309
БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН БАГА БОЛОВСРОЛЫН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ Улаанбаатар хот 2014 он

БАГА БОЛОВСРОЛ - МОНГОЛ ХЭЛ

  • Upload
    -

  • View
    851

  • Download
    31

Embed Size (px)

DESCRIPTION

БАГА БОЛОВСРОЛЫН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Citation preview

БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН

БАГА БОЛОВСРОЛЫН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Улаанбаатар хот 2014 он

ГАРЧИГ НЭГ. УДИРТГАЛ ...............................................................................................................

ХОЁР. МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН АГУУЛГА ......................................................

ГУРАВ. АРГА ЗҮЙ, ТЕХНОЛОГИ ....................................................................................

ДӨРӨВ. ҮНЭЛГЭЭ ............................................................................................................

ТАВ. МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

ЗӨВЛӨМЖ ........................................................................................................................

НЭГДҮГЭЭР АНГИ .......................................................................................

ХОЁРДУГААР АНГИ ....................................................................................

ГУРАВДУГААР АНГИ ...................................................................................

ДӨРӨВДҮГЭЭР АНГИ ................................................................................

ТАВДУГААР АНГИ ......................................................................................

3

НЭГ. УДИРТГАЛ Бага боловсролын монгол хэлний сургалтын

хөтөлбөрийн зорилго Бага боловсролын монгол хэлний зорилго нь эхийг зохиогч төвтэйгөөр уншиж, бичиж, ярьж, сонсох, сэдвийн хүрээнд юм үзэгдлийг дүрслэх, эхийн тайлбарыг эхлүүлэх буюу ойлголтыг танин мэдэх, өөрийн санаа бодлыг яриа бичгээр зөв найруулан илэрхийлэх, бусдыг анхааралтай, идэвхтэй, хүлээцтэй сонсож ойлгох, шударга, энэрэнгүй ѐс ба харилцааны анхдагч соѐлд суралцах, сурах арга барил эзэмшихэд чиглэгдэнэ. Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлнэ. Үүнд:

Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрт тусгасан ерөнхий чадвар (сэтгэн бодох, мэдээлэлтэй ажиллах, асуудал шийдвэрлэх харилцах, бие даан болон хамтран суралцах)-ыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах

Бага боловсролын “Монгол хэл ”хичээлийн тусгай чадвар (унших, ярих сонсох, бичих, хэлзүй, үгийн санг хэрэглэх)-ыг эзэмшүүлэх

Бага боловсролын монгол хэлний зорилго, зорилтыг хэрэгжүүлэх үүднээс 1-5 дугаар ангид унших, ярих сонсох, бичих, хэлзүй үгийн санг хэрэглэх чадварыг “Эх”, “Өгүүлбэр”, “Үгийн сан”, “Хэлзүй” гэсэн агуулгад суурилан эзэмшихээр төлөвлөсөн. Тухайн чадвар бүрээр агуулгыг бүрэлдэхүүн хэсгүүдэд дараах байдлаар хувааж, тодорхойлсон болно.

Унших чадварыг “Үгийн утгыг ойлгох”, “Эхийн агуулгыг ойлгох”, “Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох”, “Уран зохиолын эх унших”, “Хэрэглээний эх унших, “Сонгон унших” 6 бүрэлдэхүүн хэсэг

Ярих сонсох чадварыг “Зөв ярих”, “Харсан сонссоноо ярих”, “Хамтран ажиллах, саналаа солилцох”, “Янз бүрийн нөхцөл байдалд тохируулж ярих” гэсэн 4 бүрэлдэхүүн хэсэг

Бичих чадварыг “Зөв бичих”, “Бичих санаагаа олох, төлөвлөх”, “Санаагаа зохиож байрлуулах, бичих”, “Бичсэнээ хянах, сайжруулах”, “Янз бүрийн зорилгоор эх зохиож бичих” гэсэн 5 бүрэлдэхүүн хэсэг

Хэлзүй, үгийн санг хэрэглэх чадварыг “Үгийн аймаг”, “Өгүүлбэр”, “Үгийн сан” гэсэн 3 бүрэлдэхүүн хэсэгт тус тус бүлэглэн анги бүрээр хүрэх үр дүнг тодорхойлсон. (бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн 12-20 дахь талаас үзнэ үү).

Монгол хэлний сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргазүйн зөвлөмж Сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөмж нь суралцахуйн зорилт, сурах үйл ажиллагаа, хэрэглэгдэхүүн, багшийн өгөх санамж гэсэн бүтэцтэй. Суралцахуйн зорилтууд нь: Унших, ярих сонсох, бичих, хэлзүй үгийн санг хэрэглэх чадварын агуулгын бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд тухайн анги бүрд эзэмших мэдлэг чадвар хэлбэрээр томьѐологдсон. Жишээлбэл, Зохиолын баатрын зан чанарыг тодорхойлохдоо зохиолоос жишээ татах гэх мэт. Өмнөх сургалтын үед агуулгын хүрээнд харгалзуулж эзэмших мэдлэг, чадварыг томьѐолдог байсан бол шинэчилсэн сургалтын хөтөлбөрт ерөнхий зорилгыг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой агуулгын ай, сэдвийг сонгож авч түүнд харгалзах мэдлэг чадварыг шүтэлцүүлснээрээ ялгаатай. Сурах үйл ажиллагаа: Тухайн суралцахуйн зорилтыг эзэмшихэд сурагчийн хийх үйл ажиллагааны хувилбаруудыг тусгасан. Багш энэхүү үйл ажиллагаанаас сурагчдын онцлогт тохируулан сонгох боломж нээлттэй. Хэрэглэгдэхүүн хэсэгт: Тухайн суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх, түүнд тавигдах шаардлага, бусад зураг, бичлэг нэмэлт хэрэгглэгдэхүүнийг тусгасан.

4

Багшид өгөх санамж хэсэгт: Тухайн суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхэд багшийн анхаарах зүйл, сурах үйлийг хөтлөх аргачлалын талаар товч бичсэн. Энэ хэсгийг багшийн үйл ажиллагааны зөвлөмж гэж ойлгож болно. Монгол хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги Монгол хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ оролцогч бүх талуудыг хамрах хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: Багш нар: Сургалтын хөтөлбөрийн агуулга, суралцахуйн зорилтууд, үйл ажиллагаа нь сурагчдын нас сэтгэхүйн онцлогт нийцэж байгаа эсэх, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч байгаа бэрхшээл хүндрэлийг тодорхойлж, цаашид боловсронгуй болгоход судлаачид, хөтөлбөр боловсруулагчдад туслах чиг үүргийг гүйцэтгэнэ. Эцэг эх: Хүүхдийнхээ монгол хэлээрээ унших, ярих сонсох, бичих чадварын хөгжлийг судалж, сургалтын явцад гарч байгаа ахиц дэвшлийг ажиглан, сургууль багш нартай холбоо харилцаатай байж тэдэнд туслах, хамтран ажиллах үүрэгтэй оролцоно. Сурах бичиг зохиогчид: Сурах бичгийн агуулга ба үзэл баримтлалыг боловсруулахад сургалтын хөтөлбөрийг ашиглахаас гадна тухайн ангийн сурах бичиг зохиоход хөтөлбөрийн агуулга хэр нийцтэй байгааг үнэлж, цаашид сайжруулахад хувь нэмрээ оруулна. Сургалтын хөтөлбөр боловсруулагчид: Оролцогч бусад талуудаас сургалтын хөтөлбөрийн талаар судалгаа авч, тэдний саналыг сонсож хөтөлбөрийг боловсронгуй болгоход үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ. Сургалт, судалгааны байгууллагууд: Сургалтын хөтөлбөр болон түүний хэрэгжилтийг судлах үүрэгтэйгээр оролцох ба монгол хэлний агуулга, сургалтын арга зүйг бусад сургалтын хөтөлбөртэй уялдуулах, сурагчдын болон нийгмийн амьдралд гарч буй өөрчлөлт, орчин үеийн шаардлага, МХТ-ийн хөгжилтэй холбогдуулан өөрчлөх, сайжруулахад гол үүрэгтэй оролцоно. Боловсролын үнэлгээний байгууллага: Монгол хэлний сургалтын үр дүнд суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага, ба цогц чадамжийг үнэлэхээс гадна сургалтын хөтөлбөрийн тохирцыг үнэлэн, үүний үндсэн дээр зөвлөх туслах, хамтран ажиллах үүрэг гүйцэтгэнэ. Судлаачид, хувь хүн: Монгол хэлний боловсрол ба сургалтын агуулга, арга зүй, монгол хэлний сурах бичиг, багшийн номын талаар судалгаа хийхэд арга зүйн зөвлөмжийг ашиглах, анализ хийх зэргээр оролцон ажиллана.

ХОЁР. МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА

НЭГ. НЭГДҮГЭЭР АНГИ

Агуулга

1. Унших чадвар

1.1. Үгийн утгыг ойлгох

1.1.1. Үг, өгүүлбэрийн утгыг ойлгон унших 1.1.2. Өгүүлбэр, эхээс танил биш, ойлгомжгүй үгийг олж, утгыг асууж мэдэх

1.2. Эхийн агуулгыг ойлгох

1.2.1. Эхийн агуулгыг ерөнхийд нь ойлгох

1.2.2. Уншсанаа ярих

1.2.3. Эхийн хэсгийг сонгож, дахин унших

5

1.2.4. Эхийг уншаад энгийн асуултад хариулах

1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох

1.3.1. Уншихын өмнө зургаас үйл явдлыг таамаглах 1.3.2. Зохиолын баатар юу мэдэрч байгааг төсөөлөн бодох

1.4. Уран зохиолын эх унших

1.4.1. Зохиолын гол баатрын үйл хөдлөлийг хөөж унших 1.4.2. Шүлгийг чээжилж, бусдын өмнө унших 1.4.3. Оньсого, хэл зүгшрүүлэх үг, бэлгэ дэмбэрлийн үг, зүйр цэцэн үгийг

чээжлэх 1.5. Хэрэглээний эх унших

1.5.1. Нэр, хаяг унших

1.5.2. Өөрийн бичсэнээ унших

1.6. Сонгон унших

1.6.1. Дуртай үлгэрээ сонгож унших

2. Ярих сонсох чадвар

2.1. Зөв ярих

2.1.1. Үг, өгүүлбэрийг зөв хэлэх

2.1.2. Тод, чанга, ойлгомжтой ярих

2.1.3. Зөв бүтэцтэй өгүүлбэрээр ярих

2.2. Харсан, сонссоноо ярих, илтгэх

2.2.1. Харсан сонссоноо тогтоох, тэмдэглэх, ярих 2.2.2. Бусдын яриаг анхааралтай сонсох

2.3. Хамтран ажиллах, саналаа солилцох

2.3.1. Бусдын яриаг анхааралтай сонсож,оновчтой хариулах 2.3.2. Юунд дуртайгаа үндэслэлтэй хэлэх 2.3.3. Ээлж дараагаар ярих

2.4. Янз бүрийн нөхцөл байдалд тохируулж ярих

2.4.1. Үлгэр, хүүхэлдэйн киноны дүрийг дуурайж тоглох 2.4.2. Багш, найз нөхөд, хүмүүстэй танилцаж ярилцах 2.4.3. Харилцагчдаа хүндэтгэн эелдэг үг хэрэглэн ярих

3. Бичих чадвар

3.1. Зөв бичих

3.1.1. Эгшиг, гийгүүлэгч, тэмдэг үсгийг ялган таних 3.1.2. Хүний нэр, өгүүлбэрийг том үсгээр эхлэн бичих

3.2. Бичих санаагаа олох, төлөвлөх

3.2.1. Юу бичихээ бодох, жагсаалт гаргах, зурах 3.2.2. Бичих санаагаа бусадтай хэлэлцэх 3.2.3. Бичих зорилгоо тодорхойлох (зурагт ном, товч танилцуулга, болсон

явдал, үлгэр) 3.3. Санаагаа зохиож байрлуулах, бичих

3.3.1. Бичсэнээ дахин унших 3.3.2. Бичиж дуусгахаа шийдэх

3.4. Бичсэнээ хянах, сайжруулах

3.4.1. Зөв бичих дүрмийн толь бичиг ба бусад эх сурвалж ашиглан хэл зүй, цэг тэмдэг, том үсэг, үг үсгийн алдаа мадгийг засах, холбогдох зураг, чимэглэлээр баяжуулах, эцсийн бүтээгдэхүүнээ хуваалцах

3.4.2. Алдаатай бичсэн үгийг олж засах

3.5. Янз бүрийн зорилгоор эх зохиож бичих

3.5.1. Уншсан үлгэрээ энгийнээр үнэлж бичих

6

4. Хэлзүй, үгийн санг хэрэглэх чадвар

4.1. Үгийн аймаг

4.1.1. Хэн, юу, яав гэсэн асуултад хариулагдах үгсийг асуултаар ялган бүлэглэх, хэрэглэх

4.1.2. Өгүүлбэрийг 1-2 асуултаар дэлгэрүүлэх

4.2. Өгүүлбэр

4.2.1. Энгийн өгүүлбэрийг томүсгээр эхлэн бичих

4.3. Үгийн сан

4.3.1. Хэлц үгийг чээжилж тогтоох, ойлгох

ХОЁР. ХОЁРДУГААР АНГИ

Агуулга

1. Унших чадвар

1.1. Үгийн утгыг ойлгох

1.1.1. Эхэд байгаа танил биш үгсийг өөрийн ойлгосноор тайлбарлах 1.1.2. Хялбар толь бичиг, үгийн цэсээс хэрэгтэй үгээ эхний үсгээр олж сурах

1.2. Эхийн агуулгыг ойлгох

1.2.1. Эхийн агуулгыг ерөнхийд нь ойлгох 1.2.2. Уншсанаа дарааллын дагуу ярих, бичих 1.2.3. Уншсан эхээс сонирхсон хэсгээ дахин унших 1.2.4. Асуултад тохирох хэсгийг эхээс сонгож унших

1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох

1.3.1. Зохиолд юу өгүүлэхийг төсөөлөх, таамаглах 1.3.2. Зохиолын төгсгөлийг таамаглах

1.4. Уран зохиолын эх унших

1.4.1. Зохиолын баатруудын үйл хөдлөл, дүр төрхийг төсөөлж унших 1.4.2. Шүлгийн авиа үгийг тод хэлж, хэмнэлтэй унших 1.4.3. Зохиолын эхлэл, гол, төгсгөл хэсгийг таньж унших 1.4.4. Оньсого, хэл зүгшрүүлэх үг, “Ертөнцийн гурав”-ын утгыг ойлгох, чээжлэх

1.5. Хэрэглээний эх унших

1.5.1. Үйл ажиллагааны зааврыг ойлгож, дагаж мөрдөх 1.5.2. Мэдээлэл олж авах, асуултад хариулахын тулд эхийн хэсгийг түүвэрлэн

унших 1.5.3. Талархал, мэндчилгээ унших

1.6. Сонгон унших

1.6.1. Сонирхлын дагуу ном сонгон унших

2. Ярих сонсох чадвар

2.1. Зөв ярих

2.1.1. Өөртөө итгэлтэй зөв, тод, ойлгомжтой ярих 2.1.2. Зөв дараалалтай ярих 2.1.3. Зөв бүтэцтэй, бүтэн өгүүлбэрээр ярих 2.1.4. Санаагаа цэгцтэй илэрхийлэх

2.2. Харсан, сонссоноо ярих, илтгэх

2.2.1. Харсан сонссоноо магадлах, лавшруулж асууж ярилцах 2.2.2. Бусдын яриаг анхааралтай сонсох

2.3. Хамтран ажиллах, саналаа солилцох

2.3.1. Заавар болон асуултыг анхааралтай сонсох, оновчтой хариулах 2.3.2. Бие биедээ асуулт тавьж үндэслэлтэй хариулт өгөх

7

2.4. Янз бүрийн нөхцөл байдалд тохируулж ярих

2.4.1. Зохиолын баатрын үг яриаг чээжилж, дүрд тоглох 2.4.2. Бусадтай танилцах, уучлал гуйх, талархах 2.4.3. Харилцагчдаа хүндэтгэн эелдэг үг хэрэглэн ярих

3. Бичих чадвар

3.1. Зөв бичих

3.1.1. Үг, өгүүлбэрийг дэгийн дагуу бичих 3.1.2. Цагаан толгойн үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг үсэг гэж ангилж,

бүлэглэх 3.1.3. Эр, эм үг, үгэнд "-ы, -ий" залган бичих 3.1.4. Утга ялгасан үгийг (н,г) зөв дуудах, нүдлэх, зөв бичих 3.1.5. Үеэр таслан мөр шилжүүлэх 3.1.6. Аймаг, сум, хот дүүргийн нэрийг том үсгээр эхлэн бичих

3.2. Бичих санаагаа олох, төлөвлөх

3.2.1. Бичих сэдвээ сонгох 3.2.2. Бичих санаагаа эргэцүүлэн бодох, бусадтай хэлэлцэх 3.2.3. 3.2.4. Бичих төлөвлөгөө, ерөнхий зураглал, бүдүүвч гаргах, санаагаа холбох,

тэмдэглэл хийх, хэлэлцэх 3.2.5. Бичих зорилгоо сонгох (зурагт ном, шүлэг, үлгэр, заавар, болсон явдал,

талархал, мэндчилгээ гэх мэт) 3.3. Санаагаа зохиож байрлуулах, бичих

3.3.1. Санаагаа буулган бичих 3.3.2. Уран зохиолын онцлогийг дагаж мөрдөх (Шүлэг, өгүүллэгийн бүтцийг

ашиглан бичих) 3.3.3. Энгийн баримтын эхийн загварыг дуурайн бичих 3.3.4. Нэг үйл явдалтай эх зохиож бичих 3.3.5. Хүн ба газар орныг дүрслэхдээ оновчтой үг хэллэгийг ашиглах 3.3.6. Энгийн заавар бичих 3.3.7. Үйл явдлын дарааллын дагуу бичих (дараалал заасан үг ашиглах) 3.3.8. Зааврын дагуу бичих

3.4. Бичсэнээ хянах, сайжруулах

3.4.1. Бичсэн зүйлийнхээ утгыг нягталж дахин унших 3.4.2. Хэн нэгтэй хамт дахин сайжруулах (үг, өгүүлбэр, нэмэх, хасах, өөрчлөх) 3.4.3. Зохиосон эхийн талаар ярилцах, асуулт асуух, сайжруулах, сийрүүлэн

бичих 3.4.4. Алдаатай бичсэн үгийг олж, засах

3.5. Янз бүрийн зорилгоор эх зохиож бичих

3.5.1. Талархал, мэндчилгээ, заавар бичих 3.5.2. Өөрийн болон гэр бүлийн танилцуулга бичих 3.5.3. “Ертөнцийн гурав”-ын хэлбэр дуурайж бичих 3.5.4. Үйл явдлыг төсөөлөх 3.5.5. Бяцхан үлгэр, өгүүллэг зохиож бичих

4. Хэлзүй, үгийн санг хэрэглэх чадвар

4.1. Үгийн аймаг

4.1.1. Хэн, юу, ямар, хэд, хэчнээн, яах, яав, яасан гэсэн асуултад хариулагдах үгсийг асуултаар ялган бүлэглэх, хэрэглэх

4.1.2. Өгүүлбэрийг 3-5 асуултаар дэлгэрүүлэх 4.2. Өгүүлбэр

4.2.1. Өгүүлбэрт сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аясыг илтгэх үг хэллэгийг аялга тохируулан хэрэглэх, зөв бичих (асуусан, хүүрнэсэн)

8

4.2.2. Цэг тэмдгийг зөв хэрэглэх (Асуултын тэмдэг, таслал) 4.3. Үгийн сан

4.3.1. Эсрэг утгатай үгийг таних, тайлбарлах 4.3.2. Хэлц үгийг чээжилж тогтоох, ойлгох 4.3.3. Гадаад үгийг нүдлэн тогтоох

ГУРАВ. ГУРАВДУГААР АНГИ

Агуулга

1. Унших чадвар

1.1. Үгийн утгыг ойлгох

1.1.1. Хам сэдвийн хүрээнд үгийн утгыг мэдэх, тайлбарлах 1.1.2. Хялбар толь бичиг, үгийн цэсээс хэрэгтэй үгээ олж, утгыг мэдэх, хэрэглэх

1.2. Эхийн агуулгыг ойлгох

1.2.1. Эхийн агуулгыг ойлгож, чухал гэж үзсэн хэсгийг ялгах 1.2.2. Уншсанаа учир шалтгааны дарааллаар тайлбарлан ярих, бичих 1.2.3. Эхээс баатрын ба зохиогч (өгүүлэгч)-ийн хэлсэн үгийг ялгах 1.2.4. Эхийн учир шалтгаан, холбоо хамаарлыг тодруулсан асуулт асуух 1.2.5. Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг ялган таних

1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох

1.3.1. Зохиолын гол баатрын үйл хөдлөлийг төсөөлөх, таамаглах 1.3.2. Зохиол хэрхэн өрнөхийг таамаглах

1.4. Уран зохиолын эх унших

1.4.1. Зохиолын баатрын зан чанарыг тодорхойлохдоо зохиолоос жишээ татах 1.4.2. Шүлэг уншихдаа мэдрэмжээ илэрхийлэх 1.4.3. Эхийн эхлэл, гол, төгсгөлийг зөв дараалалд оруулах 1.4.4. Оньсого, зүйр цэцэн үг, “Ертөнцийн гурав”-ын утгыг ойлгох

1.5. Хэрэглээний эх унших

1.5.1. Зураг, хүснэгт, графикаас мэдээлэл олж авах 1.5.2. Нэр хаяг, шошго, зааврыг уншиж ойлгох 1.5.3. Мэдээллийг цэс, жагсаалт байдлаар байрлуулах, ойлгох 1.5.4. Захиа, төлөвлөгөө унших

1.6. Сонгон унших

1.6.1. Мэдлэг, сонирхлоо гүнзгийрүүлэх үүднээс ном унших

2. Ярих сонсох чадвар

2.1. Зөв ярих

2.1.1. Тохиолдсон явдлаа нарийн тодорхой ярих 2.1.2. Зааврын дагуу ярих 2.1.3. Бусдын өмнө тодорхой, чөлөөтэй ярих 2.1.4. Өгүүлбэрийн янз бүрийн хэв шинжийг ашиглах

2.2. Харсан, сонссоноо ярих, илтгэх

2.2.1. Харсан сонссоноо задлан шинжилж, загварчлан тайлбарлах 2.2.2. Бусдын яриаг идэвхтэй сонсох

2.3. Хамтран ажиллах, саналаа солилцох

2.3.1. Яриаг анхаарч сонсон чухал хэсгийг мэдэх, ярианы сэдвийн хүрээнд ярих

2.3.2. Уншсан зүйлээ хэлэлцэх, хэлэлцүүлгээс бусдын хэлснийг сонсож ойлгох, тодруулж асуух

2.4. Янз бүрийн нөхцөл байдалд тохируулж ярих

2.4.1. Зохиолын баатрын дуу хоолойны өнгө, биеийн хөдөлгөөн (харц)-ийг тохируулан жүжиглэх

9

2.4.2. Тухайн нөхцөлд дуу хоолой, нүүр царайгаа тохируулан ярих

3. Бичих чадвар

3.1. Зөв бичих

3.1.1. Үг, өгүүлбэрийг дэгийн дагуу бичих 3.1.2. Утга ялгасан үгийг (н,г,х) зөв дуудах, нүдлэх, хэрэглэх 3.1.3. Эгшгийн эгшигжүүлэх үүргийг мэдэх, хэрэглэх 3.1.4. Дараалсан гурван гийгүүлэгчийг зөв бичих 3.1.5. Газар ус, улс орны нэрийг том үсгээр эхлэн бичих

3.2. Бичих санаагаа олох, төлөвлөх

3.2.1. Бичих сэдвээ сонгох 3.2.2. Бичих санаагаа эргэцүүлэн бодох, бусадтай хэлэлцэх 3.2.3. Бичих төлөвлөгөө, ерөнхий зураглал, бүдүүвч гаргах, санаагаа холбох,

тэмдэглэл хийх, хэлэлцэх 3.2.4. Бичих зорилгоо сонгох 3.2.5. (өгүүллэг, үлгэр, шүлэг, мэдээ, захидал, төлөвлөгөө, хоолны

жор,товчилж тайлбарлаж бичих ) 3.2.6. Бичихдээ ашиглах баримт, мэдээллээ олж, төлөвлөх

3.3. Санаагаа зохиож байрлуулах, бичих

3.3.1. Төлөвлөсний дагуу ноороглон бичих 3.3.2. Зохиолын баатрыг төсөөлснөө дүрсэлж бичих 3.3.3. Баатрын үйл хөдлөлийг түүвэрлэн бичих 3.3.4. Цаг хугацааны дарааллаар бичих (гэнэт, дараа, түүний хойно гэх мэт

үгийг хэрэглэх) 3.3.5. Шалтгаан үр дагаврыг холбон бичих 3.3.6. Үгийн авиаг анхаарч, шүлгийг бичиж харуулах (Толгой холбон шүлэглэх)

3.4. Бичсэнээ хянах, сайжруулах

3.4.1. Бичсэн зүйлийнхээ утгыг нягталж дахин унших 3.4.2. Хэн нэгэнд уншиж, зөвлөгөө авах 3.4.3. Бичсэнээ нягталж дахин сайжруулах (үг, өгүүлбэр, нэмэх, хасах,

өөрчлөх) 3.4.4. Эцсийн байдлаар бичиж дуусгах 3.4.5. Зохиосон эхийн талаар ярилцах, асуулт асуух, зөвлөх, сайжруулах,

сийрүүлэн бичих 3.4.6. Зөв бичгийн дүрмийн болон найруулгын алдааг олж, засах

3.5. Янз бүрийн зорилгоор эх зохиож бичих

3.5.1. Өөр өөр зорилгоор захиа бичих 3.5.2. Мэдээллийг цэс, жагсаалт байдлаар бичих 3.5.3. Төлөвлөгөө зохиож бичих 3.5.4. Шүлэг, “Ертөнцийн гурав”-ын хэлбэрийг дуурайн бичих 3.5.5. Номын тэмдэглэл бичих

4. Хэлзүй, үгийн санг хэрэглэх чадвар

4.1. Үгийн аймаг

4.1.1. Хэн, юу, яав, яаж, яагаад, ямар учраас гэсэн асуултад хариулагдах үгсийг асуултаар ялган бүлэглэх

4.1.2. Өгүүлбэрийг учир шалтгааны асуултаар дэлгэрүүлэх

4.2. Өгүүлбэр

4.2.1. Өгүүлбэрт сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аясыг илтгэх үг хэллэгийг аялга тохируулан хэрэглэх, зөв бичих (талархсан, анхааруулсан)

10

4.2.2. Учир шалтгааны холбоо хамаарлыг илэрхийлэх холбох үгийг хэрэглэх (тийм учраас, ийм учраас, яагаад гэвэл, ингэснээс, тэгснээс болж гэх мэт)

4.3. Үгийн сан

4.3.1. Ойролцоо ба эсрэг утгыг таних, жишээ гаргах 4.3.2. Хэлц үгийг чээжилж тогтоох, ойлгох, тайлбарлах 4.3.3. Гадаад үгийг нүдлэн тогтоох

ДӨРӨВ. ДӨРӨВДҮГЭЭР АНГИ

Агуулга

1. Унших чадвар

1.1. Үгийн утгыг ойлгох

1.1.1. Хам сэдвийн хүрээнд үгийн утгыг мэдэх, тайлбарлах, нягтлах 1.1.2. Үгийн утгыг толь бичгээс харах, үг салаа утгатай байдгийг мэдэх

1.2. Эхийн агуулгыг ойлгох

1.2.1. Эхийн гол санааг ойлгох, тайлбарлах 1.2.2. Уншсан зүйлийнхээ учир шалтгаан, холбоо хамаарлыг судлах 1.2.3. Эхээс баримт ба үзэл бодлыг ялгах 1.2.4. Эхийн агуулгыг нэгтгэн дүгнэх асуулт асуух 1.2.5. Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийн холбоо хамаарлыг тайлбарлах

1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох

1.3.1. Зохиолын баатрын гадаад дүр байдлыг төсөөлөх 1.3.2. Эхийн үйл явдлыг төсөөлөх, таамаглах 1.3.3. Эхийн далд утгыг илэрхийлж тайлбарлах

1.4. Уран зохиолын эх унших

1.4.1. Зохиолын баатруудын зан ааш, сэтгэл санааны байдал, үзэл бодол, эхлэл, гол, төгсгөлд хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулах

1.4.2. Шүлэг уншихдаа мэдрэмжээ илэрхийлэх 1.4.3. Шүлгийн уран дүрслэлийг олж, тайлбарлах 1.4.4. Хоѐр зохиолыг харьцуулах 1.4.5. Оньсого, зүйр цэцэн үг, “Ертөнцийн гурав”-ын утгыг ойлгох, учрыг

тайлбарлах 1.4.6. Адилтган дүрсэлснийг эхээс олж, тайлбарлах

1.5. Хэрэглээний эх унших

1.5.1. Урилга, уриалга, танилцуулга, захиа, сонины мэдээ зэрэг эхийн онцлогийг мэдэх

1.5.2. Сонины мэдээг уншиж, хэрэгтэй мэдээллээ тэмдэглэх 1.6. Сонгон унших

1.6.1. Зорилгодоо нийцүүлэн янз бүрийн ном унших

2. Ярих сонсох чадвар

2.1. Зөв ярих

2.1.1. Заавар өгөх, тайлбарлах 2.1.2. Яриагаа төлөвлөх, бэлтгэх, илэрхийлж чаддаг болох 2.1.3. Сэдвийн хүрээнд ойлгомжтой, итгэлтэй ярих 2.1.4. Сурсан зүйлийнхээ талаар тодорхой цэгцтэй ярих 2.1.5. Нөхцөл байдалдаа тохируулан өгүүлбэрийн хэлбэрийг оновчтой

сонгох(хэмжээний хувьд богино, урт) 2.2. Харсан, сонссоноо ярих, илтгэх

2.2.1. Харсан сонссоноо баримтаар баталж, дүгнэх 2.2.2. Бусдын яриаг хүлээцтэй сонсох

11

2.3. Хамтран ажиллах, саналаа солилцох

2.3.1. Бусдын яриаг сонсож, санааг тодруулж асуух, санаагаа жишээгээр батлах

2.3.2. Бусдын үзэл бодлыг сонсох, сонссон зүйлээ дүгнэх 2.3.3. Шинэ санаа нэмж хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх

2.4. Янз бүрийн нөхцөл байдалд тохируулж ярих

2.4.1. Зохиолын баатруудын харилцан яриаг жүжиглэж үзүүлэх 2.4.2. Унших болон илтгэх үедээ ярих хурд ба дууны өнгөө тохируулах 2.4.3. Бусадтай санал нийлэхгүй байгаагаа соѐлтой илэрхийлэх

3. Бичих чадвар

3.1. Зөв бичих

3.1.1. Өгүүлбэр, эхийг дэгийн дагуу бичих 3.1.2. Дуудлага ижил үгийг ялгаж бичих (хүргэ-хүрэг) 3.1.3. Эгшгийн эгшигжүүлэх, зөөлрүүлэх үүргийг мэдэх, зөв бичих 3.1.4. ж,ч,ш-ийн дараа “и” бичдэгийг мэдэх, хэрэглэх 3.1.5. Хатуу, зөөлний тэмдгийн тусгаарлах үүргийг мэдэх, хэрэглэх 3.1.6. Ном, сонин, сэтгүүлийн нэрийг том үсгээр эхлэн бичих

3.2. Бичих санаагаа олох, төлөвлөх

3.2.1. Бичих сэдвээ сонгох 3.2.2. Бичих санаагаа эргэцүүлэн бодох, бусадтай хэлэлцэх 3.2.3. Бичих төлөвлөгөө, ерөнхий зураглал, бүдүүвч гаргах, санаагаа холбох,

тэмдэглэл хийх, хэлэлцэх 3.2.4. Бичих зорилгоо сонгох (бяцхан өгүүллэг, үлгэр, шүлэг, мэдээ, захидал,

урилга, уриалга, танилцуулга) 3.2.5. Бичихдээ ашиглах баримт, мэдээллээ олж, төлөвлөх

3.3. Санаагаа зохиож байрлуулах, бичих

3.3.1. Төлөвлөсний дагуу ноороглон бичих 3.3.2. Үйл явдлыг өрнүүлэн бичих 3.3.3. Эхийн хэсгийг холбон бичих (холбох хэрэглүүр ашиглах) 3.3.4. Бичихдээ төсөөлөн бодох чадвараа ашиглах (өнгөрсөн, ирээдүй цагт,

үлгэр, зөгнөлт) 3.3.5. Сэтгэгдэл, мэдрэмжээ илэрхийлж бичих 3.3.6. Хөрөг дүрийн онцлогийг дүрслэн бичих 3.3.7. Санааг холбож үргэлжлүүлэхдээ ба, бөгөөд, бас, түүнчлэн гэсэн

холбоосыг солин найруулах 3.4. Бичсэнээ хянах, сайжруулах

3.4.1. Бичсэн зүйлийнхээ утгыг нягталж дахин унших 3.4.2. Хэн нэгэнд уншиж, зөвлөгөө авах 3.4.3. Бичсэнээ нягталж дахин сайжруулах (үг, өгүүлбэр, хэсэг нэмэх, хасах,

өөрчлөх) 3.4.4. Эцсийн байдлаар бичиж дуусгах 3.4.5. Зөв бичгийн дүрмийн болон найруулгын алдааг хянаж, засах

3.5. Янз бүрийн зорилгоор эх зохиож бичих

3.5.1. Зорилгодоо тохируулан захиа, уриалга, талархал, мэдээ бичих 3.5.2. Үлгэр, шүлэг, Ертөнцийн гурав дуурайн бичих 3.5.3. Номын товч танилцуулга бичих 3.5.4. Өөрийн танилцуулга, сонины мэдээ, бичих

4. Хэлзүй, үгийн санг хэрэглэх чадвар

4.1. Үгийн аймаг

12

4.1.1. Хэн, юу, аль, ямар, хэд, яаж, яав, яасан учир, яадаг тул, хэзээ, хаана гэсэн асуултад хариулагдах үгсийг ялган бүлэглэх

4.1.2. Өгүүлбэрийг шинж чанар, орон байр, цаг хугацаа, тоо хэмжээгээр дэлгэрүүлэх

4.2. Өгүүлбэр

4.2.1. Өгүүлбэрт сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аясыг илтгэх үг хэллэгийг аялга тохируулан хэрэглэх, зөв бичих (уриалсан, зөвлөсөн)

4.2.2. Төлөөний үгийн өгүүлбэрт гүйцэтгэх үүргийг ойлгох, хэрэглэх 4.2.3. Цэг, таслал, догол мөр зэргийг зөв хэрэглэх 4.2.4. Өгүүлбэр дэх үгийн хэлхээ холбоог ойлгох

4.3. Үгийн сан

4.3.1. Ойролцоо ба эсрэг утгатай үг сонгон өгүүлбэр зохиох 4.3.2. Хэлц үгийг чээжилж тогтоох, ойлгох, тайлбарлах 4.3.3. Гадаад үгийг зөв бичиж, хэрэглэх

ТАВ. ТАВДУГААР АНГИ

Агуулга

1. Унших чадвар

1.1. Үгийн утгыг ойлгох

1.1.1. Хам сэдвийн хүрээнд үгийн утгыг мэдэх, тайлбарлах, нягтлах 1.1.2. Үгийн утгыг толь бичгээс харах, үг салаа утгатай байдгийг мэдэх,

хэрэглэх 1.1.3. Зохиогчийн үг сонголтын шалтгааныг тайлбарлах

1.2. Эхийн агуулгыг ойлгох

1.2.1. Нэг сэдэвтэй хоѐр эхийг харьцуулж дүгнэх 1.2.2. Уншсан зүйлийнхээ учир шалтгааныг дүгнэн ярих, бичих 1.2.3. Эхээс бодит явдал ба уран сэтгэмжийг ялгах 1.2.4. Эхийг үнэлж дүгнэх асуулт асуух 1.2.5. Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсэг тус бүр дэх цогцолборын холбоо

хамаарлыг олох 1.2.6. Эхээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг цуглуулах, танилцуулах

1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох

1.3.1. Эхийн орчныг төсөөлөх 1.3.2. Эхийн ил ба далд утгыг харьцуулах

1.4. Уран зохиолын эх унших

1.4.1. Баатруудын хоорондын холбоо, сэтгэл санааны байдал, үйл явдлыг дүрслэх, дүгнэлт хийх

1.4.2. Шүлгийн утга санааг ойлгож, уран сайхныг мэдэрч, илэрхийлж унших 1.4.3. Оньсого, “Ертөнцийн гурав”, өвөрмөц хэлцийн утгыг ойлгох, учрыг

тайлбарлах, хэрэглэх 1.4.4. Жүжгийн зохиолыг уншиж, дүрд тоглох 1.4.5. Хүншүүлэн, хэтрүүлэн дүрсэлснийг эхээс олж, тайлбарлах 1.4.6. Оньсогын далд утгыг таамаглах

1.5. Хэрэглээний эх унших

1.5.1. Нэг сэдвийн талаарх ялгаатай үзэл бодлыг харьцуулж, дүгнэх 1.5.2. Мэдээллийн эхийг ятгах эхтэй харьцуулах 1.5.3. Өдрийн тэмдэглэл, захиа, сонины мэдээ, зар сурталчилгаа унших,

онцлогийг мэдэх 1.6. Сонгон унших

1.6.1. Зорилгодоо нийцүүлэн янз бүрийн ном, сэтгүүл харьцуулан унших

2. Ярих сонсох чадвар

13

2.1. Зөв ярих

2.1.1. Яриагаа төлөвлөх, бэлтгэх, бусдын дэмжлэггүйгээр илэрхийлж чаддаг болох

2.1.2. Бүтээлчээр сэтгэж, товч тодорхой, оновчтой ярих 2.1.3. Нөхцөл байдалдаа тохируулан өгүүлбэрийн хэлбэрийг оновчтой сонгох

(хэмжээний хувьд богино, урт) 2.2. Харсан, сонссоноо ярих, илтгэх

2.2.1. Нэг сэдвийн хүрээнд харсан сонссон хэд хэдэн зүйлийг харьцуулж, нэгтгэн дүгнэх

2.2.2. Зөв сонссон гэдгээ илэрхийлэх 2.3. Хамтран ажиллах, саналаа солилцох

2.3.1. Сонссон зүйлийн голыг олж, тэмдэглэх, өөрийн үзэл бодолтой харьцуулан дүгнэх

2.3.2. Үзэл бодлоо хүлээн зөвшөөрүүлэх үндэслэлээ төлөвлөх 2.3.3. Хэлэлцүүлэг хийх

2.4. Янз бүрийн нөхцөл байдалд тохируулж ярих

2.4.1. Зохиолын баатрын хэл яриа, үйл хөдлөл, үзэл бодлыг сонгож илэрхийлэх

2.4.2. Үгийн сонголт, дууны өнгөө нөхцөл байдалдаа тохируулан өөрчлөх

3. Бичих чадвар

3.1. Зөв бичих

3.1.1. Өгүүлбэр, эхийг бичих дэгийн дагуу бичих 3.1.2. Залгавар залгахад эгшиг гээгдэх, гээгдэхгүйг мэдэж бүлэглэх,

тайлбарлах 3.1.3. Үйл үг үүсгэх "л" дагаврыг зөв бичих 3.1.4. Товчилсон нэр, дэлхийн зарим улс орны нэрийг зөв бичих

3.2. Бичих санаагаа олох, төлөвлөх

3.2.1. Бичих сэдвээ сонгох 3.2.2. Бичих санаагаа эргэцүүлэн бодох, бусадтай хэлэлцэх 3.2.3. Бичих төлөвлөгөө, ерөнхий зураглал, бүдүүвч гаргах, санаагаа холбох,

тэмдэглэл хийх, хэлэлцэх 3.2.4. Бичих зорилгоо сонгох 3.2.5. (үлгэр, шүлэг, мэдээ, захидал, өдрийн тэмдэглэл, зар сурталчилгаа,

оньсого) 3.2.6. Бичихдээ ашиглах баримт, мэдээллээ олж, төлөвлөх

3.3. Санаагаа зохиож байрлуулах, бичих

3.3.1. Төлөвлөсний дагуу ноороглон бичих 3.3.2. Эшлэл татан, зураг, график ашиглан санаагаа ойлгомжтой бичих 3.3.3. Баримт, үзэл бодол зэргийг ялган бичих 3.3.4. Эхийн эхлэл, гол, төгсгөлийг зөв холбон бичих 3.3.5. Үзэл бодлоо дэс дараатай, баталгаа нотолгоотой гаргаж бичих

3.4. Бичсэнээ хянах, сайжруулах

3.4.1. Энгийн заавар бичих 3.4.2. Бусдад уншуулж, зөвлөгөө авах 3.4.3. Зөв бичгийн дүрмийн болон найруулгын алдааг хянаж, засах 3.4.4. Эцсийн байдлаар бичиж дуусгах

3.5. Янз бүрийн зорилгоор эх зохиож бичих

3.5.1. Зорилгодоо тохируулан захидал, өдрийн тэмдэглэл, мэдээ, зар сурталчилгаа, бичих

3.5.2. Өгүүллэгт шинэ үзэгдэл шинэ баатрыг оруулж, эхийн орчныг өөрчилж бичих

3.5.3. Бусдын үзэл бодлыг дэмжиж, эсэргүүцэж бичих

14

3.5.4. Үлгэр, өгүүллэг, оньсого зохион бичих

4. Хэлзүй, үгийн санг хэрэглэх чадвар

4.1. Үгийн аймаг

4.1.1. Төлөөлсөн утгыг өгүүлбэрт зөв хэрэглэх (асуух, заах, биеийн төлөөний үг)

4.1.2. Өгүүлбэрийг шинж чанар, орон байр, цаг хугацаа, тоо хэмжээ, учир шалтгааны утгаар дэлгэрүүлэх

4.2. Өгүүлбэр

4.2.1. Өгүүлбэрт сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аясыг илтгэх үг хэллэгийг аялга тохируулан хэрэглэх, зөв бичих (баталсан, нотолсон, няцаасан, дэмжсэн)

4.2.2. Хашилт, хаалт, цэг тэмдгийг зөв хэрэглэх (харилцан яриа, дүрслэл гэх мэт)

4.2.3. Үг, өгүүлбэрийг холбож найруулахдаа төрөл бүрийн холбоосыг оновчтой хэрэглэх (харьцуулах, лавшруулах, эсрэгцүүлэх, цаг хугацааны гэх мэт)

4.3. Үгийн сан

4.3.1. Ойролцоо ба эсрэг утгат үг өгүүлбэрээр санаагаа илэрхийлэх 4.3.2. Ижил нэрийн утгыг таньж, өгүүлбэрт зөв хэрэглэх 4.3.3. Хэлц үгийг чээжилж тогтоох, ойлгох, тайлбарлах, хэрэглэх 4.3.4. Гадаад үгийг зөв бичиж, хэрэглэх

ГУРАВ. АРГА ЗҮЙ, ТЕХНОЛОГИ

АРГА ЗҮЙ, ТЕХНОЛОГИ Монгол хэлний эхэд суурилан чадвар эзэмшүүлэх суралцагч төвтэй хөтөлбөр нь сургалтын явцад суралцагчдад бие даан суралцах, сонирхлыг нь төрүүлэх, идэвхжүүлэх, өөртөө итгэлтэй, хариуцлагатай болох, бусдын хүндэтгэн сонсохын зэрэгцээ өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж, аман болон бичгийн харилцааны соѐл эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Багш нар эдгээрийг дараах үйлийг агуулсан янз бүрийн сургах, сурах аргыг хэрэглэн хөгжүүлнэ. Үүнд:

Суралцагч бүрийн хэл ярианы чадвар, үгийн баялгийг тогтмол хөгжүүлэх

Ахицын үнэлгээ, үйл ажиллагаар дамжуулан суралцагчийн сурахуйг өргөжүүлэх

Унших, бичих үйлээр сэтгэх чадвар, ярих-сонсох үйлээр хувь хүний харилцааны чадварыг хөгжүүлэх тул бүтээлчээр хослуулах

Үнэлгээгээр дамжуулан суралцагчдын сурахуйг дэмжих

Анги нийтээр, ганцаарчилсан болон багаар гүйцэтгэх үйл ажиллагаануудыг зөв зохистой хослуулах

Хэрэгцээтэй мэдээллээ хүлээн авах, боловсруулах, дамжуулах хэрэглээний чадвар

эзэмшүүлэх

Сурагчдын өмнөх төсөөлөл, хүсэл сонирхол, хэрэгцээнд үндэслэх, авьяас сонирхлыг нь

хөгжүүлэх

ҮНЭЛГЭЭ Бага боловсролын монгол хэлний сургалтын хөтөлбөрийн тохирцыг хөндлөнгийн эксперт, ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежер, бага ангийн багш, монгол хэлний багш, эцэг эх, мэргэжлийн байгууллагууд үнэлнэ.

15

НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

ТАНИЛЦУУЛГА

Энэхүү зөвлөмж нь нэгдүгээр ангийн хичээлийн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой.

Íýãä¿ãýýð àíãèéí ìîíãîë õýëíèé хè÷ýýëèéí çîðèëãî íü ñóðàã÷äûí õýë ÿðèàã õºãæ¿¿ëæ,

òýäíèé ýõ õýëýýðýý óíøèæ, áè÷èõ àíõàí øàòíû ÷àäâàð ýçýìø¿¿ëýõ ÿâäàë áîëíî.

Íýãä¿ãýýð àíãèä çóðãààí íàñòàé õ¿¿õäèéã õºãæëèéíõ íü îíöëîãò òîõèðñîí ¿éë àæèëëàãààíä

îðîëöóóëàõ çàìààð ñóðàõ àðãà áàðèëûí ýíãèéí ÷àäâàð äàäàëä ñóðãàæ, óëìààð õýë,

õàðèëöààíû ÷àäàìæ ýçýìø¿¿ëýõ ñóóðü ¿íäñèéã òàâèõàä ÷èãëýõ þì. Цагаан толгойн үсэг,

үеийг нүдлэн òîãòîîëãîõ, улмаар үе холбон унших, бичих ¿éëèéã íàñ, ñýòãýõ¿éí îíöëîãò íü

òîõèðóóëàí áàãà áàãààð ахиулан òîãòìîë õèéëãýâýë öààøäàà àíãè àõèõ òóñàì õ¿¿õäèéí

àëèâàà ç¿éëèéã òóñãàõ, òàíèí ìýäýõ¿éí òºñººëºë ºðãºæèõ, ¿ã, ºã¿¿ëáýð, ýõèéí óòãûã

îéëãîõ, óõààðàõ, ºã¿¿ëáýð, ýõ çîõèîí íàéðóóëæ ÿðüæ áè÷èõýä ÷ äºõºìòýé áîëíî. ̺í

áàãøèéí ç¿ãýýñ òýäýíä õèéæ á¿òýýõ õýðýãöýý ñîíèðõîë áèé áîëãîæ, õàðèëöàí ÿðèëöàæ,

õèéõ ¿éëä ÷èãë¿¿ëýí òóñàëæ äýìæèæ, äàðààõ ¿éë àæèëëàãààã õîñëóóëàí çîõèîí áàéãóóëíà.

Шинээр мөрдөж байгаа сургалтын төлөвлөгөөнд нэгдүгээр ангид монгол хэлний хичээлд

203 цаг оногдож байгаа нь долоо хоногт 7 цагаар хичээллэж ирсэн цаг хэвээр байна.1

Нэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн агуулга дараах гурван хэсгээс бүрдэнэ. Үүнд:

1. Цагаан толгойн өмнөх үе буюу цагаан толгойн бэлтгэл 35 цаг

2. Цагаан толгойн үе-128 цаг

3. Цагаан толгойн дараах үе- 40

"ÌÎÍÃÎË ÕÝËНИЙ ХИЧЭЭЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ÒªËªÂ˪êª

Долоо

хоног Äà Ìÿ Ëõ Ï¿ Áàà Áÿ Íÿ Çààõ àãóóëãà

I, II, III Бэлтгэл хөтөлбөр 3 долоо хоног

IY IХ/21 22 23 24 25 26 27 Öàãààí òîëãîéí áýëòãýë (35 öàã)

Y 28 29 30 X/1 2 3 4

1 Нийт 32 долоо хоног хичээллэхээс 3 долоо хоног нь бэлтгэл хөтөлбөрт оногдох тул 29 долоо хоногт

хичээллэх цагийн хэмжээ

Цага

ан

то

лго

йн

да

ра

ах

үе

Я-ийн төрлийн үсэг ба онцгой үсэг

авиа, үсэг

Нэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн агуулга

Эгшиг авиа, үсэг

1-р шатны гийгүүлэгч авиа, үсэг

2-р шатны гийгүүлэгч авиа, үсэг

Цага

ан

то

лго

йн

өм

нө

х ү

е

Цагаан толгойн үе

16

YI 5 6 7 8 9 10 11

YII 12 13 14 15 16 17 18

YIII 21 22 23 24 25 26 27

28 29 30 31 XI/1 2 3 I óëèðëûí àìðàëò

4 5 6 7 8 9 10

I 11 12 13 14 15 16 17

а, э, и, о, у, ө, ү (21 öàã ) II 18 19 20 21 22 23 24

III 25 26 27 28 29 30 XII/1

IY 1 2 3 4 5 6 7

м, с, р, х, в, л, н, ш (35 öàã)

Y 8 9 10 11 12 13 14

YI 15 16 17 18 19 20 21

YII 22 23 24 25 26 27 28

YIII 29 30 31 I/1 IХ/1 2 3

4 5 6 7 9 10 11

II óëèðëûí àìðàëò 12 13 14 15 16 17 18

19 20 21 22 23 24 25

26 27 28 29 30 31 IIY/1

I 2 3 4 5 6 7 8

1-р шатны гийгүүлэгчийн бататгал

(5 цаг)

г, д, т, б, ь, ц, ч, з, ж (40 öàã)

я, е, ѐ (11 öàã)

II 20 21 22 23 24 25 26

III 27 28 29 III/1 2 3 4

IY 5 6 7 8 9 10 11

Y 12 13 14 15 16 17 18

YI 19 20 21 22 23 24 25

YII 26 27 28 29 30 31 IY/1

YIII 2 3 4 5 6 7 8

9 10 11 12 13 14 15

III óëèðëûí àìðàëò

16 17 18 19 20 21 22

I 23 24 25 26 27 28 29

ъ, ю, п, к, ф, щ (16 öàã)

Цагаан толгойн дараах үе (40 цаг)

II 30 Y/1 2 3 4 5 6

III 7 8 9 10 11 12 13

IY 14 15 16 17 18 19 20

Y 21 22 23 24 25 26 27

YI 28 292 30 31 1 2 3

YII 4 5 6 7 8 9 10

YIII 11 12 13 14 15 16 17

Á¿ãä 203 öàã

Эдгээр үед сурагчдын эзэмших гол чадвар, тэдгээрийн хүрээнд дэвшүүлсэн суралцахуйн

зорилтыг товчоолон үзүүлбэл:

Цагаан толгойн

өмнөх үед эзэмших

гол чадвар

Хэл яриа

хөгжүүлэх

Уншихад

бэлтгэх

Бичихэд

бэлтгэх

Хэлний зүйн нэр

томьѐотой

танилцах

Суралцахуйн 1 2 3 4

17

НЭГ. ЦАГААН ТОЛГОЙН БЭЛТГЭЛ

Öàãààí òîëãîéí áэлтгэл үеийн сургалтын зорилго íü õ¿¿õäýä àâèà, ¿ñýã таниулæ, óíøèæ

áè÷èæ ñóðàõûí ºìíºõ áýëòãýëèéã õàíãàõ íºõöºëèéã á¿ðä¿¿ëýõ ÿâäàë þì. Ýíýõ¿¿ áýëòãýëèéã

àõìàä çààõ àðãà÷èä óíøèæ ñóðàõàä áýëòãýõ, áè÷èæ ñóðàõàä áýëòãýõ үндсэн хоѐр

зорилгын хүрээнд õ¿¿õäèéí õýë ÿðèàã õºãæ¿¿ëýõ, гар зүгшрүүлэх àæëûã ÷óõàë÷ëàí ¿çñýí

áàéäàã. Энэ үед çóðàã äýýð ÿðèëöàõ, áàãøèéí óíøèæ ºãñºí, ýñâýë ÿðüæ ºãñºí ¿ëãýð,

çîõèîëûã ñîíñîæ îéëãîõ, äàâòàí ÿðèõ, ººðñäºä íü òîõèîëäñîí ¿éë ÿâäëûã ÿðèõ, áóñäûí ÿðèàã

ñîíñîõ, ø¿ëýã çîõèîëîîñ öýýæëýõ, ò¿¿íèéãýý óðàí óíøèõ àæëûã “Áýëòãýë” õºòºëáºðèéí

¿ðãýëæëýë áîëãîí ÿâóóëíà.

1.1.Ярих-сонсох чадварыг хөгжүүлэх, уншиж, бичихэд бэлтгэх

зорилтын тоо

Цагаан толгойн

өмнөх үед эзэмших

гол чадвар

Үгийн бүтцээс

хэëíèé àâèàã

ÿëãàí ñîíñîõ, çºâ

äóóäàõ

Öàãààí òîëãîéí

¿ñýã, үеийг

холбон óíøèæ,

áè÷èõ

Үг, өгүүлбэрийг

уншиж ойлгох,

дэгийн дагуу

бичих

Хэлний нэр

томьѐог ойлгох,

хэрэглэх

Суралцахуйн

зорилтын тоо

3 4*35 үсэг=140 2 3

Цагаан толгойн

дараах үед эзэмших

гол чадвар

Ярих-сонсох

чадвар

Унших чадвар Бичих чадвар Хэл зүй, үгийн

санг хэрэглэх

чадвар

Суралцахуйн

зорилтын тоо

11 15 12 4

1.1. Ярих-сонсох

чадварыг

хөгжүүлэх

1.2. УУншихад бэлтгэх

1.3. ББичихэд бэлтгэх

1.4.

Хэлний зүйн нэр

томьѐотой танилцах

Суралцахуйн

зорилтын тоо 4 3 3 4

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.1.1.

Багш, найз нөхөдтэйгөө

танилцаж, ярилцах

Багшийн заавар, даалгавар, асуултыг

сонсож, ойлгох, дагаж гүйцэтгэх,

илэрхийлэх

Зочин сурагч өөрийгөө танилцуулах

Зочин сурагчаас асуулт асууж ярилцах

Хоѐр, хоѐроороо ярилцан, өөрсдийгөө

танилцуулах

Сурагчид өөрсдөө хэнийг ч сонгож,

өөрсдийнхөө тухай ярьж болно. (Энэ нь

сурагчдын хувьд нээлттэй)

Сурагчдын саналаар зарим сурагчид зочин

сурагч болон найз нартаа өөрийгөө

танилцуулах

Үлгэрийн баатарт нэр өгч танилцуулах

тоглоом тоглох. Тоглохдоо үлгэрийн

баатрын дуу хоолойн өнгө, биеийн

хөдөлгөөнийг гаргахыг хичээх

Өөрийгөө

танилцуулж байгаа

бичлэг

18

Багшид өгөх санамж

Зургаан настай сурагчид нь унших, бичих чадварыг хараахан эзэмшээгүй байдаг тул

1.1.2.

ªºðò òîõèîëäñîí áîëîí

¿çñýí õàðñàí, ñîíññîí

ç¿éëèéí òóõàé ÿðèóëàõ

Сэдэвт зургийн дагуу ярих

Зургийг хараад түүнд дүрслэгдсэн зүйлсийг

нэрлэх, өөрөөр хэлбэл нэрлэсэн асуултад

хариулах

Үйл явдлыг нэрлэх (хэн юу хийж байна?

гэсэн асуултын дагуу ярих)

Эх зохиож ярих.

Жишээ: 1 (Зураг №1)

Сурагчид, сурагчийн ширээ, сандал, цүнх,

үзэгний сав, номын шүүгээ гэх мэтээр

нэрлүүлэх

Сурагчид хичээл хийж байна.

Сурагчид багшийн яриаг анхааралтай

сонсож байна. Ширээн дээр дэвтэр байна.

Цүнх ширээнд өлгөөтэй байна. гэх мэтээр

үйл явдлыг нэрлэх

Зургийн дагуу багшийн тусламжтайгаар эх

зохиох

Жишээ: 2 (Зураг № 2,3)

Шүлэг, үлгэр, өгүүллэг уншиж өгөх, аудио

бичлэг сонсгож, асуултын тусламжтайгаар

ярилцах. Жишээ нь:

Юуны тухай өгүүлж байгааг ярилцах

Үгийн утгыг тайлбарлах

Дагаж хэлэх

Давтах

Уран, тод хэлж байгаа хэлбэрийг үзүүлэх,

сонсгох

Цээжилснээ уншиж харуулах

Зураг №1

Зураг №2

Зураг №3

1.1.3.

Түргэн хэллэг, оньсого,

ертөнцийн гурав, зүйр

цэцэн үг цээжилж

тогтоох, утгыг ойлгох

“Хэл зүгшрүүлэх үг”-сонсож, дагаж хэлэх - Давтахж хэлэх

- Зөв, тод хэлж байгаагаа үзүүлэх, сонсгох

- Цээжилснээ уншиж харуулах

Оньсого таах, цээжлэх - Оньсогыг багшийн чиглүүлэх асуултын дагуу

таамаглах

- Таамагласнаа дүрслэн бодох

- Үр дүнд хүрэх (хариуг олох, оньсогыг таах)

Хэл зүгшрүүлэх үг,

монголын болон

дэлхийн

зохиолчдын

хүүхдэд зориулсан

бүтээлүүд

Манай анги Манай анги олон хүүхэдтэй. Бид

өдөр бүр ангидаа хичээлээ хийдэг. Сурагчидөдөр бүр хичээлийн хэрэглэлээ бүрэн авчирдаг. Бид багшийнхаа ярихыг анхааралтай сонсдог. Би найз нартаа үргэлж тусалдаг.

19

ихэнх мэдээллийг сонсож, харж, хүртэж хүлээн авдаг бөгөөд хэл ярианы хөгжлийн хувьд

үзэж харсан, сонссон зүйлдээ тулгуурлан “худлаа” зохиож ярих, яриа нь тоочсон шинжтэй,

шүлгийг урнаар унших эрмэлзэлтэй, үгэн тоглоомоор тоглох дуртай байдаг. Тоглох дуртай

байдаг. Иймд эдгээр онцлогийг харгалзан үзэж ярих боломж олгох зарчмыг баримтлан

үйл ажиллагаагаа төлөвлөхийг санал болгож байна. Юу заах вэ? гэдгээсээ илүү зургаан

настай хүүхдийн танин мэдэхүйн хэрэгцээ, сонирхол, хүртэх болон сэтгэх чадвар зэрэг

сэтгэл зүйн онцлогийг судлан тэднийг хэрхэн хөгжүүлэх вэ? гэдэгт анхаарлаа хандуулах

хэрэгтэй.

Зарим сурагчийн хувьд өөрийнхөө тухай бусдын өмнө ярих нь хэцүү биш байдаг бол

зарим сурагчийн хувьд энэ нь “аймшигтай” хэцүү санагддаг. Ийм учраас сургуульд элссэн

эхний өдрөөсэхлэн энэ ялгаатай байдлыг харгалзан үзэж, сурах үйл ажиллагааг удирдах

нь өөртөө итгэлтэй, идэвхтэй, “оролцогч” сурагч төлөвших нэг гарц болно. Сурагчдад

хоорондоо ярилцах боломжийг багш өгч байх хэрэгтэй. Зөвхөн ширээнийхээ найзтай

төдийгүй өөр хэнийг ч сонгон очиж ярилцах нь нээлттэй байвал сайн байна.

Нэгдүгээр ангийн сурагч болсноор хүүхдийн тоглох үйл ажиллагаа нь сурах үйл

ажиллагаагаар солигдож байгаа шилжилтийн үе тул “тоглонгоо сурах” аргыг түлхүү

хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, өөрсдийнх нь хайртай тоглоомыг авчруулан тэдгээрийг

ашиглан үлгэр зохиох, зохиосон үлгэрүүдээ найз нөхдөдөө ярих даалгавар өгч болно.

Үүнийг багш үлгэрлэн үзүүлж болно. Жишээ нь: багш тоглоомон машин, хүүхэлдэй,

бамбарууш, хэтэвч бэлтгэн авчирч, сурагчдад зохиосон үлгэрээ ярьж болно. Ярихдаа

тоглоомыг ашиглан, дуу хоолойн өнгийг өөрчлөн ярьж үзүүлэх хэрэгтэй.

Сурагчид багшийн үзүүлснээс санаа авч сайн дураараа багуудад хуваагдан авчирсан

тоглоомуудаа ашиглан үлгэр зохиож, найз нөхдөдөө ярихад нь багш дэмжлэг үзүүлэх

хэрэгтэй. Хүүхдийн хөдөлгөөнийг аль болох хорихгүй байх хэрэгтэй. Тэгэхдээ зарим

сурагчид учраа амархан олж баг бүрдүүлж чаддаг. Харин багш хэнд туслах хэрэгтэйг

нөхцөл байдлыг ажиглан дэмжлэг үзүүлнэ. Үүний тулд багш анги танхимын ширээг хэрхэн

байрлуулахаас эхлэн ийнхүү тоглох орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Мартамхай гүнж, машин, бамбарууш гурвын үлгэр (Багшийн зохиосон үлгэр)

Амралтын өдөр Мартамхай гүнж, бамбарууштайгаа хамт дэлгүүр явахаар болжээ. Тэд машиндаа сууж, хөгжилдөн явсаар дэлгүүрийн үүдэнд иржээ.

Дэлгүүрт ороод Мартамхай гүнж алим, гүзээлгэнэ, зайрмаг авахаар болж, тэдгээрийг сагсандаа хийлээ. Харин бамбарууш түүнээс зөгийн бал авч өгөхийг хүссэн тул түүнийг бас сагсандаа хийлээ. Мөнгө хураагч түүнд бүх зүйлийн үнийг бодож өгчээ. Мөнгөө төлөх гэтэл хэтэвч нь алга байлаа. Мартамхай гүнж сандран утсаар машинтай ярьж, хэтэвчээ гэртээ мартсанаа хэллээ. Машин: -Сандрах хэрэггүй гүнж минь! Би одоохон давхиад хэтэвчийг чинь аваад ирье гэж хэлжээ. Төд удалгүй машин ирээд Мартамхай гүнж рүү залгаж, ирснэээ хэлжээ. Бамбарууш гүйн гарч Мартамхай гүнжийн хэтэвчийг авчирч өгчээ. Тэгээд Мартамхай гүнж, машин, бамбарууш гурав дуулж, хөгжилдөн гэрийн зүг явж гэнэ ээ.

Багшийн асуулт, тайлбар яриа, зааварчилгаа нь ойлгомжгүй, эмх замбараагүй байх нь сурагчдын ярих чадварт сөргөөр нөлөөлдөг байна.

20

Нэгдүгээр ангийн сурагчдын өөртөө илгэлтэй ярих, бусдын яриаг анхааралтай сонсох

чадварыг ажиглалт, тэмдэглэлийн аргыг түлхүү хэрэглэнэ. Ажиглалтын хуудас нь

зорилгоосоо хамаарч өөр өөр хувилбартай байж болно.

Ажиглалтын хуудас (багш)

Сурагчдын

нэрс

Бусдыг сонсох чадвар

Өөртөө илтэлтэй ярих

чадвар

Хамтарч ажиллах

чадвар

1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4

1 Е. Тэмүүжин * * *

2 Е. Хасар * * *

3 Д. Бөртэ * * *

Тайлбар

1. Маш сайн 2. Хангалттай 3. Сайжирч байгаа 4. Анхаарах шаардлагатай

Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж

Суралцахуйн зорилтод хүрэхийн тулд сурагч юу хийх вэ? багш ямар арга зүйгээр

сургалтыг зохион байгуулах вэ? Явцын үнэлгээгээр сурагчдын суралцахуйг хэрхэн дэмжих

вэ? гэдгийг суралцахуйн удирдамжид зөвхөн нэг л санааг дэвшүүлэн багшид санал

болгож байгаа. Багш дээрх суралцахуйн зорилтод хүрэхийн тулд суралцахуйн удирдамж

болон сурагч нэг бүрийг судлан, өөрийн арга зүйг бүтээх нь багш бүрд нээлттэй.

Мөн багш өөрөө хичээл, сургалтын явцад хэлж байгаа үг бүрээ бодож боловруулж хэлэх,

мөн өөрийн үгийн сангаа байнга арвижуулахын тулд санаачилгатай ажиллах хэрэгтэй.

Учир нь зургаан настай сурагчдын идэвхтэй үгийн нөөцийг нэмэгдүүлэхэд арга зүйгээ

чиглүүлэх. Жишээ нь: Өөрийн өдөр тумын үг яриандаа “Танай баг өнөөдрийн түрүү

магнай боллоо. Баян ходоод болохгүйн тулд мэрийгээрэй” гэх мэт монгол ахуйн уламжлал

үг хэллэгийг хэрэглэж байвал нэн сайн болно.

1.2. Уншихад бэлтгэх

Ñóðàã÷äûí àíõààð÷, áîäîæ ñýòãýæ òàíèí ìýäýõèéí òºëºº òýì¿¿ëýõ ýðìýëçëèéã áèé áîëãîí,

ººðèéí ìýääýã, ¿çñýí õàðñàí ç¿éë, õèéæ á¿òýýæ áàéãàà þìñûíõàà òóõàé ÷ºëººòýé

èëýðõèéëýõ, ÿðüñàí õýëñýíäýý èòãýëòýé áàéõ, áóñäûí óíøèõûã ñîíñîæ сургахад анхаарах

хэрэгтэй.

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.2.1.

Çóðàã õàðæ ÿðèëöàõ

Зураг ажиглан харж, түүнд дүрслэгдсэн зүйлийг

нэрлэх, нэр өгөх

Зургаас ажигласан зүйлээ тоочин хэлэх, өөрийн

Тулгуур дохио

Өөрийн арга зүйг бүтээх

Цөм хөтөлбөр,

түүнийг

хэрэгжүүлэх

зөвлөмжийг

судлах

Сурагч нэг

бүрийг судлах

21

үгээр болон шаардлагатай үед багшийн

дэмжлэгтэйгээр ярих, асуултад хариулах,

Зураг харж, харж өгүүлбэр зохиож хэлэх

Жишээ нь:

- Энэ юу юу вэ?, -Энэ хүн юу бодож байгаа

бол? гэх мэт.

Зурагт холбогдох энгийн асуулт асуух, бусдын

асуултад хариу өгөх

Хоѐр зураг харьцуулж, ижил ба ялгаатай талыг

хэлэх

Зургийн талаар сэтгэгдлээ хэлэх. Жишээ нь: “Энэ

зураг надад ..... санагдаж байна. Учир нь......”

гэсэн загвар ашиглах

1.2.2.

¯ëãýð, ºã¿¿ëëýã ñîíñîж

ÿðèëöàõ

Багшийн үлгэр, өгүүллэг унших, ярихыг болон

аудио бичлэг сонсох

Сонссон үлгэр, өгүүллэгт холбогдох энгийн

асуулт асуух, асуултад хариулах

Сонссон үлгэр, өгүүллэгт холбогдох зураг зурах

Сонссон үлгэр, өгүүллэгийн талаар сэтгэгдлээ

хэлэх. Жишээ нь: “Энэ үлгэр надад .....

санагдаж байна. Учир нь......” гэсэн, эсвэл энэ

үлгэрийн ............. –ыг ........ хүн гэж бодож

байна. Яагаад гэвэл үлгэрт . .... гэх мэт загвар

ашиглаж болно.

1.2.3.

Ø¿ëýã, ç¿éð öýöýí ¿ã,

ò¿ðãýí õýëëýã чýýæëэõ

Зүйр цэцэн үг, түргэн хэллэг чээжлэх

Чээжилсэн шүлэг, зүйр цэцэн үг, түргэн

хэллэгийг ганцаар болон хамтарч хэлэх

Бусдын уншиж байгааг анхаарч, өөртэйгээ

харьцуулах

Хүүхдэд

ойлгомжтой үг

хэллэгтэй, хялбар

бүтэцтэй байх

Çóðàã õàðæ ÿðèëöàõ. Óíøèæ ñóðàõûí ýõ ñóóðü íü õ¿¿õäèéí ÿðèàíû ÷àäâàðûã

õºãæ¿¿ëýõ ÿâäàë юм. Çóðàã õàðæ ÿðèóëàõäàà ýõëýýä òóõàéí çóðàãòàé õîëáîîòîé

ñýäýëæ¿¿ëýõ ¿éë àæèëëàãàà õèéæ, äàðàà íü ñóðàõ áè÷иã, үзүүлэн таниулахаас çóðãèéã

àæèãëóóëæ, óëìààð òýäíèé òºñººëñºíòýé õàðüöóóëàí áîäîõ áîëîìæ îëãîí, ýöýñò íü ÿðèëöàõ

¿éëèéã õèéëãýõ õýðýãòýé. Çóðãèéí ¿éë ÿâäëûã ÿðèëöàõ, çóðàãò àñóóëò ãàðãàõ, àñóóëòàä

õàðèóëàх ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх хэрэгтэй.

Зураг харж өгүүлбэр зохиолгохдоо эхлээд “Ус урсана”, Мод ургана”, Хүүхдүүд гүйсэн” гэх

мэтээр үйлийн эзэн ба түүний хийсэн үйлийг нэрлэсэн хоѐр үг бүхий бүрэн өгүүлбэр

зохиолгоход анхаарах бөгөөд түүнийг ямар?, хэдэн?, хаана? гэх мэт асуух үгээр

дэлгэрүүлэн асууж, 3-5 үгтэй өгүүлбэр болгон хэлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Жишээ нь:

Хүүхдүүд тоглоно.

Хүүхдүүд тоглоомоор тоглоно.

22

Хүүхдүүд ангидаа тоглоомоор тоглоно.

Ийнхүү нэг үгийг нэг өнгөөр төлөөлсөн өнгөт карт ашиглах нь тухайн үйлийн эзнийг

нэрлэсэн үгийг цэнхэр өнгөөр, үйл хөдлөл нэрлэсэн үгийг шар өнгөөр төлөөлүүлье гэж

анхааруулаад самбарт цэнхэр, шар цаас тогтооно. Дараа нь “Хүүхдүүд юугаар тоглосон

бэ?” гэж асуун “тоглоомоор” гэсэн үг хэлэхэд ягаан, , “Хүүхдүүд хаана тоглосон бэ?” гэж

асуун “ангидаа” гэвэл ногоон цаас дунд нь байрлуулна. Энэ мэтээр өгүүлбэрийг үг нэмэн

дэлгэрүүлж байгааг хялбар ойлгуулж болно. Зөвхөн “ангидаа, тоглоомоор” гэсэн хоѐр

үгээр хязгаарлалгүй хүүхдүүд хэрхэн үг нэмж өгүүлбэр зохиолгож болно.

¯ëãýð, ºã¿¿ëëýã ñîíñîõ, ÿðèëöàõ. Áàãøèéí óíøèæ, ÿðüæ ºãñºí ¿ëãýð çîõèîë óíøèæ

ºãºõ, ýñâýë ÿðüæ ºã÷, ÿðèëöàõ íü õ¿¿õäèéí õýë ÿðèàã õºãæ¿¿ëýõ ÷óõàë ¿éë àæèëëàãààíû

íýã áîëíî. Ñóðàõ áè÷ãийн зурагт холбогдох ¿ëãýðүүдèéã áàãø óíøèæ ºã÷ áîëíî. Багш үëãýð,

ºã¿¿ëëýãèéã óíøèõдаа үã, ºã¿¿ëáýðèéã òîä óíøèж, аÿëãà, õýìíýë, äóóíû ºíãèéã òîõèðóóëàí

óíøèõ явдал чухал. ¯ëãýðèéã óíøèæ ºãºõ áîëîìæã¿é áîë ¿ëãýðèéã ÿðüæ ºã÷ áîëíî. Áàãø

¿ëãýð ÿðèõäàà ýíãèéí ºã¿¿ëáýð, öººí ¿ãòýé ýíãèéí íèéëìýë ºã¿¿ëáýð àøèãëàõ хэрэгтэй. Дàëä,

øèëæñýí óòãàòàé үг хэллэг ашиглахгүй áàéõын зэрэгцээ зурагт үç¿¿ëýí òàíèóëàõ àøèãëàõ

нь яриаг илүү сонирхолтой болгоно.

Ø¿ëýã, ç¿éð öýöýí ¿ã, ò¿ðãýí õýëëýã чýýæëýõ. Шүлэг, õэл зүгшрүүлэх үг (түргэн

хэллэг, жороо үг), зүйр цэцэн үг, ерөөл магтаал зэргээс чээжлүүлэх нь хүүхдийн хэл яриаг

хөгжүүлэхэд чухал үүрэгтэй төдийгүй ºã¿¿ëýõ ýðõòíèé гажиг засах, зөв учир зүйн

дараàлалтай ярихад тустай. Энэ бүхэн нь уншиж сурах сэдэл төрүүлж, хэлний авиаг утга

зохиолын хэлний нормоор зөв дуудаж хэлж, сурахад тустай. Авиа, үсгийг зөв дуудан хэлж

зөв унших нь хурдан ойлгож унших бас нэг бэлтгэл болдог. Ямар ч хүн үнэхээр сонирхож,

утгыг нь сайн мэдсэн зүйлээ амархан тогтоодог. Ийм учраас зургаан настай хүүхдэд

чээжлүүлэх шүлэг нь утгын хувьд хөнгөн, агуулга нь тэдний сонирхлыг татахаар байх нь

чухал. Шүлгийг чээжлүүлэхийн өмнө бүхэлд нь багш үлгэрлэн уншиж, үзүүлэн таниулах

материал ашиглан утгыг нь сайн ойлгуулах хэрэгтэй. Утгыг нь ойлгоогүй нэг л үг байхад

хүүхдэд бэрхшээлтэй байдаг. Жишээ нь “Унага” шүлэг чээжлүүлэх гэвэл унаганы зураг

үзүүлж “Урт сайхан зоотой” гэхэд зоо нурууг нь, “Уужим сайхан ташаатай” гэхэд ташааг

заах зэргээр юуны тухай уншиж байгааг нь ойлгуулах хэрэгтэй. Шүлгийг хэд хэдэн хэсэгт

хувааж бага багаар нь чээжлүүлэх хэрэгтэй. Сүүлийн хэсгийг чээжлүүлж байхад эхний

хэсгийг давтан уншуулна.

Уншуулж сурахад бэлтгэх àæëûí íýã õýñýã íü õэл зүгшрүүлэх түргэн хэллэг, жороо үг

зэргийг хэлүүлж ºã¿¿ëýõ ýðõòíèé гажгийг засах, зөв учир зүйн дараàлалтай ярихад

тустай. Энэ бүхэн нь уншиж сурах сэдэл төрүүлэх төдийгүй авиаг утга зохиолын хэлний

нормоор зөв дуудаж хэлж, сурахад тустай. Авиа, үсгээ зөв дуудан хэлж зөв уншиж байвал

хурдан ойлгож уншихад хүүхдийг бэлтгэх юм.

