12
Хуудас: 1 / 12 2012 3 (15) No: 03 (15) 2012.07.26 Quarterly E-newsletter АгуулгА Мэдээ, мэдээлэл 1 - 4 Танин мэдэхүй 5 - 8 логистикийн анхны мэдэгдэхүүн 9 - 10 гишүүн байгууллага 11 - 12 ХудАлдААг ХөнгөвчлөХ “ЦАХиМ нэг ЦонХ” -ны ХөТөлбөрийн ТАлААр сургАлТ, ХэлэлЦүүлэг боллоо Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөх, улмаар тээвэр логистикийн салбарын хөгжилд тодорхой ахиц гаргах үүднээс үндэсний хэмжээнд “Цахим нэг цонх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) 2006 оноос эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд 2010 онд хөтөлбөрийн мастер төлөвлөгөөг боловсруулан танилцуулсны дүнд 2011 оны 4 сард ЗГ- ын 173-р тогтоолоор “Цахим нэг цонх” үндэсний хөтөлбөр баталсан бөгөөд удирдах зөвлөл болон ажлын хэсгүүдэд ажиллах холбогдох байгууллагууд, гишүүдийг томилоод байна. МҮХАҮТ эдгээр байгууллагуудын асуудал хариуцсан удирдах ба гүйцэтгэх албан тушаалтнуудад зориулсан 4 өдрийн арга хэмжээ буюу “Цахим нэг цонх”-ны талаар хэлэлцүүлэг, сургалтыг Монгол Улс дахь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Ази дахь Интеграчлал Хөтөлбөр (GIZ БНЭЗХААИХ) , Гаалийн Ерөнхий Газар-тай хамтран 2012 оны 5-р сарын 22-25-ны хооронд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Supply Chain

Supply Chain электрон сонин - 2012 оны №3

Embed Size (px)

Citation preview

Page 1: Supply Chain электрон сонин - 2012 оны №3

Quarterly E-newsletter

Хуудас: 1 / 122012 3 (15)

Supply Chain

No: 03 (15) 2012.07.26Quarterly E-newsletter

АгуулгАМэдээ, мэдээлэл

1 - 4

Танин мэдэхүй

5 - 8

логистикийн анхны мэдэгдэхүүн

9 - 10

гишүүн байгууллага

11 - 12

ХудАлдААг ХөнгөвчлөХ “ЦАХиМ нэг ЦонХ”-ны ХөТөлбөрийн ТАлААр сургАлТ,

ХэлэлЦүүлэг боллооМонгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөх, улмаар тээвэр

логистикийн салбарын хөгжилд тодорхой ахиц гаргах үүднээс үндэсний хэмжээнд “Цахим нэг цонх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) 2006 оноос эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд 2010 онд хөтөлбөрийн мастер төлөвлөгөөг боловсруулан танилцуулсны дүнд 2011 оны 4 сард ЗГ-ын 173-р тогтоолоор “Цахим нэг цонх” үндэсний хөтөлбөр баталсан бөгөөд удирдах зөвлөл болон ажлын хэсгүүдэд ажиллах холбогдох байгууллагууд, гишүүдийг томилоод байна.

МҮХАҮТ эдгээр байгууллагуудын асуудал хариуцсан удирдах ба гүйцэтгэх албан тушаалтнуудад зориулсан 4 өдрийн арга хэмжээ буюу “Цахим нэг цонх”-ны талаар хэлэлцүүлэг, сургалтыг Монгол Улс дахь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Ази дахь Интеграчлал Хөтөлбөр (GIZ БНЭЗХААИХ) , Гаалийн Ерөнхий Газар-тай хамтран 2012 оны 5-р сарын 22-25-ны хооронд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Supply Chain

Page 2: Supply Chain электрон сонин - 2012 оны №3

Supply Chain Quarterly E-newsletter

2012 3 (15) Хуудас: 2 /12

Үйл ажиллагааны эхний хэсэг нь холбогдох байгууллагуудын тухайн асуудлыг хариуцсан удирдах албан тушаалтнуудтай 5 сарын 22-ны өдөр санал бодол солилцож, улмаар нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа арга хэмжээ, асуудлуудыг тодорхойлж нэгдсэн ойлголтонд хүрлээ.

Хоёрдахь хэсэг буюу гүйцэтгэх албан тушаалтнуудад зориулсан 2 өдрийн сургалтыг 5 сарын 23-24-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд холбогдох яамд, агентлагийн 50 гаруй албан хаагчид оролцлоо. Уг сургалтаар GIZ-ийн эксперт багш Jonathan Hornbrook цахим нэг цонх гэж юу болох, зорилго, цар хүрээ, бүс нутгийн зарим орнуудын цахим нэг цонх хэрэгжүүлсэн туршлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, энэ талаархи ойлголтыг нэлээн өргөжүүлж өглөө.

Түүнчлэн цахим нэг цонхны ажлын албаны дарга Б.Цог “Цахим нэг цонх” үндэсний хөтөлбөр, мастер төлөвлөгөөний талаар мэдээлэл хийсэн бол цахим нэг цонхны ажлын албаны гишүүн, МҮХАҮТ-ын Зураасан код, логистикийн хэлтсийн дарга Ш.Цэвэлсайхан МУ-ын худалдаа хөнгөвчлөх чиглэлд хийгдэж буй үйл ажиллагаа, цахим нэг цонх болон тээвэр, логистикийн асуудлууд худалдаа хөнгөвчлөх үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болох талаар ойлголт өгснөөс гадна бусад орнуудтай харьцуулахад манай улс хаана явж байна, цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар ОУ-ын статистик тоо баримт дээр үндэслэн мэдээлэл хийсэн.

