15
Хуудас: 1 / 15 2013 1 (17) No: 01 (17) 2013.03.26 Quarterly E-newsletter АГУУЛГА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ 1-4 GS1 ЦАГ ХУГАЦААНЫ ТҮҮХ 5 GS1 ГЛОБАЛ ФОРУМ 2013 8 ЛОГИСТИКИЙН АНХНЫ МЭДЭГДЭХҮҮН 11-12 ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА 13 ҮЙЛ ЯВДАЛ 14-15 “ЗУРААСАН КОДЫГ ХУДАЛДАА ХӨНГӨВЧЛӨХӨД ТҮЛХҮҮ АШИГЛАЯ” “GS1 глобал” форумд оролцоод ирсэн УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлээс зарим зүйлийг тодруулав. Та Бельги улсад болсон “GS1 глобал” форумд оролцоод иржээ. Энд дэлхийн 100 гаруй орны 600 орчим төлөөлөл оролцож туршлагаа хуваалцжээ. Бусад орнуудтай харьцуулахад манайд зураасан кодны хэрэгжилт ямар түвшинд байна вэ? Supply Chain Манайх өндөр хөгжилтэй орнуудаас доогуур байгаа ч бүс нутаг, ижил түвшний улсуудтай харьцуулахад адилхан байна. Өөрөөр хэлбэл дунд түвшинд байна. Бусад орнууд мобайл технологи, радио долгионы хэлбэлзлийг илүү ашиглаж, жижиглэнгийн сектор хүчтэй хөгжиж байна. Дэлхийн хэмжээний томоохон нийлүүлэлтийн сүлжээ бүхий компаниуд тээвэр логистикийн нийт зардлыг бууруулахын тулд зураасан кодыг дээд түвшинд хэрэглэж байна. Манай улс технологийн түвшинд харьцуулахад хүрэхгүй байгаа ч манай компаниудын оролцоо, зах зээл дэх жижиглэн худалдаа эрхлэгчдийн оролцоо сүүлийн жилүүдэд өссөөр байгаа хандлага ажиглагдаж байна. Энд төрийн байгууллагуудын зүгээс хийх ажил их байна. Сая УИХ-аар батлагдсан Хүнсний аюулгүй байдлын тухай болон Хүнсний тухай хуулинд С.Дэмбэрэл гэдэг хүн байгаа учраас л зураасан кодны тухай ойлголтыг орууллаа. Энэ нь тухайн хүний сайных биш, энэ байгууллагыг төлөөлдөг хүний хувьд, мэдээлэлтэй учраас энэ талаар ажлын хэсгийнхэнтэй ярилцаж байгаад зураасан кодны талаар хангалттай биш ч гэсэн тодорхой заалтууд орууллаа.

Supply Chain электрон сонин - 2013 оны №1

Embed Size (px)

Citation preview

Quarterly E-newslettery

Хуудас: 1 / 152013 1 (17)

Supply Chain

No: 01 (17) 2013.03.26Quarterly E-newsletter

АГУУЛГА

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

1-4

GS1 ЦАГ ХУГАЦААНЫ ТҮҮХ

5

GS1 ГЛОБАЛ ФОРУМ 2013

8

ЛОГИСТИКИЙН АНХНЫ МЭДЭГДЭХҮҮН

11-12

ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА

13

ҮЙЛ ЯВДАЛ

14-15

“ЗУРААСАН КОДЫГ ХУДАЛДАА ХӨНГӨВЧЛӨХӨД ТҮЛХҮҮ АШИГЛАЯ”

“GS1 глобал” форумд оролцоод ирсэн УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлээс зарим зүйлийг тодруулав.

Та Бельги улсад болсон “GS1 глобал” форумд оролцоод

иржээ. Энд дэлхийн 100 гаруй орны 600 орчим төлөөлөл оролцож туршлагаа хуваалцжээ. Бусад орнуудтай харьцуулахад манайд зураасан кодны хэрэгжилт ямар түвшинд байна вэ?

Supply Chain

Манайх өндөр хөгжилтэй орнуудаас доогуур байгаа ч бүс нутаг, ижил түвшний улсуудтай харьцуулахад адилхан байна. Өөрөөр хэлбэл дунд түвшинд байна. Бусад орнууд мобайл технологи, радио долгионы хэлбэлзлийг илүү ашиглаж, жижиглэнгийн сектор хүчтэй хөгжиж байна.

Дэлхийн хэмжээний томоохон нийлүүлэлтийн сүлжээ бүхий компаниуд тээвэр логистикийн нийт зардлыг бууруулахын тулд зураасан кодыг дээд түвшинд хэрэглэж байна. Манай улс технологийн түвшинд харьцуулахад хүрэхгүй байгаа ч манай компаниудын оролцоо, зах зээл дэх жижиглэн худалдаа эрхлэгчдийн оролцоо сүүлийн жилүүдэд өссөөр байгаа хандлага ажиглагдаж байна. Энд төрийн байгууллагуудын зүгээс хийх ажил их байна.

Сая УИХ-аар батлагдсан Хүнсний аюулгүй байдлын тухай болон Хүнсний тухай хуулинд С.Дэмбэрэл гэдэг хүн байгаа учраас л зураасан кодны тухай ойлголтыг орууллаа. Энэ нь тухайн хүний сайных биш, энэ байгууллагыг төлөөлдөг хүний хувьд, мэдээлэлтэй учраас энэ талаар ажлын хэсгийнхэнтэй ярилцаж байгаад зураасан кодны талаар хангалттай биш ч гэсэн тодорхой заалтууд орууллаа.

Quarterly E-newsletter

2013 1 (17) Хуудас: 2 / 15

ySupply Chain МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Дэлхий даяар хүнсний аюулгүй байдлын тухай их ярьж, үүн дээр зураасан кодыг хамгийн их ашиглаж байна гэсэн...?Манайд бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа

ч хуулинд нь оруулж өглөө. Цаашдаа бид үүрэн холбооны операторуудтай хамтарч идэвхитэй ажиллана. Одоогоор манайх эмнэлгийн салбарт тэр дундаа цусан бүтээгдэхүүн дээр зураасан

кодыг амжилттай ашиглаж байна. Жижиглэнгийн 30 гаруй мянган бүтээгдэхүүний мэдээллийн сантай болсон.

Зах зээлд шинээр гарч ирж байгаа компаниуд энийг мэддэг болж байна. Хуурамч худалдаа, брэндийн биш барааг брэнд гэж зарах нь их байна. Тиймээс брэнд бүтээгдэхүүний мэдээллийн бааз тусад нь бүрдүүлэх шаардлагатай. Ерөнхийдөө энэ чиглэлийн үйл ажиллагаа тогтворжоод улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломж гарч ирсэн байна. Үүнийгээ орчин үеийн техник технологиор дэмжих хэрэгтэй. Тиймээс төр, засаг тусалдаггүй юм гэхэд ойлголт нь зөв байх ёстой.

