12
1 ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2018 ОНД ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ ТАЙЛАН Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч нарын ирүүлсэн 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэн төлөвлөгөө, тендер шалгаруулалтын явц, цахим тендер шалгаруулалтын урилга, үр дүн болон гомдлын судалгаанд үн дэслэн Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам” /цаашид “журам” гэх/-ын 3 дугаар хавсралтад заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд үнэлгээ өгсөн болно. 2018 онд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг 13 яам, 22 аймаг, нийслэл, бусад 19 гэсэн нийт 54 төсвийн ерөнхийлөн захирагч ирүүлэхээс 49 нь ирүүлсэн байна. Үүнээс яам, аймаг нийслэл тайлан ирүүлсэн бол бусад бие даасан төсвийн ерөнхийлөн захирагчдаас Төрийн албаны зөвлөлийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Хүний эрхийн үндэсний коммисын дарга, Монгол банкны ерөнхийлөгч гэсэн 4 ерөнхийлөн захирагч тайлан ирүүлээгүй, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах үндэсний комиссын даргын багц тухайн онд худалдан авах ажиллагаа байхгүй тухай албан бичиг ирүүлсэн. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2018 онд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланд журмын 3 дугаар хавсралтад тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээг хийлээ. Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2018 онд нийт 2,211.1 /хоёр их наяд хоёр зуун арван нэг/ тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж, нийт 1,589,9 /нэг их наяд наян найм/ тэрбум төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулж ажилласан байна. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх шинээр эхлэх төсөл, хэмжээнд 766.2 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд 659.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож гүйцэтгэл 86.1 хувьтай байсан болно. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын үнэлгээний талаар: Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2018 оны худалдан авах ажиллагаанд өгсөн үнэлгээний дүнгээр Орхон аймгийн Засаг дарга 93.3 хувь буюу “Маш сайн”, Батлан хамгаалахын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайдын ажлын алба, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Авлигатай тэмцэх газрын дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн багц, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын Засаг дарга нар, 80-89 хувь буюу “Сайн”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайд, Уул уурхай, хүнд

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2018 ОНД … · хувь буюу 102.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг

  • Upload
    others

  • View
    19

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2018 ОНД … · хувь буюу 102.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг

1

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2018 ОНД ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХУУЛИЙН

ХЭРЭГЖИЛТЭД ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ ТАЙЛАН

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч нарын ирүүлсэн 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэн төлөвлөгөө, тендер шалгаруулалтын явц, цахим тендер шалгаруулалтын урилга, үр дүн болон гомдлын судалгаанд үн дэслэн Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам” /цаашид “журам” гэх/-ын 3 дугаар хавсралтад заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд үнэлгээ өгсөн болно.

2018 онд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг 13 яам, 22

аймаг, нийслэл, бусад 19 гэсэн нийт 54 төсвийн ерөнхийлөн захирагч ирүүлэхээс 49 нь ирүүлсэн байна. Үүнээс яам, аймаг нийслэл тайлан ирүүлсэн бол бусад бие даасан төсвийн ерөнхийлөн захирагчдаас Төрийн албаны зөвлөлийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Хүний эрхийн үндэсний коммисын дарга, Монгол банкны ерөнхийлөгч гэсэн 4 ерөнхийлөн захирагч тайлан ирүүлээгүй, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах үндэсний комиссын даргын багц тухайн онд худалдан авах ажиллагаа байхгүй тухай албан бичиг ирүүлсэн.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2018 онд худалдан авсан бараа, ажил,

үйлчилгээний тайланд журмын 3 дугаар хавсралтад тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээг хийлээ.

Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2018

онд нийт 2,211.1 /хоёр их наяд хоёр зуун арван нэг/ тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж, нийт 1,589,9 /нэг их наяд наян найм/ тэрбум төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулж ажилласан байна. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх шинээр эхлэх төсөл, хэмжээнд 766.2 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд 659.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож гүйцэтгэл 86.1 хувьтай байсан болно.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын үнэлгээний талаар: Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2018 оны худалдан авах ажиллагаанд

өгсөн үнэлгээний дүнгээр Орхон аймгийн Засаг дарга 93.3 хувь буюу “Маш сайн”, Батлан хамгаалахын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайдын ажлын алба, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Авлигатай тэмцэх газрын дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн багц, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын Засаг дарга нар, 80-89 хувь буюу “Сайн”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайд, Уул уурхай, хүнд

Page 2: ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2018 ОНД … · хувь буюу 102.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг

2

үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга, Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Ховд аймгийн Засаг дарга нар, Шадар сайд, Улсын ерөнхий прокурор, Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндэсний статистикийн газрын дарга, Шүүхийн ерөнхийн ерөнхий зөвлөлийн дарга, Ерөнхий аудитор нар 60-79 хувь буюу “Хангалттай”, Барилга хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрчим хүчний сайд, Сонгуулийн ерөнхий хорооны дарга нар 40-59 хувь буюу “Хангалтгүй” үнэлгээ тус тус авсан байна. ТЕЗ-ийн авсан үнэлгээг графикаар харуулбал: /Зураг-1/

Тайлан ирүүлээгүй - 4, хөрөнгө оруулалт батлагдаагүй - 1, үнэлэх боломжгүй 1, УИХ-ийн тамгын газар 2018 онд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг хуулийн 3.4 дэх хэсгийн дагуу авсан байх тул үнэлгээнд хамруулаагүй. Эдгээр үндэслэлээр нийт 7 төсвийн ерөнхийлөн захирагчийг үнэлгээнд хамруулаагүй болно. Улсын хэмжээнд 2018 оны худалдан авах ажиллагааны хуулийн хэрэгжилт нийт 75 хувь буюу “Хангалттай” гэсэн үнэлгээ авч байна. Худалдан авах ажиллагааны хуулийн хэрэгжилтийн үнэлгээг сүүлийн 12 жилийн байдлаар зургаар харуулбал: /Зураг- 2/

Page 3: ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2018 ОНД … · хувь буюу 102.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг

3

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2016-2018 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг сайд, Засаг дарга, бусад бие даасан төсвийн ерөнхийлөн захирагчаар 3 хуваан авч үзвэл. /Зураг-3/

Дээрх үзүүлэлтээс үзэхэд 2018 онд яамдын худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн дундаж нь 73.4 хувь буюу хангалттай, бие даасан төсвийн ерөнхийлөн захирагчид 65.9 хувь буюу хангалттай, аймгууд 84.5 хувь буюу сайн гэж үнэлэгдэж байна. Үүнээс дүгнэвэл төсвийн ерөнхийлөн захирагчдын худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирсан байна.

Худалдан авах ажиллагааны холбогдох журмыг баримталсан байдал:

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай 2018 оны нэгдсэн тайлангаас үзэхэд Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр нийт 1,588.9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн ба үүнээс 79.6 хувь буюу 1,264.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг хуульд заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалтын журмаар, 6.5 хувь буюу 102.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг харьцуулалтын аргаар, 2.2 хувь буюу 35.3 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг хязгаарлагдмал тендер шалгаруулалтын арга, 8.3 хувь буюу 132.1 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг шууд гэрээ байгуулах арга, 2.5 хувь буюу 39.2 тэрбум төгрөгийн шууд худалдан авалтаар, 819 сая төгрөгийн олон нийтийн оролцооны аргаар, 0.1 хувь буюу 10.8 тэрбум төгрөгийн зөвлөх үйлчилгээг тус тус хэрэгжүүлсэн байна.

Тайлант хугацаанд нийт 10330 тендер шалгаруулалт зарласан байх бөгөөд

үүнээс 2205 нээлттэй тендер шалгаруулалт, 3251 харьцуулалт, 229 шууд гэрээ байгуулах, 19 хязгаарлагдмал тендер шалгаруулалт, 4392 шууд худалдан авалт, 85 олон нийтийн оролцоо, 134 зөвлөх үйлчилгээний журмаар тус тус тендер шалгаруулалт зохион байгуулсан байна. Засгийн газрын 2018 оны 129 дүгээр тогтоолоор хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан босго үнэд нэмэлт оруулж, зөвлөх болон зөвлөхөөс бусад үйлчилгээний шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 10 сая төгрөгөөр шинэчлэн тогтоосон. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын дагуу зохион байгуулах босго үнийг өөрчилсөнтэй холбогдуулан тайлант хугацаанд зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтын тоо буурсан болно.