Сургалтанд холбогдох яамдын албан

хаагчдаас гадна гадаад худалдаа эрхлэгч болон тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэгч Хатан сүйх ХХК, Эвридей сүлжээ, BFS ХХК, Монгол транс ХХК –ийн төлөөлөгчид оролцож экспорт, импортын бичиг баримт бүрдүүлэлт, гаалийн үзлэг шалгалт, лабораторийн шинжилгээнд учирдаг саад бэрхшээлүүд, бичиг баримт, гарын үсгийн давхардал, төрийн ажилтнуудын хүнд суртал болон төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг талаар бодит мэдээлэл хүргэсэн бөгөөд нийт оролцогчид тодорхой кейс дээр ажиллаж цахим нэг цонхны талаар мэдлэгээ өргөжүүллээ.

Сүүлийн хэсэг буюу бизнес эрхлэгчдэд зориулсан семинарыг 5 сарын 25-ны өдөр зохион байгуулсан бөгөөд бизнес эрхлэгчдэд цахим нэг цонхны ач холбогдол, уг системийг хэрэгжүүлэхэд тэдний гүйцэтгэх үүрэг чухал болохыг ойлгуулж холбогдох сургалтыг хийснээс гадна “Хилийг хэрхэн 4 минутын хугацаанд нэвтрэх” буюу Эл Салвадор Улс нь өөрийн цахим цонхны системд хилийн тав тухтай, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх үүднээс хэрхэн энэхүү аргыг хэрэглэж буй талаар сонирхолтой итгэлийг Герман, Киргизстаны экспертүүд тавилаа.

Сургалт, семинаруудын үр дүнд цахим нэг цонхыг хэрэгжүүлэх холбогдох яамд, агентлагууд, бизнес эрхлэгчдийн хоорондын харилцаа холбоог илүү ойртуулж, тэдэнд нэгдсэн нэг ойлголт өгч чадсанаараа өндөр үр дүнтэй болсон бөгөөд “Цахим нэг цонх” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх эхлэл тавигдсан гэж зохион байгуулагчид дүгнэлээ.

КАрЕК-ийн орнуудын гАдААд ХудАлдАА, Тээвэр, логисТиКийн бАйгууллАгуудын нэгдсэн уулзАлТ 2 дАХь

жилдээ АМжилТТАй болж өндөрлөлөө06 сарын 4-5-ны өдрүүдэд ӨМӨЗО-ын Хөх хотод Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын

ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд КАРЕК-ын орнуудын тээвэр зуучуудын нийгэмлэгүүдийн холбоо (CFCFA), Азийн Хөгжлийн Банк хамтран гадаад худалдаа, тээвэр, логистик, тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад зориулсан “Business Networking Forum” –ыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Page 3: Supply Chain электрон сонин - 2012 оны №3

Quarterly E-newsletter

Хуудас: 3 / 122012 3 (15)

Supply Chain

Дээрхи арга хэмжээнд КАРЕК-ын 10 оронд тээвэр, логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад худалдаа, тээвэр зууч, тээврийн байгууллагуудын төлөөлөл оролцож, улс орнуудын бизнес боломжийг судлах, харилцан туршлага солилцох, цаашид хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.

Уулзалтанд МҮХАҮТ-ыг төлөөлөн Зураасан код, логистикийн хэлтсийн дарга Ш.Цэвэлсайхан, ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа нар хувийн хэвшлийн төлөөллийн хамт оролцлоо. Энэ үеэр оролцогч байгууллагуудад үйл ажиллагаагаа танилцуулах боломж олгох үүднээс улс бүрийн тээвэр зууч, гадаад худалдааны компанууд

өөрсдийн үйл ажиллагааг танилцуулсан үзэсгэлэнд оролцсон бөгөөд манай улсаас МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөлийн гишүүн Туушин ХХК, IFFC, Эзо Транс болон Ашли Транс ХХК-ууд үйл ажиллагаагаа танилцуулав. Түүнчлэн Туушин ХХК өөрсдийн хэрэгжүүлж буй “Улаанбаатар логистик төв”-ийн талаар мэдээллийг нийт оролцогчдод хийж , Монгол Улсын тээвэр,

логистикийн салбарын хөгжлийн нэгэн том гарцын талаар мэдээллээ.

ЗКЛХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа КАРЕК-ийн 10 орны худалдаа, тээврийн компанууд, салбартай холбоотой холбоод, ассоциацуудад зориулан “МУ-ын худалдаа,

тээвэр, логистикийн салбар болон цаашид хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьж Монголын тээвэр, логистикийн салбарын өнөөгийн байдал, авто тээвэр болон төмөр замын тээвэрлэлт, Ази болон Европын орнуудтай холбогдож буй гол маршрутууд, засгийн газрын зүгээс тээвэр, логистикийн

чиглэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон МҮХАҮТ-ын үйл ажиллагаа зэргийн талаар мэдээлэл өглөө.