Зураасан кодыг хэрэгжүүлэхэд дэд бүтэц чухал үүрэгтэй юм байна. Энэ талаар Хүнсний тухай хуульд оруулж. Хууль эрх зүйн талаас нь цаашдаа хэрхэн ажиллах вэ?Улс орнуудын туршлагыг харахад нэг хэсэг

нь хуулиар зохицуулж байна. Зарим газар тодорхой салбарын зохицуулалт хийсэн байна. Манайд салбарын зохицуулалтаар явж байгаа. Өөрөөр хэлбэл, Танхим тодорхой зах зээл дээрх операторуудтай хамтран ажиллах замаар өөрийн зохицуулалтыг хийгээд явж байна. Сая Хүнсний тухай хоёр хуулинд тодорхой заалт оруулж өгсөн нь салбарын зохицуулалт руу явж байгаа гэсэн үг. Жишээ нь, УИХ дээр Хилийн боомтын тухай хууль яригдаж байна. Энэ хуулинд мөн тодорхой заалтууд оруулж өгөх шаардлагатай. Дотоод зах зээл дээр бараа аль болох хурдан хугацаанд, төвөг чирэгдэл багатай орж ирэхэд зураасан кодны ач холбогдол цаашдаа улам нэмэгдэнэ. Энэ талаас нь бодож бид цаашдаа, зураасан кодыг худалдаа хөнгөвчлөх талаас нь ашиглах хэрэгтэй.

Гэтэл АХБ, зарим олон улсын байгууллага хүртэл энэ талын ойлголт муу байна. АХБ-ны энэ талын хариуцсан байгууллага нь энэ чиглэлийн олон улсын байгууллагуудтай холбоо харилцаа сайн хөгжөөгүй байх жишээтэй. Зураасан кодны Олон улсын холбооны ерөнхийлөгчтэй хурлын үеэр уулзаж ярилцсан. Ирэх намраас АХБ-наас зохион байгуулах гадаад худалдааг хөнгөвчлөх хуралд тэр хүнийг урьж оролцуулж, Төв Азийн хэмжээнд манай төсөл хэрэгждэг хэсэгт зураасан кодны хэрэглээг нэмэгдүүлэх юм. Учир нь улс орон бүрт хэрэглээний түвшин янз бүр байна. Мөн улс орнууд туршлага солилцох төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ талын саналаа би Зураасан кодны Олон улсын холбооны ерөнхийлөгчид хэлсэн.

Quarterly E-newslettery

Хуудас: 3 / 152013 1 (17)

Supply Chain “БИЗНЕС БА ЛОГИСТИК” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА МҮХАҮТ-ын Зураасан код, Логистикийн

хэлтсээс Монгол Улсын худалдаа, тээвэр, логистикийн салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах үүднээс манай улсад хэрэгцээ ихтэй боловч тэр бүр байнга явагддаггүй мэргэжлийн, гүнзгийрүүлсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Энэ удаад бид логистик, түүний ач холбогдол, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд логистик хэрхэн нөлөөлдөг талаар цогц ойлголт өгөх 2 өдрийн сургалтыг 2013 оны 02 сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан бөгөөд сургалтанд 35 гаруй бизнесийн байгууллагын 46 ажилтан хамрагдлаа.

Сургалтын хөтөлбөрт логистикийн сүлжээ, түүний тээвэрлэлтийн асуудлыг хэрхэн зохицуулах, мэдээллийн технологийн гүйцэтгэх үүрэг, логистикийн хэрэглэгчийн үйлчилгээ, нөөцийг оновчтой удирдах, агуулах, инкотермс 2010 зэрэг чухал сэдвүүдийг хамруулснаас гадна сургагч багшаар МУИС - ЭЗС-ийн Олон Улсын

Худалдааны тэнхимийн Доктор, Профессор Н.Батнасан ажилласан нь оролцогчдын талархлыг маш их хүлээж байв.

Сургалтанд хамрагдсан оролцогчдод МҮХАҮТ-ын сертификат олгосон бөгөөд бид цаашид илүү гүнзгийрүүлсэн түвшний “Инкотермс 2010” мастеркласс сургалт болон өндөр хөгжилтэй орнуудын логистикийн салбарын өнөөгийн байдалтай танилцах аялал зэргийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Quarterly E-newsletter

2013 1 (17) Хуудас: 4 / 15

ySupply Chain МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МҮХАҮТ - МОНГОЛЫН ЛОГИСТИКИЙН ХОЛБОО ХАМТРАН ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ

ШИНЭ ШАТАНД ГАРГАНА

Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, ялангуяа уул уурхайн салбарын хөгжил эрчимжиж буй энэ үед түүнийг дагасан нийлүүлэлтийн хэлхээ, логистикийн зохицуулалтын асуудлууд чухлаар тавигдаж байна. Монголчуудын хувьд тээвэрлэлт, тээвэр зууч байдлаар ойлгогдож

ирсэн логистикийн системийг үндсэн утгаар нь, бүрэн төгс байдлаар хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч ирснийг үйлдвэрлэлийн бүтээмж муудах, эцсийн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэх, уул уурхайн дагалдах үйлчилгээний

ихэнх хувийг гадны копманууд гүйцэтгэж буй зэрэг бодит байдлуудаас харж болно.

Тиймээс логистикийн тухай ойлголтыг олон нийтэд өгөх, түүний бизнесийн салбар дахь ач холбогдлыг ойлгуулах, логистикийн салбарт баримтлах бодлогыг бий болгох, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор МҮХАҮТ болон Монголын Логистикийн Холбоо хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд нэн түрүүнд хийгдэх ажил бол Монгол Улсын Логистикийн салбарын төрөөс баримтлах бодлогыг боловсруулахад санал, санаачилга гарган ажиллана.

Түүнчлэн логистик, нийлүүлэлтийн хэлхээ, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг гаргаж ирэх, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга зам хайх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурал, засгийн газрын хэмжээнд томоохон уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Нөгөө талаас нэр томъёоны хувьд ч, агуулгын хувьд ч монголд сүүлд нэвтэрсэн салбар гэдэг утгаараа мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх асуудалд түлхүү анхаарч дотоодод хамтарсан сургалтуудыг тогтмол явуулахаас гадна логистик, нийлүүлэлтийн хэлхээ өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарна.

Quarterly E-newslettery

Хуудас: 5 / 152013 1 (17)

Supply Chain

1969 Есдүгээр сар Амеркийн Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн гишүүд болон Хүнсний сүлжээний үндэсний холбоо зэрэг нь дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний кодыг гаргах шаардлагатай болсон..”

1970 Наймдугаар сар Хүнсний бүтээгдэхүүний нэг загварын код дахь онцгой хороо нь анх удаа хуралдаж, хүнсний бүтээгдэхүүнийг тодорхойлох нэг загварын кодыг зөвшөөрсөн.

1972 Нэгдүгээр сар Анх удаа Чикагод Хүнсний бүтээгдэхүүний нэгдсэн загварын кодны зөвлөлийн ТУЗ хуралдсан. Зөвлөл нь шинэ бүтээгдэхүүний нэгдсэн кодыг гаргахаар болов.

1973 Гуравдугаар сар Шугаман зураасан кодны загвар нь UPC буюу бүтээгдэхүүний нэгдсэн кодны тэмдэгтээр сонгогдож АНУ-ын засгийн газар хүнсний савлагаан дахь шошгоны шинэ шаардлагыг тогтоосон. Түүхэн үйл явдлууд UPC кодыг хэрэгжүүлснээр хурдассан.

1974 Есдүгээр сар Хүнсний бүтээгдэхүүний нэгдсэн кодны зөвлөл нь Бүтээгдэхүүний нэгдсэн кодны зөвлөл болов.

1977 Хоёрдугаар сар Белгид Европын эд зүйл дугаарлалтын холбоо байгуулагдав. Энэхүү EAN-13 код нь UPC кодтой нийцэж бүрэн боловсруулагдсан.