Page 4: ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2018 ОНД … · хувь буюу 102.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг

4

Улсын хэмжээнд хийгдсэн нийт худалдан авалтад тендер шалгаруулалтын журмыг хэрэглэсэн байдал: /Зураг -4/

Худалдан авах ажиллагааны цахим системийг ашигласан байдал:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт захиалагч тендер шалгаруулалт бүрийн урилга, үр дүнг цахим сүлжээнд тухай бүр зарлаж байхаар хуульчилсан.

Монгол Улсын Засгийн газраас төрийн болон орон нутгийн төсвийг үр

ашигтай захиран зарцуулах, худалдан авах ажиллагааг хурдан шуурхай, олон нийтэд хүртээмжтэй, ил тод, нээлттэй зохион байгуулах, түүнд олон нийтийн хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн системийг боловсруулан 2017 оноос ашиглаж эхэлсэн. Үүний хэрэгжилтийг зургаар харуулбал: /Зураг-5/

Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn –ийг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2018 оны тайланд үндэслэн хэрэгжилтийг гаргахад нийт тендер шалгаруулалтын 49 хувь нь цахим тендер зарласан байна. Дээрх хэрэгжилтийн дүнг гаргахдаа зөвхөн нээлттэй тендер шалгаруулалт болон зөвлөх

Page 5: ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2018 ОНД … · хувь буюу 102.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг

5

үйлчилгээний тендерийг оруулсан харин тендер шалгаруулалтын онцгой журмаар зарлагдсан тендерийн тоог хасаж тооцсон.

Төсвийн ерөнхийлөн захирагчдыг яамд, орон нутаг, бусад бие даасан гэсэн

ангиллаар авч үзэхэд яамд нийт 858 тендер цахим зарлахаас 262 буюу 30 хувь, орон нутагт 1510 тендерээс 868 буюу 57,4 хувь, бусад бие даасан төсвийн ерөнхийлөн захирагчид 200 тендерээс 127 буюу 63.5 хувийг цахимаар тус тус зарласан байна.

Үүнээс үзэхэд цахим системийн хэрэглээ яамдын түвшинд хамгийн бага

байна. /Дээрх мэдээлэлд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн худалдан авах ажиллагааны дүн, мэдээг оруулж тооцоогүй болно./

Харин Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн худалдан авах

ажиллагаа болон тендер шалгаруулалтын онцгой журам, шууд худалдан авалт, олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааг оруулан тооцон үзвэл:

➢ Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим систем

/www.tender.gov.mn/-д 2018 онд 1433 захиалагч байгууллагын 21443 худалдан авах ажиллагааны төлөвлөгөө нийтэлсэн. Үүнээс давхардсан тоогоор 9554 цахим тендер шалгаруулалтын урилга цахим системээр зарласан байна.

➢ Тайлант хугацаанд нийт 9936 тендер шалгаруулалтын үр дүн олон нийтэд мэдээлэхээс 7844 мэдээлсэн. Тендер шалгаруулалтын үр дүн олон нийтэд мэдээлэх ажлыг сайжруулах шаардлагатай байна.

➢ Төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн тооцоотой газар, хуулийн этгээдийн 2018 онд хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааны тайланг төсвийн ерөнхийлөн захирагч нар нэгтгэн Сангийн яаманд ирүүлэхгүй байгаа нь дээрх тоо мэдээ Худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэн мэдээнээс зөрөх гол шалтгаан болж байна.

Цаашид системийн үйл ажиллагааг сайжруулах, улсын хэмжээний тоон

мэдээг нэг эх үүсвэрээс авах зорилгоор худалдан авах ажиллагааны явцын болон жилийн эцсийн тайланг системд үндэслэн нэгтгэж байх бодлогыг 2019 оноос эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дээрх системд захиалагч байгууллагууд гэрээний талаарх мэдээллийг

оруулах бүрэн боломжтой ба 2018 онд 1,494 гэрээний мэдээлэл бүртгэгдээд байна. Үүнээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон харьяа байгууллагууд нийт 31.6 тэрбум төгрөгийн дүн бүхий 141 гэрээг олон нийтэд ил тод мэдээлсэн.

