13
1 2015 ОН НИЙСЛЭЛИЙН ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН ОНӨААТҮГ 2015 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН Байгууллагийн танилцуулга Нийслэлийн гэрлэх ёслолын ордон нь 1976.06.14-нд Улаанбаатар хотын АДХГЗ-ны иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтэс бөгөөд Гэрлэх ёслолын ордон нэртэйгээр байгуулагдсан билээ . Байгуулагдсан цагаас өнөөг хүртэл Монгол түмний гал голомтыг бадраах хуримын ёслолын үйл ажиллагааг эрхлэх үндсэн чиг зорилготойгоор өнөөдрийг хүртэл 39 жилийн түүхийг бүтээж ажилласан байгууллага юм. Эдгээр он жилүүдэд тус ордон нь 34,000 гаруй хосын хуримын ёслолыг зохион байгуулж тэдгээрийн төрөл садан, зочид төлөөлөгчид болох давхардсан тоогоор 3,0 сая гаруй иргэдэд үйлчилсэн байна. Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагааны үндсэн зорилт нь нийгмийн хөгжлийн гол түлхүүр болох гэр бүлийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж, Монголын уламжлалт зан үйл, ёс заншлыг сурталчилах, гэр бүлийн боловсролын соёлыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах явдал юм. Үндсэн чиглэл: Залуу хосын хурим зохион байгуулах. Алтан, Мөнгөн, Очир эрдэнийн хурим зохион байгуулах. Залуу болон нас насны хосуудын амьдралын үнэ цэнийг нийгэмд сурталчилах зорилготой Дурсамж”, “Нийслэлийн иргэн өдөрлөгүүдийг зохион байгуулах. Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зориолготой Залуу гэр бүлд зориулсан гэр бүлийн сургалт зохион байгуулах. Албан байгууллага, ЕБС-ын сурагчдад ямар сэдвээр сургалт явуулах талаар асуулга судалгаа явуулж, үр дүнгийн дагуу сургалт лекц зохион байгуулах. Их өргөөгэрт Монгол зан үйлийн уламжлалт ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх . Нийслэлийн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдал, тохижилт, ногоон байгууламжид өөрийн хувь нэмрээ оруулах. Дэлхий дахинд болон дотоодод Монгол хуримын ёс заншлыг сурталчилах. зэрэг үйл ажиллагаа явуулахаас гадна төрийн болон хувийн хэвшлийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж нийгмийн олон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарласан үлгэр жишээ байгууллага, хамт олон билээ. Зохион байгуулалтын бүтэц Захиргаа аж ахуйн нэгж менежер -1 Захирал-1 Ёслол үйлчилгээний нэгж менежер -1 Захиргааны ажилтан -1 Захирлын туслах, архив, бичиг хэрэг -1 Нягтлан бодогч -1 Нярав -1 Сургалтын багш -2 Ёслолын захиалга хүлээн авагч - 1 Ёслол үйлчилгээний ажилтан -1 Фото зурагчин -3 Техник мэдээлэл, видео дүрс бичлэгийн Ажилтан -3 Техникийн ажилтан -1 Ерөөлч, хуурч -3 Прокатны ажилтан -1 Худалдааны мэргэжилтэн -1 Үйлчилгээний ажилчид -10 Нийт: 32 ажилтан САРУУЛ ОРЧИН СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮҮРДИЙН ДУРСАМЖ ҮНЭНЧ Гэрлэх ёслолын ордон

2015 ОН - weddingpalace.mnweddingpalace.mn/uploads/files/2016-02/1456725052_1456140581_20… · ♥ Албан байгууллага, ЕБС-ын сурагчдад ямар

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2015 ОН - weddingpalace.mnweddingpalace.mn/uploads/files/2016-02/1456725052_1456140581_20… · ♥ Албан байгууллага, ЕБС-ын сурагчдад ямар

1

2015 ОН

НИЙСЛЭЛИЙН ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН ОНӨААТҮГ 2015 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Байгууллагийн танилцуулга Нийслэлийн гэрлэх ёслолын ордон нь

1976.06.14-нд Улаанбаатар хотын АДХГЗ-ны иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтэс бөгөөд Гэрлэх ёслолын ордон нэртэйгээр байгуулагдсан билээ . Байгуулагдсан цагаас өнөөг хүртэл Монгол түмний гал голомтыг бадраах хуримын ёслолын үйл ажиллагааг эрхлэх үндсэн чиг зорилготойгоор өнөөдрийг хүртэл 39 жилийн түүхийг бүтээж ажилласан байгууллага юм. Эдгээр он жилүүдэд тус ордон нь 34,000 гаруй хосын хуримын ёслолыг зохион байгуулж тэдгээрийн төрөл садан, зочид төлөөлөгчид болох давхардсан тоогоор 3,0 сая гаруй иргэдэд үйлчилсэн байна. Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагааны үндсэн зорилт нь нийгмийн хөгжлийн гол түлхүүр болох гэр бүлийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж, Монголын уламжлалт зан үйл, ёс заншлыг сурталчилах, гэр бүлийн боловсролын соёлыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах явдал юм.

Үндсэн чиглэл:

♥ Залуу хосын хурим зохион байгуулах.

♥ Алтан, Мөнгөн, Очир эрдэнийн хурим зохион байгуулах.

♥ Залуу болон нас насны хосуудын амьдралын үнэ цэнийг нийгэмд сурталчилах зорилготой “Дурсамж”, “Нийслэлийн иргэн ” өдөрлөгүүдийг зохион байгуулах.

♥ Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зориолготой Залуу гэр бүлд зориулсан гэр бүлийн сургалт зохион байгуулах.

♥ Албан байгууллага, ЕБС-ын сурагчдад ямар сэдвээр сургалт явуулах талаар асуулга судалгаа явуулж, үр дүнгийн дагуу сургалт лекц зохион байгуулах.

