1
Аюулгүй ажиллагааг худалдан авах боломжгүй Саяхан Индонези дахь төсөл дээр бетон цутгалтын ажилд түр ашиглаж байсан тулгуур бүтээц нурж 1-р зэргийн осолд хүргэж болох тохиолдол гарсан бөгөөд хэдийгээр хүн ноцтой гэмтэж бэртээгүй боловч энэ нь өнөөг хүртэл бидэнд тулгарч байсан аюулгүй ажилллагааны осол зөрчлүүдээс нэлээд ноцтойд тооцогдох осол байв. Энэхүү осол нь тогтсон дүрэм журмыг мөрдөж ажиллаагүйтэй шууд холбоотой. Бидний хэрэгжүүлдэг дүрэм журам нь олон жилийн туршлага дээр суурилсан байдаг. Дотоодын болон салбарын тэргүүн туршлага дээр үндэслэсэн аюулгүй ажиллагааны дүрэм, журмуудыг бид бүх ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор боловсруулан гаргаж, дагаж мөрддөг. Аюулгүй ажиллагааны тогтсон дүрэм, журмуудыг нийт ажилтнууддаа дахин сануулах, Индонезид гарсан 1-р зэргийн осолд хүргэж болох тохиолдолтой ижил төстэй аливаа осол зөрчил гарах эрсдлээс сэргийлэх зорилгоор Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл ахуй, Аюулгүй байдлын чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлэх дундын үйлчилгээний багийнхан маань бүх бизнесийн хүрээнд “Нэгдүгээр зэргийн туршлага” цуврал хөтөлбөрийг эхлүүлж байна. Нэгдүгээр зэргийн туршлага (COPS-Class One Practices) хөтөлбөр нь бүх төслүүд дээр 1-р зэргийн эрсдлийг хянах, аюулгүй ажиллагааны менежментийн стандарт, жишиг шаардлагуудыг хялбар бөгөөд үр дүнтэй байдлаар хэрэгжүүлэхэд туслах үндсэн чиглэлээр хангах юм. Нэгдүгээр зэргийг туршлагуудаараа (COPs) бид Ази тивд хэрэгжүүлж буй бүх төслийн сайтууд дээрээ дэлхийн түвшний стандартад нийцсэн, аюулгүй ажлын байрыг бий болгож ажилладаг болохоо бататгаж ажиллах зорилготой. Иймд та бид нэгдүгээр зэргийн туршлагуудыг заавал хэрэгжүүлэхийг зорьж ажиллах хэрэгтэй. Цаашид бүх төслийн хэмжээнд удирдлагын багаас эхлээд инженер техникийн ажилтнууд, супервайзорууд, шат шатны ахлах ажилтнууд болон нийт ажилчид, туслан гүйцэтгэгчдийн хамтаар ажилтан нэг бүр аюулгүй ажиллагаа болон ажлын бүтээмжийн үзүүлэлтээ хамтад нь сайжруулах зорилгодоо хүрэхийн тулд нягт хэлхээ холбоотой ажиллах нь хамгийн чухал юм. Зөвхөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор эрсдлийг үл хайхрах,ажил гүйцэтгэхдээ хэт яарах нь хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулаад зогсохгүй төслийн амжилттай хэрэгжилт, компанийн нэр хүнд болон ирээдүйн шинэ бизнесийн боломжийг олж авахад сөрөг нөлөө үзүүлдэг. 2014 оны 9-р сард бид бизнесийн нэгжийн хэмжээнд “Аюулгүй ажиллах хэцүү биш” нэртэй аянг эхлүүлнэ. АЮУЛГҮЙ АЖИЛЛАХ ХЭЦҮҮ БИШ гэдэг нь хувь хүн тус бүр ажлын байранд аюулгүй ажиллах хариуцлагаа ухамсарлаж, аюултай үйлдэл болон нөхцлийн “Хажуугаар зүгээр хараад өнгөрдөггүй” дадлыг хэвшүүлж ажиллахыг хэлж байгаа юм. Бид бүгд сайт дээр ямар нэг аюултай зүйлийг заавал засаж залруулах эсвэл тухайн аюул эрсдэлд өртөж болзошгүй хүнд аюулыг анхааруулах, аливаа буруу зүйлийг харсан л бол зохих арга хэмжээг авдаг байх нь хамгийн чухал. Аюулгүй ажлын байраар хангах зорилт нь хэцүү түвэгтэй байх ёсгүй – хүн тус бүр үүргээ ухамсарлан, зохих арга хэмжээг авч ажиллавал “Аюулгүй ажиллах нь хэцүү биш”. Бид бүгд ажлын байран дахь болзошгүй эрсдлийг олж харж, арилгах арга хэмжээг авдаг байх шаардлагатай. ХАЖУУГААР НЬ ЗҮГЭЭР ХАРААД ӨНГӨРӨЛГҮЙ ЗАСАЖ ЗАЛРУУЛЖ ХЭВШЬЕ! Ian Edwards

Ian Edwards - · PDF fileАюулгүй ажиллагааг худалдан авах боломжгүй Саяхан Индонези дахь төсөл дээр бетон

Embed Size (px)

Citation preview

Аюулгүй ажиллагааг худалдан авах боломжгүй

Саяхан Индонези дахь төсөл дээр бетон цутгалтын ажилд түр ашиглаж байсан тулгуур бүтээц нурж 1-р зэргийн осолд хүргэж болох тохиолдол гарсан бөгөөд хэдийгээр хүн ноцтой гэмтэж бэртээгүй боловч энэ нь өнөөг хүртэл бидэнд тулгарч байсан аюулгүй ажилллагааны осол зөрчлүүдээс нэлээд ноцтойд тооцогдох осол байв.

