн

бүтээмжийн

байгууллагын

шугамаар Чанарын

удирдлагын

тогтолцоо (ЧУТ)

ISO 9001 сэдэвт

олон улсын

сургалтанд

оролцогчдын

багийн зураг

Чанарын удирдлагын

тогтолцоо ISO9001

сэдвээр олон улсын

сургалт боллоо

012 оны 7 дугаар сарын 16-20-ны

өдрүүдэд Фижи улсын Нади хотод

Азийн бүтээмжийн байгууллагын

шугамаар Чанарын удирдлагын

тогтолцоо (ЧУТ) ISO 9001 сэдэвт олон

улсын сургалт амжилттай боллоо.

Энэхүү сургалтаар АББ –ын зорилтын

дагуу Азийн 14 орны 27 төлөөлөгчид

чанарын удирдлагын мэргэжилтнээр

бэлтгэгдсэн юм.

Аливаа байгууллагын өрсөлдөх

чадварыг илэрхийлэгч нь үйл

ажиллагааны бүтээмж, чанарын

үзүүлэлтүүд байдаг.

Энэ ч үүднээс Олон улсад хүлээн

зөвшөөрөгдсөн чанарын удирдлагын

шаардлагуудыг багтаасан ЧУТ-г

2

салбарын байгууллагуудад нэвтрүүлэх

арга техник болон стандартын

шаардлага, хамрах хүрээ,

баримтжуулалт, аудит гэсэн

сэдвүүдийн хүрээнд оролцогчдод

мэдлэг олгосноороо онцлог байлаа гэж

АББ-ын Ахлах мэргэжилтэн КД

Брадваж хэлсэн үгэндээ дурдсан байна.

Уг сургалтанд Монголын

бүтээмжийн төвийн зөвлөх

Б.Уранчимэг хамрагдсан бөгөөд тус

төвөөс 10 дугаар сарын сүүлээр АББ-

тай хамтран дээрх сургалтыг зохион

байгуулахаар төлөвлөөд байна.

Фижи улсын Нади хотын Бүтээмжийн байгууллагын гадна

байгууллагад үр дүнтэй

нэвтрүүлснээр ямар ч байгууллага

хэмжээ, салбар, үйл ажиллагааны

чиглэл зэргээс хамаарахгүйгээр

өөрсдийн үйл ажиллагааныхаа чанар,

бүтээмжийг дээшлүүлэх боломжтой

юм.

ISO 9001 ЧУТ нь бүх

процессуудын үр ашигтай байдлыг

хангах, хэрэгжүүлэх, сайжруулах,

хэрэглэгчийн тавьж буй ISO 9001

ЧУТ нь бүх процессуудын үр ашигтай

байдлыг хангах, хэрэгжүүлэх,

сайжруулах, хэрэглэгчийн тавьж буй

шаардлагуудад нийцүүлэх замаар

хэрэглэгчийн сэтгэл ханамжийг

дээшлүүлэхдээ процессын хандлагыг

үйл ажиллагааныхаа үндсэн зарчим

болгох арга барилыг баримталдаг

байна.

Энэхүү сургалтаар ЧУТ-г Жижиг

дунд үйлдвэрүүд, ялангуяа

үйлдвэрлэлийн болон үйлчилгээний

Page 4: Бүтээмжийн мэдээ сонин

APO Program calendar

As of August 2012

Training Course on Lean Pro-

duction Systems

Japan

5 –16 Nov 2012

Workshop on Greening the

Supply Chain for Processed

Food Products

Republic of Korea

12 - 16 Nov 2012

Training Course on Value Ad-

dition to Items Produced under

the OVOP

Cambodia

19 - 24 Nov 2012

Training course on Develop-

ment, Promotion, and Market-

ing of Agrotourism Products

Malaysia

10 - 16 Oct 2012

Workshop on Value Chain

management in Argibusiness

Indonesia

10 Oct - 2 Nov 2012

Workshop on Agricultural

adaptions to Climate Change

Bangkok, Thailand

19 - 23 Nov 2012

Study Meeting on Ecocities

Tokyo, Japan

4 - 7 Dec 2012

Multicountry Observational

Study mission on Best practices

and Systems for Food Safety

and Quality Applicable to Food

processing SMEs

Tokyo and Shizuoka, Japan

12 - 17 Nov 2012

3

Малайз улсын “Капар” эрчим хүчний станцад

Сингапур улсын “Tiger” шар айрагны үйлдвэр

Мэдээлэл

Сингапур, Малайз

улсад бүтээмжийн

чиглэлээр

туршлага судлав

онголын бүтээмжийн төвөөс

харилцагч байгууллагууддаа

үзүүлдэг үйлчилгээний хүрээнд

хөгжингүй орнуудад бүтээмжийн

чиглэлээр туршлага судлах ажил

хэргийн аялалуудыг зохион байгуулдаг

билээ.

