20
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль www.AltanUzeg.com Сэтгүүл зүйн III анги Интерактив мультимедиа Блог ямар ашигтай вэ?

Блог ямар ашигтай вэ?

Embed Size (px)

DESCRIPTION

ХИС - Сэтгүүл зүйн III анги. "Интерактив мультимедиа" хичээл.

Citation preview

Page 1: Блог ямар ашигтай вэ?

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

www.AltanUzeg.com

Сэтгүүл зүйн III анги

Интерактив мультимедиа

Блог ямар ашигтай вэ?

Page 2: Блог ямар ашигтай вэ?

Шинэхэн мэт сонсогдож байсан энэ үг бидний хэрэглээнд нэвтрээд даруй 10 жил болсон байна. Анхны блогчид гэдгээр олон хүнийг нэрлэдэг ч, гол нь 1999 онд HTML хэлний мэдлэгээс үл хамааран хүн бүр блог хөтлөх боломжтой болсон нь ололт юм. Эхэн үедээ блогууд хэрэгцээтэй холбоосыг агуулсан хуудас маягаар ажилладаг, “blogroll” гэх тэрхүү жагсаалт нь дизайны хувьд ялгарахуйц байршсан байв.

Page 3: Блог ямар ашигтай вэ?

Техникийн чадамжаас илүүтэй хэрэглэхэд хялбар байдал нь олон хүнийг блогч болгож тэнд нийтлэлчийн хувь үзэл санаа, туршлага, үзэл бодлын бичвэрүүд гарч нэг ёсны вэб дэх тэмдэглэл болсон нь тухайн цагтаа шинэлэг байсан.

Түүнчлэн аажим хөгжүүлэлт нь хэрэгслийн нэгэн хэлбэр болж, олон нийтийг татсанаар мэргэжлийн түвшинд сэтгүүлчид, судлаачид, маркетер, нийтлэлчид гээд блог хөтлөгчид хүрээгээ тэлсэн.

Page 4: Блог ямар ашигтай вэ?

Блогийг арилжааны зорилгоор, сүлжээ байдлаар ашиглах нь түгээмэл болсныг бид мэднэ. “Boing Boing”, “Perez Hilton”, “Huffington Post” зэрэг блогууд хандалтаараа тэргүүлж мэдээллийн хүчирхэг вэб сайтуудаас ч илүү уншигчидтай болсон.

Page 5: Блог ямар ашигтай вэ?

Блогтой холбоотой ойлголтууд

Блог нийтлэлүүд (Blog Post)

Энэ бол сэтгүүлчдийн ярьдгаар нийтлэлүүд, өдрийн тэмдэглэл хөтлөгчдийн хувьд өдөр бүрийн тэмдэглэлтэй ижил зүйл.

Блог нийтлэлүүд бол гол агуулга бөгөөд тодорхой хугацаанд шинэчлэгдэж байдаг билээ. Блогийн нүүр хуудас (Home Page) хамгийн сүүлийнх гэсэн дарааллаар нийтлэлүүдийг харуулдаг ба гарчгууд руу шилжиж орсноор тухайн нийтлэлийн холбоос хаяг, сэтгэгдлүүд зэргийг үзэх боломжтой.

Page 6: Блог ямар ашигтай вэ?

Хуудсууд (Pages)

Блогийн бас нэг үндсэн ойлголт бол хуудсууд. Ерөнхийдөө блогууд үндсэн нэг хуудас буюу нүүр хуудастай байх нь бий, эсвэл Тухай (About) буюу нийтлэлчийн мэдээллийг танилцуулсан хэсэг байдаг. Харин туршлагатай блогчид санал болгох хуудсууд, зургийн цомог, үзэл бодол гэхчлэн хэд хэдэн хуудас үүсгэсэн нь бий. Эдгээр хуудас нь блогийн нийтлэл шиг байнга шинэчлэгдэхгүйгээс гадна, нүүр хуудсанд харагдахгүй, зөвхөн холбоос байдлаар байрласан байдаг.

Page 7: Блог ямар ашигтай вэ?
Page 8: Блог ямар ашигтай вэ?

Blogroll

• Энэ хэсэгт блог хөтлөгч дуртай холбоосуудаа байрлуулсан байдаг. Үүнийг “Links” гэж оруулах нь элбэг.