♥ Их өргөө” гэрт Монгол зан үйлийн уламжлалт ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх .

♥ Нийслэлийн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдал, тохижилт, ногоон байгууламжид өөрийн хувь нэмрээ оруулах.

♥ Дэлхий дахинд болон дотоодод Монгол хуримын ёс заншлыг сурталчилах.

зэрэг үйл ажиллагаа явуулахаас гадна төрийн болон хувийн хэвшлийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж нийгмийн олон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарласан үлгэр жишээ байгууллага, хамт олон билээ.

Зохион байгуулалтын бүтэц

Захиргаа аж ахуйн нэгж

менежер -1

Захирал-1

Ёслол үйлчилгээний нэгж

менежер -1

Захиргааны ажилтан -1 Захирлын туслах, архив, бичиг хэрэг -1 Нягтлан бодогч -1 Нярав -1 Сургалтын багш -2

Ёслолын захиалга хүлээн авагч - 1 Ёслол үйлчилгээний ажилтан -1 Фото зурагчин -3 Техник мэдээлэл, видео дүрс бичлэгийн Ажилтан -3 Техникийн ажилтан -1 Ерөөлч, хуурч -3 Прокатны ажилтан -1 Худалдааны мэргэжилтэн -1

Үйлчилгээний ажилчид

-10

Нийт: 32 ажилтан

САРУУЛ ОРЧИН СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮҮРДИЙН ДУРСАМЖ ҮНЭНЧ

Гэрлэх ёслолын ордон

Page 2: 2015 ОН - weddingpalace.mnweddingpalace.mn/uploads/files/2016-02/1456725052_1456140581_20… · ♥ Албан байгууллага, ЕБС-ын сурагчдад ямар

2

2015 онд байгууллагаа сурталчилан, олон нийтэд таниулан, өнгө үзэмжийг сайжруулан сэргээн засварлаж үйлчилгээнийхээ чанарт анхаарал тавин байгууллагынхаа эрхэм зорилгыг биелүүлэх зорилттойгоор ажиллаж ирлээ. Тус ордонд 2015 онд 1405 хосын гэрлэх ёслолын захиалгыг хүлээн авч, хуримын ёслолыг ёслол төгөлдөр удирдан зохион байгуулж, тэдгээрийн дагалдах зочид болох 70 000 гаруй үйлчлүүлэгчдэд үйлчилж ажиллалаа.

2015 ОН

Ёслол үйлчилгээний нэгжийн 2015 онд

зохион байгуулж хийсэн ажил

1405 хосын хуримын ёслол удирдан зохион байгуулсан

Шинээр гэр бүл болж буй 170 залуу хосын сургалт

Гэр бүлийн харилцаа, хамт олны харилцаа сэдвээр албан

байгууллагуудад гэр бүлийн боловсрол олгох чиглэл сургалт

Оюутан залууст болон өсвөр насны сурагчдын дунд гэр бүлийн

боловсрол олгох, хуримын зан үйл болон гэрлэх ёслолын ордны үйл ажиллагааны талаарх сургалт сурталчилгаа

Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөг

“Нийслэлийн иргэн” гэр бүлийн өдөрлөг

Гэрлэх ёслолын ордны үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа

Ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэгт

хамруулах

Ахмад ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх

Ажилтан албан хаагчдынхаа гэр бүл болон бяцхан үрсээ “Эх үрсийн

баяр”-т зориулан хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн

Спорт өдөрлөг

Ажилтнуудын мэдлэг боловсрол дээшлүүлэх сургалт

Хамтын ажиллагаа

Хүмүүнлэг ажиллагаа

Сайн үйлсын аян

Бүх нийтийн цэвэрлэгээ “Эко цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэх”

Нийт 1405 гэрлэх ёслолоос Залуу

хосын хурим-1394, Очир-Эрдэнийн хурим -1, Алтан хурим-3, Мөнгөн хурим-6, Явуулын хурим буюу гадуур зохион байгуулсан хурим -12 ыг тус тус 2015 онд зохион байгуулсан

Шинээр нэмэгдсэн хуримын төрөл

Үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийн дагууу үйлчилгээнийхээ хүрээг нэмэгдүүлэх зорилгоор «явууулын хурим» гэсэн шинэ хуримын төрлийг бий болголоо. Энэ жил нийт 12 явуулын хурим зохион байгуулагдсан. Бид үйлчлүүлэгчдийн хүссэн газарт хуримын ёслолын үйл ажиллагааг ёслол төгөлдөр удирдан зохион байгуулж ажилласнаар үйлчлүүлэгчдээс өндөр үнэлэмж авсан юм.

2015 онд нийт 1388 хосын хуримын ёслолын үйл ажиллагааны гэрэл зургийг ордны нэрийн гэрэл зургийн цомгонд хийж, 30*40 жаазтай зургыг жаазлан бэлдэж, дүрс бичлэгийг хийж монтажлан DVD дээр буулган дурсгал болгон өгч ажиллалаа. Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан гэрэл зургийн үйлчилгээгээ өргөтгөн нэмэгдүүлж хосуудын гэрэл зургийг үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу 60х80 хэмжээтэйгээр угааж жаазлан өгдөг болсон мөн файл хэлбэрээр хувилан өгч ажилласнаар үйлчлүүл, хосуудаас талархал хүлээн авч ажилласан.