Энэ удаад “ДЦС4” ТӨХК-ийн

төлөөлөгчид хөгжиж буй болон

хөгжингүй орнуудын ижил төстэй үйл

ажиллагаа явуулдаг байгууллага, аж

ахуйн нэгжүүдэд бүтээмжийн хөдөлгөөн

хэрхэн өрнөж буй туршлагаас судлах,

санал солилцох, өөрийн байгууллагад

нэвтрүүлэх боломжийг судлах

зорилгоор Сингапур, Малайз улсын

бүтээмж сайжруулах чиглэлээр

амжилттай үйл ажиллагаа явуулж буй

компаниудаар зочиллоо.

Түүнчлэн Малайз Улсын хамгийн

том бөгөөд бүтээмж дээшлүүлэх арга

хэрэгслүүдийг цогцоор нь хэрэгжүүлж

буй Дулааны цахилгаан станцын үйл

ажиллагаатай танилцаж, бүтээмж

дээшлүүлэх арга хэрэгслүүдийн

хэрэгжилтийн талаар судалж санал

солилцов.

Дээрх станц нь бүтээмж дээшлүүлэх

үндсэн арга хэрэгслүүд болон Ажлын

соёл 5С, Чанарын дугуйлан, Кайзен

саналын систем, Тоног төхөөрөмжийн

иж бүрэн ашиглалт зэргийг хэрэгжүүлж

байгаагаас гадна менежментийн

санаачлагаар асуудал шийдвэрлэх аргыг

хэрэгжүүлж байгаа нь шинэлэг байв.

“Хөгжил эмх цэгц, дэг

журмаас эхэлдэг” Сингапур улсын

Ерөнхий сайд асан

Ли Гуан Яао

Малайз улс нь төрийн

байгууллагуудаас хувийн хэвшил,

цаашлаад олон нийтийн үйлчилгээний

газар болох мөргөлийн сүм, метроны

буудал зэрэгтээ 5С-ийн хөдөлгөөнийг

өрнүүлж байгаа нь улс орны хөгжилд

бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүд нь

бодитой хувь нэмрээ оруулж байгааг

харуулж байна.

Дашрамд дурдахад Монголын

эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч

болох “ДЦС 4” ТӨХК дээр Бүтээмж

дээшлүүлэх Өөрчлөлтийн баг 2011 онд

байгуулагдаж Хүний нөөцийн хөгжил,

бүтээмжийн хэмжилт шинжилгээ болон

бүтээмж дээшлүүлэх үндсэн 3 арга

хэрэгсэл болох 5С, Чанарын дугуйлан,

Кайзен саналын системийн үйл

ажиллагааг амжилттай хэрэгжүүлж

байгаа юм.

Үүнд Сингапур улсын Бүтээмжийн

төвийн үйл ажиллагаатай танилцаж,

байгууллагын бүтээмжийг цогцоор

дээшлүүлэх IMPACT загварчлалын

талаар лекц сонсож, мөн Жейсон

Электроникс компанийн хүний нөөцийн

хөгжил нь байгууллагын амжилтын

нууц болох нь, байгууллагын бүтээмж

дээшлүүлэх хөтөлбөрийн загварчлалын

тухай, шар айрагны Тайгер үйлдвэр

дээр зочилж бүтээмжийн чиглэлээр

хэрхэн үйл ажиллагаа явуулж буйтай

танилцлаа.

М

МБТ-ийн сонин Наймдугаар сар 2012

Page 5: Бүтээмжийн мэдээ сонин

Сургалтын хөтөлбөр нь:

Чанарын нэгдсэн удирдлага,

Бизнес экселенс,

Бүтээмжийн үндсэн арга

хэрэгслүүд,

Чанарын дугуйлан,

ISO9001 ба Чанарын удирдлагын

тогтолцоо

Тэнцвэржүүлсэн үнэлгээний

систем сэдвүүдийг хамарлаа.