Цаашид худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангаж төрийн

байгууллага болон тендерт оролцогч нарын хооронд байгуулсан гэрээний хуулбарыг цахим системд нийтэлж байх нь тухайн тендерт оролцогчийн чадавхийг үнэлэхэд дөхөм болгох ач холбогдолтой юм. Түүнчлэн төсвийн хөрөнгийн худалдан

Page 6: ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2018 ОНД … · хувь буюу 102.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг

6

авах ажиллагааны гүйцэтгэгчийн талаарх мэдээлэл олон нийтэд ил болж, иргэд, хөндлөнгийн байгууллагаас тавих хяналт сайжирна гэж үзэж байна.

Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим систем ашиглалтыг

сайжруулах зорилгоор ухаалаг гар утасны IOS, Android үйлдлийн системийг хөгжүүлж, дээрх аппликэйшнийг AppStore талбараас 889, PlayStore талбараас 1215 тус тус татаж авсан байна.

Тендерт оролцогч нараас гаргасан гомдлыг шийдвэрлэсэн байдал:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54, 55, 56 дугаар зүйлд худалдан авах ажиллагааг зохион байгуулах явцад тендерт оролцогчдын гомдол гаргахдаа аль шатанд ямар байгууллагад хандахыг тодорхой зааж өгсөн байдаг. Хуульд заасан үндэслэлээр 2018 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Сангийн яам, Шүүх гэсэн 3 байгууллага тендер шалгаруулалттай холбоотой гомдол хүлээн авч шийдвэрлэсэн байдлыг харуулбал: /Зураг-6/ .

2018 онд тендер шалгаруулалттай холбоотой нийт 1446 гомдол холбогдох

байгууллагуудад гарсан байх бөгөөд үүнээс 198 гомдол буюу 13.6 хувь нь тендерийн нээлт хийхээс өмнөх шатанд, 1187 буюу 82 хувь нь захиалагчийн шийдвэрт, 61 буюу 4.2 хувь нь гэрээнд гарын үсэг зурагдсаны дараа эсвэл Сангийн яамны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр шүүхэд тус тус хандсан байна.

Дээрх зургаас үзэхэд тендер шалгаруулалттай холбоотой гомдлын тоо

жилээс жилд өссөн дүнтэй байгаа бөгөөд энэ нь нэг талаас тендерт оролцогчид хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байдал нэмэгдсэн сайн талтай ч нөгөө талаас төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа уртсах сул талтай байна.

Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээ

байгуулах эрх олгосноос хойш ажлын 5 хоногийн дотор тендерт оролцогч нараас ирүүлсэн гомдлыг хүлээн авч 14 хоногийн дотор хянан хариу өгөх үүрэгтэй байдаг.

Сангийн яам давхардаагүй тоогоор 962 тендер шалгаруулалтын үнэлгээтэй

холбогдуулан 683 иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 1187 гомдлыг хүлээн авч, холбогдох материалд үндэслэн хянан үзэж, хариу хүргүүлсэн байна. Үүнээс 376 гомдлыг захиалагчийн шийдвэр хуульд нийцсэн буюу гомдол үндэслэлгүй гэж

Page 7: ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2018 ОНД … · хувь буюу 102.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг

7

шийдвэрлэсэн байна. Тендерт оролцогчдын гомдлын 32 хувь үндэслэлгүй байсан болно.

Сангийн яам тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх

629 шийдвэр, үүнээс тендер шалгаруулалтыг хүчингүй болгох 176 шийдвэрийг захиалагч байгууллагад хүргүүлж, захиалагч буруу шийдвэр гаргасан байсныг тендерт оролцогчдын хяналтаар дамжуулан зохих шатанд нь залруулсан байна. Гомдлын шийдвэрлэлт 2014-2018 оны байдлаар харьцуулав. /Зураг-7/

Дээрх зургаас үзэхэд гэрээ байгуулахын өмнөх шатанд захиалагчийн

шийдвэрт тендерт оролцогчдоос гаргасан гомдлын тоо нэмэгдсэн боловч захиалагчийн хуульд нийцээгүй шийдвэрийн тоо буурахгүй байна. Түүнчлэн тендерт оролцогчоос захиалагчийн шийдвэрт гаргасан гомдол, маргааны ихэнх буюу 53 хувь нь үндэслэлтэй байна.