“Áàëëóóðààð áàëëààðàé

Äàëëóóðààð äàëëààðàй ”ãýñýí түргэн хэллэгийг äóóðàéí õè÷ýýëèéí õýðýãëýëèéí

íýðèéã îðîëöóóëсàí хэллэг зохиолгон хэлүүлж болно. Æèøýý íü:

Õàðàíäààãààðaa çóðààðàé

¯çãýýðээ áè÷ýýðýé

Õàé÷ààðаа õàé÷ëààðàé

Áèéðýýðээ áóäààðàé

Түргэн хэллэг сонгохдоо бараг үг бүр нь хүүхдэд танил байх нь зохистой. Үг хэллэг

ойлгомжгүй байх нь хүүхдэд бэрхшээл үүсгэж, түүнийг цээжилж тогтоох хүсэл

төрүүлдэггүй. Хэрэв аль нэг үг нь танил биш, тайлбарлах шаардлагатай бол зургийг нь

урьдчилан бэлтгэх хэрэгтэй. Зургаан настай хүүхдийн хувьд ийм тохиолдолд багшийн

23

тайлбарыг сонсохоос зураг харах нь илүү хялбар ойлгох нөхцөл боллог. Жишээ нь:

Шүрэн шүрэн цох

Ширэн ширэн цүнх

Шүрэн цох навчин дээр

Ширэн цүнх ширээн дээр

Соно соно нисэв үү?

Чоно чоно гүйв үү?

Соно соно нисэвүү?

Салхи салхи үлээв үү?

Чоно чоно гүйв үү?

Чандага туулай харайв уу?

Сурагчдаас “Та нар цох мэдэх үү? гэхэд зарим нь мэдэх боловч зарим нь бусдыгаа

дуурайн “мэднэ” гэдэг. Гэтэл багш “цох нь шүр шиг улаан өнгөтэй, жижиг жижг хар

толботой, навчин дээр явж байдаг” гэх мэтээр тайлбарладаг. Гэтэл нэлээд тооны сурагч

шүр гэж бас юу байдгийг мэдэхгүй үлддэг. Ийм чураас багшийн тайлбар яриаг илүү

ойлгомжтой болгоход зураг чухал. Заавал зураг гэж явцуур болохгүй, тоглоомон цох,

охидын үсний боолтон цох, биологийн танхимаас сургалтад зориулсан “цох”, (амьд цох ч

байж болно.) гэх мэтийг авчран үзүүлж болно.

1.3. Бичихэд бэлтгэх

Çóðãààí íàñòàé õ¿¿õäèéí ôèçèîëîãèéí îíöëîãèéã òîîöîæ, òýäíèé ãàðûí ñàðâóóíû æèæèã

áóë÷èí õºãæ¿¿ëýõ, õºäºëãººíºº óäèðäàõ ¿éëä ñóðãàõàä ãîëëîí àíõààð÷, áè÷¿¿ëýõèéí ºìíº ãàð

äàñãàõ õºäºë㺺íèéã ÿíç á¿ðèéí õýëáýð ÷èãëýëýýð õèéëãýæ, äýâòðèéí øóãàìûã áàðèìæààëàí

¿ñýã á¿òýýхэд îðîëöäîã çóðëàãûã ààæèì ààæìààð áè÷¿¿ëæ ñóðãàна. Нэгдүгээр ангийн

хүүхдийн гарын үе, хуруу, булчин, мөрний хөдөлгөөн бүрэн гүйцэд хөгжөөгүй, зурлага яаж

зурах, үсэг, үгийг зөв бичих чадвар дадал нь бүрэлдээгүй байдаг тул үсэг, үсгийн

холболтуудыг бичих эв дүй, эвсэл олгох, төрөл бүрийн зурлагын дасгал, гарын чөлөөт

хөдөлгөөнийг хөгжүүлэх дасгалуудыг хийлгэнэ. Үүнд:

• гарын сарвуугаар хөдөлгөх

• хуруугаа нэг нэгээр нь атгах

• гарын хөдөлгөөнийг хөгжүүлэх зураг зуруулах

• янз бүрийн загвараар дүрс зуруулж будуулах

• босоо, ташуу, хөндлөн зураас зуруулах

• хүүхдийн гарын булчинг хөгжүүлэх дасгал хийлгэх

• харандаа, эсвэл савх модыг нэг хурууны завсраас нөгөөд дамжуулан тоглох (товч

товчлох, гутлын үдээс үдэх, шүр хэлхэх г.м)

• нэг, хоѐр гэсэн тоогоор хуруугаа атгаж тэнийлгэх

• хурууг үгээр нэрлэн хөдөлгөөн хийж тоглох ( эрхий, долоовор, дунд, ядам, чигчий

буюу эрхий мэргэн, эмч домч, дунд ноѐн, Дугар зайсан, чигчий бүүвэй эсвэл эрхий эрдэм,

хомхой хошуу, дунд дуулга, Ядам дархан, цоожий бүүжий гэх мэтээр таван хурууг янз

бүрээр нэрлэж хөдөлгөөн хийх )

• зөв суух, үзгээ зөв барих, дэвтрээ зөв тавих зэрэг нөхцөл бүрдүүлэх

шаардлагатай юм. Бичүүлж сургахдаа хүүхдийн харааны хүртэхүй, гарын хөдөлгөөний

эвсэл хоѐрын хоорондын холбоог зөв тогтооход ихээхэн анхаарч, гарын хөдөлгөөн хараа

хоѐрыг тохируулан бичүүлж сургана.

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

24

1.3.1

Зөв суух, дэвтрээ зөв

тавих, үзэг зөв барих

Бичих үед ширээндээ зөв суух, дэвтрээ зөв

тавих, үзгээ зөв барих зэрэг зураг харж ярилцах,

хийж турших

Зургийн дагуу бичихэд бэлтгэж зөв суусан, үзгээ

зөв барьсан, дэвтрээ зөв тавьсан эсэхэд өөртөө

болон нөхдөдөө үнэлгээ хийх

Зурагт үзүүлэн

1.3.2.

Дэвтрийн шугамтай

танилцах, үсэг бүтээх

зурлагуудыг бичих

Монгол хэлний дэвтрээ нээж, шугамыг нь

ажиглах, ярилцах

Дэвтрийн шугамын хоорондын зайг ажиглах,

“дээд шугам”, “доод шугам” гэсэн үг хэллэг

хэрэглэх

Үсгийн зурлагыг багш самбарт бичихийг ажиглах,

дуурайн бичиж турших, засаж сайжруулах

Үсэг бүтээх зурлагыг нэрлэх, нэрлээд бичих

дадлага хийх. Жишээ нь:

- Богино налуу шулуун зурлага

- Урт налуу шулуун зурлага

- Гогцоо эхлэлтэй, орхиц төгсгөлтэй урт

шулуун зурлага

- Орхиц төгсгөлтэй урт налуу шулуун зурлага

- Дэгээ эхлэлтэй орхиц төгсгөлтэй шулуун

зурлага

- Жижиг зуйван дугуй

- Том зуйван дугуй

- Дугуйлж эхэлсэн богино налуу зурлага

Зөв суух, дэвтрээ зөв тавих, үзэг зөв барих. Бичих, зурах хичээлд сурагчдын зөв

суух, харандаа, үзгээ зөв барих, дэвтрээ зөв тавих зэрэг нь сурагчдын эрүүл мэнд, зөв

сайхан бичиж сурахад ач холбогдолтой. Иймд багш нар бичиж, зурах үед сурагчдыг

дараах байдалтай сууж сургахад анхаарах хэрэгтэй. 1. Сурагчдын ширээ тэдэнд тохирсон байх

2. Сурагчид суухдаа хөлөө өвдгөөрөө тэгш нугалан, улыг нь ширээний хөндлөвч дээр

тавьсан байх

3. Гарын тохойнос урагш байх хэсэг ширээн байрлуулж, зүүн гар дэвтрийг

хөдөлгөхөөргүй тогтоож байхаар байрлуулах. Солгой хүүхдийн хувьд баруун гар

энэ үүргийг хүлээнэ.

4. Толгой цэх байж, нүд дэвтэр хоѐрын хоорондын зай 30-25 см байхаар зайтай байх

5. Цээжээрээ ширээнд хэт тулж суухгүй, энэ хоорондын зай 2см орчим байх

6. Дэвтрийг баруун гар тийш 60-70 градус хазгай байхаар байрлуулах. Солгой

хүүхдийн хувьд зүүн гар тийш ийм хэмжээтэй байрлуулах

7. Үзгийг эрхий, долоовор, дунд гурван хураагаар барих бөгөөд долоовор хурууны

хөдөлгөөн чөлөөтэй байхаар барих

Зураг зурах, будах. Çóðàã çóðàõ, çóðàã áóäàõ íü õ¿¿õäèéí сарвууны булчинг õºãæ¿¿ëæ,

áè÷èõýä ãàðûã ç¿ãøð¿¿ëäýã. “Áýëòãýë” õºòºëáºðèéí 40-60 öàãèéí õè÷ýýëýýð гар

зүгшрүүлэх зорилгоор зураг зурж, будах, зураг

ашиглан áîñîî áà õýâòýý øóëóóí, òàøóó øóëóóí,

õàãàñ äóãóé, òàõèð çóðëàãà, хэрчим, цэг

25

геометрийн дүрс äóóðàéí зурах, ã¿éöýýæ çóðàõ, ºí㺠ÿëãàí áóäàõ зэргээр бичүүлэх үйлд

дагууëàí ñóðãàõ äààëãàâàð çîíõèëж байсан бол öàãààí òîëãîéí áýëòãýëèéí ¿åä ìîíãîë õýëíèé

õè÷ýýëийн äýâòýðтэй òàíèëöóóëæ, хол, ойр øóãàìд үсгийн çóðëàãà çóðæ, áè÷èõ

äààëãàâàð ã¿éöýòãýõ áîëíî. ¯ñãèéí çурлагûã çºâ бичиж сурснаар үсгээ элементийн дагуу

зөв бичих, үсгийн ялгаа ба төсөөг ялган таних улмаар үсгийн дүрсийг хялбар тогтооход

тустай.

Дэвтрийн шугамтай танилцах, үсгийн зурлага бичих. Монгол хэлний дэвтрийн

шугамыг багш самбарт тайлбарлахын зэрэгцээ сурагчдад дэвтрийг нь нээлгэн харуулж

тайлбарлах хэрэгтэй. “Хол ойр шугам, дээд шугам, доод шугам” гэх зэрэг үг хэллэг

хэрэглэн шугамыг тайлбарлаж өгнө. Үэг бүтээх үндсэн зурлагыг бичүүлж, нэрлүүлж

сургана.

Үндсэн

зурлагыг энгийн, хөнгөн бичлэгтэй зурлагаас эхлэн хүндрүүлэх зарчмаар сонгож бичүүлнэ.

Зурлага бичүүлэхдээ шугаман арга, тооллын арга, тодруулан бичих арга, баримжаалах

арга ашиглан багшийн бичсэн зурлагыг дэвтрийн шугамд багтаан дуурайж бичих,

зурлагыг савх, утас, шагай, баримлын шавар гэх мэт материал ашиглан бүтээхэд

хэрэглэнэ. Үсгийн зурлагыг хөнгөнөөс эхлэн дэвтрийн шугамд тохируулан бичихийг багш

сурагчдад харуулж, бичиж үзүүлнэ. Зурлагын нэрийг заавал хүүхдэд чээжлүүлэх

шаардлагагүй ч багш тайлбарлахдаа хэлж байх нь зүйтэй.

1.4. Хýëíèé ç¿éí нэр томьѐотой танилцах, хэрэглэхэд суралцах

Бичиг үсэгт сургах үндсэн алхам нь хэлний авиа үсэг таниулах явдал тул энэ үйл

ажиллагааг удирдахад хэлний нэгжийн тухай анхны ойлголт өгөх явдал юм.

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.4.1.

“Үг, өгүүлбэр” гэсэн үг

хэллэгийг хэрэглэх

“Утгаараа өөр үгийг олоорой”, “Өгүүлбэр зохиож

хэлээрэй”, “Зурагт тохирох өгүүлбэрийг олж

бич“, “Хэдэн өгүүлбэр байна вэ?” гэх мэт асуулт,

даалвгаврыг ойлгож, гүйцэтгэх

Зураг дээр болон орчинд байгаа бодит юмсыг

нэрлэн хэлэх

Энэ юу вэ?, Энэ хэн бэ? гэсэн асуултад хариулт

хэлэх

Үг нь хүн, юм, тэдгээрийн үйл хөдлөлийг нэрлэн

заадгийг мэдэх

... юу хийж байна?, ..... яаж байна? гэсэн

асуултад бүтэн өгүүлбэрээр хариулах,

өгүүлбэрт асуулт тавих,

Өгүүлбэрээс хүн, юм, үзэгдлийг нэрлэсэн үгийг

хэн?, юу? гэсэн асуултаар олж хэлэх

Үгс нийлж өгүүлбэр болдгийг мэдэх, үг ба зураг

ашиглан өгүүлбэр зохиох

Үйл явдал бүхий

зураг

Бодит үзүүлэн

26

Өгүүлбэрийн утгыг ойлгох

Өгүүлбэрүүд нийлж, үлгэр болдгийг мэдэх

Үг, өгүүлбэр гэсэн үгийг сургалтад хэрэглэх

“Авиа, үсэг, үе” гэсэн үг

хэллэгийг хэрэглэх

Авиаг сонсож, хэлж болдгийг мэдэх, үгийг

сонсоод сонгосон авианы байрыг, өөрөө хэлбэл

үгийн хаана хэлэгдэж байгааг тодорхойлох

Үсгээр хэлний авиаг бичиж тэмдэглэдэг, түүнийг

уншиж, бичиж болдгийг мэдэх

“Үгийн эхэнд ямар авиа сонсогдож байна?”

“Үгийн төгсгөлийн авиаг давтан хэл”, “тохирох

үеийг нөхөж бич“, “орхигдсон үсгийг нөхөж

бичээрэй”, “үеэр холбож унш” гэх мэт асуулт,

даалвгаврыг ойлгож, гүйцэтгэх

Хэрчмэл

Зургаан настай хүүхдийн хувьд хэлний нэгжийн нэрлэлтээс үгийг хамгийн сайн мэддэг,

өдөр тутмын амьдралд ойлгож хэрэглэдэг тул эхлэн таниулах нь зохистой. Ийм учраас

хэлний ойлголтыг үгээс эхлэн таниулæ, үгс нийлж өгүүлбэр бүтээдэг, өгүүлбэр нийлж эх

болдгийг ойлгуулæ, äàðàà íü ¿ãñèéã ¿åýð òàñàëæ, ¿г нь үеэс бүтдэгийг ойлгуулахыг

çîõèñòîé гэж үзсэн болно. Мөн ан амьтан, эд юмс, байгалин үзэгдлийн дуу чимээг сонсгон

харьцуулан ярилцах замаар хэлний авины тухай ойлголт өгнө. Гэхдээ үг, өгүүлбэр гэдэг

ухагдахууныг нарийвчлан тайлбарлаж, тодорхойлолтыг хэлж тайлбарлах шаардлагагагүй.

Харин хичээлийн явцад багш “өгүүлбэр зохиож хэлээрэй”, тохирох үг хэлээрэй”, “хэдэн

үетэй үе вэ?”, “үе холбож унш”, “үгийн эхэнд ямар авиа сонсогдож байна?” гэх мэтээр

хэрэглэх хэрэгцээ бий болдог. Ийм учраас эдгээр нэр томьѐог сурагчид ойлгон харилцаж

сурах явдал чухал болно. Үүний тулд зургаан настай хүүхдийн хувьд эдгээрээс”үг” гэдэг

үг хамгийн ойр хэрэглээтэй байдаг тул эндээс их ба бага нэгж рүү харьцаа үүсгэн

таниулбал зохистой.

Авиа, үсэг

Тухайлбал, эх, өгүүлбэр гэж ярихаас өмнө багш бодит юм, үзэгдлийг, эсвэл зургийг нь

харуулж “Энэ юу вэ?”, хүнийг болон хүний зураг зааж “Энэ хэн бэ?” гэсэн асуултаар хүнийг

болон юмыг нэрлэдэг бөгөөд эдгээрийг асуухад “хэн?”, “юу” гэсэн асуух үг чухал үүрэгтэй

бол “Сурагч юу хийж байна?”, “Болжмор хаана сууж байна?” гэх мэтээр асууж,

өгүүлбэрийн тухай ойлголт өгч болно. Дараа нь үгийг үеэр таслан хэлэх дасгал хийх

замаар энэ ойлголтыг өгч болно. Мөн үг, өгүүлбэр, үе, авиа –үсгийн тулгуур бүдүүвчтэй

танилцуулна. Үеийн тухай ойлголтыг гарын хурууны үетэй харьцуулан таниулж ирсэн

уламжлал бий.

ХОЁР. ҮСЭГ, БИЧИГТ ЭХЛЭН СУРАЛЦАХ ЧАДВАР

ЭХ

ҮГ

ӨГҮҮЛБЭР

ҮЕ

27

Энэ үеийн гол зорилго бол уншиж, бичих анхан шатны чадвар эзэмшүүлэхэд оршино.

Цагаан толгойн авиа, үсгийг авианы задлаг, нийлэг аргаар таниулж ирсэн уламжлалтай.

Авиа ба үсгийг задлаг аргаар таниулдаг бол уншиж, бичиж сургахад нийлэг аргыг

хэрэглэдэг. Авианы задлаг хийх үйл ажиллагааг багш дагуулан хийх бол нийлэг хийхэд

сурагчид хэрчмэл үсгээр хийнэ. Авиа, үсэгтэй танилцуулах, уншуулж, бичүүлж сургах үйл

ажиллагааг бие биеэс нь хэт салангид явуулж болохгүй, энэ гурван үйл ажллагааг нэгтгэн

явуулах нь үр дүнтэй. Авианы задлаг, нийлэг аргаар авиа, үсэг таниулах ерөнхий

дараалал нь:

Үе шат Тайлбар

1

За

дл

аг

хи

йх

Сэдэвт зураг ашиглан ярилцах Авиа, үсгийг задлаг аргаар

таниулна.

Авианы задлаг хийх үйл

ажиллагааг багш гол үүрэгтэй.

Эх өгүүлбэр- үг-үе- авиа ба үсэг

2 Эхээс өгүүлбэрийг ялгах

3 Өгүүлбэрийг үгээр задлах

4 Үгийг үе болгон задлах

5 Үгийг авиагаар задалж, авиаг хэлж,

сонсох замаар ажиглан “судлах”

6 Судалсан авиаг тэмдэглэсэн

дармал үсгийг таниулах

7

Ни

йл

эг

хи

йх

Хэрчмэл үсгээр үг бүтээх Унших, бичихийг нийлэг аргаар

таниулна.

Нийлэг хийж уншиж бичихэд

сурагчид гол үүрэгтэй.

Үе-үг- өгүүлбэр - эх

8 Бүтээсэн үг, өгүүлбэрийг унших

9 Сурах бичгээс үг өгүүлбэр унших

10 Бичмэл үсэгтэй танилцуулах

11 Үсгийн зурлага, үсэг, үг, холбоо үг,

өгүүлбэр бичих

2.1. Õэлний авиаã ¿ãèéí á¿òöýýñ ÿëãàí ñîíñîõ, çºâ äóóäàõ Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.1.1.

Ýãøèã àâèàã ÿëãàí

ñîíñîõ, çºâ äóóäàõ

Аа- аа

Ээ- ээ

Ии- ий

ай, эй

Оо- оо- ой

Авиа таниулах:

1. Зураг ажиглаж, зургийн дагуу эх зохиомжлон

бодох, бодсоноо ярилцах, холбогдох үлгэр,

өгүүлэл сонсох. Жишээ нь: “И” авиа таниулах

гэаа бол “Хоѐр ишиг” үлгэрийн зураг үзүүлж,

ярилцана.

Асуулт:

- Ишиг ямар амьтны төл вэ? Зурагт хэдэн

ишиг байна?

- Хоѐр ишиг юу хийж байна?

Эгшиг авиа

таниулахад

ашиглаж болох

үлгэр, зохиол

Авианы ба р

одорхойлоход

хэрэглэх зурагт

үзүүлэн

Бүдүүвч схем

Үгийн бүтцээс

хэëíèé àâèàã

ÿëãàí ñîíñîõ, çºâ

äóóäàõ

Öàãààí òîëãîéí

¿ñýã таних, үе

холбон óíøèæ,

áè÷èõ

Хэлний нэр

томьѐог ойлгох,

хэрэглэх

Үг, өгүүлбэрийг

уншиж ойлгох,

дэгийн дагуу бичих

Суралцахуйн

зорилтын тоо 3*35=140 4*35 үсэг=140 2 3

28

Уу- уу- уй

Өө-өө

Үү- үү- үй

- Хоѐр ишиг усанд унахгүй гарч чадах уу?

- Ямар үед хоѐул усанд унах вэ? Ямар үед

хосул усанд унахгүй байх вэ?

2. Өгүүлбэр зохиож хэлэх. Жишээ нь:

Ишиг хөөрхөн амьтан. Ишиг мөргөлдөх дуртай.

Хоѐр ишиг гүүрээр гарсан. гэх мэт

3. Сурагчид нэг өгүүлбэр сонгон, үгээр задалж,

үгсийг нэг нэг дүрсээр төлөөлүүлж байрлуулна.

Жишээ нь:

Хоѐр ишиг мөргөлдөв.

4. Үгийг үеэс таслан хэлэхийг сонсох

Жишээ нь: Багш өгүүлбэрээс “ишиг” гэсэн үгийг

сонгож эхлээд бүтнээр нь, дараа нь үеэр

зааглан “и-шиг” гэж багшийн хэлэхийг сурагчид

сонсох, хэлэх

5. Үгийг авиагаар задалж, шинэ авианы хэлэгдэх

онцлогийг ажиглах, ярилцах

Жишээ нь: Үгийн эхэнд сонсогдож байгаа “и”

ялган сонсох, зөв дуудахыг ажиглаж, ярилцах и-

шиг. Шинэ авиаг давтан хэлж, уруул, хэл зэрэг

өгүүлэх эрхтний оролцоог ажиглах, ярилцах

Асуулт:

-А,Э авиаг хэлэхээс ямар ялгаатай байна вэ?

-Уруул, хэл, амны хайрцаг ямар байдалтай

байна вэ? (Сурагчдад бие биеийн хэлэхийг

ажиглах боломж олгож болно.)

2.1.2.

Саадгүй хэлэгддэг

гийгүүлэгч авиаã ÿëãàí

ñîíñîõ, çºâ äóóäàõ

Мм

Сс

Хх

Вв

Рр

Лл

Нн

Шш

Авиа таниулах:

1. Эх зохиож ярилцах, холбогдох үлгэр, өгүүлэл

сонсох. Жишээ нь: “М” гийгүүлэгч авиа таниулах

гэж байгаа бол “Наадам” сэдвээр яриагаа

эхэлж, нум сумны зураг үзүүлж, ярилцана.

Асуулт:

-Зурагт юуны тухай харуулсан байна?

-Нум сумаар юу хийдэг вэ?

-Аль нь нум, аль нь сум бэ?

-Нум сумыг юугаар хийдэг вэ? гэх мэт.

2. Өгүүлбэр зохиож хэлэх. Жишээ нь:

Манай ахад нум сум байгаа. Наадмаар нум сум

харвадаг. Сурагчид нэг өгүүлбэр сонгон, үгээр

задалж, үгсийг нэг нэг дүрсээр төлөөлүүлж

байрлуулна. Жишээ нь:

Наадмаар нум сум харвадаг.

3. Үгийг үеэс таслан хэлэхийг сонсох

Жишээ нь: Багш өгүүлбэрээс “сум” гэсэн үгийг

сонгож хэлэхийг сурагчид сонсох, хэлэх

4. Үгийг авиагаар задалж, шинэ авианы хэлэгдэх

онцлогийг ажиглах, ярилцах

Жишээ нь: Үгийн төгсгөлд сонсогдож байгаа “м”

ялган сонсох, зөв дуудахыг ажиглаж, ярилцана.

с-у-м. Шинэ авиаг давтан хэлж, уруул, хэл зэрэг

өгүүлэх эрхтний оролцоог ажиглах, ярилцана.

Асуулт:

Саадгүй

хэлэгддэг

гийгүүлэгч авиа

таниулахад

ашиглаж болох

үлгэр, зохиол

Авианы байр

тодорхойлоход

хэрэглэх зурагт

үзүүлэн

Бүдүүвч схем

29

-Бидний өмнө үзсэн а,э,и,о,ө,у,ү авиаг хэлэхээс

ямар ялгаатай байна вэ?

5. -Уруул, хэл, амны хайрцаг ямар байдалтай

байна вэ? (Сурагчдад бие биеийн хэлэхийг

ажиглах боломж олгож болно.)

2.1.3. Саадтай

хэлэгддэг гийгүүлэгч

авиаã ÿëãàí ñîíñîõ, çºâ

äóóäàõ

Дд

Бб

Гг

Тт

ь

Цц

Чч

Зз

Жж

Авиа таниулах:

1. Эх зохиож ярилцах, холбогдох үлгэр, өгүүлэл

сонсох. Жишээ нь: “ Д” гийгүүлэгч авиа таниулах

гэж байгаа бол Цасангаа ба долоон одойн тухай

үлгэрийг товч ярилцана. Асуулт:

-Зурагт хэн, хэн байна?

-Одойнуудын нэрийг хэлэх хүүхэд байна уу?

-Охины нэрийг хэн гэдэг билээ?

-Цонхоор юу харагдаж байна?гэх мэт.

2. Өгүүлбэр зохиож хэлэх. Жишээ нь:

Тэнгэрт од гарсан байна. Охин долоон одойн

гэрт унтсан. Сурагчид нэг өгүүлбэр сонгон, үгээр

задалж, үгсийг нэг нэг дүрсээр төлөөлүүлж

байрлуулна Жишээ нь:

Тэнгэрт од гарсан байна.

3. Үгийг хэлэх, үеэр таслан хэлэхийг сонсох

Жишээ нь: Багш өгүүлбэрээс “од” гэсэн үгийг

сонгож хэлэхийг сурагчид сонсох, давтан хэлэх

4. Үгийг авиагаар задалж, шинэ авианы хэлэгдэх

онцлогийг ажиглах, ярилцах

5. Жишээ нь: Үгийн төгсгөлд сонсогдож байгаа “д”

ялган сонсох, зөв дуудахыг ажиглаж, ярилцана.

о-д. Шинэ авиаг давтан хэлж, уруул, хэл зэрэг

өгүүлэх эрхтний оролцоог ажиглах, ярилцана.

Асуулт:

6. -Бидний өмнө үзсэн м, с, р, ш, зэрэг авиаг

хэлэхээс ямар ялгаатай байна вэ?

7. Уруул, хэл, амны хайрцаг ямар байдалтай

байна вэ? (Сурагчдад бие биеийн хэлэхийг

ажиглах боломж олгож болно.)

Саадгүй

хэлэгддэг

гийгүүлэгч авиа

таниулахад

ашиглаж болох

үлгэр, зохиол

Авианы байр

тодорхойлоход

хэрэглэх зурагт

үзүүлэн

Бүдүүвч схем

Багшид өгөх санамж

Эгшиг авиаг таниулах. Эгшиг авиаг эхлэн таниулдаг нь үгийн бүтцээс ялган

сонсох, хэлэх, тогтооход хялбар, авианы дуудлага үсгийн нэр хоѐр нь адилхан, кирилл

бичгийн үсгийн үндсэн суурь зурлагууд орсон байдаг тул унших бичихийн суурь болдогтой

холбоотой. Эгшиг авиа нь гийгүүлэгчийг бодвол хэлэхэд амархан, уушгинаасгарсан хийн

урсгал саадгүй гардаг, дан дуунаас бүтдэг, данаараа үе бүтээдэг тул эгшиг авиаг задлаг

ойлгуулахад хялбар байдаг. Эгшиг авиа нь үе, үеийн орой болж, гийгүүлэгч авиаг

эгшигжүүлэн холбож үе бүтээдэг. Ийнхүү үеүдийг нүдэлж уншиж сурах нь цаашид олон үг

унших боломжийг нээдэг.

Үндсэн долоон богино эгшгийг авианы задлаг нийлэг аргаар, харин урт, хос эгшгийг

харьцуулан жиших аргаар таниулна. Эгшиг авиаг таниулах үе бол багшийн хамгийн

хариуцлагатай мөч билээ. Хэлний авиаг сонсож, хэлж болдог, авиаг тэмдэглэсэн

үсгүүдийг харж уншиж болдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй. Үүний тулд үзсэн авиа үсгийг

уралдаж олох, үсэгт хөзөр, шоогоор тоглуулах нь сурагчдад сонирхолтой бүтээлч болохыг

анхааралдаа ямагт авч байхыг зөвлөж байна. Эгшиг авиа, үсгийг авианы задлаг нийлэг

аргаар таниулж ирсэн уламжлалтай бөгөөд энэ нь хичээлийн үе шат, алхмыг

30

тодорхойлно. Өөрөөр хэлбэл сурагчдын уншиж бичих үйлэнд суралцах алхам,

эзэмшихүйн зүй тогтолд нийцсэн байна.

Эгшиг авиа таниулахдаа тухайн авиа үгийн нэгдүгээр үед байгаа үгийг сонгох хэрэгтэй.

Энэ нь монгол хэлний өргөлтөт үеийн эгшиг нь дараа дараагийн үеэс ямагт тод соногддог

онцлогтой холбоотой бөгөөд нэгдүгээр үеэс хойших эгшиг нь үед харьцангуй бүдэг,

балархай сонсогддогтой холбоотой. Эгшгийг уужим “а”- аас эхлэн уйтан “ү” эгшиг хүртэл

дараалан заах боловч А,Э эгшгийг “и” үсгээс өмнө заах тул зөвхөн богино, урт эгшгийн

дуудлага ба бичлэгийг харцуулан заана. Харин “й” үсэг таниулсны дараа хос эгшиг эхлэн

заах бөгөөд өмнө сурсан богино, ба урт “а, э” эгшигтэй харьцуулан “ай, эй” хос эгшиг

таниулна. Улмаар “и” эгшгийн дараа таниуëах дөрвөн эгшиг үсгийг богино ба урт, хос

эгшгийг хамтад нь таниулна. И үсэг таниулах явцад урт “ий”-г таниулахдаа хагас и буюу

“й” үсэг таниулах бөгөөд мөн эр үгийн “ы” үсгийг таниулдаг. Ийм учраас “ий”,”ы” үсгийн эр,

эм үгэнд ялган бичдэг учрыг нарийн тайлбарлах шаардлагагүй, харин үсгийн дүрс, бичлэг

нь ялгаатай ч адилхан “и” гэсэн уншдагийг хэлж, дадлагажуулах хэрэгтэй.

Гийгүүлэгч авиаг таниулах. Өгүүлэхийн талаас авч үзвэл, гийгүүлэгч авиаг

хэлэхэд уушигнаас гарсан хийн урсгал мөгөөрсөн хоолойгоор дамжин, төвөнхөд орж, ам

хамрын хөндийгөөр гадагш гарахдаа ямар нэгэн саад хашлагатай тохиолдож анир

үүсгэнэ. Гийгүүлэгчийг сонсол зүйн болон өгүүлэхийн талаас нь сонсголонт, шуугиант гэж

хоѐр ангилдаг. Сонсголонт гийгүүлэгч авиаг өгүүлэхэд хийн урсгалын замд саад бага

тохиолдох тул үгүүлэхийн эрхтний булчингийн үйл ажиллагааны хүчдэл бага шаардана.

Сонсголонт гийгүүлэгчийг өгүүлэхэд дууны хөвч доргин чичирч, зонхилон дуу давамгайлж

бүтэх бөгөөд ялангуяа хийн урсгал хамрын хөндийгөөр саадгүй урсан гардаг. М,Н авиа нь

ямар ч тохиолдолд дуугаа тогтвортой хадгалж чаддаг. Сонсголонт гийгүүлэгч авиаг үндсэн

өнгөөр нь удаан дуудаж болно. Харин хамжих, хамжин шүргэх гийгүүлэгчийг удаан хэлж

болдоггүй. Жишээ нь Ж, Ч авиаг удаан дуудаж болохгүй. Тэрхүү хашлага, саадын их

багын хэмжээнээс болж зарим нь бага хүчдэл шаарддаг бол зарим нь их хүчдэл

шаарддаг. Энэ онцлогийг харгалзан гийгүүлэгч авиа, үсгийг заахдаа эхлээд уушгинаас

гарах хийн урсгалын замд тохиолдох саад багатай Мм, Сс, Хх, Вв, Рр, Лл, Нн, Шш

гийгүүлэгчийг эхлэн зааж дараа нь хийн урсгалын замд саад ихтэй хэлэгддэг Дд, Тт, Гг,

Бб, Цц, Чч, Зз, Жж гийгүүлэгч аьиаг таниулна. Аль ч гийгүүлэгч үгийн төгсгөлд байхдаа

дуудлага нь хамгийн цэвэр, тод сонсогддог тул энэ онцлогийг тооцож авиа, таниулах үгийг

сонгодог. Монгол хэлний задга үеийн богино эгшиг уртаар дуудагдах тэмүүлэлтэй байдаг

тул задгай үеийг уншуулсны дараа заавал “нар, нэр, нас” гэх мэтээр битүү үе болгон

уншуулж бичүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Гийгүүлэгч авиаг таниулахад эгшгээс ялгарах нэг онцлог бол тэдгээрийг хэлэхэд ямар

саад тохиолдож байгааг ажиглуулах нь чухал. Эгшгийг хэлэхэд уушгинаасгарсан хий ам

хамрын хөдийгөөр гарахад ямар нэг саад тохиолддоггүй бол гийгүүлэгч авиаг хэлэхэд

ямар нэг саад тохиолддог. Гийгүүлэгч авиаг авианы задлаг аргаар хүүхдэд зааж

ойлгуулàõ áºãººä äàðààõ îíöëîãèéã áàãø ìýäñýí áàéõ øààðäëàãàòàé.

1. Монгол хэлэнд үгийн эцэст гийгүүлэгч авиа эгшиггүй орох тохиолдол элбэг байна.

Ийм гийгүүлэгч авиаг хүүхэд хэлж сурсан, ярианы аппарат нь хэвшил болсон

байдаг.

2. Гийгүүлэгч авианы зөв дуудлага нь гийгүүлэгчийн өмнө хойно орсон эгшиг

авианаас хол байгаа байрлал дээр илүү тод цэвэр сонстож дуудагддаг байна.

Жишээ нь: Элс гэхэд с гэж хэлэгдэж сонстохоос биш “эс “ гэж хэзээ ч сонстож

хэлэгдэхгүй байх жишээтэй байна.

3. Монгол хэлэнд хэлний гүн угийн г , хэлний үзүүрийн н-ээр төгссөн бага, хана, оно

гэх мэт хэдэн үгээс өөр тийм задгай үеэр төгссөн үг маш ховор юм.

31

4. Ихэвчлэн ам, сам, муур, хав гэх мэт гийгүүлэгчээр төгссөн үг эхлэн уншуулж

сургадаг онцлогтой.

5. Энэ бүхнээс үзэхэд монгол хэлний гийгүүлэгч авиаг үгийн эцэст орсон тохиолдлоос

нь задлан ойлгуулах нь илүү тохиромжтой, олон талын ач холбогдолтой байна.

Ийм учраас гийгүүлэгч авиаг эхлэн үгийн эцэст байгаа тохиолдлоос нь ялгаж

заагаад дараа нь үгийн эцэст , дунд , эхэнд оруулж дасгал ажиллуулж бататгана.

Жишээ нь: амм-мма, самар, алим, мөөг, хэрэм гэх мэт. Удаан хэлэгддэг

гийгүүлэгчээс “ш,с,р,л,н” авиаг хэлэхэд хэлний үзүүр, “в,м” хоѐр гийгүүлэгч авиаг

хэлэхэд уруул, “м,н” авианд хамар илүү идэвхтэй оролцдог болохыг мэдүүлнэ. Мөн

с-ш , р-л , м-н авиаг сольж дууддаг хүүхэд байдаг учраас багш энэ авиаг хурц тод

хэлж заах хэрэгтэй. Удаан хэлэгддэг гийгүүлэгчээс “н” үсэг хэлний угийн ба

үзүүрийн хоѐр авиаг тэмдэглэдэг . Үүнийг заахад нарийн дэс дараа чухал байна.

Монгол хэлний авиа таниулахад гардаг хэд хэдэн бэрхшээл байдаг. Тухайлбал 1. Нутгийн аялгуутай холбогдон бий болдог. Тухайлбал, баруун аймагт хэлний угийн

“н” авиаг хэлний үзүүрийн “н” тэй ижилхэн хэлдэг тул (Жнь: ...арван(а) дөрвөн(ө)

он(о), номын(о) сан(а) хэлний угийн “н” авиаг таниулахад, хэлний “г” гийгүүлэгчийг

хоолойн “г”-тэй ижилхэн дуудаг нутагт (багш –багаш) хэлний “”г авиа таниулахад

бэрхшээлтэй байдаг. Цага яга хэд байна? Өөл нүүх ногаан өнгэ

2. Хүүхдийн хэл ярианы хөгжил харилцан адилгүй байдаг. Зарим авиаг, тухайлбал р,

с,ш,ж,з,ц,ч зэрэг авиаг зөв хэлж чаддаггүй хүүхэд байдаг. Жишээ нь “р”

гийгүүлэгчийг “л”-ээр сольж хэлдэг, эвсэл хэлж чаддаггүй хүүхэд байгаа бол “р”

авиаг хэлж сургахад өгүүлэх эрхтнийг идэвхжүүлэх, өгүүлэх эрхтнийг зөв

байршуулж “р” авианы тавилтыг зөв болгох, дуудлагыг зүгшрүүлэх дагал зааж,

хэвшүүлэх ажил тусгайлан хийж болно. Энэ мэтээр ажиллахын зэрэгцээ хэл

зүгшүүлэх үг хэллэг хийлгэж байх нь үр дүнтэй. “Р” авиаг зөв дуудаж сургахдаа

битүү ба задгай үе, эсвэл үгийн эхэнд, дунд, адагт “р” авиа бүхий үгээр өгүүлбэр

зохиолгож хэлүүлнэ. Тухайн хүүхдийн хэл ярианы боломж, байдалд тулгуурлан

авиа хүртэх чадварыг хөгжүүлэх, өгүүлэх эрхтнийг идэвхжүүлэх, өгүүлэх эрхтний

байршлыг тогтоох, авиа зөв хэлүүлж сургах, хэл зүгшрүүлэх дасгалууды унших,

бичих, ярилцахтай хослуулан явуулбал үр дүнтэй. Харин хэлний холбоос нь

богино, тагнай өндөртэй хүүхдийн хэлний үзүүр нь тагнайд хүрэхгүй. Ийм хүүхэд

байвал мэргэжлийн хэл засалчид хандах хэрэгтэй. (Я.Цэвээнлхазал “Хөгжлийн

бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд арга зүй)

Жишээ нь:

Идэвхжүүлэх дасгал:

Хэлээ амнаасаа гаргаж, “бөөрөнхийлэх”

Аяга хэлбэртэй болгох

Хэлний үзүүрийг дээд тагнайд хүргэх

Дээд уруулаа долоох

Хэлээр тагнайгаа “цэвэрлэх”

Тагнай таших, шогшрох

“Р” авианы өгүүлэх эрхтний байршил

Хэлний үзүүр дээд үүдэн шүдний ард

Хэл дундуураа хотойно

Хэлний уг дээшээ ялимгүй өргөгдөнө

Хэлний хоѐр хажж ирмэг нь дээд араанд тулна

Зөөлөн тагнай дээш өргөгдөнө

32

Дууны хөвч чичирнэ

Агаарын урсгал хэлний дундуур явж, хэлний үзүүрт чичиргээ үүсгэнэ.

“Р” авианы тавилт

Хэлээ аяга хэлбэртэй болгож, дээд уруулд наана . Хэлээ тэр хэвээр нь дээд

шүдний ард аваачна. Энэ дасгалыг удаан хийж дасгасны дараа хэлний үзүүрт

чичиргээ үүсгэнэ. Үүний тулд хэлний үзүүрийг тагнайд хүргээд салгахдаа

амьсгалаа хүчтэй гаргаж тр... (дуугуй), дараа нь тр ... (дуутай) гэж хэлүүлнэ.

Ддд ...да да ди ди ди гэсэн аьиа хэлүүлж байгаад хэлний дор савх хийн

чичрүүлэхэд УРФ гэсэн авиа гарна.

Хатуу тагнай зөв байрлалтай бол хэлний үзүүрийг түүнд хүргэн чичрүүлж,

хүйтэн амьсгал гарган дуугарна.

Ангид шинээр үсэг үзэх бүрд зөвхөн сурах бичгээс унших даалгавар өгөхөөс гадна гэртээ

байгаа сонин сэтгүүл, номын гарчиг зэргээс үзсэн үсгээ олох, унших зэрэг даалгавар өгч

болно. Эгшиг үсгүүдийг нүдлэхэд нь тус болох тоглоом тоглуулж болно.

Цагаан толгойн үед авиа ялган сонсох, зөв дуудах чадварыг илрүүлэх даалгаврын жишээ

(“м” авиаг жишээлэн авав):

Чадвар Илрүүлэгч Даалгаврын жишээ

“М” авиаг

үгийн бүтцээс

ялган таних,

байрыг нь

тодорхойлох

“М” үгээс авиаг ялгаж

сонсох

Хувилбар 1. Багшийн уншихыг сонсоод “м” авиа бүхий

үгийг олж хэлнэ үү.

Наадам болов. Нум сум харвав. Хурдан морь уралдав.

Хувилбар 2. Дууг дуулахдаа “м” авиатай үгийг олоорой.

Бөмбөг бөмбөг хөөрхөн дөө

Бөмбөгөөр тоглох гоѐхон доо

Хөөрхөн бөмбөгөөр

Харилцаж тоглоѐ хоѐулаа

Зургийг нэрлэж, “М”

авиа байгаа үеийг олох

Хувилбар 1. Зургийг нэрлэ. “М” онсогдож байгаа үеийг

будаарай.

Хув

илб

ар 2. Нэрэнд нь “м” авиа сонсогдож

байгаа зургийг олоорой. (будаарай гэж

болно)

Авиаг зөв

дуудах

Ойролцоо дуудлагатай

авиаг зөв дуудах

Хувилбар 1. Түргэн хэллэгийг дагаж хэлээрэй.

Манай хааны мянган мөнгөн бөмбөгийг

Мянган мөнгөн бөмбөг гэхгүй бол

Хэний хааны мянган мөнгөн бөмбөгийг

Мянган мөнгөн бөмбөг гэх вэ?

33

Хялбаршуулан хэлүүлж болно. Жишээ нь:

. Манай хааны мянган мөнгөн бөмбөг

Манай хааны мянган мөнгөн бөмбөг

Хувилбар 2. Сонсоод “м” авиа ижилхэн хэлэгдэх үгийг

хэлээрэй.

самбар, бөмбөр ... (бамбар сүмбэр, ... г.м)

2.2. Цàãààí òîëãîéн ¿ñýãòýé танилцах, уншиж, бичиж сурах

Авиаг таниулахдаа эхээс өгүүлбэр, өгүүлбэрээс үг, үгээс авианы задлаг хийх замаар

таниулж, улмаар тэрхүү авиаг тэмдэглэсэн үсгийг таниулснаар үе холбон үг, үг холбон

өгүүлбэр, өгүүлбэр холбон эх уншууж бичүүлэхэд сургана. Өөрөөр хэлбэл авиаг задлаг

хийх замаар таниулдаг бол уншиж бичихийг нийлэг хийх замаар сургаж ирсэн

уламжлалтай.

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.2.1.

Үндсэн долоон эгшиг

үсэгтэй танилцах,

уншиж, бичих

Аа- аа

Ээ- ээ

Ии- ий

ай, эй

Оо- оо- ой

Уу- уу- уй

Өө-өө

Үү- үү- үй

Үсэг таниулах

6. Шинэ авиаг тэмдэглэдэг дармал үсгийг

ажиглах, ижил ба ялгаатай тал, төсөөтэй

зүйлийг ярилцах, үсэг нүдлэх дадлага хийх.

Жишээ нь: “И и” үсэг

“Ии” үсэгтэй ижилхэн зүйл.. Муруй замын

тэмдэг, эвхдэг метр гэх мэтээр төстэй зүйлийг

нэрлэж, учрыг ярилцах, шагай, утас, савх

зэргээр бүтээлгэнэ.

Нийлэг хийх

7. Шинээр үзсэн эгшиг үсгээр үг бүтээж унших

8. Шинэ үсэг бүхий үе, үг, зурагт холбоо үг,

зурагт өгүүлбэрийг сурах бичиг зэргээс

унших. Жишээ нь:

9. Бичмэл үсэгтэй танилцах, бичих

Эгшиг авиа

таниулахад

ашиглаж болох

үлгэр, зохиол

Дармал ба

бичмэл үсэг

Ханын хүснэгт

Үеийн хүснэгт

Эгшиг үсэг

нүдүүлэх

зориулалт бүхий

төрөл бүрийн

дидактик

хэрэглэгдэхүүн

2.2.2.

I шатны гийгүүлэгч

үсэгтэй танилцах,

уншиж, бичих

Мм

Сс

Хх

Вв

Рр

Лл

Нн

Шш

Үсэг таниулах

6. Шинэ авиаг тэмдэглэдэг дармал үсгийг

ажиглах, ижил ба ялгаатай тал, төсөөтэй

зүйлийг ярилцах, үсэг нүдлэх дадлага хийх.

Жишээ нь: “М м” үсэг

“Мм” үсэгтэй ижилхэн зүйл. Тэмээний бөх,

хоѐр уул, гэх мэтээр төстэй зүйлийг нэрлэж,

учрыг ярилцах, шагай, утас, савх зэргээр

бүтээлгэнэ.

Нийлэг хийх

7. Шинээр үзсэн үсгээр үг бүтээж унших

а. битүү үе бүтээж унших: ам, им, эм

б. Задгай үе бүтээж унших: маам, мээм, амуу,

эмээ

8. Шинээр үзсэн үсэг бүхий үе, үг, холбоо үг,

өгүүлбэрийг сурах бичиг зэргээс унших

Ярилцах сэдэв,

авиа таниулах үг::

Зурагт ба бичмэл

үзүүлэн

Үсгийн сан, үеийн

хүснэгт

Савх, шагай, утас

Үлгэр, өгүүллэгийн

бичлэг

34

9. Бичмэл үсэгтэй танилцах, бичих

Бичмэл “Мм” үсгийг дармал үсэгтэй

харьцуулан ижил ба ялгааг ярилцана.

Саадтай хэлэгддэг II

шатны гийгүүлэгч

үсэгтэй танилцах,

уншиж, бичих

Дд

Бб

Гг

Тт

ь

Цц

Чч

Зз

Жж

Үсэг таниулах

6. Шинэ авиаг тэмдэглэдэг дармал үсгийг

ажиглах, ижил ба ялгаатай тал, төсөөтэй

зүйлийг ярилцах, үсэг нүдлэх дадлага хийх.

Жишээ нь: “Д д” үсэг

“Дд” үсэгтэй ижилхэн зүйл. Хоѐр хөл дээрээ

хагас сууж байгаа хүн гэх мэтээр төстэй

зүйлийг нэрлэж, учрыг ярилцах, шагай, утас,

савх зэргээр бүтээлгэнэ.

Нийлэг хийх

7. Шинээр үзсэн үсгээр үг бүтээж унших

а. битүү үе бүтээж унших: од, эд, мод, шүд,

нүд, хад, хадаас,

б. Задгай үе бүтээж унших: дах, дэх, дус, дүн

8. Шинээр үзсэн үсэг бүхий үе, үг, холбоо үг,

өгүүлбэрийг сурах бичиг зэргээс унших

9. Бичмэл үсэгтэй танилцах, бичих.

Бичмэл үсгийг дармал үсэгтэй харьцуулан

ижил ба ялгааг ярилцана.

Ярилцах сэдэв:

Зурагт ба бичмэл

үзүүлэн

Үсгийн сан, үеийн

хүснэгт

Савх, шагай, утас

Үлгэр, өгүүллэгийн

бичлэг

2.2.3.

Я-ийн төрлийн үсэг,

онцгой гийгүүлэгч,

хатуугийн тэмдэгтэй

танилцах, унших,

бичих: Яя

Ее

Ёѐ

Юю

ъ

Пп

Кк

Фф

Щщ

1. Зураг ажиглаж, зургийн талаар ярилцана.

2. Зургийн хажууд бичсэн тулгуур үг уншина.

3. Уншсан үгээс танил биш үсгийг олж, төсөөтэй

зүйлийнх нь талаар ярилцана.

4. Үгийг давтан хэлж, сонсож, шинээр танилцаж

байгаа үсгийн нэрийг огтооно.

5. Шинэ үсгийг уншина.

6. Үсгийг бичнэ.

7. Сурах бичгээс эдгээр үсэг бүхий үг, өгүүлбэр,

эх унших дадлага хийнэ.

Ярилцах сэдэв:

Багшид өгөх санамж:

Эгшиг үсэг таниулах

Эгшиг үсгийг хоѐр õýñýã áîëãîí эхлээд үндсэн долоон эгшиг+ й, ы, дараа нь я-ийн төрлийн

дөрвөн үсэг таниулж ирсэн уламжлалтай.

а. Үндсэн долоон эгшиг үсэг таниулах. Эдгээрийг бусад үсгээс түрүүлэн заадаг нь

монгол бичгийг зааж ирсэн уламжлал төдийгүй авиаг үгийн бүтцээс ялган сонсох, хэлэх,

тогтооход хялбар, авианы дуудлага ба үсгийн нэр адилхан байдаг тул унших бичихийн

суурь болдог. Энэ нь эгшгийг хамгийн уужим агуу дуудагдах “а” эгшгээс уруул цорвойж,

хамгийн уйтан дуудагддаг “ү” эгшиг хүртэл дараалуулсан тул сурагчид эгшиг авиаг маш

хялбархан цээжилж тогтоодог. Энэ нь өгүүлэх эрхтний ажиллагааны зохицолд тун сайн

нийлэмжтэй төдийгүй цаашид гийгүүлэгч авиатай холболт хийх аргад хялбар суралдаг

байна. Харин үсгээ нүдэлж байгаа эсэхэд багш анхаарах хэрэгтэй.

35

Эгшиг үсэг

Эгч дүү бид долуулаа

Эгшиг үсэг гэгддэг билээ.

Эн чацуу бид долоог

Эелдэг яруу гэдэг билээ.

Үсэг үсэг олуулаа

Үндсэн эгшиг долуулаа

Эвсэг үсэг олуулаа

Эгшиг үсэг долуулаа

А, Э, И, О,У, Ө, Ү

Гэхдээ бид эгшиг бол

Гийгүүлэгч найзгүй бол

Үгс холбож чадахгүй

Үйлс зорилго бүтэхгүй

А, Э, И, О, У, Ө, Ү

Ж. Дашдондог

Эгшиг үсэг

А,Э,И,О,У, О,Ү

Алтан номын үсгээ

А, Э, И, О, У, Ө, Ү

Оюун ухааны шалгуур аа

Ай ,ой,уй, эй, үй бид тавыг

Ажиж сайн харвал хоѐр үсэг ч

Анзаарч дуудвал нэг авиа шүү,

Ай, эй, ой, уй, үй.

Урдах и-тэйгээ нийлсэн чинь

Урт эгшгийн нэг нь болчихлоо.

Ухаант ө минь уучилаарай

Урт эгшгийн өргөөндөө уулзъя даа.

Аа, ээ,ий,оо, уу, өө, үү

Т.Галсан

Эгшиг үсгийг таниулахдаа эхлээд богино, дараа нь урт ба хос эгшгийг богино эгшигтэй

болон өөр хооронд нь харьцуулан жиших аргаар үсэг таниулж бичлэгийн ялгааг

ойлгуулна. Тухайлбал, а-аа-ай, э-ээ-эй, и-ий-ы, о-оо-ой, у,уу,уй, ө-өө, ү-үү-үй

Урт “ий” авиа үсэг таниулах хэсэгт “й”, “ы” хоѐр үсгийг таниулдаг. Гэхдээ энэ хоѐр үсгийг

эр, эм үгэнд ялган бичдэг учрыг нарийн тайлбарлах шаардлагагүй, харин үсгийн дүрс,

бичлэг нь ялгаатай ч адилхан “и” гэсэн уншдагийг хэлж, дадлагажуулах хэрэгтэй. Улмаар

“ав-аав-айв, ус-уус, үс-үүс, хур- хуур, дэл- дээл” гэх мэтээр үгсийг, мөн “үс-үү-үйс” гэх

мэтээр жишин уншуулж, бичүүлнэ. Урт ба хос эгшиг монгол хэлэнд бие дааж, дангаараа

үг байх тохиолдлыг сонгон авч, бусад үгтэй холбон утгыг тайлбарлах замаар уншуулж

бичүүлэх хэрэгтэй. Жишээ нь оо саван, гарын үү, сүү уу, модны өө, бүү ай, Өгүүлбэр

зохиолгох нь үгийн утгыг мэдэхэд ач холбогдолтой. Хос эгшиг нь хоѐр авианы нийлэмж

бөгөөд “й” үсэг үзээгүй байхад “а, э” эгшиг үсгийг заах тул эхлээд зөвхөн богино, урт

эгшийг таниулж, “й” үсэг үзсэний дараа “ай, эй” гэж хос эгшиг үсэг уншуулна. Харин “о, у, ө,

ү” дөрвөн эгшиг үсгийг урт, хос эгшгийг хамтад нь заана.

Ýãøèã àâèà, ¿ñýã òàíèóëàõàä òîäîðõîé ¿ã óíøèõ íºõöºë á¿ðäýõã¿é òóë øèíýýð òàíèóëæ

áàéãàà ýãøèã àâèà, ¿ñýã îðñîí òºðºë á¿ðèéí ýõèéã õè÷ýýëäýý àøèãëàõ ÿâäàë ÷óõàë áàéäàã.

Жишээ нь:

б. Я-ийн төрлийн үсэг таниулах. Үет үсэг буюу я, е, ѐ, ю” дөрвөн үсэг нь хэлний

дундуурх “j” гийгүүлэгчийн дараа а, о, э (ө), у(ү) эгшиг орсон нийлцийг тэмдэглэсэн үсэг

тул үет үсэг гэдэг. Энэ дөрвөн үсэг нь хэдийгээр тус тусдаа өөр дүрс, дуудлагатай үсэг

боловч угтаа “j” гэсэн нэг л авиалбарын тухай ойлголт юм.

я=j + а, е=j + э, е=j + ө, ѐ= j + о ю= j + у, ю= j + ү

36

Зарим багш үүнийг мэдэхгүйгээс болж авианы задлаг нийлэг аргаар таниулах гэж

оролддог нь буруу юм. Эдгээр үсгээс “я, ѐ” үсгийг үгийн эхэнд дангаараа задгай үе болох

байрнаас, тухайлбал, ямаа, ялаа, ѐроол, ѐотон гэх мэтээс таниулж болно. Харин “е ,ю”

хоѐр үсэг нь тус бүр хоѐр дуудлагатай нь хоѐр өөр үгээс таниулна. Тухайлбал, “ю”

үсгийн “j+ү” авины нийлцийг “юүдэн юүлүүр” гэсэн үгээс, “j+у” авины нийлцийг “юм, юу”

гэсэн үгээс таниулахад тохиромжтой. Харин нэг “е” үсгийн хувьд “j+э” нийлцийг “еэвэн, ер,

еэвэн, “j+ө” авианы нийлцийг “ерөөл, ерөнхий, ес, ерөөл” зэрэг үгээс таниулна. Гэхдээ

хүүхдэд ийм хоѐр авиа тэмдэглэдэг гэсэн онолын тайлбар өгөх шаардлагагүй.

Авиа зүйн энэ онцлогийг бага насны хүүхдэд ойлгуулахад төвөгтэй тул шууд үсгийн

дуудлага ба дүрсээр нь таниулах нь зохимжтой. Ийм учраас авиаíû задлаã àðãààð áèø,

зөвхөн ¿ñãèéí àðãààð çààæ òàíèóëäàã. Үсгийн арга гэдэг нь тухайн авиаг тэмдэглэсэн

дүрсээс нь эхэлж таниулахыг хэлнэ. “ßнзага, ямаа, янгир” ãýõ ãýõ ìýòýýð ¿гийн эхэнд тод

хэлэгдэж, дангаараа үе бүтээж байгаа ¿ãèéã õàðóóëæ, òàíèë áèø ¿ñãèéã îëæ íýðëýõ,

çàìààð зааж ойлгуулна. 1. Үгийн эхэн, дунд, адагт биеэ даасан үет үсгийн үүргээр хэрэглэгдэнэ. Жишээ нь:

явах (jавах), уяа (уjаа), хоѐр (хоjор)

2. Хэлний дундуурх “j” гийгүүлэгчийн дуудлагаар хэрэглэгддэг. Жишээ нь: оѐ (о j), хая

(ха j)

3. Үгийн эхэнд зөөлөрсөн гийгүүлэгчийн дараа богино эгшиг “а” орвол “я” үсгээр ялгаж

бичдэг. Энэ тохиолдолд ялгах үүрэгтэй гэж үздэг.Жишээ нь: мянга (мианга), ням

(ниам)

Үсгийн арга гэдэг нь авианы задлаг хийлгүй, тухайн үсэг таниулахаар сонгосон үгийг

харуулж, түүнд байгаа танил үсгийг уншуулсны дараа шинээр танилж байгаа үсгийг

нэрлэн, дуудлагыг нь таниулах замаар уншуулж сургадаг арга юм. Үсгийн аргаар шинэ

үсэг таниулах архам: 1. Сонгосон үгийг зургийн хамт багш харуулж, үгийг багш уншиж сонсгоно.

2. Тухайн үгийн бүтцээс мэддэг ба мэддэггүй үсгийг нь сурагчдаар олгуулна.

3. Танил үсгийг нэрлүүлнэ.

4. Танил бус үсгийн дүрсийг ажиглаж, юутай төсөөтэй болохыг ярилцана.

5. Үгийг уншиж, хэрхэн дуудагдаж байгааг сонсгож, дуудлагыг нь таниулна.

6. Үсгийг бичүүлнэ.

7. Үе, үг уншуулна.

8. Өгүүлбэр уншуулна.

9. Эх уншуулна.

Үсгийн аргаар заах аргачлалыг “я” үсэг таниулахаар үлгэрлэн тайлбарлая.

Янзаганы зураг харуулж, янзаганы тухай товч ярилцана.

“Янзага” гэсэн бичиг харуулж, дармал үсгээс мэддэг үсгийг нь нэрлүүлнэ. Танил

биш үсгийг олуулж, дуудлагыг багш хэлж өгнө. Эсвэл үгийг бүтнээр нь хэлүүлж

хэрхэн хэлэгдэж байгааг сурагчдаар ажиглуулан хэлүүлж болно. Дараа нь үсгийг

нүдлэн тогтоолгох зорилгоор юутай төсөөтэй болохыг ярилцана. Савх, төрөл

бүрийн дүрс, утас зэргээр “Я” үсгийг бүтээлгэнэ.

Бичмэл “Яя” үсгийн зурлагыг таниулна. Хэдэн зурлагаас бүтсэнийг ажиглуулж

ярилцана, тайлбарлана.

“Я” үсгийг таниулсны дараа сурах бичгээ баганын үгийг уншуулж, “я” үсгийн байрыг

ажиглуулна. Уншуулах явцдаа урт, богино эгшгийн ялгааг сануулах нь илүүдэхгүй

байх. Тухайлбал, хая – хаяа, уя – уяа

Дараа нь өгүүлбэр, эх уншиж ярилцана.

37

Бичмэл Я үсгийг бичүүлэхдээ ямар шугамаас эхлэн бичих, хаана дуусахыг

ойлгуулах нь зүйтэй. Бичихийн өмнө багш агаарт бичүүлэх, дагуулан бичүүлэх

аргаар баримжаа өгч байж дараа нь дэвтэрт бичүүлнэ.

Эдгээр үсгийг заахдаа “туслах эгшиг” “хоѐр авиаг тэмдэглэсэн үсэг” гэх мэт үг хэллэг, нэр

томьѐог ашиглах шаардлагагүй. Хүүхдийг ойлгомжгүй үгээр төөрөгдүүлэх болно.

Гиийгүүлэгч үсэг таниулах

Ãèéã¿¿ëýã÷ ¿ñãèéã ãóðâàí õýñýã áîëãîí òàíèóëàõààð ñóðгалтын хөтөлбөрт тусгасан.

а. Эхний шатанд уушгинаас гарах хийн урсгалын замд тохиолдох саад багатай,

удаан хэлэгддэг, Мм, Сс, Хх, Вв, Рр, Лл, Нн, Шш зэрэг гийгүүлэгч

б. Дараа нь саад ихтэй, түргэн хэлэгддэг Дд, Тт, Гг, Бб, Цц, Чч, Зз, Жж гийгүүлэгч

болон зөөлний тэмдэг үсэг

в. Харин гуравдугаар шатанд гадаад үгэнд ихэвчлэн бичдэг “п,к,ф,щ” үсэг болон

хатуугийн тэмдэг үсэг таниулна. Нэг, хоѐр дугаар шатны гийгүүлэгчийг òóñ òóñàä íü á¿ëýã

áîëãîí òàíèóëàõ áºãººä ýäãýýðèéã үгийн төгсгөлөөс авианы задлаг нийлэг аргаар таниулна.

. Гийгүүлэгчийг таниулахдаа ямагт нэр үгийг сонгодог билээ.

а. Саадгүй хэлэгддэг гийгүүлэгч. Эхний шатанд уушгинаас гарах хийн урсгалын

замд тохиолдох саад багатай, удаан хэлэгддэг, Мм, Сс, Хх, Вв, Рр, Лл, Нн, Шш зэрэг

гийгүүлэгчийг таниулах бөгөөд эхний гурван гийгүүлэгчийг буюу “м,с,р” үсгийг нягт нямбай

таниулснаар унших бичих суурь зөв тавигддаг. Иймд энэ үед багш анхаарлаа илүү

төвлөрүүлэх шаардлагатай. Эгшиг авиаг удаан дуудаж сурсан сурагчдад хэлж сурахад нь

хялбар байх талыг бодолцож, үндсэн өнгөөр нь удаан дуудах бололцоотой, ямарч үед

дуугаа хадгалдаг, дуурхаг М гийгүүлэгч авиаг эхлэн оруулсан билээ. “М” авиа нь

сонсголонт, дуутай, уруулын, хамжих, хамаршсан, утга ялгах талаасаа туйлын тод. Үгийн

эхэн, дунд, адагт хаана ч тохиолдоно.

Íýãä¿ãýýð шатны гийгүүлэгч үзэх явцад хүүхэд бүрд үе холбон ¿ã унших, óíøñàí нүдлэí

òîãòîîõ эхлэл тавигдсан байх ѐстой. Эхний 5 гийгүүлэгчийг үзэõ хугацаанд багш ÿàðàëã¿é

òîãòóóí àæèëëàæ, хүүхэд нэг бүрт унших àíõíû дадлага олгох ѐстой. Энэ үед л õ¿¿õýä

уншлагад сурахгүй бол öààøèä хоцрх магадлал өндөр байдгийг багш нар хатуу анхаарах

хэрэгтэй. Íýãä¿ãýýð øàòíû ãèéã¿¿ëýã÷ýýñ “í” авиа, ¿ñãèéã òàíèóëàõàä íýëýýä îíöëîãòîé.

Ó÷èð íü “í” ¿ñãýýð õýëíèé ¿ç¿¿ðýýð áîëîí óãààð õýëýãääýã õî¸ð ººð àâèàã òýìäýãëýäýã òóë

áàãà íàñíû õ¿¿õäýä çýðýãö¿¿ëýí çààõàä òºâºãòýé áàéäàã. Сүүлийн үед зарим багш нар “н”,

“г” ãèéã¿¿ëýã÷ийг бусад гийгүүлэгчийн адилаар зааж байгаа нь ажиглагддаг. Гэтэл эн

ньдлэг сул, нөгөө талас бүтээлч биш ажиллаж байгааг харуулж байна. Гийгүүлэгч

таниулах энэ шатанд “н” үсэг нь хоѐр өөр авиаг тэмдэглэж, өөр өөрөөр дуудагддаг нарийн

учиртай. Үүнийг сайн ойлгуулаагүйгээс хүүхэд ихээхэн бэрхшээлтэй тулгардаг байна. “Н”

үсэг нь хоѐр авиа тэмдэглэдэг тул эхлээд хэлний угийн “н” авиаг таниулж, “он, сан, хан”

гэх мэтээр уншиж сурсны дараа хэлний үзүүрийн “н” авиаг дахин таниулж, “оно, сана,

хана” гэх мэтээр уншуулж сургах хэрэгтэй. Н үсгийн хоѐр дуудлагыг заах явцад хэлний

үзүүрийн “н” ардаа эгшиг үсэгтэй, хэлний угийн “н” ардаа эгшиггүй бичигддэг болохыг

ойлгуулна.

сан-сана он-оно хонх-хонох

саван-савна хаван-хавна хаан-хаана

орон-орно эрэн-эрнэ эн –энэ

Ийм үсгийг харьцуулан уншуулснаар шууд уншдаг, жишээ үг хэлж чаддаг болгоно.

б. Саадтай хэлэгддэг гийгүүлэгч. Хоѐрдугаар шатанд нэгдүгээр шатны

гийгүүлэгчтэй адилхан удаанаар хэлж болдоггүй д, б, г, т, ц, ч, з, ж гийгүүлэгч болон

хатуугийн тэмдэг үсгийг тэмдэг үсгийг таниулна..Эдгээр гийгүүлэгчийг удаан хэлж

болдоггүй, хурдан огцом хэлэгддэг онцлогтой бөгөөд хамжин тэсрэх «т, д, г, б», хамжин

шүргэх «ж, з, ц, ч» авиаг түргэн хэлэгддэг гийгүүлэгч авиа гэдэг. Эдгээр авиаг үгээс ялган

38

заах цэвэр зөв дуудах, холбон уншихад элдэв бэрхшээл тохиолддог.

Эдгээр гийгүүлэгч авиаг огцом тод хэлэхгүй, жаахан удаан хэлбэл “тэ, дэ, чэ, цэ” гэх мэт

үе болон хэлэгдээд холбон унших үед «тэор, дэүн, чэоно» гэх мэтээр уншихад хүргэдэг

тул аль болох зөв, тод дуудахыг эрхэмлэх хэрэгтэй. Эдгээр авиаг дуудахдаа хойно, өмнө

нь ямар ямар нэг авиа хэлэлгүй, «ард, хүрз, навч, бут, угж, арц, « гэх мэт үгэнд хэлэгдэж

байгаа шигээр хэлэх нь зохистой.

Түргэн хэлэгддэг гийгүүлэгчид нь “ц-ч, з-ч, т-д, г-х, б-в” гэх мэтээр хос хосоор авианы

дуудлагын хувьд төстэй учир эхлэн сурч байгаа хүүхэд хооронд нь сольж хэлэх, унших

тохиолдол гардаг. Хоѐрдугаар шатны гийгүүлэгчээс “г” үсэг хэлний ба хоолойн хоѐр авиа

тэмдэглэдэг бөгөөд хоолойн “г” нь га, го, гу үе, хэлний “г” нь гэ, ги, гө, гү үе үүсгэдэг

онцлогтой. Монгол хэлэнд ихэнх гийгүүлэгч үгийн эцэст гийгүүлэгчийн дараа эгшиггүй

ордог ч «г» авианы хувьд ийм тохиолдол байдаггүй онцлогтой. Ийм учраас “г” авиа, үсгийг

эхлээд “цаг, баг, туг” гэх мэт үгээс таниулж, дараа нь задгай үеийг уншуу “баг-бага, тараг-

тарга, араг-арга” гэх мэт хос үгс уншуулж, өгүүлбэр зохиолгох, тохирох зурагт

харгалзуулах зэргээр ялгааг ойлгуулж болно. Харин “б” гийгүүлэгчээр төгссөн үг монгол

хэлэнд огт байдаггүй тул үгийн эхнээс таниулдаг өдийгүй том жижиг, дармал бичмэл

дөрвөн үсгийн дүрс нь өөр хүүхдэд нэлээд бэрхшээлтэй байдаг.

в. Онцгой дөрвөн гийгүүлэгч. Харин гадаад үгэнд ихэвчлэн бичигддэг “п, к, ф, щ”

үсгийг цагаан толгойн төгсгөлд үздэг. П авиа нь “пагдгар, пар пар, пас пүс, пал пүл” гэх

мэтээр үгийн эхэнд, авиа дуурайх үгэнд цөөнгүй хэрэглэгддэг, харин үгийн төгсгөлд

ордоггүй. Харин гадаад хэлнээс орж ирсэн “Пагма, паалан, пуужин” гэх мэт цөөн үгийн

эхэнд хэлэгдэж, бичигддэг. Ийм учраас багш өргөн хэрэглээнд хэрэглэгддэг “марк, кино,

фото, парк, пүүз, кино, фтортой оо гэх мэт хүүхдийн өдөр тутмын амьдралд тохиолддог

үгсийг уншуулж бичүүлэх замаар сургана. Энэ дөрвөн үсгийг я-ийн төрлийн дөрвөн

үсэгтэй адилхан үсгийн аргаар таниулж ирсэн уламжлалтай.

Тэмдэг үсэг таниулах

Цагаан толгойн үсэгт ямар ч авиа тэмдэглэдэггүй хатуугийн тэмдэг “ъ”, зөөлний тэмдэг “ь“

гэсэн нэртэй хоѐр үсэг байдаг. Тэдгээрийг тэмдэг үсэг гэж нэрлэнэ. Авиа тэмдэглэхгүй

учраас тэмдэг үсгийг мөн үсгийн аргаар таниулна. Хатуу ба зөөлний тэмдэг нь хоѐулаа

нэгдүгээр биеийн шийдэн хүсэх утгатай ”я, е, ѐ” нөхцөлийг өмнөх гийгүүлэгчээс нь салгаж

тусгаарлах үүргийг гүйцэтгэдэг. Жишээ нь: явъя, харъя, оръѐ, хуулъя, үзье, өгье, хүсье эр

эм үгэнд ялгаатай хэрэгдэгддэг. Эдгээрийг заахдаа дүрэмчлэн ярьж ойлгуулах бус зөв

хэвшүүлэн уншуулж сургахыг голчилно.

Харин үүнээс бусад тохиолдолд зөөлний тэмдэг нь өмнөх гийгүүлэгчийг зөөлрүүлэх өөр

нэг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл зөөлний тэмдэг нь эр үгэнд зөөлөрснийг, эм үгэнд тусгаарлах

үүрэгтэй. Жишээ нь: - Зөөлөрснийг тэмдэглэх Жишээ нь: хор-хорь, ам-амь, тав-тавь

- Тусгаарлах Жишээ нь: үзье, хэлье, өгье, үүрье

Зөөлний тэмдгийг үгэнд утга ялгаж байгаа үүргийн талаас харьцуулан ойлгуулна. Үүнд: ам – амь тав – тавь хар – харь бар – барь

Эдгээр үгсийг холбоо үг өгүүлбэрт оруулан утгын ялгааг ярилцана. Өөрөө хэлбэл

зөөлөрсөн ба зөөлрөөгүй гийгүүлэгчтэй авианы бүрхүүл ижилхэн үгсийг сонгон харьцуулах

аргаар заана. Үгийн утгыг тодорхой ойлгуулахын тулд холбоо үг, өгүүлбэрт оруулж хэлэх,

хүүхдээр ийм маягаар өгүүлбэр зохиолгож болно. Жишээ нь:

хүний амь хүний ам

39

морь барь хийж бар / бар арслан

гэртээ харь намайг хар / хар өнгө

номоо тавь хадаасны тав гэх мэт.

Хүүхэд бүрд ижилхэн даалгавар өгч, гүйцэтгэлийн хурдаар нь урамшуулдаг багш нар олон

байдаг. Гэтэл үсэг заалгасан шавь нар жигд бус суралцдаг, зарим нь уншиж бичихэд маш

хурдан суралцаж байхад зарим нь удаан, үсгээ бүрэн нүдэлдэггүй, холбон уншиж

чаддаггүй хүүхэд байсаар байдаг нь хүүхэд бүрийн хөгжил, танин мэдэхүй, суралцах

чадварын ялгааг харуулж байгаа хэрэг. Үүнээс болж сурлагын хоцрогдол гардаг. Ийм

учраас багш нар сурагчдынхаа энэ байдлыг харгалзан үзэж, сул сурагчдын хоцрогдлыг

арилгах, сайн сурагчдыг хөгжүүлэх ялгаатай хэрэгцээ үүснэ гэсэн үг. Ийм учраас явцын

үнэлгээний арга, техникээс ашиглах нь үр дүнтэй. .

Шинэ үсэг авиа таниулахад авианы задлал хийх үгийг зөв сонгох нь маш чухал. Тухайн

үгийг сонгож болохуйц эх, өгүүлбэрийг урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Гэхдээ авианы

задлал хийхээр соносон үг нь энэ зорилогод сайн тохирч болох ч зарим хүүхдэд мэддэг

танил байхад заримд нь танил биш байдаг. Мал аж ахуйтай холбоотой үг хэллэг хот

суурин газрын хүүхдэд, суурин газрын амьдралтай холбоотой үг хэллэг хөдөөгийн хүүхдэд

танил биш байдаг төдийгүй өнөөдөр түгээмэл хэрэглэглэхээ больсон зарим үг хэллэг àëü

÷ хүүхдэд ойлгомжгүй байдаг. Жишээ нь “ээрүүл” гэсэн үг хот хөдөөгийн аль ч хүүхдэд

ойлгомжгүй үг болжээ. Ийм учраас үг бүрийн утгыг хүүхдэд ойлгуулахад анхаарч, бодит ба

зурагт үзүүлэн таниулах ашиглах хэрэгтэй. Багш хэчнээн тайлбарлаж ярьсан ч хүүхэд

төдийлэн ойлгохгүй. Үгийн утгыг мэдэхгүй байх нь хүүхдийн сурахад ихээхэн бэрхшээл

учруулдаг тул үгийн утгыг тодруулах, ойлгуулахад зураг, бодит үзүүлэн чухал үүрэгтэй.

Жишээ нь: “гүзээтэй шар тос”-ны зураг үзүүлэх шаардлагатай. Иймд багш зургийг нь зурж

бэлтгэсэн байх хэрэгтэй.

Сүн далайг шалбааг байхад

Сүмбэр уулыг дов байхад… гэсэн хэлцийг тайлбарлахад мөн зураг ашиглавал

хялбар ойлгох болно. Эгшиг авиаг хэлэхэд өгүүлэх эртхтэн ингэж тэгж оролцоно гэж

тайлбарлахын оронд өөрийн болон бусдын хэлэхийг ажиглах, уруул хэрхэн оролцож

байгааг ажиглах боложмийг олгох хэрэгтэй. Ойлгомжгүй үг хэллэгийн утгыг тодруулахад

толь бичиг чухал үүрэгтэй хэдий ч нэгдүгээр ангийн сурагчдын хувьд ийм чадвар хараахан

бий болоогүй байгаа тул багш үзүүлэн таниулах ашиглан тайлбарлан ярих нь ач

холбогдолтой.