МБТ-ийн энэхүү Нээлттэй

сургалт нь бүтээмж чанарын

хөдөлгөөнийг идэвхижүүлэх, олонд

түгээн таниулах зорилгоор сар бүр

зохион байгуулагдах юм.

Мөн тус сургалтанд нэг

байгууллагаас олон оролцогч

хамрагдсан нь тухайн байгууллага

бүтээмжид өндөр ач холбогдол өгч

байгаа нь талархууштай байна.

айгууллагуудад бүтээмж, чанарын

мэдлэг олгож, идэвхижүүлэх

зорилготой явагддаг бүтээмжийн

нээлттэй сургалт 2012 оны 8 дугаар

сарын 01-ний өдөр зохион

байгуулагдлаа. Сургалтанд БОСА ХХК,

“ДЦС-3” ТӨХК, УБЦТС ХК, ЭХЗ Хороо,

АПУ ХК, Голомт банк зэрэг аж ахуй

нэгжүүдийн нийт 35 хүн хамрагдсан.

Сургалтыг МБТ-ийн зөвлөх

Б.Уранчимэг удирдан явуулсан бөгөөд

Сургалтын хөтөлбөрийг олон улсын

бүтээмжийн сургалтын хөтөлбөр

стандартын дагуу бэлтгэж, оролцогчдод

цогц мэдээлэл өглөө.

Б

НЭЭЛТТЭЙ

СУРГАЛТ

2012.08.01

4

Мэдээлэл

“БҮТЭЭМЖ НЬ Õ¯ÍÈÉ ÎÞÓÍ ÑÀÍÀÀÍÛ

ÕÝÐÝÃ ÞÌ. ÝÍÝ ÍÜ ÎÄÎÎ ÁÀÉÃÀÀ

Á¯ÕÍÈÉà ÒÀÑÐÀËÒïÉÃÝÝÐ

ÑÀÉÆÐÓÓËÀÕ ÀÐÃÀ ÇÀÌÛÃ ÕÀÉÆ,

ªÍªªÄªÐ ÍÜ ª×ÈÃÄЪªÑªª,

ÌÀÐÃÀÀØ ªÍªªÄЪªÑªª È˯¯Ã

ÕÈÉÕ, ÕªÃÆÈÆ ÄÝÂÆÈÕ ÝÐÌÝËÇÝË,

ÈÒÃÝËÄ ÒÓËÃÓÓÐËÀÄÀÔ.

Ðîìûí áàãà õóðëûí òàéëàíãààñ

Åâðîïûí Á¿òýýìæèéí Õîëáîî, 1958

МБТ-ийн сонин Наймдугаар сар 2012

Page 6: Бүтээмжийн мэдээ сонин

5

Мэдлэгт

Чанарын дугуйлан хөтөлбөрийг танд зориулав

Т а а ж л ы н б ү т э э м ж э э

дээшлүүлэхийг хүсч байна уу?

Тэгвэл ажлын бүтээмжийг

дээшлүүлэхэд чиглэсэн олон арга

хэлбэр байдгийн нэг нь Чанарын

дугуйлан юм.

Чанарын дугуйланг хүн бүр

ойлгон мэдэхэд илүүдэхгүй бөгөөд

т а н ы г а ж л ы н б ү т э э м ж э э

дээшлүүлэхэд тусална.

Чанарын дугуйлан гэж юу вэ?

Чанарын дугуйлан (ЧД) гэдэг нь

тухайн нэг хэлтэс тасгийн хүмүүс сайн

дурын үндсэн дээр нэгдэж баг болон

өөрсдийн ажлыг сайжруулж, харилцан

өөрсдийгөө хөгжүүлэх замаар

байгууллагын бүтээмж, чанарын үйл

ажиллагаанд идэвхтэй оролцох замаар

чанар, үр ашиг бүтээмжийг сайжруулах

зорилго бүхий багийн үйл ажиллагаа

юм.

ЧД-гийн хөдөлгөөн нь дараах

зорилготойгоор үйл ажиллагаа

явуулдаг:

Чанарын дугуйлан яагаад чухал гэж?