Гомдлын судалгаанаас авч үзвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын

газар болон харьяа төрийн өмчит компаниудаас зохион байгуулсан тендер шалгаруулалтад холбогдуулан нийт 229 гомдол ирүүлсэнээс 126 шийдвэр, Боловсрол, соёл, шинжлэх, ухааны яам, харьяа байгууллагатай холбогдуулан 173 гомдол ирүүлсэнээс 83 шийдвэр, Эрүүл мэндийн яам, харьяа байгууллагатай холбогдуулан 121 гомдол ирүүлсэнээс 62 шийдвэр, Нийслэлийн байгууллагуудаас зарласан тендер шалгаруулалттай холбогдуулан 120 гомдол ирүүлсэнээс 63 шийдвэрийг хуульд нийцүүлэн засч, үнэлгээг дахин хийх, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг Сангийн яамнаас хүргүүлсэн байна.

Энэ нь үнэлгээний хорооны гишүүд тендер шалгаруулалтын үнэлгээг хийхдээ

зохих хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаагүй, нөгөө талаас захиалагч үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт хуульд нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байгаатай холбоотой гэж дүгнэлээ.

Цаашид захиалагч хуулийн 46 дугаар зүйлд заасан үүргээ хангалттай

хэмжээнд хэрэгжүүлж ажиллах онцгой шаардлагатай байна. Тендер шалгаруулалттай холбоотой Сангийн яаманд гаргасан гомдлын

судалгаанд үндэслэн дүгнэж үзэхэд “Айвико интернэйшнл” ХХК /19 гомдол/, “Бодь

176 176 165222

378

269 277320

453

639

115 135 121 138 170

560588 606

813

1187

0

200

400

600

800

1000

1200

2014 2015 2016 2017 2018

Захиалагчийн шийдвэр хуульд нийцсэн Захиалагчийн шийдвэр хуульд нийцээгүй

Бусад Нийт гомдол

Page 8: ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2018 ОНД … · хувь буюу 102.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг

8

электроникс” ХХК /18 гомдол/, “Ай ти зон” ХХК /11 гомдол/, “Монос фарм трейд” ХХК /10 гомдол/ 2018 онд хамгийн олон гомдол гаргажээ.

Дээрх дөрвөн аж ахуйн нэгжийн цахим тендерт оролцсон байдлыг Засгийн

газрын худалдан авах ажиллагааны цахим системээс авч үзэхэд “Айвико интернэйшнл” ХХК нийт 167 тендерт оролцож үүнээс 100, “Бодь электроникс” ХХК нийт 168 тендерт оролцож үүнээс 16, “Монос фарм трейд” ХХК нийт 291 тендерт оролцож үүнээс 155, “Ай ти зон” ХХК нийт 263 тендерт оролцож үүнээс 71 тендерт шалгарч, гэрээ байгуулсан дүнтэй байна. Дотоодын үйлдвэрээс бараа худалдан авсан байдал:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дугаар зүйл болон Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолын 2-т заасан дотоодын үйлдвэрээс бараа худалдан авах заалтын хэрэгжилтийг дотоодын үйлдвэрээс худалдан авсан барааны тайлан гаргах маягтын дагуу ирүүлсэн мэдээлэлд үндэслэн гаргалаа. Нийт 54 төсвийн ерөнхийлөн захирагч тус тайланг ирүүлэхээс 38 нь ирүүлжээ.