Дээрхи үйл ажиллагаа нь цаашид жил бүр зохион байгуулагдах бөгөөд БНХАУ болон Төв Азийн улс орнуудтай хамтран ажиллах, түншлэл тогтоох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн хувьд олдож буй том боломж юм.

мэдээ, мэдээлэл

Page 4: Supply Chain электрон сонин - 2012 оны №3

Supply Chain Quarterly E-newsletter

2012 3 (15) Хуудас: 4 /12

МҮХАҮТ-ын Зураасан код, логистикийн хэлтээс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын (CAREC) тээвэр, зуучуудын нийгэмлэгүүдийн холбоотой хамтран (CFCFA) Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр

“Логистик ба нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежмент” сэдэвт 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар үйлдвэрлэл, худалдааны

нийлүүлэлтийн гинжин хэлхээ гэж юу болох, түүний тасралтгүй оновчтой үйл ажиллагааг хэрхэн зохицуулах, логистикийн үйл ажиллагаа, тээвэрлэлт, дистрибютер, захиалга, нөөцийн менежмент, мэдээллээ хэрхэн солилцох зэрэг логистикийн бүхий л процессыг бодит жишээ, олон улсын туршлага дээр үндэслэн заасан бөгөөд нийт 60 гаруй байгууллагын 95 ажилтан хамрагдлаа.

Сургалтын үндсэн багшаар олон улсын тээвэрлэлт, логистикийн эксперт багш Andy Sze ажилласан ба тэрээр АНУ-ын Чикагогийн их сургуульд бизнесийн удирдлагын мастер зэрэг хамгаалсан бөгөөд гуравдагч логистикийн үйлчилгээ үзүүлэгч Clipper групт судалгаа, шинжилгээ хариуцсан захирлаас эхлэн группын ерөнхийлөгч хүртэл олон жил ажилласан ажлын

арвин туршлагатай олон улсын эксперт юм. Мөн үйлдвэрлэл, гадаад худалдааны

нийлүүлэлтийн гинжин хэлхээ, логистик, түүний бүтэц агуулга болон тээвэрлэлтээс гадна сүүлийн үед шинээр гарч ирж буй “ Cold chain logistics” болон

нийлүүлэлтийн гинжин хэлхээний үйл ажиллагааг амжилттай явуулах “Smart way” арга зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнчлэн ЗКЛХ-ийн дарга Ш.Цэвэлсайхан зураасан код буюу бар код нь байгууллагын нийлүүлэлтийн хэлхээ, логистик үйл ажиллагаа болон тээвэрлэлтэнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг талаар илтгэл тавьж мэдээлэл хүргэв.

Дээрхи сургалтанд оролцогчид сургалтын талаар сэтгэгдэл өндөр байсан ба сургагч багш болон зохион байгуулагчдад талархаж илэрхийлж байлаа. Энэ чиглэлийн сургалтууд явуулах хэрэгцээ шаардлага маш их байгаа нь сургалтын мэдээлэл цацагдсанаас эхлэн мэдэгдэж байсан бөгөөд сургалтыг илүү чанартай болгох, анги танхимын хүрэлцээгүй байдалтай холбоотойгоор маш олон байгууллагын сургалтанд хамрагдах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байлаа. Тиймээс дээрхи чиглэлийн сургалтуудыг үе шаттайгаар цаашид хийхээр төлөвлөж байна.

“логисТиК бА нийлүүлэлТийн гинжин ХэлХээ” сургАлТ АМжилТТАй болж өндөрлөлөө

Page 5: Supply Chain электрон сонин - 2012 оны №3

Quarterly E-newsletter

Хуудас: 5 / 122012 3 (15)

Supply Chain

( Зургаадугаар хэсэг)

Танин мэдэхүйбүТээгдэХүүний глобАл АнгилАл гэж юу вэ?

Бүтээгдэхүүнийг баталгаажуулахын тулд Мэдээллийг Ижилсүүлэх Глобал сүлжээ нь үнэн зөв, дахин давтагдашгүйгээр ангилах, дэлхийн хаана ч ижил замаар бүтээгдэхүүнийг бүлэглэхийн тулд худалдагч, худалдан авагч нарт нийтээр ойлгох ойлголтыг өгдөг GS1 Бүтээгдэхүүний Глобал ангиллыг /БГА/ ашигладаг. Энэ нь МИГС-ний мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдал, хэрэглэгчдийн хэрэгцээг хангах нийлүүлэлтийн гинжин хэлхээний хүчин чадлыг өсгөх, хэлний бэрхшээлийг бууруулах, бүтээгдэхүүний нөөцийн мэдээллийг авах зэрэг давуу талтай. Албан ёсны БГА-ын схем болон БГА-ын программын мэдээлэл зэрэг нь “Oxford English” толинд хэвлэгдэж мөн бусад хэлрүү орчуулагдсан байдаг.

БГА-ын үндэс суурь нь "Brick;" /Хавтан / гэж нэрлэгдэх бөгөөд энэхүү БГА-ын хавтангууд нь ижил төстэй бүтээгдэхүүнүүдийн бүлэглэлийг тодорхойлж байдаг. БГА-ын хавтан нь МИГС-ний нэг хэсэг бөгөөд худалдагч, худалдан авагчаас нийлүүлэлтийн гинжин хэлхээнд ирсэн бүтээгдэхүүний бүлэглэлүүдийг зөв танихыг баталгаажуулж байдаг. Хавтангууд нь тус тусын онцлогуудаар ялгарч байдаг.