Б а г и й н а ж и л л а г а а б о л о н

харилцаа холбоо

ЧД-гийн үйл ажиллагааны гол зарчим

нь хүн бүрийн оролцоог хангаж, хүн

бүрийн оюуныг дайчлах явдал, нөгөө

талаар гишүүд өөрсдийнхөө санаа

бодол, туршлагаа бусадтай хуваалцаж,

өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой.

Энэ нь магадгүй зарим хүмүүсийн

нуугдмал ур чадварыг илрүүлэн багаар

ажиллах чадвар, бусадтай харьцах ур

чадварыг нэмэгдүүлнэ.

Чанарын дугуйланд хэн оролцох вэ?

ЧД-гийн үйл ажиллагаанд хэн ч

хамрагдаж болно. Хэн Чанарын

дугуйлангийн үйл ажиллагаанд

оролцохыг хүснэ багийн ахлагч түүнийг

уриалагханаар хүлээн багтай элсүүлэн

авах ёстой.

Чанарын дугуйлан нь 4 - 7 гишүүнтэй

байвал тохиромжтой байдаг. Хэрвээ

гишүүдийн тоо үүнээс хэтэрсэн

тохиолдолд чанарын дугуйлангийн бүх

гишүүд санал бодлоо илэрхийлж

оролцоход хүндрэлтэй болдог.

Багаар ажиллах үйл ажиллагаа

дэмжих

Зардал бууруулах

Бараа бүтээгдэхүүн болон

үйлчилгээний чанарыг сайжруулах

Үйл ажиллагаа сайжруулах

Сул зогсолтыг бууруулах

Ажиллагсдын ур чадварыг

нэмэгдүүлэх

Борлуулалтыг нэмэгдүүлэх

ЧД-гийн гишүүд өөрсдийн ажилтай

холбоотой асуудлыг ярилцаж, шийдвэр

гаргах итгэл дээр суурилсан байдаг ба

үүний үр дүнд ажилдаа илүү их

сонирхолтой, ажлаараа бахархдаг

болдог.

“Зөв” хүний үйлдэл нүднээс

далд ч “зөв” байдаг

"Өөртөө үнэнч үлдэх

хэрэгтэй!" Чи үүнийг

мэднээ л гэх байх. Гэвч

хог хаях бурууг мэдсээр

байж хэн ч хараагүй

байвал хогийн сав ойр

б а й с а н г ү й г э ж

өөрийгөө зөвтгөөд

ч и х р и й н ц а а с а а

" у н а г а а ч и х а ж "

Үнэхээр хайртай юм чинь бусад

нь хамаагүй гээд хүний залууг

булааж байсан уу. Хэн ч хараагүй

гээд гадны бие засах газар

соёлгүй аашилж байсан юм биш

биз. Дахиж тэгэхгүй гэж хэлчхээд

хараалын үг хэлж байсан уу.

Тэгвэл жинхэнэ зөв хүн бусдын

нүдний далд ч зөв хэвээрээ

амьдардаг.

Өөртөө амласан амлалтаа,

өөрийнхөө үнэт зарчмуудыг

зөрчсөн үйлдэл гаргаж, өөрийгөө

х у у р ч , г э м э э ө ч ү ү х э н

шалтгаануудаар цагаатгана гэдэг

л “Өөртөө үнэнч байх” гэдэг том

зүйлийг эвдэж байгаа хэрэг.

Өөртөө үнэнч үлдэж, хичээл

зүтгэлтэйгээр, зөв амьдрахын тулд

х ү н ө ө р т ө ө з ү й ё с н ы

шаардлагуудыг тавин түүндээ

нийцэхийн тулд зуршил хэв

м а я г а а зү гшр ү ү лд эг ба й х

хэрэгтэй.

Зүгээр л чи хийх ёстой зүйлээ

цаг хугацаанд нь хийхийн тулд юу

х и й д э г , х ү н д а м л а с а н а а

биелүүлэхийн тулд яаж хичээдэг,

эх орон гэр бүлийнхээ өмнө ямар

үүрэг хүлээснээ ухамсарладаг

эсэх, хорт зуршлыг орхиж чаддаг

уу үгүй юу зэрэг энгийн зүйлсийн

талаар ярьж байна. Бусдын

итгэлийг олохын өмнө, өөрийнхөө

итгэлт хүн болох нь чухал юм.