Сар Он

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Нийт

2012 41 25 18 11 37 91 145 336 248 456 144 29 1581

2013 34 17 16 9 31 100 111 365 318 249 128 23 1401

2014 24 25 26 20 57 150 126 346 249 416 82 42 1563

2015 27 10 14 8 19 104 150 336 247 341 112 37 1405

Нийт 126 77 74 48 144 445 532 1383 1062 1462 466 131 5950

Нийт хуримын тоо /сар бүрээр/

Page 3: 2015 ОН - weddingpalace.mnweddingpalace.mn/uploads/files/2016-02/1456725052_1456140581_20… · ♥ Албан байгууллага, ЕБС-ын сурагчдад ямар

3

Шинээр гэр бүл болж буй залуу хосуудын сургалт, зөвлөгөө

Нийслэлд шинээр гэр бүл болж буй залуу хос болон гэр бүл болох насны залуучуудын гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх мөн тэдний нийгмийн харилцааны соёл, ёс зүй болон уламжлалт зан үйлийн мэдлэгийг дээшлүүлэхэд анхааран зохион байгуулдаг гэр бүлийн сургалтын танхимын сургалтанд нийт 170 хос хамрагдаж сертификат гардан авсан байна.

2015 оны “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд оюутан залуус болон өсвөр насны сурагчдад

зохион байгуулсан гэр бүлийн боловсрол олгох сургалтууд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Оюунлаг” ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан 2015 оны 01 дүгээр сарын 29 ний өдөр “Амьдралд хэрхэн биеэ бэлтгэх вэ? сэдвээр Гэрлэх ёслолын ордны гэр бүл сургалтын төвийн багш Л.Эрдэнэцэцэг лекц уншиж, хүүхдүүдийн сонирхсон асуултанд

хариулж харилцан ярилцан зөвлөгөө өгсөн нь хүүхдүүдэд таалагдсан сайхан сургалт болсон.

2015 оны 03 дугаар сарын 18 ний өдөр ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 4 дүгээр ангийн сурагчид хотын түүх дурсгалт болон соёл үйлчилгээний газруудтай танилцах аялалаараа Гэрлэх ёслолын ордонтой танилцан тус ордны үүсч байгуулагдсан түүх болон гэрлэх ёслолын үйл ажиллагааг үзэж сонирхсон.

2015 оны 5-р сарын 16 өдөр Нийслэлийн БЗД-ийн ЕБ-ын 84-р дунд сургуулийн Алтантуяа багштай 9б ангийн 35 сурагчдад Гэр бүл сургалтын төвийн багш Л.Эрдэнэцэцэг “Гэр бүлийн үнэ цэнэ”, Өсвөр насны хүүхдийн хүмүүжил” сэдвээр лекц уншиж харилцан ярилцсан. Мөн НИТХ аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж Гэрлэх ёслолын ордонтой танилцуулан хуримын ёслолын үйл ажиллагааг үзүүлэн ордны үүсэж хөгжсөн түүхийг

танилцуулсан.

2015 оны 10 дугаар сарын 30 өдөр “Найрсаг Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлийн СБД-ийн 45 дугаар дунд сургуулийн 4б ангийн 34 сурагчдад Гэрлэх ёслолын үйл ажиллагааг үзүүлэн Гэрлэх ёслолын ордонтой танилцуулсан. Мөн сурагчдад Гэрлэх ёслолын ордны Гэр бүл сургалтын төвийн багш Л.Эрдэнэцэцэг “Монгол ёс заншил” сэдвээр сургалт явуулж “Ургийн бичиг”-ийн талаар тайлбарлан, харилцан ярилцав. Сургалтанд оролцсон багш хүүхдүүдийг ундаа жүүс чихэр жигнэмэгээр дайлж дурсгалын зураг авахуулсан.

2015 оны 11 сарын 18 ны өдөр нийслэлийн ЧД-ийн ЕБС-ын 39 дүгээр дунд сургуулийн 5б ангийн сурагчдад Монгол ёс заншил сэдвээр Гэр бүл сургалтын төвийн багш М.Пүрэвсүрэн сургалт явууллаа. Тус сургуулийн сурагчдыг гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаатай танилцуулахын зэрэгцээ монгол ардын урлагийг сурталчилан таниулж тус сургуулийн сурагчдад ерөөл магтаал айлдан морин хуурын тухай сургалт зохион байгуулсан.

2015 оны 10 дугаар сарын 29 өдөр нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн Мөнхсайхан багштай 9б ангийн 36 сурагчдад “Үерхэл нөхөрлөл”, “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” зэрэг сэдвүүдээр Гэрлэх ёслолын ордны гэр бүл сургалтын төвийн багш Л.Эрдэнэцэцэг сургалт зохион байгуулж хүүхдүүдтэй харилцан ярилцлаа. Сургалтанд хамрагдсан сурагчдаас ямар сэдвээр сургалт авах сонирхолтой талаар судалгаа авч дүгнэлт хийсэн. Мөн сурагчдад Гэрлэх ёслолын ордноо танилцуулж, хуримын ёслолын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгсөн. Сургалтанд оролцсон багш хүүхдүүдийг ундаа жүүс чихэр жигнэмэгээр дайлж дурсгалын зураг татуулснаар сургалт өндөрлөв.

2015 оны 12 сарын 5 ны өдөр БГД-ийн 9З-р лаборатори сургуулийн 10б ангийн 29 сурагчдад “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” “ Мэргэжил сонгоход хүний зан төрхийн онцлог” сэдвээр сургалт явуулж харилцан ярилцсан. Мөн гэрлэх ёслолын ордонтой танилцуулан, гэрлэх ёслолын үйл ажиллагааг үзэж сонирхууллаа.