бгА-ын шАТлАлыг АшиглАн ХАвТАнгуудыг олоХ

Хэсэг

Бүлэг

Ангилал

Хавтан

Хүнс, ундаа, тамхи

Сүү, цөцгийн тос, тараг бяслаг, өндөг

Сүү сүүн бүтээгдэхүүн

Сүү сүүн бүтээгдэхүүн (хурдан мууддаг бараа)

Үйлдвэрлэлийн сегментчлэл буюу зураглал

Сегментийн өргөний хуваалт

Бүлэгүүдийн сонирхолын категори

Бүтээгдэхүүнүүдийнкатегори

Түвшин Жишээ

Хэсэг

Бүлэг

Ангилал

Хавтан

Хавтангийн онцлог

1

Хавтангийн онцлог

2

Хавтангийн үнэ цэнэ 1

Хавтангийн үнэ цэнэ 2

Үйлдвэрлэлийн сенгментчлэл юмуу зураглал

Хэсгийн тодорхой салбар

Бүлэглэлүүдийн бүлэг

Бүтээгдэхүүний бүлэглэл

Page 6: Supply Chain электрон сонин - 2012 оны №3

Supply Chain Quarterly E-newsletter

2012 3 (15) Хуудас: 6 /12

нэг Хэзгд/ ХудАлдААны эд зүйлсийн глобАл дугААр/ нэг ХАвТАн

Нэг ХЭЗГД нь зөвхөн нэг хавтанд олгогдоно

Сүү сүүн бүтээгдэхүүн

ХЭЗГД = 123456789123C Хавтангийн код =123456789123C

онЦлог шинжүүдийг АшиглАХ

Хавтангуудыг шаардлагатай үед онцлог шинжүүдийг нь ашиглан тодорхойлно.

Сүү сүүн бүтээгдэхүүн

(хурдан мууддаг бүтээгдэхүүн)

Хэрэв амьтан бол

Органик бодисын нотолгоо

Өөх тосны түвшний нотолгоо

Пробиотекийн нотолгоо

Хөргөлтийн нотолгоо

Эх үүсвэр

Амьтны сүү бусад сүү ангилагдаагүй тодорхойлогдсон

Өөх тос ихХагас өөх тосБага өөх тосӨөх тосгүйӨөх тосыг багасгасан

Тодорхойгүй

Үгүй Тодорхойгүй

Тийм

Үгүй Тодорхойгүй

Тийм

Хөргөлт хийгдсэн байх ёстой

Илжиг, ХоньТэмээ, Шар буурцаг

Жимс, Ангилагдаагүй

Ямаа, АнгилагдаагүйСамар, НогооБудаа, Сарлаг

Жишээ Хавтангууд Хавтангийн онцлог

Хавтангийн онцлогын үнэ цэнэ

Page 7: Supply Chain электрон сонин - 2012 оны №3

Quarterly E-newsletter

Хуудас: 7 / 122012 3 (15)

Supply Chain

бүлэглэлийн ХүрээБГА нь бүлэглэлийн маш өргөн хүрээтэй бөгөөд энэ нь байнга өсөн нэмэгдэж байдаг. 2005 оны 7

сарын байдлаар GS1 БГА стандартад дараах бүлэглэлүүд агуулагдаж байв:Хүнс, Ундаа, Тамхи 1. Гэрийн асаргаа, эрүүл мэндийн асаргаа ( Гөлөгний асаргаа хоол , нялх хүүхдийн асргаа , гоо сайхан 2. хувийн асаргаа болон эрүүл ахуй) Хувцас, Гутал, Гоёл чимэглэл 3. Эсрэг тэсрэг бүлэглэл4. Ерөнхий бараа таваар (Тавилга гэр ахуйн хэрэглэл, Гал тогооны тавилга, Хөгжмийн зэмсэг, тоглоом 5. наадам, , бичиг хэрэг,дуу бичлэг, харилцаа холбоо, компьютер, хэвлэгдсэн тайлбар материалууд, спорт эрүүл мэнд, урлаг гар урлал, аялал зугаалга) Тоног төхөөрөмж 6.

DIY (Зүлэг цэцэрлэгийн хэрэгсэлүүд; Барилгын материал, Тоноглол; багаж тоног төхөөрөмж; Аюул • авааргүй болон хадгалалт; Электрон хэрэгсэл; ус дамжуулах хоолой; Халаагуур, агааржуулалт, салхилуулалт Автомаишин сэлбэн хэрэгсэл • Гэр орны тоноглолууд•

БГА нь МИГС дэх мэдээллийн үр дүнтэй ижилсүүлэлтийг баталгаажуулах, худалдагч худалдан авагч нарт бүтээгдэхүүний бүлэглэлийн нэгдсэн нэг ойлготыг өгдөг. БГА нь дараах үйл ажиллагааг хөнгөвчилж байдаг:

Бүтээгдхүүний бүртгэл • Захиалга • Баталгаажуулалт • Хайх • Захиалга болон үйлдвэрлэлийг тохируулах •

Мигс дэХ бгА-ын үүрэг юу вэ?