1988 Аравдугаар сар БНКЗ / UCC/ нь EAN олон улсын байгуулагатай хамтарч албан ёсны бүтээгдэхүүн дэх нэмэлт мэдээллийг кодлох Код-128-ыг батлав.

1990 Аравдугаар сар UCC болон EAN байгууллагууд нь глобал стандартыг хамтран удирдах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

1993 Тавдугаар сар Олон улсын мэдээлэл өгөгдлийн стандартын хороо нь EAN болон UCC-н хоорондох техникийн хороо хамтарснаар байгуулагдсан.

1995 Тавдугаар сар UCC болон EAN олон улсын байгууллага нь глобал стратеги хамтын ажиллагаан дахь хороог удирдахад зөвлөгөө өгөх Глобал Бодлогын хороог байгуулсан.

1996 Нэгдүгээр сар EAN болон UCCын хооронд гурван хамтарсан төслийг эхлүүлсэн: Tec-Core, App-Core, and Trans-Core.

1996 Зургаадугаар сар ISO/IEC JTCI/SC31 нь анх удаа мэдээллийг дамжуулах тэмдэглэгээнүүд, мэдээллийн агуулгын бүтэц, нийцүүлэх дээр төвлөрсөн глобал стандарт гэдгийг зарласан. UCC нь хэрэг эрхлэх газар болохоо хүлээн зөвшөөрөв.

1997 Зургаадугаар сар UCC нь 2005 оны 1 сарын 1 нээс эхлэн Хойд Америк дахь жижиглэн худалдаачид нь 13 оронтой баркодыг сканердах боломжтой болсон. 14 оронтой мэдээллийн баазын өргөжүүлэлт нь дэмжигдсэн.

1997 Тавдугаар сар EAN Төлөөлөн удирдах зөвлөл болон UCC эрх баригчдын хороо нь анх удаа Чикагод хамтарсан уулзалт хийв. Энэ нь глобал стандартын шинэ эхлэл гэдгийг мэдээллэв.

1998 Арван нэгдүгээр сар UCC нь UCC сүлжээ гэж нэрлэгдэх электрон худалдааны нийтлэг хөгжүүлэлт дэх цогц төслийг зарлав. UCC сүлжээ нь газар зүйн байршил бүс нутаг компаний хэмжээг харгалзахгүйгээр бүх салбарыг хамрах бөгөөд оролцогчдад нээлттэй интернет худалдаан дээр суурилсан стандартыг санал болгосон.

1998 Тавдугаар сар UCC болон EAN International нь хамтран зай хязгаарлагдмал бүтээгдэхүүн дээрх тэмдэглэгээний шинэ төрөл дэх тодорхойлолтыг зарласан. Багасгасан зайн тэмдгэлгээ болон холимог тэмдэглэгээ нь бага зайнд илүү их мэдээллийг авах боломжтой.

GS1 ÖÀà ÕÓÃÀÖÀÀÍÛ Ò¯¯Õ1969 2013

Quarterly E-newsletter

2013 1 (17) Хуудас: 6 / 15

ySupply Chain МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

1999 Наймдугаар сар EAN International болон UCC нь багасгасан зайн болон холимог хамарсан зайнд шахагдсан өгөгдлүүд дэх стандартыг хөгжүүлэх төлөвлөгөөг зарласан.

1999 Есдүгээр сар UCC нь UCC, Procter & Gamble болон the Gil-lette Company-ын санхүүжилтээр бий болсон Масачусетийн Технологийн их сургуулийн Автомат ID судалгааны төвийн бүтээлийг зарлав. Нийтлэг бүтээгдэхүүний код бий болсны 25 жилийн ойн арга хэмжээг Смитсониан институтын Амеркийн түүхийн үндэсний музейд тэмдэглэсэн.

2000 Долоодугаар сар UCC болон EAN International нь хамтарч RFIDын үйл ажиллагаан дахь нийлүүлэлтийн хэлхээний стандартыг дэмжих глобал шошгийг төлөвлөв. EAN International болон UCC нь дэлхий нийтийн жижиглэн худалдаачид, өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчид дэх стандартыг оновчтой үр дүнтэй болгох Дэлхийн худалдааны санаачлагыг зарлав.

2000 Наймдугаар сар EAN International болон UCC нь дэлхий даяарх RFID хөгжүүлэлт дээр суурилсан нээлтийн хурдыг өсгөх UHF долгионы хүрээг өргөжүүлэх глобал шошго хөтөлбөрийг зарлав.

2000 Аравдугаар сар EAN International болон UCC нь глобал ХМL туршилтын хоёр төслийг төлөвлөж байгаагаа зарлав .

2002 Дөрөвдүгээр сар UCC болон EAN International нь CPFR /Collabora-tive Planning, Forecasting and Replenishment/ дахь глобал бизнес мессежийн стандартыг гаргав.

2002 Аравдугаар сар - Арванхоёрдугаар сар UCC болон EAN-д нэгдэж Хойд Амеркийн компаниудыг EAN International байгууллагын гишүүнээр элсүүлж EAN•UCC системийн дэлхийг хамрах хүрээг бататгав.

2003 Хоёрдугаар сар EAN International нь ХЭЗГД ыг олгох дүрмийн шинэ хэсэгт агуулагдах 4.0 хувилбар бүхий EAN•UCC ерөнхий тодорхойлолтуудыг боловсруулав.

2003 Тавдугаар сар EAN болон UCC нь EPC буюу Бүтээгдэхүүний электрон кодны сүлжээнд худалдаа болон техник стандартад хяналт тавих хөгжүүлэх хамтарсан ашгийн бус AutoID ХХК байгуулахаа зарлав.

2003 Зургаадугаар сар EAN International нь шинэ нэр боловсруулж хувьцаат компаниас дээд түвшний удирдлагаас ТУЗ-д орсон шинэ ерөнхийлөгч , дэд ерөнхийлөгч нарыг зарлаж, үүний сүүлийн шатны бизнес төлөвлөлтийг хүлээн зөвшөөрөв. Байгууллага нь нээлттэй төрөл бүрийн стандартуудаар дэлхийд тэргүүлэх үндсэн зорилгодоо хүрэх бүтцийн элементтэй болсон.

Ерөнхий Ассамблей EAN International нэрийн GS1 болгож өөрчлөхийг хүлээн зөвшөөрөв . Нэрний өөрчлөлт нь байгууллагын хамрах хүрээнд тусгалаа олж, 2002 оны 11 сард Канадын электрон худалдааны зөвлөл болон UCC байгууллага нь EAN International байгууллагад гишүүнээр элсэв. EAN International болон UCC Глобал стандартыг удирдах үйл явцыг хамтран удирдах тэгш эрхтэй түншүүд болов . Энэ үйл ажиллагаа нь EAN•UCC стандартуудыг удирдана.

2004 Гуравдугаар сар EAN International байгууллагын ТУЗ нь EAN International дахь глобал бүртгэлийн замын зураглалыг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Глобал бүртгэл нь Мэдээллийг ижилсүүлэх глобал сүлжээний чухал түлхүүр юм.

2005 Хоёрдугаар сар GS1 ийг дэлхий нийтэд зарласан. GS1 нь EAN International болон Uniform Code Council (UCC) гэсэн хоёр байгууллага нэгдсэн шинэ нэр юм.