Цагаан толгойн үсэг зааж эхлэхийн өмнө хэдэн сурагч уншиж чаддаг, хэд нь бичиж чаддаг,

хэд нь цагаан толгойн үсгийг бүрэн мэддэг, хэр зэрэг уншдаг гэх мэтээр сурагчдын мэдлэг

чадварын түвшнийг оношлон тогтоох хэрэгтэй. Энэ нь бүх хүүхдийг уншиж, бичиж

чадахгүй гэж шинээр заахын зэрэгцээ бас уншиж бичиж сурсан, эсвэл үсгээ таньж мэддэг

хүүхдээ бодож хичээлээ төлөвлөнө гэсэн үг. Шинээр зааж байгаа үсэг бүрийг цаг тухайд

нь нүдлүүлж, уншуулж бичүүлэхийг зорих хэрэгтэй. А,Э,И эгшгийг сурагчид сайн сурдаг

бол ойролцоо дуудлагатай, ойролцоо дүрстэй о, у, ө, ү үсгийг сольж унших тохиолдол

цөөнгүй байдаг. Багш нар хүүхдийн танин мэдэх зүйл тогтлыг сайн мэдсэний үндсэн дээр

аль үсэг заахад хэдий хэмжээний цаг хугацаа зарцуулахыг сайн тооцож төлөвлөх

хэрэгтэй.

Ангид шинээр үсэг үзэх бүрд зөвхөн сурах бичгээс унших даалгавар өгөхөөс гадна гэртээ

байгаа сонин сэтгүүл, номын гарчиг зэргээс үзсэн үсгээ олох, унших зэрэг даалгавар өгч

болно. Эгшиг үсгүүдийг нүдлэхэд нь тус болох тоглоом тоглуулж болно. Шинээр үсэг үзэж

нүдэлж байгаа үед үсгийн зарим хэсгийг цухуйж байгаагаар харуулж, ямар үсэг байж

болохыг төсөөлж бодуулах, батлуулах, батлах гэж оролдох нь шинээр үзсэн үсгээ бүрэн

40

нүдэлж тогтоох, зарим үсгийн ижил ба ялгаатай байдлыг ухаарч авахад тустай. Үүнийг өөр

өөр үсэг дээр хийхдээ хуудас цаасны цаанаас үсгийг сонирхолтой байх болно.

Цагаан толгойн үед уншихад сургах

Сурагчдад авиа, үсгийг эхлэн таниулсан цагаас эхлэн үг, өгүүлбэр уншуулна. Сайн

уншихын тулд үгэнд байгаа бүх үсгийг уншиж сурсан байхаас гадна үгийг зөв унших, үелэн

унших, өгүүлбэр ба эхийг зөв уншуулахад багш анхаарах хэрэгтэй. Нэг үетэй хялбар үгийг

аль болох бүтэн үгээр нүдлүүлэн уншуулах бол урт, хүнд хэцүү үгийг үелэн уншуулна.

Гэхдээ заавал бүх үеэр таслуулах гэх шаардлагагүй. Жишээ нь: “уралдууллаа” гэсэн үгийг

заавал у-рал-дуул-лаа гэж дөрвөн үе болгохын оронд урал-дууллаа” гэж хоѐр хэсэг болгон

уншуулж болно. Хүүхэд сайн уншиж сураагүй байхад үсэг үсгээр, эсвэл үе үеэр салгаж

хэл, үсэглээд унш гэх хэлэх нь зохисгүй. Харин өгүүлбэр, эхийг уншуулахад их, бага

зогсолтыг хийж сургах хэрэгтэй. Унших явцад таслал байвал бага зэрэг, өгүүлбэр төгсөж

цэг тавьсан байвал харьцангуй удаан зогсолт хийж сургана.

Үг нь авиануудын нэгдэл учраас тухайн үгийг бүтээж байгаа авианууд (үсгүүд) хэллэгийн

урсгалд эгшин зуур холбогддог хуультай. Ийм учраас авианууд нэг нэгдээ харилцан

нөлөөлдөг. Үсгээ бүрэн таньж нүдэлсэн ч зарим сурагч уншиж чаддаггүй шалтгаан нь

авианы ийм огцом нарийн холбоог гаргач чадахгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл

үг хэллэгийн урсгалд авиануудын эхлэл, төгсгөл тус тусдаа хэлэгддэггүй харин түрүүчийн

авианы төгсгөл дээр дараагийн авианы эхлэл давхцаж байдагтай холбоотой. Иймд “ма”

гэж уншихад хоѐр үсгээ мэдэж байгаа ч уншиж байгаа нь авиануудын төгсгөл ба эхлэлийн

давхцалыг хийж чадахгүй байгаа хэрэг. Энэ холбоосыг хийж, ма гэдгийг уншуулахын тулд

хоѐр уруулаа нийлүүлэн “м” авиаг хэлэхэд бэлтгээд, араас нь “а” авиаг шууд хэлэх зэргээр

эдгээр задгай үеийг уншуулж сургах нь зохистой. Ийм учраас уншуулж сургахдаа

үсгүүдийн холбоос буюу нэг авиаг нөгөө авиатай, нэг үеийг нөгөө үетэй огцом холбож

сургахад анхаарах хэрэгтэй. Сурагчид бүтэн үгээр уншиж сурах хүртэл энэхүү огцом

холбоог шалмаг тогтоож чаддаг дадал олгох хэрэгтэй. Уншуулж сургахад гардаг нэг

бэрхшээл бол сурагчид үсгийг нэрлэж хэлэх боловч холбон уншиж чаддаггүй. Энэ

тохиолдолд эхний авианы төгсгөлийг хэлэхэд бэлтгээд, өөрөөр хэлбэл эхний авианы

хэлэх байдлаас дараагийн авиаг залгуулан шууд хэлж сургах нь хэрэгтэй.

Жишээ нь: САМ гэхэд

Нэгдүгээр шатны гийгүүлэгчийг таниулах явцад багш дараах чаввар эзэмшүүлэхэд

анхаарах хэрэгтэй.

Хүүхэд бүр үзсэн үсэгийг нүдэлж тогтоох, зөв уншиж сурах

Үеийг маш сайн нүдэлж, чадварлаг уншиж сурах

Үе холбон үг бүтээн унших уншсан зүйлийн утгыг ойлгох. Жишээ нь

са+мар, Са+раа, Со+сор 2 сүү уув гэх мэт

Хүүхэд үг өгүүлбэр уншиж сурахад далд байгаа үсгийг олох, тохирох үеийг холбох зэрэг

дасгалыг өдөр бүр хийх нь үр дүнтэй. Даалгаврыг сурагчдад өгөхдөө “Алимны ард нэг үсэг

нуугдсан байна. Түүнийг олъѐ” гэх мэтээр хэлэхэд хүүхдэд сонирхолтой. (Жишээ 2)

Мөн үеийн хүснэгийг томоор

хийж ангийн хананд

байрлуулах нь үсэг үе нүдлэх

үе холбон уншиж сурах нэг

нөхцөл болдог. Үеийн хүснэгт ашиглан унших дасгал хийлгэх.

А а аа ай

Э э ээ эй

И и ий

О о оо ой

У у уу уй

Ө ө өө

Ө Ө үү үй

Ха ар Ха ар

41

Багш үеийн хүснэгтийг ангид томоор бичиж бэлтгэх эсвэл баг бүрт нэг нэг байхаар бодож

урьдчилан бэлтгэсэн байвал зохино. Эдгээр гийгүүлэгийг таниулах явцад үеийн хүснэгт

ашиглан үеийг нүдлүүлэх тогтоолгох уншуулж сургах үйл ажиллагааг маш чухалчлах

хэрэгтэй. Хүүхэд бүр үсгийг нүдэлж үе холбон унших арга дадлагад суралцаж байгаа

эсэхийг сайтар ашиглаж судалбал зохино.

Үе унших дасгалыг хичээл бүр дээр 2-3 минут хийж хэвших нь үг бүтээн уншихыг хялбар

дөхөм болгодог. Үеийн хүснэгт ашиглахаас гадна харглзаа үүсгэх даалгаврыг хүүхдүүд

дуртай хийдэг. Жишээ нь:

ху ваа

са руу

хо рээ

сэ воо

Үгийн сүлжээ бөглөх, үсгээс үг бүтээж унших даалгавар

өгч болно. Жишээ нь:

Хоѐр авиа тэмдэглэдэг “н,г” гийгүүлэгчийг заахдаа нэлээд анхаарах шаардлагатай.

Тухайлбал, хэлний угийн “н” авиа, үсгийг таниулсны дараа хэлний үзүүрийн авиаг

таниулж, дараа нь харьцуулан утга ялган уншуулж сургана. Уншагад сургах хэд хэдэн

аргаас танилцуулж байна.

Өөртөө унших. Бусад хүний сонсоход зориулж биш, зөвхөн өөртөө зориулж унших

хэлбэрийг хэлнэ. Нэг, хоѐр дугаар ангид сурагчид ихэвчлэн амандаа үглэн “чанга” уншдаг

нь ойлгохын тулд зөвхөн “өөртөө” зориулан уншиж байгаа хэрэг гэдгийг багш нар ойлгох

хэрэгтэй. Энэ нь бага насны хүүхдийн өөрийн уншсаныг сонсож байж ойлгодог онцлогтой

нь холбоотой. Харин дараагийн шатанд буюу ãóðàâ, äºðºâä¿ãýýð àíãèàñ ýõëýí ñóðàã÷èä

“харааны уншлага”-д ñóðàëöаж эхэлдэг.

Бусдад унших. Бусдын сонсож ойлгоход зориулан чанга дуугаар уншихыг бусдад

унших гэнэ. Бусдад унших уншлагыг өөртөө унших “чанга” уншлагатай андуурч болохгүй.

Зорилгын хувьд ялгаатай. Энэ уншлага нь нэг талаас уншихдаа сонсож байгаа хүний

анхаарлыг татаж, сэтгэлд нь хүртэл унших чадварыг харуулдаг бол нөгөө талаас сонсож

байгаа хүн нь хүний уншсаныг ойлгох чадварыг шаарддага. Бусдад унших нь уран

уншлагад сургах эхний алхам болно. Уншиж сурах цагаан толгойн үеэс сурагчид үг,

өгүүлбэрийг алдаа мадаггүй, тод хэлж уншихад суралцах бол анги ахих тусам үг,

өгүүлбэрийн óòãûí ºðãºëò ãàðãàõ, èõ, áàãà çîãñîëò хийх, óíøëàãûí õóðä, ºí㺠àÿëãыг

тохируулан уран унших чадварт суралцдаг. Зөв, уõàìñàðòàé óíøëàãà íü óðàí óíøëàãûí

áýëòãýë áîëäîã. Цагаан толгойн уншлагаас эхлэн уншлагын дараах дөрвөн чадварыг жигд

эзэмшүүлэхийг ахмад арга зүйчид зөвлөсөн байдаг. Үүнд:

Ǻâ óíøëàãà. Ǻâ óíøëàãà ãýäýã áîë алдаагүй (¿ãèéí ¿å, ¿ñýã ñîëüæ, ãýýëã¿é),

àìüñãàë òîõèðóóëàí, áè÷ãèéí õýëíèé ¿íäñýí õýâ æóðìûí äàãóó óíøèõûã õýëíý. Ǻâ óíøèõ ñóóðü

íü öàãààí òîëãîéí ñóðãàëòûí ¿åýñ ýõëýí òàâèãäàæ, àíãè àõèõ òóñàì óëàì ºðãºæíº. Èéì ó÷ðààñ

ñóðàã÷äûã áàãààñ íü àëü áîëîõ øóëóóí øóäàðãà, õóðö òîä õýëæ óíøóóëàõûã õè÷ýýõ

õýðýãòýé. Хэрэв сурагч түгдэрч байвал тухайн үгэнд үеийн задлаг хийж унших дадалтай

болгох хэрэгтэй. Ǻâ óíøèæ ñóðàõàä танил бичш, øèíýýð òàíèëöñàí ¿ãèéí óòãûã îéëãóóëàõ

ÿâäàë ÷óõàë áàéäàã. Àæèãëàëòààñ ¿çýõýä ìóó óíøäàã õ¿¿õýä óíøèæ áàéãàà ç¿éëýý

òºäèéëýí ñàéí îéëãîäîãã¿é áàéíà. Зөв уншлага нь голдуу бусдад уншихаар илэрхийлэгддэг.

Сурагчдын уншлагыг ажиглахад а. Үгийн төгсгөлийг буруу унших

б. Ойролцоо дуудлагатай үсгийг сольж унших

в. Урт, хос, богино эгшгийг буруу унших зэрэг дутагдал ихээхэн гардаг. Иймээс

хүүхэд бүрд унших боломж олгож, ийм үйлийг хэвшил болгохын тулд дараах асуудлыг

А Э У У М Р

Т У У Л А Й

А И Н У Т А

Г Ч А У А Т

Т Э Г Э Р Х

А З А А Н А

А З Й З А Р

42

анхаарах хэрэгтэй. Үүнд: 1. Үсэг, үгийг зөв хэлж дуудах

2. Үсэг, үе орхихгүй гүйцэд унших

3. Үсэг, үе, үгийг давтан хэлэхгүй байх

4. Үсэг, үеийг сольж уншихгүй байх

5. Үсэг, үе нэмж уншихгүй байх

6. Өгүүлбэр уншихдаа өргөлтийг зөв хэлэх

7. Их, бага зогсолтыг зөв хийх

8. Дууны өнгийг тохируулан унших

Зөв уншиж сургахын тулд багш тухайн үсэг үзэхэд шинээр унших үгсийн утгыг

ойлгуулахад анхаарч холбогдох үзүүлэн таниулах бэлтгэх хэрэгтэй. Хэрэв зургаан настай

хүүхдэд ойлгомжгүй байвал бодитоор эсвэл зургаар үзүүлэхээр бэлтгэх бол хялбар үгийг

хичээлийн явцад, заримыг нь уншлагын дараа товч тайлбарлаж болно.

Хурдан уншлага. Сурагчид аажмаар уншлагын хурдыг тохируулан унших дадалтай

болдог. Сурагчдын унших хурд ангиас ангид нэмэгдэнэ. Сурагчид сэдвийг хэт хурдан,

эсвэл хэт удаан унших нь утгыг ойлгоход нь саад болдог. Ер нь уншлагын хурдыг хүний

ярианы хурдтай ойролцоо байхыг зохистой гэж үздэг. Хүний унших хурд нэмэгдэх тусам

мэдээлэл авах боломж нэмэгдэх тул аль болох бага хугацаанд их мэдээлэл авч чадахаар

уншиж сургахад чиглүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэгж хугацаанд унших хурдыг

ахиулна гэсэн үг болно. Зарим сурагч хэт хурдан уншихад анхаарч, уншиж байгаа зүйлээ

ойлгодоггүй бол зарим нь хэт удаан уншсанаас зохиолын агуулыг ойлгоогүй байдаг.

Улиралд 2-3 удаа танил ба танил бус сэдвээр уншлага хийлгэж, унших хурд нь хэрхэн

төлөвшиж байгаад дүгнэлт хийх зүйтэй.

Хүүхдийн хурдан уншлагад сургахад олон арга байдаг. Зарим багш шүлэг

чээжлүүлж уншуулсны дараа сурагчид өөр сэдэв уншихдаа шүлэг уншсан хурдаар

уншихыг эрмэлдздэг. Мөн уншсан сэдвээс аль нэг үгийг хурдан олох (Жишээ нь: Уншсан

эхээс нэг өгүүлбэрийг аль нэг үгийг бичилгүй, зай үлдээх, цэгээр тэмдэглэх гэх мэтээр

уншуулж, дутуу үгийг олох даалгавар өгөх гэх мэт), багшийн асуултад тохирох хэсгийг

олох (Багш уншихын өмнө асуултыг бэлтгэж, унших явцдаа асуултын хариуг олох гэх мэт)

зэрэг дасгал ач холбогдолтой.

Óõàìñàðòàé óíøëàãà. Óíøèõ ÿâöäàà óòãûã á¿ðýí îéëãîæ àâàõûã óõàìñàðòàé óíøëàãà

ãýäýã. ¯¿íèé òóëä çºâõºí ¿ãñèéí óòãûã төдийгүй ºã¿¿ëáýð, öîãöîëáîðóóäûí ñàíààã ñààäã¿é

îéëãîæ áàéâàë çîõèíî. Ñýäâèéíõýý ¿íäñýí àãóóëãûã îéëãîæ áàéíà ãýäýã áîë ºã¿¿ëáýð áîëîí

öîãöîëáîðûí ãîë ñàíààã ÿëãàí ñàëãàæ, òýäãýýðèéí õîîðîíäûí ó÷èð øàëòãààíûã òîãòîîæ ÷àääàã

áàéõûã õýëíý. Çàðèì ñóðàã÷ õýò ò¿ðãýí óíøäàã ÷ îéëãîñîí ç¿éëã¿é õîöîðäîã íü óõàìñàðòàé

óíøèæ ñóðààã¿éòýé íü õîëáîîòîé. Ñóðàã÷èä ýõíýýñ íü ¿ã ¿ãýýð íü áèø, àëü áîëîõ óòãàò

õýñãýýð íü çààãëàí, óëìààð á¿òýí ºã¿¿ëáýðýýð íü óíøèæ ñóðãàõ õýðýãòýé. Á¿òýýë÷ýýð

óòãà÷ëàí óíøèæ ñóðñàí õ¿í íýã õàðàõäàà õýä õýäýí ¿ãèéã (4-5) íýãýí çýðýã óíøèæ ÷àääàã

áàéíà. Èéíõ¿¿ õýä õýäýí ¿ãèéã ã¿éëãýí õàðàõ ÿâöàä öààø íü òèéì ¿ã áàéõ ¸ñòîé ãýäãèéã

òààìàãëàí óíøèõ ÷àäâàðòàé áîëäîã áàéíà.

Сайн уншигч болж төлөвшихөд уншсанаа ойлгож тогтоох явдал чухал. Ийм учраас

сурагчдаар тодорхой сэдэв уншуулсны дараа асуулт асууж хариулт авах, зураг зуруулах,

яриулах, үйл хөдлөл нэрлэсэн үгийг дарааллаар нь байрлуулах, зурагт харгалзуулах,

тохрох хариултыг олохгэх мэт олон аргаар хэрхэн ойлгосныг илрүүлж болно. Нэгдүгээр

ангийн сурагчид нэг уншаад ойлгоход бэрхшээлтэй тул багш эхлэн үлгэрлэн унших, дараа

нь хамтын уншлага хийх, бие дааж унших гэх мэтээр хэд хэдэн унших боломж олгох

хэрэгтэй. Бусдад уншуулахдаа хүүхдийг ганц нэгээр нь биш хосоор, багаар, анги нийтээр

43

нь уншуулах нь тэдний айдсаас холдуулна.Эхний үед багш болон сайн уншигч

сурагчийг дагуулан уншуулах, бичлэг сонсгон дагуулан уншуулах зэргээр аль болох тод

чангаар уншуулж зүгшрүүлэх хэрэгтэй.

Уран тод унших. Óðàí óíøëàãà íü áóñäàä óíøèæ áàéãàà ñýäâèéí àãóóëãûã ã¿í

ã¿íçãèé îéëãóóëàõ, ñóðàã÷äûí ñýòãýë õºäëºë, ãîî ç¿éí õ¿ì¿¿æèë төлөвшилä ÷óõàë íºëººòýé.

Óðàí óíøëàãà áîë óõàìñàðòàé óíøëàãàòàé íÿãò õîëáîîòîé. Õýðýâ ñóðàã÷èä óíøñàí ç¿éëèéíõýý

óòãûã ñàéí îéëãîîã¿é áîë óòãà òºãºëäºð, óðàí óíøèæ ÷àäàõã¿é. Óòãà òºãºëäºð ñàéí óíøèõã¿é

áîë îéëãîõîä áàñ õýö¿¿. Óõàìñàðòàé óíøëàãà íü óðàí óíøëàãûí áýëòãýë áîëäîã áîë çºâ óíøèõ

íü óíøèæ áóé ç¿éëýý ñàéòàð îéëãîõîä òóñàëäàã õàðèëöàí õîëáîîòîé ¿éë àæèëëàãàà þì. Óðàí

óíøèõàä óòãûí ºðãºëò ãàðãàõ, èõ, áàãà çîãñîëò ãàðãàõ, óíøëàãûí õóðä, ºí㺠àÿëãà çýðýã

÷óõàë ¿¿ðýãòýé байдаг. Уран тод уншуулж сургахын тулд эхлээд үг, өгүүлбэрийг тод

уншиж сургах, аажимдаа урнаар уншуулж сургах хэрэгтэй. Уран уншлагыг дараах

хэлбэрээр хийж болно: Үүнд: 1. Шүлэг, магтаалыг анги нийтээр болон сурагчид ганц ганцаар уншиж болно. Ийнхүү

уншихад шүлгийн утга санааг хэрхэн сонсож байгаа хүмүүст хүргэх талаар бодож

төлөвлөх хэрэгтэй. Тухайлбал, ямар байдалтай унших, ямар хөдөлгөөн хийх, дууны

өнгө, аялга хэмнэл ямар байх гэх мэт.

2. Үлгэр, өгүүллэгийн баатрыг төлөөлөн унших хэлбэр байж болох бөгөөд сонгосон

үлгэр, зохиолын баатрыг сурагчдад оноон өгч тэднийг төлөөлөн эхээс уншуулж

болно. Хэрэв үүгээр дүрийн тоглолт хийхээр бол, жишээ нь: “Долоон ногоон

өндөгтэй доголон шаазгайн үлгэр”-ээр дүрийн тоглолт хийхэд үнэг, шаазгай,

хулганын дүрд оногдсон хүүхдүүд тэдгээрийн хэлдэг үгийг цээжилсэн, түүнийг уран

тод хэлж сурсан байна.

3. Нэг хүн зохиолын бүх баатрыг төлөөлөн уншиж болно. Энэ тохиолдолд тухайн хүн

баатар бүрийн онцлогийг гарган уншихын хичээлнэ. Жишээ нь: дээрх үлгэрийг нэг

хүн уншихаар бол үнэгний зальжин, дээрэнгүй байдал, шаазгайн аймхай байдал,

хулганын аргатай, ухаантай байдлыг харуулахаар дуу хоолойн өнгийг гарган

уншвал нэн сайн болно.

Цагаан толгойн үед унших, бичих чадварыг илрүүлэх даалгаврын жишээ: Чадвар Илрүүлэгч Даалгаврын жишээ

“М” үсэг

таних, “м”

үсэг бүхий үе,

үг, өгүүлбэр

унших

“М” үсгийн

ялган таних,

Цагаан толгойн үсгээс “м”

үсгийг таньж олох

“М” үсгийн төсөөг олж хэлэх

М үсгийг эгшгээр амилуулан

унших

Үе холбон үг, өгүүлбэр унших

“М” үсгийг олж доогуур нь хоѐр зур.

Бөмбөг

Бөмбөг бөмбөг хөөрхөн дөө

Бөмбөгөөр тоглох гоехон доо

Хөөрхөн алаг бөмбөгөөр

Харилцаж тоглое хоѐулаа

Үгсийг уншаарай.

ам эм им

маам мээм ийм

муу амаа амуу

Эхийг уншаарай.

Эм

Амаа, эм уу. Маам аа, ийм эм уу. Ийм эм муу.

Эмээ ийм эм уу.

“М” үсэг бүхий үе, үг,

өгүүлбэру унших

Үсэг нөхөж бичээрэй.

44

унших, бичих

“М” үсэг бүхий үе, үг,

өгүүлбэр унших

Хувилбар 1. Тохирох үед “М” үсэг бичээрэй..

Цагаан толгойн үед бичихэд сургах Цагаан толгойн үеийн нэг онцлог бол шинэ үсэгтэй танилцаж өдөр тутам бичих үйл

хийдэг. Бичмэлээс хуулан бичих нь үндсэндээ үлгэр жишээ бичлэгийг дуурайн бичих үйл

явц болно. Цагаан толгойн бэлтгэлийн үед эзэмшсэн зурлагуудыг ашиглан шинээр үзсэн

үсгийг бичиж сурна. Ихэнх багш нар сурагчдын дэвтэр шинээр бичих үсгийг бичиж өгдөг

бол зарим багш хичээлнгүй бичгийн дэвтэр ашиглах нь бий.

агаан толгойн үсгийг хос шугамд бичих нь эхлэн сурч буй хүүхдэд үсгийн эхлэх,

үргэлжлэх, төгсөх баримжааг авахад тустай байна. Үсгийн өндөр нам, ташууг зөв гарган

бичихэд ийм шугам чухал үүрэгтэй байдаг. Хос шугамд жижиг үсэг нь 4мм, том үсэг нь

7,5-8мм орчим байна. Ийнхүү цагаан толгойн үсэг бичүүлж сургах дараар аргыг багш нар

түгээмэл хэрэглэдэг. Үүнд:

1. Тооллын /тактын / арга:

Эхний үед үсгийн зурлагын тоогоор тоолж бичүүлнэ. Дараа нь үеийн тоогоор бичүүлж

болно. Эл аргыг хэрэглэснээр ангийн сурагчдын бичгийн хурд жигд болно. Хэт хурдан

элемент муутай бичдэг хүүхдийн бичлэгийг тогтоох, удаан бичдэг хүүхдийн бичих хурдыг

нэмэгдүүлнэ. Мөн дэгийн дагуу сайхан бичдэг болоход хүүхдийн гарын хөдөлгөөнийг зөв

зохицуулахад тусална. Энэ аргыг нэг цагийн хичээл дээр удаан хугацаагаар хэрглэх нь үр

дүнгүй, өөр аргатай хослуулан явуулах нь зохимжтой.

Баримжааллын арга

Үсгийн дүрсийг сурагчдад харуулаад хэлбэрийг нь хүүхдэд нүдлүүлэн ярилцах, дэвтэрт

бичүүлэхийн өмнө агаарт бичих хөдөлгөөн хийх, хөдөлгөөнөө сурагчдаар дуурайлгах,

самбар, эсвэл том цаасан дээр үсэг бичээд дээгүүр нь дагуулан бичүүлэх үэргээр тухайн

үсгийн эхлэл, үргэжлэх байдал, төгсгөл, мөн бичих маягийг гарт нь баримжаа болгох

дасгал хийлгэсний эцэст бичүүлнэ гэсэн үг .

Эхлэн бичүүлж сургахад бичмэл үсэг тус бүрийг бүтээх зурлага, үсгийн дүрс хэлбэрийг

хэрхэн бичих, бусад үсэгтэй холбох, үсгийн налуу ташууг яаж зөв гаргах аргуудыг анхнаас

нь хүүхдэд зөв зааж бичих дадал эзэмшүүлснээр хичээнгүй сайхан бичиж сурах эхлэл

тавигдана. Багш шинээр үсэг бичүүлэхийн өмнө үлгэр жишээ бичлэгийг сурагчдад үзүүлж,

үсгийн зурлага тус бүрийг хаанаас эхэлж, ямар шугамд тааруулж бичих журмыг багш

самбарт бичиж үзүүлнэ. Үүний тулд самбарт хос шугам зурж бэлтгэсэн байх хэрэгтэй.

Дараа нь эдгээрийг нийлүүлэн үсэг болгон бичих жишээг багш мөн самбарт бичиж

үзүүлнэ. Үүнийг алхамчлан тайлбарлавал:

45

1. Багш эхлээд бичмэл үсэг, мөн үсгийн зурлагыг үлгэрлэн бичиж, сурагчдад үзүүлж,

бичмэл үсэгтэй танилцуулна.

2. Үсгийн зурлага хаанаас нь эхэлж, ямар шугамад хэрхэн тааруулан бичих журмыг

багш, самбарт бичиж үзүүлнэ. Ийм учраас багш самбарт хос шугам татан

бэлтгэсэн байх шаардлагатай. Багш үүнийг харуулж тайлбарлахдаа самбарыг

биеэрээ халхлахгүй зогсож, хаанаас эхлэн ямар шугамаар бичиж, хаана

дуусгахыг харуулахын зэрэгцээ тайлбарлан ярьж байж бичнэ. Мөн заримдаа

агаарт дүрсэлж ч үзүүлнэ.

3. Эдгээр зурлагыг нэгтгэн үсэг болгон бичихийг үлгэрлэн үзүүлнэ. Сурагчид шинэ

үсгээ дэвтэр дээрээ бичнэ.

4. Мөн тэр үсгийг үг, өгүүлбэрт оруулж бичих, үүнд багш самбар дээр үг бичихдээ

үсгүүдийг хооронд нь яаж холбох, хоѐр үгийн хооронд ямар хэмжээтэй зай

үлдээхзэргийг сурагчдад бүрэн ойлгуулсны дараа бичүүлнэ. Тэгээд уншиж

ярилцсаны дараа сурагчид дэвтэртээ яралгүй сайхан бичнэ.

Бага ангийн сурагчдыг цагаан толгойн сургалтын үеэс л алдаагүй, зөв бичиж сурах

эхлэлийг тавьдаг. Үсэг үзсэн өдрөөс эхлэн тухайн үсэг бүрийн зурлага, элемент бичвэрийн

шаардлагыг зөв бичүүлж хэвшүүлэхийн тулд сурагч бүртэй ганцаарчлан, хэсэгчлэн

ажиллах нэг цагийн хичээлийн үр өгөөжийг жигд байлгах зэрэг нь сурагч бүрийг

амжилттай сургахын үндэс болдог. Хичээнгүй сайхан бичүүлж сургахын тулд дараах хэдэн

алхмуудыг зайлшгүй анхаарах хэрэгтэй болдог. Тухайлбал:

1. Үсгийн элементийг зөв дарааллаар бичиж сургах

Энэ үед хүүхдэд үсгийн зурлагыг хаанаас эхэлж хаана төгсгөх, үсэг бүрт ямар зурлагууд

орж байгааг мэдэж түүнийг яаж зөв бичүүлж хэвшүүлэхэд маш сайн анхаарах хэрэгтэй

болдог. Жнь:

• үсгийн дэгээ эхлэлтэй зурлагыг дээш шулуун татаж шулуун зураасаар холбон

дэгээ төгсгөл хийж байгаагаар бичих. Үүнд сурагчид дунд талын хөндлөн зураасыг

долгионтуулж хийх хандлага ажиглагддаг. Бас төгсгөлийг хэт хол зайтай бичих

зэргээр алдаатай бичдэг.

• Хоѐр тийш харж нийлсэн хагас дугуй зурлага. Энэ нь 2 хагас дугуйг яг ижил

байхаар бичиж сургах.

• шулуун зурлагуудыг өндөр нам, хоорондох зайг яг ижил жигд хийж бичих.

Хүүхдүүд дээд талын нурууг долгионтуулж бичээд байдаг гэх мэтчилэн үсэг

бүрийн элементийг зөв бичүүлж сургахад маш нарийн анхаарах шаардлага

байдаг.

2. Үсгийн налалтыг зөв гаргаж сургах

Үсгийн налууг 65 градус буюу дэвтрийн налуу шугамд баримжаалан бичих, хуудас цаасан

дээр тусгайлан татаж бэлтгэсэн налуу шугамыг тавьж гэрэлтүүлэн бичих зэргээр бичүүлж

хэвшүүлж болдог. Багш хүүхдүүдийн дэвтрийг үзэх явцдаа үсэг бүрийн налалт ямар

байгааг шугам татаж шалган үзэж болно. Хоѐр дахь үгэнд шугамууд харилцан зэрэгцэж

ойролцоо байгаа нь үсгийн налалт жигд, үсэг хоорондын зай ч зөв болж байгааг харуулна.

3.Үсгийн өндөр, намыг тааруулж бичих

Бага ангийн сурагчдын хувьд элементийн дэвтрийн хол, ойр шугамыг баримжаалан үсгийн

өндөр намыг бичих ба цааашид ч жижиг, том үсгийн хэмжээг жигд байлгахад анхаарах.

Хичээнгүй бичгийн стандартад зааснаар жижиг үсэг 3 мм, том үсгийн өндөр 7 мм орчим

байхаар бичүүлдэг. Одоо ч бага ангид томоор бичүүлэх хэрэгтэй байдаг. Энэ нь үсэг

бүрийн элементийг зөв гаргахад чухал нөлөөтэй ба бичгийн хэлбэрийг жигд сайхан

харагдуулдаг. Аажимдаа хүүхдүүдийн бичиг жижгэрдэг учир бага ангид нь томоор бичүүлж

байхад зүгээр санагддаг.

46

4. Үсгийн холбоосыг зөв хийлгэх

Үсгийн хоорондох холбоосыг үсэг холбон бичиж эхлэх үеэс зөв хийлгэх хэрэгтэй. Өөрөөр

хэлбэл, авиа, үсэг таниулахдаа ямар үсэг, яаж холбогдож бичдэгийг маш сайн анхаарч

хийлгэх хэрэгтэй байдаг. Анхнаасаа үсгийн холболтыг буруу хийсэн хүүхэд том болсон

үедээ дараа, дараагийн үед засахад хүндрэлтэй болж ерөнхийдөө буруу холболттой

бичдэг болдгийг багш бүр анхаарвал зохино. Тухайлбал:Өмнөө жижиг холбоос хийж

бичдэг М, Л, Я үсгүүд, а, э, о үсгүүдийн холболтыг зөв хийхэд маш сайн анхаарах.

М-үсгийн холболтыг буруу хийвэл и үсэгтэй

адил болж харагддаг. Ийм байдлаар

харагдах бөгөөд сүүлийн холболтод нэг зүйл

дутуу байгаа нь элементийг өөр болгожхарагдуулна.

а,о үсгүүдийг дээгүүр доогуур гэх мэтчилэн хэдэн янзаар холболт хийдэг. Энэ нь

элементээр сайхан бичүүлэх шаардлагад нийцэхгүй хүүхдүүдээс өөрөөр бичээд байдаг.

5. Үсэг, үг хоорондын зайг зөв авах

Үгийн хоорондох зайг чигчий хуруугаар баримжаалан бичүүлж сургадаг туршлага

байдаг. Зарим хүүхдүүд үгийн хооорондох зайг хэт ойр, эсвэл хэт хол хооронд нь бүтэн үг

бичихээр зай үлдээх буюу дэвтрийн нэг шугаманд 2 -3 үг бичээд дүүргэх байдал

ажиглагддаг. Энэ нь бичвэр үзэмжгүй харагдах, мөн дэвтэр нь амархан дүүрч олон дэвтэр

хэрэглэх болдог ба дэвтрээ зөв ашиглаж чадахгүй байна гэсэн үг юм.Үсэг хоорондын зай

нь 2 мм буюу ойролцоогоор 2 үсгийн хооронд дахин нэг үсэг бичих хэмжээтэй зай үлдээх

нь зохистой.

Бичихдээ үгийг үсгээр, өгүүлбэрийг үг, үеэр таслан, олон дахин харж бичих, үзгийг олон

дахин дэвтрээс салгадаг зэрэг нь сайхан бичиж сурахад бэрхшээл учруулдгаас гадна

бичиж байгаа зүйлийн утгыг ойлгохгүйд хүргэдэг. Энэ учраас эхний “а” үсгийг бичүүлэхдээ

л зурлагын тоогоор хоѐр дахин харахгүй, нэг удаа сайн хараад бичихийг шаардах

хэрэгтэй. Энэ нь сурагчдад том, жижиг “а” үсэг бүтнээр нүдлэгдэн тогтож, хаа ч байсан

таньдаг болно. Хэрэв “а” үсгийг зурлагын тоогоор хоѐр удаа харж бичсэн бол үсгийг

нүдлэн тогтоож чадахгүйд хүрнэ. Түүнчлэн эхний гийгүүлэгч таниулсан үед “ам, ах” гэх мэт

хоѐр үгийг нэг удаа хараад бичих, цаашид “сам, сар, нар” гэх мэт гурван үсэгтэй үгийг нэг

удаа хараад бичих, улмаар хоѐр богино үгээс бүтсэн өгүүлбэрийг нэг удаа сайн харж

тогтоогоод бичдэг болгоход аажмаар дасгах хэрэгтэй. Энэ нь яваандаа хэд хэдэн үгтэй

өгүүлбэрийг ч хараад, сонсоод бичдэг дадал олгохыг зорих хэрэгтэй.

Сурагчдыг шинэ үсэг, үе, үг, өгүүлбэр бичиж байгаа үед хурдан бичихийг шаардаж

болохгүй. Их бага ямар боловч бичих ажлыг хийлгэж гүйцсэний дараа өөрсдөөр нь

уншуулж хянуулах ба бүгд ижил зүйлийг бичсэн тохиолдолд нэг сурагчаар уншуулж, бусад

бичсэнээ түүнтэй тохируулан шалгаж болдог. Нэгдүгээр улиралд нэг хичээлд хоѐр мөрөөс

илүү бичүүлэх шаардлагагүй. Дундаж бичдэг хүүхдийн хувьд энэ хоѐр мөрийг бичихэд

бараг 5-10 орчим зарцуулах болно. Гэрийн даалгаварт ч их зүйл бичүүлэх шаардлагагүй.

Зарим багш сурагчдад нүүр нүүрээр нь бичих даалгавар өгдөг нь сайхан бичиж сургахаас

илүү бэрхшээх, бушуухан дуусгахын тулд хайш яйш бичихэд хүргэдэг. Гэрийн даалгавар

хэтэрхий их байвал хүүхэд удаан сууж ядраад, сонирхол нь буурч алдаатай, муухай

бичихэд хүрдэг. Бичих даалгаврыг бага хэмжээтэй өгч, харин түүнийг маш зөв, нямбай

цэвэр бичүүлэх нь чухал. Сурагчдын бичих чадвар нэмэгдэх тусам бичих зүйлийн хэмжээг

аажмаар (1 мөрөөр) нэмэгдүүлэх хэрэгтэй. Сурагчдын бичих чадвар харилцан адилгүй тул

бичих дадал хурдан эзэмшиж байгаа болон хоцорч байгаа сурагчидтай ялгаатай ажиллах

хэрэгтэй. Өөр нэг анхаарах асуудал бол солгой гараар бичдэг хүүхэдтэй ялгаатай

ажиллах хэрэг гарна. Дэвтэр тавих, үзэг барихаас эхлээд бусад хүүхдээс ялгаатай байна.

Авиа, үсэг таниулахад ашиглах сургалтын хэрэглэгдэхүүн. Нэгдүгээр ангийн сургалтад

бусад ангийг бодоход үзүүлэн таниулах материал өргөн хэрэглэх шаардлагатай байдаг.

47

Үсэгт карт. Ийм карт нь шинээр үсэг үзээд нийлэг хийж уншуулахад гол хэрэглэгдэхүүн

болно. Шинээр үзсэн үсгээр үг бүтээж уншихад төдийгүй хүүхдүүд чөлөөт цагаараа үг

бүтээн тоглох боломж бүрдэнэ. Ахмад багш нар шинэ үсэг таниулаад, түүнийг үсгийн

касст хийдэг, нийлэг хийж уншуулахдаа хэрчмэл үсгээр үг бүтээж уншуулдаг байсан

бөгөөд энэ уншиж сурах гол алхам гэж үздэг байсан.

Хүүхдүүд багшийн бичсэн үг, үзүүлэн, сурах бичгээс уншихаас гадна гартаа ийм маягаар

бэлтгэсэн “үсэг” барьж, үг бүтээн унших сонирхол маш их байдаг. Өөрсдийн болон найз

нарынхаа бүтээсэн үгийг унших дуртай. Багш хэд хэдэн хүүхдийн дунд ийм багш

хэрэглэгдэхүүн (карт) байхаар тооцон гарын доорх материалаар бэлтгэж болно. Жишээ нь

утасны цэнэглэгч карт, хуванцар савны бөглөө мэт ижил хэмжээтэй зүйл дээр үсэг бичээд

нааж болно. Картын нэг талд үсэг, боломжтой бол нөгөө талд нь холбогдох зураг байвал

үсгээ мартсан хүүхэд үсгийг уншихад дөхөм байна. Том жижиг гийгүүлэгч тус бүр 2-3

ширхэг, эгшиг үсэг 4-5 ширхэг, тэмдэг үсэг тус бүр 2 байхад болно. Ийм багц

хэрэглэгдэхүүн нэг ангид 5-6 байхад сурагчдыг баг болгон сулгаж, нэг нэгийг өгч болно.

Харин багш өөрөө арай том хэмжээтэйг хийж зургийн ард байрлуулбал үсгийг самбарт

тогтооход хялбар,хүүхдэд харагдах боломжтой болно. Хэрэв үе нүдлүүлнэ гэвэл үсгийн

оронд үе бичиж болно.

Үеийн хүснэгт. Цагаан толгойн эгшиг, гийгүүлэгч үсэг таниулах үед гол хэрэглэгдэхүүн

болно. Үе нүдлэн тогтоох, холбон уншихад хэрэглэдэг.

А а аа ай

Э э ээ эй

И и ий

О о оо ой

У у уу уй

Ө ө өө

Ө Ө үү үй

Ханын хүснэгт. Шинээр үсэг үзэх бүрдээ ханын хүснэгтэд байрлуулна. Үүнийг урьдчилан

бэлтгэсэн хүснэгт ашиглахаас дээр янз бүрийн зураг дээр байрлуулахаар бэлтгэж болно.

Жишээ нь: Галт тэрэгний цувааг 35 âàãîíòîé çóðæ áýëòãýæ áîëíî.

Çóðàãò áà áè÷ìýë ¿ç¿¿ëýí. Àâèà ¿ñýã òàíèóëàõàä àøèãëàõ ¿ëãýðèéí áîëîí ñýäýâò çóðàã,

äàðìàë áà áè÷ìàë ¿ñýã áè÷ñýí ¿ç¿¿ëýí áàéíà. Áàãø íàð õýâëýìýë, áîëîí öàõèì ¿ç¿¿ëýí áýëòãýí

48

àøèãëàæ áàéíà. Àëü ÷ õýëáýðýýð ¿ç¿¿ëýí òàíèóëàõ áýëòãýõäýý ýð¿¿ë àõóéí øààðäëàãà

õàíãàõàä àíõààðàõ õýðýãòýé.

Хè÷ýýëèéí ¿ëãýð÷èëñýí çàãâàð

Хувилбар 2

Хичээлийн сэдэв: Үү авиа, үсэг

Зорилго: Үү авиа, үсэг таниулах

Зорилт: 1. Богино ба урт, хос “Үү” авиаг ялган сонсох, зөв дуудах

2. Дармал ба бичмэл урт богино, хос “Үү” үсэгтэй танилцах, уншиж, бичиж сурах

Хичээлийн цаг: 4 цаг

Хичээлийн явц:

Хичээл (1,2) : Богино “Үү” эгшиг авиа, үсэгтэй танилцах, уншиж бичих

Нэг. Авианы задлаг хийх алхам: 1. Эх зохиож ярилцах, холбогдох үлгэр, өгүүлэл сонсох.

“Үнэг чоно хоѐр” үлгэрийн зургийг ажиглуулж, ярилцана. Дараа нь энэ үлгэрийг

мэддэг хүүхэд байвал хэд хэдэн сурагчаар яриулна. Хэрэв үлгэрийг сурагчид сайн

мэдэхгүй байвал багш ярьж өгнө. Эсвэл бичлэг сонсгож, эсвэл багш номоос уншиж

өгч болно.

Үлгэрт танил биш ямар үг байгааг асууж, бас энэ үгийг мэдэх хүүхэд байвал

тайлбарлуулна. Жишээ нь: Сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов

байхад... , гүзээтэй шар тос

Эдгээрийг урьдчилан бэлтгэсэн зураг харуулан тайлбарлуулна.

Дараа нь үлгэрийн үйл явдлыг дараах асуултаар ярилцаж болно. Үүнд:

Үлгэрт ямар ямар амьтан гарав?

Тэдний замд юу тааралдав?

Чоно, үнэг хоѐр юу гэж ярилцав?

Хэн нь шар тосыг идсэн бэ? Яагаад үнэг идэж чадаагүй вэ?

Аль нь арга мэх ихтэй вэ? Яагаад тэгж бодов?

Та нарын хувьд алийг нь дэмжиж байна вэ? Яагаад?

2. Өгүүлбэр зохиож хэлэх

Сурагчдаар “үнэг” гэсэн үгээр өгүүлбэр зохиолгож хэлүүлнэ. Багш сурагчдын хэлсэн

өгүүлбэрийг самбарт бүдүүвчээр зурж, эсвэл урьдчилан бэлтгэсэн тэгш өнцөгт дүрсийг

самбарт байрлуулна. Сурагчдын хэлсэн өгүүлбэр дэх үг бүрийг нэг нэг дүрсээр

тэмдэглэнэ. лэотэмдэглэнэ. Жишээ нь: сурагч “Үнэг чоно хоѐр гүзээтэй тос олжээ”

гэсэн өгүүлбэр хэлбэл самбарт дараах байдлаар бүдүүвчлэн үзүүлнэ. Үнэг чоно хоѐр гүзээтэй шар тос олжээ.

Үнэг бол зальтай амьтан

3. Авиа таниулах тулгуур үгийг өгүүлбэрээс сонгох.

Багш өгүүлбэрүүдээс “үнэг” гэсэн үгийг тэмдэглэсэн бүдүүвчийг самбарт үлдээж,

бусдыг нь авна. Үнэгний талаар юу мэддэгийг нь асууж ярилцана.

49

4. Тулгуур үгээс багш шинэ авиаг ялган хэлэхийг ажиглаж, ялган сонсох, дуудлагын

онцлогийг ажиглах ү-нэг

Багш”үнэг” гэсэн үгийг давтан хэлүүлж, үеэр таслан “ү-нэг” гэж, дараа нь “ү-н-э-

г” гэж авиаг тус тусад нь хэлж сонсгоно.

Үгийн эхэнд ямар авиа сонсогдож байгааг ажиглуулж, хэлүүлнэ.

5. Шинэ авиаг давтан хэлж, уруул, хэл зэрэг өгүүлэх эрхтний оролцоог ажиглах,

ярилцах

“Үү” авиаг анги нийтээр хэлүүлж, тус тусад нь хэд хэдэн удаа хэлүүлж уруул

ямар хэлбэртэй байгааг ажиглуулж ярилцана. Өөрийн уруулын хөдөлгөөнийг

ажиглуулахын тулд ангийн толинд харуулж болно. Бусад хүүхдийн хэлэхийг

ажиглуулж болно.

Бусад эгшгээс, тухайлбал, а,э,и,о,у,ө эгшгийг хэлэхээс ямар ялгаатайг ярилцах

боломж олгоно. Уруулын хөдөлгөөний өөрчлөлтийг зуруулж болно.

6. Үгийн бүтцээс шинэ авианы байрыг тодорхойлох

Үлгэрийн зураг, эсвэл сурах бичгийн авианы байр тодорхойлох зургийг нэрлэж, үг

бүрийн аль хэсэгт “ү” авиа байгааг ярилцана. Жишээ нь: үс-үгийн эхэнд, нүд-

үгийн дунд, хүзүү- үгийн төгсгөлд гэх мэт. Гэхдээ хүүхдэд Үү авиа үсэг бүхий үгсийг

хэлүүлж болно. Жишээ нь хүүхэд, хүү, цүнх, үзэг, үзүүрлэгч, ...гэх мэт.

7. Дармал “Үү” үсэгтэй танилцах

“Үү” авиаг тэмдэглэдэг дармал том Ү, жижиг “ү”үсгийг ажиглуулж, ижил ба ялгаатай

талыг ярилцана. “Үү” үсэг юутай төсөөтэй байгаа талаар ярилцана. Сурагчид

тодорхой зүйл хэлэхгүй бол багш урьдчилан бэлтгэсэн ”тэмээний буйл”, “чавх”,

“салаа мод” гэх мэтийн зургийг үзүүлж, эдгээрийн талаар ярилцаж болно. “Үү”

үсгийг шагай, утас, савх зэргээр бүтээлгэнэ.

8. Бичмэл “Үү” үсэгтэй танилцах, бичих

Багш самбарт Үү үсэг бичиж, зурлагыг тайлбарлана. Дараа нь сурагчдаар агаарт

бичүүлнэ. Эхлээд жижиг үсэг, дараа нь том үсэг бичүүлнэ. Дэвтэр дээр

бичүүлэхийн өмнө том цаасан дээр, самбарт ээлжлэн бичүүлж зурлагын

дарааллыг ойлгуулж болно. Багш бичих үйлийг удирдахдаа яаруулж болохгүй.

Бичих үед сурагчдыг зөв суусан эсэх, үзгээ зөв барлсан эсэх, дэвтрээ зөв тавьсан

эсэхийг анхаарна.

Хоѐр. Нийлэг хийх: 9. Сурах бичгийн холбогдох хуудаснаас унших дасгал хийнэ.

Хичээл (3,4): Урт (үү), хос (үй) авиа, үсэгтэй танилцах, уншиж бичих

Нэг. Задлаг хийх: 1. Эх зохиож ярилцах, холбогдох үлгэр, өгүүлэл сонсох.

Сэдэвт зургийг ажиглуулж, ярилцана. Танил биш, ойлгомжгүй үг байгаа эсэхийг асууж, бас

энэ үгийг мэдэх хүүхэд байвал тайлбарлуулна. Өгүүлбэр зохиож хэлүүлнэ.

2. Өгүүлбэр зохиож хэлэх

50

Сурагчдаар “үүр” гэсэн үгээр өгүүлбэр зохиолгож хэлүүлнэ. Багш сурагчдын хэлсэн

өгүүлбэрийг самбарт бүдүүвчээр зурж, эсвэл урьдчилан бэлтгэсэн тэгш өнцөгт дүрсийг

самбарт байрлуулна. Сурагчдын хэлсэн өгүүлбэр дэх үг бүрийг нэг нэг дүрсээр

тэмдэглэнэ. Жишээ нь: сурагч “Самар бол хуш модны үр жимс”, Хэрэм үүрэндээ самар

цөмж байна” гэсэн хоѐр өгүүлбэрийг сонгож бүдүүвчээр тэмдэглэнэ.. Самар бол хуш модны үр жимс.

Хэрэм үүрэндээ самар цөмж байна.

3. Авиа таниулах тулгуур үгийг өгүүлбэрээс сонгох.

Багш өгүүлбэрүүдээс “үр”, “үүр” гэсэн үгийг тэмдэглэсэн бүдүүвчийг самбарт үлдээж,

бусдыг нь авна. Энэ хоѐр үгээр өгүүлбэр зохиолгоно.

4. Тулгуур үгээс багш шинэ авиаг ялган хэлэхийг ажиглаж, ялган сонсох, дуудлагын

онцлогийг ажиглах ү-р, үү-р, үй-р ү-үү-үй

Багш ”үр”, “үүр” гэсэн хоѐр үгийг давтан хэлүүлж, ялгааг ярилцана. Цэцгийн үр,

шувууны үүр хоѐрын зургийг харуулна. Өгүүлбэр зохиолгоно.

Үдийн нар, гэрийн үүд, шүр хэлхэх, хогийн шүүр, гэх мэт хос үгсийг хэл аль нь

урт, аль нь богино эгшиг болохыг ярилцана. Өгүүлбэр зохиолгоно.

“Үл”, үүл” үйл” гэсэн үгээс хос эгшиг таниулж, өгүүлбэр зохиолгож болно

5. Үгийн бүтцээс шинэ авианы байрыг тодорхойлох

Үлгэрийн зураг, эсвэл сурах бичгийн авианы байр тодорхойлох зургийг нэрлэж, үг бүрийн

аль хэсэгт “ү” авиа байгааг ярилцана. Жишээ нь: үс-үгийн эхэнд, нүд- үгийн дунд, хүзүү-

үгийн төгсгөлд гэх мэт. Гэхдээ хүүхдэд Үү авиа үсэг бүхий үгсийг хэлүүлж болно. Жишээ

нь хүүхэд, хүү, үс, шүд, нүд, хүзүү, цүнх, үзэг, үзүүрлэгч, түлхүүр, ...гэх мэт хүүхдэд ойр

үгийг сонговол тэдэнд ойлгомжтой байх болно.

Хоѐр. Нийлэг хийх 1. Урт, хос эгшиг үсэг таниулах

Багш самбарт “үү”, “үй” үсэг бичиж, зурлагыг тайлбарлана. Ялангуяа хоѐр үсгийг холбон

бичихэд үсэг хоорондын зайг хэрхэн тохируулахыг хэлж өгнө. 2. Урт, хос эгшиг үсэг бичих

Дараа нь сурагчдаар агаарт, ширээн дээр хуруугаар бичих дасгал хийлгэнэ. Дэвтэр дээр

бичүүлэхийн өмнө том цаасан дээр, самбарт ээлжлэн бичүүлж зурлагын дарааллыг

ойлгуулж болно. Багш бичих үйлийг удирдахдаа яаруулж болохгүй. Бичих үед сурагчдыг

зөв суусан эсэх, үзгээ зөв барьсан эсэх, дэвтрээ зөв тавьсан эсэхийг анхаарна. 3. Үг, өгүүлбэр унших

4. Сурах бичгийн холбогдох хуудаснаас унших дасгал хийнэ.

Хувилбар 1

Хичээлийн сэдэв: “М” авиа, үсэг таниулах

Зорилго: Мм авиа, үсэг таниулах

Хичээлийн зорилт: 1. М авиа ялгаж сонсох, зөв дуудах

2. “М” үсэг орсон үе, үг, холбоо үг, өгүүлбэр бичих

Сэдэвт зураг дээр ажлах

Сурах бичгийн 42 дугаар талын зургийг ажиглуулж, хөтөч хоѐр хүүхэд, бамарууш, хэрэм,

51

алим,самар, мөөг зэргийг нэрлүүлнэ. Ижил ба ялгаатай зүйлийг ажиглуулж яриулж болно.

Хүүхдүүд бамбарууш, хэрэм, самарт дуртай тухай, эсвэл хүүхдүүд болон амьтад бүгд

амаа ангайсан байгааг тодруулж болно.

Зурагт тулгуурлан эх зохиож ярилцах

Хоѐр хүүхдэд ойд зугаалж яваад ойн чөлөөнд нарлаж

байгаа бамбарууш хэрэм хоѐрыг харжээ. Зургийг авах

амьтдын ам тэдний ахаарлыг татжээ. Тэд самрыг яаж

иддэг юм бол? Бидэнтэй адил болвуу? Хэмээн

ярилцажээ. Та нар юу бодож байна вэ? гэх мэтээр эх

зохиолгон ярилцхын зэрэгцээ багшийн тайлбар яриаг

хослуулна. Багш “Хэрэм маш нүүмтгий амьтан. Самар

алаг цоог гарсан жил самаргүйгээс самартай нутаг руу

нүүдэг гэнэ. Хэрэм нүүнэ гэдэг самар нүүнэ гэсэн үг.

Хэрэм самрыг нэг нэгээр нь цөмж, ясыг нь хялан, тун чадварлаг цөмдөг. Харин баавгай

болон сармагчин. Авирч гарсан модныхоо үзүүр юм уу, самар ихтэй мөчрийг нь цөм

хазаж, түүнийгээ сугавчлаад модноос тэр чигээрээ нисэн ойчдог. Нэлээд удаан ухаандгүй

байснаа босч, унагасан мөчрийнхөө өнгөн талын боргоцойг идэчхээд яваад өгдөг. Харин

овжин гахай нөгөө мөчрийг эргүүлж хаяад, үлдсэн самрыг идчихдэг гэнэ.

(Ж.Мягмарсүрэн)” гэх мэтээр нэмэж тайлбарлаж болно. Энэ бүхний эцэст “Ер нь амьтдын

ам ямар байдаг вэ?” сэдвээр ярилцаж болно. Энд үнэг тогоруу хоѐрынбие биеэ дайлсан

үлгэрийг сануулж болно.

Зураг 2.

Тулгуур өгүүлбэрийг сонгох

Зөвхөн сурах бичгийг зураг дээрээ ярилцсан бол “Хэрэмний ам жижигхэн” гэх мэт

өгүүлбэр сонгон авч, өгүүлбэрийн самбарт бүдүүчээр тэмдэглэн үзүүлж тайлбарла.

Хэрэмний ам жижинхэн

“М” авиа таниулах

Сонгосон өгүүлбэрээсээ АМ гэдэг үгийг сонгон авч “а, м” гэж салгаж хэлнэ.

Хэдэн авиа сонсогдож байна?, Бидний үзсэн ямар авиа сонсогдож байна?, үзээгүй ямар

авиа байна? гэх мэтээр дагуулан ажиглуулж, хэлүүлнэ.

Үгийн төгсгөлд ямар авиа хэлэгдэж байгааг ажиглуулж, “м” гэж хэлүүлнэ. Дараа нь “м”

авиагдамтан хэлүүлж, хэлэгдэх онцолгийг ярилцана. “М” авиаг хэлээд уруулын байдлыг

багш бусад хүүхдүүдийн болон өөрийн уруулын хөдөлгөөнийг ажиглж, энэ авиаг хэлхэд

Зураг 1

2008 оны сурах бичгийн 42-р тал зураг

52

уруул хамин нийлдэг гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Мөн өмнө үзсэн эгшиг авиануудтай

харьцуулж ялгарах онцолгийг ярилцаж болно. Эцэст нь “м” авиаг зөв, цэвэр дуудах дасгал

хийлгэнэ. Мөн хүүхдүүдээр хамрыг нь чимхүүлж байгаад “м” авиаг хэлүүлж, яагаад

болохгүй байгааг ярилцана. Мөн эгшгээс ямар ялгаатайг ярилцна.

“м” гийгүүлэгч авиаг үгийн бүтцээс олж сонсох.

Сурах бичгийн 42 дугаар хуудаснаас мөөг, самар, алимны зургийг нэрлүүлж “м”

авий үгийг хаана орсныг хэлүүлнэ. Түүнчлэн хүүхдээр “м” авиа орсон өөр олон үгийг

чөлөөтөй олж хэлэх дасгал хийлгэж үгийн хаана нь байрлаж байгааг хэлүүлж болно.

Тухайлбал:

Үгийн эхэнд; мөө, мах, мөр, магай

Үгийн дунд; самар, хамар, самбар, бамбарууш, жимс, бөмбөр

Үгийн адагт; хэрэм, алим, өрөм, шугам, тоглоом

“Мм” үсэг таниулах

Бид “ам” гэдэг үгээс “м” авиаг үзлээ. Одоо энэ авиаг тэмдэглдэг үсэг үзнэ гээд эхлээд

дармал том жижиг “м” үсэг, үзүүлж ажиглуулж ижил ба ялгаатай тал, юутай төсөөтэй

болхыг ярилцана. Тэмээний бөх гэх мэтээр төсөөтэй гэж үзэж байгаа зүйлийг нь чөлөөтэй

нэрлүүлнэ. Дармал болон бичмэл үсгийг нүдлүүлнэ. Үсгээ нүдлүүлхийн тулд шагай савх

мод товч зэрэг тооллын материал ашиглан дөрмөл болон бичмэл “м” үснгийг хийлгэж

болно. “М” үсгийг ханын хүснэгтээс үсгийг ялгаж, олоолна, үсгийн санд нэмж хийлгэнэ.

“Мм” эгшиг үсэг бичих

Багш самбарт “м” үсэг бичиж үзүүлэх явцдаа үсгийн зуралгыг тайлбарлан тагиулна. Дараа

нь бичмэл том “М”, дараа нь жижиг “м” үсгийг агаарт бичих дасгал хийлгэнэ. Мөн хананд

сурагчдаар самбарт, эсвэл тусгайлан бэлтэгсэн том цаасан дээр бичих дасгал хийлгэсний

дараа дэвтарт нь 2-3 мөр бичүүлнэ. Бичих явцад багш хяналт тавьж, алдааг сануулж өгнө.

Эхлээд жижиг, дараа нь том үсгийг бичүүлнэ.

Нийлэг хийх үе шат

Үе, үг, өгүүлбэр унших

Сурах бичгээс холбогдох хуудасны дармал, бичмэл том жижиг “м” үсэг болон уншлагад

зориулсан хэсгийг уншуулна. М гийгүүлэгчийг эгшигтэй холбон задгай үеийг эхлэж

уншаад, дараа нь битүү үеийг уншийна. Битүү үеээс зөвхөн “ам, эм, им” зэрэг утга төгс үе

(үг)- ийг уншуулдаг. Энд М авиа цөм ижил дуулагддаг учраас уншхад хялбар байж болох

юм. Гийгүүлэгчийг таниулах үеэс эхлэн хүүхдэд бэрхшээлтэй үгийн утгыг тодруулах ажил

хийж байх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн үгийн нөөц нэмэгдэхэд төдийгүй уншсанаа бүрэн

сайн ойлгоход тустай. Жишээ нь: Им-им тамга гэж ярьдаг. Өөрийн малаа бусдынхаас

ялган чихэнд нь тавихыг хэлгдэг. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь“-д малын

чихийг хагалж огтлон тэмдэглэсэн тэмдэг. Онь им, цуулбар им...” хэмээн тайлбарлажээ.

ГУРАВ. ЦАГААН ТОЛГОЙН ДАРААХ ҮЕ

1. УНШИХ ЧАДВАР

Цагаан толгойн дараах үед сурагчдын унших чадварыг хөгжүүлэхэд анхаарч, óíøëàãûí

äºðâºí ÷àíàðûã æèãä ýçýìø¿¿ëýõýä àíõààð. Æèøýý íü, õóðäàí óíøèõûí òóëä àìàà àíãàéõã¿é,

õýëíèé ¿ç¿¿ðýý äýýä ¿¿äýí ø¿äýíäýý òóëãàæ óíøèõ (ººðòºº óíøèõ ¿åä), òîëãîéãîî õºäºëãºõã¿é,

çºâõºí í¿äíèéõýý õ¿¿õýí õàðààã õºäºëãºæ óíøèæ ñóðãàõ ãýõ ìýò. Óíøèõ ¿åä ÿìàð íýã ººð

¿éëäýë äàâõàð õèéõýä óíøèõ õóðä ñààð÷ áàéäàã áàéíà.

1.1

Үгийн

утгыг

1.2.

Эхийн

агуулгыг

1.3.

Эхийн далд

утгыг

1.4. Уран

зохиолын

эх унших

1.5

Хэрэглээний

эх унших

1.6.

Сонгон

унших

53

Сурагчдын унших чадвар харилцан адилгүй байдаг тул сурагч бүрийг жигд, шулуун

шударга уран тод уншуулж сургахад анхаарвал зохино. Багш нарын олон жилийн

туршлагаас үзэхэд зарим сурагч унших дадал чадвар сайн эзэмшиж чадаагүйгээс үг

бүрийг үсэгчлэн уншиж, харин өгүүлбэрүүдийн илэрхийлж буй утга санааг ойлгохгүй

өнгөрдгөөс юу уншсанаа эргэж санахгүй байх алдаа түгээмэл гардаг. байдаг. Сурагчид

уншсан зүйлийн агуулгыг иш баримттайгаар эргүүлэн ярьж чаддаггүй нь уншлагын хурд

хэт удаан байгаатай холбоотой байдаг бол зарим сурагч хэт хурдан уншсан ч ойлгож

мэдсэн юмгүй хоцордог. Энэ бүхэн нь унших техник эзэмшээгүйтэй холбоотой. Ер нь

ангийн сурагчдын уншлагын чадвар харилцан адилгүй байх нь хичээлийн үр дүнд шууд

нөлөөлдөг. Түүнчлэн сурагч бүрийн уншлагын чанар ямар түвшинд байгаа, тэдгээрийн

ахиц хөгжил ямар байгааг тогтмол хугацаагаар ажиглалт судалгаа хийж ажиллах нь үр

дүнтэй. Ер нь уншиж ойлгох чадвар нь бусад хичээлд амжилттай суралцах үндсэн суурь

тул аль болох бүх сурагчийг чанартай уншиж сургахад онцгой анхаарах хэрэгтэй. Сүүлийн

үед хүүхдүүдэд уншлагын чанар жигд төлөвшихгүй, хэт удаан унши байгаа нь ажиглагдаж

байна.

1.1.Үгийн утгыг ойлгох Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.1.1. Үг, өгүүлбэрийн

утгыг ойлгон

унших

Эхийг уншихдаа танил биш шинэ, утгыг нь сайн

ойлгохгүй байгаа үгийг олж тэмдэглэх (доогуур нь

зурах, будах, ялгаж бичих ...)

Уншихад тааралдсан ойлгомжгүй үг хэллэгийн

утгыг эхийн хам бүтцээс таамаглах, бусдаас

асуух. Жишээ нь: “Ажил хийвэл ам тосодно”

хэлцийг уншуулсны дараа “ам тосодно” гэсэн

хоѐр үг нийлээд нь идэх боолтой болно гэсэн

утгатай болохыг тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Тухайн үгийн эхэд хамаарах утгаар өгүүлбэр

зохиож хэлэх

Эх доторх гол үг хэллэг, өгүүлбэрийг түүвэрлэн

эш татах

1.1.2. Өгүүлбэр, эхээс

танил биш,

ойлгомжгүй

үгийг олж, утгыг

асууж мэдэх

Танил биш үгийн утгыг мэдэхэд тайлбар толь

бичиг хэрэглэдгийг мэдэх

Тухайн үгийн утгыг эхийн хам бүтцийн хүрээнд

өөрийн төсөөлж байгааг тайлбарлах, бусдын

тайлбарыг өөрийн тайлбартай харьцуулах,

ярилцах

Тухайн танил биш үгийг оролцуулан өгүүлбэр

зохиож хэлэх, бичих

Ойролцоо бичлэг, дуудлагатай үгсийн утгыг

ялгах (өгүүлбэр зохиох, тохирох зурагт

харгалзуулах, мэддэг үгтэйгээ харьцуулж, адил

төстэй хэсгүүд байгаа эсэхийг нягталж үгийн

утгыг ойлгон унших гэх мэт.

ойлгох ойлгох бүтээлчээр

ойлгох

Суралцахуйн

зорилтын тоо 2 5 2 3 2 1

54

Уншуулж сургахдаа багш үлгэрлэн дагуулж уншихын зэрэгцээ бие дааж болон хамтарч

унших боломж олгож болно. Энэ насны хүүхэд харааны уншлага хийж дадаагүй байдгийн

зэрэгцээ өөртөө чанга уншиж, түүнийгээ сонсож байж утгыг нь ойлгодог онцлогтой байдаг

тул чанга дуугаар уншихыг хориглож болохгүй. Нийтэд унших үед зэрэгцэн чангаар

уншихыг дэмжиж болохгүй. Харин тухайн сурагчийн уншихыг бусад нь сонсоож байхаар

унших үйлийг удирдах хэрэгтэй.

Сурахад тохиолдох хамгийн том саад бол ойлгомжгүй үг хэллэг байдаг. Ойлгомжгүй үг

хэллэгт хүүхдэд танил биш үгийг шинэ үг, хүнд үг гэх мэтээр нэрлэсэн байдаг. Аль нь

байлаа гэсэн ийм үгийн утгыг сурагчдад ойлгуулах хоѐр үндсэн арга байдаг. Энэ нь: 2. Үзүүлэн таниулах

3. Тайлбарлан таниулах хоѐр үндсэн арга

Энэ хоѐр аргаас нэгдүгээр ангид үзүүлэн таниулах арга маш чухал бөгөөд тухайн зүйлийг

биет байдлаар, эсвэл жижгэрүүлсэн бодит үзүүлэн макет, зураг, видео бичлэг үзүүлэх

замаар утгыг таниулах нь тайлбарлан таниулахаас илүү тохиромжтой. Жишээ нь:

“Хонь хонь буугаарай

Холбоо дүүрэн хоньтой болоорой” гэсэн бэлгэдэл үгийг уншуулахдаа хот

газрын хүүхэд холбоотой

хонины зураг, бичлэг үзүүлбэл

утгыг нь шууд ойлгох бол

хөдөөгийн хүүхдэд замын

гэрэл дохио, явган хүний гарц,

цагаан шугамын тухай

уншуулахад мөн зургийг нь

үзүүлэх шаардлагатай.

Тайлбарлан таниулах хэд

хэдэн арга байдаг. Тухайлбал: 1. Ойролцоо утгатай үгийг ашиглах арга: Жишээ нь: бах-мэлхий, хөвөх-живэх

2. Өгүүлбэр, холбоо үгийн бүтцээс ойлгуулах арга: Жишээ нь: хонины холбоо, хонь холбох- Би

хонио холбов. шуудан холбоо- Холбооны газраас сонин авав.

3. Үгэн тоглоом тоглуулах арга: Жишээ нь:

Эхний үе нь үсний хэрэгсэл

Дараах үе нь араатны нэр

Нийлүүлж уншвал

Ангид байдаг эд хонгшил (самбар)

Эхэнд бичсэн “С” үсгийг

Эндүүрч бичээд “х” болгочихсон чинь

Хоолны хэрэгслээ болиод

Ховдог шувууны нэр бочихлоо (сэрээ- хэрээ)

Үгэн тоглоомд ийм үгэн таавраас гадна аман зохиолын түргэн хэллэг, жороо үг зэрэг хэл

зүгшрүүлэх үг хэллэг бас багтана.

4. Дуу чимээгээр таниулах арга: Янз бүрийн дуу, чимээний бичлэгийг ашиглаж болно.

Жишээ нь: морь янцгаах, ямаа, хонь майлах, ингэ буйлах гэх мэт.

Монгол хэлний сургалтын нэг чухал хэсэг нь уламжлалт ахуй, зан заншил, соѐлоос

суралцах нэг хэрэгсэл болох тул үгийн утгыг тайлбарлах явдал чухал болно.

55

“Чанга тод уншихдаа үгийн утга тодруулах арга. Энэ аргыг бага ангид хэрэглэхэд

тохиромжтой. Энэ аргыг манай багш нар ихэвчлэн хүүхдийн унших чадварыг шалгах үедээ

нэлээд ашигладаг. Харин энэ тохиолдолд багш сурагчийн чангаар унших үйл явцыг

ажиглаж, хүүхдэд танил бус, ойлгомжгүй үг хэллэг

таарах үед туслах үүрэгтэй уншуулдаг арга юм. Үүний

тулд багш сурагчийн өөдөөс харан сууж, түүний

уншиж байгаа сэдвийг харж байна. Ийнхүү

ажигласнаар багш та нэлээд сонин чухал зүйлийг

мэдрэх болно. Сурагч унших явцдаа зарим үгийг

уншилгүй алгасаж болно. Түүний хувьд энэ үг өөр нэг

сонин төсөөлөл бий болгодог байж болох юм. Эсвэл

тухайн үгийг өөр утгаар бодох тохиолдол байдаг.

Жишээ нь “үхэр хураах” гэдэг холбоо үгийг уншихдаа

“хураах” гэдэг үгийн зөвхөн эд юмсыг хурааж далд хийх гэсэн утгаар нь мэддэг хүүхдэд

энэ нь ойлгомжгүй болоход хүрдэг. Иймд Мөн зарим хүүхэд дууны өнгө өөр болох, зогсох,

зарим үгийг хэлэхээсээ өмнө хэт бодох зэрэг үйлдэл хийдэг. “Чанга тод унших” аргаар

үгийн утга тодруулахдаа дараах алхмаар ажиллаж болно.2 1. Чангаар дуудаж уншуулна.

2. Багш унших явцыг анхааралтай ажиглаж, үг орхиж унших, буруу унших, будилах,

эргэлзэж тээнэгэлзэх зэрэг байдал гарвал тухай бүр тусална.

3. Энэ үед багш тайлбар толь бичгээс тухайн үгийг харж, тайлбарлаж өгнө. Хэрэв

толь бичиг ашиглах нь нэгдүгээр ангид арай тохиромжгүй гэж үзвэл уншиж байгаа

эхэд холбогдох зургийг урьдчилан бэлтгэснээ харуулж, тайлбарлаж болно. Гэхдээ

багш толь бичгээс уг үгийг олж, тайлбарыг уншиж өгөх нь хүүхдэд бас нэг мэдлэг

болж өгнө. Эсвэл багш тухайн сэдэвт зориулан зураг бэлтгэхийн зэрэгцээ хажууд

нь товч тайлбарыг энгийн байдлаар тайлбарлан бичиж болно. Тухайлбал

4. Сурагч дахин дээрх алдаа гаргахгүй бол цааш нь үргэлжлүүлэн уншуулна. Хэрэв

дээрх алдаа гарвал үгийн утгыг дээрх маягаар тодруулна.

Чангаар дуудан унших нь бусдад унших уншихтай хэлбэрийн төстэй хэдий ч зорилго нь

ялгаатай.

Сурагчдад унших даалгавар өгсөн бол танил биш, ойлгомжгүй үг хэллэг таарвал доогуур

нь зурах, тодруугач хэрэглэх, асуултын тэмдэг тавих гэх мэтээр тэмдэглэхийг зөвлөж

болно. Ангийн сурагчид ижил тэмдэглэгээ хэрэглэж болно. Нэг сэдэвт хэт олон хүнд хүнд

үг хэллэг байхаас сэргийлэх хэрэгтэй. 10-аас олон байж болохгүй. Багш ийм үгийг

урьдчилан судалж, холбогдох зураг, товч тайлбар зэргийг бэлтгэсэн байвал зохино.

Ялангуяа сурагчдыг шинэ үгийн утгыг бүрэн ойлготол нь өгүүлбэр зохиож хэлүүлэх нь үр

дүнд хүргэдэг.

Манай багш нар шинэ сэдэв уншихын өмнө хүнд үг буюу шинэ үгийг урьдчилан бэлтгэж

уншуулдаг тушлагатай. Энэ аргыг хэрэглэхээс гадна эхлээд сурагчдаар нэг удаа уншуулж,

ойлгомжгүй үг хэллэгийг тэмдэглүүлж болно.

1.2. Эхийн агуулгыг ойлгох

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.2.1.

Эхийн агуулгыг

ерөнхийд нь ойлгох

Сурагчид богино хэмжээтэй хүүрнэсэн ба

мэдээлсэн эхийг уншиж, гол зүйлийг

тодорхлойлж, амаар хариу мэдээлэл өгөх

Хүүхдийн бие

дааж уншихад

зориулсан төрөл

2 Яаж сурч сурах тухай

56

Багш сурагчдын уншсан эхэд холбогдох хэн?,

юу?, хэзээ, хаана (яагаад, яаж) гэсэн асуулт

асууж, уншуулна.

Эхийг унших явцад таарсан танил бус шинэ,

ойлгомжгүй үг хэллэгийн доогуур зурах,

тодруулагчаар тодруулах зэргээр тэмдэглэх,

асууж тодруулах

Эхийг бүрэн уншиж дуусгах, юуны тухай

уншсанаа эргэн бодох

Эхийн агуулгыг товч хураангуй эргүүлж ярих,

энгийн асуултад зөв хариулах

Уншаад ойлгосноо яриа, бичиг, зургаар

илэрхийлэх (асуултад хариулах, ярих, зурах,

бичих, ярих, тохирох хариултыг олох, үг б

зургийг холбох, эхийн хэсгийг зөв дараалалд

оруулах, ... гэх мэтээр)

бүрийн

хэрэгэлгэгдэхүүн:

Зурагтай том

ном, үйл явдал

бүхий цуврал

зураг

Дармал ба

бичмэлээр

бичсэн эх бүхий

тарааж өгөх

материал

Бага насны

хүүхдэд зориулсан

ном (үлгэр, богино

хэмжээний

өгүүллэг

1.2.2.