Subscribe

• Blogger суурьтай үед “Join this site” эсвэл улаан дээр “Subscribe” гэсэн бол Wordpress-т “Follow” гэж байдаг нь тухайн блогийг дагах буюу цаашид заавал зочлолгүйгээр өөрийн хуудсаасаа шинэ мэдээллийг нь харах боломжийг олгодог.

Page 9: Блог ямар ашигтай вэ?

Tag Cloud

• Блогийн бичвэрийн дараа “Tag” хийх гэсэн сонголт харагддаг. Мөн блогруу ороход “Tags” гэсэн хэсэг бий. Энэ нь бичвэртэй холбоотой түлхүүр үгс буюу хүн, газрын нэр, сэдэв гээд юу ч байж болно. Ингэж “Tag” үүсгэснээр блогоос тань зочин шаардлагатай мэдээллээ шууд олох, мөн хайлтын систем дэх илэрцийг ч илүү тодотгодог давуу талтай. Монгол хэлээр үүнийг “Шошгон үүл” гэж орчуулсан нь бий.

Page 10: Блог ямар ашигтай вэ?

Categories

• Tag буюу шошготой ижилхэн мэт боловч бичвэрүүдийг өргөн хүрээнд, тодорхой сэдвээр ангилдгаараа ялгаатай. (“Улс төр”, “Зөвлөгөө” гэхчлэн)

Archives

• Блогийн бичвэрүүдээ долоо хоног, сар, жилээр цэгцлэх боломжтой. Зочин тэндээс хайж, холбоосоор дамжиж болно.

Widgets

• Блогтоо олон төрлийн нэмэлт хийж болно. Аль нэг буланд зүгээр текст байрлуулах, зураг оруулах, олон уншигдсан нийтлэлүүдээ үзүүлэх, хандив авах хэсэг гээд юу ч байж болно.

Page 11: Блог ямар ашигтай вэ?

Сэтгүүлчид хэрэгтэй блогийн шинж чанарууд;

Блог харилцааны шинж чанартай. Энэ бол олон нийтийн сүлжээний нэг хэсэг. Үүний гол давуу тал нь холбоос ба сэтгэгдэл. Блогт хүмүүс үзэл бодлоо хүчтэй, зоригтой илэрхийлсэн байдаг ба хэвлэгдмэл нийтлэлээс ялгарах гол шинж нь үр дүнг нь нэг өрөөнд хэлэлцэх биш нээлттэй ярилцдаг байдал юм. Тиймдээ ч блогийн нийтлэлүүд аль нэг үзэл бодлыг илэрхийлээд зосгохгүй хэлэлцүүлэг өрнүүлж байдаг.

Page 12: Блог ямар ашигтай вэ?

Disqus – аппликейшний тусламжтайгаар блогийн сэтгэгдлээ хянах, холбоотой байх боломж бүрдсэн.

http://disqus.com/ хаягаар орж эккаунт үүсгэн блогийн хаягаа бүртгүүлснээр гарч ирэх кодыг өөрийн хуудас руу хуулахад л сэтгэгдлийн хэсэг дээрх маягаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд тохиромжтой болно.

Page 13: Блог ямар ашигтай вэ?

Энэ нь нээлттэй, харилцааны чанараараа сэтгүүлчдийн хэрэглүүр /хэрэгсэл/ болох нь ихэсч буй. Тэд нийтлэлийн санаагаа хуваалцах, хэрэгчлэгчдийн хандлага, үзэл бодлыг тандаж болно. Мөн “хар” материалаа оруулж ямар хариу үйлдэл ирэхийг мэдэх боломжтой. Телевизийн цагаас шалтгаалаад нэвтрүүлгээ багасгасан бол бүтнээр нь блогтоо байрлуулж, сонинд нийтэлж чадаагүй хэсгээ хуваалцах гээд ямар ч хэлбэрээр ашиглаж болохыг санаарай.

Page 14: Блог ямар ашигтай вэ?

Блог хувийн бөгөөд албан ёсны биш чанартай. Сэтгүүлч хэдийгээр аливаад хувийн үзлээр хандахгүй байх ёстой ч, блог орчинд хувь чанараараа хүмүүстэй харилцсанаар судалж буй асуудлынхаа талаар илүү ойлголт, мэдээлэл олж авч болно.