2017 оноос эхлэн дотоодын үйлдвэрээс бараа худалдан авсан тайланг

гаргаж байгаа бөгөөд мөн ерөнхийлөн захирагчдын худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн үнэлгээний нэг шалгуур болгож оруулсан тул үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Ирүүлсэн тайлангаас үзэхэд 2018 онд дотоодод үйлдвэрлэсэн 12 нэр, төрлийн бараанаас 92.5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Нэр, төрлөөр дэлгэрэнгүйг дараах графикт, өөрчлөлтийн хамт үзүүлэв. /Зураг-8/

Дээрх зургаас үзэхэд дотоодод үйлдвэрлэсэн барааны худалдан авалт 2017 онд 47.1 тэрбум байсан 2018 онд 92.5 тэрбум төгрөг байна. Энэ өсөлт нь тайлан ирүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагчдын тоо нэмэгдсэн холбоотой. Нөгөө талаас

Page 9: ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2018 ОНД … · хувь буюу 102.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг

9

улсын хэмжээнд дээрх үзүүлэлт өндөр гарах боломжтой боловч захиалагч байгууллагууд тайланг үнэн, зөв, бүрэн мэдээлэхгүй байгаатай холбоотой юм.

Зөрчил, дутагдал:

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2018 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд дараах нийтлэг зөрчил, дутагдлууд гарчээ. Үүнд:

1. Худалдан авах ажиллагааны цахим /www.tender.gov.mn/ нэгдсэн

системийг нэвтрүүлэн худалдан авах ажиллагааг 100 хувь цахимаар зарлах тухай Засгийн газрын 2017 оны 17 дугаар тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлт хангалтгүй буюу 49 хувьтай байсан;

2. Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим системд 2018 онд нийт 10427 тендер шалгаруулалтын үр дүн олон нийтэд мэдээлэгдсэнээс 9099 нь тендер шалгаруулалтын эцсийн үр дүн нийтэлсэн ба тендер шалгаруулалтын үр дүнг олон нийтэд нийтлэхгүй байх, хугацаа хоцроох буюу оны төгсгөлд мэдээлж байгаа нь хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийн хэрэгжилт хангалтгүй;

3. Сангийн яаманд ирсэн гомдлын дийлэнх буюу 53 хувь нь хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэсэн хариу гарч байгаагаас дүгнэхэд үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үнэлгээг хийхдээ хууль, журмыг зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр гаргах, түүнд захиалагчийн зүгээс хяналт тавихгүй байгаа нь захиалагч хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтын биелэлт хангалтгүй;

4. Тендерийн баримт бичгийг боловсруулахдаа захиалагч бусдад давуу байдал олгох, бодит шаардлагаас хэтрүүлэн өндөр эсхүл тухайн бараа, ажил, үйлчилгээний эцсийн үр дүн, гүйцэтгэлд шууд хамаарахгүй шалгуур үзүүлэлтийг тавьж байгаагаас бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох ажил удаашрах улмаар амжилтгүй болж, хугацаа алдах, гомдол маргаан гаргах тохиолдолд цөөнгүй гарч байгаа нь хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчимд нийцэхгүй;

5. Дотоодод үйлдвэрээс худалдан авсан барааны тайланг 54 ирүүлэхээс 16 ирүүлээгүй, Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолд хамаарахгүй мэдээлэл ирүүлсэн, тайлан бүрэн бус, алдаатай, маягтын дагуу бус;

6. Улирлын чанартай төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг төлөвлөгөөнд заасан хугацаандаа зохион байгуулахгүй байгаа нийтлэг зөрчил нь хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8 дахь заалттай нийцэхгүй байна.

*****

Page 10: ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2018 ОНД … · хувь буюу 102.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг

10

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлсэнхудалдан авах ажиллагааны гүйцэтгэл /2006-2018/

2006 – 2018 оны нийт худалдан авалтын харьцуулсан /Зураг-9/

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2010-2018 оны нийт худалдан авалт /тэрбум төгрөг Зураг-10/

Page 11: ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2018 ОНД … · хувь буюу 102.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг

11

Хавсралт 1. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний нэгдсэн дүн

№ Төсвийн ерөнхийлөн захирагч 2015 оны үнэлгээ /хувиар/

2016 оны үнэлгээ /хувиар/

2017 оны үнэлгээ /хувиар/

2018 оны үнэлгээ /хувиар/

Яамд

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 49 35 72.5 73.3

2. Барилга, хот байгуулалтын сайд 37 23 59.6 48.5

3. Зам тээврийн хөгжлийн сайд 36.5 33 92 81.6

4. Батлан хамгаалахын сайд 35 25 60 82.3

5. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

46 25 60 52.2

6. Гадаад хэргийн сайд 35 61,3 58.1 63.7

7. Сангийн сайд 62 50 73.8 75.5

8. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд

40 40 72.5 67.0

9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 62 42 69.1 58.9

10. Хууль зүй, дотоод хэргийн сайд 62 51.5 84.3 86.0

11. Эрүүл мэндийн сайд 60 37 68.8 71.6

12. Эрчим хүчний сайд 60 46 68.9 58.8

13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 60 66.9 84.8 73.3

Дунджаар 48 42.6 71.1 68.7

Аймаг

14. Архангай аймгийн Засаг дарга 80 83.5 72.5 84.0

15. Баян-Өлгий аймгийн Засаг дарга 48 51.4 76.3 72.9

16. Баянхонгор аймгийн Засаг дарга 69 68.0 71.3 80.5

17. Булган аймгийн Засаг дарга 62 59.0 66.3 70.0

18. Говь-Алтай аймгийн Засаг дарга 0 60.0 94.9 84.4

19. Говьсүмбэр аймгийн Засаг дарга 70 61.6 88.8 83.3

20. Дархан-Уул аймгийн Засаг дарга 65 61.9 84.4 89.4

21. Дорноговь аймгийн Засаг дарга 80 65.5 89.4 86.7

22. Дорнод аймгийн Засаг дарга 52 66.5 84.5 85.0

23. Дундговь аймгийн Засаг дарга 55 61.0 85.0 82.2

24. Завхан аймгийн Засаг дарга 46 62.0 76.3 74.4

25. Нийслэлийн Засаг дарга 60.5 12.0 71.3 74.3

26. Орхон аймгийн Засаг дарга 93 90 90.3 92.2

27. Өвөрхангай аймгийн Засаг дарга 58 61 73.1 77.5

28. Өмнөговь аймгийн Засаг дарга 48 48 86.3 73.3

29. Сүхбаатар аймгийн Засаг дарга 60 57.5 80.0 85.1

30. Сэлэнгэ аймгийн Засаг дарга 65.5 76 81.3 81.0

31. Төв аймгийн Засаг дарга 60.5 57 67.5 88.0

32. Увс аймгийн Засаг дарга 73 71 81.4 80.6

33. Ховд аймгийн Засаг дарга 60 58.5 85.0 78.9

34. Хөвсгөл аймгийн Засаг дарга 71.5 84.5 96.9 87.0

35. Хэнтий аймгийн Засаг дарга 69 66 92.3 84.4

Дунджаар 63.6 62.8 81.6 84.5

Бусад

36. Авлигатай тэмцэх газрын дарга 53 ** ** 81.0

37. Ерөнхийлөгчийн тамгын газар ** 0 0 **

38. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

** 27 77.1 82.7

39. Монгол Улсын Ерөнхий сайдын багц ** 27 75.0 83.8

40. Монгол Улсын Их Хурлын дарга ** 38 60.0 **

41. Санхүүгийн зохицуулах хорооны дарга ** 0 19.2 80.0

42. Сонгуулийн ерөнхий хорооны дарга ** ** 60.8 54.2

43. Төрийн албаны зөвлөлийн дарга ** ** 0

Page 12: ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2018 ОНД … · хувь буюу 102.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг

12

44. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага)

58.0 45.5 … 65.7

45. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс

** ** **

**

46. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ** 80 73.8 80.0

47. Улсын Ерөнхий прокурор 74 80 41.7 63.5

48. Үндсэн хуулийн цэц ** 0 ** 71.6

49. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ** ** 0 **

50. Үндэсний ерөнхий аудитор 53.5 46 0 60.0

51. Үндэсний статистикийн газрын дарга 81 ** 61.4 71.6

52. Хүний эрхийн Үндэсний комиссын дарга ** ** ** **

53. Шадар сайд 50.5 38 75.0 74.4

54. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 61 64 88.1 73.9

55. Монгол банк 0 0 0 0

Дунджаар 61.6 54.1 63.2 72.0

Нийт дундаж хувь 58 56.0 72.0 75.0

**- Худалдан авалт байхгүй. 0-Тайлан ирүүлээгүй.