Уншсанаа ярих

Уншсанаа найз нөхдөдөө товч тэмдэглэл, зураг,

бүдүүвч, демо хэрэглэгдэхүүн ашиглан ярих.

Жишээ нь:

Уншсанаа өөрийн үгээр болон сэдвийн үг

ашиглан ярих. Жишээ нь:

Эхийн агуулгыг ярихдаа “эхлээд, дараа нь,

тэгээд, эцэст нь” гэх мэт үг хэрэглэн товч ба

дэлгэрэнгүй ярих

Эхийн утга санааг өөрт тохиолдсон явдал,

туршлага, мэдрэмж, сургамжтай холбон ярихн

Эхийн үйл явдлыг

харуулсан зураг

1.2.3.

Эхийн хэсгийг сонгож,

дахин унших

Эхээс асуултад хариулагдах хэсгийг олж унших

Ойлгоогүй, эсвэл сонирхолтой санагдсан

хэсгийг дахин унших (ганцаараа унших, хамтарч

Хамгийн сонирхолтой санагдсан хэсгийг

тэмдэглэх

Дахин унших болсон шалтгаанаа тайлбарлан

ярих

Уншсан зохиолын үйл явдал, гол баатрын үйл

хөдлөлийн талаарх төсөөллөө улам

гүнзгийрүүлэн унших

1.2.4.

Эхийг уншаад энгийн

асуултад хариулах

Эхийг уншсаны дараа энгийн асуултад бүтэн

өгүүлбэрээр хариулах. Жишээ нь “Загасчин

муур” зурагт үлгэрийг уншсаны дараа дараа:

- Муур загас барихдаа юу ашигласан бэ?

- Муурын дэгээнд ямар ямар загас орсон бэ?

- Муур яагаад хадран, алгана хоѐр загасыг

голсон бэ?

- Муур яагаад усанд унасан бэ?

Энгийн асуултын

хувилбарууд

Утгыг ойлгож уншлагын гол чанарын нэг бөгөөд унших унших явцдаа утгыг бүрэн ойлгохыг

хэлнэ. Уншлага хийхийн өмнөх багшиийн багшийн бэлтгэл уншлагыг үр дүнтэй болгодог.

57

Уншсанаа давтан ярих нь хоѐр зорилгыг шийдвэрлэдэг. 1. Уншсан зүйлийн ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь сурагчдад тусална.

2. Сурагчдын яраны чадварын хөгжүүлнэ.

Сурагчдыг ярианд сургах, давтан ярих ажлыг зөв зохион байгуулахын тулд уншлагын сайн

зохион байгуулсан байхаас гадна задлан шинжлэх үйлийг сайн зохион байгуулсан байх

шаардлагатай. Тухайлбал эхийг утгаар нь хэсэглэх, гарчиг өгөх зэргээр задлан шинжлэх,

асуултын дагуу харилцан ярилцах, өөртөө ба бусдад унших, уншсан зүйлтэй хамаарах

бусад бүтээлч ажил хийх зэрэг үйл ажиллагааг хослуулан хийсний дараа яриулах нь үр

дүнтэй. Багш нар нэг уншсан болоод л ярихыг шаарддаг нь хүүхдэд ярих зүйл нь

бэлтгэгдээгүй байхад тавьж байгаа тохиромжгүй шаардлага болно.

Тодорхойлон ярих. Уншсан сэдвээ өөрийн үгээр ярих нь хамгийн энгийн хэлбэр болно.

Заавал зохиогчийн үгээр ярихыг шаардахгүй бөгөөд хүүхдэд уншаад ойлгосноо ярих

боломж олгоно гэсэн үг. Монгол улсын нийслэл бол Улаанбаатар хот. Манай улс өргөн

удам нутаг дэвсгэртэй. Уул ус ихтэй сайхан нутаг Жишээ нь

Ийнхүү уншсанаа ярихыг эхлээд уншсан эхийн гол санааг гаргах, сурагчлыг өөрийн үгээр

хариулах боломжийг хангасан зөв дараалалтайгаар багш асуултаар удирдана. Сурагчдыг

асуултаар ярж сурах үеэс зурган төлөьлөгөө, гарчиг, энгин төлөвлөгөөний дагуу яриулах

үйл ажиллагаанд орно.

Эх сэдвийн үгээр ярих. Нэгдүгээр ангийн сургалтад дэвтан ярих нь нэлээд байр суурь

эзэлдэг учир уншсан зүйлээ сайн тогтоож, дахин дахин ярьдаг. Энэ нь Унншлага, толь

бичгийн ажил, сонгох уншлага, төлөвлөгөө зохион зэрэг ажлын дараа сэдвийнүгээр

яриулах нь зохистой. Энэ ярианы зорилго нь сурагчдыг зохиогчийн хэлэй танилцуулж,

түүнийг яриандаа иш татан ярьж сургах, улмаар бичгийн хэлэнд дасгах нэг хэлбэр болно.

Зохиогчийн яруу сайхан хэллэг ашиглах яриулахаар зорьсон бол бэлтгэл сайн хийх

хэрэгэй. Өөрөөр хэлбэл ямар зүйлд төвлөрөн ажиллахаа төлөвлөж, эхэд задлал

(асуултад хариулах, хэсэглэх) хийх үед зохилч ямар нэг үйл явдал, баатрын дүр байдлыг

тодорхойлон гаргахын тулд ямар үг хэллэг хэрэглэснийг анхаарч ажиллана.

Багшийн асуулт энгийн, сэргээн санах түвшинд голлох хэдий ч уншсан эхэд юуны тухай

өгүүлэв?, гол баатрын нэрийг хэн гэдэг болох, ийн үйл явдлын дарааллыг мэдэх, улмаар

учир шалтгаан, гол санааг ойлгох явдал болно. Ийм учраас багшийн асуулт энгийнээс

нарийн, хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн байна.

1. Сэргээн санах асуулт: - Эхлээд юу болов? Дараа нь яасан бэ?, Эцэст нь юу

болов? гэх мэтээр үйл явдлын дэс дарааллыг бодох, ярих асуулт асууна.

2. Учир шалтгааны асуулт:-Яагаад ийм зүйл болов?, Хэн/юу ийм байдалд хүргэв? -

Юмсын хоорондын холбоо хамаарлыг олох, бодож ухаарахад чиглүүлсэн асуулт

байвал зохино.

3. Үнэлгээний асуулт: -Уншсан зохиолын аль хэсэг хамгийн их таалагдав? Яагаад?, -

Аль хэсгийг сайн ойлгосонгүй вэ?, -Үүнийг уншаад ямар сэтгэгдэл төрөв?, -Энэ

явдал хэзээ болсон гэж бодож байна?

Эдгээрээс нэгдүгээр ангид сэргээн санах асуултыг голлон ашиглах замаар Мөн агуулга-

үнэлгээний асуулт асууж зохиолоос юу сурав гэдэгт үнэлгээ өгүүлэх ажлыг хааяа хийх

хэрэгтэй. Энэ мэтээр “зохиол”-ыг уншиж судалсны дараа уг эхээс сэдэвлэн зураг зурах,

наамал хийх гэх мэтээр бүтээл хийлгэх ажлыг дүрслэх урлаг, технологийн хичээлээр хийж

болно.

1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох

58

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.3.1.

Уншихын өмнө зургаас

үйл явдлыг таамаглах

Эхийг уншихын өмнө зураг ба гарчгаас юуны

тухай унших гэж байгаагаа таамаглах, ярилцах

төсөөлөх. Үүний тулд багш дараах асуутаар энэ

үйлийг удирдаж болно.

- ”Загасчин муур” зурагт үлгэрийн зургийг

ажиглаад зураг бүрд муур юу хийж байгааг

асууж ярилцана.

- Муурын барьсан загасны хэмжээг

ажиглаарай. Аль загас хамгийн том, аль нь

хамгийн жижиг нь байна вэ?

Эхэд өгүүлэгдэж байгаа эзний үйл хөдлөлийн

аль нь сайн, аль нь муу үйл болохыг ярилцах,

тайлбарлах. “Загасчин муур” зурагт үлгэрийг

уншсаны дараа хэдийгээр эхэд “шунал ихэдвэл

шулам болно” өгүүлбэр байхгүй ч эхлээд

барьсан хадран загас, дараа нь барьсан алгана

загасыг голоод дахин шидсэн дэгээнд нь том

загас орж өөрийг нь чирж, усанд унагаасан.

- Муурын усанд унаж байгаагаар юу

харуулсан бэ? эсвэл

- Муур усанд унасан нь юунаас болсон бэ?

- Хэрэв муур өмнө барьсан хоѐр

загасыг голоогүй бол юу болох байсан бэ?

- Муур ямар зан чанартай хүнтэй адилхан бэ?

Өөр үлгэр, зохиолын баатартай харьцуулан

ярилцах. Жишээ нь:

- Мууртай адилхан зантай хүнийг дүрсэлсэн

ямар үлгэр байдаг вэ?

- Алтан загасны үлгэрт гардаг эмгэн ямар

зантай вэ?

Хүүхдийн

уншлагад

тохирох, хялбар

эх зохиол: Жнь

Л.НТолстойн

үлгэрүүд,

Зурагт үлгэрүүд

Хүүхдийн бие

дааж уншихад

зориулсан төрөл

бүрийн

хэрэгэлгэгдэхүүн:

Хүүхдэд

сонрхолтой

Зохиолд гарах

хүний тоо цөөн

Дүрслэгдэж

байгаа үйл

явдал нь

богинохон

Үйл явдал нь

хурц тодор хой

Зурагтай

1.3.1.

Зохиолын баатар юу

мэдэрч байгааг төсөөлөн

бодох

Уншиж дууссаны дараа сурагч юу бодож, юу

мэдэрч байгаагаа хэлэх, бусдаас асуух,

ярилцах. Үүний тулд багш дараах асуултаар

удирдаж болно.

- Эхийг уншаад ямар бодол төрөв?

- Хэрвээ та нар муурын оронд байсан бол яах

вэ?

- Муур усанд унахдаа юу бодсон бол?

Эсвэл хоорондоо ярилцах боломж олгож, дараа

нь бусдадаа танилцуулах боломж олгож болно.

Сурагч уншиж буй зүйлийнхээ утгыг ихэвчлэн өөрийн өмнөх мэдлэг буюу амьдралын

туршлага дээр холбон төсөөлж гаргаж ирдэг. Иймээс эхийг уншуулах гэж яарахын оронд

эхлээд унших сэдэл тэмүүллийг өрнүүлэхэд анхаарах хэрэгтэй. Үүний тулд эхийн

агуулгатай холбоотой, эсвэл түүн дээр суурилж асуудал шийдвэрлэх асуулт тавьж

нээлттэй орхих, таамаглал дэвшүүлэх, мэтгэлцээн зохиох, эхээс утгыг нь мэдэхгүй үгийг

59

тайлбарлаж ярилцах нь унших сэдлийг өрнүүлэг. Эхийг цаг хугацаанд шахагдалгүй бүрэн

уншуулахад анхаарч, сурагч бүрд бусдын уншихыг анхааралтай сонсох, өөртөө унших,

бусдад уншсан байх боломж бий болгохоор хичээлээ төлөвлөх нь үр дүнтэй.

Багш унших үйл ажиллагааг удирдахдаа эхийг хэсэглэн уншуулж, үйл явдлыг нь няглтан

ярилцаж, дараа нь юу болохыг таамаглах боломж олгоход анхаарах бол уншсаны дараа

эхийн агуулгыг тодруулах асуулт асуух, уншаад юу ойлгосноо дахин ярих, ойлгосноо

дахин уншиж шалгах, жижиг бүлгээр асуулт хариулт зохиох, эхийн санааг дүгнэн ярилцах,

зургаар болон бичгээр, өөрийн үгээр тайлбарлах, жүжигчилсэн тоглолт хийх зэрэг үйл

ажиллагааг хийлгэж болно. Эцэст нь эхийг уншсанаар юуг ойлгож авсан тухайг нь яриулж,

эхийн санаатай холбоотой хичээлээс гадуур уншлагын сэдэв сонгож өгөх нь сурагчдын

унших дур хүслийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

1.4. Уран зохиолын эх унших

Уран зохиолыг уншуулах нь хүүхдийн танин мэдэхүй өргөжүүлэн тэлж, үгийн баялгийг

нэмэгдүүлэхээс гадна тэдний хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөө үзүүлдэг ихээхэн ач

холбогдолтой. Бага ангид сурагчдын унших эх зохиолын хэмжээ харьцангуй бага байдаг

тул хичээл бүр дээр шахам шинэ шинэ сэдэв унших шаардлага гардаг.

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.4.1.

Зохиолын гол баатрын

үйл хөдлөлийг хөөж

унших

Хялбар үлгэр, өгүүллэг, шүлгийг бие даан

уншиж ойлгох

Уншсан эхээс гол баатрыг таньж олох, тэдний

үйл хөдлөлийг дараалал, цаг хугацааг

нэрлэсэн үгийн тусламжтайгаар олж тогтоох.

Асуултын жишээ:

Дараалал нэрлэсэн үг:

- Эхлээд юу болов?

- Дараа нь яав?

- Юу болж дуусав?

Цаг хугацааг нэрлэсэн үг:

Өглөө юу болсон бэ?

Өдөр яасан бэ?

Орой яав?

Хүүхдийн бие дааж

уншихад зориулсан

төрөл бүрийн

хэрэгэлгэгдэхүүн:

Хүүхдэд

сонрхолтой

Зохиолд гарах

хүний тоо цөөн

Дүрслэгдэж

байгаа үйл явдал

нь богинохон

Үйл явдал нь

хурц тодор хой

Зурагтай

1.4.2.

Шүлгийг чээжилж, бусдын

өмнө уншиж сурах

Шүлгийг мөр мөрөөр нь давтан уншиж

цээжлэх

Шүлгийн утгыг ойлгож, мэдэрч, тод унших

Багшийн номон

дээр байгаа шүлэг,

үлгэрийг

цээжлүүлэхээс

гадна багш өөрөө

бүтээлийг сонгохой,

Оньсого, хэл

зүгшрүүлэх үг, бэлгэ

дэмбэрлийн үг, зүйр

цэцэн үгийг чээжлэх

Оньсого уншаад ойлгомжгүй, танил биш үгийн

утгыг тодруулан ярилцах

Юуг оньсоголосныг таамаглах. Үүний тулд

оньсогод дүрсэлийн зүйлийн өнгө, хэлбэр

дүрс, овор хэмжээ зэрэг гадаад шинжээр нь

баримжаалах. Жишээ нь:

“Уулнаас өндөр

Уурнаас балтгар

ААЗ-оос сонгохдоо

дараах шаардлагыг

хаглзвал зохино.

60

Хөөнөөс хар

Цаснаас цагаан” гэхэд биеийн хэмжээ нь

цайны уурнаас жижиг, явах хүрэх газар нь

уулнаас өндөр гэхээр нисдэг, амьтай, биеийн

өнгө нь зарим хэсэг нь хар, зарим хэсэг нь тас

хар зүйл гэх мэтээр багш чиглүүлж болно.

Хэл зүгшрүүлэх үг хэллэгийг давтан хэлж

тогтоох, хэлж байгаагаа бусад хүххдийн хэлж

байгаатай харьцуулах, зөв хэрдан хэлэх

дасгал хийх

Бэлгэ дэмбэрэлийн үгийг цээжилж тогтоох

Урд хормойг нь

Унага даагаа гишгэг

Хойд хормойг нь

Хонь хурга гишгэг

Зүйр цэцэн үгсийг уншиж, цээжилж тогтоох,

утгыг үндсэн утгатай нь харьцуулан

тайлбарлах. Жишээ нь

“Хүн ахтай

Дээл захтай” гэсэн хэлцийг сайн

ойлгохгүй учир

гыг ойлгосон бол дуурайн зохион хэлэх

(дуурайн зохиож хэлэх нь утгыг хэр ойлгосныг

харуулах юм.)

Багшид өгөх санамж

Уран зохиолын үйл явдал, дүрийг ойлгуулахад багшийн бэлтгэл яриа онцгой үүрэгтэй.

Уран зохиолын эхийг уншуулахын өмнө багш утгаар нь хэсэглэн хуваасан байх хэрэгтэй.

Багш эхийг хэсэг хэсгээр таслан сурагчдаар уншуулж, тухай бүр уншсан хэсгийн агуулгад

холбогдох асуулт асууна. Асуулт нь уншсан хэсгийн үйл явдал, орон цаг, гол дүр,

тэдгээрийн харилцаа холбоо, шинж байдлыг дараалалтай байвал зохино. Нэгдүгээр

ангийн сурагчаасасуух асуулт нь гол агуулгыг гаргаж чадах хэт олон биш, тодорхой

байхаас гадна сурагчдын сэтгэлгээг хөгжүүлэх, санаагаа хэлэх, бусдын санааг сонсож

дүгнэлт хий боломжийг нээсэн байх хэрэгтэй.

Зохиолын гол баатрын үйл хөдлөлийг хөөж унших. Нэгдүгээр ангийн сурагчдын унших эх

нь ихэвчлэн цөөхөн дүр, нэг үйл явдал бүхий жижиг хэмжээтэй байдаг тул зохиолын

баатрыг хөөж уншихад харьцангуй хялбар. Гэхдээ энэ ажил нь зургаан настай хүүхдийн

хувьд хялбар ажил биш. Зохиолын баатрыг хөөж уншихыг “Ажлын амт” эхээр жишээлэн

үзүүлье.

Ажлын амт Янжин гуай өлөө ямагаа саагаад гэртээ орж, хүү Буянд аарц өгөв. Буян хэлжээ: -Энэ яасан гашуун аарц вэ? Би ийм аарц уухгүй, амттай аарц авч өгөөч гэв. Янжин гуай хэлжээ: -Одоо амттай аарц байхгүй байна. Ямаагаа хариулаад ирэхэд сайхан аарц бэлэн болно гэв. Буян ямаагаа хариулж яваад өдөр ирж: -Амттай аарц байна уу? гэхэд -Байна аа гээд аарц өгөв. Буян түүнийг уугаад -Яасан амттай аар вэ? гэв. Янжин гуай ингэж хэлэв. -Чиний өглөөний голсон аарц шүү дээ. Ажил хийвэл аарц мөн амт тай болдог гэжээ.

61

Эхийг уншиж, танилцсаны дараа сурагчдыг гурьан хэсэгт хуваана. Нэг хэсэг нь Янжин,

нөгөө нь Буянг төлөөлөн уншина. Харин үлдсэн нь зохиогчийн үгийг уншина гэдгийг

тайлбарлаж, бэлтгэл хийлгэнэ. Үүний тулд эхэд хэдэн хүн гарч байгааг ярилцаад нэг хүн

болсон явдлыг ярьж байна, энэ нь зохиогч. Харин хоѐр хүн харилцан ярилцаж байгаа нь

Буян, Янжин хоѐр гэдгийг ярилцаад төлөөлөн уншлага хийлгэнэ.

Төлөөлөн уншлага хийлгэхийн өмнө багш эхлээд хоѐр сурагчийн хамт уншлага хийх

бөгөөд өөрөө зохиогчийн үгийг уншиж үлгэрлэн үзүүлнэ.

Өөр нэг хувилбарыг санал болгож байна. Янжин, Буян хоѐрын хийсэн үйл хөдлөлийг

“өглөө”, “өдөр”, “орой” гэх мэт цаг хугацааг нэрлэсэн үгсийг ашиглан хэлүүлнэ. Үүний тулд

-Өглөө Янжин, Буян хоѐрын дунд ямар яриа болсон бэ?

-Өдөр нь юу болсон бэ?

-Буянд аарц багаад амттай санагдсан бэ?

Энэ асуултын дагуу эхийг дахин уншаад хариултыг олох даалгавар өгнө. Багш самбарт

дараах хүснэгтийг бэлтгэнэ. Харин сурагчдад эдгээр өгүүлбэрийг нэг нэг цаасан дээр

бичиж хольж өгнө. Сурагчдыг хэд хэдэн баг болгож болно. Янжин, Буян хоѐрт хамааран

өгүүлбэрийг хүснэгтэд байрлуулах даалгавар өгнө.

Янжин

Буян

Өглөө

Зохиогч: Янжин гуай өглөө ямагаа саагаад гэртээ орж, хүү Буянд аарц өгөв. Буян хэлжээ: Буян: -Энэ яасан гашуун аарц вэ? Би ийм аарц уухгүй, амттай аарц авч өгөөч гэв. Зохиогч: Янжин гуай хэлжээ: Янжин: -Одоо амттай аарц байхгүй байна. Ямаагаа хариулаад ирэхэд сайхан аарц бэлэн болно гэв. Зохиогч: Буян ямаагаа хариулж яваад өдөр ирж: Буян: -Амттай аарц байна уу? гэхэд Янжин: -Байна аа Зохиогч: ... гээд аарц өгөв. Буян түүнийг уугаад Буян: -Яасан амттай аар вэ? Зохиогч: гэв. Янжин гуай ингэж хэлэв. Янжин: -Чиний өглөөний голсон аарц шүү дээ. Ажил хийвэл аарц мөн амттай болдог Зохиогч: гэжээ.

Буянд аарц хийж өгсөн.

“-Одоо амттай аарц байхгүй

байна. Ямаагаа хариулаад

ирэхэд сайхан аарц бэлэн

болно” гэв..

-Энэ яасан гашуун аарц вэ? Би ийм аарц уухгүй, амттай аарц авч өгөөч гэв.

аарц бэлэн болно” гэв..

62

Өдөр

Дүгнэлт Буянд өглөө амтгүй санагдсан аарц өдөр нь амттай санагдсаны учир юу вэ?

гэдгийг ярилцана.

Уран зохиолын уншлагад багш олон арга хэрэглэдэг. Эдгээрээс зарим аргыг тайлбарлаж

байна.

Үлгэрлэн унших. Багш шаардлагатай үед зарим зохиолыг бүхлээр нь буюу

хэсэглэн үлгэр жишээ уншлага хийж үзүүлэх нь сурагчдын унших хүсэл эрмэлзлийн

төрүүлэх, үгийн урлагийн сайхныг мэдрэх, цаашид уран зохиолд шимтэн дурлахад нь их

ач холбогдолтой байдаг. Үлгэрлэх уншлага бол эх зохиолын үйл явдлыг сурагчдын ой

тойнд ортол дүрсэн үзүүлэх нэг арга болдог. Багш тухайн эхийг үлгэрлэн уншихаар

төлөвлөсөн бол унших бэлтгэлийг сайтар хийж, дахин дахин уншиж, гол санааг гаргахын

тулд ямар үгийг хаана хэрхэн унших, түүний хөг аялга, утгын өргөлт, цэг таслал, удаан

түргэнийг хэрхэн тохируулахад ихэд анхаарч, уншлагын бүхий л шаардлагыг хангасан

байх шаардлагатай. Уншихын өмнө түгээмэл хэрэглэгддэггүй үг хэллэгийг тайлбарлаж

өгөх хэрэгтэй. Зарим үед үлгэрлэх уншлагыг маш сайн уншдаг сурагчаар хийлгэж болно.

Давтан унших уншлага. Энэ уншлагын гол зорилго бол сурагчдын унших дадал, чадварыг

хөгжүүлэхэд оршино. Давтах уншлагад олон сурагчийг хамруулах шаардлагтай тул эх

зохиолыг хэсэглэн хэд хэдэн сурагчаар уншуулах хэрэгтэй. Сурагчид өмнө уншсаныг

давтан уншиж байгаа тул өмнө гаргасан алдааг дутагдалыг нь гаргуулахгүй байхад багш

анхаарна. Давтан унших явцад сурагчийн гаргасан алдаа, оноог бусад сурагчаар

ажиглуулж, тухай бүр хэлэлцүүлж байх нь өөрийн болоод бусдын уншлагыг харьцуулан

сайнаас нь суралцаж, муугаас сэргийлэх боломжийг сурагчдад олгодог сайн талтай.

Төлөөлөн унших уншлага. Энэ нь зохиолч ба зохиолын баатруудыг сурагчид төлөөлөн

амьдруулж уншихыг хэлнэ. Уншлагын явцад сурагчид зохиолын үйл явдал, дүрслэгдэж

байна хүн, юмсын харилцаанаас сурагчид тус тусын төлөөлж байгаа баатрын зан чанар,

дүр байдал, хүсэл зорилгыг танин мэдэхэд тус болохын зэрэгцээ зохиолыг унших урмыг

сэргээж, сонирхлыг татдагаараа онцлогтой.

Хамтын уншлага. Бага ангийн сурагчид унших дадал сайн эзэмшиж сураагүй

байдаг тул энэ аргыг үе үе хичээлд ашиглах нь үр дүнтэй. Энэ нь ангийн бүх сурагч

хамтарч дуу нийлүүлэн зэрэг уншихыг хэлнэ. Энэ уншлага нь зохиолыг хамт олноороо

цээжлэх, улмаар уран унших бэлтгэл болохын зэрэгцээ хийх, хэлэхэд төвөгтэй хүндэвтэр

үгийг зөв дуудаж сурахад ач холбогдолтой

Шүлгийг чээжилж, бусдын өмнө уншиж сурах

Шүлгийн үг хэллэг хүүхдэд амархан тогтоогддог. Багш шүлгийн уран яруу хэллэгийг

сурагчдад сайн ойлгуулж чадвал хүүхэд шүлгийг амтархан унших болно. Шүлгийг өөрийн

үгээр ярих боломжгүй тул Шүлэгтэй багш болгоомжтой хандахгүй бол шүлгийн утга

санааг сурагчид ойлгохгүйд хүрч, улмаар шүлэг унших сонирхолгүй болно. Шүлгийг

уншуулахдаа багш зохиолчийн дүрсэлсэн байгаль, юмс, үзэгдэллийн дүрслэлийг

Чиний өглөөний голсон аарц

шүү дээ. Ажил хийвэл аарц мөн

амттай болдог гэжээ.

-Амттай аарц байна уу? гэж

асуусан.

Аарц уусны дараа -Яасан

амттай аарц вэ? гэв.

63

ойлгуулж, шүлэгчийн дотоод сэтгэлийг мэдрүүлэхэд оршино. Шүлгийг уншуулахын өмнө

бэлтгэх яриа хийсний дараа шүлгийн анхны уншилтыг багш өөрөө хийж үзүүлнэ. Багш

үнэхээрийэ уран тод, сайхан, үлгэ жишээчээр унших нь сурагчдын уншлагын дадал

чадвар эзэмшихэд туслаад зогсохгүй, шүлгийн гүн гүнзгий уран дүрслэлийг ойлгоход

тусална. Шүлгийн утга санааг ойлгуулах, түүнийг нь гүнзгийрүүлэхэд гол зорилго оршино.

Жишээ нь эх орны тухай шүлэг уншсан бол

1. Энэ шүлгийн өнгө аяс ямар байна? Үүнийг нэгдүгээр ангид баярт баясгалан, уйтгар

гуниг, амгалан тайван байдлын алийг нь харуулсан байна?

2. Ямар зүйлийг яруу сайхнаар дүрсэлсэн байна?

Эдгээр асуултад хариулахдаа шүлгээс сонгон уншуулж болно. Шүлгээс асуултад хариулах

хэсгийг олох, түүний давтан өөртөө болоод бусдад унших, асуултад хариулах зэргээр

ажиллаж болдог. Сурагчийг асуултад хариулан өөрийн үгээр хариулбал багш “Чиний

ярьсныг зохиолч хэрхэн шүлэгт бичсэн байна? гэж асуугаад уншуулж болно. Ийнхүү дүр

дүрслэлийг ярилцсаны дараа Гэх мшүлгийн утга агуулгыг ярилцана.

Шүлэг уншуулах төгсгөлийн ажиллагаа бол уран уншуулах ажил байдаг. Шүлгийн ерөнхий

утга санаа, үйл байдлын дараалал, үг бүртэй танилцан хэд хэдэн удаа уншсаны үр дүн нь

уран унших үндсэн нөхцөл болдог. Иймээс шүлгийг уран тод уншуулах нь шууд гүйцэтгэх

ажил биш, уншлагын бусад ажилтай хосолсон бэлтгэл шаардана.

1.5. Хэрэглээний эх унших

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.5.1.

Нэр, хаяг унших

Гудамж талбай, байгууллагын гадна хаяг, хүнсний

бүтээгдэхүүн баглаа боодол, шошго дээр томоор

бичсэн нэр хаягийг унши, уншихыг эрмэлзэх

(заавал учрыг ойлгох гэх албагүй)

Өөрийн болон бусад сурагчийн дэвтрийн хаяг,

сурах бичиг, бусад ном, сэтгүүлийн нэр, зохиогч

ийн нэр зэргийг олж унших

1.5.2.

Өөрийн бичсэнээ

унших

Өөрийн бичсэнийг уншихдаа ñóðàã÷äûí ºìíº

ãàð÷ óíøèõ

Нэр, хаяг унших. Сурагчдыг сурах бичгийн хүрээнд танил эх уншуулахын зэрэгцээ орчин

тойрондоо байгаа зүйлсийг уншихыг дэмжих хэрэгтэй. Мөн тоглоомын дүрэм заавар,

бүтээгдэхүүний шошго дээр бичсэн нэр, сургуульдаа ирж, буцах замд тааралдах дэлгүүр,

номын сан, цайны газар, эмийн сан зэрэг байгууллагын гадна нэр хаяг, рекламын самбар

дээр зар, телевизийн нэвтрүүлгийн нэр зэргийг унших үйл ажиллагааг дэмжсэн даалгавар

өгч болно. Гэхдээ эдгээрийн утгыг сайн ойлгох шаардлагагүй, зөвхөн уншиж байх нь

чухал юм. Жишээ нь:

64

Ангид унших таатай орчныг бүрдлүүлэх хэрэгтэй. Унших чадвар төлөвшил нь ярих-сонсох,

бичих чадварт нөлөөлж байдаг тул сайн уншигч болгон төөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй.

1.6. Сонгон унших

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.6.1.

Дуртай үлгэрээ сонгож

унших

Хэрэгцээндээ тохируулан хүүхдийн уран зохиол,

үлгэрээс сонгож унших

Үлгэр зохиолын уншлагыг анхааран сонсож, үйл

явдлыг жүжигчлэх

Уншсан номынхоо таалагдсан хэсгийг бусдад

танилцуулах

Багшид өгөх санамж: Сурагчдад сонгон унших боломж олгох хэрэгтэй. Хот хөдөөгийн аль ч сургуулийн номын

сангаас гадна ангийн номын сантай болсон байгаа. Энэ нь хүүхдийн уншлагыг дэмжих

чухал орчин болно. Уншлагад сурах бичгээс гадна ангийн ном санд байгаа үлгэр

зохиолыг ашиглаж болно. Мөн багт тусгайлан бэлтгэсэн зохиолоос сонгон тарааж өгөх

материал бэлтгэн уншуулж болно. Ийнхүү эх зохиол сонгохдоо зургаан настай хүүхдийн

танин мэдэхүй, хөгжлийн онцлогт тохирсон байх дараах шаардлагаыг байнга анхаарах

хэрэгтэй. Үүнд:

• Эхийн хэмжээ хэт том биш, үг хэллэг нь энгийн хялбар байх

• Эхийн агуулгыг тодруулах зураг дүрслэлтэй байх

• Эхийн агуулга, санаа нь шууд ойлгогдохоор байх

• Эх нь голдуу энгийн өгүүлбэрээс бүтсэн байх

• Эхэд шилжсэн утгатай үг хэллэг хэрэглээгүй байх

Үлгэрийн уншлага. Хүүхэд багаасаа л үлгэрийг маш дуртай сонсож, үлгэрийн кино үзэж,

дахтх дахин яриулж, уншуулж байх хүсэлтэй байдаг. Ийм учраас нэгдүгээр ангийн

сурагчдын унших номд үлгэр цөөнгүй оруулдаг.

Хүүхдүүд үлгэрийг маш амархан ойлгож, өөрийн хайртай баатрыг амархан ”илрүүлж”

таньж олдог. Ихэвчлэн адгуусан амьтны үлгэрийг уншиж задлал хийж ярилцахдаа үлгэрт

гарч байгаа амьтдын үйл хөдлөл, дүр байдлыг тодорхойлж болно. Жишээ нь: Шаазгайн

өндгийг хуурч, айлган сүрдүүлж байгаа үнэг бол зальтай, аргатай амьтан. Харин шаазгай

бол аймхай, гэнэн амьтан. Хулгана бол ухаантай, сэргэлэн амьтан гэх мэтээр дүгнэлт

хийлгэж болно. Амьтдын тухай үлгэр уншсаны дараа амьтдаар хүнээр төлөөлүүлсэн

гэдгийг онцгойлон ярих шаардлагагүй. Зургаан настай хүүхэд нарийн учрыг ойлгохгүй тул

төөрөлдөхөхөд хүрнэ. Зургаан настай хүүхдийн хувьд амьтдыг хүнтэй адилхан ярьж

хөөрдөг гэдэг ойлголтоосоо бараг алаагүй байдаг. Ийм учраас зургаан насыг “үлгэрийн

нас” гэх нь бий.

Харьцангуй том хэмжээтэй үлгэр, зохиол уншихаар сонговол бага багаар уншуулахаар

хэсэглэж, тус бүрийг уншсаны дараа асуулт асууж, цаашид юу болохыг таамаглан

ярилцаад уншуулна. Үүнийг дараах үлгэрээр жишээлэн үзүүллээ. Энэ үлгэрийг дөрвөн

65

хэсэг болгон уншуулахыг зохистой бөгөөд эхний хэсгийн уншсаны дараа цаашид юу болох

талаар таамаглал дэвшүүлэн өгсөн асуултын дагуу ярилцана. Дараагийн хэсгийг уншсаны

дараа уншихын өмнө төсөөлөн бодож байсангаа харьцуулан бодох, үүнийгээ бусад

сурагчдад ярьж илэрхийлэх боломж олгох хэрэгтэй. Үүнийг багш асуултаар удирдана. Энэ

мэтээр дөрвөн хэсэг тус бүрийг таамаглал дэвшүүлэн уншуулснаар нэг талаар сурагчдын

сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ үлгэрийн утга агуулгыг бүрэн дүүрэн

ойлгуулах зорилготой үйл ажиллагаа болно.

Долоон ногоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр

I хэсэг

Эðò óðüä öàãò äîëîîí íîãîîí ºíäºãòýé äîãîëîí øààçãàé áàéæýý. Ãýòýë íýã ºäºð ¿íýã èðýýä,

-Äîëîîí íîãîîí ºíäºãíººñºº íýãèéã ºã. Áè èäüå ãýæýý. Òýãýõýä íü øààçãàé,

-Áè ºãºõã¿é ãýæ ãýíý. ¯íýã

-Õýðýâ ÷àìàéã ºíäºãíººñºº ºãºõã¿é áîë “Àëñûí ãàçðààñ òîîñ òàòóóëæ èðýýä, àëòàí

óëèàñûã ÷èíü õóãà ìºðãºíº ø¿¿” ãýæ õýëæýý. Øààçãàé àéãààä íýã ºíäºã ºã÷ýý. Гýòýë íºãºº

¿íýã ºäºð á¿ð èðæ, óðüäûí ¸ñîîð õýëæ ºíäãèéã íü èäñýýð áàéòàë ãàíö ºíäºã ¿ëäýõýä ºíººõ

øààçãàé óéëæ ãýíý.

Түр зогсолт:

II хэсэг

Òýãòýë íýã õóëãàíà ãàð÷ èðýýä,

-Òà þóíä óéëàà âý? ãýæ àñóóæýý. Øààçãàé õýëæýý.

-Áè óóë íü äîëîîí ºíäºãòýé áàéñàí þìñàí. Ãýòýë íýã ¿íýã õ¿ð÷ èðýýä ºíäºãººíºº ºã ãýýä.

Íàмàéã ºãºõã¿é ãýõýýð “×àìàéã ºãºõã¿é áîë àëñûí ãàçðààñ òîîñ òàòóóëæ èðýýä àëòàí

óëèàñûã ÷èíü õóãà ìºðãºíº” ãýæ ñ¿ðä¿¿ëæ, ºíãèéã ìààíü àâ÷ ÿâñààð áàéòàë îäîî áè ãàíöõàí

ºíäºãòýé ¿ëäëýý ãýâ.

Øààçãàéä õóëãàíà èíãýæ ¿ã çààæ ºãºâ. ×è ¿íýãèéã èðýõýýð ºíä㺺 ºãºõã¿é ãýýðýé.

Òýãýõýýð ¿íýã ÷àìä óðüäûí ¸ñîîð “Àëñûí ãàçðààñ òîîñ òàòóóëæ èðýýä àëòàí óëèàñûã ÷èíü

õóãà ìºðãºíº” ãýõ áàéõ. Èíýãýõэä íü ÷è õýë. “Àëñûí ãàçðààñ òîîñ òàòóóëààä èðäýã òóóðàé

÷èíü àëü âý? Àëòàí óëèàñûã ìèíü õóãà ìºðãºäºã ýâýð ÷èíü àëü âý? ãýæ àñóóãààðàé. ¯íýã

÷àìààñ “Ýíý ¿ãèéã õýí ÷àìä çààæ ºãºâ? ãýõ áèç. Òýãâýë “Áè ººðºº áîäîí áîäîí áàéæ áîäîë îðîâ.

Ñàíàí ñàíàí áàéæ ñàíàà îðîâ” ãýýðýé ãýæýý.

Түр зогсолт:

- Дахиад үнэг ирвэл шаазгай үлдсэн ганц өндгөө өгөх болов уу? - Шаазгай яаж өндгөө авч үлдэх бол? - Шаазгай яагаад өндгөө өгөөд байв?

Одоо дараагийн хэсгийг уншъя.

- Та нар хулгана гарч ирнэ гэж бодсон уу? - Цаашид юу болох бол? - Хулганы зааж өгсөн үг шаазгайд тус болох болов уу?

Одоо дараагийн хэсгийг уншъя.

66

III хэсэг

Ìàðãààø íü ºíºº ¿íýã èðýýä øààçãàéä “¯ëäñýí ãàíö ºíä㺺 íàäàä ºã ãýâ. Øààçãàé “¯ã¿é”

ãýâ. Òýãýõýä íü ¿íýã “×àìàéã ºãºõã¿é áîë “àëñûí ãàçðààñ òîîñ òàòóóëæ èðýýä àëòàí óëèàñûã

÷èíü õóãà ìºðãºíº” ãýæýý. Øààçãàé “Àëñûí ãàçðààñ òîîñ òàòóóëààä èðäýã òóóðàé ÷èíü àëü

âý? Àëòàí óëèàñûã ìèíü õóãà ìºðãºäºã ýâýð ÷èíü àëü âý? ãýæ àñóóâ. ¯íýã,

-Ýíý ¿ãèéã ÷è õýíýýñ ñîíñîâ, õýë! гýõýä øààçãàé “Áè ººðºº áîäîí áîäîí áàéæ

áîäîë îðîâ. Ñàíàí ñàíàí áàéæ ñàíàà îðîâ. Óíòàí óíòàí óõààí îðîâ” ãýýä õýëñýíã¿é. Ãýòýë ¿íýã

“Õýí ÷àìä çààæ ºãñíèéã õýëýõã¿é áîë áè ¿íýãíèé àðâàí ãóðâàí ìýõýý õèéæ áàéãààä ÷àìàéã

áàðüæ èäëýý ãýæ ñ¿ðä¿¿ëñýí øààçãàé àðãàã¿é áîëæ àéãààä “Òýð í¿õýíä áàéäàã õóëãàíà

çààæ ºãñºí” ãýâ.

Түр зогсолт:

IY хэсэг

¯íýã ºíººõ õóëãàíû í¿õíèé àìñàð äýýð èðýýä õóëãàíûã äóóäæýý. Õóëãàíà “Áè õîãîî

öýâýðëýæ áàéíà ãýâ. ¯íýã õ¿ëýýæ áàéãààä äàõèàä äóóäæýý. Õóëãàíà “Áè òîëèî àð÷èæ

áàéíà” ãýæýý. ¯íýã äàõèàä äóóäæýý. Òýãòýë õóëãàíà òîëãîéãîî öóõóéëãàæ ãýíý. Òýãýõýä

¿íýã “Òîëãîé èéì õººðõºí áàéãàà þì, öýýæ íü ÿìàð õººðõºí áîë? ãýõýä õóëãàíà öýýæýý

ãàðãàæýý. ¯íýã “Öýýæ íü èéì õººðõºí áàéãàà þì áîë áºãñ íü ÿìàð õººðõºí áîë? ãýñýíä õóëãàíà

áºãñºº ãàðãàæýý. ¯íýã “Áºãñ íü èéì õººðõºí áàéãàà þì áîë ñ¿¿ë íü ÿìàð õººðõºí áîë? ãýñýíä

õóëãàíà ñ¿¿ëýý ãàðãàæýý. ¯íýã õýëýâ. “×è èéì õººðõºí áèåòýé þì ÷èíü õàäàí äýýãýýð áºã áºã

ã¿éõ íü ÿàñàí õººðõºí áîë?” ãýñýí õóëãàíà áºã áºã ã¿éõ ãýòýë ¿íýë ¿ìõýýä àâ÷ýý. Õóëãàíà

èíãýæ õýëæýý. “ªìºð ºìºð èäâýë ºìõèé áàéäàã þì ø¿¿. Àíãàð àíãàð ãýæ èäâýë àìòòàé áàéäàã

þì ø¿¿” ãýñýíä ¿íýã õóëãàíû õýëñýí ¸ñîîð èäýõ ãýýä ò¿¿íèéã àìíààñàà ãàðãààä àëä÷èõæýý.

Сүүлчийн зогсолт:

Ийн үлгэрийг хэсэглэн ярилцсаны дараа тухайн хэсэгт гарчиг өгүүлж болно. Жишээ

нь, энэ үлгэрт дараах байдлаар гарчиг өгч болно.

I хэсэг: Үнэг шаазгайг айлгасан нь

I хэсэг: Хулгана шаазгайд тусалсан нь

III хэсэг: Үнэг гайхсан нь

IY хэсэг: Хулгана үнэг хоѐр

Ийнхүү гарчиг өгөх үйл ажиллагааг удирдахдаа багш зөвхөн өөрийн бодлыг тулгаж

болохгүй. Харин сурагч бүрийн санааг сонсохыг эрхэмлэж, санааг н хэлүүлэх хэрэгтэй.

Үлгэрийг унших явцад холбогдох зураг үзүүлэх нь ойлгоход нь тустай.

- Та нар энэ хэсгийг уншихын өмнө үнэг шаазгайг дахин сүрдүүлнэ гэж төсөөлсөн үү? - Үнэг яагаад шаазгайд итгэхгүй, дахин сүрдүүлсэн бэ? - Өөрт нь үг зааж өгсөн хулганы талаар шаазгай үнэгт хэлэхэд та нарт ямар бодол

төрөв? - Шаазгайд үг зааж өгсөн хулганыг үнэг одоо яах бол?

- Хулгана үнэлгийг аргалж чадах болов уу? Одоо дараагийн хэсгийг уншъя.

- Одоо та нарт ямар сэтгэгдэл төрөв? - Хулганы тухайд юу хэлэх вэ? - Үнэгний тухайд юу хэлэх вэ? Юу бодож байгаа бол? - Үлгэрээс юу сурч мэдэв?

.

67

Сурагчдын унших, бичих, харилцах чадвар харилцан адилгүй. Зарим сурагч бусдаасаа

түрүүлсэн, бусдадаа туслах, зөвлөх түвшинд хүрсэн байхад заримд нь бусдын дэмжлэг

хэрэгтэй байгаа. Иймд тэдний ялгаатай байдлыг сургалтад эергээр ашиглахыг хичээх

хэрэгтэй. Багш заахаасаа илүү сурагчид бие биедээ тусалж, хамтарч мэдлэг бүтээх

орчныг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгэй.

2. ЯРИХ- СОНСОХ ЧАДВАР

Сурагчдын хэл ярианы чадварыг хөгжүүлэхийн тул тэдний ¿ãèéí íººöèéã íýìýãä¿¿ëýõ (øèíý

¿ã, çàðèì õýëöèéã òàíèóëàõ, óòãûã íàðèéâ÷ëàí òîäðóóëàõ), óòãà çîõèîëûí õýëíèé õýì õýìæýýã

ýçýìø¿¿ëýõ (àâèàíû äóóäëàãà çàñàõ) ¿éë àæèëëàãàà ÿâóóëæ áîëíî. ̺í ñàíàà áîäëîî îíîâ÷òîé

èëýðõèéëýí ÿðèõ, áóñäûí ÿðèàã ñîíñîõ àðãà òåõíèêò ñóðãàõ ÿâäàë ÷óõàë áîëíî. ¯¿íèé òóëä

á¿ëýã õýñãýýð àæèëëóóëàõ, ä¿ðä òîãëóóëàõûí çýðýãöýý ººðèéí õèéñýí á¿òýýëèéí òóõàé

àíãè íèéòèéí ºìíº, ººðººð õýëáýë, ñàìáàðûí ºìíº çîãñîæ ÿðèõ, “èëòãýë òàâèõ” çýðýã ¿éë

àæèëëàãààг çîõèîí áàéãóóëàõ õýðýãòýé.

2.1. Зөв ярих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.1.1.

Үгийг зөв дуудах

Хэлэхэд төвөгтэй үг, өгүүлбэрийг давтан хэлэх,

зөв дуудах дасгал хийх. Жишээ нь: хэл

зүгшрүүлэх түргэн хэллэг, жороо үг, амьсгал

уртасгах үг хэллэг цээжлэн тогтоох

Буруу дуудлага засах, хэлэхэд төвөгтэй зарим

авиаг зөв хэлэхэд туслах тоглоом тоглох

Жишээ нь:

Багшаас хүүхдэд

уншиж өгөх төрөл

бүрийн хэрэглэгдэхүүн

Бага насны хүүхдэд

зориулсан ном

(үлгэр, богино

хэмжээний өгүүллэг)

Аудио, видео бичлэг

(CD, DVD)

Зурагт эх, цуврал

зураг

Үлгэрийн сэдэь

дүрийн тоглолтын

бичлэг

Цахим эх

сурвалжаас:

http://www.childrenslib

rary.org

2.1.2.

Тод, чанга,

ойлгомжтой ярих

Багшийн удирдлагын дор харилцан ярианд

идэвхтэй оролцох

Ардын аман зохиол, уран зохиолоос оновчтой үг

хэллэгийг дуурайж ярих

Уншсан, сонссон эхийг бусдад тод, чанга дуугаар

ярих

Уншсан, сонссон эхийн үйл явдлыг асуулт,

тулгуур үг хэллэг, зураг ашиглан ярих

Уншсан ба сонссон эхийн үйл явдлын дагуу

асуулт асуух Цээжилж тогтоосон шүлгийг тод

уншиж сурах

Зурагт дүрслэгдсэн зүйлийг нэрлэх, үйл явдлыг

2.1.

Зөв ярих

1.2.

Харсан,

сонссоноо ярих,

илтгэх

1.3.

Хамтран ажиллах,

саналаа солилцох

1.4.

Янз бүрийн

нөхцөл байдалд

тохируулж ярих

Суралцахуйн

зорилтын тоо 3 2 3 3

68

дарааллаар нь ярих

2.1.3.

Зөв бүтэцтэй

өгүүлбэрээр ярих

Үг өгүүлбэр зохион хэм хэмжээ,

Бусадтай ярилцах, танилцах, уучлал гуйх,

талархах, асуулт асуух, хариулахдаа бүтэн

өгүүлбэр хэрэглэж сурах

Багшид өгөх санамж

Багш хүүхдийн үгийн нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарахын зэрэгцээ дараах асуудлыг

анхаарлаасаа гаргаж болохгүй. Тухайлбал

Ярихдаа үгийг үндсэн утгаар нь зөв хэрэглэж байгаа эсэх (Надад цүнх бий г. м)

Зарим үгийн утгыг тайлбарлах (цүнх- хичээлийн хэрэглэл хийдэг сав г.м)

Ярихдаа идэвхтэй хэрэглэгддэг эсрэг утгатай үгийг зөв хэрэглэх (Тэнгэр бүрхэг /

цэлмэг байна гэх мэт)

Бусадтай ярилцах, танилцах, уучлал гуйх, талархах, асуулт асуух, хариулахдаа

бүтэн өгүүлбэр хэрэглэж сурах

Зөв бүтэцтэй өгүүлбэр хэрэглэх

Үгийг зөв дуудах. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх нэг чиглэл бол монгол утга

зохиолын хэлний хэм хэмжээг эзэмшүүлэхэд оршино. Ийм учраас уншуулж бичүүлж

сургах үеэс хэлний авиаг зөв дуудах, авиан зөв тавилтын дасгал хийлгэх хэрэгтэй.

Тухайлбал, түргэн хэллэг, дайралцаан, амьсгал уртасгах хэллэг, жороо үг гэх мэт үгэн

тоглоомоор тоглох нь хэлний авиаг зөв цэвэр хэлж сурахад тустай.

“Хэл зүгшрүүлэх үг“ буюу түргэн хэллэг нь хэлд орж буй үеэс нь эхлээд хүүхдийг зөв

цэвэр дууддаг, ярьдаг болгоход зориулагдсан, бага насны хүүхдийн хэлэхэд төвөгтэй,

барагтай л бол сольж хэлчих гээд байдаг “р”,”л”, эхнээс нь зөв дуудуулж сургахгүй бол

бөөрөнхий хэлтэй болчихож болзошгүй “б”,”м” зэрэг уруулын авиаг хэлж сургахад

зориулагдан зохиогдсон байна. Гэхдээ түргэн хэллэгийг хүүхдээр хэлүүлэх дүрэм журам

бас байна. Энэ нь эхлээд “Хүрэл илүүр”, “болор соруул” гэх мэт цөөн (хоѐр) үгийг тус

тусад нь хэлүүлж, түүнийгээ олон дахин давтуулж сургасны дараа “хүрэл илүүр, болор

соруул“ гэж дахин хоѐр үг нэмэх, улмаар

“Орсон бороонд

Норсон бор морь

Олмоороо олойртоно“

гэх мэтээр гэх зэргээр хүүхдийн насны байдалд тохируулан өсөх хэрээр нь үгийн тоог нь

нэмж хэлүүлдэг байна. Ийм түргэн хэллэг хэлж сургахын өмнө танил биш үгийн утгыг

мэдүүлэхэд анхаарч үзүүлэн таниулах ашиглах хэрэгтэй. Очрин үеийн хот, хөдөөгийн

хүүхдийн аль нь ч “илүүр”, “соруул”-ыг нэг их сайн мэдэхгүй. Учир нь эдгээр зүйл

хэрэглээнээс бараг гарсан байна. Хотын хүүхдүүд “олом” гэдгийг сайн мэдэхгүй бол

хөдөөгийн хүүхдэд танил үг байна.

Зөв ярихад зөвхөн авиа, үгийг зөв цэвэр дуудахаас гадна үг бүрийг зөв, тод хэлж,

амьсгалаа зөв хуваарилан түгдрэлгүй ярих шаардлагатай. Ийнхүү түгдрэлгүй ярьж

сурахад амьсгал уртасгах хэллэг чухал бөгөөд “Сайн эрийн гучин хоѐр цагаан лонх”,

“Хорин таван хул”, “Есөн мөнгөн бумба” тоолох гэх зэрэг тогпоом наадам байдаг байна.

Дэн дэн хул Дон дон хул

Дэрсэн хул Тосон хул

Ян ян хул Бөн бөн хул

Ясан хул Бөөрөнхий хул

69

Түргэн хэллэг нь үгийг зөв дуудуулах, амьсгаа задлах үгэнд өгүүлбэрийг зөв сайхан ярих

зорилготой бол жороо үг нь шүлэг зохиох, үгсийг тодорхой айзам хэмжээнд багтаан

журамлан хэлүүлж сургадаг. Жишээлбэл:

Хааны хар морь

Морины мухар тэрэг

Тэрэгний тэр болдог

Болдгийн бор начин

Начны найман төлөг

Төлгийн төвгөр уул

Уулын ахар чулуу

Чулууны шонхор хээр . . .

гэх зэргээр өмнөх мөрийн эцсийн үгийг дараа мөрийн эхэнд хэлүүлээд гурван өргөлт буюу

үгийг нэг мөрд багтаан айзам тааруулан зохиох “эвхээс маягийн шүлэг” юм. Харин ихэнх

тохиолдолд утгыг харгалзадгүй бололтой.3

Дайралцаан бол хүүхдүүд хоорондоо хурдан сэтгэх чадвар, шүлэглэх авьяасаа сорилцон

цэц булаалдахад зориулагдсан уран хошин харилцаа шүлэг юм. Дайралцаан нь

хүүхдүүдийн дунд харилцан шүлэг хэлж мэтгэлцдэг тоглоом наадмын чанартай учраас

драмын элөмент бүхий жүжгийн хэлбэртэй юм. Дайралцаан нэгэнт хоѐр хүүхдийн

хоорондын уран үг, сэтгэх чадварын өрсөлдөөн болдог байна. Жишээ нь:

- Зээ хүү минь тийм үү дээ

Дайралцвал дайралцъя

Даалин хутгаа тавилцъя

Хэлэлцвэл хэлэлцъе

Хэт хутгаа тавилцья.

- Зээ хүү минь тийм үү дээ

Зурман тааны нүхэнд нь

Зургаан салаа байна уу даа

Зулзган чиний цээжинд нь

Зургаан шүлэг байна уу даа .

-Алаг дааганы нүхэнд нь

Арван салаа байна уу даа.

Аанаа чиний цээжинд нь

Арван шүлэг байна ууд даа

-Зээ хүү минь тийм үү дээ

Арван тавны сарыг

Ар дээр гартал хэлэпцье.

Адуу үхэр хоѐрыг

Бэлчээрт гартал хэлэлцье.

Хорин тавны сарыг

Хойд дээр гартал хэлэлцье

Хонь ямаа хоѐрыг

Бэлчээрт гартал хэлэлцье

гэх зэргээр нөгөөгийнхөө урнаар шүлэглэх чадварыг сорин хэлэхэд нөгөө нь хариуд нь

түүнийг няцаан шүлэглэдэг .

Зарим авиаг хүүхдүүд сайн хэлж чадахгүй бол маль амьтан, эд юмс, үзэгдлийн гаргадаг

дуу чимээг дуурайж хэлэх сургах тоглоом тоглуулж болно. Жишээ нь:

Хувилбар 1: Сурагчдыг хэдэн хэсэг болгон, бүрээ, морин хуур, бөмбөр, цан зэрэг

хөгжмийн зургийг нэг нэгээр өгнө. Багшийн дохиогоор багууд ээлжлэн тус тусын хөгжмийг

дуурайн дуугарна. Бүрээ- бүү, бүү, морин хуур- дүү, дүү, бөмбөр- түн түн, цан-цин цин гэх

мэтээр хамтарч хэлнэ.Энэ нь хүүхдийн авианы дуудлагыг сайжруулахад тустай.

3 Д.Оюунбадрах

70

Хувилбар 2: Сурагчдыг хэдэн хэсэг болгон, мэлхий, нохой, муур, хулгана зэрэг амьтдын

зураг өгнө. Багшийн дохиогоор багууд ээлжлэн тус тусын багт оногдсон амьтныг дуурайн

дуугарна. Мэлхий вааг вааг, нохой- хөв хөв, арр арр, муур- мяу,мяу, хулгана- жив,

сурагчдыг баг бо жив жив гэх мэтээр хамтарч хэлнэ. Энэ нь хүүхдийн авианы дуудлагыг

сайжруулахад тустай. Сурагчдын дунд зарим авиаг сайн хэлж чаддаггүй хүүхдийг

зориудаар тухайн багт оруулах хэрэгтэй. Жишээ нь,

“р” авиаг буруу хэлдэг сурагчийг “арр, арр” гэж архирах нохой болох багт оруулна гэсэн

үг. Гэхдээ үүнийг тоглоом тоглож байгаа байдлаар зохион байгуулах хэрэгтэй.

Тод, чанга, ойлгомжтой ярих. Хүүхдийн хэл яриа нь зөв, ойлголмжтой байвал

зохино. Зөв байна гэдэг нь хүүхэд орчин тойрноо зөв ухаарч, мэдэрч сонирхсон,

ажигласан, мөрөөдсөнөө яриандаа илэрхийлэхийг хэлнэ. Хэл сэтгэхүй хоѐр салшгүй

холбоотой байдаг болохоор хүүхэд сайн мэдэх амьдрал, үзсэн харсан зүйл, тоглоом зэрэг

бодит үзэгдэл, юмсыг мэдэж байгаа хэмжээгээр л үгийн баялаг нь нэмэгдэж байдаг.

Сургуульд орсноор уншсантай холбоотойгоор мөн үгийн баялаг бас нэмэгдэнэ.

Ойлгомжтой байна гэдэг нь ярихдаа эрэмбэ дараатай, санаа боплоо бүрэн илэрхийлэн

ярихы хэлнэ. Хүүхдийн хэл ярианы хөгжил зөв байвал сэтгэхүй нь төдий чинээ сайн

хөгжиж, мэдлэгийн хүрээ нь өргөжиж байдаг. Ийм бчраас багш нар хүүхдийн хэл ярианы

чадварыг хөгжүүлэх бүтээлч арга зүйгээс суралцаж өөрсдийн туршлагаа баяжуулах

хэрэгтэй.

Зөв бүтэцтэй өгүүлбэрээр ярих. Хэлний зүйн дүрмийг хүүхдүүд сургуульд сурдаг

бөгөөд хэлд орсон цагаасаа орчноосоо хэл зүйн хувьд алдаагүй ярих дадлага эзэмшиж

байдаг. Гэхдээ сургуульд орохдоо энэ чадвар төдийлэн хангалттай биш байдаг. Нэртэй

сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг аль болох зөв ярианд сургахыг онцлон тэмдэглэсэн

байдаг. Багш, эцэг эхчүүд хүүхдийн ярианд гарч байгаа алдааг бага гэхгүй тухай бүрзасаж

өгч байх хэрэгтэй. Жишээ нь: хот суурин газрыг хүүхдүүд “ямааны хүүхэд, ааруул хийх”,

тэмээ хашхирч байна” гэх мэтээр ярих нь бий. 2.2. Харсан, сонссоноо ярих, илтгэх

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.2.1.

Харсан сонссоноо

тогтоох, тэмдэглэх, ярих

Болсон явдлыг бусдын асуулт, дэмжлэгтэйгээр

мэдээлэн ярих, учир шалтгааныг өөрийн

хэмжээнд тайлбарлах

Үзсэн үзвэр, оролцсон үйл ажиллагааны талаар

эргэн бодох, зурж, бичих зэргээр тэмдэглэл хийх

Үүнийг хийхэд дараах асуултаар чиглүүлж

болно:

- Ямар ямар үйл явдал болсон билээ?

- Юу хамгийн сонин сайхан болсон билээ?

- Юуг таалагдаагүй вэ?

- Чамд ямар санаа төрсөн бэ? гэх мэт.

Сурагчдын өмнө зогсож байгаад тэмдэглэлээ

харан ярих

2.2.2.

Анхааралтай сонсох

Нөхдийнхөө яриаг таслахгүй, анхааралтай

сонсох

Ярьсан зүйлээс нь лавлан асуух

Бусдын ярихыг сонсоод өөрийнхтэй харьцуулах

Багшид өгөх санамж

71

Мэдэж байгаа зүйл, үзэж харсан, сонсоноо хэрхэн ойлгож байгаагаа эрэмбэ дараатай

ярьж сурах нь хүрээлэн байгаа орчноо хэр зэрэг зөв ухаарч байгааг мэдэх чухал

хэрэглүүр болдог. Гэртээ юу хийсэн, ямар үйл явдал болсон тухай ангидаа, ангидаа юу

сурсан тухайгаа эцэг эхдээ хүүхдүүд ярьдаг. Хүүхэд өдөр тумын ярих үйл ажиллагааны

явцад хэл ярианы чадвар эзэмшиж, үгийн нөөц нь нэмэгдэн баяжиж байдаг.

Хүүхдийг зөв ярианд сургах нь нэг өдөр хийгээд сургадаг ажил биш тул алгуур аажим

хугацаанд дэс дараалан хийх шаардлага гардаг. Нэг удаагийн хичээл дээр бүх хүүхдийг

багш яриулах боломжгүй тул багш цөөн хэдхэн ярих хүсэлтэй “идэвхтэй” хүүхдээр өдөр

бүр яриулах биш, анги нийтийг хамарч хүүхэд бүрд ярих бололцоо олгох хэрэгтэй. Орчин

үед энэ асуудлыг шийдэх нэг арга бол сурагчдыг баг хэсэгг болгон ажиллуулах явдал

бөгөөд харин багш тухайн өдөр хэн хэний яриаг голлон анхаарч ажиллахаа урьдчилан

төлөвлөх хэрэгтэй. Хүүхэд бүрийн ярианы чадвар харилцан адилгүй байдаг тул энэ

чадвар харьцангуй сул хөгжсөн хүүхдэд илүү анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй.

Гэхдээ сайн ярьдаг сурагчийг бас орхиж болохгүй бөгөөд яриаг сайжруулах үйл ажиллагаа

хийвэл зохино.

Ярианд сургахдаа хүүхдийн мэдлэг, туршлагыг сайн судалж асуултыг зөв, ойлгомжтой

тавьж сурахаас их хамаарна. Үүний тулд багш

-Хүүхдүүд юуны тухай ярьж чадах вэ?

- Тэдний ярианы чадварыг хөгүүлэх ямар ямар арга байна вэ? гэдгийг багш сайн бодох

хэрэгтэй. Ярианд сургах сэдвийг сонгохдоо хүүхдийн орчин, тухайлбал, гэр орон, сургууль,

найз нөдийн хүрээнд болсон явдал, тэдний сэтгэлд үлдсэн, сонирхлыг нь татсан асуудлыг

судалж, ярилцах нь үр дүнтэй.

Үлгэр ярих нь хүүхдэд хамгийн сонирхолтой яриа байдаг. Ялангуяа үлгэрийн зураг нь зөв

ярихад туслах гол хэрэглэгдэхүүн болдог. Жишээ том ном, бяцхан ном бэлтгэн уншуулж

болно. Том ном нь хамтарч уншихад тохиромжтой хэрэглэгдэхүүн бол бяцхан ном нь бие

дааж уншихад тохиромжтой. Ийнхүү уншсан үлгэрээ зургийг нь харж ярихад аль болох

үлгэрийн үг хэллэгээс ашиглахыг зөвлөөрэй.

“Заан оготно хоѐр” үлгэр

Эрт урьдын цагт бяцхан хотын захад нэгэн заан амьдардаг байжээ. Заан өдөр бүр

голд очиж ус ууна. Тэр голын эрэг дээр бас нэг оготно амьдардаг байж гэнэ. Заан ус ууж

ханаад, оготны нүхийг усаар шүршин усанд автуулдаг байв. Ингээд оготныг тэсэхийн

аргагүй зовлон зүдгүүрт унагаажээ. Оготно:

-Миний өчүүхэн орон байрыг битгий сүйтгээч гэж олон удаа гуйжээ. Гэвч заан оготны үгийг

тоомсорлохгүй урьдын адил сүйтгэж хөнөөсөөр байжээ.

72

2

Нэгэн өдөр зааныг ирэхэд оготно:

-Миний орон байрыг сүйтгэхээ

зогсоохгүй бол танд дайн зарлана гэжээ. Заан

энэ үгийг сонсоод, үл тоомсорлон хөх инээд нь

хүрч гэнэ.Оготно тэр хавийн айлуудад:

-Би заантай байлдана. Ийм учраас та

нар нүүж холдохгүй бол дайны хөлд үрэгдэнэ

шүү гэж зарлажээ. Гэтэл баячууд оготны үгийг

бас л тоохгүй:

-Энэ муу өчүүхэн оготно заантай яаж

байлдах вэ? Тэгээд бас улс амьтныг сүйтгэх

нь гайгүй биз гээд нүүсэнгүй. Харин ядуу

ардууд оготны үгийг сонсоод:

- Бидэнд аюул учирч магадгүй гээд нүүцгээжээ.

3

Маргааш нь зааныг

усанд ирэхэд оготно

хамрын нүхээрхад орж,

уушги цээжийг нь урж

тастахад заан цовхчин

туйлж хавь ойрын айл

амьтныг дайран сүйтгэн

нүүгээгүй үлдсэн айлуудыг үнсэн товрог болгожээ.

Ингээд заан галзуурч үхсэн гэнэ. Харин оготно

хамрын нүхээр нь буцаж гараад голын эрэгтээ амар

сайхан жаргаж гэнэ.

2.3. Хамтран ажиллах, саналаа солилцох

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.3.1.

Бусдын яриаг

анхааралтай сонсож,

оновчтой хариулах

Сэдвийн холбоотой асуултад хариулах

Үлгэр, богино өгүүллэгийн утгыг ойлгож сонсох

Асуултын дагуу ярих, ярилцах

Ойлгосноо найз нөхдөдөө ярих

Найз, нөхдөөсөө асуух асуулт бэлтгэх

Найз нөхдийнхөө хариултыг сонсох

2.3.2.

Юунд дуртайгаа

үндэслэлтэй хэлэх

Үзсэн кино, уншсан ном, сонссон зүйлээс сурч

мэдсэн зүйлийг ярихдаа эх сурвалжийг хэлж сурах.

Жишээ нь: Би аавын уншиж өгсөн “Норовын

намтар”-аас хичээлийн хэрэглэлээ гамтай

хэрэглэхгүй бол ном дэвтэр, үзэг, харандаа,

баллуур, цүнх нь гомддог гэдгийг мэдсэн. г.м

Болсон явдал, уншсан ном, сонссон, үзэж харсан

зүйлээс төрсөн сэтгэгдлээ тодорхой жишээгээр

хэлэх. Жишээ нь: Би ээжтэйгээ хамт “Алтан

загасны үлгэр” уншсан. Ээж бид хоѐр ээлжлэн

уншсан. Би алтан загасны үгийг уншсан. Загас их

хөөрхөн, тусч амьтан гэдгийг мэдсэн. Харин

шуналтай эмгэнд дургүй их хүрсэн. Хэрэв ... гэх

73

зэргээр өөрийн болгож тодорхой ярих

2.3.3.

Ээлж дараагаар ярих

Жижиг бүлгээр ажиллахдаа, ээлж дараагаар ярих

дүрмийг баримтлан ажиллах

Бусдын яриаг таслахгүй сонсох, сонсох үедээ

анхаарал татасан зүйлийг товч тэмдэглэх

Ээлж дараагаар

ярих дүрмийг анги

хамт олноороо

гаргах

Харилцан ярианы арга. Тодорхой асуултын дагуу нийт сурагчтай ярилцах хэлбэр. Энэ

үед багшийн ярианы чадвар чухал бөгөөд багш хүүхдийг дэс дараатай, тодорхой

зорилотой ярьж сургахад хүүхдийг жолоодохын зэрэгцээ харилцан ярианы үед хүүхд

энхээрлээ төвлөрүүэх, бусдын яриаг анхааралтай бүрэн сонсож сурах, бусдадаа

сонсогдохоо тод, чанга, өөртөө итгэлтэй ярьж сурахад туслах үүрэгтэй. Харилцан ярианы

гол агуулга нь хүүхдийн амьдрал ахуйд ойр, хүмүүжил төлөвшилд эерэг нөлөө үзүүлэхээр

байвал зохино. Харилцан ярины үед багшийн асуулт маш чухал. Хүүхдэд асуулт маш

оновчтой, тодорхой зорилготой байвал хүүхдээс оновчтой хариулт авч чадна.

Ээлжлэн ярих дүрмийг сурагчдаар өөрсдөөр нь гаргуулж, энэ дүрмийг багийн үйл

ажиллагаа таницуулах, баг дотор ярилцахдаа ч мөрдөхийг хичээх хэрэгтэй. Дүрэм заавал

том байх албагүй. Жишээ нь:

2.4. Янз бүрийн нөхцөл байдалд тохируулж ярих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.4.1.

Үлгэр, хүүхэлдэйн

киноны дүрийг

дуурайж тоглох

Дүрийн тоглолт хийх үлгэр, өгүүллэг, хүүхэлдэйн

киног сонгоход оролцох

Хоѐр ба түүнээс олон дүр бүхий зохиолыг

сонгосон дүрийг сонгон авч, үгийг цээжлэх, хуруун

хүүхэлдэй зэрэг хэрэгслэл бэлтгэх

Нэг дүр бүхий зохиол сонгосон бол өгүүлэгч ба

зохиолын баатрын хэл яриаг дууны өнгө, аялгаар

ялган унших

Шүлэг сонгосон бол шүлгийн утга агуулгад

тохирсон өнгө аяс, айзам хэмнэл, сэтгэл хөдлөл

илэрхийлэн уран унших

Харилцан голлосон,

үйл явдал цөөн,

богино хэмжээтэй

хүүрн элба яруу

найар, үлгэр,

зохиолыг сонгоно.

2.4.2.

Багш, найз

нөхөдтэйгөө

танилцаж, ярилцах

Багшийн яриаг анхааралтай, тэвчээртэй сонсох

Хичээлд урилулгаар ирсэн хүний асж, өөрсдийгөө

танилцуулсан сурагчдаас асуулт асуух

Багш хэн нэгэн сурагчийг урьж, харилцан

ярилцаж, танилцах

Хоѐр, хоѐроороо ярилцаж танилцана

Нэг, нэгээрээ анги нийтэд өөрийгөө танилцуулна

Найз нөхдийнхөө тухай анги нийтэд ярих

2.4.3.

Харилцагчдаа

Надаад ..... тусална уу, Яриа чинь ойлгомжтой

байна, гэхдээ ...... вэл сайн байна” гэх мэтээр

1. Нэгийг ярьж байхад яриаг нь таслахгүй байх

2. Нэгийгээ ярьж байхаад анхаарч сонсох

3. Нэгийгээ ярьж дуусахад асуулт асуух

4. Ярьж дуусахад нь баяр хүргэх

74

хүндэтгэн эелдэг үг

хэрэглэн ярих

харилцах

Багшид өгөх санамж:

Үлгэр, хүүхэлдэйн киноны дүрийг дуурайж тоглох нь хүүхэд хамгийн сонирхолтой ажил

байх болно. Тухайн дүрийн онцлогийг гаргахад гадаад байдал, хувцаслалт маш чухал.

Гэхдээ үүнийг түрүүнд тавьж болохгү, хамгийн гол нь үг үх ойлгож, түүнийгээ бусдад маш

ойлгомжтой илэрхийлэхэд сургах хэрэгтэй. Хувцас хэрэглэл хэрэглэл гэж нүсэр ажил

болохгүйгээр тоглоом, хуруун хүүхэлдэй зэрэг ашиглаж болно. 3. БИЧИХ ЧАДВАР

3.1. Зөв бичих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

3.1. 1.

Үсэг, үе, үг,

өгүүлбэрийг дэгийн

дагуу бичих

тоги

Бичихдээ цэвэр нямбай, үг, өгүүлбэрийг

бичихдээ бичих дэгийг баримтлах. Тухайлбал:

- Үсэг бүрийг зөв эхэлж, зөв, үргэлжлүүлэн

зөв төгсгөх

- Үсгийн өндөр намыг дэвтрийн шугамд

тохируулан жигд бичих

- Үсгийн налууг зөв, жигд бичих (65◦)

- Үсгийн өргөнийг тохируулах

- Үсэг хоорондын холболтыг зөв хийх

- Үг хоорондын зай ижил хэмжээтэй бичих

- Үзэгний даралт, жигд хөнгөн байх

- Богино үгийг үзэг салгахгүй бичих

- Үсэг ба үгийн төгсгөлийг эцсийн орхицыг

шидэхгүй, тогтоож бичих

- Өгүүлбэрийг том үсгээр эхэлж, төгсгөлд нь

цэг, зэрэгцсэн хоѐр үгийн дунд таслах бичих

Үг, өгүүлбэрийг уншаад нүдэлж тогтоох, цээжээр

бичих

Бичмэл ба дармал эхийг хуулж бичихдээ богино

өгүүлбэрийг бүтнээр нь, уртавтар өгүүлбэрийг

утгат хэсгээр зааглан нүдэлж бичих

Үг, өгүүлбэрийг сонсоод цээжээр бичих

3.1.2.

Цагаан толгойн

үсгийг дарааллаар

нь нэрлэх

Цагаан толгойн үсгийг зөв нэрлэн хэлэх,

Цагаан толгойн үсгийг дарааллыг мэдэх, цээжээр

хэлэх

Цөөн үгсийг цагаан толгойн үсгийн дарааллаар

байрлуулах

3.1.

Зөв бичих

3.2.

Бичих

санаагаа олох,

төлөвлөх

3.3.

Санаагаа

зохиож

байрлуулах,

бичих

3.4.

Бичсэнээ

хянах,

сайжруулах

3.5.

Янз бүрийн

зорилгоор эх

зохиож бичих

Суралцахуйн

зорилтын тоо 4 3 2 2 1

75

3.1.3.

Эгшиг ба

гийгүүлэгч, тэмдэг

үсгийг ялган таних

Уншиж, бичихдээ эгшиг, гийгүүлэгч, тэмдэг үсгийг

ялган таньж, зөв хэрэглэх. Жишээ нь:

“а ” эгшиг, “м” гийгүүлэгч, урт “аа” гэх мэт.

Үг өгүүлбэрт орхисон үсгийн оронд тохирох эгшиг

(урт, хос, богино), гийгүүлэгч нөхөж бичих

3.1.4.

Хүний нэр,

өгүүлбэрийг том

үсгээр эхлэн бичих

Эхийг уншихдаа том үсгийг ямар үед

хэрэглэдгийг ажиглах, ярилцах

Хүний нэрийг ялган таних, том үсгээр эхлэн бичих

Өгүүлбэрийг том үсгээр эхлэн бичих

Эх, өгүүлбэрийг дэгийн дагуу бичих. Зургаан настай хүүхдийн хурууны жижиг

булчингийн хөгжил маш сул байдаг тул их бичих, хичээнгүй гоѐ бичихийг шаардах нь

хүүхдэд бэрхшээл үүсгэдэг. Харин цагаан толгойн бэлтгэл үеэс зураг зурж будах, товч

товчлох, гутал үдэх, шүр хэлхэх зэргээр энэ булчинг хөгжүүлэх дасгал хийх нь сайн бичиж

сурахад ихээхэн нөлөөтэй.

Хүүхэд бүрийн бичих хурд, үсгийн холбоос, үг хоорондын зай, том жижиг үсгийн

харьцаа, хэмжээ, хичээнгүй, сайхан бичиж байгаа эсэхийг багш ажиглаж, туслах хэрэгтэй.

Үүний тулд дараах аргаас хэрэглэж үзээрэй.

1. Тодруулан бичих арга: Багш сурагчийн дэвтэрт үсэг, үг, өгүүлбэрийг балын

харандаагаар бичиж, дээгүүр нь дагуулан бичүүлж болно. Зарим багш нар тусгайлан

бичсэн бичвэр дээр калькан цаас тавьж, мөн тодруулан бичүүлдэг туршлага байдаг.