Page 4: 2015 ОН - weddingpalace.mnweddingpalace.mn/uploads/files/2016-02/1456725052_1456140581_20… · ♥ Албан байгууллага, ЕБС-ын сурагчдад ямар

4

2015 оны 11 дүгээр сарын 30 өдөр Нийслэлийн СХД-ийн Ерөнхий боловсролын “Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургууль дээр тус сургуулийн урилгаар 9 дүгээр ангийн 4 бүлгийн 120 сурагчдад “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” “Миний мэргэжил” зэрэг сэдвүүдээр Гэрлэх ёслолын ордны гэр бүл сургалтын төвийн багш Л.Эрдэнэцэцэг сургалт зохиоэ байгууллаа. Мөн СХД-ийн ЭМН-ийн өсвөр үеийн эмч Дуламсүрэнтэй хамтран ажиллаж “Өсвөр насны хүүхдийн эрүүл ахуй” “Нөхөн үржихүй” сэдвээр тус тус сургалт явууллаа. Мөн сурагчдад тус ордны гэр бүл сургалтын төвийн багш М.Лүрэвсүрэн Гэрлэх ёслолын ордны үүсэн байгуулагдсан түүх болон үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж гэрлэх ёслолын үйл ажиллагааны дүрс бичлэгийг үзүүлж тайлбарласан нь сурагч багш нарт таалагдсан сайхан арга хэмжээ болсон. Мөн сургалтанд хамрагдсан бүх хүүхдүүдээс гэр бүлийн боловсрол дээшлүүлэх сургалтаар ямар сэдвээр сургалт авах хүсэлтэй талаар нь судалгаа авч сургалтын хөтөлбөртөө тусган ажилласан.

Нийслэлийн Багахангай дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарын 2015 оны 03 дугаар сарын 31 ны 1\23 тоот хамтран ажиллах хүсэлт гаргасан албан бичгийн дагуу “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус дүүргийн харъяат оюутан залууст 2015 оны 4 дүгээр сарын 13 ны өдөр Гэрлэх ёслолын ордны үндсэн үйл ажиллагаа болон монгол зан үйлийн “Их өргөө” гэрээ танилцуулж гэрлэх ёслол үзүүллээ. Гэр бүлийн үнэ цэнэ,үнэлэмж, Гэр бүл төлөвлөлт” сэдвээр Гэрлэх ёслолын ордны Гэр бүл сургалтын төвийн багш Л.Эрдэнэцэцэг лекц уншиж, “Ирээдүйн сайн ээж болоход ханиа хэрхэн зөв сонгох вэ?”,” “Оюутан залуус, ардын уламжлалт эхнэр нөхрөө сонгодог заншлыг хүлээн зөвшөөрдөг үү?” зэрэг сэдвүүдээр харилцан ярилцаж зөвлөгөө өгсөн нь залуучуудад таалагдсан үр дүнтэй сургалт боллоо.

2015 оны 4 дүгээр сарын 18 нд Бага хангай дүүргийн ИТХурал, Хүүхэд Гэр Бүл Хөгжлийн төвтэй хамтран тус дүүргийн оюутан залуусд “Гэр бүл төлөвлөлт” сэдвээр 2 дахь сургалтаа явуулав. Сургалтанд оролцсон залууст тус дүүргий Залуучуудын холбоо киноны тасалбар өгч залуучуудыг дэмжин хамтран амжилтай ажилласан.

2015 оны 12 дугаар сарын 08 ны өдөр Гэрлэх ёслолын ордны Гэр бүл сургалтын төвөөс СБД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст тус байгууллагын цагдаагийн 70 гаруй албан хаачдад Гэр бүлийн харилцаа, Сэтгэл зүй, Хамт олны харилцаа сэдвээр тус сургалтын төвийн багш Л.Эрдэнэцэцэг, М.Пүрэвсүрэн нар сургалт зохион байгуулж хамтран ажиллалаа.

* 2015 оны 05 дугаар сарын 28 ны өдөр Галт тэрэг хөдөлгөөн зохицуулалтын газрын ажилчдад “Гэр бүлийн үнэ цэнэ” “Ээж аавын үүрэг хариуцлага” сэдвээр гэр бүлийн боловсрол дээшлүүлэх сургалт явууллаа.

Гэр бүлд зориулсан сургалтын тухай судалгаа

Ийнхүү нийт 50 гаруй оюутан залуус, 530 ЕБС-ын сурагчдад сургалт судалгаа явуулсан байна.

Page 5: 2015 ОН - weddingpalace.mnweddingpalace.mn/uploads/files/2016-02/1456725052_1456140581_20… · ♥ Албан байгууллага, ЕБС-ын сурагчдад ямар

5

АЖИЛТАН АЛБАН ХААГЧДАД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Байгууллагын ажилтнуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх болон мэдлэг боловсрол, урлагийн мэдрэмжийг нь дээшлүүлэх зорилгоор дотоод нөөц бололцоогоо ашиглан морин хуурын сургалтыг хичээллүүлж байна. Морин хуурын сургалтыг Гэрлэх ёслолын ордны ерөөлч Д.Түвшинбаяр, морин хуурч О.Билгүүнтөр, Б.Баттулга нарын удирлаган дор нийт ажилтнуудыг 3 бүлэг болгон хувааж хуваарь гарган хичээллүүлж байна.

Ажилтнуудын танин мэдэхүй эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2015 оны 02 дугаар сарын 11 ны өдөр Гэрлэх ёслолын ордны нийт ажилтнуудад ЧД-ийн Эрүүл мэндийн нэгдэлийн нөхөн үржихүйн эмч Б.Ариунаа, өсвөр насны хүүхдэд зөвлөгөө өгөх эмч Ж.Цэвээн нар нөхөн үржихүйн сэдвээр сургалт явууллаа.

Ажилтнуудын танин мэдэхүй мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2015 оны 2 дугаар сарын 04 ны өдөр Гэрлэх ёслолын ордны нийт ажилтнуудын дунд “Ажлын байрандаа хэрхэн аз жаргалтай байх вэ?” сэдвээр JCI төрийн бус байгууллагын дэд тэргүүн Б.Золбадрал сургалт явуулав. Уг сургалтаар ажилтнууд байгууллагын уриатай болж, ажилтнууд өөрсдийн хэтийн зорилго хүсэл мөрөөдлөө ярьсан үр дүнтэй сургалт болов.