Мэдээллийн сувгийн эх үүсвэр

Мэдээллийн сувгийн хүлээн авагч

Мэдээллийн эх үүсвэр

Мэдээллийг хүлээн авах

Каталогийн бүтцийг бүртгэх

Каталоги дахь бүтцийн

зохиомж

Каталоги дахь бүтцийн

зохиомж

Бүтээгдэхүүний мэдээлэл

Каталоги дахь бүтцийн

зохиомжБГА-гүйгээр эдгээр үйл явц явагдахгүй

Глобал бүртгэл

БГА-аар тохируулсан МИГС-ний үйл явц

Танин мэдэхүй

Page 8: Supply Chain электрон сонин - 2012 оны №3

Supply Chain Quarterly E-newsletter

2012 3 (15) Хуудас: 8 /12

бгА нь GS1 сТАндАрТуудТАй ХэрХэн ТоХирч бАйдАг вэ?

БГА нь GS1 стандартуудын багцын түлхүүр хэсэг юм. Доорх хүснэгтэд БГА нь GS1 стандарт болон үйл явцуудтай хэрхэн нийцэж байгааг үзүүлэв.

GS1 стандартын хангалт Асуулт жишээ

үйл явцын стандарт

МИГС-ний сертификат МИГС-ний үйл явц МИГС-ний үйл явц гэж

юу вэ?Хэвлэл баталгаажуулалт захиалга, хайх гэх мэт.

бгА-бүтээгдэхүүний глобал ангилал

Бүлгийг тодорхойлох түлхүүр

Хавтан (Нэг ХЭЗГД = Нэг хавтан)

Бүтээгдэхүүний ямар бүлэгт миний бүтээгдэхүүн хамрагдах вэ?

Витамин болон эрдэс бодис Өргөн хэрэглээний Насны ангилал=Насанд хүрэгчдэдЭх үүсвэр =Ургамлын түүхий эдээр бэлтгэсэн эм Хүйсийн заалт =Хүйсээр ялгаагүй Эм уух арга =Амаар Витамин болон эрдэс бодис =Хосолсон Хэсэг =Эрүүл мэнд ;Бүлэг =Эрүүл мэндийг дэмжих ;Төрөл =витамин эрдэс бодис, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн

Бүлгийн тайлбарууд

Хавтангийн онцлогууд болон үнэ цэнэ

Би бүтээгдэхүүнийхээ бүлэглэлийг хэрхэн тодорхойлох вэ?

Бүлгийн шатлалХэсэг / Бүлэг / Төрөл/

Миний бүлэг хамаарах хамгийн өндөр түвшин нь аль вэ?

бүтээгдэхүүнийг тодорхойлох түлхүүрүүд

Дахин давтагдахгүйгээр худалдааны эд зүйлсийг тодорхойлох

БГД-GLN(Байршлын Глобал Дугаар)ХЭЗГД(Худалдааны эд зүйлсийн Глобал Дугаар)TM(Зорилтот зах зээл )

Би хэн бэ? “Vitamin International”Би юу зарах вэ? “Витамин “Бүтээгдэхүүнээ хаана зарах вэ?

321098765432C1234567890123CЕвропт

бүтээгдэхүүний онцлогууд

Худалдааны эд зүйлсийг тодорхойлох талбар

Брэнд нэрНийт жин

Миний бүтээгдэхүүний брэнд нэр гэж юу вэ?Бүтээгдэхүүний нийт жин гэж юу вэ?

“Шилдэг витамин”

200 гр

Мессежийн стандартууд XML / EANCOM Каталогийн мэдээллээ

хэрхэн түгээх вэ? XML

бгА болон UNSPSC-нүбын сТАндАрТ бүТээгдэХүүн үйлчилгээний Код

Хэрэглэгч нийгэмлэгүүдийн удирдлага дор , GS1 нь НҮБ - ын стандарт бүтээгдэхүүн үйлчилгээний кодыг бусад ангиллын системтэй хамтад нь удирдан хэрэгжүүлэхээр санаачлаад

байна. (UNSPSC). НҮБСБҮК нь дэлхий нийтийн төрөл бүрийн салбар дахь ангиллын систем бөгөөд зардлын үнэлгээ болон хангамжийн судалгаа шинжилгээг дэмжиж байдаг.

Page 9: Supply Chain электрон сонин - 2012 оны №3

Quarterly E-newsletter

Хуудас: 9 / 122012 3 (15)

Supply Chain

бАрКодны ТЕХнологи

Баркод нь гэрлэн, электрон туяагаар уншигдах боломжтой шошго бөгөөд мэдээлэл нь автоматаар компьютер руу дамжигддаг. Баркод нь тодорхой алдаа мадаггүй хэлбэрээр нарийвчлан зохион байгуулагдсан шугамуудын хоорондын ялгаатай зай, өргөнөөр параллелиар хийгдсэн зүйл юм. Эд юмс болон хайрцган дээр баркодыг байрлуулаад түүнийг скайнераар уншуулан

компьютер руу оруулахад үйлдвэрлэлийн бүс, үйлдвэрлэгч, шинж чанар, он сар өдөр, хүрэх газар болон бусад мэдээллүүдийг харах боломжтой. Баркодны POS системийг ашигласнаар захиалга, тээвэрлэлт, хүргэлт, худалдан борлуулалт, бараа бүтээгдэхүүний хяналт шалгалт зэргийг агуулсан төвлөрсөн менежментийг хэрэгжүүлэх боломжтой.