2. Дуурайн бичих: Үлгэр жишээ бичлэг харан дуурайж бичүүлдэг.

3. Төрөлжүүлэн бүлэглэх арга: Үсгийн зурлагын ижил төстэй байдлаар төрөлжүүлж

хөнгөнөөс хүндрүүлэх замаар ялган хуваагаад бичиг сайжруулах дасгал хийлгэх

арга юм.

4. Баримжаалан бичих арга: Дэвтэрт бичүүлэхийн өмнө агаарт бичих хөдөлгөөн

хийлгэсний эцэст бичүүлнэ гэсэн үг.

Цэвэр, нямбай бичих үйлийг удирдахдаа сурагчдад зөв суух, дэвтрээ зөв байрлуулах,

үзгээ зөв барьж бичих дадал эзэмшүүлэхэд байнга анхаарах хэрэгтэй. Үг, өгүүлбэрийг

бичихэд үсгийн холбоосыг зөв бичиж сургахад анхаарна. Ялангуяа, эгшгийн дараа “л”

үсгийг бичихдээ дараагийн үсэгт шууд залгахгүй,тусгайлан эхлэлтэй бичдэгийг онцгой

анхаарах хэрэгтэй.

Зөв бичүүлж сургах. Сурагчдыг зөв бичиж сургахад тэдний сонсох ба харах

эрхтэн, гар хурууны зөв хөдөлгөөн, зөв суулт зэрэг нь чухал ач холбогдолтой. Буруу

ойлгосон, эсвэл буруу бичиж сурсных нь дараа засах нь шинээр заахаас хэд дахин илүү

төвөгтэй хэцүү байдаг. Зөв бичүүлж сургах арга

Өгүүлбэр зохиож сургах. Зураг харуулж, асуулт асуух засаар өгүүлбэр зохиолгож

сургана. Жишээ нь: Энэ юу юу? Нохой яадаг вэ? гэх мэтээр асууж эхлээд хоѐр үгтэй,

дараа нь 3-4 үгтэй өгүүлбэр зохиолж хэлүүлнэ.

Өгүүлбэрт дутуу үгийг нөхөж бичих. Жишээ нь:

Өгүүлбэр дэлгэрүүлж бичих. Жишээ нь:

Асуултад хариулт бичих.

Өгсөн үгсээр өгүүлбэр зохиож бичих

Үгэнд тохирох залгавар залгаж, өгүүлбэр бичих

76

Нүдлэх чээж бичиг. Үг, өгүүлбэрийг багш самбарт бичих, эсвэл тусгай цаасан дээр

урьдчилан бичсэнээ сурагчдаар уншуулж, бөгүүлбэр бол хэдэн үг байгаа, үгс нь ямар

ямар үеэс бүтсэн, хэдэн үсэгтэй үгс байгаа талаар ярилцан бичлэгийг ажиглуулна. Хэрэв

өгүүлбэр бол эхлэл төгсгөлийг бас анхааруулна. Сурагчдад хэсэг хугацаанд ажиглах

даалгавар өгсөний бичсэнээ арилгах, эсвэл цаасаар дээрээс нь дараад уг өгүүлбэр, үгийг

хэлж өгч бичүүлнэ. Ийм чээж авиа, үсэг таниулах үеэс хийж болох бөгөөд эхний үед

зөвхөн эгшгээс бүтсэн үе бичүүлэх бол гийгүүлэгч авиа, үсэг таниулахаас эхлэн задгай үе,

нэг үетэй үгээс эхлэн сурагчдын сайн мэдэх, богино цөөн үгээс бүтсэн өгүүлбэр бичүүлэх

нь тохиромжтой.

Хуулан бичлэг. Бичих чадварыг хөгжүүэхийн тулд дармал, бичмэл эхээр хуулан

бичлэг, хялбар цээж бичиг бичүүлэх нь үр дүнтэй. Жишээ нь, “н,г” ялгаж бичих дүрмийг

хан-хана, сан-сана, тун- тун гэх мэтээр нүдлүүлж, утгын ялгааг нь ойлгуулах хэрэгтэй.

Хуулан бичлэгийг удирдахдаа дараах зүйлийг анхаарах

Хичээнгүй сайхан бичсэн байх нь дараах байдлаар харагдана. Үзгээ зөв барихаас л

эхэлнэ.

Хэлний дүрэм тодорхойлолтыг хоосон чээжлүүлэхийн оронд хэлний жишээ баримт

ажиглуулж, ижил ба ялгаатай байдлаас дүгнэлт хийлгэн учрыг ойлгуулах ажил хийлгэх нь

оновчтой.

Эх зохиож бичих. Эх зохиож бичүүлэхдээ багш нар өмнө ярилцсан үлгэр зохиол, анги хамт

олноор болон гэр бүлийнхэнтэйгээ хийсэн аялал, үзсэн үзвэр зэрэг сурагчид өөрсдийн

амьдралд тохиолдож байсан үйл явдлаас сэдэвлэн бичихээр төлөвлөж, ажиллах

хэрэгтэй. Эх зохиох нь хэд хэдэн үе шаттай үйл ажиллагаа бөгөөд сурагчдыг бага гэж

гололгүй энэ бүх үе шатаар бичих үйлийн баримжааг эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Эх зохиож бичих сэдвийг сонгох

Эх зохиож бичих

Эхийн алдааг хянаж, засах

Эхийг алдаагүй, цэвэрхэн хуулж бичих

Нэгдүгээр ангийн сурагчид заавал төгс сайн эх зохиож чадахгүй ч санаагаа 3-4

өгүүлбэрээр илэрхийлэн бичих арга барил эзэмшсэн байх нь чухал. Ãýõäýý íýãä¿ãýýð

àíãèä ýíý á¿õýíä òºãñ ñóðãàõûã çîðèõã¿é ÷ çîõèîí áè÷èõ àðãûí çàðèì ýíãèéí ¿éëäýëä ñóðãàõ

õýðýãòýé.

3.2. Бичих санаагаа олох, төлөвлөх

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

3.2.1.

Юу бичихээ бодох,

жагсаалт гаргах, зурах

Бичих төлөвлөлт хийх хэд хэдэн аргатай

таницлаж, хийж турших.

Юуны тухай бичих боломжтойгоо бодож

эргэцүүлэх. Жишээ нь: аялж очсон газар,

оролцсон үйл ажиллагаа, болсон үйл явдал

гэх мэт.

Бодсоноо цаасан дээр, эсвэл самбарт

жагсааж бичих. Жишээ нь:

Зуны амралт

Парк, урлагийн үзлэг

Төрсөн өдөр

77

Есөн сарын нэгэн

Бодсоноо зурах, эсвэл гаргасан жагсаалтаас

алийг нь бичихээ сонгох. бичих зүйлийн

уялдааг гаргах бүдүүвч хийх. Жишээ нь:

Зуны амралт

Парк, урлагийн үзлэг

Төрсөн өдөр,

Есөн сарын нэгэн

3.2.2.

Бичих санаагаа

бусадтай хэлэлцэх

Сурагчид хосоор ажиллаж, өөрсдийн

төлөвлөснийг сольж үзэж, хорьцуулан

өөрчлөх саналаа хэлэх

Бичих санаагаа найзтайгаа, эсвэл багш, гэр

бүлийнхэндээ танилцуулах

Жишээ нь: Зурсан зургаа найздаа үзүүлж,

зөвлөгөө авна.

Эсвэл бичсэн жагсаалаас тухайн сэдвийг

сонгосон шалтгаанаа тайлбарлана.

Найзынхаа зөвлөгөөг тусгаж, юу бичихээ

төлөвлөж эцэслэнэ.

3.2.3.

Бичих зорилгоо

тодорхойлох

Бичих зорилго, хэлбэрээ хэлэлцэх, тогтох.

Жишээ нь (зурагт ном, товч танилцуулга,

болсон явдал, үлгэр)

Энэ хэсэгт дараах хоѐр алхмыг багтаан үзэв. Эх зохиож бичих сэдвийг сонгох, бичих

зүйлээ төлөвлөх үйлийг багш удирдахдаа:

Сэдэл үүсгэх 1. Бичих сэдэл үүсгэх зорилгоор юуны тухай бичиж болох талаар бодох, хэлэлцэх үйл

ажиллагаа зохион байгуулна. Тухайлбал сурагчдаар бичих санаа, холбогдох

баримтын талаар болох, ярилцах боломж олгож тэдний гаргасан санааг багш том

цаас, эсвэл самбарт жагсаан бичнэ. Жагсаалтаас давхардсан ижил санаа болон

ялгаатай санааг өнгийн харандаа зэргийг ашиглан тодруулах, доогуур нь зурах

зэргээр ялган тэмдэглэнэ.

2. Бичихийн өмнө загварт эхттэй танилцаж, хэрхэн бичих талаар дадлага хийх. Тэд

тухайн загвах бичлэгийн захын тэмдэглэгээ болон бүтэц, илэрхийлсэн байдал

зэргийг тодорхойлж, Энэ нь тэд дуурайн бичихэд нь хэрэгтэй.

Жиш ээ нь: Багш эхлээд хүн бүрийг өөрт тохиолдсон явдлаасаа бодож байгаад нэг зураг

зурах даалгавар өгнө. Сурагчдыг зурж будах хангалттай хугацаа өгнө. Сурагчдыг зурж

дууссаны дараа “Одоо зургаа сайн ажиглаад орхисон зүйл байвал нэмж зурахыг

анхааруулна. Багш сурагчдад заавал ижилхэн сэдвээр зурахыг шаардахгүй байх нь

зохистой. Хүүхэд бүр өөрийн хүсэл, мэдрэмж, төсөөллөөр зураг зурах боломжийг олгох

хэрэгтэй.

Төлөвлөлт хийх. Багш зохиож бичих янз бүрийн бичих төлөвлөлтийн хэд хэдэн загвар

үзүүлнэ. Жишээ нь: оюуны зураглал, гарчиг- төлөвлөгөө зохиох, толгой өгүүлбэр, оюуны

шуурга болон өөр өөр хэв маягаар бичихэд төлөвлөлт хийх ялгаатай саналыг

зөвлөмжилнө. Жишээ нь: Хэрэв тоочимж хэв маягаар бичих бол хоѐр багана үүсгэж,

78

бичих зүйлийн эсрэг шинж буюу тухайлбал, өөрт нь эерэг, сайхан мэдрэмж төрүүлж

байгаа шинжийг нэг талд, сөрөг мэдрэмж төрүүлж байгаа шинжийг нөгөө талд нь бичүүлж

болно. (шинжийг шүүмж ба үр дүн) Харин хүүрнэмж бичих бол цаг хугацааны дараалал

буюу бүтцийн бүдүүвч гаргах гэх мэт. (Багш сурагчдын гүйцэтгэлд хяналт тавьж, ялгаатай

дэмжлэг үзүүлнэ.

Сурагчдыг хосоор ажиллуулж, хийсэн төлөвлөлтөө харилцан үзэж, сайжруулах үйлийг

удирдана. Энэ ажлын хүрээнд сурагчдад төлөвлөлтийг сайжруулах санааг нэмэх, уялдаа

холбоотой хэсгийг сумаар зурах, тоогоор тэмдэглэх, нэг эгнээнд оруулах зэргээр тохирох

хэлбэрээр тэмдэглэлж бичих дарааллыг тогтооход сургана. (Багш сурагчдын гүйцэтгэлд

хяналт тавьж, ялгаатай дэмжлэг үзүүлнэ.

3.3. Санаагаа зохиож байрлуулах, бичих

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

3.3.1.

Бичиж ноороглох,

бичсэнээ дахин

унших

Эхийг эхний удаа ноороглон бичих Тухайлбал,

Сурагчид тухайн загвар эхийг ажигласны дараа

өөрсдөө “дуурайн” эх зохиож ноороглон бичих.

Энэ нь эцэслэн бичиж, багшид үзүүлэхээс өмнө

өөрчлөлт хийх боломжтой, сайжруулах үе шат

буюу сурагчдын бичлэгийн эхний төсөл.

Жишээ нь:

Сурагчдад зургаасаа сэдэвлэн эх зохиож

бичих даалгавар өгнө. Сурагчдын зохиох эх

нь 2-3 өгүүлбэрээс бүтсэн байхад болно.

Сурагчдыг бичих үед бүх үгийг заавал зөв

бичихийг шаардах хэрэггүй, хамгийн гол нь

санаагаа гаргаж бичих, утгын холбоотой

өгүүлбэр зохион бичүүлэхэд чиглэнэ.

Шалгах ба засах

1. Нэг сурагчийн бичсэн бичлэгийн нэг ижил

хэсгийг үлгэр жишээ болгон бүх сурагчид

тарааж өгсөн байна. Сурагчид тэрхүү

бичлэгийг бүх боломжтой хувилбараар засаж

сайжруулах дадлага хийж, санал болгосон

өөрчлөлтийг хэлэлцэх

Эх зохиож ноороглон бичих үйлийг багш

удирдахдаа:

Сурагчдын бичих явцад асуусан үгийг нь

самбарт бичиж, үгийн нөөцийг бичиж өгч

болно. Үүнийгээ “Үгийн нөөц” гэж нэрлэж

болно.

Сурагчдыг бичиж дууссаны дараа сурагчдыг

хос хосоор нь баг болгож, бичсэнээ бие

биедээ унших боломж олгоно.

Дараа нь зураг ба бичсэн эхийг харьцуулан

үзэж, хэн нэг нь зурагт байгаа зүйл эхэд

дутуу байх зэргээр тодруулах, нэмж бичих

боломж олгоно. Энэ нь сурагчид хоорондоо

ярилцах, бие биеэсээ суралцах, хамтран

79

ажиллах, нэг нэгийнхээ санааг дэмжих

үйлийн бодит орчин болно.

3.3.2.

Бичиж дуусгахаа

шийдэх

Багш эхийн алдааг нягталж, засах үйлийг удирдахдаа:Сурагчид бичиж дууссаны дараа бичсэнээ хянан үзэж найруулгын болон зөв бичих дүрмийн алдаа байгаа эсэхийг хянан үзэх

.

Багш нь эхлэн бичих үед өмнө хийсэн төлөвлөлтийг хэрхэн ашиглахыг тайлбарлана.

Тухайлбал, санааг хөгжүүлэх, дэмжлэг болох хэсгийг нэмэх, үргэлжлүүлэх бичих, догол

мөр хэрэглэх, догол мөрүүдийг холбох, эхлэл ба төгсгөлийг үр дүнтэй холбох гэх мэт.

Сурагчид бичихэд ашиглах схем тэмдэглэгээ болон ноороглон бичих үед амжилтын

шалгуур, шалгах хуудас зэргийг урьдчилан мэдсэн байх нь чухал тул ангийн хана,

самбарт томоор бичиж байрлуулсан байьал зохино. Жишээ нь

үг, өгүүлбэр, нөхцөлийг хасах бол

Эдгээрийг нэмэх бол

Эдгээрийг сольж, өөрчлөх бол

гэсэн тэмдэглэгээ хийж сургана. Хамтдаа бичих сэдвийг олохын тулд дараах үйл ажиллагаанд оролцох боломжийг олгох хэрэгтэй. Үүнд:

Найз нөхөд, эцэг эхтэйгээ хамтран бичих сэдэв, санааг олох

Бусад хүний гаргасан санааг бодох, харьцуулах, хүлээж авах, ойлгох

Бичих төлөвлөгөөг хэлэлцэх, сайжруулах

Бичиж дуусгах, хэвлэх

Сурагчдын хамтын ажиллагаанд сургасан үйл ажиллагааг багш зохион байгуулах

хэрэгтэй. Хүүхэд бүр өөрийн бичсэнийг бусад нөхдөдөө унших боломж олгож, харин багш

яаран дүгнэлт гаргахын оронд сурагчдын санал бодлыг соносож, түүнд хариулт өгч сургах

дараах үйлээр удирдаж болно.

Бусад хүүхдийн зохиож бичсэнээ уншихыг сонсох

Санал хэлэх, асуулт асуух

Зохиогчийн асуултад хариулах

Хувь хүний болон бүлгийн саналд хүндэтгэлтэй хандах

3.4. Бичсэнээ хянах, сайжруулах

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

3.4.1

Цэг тэмдэг, том үсэг,

үг үсгийн алдаа

мадгийг засах,

холбогдох зураг,

чимэглэлээр

баяжуулах, бичсэнээ

Эхийн алдааг нягталж, засах үйлийг дараах

байдлаар удирдаж болно:

Бичсэнээ хянан үзээд үг, залгавар хасах,

нэмэх, солих шаардлага байгаа талаар бодох.

Багш өөрөө туслахын зэрэгцээ, найз нөхөд,

эцэг эхийн тусламж авах боломжийг олгож

өгнө.

80

бусадтай хуваалцах Сурагчид бичсэн засаж тэмдэглэгээ хийх

Тухайлбал:

Үг, залгавар нэмэх бол-

Үг, залгавар хасах бол –

Үг, залгаврыг солих бол –

Алдаатай бичсэн үгийг

олж засах

Зөв бичих дүрмийн алдааг хянаж засах.

Алдаагаа засаж, шинээр хуулан бичих

Сурагчдын гаргасан төлөвлөгөөг үндэслэн эхний удаагийн бичлэг буюу ноороглон

бичүүлсний дараа сайжруулах боломж олгоно. Хүүхдүүд эхийн бүтцэд сонгосон үг бүр,

найруулж бичсэн өгүүлбэр бүр чухал үүрэгтэй ойлгох хэрэгтэй. Сурагчдаар эхний ноорогт

бичсэн үгийн тоог гаргана.

1. Багш шалгалтын материалыг шалгаж, засах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн.

(Сурагчдад даалгавар гүйцэтгэх хангалттай хугацаа олгох хэрэгтэй. Үүнд

хайхрамжгүй хандвал ангид ялгаа гаргаж болох юм.)

2. Сурагчид хос хосоор баг болж, бие биеийнхээ бичсэнийг сольж уншиж, алдаа байвал

тусгай тэмдэг хэрэглэн залруулна. Учир сурагчид нэмсэн, хассан, сольсон хэсгийг

адилхан алдаа гэж үздэг тул тус тусад нь өөр өөр тэмдэг тэмдэглэгээ хэрэглэх

шаардлагатай.

3. Сурагчид өөрсдийн бичсэнийг буцаан авч алдаагаа залруулан, шаардлагатай хэсгийг

нэмэх ба онцын шаардлагагагүй үг, нөхцөл, өгүүлбэрийг хасах хэсэгт тусгай

тэмдэглэгээ хийнэ.

3.5. Янз бүрийн зорилгоор эх зохиож бичих

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

Уншсан үлгэрээ

энгийнээр үнэлж бичих

Зураг ярилцаж, хамтран зохиож бичих

Зураг ажиглан зохиож бичих

Өгүүлбэрийг дэлгэрүүлэн зохиох

Хамтарч зохиож бичих. Багш зураг бэлтгэж сурагчдаар ажиглуулна. Зургийн дарааллаар

байрлуулна. Сурагчдад зургийг ажиглах хангалттай хэрэгтэй. Зургийг ажиглаж, дарааллыг

өөрийн хувилбараар хэлэхэд бэлэн болсон сурагчдыг гараа өргөхийг анхааруулна. Хэрэв

улаан, шар, ногоон гэрэл ашиглаж сурсан бол ногоон гэрэлээ өргүүлнэ.

81

3. Хэд хэдэн сурагчаар дарааллыг хэлүүлж, санал нийлж байгаа эсэх талаар ярилцана.

Багш асуулт асууж, сурагчид хариулна. Сурагчдаар аль болох бүтэн өгүүлбэрээр

хариулт авахыг эрмэлзэх хэрэгтэй. Зургийг дарааллаар нь байрлуулна.

Ярилцах асуултын жишээ:

- Хэдэн зураг байна вэ?

- Хүүд ямар явдал тохиолдов?

- Яагаад энэ зургийг эхнийх гэж бодов?

- Дараа нь юу болсон бэ? г.м

4. Зураг тус бүрд өгүүлбэр зохиож хэлүүлнэ. Хүүд нэр өгүүлнэ. Жишээ нь: Цолмон

- Цолмон хүү юу олсон бэ? Хурга яагаад ганцаар явж байв?

- Цолмон хургыгэврээд хаашаа явсан бэ?

- Цолмон хэнээс юу гэж асуусан бэ?

- Хурга яасан бэ?

5. Багш сурагчдын хариултыг том цаас, эсвэл самбарт сурагчдад харагдахаар бичнэ.

Бичиж дуусад зурагт гарчиг өгүүлнэ. Жишээ нь:

гэх мэтээр өгүүлбэр зохиолгоно. Эх зохиож сурах эхний алхам нь өгүүлбэр зохиож сурах

явдал тул маягаар зураг харж, өгүүлбэр зохиолгох даалгавар өгч болно. Үүнийг арай

дэлгэрүүлж бичүүлэх гэвэл өгүүлбэр бүрийг дэлгэрүүлсэн асуулт асууж болно. Жишээ нь: - Цолмон хурга хаанаас, яасан хурга олсон бэ?

- Цолмон хаашаа явсан бэ?

- Ямар хүнээс асуусан бэ?

Зураг ажиглан зохиож бичих. Зураг харж ярилцах, бичих нь сурагчдын хэл ярих төдийгүй

юмыг ажиглах, сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг. Харин хэрэглэгдэхүүн болох зураг нь

тодорхой үйл явдалтай хялбар зураг байвал зохино. Заавал цуврал зураг байх

шаардлагагүй. Хэрэв шувууны үүр хийж байгаа хүүхдүүдийн зураг сонгосон бол эхлээд

багш асуулт асууж, өгүүлбэр зохиож хэлүүлнэ.

Асуултын жишээ: - Зураг дээр юу юу байна?

- Хэдэн хүүхэд байна? Нэр өгөөрэй.

- Болд юу хийж байна?

- Баяр юу хийж байна?

- Ананд юу хийж байна?

- Үүр хийсний дараа юу болох вэ?

гэх мэтээр асуултад хариулж бичүүлнэ. Өгүүлбэрүүд нийлж зургийн утга санааг гаргахаар

бичүүлнэ.

82

Өгүүлбэрийг дэлгэрүүлэн зохиох. Багш “Шувууны үүр хийв” гэсэн өгүүлбэр самбарт

байрлуулж уншуулна. Өгүүлбэрийн гол утгыг ярилцсаны дараа дараах маягаар асуулт

асууж, байрлууна.

Хэн хэн? яагаад?

Хэзээ? Сайн үйл мөн үү?

4. ХЭЛЗҮЙ, ҮГИЙН САНГ ХЭРЭГЛЭХ ЧАДВАР

4.1. Ү

гийн

айм

аг

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

4.1.1.

Хэн, юу, яав гэсэн асуултад

хариулагдах үгсийг

асуултаар ялган бүлэглэх,

хэрэглэх

Өүүлбэр ба эхээс хэн, юу гэсэн асуултад

хариулагдах үгсийг олох

Яав, яасан бэ? зэрэг асуултад хариулагдах

үгсийг олох

Өгүүлбэр дэх үгсийг хэн?, юу?,яав? гэсэн

асуултаар бүлэглэх

Хэн, юу, яав? гэсэн асуултад хариулагдах

үгсээр өгүүлбэрийг нөхөж бичих

4.1.2.

Өгүүлбэрийг 1-2 асуултаар

дэлгэрүүлэх

Өгүүлбэрийг хаана? Хэзээ? Яаж зэрэг асуух

үгийн тусламжтайгаар дэлгэрүүлэх

Асуултад тохиорх үгийг хэд хэдэн үгийн

дундаас сонгох

Өгүүлбэрийг дэлгэрүүлж тоглох

Багшид өгөх санамж:

Үгсийн аймгийн тухай ойголтыг асуултын тусламжтайгаар эхэлж ойлгуулна. Хэн?, юу?,

яав? гэсэн асуултаар дамжуулан жинхэнэ нэр, үйл үгийн тухай олголт өгнө. Гэхдээ

жинхэнэ нэр, үйл үг гэсэн нэр томьѐо хэрэглэхгүй. Харин үйлийг хэн хийсэн?, Дорж ямар

үйл хийсэн бэ? гэх мэт асуултаар ойлгуулна. Өгүүлбэр дэх үгийн холбоо болон

өгүүлбэрийг асуултаар дэлгэрүүлэх нэг дасгалыг үлгэрлэн үзүүлж байна.

Юу? Ямар? яасан бэ?

зараа өргөст зараа Өргөст зараа явж байна.

цох эрээн цох Эрээн цох модонд авирлаа.

үнэг зальт үнэг .......................................................

тоншуул алаг тоншуул .......................................................

нугас ...................... ........................................................

................... ....................... ......................................................

Эхлээд зараа, цох гэсэн юу? гэсэн асуултад хариулагдах хоѐр үгийг хэрхэн дэлгэрүүлэх

асуулт тавьж, өгүүлэр болгосныг ажиглуулна. Дараа нь үнэг, тоншуул гэсэн холбоо үгээр

өгүүлбэр зохоиж, дараа нь нугасгэсэн үгийг холбоо үг ба өгүүлбэрт оруулна. Эцэст нь

Үгийн аймаг Өгүүлбэр Үгийн сан

Суралцахуйн

зорилтын тоо 2 1 1

83

сурагчид өөрсдөө үг олж энэ маягаар дэлгэрүүлэн өгүүлбэр зохиож болно.

4.2. Өгүүлбэр

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

4.2.1.

Энгийн өгүүлбэрийг

томоор бичих

Цагаан толгойн үсгийн дарааллаар нь нэрлэх

Эгшиг ба гийгүүлэгч үсгийг таних

Эх, өгүүлбэрээс хүн, юм, үзэгдэл тэдгээрийн

үйл хөдлөлийг нэрлэсэн үгийг олох

Өгүүлбэр зохиох (зураг ба тулгуур үг

ашиглах, үгсийг байрлуулах,өгүүлбэрт үг

нэмэх ба хасах)

Багшид өгөх санамж

Энгийн өгүүлбэрийг томоор бичих. Нэгдүгээр ангид цагаан толгойн бэлтгэл үеэс эхлэн

сурагчид өгүүлбэр үгээс бүтдэгийг мэддэг болсон байгаа. Улмаар сурагчид зураг хараад

өгүүлбэр зохион хэлэх, хялбар бүтэцтэй өгүүлбэр зохион бичих чадвар эзэмшсэн байгаа.

Хамгийн гол чадвар бол өгүүлбэр дэх үгс хоорондоо холбоотойг мэдэж, асуултаар энэ

холбоог олж сургана. Гэхдээ энэ ажил нэг удаа хийгээд сурах чадвар биш тул өдөр

тутмын хичээл дээр байнга хийж байх шаардлагатай. Харин өгүүлбэрийг томоор томоор

бичүүлж сургахнь харьцангуй хялбар. Гэхдээ өгүүлбэр мөн биш эсэхийг таньж сургахын

тул эхийг дараах байдлаар өгч, өгүүлбэрээр зааглан том үсэг ба цэг, асуултын тэмдэг

нөхөж бичүүлэх даалг авар өгч болно. Жишээ нь:

“өвөл болов зузаан цас орлоо. хүүхдүүд цасаар өвгөн хийлээ”

Үүнийг “Өвөл болов. Зузаан цас орлоо. Хүүхдүүд цасаар өвгөн хийлээ.” гэж бичүүлнэ

гэсэн үг. Харахад хялбармэт боловч өгүүлбэр дэх үгсиийн холбоо, утга санаа төгс болж

байгаа эсэхийг мэдэх шаардлагатай гэсэн үг болно. 4.3. Үгийн сан

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

4.3.1.

Хэлц үгийг чээжилж

тогтоох, ойлгох

Хэлц үгийн бүрэлдэхүүн байгаа үгсээс

ойлгомжгүй үг хэллэг байгаа эсэхийг нягталж

үзэх. Жишээ нь:

“Нуухыг нь авах гээд

Нүдийг нь сохлох” гэхэд ойлгомжгүй үг

байхгүй байна.

Хэлцийг уншаад шууд утгыг нь ярилцах.

Жишээ нь: Энэ хэлцэд хүний нүдний нуухыг

авах гэж байгаад нүдийг нь сохолсон тухай

өгүүлсэн баайна г.м

Тэгвэл ийм зүйл байж болох уу? гэдгийг

ярилцах. Багш жишээ өгүүлбэр зохиож

хэлнэ. Жишээ нь: “За боль боль, Нуухыг нь

аваад нүдийг нь сохлох гэгч болох нь” гэх

мэтээр өгүүлбэр зохиож, ямар нэг зүйлийг

хийхдээ өмнө байснаас нь муу болгож

магадгүй гэсэн үед хэлдэг талаар ярилцана.

Хэлцээр өгүүлбэр зохиож, хэрхэн хэрэлэхийг

турших

Хэлцийг сонгоход

тавих шаардлага

Багшид санамж

84

Зургаан настай хүүхдийн хувьд хийсвэр утгатай үг, үгийн шилжсэн утга, хэлц үгийн утгыг

бүрэн ухаарч утгатай ойлгох хэмжээнд хрээгүй байдаг. Учир нь юмс үзэгдлийн гадаад

шинжийг анзаарч, дотоод далд шинж, шалтгаан үр дагаврын холбоог таних логик

сэтгэлгээ сул хөгжсөн байдаг. Ийм учраас “Соѐмбо бол монголын ард түмний бэлгэдэл

мөн”, “Шүүдрийн усыг түүж, ээждээ аяга цай чанаж өгвөл ээжийнхээ ачийг хариулдаг”,

“Хүнд яах гэж нэг ам, хоѐр чих заяадаг вэ? гэх үг хэллэг, өгүүлбэрийн утгы төдийлэн

ойлгохгүй. Нэгдүгээр ангийн сурагчид үгийг үндсэн утгаар нь сайн мэдэх боловч шилжсэн

болон далд утгыг төдийлэн мэддэггүй, түүнийг ухаарах нас нь ч болоогүй байдаг тул

хэлцийг багш яриа болон уншлагад нэг их хэрэглэх шаардлагагүй. Харин багш эдгээрийг

цээжлэх даалгавар өгвөл цаад утыг нь сайн ойлгоогүй байж цээжилж тогтоосон байдаг.

Явцын үнэлгэг монгол хэлний хичээлд ашиглах Явцын үнэлгээ нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд

суралцахуйн зорилтод дэвшүүлсэн чадварыг сурагч хэрхэн

эзэмшиж байгаад зөвлөгөө болохуйц мэдээллийг олох,

түүнийхээ дагуу сурагчдад зөвлөгөө өгөх зорилгыг агуулдаг.

Өөрөөр хэлбэл багш, сургалтын үйл ажиллагаа болон арга

зүйгээ сайжруулах мэдээлэл олох, сурагч өөрийн сурах үйл

ажиллагаанд байгаа ололт, дутагдлаа олж харахад явцын

үнэлгээ тусалдаг байна. Явцын үнэлгээ нь суралцахуйг

дэмжих зорилготой учраас тухайн сурагчид дүн тавьж

байна гэдэг хуучны ойлголтыг мартах хэрэгтэй.

Явцын үнэлгээ нь анги дахь сургалтын үйл ажиллагааны чухал хэсэг бөгөөд түүнийг сайн

зохион байгуулснаар сургалтын эцсийн үр дүнг сайжруулж чадна гэдгийг олон улс орны

багш нарын туршлага харуулж байна. Эдгээр арга туршлагаас дурдъя.

Үгээр урамшуулах арга. Сурагчид тухайн даалгаврыг гүйцэтгэсэн тохиолдолд

урамшууллын үг бүхий сангаас үг сонгож авах. Сурагчид тухайн урамшууллын үгээс хэдийг

ч сонгож болно. Сонгож авсан үгээ гэр лүүгээ авч яваад маргааш нь авчрах. Энэ нь

хүүхдэд урам өгөх төдийгүй унших чадварт нь нөлөөлдөг байна. Нэгдүгээр ангийн хувьд

явцын үнэлгээнд үнэлгээний хэрэгслүүд болох гэрлэн дохио, хуруун дохио, санал хураалт,

асуулт тавих, таавар зэрэг нь өргөн хэрэглэгддэг бөгөөд юу ойлгосон, юуг хараахан

эзэмшиж амжаагүй, юуг буруу ойлгосныг хичээлийн явцад богино хугацаанд мэдэхэд

багшид дэмжлэг боддог байна. Анги дахь харилцан яриа. “Асуултаас бидний мэдлэгийн үр дүн харагддаг. Өөрөөр хэлбэл асуулт тавьж сурах нь хүний хамгийн чухал оюуны ухаалаг чадвар/хэрэгсэл юм."

(Neil Postman, http://ictnz.com/importanceofquestioning.htm)

Анги дахь харилцан яриа нь бүгдэд чухал юм. Сурагчидтайгаа ярилцахгүйгээр, тэднээс

асуулт асуухгүйгээр хичээлийг хэрхэн ойлгосон, хэр анхаарсан, түүнчлэн хэр дутуу буруу

ойлгосныг мэдэх аргагүй. Мөн сурагчид хоорондоо болоод багштайгаа харилцан

ярилцахгүй, асуулт асууж, хариулахгүйгээр хичээлд бүрэн хамрагдаж, түүнийг ойлгож,

сурч чадахгүй. Ямар ч арга хэрэглэсэн сурагчдыг хариултанд бэлтгэх хугацаа өгөх нь

чухал. Ийм “хүлээх хугацаа” маш чухал бөгөөд дор хаяж 5 секунд байх хэрэгтэй.

Агуулга Энэ хэсэгт бид дараах зүйлсийг үзнэ.

Багш асуулт асуух

Хэнээс асуух

Сурагчид асуулт асуух

Буруу хариултыг шийдэх

Асуулт асуухад Блүүмийн таксономын ангиллыг хэрэглэх

Эдгээр санааг хэрэгжүүлэх

85

Багш асуулт асуух. Багш нарын тавьдаг асуултуудын гол төрөл нь нээлттэй болон

хаалттай асуулт гэсэн хоѐр төрөл байдаг. Хаалттай асуултууд сурагчдын юу сурсан

ойлгосон эсэхийг шалгаж чадахгүй зүгээр л тухайн зүйлийн тухай өнгөц мэдээллийг л

тодруулдаг. Харин нээлттэй асуулт сурагчдыг өөрсдийнхөө хэлж байгаад шалтгаан

тайлбар өгөх, сонголтоо зөвтгөх, өгөгдсөн мэдээлэлд дүн шинжилгээ өгөхөд чиглүүлдэг.

Сургалтын үйл ажиллагааны үр дүнд сурагчдын мэдлэг, чадварт гарсан өөрчлөлийг явцын

үнэлгээгээр илрүүлдэг. Ингэхийн тулд хичээлийн эхэнд амжилтын шалгуураа

тодорхойлдог. Амжилтын шалгуур буюу яаж үнэлэх нь тодорхой байх нь сурагчдын

амжилттай сурах үндэс болдог.

Амжилтын шалгуур үзүүлэлтүүд/ сургалтын зорилго

Сургалтын үр дүнд сурагчдад ямар ахиц гарах ѐстойг амжилтын шалгуур үзүүлэлтүүд

тогтоож өгдөг. Сурагчдын мэдлэг ойлголт өссөнийг тодорхойлох хэмжигдэхүйц ухагдахуун

бүхий амжилтын үзүүлэлт нь хичээлийн эхэнд тодорхойлогдсон байна. Сурснаа бататгах

хичээлийн төгсгөл үеийн гол цөм нь амжилтын үзүүлэлт байх ѐстой.

Жишээ нь: Үлгэрийг уншиж ярилцах Амжилтын шалгуур үзүүлэлт

Өгөгдлийг уншаад аль зурагт хамаатай болохыг тодорхойлох

Уншсан хэсэг нь яагаад энэ зурагт холбогдож байгааг тайлбарлан ярих

Туулай яагаад түрүүлж чадаагүй вэ? гэсэн асуултад хариулагдах хэсгийг эхээс олж чаддагаа харуулах

Хичээлийг зохион байгуулахаас өмнө сурагчдадаа амжилтын шалгуур үзүүлэлтийг тодорхой гаргаж өгнө:

Багшийн тогтоосон үзүүлэлт

Ангиар хэлэлцэн тогтоосон үзүүлэлт

Сургалтын төлөвлөгөөнөөс шууд авсан үзүүлэлт Эерэг зүйлсийг тэмдэглэж, сайжруулах шаардлагатай зүйлсийг тодруулах

Суралцахуйн төлөөх үнэлгээ нь эерэг сайн зүйлсийг тогтоохоос гадна сайжруулах хэрэгтэй байгаа зүйлсийг бас илрүүлж өгдөг. Тиймд ямар амжилтанд хүрснээ мэдээд зогсохгүй бас ямар зүйлийг сайжруулахаа мэдэх нь адилхан ач холбогдолтой. Үүнийг хийхдээ ямар нэгэн ажлыг хийж дууссаныхаа дараа “ хоѐр од нэг хүсэл”, эсвэл “медаль ба зорилго” гэсэн зүйлсээр сурагчдаас хүсэлтийг нь сонсох замаар хийж болно. Медаль ба зорилго Медаль ба зорилгыг сурагчид дан дангаараа, хамтран хийх, мөн багшаараа хийлгэж болно. Үүнд дараах зүйлс орно.

Нэг зүйлийг сайн хийх (медаль)

Эцсийн үр дүнг сайжруулахын тулд хийж дуусгах нэг ажил (зорилго).

Хоѐр од нэг хүсэл

Үүнийг сурагчид дан дангаараа, хоорондоо хийх, мөн багшаараа хийлгэж болно. Дараах

зүйлсийг багтаасан байна:

Сурагчийн хийсэн хоѐр сайн зүйл (хоѐр од)

Сурагч сайжруулж хэрэгтэй нэг зүйл (хүсэл)

86

ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ 1. УНШИХ ЧАДВАР

1.1. Үгийн утгыг

ойлгох

1.2. Эхийн

агуулгыг ойлгох

1.3. Эхийн

далд утгыг бүтээлчээр

1.4. Уран

зохиолын эх унших

1.5. Хэрэглээний

эх унших

1.6. Сонгон унших

87

ойлгох Суралцахуйн

зорилтын тоо

2

4

2

4

2

1

Монгол хэлний хичээлийн зорилго бол сурагчдын сонсох-ярих, унших-бичих чадварыг хөгжүүлэх явдал бөгөөд эдгээр чадваруудын үндэс суурь нь унших чадвар юм. Сайн ярьж, бичнэ гэдэг бол уншиж ойлгосны үр дүн гэж судлаачид үзсэн байдаг.

Унших чадвар нь уншлагын дөрвөн чанар буюу зөв, хурдан, ухамсартай, уран унших зорилгыг өөртөө агуулдаг.

1.1. Үгийн утгыг ойлгох

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.1.1. Эхэд байгаа танил биш

үгсийг өөрийн ойлгосноор тайлбарлах

Уншсан эхээс утгыг нь ойлгохгүй байгаа үгийг олж тэмдэглэх

Тухайн үгийн утгыг тайлбарлах, санал бодлоо нөхөдтэйгөө хуваалцах (өөрийн үгээр тайлбарлах)

Бусдын тайлбарыг хүлээцтэй сонсох

Аль хувилбар илүү оновчтой байгаа талаар ярилцах

Өгүүлбэр зохион хэлэх, бичих

Зургаар өгүүлбэр зохиох Жишээлбэл:

Аав сур нухаж, ээж тохош оѐно.

сур-эмээлийн сур, бугуйлын сур

сур- шир арьсыг урт зүсч элдсэн нь

Морины хазаар, жолоог сураар хийдэг.

Би өвөөдөө сур элдэхэд нь туслав.

Сурыг бод малын арьс ширээр хийдэг.

Бөхчүүд гутлаа сураар боосон байдаг.

Бөхчүүд сур дэрлэж унтдаг.

сур элдэж буйг харуулсан зураг, бичлэг. Суран эдлэлийг сурагчдад бодитоор үзүүлэх Сур хийх дарааллыг танилцуулах (Жамбын Дашдондогийн “Долоон бөхтэй тэмээ” номын 4 дүгээр тал) http://mn.childrenslibrary.org/ “Монгол хэлний товч тайлбар толь” (Я.Цэвэл, УБ., 2013, 2

дугаар хэвлэл)

1.1.2.

Хялбар толь бичиг, үгийн

цэсээс хэрэгтэй үгээ эхний үсгээр

олж сурах

Уншсан эхээс утгыг нь ойлгохгүй байгаа үгийг олж тэмдэглэх

Тухайн үгийн утгыг тайлбарлах, санал бодлоо нөхөдтэйгөө хуваалцах (өөрийн үгээр тайлбарлах)

Бусдын тайлбарыг хүлээцтэй сонсох

Аль хувилбар илүү оновчтой байгаа талаар ярилцах

Үгийн цэс, толь бичгээс хэрэгтэй үгээ эхний үсгээр хайж олох

Унших, бичиж тэмдэглэх

Өөрийн тайлбар болон үгийн цэс, толь бичгийн тайлбарыг харьцуулах

Өгүүлбэр зохион хэлэх, бичих

Зургаар өгүүлбэр зохиох Жишээлбэл: Унших эх

Тагт ургасан арц нэг ногоон Тайгад ургасан хуш нэг ногоон Талд ургасан зээргэнэ нэг ногоон

Асуултын дагуу ярилцах Хаана ургасан арц нэг ногоон бэ? Хаана ургасан хуш нэг ногоон бэ? Хаана ургасан зээргэнэ нэг ногоон бэ?

Таамаглах Сурагчид хаана? гэсэн асуултын дагуу таг,

Зурган үзүүлэн

Үзүүлэн№1

Ижил тал Ялгаатай тал

Ногоон өнгөтэй

Арц- хад асгатай газар ургадаг Хуш- самар ургадаг Зээргэнэ-говьд ургадаг

Үзүүлэн№2

таг таг

уулын таг тогооны таг

Янз бүрийн дуу, чимээний бичлэг Жишээ нь: морь янцгаах,

88

тайга гэдэг юу болохыг таамаглах. Үгийн цэс, толь бичгээс хайж олох

таг- уулын хавтгайвтар орой тайга-хөвч, ой бүрхсэн өндөр аглаг уул нуруу

Өгүүбэр зохиох Арц өндөр уулын тагт ургадаг. Хөвсгөлийн тайгад цаа буга байдаг.

ямаа, хонь майлах, ингэ буйлах гэх мэт. “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” (Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, УБ.,

2008)

Багшид өгөх санамж

Эхэд байгаа танил биш үгсийг өөрийн ойлгосноор тайлбарлах Сурагчид үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлан ярьж, бичихдээ тухайн зүйлийг зөвхөн ухагдахуунаар ойлгон тайлбарлаж байна уу эсвэл хэлбэр, бүтэц, шинж чанар, эд зүйл, юунд хэрэглэдэг гэх мэтээр сэтгэхүй, сэрэл, хүртэхүйн нарийн үйлдэл хийж тайлбарлаж байна уу гэдэгт анхаарлаа хандуулан, үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлэхийг санал болгож байна.

Зарим сурагчид үгийн утгыг зөвхөн ухагдахуунаар нь ойлгосон байдаг бол зарим сурагчид мөн чанараар нь ойлгож дэлгэрэнгүй тайлбарладаг.

Жишээлбэл: Тэмээ

амьтан, таван хошуу малын нэг амьтан, таван хошуу малын нэг, хоѐр бөхтэй, айлууд тэмээгээр нүүдэг, ус уухгүйгээр олон хоног явж чадна, эрийг буур, эмийг ингэ, төлийг ботго гэнэ. Говьд амьдардаг.

Иймд багш нар үгийн утгыг зөвхөн ухагдахуунаар нь ойлгон тайлбарлаж байгаа сурагчдын суралцахуйг дэмжин ажиллах хэрэгтэй.

Хөдөө орон нутгийн хүүхдүүд буюу малд ойр өссөн тэдний хувьд сурыг юугаар хийдэг, юунд хэрэглэдэг талаар мэдлэгтэй байдаг учир энэ үгийн утгыг тайлбарлахад хүндрэлтэй биш юм. Гэтэл хот буюу суурин газар өссөн хүүхдэд сур гэдэг үгийн утгыг тайлбарлахад бэрхшээл учирч болох юм.

Мөн зарим сурагчдад гэрлэн дохио, цахилгаан шат, гэрлэн дохио гэх мэт үгийн утгыг нарийн тайлбарлахад хүндрэлтэй байж болох юм.

Иймд хүүхэд нэг бүрт хүрч ажиллахын тулд тухайн сурагчдын өссөн орчин, орон нутгийн онцлог, түүх, соѐлыг харгалзан үзэж, арга зүйгээ төлөвлөх шаардлагатай болох нь харагдаж байна.

Сурагчдын зориудын анхаарлын төвлөрөл сул, хийсвэрлэн бодох чадвар нь хараахан төлөвшөөгүй үе тул үгийн утгыг тайлбарлахдаа үзүүлэн-тайлбарлах аргыг түлхүү хэрэглэх нь үр дүнтэй гэж үзэж байна.

Үнэлгээг зорилгоор нь явцын, эцсийн гэж ангилдаг бөгөөд явцын үнэлгээ нь суралцах үйл ажиллагаа сайжруулахад хэрэглэх feedback болохуйц мэдээллийг суралцагч болон багшид өгч байх зорилгыг өөртөө агуулдаг байна.4

Сурагчдын ярих-сонсох, унших, бичих чадварыг төлөвшүүлэх хамгийн хариуцлагатай үе тул багш болон эцэг, эхийн дэмжлэг туслалцаа хамгийн чухал юм.

Сурагчдын үгийн нөөц хангалтай биш байдаг тул үгийн баялгийг нэмэгдүүлэх зорилгоор үгийн утгыг тайлбарлах, хялбар үгийн цэстэй ажиллах, толь бичгийн үүрэг зориулалтыг мэдэх, түүнийг хэрэглэх үйлийн баримжаатай болгох зорилтыг хөтөлбөрт дэвшүүлэн тавьсан билээ.

Суралцахуйн энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд багшийн хувьд тэднийг ажиглан үйл ажиллагаанд хэрхэн оролцож байгааг тэмдэглэх, сурах үйл ажиллагаанд гарч байгаа ахиц, дэвшил, хөгжлийг ажиглан, тэмдэглэж, сурагч бүрийн суралцахуйг дэмжих зөвлөгөө буюу feedback болохуйц мэдээллийг цуглуулах хэрэгтэй.

Үүний тулд ажиглалтын хуудсуудыг байнга хөтлөх хэрэгтэй.

Ажиглалтын хуудас (багш)

4 Black, Harrison, Lee, Marshall, William;’Working Inside the Black Box’,2004

89

Сурагчийн нэр Е.Тэмүүжин

Сурагчдын

нэрс

Тайлбарлах

үг

Асуултын дагуу таамаглах

Үгийн цэс, толь бичгээс хайж олох

Өгүүбэр зохиох

1 сур + + +

2 тохош - - +

3 буйл - + +

4 бурантаг + + -

Ажиглалтын хуудас (багш)

Сурагчийн нэр Е.Тэмүүжин

Тухайн хичээл дээр тайлбарласан

үг

Тухайн эхийн хүрээнд Тухайн эхийн хүрээнд

Утгыг нь ойлгосон үг

Утгыг нь ойлгоогүй үг

Ухагдахуунаар нь ойлгосон

Дэлгэрэнгүй тайлбарласан

1 бэх

2 отно

3 хоршоо

Ажиглалтын хуудас (эцэг, эх)

Сурагчийн нэр Е.Тэмүүжин

Эхийг унших буюу харилцан ярилцах үед тайлбарласан

үг

Тухайн эхийн хүрээнд Тухайн эхийн хүрээнд

Утгыг нь ойлгосон үг

Утгыг нь ойлгоогүй үг

Ухагдахуунаар нь ойлгосон

Дэлгэрэнгүй тайлбарласан

1 бэх

2 отно

Үгийн утгыг тайлбарлахдаа хялбар үгийн цэс, толь бичгийг ашиглаж сурна гэсэн

зорилгыг суралцахуйн зорилтод дэвшүүлсэн байна. Суралцахуйн зорилтод хүрэхийн тулд сурагч юу хийх вэ? багш ямар арга зүйгээр

сургалтыг зохион байгуулах вэ? үнэлгээгээр сурагчдын суралцахуйг хэрхэн дэмжих вэ? гэдгийг суралцахуйн удирдамжид зөвхөн нэг л санааг дэвшүүлэн багшид санал болгож байгаа.

Багш дээрх суралцахуйн зорилтод хүрэхийн тулд суралцахуйн удирдамж болон сурагч нэг бүрийг судлан, өөрийн арга зүйг бүтээх нь багш бүрд нээлттэй.

Үгийн утгыг тайлбарлахад шинэ үгийн утгыг үзүүлэх (show), хэлж тайлбарлах (use

language) гэсэн үндсэн хоѐр үндсэн арга байдаг. 5 Үзүүлэх (show)

Үгийн сангийн жинхэнэ утгыг үзүүлэх (ostensive) арга

Жишээлбэл: сур, ногт, бурантаг, чөдөр зэргийг шууд үзүүлэх

5 Ж.Бат-Ирээдүй: “Гадаад хүнд монгол хэлний үгийн сан, утгын хичээл заах аргын асуудалд”

Өөрийн арга зүйг

бүтээх

Суралцахуйн

удирдамжийг

судлах

Сурагч нэг бүрийг судлах

90

Зургаар үзүүлэх (pictures) арга

Тайлбарлах (use language)

Ойролцоо утга (synonyms) –ийг ашиглах арга

Жишээлбэл: мэлмий-нүд, хоршоо-дэлгүүр, өөд болох-үхэх, хөвөх-живэх

Өгүүлбэрээр ойлгуулах (illustrate sentences) арга

Жишээлбэл: Аав сураар эмээлийн ганзага хийв.

Үгэн тоглоомын (word game) арга

Жишээлбэл: Үгийн сүлжээ бөглөх, үгийн утгыг таах оньсого гэх мэт.

Дуу чимээгээр таниулах (Audio presentation) арга

Янз бүрийн дуу, чимээний бичлэгийг ашиглаж болно. Жишээ нь: морь янцгаах, ямаа, хонь майлах, ингэ буйлах гэх мэт.

Дээрх аргуудыг тухайн нөхцөл байдалд тохируулан бүтээлчээр ашиглахыг санал болгож байна.

Хэдий чинээ сайн үгийн сантай байна, хэлийг төдийчинээ сайн эзэмших баялаг материалтай байна гэсэн үг. “Хэлнээс үгийн санг хасвал цаана нь юу ч үлдэхгүй.6

Иймд хоѐрдугаар ангийн сурагчдын үгийн баялгийг нэмэгдүүлэх, уламжлалт ѐс заншил, соѐлоос суралцахад үгийн утгыг тайлбарлах үйл чухал бөгөөд энэ нь монгол хэлний сургалтын чухал хэсэг болох нь харагдаж байна.

Мөн багш өөрөө хичээл, сургалтын явцад хэлж байгаа үг бүрээ бодож боловруулж хэлэх, мөн өөрийн үгийн сангаа байнга арвижуулахын тулд санаачилгатай ажиллах хэрэгтэй.

1.2. Эхийн агуулгыг ойлгох Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.2.1.

Эхийн агуулгыг

ерөнхийд нь ойлгох

Эхний уншилт

Сонгосон эхийг унших (Ганцаараа унших, хамтарч унших)

Агуулгыг ойлгох

Асуултын дагуу ярилцах Жишээлбэл:

o Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” өгүүллэгийг унших

o Асуултын дагуу ярилцах

Хурганууд яагаад сандран зугтав.

Хурга яагаад шувуу шиг нисэх болов? төсөөлөн бодоорой. Санаагаа найз нөхөдтэйгөө хуваалцаарай

Бэлтрэгнүүд яагаад хургыг дагаж явсан бэ?

Дахин уншилт

Сонгосон эхийг дахин унших Ойлгоогүй зүйлээ нягтлан харах боломжийг олгох (Ганцаараа унших, хамтарч унших)

Монгол ардын үлгэрүүд Монголын болон дэлхийн зохиолчдын хүүхдэд зориулсан бүтээлүүд Багшийн асуулт Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” өгүүллэг

1. Хурганууд хаана бэлчиж байсан бэ? (Энгийн. Асуултын хариуг эхээс олох боломжтой.)

2. Хурган яагаад огторгуй өөд хөөрсөн бэ? (Задлан шинжлэх. Учир шалтгааныг тайлбарлах)

3. Хурга яагаад шувуу

6 “Лексика в обучении русскому языку (Методика) Морковкин В.В, под ред. А.А.Леонтьева, М, Рус.яз. 1988 ;

Багшийн асуулт болон тайлбар яриа ойлгомжгүй, эмх замбараагүй байх нь сурагчдын ярих чадварт сөргөөр нөлөөлдөг байна.

91

Асуултын дагуу ярилцах Ойлгосноо илэрхийлэх Эхийн агуулгыг ойлгосноо ярьж илэрхийлэх

Эхийн агуулгыг үйл явдлын дарааллын дагуу ярих

Жишээлбэл:

“Өвгөн, эмгэн, ач охин, тахиа дөрөв” үлгэрийг ярихдаа үйл явдлын дэс дарааллыг ашиглах

Үлгэрийн үйл явдлын дэс дараалал 1. аж төрөн суудаг байжээ. 2. тээглэн унав. 3. унан, ѐолж гарав. 4. унахад, газарт унаж, цацагдав. 5. сандран орилов. 6. алим байжээ.

Эхийн агуулгыг ойлгосноо бичиж илэрхийлэх

1. Тахиа яагаад сандран орилсон бэ? гэсэн асуултад хариулагдах өгүүлбэрийг эхээс олж бичээрэй.

2. ...1... Тооны оронд тохирох үгийг нөхөж сонгоорой.

Бариул

Ямаа ишгэндээ шинэ байшин барив. Ишиг ирж үзээд “Болох байлгүй дээ” гэснээр ажил дуусав. Эргэн тойронд дахин дахин явж үзэхэд нэг л зүйл ...1... таалагдаагүй гэнэ.

Д.Давааням А.чононд Б. ишгэнд Г. ямаанд

шиг нисэх болов? төсөөлөн бодоорой. (Нэгтгэн дүгнэсэн. Ямар нэгэн боломжит хувилбарыг гаргах)

4. Зохиолыг яагаад “Цэцэн хурга” гэж нэрлэсэн бэ? (Үнэлгээ. Шийдвэр гаргах, түүнийг хамгаалах. Жишээгээр баталж нотлох)

5. Хурганы үйлдээс ямар сургамж авч болох вэ? (Хэрэглээ. Шинэ санаа гарган тайлбарлах)

“Өвгөн, эмгэн, ач охин, тахиа дөрөв” үлгэр

1.2.2. Уншсанаа дарааллын дагуу ярих,

бичих

Уншихын өмнөх үйл ажиллагаа Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” өгүүллэг

Өгүүллэгийн нэрийг хараад юуны тухай өгүүлэхийг төсөөлөн бодох, саналаа хуваалцах

Үгийн утгыг тайлбарлах Жишээлбэл:

Аймааргүй юмнаас айж зугтаасны улмаас чухам аймаар бэрх явдал болсныг хэнз хурга сүүлд нь олж мэджээ.

хэнз-их л хожим орой төрсөн төл Унших үе Унших явцдаа ойлгомжгүй зүйл тааралдвал, харандаа, тодруулагч зэргээр тэмдэглэх, чанга дуугаар дахин унших Уншсаны дараах үе Уншсаны дараа уншсан зүйлийнхээ талаар тунгаан бод Зурж тэмдэглэсэн хэсгийг эргэж харах Тодруулах зүйлийг багш болон найз нөхдөөсөө асуух Уншсанаа найз нөхдөдөө ярьж өгөх Найз нөхдийнхөө яриаг анхааралтай сонсох, тодруулж асуух, залруулах Уншиж, ойлгосноо илэрхийлэх

“Монголын хүүхдийн уран зохиолын дээж” I,II дэвтэр, УБ., 2009 “Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж” УБ., 2012 “Монгол туургатны үлгэр” I,II дэвтэр, УБ., 2010 Монгол ардын жүжиг наадмын аман зохиол УБ., 1987 Андерсен Г.Х. Үлгэрүүд Гриммийн үлгэрүүд УБ., 2008 Монгол ардын үлгэр УБ., 2011 Монгол ардын домог УБ.,2011 Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн

92

Уншсанаа дарааллын дагуу ярих

Уншсан найз нөхдөдөө эргүүлэн ярих

Уншсан зүйлийн үйл явдлын дарааллыг хэлэх

o Эхлээд ямар үйл явдал болов? o Дараа нь ямар үйл явдал өрнөв? o Төгсгөлд нь ямар үйл явдал

болов? гэсэн дарааллын дагуу ярих Уншсанаа дарааллын дагуу бичих

Үйл явдлын дарааллыг бичих o Эхлээд ямар үйл явдал болов? o Дараа нь ямар үйл явдал өрнөв? o Төгсгөлд нь ямар үйл явдал

болов? гэсэн дарааллын дагуу бичих

Эхийн үйл явдлыг зөв дараалалд оруулах

Жишээлбэл: Үйл явдлын зөв дараалалд оруулаарай

Цэцэн хурга арга ухаан олж, амь мэнд эргэж ирэв.

2

Салхинд хийсэн нэвсгэр цагаан юм нь адсага байжээ.

3

Хурганууд нэг нэвсгэр юмнаас айн сандарч зугтав.

1

хурга” Доорх номнууд http://www.childrenslibrary.org дээр байгаа

Дэлхийн шилдэг үлгэрүүд “Гуталт муур”

Соѐмбо принтинг “Бархаадай Турхайдай хоѐрын үлгэр” УБ., 2007, “Мон судар” “Аргат хөвгүүд” УБ., 2003, “Эдмон” С.Надмид “ Тоодой, Цоохондой хоѐр” УБ., 2007, “Интерпресс” Г.Ловор “Үлгэрийн орноор аялцгаая” 2007, “Мөнхийн үсэг” Товч агуулга: Сайн санаа муу бүхнийг дийлдгийг харуулсан 14 үлгэртэй. С.Цогтгэрэл “Цагаадай Цоохондой хоѐр” УБ., 2007, “Интерпресс” Товч агуулга: Хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн, зөгнөлт, ахуйн сургамжит өгүүлэлгүүдээс бүрдсэн.

1.2.3.

Уншсан эхээс сонирхсон

хэсгээ дахин унших

Сонгосон эхийг унших

Хамгийн сонирхолтой санагдсан хэсгийг тэмдэглэх

Дахин унших

Сонгох болсон шалгаанаа тайлбарлан ярих Жишээлбэл: Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” өгүүллэгийн Хоѐр бүргэд бие биетэйгээ зууралдаж ноцолдсоор байгаад хургаа алдчихдаг хэсэг их сонирхолтой санагдсан. Би уншиж байх явцдаа хурга тэнгэрээс газарт унаад үхэх байх гэж бодоод хургыг өрөвдөж байсан. Гэтэл харин хурга азаар газарт унасангүй чонын ууцан дээр унаад амьд гарсан. Энэ мэтээр сонирхол татсан хэсгийг дахин уншаад яагаад сонгосноо тайлбарлан ярих.

Ж.Дашдондог “Алтан хөрш”

УБ., 2003, “Хаан принтинг”

Товч агуулга Атаач жөтөөч зантай суусар өөрийн хөрш хэрэмний сайхан байшинд атаархан янз бүрээр хорлохоор оролдох боловч хорлох гэсэн оролдлого болгон нь хэрмэнд харин ч ач тус болно. Хэрэм тусч хөршдөө баярлаж яаж ачийг нь хариулах талаар бодно. Суусар хамгийн сүүлд өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчээр өөрөө хохирох боловч, хэрэм түүнд тусалж авардаг.

1.2.4.

Асуултад тохирох

хэсгийг эхээс сонгож унших

Сонгосон эхийг унших

Асуултад тохирох хэсгийг тэмдэглэх

Тэмдэглэснээ өөртөө буюу бусдад унших Жишээлбэл: ...Тэгсэн чинь хурга хад чулуун дээр ойчсонгүй, хатуу газар ч унасангүй нэг бамбагар зөөлөн юман дээр ойчоод амьд мэнд үлдлээ. Хурга босоод юун дээр ойчсоноо харсан чинь нэг муу чоно ухаан зүггүй зугтааж байна. Хурга тэр чонын ууцан дээр ойчсон юм байжээ. Чоно тэнгэрээс ойчсон хурганаас учиргүй айгаад зугтааж байгаа нь тэр байжээ

1. Ж.Дашдондог "Чулуун домог", " Аав ээж би", "Хар шувууны цагаан домог"

2. Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” өгүүллэг

93

Хурга юун дээр ойчсон бэ?

Чоно яагаад зугтаасан бэ?

Багшид өгөх санамж

Эхийн агуулгыг ерөнхийд нь ойлгох Уншлага бол жирийн нэг үндсэн чадвар төдий биш оюуны нарийн төвөгтэй процесс юм.7 Унших чадварыг хэрхэн эзэмшнээс тухайн хүүхдийн оюуны хөгжил ямар байх нь шууд хамаардаг. Иймд сурагчдын түгрэлгүй зөв, шударга унших чадварыг хөгжүүлэхэд сургууль, багш, эцэг эхчүүдийн анхаарал, дэмжлэг хамгийн чухал үүрэгтэй байдаг.

“Эхийн агуулгыг ойлгох”-чадварын хүрээнд эхийн агуулгыг ерөнхийд нь ойлгох гэсэн суралцахуйн зорилтыг дэвшүүлсэн байна. Энэ нь сурагчдын унших чадвартай холбоотой юм. Учир нь энэ ангийн сурагчдын хувьд дүгдрэлгүй унших буюу шууд унших чадварт суралцаж байгаа үе учраас эхийн агуулгыг ерөнхийд нь дүрслэл талаас ойлгодог байна.

Иймд хоѐрдугаар ангийн сурагчдын уншаад ойлгох чадварыг нэмэгдүүлэхийн тулд түгдрэлгүй шууд уншдаг чадварыг нэмэгдүүлэхэд багш болон эцэг,эхчүүд анхаарах хэрэгтэй. Түгдрэлгүй шууд унших гэдэг нь ярины хурдтай ижил түвшинд уншихыг хэлж байна. Түгдрэлгүй шууд уншиж байгаа сурагчдын ойлгох чадвар нь илүү байдаг.

Эхийн агуулгыг ерөнхийд нь ойлгох чадварыг илрүүлдэг нэг хэлбэр бол уншсанаа эргүүлэн ярих юм. Сайн ярьж байна гэдэг нь ойлгож ухаарсны үр дүн гэж эрдэмтэн, судлаачид тэмдэглэсэн байдаг.

Эхийн агуулгыг ойлгох чадвар нь тухайн сонгосон эхийг уншаад тогтоосноо эргүүлэн

ярихаас эхэлнэ. Уншаад тогтоосноо эргүүлэн ярих нь энэ ангийн сурагчдын хувьд нилээд хүнд даалгавар гэдгийг багш, эцэг, эхчүүд хүлээн зөвшөөрч тэдэнд урам, зориг өгөх хэрэгтэй.

Харин уншаад эргүүлэн ярих чадвар нь төлөвшсөн үед уншаад ойлгосноо эргүүлэн ярихын зэрэгцээ тунгаан бодох чадварыг хөгжүүлэх арга зүйг хэрэгжүүлэхэд анхааран ажиллах шаардлагатай.

Арга зүйн нэгэн санаа

Сурагчдын унших чадварыг хөгжүүлэхийн тулд унших хэрэгцээг бий болгоход анхаарах нь чухал. Багш бидний нэг том алдаа бол унших үйл гэдэг сайн уншиж байгаа сурагчдын хувьд шагнал-магтаал, тааруу уншиж байгаа сурагчдын хувьд шийтгэл-зэмлэл гэсэн ойлголтыг багаас нь өгсөн байдаг. Энэ алдааг яаж залруулах вэ?

Эхний алхам Унших хэрэгцээг бий болгох Жишээлбэл:

o Ангийн бүх сурагчдад унших бичвэрийг 3-7 хоногийн хугацаатай өгөх. Энэ уншлагын зорилго бол тухайн сурагч сонгосон эх бичвэрийг тодорхой хугацаанд өөрөө бэлтгээд найз, нөхдөдөө уншиж өгөх юм. Энэ нь унших хэрэгцээг бий болгож байгаагийн нэг жишээ юм.

o Унших бичвэр нь тухайн сурагчдын унших чадварт тохирсон байна. Сурагчдын чадвар өөр өөр учраас багш хэнд ямар дэмжлэг хэрэгтэй байгааг

судлах хэрэгтэй. Унших чадвар сайтайг нь уншуулж магтаад, унших чадвар сул сурагчдыг дахин дахин уншуулж залхаадаг арга зүйгээс аль болох хол байх хэрэгтэй. Тухайн сурагч анги хамт олондоо эх бичвэрийг уншиж өгөхөөр бэлтгэж байхад нь багш, эцэг, эхчүүд хамран ажиллаж, туслаж байна гэсэн ойлголтыг өгөх нь илүү үр дүнтэй арга зүй юм. Бүтээлч уншлагын аргуудыг сургалтад хэрэглэх Жишээлбэл: Асуултын хариуг олж унших, тэмдэглэх, ярих

7 В.А. Сухомлинский

94

Нэгдүгээр ангид унших арга барил (унших техник) –д суралцдаг бол хоѐрдугаар ангийн хувьд танил биш эхийг унших зорилго тавигддаг учраас түгдрэлгүй унших (fluent) чадварыг төлөвшүүлэх нь илүү чухал юм.

Унших чадварт гарч байгаа ахиц дэвшил, өөрчлөлтийг судлан илрүүлэх даалгавар нь дараах хэлбэрүүдтэй байж болно.

Эхийн агуулгыг ойлгох чадварыг үнэлэхдээ дараах байдлаар үнэлж болно.

1. Эхийг уншаад өгөгдлийн дагуу дутуу мэдээллийг нөхөх Жишээлбэл: Хэрээ ....................эрж явсан явтал устай лонх тааралджээ. (сүү, ундаа, ус)

2. Эхийг уншаад асуултад хариулах

Эхийг уншаад асуултад амаар бичгээр хариулах

Эхийг уншаад асуултад хариулахдаа олон сонголттой хариултаас сонгож тайлбарлах

3. Эхийг уншаад, ярих

Эхийн үйл явдлыг дарааллын дагуу ярих Хөтөлбөрийн агуулга нь мэдлэгт биш чадварт суурилсан бөгөөд сурагчдын хэлний

үндсэн чадвар болох ярих-сонсох, унших-бичих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн учраас сурагчид үйл ажиллагаанд оролцох, багшийн хувьд бэрхшээлийг даван туулахад нь чиглүүлэх үүрэгтэйгээр оролцох гэсэн арга зүйг голлосон байна.

Эхийн агуулгыг ойлгох чадварыг төлөвшүүлэхэд багшийн асуулт чухал үүрэгтэй байна. Иймд тухайн эхийн агуулгатай холбоотой асуултуудыг бэлтгэх хэрэгтэй. Үүний тулд

эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгээс оновчтой асуултуудыг асуухаас эхэлнэ. Багш хичээлийн үе шат бүрт, сурагчдаас асуулт асууж, сургалтын үйл ажиллагааг

зохион байгуулдаг. Боловсруулалт сайтай асуулт үнэ цэнэтэй сургалтын хэрэглэгдэхүүн төдийгүй, мэдлэг бүтээх хамгийн чухал арга зам байдаг. Боловсруулалт муутай, боловсрол судлал, сэтгэл судлалын онол үзэл баримтлалыг харгалзан үзээгүй асуулт нь сурагчдыг төөрөгдүүлж орхидог.

Хөтөлбөрт тусгаагүй асуулт сурагчдаас асуух, эсвэл хөтөлбөртөө сурагчдаас асуух асуултаа тусгадаггүй зэрэг нийтлэг алдааг багш нар гаргадаг. Жишээлбэл: Энэ эх дээр юу гарч байна? Энэ эхэд яг юуг өгүүлэх гээд байна? Эсвэл шууд учир шалтгааны асуулт асуух гэх мэт.

Асуултаа төлөвлөхгүй байна гэдэг түүхий эдээ бэлтгээгүй байж байшин барих гэж байгаатай адил юм. Иймд багш нар асуултыг боловсруулахдаа шинжлэх ухаанч байдлаар хандах хэрэгтэй.

Шинжлэх ухааны үндэслэлтэй, боловсруулалт сайтай багшийн асуулт сурагчдын мэдлэг, чадвар, хандлага болон итгэл үнэмшлийг дэмжих олон аргын нэг юм.

Асуулт бүрийг боловсруулахдаа SOLO, BLOOM- ын таксономийн үзэл баримтлалд нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, энгийн үг хэллэгтэй, найруулга сайтай байх зарчмуудыг баримтлан ажиллах нь, сургалтын чанарыг сайжруулах дидактик шийдэл болж чадна.

Танин мэдэхүйн түвшин

Түлхүүр санаа

Тулгуур үйл үг

Жишээ, даалгавар

I түвшин Сэргээн санах (Remembering)

Тодорхой

мэдээллийг

сэргээн санах

нэрлэх, ялгах, таних, олох,

тодорхойлох, ярих, мэдэх

Энэ зохиолыг хэн

бичсэн бэ?

Зохиолын гол дүр хэн

бэ?

II түвшин Ойлгох

(Understanding )

Өгсөн мэдээллийг

ойлгох

тайлбарлах, бэлтгэх,

унших, өөрчлөх, ялгалт

хийх, төлөвлөх, зөвлөх,

үгээр илэрхийлэх, зарлах,

цэгцлэх, дүгнэх, номлох

Эхэд юуны тухай

өгүүлсэн бэ?

III түвшин Хэрэглэх

Ойлголтоо шинэ

нөхцөлд хэрэглэх

өөрчлөлтийг урьдчилан

таамаглах, сонгох,

Үлгэрийн төгсгөл

хэсгийг зургаар

95

(Applying) хөгжүүлэх, зохион

байгуулах, ангилах, хандах

илэрхийлнэ үү?

IY түвшин Задлан шинжлэх

(Analysing)

Мэдээллийн

бүрэлдэхүүн

хэсгүүдэд задлан

шинжилгээ хийж,

харьцуулах

Таамаглалаас дүгнэлт

гаргах, ялгах, таних,

ангилах, томьѐолох,

эсэргүүцэх, шүүлжлэх,

засах залруулах, баримт

үйлдэх, зорилго

тодорхойлох, холбох

Цагаан сар ба шинэ

жилийн баярыг

харьцуулан ярина уу?

Өөрийн үзэл бодлыг

илэрхийлэн ярьж

бичихдээ бусдын үзэл

бодолтой харьцуулан

ярих

Y түвшин Үнэлэх

(Evaluating)

Асуудалд

шүүлжлэлтэй

хандах, өөрийн

санааг баталж

нотлох

стандартчилах, шүүн

хэлэлцэх, маргах,

эсэргүүцэх, дүгнэх, алдааг

залруулах

Ч.Лодойдамбын

“Шаргачин” өгүүллэгийг

унших дуртай юу?

Дуртай бол яагаад?

Дургүй бол яагаад?

YI түвшин Бүтээх (Creating)

Үүсгэх, төлөвлөх,

зохион бүтээх,

бүтээлч сэтгэлгээг

хөгжүүлэх

таамаглал дэвшүүлэх, үйл

ажиллагааг төлөвлөх,

гүйцэтгэх, арга аргачлалыг

боловсруулах, дизайнчлах,

зохиох, шийдвэр гаргах

арга, замуудыг

тодорхойлох

Үлгэрийн төгсгөлийг

өөрчилж бичнэ үү?

Туулайд зориулан

төрсөн өдрийн

мэндчилгээний үг бичнэ

үү?

Эхийг унших үйлийн алхам

Эхийг унших, ойлгох

Асуултын дагуу ярилцах

Цэцэн туулай Сүргээсээ салж төөрсөн хонь эзгүй талд чонотой учирч гэнэ. Тэр чоно хонийг шууд барьж

идэхийг завдсангүй. Энэ хонийг энд баривал хонгилдоо аваачих ажил гарна гэж бодоод шугуй уруу тууж ойртуулахаар шийдэв. Хонь үхлийн аюул ирснийг мэдэвч яаж гарахаа мэдэхгүй байжээ. Гэтэл туулай тааралджээ. Туулай айлын нутаг дээрээс олсон шар эсгийгээ дэвсэж, цайны улаан цаасаа дэлгэж хааны зарлиг гэж өндөр дуугаар уншив. -Агуу хүчит хаан миний зарлигаар далан долоон чонын арьсаар дээл хийхэд дутсан заам хийх ганц арьс даруй олохыг араатан жигүүртэнд үүрэг болгосугай. Хэн хаана чоно үзсэнээ ирж мэдэгд гэж уншихад чоно айж: -Дэлдэн чихт чи эзэн хаанд намайг ховловч би ойр хавиас олдохгүй гээд зугтаачихжээ.

a. Дараах асуултын дагуу ярилцаарай.

Чоно яагаад хонийг шууд барьж идээгүй вэ?

Туулай юуны учир хааны зарлигийг уншсан бэ?

Чоно яагаад зугтаасан бэ?

b. Эхэд юуны тухай өгүүлсэн бэ?

А. Агуу хүчит хааны тухай Б. Уран аргат туулайн тухай В. Чонын арьсан дээлний тухай

c. Эхийг уншаад юуг ойлгож ухаарав?

А Аливаа асуудлыг хүчээр шийдэх хэрэгтэй. Б. Аливаа асуудлыг арга ухаанаар шийдэх хэрэгтэй. В. Аливаа асуудлыг заль мэхээр шийдэх хэрэгтэй.

Уншсанаа дарааллын дагуу ярих, бичих

Үнэг хэрээ хоѐр

(Эзопын үлгэр) Нүүрс мэт хар хэрээ нэгэн удаа хэсэг мах хулгайлжээ. Тэгээд мөхөөх махыг хошуундаа зуусаар өндөр модон дээр нисэн очиж суужээ. Гэтэл түүнийг харсан үнэг, “нөгөө жаахан махыг нь авчихья” гэж бодож гэнэ. Тэрээр мод өөд өлийн хэрээ тийш харж:

96

- Миний найз, чи ямар сайхан харагдана вэ! Чиний өд тагтааныхаас өнгөлөг сайхан байна шүү! гэжээ. Тэгээд бас - Чиний хоолой ч гэсэн галбир төрх шиг чинь сайхан биз? Тийм бол чи ѐстой шувуудын хатан хаан байх аа? гэв. Тэр магтаалыг сонссон хэрээ учиргүй ихээр баясаж, хэрхэн дуулдгаа үзүүлэхээр амаа ангайж гэнэ. Тэгтэл зууж байсан мах нь газарт уначихжээ. Үнэг ч нөгөө махыг нь шалавхан аваад зугтаж оджээ. Үйл явдлын дарааллын дагуу ярих Эхлээд яасан?

• Хэрээ мах хулгайлжээ.

Дараа нь ямар үйл явдал өрнөв? • Зальт үнэгний худал магтаалд итгэсэн мунхаг хэрээ амандаа өмхсөн махаа газарт

унагажээ.

Эцэст нь яав? Үнэг махыг зуун зугтжээ. Зохиолын эхлэл, гол, төгсгөл хэсэгт нэр өгөх

• Эхлэл хэсэг: Хулгайч хэрээ

• Гол хэсэг: Заль үнэг ба мунхаг хэрээ

• Төгсгөл хэсэг: Үнэгний олз

Эхийг уншаад юуг ойлгож ухаарав?