“Албан бичиг хэрэг хөтлөлт”,

“Төрийн албан хаагчдад

зориулсан хичээл”-ийг жилд 2

удаа архив бичиг хэргийн

ажилтан нийт ажилтан, албан

хаагчдын дунд зохион байгуулж.

Албан бичиг хөтлөлтийн

мэдэгдэхүүн олгосон.

2014 оноос эхлэн ажилчдад бие бялдрын чийрэгжүүлэх бүжшийн сургалт зохион байгуулсан

Ажилтнуудын бие бялдарыг чийрэгжүүлэх, Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 09, 10 ны өдрүүдэд биеийн тамир спортын өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр байгууллагын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллав. Үүнд: Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Боулинг, Ширээний теннис зэрэг төрлүүдээр тэмцээн зохиож нэг, хоёрдугаар байр эзлүүлэн шалгарсан баг тамирчидыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

Ажилтнуудийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 7 дугаар сарын 1, 2 нд нийт ажилтнуудыг “Сонгдо” нэгдсэн төв эмнэлэгт биеийн ерөнхий шинжилгээ хийлгэж эмнэлгийн үзлэгт хамрууллаа.

Page 6: 2015 ОН - weddingpalace.mnweddingpalace.mn/uploads/files/2016-02/1456725052_1456140581_20… · ♥ Албан байгууллага, ЕБС-ын сурагчдад ямар

6

Үйлчлүүлэгчдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа, Судалгааны мөрөөр хийсэн ажил

Сэтгэл ханамжийн судалгаанд дүгнэлт хийж ёслолын танхимд орчин үеийн ваартай цэцгэн чимэглэл тавьж өнгө үзэмжийг сайжруулан үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэн ажилласан.

Уламжлал болгон зохион байгуулдаг өдөрлөгүүд

Гэрлэх ёслолын ордон нь жил бүр Олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Бид энэ жил олон улсын гэр бүлийн өдөрт зориулан 2015 оны 05 дугаар сарын 15 ны өдөр “Дурсамж “ гэр бүлийн нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. Хөдөлмөрийн яамнаас 2015 оныг залуучуудын хөгжлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан залуу гэр бүлүүдийн хуримын ёслолыг гэрлэх ёслолын ордонд ёслол төгөлдөр зохион байгуулж хуримын дурсгалын фото зураг болон бэлэг дурсгалын зүйл гардуулсан, Хуримын ёслолын үйл ажиллагаанд иргэд ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байдаг Онцгой байдлын албаны 20 ажилтан албан хаагчдаас тус өдөрлөгт оролцуулан хуримын ёслолыг үнэ төлбөргүй зохион байгуулж Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран ажиллалаа.

Дурсамж гэр бүлийн хээлттэй өдөрлөг

Нийслэлийн иргэн өдөрлөг Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан 2015 оны 10 дугаар сарын 08 ны өдөр “Нийслэлийн иргэн “ гэр бүлийн нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. Хөдөлмөрийн яамнаас 2015 оныг залуучуудын хөгжлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан залуу гэр бүлүүдийн гэрлэх ёслолыг Гэрлэх ёслолын ордонд ёслол төгөлдөр зохион байгуулж хуримын дурсгалын фото зурагболон бэлэг дурсгалын зүйл гардуулсан. , Хуримын ёслолын үйл ажиллагаанд Нийслэл хотынхоо амар тайван байдал, иргэд ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байдаг цагдаагийн газрын ажилтан албан хаагчдаас тус өдөрлөгт оролцуулан хуримын ёслолыг үнэ төлбөргүй зохион байгуулж Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран ажиллалаа.

Page 7: 2015 ОН - weddingpalace.mnweddingpalace.mn/uploads/files/2016-02/1456725052_1456140581_20… · ♥ Албан байгууллага, ЕБС-ын сурагчдад ямар

7

БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА

XVII дугаар жарны модон хонь жил гарч байгааг тохиолдуулан 2015 оны 02 дугаар сарын 13 ны өдөр тус ордны ахмад ажилтнуудыг Гэрлэх ёслолын ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүүхдийн баяр- Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” –ийг манай хамт олон ирээдүй хойч үе болсон өхөөрдөм бяцхан хүүхэд багачуудтайгаа 2015 оны 5 дугаар сарын 30 ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү баярт нийт ажилтнуудынхаа хүүхдүүд болон Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Баярын арга хэмжээнд “Нисдэг театр”-ийн залуу уран бүтээлчид оролцож хүүхэд багачуудыг хөгжөөн цэнгүүлж “Пандаахай анчны паян” хүүхэлдэйн жүжиг уран бүтээлээ толилууллаа.

Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Гэрлэх ёслолын ордонд ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнууд болон ахмадын бүртгэлд байдаг ахмадуудаа 2015 оны 10 дугаар сарын 01 нд Төмөр замын Ган Зам ресторанд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

НИТХ -аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж Тулгар төр байгуулагдсаны 2224, Их монгол улсын 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ болон Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулж буй “Дээлтэй монгол наадам”-д байгууллага хамт олноороо XIII-XV дугаар зууны үеийн хүннү дээл, үндэсний хос дээл, орчин үеийн загварын дээлүүд өмсч монгол дээлээ сурталчилан үндэсний их баяр наадамдаа идэвхитэй оролцлоо.

ХАХНХЯамнаас 2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор төвтэй хамтран тус төвд бага наснаасаа эхлэн сурч хүмүүжиж байсан бүтэн өнчин Б.Түвшинсайхан, Б. Наранзул нарын залуу гэр бүлийг дэмжин ажиллалаа. Эдгээр залуу хос нь тус төвөөс амьдралын гараагаа эхлүүлэн монголын залуу гэр бүлийг нэгээр нэмэгдүүлж, сайн сайхан амьдралыг бүтээхээр тэмцэж яваа бөгөөд залуу гэр бүлийг цаашид итгэл дүүрэн амьдарч ажиллах урам зоригийг нь нэмэгдүүлэх зорилгоор гэрлэх ёслолыг нь 2015 оны 04 дүгээр сарын 10 ны өдөр Гэрлэх ёслолын ордны захиралын тушаалаар үнэ төлбөргүй зохион байгуулав.

Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ой, “Олон улсын мэдэх эрхийн өдөр”, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн залуучуудын холбооны санаачлагаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Улаанбаатар хотын төв номын сан хамтран "Улаанбаатарчууд уншиж байна" аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Ном хандивлах сарын аян"-д манай байгуулага хамт олон идэвхитэй оролцож уг аяныг дэмжин 2015 оны 11 дүгээр сарын 05 ны өдөр тус номын санд 100 гаруй ном хандивлалаа.

Page 8: 2015 ОН - weddingpalace.mnweddingpalace.mn/uploads/files/2016-02/1456725052_1456140581_20… · ♥ Албан байгууллага, ЕБС-ын сурагчдад ямар

8

Хамтын ажиллагаа 2015

Орхон аймгийн “Гэр бүлийн ордон”-ны захирал Б.Бямбасүрэн -гийн хүсэлтээр хамтын ажиллагаагаа сайжруулах, анхдагч байгууллагийн зүгээс үйл ажиллагааны заавар, зөвлөгөө, зөвлөмж өгөх, туршлага солилцох үүднээс 2015 оны 9-р сарын 7,8 -ны өдрүүдэд манай байгууллагын хамт олны төлөөлөл тус ордны үйл ажиллагаатай танилцаж, хүсэлтийн хүрээнд залуу гэр бүлийн хуримыг удирдан зохион байгуулж, Орхон аймгийн ерөнхий боловсролийн дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? ” сэдвээр хичээл зааж , өөрсдийн хуримтлуулсан дадлага туршлагаасаа хуваалцан заавар, зөвлөмж өгсөн.

Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор 2015 оны 12 дугаар 03-ны өдөр Нийслэлийн Багахангай дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал-тай хамтран ажиллаж «Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам»-ны хүн нийгмийн хамгааллын цогц бодлого, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилтын дагуу тус дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуримын ёслолыг тус дүүргийн иргэний танхимд ёслол төгөлдөр удирдан зохион байгууллаа.

Тус ордон 2015 оныг үйлчлүүлэгч нарыг цэвэр үзэмжтэй, саруул цэмцгэр орчинд угтаж авах, тэднийг ая тухтай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэхэд ямагт анхаарч ордны дотор болон гадна сар бүр их цэвэрлэгээ зарлаж, бүх ажилчдыг хамруулан цэвэрлэгээний хуваарь гарган ажиллаж цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулснаар үйлчлүүлэгчдээс талархал хүлээн сэтгэл ханамжийг дээшлүүлэн ажиллав.

Нийслэлийн гэрлэх ёслолын ордон СХД-ийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран тус хэлтэст харъяалагддаг ахлах ангийн сурагчдад 2015 оны 10 дугаар сарын 28 ны өдөр “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” сэдвээр гэр бүл сургалтын төвийн багш Л.Эрдэнэцэцэг сургалт явууллаа. СХД-ийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсийн хамт олноос манай байгууллагад Нийгмийн хариуцлагаа өндөржүүлэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран өсвөр залуу үеийг өв тэгш хүмүүжилтэй иргэн болж төлөвшихөд хувь нэмрээ оруулж байгаад манай хамт олонд талархан ажлын амжилт хүсэн ерөөж талархал бичиг гардууллаа.

Цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэх

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын хоггүй хот уриалга болон Сүхбаатар дүүргийн 1-р хорооны засаг

даргын “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай ” захимрамжийн дагуу сар бүр нийтийн эзэмшлийн зам талбай,

байгууллагын эзэмшил газрын гудамж, явган болон авто замын хог хаягдлыг цэвэрлэж, зэрлэгийг зулгаан хотын өнгө үзэмжийг сайжруулан ажилласан. НИТХ-ын тэргүүлэгчдээс гаргасан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-д иргэн, ААН байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцан, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Уг журмын дагуу манай байлгууллага хамт олон цаг агаарын урьдчилсан мэдээг тооцоолжтөлөвлөгөө хуваарилалт хийсний дагуу цас орсон цочир хүйтэрсэн өдрүүдэд эзэмшлийн зам талбайн цас мөсийг хусаж, үлээж арилган зочид үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал тав тухийг хангаж ажилласан.

Page 9: 2015 ОН - weddingpalace.mnweddingpalace.mn/uploads/files/2016-02/1456725052_1456140581_20… · ♥ Албан байгууллага, ЕБС-ын сурагчдад ямар

9

Тохижилт Хуримын ёслолын үйл ажиллагаа багассантай холбогдуулан өөрсдийн нөөц бололцоог ашиглан 2 давхарын хуучин шилэн

хаалт бүхий няравын өрөө тасалгааг “Ёслол хүндэтгэлийн ” өрөө болгон шинэчилэн тохижуулах ажлыг 2015 оны 02-р сарын 25-ны өдөр ажлын 25 хоногийн хугацаатайгаар хийж гүйцэтгүүлэхээр иргэн Ч.Сугарцэрэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. /Засварын өмнөх зураг № 1/

Гэрлэх ёслолын ордны хойд ба урд талын хуучин хаалгууд элэгдэж хуучирсан тул “Металл сервис” ХХКомпанид хандаж шинээр хаан бугуйвч, хатан сүйх хээгээр чимэглэсэн шинэ хаалга хийлгэсэн. Мөн урд талдаа шинээр явган хүн зорчих боломжтой хаалга шинээр гаргасан.