Quarterly E-newslettery

Хуудас: 7 / 152013 1 (17)

Supply Chain 2005 Долоодугаар сар Эмийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарын дэлхийн тэргүүлэгч компаниуд GS1 эрүүл мэндийн салбарын хэрэглэгч бүлгийг байгуулсан. Үүний гол зорилго нь өвчтөний аюулгүй байдлыг сайжруулах бүтээгдэхүүний автомат топорхойлолт дээр голлон төвлөрсөн эрүүл мэндийн салбарын глобал стандартын хөгжүүлэлт болон ашиглалтыг удирдах юм.

2006 Нэгдүгээр сар GS1 ул мөр шалган тогтоох стандартыг боловсруулсан.

2006 Хоёрдугаар сар NATO-ын стандартын хороо болон GS1 нь техник хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.

2006 Тавдугаар сар GS1 мэдээллийг ижилсүүлэх Глобал Сүлжээ нь илтгэгч функцын өсөлтийг үзүүлдэг. GS1 Мэдээллийг ижилсүүлэх Глобал сүлжээг хэрэглэгч компаниудын тоо 2005 оны 5-р сараас хойш 200-5000 д хүрч өссөн.

2007 Нэгдүгээр сар GS1 шинэ стандартын дагуу баталгаажсан МИГС 24 мэдээллийн суваг дахь үйл ажиллагаа үргэлжилсэн.

2007 Долдугаар сар Үйлдвэрлэлд үнэ ижилсүүлэлтийн стандартыг баталсан. Чанаргүй нэхэмжлэх захиалгын ихэнх нь тодорхой бус үнийн мэдээллийн үр дүнд үүсэж байдаг. Шинэ стандартууд нь худалдааны түншүүдэд цаашдаа үнийн мэдээллийг ижилсүүлснээр нийлүүлэлтийн хэлхээний үнийг бууруулах боломж олгож байдаг.

2007 Арван нэгдүгээр сар Дэлхийн Гаалийн байгууллага болон GS1 хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.

2008 Нэгдүгээр сар GS1 мэдээллийг ижилсүүлэх глобал сүлжээ/ Global Data Synchronisation Network (GDSN)/ нь одоогоор 2 сая гаруй бүтээгдэхүүний мэдээллийг агуулж байна. GS1-баталгаажсан мэдээллийн суваг нь дэлхий даяар 50 гаруй оронд үйлчилж байна.

2008 Есдүгээр сар GS1 нь системийн хэрэглэгч болох үйлдвэрлэгч жижиглэн худалдаачид болон бусад хэрэглэгчдэд гар утасны өгөгдөлд ямар зураасан код ашиглах ёстой зааврыг боловсруулсан.

2009 Гуравдугаар сар Эрүүл мэндийн салбарт ул мөр шалган тогтоох глобал стандартыг баталсан. Стандарт нь эрүүл мэндийн салбарын нийлүүлэлтийн хэлхээ болон хилээр нэвтрэх системийн харилцан үйлчлэлийг баталгаажуулж байдаг.

2009 Есдүгээр сар Nestlé, Kraft, J&J, Wal-Mart, Metro болон Carre-four нь lead GS1 Мобайл ком үүсгэл санаачлагыг тэргүүлж байдаг. Дэлхийн брэндүүд болон жижиглэн худалдаачид нь гар утсыг ашиглан бизнес болон хэрэглэгчдийн харилцан үйлчлэлийг зөвшөөрөх болон нээлттэй стандартуудыг тодорхойлох зэрэгт тэргүүлж байна.

2009 Аравдугаар сар GS1 Бүтээгдэхүүний глобал электрон код болон RFID-дээр суурилсан электрон заалтын баталгаажуулалтыг гаргасан. Зааварчилгаануудад GS1 стандарт нь хэрхэн электрон заалтын баталгаажуулалтыг хэрхэн дэмжих боломжийн талаар үзүүлдэг.

2009 Арван хоёрдугаар сар

Мэс заслын тоног төхөөрөмжийг тэмдэглэх шинэ GS1 стандарт бий болсон. GS1 стандарт нь мэс заслын тоног төхөөрөмжийн ул мөр шалган тогтоох систем, өвчтөний аюулгүй байдлыг сайжруулах, үл хөдлөх хөрөнгийн менежментийг оновчтой болгох боломжийг олгож байдаг.

2010 Нэгдүгээр сар Шинэ GS1 Бүтээгдэхүүнийг тодорхойлох стандарт нь нийлүүлэлтийн хэлхээний сайжруулалт болон өвчтөний аюулгүй байдлын үндэс суурь болсон. Стандартууд нь дэлхийн эрүүл мэндийн хамгаалалтанд зураасан код, RFID, ул мөр шалган тогтоох системийн цаашдын үр дүнтэй, ашигтай нийцүүлэхэд үндэс болж байдаг.

2012 ÎÍÄ ÇÓÐÀÀÑÀÍ ÊÎÄÛÃ ÏÀÒÅÍÒÆÓÓËÑÍÛ 60 Í ÆÈËÈÉÍ ÎÉ

ÁÎËÑÎÍ

2013 ÎÍ GS1 40 ÆÈËÈÉÍ ÎÉ

Quarterly E-newsletter

2013 1 (17) Хуудас: 8 / 15

ySupply Chain Supply Chain

ÃËÎÁÀË ÔÎÐÓÌ 2013

НЭЭЛТ

GS1 Глобал байгууллагын ерөнхийлөгч Мигел Лопера 2013 оны Глобал форумын оролцогчдод

мэндчилгээ дэвшүүлж үр дүнтэй форум болж байгааг цохон тэмдэглэв: 92 гишүүн орны 625 •

гаруй төлөөлөгчид оролцов. 30 гаруй сургалт •

хэлэлцүүлэг болсон. 32 бүрэн эрхт •

төлөөлөгч илтгэгчид оролцсон. Үзэсгэлэн зохион •

байгуулагчид маш амжилттай зохион байгуулсан.

Сорилтууд болон боломжууд :

Áèä ººð÷ëºëòºä áýëýí ¿¿?• Áèä ýëåêòðîí åðòºíöºä áýëýí • áàéíóó? Áèä õýðõýí ººð÷ëºãäºæ øèíý÷ëýãäýõ • ¸ñòîé âý?Áèä ýíý õàðèëöàí õàìààðàëä áýëýí • ¿¿ áèä õàìòäàà àìæèëòàíä õ¿ðýõèéí òóëä õýðõýí èòãýë ¿íýìøèëòýé, íýãäñýí ñýòãýëòýé áàéõ âý?Äàðààãèéí 100 æèëä GS1 íü ÿìàð • áàéõ âý?

Үйл хэрэгт дуудах - Харилцан холбоотой нэгдэл холбоо байх

GS1 ийн стратеги төслийг боловсруулах • Дотоод баримтлалын хороо нь GS1-ийн • зорилтот гишүүн орнуудад туслах Глобал оффисын ажилчдад зориулсан • өндөр үзүүлэлттэй байгууллагын төслийг боловсруулсан.

Өөрчлөгдөж буй дэлхий дэх өөрчлөгдөшгүй үнэ цэнэ

Яг одоо дэлхийн эдийн засгаас эхлээд технологи, хүн ам зүй, хэрэглэгчдийн хандлага зэрэг юм бүхэн өөрчлөгдөж байгаа нь бид бизнесээ хэрхэн удирдахын үндэс болж байна. Бид үйлдвэрлэлийн эринээс мэдээллийн эринд шилжиж байгаа бөгөөд одоо GS1 мэт хөгжих чадвартай байгууллагуудыг хамарсан хамтын оролцооны ирмэг дээр ирээд байна. Бид хэн гэдгээ өөрчлөх бус юу хийхээ өөрчлөх ёстой. GS1 мэт цор ганц байгууллагууд юу хйих вэ гэвэл бидний үүрэг бол бидний итгэл, бидний үнэ цэнэ бөгөөд нэг зүгт нэг дуугаар, нэг байгууллагад ажиллах юм. Та өөрчлөгдөхөд бэлэн үү гэдэг нь асуулт биш тунхаглал болж байна.