• Бүтэлгүй бүхэн буруу үйлээс үүдэлтэй.

• Хулгайч, худалч хүн хэзээ ч амжилтад хүрдэггүй.

• Буруу үйл бүхэн хар мөртэй байдаг

• Хулгай хийж, худал хэлж болохгүй.

1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.3.1. Зохиолд юу өгүүлэхийг төсөөлөх

Алхам1 1. Зохиолын нэр болон номны хавтсыг

хараад юуны тухай өгүүлэхийг төсөөлөх 2. Санал, бодлоо найз нөхөдтэйгөө

хуваалцах 3. Төсөөллөө шалгах, батлах, нотлох

зорилгоор зохиол бүтээлтэй танилцах буюу мэдээлэлтэй ажиллах (унших)

Жишээлбэл: 1. Зохиолын нэр болон номны хавтсыг

хараад юуны тухай өгүүлэхийг төсөөлөх Зохиолч Б.Бадамын “Бэлэн амт хулгана” номын хавтсыг хараад юуны тухай өгүүлэхийг төсөөлөн бодох. 2. Санал, бодлоо найз нөхөдтэйгөө

хуваалцах Багшийн чиглүүлэх асуултын дагуу ярилцах Багшийн асуулт Энэ зохиолд юуны тухайн өгүүлэх бол? Сурагчийн хариулт Бэлэн амт хулгананы тухай гэж бодож байна. Багшийн асуулт Яагаад тэгж бодов? өөрийн хариултыг баталж нотолж ярина уу? Багшийн асуулт Зохиолыг яагаад “Бэлэн амт хулгана” гэж

http://www.childrenslibrary.org

Монгол ардын аман зохиол Монголын болон дэлхийн зохиолчдын хүүхдэд зориулсан цаасан болон дижитал ном. “Ам ажил хоѐр нь зөрдөг” “Ам бардам, гуя шалдан” хэлцүүдийн утгыг тайлбарлах 1. Цаасан шувууны үлгэр 2. Монгол ардын үлгэрүүд 3. Ханс Кристиан Андерсений

97

нэрлэсэн бэ? 3. Төсөөллөө шалгах, батлах, нотлох

зорилгоор зохиол бүтээлтэй танилцах буюу мэдээлэлтэй ажиллах (унших, сонсох)

Номтой танилцах, зохиолыг унших

Зохиолыг уншсаны дараа санал бодлоо илэрхийлэх

Харьцуулах

Уншихын өмнөх төсөөлөл

Зохиолыг уншсаны дараа

Бэлэн амтай залхуу хулганы тухай өгүүлнэ гэж бодож байна. Өөрөө хийнэ гэж хэлчихээд хэлсэн амандаа хүрдэггүй хулганы тухай өгүүлдэг байх гэж төсөөлж байна. Хүүхэд гэх мэтээр хариулах байх.

Би зохиолд юу өгүүлэхийг төсөөлж чадсан байна. Бэлэн амт хулгана Муурын хүзүүнд хонх зүүнэ гэж цэцэрхсэн боловч элсэн үгэндээ хүрч чадаагүй.

Багшийн дүгнэлт Хийж чадахгүй зүйлээ бусдад амлах хэрэггүй гэсэн сургамжийг энэ зохиолоос бид олж авлаа.

үлгэрүүд, Ах дүү Гриммийн үлгэрүүд

4. Эзопын ѐгт үлгэрүүд 5. Д.Гармаа "Хөгжөөнтэй

туужууд" 6. С.Надмид "Жаран

дэгдээхэй" туужууд 7. Ж.Дашдондог "Чулуун

домог", " Аав ээж би", "Хар шувууны цагаан домог"

8. Х.Болор-Эрдэнэ "Хишигт" дурсамжит тууж

9. Экзюпери Сент "Бяцхан хун тайж"

10. С.Лагерлеф "Галуу дагасан гайхамшигт аян", "Шидэт дэнлүү" /орч Б.Ренчин /

11. Монгол ардын үлгэрүүд 12. Ханс Кристиан Андерсений

үлгэрүүд 13. Ах дүү Гриммийн үлгэрүүд 14. Эзопын ѐгт үлгэрүүд

1.3.2.

Зохиолын төгсгөлийг таамаглах

Алхам2

1. Зохиолын эхлэл, гол хэсэгтэй танилцах (унших)

2. Зогсолт хийх, зохиолын төгсгөлийг таамаглах

Жишээлбэл: Бяцхан Моцартын бэлэг

Эхлэл хэсэг

Хөгжмийн зохиолч Моцерт эзэн хааны захилсан бүжгийн хөгжмийг бичиж дуусаад хүү Моцартыг дуудав.

Гол хэсэг Хүү нотыг хүргэхээр ордон руу явав. Моцарт хүүхдүүдийн тоглохыг харсаар от бичсэн хуудас усанд унасныг анзаарсангүй.

Төгсгөл хэсэг

Дараах зургуудыг ажиглан үйл явдал хэрхэн өрнөхийг

төсөөлөн ярина уу?

http://www.childrenslibrary.org

1. Нацүмэ Соосэки "Муур-

миний өчил" 2. Сетон Томпсон "Чин зоригт

адгуусан амьтдын үлгэр" /орч Б.Ренчин/

3. Родари Дж."Жельсомино худал хуурмагийн газар хөглөсөн нь" /орч Ш.Гаадамба/

4. О.Уайльд "Аз жаргалтай хан хүү", "Одны хүү"

5. Чехов А.П. "Хүүхдэд

98

Эцэг Моцарт бүжгийн хөгжмийг бичиж дуусаад хүү Моцартоо дуудсан. (эхлэл хэсэг)

Бяцхан Моцарт ордон руу явах замдаа тоглож байгаа хүүхдүүдийг харсаар нот бичсэн хуудас усанд унасныг анзаараагүй. (гол хэсэг)

Та нарт энэ үлгэрийг үргэлжлүүлж, дуусгах үүрэг даалгавар ирсэн байна. Чиний бодлоор үлгэр яаж төгсөх вэ? (төгсгөл хэсэг)

зориулсан өгүүллэгүүд" 6. Лу Синь "Акюгийн үнэн

түүх" 7. Сургамжит өгүүллэг 1, 2, 3

,4 /Эмпати төв / 8. О.Сундуй "Тэнгэрээс заяат

төрсөн Тэмүүжин хүү" 9. Жеймс Олдриж

"Гайхамшигт монгол морь" 10. "Дэлхийн хүүхдийн яруу

найргийн дээж, "Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж"

Багшид өгөх санамж

Хөтөлбөрийн “Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох” чадвар нь “Зохиолд юу өгүүлэхийг төсөөлөх”, “Зохиолын төгсгөлийг таамаглах” гэсэн хоѐр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд энэ нь бүтээлчээр унших арга барилд сургах нэг арга юм. Зохиолд юу өгүүлэхийг төсөөлөх

Төсөөлөн унших нь:

1. Зохиолын гарчиг, зураг чимэглэл, түлхүүр үгс зэргээр баримжаалан зохиолд

юуны тухай өгүүлэхиийг төсөөлөн бодох

2. Өөрийн төсөөллийг бусадтай хуваалцах буюу илтгэн ярих, илэрхийлэх

3. Төсөөллөө батлахын тулд зохиолыг унших буюу мэдээллийг гадаад

орчноос хүлээн авах

4. Мэдээллийг хадгалах, боловсруулах

5. Уншиж, ойлгосон мэдээллийг бусадтай хуваалцах гэсэн үйлийн алхмаар

хэрэгжинэ.

Зохиолд юу өгүүлэхийг таамаглах

Таамаглан унших нь:

1. Зохиолын эхлэл, гол хэсгийг унших, сонсох буюу мэдээллийг гадаад орчноос хүлээн

авах

2. Зохиолын төгсгөл хэсгийг урьдчилан таахын тулд өөрийн суурь мэдлэг буюу

уншсан мэдээлэл дээрээ тулгуурлан таамаглал дэвшүүлэх

Төсөөлөл /Visualizing / - уншигчийн оюун санаанд буусан дүр зураг юм. Зохиолыг унших үед уншигчийн мэдрэмжээр дамжин бүтээгддэг.

Таамаглах /Predicting/ - зохиолд гарсан зүйл, болсон явдалд тулгуурлан юу

тохиолдохыг урьдчилан хэлэх юм. Бодит амьдралаас мэдсэн зүйлстээ тулгуурлан

таамаглаж болно.

99

3. Дэвшүүлсэн таамаглалаа бусадтай хуваалцах

4. Энэ таамаглалаа юунд үндэслэн дэвшүүлснээ тайлбарлах

5. Төгсгөл хэсгийг унших

6. Өөрийн таамаглал, зохиолын төгсгөлийг харьцуулан ярих, бичих гэсэн үйлийн

алхмаар хэрэгжинэ.

Зохиолд юуны тухай өгүүлэхийг төсөөлөх нь уншихаас өмнөх үйл ажиллагаа бол

таамаглан унших нь зохиолыг унших явц дахь үйл ажиллагаа юм.

Дээрх хоѐр үйл нь уншихын өмнөх, унших үйлийн явц дахь гэдгээрээ ялгарч байгаа

боловч хүүхдэд унших сонирхол, мотивацийг буй болгодог гэдгээрээ ялгаатай.

Дээрх хоѐр үйл ажиллагааг зохион байгуулахдаа сурагчдын унших чадварт

үндэслэн тохирох эхийг сонгоно. Сурагчдын уншлагын хурд харилцан адилгүй байдаг тул

бичвэрийн хэмжээг тооцож үзэх хэрэгтэй.

Сурагчид зохиолд юу өгүүлэхийг төсөөлөх, таамаглахдаа дараах өгүүлбэрүүдийн загварыг

ашиглаж болно. Гарчгаас нь үзвэл энэ зохиолд ............. тухай өгүүлэх юм шиг байна.

Энэ зохиол нь магадгүй.........

Дараагийн удаа ...ийм зүйл тохиолдож болох юм.

Энэ зохиол нь миний таамагласнаас ........ ялгаатай байлаа.

Энэ зохиол нь миний төсөөллөөс ........ ялгаатай байлаа.

Би одоо бодохдоо...

Зохиолд юуны тухай өгүүлэх, цаашид ямар үйл явдал өрнөхийг сурагчдаар яриулахаас

өмнө бэлтгэл болгож төрөл бүрийн дасгалуудыг хийлгэж болно. Жишээлбэл:

Зургийг ажиглаад, сурагч номыг уншихаас өмнө хэрхэн төсөөлж байгааг ярих.

Өгөдлийг уншиж, судалж, ажиглаад хэрхэн төсөөлж, таамаглаж байгаагаас тухайн

сурагчийн харилцаа, хандлагын онцлогийг таньж болно. Тухайлбал:

Сурагч зохиолын баатрын хийсэн үйлийг хэрхэн төсөөлж, ямар үгээр илэрхийлсэн

Өөрийн бодлыг хэрхэн тайлбарласан

Таамаглал дэвшүүлэн ярихдаа өмнөх хэсгүүдтэй хэрхэн холбож байгаа

Сурагчдын төсөөлж буюу таамаглан унших чадварыг хөгжүүлэхэд явцын үнэлгээ чухал үүрэгтэй.

100

2 од нэг хүсэл Багшийн санал бодол

Бэлэн амтай залхуу хулганы тухай өгүүлнэ гэж бодож байна. Өөрөө хийнэ гэж хэлчихээд хэлсэн амандаа хүрдэггүй хулганы тухай өгүүлдэг байх гэж төсөөлж байна. гэж номын гарчгийг ашиглан төсөөлөн ярьж чадсан.

Хулганууд олуулаа амьдардаг байсан. Будаагаар хооллодог байсан. гэж номын зургийг ашиглан төсөөлж ярьж чадсан.

Ярихдаа зөвхөн нэг сурагч руу харж ярьсан. Дараа энэ алдааг давтахгүй байхыг зөвлөж байна

Таамаглан ярих чадварыг хөгжүүлэхэд дараах үнэлгээний хуудсыг ашиглаж болно.

№ Шалгуур 1 2 3 4 1 Эхийн эхлэл, гол хэсгийг төгсгөл хэсэгтэй холбож чадсан эсэх 2 Таамаглал хэр үндэслэлтэй байсан 3 Таамаглал сонирхолтой байсан эсэх 4 Яагаад ингэж бодсоноо баталж, нотолсон эсэх 5 Таамаглал дэвшүүлэхдээ өгөгдлийг оновчтой ашигласан эсэх 6

Таамаглан унших үйлийг зохион байгуулах нэгэн жишээ

Үнэнч нөхөр

Урьд нэг баян хүн хоточ сайн нохойтой байв. Хөрөнгөө сайн хамгаалдаг гэж нохойдоо их хайртай байдаг байжээ. Гэтэл нохой хөгширч, залуугийнхаа адил байхаа болив. Тэрээр нохойгоо хаяхаар завиар авч явлаа. Баян, нохойгоо өшиглөн унагатал завь холбирч, баян усанд унажээ. Түүнийг усанд живж байтал нэг юм чирээд, эрэг дээр гаргав. Миний нөхдийн хэн нь ирж аврав гэж бодоод хартал нохой нь байв. Баян хүн нохойныхоо ачийг сая л мэдэв. Үйл ажиллагааны дараалал 1. Дээрх эхийн эхлэл, гол хэсгийг өгүүлбэр бүр тусдаа байхаар багуудад тарааж өгөх

Жишээлбэл:

1-р багт Хөрөнгөө сайн хамгаалдаг гэж нохойдоо их хайртай байдаг байжээ. Урьд нэг баян хүн хоточ сайн нохойтой байв. (эхлэл хэсэг) 2-р багт Баян, нохойгоо өшиглөн унагатал завь холбирч, баян усанд унажээ. Тэрээр нохойгоо хаяхаар завиар авч явлаа. Гэтэл нохой хөгширч, залуугийнхаа адил байхаа болив. (гол хэсэг) 2. Багийн гишүүд өгүүлбэрүүдийг уншаад зөв дараалалд оруулж, нөхдөдөө уншиж

танилцуулах

3. Уншиж танилцуулсны дараа эхийн аль хэсэг болохыг тодорхойлох

Үнэнч нөхөр

Урьд нэг баян хүн хоточ сайн нохойтой байв. Хөрөнгөө сайн

хамгаалдаг гэж нохойдоо их хайртай байдаг байжээ. (эхлэл хэсэг)

Гэтэл нохой хөгширч, залуугийнхаа адил байхаа болив. Тэрээр

нохойгоо хаяхаар завиар авч явлаа. Баян, нохойгоо өшиглөн унагатал завь

холбирч, баян усанд унажээ. (гол хэсэг)

.......................................................................................................................

...................................................................................................................................

............................................................... (төгсгөл хэсэг)

101

4. Эхийн эхлэл, гол хэсэг дээр тулгуурлан үлгэрийн төгсгөлийг үргэлжлүүлэх

(таамаглах)

5. Үлгэрийг хэрхэн үргэлжлүүлж (таамаглах) зохиосноо найз, нөхдөдөө уншиж

танилцуулах

Зохиолын төгсгөлийг таамаглан унших арга 1. Түлхүүр үгийн арга 2. Асуултын арга 3. Асуудал дэвшүүлэх арга 4. Түлхүүр санааг зургаар өгөх арга 5. Эвлүүлгийн арга 6. Солилцооны арга гэх мэт Түлхүүр үгийн арга нь суралцагчдын уран сайнхны мэдрэмж, уран сэтгэмжийг

хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Энэ аргыг хэрэглэхдээ түлхүүр үгийг маш оновчтой сонгох хэрэгтэй. Эдгээр үгс нь зохиолын баатруудын дүр төрхийг зөв таамаглахад чиглэл болох хэдий ч нууцыг бүрэн дэлгэрүүлэхгүй үгс байх хэрэгтэйг анхаарах.

Зохиолыг таамаглан унших

Бяцхан Моцартын бэлэг

1762 оны тавдугаар сар. Хөгжмийн зохиолч, хөгжимчин Леопольд Моцарт нээлттэй цонхны дэргэд суугаад, өөрийн эзэн Зальцбургийн захиалсан бүжгийн ая зохиож байлаа. Энэ аяыг эзэн өөрийн олон хамаатан садны нэгний нь төрсөн өдөрт зориулж захиалсан байжээ. Л. Моцарт хөгжмийн зохиомжоо бичиж дуусаад: - Вольфганг түргэн ороод ир гэж цонхоор дуудав. Хашаанд хоѐр хүүтэй тоглож байсан 6 настай хүү Моцарт тоглоомноосоо салж ядан, шатаар дурамжхан өгсөж ирлээ. ( Зогсосхийлт1 )

Эцэг Моцарт хүү Моцартыг юуны учир дуудсан бол? - Хүү минь. Яг одоо энэ хөгжмийн нотыг ордонд хүргэж өг! Замдаа бүү саатаарай! Ноѐн фон Данвицын бэлтгэгчдэд заавал гардуулж өгнө шүү! Тэгээд халааснаасаа жижигхэн зэс зоос гаргаж: - Буцаж ирэхдээ алим авч идээрэй хэмээн хүүд өгөв. Тэгснээ хэсэг дуугүй байж байгаад хүүгээ энхрийлэн тэвэрч, би чамд нэг бяцхан нууц хэлье! Энэ хөгжмийг зохиосны хөлсөнд ирэх мөнгөөр ээжид чинь төрсөн өдрөөр нь шинэ даашинз авч өгөх гэсэн юм. Харин энэ тухай хэнд ч үг бүү цухуйлгаарай! гэв.

Бяцхан Моцарт баяр хөөр болсоор гадагш гарлаа. Тэр явсаар горхин дээрх гүүрэнд тулж ирснээ усанд сэлж буй галууг шохоорхон харлаа. Тэдний тоглохыг сонирхон харсаар нот бичсэн хуудас нь усанд унахыг ч анзаарсангүй. Ноттой хуудсаа уснаас гарган автал бэх нь уусаж, урсжээ. Цөхрөнгөө барсан хүү чулуу сандайлан уйлж

“Үнэнч нөхөр” үлгэрийн төгсгөл Түлхүүр үг: живэх, ачийг санах

102

суужээ. Гэнэт тэр уйлаад ямар ч ашиг тус болохгүйг ойлгож нүдээ түргэн арчаад, Мальвиц эзний номын дэлгүүр лүү итгэлтэй нь аргагүй алхав. ( Зогсосхийлт 2 ) Дараах зургуудыг ажиглан үйл явдал хэрхэн өрнөхийг төсөөлөн ярина уу?

- Өдрийн мэнд ноѐн Мальвиц ! гэж хүү малгайгаа авч мэхийн мэндлээд, алим авах гэж байсан зэс зоосоо өгч:

- Нотны хуудас өгөөч ! - Тэгэлгүй яахав, эрхэм Моцарт минь гэж Мальвиц инээмсэглээд, түүнд хуудас авч

өглөө. - Харин та надад бэх, үзэг хоѐроо түр зээлдүүлээч ! гэжээ. “ Энэ хүү юу хийх гэсэн

юм бол доо” хэмээн дэлгүүрийн эзэн бодсоноо: - Тэг тэг миний өрөөнд ороод юу л бичнэ вэ, бүгдийг бич гэв. Вольфганг

тэр өрөөнд орж, нэг цаг орчим болоод, хөгжмийн нот дүүрэн бичсэн хуудас барьсаар гарч ирэв. Тэр Мальвицад талархсанаа илэрхийлээд, ордны зүг гүйн одлоо…

1.4. Уран зохиолын эх унших

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.4.1.

Зохиолын

баатруудын үйл

хөдлөл, дүр

төрхийг төсөөлж

унших

Эхний алхам - Сонгосон эхийг унших - Эхлээд яасан? дараа нь ямар үйл явдал

өрнөв? эцэст нь яав? гэсэн асуултын дагуу ярилцах

- Асуултын дагуу ярилцсаны дараа дахин унших

- Дахин уншсаны дараа өөр хариулт гарч байгаа эсэх талаар ярилцах

- Зохиолын үйл явдлыг хос, хосоороо ярьж турших

- Саналаараа зохиолын үйл хөдлөлийг анги нийтэд ярьж өгөх

- Баатруудын хэлсэн үгийг сонгон уншиж, тэмдэглэх,

Хоѐр дахь алхам

Зохиолын гарчгийг уншаад эхлээд яасан

бол? гэсэн асуултын дагуу төсөөлөн

бодох

Эхлэл хэсгийг унших (зогсолт)

Өөрийн төсөөллийг эхийн хэсэгтэй

харьцуулан бодох

Эхлэл хэсгийн үйл явдлыг тунгаан

бодоод цааш ямар үйл явдал өрнөх бол?

гэж төсөөлөн бодох

Үлгэр болон богино

өгүүллэг

Монголын болон

дэлхийн зохиолчдын

хүүхдэд зориулсан

бүтээлийг сонгох

Үлгэрийн баатруудын

зураг

Зургийг хараад ямар

зан ааштай, дуу

хоолны өнгө ямар байх

зэргийг төсөөлөн ярих

103

Дараагийн хэсгийн уншилт (зогсолт)

гэх мэтээр зохиолын баатрын үйл хөдлөлийг

төсөөлөн унших

Зохиолын баатрын дүр төрхийг төсөөлөн

ярих

Жишээлбэл:

“Бяцхан Моцартын бэлэг” зохиолыг уншаад дууссаны дараа хүүгийн гадаад төрхийг төсөөлөн ярих

Зохиолын эхлэл хэсэгт Моцатр аавыгаа дуудах үеийн дүр, төрх

Зохиолын гол хэсэгт Моцарт нотоо ус руу унагасан үеийн дүр, төрх

Зохиолын төгсгөлд Моцартын дүр, төрх ямар байсныг тус тус төсөөлж яриарай

1.4.2.

Шүлгийн авиа,

үгийг тод хэлж,

хэмнэлтэй унших

Шүлгийг унших буюу сонсох

Юуны тухай өгүүлж байгааг ярилцах

Үгийн утгыг тайлбарлах

Цээжлэхийн тулд давталттайгаар унших

Уран, тод уншиж байгаа хэлбэрийг үзэх, сонсох

Уран, тод уншиж байгааг сонсохдоо дууны өнгө хаана өөрчлөгдөж байгааг тэмдэглэх

Жишээлбэл: Шагайн наадай

Атга дүүрэн шагайгаа Ахрын эсгий дээр цацлаа Дүүгийн хаясан шагай Дэвжээ бүрхэн буулаа

Цээжилснээ уншиж харуулах

Шүлгийг тод, хэмнэлтэй уншиж байгаа бичлэгийг үзүүлэх буюу сонсгох Хүүхдэд зориулсан бүтээлийг уншдаг уран бүтээлч хүүхдүүд болон жүжигчидтэй уулзалт зохион байгуулах Монголын болон дэлхийн зохиолчдын хүүхдэд зориулсан бүтээлүүд

1.4.3.

Зохиолын эхлэл,

гол, төгсгөл

хэсгийг таньж

унших

Хувилбар1 - Үлгэр, богино өгүүллэгийн гарчгийг уншаад,

зургийг хараад юуны тухай өгүүлснийг таамаглан ярилцах

- Үлгэр болон богино өгүүллэгийг өөртөө унших уншилтаар унших

- Асуултын дагуу ярилцаж эхийн агуулгыг ойлгох

- Эхийг хэсгүүдэд хуваах, хэрхэн хувааснаа тайлбарлан ярих

- Хэсэг тус бүрт юуны тухай өгүүснийг ярилцаж, нэр (гарчиг) өгөх

- Хамгийн оновчтой нэрлэлтийг олонхын саналаар тодруулах

Жишээлбэл: Үнэг хэрээ хоѐр (Эзопын үлгэр) Нэгдүгээр хэсэг: Хулгайч хэрээ Хоѐрдугаар хэсэг: Зальт үнэг ба мунхаг хэрээ Гуравдугаар хэсэг: Үнэгний олз Хувилбар2

Сурагчдыг явцын

үнэлгээгээр үнэлэхэд

хэрэглэх карт

Үнэг хэрээ хоѐр (Эзопын үлгэр)

эхлэл

гол

төгсгөл

104

Сонгосон зохиолыг хэсгээр унших

Зохиолын аль хэсэг болохыг хэлэх

Зохиолын аль хэсэг болохыг баталж нотолж ярих

Хувилбар3

Сурагчдад зохиолын хэсгийг сонсох

Зохиолын аль хэсэг болохыг картаа өргөж үзүүлэх

1.4.4.

Оньсого, хэл

зүгшрүүлэх үг,

“ертөнцийн гурав”-

ын утгыг ойлгох,

чээжлэх

- Сурагчид өөрсдийн мэддэг хэл зүгшрүүлэх үг, “ертөнцийн гурав”-ыг найз, нөхдөдөө уншиж үзүүлэх

- Юуны тухай өгүүлснийг асуултын дагуу ярих

- Уран, тод унших дасгал хийх, турших, бусдад унших

- Чээжилсэн бүтээлийг анги нийтээрээ унших - Бүлгээрээ унших - Хэл зүгшрүүлэх үг, “ертөнцийн гурав”-ыг

ойлгож уншсанаа найз нөхдөдөө тайлбарлан ярих

- Оньсого, өөртөө унших - Хариуг таамаглах - Хоѐр, хоѐроороо бие биедээ таалгах, утгыг

тайлах - Найз нөхдөөрөө таалгах - Оньсого тааврын сан бүрдүүлэх

(Бүтээлийн санд орсон бүх оньсого, таавраа чээжээрээ мэддэг байх\15-30\)

Зүйр үг, ертөнцийн гурав, Байгаль, хүний үйл ажиллагаа, мал, амьтан, жигүүртний оньсого

Багшид өгөх санамж

Зохиолын баатруудын үйл хөдлөл, дүр төрхийг төсөөлж унших Төсөөлөл гэдэг нь ямар нэгэн зүйлийг оюун ухаандаа зураглаж, түүнийгээ бодит болгохыг хэлнэ. Жишээлбэл: Уншиж байгаа зохиолын баатруудын үйл хөдлөл, дүр төрхийг төсөөлөн бодох нь бүтээлчээр уншиж байгаа нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл уншлага нь тодорхой зорилготой болж байна гэсэн үг. Уншлагыг тодорхой зорилгогүйгээр зохион байгуулах нь мэдээллийг хадгалах, боловсруулахад ямар нэгэн байдлаар саад болдог байна.

Зохиолыг унших явцдаа зогсолт хийж үйл явдал хэрхэн өрнөв? цааш ямар үйл явдал өрнөх бол? гэж төсөөлөн бодож унших, өөрийн төсөөллийг зохиолын бодот байдалтай харьцуулан бодох үйлийн явцад оюуны идэвхтэй үйлдэл хийгдэж, мэдээлэл хадгалагдан үлдэх нь илүү байдаг байна. Зохиолын баатруудын дүр,төрхийг төсөөлөн унших үйлийг зохион байгуулах нэгэн жишээ Үйл ажиллагааны дараалал

1. Багшийн тайлбар яриа

Одоо бид ”Үнэнч нөхөр” гэсэн үлгэрийг унших гэж байна. Бидний унших үлгэрт нэгэн баян хүн, хоточ нохойны тухай өгүүлэх юм. Та нар үлгэрийн энэ хоѐр баатрыг хэрхэн төсөөлж байна. Гадаад төрх байдал болон ааш, зан төрх, дотоод сэтгэлийн талаар төсөөлөн бодоод өөрийн бодлыг найз, нөхөдтэйгөө хуваалцаарай.

Ямар нэгэн үйлийг хийхийн өмнө төсөөлөн бодох дараа нь төсөөллөө үнэн эсэхийг туршиж үзэх үйл нь өөрөө мэдлэг бүтээх идэвхтэй сургалтын арга юм.

105

Багшийн чиглүүлэх асуулт Баян хүн чиний бодлоор ямар хүн байгаа бол? Бусдыг хайрлаж хүндэлдэг, үнэнч,

тусч эсвэл бусдыг хайрлаж хүндэлдэггүй, үнэнч биш, маш их хөрөнгөтэй гэх мэт үгийг хэрэглэж ярихыг санал болгох.

Мөн баатруудын дүр төрхийг төсөөлөн бодсноо зургаар илэрхийлж болно. 2. Сурагчид баян хүн, хоточ нохойны дүр төрхийг хэрхэн төсөөлж байгаа санал

бодлоо найз нөхөдтэйгөө хуваалцана. 3. “Үнэнч нөхөр” үлгэрийг унших 4. Өөрийн төсөөлөл болон үлгэрийн бодот байдал хоѐрыг харьцуулан ярилцах

Шүлгийн авиа, үгийг тод хэлж, хэмнэлтэй унших Шүлгийн авиа, үгийг тод хэлж, хэмнэлтэй унших чадвар нь сурагчдыг уран

уншлагад бэлтгэх эхний алхам юм. Сурагчдын уран унших чадварыг хөгжүүлэхэд дараах хоѐр үйлийн алхам чухал үүрэгтэй байна.

1. Сонсох чадварыг хөгжүүлэх дасгал Шүлгийн уран сайхныг мэдэрч сонсож чадаж байна гэдэг бол уран уншихад суралцах

үндэс суурь нь юм. Багш өөрөө уран уншиж өгөхөөс гадна уран сайхны бичлэгүүдийг сонсгох. Мөн түүнчлэн уран уншдаг зочиныг хичээлд урьж оролцуулж болно. Энэ насны сурагчдын онцлог нь бусдыг дуурайх, тэднээс үлгэр авах чадвар нь илүү байдаг тул энэ аргыг хэрэглээрэй.

2. Утгын үүднээс дууны өнгө, өндөр нам, чанга сул зэргийг тохируулж сурах дасгал Цэг, таслал, асуултын тэмдэг зэргийг уншихдаа анзаарч унших. Мөн баяр баясгалан,

гомдол гуниглалыг дууны өнгөөр илэрхийлэх, баатруудын үгийг уншихдаа дууны өнгөө өөрчлөх зэрэг уран уншлагын эхний алхмуудыг эзэмших үйлийн баримжаатай болгохын тулд арга зүйгээ төлөвлөх хэрэгтэй.

Шүлгийг уран унших нь тухайн зүйлийн агуулгыг ойлгох, сурагчдын сэтгэл хөдлөл, урлагийн боловсролд чухал нөлөөтэй байдаг.

Уран уншлага нь ойлгож уншихтай салшгүй холбоотой бөгөөд ойлгож унших, үгийн утгыг мэдэх зэрэг нь уран уншлагын бэлтгэл болно.

Сурагчдаар цээжилсэн шүлгийг тод уншуулахаас гадна, бусад ном сурах бичгээс тухайн бүтээлийг тод (уран) унших дасгалыг сайн хийлгэх хэрэгтэй. Энэ чадварыг бий болгоход багшийн үлгэр жишээ уншлага чухал үүрэгтэй. Багш нарын гаргадаг нийтлэг алдаа бол сурагчдын насны онцлогт тохироогүй том хэмжээний шүлгийг цээжлүүлэх, сурагчид утгыг нь сайн ойлгохгүй байж хоосон цээжээ дэлдэж унших, зорилгогүй хөдөлгөөн хийх нийтлэг алдаа байдаг. Энэ алдааг аль болгох гаргахгүй байхыг зөвлөж байна. Бүтээлийн сан бүрдүүлэх нь үнэлгээний бас нэг идэвхтэй аргын нэг юм. Бүтээлийн сан нь өөрийн эргэцүүлэл, бусдын дүгнэлт бүхий сурагчийн ололт амжилт, ахиц дэвшлийн үйл явцын түүх юм. Бүтээлийн сан бүрдүүлэх үйл явц нь үндсэн гурван алхмаас бүрдэнэ (С.Энхтүвшин, 2006) гэж үздэг. Үүнд: 1. Бүтээлийн санд оруулж болох бүх материалыг цуглуулах 2. Бүтээлийн санд оруулах гол бүтээлүүдээ эцсийн хувилбараар шилж сонгох

3. Сонгосон бүтээлүүддээ эрэгцүүлэл бичиж, өөрийн үнэлгээ өгөх зэрэг болно. Хоѐрдугаар ангийн сурагчдын бүтээлийн санд дараах зүйлсийг оруулж болох юм.

Зохиолын баатруудыг төсөөлөн зурсан зураг

Сонгож цээжилсэн шүлэг, оньсого, хэл зүгшрүүлэх үг, “ертөнцийн гурав”

Зохиолын эхлэл, төгсгөлийн талаарх таамаглал

Өөрийн зохиож бичсэн шүлэг, оньсого, хэл зүгшрүүлэх үг, “ертөнцийн гурав” A, Б, Г саналын хуудас

Сурагчдад сонголт бүхий гурван хариулттай цаас/карт өгнө. Жишээлбэл: эхлэл хэсэг, гол хэсэг, төгсгөл хэсэг гэж бичсэн хариултын хуудас.

Сурагчид тухайн зохиолын хэсгээс сонсоод зохиолын аль хэсэг болохыг картаа өргөж багшид мэдээллэх.

106

Тухайн картыг сонгосон сурагч яагаад энэ картыг сонгосон шалтгаанаа баталж нотолж ярих.

Оньсого нь юмсын төстэй, эсвэл ялгаатай талыг ажиглан мэдсэний үндсэн дээр тухайн зүйлийн нэрийг нууцалсан шүлэглэсэн хэлбэртэй байдаг. Оньсого нь сурагчдын унших чадварыг дээшлүүлэхээс гадна эргэцүүлэн бодох болон оюун ухааныг хөгжүүлэх дасгал болдог байна.

Оньсого таах дараалал Хар морь Ногоон ногттой (тэр юу вэ?)

Эхний алхам Өнгө нь хар юм байна. Ногттой адил зүйл нь ногоон өнгөтэй юм байна. Дөхүүлэх асуулт Хүний өмсдөг хувцсанд хар өнгөтэй мөртлөө морьтой төстэй зүйл юу байж болох вэ? Оньсого таах үйлийн алхам нь төсөөлөх чадвартай салшгүй холбоотой учраас таахгүй тохиолдолд дөхүүлэх асуултаар чиглүүлэх хэрэгтэй. Ертөнцийн гурвыг цээжүүлэхдээ эхлээд ертөнцийн гурвын үгүүдийг тус тусад нь өгөөд бүтээлгэх. Жишээлбэл:

явдал хурдан. тэнгэрийн

салхитай “Ертөнцийн гурав”

саруул

үүл ухаантны

морины санах сайн

Сурагчид ертөнцийн гурвыг шууд уншиж цээжилснээс бүтээгээд, дараа цээжлэх илүү үр дүнтэй байдаг. Дараах оньсогыг таагаад, хариуг үгийн сүлжээнд тохируулан бичээрэй. Эр ганц хүү Эрдэнийн зүйлээр бөөлжинө. Тэр юу вэ?

Монгол газрын молтогчин Модон дээгүүр дүүлэгчин. Тэр юу вэ?

1.5. Хэрэглээний эх унших

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.5.1.

Үйл ажиллагааны

зааврыг ойлгож,

дагаж мөрдөх

Үйл ажиллагааны зааврыг унших

Үйл ажиллагааны дарааллыг хэлэх

Дарааллыг хэрхэн тогтоосноо найз нөхдөдөө хэлэх

Үйл ажиллагааны зааврыг хэрхэн ойлгосноо

харуулах

Жишээлбэл:

Морь уралдуулах тоглоомын зааврыг унших “морь

уралдуулж тоглох”

Дасгал, даалгаврыг зааврын дагуу гүйцтгэх

Дасгал, даалгаврыг зааврын дагуу гүйцэтгэсэн

эсэхээ найз нөхөдтэйгөө зөвлөн сайжруулах

Бүтээгдэхүүнийг хэрэглэх зааврыг унших

Үүний тулд:

- Сурагчдад ойрын үед хэрэглэсэн

Төрөл бүрийн

тоглоомууд

Шүд угаах заавар

гэх мэтээр эрүүл

мэндтэй

холбоотой

эхүүдийн

хайчилбар

цуглуулга хийх

Бүтээгдэхүүний

сав, баглаа

боодол

107

бүтээгдэхүүний савыг авчрах даалгавар өгнө.

- Сурагчид хоорондоо солилцоод зааврыг хэрхэн

зөв уншиж байгааг мэдэх

- Хэрхэн уншдаг талаар найз нөхдөдөө зөвлөгөө

өгөх

1.5.2.

Мэдээлэл олж

авах, асуултад

хариулахын тулд

эхийн хэсгийг

түүвэрлэн унших

Үйл ажиллагаа1

Өөрт ямар мэдээлэл хэрэгтэй байгааг мэдэх

Тэр мэдээллийг хаанаас олж болохыг таамаглах

Ном, сурах бичгээс тухайн мэдээлэлтэй

холбоотой хэсгийг олж тэмдэглэх, унших

Жишээлбэл:

Шүд яагаад цоордог вэ? гэсэн асуултад

хариулахын тулд энэ мэдээллийг хаанаас олж

болохыг таамаглана. Магадгүй багш, найз

нөхдөөсөө эсвэл гэр бүлийнхнээсээ, номын

санчаас асуух гэх мэт.

Тухайн туслагч дэмжигчийн зөвлөсөн ном, сурах

бичгээс өөрт хэрэгтэй мэдээллээ олж тэмдэглэх,

унших

Үйл ажиллагаа2

Сонгосон эхийг унших

Асуултыг унших

Асуултын хариултыг олж тэмдэглэх

Асуултыг уншаад, хариулт нь яагаад мөн

болохыг батлан ярих

Рибека Трэйс

“Дэлхийн

хүүхдийн тухайн

Оксфордын

анхны ном”

childrenslibrary.org

1.5.3.

Талархал,

мэндчилгээ

унших

Хувилбар1

Багш, сурагчдад талархал, мэндчилгээ бүхий

бичвэрүүдийг унших даалгавар өгөх

Тухайн бичвэрүүдийн талаар найз нөхдөдөө

ярьж өгөх

Жишээлбэл:

Мэндчилгээ, талархлын ялгааг хэлэх

Мэндчилгээ, талархлын бүтцийг хэлэх

Сурагчид ангийн найз, нөхдөдөө болон гэр

бүлийнхэндээ хандаж талархлын үг, мэндчилгээ

бичих.

Өөрийн бичсэн талархлын үг, мэндчилгээгээ

найз нөхдөдөө унших өгөх

Бусдын бичсэн

мэндчилгээ,

талархал зэргээр

ангид үзэсгэлэн

гаргах

Сурагчдын

бичсэн талархал,

мэндчилгээг

ангийн хананд

байрлуулах

Багшид өгөх санамж Үйл ажиллагааны зааврыг ойлгож, дагаж мөрдөх

Шүд яагаад цоордог вэ? Загас яагаад унтдаггүй вэ? гэсэн олон яагаад? гэдэг

асуултын хариуг олохыг хүүхэд бүр хүсч байдаг. Асуултын хариуг олохын тулд өөрөө эрэл хайгуул хийдэг байх өөрөөр хэлбэл мэдээлэлтэй ажиллах чадварыг хөгжүүлэхэд багшийн чиглүүлэг чухал үүрэгтэй байна.

Энэ арга барилыг эзэмшүүлэхийн тулд сурагчдад асуултын хариуг хаанаас олж болох талаар хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. Жишээлбэл: Шүд яагаад цоордог вэ? гэсэн асуултын хариуг хаанаас олж болох вэ? Эмчээс асууж болно. Номноос уншиж болно. гэх мэт олон янзын хариултууд ирнэ. Номноос уншиж мэдье гэвэл яах хэрэгтэй вэ? Энэ тухай мэдээлэл ямар номон дээр байгааг олж мэдэх. Үүний тулд номын санчаас зөвлөгөө авах.

108

Тухайн номноос асуултын хариуг олж унших, тэмдэглэх гэх мэт асуултын дагуу хэлэлцүүлэг зохион байгуулах. Сурагчдад “Би яагаад өлсдөг вэ?” гэсэн асуултын хариуг олж ирэх даалгавар өгөх. Сурагчдын чадвар харилцан адилгүй учраас энэ даалгаврыг өөр өөрсдийнхөөрөө хийж ирэх болно. Зарим сурагчид ээж, ааваа асууж ирнэ. Магадгүй зарим нэг нь энэ асуудлын тухай бичсэн номыг аав, ээжээрээ олуулаад уншаад ирж болно. Бүр зарим нь интернэтээс (http://www.childrenslibrary.org) мэдээллийг олж уншсан байж болно. Хамгийн гол нь сурагчид мэдээллийг олж авахын тулд хөдөлмөрлөсөн байх, мэдээллийг олж авах арга барилд суралцаж байгаа нь чухал юм. Мэдээллийг олж авах арга барилд сургахдаа хүүхэд нэг бүрийн онцлогийг харгалзан үзэж асуултаа төлөвлөөрэй. Жишээлбэл: Зарим асуулт нь сурах бичгээс олох энгийн асуултаас эхлээд номын сангаас олж унших зэргээр өөр өөр байх нь илүү үр дүнтэй байна. Жижиг цагаан самбар Сурагчдын үйл ажиллагааны зааврыг унших чадварыг илрүүлэхэд цагаан самбарыг ашиглаж болно. Ингэхийн тулд сурагчдад төрөл бүрийн бүтээгдэхүүний савыг тарааж өгч мэдээллийг унших даалгавар өгнө. Сурагчдыг уншиж дууссаны дараа багш асуулт асууна. Сурагчид асуултын хариуг цагаан самбар дээрээ бичиж харуулна. Жишээлбэл:

- Бүтээгдэхүүний хугацаа хэзээ дуусах вэ? - Хаана үйлдвэрлэсэн бэ? - Найрлаганд нь юу, юу орсон байна? Аль нэгийг нь сонгож бичнэ үү?

Мөн ангид талархлын булан, мэндчилгээний булан ажиллуулах. Хэн нэгэнд баярлаж, талархсанаа илэрхийлсэн бичгийг эдгээр буланд байнга байрлуулахыг хичээх. Хоѐрдугаар ангийн сурагчдын хувьд багш, эцэг эхийн дэмжлэг хэрэгтэй учраас тэндэнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Сурагчдын төрсөн өдрийн мэндчилгээний хуудсыг ангид хуваарийн дагуу байрлуулах. Багш тодорхой сурагчдад чиглүүлэг өгч, тэдэнтэй хамтран төрсөн өдрийн мэндчилгээний хуудсыг бэлтгэх нь илүү үр дүнтэй болно. Гэхдээ багш бүгдийг хийнэ гэсэн үг биш. Мэндчилгээний хуудсыг хийхдээ сурагчдыг багуудад хувааж, тэдэнд чиглүүлэг, дэмжлэг өгч өөрсдөөр нь хийгэхийг хичээгээрэй. Багуудын ажил нь хүүхэд нэг бүрийн оролцоо ямар байгааг ажиглаж, дүгнэх боломжийг багшид олгоно. Хэрэглээний эх унших бүлгийн хүрээнд тусгагдсан үйл ажиллагаанууд нь сурагчдын мэдээлэлтэй ажиллах чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд асар хурдацтай хөгжиж байгаа нийгэмд амьдрах ирээдүйн иргэдийн нэг чухал чадвар болох хэрэгтэй мэдээллээ олж сурах үйлийн баримжаатай болгох гол зорилгыг агуулж байна. Мэдээлэлтэй ажиллах чадварыг хөгжүүлэхийн тулд сургалтын үйл ажиллагаанд төрөл бүрийн ажлуудыг төлөвлөж болно. Энэ нь хичээлийн хуваарь, жижүүрийн хуваарь, номын сангийн дүрэм, анхааруулсан санамж бичиг зэрэг хэрэглээний эхүүдийг уншиж ойлгохоос эхэлнэ. Мэдээлэл олж авах, асуултад хариулахын тулд эхийн хэсгийг түүвэрлэн унших үйлийг зохион байгуулах нэгэн жишээ

1. Ангийн эргэн тойронд сурагчдын шийдэх ѐстой хариултуудтай холбоотой номыг байрлуулсан байна.

2. Сурагчдыг багуудад хуваах

3. Баг тус бүрт 3 асуулт өгөх

4. Багийн гишүүд асуулттайгаа танилцаад тухайн асуулттай холбоотой мэдээлэл аль номон дээр байж болохыг таамаглаад тухайн номыг сонгож авна.

5. Асуултад хариулахын тулд эхийн хэсгийг түүвэрлэн уншиж, мэдээллийг олж тэмдэглэнэ.

109

6. Багууд өөрсдийн асуултыг бусад багуудад уншиж, мэдээлэл солилцоно.

Жишээлбэл: 1. Нэр нь Абдул, тосгоны сургуульд явдаг, гэрийнхэн дотроосоо ганцаараа уншиж

чаддаг хүүгийн талаарх мэдээллийг бидэнд ярьж өгнө үү?

2. Найзууд аа, Хүүхдүүд ээ!

Над шиг битгий л бодоорой. Номын цүнх хүртэл эзэндээ гомддог юм байна шүү. гэж хэлсэн сурагчийн тухай бидэнд ярьж өгнө үү?

3. Үүрэндээ ганцаараа байх дуртай, бусдад тусалдаггүй амьтны тухай бидэнд ярьж өгнө үү?

Энэ үйл ажиллагааг зохион байгуулахдаа сургуулийн онцлог, сурагчдын чадвар зэргийг харгалзан үзэхийг зөвлөж байна. Мөн тодорхой үе шаттайгаар зохион байгуулж болно. Эхний үед багуудад нэг, нэг асуулт өгөөд асуулттай холбоотой номын хуудсыг ангид байрлуулж сурагчдаар сонгуулж болно. Мэдээлэл олж авах чадварыг хөгжүүлэх зорилгоор номын санчтай хамтран ажиллаж болно. Шатлал бүр нь ахих, сурагчдын чадвар нэмэгдэх байдлаар зохион байгуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

1.6. Сонгон унших

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.6.1.

Сонирхлын

дагуу ном

сонгон унших

Ангийн номын сан, номын дэлгүүр,

сургуулийн болон бусад номын сангаас

унших номоо сонгох

Сонгосон бүтээлийг унших

Яагаад сонгосон шалгаанаа тайлбарлан

ярих

Сурагчдын уншсан номоор ангид үзэсгэлэн

гаргах

Номын өртөөгөөр аялах тоглоом тоглуулах

Тухайлбал:

Өөрийн сонгосон номоо уншиж дууссан

сурагчид ангийн ханыг даган тойрч зогсоно.

Бусад сурагчид номын өртөөгөөр аялана.

Тухайн өртөөн дээр очиход номын өртөөний

эзэн сурагч уншсан номынхоо тухай 2-3

минутад багтааж ярих

Цаг дуусахад дараагийн өртөө руу аялана.

Ангид номын булан

бэлтгэх

Сурагчид өөрийн

уншсан номоо ангийн

номын санд

байрлуулаад бусад

сурагчидтай номоо

солилцон уншиж болно.

Мөн сургуулийн номын

сан болон тухайн орон

нутгийн номын

сангуудаар аялаж,

номын сангийн үйл

ажиллагаатай танилцах

боломжийг багш болон

сургууль бүрдүүлнэ.

Багшид өгөх санамж

Сонирхлын дагуу ном сонгон унших

Сонирхлын дагуу ном сонгон унших чадварыг төлөвшүүлэхэд номын сангийн үйл ажиллагаатай танилцуулж, ном сонгон унших үйл баримжаатай болгоход анхаарлаа төвлөрүүлж ажиллана.

110

Унших үйл нь ямар нэгэн зорилготой байдгийг ойлгуулах үүднээс тухайн номыг зүгээр нэг уншаад орхих биш сурагчдын унших сонирхол, хүсэл тэмүүлэлийг бий болгох зорилгоор уншлагын дараа ямар нэгэн үйл ажиллагаа болохыг заавал хэлж, зөвлөхийг эрхэмлээрэй. Жишээлбэл: Тухайн номыг уншиж дууссаны дараа номын өртөөгөөр аялна гээд тоглоомын дүрмийг сайтар тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Номын өртөөгөөр аялах үйл ажиллагааг зохион байгуулахдаа тухайн тоглолт бүрд 6-7 сурагч уншсан номныхоо тухай бусдад ярих байдлаар зохион байгуулж болно. Бусад сурагчид багт хуваагдаж номын өртөөгөөр аялна. Өртөөний эзэн сурагч өөрийн уншсан номын тухай танилцуулгыг 2-3 минутад багтааж ярих дүрмээр үйл ажиллагааг өрнүүлнэ. Энэ нь тогтоосон хугацаанд санаа бодлоо илэрхийлэх арга барилд багаасаа суралцах нэг хэлбэр юм.

Өртөөгөөр аялж дууссаны дараа сурагчид өөрсдийн суудалдаа сууна. Багш сурагчдад тухайн өртөөний номыг өргөж үзүүлэхэд сурагчид гараа өргөж юу ойлгосноо найз, нөхдөдөө ярина.

Ярьж дууссаны дараа өртөөний эзэн сурагч нэмэлт мэдээллийг хийж болно. Номын санд хэрхэн үйлчлүүлэх талаар зөвлөсний дараа хэсэг хугацаанд сурагчдыг

чөлөөтэй орхин ажиглах. Энэ үйл ажиллагааны дараа ангийн нийт сурагчид болон хувь сурагчид ямар

дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгааг мэдэх бололцоог багшид олгодог. Номын сангийн дүрмийг уншиж танилцсаны дараа заавар болон дүрмийг дагах

чадвар зэргийг ажиглах боломжийг багшид бүрэлдүүлж өгнө. Өөрөө ном сонгох, номын сангаар үйлчлүүлж сурах нь олон давталттай үйл ажиллагааны дараа тодорхой үр дүнд хүрэх учир багшаас уйгагүй ажиллах, бас тэвчээртэй хүлээцтэй байх чадварыг шаардана гэдгийг анхаараарай.

2. ЯРИХ-СОНСОХ ЧАДВАР

2.1.

Зөв ярих 2.2.

Харсан, сонссоноо ярих, илтгэх

2.3. Хамтран ажиллах, саналаа солилцох

2.4. Янз бүрийн

нөхцөл байдалд тохируулж ярих

Суралцахуйн зорилтын тоо

4

2

2

3

2.1. Зөв ярих

6.

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

7. 2.1.1.

8. Өөртөө

итгэлтэй зөв, тод,

ойлгомжтой ярих

Өөрт тохиолдсон явдлыг ярих Бусдад тохиолдсон явдлыг сонсох, унших, таамаглан хэлэх, харилцан ярилцах Өөрт тохиолдсон явдлыг ярихад бэлтгэх Ярихын тулд төлөвлөгөө гаргах Эхлээд яасан? Дараа нь яасан? Төгсгөлд яасан? гэсэн асуултын дагуу ярих Эхийн агуулгыг ойлгосноо ярьж илэрхийлэх - Эхийн агуулгыг үйл явдлын дарааллын

дагуу ярих Дарааллын дагуу ярихын тулд - Ярих зүйлээ төлөвлөх

o Зургаар төлөвлөх

9.

10. Өөрт тохиолдсон

явдлыг ярьж байгааг

харуулсан бичлэгийг сонсгох

буюу харуулах

11. Гэр бүлийн зургууд

12.

13. Эхийн агуулгыг

зураг, асуулт, гарчигаар

илэрхийлсэн үзүүлэн

14.

15.

Амттай бяслаг

олов.

Гэртээ аваачхаар

явлаа.

Бяслаг дууссан

байв.

111

o Асуултаар төлөвлөх o Хэсгүүдэд гарчиг өгч төлөвлөх

Асуултын дагуу ярих Эхийг унших Асуултыг унших Асуултад хэрхэн хариулахаа бодох, турших Асуултын дагуу бусадтай ярилцах (багштай) Зохиолын төгсгөлийг таамаглан ярих Зохиолын төгсгөлийг таамаглан ярихын тулд - Түлхүүр үгийн арга - Асуултын арга - Асуудал дэвшүүлэх арга - Түлхүүр санааг зургаар өгөх арга - Эвлүүлгийн арга - Солилцооны арга гэх мэт аргаар ярих Гэр бүлээ найз, нөхдөдөө танилцуулж ярих

- Гэр бүлийн тухай товч ярилцах - Өөрийн гэр бүлийг дүрслэн зурах - Хосоороо гэр бүлийн зургуудаа

солилцон тайлбарлан ярилцах

Үлгэрийн баатруудын

зураг

16. 2.1.2.

17. Зөв

дараалалтай ярих

18. Хувилбар1

- Зурган эхийг үйл явдлын зөв дараалалд

оруулах

- Зурган эхийн үйл явдлын дагуу өөртөө ярих,

ярихад бэлтгэх

- Үйл ядлыг дарааллын дагуу найз, нөхдөдөө

ярьж өгөх

19. Хувилбар2

- Сонгосон эхийн эхлэл, гол, төсгөл хэсгийг

зөв дараалалд оруулж, унших

- Эхийг бүтнээр нь унших, ярихад бэлтгэх

- Үйл явдлыг дарааллын дагуу ярих

20. Хувилбар3

- Үлгэр, богино өгүүллэгийг сонсох Эхлээд яасан? Дараа нь яасан? Төгсгөлд яасан? гэсэн асуултын дагуу ярих төлөвлөгөө гаргах - Төлөвлөлтийн дагуу ярьж, турших - Ярьж чаддагаа найз, нөхдөдөө харуулах

Монголын болон дэлхийн

зохиолчдын хүүхдэд

зориулсан бүтээлийг

сонгох

Нурэфшан Чаглароглу

“Дэлдгэр туулай” УБ.,

2006, “Мөнхийн үсэг” Товч агуулга Энэ үлгэрт хүүхдэд хэрхэн сэтгэл дүүрэн баяртай байхыг сургасан, уншиж өгөхөд ч баярлуулж чадах, аз жаргалыг бэлэглэх үлгэрүүд багтсан байгаа.

21. 2.1.3.

22. Зөв бүтэцтэй,

бүтэн өгүүлбэрээр

ярих

23. Хувилбар1

24. Өгүүлбэрийг зөв дараалалд оруулах

дасгал Өгсөн асуултын үгүүдийг зөв дараалалд оруулж асуух өгүүлбэр бүтээх. Жишээлбэл: байсны учир юу вэ? Баян хүн хайрладаг нохойгоо Асуултын хариултыг зөв дараалалд оруулж, өгүүлбэр бүтээх. их хайртай сайн нохойдоо байдаг байжээ. Хөрөнгөө хамгаалдаг гэж Асуултын дагуу ярих Эхийг унших Асуултыг унших Асуултад хэрхэн хариулахаа бодох, турших

25. Асуулт Баян хүн нохойгоо хайрладаг байсны учир юу вэ? Хариулт Хөрөнгөө сайн хамгаалдаг гэж нохойдоо их хайртай байдаг байжээ.

26.

27.

28.

29.

30.

112

Асуултын дагуу бусадтай ярилцах (багштай) Асуултад бүтэн өгүүлбэрээр хариулах

31.

32.

33.

34. 2.1.4.

35. Санаагаа

цэгцтэй илэрхийлэх

36. Ярих зүйлийнхээ агуулгыг сайн ойлгож,

түүнийгээ ярьж илэрхийлэх

37. Ярих зүйлээ төлөвлөж, төлөвлөгөөний

дагуу ярих

38. Үгийн нөөц, сонголт зөв байх, үгийг зөв

сонгож ярих

39. Өөртөө итгэлтэй ярих, үнэн сэтгэлээсээ

ярих (Цээжилж тогтоосноо ярихаас гадна өөрийн

уншсан мэдээлэлтэй холбон ярих)

Монголын болон дэлхийн

зохиолчдын хүүхдэд

зориулсан бүтээлийг

сонгох

40.

Багшид өгөх санамж

Өөртөө итгэлтэй зөв, тод, ойлгомжтой ярих Ярих чадвар нь унших, бичих, сонсох чадвартай салшгүй холбоотой бөгөөд сайн ярьж байгаа нь ойлгож ухаарсны үр дүн гэж сэтгэлгээ уншлагын сэтгэлзүйн судлаачид хэлсэн байдаг. Ярих чадварыг нэмэгдүүлэхийн тулд уншаад ойлгосноо ярих, сонсоод ойлгосноо ярих, бичээд ойлгосноо ярих үйл ажиллагааг сургалтын явцад байнга зохион байгуулах хэрэгтэй.

Ярих үйл нь харилцан ярилцах, бусдад хандан илтгэж ярих, өөрийн яриаг мэдээллийн технологийн хэрэгслээр бусдад хүргэх гэсэн гурван төрөл байдаг. Иймд сурагчдын илтгэж ярих чадварт анхаарахын зэрэгцээ харилцан ярилцах боломжийг сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан олгоход анхаарч ажиллах нь чухал юм. Үүний тулд сурагчдаар чээжилсэн шүлгээ унших, уншсан, сонссон, үзсэн харсан зүйлийн агуулгыг ярих, уншсан зохиолдоо төлөвлөгөө зохиож өөрийн үгээр ярих, зохиолын агуулгыг дэлгэрэнгүй ярих эсвэл товч хураангуй ярих, эх зохиож ярихдаа зохиолоос жишээ авч ярих, тогтоосон үг хэллэг, өвөрмөц болон хэвшмэл хэлц, цэцэн мэргэн үгийг яриандаа хэрэглэх зэрэг дасгал хийлгэх нь тэдний үг яриаг хөгжүүлж, зохиож бичихийн бэлтгэл-урьдчилсан нөхцөл болдог байна.

Мөн сурагчдаар өдөр тутмын амьдралд тохиолдсон хөгжилтэй, сургамжтай явдал, сонирхол татсан зүйлийг яриулахаас гадна уншсан ном зохиолоосоо ярих боломжийг олгох хэрэгтэй. Үүний тулд тэдний унших хүсэл сонирхлыг бий болгож, хаанаас, ямар зохиолыг, яаж сонгож, хэрхэн унших талаар зөвлөгөө өгөх, номын мэдээллийн булан ажиллуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж болно. Уншсанаа хэрхэн ойлгож цэгцлэх, хэрхэн ярьж илэрхийлэх, бусдын ярианаас ойлгож тогтоох, асуулт тавьж ярилцах зэргээр сурах арга барилд сургахад түлхүү анхаарах нь чухал.

Ярих дарааллаа төлөвлөх, өөртөө ярьж турших, бусдад ярих гэх мэт сурагчдыг ярианд сургах олон арга байдаг. Ярих үйлийг зохион байгууллахдаа сайн ярьж сурсан сурагчаар яриулах, хичээлийг баг, бүлгийн хэлбэрээр зохион байгуулах, хөгжим, зураг, нэвтрүүлгийг үзэж, сонсоод төрсөн сэтгэгдлийг саналаар нь яриулах, урьдчилан бэлтгүүлж яриулах, шууд нэр цохож яриулах зэрэг ярих арга техникийг эзэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж болно.

Юу заах вэ? гэдгээсээ илүү хүүхдийн танин мэдэхүйн хэрэгцээ, сонирхол, хүртэх болон сэтгэх чадвар зэрэг сэтгэл зүйн онцлогийг судлан тэднийг хэрхэн хөгжүүлэх вэ? гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөртөө илгэлтэй ярих, бусдын яриаг анхааралтай сонсох чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ? Асуулт: Хүүхэд нэг бүрт хүрч ажиллахын тулд би юу хийх вэ? Хариулт: Хүүхэд бүр өөр өөр байдгийг хүлээн зөвшөөрөх. Жишээлбэл:

Зарим сурагчдын хувьд бусдын өмнө ярих нь хэцүү зүйл биш байдаг. Гэтэл зарим сурагчийн хувьд энэ нь аймшигтай мэт санагддаг. Энэхүү ялгаатай байдлыг харгалзан үзэж, сурах үйл ажиллагааг удирдах нь сурагчдыг хөгжүүлэх гарц юм.

113

Зөвхөн ширээнийхээ найзтай ярилцахаас гадна хүүхэд хэнийг ч сонгож, очиж ярилцах нь нээлттэй байх орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нь тэдний нийгэмшихэд хувь нэмрээ оруулдаг байна. Сурагчдын ярианы чадварыг хөгжүүлэхэд багшийн харилцааны чадамж чухал нөлөөтэй байдаг байна. Иймд сурагчидтай ярилцахын тулд асуултаа нарийн төлөвлөх хэрэгтэй. Боловсруулалт сайтай багшийн асуулт сурагчдын ярих чадварыг хөгжүүлэх нэг алхам юм.

Сурагчдын ярих чадвар харилцан адилгүй байдгийг дээр өгүүлсэн билээ. Сурагчдад чин сэтгэлээсээ ярих боломжийг бүрдүүлэхийн тулд багш сурагч нэг бүртэй тусгай цагийн хуваарийн дагуу ярилцах нь илүү үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь багш сурагчдын хоорондох харилцааны бэрхшээлийг багасгадаг гэж хэлж болно. (мөс хайлах үе гэж нэрлэж болно) Энэ үед багш сурагчийнхаа яриаг дэмжиж, урам өгч чин сэтгэлээсээ ярилцах хэрэгтэй. Ингэж чин сэтгэлээсээ ярих арга барилд сургаагүйгээс болж, сурагчид зөвхөн багшийн асуултад хариулах төдий идэвхгүй амьд биш яриатай болсон байдаг.

Ярилцах явцад зарим сурагч бүтэн өгүүлбэрээр хариулахгүй байвал, чи хариултыг “....................................” гэж зөв хариуллаа баяр хүргэе гэж багш өгүүлбэрийг бүтэн болгож хэлэх зэрэг дэмжлэгүүд их чухал.

Сурагчдын ярих-сонсох чадварт гарч байгаа ахиц, дэвшлийг үнэлэхдээ ажиглалт, тэмдэглэл хөтлөхөөс гадна рубрикийг ашиглах нь илүү үр дүнтэй байдаг.

Сурагч дараах эхийг уншаад, багшийн төлөвлөсөн асуултын дагуу багш сурагч хоѐр ярилцана.

Дугуйтай жаал Манай хөрш айлд Төмөр хотоос ирж амарсан юм. Гялалзсан хар дугуйтай.

Дугуйгаараа өөдөө сөргөө зогсоо зайгүй жирийлгэнэ. Хотон дундуур давхиж хонь үргээнэ. Түүгээр ч барахгүй нэг удаа үхрийн зэлэн дундуур давхин орж Цэвээн эгчийн хувинтай сүүг дайрч асгаад, бөөн хэл ам боллоо. Түүнээс хойш “Чойжав гуайнд ирсэн энэ дугуйтай жаал үймүүлээд болохоо байлаа” гэсэн яриа дэгдэх болов. Нэг удаа би гуйж байж дугуйг нь унаж үзэх болов. Төмөр тачигнатал инээж:

-Үгүй ээ! Энэ муу Тогоогийн хөглөж байгааг. Дугуй ч унаж чадахгүй шүү гээд л бараг тэр оройжингоо шоолж хөхрөв.

Нэг өдөр Төмөр: -Тогоо! Би чиний морийг унаж үзье гэхэд: -Чи морь унаж чадах уу ? гэв. -Чадахаар барах уу хотод хүүхдийн парк гэж байдаг юм. Тэнд би бүтэн сайн өдөр бүр

эргүүлэгт тоглоом дээр морь унадаг гэхэд нь би толгой дохив. Удсан ч үгүй Төмөр уйлах нь тэр. Юу болсныг гарч харвал тэр маань тушаатай морин

дээр мордоод, дэгэнцэхээр нь ойчжээ. -Чи морины тушааг нь авч мордохоо мэддэггүй юм уу? гэж асуухад -Үгүй ээ, би жинхэнэ ийм морь унаж үзээгүй гээд л үргэлжлүүлэн уйлав. Би түүнийг

өчүүхэн ч шоолсонгүй. Харин Төмөрийг буцахаас нь өмнө морь унуулж сургасан билээ. Эхийг уншаад дараах асуултын дагуу ярилцах

Багшийн асуулт № Түвшин асуулт

1

Сэргээн санах (Remembering)

“Чойжав гуайнд ирсэн энэ дугуйтай жаал үймүүлээд болохоо

байлаа” гэсэн яриа яагаад дэгдэх болсон бэ?

2 Ойлгох (Understanding )

Төмөр яагаад дугуй унаж чадахгүй байсан бэ?

3 Хэрэглэх (Applying) Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсэгт гарчиг өгөөрэй.

4

Задлан шинжлэх

(Analysing)

Хот, хөдөөгийн амьдралыг харьцуулан ярилцаарай.

Төмөр, Тогоо хоѐрын дүрийг харьцуулан ярилцаарай.

Үнэлэх (Evaluating)

Эхийн төгсгөлийг үргэлжлүүлж яриарай.

Би түүнийг өчүүхэн ч шоолсонгүй. Харин Төмөрийг буцахаас

114

5 нь өмнө морь унуулж сургасан билээ.

.................................................................................

6 Бүтээх (Creating) Төмөр дугуйгаа унаад Тогоо морио унаад сумын төв

орохоор давхиж явлаа. Гэтэл Төмөрийн унадаг дугуйны нэг

дугуй нь хагарч орхилоо. Тэр хоѐр ямар шийдвэр гаргасан

бол.

Сурагчийн үнэлгээний хуудас № Сурагчийн нэр Сэргээн

санах Ойлгох

Хэрэглээ Задлан

шинжлэх Үнэлэх Бүтээх

1 Е.Тэмүүжин 3 3 2 2 1 0

Үнэлэх аргачлал

Зөв ярих Маш сайн Хангалттай Сайжирч байгаа Анхаарах

шаардлагатай

Тоон үнэлгээ 3 2 1 0

Зөв ярих Маш сайн Хангалттай Сайжирч байгаа Анхаарах

шаардлагатай

- Өөртөө итгэлтэй зөв, тод, ойлгомжтой ярих

- Цөөн өгүүлбэрээр дарааллын дагуу ярих

- Зөв бүтэцтэй, бүтэн өгүүлбэрээр ярих

- Санаагаа цэгцтэй илэрхийлэх

Эхний уншилтын дараа асуултад оновчтой, зөв хариулсан. Асуулт бүрийн хариултыг дэлгэрүүлэн тайлбарлаж байсан. Асуултад хариулахын тулд эх рүү хараагүй. Яагаад? гэдгийг дэлгэрүүлэн, баталж, нотолж ярьж чадсан. Өөртөө итгэлтэй, зөв тод, ойлгомжтой ярьж чадсан. Сурагчийн дискурс (харилцахуй ба ярих) чадвар маш сайн.

Сэргээн санах болон ойлгох түвшний асуултуудад зөв хариулсан. Асуултад хариулахын тулд зарим үед эх рүү харж байсан. Яагаад? гэдгийг дэлгэрүүлэн ярьж чадсан. Өөртөө итгэлтэй, зөв тод, ойлгомжтой ярьж чадсан. Сурагчийн дискурс (харилцахуй ба ярих) чадвар сайн.

Эхний болон хоѐр дахь уншилтын дараа асуултад хариулж ярьсан. Асуултад хариулахын тулд эх рүү байнга харж. Ойлгох түвшний асуултад багшийн тусламжтай хариулсан. Сурагчийн дискурс (харилцахуй ба ярих) чадвар нь хөгжиж байгаа.

Унших арга барилд суралцаж байгаа. Зарим үгийг үелж, үсэглэж уншдаг нь эхийг ухаарч ойлгоход нөлөөлдөг. Багшийн дэмжлэгтэйгээр ярьдаг. Зарим нэг асуултын хариуг багш эхээс олж өгч хамтарч уншиж, ярилцсан.

Сурагчдын ярих чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа сурагч

ярих үйлд өөрөө оролцох боломжийг бүрдүүлэхийг чухалчлах. Тухайн хичээл дээр олон сурагчийг хамарч, сурагчдын ярих чадварыг нэмэгдүүлдэг

нэг арга бол тайлбартай дасгалын арга юм. (Монгол улсын гавьяат багш Г.Рэнцэндорж) Жишээлбэл: Сурагчид эхийг уншиж дууссаны дараа багшийн асуултад хариулах гэхдээ сайн

ярьдаг сурагчаар эхлэж яриулах нь үр дүнтэй гэсэн байдаг. Энэ сурагчдад дуурайх загвар болж өгдөг.

115

Асуулт

Энэ арга нь эхний үед бэрхшээлтэй учирдаг боловч олон дахин давтсны үр дүнд сурагчид тайлбарлан ярих арга барилыг эзэмшдэг.

Ярих чадварыг хөгжүүлэх үйлийн алхмын жишээ: Сэдэв “Хот ба хөдөөгийн амьдрал”

1. Сэдвийн талаар мэддэг зүйлээ бичиж тэмдэглэх, зурах 2. Багш тухайн сэдэвтэй холбоотой мэдээлэл өгөх, сурагчид мэдээлэлтэй танилцах

(унших) 3. Жижиг багуудад хуваагдаж мэдээлэл солилцох, тухайн сэдвээр хэрхэн мэдээлэл

хийхээ хамтарч бэлтгэх 4. Багшийн дүгнэлт яриатай өөрсдийн яриаг харьцуулан сонсох 5. Сурагч бүр өөрийн олж авсан мэдээлэл дээр тулгуурлан тухайн сэдвээр найз

нөхдөдөө илтгэн ярих 2.2. Харсан, сонссоноо ярих, илтгэх

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

41. 2.2.1.

42. Харсан

сонссоноо магадлах,

лавшруулж асууж

ярилцах

Хувилбар1 - Сурагчид бие, биенээсээ асуух асуулт

бэлтгэх - Бэлтгэсэн асуултын дагуу найз,

нөхөдтэйгөө ярилцах - Асуулт, хариултын талаар санал бодлоо

солилцох 43. Хувилбар2 - Сурагчид бие, биенээсээ асуух асуулт

бэлтгэх - Бэлтгэсэн асуултаа цаасан дээр бичиж

ангийн хананд байрлуулах - Өөрийн асуултыг хананд байрлуулахаас

гадна бусдын асуултад хариулан бичих, асуултын талаар хамтран ярилцах

44. Хувилбар3 - Сурагчид бие, биенээсээ асуух асуулт

бэлтгэх - Бэлтгэсэн асуултаа цаасан дээр бичиж

асуултын хайрцагт хийж дамжуулах - Сурагчид өөрсдийн асуултыг хайрцагт

хийхээс гадна хайрцагнаас асуултыг сонгон авч хариултыг бичих

45. Ангид чөлөөтэй явж

хэнээс ч асуулт асууж болох

үйлийн орчныг бүрдүүлэх

46. Асуултын хана

47.

48.

49.

50.

51.

52.

53.

54.

55.

56.

57. Асуултын хайрцаг

58. 2.2.2.

59.

60. Бусдын яриаг

анхааралтай сонсох

- Багшийн өгсөн асуултыг унших

- Уншиж байгаа эхийг анхааралтай сонсох

- Сонсохдоо асуултын хариулт сонсож

байгаа эхэд байгаа эсэхийг анхааран

сонсох

- Асуултын хариултын талаар өөрийн санал

бодлоо нөхөдтэйгөө хуваалцах

61. Сурагчдад сонсгох

болон үзүүлэх бичлэг

Багшид өгөх санамж

Харсан сонссоноо магадлах, лавшруулж асууж ярилцах Сурагчдын хувьд ихэвчлэн багшаасаа асуулт асуудаг. Энэ арга барилыг маш сайн эзэмшсэн байдаг. Багшаас асуулт асуухаас илүү бусад сурагчдаас асуулт асууж сурах нь чухал байдаг.

Сурагчид гараа өргөж ангийнхнаасаа асуулт асуухад бэлэн биш байгаа бол

асуултын хана, асуултын хайрцаг/ асуудлын ном гэсэн бусад хэрэгслүүдийг ашиглаж

болно.

Олон хулганад ямар

аюул тулгарсан бэ?

116

Асуултын хана Ангид асуултын ханыг бий болгох нь сурагчдад асуулт асуух, түүнд хариулах боломжийг олгодог. Ангийнхаа хананы нэг хэсгийг асуултын хана болгож болно. Тухайн ханан дээр сурагчид өөрсдийнхөө асуулт болон хариултыг бичээд нааж, тогтоож болно. Ханан дээр асуулт бичих том цаас нааж тогтоосон ч байж болно.

Хүүхдүүд асуултын ханан дээр чөлөөтэйгөөр өөрсдийнхөө асуултыг бичиж бас бусдын асуултанд хариулж болно. Хичээлийн аль нэг хэсэгт тухайн үзэж байгаа сэдэвтэйгээ холбоотой асуултуудыг ангиараа нэгдэн ярилцаад зарим асуулт хариултыг хариулт гэсэн хэсэг дээр бичиж болно.

Жишээ

Асуултын хайрцаг/асуудлын ном Дээрхтэй адил өөр нэг санаа бол сурагчид асуултын хайрцгийг хоорондоо

дамжуулж түүнд өөрсдийнхөө асуултыг хийж, бас бусад сурагчдын асуултад хариулж

болно. Багш хайрцганд байгаа асуултуудыг шалгаж үзээд цаашид сургалтандаа ашиглаж

болно.

Эдгээр асуултууд хэд хэдэн хичээлийн хэлэлцүүлгийн хэсэгт хэрэглэгдэж болно.

Сурагчдын асуултыг сайжруулах

Багш, асуултын ханан дээр байгаа болон асуултын хайрцагт байгаа асуулт,

хариултуудтай танилцаад хэрвээ сайжруулах асуулт, залруулах хариулт байвал

сурагчидтай хамтран асуудлыг шийдвэрлэж болно.

Буруу хариултууд зөв хариултуудаас ч илүү ашигтай байх тал бий. Хэрэв хүүхдүүд

бүх асуултуудыг ямар ч хүндрэлгүй бүгдийг нь бүрэн зөв хариулж байвал тэдний чадварыг

шаардах юм хийгээгүй байна гэсэн асуудал гарна. Бид алдаанаасаа суралцдаг.

Буруу хариултад багш ямар хариулт өгөх нь маш чухал. Буруу хариултууд ер нь дутуу ойлголтоос үүдэлтэй байдаг. Дутуу ойлголтыг илрүүлэх, түүнийг шалгах зэрэг нь ангийн сурагчдын дунд асуулт тавихын нэг үндсэн хэсэг бөгөөд ингэснээрээ сурагчдад илүү гүнзгий ойлголтыг бий болгодог. Буруу хариултыг тоохгүй өнгөрөөхийн оронд өөр хүүхдүүдээс санааг нь асууж хүүхдүүдээр өөрсдөөр нь зөвтгүүлж болно. Хүүхдүүд өөрсдөө зөв хариултыг гаргаж ирж чадахгүй бол дахиад өөр асуултуудыг асуух байдлаар асуудлыг шийдэж болно. Сурагчдад хамгийн шилдэг мэргэжилтэн ч бүх асуултанд хариулж чадахгүй гэдгийг байнга сануул. Асуултад хариулахын тулд янз бүрийн аргыг хэрэглэж болно.

Жишээ Арга замууд Жишээ

Асуулт Хариулт

Туулай яагаад

уралдаанд түрүүлээгүй

вэ?

Туулай уралдааны

замд өөртөө

бардаад унтсан

117

Буцаагаад хариул. Та нар юу гэж бодож байна?

Өөр арга замуудыг бод. Хариуг яаж олж болох вэ?

Түрүүчийн ажилтайгаа

холбо.