Худалдаан менежментийн хэлбэр нь энэ аргаар өөрчлөгддөг. Логистикийн бар

код гэдэг нь зөвхөн тээвэрлэлтийн нэгжийн тэмдэг юм. Тээвэрлэлтийн нэгж нь тогтвортой, стандартчилагдсан бүтээгдэхүүний цуглуулга юм. Тээвэрлэлт, ачилт, буулгалт гэх мэт логистикийн үйл ажиллагааны хувьд энэ нэгж хамгийн чухал юм. Энэ нь мөн олон төрлийн бараа бүтээгдэхүүний цугларалт (цуглуулга)

бөгөөд орчин үеийн логистикийн менежментэд өргөн ашиглагддаг. Баркодны систем нь баркодын олон төрөлтэй байх бөгөөд баркод нэг бүр нь параллель байдлаар мөн зарим тусгай дүрмийн дагуу тэдгээрийн хоорондын зай бичигдсэн хэлбэртэй байх ба түүнд нь тухайн дүрмийн хувьд тохиромжтой шинж тэмдэгтэй, холимог баркод байдаг. Олон улсад танигдсан логистикийн кодын гурван төрөл бий. Үүнд: EAN-13, 2/5, EAN/UCC-128 юм.

э - ХудАлдААны ТЕХнологи

Э - худалдаа нь мэдээллийн технологийн үндсэн дээр интернэтээр шууд худалдаа хийх үйл ажиллагааг хэлнэ. Э - худалдаа нь худалдааны үйл ажиллагааны эргэлтийг гаргаж, худалдааны хугацааг багасгаж, худалдааны хурдыг сайжруулж худалдааны зардлыг ихээр багасгаж байна.

Э худалдаа нь гурван өөр төрөлтэй байдаг.

B2B business to business гэсэн төрөл нь • бизнес эрхлэгчдийн хоорондын электрон худалдааг харуулдагB2C business to customer гэсэн төрөл • нь худалдаачин болон хэрэглэгчийн хоорондын электрон худалдааг харуулдагC2C consumer to consumer гэсэн төрөл • нь хэрэглэгчид хоорондын интернэтээр дамжуулан хийж буй электрон худалдааг харуулдаг

логисТиКийн АнХны МэдэгдэХүүн(Долоодугаар хэсэг)

Page 10: Supply Chain электрон сонин - 2012 оны №3

Supply Chain Quarterly E-newsletter

2012 3 (15) Хуудас: 10 /12

Бараа бүтээгдэхүүний эргэлт нь капиталын урсгал, бараа бүтээгдэхүүний урсгал, мэдээллийн урсгал болон бэлэн мөнгөний урсгал гэсэн 4 сегментэд хуваагддаг. Эргэлтийн үйл ажиллагаа нь дээрх дөрвөн төрлийн урсгалыг амжилттай явуулах юм. Капиталын урсгал, мэдээллийн урсгал болон бэлэн мөнгөний урсгал нь интернэтээр илүү үр дүнтэй ашиглагдах боломжтой. Гэсэн хэдий ч сүүлийн нөөцүүдийн хуваарилалт нь зөвхөн биет байдлаар шилжих боломжтой, интернэт нь биет байдлаар барааны урсгалыг хэрэгжүүлж чадахгүй. Түүнчлэн энэ асуудал нь электрон худалдааны хувьд хамгийн анхаарал хандуулж байгаа асуудал юм. Логистик нь эдийн засгийн амьдралд хамгийн гол үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд э -худалдаа нь логистикийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, үр

дүнтэй болгох боломжтой юм. Э-худалдааны хөгжил нь ялангуяа логистикийн

салбарт эхний үе шатандаа явж байна. Э-худалдаа нь дараах үүрэгтэй.

Үүнд: Үр дүн, ашгийг сайжруулах 1. Э –худалдааны зорилгуудыг нэгтгэх 2. Зах зээлийн боломжийг тэлэх 3. Нийлүүлтийн гинжин сувгийн нэгтгэх 4. Барааны урсгал, мэдээллийн урсгал, бэлэн 5. мөнгөний урсгалыг нэгтгэх Э-худалдааг худалдааг хөгжүүлэх суурь 6. нөхцлийг хангах 21 р зуунд хамгийн шилдэг өрсөлдөөний 7. загвар болохын тулд Э - худалдааг дэмжих

элЕКТрон зАХиАлгын сисТЕМ (EOS)

EOS нь үйлдвэрлэгчид интернэт болон терминалын тоног төхөөрөмжөөр дамжуулан захиалгын мэдээллийг солилцох, шууд захиалга хийх боломжтой систем юм. Энэ систем нь захиалгын хариуны хурдыг нэмэгдүүлж, урьдчилсан захиалгын хугацааг багасгадаг. Логистикийн менежментэд энэ систем нь дараах үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд:Захиалгын хугацааг богиносгоно, захиалгын 1. давталтын алдааг бага байлгана, ажиллах хүчний зардлыг хэмнэнэ Нөөцийг түвшинг багасгана, нөөцийг урьдчилан 2. тооцоолно, дэвшилттэй захиалгын үйл явцтай хамт нөөцийн менежментийн үр ашгийг сайжруулна.Захиалгын мэдээлэл дээр үндэслэн эрэлт ихтэй 3. болон эрэлт муутай бараа бүтээгдэхүүнийг тодорхойлоход худалдаачдад тусална, түүгээр тэд худалдааны төлөвлөгөөг гаргах боломжтой болно. Мэдээллийн солилцоог хөнгөвчилнө, 4. хурдавчилна, зардлыг хэмнэнэ, логистикийн мэдээллийн системийн үр ашгийг сайжруулна.