Дэлхий нийтийн өөрчлөлтүүд

Жижиглэн худалдаа/өргөн хэрэглээний савалгаатай бүтээгдэхүүн CPG 2012 оныг эргэж харахад:

Жижиглэн худалдаа үйлдвэрлэлийн харилцаа • холбоог бий болгох / ӨХСБий бүлэг B2B2C - GS1 нь мэдээллийн төслийн • баталгаажсан эх үүсвэр дэх албан ёсны нэр юм. Дэмжих чадвар: Бүтээгдэхүүний савлалтын • Глобал стандартууд (GPPS)Гишүүн байгууллагуудад өргөжүүлэх иж • бүрдлүүд хэрэгжсэн: Хүнсний бүтээгдэхүүний ул мөр шалган тогтоох болон шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх багцууд хэвлэгдэж 11 гишүүн орон сургалтанд хамрагдсан.

ªºð÷ëºëòºíä áýëýí ¿¿ ?

Quarterly E-newslettery

Хуудас: 9 / 152013 1 (17)

Supply Chain Дараагийн хийх ажил

Стандартуудын ирээдүйн талаар боловсруулах • болон мэдээллэх B2B2C – GS1 эх үүсвэр : гишүүдийг баталгаатай • бүтээгдэхүүний мэдээллээр хангахGS1 мэдээллийн эх үүсвэрийн нэгтгэгч болохын • хүссэн байгууллагууд Глобал байгууллагаас баталгаажсан байх шаардлагатайЖижиглэн худалдаан дахь хүнсний шинэ • бүтээгдэхүүний харагдац Бүтээгдэхүүнийг тодорхойлох дараагийн эрин • Хувцас хэрэглэлийг шошголох бүтээгдэхүүний • түвшин Бүтээгдэхүүнийг эргүүлэн татах • Хүнсний ул мөр шалган тогтоох глобал • хөтөлбөр

Эрүүл мэнд 2012 онд

“Эв нэгдлийн бат бэх байдал: “Глобал • стандартын хэтийн төлөв ” McKinsey-ын боловсруулснаар мэдээллэсэн. GS1 стандартууд нь цор ганц тоног • төхөөрөмж дэх шийдлүүд зэрэг нь захиргааны байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдсөн. Дахин ашиглагдахгүй ХЭЗГД, Багц програм • хангамжийн тодорхойлолт зэрэгт анхаарч автоматаар тодорхойлж мэдээллийг татаж авах зэрэгт үргэлжлүүлэн ажилласан.GS1 стандартууд нь эрүүл мэндийн электрон • ургийн бичиг дэх ул мөр шалган тогтоох хөгжүүлэлт

Дараагийн хийх ажил

Цаашид хөгжүүлэх стандарт нь эрүүл мэндийн • салбар дахь бүрэн ул мөр шалган тогтоох юм. Мобайл эрүүл мэнд рүү холбох • eCom стандартуудыг тохируулах • Мэдээллийг ижилсүүлэх Глобал сүлжээний • ашиглалтыг нэмэгдүүлэх

Tээвэр логистик 2012 онд GS1 Тээвэр логистикийн гишүүн орнуудын • сонирхлын бүлэг илүү бэхжсэн. GS1 Тээвэр логистик болон Гаалийн • байгууллагын гишүүн орнуудад зориулж боловсруулсан хэлэлцээрийн маркетингийн хэрэгслийг боловсруулсан. ДГБ-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын • үсэг зурсан.

Дараагийн хийх ажил

Агуулах дахь eCom стандартууд (Логистикийн • харилцан үйлчлэлийн загвар )Тээвэр логистик дахь AIDC/мэдээллийг • автоматаар тодорхойлох болон татаж авах/ –ын гарын авлагыг хөгжүүлэх 6-р сард Цагаан ном бэлэн болно. • Төмөр замын маркетингийн багц дахь GS1/• RFID 6-р сард бэлэн болно.

Шинэ салбарууд 2012 онд Автомашины нэгдэл хэсгүүд: хөгжүүлэлт дэх • стандартын хэрэгжүүлэлт болон баталгаан дахь тодорхойлолтын стандарт Хөгжүүлэлт дэх стандартууд • Санхүүгийн үйлчилгээнүүд: дэлхий • нийтийн хууль ёсны аж ахуйн нэгжүүдийн тодорхойлолт Хүнсний бүтээгдэхүүний үйлчилгээ: Гишүүн • орнуудын үүрэг хариуцлагатай уялдсан – шилдэг туршлагуудыг түгээх болон гишүүн орнуудын эхлэлийн багц Электрон жижиглэн худалдаачид: стратеги • хөгжүүлэлт

Дараагийн хийх ажил

Автомашины нэгдэл хэсгүүдийн тодорхойлолт• Санхүүгийн үйлчилгээнүүд • Хувцас хэрэглэл • Хүнсний бүтээгдэхүүний үйлчилгээ • Электрон жижиглэн худалдаа •

Quarterly E-newsletter

2013 1 (17) Хуудас: 10 / 15

ySupply Chain Бүтээгдэхүүний электрон код болон радио

давтамжит долгионоор тодорхойлох EPC/RFID

2012 онд

Шошгоны хэрэгжүүлэлт/ өсөлт хөгжилт - RFID • нь одоо БЭК Gen2 той дөрвөн тэрбум шошго дэлхий нийтэд түгсэн байна.

Зах зээлийн 65% ийг эзэлж байна. • Хувцас хэрэглэл /оёдлын бүтээгдэхүүний • шошгололт 2012 онд нэг тэр бум болж өссөн мөн дэлхийн таван гол хувцасны брэнд 50% -иар өссөн.

NFC/богино зайн харилцаа холбоон/-ны хамтын • ажиллагаа – Өргөжүүлсэн савлалт болон электрон санал дээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.

Дараагийн хийх ажил

Бүтээгдэхүүний электрон кодны шошго Gen 2 v.2

Ийнхүү ерөнхийлөгч Мигел Лопера глобал форум 2013-ыг хааж GS1 байгууллагын давуу байдлыг удирдах өргөжүүлэх талаар танилцууллаа.