Наадах чинь сонирхолтой юм байна, яагаад

гэхээр энийг бид өгчигдөр ярилцсан байх аа.

Тийм үү? Бид юу гэж ярилцлаа?

Анги хамт олноо оролцуул. Энэ талаар өөр хэн ямар бодолтой байна?

Илүү өөр эрэлхийлэл

хийхэд ашигла.

Энэ асуултад ямар хариулт өгч болох талаар

шийдэцгээе.

Асуултын хариултыг хэрхэн олох талаар сурагчидтайгаа хэлэлц. Та нар үүнтэй

холбоотой ном уншиж ирж чадах уу? Интернетээс хайж олж чадах уу? Энэ талаар судлах

арга байна уу? Хүмүүсээс асуудаг ч юмуу, яаж болох вэ? Ийнхүү өөр өөр аргуудыг

хэрэглэх нь асуултыг хариулахад янз бүрийн сонголт байдгийг сурагчид мэдэж зөвхөн

номоос хариултаа аваад зогсохгүй зарим зүйлсийн хариулт зайлшгүй тест шинжилгээ

шаарддаг юм байна гэдгийг мэдэж авна.

Сурагчдын асуулт, болон хариултуудтай танилцаад, хэрхэн сайжруулах талаар

сурагчдад зөвлөгөө өгөх.

Мөн сурагчдыг асуултын хананд байгаа асуулт, хариултуудыг уншаад сайжруулах

санал байгаа эсэх талаар асууж ярилцах.

Жишээлбэл:

Сурагчдыг багуудад хуваагаад асуултыг тарааж өгнө. Багийн гишүүд асуултуудыг

уншаад хэрхэн сайжруулах талаар саналаа бичиж, бусад багуудад танилцуулж болно.

Багш, багаар ажиллуулахаас өмнө багаар ажиллах дүрмийг танилцуулна.

Багаар ажиллах дүрэм

Багийн гишүүд бусад багуудад саад болохгүйн тулд нам дуугаар ярилцах

Багийн гишүүн бүр идэвхтэй оролцох

Багийн гишүүд нэг нэгэндээ урам хайрлах, туслах

Багш хичээлийн үе шат бүрд сурагчдаас асуулт асууж байдаг. Энэ нь сурагчдын

өмнөх төсөөлөл ямар байна, хичээлийг хэрхэн зохион байгуулах вэ? ямар арга зүйгээр

хичээлээ зохион байгуулах вэ? гэсэн олон асуултад хариу өгөх мэдээллийг багшид өгч

байдаг.

Багш нарын хичээлд сууж, сургалтын үйл ажиллагааг ажиглаж байхад сурагчид

асуулт асуух нь цөөн, хичээлийн туршид багш асуудаг, сурагчид асуулт асуусан ч энгийн

асуулт асуух, асуулт асууж сураагүй зэрэг нийлэг алдаа ажиглагддаг.

Энэ алдааг багасгаж сурагчдын асуулт асуух чадварыг сайжруулахын тулд асуулт

зохиох аргад сурагчдыг сургахад илүү анхаарах хэрэгтэй байдаг.

Зарим өдрийн хичээлд багш оролцохгүйгээр зөвхөн сурагчид бие биенээсээ асуулт

асууж. харилцан ярилцах. Энэ үед багш зөвхөн сурагчдыг ажиглах үүрэг гүйцэтгэнэ.

Хичээлийн дараа өөрийн ажиглалт тэмдэглэл дээрээ тулгуурлан асуултыг хэрхэн

сайжруулах талаарх хичээлийг төлөвлөн зохион байгуулж болно.

Сурагчдын сонсох чадварыг илрүүлэх жишиг даалгаврыг дараах байдлаар

боловсруулж болно.

Сургуулийн нэр,хаяг..............................................................................

Анги, бүлэг......................

Сурагчийн овог, нэр..............................................................................

Санамж Анхааралтай сонсоод зөв хариултын өмнөх үсгийг дугуйлаарай.

118

Асуулт №1

Арслан хаана үсрэн харайж, наадан тоглодог байсан бэ?

А. Уулын хоорондох гуу жалганд

Б. Нэг уулын оройгоос нөгөө уулын оройд

В. Нэг модны оройгоос нөгөө модны оройд

Асуулт №2

Өвгөн хулгана бүх хулганад хандаж юу гэж хэлсэн бэ?

А. Бороо орж үер болж магадгүй, их ус бид нарыг урсган авч одож мэдэх учир эндээс зайлж

өөр газар луу нүүж нутаг сольѐ.

Б. Мөд газар хөдлөлт болж уулын чулуу нурж, энэ гуу жалганд унаж бид нарыг дарж алж

магадгүй учир эндээс зайлж өөр газар үүр засан нутаг сольѐ.

В. Арслан нас хөгширсөн тул идэр залуутай адил санаж үсэрсээр, энэ гуу жалганд унаж бид

нарыг дарж алж магадгүй учир эндээс зайлж өөр газар үүр засан нутаг сольѐ.

Асуулт №3

Олон хулганад ямар аюул тулгарсан бэ?

А. Арслан уулын оройгоос үсрэн харайхдаа олон хулганы үүрэн дээр унасан.

Б. Олон хулгана хоол, тэжээлгүй болж өлбөрч үхэх аюултай тулгарсан.

В. Зэргэлдээ орших хоѐр уулын чулуу нурж олон хулганы үүрийг сүйтгэсэн.

Багшийн уншиж сонсгох эх. Арслан ба хулгана

Эрт урьд цагт уудам газар зэргэлдээ орших хоѐр өндөр уул байв. Тэр ууланд нэгэн арслан үүрд оршиж, насан бага цагаас эхлэн нэг уулын оройгоос нөгөө уулын оройд үсрэн харайж наадан тоглодог байжээ. Мөн хоѐр уулын хоорондох гуу жалганд нэгэн бүл хулгана үүрлэн оршиж байсны дотор нэгэн өвгөн хулгана байжээ. Тэрээр нэгэн өдөр хулгана бүгдийг цуглуулж хэлсэн нь: “Хоѐр уулын орой дээр ээлжлэн үсрэн гарч нааддаг энэ арслан одоо нас хөгширсөн нь лав биз ээ. Тиймийн тул мөн түүний хүчин тамир доройтсон болох нь идэр залуутай адил санаж үсэрсээр нэгэн цагт эндэгдэн энэ гуу жалганд унаж бид нарыг дарж алж магадгүй учир эндээс зайлж өөр газар үүр засан нутаг сольѐ” гэв. Олон хулгана өвгөн хулганы үгийг үл зөвшөөрөн “ Энэ маань нас нь өвгөрөөд дэмий үг чалчих болжээ”... гэж хөгшин хулганыг наадаж, үгийг нь эс хайхрав. Иймд өвгөн хулгана өөрийн ганц хүүгээ дагуулж, өөр газар очоод нэгэн үүр засаж нутаглаж суув. Өнө удалгүй мөнөөх арслан нь нэгэн уулын оройгоос үсрэн харайхдаа... унахад олон хулгана хэчнээн сандравч аюулаас зайлж чадсангүй.

2.3. Хамтран ажиллах, саналаа солилцох Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

2.3.1. Заавар болон асуултыг анхааралтай сонсох, оновчтой хариулт өгөх

62. Хувилбар1

Сонгосон эхийг анхааралтай сонсох

Асуултыг анхааралтай сонсох

Асуултын зөв хариултыг олж тэмдэглэх

63. Хувилбар2

Асуултын хуудсанд бичсэн асуултыг

анхаарч унших

Эхийг унших, уншихдаа асуултад хэрхэн

хариулахаа бодож унших

Асуултын хариултыг олж тэмдэглэх

Асуултын дагуу хос хосоороо ярилцаж

хамгийн зөв хариултыг олох

Сонсох буюу үзэх бичлэг

64. Асуулт

Хариултын хувилбар

65. Эх

66. Асуулт бүхий хуудас

67. Хамтран ажиллах

үйлийн болон сэтгэлзүйн

орчныг бүрдүүлэх

68.

2.3.2.

70. Хувилбар1

Сонгосон эхийн эхлэл хэсгийг эхний

сурагч чанга дуугаар унших, нөгөө сурагч

анхааралтай сонсох

72. Сонгосон эхийг

эхлэл, гол, төгсгөл хэсгүүдэд

хувааж бэлтгэсэн байна.

73. Асуултын сан

119

69.

Бие биедээ асуулт

тавьж үндэслэлтэй

хариулт өгөх

Эхлэл хэсгийг уншиж дууссаны дараа

сонсогч сурагч, уншигч сурагчаас асуулт

асуух

Уншигч сурагч, сонсогч сурагчийн

асуултад хариулах, ярилцах

Хоѐул хамтран хэлэлцэж хамгийн зөв

хариултыг олох

Хоѐр сурагч үүргээ солин дээрх байдлаар

үргэлжүүлэн унших

71. Хувилбар2

Сонгосон эхийн эхлэл хэсгийг эхний

сурагч чанга дуугаар унших, нөгөө сурагч

анхааралтай сонсох

Эхний сурагч уншиж дууссаны дараа

тухайн эхээс түлхүүр үгийг сонгон

хуудасны захад бичих

Сонсогч сурагч түлхүүр үгүүдийг ашиглан

асуулт асуух, уншигч сурагч хариулах

Хоѐул хамтран хэлэлцэж хамгийн зөв

хариултыг олох

Хоѐр сурагч үүргээ солин дээрх байдлаар

үргэлжүүлэн унших

бүрдүүлэх

74. Бие биедаа асуулт

тавьж сурахад анги зохион

байгуулалтыг анхаарах

Багшид өгөх санамж

Заавар болон асуултыг анхааралтай сонсох, оновчтой хариулт өгөх

75. Хоѐрдугаар ангийн сурагчдын хувьд багаар ажиллах чадвар дутмаг байдаг. Багаар ажиллах чадварт сургах эхний алхам нь хос хосоороо ажиллах юм.

76. Сурагчдын ярих-сонсох чадварыг хөгжүүлэхэд хосоор ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Багшийн гол үүрэг бол тухайн даалгаврыг хэрхэн гүйцэтгэх зааврыг сайн ойлгуулах. Багаар ажиллаж байх үед багш сурагчдад саад болохгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь багшийг ойр байх үед сурагчдын чөлөөтэй сэтгэх, үйл ажиллагаанд оролцох оролцоо нь буурдаг гэж судлаачид үзсэн байдаг.

77. Өөрөөр хэлбэл юуг хэрхэн яаж хийх нь ойлгомжтой бол сурагчид өөрсдөө үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. (Тоглоомын дүрэм тодорхой байх)

78. Зарим нэг үйл ажиллагааг зохион байгуулахад сурагчдын ялгаатай байдлыг тооцох нь зүйн хэрэг юм.

79. Асуултад хариулахын тулд эхийг унших үйл

80. Сурагчид асуултын хариултыг олохын тулд эхийг бүхэлд унших хэрэгтэй болно. Ингэснээр сурагчдын уншлага зорилготой болж байгаа бөгөөд асуултад оновчтой хариулах нэг үндэс болно.

1. Асуултын хуудсыг унших

Асуултын хуудас

Үлгэрт хэдэн амьтан гарч байна вэ?

Уралдааны гараа, бариаг ямар амьтан товлож тогтоосон бэ?

Үлгэрт юуны тухай өгүүлсэн бэ?

Үлгэрийг уншаад юу ухаарсан бэ?

Үлгэрийн эхлэл, гол, төгсгөл хэсэгт нэр өгөөрэй.

Яст мэлхий, туулай хоѐрын дүрийг харьцуулан яриарай?

Яст мэлхий яагаад туулайтай уралдвал түрүүлнэ гэж боддог байсан бэ?

Яст мэлхий, туулай хоѐр уралдааны зам сонгох, гараа бариаг товлохдоо яагаад

үнэгийг урьсан бэ?

Туулай унтаагүй байсан бол яст мэлхий “- Чи хэдий салхи шиг хурдан ч би

чамтай уралдвал түрүүлэхдээ л түрүүлнэ” гэж хэлсэн үгэндээ хүрч чадах байсан

уу? Яагаад?

Хэрвээ чи TV-ийн сурвалжлагч байсан бол уралдааны дараа яст мэлхий, туулай,

үнэг гурваас ямар асуулт асуух байсан бэ?

Асуултаа төлөвлөөрэй.

120

2. Асуултад хариулахын тулд эхийг унших Яст мэлхий, туулай хоѐр

(үлгэр)

Нэг туулай “ Явж бүтдэггүй, мөлхөж барагддаггүй удаан амьтан” гэж яст мэлхийг үргэлж шоолно.

“- Чи хэдий салхи шиг хурдан ч би чамтай уралдвал түрүүлэхдээ л түрүүлнэ” хэмээн яст мэлхий инээд алдан хариулдаг байжээ. “Энэ бол бүтэшгүй хэрэг” гэж туулай бодоод яст мэлхийтэй уралдахыг зөвшөөрчээ.

Хоѐул хэлэлцэн үнэгийг урьж, уралдах замаа сонгуулаад уралдааны бариа гараагаа товлон тогтжээ.

Уралдах өдөр болж тэд гараанаасаа зэрэг хөдөллөө. Яст мэлхий хором ч зогсолгүй алгуур шийдмэг алхаагаар барианы зүг урагшилна. Харин туулай хурдан хөлтэй төрсөндөө эрдэн уралдааныг юман чинээ бодолгүй замдаа унтаад өгчээ. Сэрэнгүүтээ үхэн хатан гүйсээр бариан дээр хүрэхэд яст мэлхий аль хэдийн оччихсон тухтайхан дугжирч хэвтэв.

Хамтран ажиллах, саналаа солилцох үйл ажиллагааг зохион байгуулахад анги зохион

байгуулалт чухал үүрэгтэй.

3. Асуултын дагуу хос хосоороо ярилцаж хамгийн зөв хариултыг олох Анги зохион байгуулалт нь тухайн хичээлийн зорилгоос хамаарч өөр өөр байж

болно. Ангийг өөр өөрөөр зохион байгуулах нь заах арга, үйл ажиллагааны дэмжлэг

болно.

Ангийн ширээнүүдийг урагш нь харуулж цувуулан байрлуулсан бол сурагчид бүгд

ангийн төв хэсэг болсон багш, самбар хоѐр дээр анхаарлаа төвлөрүүлж чадна. Асуулт

хариулт зөвхөн урдаас л зохион байгуулагдана. Ийм зохион байгуулалтын үед сурагчид

зөвхөн багштайгаа юмуу хажуудаа сууж байгаа хүүхдүүдтэй л харьцах боломжтой байдаг.

Харин ширээнүүдийг өөд өөдөөс нь харуулан дугуйруулан U хэлбэрээр зассан үед

сурагчид бие биенээ сонсох, хоорондоо ярихад илүү хялбар болдог. Бүлгээр ярилцаж

байхад өөд өөдөөсөө харж суух нь зохион байгуулахад хялбар бөгөөд урд талаас нийтэд

өгч байгаа журам зааврыг сонсох анхаарах боломж хэвийн байдаг.

Ширээнүүдийг жижиг бүлгээр ажиллахад зориулан зохион байгуулж болно.

Суудлыг ингэж засахад сурагчдад хоорондоо харилцахад хялбар болж цагийг дэмий

үрэхээс хамгаална. Ийм маягаар суулгахдаа ямар ч хүүхдийг самбар руу нуруугаар нь

харуулахгүйгээр шаардлагатай үед бүгд урагшаа харахад бэлэн байхаар суулгаж болно.

Хамтран ажиллах, саналаа солилцох чадварын хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд

хийгдэж байгаа үйлүүд нь сурагчдын харилцах, хамтран ажиллах, нийгэмших чадварыг

төлөвшүүлэхэд чиглэгдсэн байгаа. Сурагчид эдгээр үйл ажиллагаанд хэрхэн оролцож

байна, хэнд ямар ахиц дэвшил гарц байна, хэнд ямар тусламж хэрэгтэй байгааг

хичээлийн туршид ажиглаж тэмдэглэл хөтлөн, мэдээллийг цуглуулж арга зүйгээ төлөвлөх

хэрэгтэй.

Сурагчийн үнэлгээний хуудас

№ Чадвар 1 2 3 4

1 Өөрийн туршлага болон харсан, сонссоноо ярих чадвар

2 Өөр, өөр зорилгоор ярихад сонсох чадвар

3 Өгөгдлийн дагуу ярих чадвар

4 Бусадтай харилцах чадвар

5 Бусдаас асуулт асуух чадвар

121

6 Бусдын асуултад хариулах чадвар

7 Өөртөө илтгэлтэй байх чадвар

8 Үгийн нөөц, үгийн сонголт

9 Харилцааны чадвар

Тайлбар: Өөр, өөр зорилгоор ярихад сонсох чадвар- Энэ нь ямар нэгэн зорилгод чиглэсэн асуултад хариулах чадвар юм. Жишээлбэл: Сурагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой асуултад хариулах чадвар. Хувийн мэдээлэл Чи сургуульд орохоос өмнө цэцэрлэгт явдаг байсан уу? Ээж, аав болон гэр бүлийн хүмүүсийнхээ хаана ажилладаг болон тэдний хэн нэгний утсыг мэдэх үү? Танай гэр аль дүүрэгт, хаана байдаг вэ? Чиний үзэх дуртай хүүхэлдэйн кино юу вэ? гэх мэтээр ямар нэгэн зорилгоор асууж байгаа асуултад хариулж, харилцан ярилцаж, тодруулсан асуулт асуух. Бусдаас асуулт асуух чадвар – Бусадтай танилцахын тулд асуулт асуух, бусдаас ямар нэгэн тусламж авах, мэдээлэл олж авахын тулд асуулт асуух чадвар. Дараах үнэлгээний аргууд нь сурагчдын ярих чадварыг хөгжүүлэх бас нэг хэлбэр юм.

Өнөөдөр би .....-г сурсан Өнөөдөр би...-г сурсан гэсэн хэллэгийг гүйцээж сурагчид өөрсдийнхөө сурсан зүйлсийг дүгнэн хэлнэ. Үүний адилаар сурагчид өнөөдөр би ийм гурван чухал зүйл сурсан/ чадварыг эзэмшсэн хэмээн гурван зүйлсийг жагсааж болно. Ийм дүгнэлтийг хичээлийн төгсгөлд хийлгэснээр багш сурагчдын ойлголтыг шалгаж өөрийнх нь хичээлийн зорилго биелсэн үгүйг харж болно.

Гарах зөвшөөрөл- Ангиас гарахын тулд сурагчид сурч мэдсэн зүйлсээ хэлээд гарах Хичээл дээр сурсан зүйлсээсээ сурагчид сайн дураар хэлээд ангиасаа гарна. Үүний үр дүнд сурагчид үзсэнээ бататгаж багш хичээл хэр зэрэг явагдсаныг шалгаж болно. Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж : Сурагчдын асуулт асуух чадварыг хөгжүүлэхийн тулд чадварын ялгаатай байдалд тохирсон даалгавар боловсруулах хэрэгтэй. Зарим сурагчид асуултаа төлөвлөж чадахгүй байвал чиглүүлэх даалгавар өгөх. Жишээлбэл: Асуулт

Туулай яагаад яст ................ шоолдог байсан бэ? Туулай ............ унтсан бэ? дутуу үгийг гүйцээж асуулт зохиох

түрүүлсэн бэ? Уралдаанд аль нь хоѐрын туулай, яст мэлхий үгүүдийг зөв байрлуулж асуулт асуух

Хариулт Хариултуудаас зөв хариултыг сонгож, түүнийг ашиглан асуултад хариулах. Туулай яагаад яст мэлхийг шоолдог байсан бэ?

A. Туулай “Явж бүтдэггүй, мөлхөж барагддаггүй удаан амьтан” гэж яст мэлхийг үргэлж шоолдог байсан.

B. Яст мэлхий “Явж бүтдэггүй, мөлхөж барагддаггүй удаан амьтан” гэж туулайг үргэлж шоолдог байсан.

2.4. Янз бүрийн нөхцөл байдалд тохируулж ярих

81.

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

122

82. 2.4.1.

83. Зохиолын

баатрын үг яриаг

чээжилж, дүрд

тоглох

Зохиолыг сонгож багаараа унших

Зохиолын талаар ярилцах, санал бодлоо хуваалцах

Дүрүүдийг хуваарилж авах

Зохиолын баатрын дүрийг цээжлэх

Цээжилсэнээ багийн гишүүддээ харуулах

Дүрийн гадаад төрх байдал болон ааш, зан төрх, дотоод сэтгэлийн талаар төсөөлөн бодоод саналаа хуваалцах

Багаараа бэлтгэсэн тоглолтоо найз, нөхөд гэр бүлийнхэндээ тоглож үзүүлэх

84. Үлгэр болон

богино хэмжээний

өгүүлэл

85. Дүрд тоглох

байдлыг харуулсан

сонсгох буюу үзүүлэх

бичлэг

86. Үлгэрийн

баатруудын зураг,

дүрс, тоглоом, хуруун

хүүхэлдэй

87.

88. 2.4.2.

89.

90. Бусадтай

танилцах, уучлал

гуйх, талархах

Зочин сурагчийг хичээлд урих

Зочин сурагчаас сонирхсон асуултаа асууж танилцах

Уучлал гуйсан, талархал илэрхийлсэн утга бүхий эх бичвэрийг сонсох

Яагаад уучлал гуйсан бэ?, яагаад талархал илэрхийлэх болов? гэсэн асуултын дагуу асуудал дэвшүүлэн ярих, санал бодлоо хуваалцах

Хэн нэгнээс уучлал гуйж байсан, хэнд нэгэнд талархаж байсан тухайгаа ярих

Монголын болон

дэлхийн зохиолчдын

хүүхдэд зориулсан

бүтээлээс уучлал

гуйсан, талархал

илэрхийлсэн

жишээнүүдийг

сонгож авах

91.

92. 2.4.3.

93.

94. Харилцагчдаа

хүндэтгэн эелдэг үг

хэрэглэн ярих

Хоѐр эхийг харьцуулан унших

Ижил ба ялгаатай талыг харьцуулан ярих

Ямар үг хэллэг хэрэглэж байгааг харьцуулан ярих 95. Жишээлбэл: 96. Зараа:

Сайн байна уу? Оготно минь гэж мэндлэв. Гэтэл оготно:

Сайн байна уу? Зүүний уут минь гэж зараагаар тохуурхав.

Нэг туулай “ Явж бүтдэггүй, мөлхөж барагддаггүй удаан амьтан” гэж яст мэлхийг үргэлж шоолно.

Төмөр тачигнатал инээж: -Үгүй ээ! Энэ муу Тогоогийн хөглөж байгааг. Дугуй ч унаж чадахгүй шүү гээд л бараг тэр оройжингоо шоолж хөхрөв.

97. Сурагчдын

уншиж байсан

зохиолуудаас

харилцан яриануудыг

ялган түүвэрлэж,

жишээг сургалтад

хэрэглэх

Багшид өгөх санамж

Зохиолын баатрын үг яриаг чээжилж, дүрд тоглох

Сурагчдын хувьд үлгэрийн баатрын дүрд тоглох нь хамгийн сонирхолтой сайхан үйл байдаг. Иймд тэдний сонирхол, тэмүүлэл дээр тулгуурлан ярих-сонсох чадварыг хөгжүүлэхэд их ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй. Энэ үйл ажиллагааг зохион байгуулахад гэр бүлийн гишүүдийн оролцоо дэмжлэг их чухал үүрэгтэй. Хүүхэд нэг бүрийг хамруулах хэрэгтэйг онцгой анхаараарай. Зохиолын сонголт, багшийн чиглүүлэг энэ үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгоно. Жишээлбэл: “Зараа хулгана хоѐр” үлгэрийг сонгож авсан бол үлгэрийн баатруудын үгийг сурагчдад хуваарилж өгөхөд, багш, эцэг эхчүүдийн тусламж, чиглүүлэг чухал үүрэгтэй байна.

Царцаа минь

надтай

найзлаач! Би

энд их

ганцаардаж

байна.

Зараахан минь, чамтай

найзалж чадахгүй нь ээ. Би

үргэлж үсэрч, дэвхэрч явдаг

шүү дээ. Тэгэхээр бид яаж

тохирох вэ? Чи өөртөө тохирох

найзтай болсон нь дээр байх аа

123

Тухайн үлгэрийн баатруудаар хуруун хүүхэлдэй хийж тоглуулж болно. Дүрд

тоглохдоо үлгэрийн баатрын ааш, зан төрх, дотоод сэтгэлийн талаар төсөөлөн бодоод найз, нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөх тэднээс зөвлөгөө тусламж авах хэрэгтэйг сануулаарай. Жишээлбэл:Оготны хэлж байгаа хоѐр үгийг өөр өөр байдлаар хэлэхийг сануулах, туршиж үзэх дасгал хийх. Эдгээр дасгалууд нь зохиолын баатрын дүр төрхийг гаргахад дууны өнгө, аялга чухал үүрэгтэй байдгийг сурагчдад ойлгуулахад тустай юм.

Сурагчдын бусдаас уучлалт гуйх, талархал илэрхийлэх, харилцагчдаа хүндэтгэн

эелдэг үг хэрэглэн ярих чадварыг төлөвшүүлэхэд тэдний унших дуртай үлгэрийн баатруудын нөлөө их гэж үзэж байна. Иймд сурагчдад энэ төрлийн үлгэр болон богино өгүүллэгийг уншуулах, тэдгээрээр жүжигчилсэн тоглолт хийлгүүлэх үйлийг эцэг эх болон бусад хүмүүстэй хамтран зохион байгуулах нь илүү үр дүнтэй юм.

Сурагчдын үйл ажиллагаанд оролцож байгаа байдал, тэдний хандлага төлөвшилд гарч байгаа ахиц, дэвшлийг багш ажиглаж тэдэнд зөвлөгөө өгч туслах нь явцын үнэлгээний зорилго байх болно.

Бусдаас уучлал гуйх, талархал илэрхийлэх, харилцагчдаа хүндэтгэн эелдэг үг хэрэглэх зэрэгт гарч байгаа ахиц, дэвшил нь тэдний өдөр дутмын үйл ажиллагаанаас харагдах учраас тэр бүр тодорхой шалгуураар үнэлэх нь төвөгтэй байж болно. Гэвч багш сурагчдын харилцаанд гарч байгаа эерэг, сөрөг өөрчлөлтийг соргогоор мэдэрч, үйл ажиллагаагаа зохион байгуулахыг чухал хэрэгтэй.

Дүрийн тоглолтыг бэлтгэхдээ тухайн зохиолд хэдэн дүр байгааг анзаарч сурагчдаа багуудад хуваах хэрэгтэй. Багийн гишүүдийг хуваарилахдаа сурагчдын чадварыг харгалзах хэрэгтэй.

Жишээлбэл: “Зараа хулгана хоѐр” үлгэрт зараа, царцаа, шоргоолж, шувуу, могой гэсэн дүрүүд байгаа бөгөөд өгүүлэгч сурагчийг оруулаад 6 сурагч дүрийн тоглолтод оролцох болно. Багш сурагчдыг дүрд тоглуулахын тулд энэ үлгэрийн зарим хэсгийг хураах, нэмж дэлгэрүүлэх зэрэг шаардлага гарах тул сурагчдад тохирсон жүжгийн зохиол болгох асуудлыг өөрөө хариуцана. Зохиолын баатруудын дүрд тоглож, сайн муу зан чанарыг харьцуулснаар тэдний зан чанар, төлөвшилд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Иймд зохиолын сонголтон дээр анхаарлаа хандуулаарай. Сурагчдыг дүрд тоглохоор бэлтгэж байгааг ажиглаад хэнд ямар тусламж, дэмжлэг хэрэгтэй байгааг мэдэж, юу нь сайн байгааг болон юуг сайжруулах хэрэгтэй байгааг 2 од 1 хүсэл аргаар зөвлөнө.

Оготно: - Сайн байна уу?

Зүүний уут минь (Тохуурхсан, үл тоосон)

Оготно: - Намайг уучилаарай зараахан минь,

би өмнө гаргасан алдаандаа харамсаж байна.

(Уучлалт гуйсан, буруугаа хүлээсэн)

124

2 од нэг хүсэл Багшийн санал бодол

Хулганы хэлж байгаа үгийг бүгдийг цээжилж тогтоосон чинь их сайн байна.

Зарааг тохуурхаж хэлсэн “Сайн байна уу? Зүүний уут минь” үгийг их сайн бэлдсэн байна. Хулганы үл тоосон, дээрэнгүй байдлыг дуу хоолойны өнгөөр сайн гаргаж хэлж байна.

Харин “Намайг уучилаарай зараахан минь, би өмнө гаргасан алдаандаа харамсаж байна.” гэсэн үгийг хэлэхдээ үнэ сэтгэлээсээ баярласан сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэхэд илүү анхаарч сайн давтаарай. Би чиний оронд байсан бол ингэж хэлнэ гээд багш өөрөө үлгэрлэж үзүүлэх

Үлгэрийн баатруудын дүрд тоглуулах ажлыг бэлтгэх хугацааг сайн гаргах хэрэгтэй. Энэ чадварын эцсийн үнэлгээ бол дүрд тоглож чадаж байгаагаа гэр бүл, найз нөхдөдөө үзүүлж байгаа үе бөгөөд амралтын өдрүүдэд хуваарь гаргаж, тэдний тоглолтыг үзүүлэхийг чухалчлаарай.

Жишээлбэл: Танай анги 42 сурагчидтай гэж бодвол 7 багийн тоглолт байна. Үүнийг 2 амтралтын өдөр дамнуулан эхний өдөр 3 багийн тоглолтыг үзүүлэх, дараагийн өдөр 4 багийн тоглолтыг үзүүлж болно. Сурагчдын хувьд мэргэжлийн жүжигчид биш учраас өндөр шаардлага тавьж, олон хоног залхтал бэлтгэх, чадахгүй байна гэж зэмлэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Хамгийн гол нь сурагч бүр өөрсдийн хэмжээнд оролцох нь эхний амжилт юм.

3. БИЧИХ ЧАДВАР 3.1.

Зөв бичих 3.2.

Бичих санаагаа

олох, төлөвлөх

3.3. Санаагаа

зохиож байрлуулах,

бичих

3.4. Бичсэнээ

хянах, сайжруулах

3.5. Янз бүрийн

зорилгоор эх зохиож бичих

Суралцахуйн зорилтын

тоо

6

4

8

4

5

3.1. Зөв бичих Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.1.1. Үг, өгүүлбэрийг дэгийн дагуу бичих

Цагаан толгойн үсгүүдийг дэгийн дагуу хуулан бичих Зурлагын төстэй байдлаар бүлэглэн бичих Хувилбар1 Уран зохиолын болон хэрэглээний бичил эхийг унших Сонгосон үг, өгүүлбэрийг бичих Хэрхэн бичсэн талаар найз, нөхөдтэйгөө саналаа солилцох Багш, найз нөхдийн зөвлөгөөний дагуу засаж сайжруулах Хувилбар2

Үгсийг бүлэглэж бичих

Үгсийг бүлэглэж бичихдээ таслал хэрэглэх

Дараагийн бүлэг үгсийг бүлэглэж бичихдээ шинэ мөрнөөс эхэлж бичих

Зургийг хараад цэгийн оронд өгүүлбэр

Үлгэр, богино хэмжээний өгүүллэг. Монгол ардын үлгэрүүд Монголын зохиолчдын хүүхдэд зориулсан бүтээлүүд Дэлхийн бусад орны үлгэр болон хүүхдэд зориулсан бүтээлүүд http://www.childrenslibrary.org Уран зохиолын болон хэрэглээний бичил эхүүдээр ТӨМ хийх Дармалаас бичмэл рүү

125

зохиож бичих

Зохиолын баатрын зан төлөвийг бичих

Нүдэлж тогтоосон үгээ цээжээр бичих

Хүснэгтэд мэдээлэл бичих

Асуусан өгүүлбэр

Хариулсан өгүүлбэр

Би 7 настай.

Чи ямар өнгөнд дуртай вэ?

бичих бичил эхээд

3.1.2. Цагаан толгойн үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг үсэг гэж ангилж, бүлэглэх

Уран зохиолын болон хэрэглээний бичил эхийг унших Сонгосон өгүүлбэрийг бичих Сонгосон өгүүлбэрээс эгшиг үсгийг олж тэмдэглэх Ямар үсгүүд нь үлдсэн талаар асуудал дэвшүүлэн ярилцах Дан гийгүүлэгчийг холбож уншаад, сурагчдаар дүгнэлт гаргуулах Жишээлбэл: Хонь буугаарай холбоо дүүрэн хонь минийх болог. Хнь бгр хлб дрн хнь мнх блг. Сурагчид эгшиг үсэг байхгүй бол үг бүтэхгүй гэх мэтээр хариулна. Эгшиг үсэг нь гийгүүлэгчийг амьтай болгож байна. Гийгүүлэгч үсгүүдээ уншуулаад дуудлагагүй байгаа үсгэн дээр ярилцах, дүгнэлт гаргуулах “Хон буугаарай” гээд бичвэл хонь биш болно хонь гэдэг үг бүтэхэд ь тэмдэг үсэг чухал үүрэгтэй гэх мэтээр яриулах Эгшиг үсгийг эр (а,о,у) эм (э,ө,ү) туслах эгшиг (я,ѐ,й,ы,ю,е) гэж бүлэглэн бичиж сурах. Ингэхийн тулд эгшиг үсгийг ангилан бичих даалгавар өгөх Сурагчид яагаад ингэж ангилах болсноо тайлбарлах Сурагчдын тайлбар ярианы дараа багш эгшиг авины ангиллыг танилцуулах Эгшиг үсгүүдийг ангилах төрөл бүрийн дасгал ажлуудыг хийлгэх

А,М

ижил ялгаа

Үсэг Үг бүтэхэд чухал үүрэгтэй

Эгшгийг дуудахад амархан байдаг Гийгүүлэгийг хэлэхэд уруул, хэл шүд идэвхтэй оролцог.

гэх мэтээр ижил ба ялгаатай талыг өөрсдөөр нь хэлүүлэх

3.1.3. Эр, эм үг, үгэнд "-ы, -ий" залган бичих

Уран зохиолын болон хэрэглээний бичил эхийг унших Өгөгдлийн дагуу эр, эм үгийг ялган бичих, тэмдэглэх, унших Жишээлбэл: Эхийг уншаад, хичээлийн хэрэгслийг заан нэрлэсэн эр, эм үгийг ялган бичих, тэмдэглэх, унших

Ном, баллуур, цаас, бал, шугам, будаг

Үзэг, дэвтэр, цүнх Тухайн үгүүдээр өгүүлбэр зохион бичих Загварыг нөхөж, гүйцээж бичих Жишээлбэл: Миний цүнхэнд ном, дэвтэр, үзэг бий. Надад дэвтэрийн хавтас, номны хавчуурга, үзэгний сав их хэрэгтэй байдаг. Миний нэр......Тэмүүжин гэдэг. Харин ах.....маань

Нүдэлж бичих үгийн карт (дүүргийн, сургуулийн, эгшгийн, баллуурын, дэвтрийн, нумны, харандааны, будгийг, шугамны, аймгийн, ангийн ) Нүдлэх бичих өгүүлбэр, ТӨМ

126

Багшид өгөх санамж

Үг, өгүүлбэрийг дэгийн дагуу бичих

Нэгдүгээр ангийн сурагчид нь шугамын аргаар бичих үйлийн баримжаатай болсон

байдаг. Хоѐрдугаар ангиас эхлэн дэвтрийн шугамаар баримжаалахгүй бичих аргад

суралцаж эхэлнэ. Энэ нь сурагчдад зарим нэг талаараа бэрхшээлтэй байдаг. Сурагчдын

төсөөлөх, баримжаалах чадвар нь харилцан адилгүй учраас бичих чадвар нь сайн

төлөвшөөгүй сурагчдыг шугамын аргаар бичүүлж болно.

Сурагчдынхаа бичих чадварыг судалж үзсэний үндсэн дээр тууш шугамтай дэвтэр

хэрэглэх эсэхээ сонгох нь багшийн хувьд нээлттэй.

Үг, өгүүлбэрийг дэгийн дагуу бичих чадварыг төлөвшүүлэхэд хичээнгүй бичигт

сургах гадаад, дотоод хүчин зүйлийг нэгдүгээр ангийн нэгэн адил анхаарч ажиллах

хэрэгтэй.

Бичих үйлийг удирдахдаа сонирхолтой арга зүйгээр чиглүүлэхийн хичээх хэрэгтэй. Хүүхэд бүрийг дэгийн дагуу хичээнгүй, хурдан, сайхан бичиж байгаа эсэхийг багш

ажиглаад тэгж бичиж чадахгүй байгаа сурагчдыг хичээнгүй бичүүлж сургахын тулд дараах

аргуудыг хэрэглэж үзээрэй.

1. Тодруулан бичих арга: Бичгийн хэлбэр сайн биш байгаа бол дэвтэрт нь үсэг, үг,

өгүүлбэрийг цэглэх буюу балын харандаагаар бичиж өгөөд түүнийхээ дээгүүр

дагуулан бичдэг арга юм.

Хасар гэдэг.

3.1.4. Утга ялгасан үгийг (н,г) зөв дуудах, нүдлэх, зөв бичих

Утга ялгасан “н,г”-г үгс бүхий эх унших, үгийн утгыг тайлбарлах баг-бага, тарга-тараг, араг-арга, булаг-булга үгүүдийг сонсоод бичих Хэрхэн бичсэнээ найз, нөхөдтэйгөө ярилцаж санал, бодлоо хуваалцах Утгаараа ямар ялгаатай байгаа тухай харилцан ярилцах Жишээлбэл: Маскны зураг үзүүлээд баг гэж бичих үү? бага гэж бичих үү? гэсэн асуудал дэвшүүлэн ярилцах

Нөхөж бичих загвар. ТӨМ ........... үүрээд аргалд явсан ээж минь яадарч байгаа байхдаа. (арга-араг) Тэмүжинийг Чингис........ гэж нэрийдэж....... болгов. (хаана-хаан) МНТ.75 тал

3.1.5. Үеэр таслан мөр шилжүүлэх

Үеэр үг бүтээж унших, бичих Үеийн тухай тайлбарлан ярих Задгай ба битүү үеийг ялгах Үгийг үеэр зөв зааглах Эхийг уншаад хүснэгтийн дагуу үеэр зааглан бичих дасгал хийх, хэрхэн зааглаж бичсэнээ тайлбарлан ярих Жишээлбэл: Эвлэж муу бүү зөвш Эвдэрч олон зан бүү гарга

2 үетэй үг

3 үетэй үг

4 үетэй үг

5 үетэй үг

эв-лэж са-наа-тан-тай

Уран зохиолын болон хэрэглээний бичил эх Үеэр тасалсан үзүүлэн Хүн ах-тай Дээл зах-тай Нүх шахах тоглоомын загварыг ашиглан үеийн картаар үг бүтээж карт хийх. Багийн нэг оролцогчид 10 карт байна. Хөзрийн дүрмээр тоглоно.

3.1.6. Аймаг, сум, хот, дүүргийн нэрийг том үсгээр эхлэн бичих

Өөрсдийн мэддэг аймаг, сум, хот, дүүргийн нэрийг нэрлэх Тэдгээрийн тухай ярилцах Тэдгээрийн нэрийг бичих Хэрхэн бичсэнээ ярилцах

Газрын зураг, аймаг, сум, хот, дүүргийн танилцуулга

127

2. Төрөлжүүлэн бүлэглэх арга: Үсгийн зурлагын ижил төстэй байдлаар төрөлжүүлж

хөнгөнөөс хүндрүүлэх замаар ялган хуваагаад бичиг сайжруулах дасгал хийлгэх

арга юм.

3. Баримжааллын арга: Дэвтэрт бичүүлэхийн өмнө агаарт бичих хөдөлгөөн

хийлгэсний эцэст бичүүлнэ гэсэн үг. Энэ аргуудыг зөв үед нь оновчтой

хэрэглэснээр бичүүлэх ажил үр дүнд хүрнэ.

Жишээлбэл: Сурагчдад өгөх даалгавар нь өөр өөр байхаар сургалтын хэрэглэгдэхүүнээ бэлтгэх.

Энэхүү сургалтын хэрэглэгдэхүүн нь сурагчдын ялгаатай байдлыг тооцож байгаа нэг хэлбэр юм. Суралцагчдад өгч байгаа ажлууд нь тэдний нөөц бололцоог дайчилсан бас багшаас дэмжлэг авахаар ялгаатай байдлаар боловсруулагдсан байх ѐстой. Нэг чадварыг эзэмшүүлэхийн тулд энгийнээс хүнд рүү чиглэсэн хэд хэдэн даалгаврыг боловсруулж ажиллуулна гэсэн үг.

Сурагчдын зөв бичих чадварыг төлөвшүүлэх үйлийг унших үйл ажиллагаатай холбон зохион байгуулах хэрэгтэй бөгөөд дүрмийг номлож заах аргаас аль болох татгалзах. Харин сурагчид өөрсдөө бичиж турших, харьцуулах, буруу бичсэнээ мэдэх, хэрхэн зөв бичих арга ухаанаа олох нь чухал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл чадахгүй мэдэхгүйгээс, чадах мэдэх хүртлээ сурагчид өөрсдөө учрыг олох

нь илүү үр дүнтэй. Гэхдээ зөв бичихэд баримтлах дүрэм журам байдгийг үйл ажиллагааны

явцад мэдэх арга зүйг чухалчлах хэрэгтэй. Тухайлбал эр эгшиг, эм эгшиг гэсэн ойлголтон

дээр нь тулгуурлаж эр, эм үг, үгэнд "-ы, -ий" залган бичих дүрмийг үйл ажиллагааны явцад

мэдүүлэх.

Зөв бичих гэдэг нь зөв бичих мэдлэг, зөв бичих арга, зөв бичих чадвар, зөв бичих хэрэглээ гэсэн тогтолцоотой байдаг.

Судалгааны үр дүнгээс харахад зөв бичих дүрмийн мэдлэгтэй буюу дүрмээ мэдлэг боловч зөв бичих чадвар хэрэглээ хомс байх эсвэл зөв бичдэг боловч мэдлэг дутмаг байх явдал сурагчдын дунд олонтоо тохиолддог. Сургалтын хөтөлбөрийн зорилго бол зөв бичих чадвар эзэмшүүлэх явдал юм. Сургалтын онолд “Чадвар гэдэг бол мэдлэгийг өөрийн амьдрал үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэглэх юм. Чадвар ямагт мэдлэгээс урган гардаг. Чадвар бол үйл ажиллагаанд оруулсан мэдлэг.” гэх мэтээр тодорхойлсон байдаг. Тэгвэл зөв бичих мэдлэг нь үгийг эргэлзээгүй зөв бичих, буруу бичсэнийг засах, дүрмийн учрыг бүрэн зөв ухаарахад тусална.

Зөв бичүүлж сургах арга зүй нь сурагчдад үгийг нүдлүүлэхээс эхэлнэ. Оросын эрдэмтэн А.В.Текучѐв “Зөв бичүүлж сургахад сурагчдын ажиглах чадвар чухал бөгөөд түүнийг зөв бичих соргог хараа (орфаграфический зоркость) гэдэг. Сурагчдын зөв бичих соргог хараа нь бичих чадварыг амжилттай эзэмших чухал нөхцөлийн нэг юм. Зөв бичих

Хувилбар1 Ширээнд яаж суух вэ?

Шинэ сурагч чи Ширээндээ зөв суу Асуултын тэмдэг шиг бүү суу Анхаарлын тэмдэг шиг цэх суу

Хувилбар2 Ширээнд яаж суух вэ?

Шинэ сурагч чи Ширээндээ зөв суу Асуултын тэмдэг шиг бүү суу Анхаарлын тэмдэг шиг цэх суу

Хувилбар3 Ширээнд яаж суух вэ?

Шинэ сурагч чи Ширээндээ зөв суу Асуултын тэмдэг шиг бүү суу Анхаарлын тэмдэг шиг цэх суу

Хувилбар4 Ширээнд яаж суух вэ?

Шинэ сурагч чи Ширээндээ зөв суу Асуултын тэмдэг шиг бүү суу Анхаарлын тэмдэг шиг цэх суу

128

соргог хараа нь уншиж буй эхээс зөв бичлэгийг олж харах чадвар юм. Харин үүнийг харааны ой хүртлэгтэй хутгаж ойлгож болохгүй. Зөв бичих соргог хараа нь бүтээвэр, үг тус бүрийг олж харах, тэдгээрийг ялгах, ангилж сурах, нэгийг нь нөгөөгөөс ялгах чадвартай болох, үзмэгц л зөв бичлэг мөн болохыг таних зэргийг хэлнэ.” гэжээ.

Иймд сурагчдын ажиглах чадвар буюу зөв бичих соргог харааг хөгжүүлэх төрөл бүрийн сонирхолтой аргуудыг сургалтад хэрэглэх.

Үүний тулд төрөл бүрийн дүрсэн дээр нүдлэх үгнүүдийг байрлуулаад, сайн уншуулж ажиглуулсны дараа зөв дараалалд оруулах, эсвэл тогтоосноо дарааллаар бичих гэх мэтээр сурагчдын сонирхлыг татсан үйл ажиллагаануудыг зохион байгуулах.

Жишээлбэл: “Үгсийг зөв байрлуулах тоглоом” Тоглоомын дүрэм:

Сурагчид дүрсэн дээр байрлуулсан үгийг унших, хаана ямар үг байгааг тогтоох

Дүрс болон үгүүдийг ашиглан зөв дараалалд оруулах Багшийн анхааралд:

Дүрсэн дээр үгсийг байрлуулахдаа харж болно гэдгийг сурагчдад сануулах. Энэ үед багш ажиглалт явуулж болно. Магадгүй зарим сурагч нэг удаа ажиглаад даалгаврыг гүйцэтгэж байхад нөгөө нэг сурагч олон удаа харсан байж болно. Энэ нь багшийг арга зүйгээ төлөвлөхөд бас нэг мэдээлэл болно. Даалгаврыг гүйцэтгэсэн сурагчдад хүснэгтийг өгөөд дарааллаар бичих даалгавар өгч болно.

Сурагчдын зөв бичих чадвар нь унших үйл ажиллагаатай салшгүй холбоотой учраас

унших, бичих үйлийг нэгдмэл байдлаар зохион байгуулахад их анхаарах хэрэгтэй.

Эхийг уншихдаа өгүүлбэр, өгүүлбэрээр нь унших, уншсан өгүүлбэрийг бичиж тэмдэглэх нь

сурагчдын зөв бичих чадварт их чухал үүрэгтэй байдаг. Мөн түүнчлэн зөв бичгийн

дүрмийн тухай ойлголтыг өгөхдөө багц байдлаар нь авч үзэх. Жишээлбэл:

Эр, эм үг, үгэнд "-ы, -ий" залган бичих чадварыг эзэмшүүлэх үйлийг зохион байгуулахдаа

тухайн дүрэмтэй холбоотой ТӨМ-ийг бэлтгэх. ТӨМ нь дугаартай байх бөгөөд тухайн

хувилбарын үгүүдийг зөв бичиж сурсны дараа, өөр нэг хувилбарыг сонгог бичих

байдлаар зохион байгуулж болно.

Жишээлбэл:

Мөн сурагчдын нүдлэн тогтоох чадварыг сайжруулж, зөв бичиж чаддаг үгийн санг

нэмэгдүүлэхийн тулд ангид тодорхой хугацаанд сурагчдын зөв бичиж сурах үгийг ангийн

Хувилбар1

үлгэрийн,цэцэрлэгийн,

ахын, нарны, охидын,

хөвгүүдийн, баярын,

монголын, улсын, сумын

Хувилбар2

үзмийн, өвлийн,

дэвтрийн,намрын,

хаврын, хүүхдийн, үзгийг,

бичгийг, цэцгийн

Хувилбар3

сурагчийн, багийн, навчийг,

жолоочийн, багшийн,

сургуулийн, багын

129

хана, сурагчийн ширээ, цонхны хөшиг, ханын шүүгээ зэрэг газар хүүхдийн харааны

түвшинд байрлуулж байх. Эдгээр үгүүд нь тодорхой хугацаанд солигдож байх, өөрөөр

хэлбэл сурагчид ямар үгийг бичиж сурах хэрэгтэй, аль үгийг алдаад байна гэдгийг багш

судалсны үндсэн дээр эдгээр үгүүдийг сонгон байрлуулна. Мөн сурагчид бичиж сурахыг

хүсэж байгаа үгээ бичиж ангид байрлуулж болно.

Зөв бичүүлж сургахдаа дүрэм цээжлүүлж, холбогдох хэдхэн жишээ үгэнд эргэлдэх биш, тухайн дүрмээр бичдэг, түгээмэл хэрэглэгддэг үгсийг нүдлүүлж болно. Хэлний зүйн анхан шатны мэдлэг төсөөллийг дасгал, дадлага ажлаар дамжуулан бий болгоход анхаарна. Жишээ нь, “-ий, -ы”-ээр эхэлсэн залгаврыг үгэнд зөв бичүүлж сургахдаа Эр үгэнд “ы”, эм үгэнд “ий”-гээр эхэлсэн бүтээврийг залгаж бичдэг үндсэн дүрмийг ойлгуулсны дараа эр үгэнд “–ий”-ээр эхэлсэн бүтээврийг залгаж бичсэн олон жишээг ажиглуулж, тайлбарлаж болно. Ийнхүү тайлбарлахдаа “харьяалахын тийн ялгалын нөхцөл, заахын тийн ялгалын нөхцөл” гэсэн нэрийг хэрэглэх шаардлагагүй. Эр үгэнд “-ий”-ээр эхэлсэн бүтээврийг залгаж бичих хэд хэдэн тохиолдол байдаг боловч тэдгээрийг нэг дор хамтад нь зааж болохгүй тул дараах алхмыг мөрдөн заахыг зөвлөж байна. Алхам 1. Ажиглах даалгавар: “-ы”, “-ий”-ээр эхэлсэн бүтээвэр бүхий үгийг ялган бичсэн жишээг өгч ялгааг ажиглуулна. Жишээ нь:

уулын, савыг, номын, шугамыг, цонхыг, гарын, талхыг

цүнхийг, хөлийн, үүдийг, шүдний, хүний, түлхүүрийг Жич: Эр эм үгийг тус тусад нь бичиж, ямар үед “–ы”, ямар үед “-ий” бичдэгийг ажиглуулна. Үүнээс өмнө эр, эм үгийг ялгаж таньдаг болсон байх ѐстой. Алхам 2. Эр, эм үгийг хольж бичсэн жишээ өгч, “–ын/-ийн”, “–ыг”/“-ийг” бүтээврээс тохирохыг сонгон залгаж бичих даалгавар өгч болно. Жишээ нь, хүнс, мах, төмс, ааруул, аарц, шугам, нүх / + ыг / -ийг/ Жич: Эдгээр бүтээврийг нийлүүлэн бичихэд ямар нэг өөрчлөлтгүй, шууд залган бичих үгийг сонговол зохино. Алхам 3. Эр үгэнд эм үгийг “ий”-гээр эхэлсэн бүтээвэр залган бичсэн үгсийг ажиглуулж, өмнө үзсэнээс ямар ялгаатайг ярилцана.

сурагчийн дэвтэр, багшийн үзэг, багажийг аваад өг, урлагийн үзлэг, Энэ хог+ийг сайн шүүрд Жич: Эхлээд зөвхөн “ж,ч,ш” болон хэлний “г”-ээр төгссөн эр үгийг сонгон авах

хэрэгтэй. Гэхдээ эхлээд бүтээврүүдийг нийлүүлэн бичихэд балархай эгшиг гээгдэх шаардлагагүй үг сонгох нь зохистой. Үгийг холбоо үгийн түвшинд сонговол утга нь тодорхой болно.

Жишээ нь: ач, гуч, хайч, хаш, харш, хөрш, дарш, галч, тагш, угж, цоож, тууж, галч, хуурч, зураач, тогооч, бариач, манаач, саравч, халхавч, улавч, санамж, анааш, товч, хавч, шоргоолж, шарилж, бугуйвч, хуруувч, бариач, нуруувч, тахилч, барималч сонсогч, дурсамж, шалавч, салхивч, саравч, далавч, гудамж , байлдагч, туг, зориг, заг, гариг, таяг, гортиг, гантиг, ангараг, зайрмаг, хайлмаг, гуниг, , сувилагч Алхам 4. Үгсийг нийлүүлж холбоо үг бүтээх даалгавар өгч, улмаар өгүүлбэр зохиолгон бичүүлж болно.

Ач .... + хариул Би ээжийнхээ ачийг хариулна. Багаж.... + хураав. Аавын мужааны багажийг авав. Урлаг ...+ үзлэг Манай анги урлагийн үзлэгт бэлтгэв. Хог ....+ шүүрдэв. Бид хашааныхаа хогийг цэвэрлэв. Зөвлөмж: Ийм даалгаврыг сайн хийж сурсны дараа эцсийн гийгүүлэгчийн өмнө

балархай эгшгийг гээж бичих дүрмээр бичдэг үгсийг сонгож, дүрмийг товч тайлбарлаж болно.

Жишээ нь: тохош, нухаш, овог, булаг, ашиг, зураг, уураг, зуурмаг, суваг, таваг, нутаг ураг гэх мэт. идэш- идшийг , булаг- булгийн .. гэх мэтээр гээгдэх эгшгийн дүрмээр бичдэг үгийг 4 дүгээр алхмыг бичиж сурсны дараа нь хийлгэвэл зохистой. Алхам 5. Зөөлөрсөн гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд “-ий”-ээр эхэлсэн бүтээвэр залгаж бичсэн үгсийг сонгож ажиглуулна. Холбоо үгийн түвшинд үгийг сонговол утга нь тодорхой

130

болно. Эсвэл, үгсийг холбон бичих, эсвэл өгүүлбэр зохиох даалгавар өгч, ямар бэрхшээл байгааг ярилцана.

Сургууль ....+ байшин /-ын, -ийн/ Говь.... + нар /-ын, -ийн/ Үнэгний заль ..... бүх хүн мэднэ. /-ыг, -ийг/ Манай анги .... + дарга Болдоо. /-ын, -ийн/ Өглөөний салхи.... + ажиглаарай. /-ыг, -ийг/

Жич: Зөөлний тэмдэг “и” болдог дүрмийг тайлбарлаж, ийм жишээ үг олуулж, холбоо үг бичүүлж болно. Гэтэл “тахийн сүрэг” гэж бичиж байсан бол “морины жүчээ”, “морины тэжээл” гэж “тахийн, сургуулийн, говийн” гэдгээс арай өөрөөр хэлж, бичдэгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хүүхэд эхлээд “морийн, завийн, бахийн, хонийн, толийн” гэх мэтээр бичвэл шууд буруутгахын оронд эдгээр үгсийг холбоо үг, өгүүлбэрт оруулан хэлүүлж болно. “Морины сүүл гэх үү?, морийн сүүл гэх үү?” гэх мэтээр бодуулж, зөв болгон бичүүлнэ.

морийг, завийг, бахийг, хонийг, толийг морины, завины, бахины, хонины, толины

Жишээ нь: гууль, заль, завь, сааль, гааль, бодь, боть, унь, салхи, савхи, борви, тамхи, архи, сорви Алхам 6. Хэлний угийн “н”-ээр төгссөн эр үгийг сонгож, холбоо үг, өгүүлбэр бичих даалгавар өгч болно. Үгсийг нийлүүлж бичихэд ямар өөрчлөлт байгааг ярилцана.

ган + халуун Гангийн халуун наранд ботго буйлав. байшин + сүүдэр ................................ хун + сүрэг ................................ Ан- + буу ................................ Булан + ширээ ................................ Хулан +тоос ................................

Зөвлөмж: Хэлний угийн “н” гийгүүлэгчээр төгссөн үгэнд “-ийн” бүтээврийг бичихэд “г” гийгүүлэгч жийрэглэдэг гэдгийг хэлж, ийм жишээ олуулж болно. Холбоо үг үүсгэн бичүүлж байна.

Хоѐрдугаар ангийн сурагчдын хувьд унших-бичих арга барилд суралцаж байгаа үе

тул бичих үйл ажиллагааг нэгдүгээр ангид эзэмшсэн чадвар дээр суурилан зохион

байгуулна. Нэгдүгээр ангид хийгдсэн эцсийн үнэлгээ нь хоѐрдугаар ангийн хувьд явцын

үнэлгээ болно. Зөв бичих чадварын үнэлгээ нь хичээлийн үе шат бүрт хийгдэж байх ѐстой.

Багш, сурагчдын бичих үйлийг соргогоор ажиглаж хэнд ямар дэмжлэг үзүүлэхээ сонгох

хэрэгтэй.

Багш нар цээж бичгийн олон аргуудыг хэрэглэн сурагчдыг үнэлдэг. Хоѐрдугаар

ангийн хувьд нүдэлж тогтоосон үгээ зөв бичиж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах

хэрэгтэй. Жишээлбэл: Багш нар сонсголын цээж бичиг хийлгээд дэвтрийг хураан авч нэг

бүрчлэн засдаг. Энэ бол бичих чадварыг хөгжүүлэх олон аргын нэг нь гэж ойлгох хэрэгтэй.

Өөр нэг арга бол сонсголын цээж бичгийг хийлгэсний дараа сурагчдад хэрхэн бичсэнээ

шалгах, хоорондоо сольж шалгах, алдаагаа засаж сайжруулах боломжийг олгох нь илүү

үр дүнтэй байдаг гэж судлаачид үзсэн байдаг. Сурагчид өөрсдөө алдаагаа зассан шүү

дээ, үзэх шаардлагагүй юм биш үү гэдэг. Энэ нь тийм биш юм. Сурагчид өөрсдийнхөө

алдааг олж харах, засаж залруулж бичиж байгаа нь багш засаад өгснөөс илүү үр дүнтэй

юм. Харин сурагч алдаагаа хэрхэн олж харсан байна, хэрхэн залруулсан байна, ямар

зөвлөгөө өгөх вэ, гэдэгт л багш анхаарлаа хандуулах хэрэгтэй. Зөв бичих чадварыг

үнэлэхэд анхаарах бас нэг чухал зүйл бол алдсан үгийн тоог хэлэх биш, зөв бичсэн үг,

алдсан үгийг хамтад хэлэх буюу хоѐр од, нэг хүсэл аргыг хэрэглэх хэрэгтэй.

Жишээлбэл:

2 од нэг хүсэл Багшийн санал бодол

Чи “Хоѐр ямаа” үлгэрийг цээжээр бичихдээ 29 үгийг нь зөв бичсэн байна.

Чамд баяр хүргэе!

131

Эхний өгүүлбэрийг догол мөрнөөс эхэлж бичсэн чинь зөв болсон байна.

9 үгийг алдаж бичсэн байна. Алдсан үгнүүдийг зөв бичиж сураарай.

Амжилт хүсье!

Үг, өгүүлбэрийг дэгийн дагуу бичих чадварыг төлөвшүүлэх үйлийг зохион

байгуулахад сурагч нэг бүрийн ялгаатай байдлыг харгалзан үзэх чухал.

Зарим сурагчид үсгийг буруу холбох, буруу бичих зэрэг алдаа гаргадаг. Энэ алдааг

залруулахад багшийн дэмжлэг чухал үүрэгтэй. Сурагчдад тухайн үгийг туршиж бичих

боломж, хугацааг өгөөд, хэрхэн сайжруулж бичих тал дээр зөвлөгөө өгөх хэрэгтэй. Үсгийг

хэрхэн холбож байгаа болон тухайн үсгийг яаж бичихийг мэдээллийн технологи ашиглан

үзүүлэх боломжтой. Дэгийн дагуу бичүүлж сургах гэдэг нь их бичүүлэхэд биш, хэрхэн яаж

бичих аргыг нь мэдүүлэх үйл явц юм.

Сурагчдын зөв бичих чадварыг хөгжүүлэхийн тулд уншуулах, ажиглуулах,

харьцуулах, ангилах, тайлбарлах, турших, сайжруулах, зөв бурууг ялгах зэргээр сурагчдыг

идэвхтэй үйл ажиллагаанд оруулж, тэднийг хөгжүүлэх үйлийг зохион байгуулах хэрэгтэй.

Үүний тулд тухайн сурагч болон ангийн сурагчдын бичиж сурах үгсийг тодорхой

хугацаанд төлөвлөж, сурагчдын зөв бичиж чаддаг үгийн нөөцийг нэмэгдүүлэхэд

чиглэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан, сургалтын хэрэглэгдэхүүнийг

бэлтгэсэн байна.

3.2. Бичих санаагаа олох, төлөвлөх Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.2.1. Бичих сэдвээ сонгох

Хувилбар1 Ямар сэдвээр бичих талаар сурагчдын саналыг сонсох Тэдгээр сэдвүүдийг жагсаан бичиж, сурагчид өөрсдөө бичих сэдвээ сонгох Хувилбар2 Сурагчдын цээжилсэн шүлэг зохиолын нэрийг самбарт болон ангийн хананд байрлуулах Сурагчид тухайн сэдвээс өөрийн бичих сэдвээ сонгох Жишээлбэл:

Д.Наваансүрэн “Хавар” Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн “Эгшиглэнт шүлгүүд” ном “Эрвээхий”, “Тогоруу”, “Шаазгай” Сурагчдын цээжилсэн зохиол бүтээл нь сургалтын хэрэглэгдэхүүн болно.

3.2.2. Бичих санаагаа эргэцүүлэн бодох, бусадтай хэлэлцэх

Сонгосон сэдэвтэй холбоотой мэдээллийг олох Мэдээллийг унших, судлах Тухайн сэдвийн дагуу юу бичихээ бодож төлөвлөх Жишээлбэл: “Хавар” сэдвийг сонгосон бол энэ сэдэвтэй холбоотой уншсан болон цээжилсэн бүтээлээ унших, эргэн санах Хаврын тухай мэдлэгээ найз нөхөдтэйгөө хуваалцах Д.Наваансүрэн “Хавар” шүлэгт байгаа усны шувуу, тариа ногоо тарина, зүлэг модоо усална гэх мэт үг хэллэгүүдийг хэрхэн ашиглах талаар ярилцах

Д.Наваансүрэн “Хавар” Хавартай би найзлана даа

Хамт гадаа тоглоно доо

Усны шувууг угтана даа

Уран зэрэглээ харна даа Хавартай би найзлана даа

Хамт хөдөө явна даа

Тариа ногоо тарина даа

Тараг айраг ууна даа Хавартай би найзлана даа

Хамт ажлаа хийнэ дээ

Зүлэг модоо услана даа

Шүлэг номоо уншина даа

3.2.3. Бичих төлөвлөгөө,

Бичих төлөвлөгөөг гаргах Бичих төлөвлөгөөг засаж сайжруулах,

Хавар Өвлийн дараа хавар

Хавар Эрвээхий

й”,

Шаазгай Тогоруу

132

ерөнхий зураглал, бүдүүвч гаргах, санаагаа холбох, тэмдэглэл хийх, хэлэлцэх

хэлэлцүүлэх Жишээлбэл:

Хавар хэзээ болдог вэ?

Цаг агаар ямар болдог вэ?

Ямар амьтад хавар ирдэг вэ?

Хүмүүс юу хийдэг вэ?

Ургамал, ногоо яадаг вэ?

болдог. Цас, мөс хайлж, дулаарна. Усны шувууд халуун орноос ирдэг. Хүмүүс тариа, ногоо тарьж, зүлэг модыг усалдаг. Ургамал, ногоо ургаж эхэллээ.

3.2.4.

Бичих зорилгоо сонгох (зурагт ном, шүлэг, үлгэр, заавар, болсон явдал, талархал, мэндчилгээ гэх мэт)

Тухайн эхийг уншаад шүлэг, үлгэр, заавар, талархал, мэндчилгээний аль нь болохыг тодорхойлох Хоорондоо ямар ялгаатай болохыг өөрсдийн үгээр тайлбарлах Тухайн эхэд юуны тухай өгүүлснийг ярилцах

Ж.Дашдондогийн “Шаазгай”, Үнэг хэрээ хоѐр (Эзопын үлгэр) заавар, талархал, мэндчилгээний загвар

Багшид өгөх санамж

Оюуны шатлан төлөвшүүлэх онол /Гальперин/, дөрвөн үе шаттай сурах онол /Д.Колб/ зэргийг бичиж сурах үйлийн суурь болгож авч үзвэл суралцагч хамгийн түрүүнд бичих гэж байгаа зүйлийнхээ талаар ямар нэгэн ойлголттой байх ѐстой.

Иймд тухайн сурагч бичих сэдвийнхээ талаар ямар ойлголттой байгааг илрүүлэхээс сэдэв сонголт эхэлнэ.

Бичихээсээ илүүтэйгээр санаагаа олох, төлөвлөх, зохион байгуулах зэрэг алхмуудыг үе шаттайгаар хийж сурах нь зохиож бичихийн үндэс суурь нь болдог бөгөөд ярих бичих зүйлийнхээ тухай урьдчилан боддоггүй, төлөвлөдөггүйгээс буруу ярих, буруу ойлгох зэрэг бэрхшээлүүд бий болдог байна.

Эх зохион бичих нь сэдэв сонгохоос эхлээд мэдээлэл цуглуулах, боловсруулах, бичиж ноороглох, засаж сайжруулан, бүтээл болгох хүртэлх үйл ажиллагаа юм. Сэдэв сонгох

Эх зохион найруулж бичих үйлийн хамгийн чухал хэсэг нь сэдэв сонгох байдаг бөгөөд сурагчдаар ижил сэдвээр бичүүлэхээс гадна сэдвээ өөрөө сонгож бичих боломжийг олгох нь хүүхдийн сонголтыг хүндэтгэн үзэж байгаа хэрэг юм.

Доктор М. Базаррагчаа сурагчдаар эх зохиолгож сургахад цээжлэх, найруулан бичих, дуурайж зохиох, тодорхой сэдвээр зохиох гэсэн дөрвөн үе шат байдаг гэсэн байдаг. Цээжлэх Цээжлэх үйл нь Цагаан толгойн бэлтгэл үеэс эхэлнэ. Багш сурагчдаар ямар бүтээлийг цээжлүүлэхээ нарийн төлөвлөх хэрэгтэй. Цээжлүүлэх бүтээл нь ардын аман зохиол болон Монголын уранзохиол, Дэлхийн уранзохиолын бүтээлээс тухайн ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон бүтээлийг сонгож цээжлүүлэх хэрэгтэй. Найруулан бичих

Сурагчид уншиж, эсвэл сонсоод ойлгосон зүйлийнхээ тухай найруулж бичих (ярих) үйл ажиллагаа юм. Ийнхүү уншсан, сонссоноо эргүүлж ярих, бичих нь бие даан зохион бичихийн бэлтгэл болох ба шинээр зохион ярьж бичихээс харьцангуй хялбар ажил юм. Найруулан бичихдээ юуг анхаарах вэ?

Эхийн агуулга, утга санааг алдагдуулахгүй байх

Үйл явдлын дарааллыг өөрчлөхгүй байх

Найруулгын шаардлагын дагуу бичих

Дуурайж бичих Сонгосон зохиол бүтээлийн бүтэц, хэлбэрийг дуурайж бичих үйл юм.

Газар vндсээр баян Тэнгэр одоор баян Далай усаар баян

Сэдвийн дагуу зохиох

133

Эх зохион бичнэ гэдэг нь сэдэв сонгохоос эхлээд мэдээлэл цуглуулах, боловсруулах, бичиж ноороглох, засаж сайжруулах бүтээл болгох үйл ажиллагаа юм.

Хоѐрдугаар ангийн сурагчдын хувьд сэдэв сонголт нь уншсан, цээжилж тогтоосон зохиол бүтээлтэй нь холбоотой байх нь бичих сэдвээ сонгох эхний алхам болно. Бичих сэдвийг сонгосны дараа яагаад сонгох болсон, сэдвийн талаар ямар ойлголттой байгааг нь яриулж болно. Тухайн сэдвийн талаар сайн мэдэж, ярьж байгаа нь зохион найруулж бичихийн үндэс суурь болно.

Бичих зүйлээ төлөвлөх чадвар нь асуултаар төлөвлөхөөс эхэлнэ. Төлөвлөж сурах алхам нь багшийн чиглүүлгийн дагуу явагдах ѐстой. Жишээ1

Сурагчид асуултад хариулж бичиж байгаа нь эх зохион найруулж бичих эхний

алхам юм. Алхам1 Асуултад хариулж бичих

Хэрэм ойд амьдардаг. Урт сүүлтэй. Хэрэмний хамгийн дуртай хоол нь самар. Цуглуулсан самраа үүрэндээ хадгалдаг. Алхам2 Асуултад хариулж бичсэний дараа үг нэмж дэлгэрүүлж бичих

Хэрэм ойд амьдардаг. Урт сүүлтэй учраас модноос модонд дүүлж чаддаг. Хэрэмний хамгийн дуртай хоол нь самар. Намар болохоор самар түүж, цуглуулсан самраа үүрэндээ хадгалдаг. Жишээ2

Алхам1 Асуултад хариулж бичих

Сүү цагаан өнгөтэй байдаг. Үхрийг сааж, сүүг нь авдаг. Сүүгээр ааруул, тараг, бяслаг хийдэг. Асуултад хариулж бичсэний дараа үг нэмж дэлгэрүүлж бичих

Сүү цагаан өнгөтэй байдаг. Үхэр, гүү, ингэ, хонь, ямааг сааж, сүүг нь авдаг. Сүүгээр ааруул, тараг, бяслаг хийдэг. Гүүний саамыг эсгэж, айраг хийдэг. Монголчууд сүүг идээний дээж хэмээн ихэд дээдэлдэг.

Энэ мэтээр энгийнээс эхлэн тодорхой алхамтайгаар чадвар нь ахих байдлаар

төлөвлөх үйлийг зохион байгуулна. Бичих үйлийг төлөвлөхөд эхэд задлал хийлгэж болно. Өөрөөр хэлбэл хэрхэн бичсэнийг судална гэсэн үг. Жишээлбэл:

Бор шувуу Бор шувуу нь бор сааралдуу өнгөтэй, богино сүүлтэй байдаг. Бор шувуу үр

тариагаар хооллохоос гадна заримдаа шавьж хорхой иддэг. Модны мөчир дээр суугаад жиргэнэ. Хүүхдүүд та нар бор шувууг битгий үргээгээрэй. Талх, боорцогны үүрмэгээ тэндэнд өгч байгаарай.

Хэрэм хаана амьдардаг вэ? Хэрэм ямар сүүлтэй вэ? Хэрэмний хамгийн дуртай хоол юу вэ? Цуглуулсан самраа хаана хадгалдаг вэ?

Эхлээд шувууны өнгө зүс, сүүлний тухай бичсэн байна. Дараа нь юугаар хооллодог, яаж дуугардаг тухай бичсэн байна. Эцэст нь тэднийг үргээж болохгүй, хооллох хэрэгтэй гэсэн байна.

Сүү ямар өнгөтөй байдаг вэ? Юуг сааж, сүүг нь авдаг вэ? Сүүгээр юу, юу

хийдэг вэ?

134

Ингэж эхийг хэрхэн яаж бичсэнийг судалсны дараа өөрсдөө ямар нэг амьтны тухай

дээрх эхийн хэлбэрийг дуурайн бичиж болно. Хэрхэн бичихээ бодож сурах чадварыг хөгжүүлэх зорилгоор зохиол, бүтээлийг

уншаад бичих зүйлтэйгээ холбон бодох, зураг ашиглан төсөөлж бодох, үг хэллэгийн тусламжтайгаар төсөөлж бодох үйл ажиллагааг 2-р ангийн сурах бичигт тусгаж өгсөн.

3.3. Санаагаа зохиож байрлуулах, бичих Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.3.1. Санаагаа буулган бичих

Цээжилсэн шүлэг, ертөнцийн гурав, сургаал үгийг бичих Уншиж, эсвэл сонсож ойлгосон зүйлийнхээ тухай бичих Сонгосон зохиол бүтээлийн бүтэц, хэлбэрийг дуурайж бичих Сэдвийн дагуу зохиож бичих

Оньсого, таавар Зүйр цэцэн үг Ерөөл Магтаал Ертөнцийн гурав Үлгэр Домог Шүлэг, өгүүллэг

3.3.2. Уран зохиолын онцлогийг дагаж мөрдөх (Шүлэг, өгүүллэгийн бүтцийг ашиглан бичих)

Шүлэг, үлгэр болон богино өгүүллэгийн нэрийг уншаад аль нь болохыг тодорхойлох Шүлэг, үлгэрийг уншаад ямар ялгаатай болохыг тодорхойлох Жишээлбэл: “Хэрэм” шүлэг, “Хэрэм” өгүүллэгийг уншаад “Туулай” гэсэн нэртэй шүлэг, богино үлгэр зохиох

Туулай Дэлдэн чихтэй Бүлтгэр нүдтэй Цацаг шиг сүүлтэй Цагаахан туулай

Туулай Найз нөхөдтэйгөө тоглох дургүй нэгэн туулай байжээ. Би хэнд ч туслахгүй, хэнээс ч тусламж авахгүй гэж боддог байжээ...

Г.Сэсмаа “Хэрэм” Соотойсон чихтэй Сормуусан нүдтэй Сагсайсан сүүлтэй Сааралхан хэрэм Шихрибан Чэтин “Хэрэм” Найз нөхөдтэйгөө тоглох дургүй нэгэн хэрэм байжээ. Би хэнд ч туслахгүй, хэнээс ч тусламж авахгүй гэж боддог байжээ. Өвөл болж, хүчтэй цасан шуурга бодоход үүр зассан мод нь булгаран унажээ. Тэр үед хөрш модонд амьдардаг хэрэм түүнийг гэртээ урьж, сайхан сэтгэл гаргажээ.

3.3.3. Энгийн баримтын эхийн загварыг дуурайн бичих

Баримтын эхийг унших Түүний зорилго, зориулалтыг тайлбарлах Загварын дагуу бичиж турших Засаж, сайжруулах, дахин бичих

Асуулга, анкетын загвар

3.3.4. Нэг үйл явдалтай эх зохиож бичих

Үйл явдал бүхий зургийг ажиглаад зураг бүрт тохирсон өгүүлбэр зохиож бичих Үлгэр болон богино өгүүллэгийг уншаад - Эхлээд яасан? - Дараа нь ямар үйл явдал өрнөв? - Эцэст нь яав? гэсэн асуултын дагуу

ярилцах Зураг болон өгөгдлийн дагуу эх зохион бичих

Эх зохиох загвар Туулай

1. Чонотой тааралдав. 2. Уран арга олов. 3. Амь аврагдав

Тусч хүү 1. Бороо оров. 2. Шүхрээ өгөв. 3. Баяр хүргэв.

3.3.5. Хүн ба газар орныг дүрслэхдээ оновчтой үг хэллэгийг ашиглах

Хүнийг дүрслэн бичих үгийн нөөцтэй

болохын тулд дараах үгсийг бүлэглэн бичих

Зальтай, шударга, үнэнч, худалч, ховч,

хорон санаатай, сайхан сэтгэлтэй,

бусдыг хүндэлдэг, дээрэлхүү, өглөгч,

харамч, шуналтай, тусч, бусдыг

хайрладаг

Сэдвийн дагуу хүнийг дүрслэн бичих

135

“Дугуйтай жаал” өгүүллэгийн Тогоо хүүгийн тухай бичих Тогоо сайхан сэтгэлтэй, тусч, бусдыг хүндэлдэг сурагч юм. Учир нь Төмөрийг тушаатай морин дээрээс унахад шоолоогүй. Түүнд морь унаж сурахад нь тусалсан. Газар орныг дүрслэн бичихийн тулд

Зохиол бүтээлийг уншаад газар орныг

дүрсэлсэн хэсгийг олж тэмдэглэх

Жишээлбэл:

“Хоѐр ямаа” үлгэр Жимийн нэг талд өндөр

уул, нөгөө талд эгц эрэг байв.