* Дээрх бүхэн давуу, эсвэл сул тал болох нь сэтгүүлчийн хэрэглээнээс хамаарах нь мэдээж. Байнга өөрчлөгдөн, шинэчлэгдэн байгаа энэ үед өөрөөр хэрхэн давуу тал үүсгэхийг хэрэглэгч та л шийдэхийг бас мартав аа.

Page 15: Блог ямар ашигтай вэ?

Хүрээлэн буй орчинтой холбоотой мэдээлэл гэснээс энергийн тухай гэхчлэн нарийвчлах нь түүнд сонирхолтой уншигчийн хүрээллийг татахад тустай. Тиймээс оюутнуудын хувьд өөрийн мэддэг, сонирхдог сэдвээ олж түүндээ төвлөрч болно. Яваандаа өргөжих, өргөн хүрээний блог сүлжээнд нэгдэхэд ч болохгүй гэх юмгүй. Блогийн нэр, хаягаа бичвэрүүдээ алдалгүй сольж болдог шүү дээ.

Блог нээх: Алхам 1 Юунд төвлөрөхөө олох

Page 16: Блог ямар ашигтай вэ?

“Хөшигний ард” – BBC-гийн сэтгүүлчид энэ төрлийн блогийг маш сайн ашигладаг. Нэвтрүүлэг, эсвэл нийтлэл бэлтгэх явцад юу тохиолдсон, эвлүүлж янзлахаас өмнө ямар байсан зэргээ блогоор дамжуулж хуваалцдаг нь олон хүний сонирхлыг татдаг.

Жолоо барьж сурах нь, хуриманд бэлдэх нь, эсвэл цагаан толгойн үсгийн дарааллаар хоолны жор хуваалцах гэхчлэн ямар нэг сэдвээр тодорхой хугацаанд блог бичиж болно. “The Sun” сонин ийм маягаар сонгууль, спортын үйл явдалтай холбоотой блогууд ажиллуулж байв.

Page 17: Блог ямар ашигтай вэ?

* Энэ бол яаж эхлэхээ мэдэхгүй үед санаа авахуйц хувилбарууд юм. Чамд илүү дээр ямар санаа байна?

Page 18: Блог ямар ашигтай вэ?

Алхам 2 Бичиж эхлэх

Нийтлэлийн сэдэв олоход амаргүй байдаг тул дараах жишээг санал болгож байна.

• Хэн нэгний нийтлэлд хариу болгон бичиж болно. Чи түүнтэй санал нийлж байна уу, үгүй бол яагаад гэхчлэн. Эх нийтлэлийн холбоосыг оруулснаар улам баяжуулж хүмүүстэй хэлэлцүүлэг үүсгэж болно.

• Хэн нэгэнтэй ярилц. Аудио бичлэг эсвэл дүрс хавсаргавал бүр янзтай. Хэн нэгний тухай түүх өгүүлэх биш хэн нэг амжилттай хүнээр 5 дадлыг асуугаад оруулахад л хэрэгцээтэй нийтлэл болно.

Page 19: Блог ямар ашигтай вэ?

• Үйл явдлыг сурвалжилж болно. Өдөр бүр, цаг бүрт хотоор нэг үйл явдал болж байна. Хурал, зөвлөгөөн, уулзалт, ярилцлага гээд. Чи өөрөө сонирхох зууртаа, шаардлагатай мэдээллээ цуглуулаад нийтлэл бичиж болно.

• Менежментийн шалгарсан аргыг блогчид ч бас ашигладаг. Алдартай блогчийг сонгож, түүний нийтлэлд хүчтэй хариу бичиж болно. Дараа нь тэр чамд хариу бичсэнээр олон уншигч нь чиний блог руу хандалт хийснээр танигдах боломжтой.

Page 20: Блог ямар ашигтай вэ?

• Гэрэл зураг, видео нийтэлдэг, түүнийгээ сонирхолтой тайлбарладаг бол хүмүүс дуртай байдаг.

• Кино, дуу, ном гээд юуны ч тухай тойм (review) бичээд үзээрэй. Чамтай ижил сонирхолтой хүмүүс өөр нэгийг санал болгосноор блог чинь хөгжинө.