Тус ордны “Хүргэн”, “Бэр”-ийн өрөө болон гадна талбайд байрлах усан ориглуурын засварын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хуанлийн 14 хоногийн хугацаанд иргэн Ч.Сугарцэрэн ахлагчтай багаар хйиж гүйцэтгүүлэхээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан

Page 10: 2015 ОН - weddingpalace.mnweddingpalace.mn/uploads/files/2016-02/1456725052_1456140581_20… · ♥ Албан байгууллага, ЕБС-ын сурагчдад ямар

10

Нйислэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай,цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны удирдамжийн дагуу байгууллагынхаа гадна болон дотоод өнгө үзэмжийг сайжруулах, гадна талбайн тохижилт мөн гэрэлтүүлэг,цэвэрлэгээ, хаяг, ногоон байгууламжийг сэргээн сайжруулах ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу доорх ажлуудыг хийж байна

Гэрлэх ёслолын ордны дулааны болон цэвэр усны 150 метр шугам хоолой элэгдэж муудан ус алдах магадлал ихссэн тул Өдрийн сонин болон байгууллагын шилэн дансанд уг ажлыг хийж гүйцэтгэх тухай сонгон шалгаруулалтын зар байрлуулсан. Зарын дагуу 6 байгууллага үнийн саналаа ирүүлсэн ба хамгийн бага үнийн санал өгсөн “Мооли” ХХКомпанийг захирлын зөвлөлийн хуралаар хэлэлцүүлэн шалгаруулж шугам солих ажлыг 10 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэхээр тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Уг засварын ажлын зөвшөөрлийг НӨХГазраас авч 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлсэн.

“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 1.2, 1.4, 1.10, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/314 дүгээр Захирамж, 2015 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “Гэрлэх ёслолын ордны дүрэм”-ийн 6.11 дугаар заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны удирдамжийн хүрээнд мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот албан даалгаврын дагуу Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГазар дараах арга хэмжээг аван ажилласан.Үүнд: Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуй нэгж шалгаруулах болзолт уралдааны удирдамжийн хүрээнд Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГазрын Захирлын А/08 тоот тушаалын дагуу тохижилт, засвар, цэвэрлэгээ үйлчилгээний төлөвлөгөө гарган ажилласан болно. Үүнд: Барилга байгууламжийн гадна болон дотор өнгө үзэмж, орчны болон талбайн гэрэлтүүлэг, байгууллагын хаягийг стандартын дагуу шинэчлэх, гадна талбайн тохижилт, ногоон байгууламжийг сэргээх зэрэг ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн. Хийгдсэн тохижилтын ажлыг фото зургаар баримтжуулан сар бүр тайлан мэдээ бэлтгэн холбогдох байгууллагад хүргүүлсэн болно. Энэхүү ажлын хүрээнд зарцуулагдсан хөрөнгийг байгууллага бүрэн хариуцаж ажилласан. Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны удирдамжийн дагуу манай хамт олны хийж бүтээсэн энэхүү ажлуудыг маань үнэлж, бидний ажиллах урам зоригийг нэмэн “Тохижилт сайтай цэмцгэр байгууллага” -аар шалгаруулсан юм. Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГазар нь цаашид өөрийн байгууллага болон хотынхоо түүнчлэн дүүргийнхээ өнгө үзэмжийг сайжруулан ажиллах төлөвлөгөөг гарган ажиллах болно. Бид нийслэл хотдоо болон дүүрэгтээ соёлтой, цэмцгэр, өнгө үзэмжтэй шилдгийн шилдэг байгууллага болон ажиллах урам зоригоор дүүрэн байна

Page 11: 2015 ОН - weddingpalace.mnweddingpalace.mn/uploads/files/2016-02/1456725052_1456140581_20… · ♥ Албан байгууллага, ЕБС-ын сурагчдад ямар

11

´Гэрлэх ёслолын ордны гадна хаягийг шинэчлэн солих ажлыг “Хос төгөл” ХХКомпанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хуанлийн 6 хоногийн хугацаатай хийж гүйцэтгүүлсэн. Хуучин хаягийг буулгаж цэнхэр өнгийн акирилан цагаан хүрээтэй, товгор, лед гэрэлтүүлэгтэй хаягаар сольсон.

Гадна талбайн ногоон байгууламжаа “Цэцэрлэгжилт” ХХКомпанитай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж тус компаниар шар хуайс болон улиасны хэлбэржүүлэн тайралт хийлгэн шинээр нарс, гацуур суулгасан. Мөн ургахаа больсон хашлаганы мод болох шар хуайсыг бүрэн цэвэрлэн авч шинээр хайлаас суулгаж нөхөн сэргээлт хийсэн

Гал бадраах өрөө буюу зочлолын танхимд байсан хуучин эйр кондишнг шинэчлэн сольж “Термо Тех” ХХКомпанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус байгууллагын нийлүүлсэн AC зогсоолын 5 HP эйр кондишнг шинээр суурилуулсан. Шинэ агаар хөргөлт, сэлгэлтийн тоног төхөөрөмж суурилуулсанаар тухайн өрөө маань ачаалал ихтэй өдрүүдэд сэрүүхэн байж иргэд, үйлчлүүлэгчдийн таатай байх нөхцөл боломжийг хангаад байна. Мөн “Термо Тех” ХХКомпаниар Гэрлэх ёслолын ордны өрөө тасалгаанд байгаа бусад 6 ширхэг эйр кондишнуудад цэвэрлэгээ, үйлчилгээ хийлгэн хэвийн ажиллах боломжийг бүрдүүлсэн.