Энэхүү осол нь тогтсон дүрэм журмыг мөрдөж ажиллаагүйтэй шууд холбоотой. Бидний хэрэгжүүлдэг дүрэм журам нь олон жилийн туршлага дээр суурилсан байдаг. Дотоодын болон салбарын тэргүүн туршлага дээр үндэслэсэн аюулгүй ажиллагааны дүрэм, журмуудыг бид бүх ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор боловсруулан гаргаж, дагаж мөрддөг.

Аюулгүй ажиллагааны тогтсон дүрэм, журмуудыг нийт ажилтнууддаа дахин сануулах, Индонезид гарсан 1-р зэргийн осолд хүргэж болох тохиолдолтой ижил төстэй аливаа осол зөрчил гарах эрсдлээс сэргийлэх зорилгоор Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл ахуй, Аюулгүй байдлын чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлэх дундын үйлчилгээний багийнхан маань бүх бизнесийн хүрээнд “Нэгдүгээр зэргийн туршлага” цуврал хөтөлбөрийг эхлүүлж байна.

Нэгдүгээр зэргийн туршлага (COPS-Class One Practices) хөтөлбөр нь бүх төслүүд дээр 1-р зэргийн эрсдлийг хянах, аюулгүй ажиллагааны менежментийн стандарт, жишиг шаардлагуудыг хялбар бөгөөд үр дүнтэй байдлаар хэрэгжүүлэхэд туслах үндсэн чиглэлээр хангах юм. Нэгдүгээр зэргийг туршлагуудаараа (COPs) бид Ази тивд хэрэгжүүлж буй бүх төслийн сайтууд дээрээ дэлхийн түвшний стандартад нийцсэн, аюулгүй ажлын байрыг бий болгож ажилладаг болохоо бататгаж ажиллах зорилготой. Иймд та бид нэгдүгээр зэргийн туршлагуудыг заавал хэрэгжүүлэхийг зорьж ажиллах хэрэгтэй.

Цаашид бүх төслийн хэмжээнд удирдлагын багаас эхлээд инженер техникийн ажилтнууд, супервайзорууд, шат шатны ахлах ажилтнууд болон нийт ажилчид, туслан гүйцэтгэгчдийн хамтаар ажилтан нэг бүр аюулгүй ажиллагаа болон ажлын бүтээмжийн үзүүлэлтээ хамтад нь сайжруулах зорилгодоо хүрэхийн тулд нягт хэлхээ холбоотой ажиллах нь хамгийн чухал юм.

Зөвхөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор эрсдлийг үл хайхрах,ажил гүйцэтгэхдээ хэт яарах нь хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулаад зогсохгүй төслийн амжилттай хэрэгжилт, компанийн нэр хүнд болон ирээдүйн шинэ бизнесийн боломжийг олж авахад сөрөг нөлөө үзүүлдэг.

2014 оны 9-р сард бид бизнесийн нэгжийн хэмжээнд “Аюулгүй ажиллах хэцүү биш” нэртэй аянг эхлүүлнэ. АЮУЛГҮЙ АЖИЛЛАХ ХЭЦҮҮ БИШ гэдэг нь хувь хүн тус бүр ажлын байранд аюулгүй ажиллах хариуцлагаа ухамсарлаж, аюултай үйлдэл болон нөхцлийн “Хажуугаар зүгээр хараад өнгөрдөггүй” дадлыг хэвшүүлж ажиллахыг хэлж байгаа юм.

Бид бүгд сайт дээр ямар нэг аюултай зүйлийг заавал засаж залруулах эсвэл тухайн аюул эрсдэлд өртөж болзошгүй хүнд аюулыг анхааруулах, аливаа буруу зүйлийг харсан л бол зохих арга хэмжээг авдаг байх нь хамгийн чухал. Аюулгүй ажлын байраар хангах зорилт нь хэцүү түвэгтэй байх ёсгүй – хүн тус бүр үүргээ ухамсарлан, зохих арга хэмжээг авч ажиллавал “Аюулгүй ажиллах нь хэцүү биш”.

Бид бүгд ажлын байран дахь болзошгүй эрсдлийг олж харж, арилгах арга хэмжээг авдаг байх шаардлагатай.

ХАЖУУГААР НЬ ЗҮГЭЭР ХАРААД ӨНГӨРӨЛГҮЙ ЗАСАЖ ЗАЛРУУЛЖ ХЭВШЬЕ!

Ian Edwards