Логистикийн мэдээллийн системийн үүрэг1.

Мэдээллийг цуглуулах • Мэдээллийг боловсруулах • Мэдээллийг дамжуулах • Мэдээллийг нэгтгэх •

Логистикийн мэдээллийн системийн дэд 2. бүтэц

Логистикийн мэдээллийн систем нь мэдээллийн үйл ажиллагааны зэрэглэл, зорилго, үүргээрээ үйл ажиллагааны түвшин, мониторингийн түвшин, шийдвэр гаргалтын түвшин гэсэн гурван түвшинд хуваагддаг.

Логистикийн мэдээллийн сүлжээ 3.

Логистикийн мэдээллийн сүлжээ нь логистикийн мэдээллийн харилцаа холбооны хувьд үндсэн суурь, үйл ажилагааны систем юм. Энэ сүлжээ нь мэдээлэл хувиргагч, мэдээллийн харилцаа холбооны арга зам, харилцаа холбоог дамжуулагч, мэдээллийг хүлээн авагч зэргээр бичигдсэн байдаг. Энэ нь сүлжээнээс имэйл эсвэл баримт бичгийг тээвэрлэгчийн түвшинд олон төрлийн зуучлагчдыг холбодог. Гэхдээ стандарт, процессын загвар, харилцаа холбооны системийн үндэс гэсэн ерөнхий дүрмийг дагах ёстой.

Логистикийн мэдээллийн системийн бүтэц 4.

Зорилгынхоо дагуу логистикийн мэдээллийн систем нь дотоод үйл ажиллагааны систем, гадаад үйл ажиллагааны мэдээллийн системээр хийгдсэн байдаг.

Page 11: Supply Chain электрон сонин - 2012 оны №3

Quarterly E-newsletter

Хуудас: 11 / 122012 3 (15)

Supply Chain

“GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүн, жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлийн гишүүн “Тэнгэр” ХХК танилцуулж байна:

“Тэнгэр” ХХК нь 1991 онд 3 гишүүнтэйгээр хувийн өмч дээр тулгуурлан анх байгууллагдаж малын гаралтай түүхий эд болох ноос ноолуур, арьс ширийг экспортлож, хүнсний бараа импортлож үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Тус компани нь өдгөө удирдлагын 3 гишүүнтэй 80 гаруй ажилтан ажиллагсадтай бөгөөд Монгол улсын хүнсний агуулах худалдааны салбарын тэргүүлэгч компаний нэг болсон билээ. Тэнгэр ХХК нь гадаад, дотоод худалдаа, мах, махан бүтээгдэхүүний экспорт, хүнсний агуулах худалдаа, ачаа тээвэр зэрэг бизнесийн хэд хэдэн салбарт үйл ажиллагааг амжилттай эрхлэн явуулж байна.

“Тэнгэр” компани нь 1998 онд өөрийн

хөрөнгөөр Монгол улсад анхны “Tэнгэр” бөөний

худалдааны төвийг дэлхийн стандартын түвшинд байгуулсан бол 2008 онд “ Худалдааны газар түүний үйлчилгээ МNS 5021:2007 ” улсын стандартыг хангаж монгол улсын хэмжээнд загвар

агуулах худалдааны нэг болж чадсан . Тус төв нь өдөрт 25000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр 2000-2500 хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд 1000 тн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг стандартын дагуу хадгалах энгийн болон гаалийн баталгаат агуулах, хөргөлтийн системээр тоноглогдсон 60 тн –ийн хөргөлттэй агуулах бүхий логистикийн цогц шийдэл бий болгосон төв юм. Ойрын зорилт. “Тэнгэр” ХХК - нь

хүнсний бөөний худалдааны салбарт амжилттай ажилласан олон жилийн туршлага, өөрийн үндсэн үйл ажиллагаан дээрээ тулгуурлан олон улсын стандарт шаардлагад нийцсэн технологийн шийдэл бүхий Тэнгэр cash & carry Худалдааны төвийг байгуулахаар төлөвлөөд байна.

Гишүүн байГууллаГууд

“Тэнгэр” ХАйПЕрМАрКЕТ“ ЭРҮҮЛ ХҮНСИЙГ ЭРХЭМ ТАНД “ гэсэн

уриатай ТЭНГЭР ХАЙПЕРМАРКЕТ нь Тэнгэр ХХК-ын бизнесийн голлох салбарын нэг бөгөөд хүнсний гадаад, дотоод худалдаа эрхэлдэг Худалдааны газар түүний үйлчилгээ МNS 50:21 – 2007 Монгол улсын стандартыг хангасан салбартаа тэргүүлэгч агуулах худалдааны төвийн нэг юм. Тус төв нь өдөрт 25000 нэр түрлийн бараа бүтээгдэхүүнээр 2000-2500 хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд 2010 оны байдлаар 90 хувьтай ашиглаж байна.