Тэгвэл чи хэний ч өмнө нүүр

бардам байж, хийсэн зүйлийнхээ

төлөө хариуцлага хүлээхээс

огтхон ч айхгүй байх болно.

Буруу зүйл хийсэн үедээ ч тэр.

Учир нь ингэж чадвал чиний

х у в ь д г э м б у р у у г и й н х а а

шийтгэлийг хүлээх нь өөрийнхөө

өмнө ичгэвэртэй байдалд орохгүй

байх цорын ганц арга болно.

Э н э л Б И - д ш у д а р г а

хандахын эхлэл юм. Алдаагаа

хариуцаж чаддаг хүн, хийсэн сайн

сайхан үйлийнхээ үр шимийг ч

итгэлтэйгээр хүртэж чадна.

Яагаад өөртөө үнэнч байх нь

чухал вэ? Өөрийгөө ялах нь дайны

талбарт мянган хүнийг дийлэхээс

ч чухал гэдэг. Үргэлж хүмүүсийн

хийсэн зүйлийн талаар гомдоллож,

бусдад шаардлага тавьж, бусдаас

ихийг хүсэн, бусдад л буруугаа

то хдо г н эгэ н бо л ө ө р тө ө

шаардлага тавьж сураагүй хүн

байдаг.

Ингэж хариуцлагаас зугтаах

нь тэднийг тайвшруулдаг бөгөөд,

өөрийгөө буруутгаж сууснаас

хамаагүй амар хялбар санагддаг

болохоор тэр. Өөрийгөө өршөөж

болно гэхдээ, өөрийгөө өөгшүүлж

болохгүй.

Өөртөө үнэнч үлдэж, хичээл

зүтгэлтэйгээр, зөв амьдрахын тулд

х ү н ө ө р т ө ө з ү й ё с н ы

шаардлагуудыг тавин түүндээ

нийцэхийн тулд зуршил хэв маягаа

зүгшрүүлдэг байх хэрэгтэй.

Эцсийн эцэст хүний хамгийн

сайн дасгалжуулагч бол хүн өөрөө

юм. Энд гэвч би заавал бүх

хичээлдээ 100 оноо авах ёстой, би

заавал хамгийн хөөрхөн байх

ёстой, эсвэл заавал Монголын

хамгийн баян хүн болно гэх зэрэг

эцсийн дүндээ утга учиргүй

зүйлсийн талаар яриагүй.

МБТ-ийн сонин Наймдугаар сар 2012

Page 7: Бүтээмжийн мэдээ сонин

6

APO news

Experts focus on productivity, sustainable growth, and inclusive

development for the Asia-Pacific region

Ministers and senior government officials, productivity experts, business leaders, and civil

society representatives gathered at the International Conference on Productivity and Sustain-

able, Inclusive Development in the Asia-Pacific in Taipei, 9–10 August.

Launch of the Taipei Declaration. Photo courtesy of CPC.

he event was organized by the Asian

Productivity Organization (APO) in

collaboration with the China Produc-

tivity Center, with support from the Minis-

try of Foreign Affairs and Ministry of Eco-

nomic Affairs, Republic of China.

His Excellency Vice President of the

Republic of China Den-Yih Wu said in his

keynote address that with the uncertainty

of the global economy today, “This confer-

ence provides an excellent opportunity to

focus on difficult issues and to devise an

optimal platform to deal with the problems

that lie ahead.”

Vice Minister of Foreign Affairs Yea-

Ping Shih stated that, “We value our part-

nership with the APO and the ROC will be

more than happy to collaborate with APO

members.”

The conference was part of activities

marking the APO’s 50th anniversary. No-

table international guests included Acer

Inc. Chair and CEO J.T. Wong of the Re-

public of China, Keosan Co. Ltd. CEO Dr.

Walter Kim of the Republic of Korea, and

International Rice Research Institute Dep-

uty-Director General Dr. V. Bruce J. To-

lentino.

Participants from about 20 countries

reviewed the past 50 years of productivity

improvement efforts in the region and

identified the major innovations and best

practices. They also examined the strate-

gic themes that the APO has focused or

started to work on in recent years, such as

Green Productivity, SME competitive-

ness, and innovation-led productivity

growth.