Мөн чанараа бэхжүүлэх: GS1 системийг • удирдсанаар гол стратегийн салбаруудад шилдэг үйлчилгээгээр хангах Электрон ертөнц дэх гол тоглогч болох : • B2B2C, мэдээллийн чанар болон ялгарах байдал Шинэ стратегийн салбаруудыг холбох уриалан • дуудах GS1 брэнд ойлголтыг шинэ шатанд гаргах • Дэлхийн зэрэглэлийн харилцан хамааралтай • байгууллага болон үргэлжлүүлэн хөгжүүлэх

2012 ОНЫ ДЭЛХИЙН ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ ШИЛДГҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Дэлхийн жижиглэн худалдааны шилдгийг шалгаруулах арга хэмжээ зургаа дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд энэ нь жижиглэн худалдааны төлөв байдлын үзүүлэлт болж байдаг. Шилдгүүдийг дараах номинациудаар шалгаруулдаг бөгөөд энэ удаад тухайн жилийн шилдэг жижиглэн худалдаачин Костко худалдааны төвийг танилцуулж байна:

Хамгийн хариуцлагатай жижиглэн • худалдаачин Шилдэг дэлгүүрийн загвар • Хамгийн орлого сайтай интернет жижиглэн • худалдаачин Хамгийн олон сувагт жижиглэн худалдаачин • Зах зээлд өсөж буй жижиглэн худалдаачин • Жилийн жижиглэн худалдааны • сурталчилгааны компани Жижиглэн худалдааны шинийг санаачлагч: • Шинэ ухагдахууны шинийг санаачлагч Жижиглэн худалдааны шинийг санаачлагч: • Бизнесийн шинийг санаачлагч Жилийн олон улсын жижиглэн худалдаачин • Шилдэг удирдагч• Жилийн шилдэг жижиглэн худалдаачин •

Шүүгчдийн бүрэлдэхүүний тодорхойлсноор компани нь гишүүнчлэлийн клубын номоо дахин бичсэн бөгөөд Костко нь жилийн шилдэг жижиглэн худалдаачнаар шалгарсан. Анх зөвхөн жижиг бизнесийн үйлчилгээ эрхэлж байсан Костко нь зургаан жил хүрэхгүй хугацаанд худалдаа нь тэгээс гурван тэр бум америк доллар хүртэл өссөн. Энэ амжилт нь Косткогийн үндсэн зарчим болох хямд үнийг тогтвортой байлгаж, гишүүддээ хэмнэлттэй, ашигтай байсны үр дүн юм.

Жилийн шилдэг жижиглэн худалдаачныг сайшааж бизнесийн үзүүлэлт бүрийн дагуу дэлхийн зэрэглэлийн гүйцэтгэлийг баталсан байдаг. Костко нь тухайн жилийн гайхалтай үзүүлэлттэй үзэсгэлэнг зохион байгуулсныг шүүгчдийн бүрэлдхүүн цохон тэмдэглэж байв.

Quarterly E-newslettery

Хуудас: 11 / 152013 1 (17)

Supply Chain

ГУРАВДАГЧ ТАЛЫН ЛОГИСТИК

Гуравдагч талын логистикийн оршил

Гуравдагч талын логистик гэдэг нэр томьёог анх 1980-аад оны хоёрдугаар хагасаас эхлэн өргөн хэрэглэх болсон ба компанийн зарим нэг тодорхой логистик үйлчилгээг өөр үйлчилгээ үзүүлэгчдэд туслан гүйцэтгэх журмаар дамжуулах процессыг тодорхойлдог байлаа.

Худалдан авах чадвар, олон тооны үйлчлүүлэгчдийн ачааны хэсгүүд болон бэлэн байгаа ачааг нэгтгэх чадвартай гуравдагч талын логистик нь үйлчлүүлэгчдэд тээвэрлэлтийн ба агуулахад хадгалах хавьгүй хэмнэлттэй үнийг санал болгож чаддаг. Хамгийн сүүлийн үеийн логистик системийг ашигласнаар бараа бүтээгдэхүүнийг агуулахад хадгалах, тээвэрлэх ба түгээхээс эхлээд, замыг нь хянах, мөрдөх, нэр төрлөөр нь худалдан авах захиалгын удирдлагыг хүртэл хянах зэрэг үйлчилгээнүүдээр үйлчлүүлэгчдэд боломжийг олгож, үйлчилгээний бүрэн дүүрэн өргөн хүрээг бий болгодог. Товчхон хэлэхэд тэдгээр нь хангамжийн нийлүүлэлтийн гинжин хэлхээн чадварыг санал болгодог. Энэ нь

ачаа дагалдагчдад тээвэрлэлтийн процессын илүү ерөнхий хяналтыг болон үйлчлүүлэгчдэд гайхалтай сайн үйлчилгээг үзүүлэх боломжийг олгодог.

Одоогийн байдлаар, илүү их зохион байгуулалттай томоохон компаниуд нь Гуравдагч талын логистик үйлчилгээ үзүүлэгчидтэй ажиллахыг илүүд үзэж байгааг судалгаа харуулж буй хэдий ч, ихэнхийнх нь ард жижиг дунд бизнес эрхлэгчид зогсож байдаг. Жижиг дунд бизнес эрхлэгчид нь гуравдагч талын логистикийн түншийн туршлага болон орон нутгийн бизнесийн соёл ба нөхцөл байдлыг ойлгодогийг ашиглан, энэ бүсэд тэдний хувьд дутагдмал байдаг зүйлийг шинэ зах зээлд цэцэглэх зэрэгт ихэнхдээ хүрч чаддаг.

Худалдааны глобалчлал өргөжих тусам нийлүүлэлтийн хэлхээн аюулгүйн байдалд дарамт нэмэгдэж байгаа бөгөөд хил хязгаарыг давахад илүү чанга хориг гарч байгаатай холбоотойгоор бүх компаниуд, түүний дотор жижиг дунд бизнес эрхлэгчид нь үйлчлүүлэгчиддээ нэмүү өртөг шингэсэн үйлчилгээг хэрхэн үзүүлж чадахав гэдэг дээр албадлагаар улам ч их төвлөрдөг. Энэ нь гуравдагч талын логистикийн эх үүсвэр рүү чиглэсэн хандлага үргэлжлэн ихэснэ гэдгийг баталгаажуулах болно. Ийм шаардлагатай байхад, олон тооны уламжлалт ачаа дагалдагч компаниуд нь өөрсдийгөө гуравдагч талын логистик үйлчилгээ үзүүлэгчид болгон хувиргасан бөгөөд тэд нийлүүлэлтийн хэлхээний бүрэн дүүрэн шийдлийг санал болгон, логистикийн үйлдвэрлэлийн хамгийн том тоглогчидтой бизнесийн тоглоомын талбайд үлдэж чаддаг.

Гуравдагч талын логистикийн концепцийн тодорхойлолт

Гуравдагч талын логистикийн тодорхойлолт

нь өөрсдийн менежментийн асуудлаа шийдэхэд гадны эх үүсвэрийг татах /аутсортинг/-аас үүдэлтэй, энэ нь тухайн байгууллага нь өөрийн үйл ажиллагааг үзүүлэхдээ гадны эх үүсвэрийг эрчимтэй ашигладаг гэсэн үг юм. Логистикийн удирдлагын салбарт аутсортингийг нэвтрүүлэх нь гуравдагч талын логистикийн тодорхойлолтонд үр дүнгээ үзүүлнэ.

ЛОГИСТИКИЙН АНХНЫ МЭДЭГДЭХҮҮН

Quarterly E-newsletter

2013 1 (17) Хуудас: 12 / 15

ySupply Chain “Гуравдагч тал” гэдэг нэр томьёо нь бие

даасан логистик үзүүлэгчээс гаралтай ба тэр нь үйлчлүүлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэхэд ачаа илгээгч эсвэл ачаа хүлээн авагчдад шаардлагатай бүх эсвэл хэсэг ажиллагааг гүйцэтгэдэг.

Гуравдагч талын логистикийн бий болсон шалтгаанууд: Компаниудын зүгээс нь дараах зүйлүүд болно.

Үйлдвэрлэлийн үнийг бууруулж, өрсөлдөх 1. чадвараа сайжруулах хэрэгцээ.Нийгмийн хөдөлмөрийн илүү нарийвчилсан 2. хэсгийн үр дүн.Удирдлагын шинэ концепц шаардлагатай 3. болсон.Өөрийгөө хөгжүүлэхийг логистикийн 4. үйлчилгээнд нэгтгэх ба өрсөлдөх чадварыг бэхжүүлэх.