ТЭНГЭР ХАЙПЕРМАРКЕТ1. нь инженерийн байгууламжийн хувьд 3 хэлбэрээс бүрддэг. Худалдааны заал: Худалдааны төв нь бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр буюу бөөнөөр худалдаалдаг бөгөөд энэ дагуу стандартын

шаардлага хангасан тавиур болон бусад тоног төхөөрөмжийг суурилуулж, худалдан авагчид өөрөө өөртөө үйлчлэн бараа бүтээгдэхүүнийг чөлөөтэй сонгох нөхцөлийг бүрдүүлсэнАГуулАХ, БАрАА ХАДГАлАлТ: 2. 1000 тн төрлийн бараа бүтээгдэхүүнийг стандартын дагуу хадгалах 2000м2 талбайтай энгийн болон гаалийн баталгаат агуулахтай МАХ БЭлТГЭлИйН цеХ:3. Өдөрт дунджаар 2 тн мах бэлтгэн савлах хүчин чадалтай БНХАУ-ын тоног төхөөрөмж суурьлуулсан мах бэлтгэлийн цехтэй ба дэргэдээ хөргөлтийн системээр бүрэн тоноглогдсон 60 тн–ийн хөргүүртэй агуулах бүхий логистикийн цогц шийдэл бүхий төв юм.

“Тэнгэр” ХХК-ийн ТАнилЦуулгА

Page 12: Supply Chain электрон сонин - 2012 оны №3

Supply Chain Quarterly E-newsletter

2012 3 (15) Хуудас: 12 /12

Гишүүн байГууллаГууд

гАдААд ХАрилЦАА:

Тэнгэр ХХК нь Орос, Герман, Польш, Ветьнам, Хятад, Тайланд, Итали, Франц, Украйн, Турк, Голланд, Аргентин, Малайз, Факистан, Украин, Испани, Латви, Шри-Ланк зэрэг улсын компаниудтай хамтран ажиллаж тэдгээр пүүс компаниудын дэлхийд танигдсан чанартай бараа бүтээгдэхүүнийг өөрийн улсын зах зээлд нэвтрүүлэн, хэрэглэгчид худалдан авагчдыг ханган ажиллаж байна. Олон улсад зохиогддог хүнс болон бусад бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагт байнга идэвхитэй оролцдог бөгөөд үүний үр дүнд компаний гадаад харилцаа нь жил ирэх тусам өргөжин тэлж байна

доТоод ХАрилЦАА:

Байгуулагдсан цагаас эхлэн ТЭНГЭР ХАЙПЕРМАРКЕТ нь бараа үйлчилгээг нэг цэгээс бөөнөөр эцсийн хэрэглэгч болон дундын зуучлагч, жижиглэн худалдаа эрхлэгчдэд тасалдалгүй нийлүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан барааг татан төвлөрүүлэх ажлын зохион байгуулж ирсэн. 2011 оны байдлаар дотоодын 500 гаруй байгууллагаас бараа үйлчилгээ татан төвлөрүүлж 230 гаруй байгууллагад гэрээгээр ханган нийлүүлэлт хийж байна. Энэ үйлчилгээгээ орон нутгийн жижиглэн худалдаа эрхлэгчидрүү хандуулан бараа үйлчилгээгээ хөнгөлттэй нөхцлөөр нийлүүлж дэмжин ажиллаж байна.

Үйлчлүүлэгчийн найдвартай түнш/ 2000,2001,2002,2003,2004/• Найдвартай татвар төлөгч /2000,2001,2002,2003,2004/ • Топ клиент-2002 шагналаар Олон Улсын Тээвэр Зуучийн Компаниас шагнагдаж • байсан Польш улсын MIESZKO компаниас Азийн шилдэг борлуулагчаар • Монголын Менежментийн Холбооноос ТОП МЕНЕЖМЕНТТЭЙ БАЙГУУЛЛАГА• 2008 оны Импортын тэргүүлэгч - Энтрепренёр шагнал• 2011 оны Зочид буудал ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнгээс “ Хэрэглэгчдийн • таашаалд нийцсэн байгууллага шагналуудыг тус тус хүртсэн.

шАгнАл

Монголын анхны ажлын байрны төрөлжсөн портал сайт http://www.istart.mn - ын хамт олноос мэндчилж байна. Манай сайтанд нэгдсэнээр ажлын зараа мянга мянган ажил хайгч, гадаад дотоодын

их дээд сургууль төгссөн боловсон хүчинд хүргэх юм. Манай сайт нь Монголд анх удаа GOOGLE – тэй технологийн хувьд ижил төстэй хайлтын систем шинээр нэвтрүүлж байна.

Хаяг: Хан-Уул дүүрэг, 1-р хороо Махатма Ганди гудамж, МҮХАҮТанхим 501 тоот

Утас : 976-11-313411Факс : 976-11-324620И-мэйл : [email protected]

[email protected] gs1mongolia

Зураасан код, логистикийн хэлтэс

[email protected] 33 88 77 9904 4268