Dr. Tolentino said, “The combined

forces of continuing population growth,

climate change, and resource scarcity de-

mand heightened global attention to sci-

ence and technology for agricultural pro-

ductivity and food security. The APO is

an important, consistent champion of in-

clusive development, particularly through

its focus on productivity in all fields of

human endeavor and its emphasis on co-

operation for shared growth and develop-

ment across Asia and the Pacific.”

Another feature of interest was a

panel discussion with eminent Asian lead-

ers from the government, business, and

nongovernment sectors who shared their

visions and views on the dynamics of fu-

ture socioeconomic development in the

Asia-Pacific region. APO Chair Azman

Hashim urged government and business

leaders “to encourage productivity con-

sciousness to take root even at the village

and rural community level,” and “look to

the world to expand the APO membership

base.”

HE Vice President Den-Yih Wu of the

ROC during his keynote speech. Photo

courtesy of CPC.

Vice Minister of the Ministry of Eco-

nomic Affairs Tyzz-Jiun Duh hoped for

joint innovation and sustainable develop-

ment, where competition would be re-

placed by “cooperation to make the Asia-

Pacific into the leading region for green

competitiveness in the world.”

The experts produced a consolidated

set of recommendations referred to as the

Taipei Declaration to be submitted to the

APO Governing Body and member gov-

ernments.

Vice President Wu added that,

“This declaration will be a blessing to in-

dustries throughout the region and an im-

portant reference document for govern-

ments as they seek to draft policies to deal

with a changing environment and new

challenges.”

The conference also unveiled an APO

50th anniversary commemorative publica-

tion featuring the productivity journey of

its member economies and their accom-

plishments, challenges, and aspirations.

APO Secretary-General Ryuichiro

Yamazaki closed the conference by saying

that he “…is confident that the publication

will serve as a beacon to assist APO mem-

bers navigate their course to attain sustain-

able, inclusive development.”

Т

МБТ-ийн сонин Наймдугаар сар 2012

Page 8: Бүтээмжийн мэдээ сонин

"Life on the Sea Coast" by

Nguyen Tam Hao (Vietnam)

APO Photo Contest 2012 Winners! Agriculture Category

Silver Prize

"Earthen Pot Makers" by

Vivarta Lokre (India)

Bronze Prize

7

“Whatever the challenges, whatever the

hurdles, with a mount of hope, we continue

this journey with confidence, all dreams will

be fulfilled, a drop will become an ocean, a

clump will become a mountain.”

- Najib Tun Razak

“Of course education becomes very very

important and that’s for our human resource

development.”

-Abdullah Ahmad Badawi

“No amount of capital or technique can be

as productive as the good ethics of the peo-

ple.”

-Tun Dr.Mahathir Mohamad

Productivity & Innovation

Insights

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот

Баянгол дүүрэг, 20-р хороо

Энхтайваны өргөн чөлөө

“Эрин Интернэшнл” ХХК-ийн байр, 104

тоот

Утас: 680298, 99048387, 99118414

e-Mail: [email protected]

Шинэ ном Knowledge Management

Tools and Techniques Manual

©APO 2010, ISBN: 92-833-7093-7

Dr. Ronald Young, United Kingdom, served

as the

volume editor.

Thank you to all who sent in their

best shots to the APO Photo Contest

2012.

This year’s entrants did not disap-

point—more than 700 photographs were

submitted to the contest from APO member

countries. Judging of the 2012 contest took

place at the Secretariat on 18 May.

This year, the judging was done by pho-

tography experts Yukako Hiramatsu and

Gaku Yamaya, Ambassador Extraordinary

and Plenipotentiary H.E. Datuk Shaharud-

din Md. Som of the Embassy of Malaysia in

Japan, Counsellor (Commercial and Eco-

nomic) Erdenetsogt Sarantogos of the Em-

bassy of Mongolia in Japan, and APO Sec-

retary-General Ryuichiro Yamazaki.

Congratulations to all winners!

Монголын бүтээмжийн төв

МБТ-ийн сонин Наймдугаар сар 2012

Page 9: Бүтээмжийн мэдээ сонин

Улаанбаатар хот

2012 он