Гуравдагч талын логистик нь макро-эдийн засгийн талаасаа үндэсний эдийн засгийн хурдацтай хөгжил, өөрчлөн байгуулалт ба гадны ертөнцийн бодлогод нээлттэй болсон байдал, логистикийн мэдлэгийн хөгжил, мэдээллийн технологийн хөгжил болон зах зээлийн өрсөлдөөн зэргээр өдөөгдсөн байдаг.

Гуравдагч талын логистик нь нийгмийн ба эдийн засгийн ач холбогдолтой:

1. Гуравдагч талын логистик нь бизнесийн ашгийн гуравдагч эх үүсвэрийн үүргийг гүйцэтгэдэг.

Үйлдвэрлэгч компаний хувьд нөөц хадгалах зардал нь нийт үнийн нэг чухал бүрэлдэхүүн нь байдаг. Гуравдагч талын логистикоос шалтгаалан мэдээлэл маш хурдан харилцан солилцогдож, түгээгдэж болох ба логистикийн шинэчлэлтээр түгээлтийн процессод “Яг цагт нь” хийх боломжтой. Ингэснээр компани нь үйлдвэрлэлийг захиалгын дагуу графикчилж болох ба бөөний үйлдвэрлэлд

хүрч чаддаг. Ийм учраас нөөцийн түвшин маш их хэмжээгээр буурч болох ба даатгалын нөөцийг (үйлдвэрлэлийг зогсолтгүй ажиллуулахад шаардлагатай, нөөцийн хамгийн бага хэмжээ) ч бас захиалгаар авч болно. Логистикийн процессод тухайлбал: тээвэрлэлтийг авч үзэхэд гуравдагч талын логистик нь өөрийн сүлжээ, тээвэрлэлтийн зохион байгуулалт ба замыг хамгийн оновчтой төлөвлөж мөн үйлдвэрлэлийн масштаб ихэссэнээс үүдэлтэй хэмнэлт гэх мэтийн давуу талаа ашиглан, зардал багатай, аюулгүй бөгөөд хурдан тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлж чадна. Ингэснээр нэмэгдсэн өртөг шингэсэн үйлчилгээ бүтээгдэнэ.

2. Гуравдагч талын логистик нь логистик ажиллагааны зардлыг огцом багасгаж чадна.

Гуравдагч талын логистик үзүүлэгчид нь үйлчилгээг өргөжүүлэн, цахим-арилжааны технологийг ашиглан дотоодын болон үндэстэн хоорондын мэдээллийн систем ба тээвэрлэлтийн сүлжээг үүсгэж чадах ба түүгээрээ үйлчлүүлэгчдэд нэмэгдсэн өртгийн үйлчилгээг хүргэж болох бөгөөд нийгмийн ашгийг олж болох юм.

3. Гуравдагч талын логистик нь эдийн засгийн өсөж буй нэг шинэ хэсэг болж байгаа болно.

Гуравдагч талын логистик нь өнөө үеийн өсөн хөгжиж буй салбар юм. Өөрт хамааралтай үйлдвэрлэлийг манлайлдаг бөгөөд зах зээлийн хатуу шаардлага болон зохих механизм дээр үндэслэн үндэсний эдийн засагт гайхалтай үр нөлөөг үзүүлдэг.

4. Гуравдагч талын логистик нь бусад үйлдвэрлэлүүдэд түлхэц болдог.

Гуравдагч талын логистик нь бусад, хамааралтай үйлдвэрлэлийг болон үндэсний эдийн засгийг дэмждэг. Босоогоор - гуравдагч талын логистик нь өөрөө бүрэн дүүрэн систем юм, Үүнд тээвэрлэлт, агуулахад хадгалах, ачих/буулгах, баглах, боловсруулах, түгээх ба өгөгдөхүүн боловсруулах зэрэг логистик үйлчилгээнүүд орно. Хэвтээгээр - үйлдвэрлэлийн үндсэн салбар болоод хэлтэс хоорондын, үйлдвэрлэл хоорондын мөн улмаар бүс хоорондын шинж чанартай. Энэ нь үндэсний эдийн засгийн ихэнх хэсгийг хамардаг бөгөөд оновчтой нэвтрэх болон манлайлах хүчтэй үр нөлөөг үзүүлдэг.

Quarterly E-newslettery

Хуудас: 13 / 152013 1 (17)

Supply Chain ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД

ENTREPRENEUR-2012 ОНЫ ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ШИЛДГЭЭР ШАЛГАРСАН “НЭКСТ ЭЛЕКТРОНИКС” ХХК-ИЙГ

ТАНИЛЦУУЛЖ БАЙНАМонголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн

Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ENTREPRENEUR арга хэмжээний 2011 оны онцлох импортлогч энтрепренер, 2012 оны худалдааны салбарын шилдэг энтрепренер, Монгол улсын шилдэг “Топ-150” аж ахуй нэгжийн нэг, Нийслэлийн шилдэг татвар төлөгч, Гаалийн шилдэг татвар төлөгч, Нийгмийн даатгалын шилдэг харилцагч, Маркетинг менежментийн бодлогоор манлайлагч “Топ-5” аж ахуйн нэгжийн нэг зэрэг шагнал урамшууллуудыг хүртэж байсан нь ”Нэкст Электроникс” ХХК-ийн цар хүрээг илэрхийлэх биз ээ. Түүнчлэн Samsung брэндийн Монгол дахь шилдэг борлуулагчаар удаа дараа шалгарч TCL брэндийг Монголын хэрэглэгчдэд танилцуулсан амжилтаараа “Global VIP Partner”-аар өргөмжлөгдсөн юм.

2003 онд гэр ахуйн тавилгын худалдааны чиглэлээр Мебель Таун тавилгын дэлгүүрийг байгуулан бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн манай хамт олон өдгөө Монголын худалдаа үйлчилгээний салбарт өөрийн гэсэн байр суурийг бий болгосон НЭКСТ Мебель, НЭКСТ Электроникс, НЭКСТ Моторс ХХК-ийг үүсгэн байгуулж өргөжин тэлсээр байна.

2009 онд гэр ахуйн цахилгаан бараа, компьютерийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Нэкст Электроникс ХХК “Шинэ, шинэлэг бүхнийг Нэкстээс” уриатайгаар маркетингийн цогц бодлогоор бусдыг манлайлж хэрэглэгч үйлчлүүлэгчдээ гэсэн халуун дотно сэтгэлээр ажилласаар ирлээ.

Дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхаж байхыг эрхэм зорилгоо болгосон нь биеллээ олж дэлхийн гэр ахуйн цахилгаан барааны зах зээлийн 20%-ийг дангаараа нийлүүлж буй SAM-SUNG электроникс дэлхийн топ 5 брэндийн нэг LG Электроникс, зурагт нийлүүлэлтийн зах зээл дэх дэлхийн топ 10 брэндийн нэг TCL корпораци, компьютер мэдээллийн технологийн салбарийн тэргүүлэгч LENOVO корпораци болон дэлхийд алдартай бусад брэндүүдтэй хамтран ажиллаж байна.