Гэрлэх ёслолын ордны нийт ажиллагсад өөрсдийн нөөц бололцоог ашиглан байгууллагынхаа дотоод өнгө үзэмжинд анхааран ажиллаж гол шатны дээд хэсэгт байрлах шилэн таазны хажуу ирмэгийн дусаал гоожиж, хууларч элэгдсэн хэсгийг цэвэрлэн засварласан

Ордны барилгын зүүн талын тохижуулсан танхимд хуримын чимэглэлийн дэлгүүр, прокат үйлчилгээг ажиллуулж байсныг 1-р давхарт байрлах дэлгүүрийн хэсгийн ханыг цоолж, хойд танхимтай холбон өргөтгөж шалыг паркетлан дотоод засал, тохижилтыг хийн ашиглалтанд хүлээн авсан

Page 12: 2015 ОН - weddingpalace.mnweddingpalace.mn/uploads/files/2016-02/1456725052_1456140581_20… · ♥ Албан байгууллага, ЕБС-ын сурагчдад ямар

12

Ордны хашаан доторх хуучин гэрэлтүүлгүүдийг бүрэн шинэчлэн сольсон ба баяр наадмын өдрийг тохиолдуулан Монгол улсын төрийн далбаа болон байгууллагынхаа тугийг “Мастер дизайн” ХХКомпаниар захиалан хийлгэж ордныхоо гэрэлтүүлэг бүрт байршуулсан

2015 оны 5-р сарын 12-ны өдөр байгууллагын өнгө үзэмжид анхаарч үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор Гэрлэх ёслолын ордны гадна чулуун ханыг нилэнхүйд нь нийт ажиллагсад угааж цэвэрлэсэн.

НЗДТГ –ын захирамж болон СБДүүргийн засаг даргын “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамжийн дагуу 2015 оны 04 дугаар сарын 18 ны өдөр урин дулаан улирал ирж байгаатай холбогдуулан хаврын бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг Энхтайвны гүүрнээс зүүн тийш явган хүний модон гүүр хүртэлх хуваарьт талбайн голын ай сав газар, гуу жалганы хуримтлагдсан хур хогийг цэвэрлэж шуудайлан хог хаягдлыг цэвэрлэж хотын өнгө үзэмжийг сайжруулан ажиллалаа. Мөн манай байгууллага нийтийн эзэмшлийн зам талбай, байгууллагын эзэмшил газрын гудамж, явган болон авто замыг тухай бүрт улирлын байдлаас шалтгаалан халтиргаа гулгааг арилган зам талбайн цас, хог хаягдалыг цэвэрлэж тогтмол 14 хоногт 1 удаа их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж хийж гүйцэтгэсэн.

Тус ордны нийт ажилтан албан хаагчдыг хамруулж хаврын улирлыг угтан байгууллагын хашаан доторх мод бутыг тэгшлэн тайрч цэвэрлэсэн.

Ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 5 дугаар сарын 19-нд байгууллагын хашааны өнгийг сэргээж хашааг хар өнгөөр шинэчлэн будсан.

Ордны баруун талд байрлах ногоон байгууламж бүхий газарт шинээр ирсэн зочид болон хосуудын түр саатах

талбай бий болгон өнгөт хавтан суулгаж

тохижуулсан.

Page 13: 2015 ОН - weddingpalace.mnweddingpalace.mn/uploads/files/2016-02/1456725052_1456140581_20… · ♥ Албан байгууллага, ЕБС-ын сурагчдад ямар

13

ЗООРИЙН ДАВХАРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ Энэхүү их цэвэрлэгээгээр олон жил хадгалагдсан байгууллагын бүртгэлээс хасагдсан эд материал болон элдэв хуучирсан төмрийн хаягдлыг гарган цэвэрлэсэн. Мөн ирэх оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан зоорийн давхарын засварын ажлыг эхлүүлэхтэй холбогдуулан ховхорч элэгдсэн хуучин плитаг ховхолж шороо тоосыг цэвэрлэв

Хуримын ачаалал ихтэй үед ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, үйлчилгээнд ямар нэгэн доголдол гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хуримын ачаалал ихтэй өдрийн ажилтнуудын ажиллах ажлын хуваарь гарган удирдлагад танилцуулан батлуулж, хуримын ёслолын үйл ажиллагааг ямар нэгэн санал гомдолгүй амжилттай зохион байгуулсан. Ажлын ачаалал ихтэй өдөр буюу билигт сайн Балжинням, Дашнямтай өдөр буюу 6 дугаар сарын 19, 20, 8-р сарын 13, 16, 17, 9-р сарын 25, 28, 29, 10-р сарын 15, 16, 17 өдрүүдийн хуримын ёслолын ачаалал ихтэй өдрүүдэд оюутан залуусыг дэмжин ажиллах зорилтын хүрээнд ажлын байрны орон тоог түр нэмэгдүүлэн цагийн ажилтан нэмж ажиллуулсан. Мөн гадна талбайн авто машины зохицуулалт болон халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор харуул хамгаалалтын “Талын сонор” ХХКомпанитай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан. Хуримын даашинз болон ёслол удирдагч, ёслолын үйлчлэгч, ерөөлч, хуурч нарын дээл хувцасыг цэвэрлүүлэх зорилгоор химийн цэвэрлэгээний “НарТа” ХХКомпанитай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. 2015 онд ёслол удирдагч буюу ёслол үйлчилгээний менежер, зохион байгуулагчийн ээлжийн амралтын үеэр тухайн ажил үүргийг түр орлон ажилласан ба энэ жил нийт 1404 хуримын ёслолын үйл ажиллагаа болсноос ачаалал ихтэй өдрүүдэд ёслол удирдагчийн ачааллыг бууруулах зорилгоор нийтдээ 400 гаруй хуримын ёслолыг удирдсан байна.

Төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах зарчмын дагуу манай байгууллага өөрийн албан ёсны вэб хуудас / www.weddingpalace.mn/ болон, / Нийслэлийн гэрлэх ёслолын ордон/ facebook

page- ийг мэдээллээр түргэн шуурхай хангаж иргэд үйлчлүүлэгчдэд мэдээллийг цахим хэлбэрээр түргэн шуурхай хүргэж ажиллаж байна .Мөн шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн дагуу шилэн дансыг

ашиглаж байна.