Ингэснээрээ Монголын нийт хэрэглэгч, худалдан авагчиддаа үйлдвэрээс нь өндөр чанартай бүтээгдэхүүнийг харьцангуй хямд үнээр нийлүүлэн, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг итгэмжлэгдсэн засвар үйлчилгээний төвөөрөө дамжуулан урт хугацааны баталгаат засвар үйлчилгээг хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хүргэсээр байна.Âýá õóóäàñ: http://www.enext.mn/

Quarterly E-newsletter

2013 1 (17) Хуудас: 14 / 15

ySupply Chain

“ИНКОТЕРМС 2010” МАСТЕРКЛАСС СУРГАЛТҮндсэн нөхцлүүдийг практик кейсүүд дээр

Олон Улсын Худалдааны Танхим - ICC

ҮЙЛ ЯВДАЛ

Хугацаа: 2013 оны 5 сарын 24-25 ( Баасан, Бямба гариг)

Хаана: МҮХАҮТ-ын 507 тоот хурлын өрөө Улаанбаатар хот, Монгол Улс

Энэхүү 2 өдрийн сургалт нь гадаад худалдаанд оролцогч бүх байгууллагуудад зориулагдсан бөгөөд худалдагч, худалдан авагч талуудын хооронд эрсдэл, зардлыг хэрхэн хуваарилах, үйл ажиллагаандаа хамгийн тохиромжтой нөхцлийг хэрхэн сонгох талаар бодит кейсүүд дээр ажиллана.

“Инкотермс 2010” нь 2011 оны 1 сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд дэлхийн олон орны худалдааны туршлага дээр үндэслэн өмнөх нөхцлүүдэд сайжруулалт хийж шинэчилсэн нийлүүлэлтийн нөхцлүүд юм. Сургалт нь сонгосон инкотермсийн нөхцөл худалдааны гэрээнд хэрхэн нөлөөлдөг талаар бодит гэрээ хэлэлцээр дээр тулгуурлах бөгөөд оролцогчдод зөв нөхцлийг хэрхэн сонгох, түүнтэй холбоотой төлбөрийн зохицуулалт, тайлан тооцоо, гаалийн татвар, даатгал, тээвэрлэлтийн зохицуулалт, бичиг баримт болон үүдэн гарах маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгч, бодит амьдрал дээр гардаг кейсүүд дээр хамтран ажиллана.

Сургалтанд хамрагдсанаар оролцогч нь дараах мэдлэгийг олж авна. Үүнд:

Хамгийн тохиромжтой инкотермсийн нөхцлийг • сонгох чадварНөхцөл бүрийн үндсэн ойлголтууд (хэзээ • ашиглагдах, зардал болон эрсдэл худалдагч, худалдан авагчийн хооронд хэрхэн шилжих гэх мэт)Худалдагч, худалдан авагч, тээвэрлэгчийн • хувьд хамгийн чухал асуудлуудыг тодорхойлох, шаардагдах тээврийн бичиг баримтуудыг зөв бөглөх

Үндсэн гэрээнд үл хамаарах тээвэрлэлт, • даатгал, letter of credit зэрэгтэй холбоотойгоор үүдэн гардаг асуудлаас сэргийлэх зорилгоор инкотермсийн нөхцлүүдийн хамаардаг болон хамаардаггүй хэсгүүд

Сургалтанд амжилттай хамрагдсан хүмүүст ICC буюу Олон Улсын Худалдааны Танхимын албан ёсны сертификат олгоно.

Сургалтанд хэн хамрагдах боломжтой вэ ?

Гадаад худалдааны гэрээ хэлэлцээр хариуцсан • ажилтанЭкспорт, импортын үйл ажиллагаа хариуцсан • ажилтнуудТээвэрлэлт, ачаа шилжүүлэлт хариуцсан • логистикийн менежерүүд Тээвэр зуучийн компанууд • Банк, санхүүгийн байгууллагын худалдааны • санхүүжилт хариуцсан ажилтнууд Экспорт, импортын чиглэлийн зөвлөхүүд • Санхүү, эрсдлийн менежментийн хэлтсийн • мэргэжилтнүүд Даатгалын байгууллагын ачаа тээврийн • даатгал хариуцсан ажилтнууд Дээрхи бүхий л үйл ажиллагааны чиглэлийн • хуулийн зөвлөхүүд

Сургагч багш: Emily O’Connor Senior Policy Manager, Commission on Com-mercial Law & Practice, International Chamber of Commerce (ICC), ParisБодлогын ахлах менежер, Гадаад Худалдааны Хуулийн Алба, ОУХТанхим, Парис хот

Emily O’Connor нь 2006 онд Парис дахь ОУ-ын Худалдааны Танхимын Олон Улсын хэрэг эрхлэх газарт ажиллаж эхлэхээсээ өмнө Нью-Йорк хотод АНУ-ын Зөвлөлийн ОУ-ын Бизнесийн Газарт олон жил ажилласан туршлагатай юм. Тэрээр Нью-Йорк хотын Колумын Их Сургуулийн Хуулийн сургуулийг төгссөн бөгөөд АНУ-ын Төрийн Департментийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Түүнчлэн Debevoise & Plimpton компанид олон улсын компанийн хуулийн чиглэлээр, үүний дараа олон улсын бодлогын түвшинд тус тус ажиллаж байсан туршлагатай. Сүүлийн хэдэн жил дэлхийн улс орнуудад Инкотермс-ийн ахисан түвшний сургалтын сургагч багшаар давхар ажиллаж байна.

Quarterly E-newslettery

Хуудас: 15 / 152013 1 (17)

Supply Chain СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

5 САРЫН 24, БААСАН ГАРИГ

09.30-10.45

Нээлт, танилцуулга

10.45-11.00

Цайны завсарлага

11.00-11.45

Incoterms® 2010 нөхцлийн гол онцлог, бүтэц

11.45-12.45

MASTERCLASS 1: EXW/FCA нөхцлүүд

12.45-14.15

Өдрийн хоол

14.15-15.15

Masterclass 1: кейс, хэлэлцүүлэг

15.15-15.30

Цайны завсарлага

15.30-16.30

MASTERCLASS 2: CPT/CIP нөхцлүүд

16.30-17.15

Masterclass 2: кейс, хэлэлцүүлэг

5 САРЫН 25, БЯМБА ГАРИГ

09.00-09.45

MASTERCLASS 3: DAT/DAP/DDP нөхцлүүд

09.45-10.30

Masterclass 3: кейс, хэлэлцүүлэг

10.30-10.45

Цайны завсарлага

10.45-11.15

Далайн тээврийн Incoterms® 2010 нөхцлүүдийн онцлог, ялгаа

11.15-12.00

MASTERCLASS 4: FAS/FOB нөхцлүүд

12.00-12.45

Masterclass 4: кейс, хэлэлцүүлэг

12.45-14.00

Өдрийн хоол

14.00-14.45

MASTERCLASS 5: CFR/CIF нөхцлүүд

14.45-15.00

Цайны завсарлага

15.00-16.30

Masterclass 5: кейс, хэлэлцүүлэг , дүгнэлт

16.30 – 17.15

Хаалтын үйл ажиллагаа, сертификат гардуулах ёслол

Бүртгэл:

Сургалтанд ICC-ийн шаардлагын дагуу эхэлж бүртгүүлсэн 35 хүнийг хамруулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Зураасан код, Логистикийн ХэлтэсБ.Гэрэлтуяа (Ахлах мэргэжилтэн)Утас: 313411 / 91978585И-мейл: [email protected]

Утас : 976-11-313411, 99022595Факс : 976-11-324620И-мэйл : [email protected] [email protected] gs1mongolia

Зураасан код, логистикийн хэлтэс“GS1 Монгол” нийгэмлэг

(17)

2003 2013

10th anniversary ofThe global language of business