Байгалийн зураг, болон бичлэгийг үзээд

газар орныг дүрслэн бичих

Мөнх цастай уул, түргэн урсгалт гол, цэнгэг

устай нуур, цэцэгт тал, өргөн уудам тал, өвс

ногоо халиурсан тал, цэлмэг хөх тэнгэр,

элсэн манхан, цэнгэг устай нуур, цөөрөм,

рашаан булаг гэх мэт үгийг ашиглан газар

орныг дүрслэн бичих

Мөнх цастай уул, цэлмэг хөх тэнгэр

3.3.6. Энгийн заавар бичих

Бүтээгдэхүүний зааврыг унших, ойлгох Уншиж, ойлгосноо найз нөхдөдөө тайлбарлан ярих Өөрийн уншиж байсан зааврын талаар найз нөхдөдөө ярьж өгөх Хэн нэгэнд зориулсан заавар бичиж турших Бичсэнээ засаж сайжруулах Жишээлбэл:

Найзууд аа ! Жимсээ угааж идээрэй Ямар нэгэн жимсийг идэхийн өмнө заавал угаах хэрэглэхийг анхааруулж байна. Учир нь жимсний хальсан дээр өвчин үүсгэдэг нян их байдаг.

Хүнсний бүтээгдэхүүний сав, хайрцаг Эмийг уух заавар Ямар нэгэн бүтээгдэхүүний заавар

3.3.7. Үйл явдлын дарааллын дагуу бичих (дараалал заасан үг ашиглах)

Сонгосон эхийг унших, ойлгох

Ойлгосноо ярихын тулд эхлээд, дараа нь,

эцэст нь, тэгээд... гэх мэт дараалал заасан

үгийг ашиглан ярих

Жишээлбэл:

Асуултын дагуу бичих

Эхлээд яав?

Дараа нь яав?

Эцэст нь яав? Бороо

Тэнгэрт үүл бүрхэж, нар үүлний цаагуур

орлоо. Тэнгэр дуугарч ширүүн бороо орж

эхлэв. Тэнгэр цэлмэн нар гарч, бороо

орохоо болив. (бороо арилав. бороо

зогсов.)

Дараалал заасан үг ашиглан бичих

Эхийн хэсгүүдийн хооронд орхисон холбох үгийг нөхөх

Үйл явдал бүхий цуврал зураг

136

Багшид өгөх санамж

Санаагаа буулган бичих Санаагаа буулган бичих нь сэдвээ сонгох, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ноороглох хүртэлх үйл ажиллагаа юм.

Сэдэв сонгох Эх зохион найруулж бичих үйлийн хамгийн чухал хэсэг нь сэдэв сонгох байдаг бөгөөд

сурагчдаар ижил сэдвээр бичүүлэхээс гадна сэдвээ өөрөө сонгож бичих боломжийг олгох нь хүүхдийн сонголтыг хүндэтгэн үзэж байгаа хэрэг юм. Мэдээллийг цуглуулах, боловсруулах

o Тухайн сэдэвтэй холбоотой мэдээ, мэдээллийг цуглуулах o Уншиж, судалж, мэдээллийг боловсруулж цэгцлэх o Мэдээллийг цуглуулж, боловсруулах нь сэдвийн талаар мэдлэг, мэдээлэлтэй

болохоос гадна, баримт мэдээлэл, эшлэл нь үнэн зөв баталгаатай болдог. o Мэддэг зүйлийн талаар хүн сайн бичиж чаддаг байна.

Бичиж ноороглох • Тархины баруун тал дүрслэн боддог бөгөөд бичих үйл нь энэ дүрслэлийг үгээр

илэрхийлдэг юм. • Иймд бодсон зүйлээ шууд бичих хэрэгтэй. Тархинд харван орж ирсэн бодлыг

нисэхээс нь өмнө бичээрэй. • Бичсэн ноорог хэчнээн муу болсон ч санаа зовох хэрэггүй. Бичих үйл явц амжилттай

явагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. • Эхлээд бичсэн ноорог нь эх бүтэх түүхий эд болно.

Сонгосон сэдвийн дагуу бичих үйл ажиллагаа нь тодорхой үе шаттайгаар зохион байгуулагдана. Өөрөөр хэлбэл энгийн түвшний чадваруудаас эхэлнэ гэсэн үг. Учир нь сурагчдын хувьд зохион бичих чадвар нь төдийлөн сайн хөгжөөгүй үе юм.

1. Сэдвийн дагуу санаагаа буулган бичих нь цээжилсэн зохиол бүтээлээ бичихээс эхэлнэ. Жишээлбэл: “Хавар”, “Эрвээхий”, “Тогоруу”, “Шаазгай” сэдвийн аль нэгийг сонгож бичих.

2. Уншиж, эсвэл сонсоод ойлгосон зүйлийнхээ тухай бичих (ярих). Уншиж, эсвэл сонсоод ойлгосон зүйлийнхээ тухай бичих үйлийг зохион байгуулахдаа хүүхэд нэг бүрийн чадварыг харгалзан үзэж, ялгаатай даалгавар болон сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх. Жишээлбэл: Нөхөж гүйцээж бичих, тулгуур үгүүдийг ашиглан бичих, төлөвлөгөөний дагуу бичих, эхлэл хэсгийг үргэлжлүүлж бичих гэх мэт ялгаатай даалгаврыг боловсруулах.

Тусламж Шар шувуу, үнэг, сармагчин гурав туулайн төрсөн өдөрт уригджээ. Өдөр муу хардаг шар шувуу нөхдөдөө хандан: - Өмнөх зам харагдахгүй байна. Надад туслаач! гэв. Сармагчин түүнийг толгой дээрээ суулгаад явжээ. Туулайн гэрт хөгжилдсөөр шөнө болоход харихаар явав. Үнэг сармагчин хоѐр чулуу харахгүй унаж бөөн юм болжээ. Тэд: - Шар шувуу минь бидэнд туслаач! гэж гуйлаа. Шар шувуу тэднийг замчлан явсаар гэртээ ирцгээв. Бие биедээ тусалж амьдрах нь хүний ѐсны нэг чухал зүйл юм шүү.

3.3.8. Зааврын дагуу бичих

Бичих зааварыг унших, ойлгох Зааврыг дагуу бичиж турших Бичсэнээ засаж сайжруулах Жишээлбэл: Өөрийн таницуулгыг бичихийн тулд загварыг унших, ойлгох Мэдээлэл цуглуулах Бичих, хянах, засаж сайжруулах

Төрөл бүрийн загварууд

137

“Гоѐ өгүүллэгүүд” номноос Хувилбар1 Нөхөж, гүйцээж бичих

Тусламж ..........................................гурав туулайн төрсөн өдөрт уригджээ. Өдөр муу хардаг ..................... нөхдөдөө хандан: - Өмнөх зам харагдахгүй байна. Надад туслаач! гэв. ................. түүнийг толгой дээрээ суулгаад явжээ. ................. гэрт хөгжилдсөөр .......... болоход харихаар явав. ........., .............. хоѐр чулуу харахгүй унаж бөөн юм болжээ. Тэд: - ................ минь бидэнд туслаач! гэж гуйлаа. .............. тэднийг замчлан явсаар гэртээ ирцгээв. Бие биедээ тусалж амьдрах нь хүний ѐсны нэг чухал зүйл юм шүү. Хувилбар2 Тулгуур үгийг ашиглан бичих

Тусламж шар шувуу, үнэг, сармагчин, туулай, төрсөн өдөр, зам, толгой, шөнө, чулуу, гэр, хүний ѐс Хувилбар3 Эхлэл хэмгийг үргэлжлүүлэн бичих

Тусламж Шар шувуу, үнэг, сармагчин гурав туулайн төрсөн өдөрт уригджээ. ........................................................................................................................................

3. Дуурайж бичих үйл уншсан, сонссон, цээжилсэн зохиол бүтээлийн хэлбэр болон агуулгыг дуурайж бичихээс эхэлнэ.

4. Дээрх гурван чадварууд нь сонгосон сэдвийн дагуу зохион бичихийн үндэс суурь нь болно.

Сонгосон сэдвийн дагуу бичихийн хамгийн чухал хэсэг бол ноороглох буюу бичиж эхлэх үйл юм. Сонгосон сэдвийн дагуу бичиж сурахад алдах болов уу? би бичиж чадахгүй байх гэсэн сөрөг сэтгэгдэл сурагчдад төрөхгүй байх сэтгэл зүйн болон үйлийн орчныг бүрдүүлэх нь хамгийн чухал зүйл юм. Эхний бичвэр буюу ноорог нь бичих үйл амжилттай явагдаж байгаагийн илрэл гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүүхдээр зөв бичүүлж сургахаас гадна эх зохиож сургах явдал чухал. Зургаас

сэдэвлэн 3-4 өгүүлбэрээс бүтсэн жижиг эх зохиолгож болно. Гэхдээ тулгуур үг, зургаас сэдэвлэн өгүүлбэр зохиож сургах нь эх зохиож сурах чухал дадлага болно. Бичих сэдэв сонгохоос эхлээд хэрэглэгдэхүүн цуглуулах, бичих, засаж сайжруулахад сургах хэрэгтэй. Эх зохиож бичихэд сургах нь хэд хэдэн үе шаттай үйл ажиллагаа болно.

• Эх зохиож бичих сэдвийг сонгох • Эх зохиож бичих • Эхийн алдааг хянаж, засах • Эхийг э алдаагүй, цэвэрхэн хуулж бичих

1. Эх зохиож бичих сэдвийг сонгох Сурагчдад өөрт тохиолдсон явдлаасаа бодож байгаад нэг зураг зурах даалгавар

өгнө. Сурагчдыг зурж будах хангалттай хугацаа өгнө. Сурагчдыг зурж дууссаны дараа “Одоо зургаа сайн ажиглаад орхисон зүйл байвал нэмж зуруулна. Багш сурагчдад заавал ижилхэн сэдвээр зурахыг шаардахгүй байх нь зохистой. Хүүхэд бүр өөрийн хүсэл, мэдрэмж, төсөөллөөр зураг зурах боломжийг олгох хэрэгтэй. 2. Эх зохиож ноороглон бичих

Сурагчдад зургаасаа сэдэвлэн эх зохиож бичих даалгавар өгнө. Сурагчдын зохиох эх нь 2-3 өгүүлбэрээс бүтсэн байхад болно. Сурагчдыг эх зохион бичих үед бүх үгийг заавал зөв бичихийг шаардах хэрэггүй, хамгийн гол нь санаагаа гаргаж бичих, утгын холбоотой өгүүлбэр зохион бичүүлэхэд чиглэнэ. Сурагчдын бичих явцад асуусан үгийг нь самбарт бичиж, үгийн нөөцийг бичиж өгч болно. Үүнийгээ “Үгийн нөөц” гэж нэрлэж болно.

138

Сурагчдыг бичиж дууссаны дараа сурагчдыг хос хосоор нь баг болгож, бичсэнээ бие биед нь уншуулна. Дараа нь бие биеэс нь асуулт асуулгана. Хэрэв сурагчдын хэн нэг нь зургаас сэдэвлэн асуусан асуулт нь эхэд бичигдээгүй зүйл байвал нэмж бичих боломж олгоно. Энэ нь сурагчид хоорондоо ярилцах, бие биеэсээ суралцах, хамтран ажиллах, нэг нэгийнхээ санааг дэмжих үйлийн бодит орчин болно. 3. Эхийн алдааг нягталж, засах Сурагчдыг бичиж дууссаны дараа бичсэнээ хянан үзэж найруулгын болон зөв бичих дүрмийн алдаа байгаа эсэхийг хянан үзэх даалгавар өгнө. Энэ үйл ажиллагаанд багш их туслахын зэрэгцээ найз нөхөд, эцэг эхийн тусламж авах боломжийг олгож өгнө. Сурагчид бичсэн цаасан дээрээ засвар хийх аргачлалыг багш хэлж өгөх шаардлагатай. Тухайлбал, гурван өгүүлбэрийн төгсгөл ижил байвал нэгийг нь өөрөөр хэлбэршүүлэх, зөв бичгийн дүрмийн алдаатай үг байвал, үг дутаасан, эсвэл илүүдүүлсэн байвал хэрхэн оруулбар хийх зэргийг маш энгийнээр самбарт бичиж үзүүлж болно. Хүүхэд дэвтэр дээрээ алдсан зүйлээ засаж бичүүлж болно. Зарим багш нар сурагчийн ийм эхний бичлэг буюу нооргийг тусгай цаасан дээр хийлгэдэг туршлага байдаг. 4. Эхийг алдаагүй, хуулж бичих

Сурагч ноорголон бичсэнээ хянаж, засвар хийсний дараа цэвэр цаасан дээр, эсвэл дэвтэр дээрээ сийрүүлэн бичнэ. Эсвэл зурсан зургийнхаа дор энэхүү бичвэрийг хийлгэж болно. Эцэст нь сурагч бүрийн зурсан, бичсэнийг ангийн самбар, хананд байрлуулж, бие биеийнхээ хийж бүтээснийг үзэх боломжийг сурагчдад олгоно. Өөрөөр хэлбэл, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж харилцан суралцах, асууж тодруулах, өөрийн хийснийг бусдад тайлбарлан ярих, харьцуулан өөрийн үнэлгээ хийх үйлийн орчин бүрдүүлж байгаа хэрэг болно.

3.4. Бичсэнээ хянах, сайжруулах

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.4.1. Бичсэн

зүйлийнхээ утгыг нягталж дахин унших

Цээжилсэн шүлэг, ертөнцийн гурав, сургаал үгийг хэрхэн бичсэнээ эх бичвэртэй тулган харах, ямар нэгэн алдаа байгаа эсэхийг шалгах эсвэл хоорондоо солилцож унших

Уншиж, эсвэл сонсож ойлгосон зүйлийнхээ тухай бичсэнийг унших, нягтлан харах

Ямар алдаа гаргасан, түүнийг хэрхэн засаж сайжруулсан талаар нөхдөдөө ярих

Сонгосон зохиол бүтээлийн бүтэц, хэлбэрийг дуурайж бичсэнээ хэрхэн сайжруулж болох талаар бусдаас зөвлөгөө авах, бусдад зөвлөгөө өгөх

Сэдвийн дагуу зохиож бичсэн бичвэрийг сайжруулж сийрүүлэн бичих, алдааг засахдаа өөр өнгийн бэх хэрэглэх

Ангийн хананд сурагчдын бүтээлийг байрлуулах Тухайн ангийн сурагчдын бүтээл байхаас гадна бусад хүмүүсийн бүтээл байж болно. Мөн сурагчид өөрийн бичсэн бүтээлд санал, зөвлөгөө авах зорилгоор бүтээлийг хананд байрлуулж болно.

3.4.2. Хэн нэгтэй хамт дахин сайжруулах (үг, өгүүлбэр, нэмэх, хасах, өөрчлөх)

Сурагчид хос хосоороо хэн нэгний бичсэн эхийг хамтарч уншаад, хэрхэн засаж сайжруулах талаар санал бодлоо хуваалцана. Бичвэрийг сийрүүлэн бичээд эхний бичвэр, хоѐрдахь бичвэрийг зэрэгцүүлэн ангийн хананд байрлуулна. Сурагчид эхний бичвэр болон сайжруулж бичсэн эхүүдтэй танилцана.

Сурагчдын бүтээл

Сайжруулж засах

тэмдэг тэмдэглэгээ

бүхий слайд, үзүүлэн

3.4.3. Зохиосон эхийн талаар ярилцах, асуулт асуух, сайжруулах,

Яагаад энэ сэдвийг сонгож бичих болсон шалгаанаа тайлбарлан ярих Жишээлбэл: Би “Хавар” сэдвийг сонгож авсан. Учир нь хаврын улирлын тухай шүлэг, дуу мэддэг.

Сурагчдын бүтээл

Сайжруулж засах

тэмдэг тэмдэглэгээ

139

сийрүүлэн бичих

Бичсэн эхээ найз нөхдөдөө уншиж өгөх Эхтэй холбоотой асуулт асуух Асуултад хариулах Анхны уншигчдад уншуулах Хэрхэн сайжруулж болох талаар зөвлөгөө авах Зөвлөгөөний дагуу засаж сайжруулах Сайжруулсан бүтээлээ бүтээлийн санд байрлуулах

бүхий слайд, үзүүлэн

3.4.4. Алдаатай бичсэн үгийг олж, засах

Сонгосон эх бичвэрийг унших Ямар алдаа байгааг олж тэмдэглэх Эх бичвэрийг үндсэн эхтэй тулгаж үзэх Буруу бичсэн үгийг үзмэгц ялган таниж, зөв болгон сийрүүлж бичих

Алдаатай бичсэн сонин, сэтгүүлийн хайчилбар

Багшид өгөх санамж Ноорог буюу бичгийн эхийг засаж сайжруулах

• Найруулгын болон зөв бичгийн дүрмийн алдааг хянан, өөр өнгийн бэхтэй үзэг балаар засах, тэмдэглэх хэрэгтэй.

• Энэ нь дахин сийрүүлэн бичихэд тустай. • Бичсэн эхээ анхны уншигч буюу гэр бүлийн гишүүд, найз нөхдөдөө уншуулж

зөвлөгөө авна. • Тэдний зөвлөгөө болон өөрийн санааг нэмж эхийг бүтээл болсон гэж үзвэл багшдаа

өгнө. Бүтээлийг олны хүртээл болгох

• Ангийн сурагчдын бүтээлийн санд өгөх • Өөрийн blog дээр тавих • Бяцхан ном хийх Дүгнэлт Тухайн сурагчийн бичвэр буюу эхийг бүтээл болтол бичүүлэх үйл явц нь сурагчдын

зохион бичих чадварыг хөгжүүлэх арга зам юм. Сайн зохиол бүтээлийн цаана сайн зөвлөн туслагч, хянагч, редактор байдгийн адил

сурагчийн бүтээл чанартай байх эсэх нь багшаас шалтгаална. Иймд багш өөрөө сайн бичигч байх шаардлагыг өөртөө тавьж хөгжих хэрэгтэй.

3.5. Янз бүрийн зорилгоор эх зохиож бичих Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.5.1. Талархал,

мэндчилгээ, заавар бичих

Талархал, мэндчилгээ, зааврын зорилгыг мэдэхийн

тулд уншиж, ажиглалт хийх

талархал мэндчилгээ заавар

Хэнд бүх хүнд зориулан бичнэ

Зорилго

баярласнаа илэрхийлэх, амжилт хүсэх

баяр хүргэх, сайн сайхныг ерөөх

зөвлөгөө өгөх, зааж чиглүүлэх

Үг сонголт

баярлалаа, талархал илэрхийлье

баярын мэнд

хүргэе

анхааруулж байна, зөвлөж байна

Талархал, мэндчилгээ, зааврын тухай харьцуулан

ярьж, ялгаатай болохыг тодорхойлох

Талархал, мэндчилгээ, заавар бичиж турших Засаж сайжруулах

Хайрт ээждээ төрсөн өдрийн

баярын мэнд

хүргэе

140

Өнгийн цаас болон зураг ашиглан янз бүрийн загвар гаргах Өөрийн хийж бүтээсэн загвар дээр талархал, мэндчилгээ, зааврыг бичих

3.5.2. Өөрийн болон гэр бүлийн танилцуулга бичих

Танилцуулга бичихэд бэлтгэх Сурагчдыг багуудад хуваах Багийн гишүүд ангийн ханад байрлуулсан зургуудаас сонгох Сонгосон зургийг ашиглаад гэр бүлийн танилцуулга ярихад бэлтгэх Сонгосон зургийн дагуу бэлтгэснээ найз нөхдөдөө ярих

Танилцуулга бичих Сонгосон танилцуулгыг унших, ойлгох Юуны тухай өгүүлсэн болон эх бичвэрийн зорилгыг тодорхойлох Танилцуулга бичиж турших, найз нөхдөдөө уншиж өгөх, санал бодлоо хуваалцах Өөрийн танилцуулга болон гэр бүлийн танилцуулгын ижил ба ялгаатай талыг хэлэх Танилцуулгыг бичих зааврыг мөрдөх Гэр бүлийн танилцуулга бичихийн тулд аав, ээж болон бусад хүмүүсээ ямар мэдээллийг авсан тухайгаа ярих Өөрийн болон гэр бүлийн танилцуулгыг янз бүрийн хэлбэр, өнгөтэй цаасан дээр бичиж, зураг чимэглэл хийж, ширээн дээрээ байрлуулах

Дуурайн бичсэн эх

зохиолын жишээ

Дуурайн бичүүлэх

зохиол бүхий

тараах материал

Сурагчдын бүтээл

3.5.3. “Ертөнцийн гурав”-ын хэлбэр дуурайж бичих

Цээжилж тогтоосон “ертөнцийн гурав”-ыг бичих, найз нөхдөдөө уншиж өгөх Үгийн утгыг тайлбарлах Дуурайн бичсэн жишээ ажиглах, хэрхэн дуурайж

бичсэнийг тайлбарлах

Дуурайн бичих бүтээлийг сонгох Дуурайн бичиж турших Найз нөхдөдөө уншуулах, зөвлөгөө авах, засаж сайжруулах Бүтээлийн үзэсгэлэн гаргах, бүтээлийн сандаа хийх

Дуурайн бичсэн эх

зохиолын жишээ

Дуурайн бичүүлэх

зохиол бүхий

тараах материал

Сурагчдын бүтээл

3.5.4. Үйл явдлыг төсөөлөн бичих

Үйл явдлыг төсөөлөн бичихдээ төсөөлөн ярих чадвараа ашиглах Энэ зохиолд юуны тухайн өгүүлэх бол? яагаад тэгж бодов? Зохиолыг яагаад ингэж нэрлэсэн юм бол? гэсэн асуултын дагуу ярилцах Үйл явдлыг төсөөлөн бичиж турших, , найз нөхдөдөө уншиж өгөх, санал бодлоо хуваалцах Асуултыг уншаад, төсөөлөн бодоод бичих Жишээлбэл: Уутандаа үрээ тээж явдаг амьтан Архирсан дуутай араатны нэр Шилэн хоргонд сэлж амьдардаг амьтан гэх мэт

Тодорхой

нөхцөлүүдийг

бичсэн тараах

материал, эсвэл

үзүүлэн, слайд

“Монголын уран

зохиолын дээж” УБ

2007

106, 107-р боть

3.5.5. Бяцхан үлгэр, өгүүллэг зохиож бичих

Богино хэмжээний үлгэр, өгүүллэгийг уншиж, ойлгох Луувангийн үр

Хоѐр туулай хамт явж байгаад луувангийн үр олжээ. Луувангийн үрээ хөрсөнд суулгаад усалж гэнэ. Намар болж, тэд амттай лууван хураан авчээ.

Түлхүүр үг: хоѐр туулай, луувангийн үр, хөрс, хураах

141

Үлгэрийн хэлбэрийг дуурайлган үлгэр зохион бичих, турших Найз нөхдөдөө уншиж өгөх Засаж сайжруулах Үлгэрээ найз нөхдөдөө уншиж өгөх

Багшид өгөх санамж

Талархал, мэндчилгээ, заавар, өөрийн болон гэр бүлийн танилцуулга бичих

чадварыг хөгжүүлэх үйл нь загвар жишээнүүдийг унших, загварыг уншаад үг, өгүүлбэр

нөхөж бичих, гүйцээж бичих, дуурайж бичих зэрэг үйл ажиллагаагаар дамжин хэрэгжинэ.

Эдгээр чадваруудыг эзэмшүүлэхдээ үйлийг бие даан хийж гүйцэтгэх орчныг

бүрдүүлэх нь илүү үр дүнтэй байх болно.

Хэрэглээний эхүүдийг бичүүлж сургахын тулд загвар жишээнүүдийг унших,

загварын дагуу нөхөж бичих үйлийг зохион байгуулахаас гадна санаа авч, дуурайж бичих

олон хувилбаруудыг багш бэлтгэх хэрэгтэй.

Талархал, мэндчилгээ, заавар бичих

Талархал, мэндчилгээ, заавар бичих үйлийн алхам

Дээрх төрлүүдээс аль нэгийг сонгож өөрсдөө бичиж турших

Бичсэнээ өөрөө уншиж, засаж сайжруулах

Анхны уншигчдад уншуулж зөвлөгөө авах

Дахин сийрүүлж бичих

Хамгийн сүүлчийн хувилбарыг эхний хувилбартай харьцуулан ямар алдаа

гаргасан, хэрхэн сайжруулснаа ярих

Өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргах

Сурагчдын бичих чадвар харилцан адилгүй байдаг тул сурагчдад өгөх дасгал,

даалгаврыг тэдний чадварт тохируулан ялгаатай байдлаар боловсруулах хэрэгтэй.

Жишээлбэл: Тусламж, дэмжлэг хэрэгтэй сурагчдад зориулагдсан даалгавар

Загвар1

Талархал Найз .................нд

................................... үлгэрийн ................................... дүрд тоглоход баг хийж өгсөнд баярлаж талархсанаа илэрхийлье.

Ангийн анд.......................... .......оны....сарын......

Мэндчилгээ Хайрт ....................... шинэ оны баярын мэнд хүргэж, ................................ хүсье.

Хүндэтгэсэн.......................... .......оны....сарын......

Заавар Тасалгааны ............. худгийн хүйтэн ........ шууд усалж болохгүй. Иймд саванд усаа хийж хонуулаад ......... хэрэгтэй.

Үйл явдлыг төсөөлөн, бяцхан үлгэр зохиож бичих Зургийг ашиглан үлгэр зохион бичих алхам

Зургийг ажиглаад юу, юу байгааг нэрлэх

Өгүүлбэр зохиож бичих

Зургийг ашиглаад баяцхан үлгэр зохиож ярих (Эхний үед багшийн дэмжлэг, чиглүүлэг чухал үүрэгтэй)

Үлгэртээ нэр өгөх

Зохиосон үлгэрээ бичих (Үлгэрийн эхлэл хэсгийг багш зохион өгч болно.)

142

Засаж сайжруулах Жишээ1 Жишээ2

“Ертөнцийн гурав”-ын хэлбэр дуурайж бичих

1. Өгөгдлийг ашиглан ертөнцийн гурав бүтээ бичих

арилсан Боривоо Босож тэнцэж байгаа хүүхэд нэг хөөрхөн нээсэн гөлөг ботго Бой нь

2. Ертөнцийн гурвыг дуурайж бичих

Бой нь арилсан хүүхэд нэг хөөрхөн

Бой нь арилсан хүүхэд нэг хөөрхөн

Босож тэнцэж байгаа ботго нэг хөөрхөн

3. Засаж, сайжруулах, үзэсгэлэн гаргах

Өөрийн болон гэр бүлийн танилцуулга бичих

Гэр бүлийн танилцуулгыг бичүүлэх үйлийг зохион байгуулахдаа сурагчид санаа авч,

дуурайж бичих олон хувилбаруудыг багш бэлтгэх хэрэгтэй.

Зургийг ашиглаад гэр бүлийн танилцуулга бичих

...........................

Туулай өөрөөсөө том лууван олж гэнэ. Түүнийгээ гэртээ яаж хүргэх вэ

гэж бодов. Гэтэл түүн дээр нэг янзага хүрч ирэв. Янзага лууванг нуруундаа

үүрээд туулайн байшинд авчирч өгчээ. Туулай түүнд баярлаж, луувангаар

дайлжээ.

Амттай лууван

Туулай өөрөөсөө том лууван олжээ. Түүнийг найз

нартайгаа хувааж идэв. Шинэхэн лууван их амттай байлаа.

1. Манайхан Манайх ........ ам бүлтэй. Миний аавыг..........................ээжийг ........... гэдэг. Харин дүүг маань .....................гэдэг. Бид амралтын өдөр гэртээ сайхан амардаг. Аав маань бидэнд ................... уншиж өгнө. Ээж маань ................ хийнэ. Би аавын уншсан үлгэрийг ........................... сонсдог. Надад..... сонирхолтой санагдсан.

Манай гэр бүл Манай гэр бүл их аз жаргалтай байдаг. Би аав, ээжийнхээ хамгийн хайртай хүү нь. Би том болоод аав, ээж шигээ бусдыг хайрлаж, хүндэлдэг сайн хүн болно. Би гэр бүлийнхэнтэйгээ байхдаа аз жаргалыг мэдэрдэг. Бүгд бие биенээ хүндэлж, тусалж, урам хайрлаж байдаг.

Долоон одой

Бид ам бүл долуулаа амьдардаг. Зургаас санаа

авч үргэлжлүүлэн бичих.

143

Өөрийн болон гэр бүлийн танилцуулга бичихийн тулд

- Хэнд хаана /уншигч / хандаж ямар зорилгоор хэрхэн танилцуулахаа төлөвлөх

- Багшийн өгсөн нөхцөлийн дагуу танилцуулга бичих

Жишээлбэл:

“Үлгэрийн баатрууд амилсан нь” тэмцээнд оролцохын тулд өөрийн танилцуулгыг

сонирхолтой байдлаар бичих

Өөрийгөө танилцуулахын тулд

- Өөрийнхөө тухай хувийн мэдээллээ товч бичих

- Өөрийнхөө давуу талыг бичих

- Өөрийн амжилтыг бичих

- Засаж сайжруулах зөвлөгөө авах

- Танилцуулгын хэлбэр, дүрсийг сонгох

- Зурган тайлбар хийх, чимэглэх

Үйл явдлыг төсөөлөн бичих чадварыг үнэлэх

Явцын үнэлгээний жишиг даалгавар

1. Үлгэрийн дарааллыг зөв байрлуулж уншаарай.

2. Эхлээд яав? Дараа нь ямар үйл явдал өрнөв? Эцэст нь яав? гэсэн асуултын дагуу

үлгэрийг яриарай. 3. Дараах хувилбараас сонгон үлгэрийг гүйцээж бичээрэй.

Хувилбар1 Зараа, зөгий хоѐр нөхөрлөдөг байж гэнэ. Нэг удаа зараа, зөгий гэртээ урьж дайлахаар болжээ. ........................................................................................................... Хувилбар2 Зараа, зөгий хоѐр нөхөрлөдөг байж гэнэ. Нэг удаа зараа, зөгий гэртээ урьж дайлахаар болжээ. Зараа зөгийн балтай бялуу хийх, түүнд өгчээ. Зөгий түүнийг амтархан идлээ. ......................................................................................................... Хувилбар3 Зараа, зөгий хоѐр нөхөрлөдөг байж гэнэ. Нэг удаа зараа, зөгийг гэртээ урьж дайлахаар болжээ. Зараа зөгийн балтай бялуу хийх, түүнд өгчээ. Зөгий түүнийг амтархан идлээ. Найз минь баярлалаа. Манайд зочилоорой гээд зөгийг гэртээ урив. Маргааш нь зараа тэднийд очлоо. ....................................................................

4.ХЭЛЗҮЙ, ҮГИЙН САНГ ХЭРЭГЛЭХ ЧАДВАР

Үнэг юу ч идэж чадсангүй

гэр лүүгээ буцжээ. Тэр

цагаас хойш үнэг,

тогоруу хоѐр нөхөрлөхөө

больжээ.

Найз минь баярлалаа. Манайд зочилоорой гээд

тогоруу, үнэгийг гэртээ урив. Маргааш нь үнэг

тэднийд очлоо. Тогоруу буудай жигнээд урт

нарийнхан амсартай вааранд хийж үнэгэнд

өгөв.

Үнэг, тогоруу хоѐр нөхөрлөдөг байж гэнэ. Нэг удаа үнэг, тогорууг гэртээ урьж

дайлахаар болжээ. Үнэг зутан чанаж, түүнийг тавганд хийж тогоруунд өгчээ.

Тогоруу зутан идэх гээд чадсангүй, харин үнэг бүгдийг иджээ.

144

4.1. Үгийн аймаг

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

4.1.1. Хэн, юу, ямар, хэд, хэчнээн, яах, яав, яасан гэсэн асуултад хариулагдах үгсийг асуултаар ялган бүлэглэх, хэрэглэх

Сонгосон эхийг унших, ойлгох Асуултад хариулагдах үгийг олж бичих

“Хэрэм” Найз нөхөдтэйгөө тоглох дургүй нэгэн хэрэм байжээ. Би хэнд ч туслахгүй, хэнээс ч тусламж авахгүй гэж боддог байжээ. Өвөл болж, хүчтэй цасан шуурга бодоход үүр зассан мод нь булгаран унажээ. Тэр үед хөрш модонд амьдардаг хэрэм түүнийг гэртээ урьж, сайхан сэтгэл гаргажээ.

Асуулт Юу? Ямар? Яав?

үг хэрэм, цас, мод, үүр

сайхан, хүчтэй

унажээ, урьж, тоглох

Хэн, юу, ямар, хэд, хэчнээн, яах, яав, яасан гэсэн асуултуудыг хэрэглэн асуух өгүүлбэр зохиох

Сурах бичиг

Богино, үлгэр

өгүүллэгүүд

Хүүхдийн

шүлэг яруу

найраг

4.1.2. Өгүүлбэрийг 3-5 асуултаар дэлгэрүүлэх

Сонгосон өгүүлбэрийг унших Асуултаар дэлгэрүүлж ярих Бичиж, турших сайруулах

Хүүхдийн

дууны шүлэг

Багшид өгөх санамж

2005 оноос сурах бичгүүдэд үгийн аймгийг жинхэнэ нэр, тэмдэг нэр, тооны нэр...гэсэн хийсвэр нэр томьѐоны доор шууд тодорхойлолт чээжлүүлэх, чээжилснээ ашиглаад бүлэглэж байсан бол 2009 оноос хойш үгийн аймгийг таниулахдаа тэмдэг нэр, тооны нэр... гэсэн хийсвэр нэр томьѐоноос зайлсхийж юуг нэрлэсэн утгын ангилал дээр нь тулгуурлан хүнийг нэрлэсэн, амьтныг нэрлэсэн, ургамлыг нэрлэсэн, шинжийг нэрлэсэн, тоог нэрлэсэн, үйл хөдлөлийг нэрлэсэн гэх мэтээр таниулж байсан бол энэ сургалтын хөтөлбөрт асуултыг ашиглан үгсийг бүлэглэн хэрэглэж болохыг чухалчилж байгаа билээ. Иймээс асуултын тусламжтайгаар өгүүлбэрийг хураах, дэлгэрүүлэх дасгалуудыг цөөнгүй сонгосон бөгөөд энэ нь үгийг утгаар нь ангилсан ангиллын эхлэл тавигдаж буйг багш нар анхаарах хэрэгтэй.

Тиймээс асуулт тавихдаа асуух утгатай үгийг зөв сонгож хэрэглэж байгааг нь анхааран засаж, дэмжих хэрэгтэй, харин тусгайлан сэдэв болгож сурах бичигт оруулаагүй ч эх зохиож бичих, санаагаа дэлгэрүүлэх, хураах, асуулт тавих, хариулах, харилцан ярих чадварыг хөгжүүлэх зорилгоор асуух утгатай үгийг хэрэглэх улмаар үгийн утгыг таних, бүлэглэх, бүлэглэж сурах чадварыг эзэмшүүлэх зорилгоор үйл ажиллагааг төлөвлөсөн.

4.2. Өгүүлбэр Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

4.2.1. Өгүүлбэрт сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аясыг илтгэх үг хэллэгийг аялга тохируулан хэрэглэх, зөв бичих (асуусан, хүүрнэсэн)

- Үгийн гүн утга өнгө аясыг ойлгож

хэрэглэх

- Үг хэллэгийг өгүүлбэрт өөр өөр

дараалалтай оруулж болдгийг харуулах

- Өгүүлбэрийн хэлэх зорилгыг дууны өнгө

аясаар зөв илэрхийлэх

- Өгүүлбэрийн хэлэх зорилгыг өөрчлөн

бичих (асуух өгүүлбэрийг анхааруулах

өгүүлбэр болгох гэх мэт)

Суралцахуйн зорилтыг

хэрэгжүүлэхэд

тохиромжтой төрөл

бүрийн эх, эхийн хэсэглэл

1.1. Үгийн аймаг 1.2. Өгүүлбэр 1.3. Үгийн сан

Суралцахуйн

зорилтын тоо

2 2 3

145

4.2.2. Цэг тэмдгийг зөв хэрэглэх (Асуултын тэмдэг, таслал)

Өгүүлбэрүүдээс асуусан утгатай үгийг олох, ялгах унших, тайлбарлах Цэцэг яагаад ургадаг юм бэ? Өвөл цас, зун бороо ордог. Харанхуй болохоор загас чи, Хаана чухам унтдаг вэ? Усалдаг учраас цэцэг ургадаг. Өвөл цас, зун бороо ордог. Загас унтдаггүй. Шилэн хоргон дотроо тухлан унтдаг. Бороо цасыг хэн оруулдаг вэ? Асуусан өгүүлбэрт хариулах Асуусан өгүүлбэр зохиох Өгүүлбэрийг уншаад хаана асуултын тэмдэг бичих, хаана таслал тавихыг олох даалгавар хийх

Хаана цэг тэмдэг хэрэгтэй вэ?

нэг гэж юу вэ алтан дэлхий нэг нартай аливааг ивээх онц ачтай Алдааг залруулж бичээрэй. хулганы бяцхан зулзага гайхалтай нэгэн зүйл олжээ тэр олсон зүйл нь цагаан өнгөтөй дөрвөлжин хэлбэртэй сайхан үнэртэй байлаа

Багшид өгөх санамж

1-р ангиас эхлэн хэлний нэгжүүдийг ярьж сурахаас нь эхлэн таниулж байгаа бөгөөд 1-р ангид уншиж бичихээс өмнө, бичигт тулгуур дохио ашиглан ярианы хэлэнд үг, өгүүлбэр эх ашиглан хүмүүс бие биенээ ойлгож харилцаа үүсгэж байгааг ухааруулаад 2-р ангидаа дасгалын зааврыг уншиж ойлгох явцдаа хэлний нэгжүүдийг шууд ялгаж сурсан байна. Жишээлбэл: Өгүүлбэр хэд хэдэн үгээс бүтнэ, томоор эхэлж бичнэ, төгсгөлд нь цэг, асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг зэргийг хэлэх аялга, сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аясаас хамаарч ашигладаг, сонгож хэрэглэдэг болохыг мэдэж авна. 82-90 талууд хүртэл тусгайлан бүлэг болгож оруулсныг алхамчилсан үйлээр нь ашиглаарай.

1. Асуулт хариулт 2-ын ойлгуулах асуусан өгүүлбэр хариулсан өгүүлбэрийн бичлэгийн хэлбэрийг ажиглаж аялгын ялгааг нь сурагчид өөрсдөө гаргах

2. Харилцан яриа бүхий эх ашиглаж уншуулах 3. Хуруу хүүхэлдэй ашиглан харилцан яриа өрнүүлэх 4. Харилцан яриа бүхий эхийг сэтгэлийг хөдөлгөөний өнгө аясаа илэрхийлэн

төлөөлөн унших 5. Зохиол уншаад асуулт зохиох, хариулах загвар ашиглан асуусан ба хүүрнэсэн

өгүүлбэр зохиож сурах 4.3. Үгийн сан

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

4.3.1. Эсрэг утгатай үгийг таних, тайлбарлах

Үгийн эсрэг утгыг олж бичих

хурдан

сайхан

өглөгч

худалч

цэлмэг

Эх, өгүүлбэрээс эсрэг ойролцоо үгийг ялгаж бичих, өнгөөр тодруулах

Цэгийн оронд нөхөх

Өгүүлбэр зохиох Жишээлбэл: Завгүй,Завтай ..................гэж бүү залхуур ..................гэж бүү бухимд

цагаан, харыг Уулын чинээ ... туулайн чинээ ... дийлнэ.

Хосоор нь

харгалзуулахаар

бэлтгэсэн

тараах

материал

Эсрэг утгат

өгүүлбэр нөхөх

материал

4.3.2. Хэлц үгийг чээжилж тогтоох, ойлгох

Хэлцийн үгүүдийг байрлуулж, бүтээх, нөхөж бичих Хэлц үгийг унших Хэлц үгийн утгыг тайлбарлах Хэлц үгийг чээжлэх, тогтоох Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай болоорой.

Хэлц үгийн толь

Үгийн сүлжээ

Хэлцийн утгыг тайлбарласан эхийн жишээ

4.3.3. Гадаад үгийг зөв хэрэглэж сурахын тулд Цээжилж

146

Гадаад үгийг нүдлэн тогтоох

- Гадаад үгийг ялган тэмдэглэх

- Өгүүлбэр эхэд нөхөх

- Танил гадаад үгсээр өгүүлбэр зохиох

- Үгийн сүлжээ хийх

- Үгийн сүлжээн таавар хийх

Гадаад үгийн хэрэглээнд шинжилгээ хийх

тогтоох үгсийн жагсаалт

Багшид өгөх санамж

Сурагчдын үгийн баялгийг нэмэгдүүлэхэд үгийн эсрэг утгыг олох, хэлц үгийг цээжлэх, өдөр тутмын хэрэглээний гадаад үгийг нүдлэх тогтоох зэрэг нь чухал ач холбогдолтой.

Сурагчдын үгийн баялгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа нь хичээл бүр дээр тасралтгүй хийгдэж байх ѐстой. Өдөрт нэг хэлц үгийн утгыг тайлбарлаж хэлц үгийн тайлбар толь хөтлүүлж болно. Мөн багш сурагчдыг урамшуулах, үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, сануулах, зэмлэх зэрэгтээ хэлц үгийг ашиглаж байх нь сурагчдад хэлц үгийн утгыг мэдэхэд дөхөмтэй байж болно. Тухайлбал, өөрийн үг яриандаа өдөр дутам хэлц үгийг хэрэглэх. Танай баг өнөөдрийн түрүү магнай боллоо. Баян ходоод болохгүйн тулд мэрийгээрэй. гэх мэт Сурагчдад нүдэлж тогтоох гадаад үгийн жагсаалтыг гаргаж өгч болно. Жишээлбэл: регистрийн дугаар, балетийн дугуйлан, компъютрийн дэлгэц, спортын ордон, төгрөгийн карт, авто машины зогсоол, хүүхэлдэйн кино,

Сурагчдын хэлцийн утгыг ойлгох чадварт гарч байгаа ахиц дэвшил, өөрчлөлтийг судлан илрүүлэх даалгавар нь дараах хэлбэртэй байж болно.

Хэлцийг уншаад тохирох үгийг нөхөж бичээрэй. Найзтайгаа ............ бол уучлал гуйж сур. Дөлгөөнийг хүмүүс .............. хүү гэж магтдаг. (

малд нүдтэй, ам мурийсан, алга дарам )

ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Танилцуулга Энэ нь гуравдугаар ангийн монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэл болох үлгэрчилсэн төлөвлөлтийн нэгэн хувилбар юм. Тухайн ангийн сургалтын зорилтуудыг унших, бичих, ярих, сонсох чадвар болон хэлзүй, үгийн санг хэрэглэх чадварт хувааж тухай бүрд эзэмших мэдлэг чадварыг үйл ажиллагааны хувилбаруудаар баяжуулан төлөвлөлөө. Эдгээрийг орон нутгийн онцлог, шаардлага, нөөцөөс хамаарч заах дараалал, арга аргачлал нь таны хувьд нээлттэй. Суралцахуйн удирдамж нь уян хатан тул суралцагчдын суралцах хурд, сургалтын цагтай уялдуулан агуулгыг судлах цагаа зохицуулах боломжтой. Сургалтын зорилтуудыг хэрэгжүүлэх явцыг зөв чиглүүлэх үүднээс боломжит үйл

147

ажиллагаа, хэрэглэгдэхүүний зарим санааг оруулав. Гуравдугаар ангийн хөтөлбөрийн агуулга нь бүлэг бүрийн зорилгын хүрээнд суралцахуйн үйлээр баримжаалсан зорилтуудыг тодорхойлж өгсөн бөгөөд энэ нь унших, ярих, бичих, сонсох арга барил эзэмшсэнээр аливаа мэдээллийг ойлгон боловсруулж хэрэглэх, түүнийгээ зөв илэрхийлэх чадвартай болгоход чиглэсэн юм. Цөм хөтөлбөрт:

Чадвар 1. Унших 2.Ярих-

сонсох

3. Бичих 4.Хэлзүй, үгийн санг

хэрэглэх

Бүгд

Суралцахуйн

зорилтын тоо

18 10 27 7 62

Эндээс харвал унших, бичих үйлээр эзэмших чадвар түлхүү байгаа нь уншиж, сонсож ойлгосноо ярьж, бичиж илэрхийлэх, ингэхдээ хэлзүй, үгийн сангийн мэдлэгээ хэрэглэх чадвартай болгох зорилготой юм. Хичээлийн жилийн хугацаанд дээрх 62 чадварыг эзэмшсэн байх нь л хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн байх болно. Хөтөлбөрийн агуулга нь анги бүрт өргөжин тэлж гүнзгийрснийг дараах “Эхийн агуулгыг ойлгох” гэсэн нэг бүрэлдэхүүнээс л жишээлэн харж болно.

Энэ зүй тогтол нь сурагчдын сурах үйлийн ахицыг бодитоор харах, нөгөө талаас

хичээлийн агуулгын багтаамжийг тогтооход баримжаа болох давуу талтай тул зөвхөн 3

дугаар ангийн хөтөлбөр гэж салгахгүйгээр 1- 5 дугаар ангийн агуулгыг бүхэлд харж судлах

нь илүү үр дүнтэй байх болно. 1. УНШИХ ЧАДВАР

Хөтөлбөрийн унших агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн нь дараах 6 хэсэгтэй, хэсэг

бүр нь суралцахуйн тодорхой зорилт болон задарч байгаа.

1.1. Үгийн утга ойлгох

Унших чадварын эхний алхам нь үгийн утгыг ойлгож, зохиол дахь үгээр агуулгыг ойлгох

явдал юм. Үгээр илэрхийлэх утга нь өөрийн ойлгосноор, толь бичигт, тухайн зохиолд гэсэн

1 дүгээр анги 2 дугаар анги 3 дугаар анги 4 дүгээр анги 5 дугаар анги

Эхийн а

гуул

гыг

ой

лго

х Эхийн

агуулгыг ерөнхийд нь ойлгох

Уншсанаа ярих

Эхийн хэсгийг сонгож, дахин унших

Эхийг уншаад энгийн асуултад хариулах

Эхийн агуулгыг ерөнхийд нь ойлгох

Уншсанаа дарааллын дагуу ярих, бичих

Уншсан эхээс сонирхсон хэсгээ дахин унших

Асуултад тохирох хэсгийг эхээс сонгож унших

Эхийн агуулгыг ойлгож, чухал гэж үзсэн хэсгийг ялгах

Уншсанаа учир шалтгааны дарааллаар тайлбарлан ярих, бичих

Эхээс баатрын ба

зохиогч (өгүүлэгч) -ийн хэлсэн үгийг ялгах

Эхийн учир шалтгаан, холбоо хамаарлыг тодруулсан асуулт асуух

Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг ялган таних

Эхийн гол санааг ойлгох, тайлбарлах

Уншсан зүйлийнхээ учир шалтгаан, холбоо хамаарлыг судлах

Эхээс баримт ба үзэл бодлыг ялгах

Эхийн агуулгыг нэгтгэн дүгнэх асуулт асуух

Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийн холбоо хамаарлыг тайлбарлах

Нэг сэдэвтэй хоѐр эхийг харьцуулж дүгнэх

Уншсан зүйлийнхээ учир шалтгааныг дүгнэн ярих, бичих

Эхээс бодит явдал ба уран сэтгэмжийг ялгах

Эхийг үнэлж дүгнэх асуулт асуух

Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсэг тус бүр дэх цогцолборын холбоо хамаарлыг олох

Эхээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг цуглуулах, танилцуулах

Чадвар 1.1. Үгийн

утгыг

ойлгох

1.2. Эхийн

агуулгыг

ойлгох

1.3. Эхийн

далд утгыг

бүтээлчээр

ойлгох

1.4. Уран

зохиолын эх

унших

1.5. Хэрэглээ-

ний эх унших

1.6. Сонгон

унших

Суралцахуйн

зорилтын тоо

2 5 2 4 4 1

148

3 нөхцөлд ямар ямар байгааг ялгаж мэдэх боломж олгохоор хөтөлбөр удирдамжид

тусгасан.

Хөтөлбөрт байгаа - Хам сэдвийн хүрээнд үгийн утгыг мэдэх, тайлбарлах

- Хялбар толь бичиг, үгийн цэсээс хэрэгтэй үгээ олж, утгыг мэдэх, хэрэглэх гэсэн 2

зорилтыг суралцахуйн үйл ажиллагаар дэлгэрүүлэн задалж өгснийг харуулъя.

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.1.1. Хам

сэдвийн

хүрээнд үгийн

утгыг мэдэх,

тайлбарлах

Утга нь танил биш үгийн утгыг ойлгон уншихдаа

- Зурж тэмдэглэх, эсвэл тусгай тэмдэглэгээ наах

- Танил биш үгийн илэрхийлэх утгын талаар саналаа

дэвшүүлэхдээ өгүүлбэр дэх тухайн үгийн өмнөх,

дараах үг, бусад өгүүлбэрийн утгатай холбон ойлгох

- Танил биш үгийг мэддэг үгтэйгээ харьцуулахдаа адил

төстэй хэсгүүд байгаа эсэхийг нягталж үгийн утгыг

ойлгох

- Гаргасан саналыг толь бичиг ашиглан

тайлбарлахдаа аль утга нь илүү оновчтой байгаа,

мөн өөр ямар үгээр илэрхийлж болох талаар ярилцах

- Зохиогчийн сонгон авсан энэ үг уншигчдад хэрхэн

нөлөөлдгийг тайлбарлах гэх мэт төрөл бүрийн

даалгавар ажиллах. Жишээ нь: Зохиогч “архирсан”

гэсэн үгийг яагаад сонгов? энэ үгийг сонгосон нь

түүний ямар зан чанарыг тодотгов? Энэ үг чамд

ямар мэдрэмж төрүүлж байна вэ? гэх мэт.

Зарим утга нь мэдэгдэхгүй, хүнд үгийн утгыг олохдоо

сонгино хальслах аргаар хайж олох

- Энэ үгийн зохиол дахь болон ерөнхий утга нь юу вэ?

- Ямар бүтцийг өөртөө агуулж байна вэ?

- Эхийг дараах байдлаар мэдрэхэд энэ үг туслах уу?

Өөрөөр хэлбэл харах сонсох, мэдрэх үнэрлэх гэсэн

утгыг энэ үг илэрхийлэх үү?

- Энэ үг надад ямар нэгэн хүн, амьтан болоод газрын

талаар хэлж байна уу? Эсвэл энэ үг сэтгэл хөдлөл

болоод хэн нэгний хандлагыг илэрхийлж байна уу? гэх

мэтээр эрж хайх

Монгол ѐс

заншил, мал аж

ахуйтай

холбоотой эхээс

уншиж үгийн утгыг

мэдэх

Зэрлэг ба

тэжээмэл амьтдын

тухай бичсэн

эхээс амьтдын

зүс, зан ааш,

шинж заасан үгийг

олж тайлбарлах,

эсрэг утгаар нь

солин

найруулахад

найруулгад гарч

байгаа ялгааг

тайлбарлах гэх

мэт.

1.1.2. Хялбар

толь бичиг,

үгийн цэсээс

хэрэгтэй үгээ

олж, утгыг

мэдэх,

хэрэглэх

Танил биш, тэмдэглэж уншсан үгээ толь бичиг болон

сурах бичгийн ард жагсаасан үгийн толиос мэдэж, эхийг

ойлгон уншихдаа

- Эхэд байгаа танил биш үгийг тэмдэглэх

- Цагаан толгойн үсгийн дарааллаар жагсааж бичих

- Толгой үсгээр нь хайж олох

- Үгийн тайлбарт байгаа танил биш үгийг толь

бичгээс дахин дэлгэрүүлж унших. Жишээ нь:(АРХИРАХ

араатан амьтан бүдүүн дуугаар хүрхрэн ярдаглах)

(ЯРДАГЛАХ ярдаг зан ааш гаргах, адайр зан гаргах)

(ЯРДАГ амьтны хэдэрлэх)

(ХЭДЭРЛЭХ хэдэр ярдаг зан байдал гарган аашлах)

(ХЭДЭР хүн амьтны зан ааль дошин хэвцэг)

- Толь бичигт байгаа тухайн үгийн бүх утгын тайлбарыг унших. Жишээ нь:

(ДҮЛИЙ:I чих огт сонсохгүй буюу муу сонсох)

“Монгол хэлний

товч тайлбар

толь” (Я.Цэвэл,

УБ., 2013, 2

дугаар хэвлэл)

“Монгол хэлний

дэлгэрэнгүй

тайлбар толь”

(Монгол Улсын

ШУА-ийн Хэл

зохиолын

хүрээлэн, УБ.,

2008)

“Монгол хэлний

өвөрмөц хэлцийн

толь” (Б. Уянга

149

(ДҮЛИЙ:II бөөрөнхий мөөгөнцөр зүйл тэнгэрийн дүлий)

(ДҮЛИЙ: III бүдэг цэхэр, гэрэл муутай , дүлий хөх, дүлий

шил)

- Хам сэдэвт орсон үгийн утгыг сонгож авах

- Эхэд үндсэн утгаараа ороогүй үгийг ялган тэмдэглэж

утгыг олох

нарын УБ., 2011)

гэх мэт төрөл

бүрийн толь бичиг

Багшид өгөх санамж:

Хам сэдвийн хүрээнд үгийн утгыг мэдэх, тайлбарлах. Багш уншиж байгаа зүйлийн утга

агуулгыг ойлгоход шаардагдах зарим үг хэллэгийг урьдчилан бэлтгэж, ямрыг нь уншихын

өмнө, алийг нь уншсан дараа тайлбарлаж ярилцахаа төлөвлөх юм. Жишээ нь: АРХИРАХ

(араатан амьтан бүдүүн дуугаар хүрхрэн ярдаглах) гэсэн нэг л үгийн утгыг мэдэхийн тулд түүнээс урган

гарсан 5 үгийг мөн толиос харах шаардлага гарч байна. Энэ нь үгийн утгыг өргөн хүрээнд хэрэглэж сурахад

хэрэгтэй билээ.

Уншлагад бэлтгэх үйл ажиллагааны үед үгийн утгын талаар багшийн тайлбараас гадна

сурагчдын чөлөөт яриа, харилцан яриа их чухал үүрэгтэй. Гэхдээ уншлагад бэлтгэх ажил

нь унших хүсэл эрмэлзлийг өрнүүлэх зорилготой ч хэт их цаг зарвал үндсэн агуулгад

зарцуулах цаг хүрэлцэхгүй гэдгийг тооцох хэрэг гарна.

Танил биш үгийн тайлбарыг хийхдээ бие даан бичих бэрхшээл учирдаг хүүхдүүдийг

эхэлж яриулаад дараа нь бичүүлэх гэх мэт өөрийнх нь илэрхийлэх онцлогт тулгуурлан өөр

өөр арга хэрэглэж болох юм. Хичээл зааж байхдаа багш “Энэ хичээл дээр та нарын

мэдэхгүй ийм ийм үг байгаа, энэ нь ийм утгатай” гээд шууд хэлж өгөөд зохиолоо уншуулах

нь төдий л сайн арга биш байдаг. Учир нь зарим сурагч тэр үгийн утгыг мэдэж байдаг,

зарим нь өөрөө энэ үгийг олж өмнөх хойтох үгээс нь эсвэл өгүүлбэрийн утгаас эргэцүүлэх

чадвар нь сайжрах боломж байдаг зэргийг харгалзан үзэж төлөвлөлтөө хийх нь үр дүнтэй.

Үгийн утгыг мэддэг сурагчдаар тайлбар хийлгэвэл ихэд урамшин цаашид олон үгийн утга

тайлбарлаж чаддагаа харуулахын тулд өөрсдөө бие даан хичээж сургалтын бус цагаар ч

шинэ үгэнд анхаардаг болох сайн талтай. Сурагчид унших явцдаа мэдэхгүй үгээ олж,

утгыг мэдэж чадаж байна гэдэг бол ойлгон унших чадвар болон хэр зэрэг бүтээлч уншиж

байгааг нь хянах нэг арга ч болж болох юм. Сурагчдын хийсэн ажлыг анги болон

сургуулийн хэмжээнд дэлгэн үзүүлбэл тухайн даалгаварт санаа тавьж бүтээлчээр ханддаг

болоход тустай. Энэ нь багш нэг удаа сайн гэж үнэлснээс илүүтэй явцын сайн үнэлгээ

болдог. Учир нь сурагчид өөрийнхөө хийсэн зүйлийг бусдын хийсэнтэй харьцуулж өөрийн

давуу ба сул талаа олж харан, дараа нь яаж хийх аргаа бусдынхтай харцуулан олж авдаг.

Ер нь хүүхдийн өөрийнх нь хийсэн зүйл ямар ч үед хамгийн үнэ цэнэтэй зүйл нь байдаг

тул алдаатай байсан ч түүнийгээ ямагт чухал зүйл гэж үзсээр байдаг. Найзууд болон

ангийнхандаа өөрийн хийснээ яагаад ингэж зурах, будах, бичих болсноо тайлбарлаж,

ярих дуртай байдаг ба ингэж байхдаа өөрөө хөгжиж байдаг сайн талтай.

Үгийн утгыг тайлбарлах явцад нэрлэх үгсийн тухай ойлголттой холбон дэлгэрүүлэх.

Жишээ нь: Энэ үгийн утга нь “......” байж магадгүй яагаад гэвэл.... гэх зэргээр үгийн

утгыг аль болох олон талаас нь тайлбарлуулснаар дараа дараагийн суралцахуйн

зорилтод дэмжлэг болно.

Үгийн утга ойлгох чадварт явцын үнэлгээ хийх нэгэн хувилбарыг санал болгож байна.

Даалгаврын аргачлал:

Нэгдүгээр алхам: Сурагч бүр дараах ажлыг хийнэ.

Тухайн эх сэдвээр үзсэн шинэ үгээс сонгон нэг өгүүлбэр бүтээж бичнэ.

Бичсэн өгүүлбэрийнхээ үг болгоныг тусдаа цаас/карт/ дээр бичнэ.

Үг бичсэн картаа хос болсон нэг сурагчид өгч, өөрийнх нь картыг авна.

Картан дээр бичсэн үгийг эвлүүлж өгүүлбэр болгоно.

Тэд хэдэн ч өгүүлбэр бүтээж болно.

Өгүүлбэрийг сайжруулахын тулд шинэ карт ашиглан үг нэмж бичнэ.

Хоѐрдугаар алхам: Өгүүлбэрийг нийлүүлэх

150

Бичсэн өгүүлбэрээ холбоос үгийг ашиглан нийлмэл өгүүлбэр болгоно.

Холбоосуудыг өөр өөр өнгөтэй картан дээр бичнэ.

Өгүүлбэрүүдийг холбоосоор холбон урт өгүүлбэр зохиосноо уншиж, тайлбарлан

бусдын санал үнэлгээг авна.

Багш, сурагчид ганцаараа болон хосоороо хэрхэн ажиллаж байгаа ямар үг өгүүлбэр

илүү бэрхшээл үүсгэж байгаа, хэн олон үгийг оновчтой нэмж байгаа, зохиосон өгүүлбэр нь

хэр оновчтой болсон, хэний ургуулж зохиох, зөв дараалалд оруулах чадвар хурдан байгаа

гэх зэргээр явцын үнэлгээний тэмдэглэгээг сайн хийх нь чухал. Жишээ нь:

Картан дээр бичсэн сурагчийн өгүүлбэр:

Энэ картыг авсан сурагч “Бид улаалзгана, долоогоно ургасан төгөлд зугаалав.” гэж

эвлүүлнэ. Эхний картыг эвлүүлсэн сурагч “гэнэт” гэсэн холбоосоор холбогдох хоѐр дахь

өгүүлбэрийг санал болгож эхний сурагчид буцаан өгнө.

Энэ картыг авсан сурагч “Гэнэт хүчтэй аадар бороо асгаж, цахилгаан цахив.” гэсэн

өгүүлбэр бүтээнэ.

Сурагчид дээрх байдлаар нийлмэл өгүүлбэр бүтээсэн бол заавал энгийн өгүүлбэр гэж

шаардах хэрэггүй. Гуравдугаар ангийн сурагчдын хувьд шинээр мэдсэн үгсээ эргэн санаж,

утга төгөлдөр зөв өгүүлбэр зохиох нь л чухал. Энэ дасгалд сурагчдын өмнөх хичээлүүдээр

үзсэн долоогоно, улаалзгана, төгөл, аадар, цахилгаан гэсэн үг орсон байхаар хоѐр

сурагч төлөвлөлт хийсэн байна.

Гуравдугаар алхам: Сурагчид өөрийн зохиосон өгүүлбэрт байгаа дээрх үгийн утгыг бие

биеэсээ асууж ярилцана. Жишээлбэл:

Эхэд байгаа зарим үг хэллэгийн утгыг тодруулах, зураг биет зүйлсээр дамжуулан утгыг

ойлгуулах арга ч байж болно.

Мөн илүү өргөн хүрээтэй олон төрлийн холбоосыг зохих ѐсоор ашиглаж байгаа зэрэг

ахисан түвшний даалгавар гүйцэтгэхэд хичээлийн явцад анхаарах хэрэгтэй. Жишээ нь:

Хэрэв тийм бол, дараа нь гэх мэт.

Сурагчдын үгийн утгыг ойлгон унших чадварыг үнэлэхэд ашиглаж болох дараах

хувилбарыг санал болгож байна.

Үгийн утгыг ойлгон унших чадварыг үнэлэх хуудас. Загвар 1 Чадвар Илрүүлэх шалгуур Хааяа Ихэвчлэн Үргэлж

Үгийн

утга

ойлгох

Үгийн утгыг ойлгохын тулд толь бичиг

ашиглах

Үгийн утга ойлгохдоо өгүүлбэрийн хам

бүтцээс гаргах

Үгийн ойролцоо утгаас зөв сонголт хийх

Мэддэг үгийнхээ бүтцээс хөөж, үгийн

утгыг ойлгох

улаалзгана

ургаса

н төгөлд

бид зугаалав. долоогоно

цахилгаан цахив. гэнэт

т бороо асгаж аадар хүчтэй

аянга

улаалзгана-өнгө улаан,

хүжний үнэртэй,

хонгорцоглон ургадаг

жимс

долоогоно-мөчиртөө өргөстэй,

хөрөөний ир мэт навчтай

модонд ургадаг жижиг

бөөрөнхий жимсгэнэ

төгөл- уулнаасаа тасарч хєндий талд бөөгнөрөн ургасан хэсэг мод

аадар-ширүүн усархаг бороо

долоогоно улаалзган

Улаалзгана, долоогоно

хоѐрын ижил ба ялгаатай

талыг үгийн утгын тайлбар,

зураг ашиглан гаргах

151

Үгийн сангийн баялаг мэдлэгтэй байх

(Ямар ч сэдвээр бичсэн эхийг ойлгох)

Хялбар толь бичиг, үгийн цэсээс хэрэгтэй үгээ олж, утгыг мэдэх, хэрэглэх. Сурагчдыг

мэдэхгүй үгээ “Монгол хэлний тайлбар толь” ашиглаж олдог аргад сургаснаар нэг үгийн

утгыг хайж байх явцдаа бусад утгуудыг мэдэх, мөн нэг язгууртай төрөл үгийн утгыг ч

мэдэх сайн талтай. Энэ нь бие даан сурч болох юм байна гэсэн итгэлтэй болоход ч

тусалдаг. Жишээ нь: Д.Дамбийжанцан зохиолчийн “Бяцхан найз” өгүүллэгийг хот суурин

газрын хүүхдүүд уншаад олон шинэ үгийн утгыг мэдэж авч болно. Жишээ нь: Морь

шилгээх (1.морь малын биеэ сэгсэрхийлэх 2. хүний хүзүүгээ хөдөлгөн сажих 3.юмыг сажиж

сэгсэрхийлэн хөдөлгөх), эдгээр 3 утгыг нэг дор мэдэж авах боломжтой тул 2 ба 3 дахь

утгыг өгүүлбэр зохиолгон хэрэглээнд оруулах нь ойлгож тогтооход нэмэртэй. Мөн энэчлэн

адуу янцгаах, тэмээ буйлах, үхэр мөөрөх, хонь, ямаа майлах зэрэг дуу чимээ, үйл

хөдөлгөөний тухай гэх мэт олон шинэ үгийн утгатай танилцах бол хөдөө орон нутгийн

хүүхдийн хувьд энэ нь мэддэг танил зүйл байх учир Сувдаа охин шиг жижигхэн тэмээ, том

тэмээ гэж ярьж байгаа хот суурин газрын найзуудынхаа таван хошуу малын настай

холбоотой үгийн санд туслах шинэ үгийг санал болгож бичье гээд сурагчдаар бичүүлж

болох юм. Энэ явцад сурагчид өөрсдийн мэдэхгүй байсан үгээ мэдэж, бататгах боломжтой

болно. Нөгөө тал нь дээрх “шилгээх” гэсэн үгийн 2 ба 3 дахь утгыг мэдэх нь тэдний хувьд

мөн л шинэ зүйл. Мөн сурагчид бусдад тусалж байгаа, миний мэдлэг хүнд хэрэг болж

байна гэсэн сэтгэлээр аливаад хандахдаа хийж байгаа үйлээ илүү сайн нягталж, сэтгэл

гарган зорилготойгоор үйлийг гүйцэтгэдэг. Багш сурагчдын унших чадварт тохируулж

тараах материал бэлтгэж болно. Жишээ нь: Унших чадвар султай сурагчдад үгийн утгыг

зургаар бэлтгэн өгч ойлгуулах, үгийн утга тайлбарлах “Энэ юу вэ” тоглоомын арга

хэрэглэх гэх мэт.

Үгийн утга тайлбарлахдаа “Монгол хэлний тайлбар толь” ангид хүрэлцэхгүй байгаа

тохиолдолд сурах бичгийн хавсралтад байгаа үгийн толийг ашиглана. Мөн Я.Цэвэлийн

“Монгол хэлний товч тайлбар толь”-ийг tsevel.toli.query.mn гэсэн хаягаар орж

интернетээс татаж аваад ашиглаж болно.

1.2. Эхийн агуулгыг ойлгох

Эхийн агуулгыг ойлгох гэсэн бүрэлдэхүүн хэсэгт байгаа суралцахуйн таван зорилт тус

бүрийг нь суралцахуйн үйл ажиллагаар дэлгэрүүлэн задалж өгсөн болно. Үүнд: Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.2.1. Эхийн

агуулгыг

ойлгож,

чухал гэж

үзсэн хэсгийг

ялгах

Чухал хэсгийг олохын тулд гүйлгэн уншихдаа

- Уншиж эхлэхийн өмнө унших зорилгын талаар бодох

- Унших явцдаа таамаглал дэвшүүлж, тэр таамаглалдаа

хариулт хайж гүйлгэн унших

- Өөрт хэрэгтэй мэдээллийг олохын тулд гүйлгэн унших

- Асуултад хариулахын тулд гүйлгэн уншиж тохирохыг

сонгох

Зохиолын аль хэсэг хамгийн чухал мэдээлэл агуулж байгааг

- Яагаад энэ хэсэг чиний анхаарлыг их татав?

- Энэ зохиол өвөрмөц гэдгийг аль хэсгээр батлах вэ? гэх

мэт асуултын дагуу ярилцах

Чухал хэсгийг олохын тулд баатруудын үйлийг харьцуулан

уншихдаа

- Бааатруудын хийсэн үйлүүдийг ялгаж жагсаах

- Баатруудын хийсэн үйлээс чухлыг ялгах

- Нэг баатрын үйлээс чухлыг нь ялгах

Эхийг хурааж уншихдаа

- Гол биш гэж үзсэн зүйлээ дарж, хасаж унших

Богино

өгүүллэг,

сургамжтай

үлгэрээс

сонгон авах.

Жишээ нь:

“Богинохон

нөхөрлөл”

“Битгий ай”

“Жинхэнэ

найзууд” гэх

мэт

Бие даан

ажиллах

152

- Эхийн зарим хэсгийг яагаад гол биш гэж үзсэн талаар

ярилцах

- Үлдсэн хэсгийг уншихад ямар ойлголт үлдэж байгааг

ярилцах

- Гол зүйлийг тэмдэглэж унших

- Гол зүйл нь үлдсэн эсэхийг нягталж унших

- Гол гэж үзэж байгаагаа тайлбарлах

Зааврын дагуу эхийг хурааж бичихдээ

- Баатрын үйл хөдлөлийг хурааж бичих

- Нэг баатрын үйл хөдлөлийг хөөж унших, бичих

- Эхийг хурааж гол зүйлийг бичих гэх мэт

- Уншиж байхдаа гол чухал хэсэг, мэдэхгүй үг, сонирхолтой

хэсгийг тэмдэглэж унших

даалгаврын

сан

1.2.2. Эхээс

баатрын ба

зохиогч

(өгүүлэгч)-

ийн хэлсэн

үгийг ялгах

Зохиогч (өгүүлэгч)-ийн хэлсэн үгийг ялгахдаа

- Газар орон, цаг хугацааг танилцуулсан хэсэг

- Баатрын дотоод, гадаад хөргийг танилцуулсан хэсэг

- Үйл явдлын дараалал, холбоосыг хүүрнэсэн хэсэг

- Баатруудын ижил болон ялгаа, нөхөр болон дайсагналыг

тайлбарласан хэсэг гэх мэтээр ялгаж болно

Баатрын хэлсэн үгийг ялгахдаа

- Харилцан яриа бүхий хэсэгт ....юу гэж хэлснээс болоод

....хариулт авах болсон бэ?

- Өөрөө өөртэйгээ ярьж байгаа хэсэгт ....тэгж хэлсэн нь

өөрийнх нь ямар зан чанарыг тодруулсан бэ? гэх мэт.

Суралцахуйн

үйл

ажиллагаанд

заасан үйлийг

хийлгэж

болохуйц

богино

өгүүллэг,

үлгэр, аман

зохиолоос

сонгон авах.

1.2.3. Унш-

санаа учир

шалтгааны

дарааллаар

тайлбарлан

ярих, бичих

Уншсанаа учир шалтгааны дарааллаар ярьж бичихдээ

- Энэ эхэд ямар зүйлийг чухалчилсан байна вэ?

- Үүнийг ... хийсэн нь ямар шалтгаантай байсан бэ? Жишээ

нь: Анчин:

Бугыг хараад цүнхээ газарт тавьчихсан.

Бугыг хойноос нь хөөсөн гэсэн хоѐр үйл хийсэн. Энэ нь өөр

өөр шалтгаантай юу? Нэг шалтгаантай юу? гэдгийг олж

мэдэх

- Би өөрийн өмнөх ...ойлголттой энэ ойлголтыг хэрхэн яаж

холбох вэ?

- Зохиогчийн сонгон авсан ....үг ...учир шалтгааныг илрүүлэх

гэсэн гэх мэт.

Уншсан эхээс гол утга санааг илэрхийлсэн хэсгийг сонгон авч

найруулан бичихдээ:

- Эхийн хэсгийг анхааралтай, тогтоож уншаад үйл явдлын

дарааллыг алдагдуулахгүй найруулж бичих

- Эхийн эхлэл, төгсгөл хэсгийг анхааралтай уншаад

найруулан бичих

- Эхийн гол утга санааг илэрхийлсэн хэсгийг сонсоод

найруулж бичих

- Уншсан хэсгээс өөрт таалагдсан хэсгийг тогтоож

найруулан бичих, бичихдээ ойролцоо утгатай үгийг

ашиглах

- Эхийн үйл явдлын өрнөл дунд дүрүүд хоорондоо хэрхэн

холбогдож байгааг гаргахын тулд томчуудын дүр,

хүүхдүүдийн дүр, нөхөд, эсрэг дүр, гэр бүлийн холбоотнууд,

миний дуртай дүрүүд гэх мэтээр ангилах

- Дүрүүд нэг бүлгээс нөгөөд шилжиж байгаагийн учрыг

Найруулан

бичихэд

тохиромжтой

богино

өгүүллэгээс

сонгон авах

Дүрүүдийг

ангилж

болохуйц

богино

өгүүллэг,

үлгэрээс

сонгон авах

153

тайлбарлах

1.2.4. Эхийн

учир

шалтгаан,

холбоо

хамаарлыг

тодруулсан

асуулт асуух

Уншсан зохиолын дүрүүдийг харьцуулах, адилтгах, дараалал

тогтоох, учир шалтгааныг тогтоох асуулт тавихдаа

- Яагаад? ямар учраас гэх мэт учир шалтгааны асуулт

хэрэглэх

- Ямар учраас үүнийг ...?

- Ямар асуулт урган гарч ирсэн?

- Яагаад энэ өөрчлөлт гарах болсон бэ?

- Зохиогч чамд ямар асуудлыг бодуулахыг хүссэн бэ?

Яагаад?

- Энэ зохиол үнэн байж болох уу? Түүнийг чи яаж мэдэв?

- Чамд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн ямар дүр байна вэ?

Яагаад?

- Өөртэйгөө болон хэн нэгэнтэй адилтгаж болох дүр байна

уу? Яагаад?

- Өрөвдсөн, өхөөрдсөн, бахархсан дүр байна уу? Яагаад?

- Зохиогч .... үгийг яагаад хэрэглэсэн бэ?

- Хэрвээ ... байхгүй байсан бол зохиолч ямар үг хэрэглэх

байсан бэ? Яагаад? гэх мэт.

Эхэд цаг хугацаа ба орон зай, гол үйл явдлуудын холбоо

хамаарлыг тодруулах асуулт тавихдаа

- Үйл явдал хэзээ, хаана өрнөснийг юугаар батлах вэ?

- Бидний амьдарч байгаа цаг үед энэ явдал өрнөх боломжтой

юу? Яагаад?

- Өмнө болсон үйл явдал дараагийн үйл явдалтай юугаар

холбогдож байна вэ? Яагаад?

- Түүнийг чи яаж мэдсэн бэ? Юугаар батлах вэ?

Төрөл бүрийн

даалгавар,

даалгаврын

зөвлөмж өгсөн

байх.

Өөрийн ахиц

ололтыг

шалгаж үнэлэх

үнэлгээний

хуудсууд

“Монголын

хүүхдийн уран

зохиолын

дээж” I,II

дэвтэр, УБ.,

2009

1.2.5. Эхийн

эхлэл, гол,

төгсгөл

хэсгийг

ялган таних

Зохиолын эхлэл хэсгийг тайлбарлахдаа

- Үүнийг зохиолын эхлэл хэсэг гэдгийг яаж мэдсэнээ

тайлбарлах

- Газар орныг танилцуулсан..... хэсэг байгаа эсэх

- Цаг хугацааг танилцуулсан .....хэсэг байгаа эсэх

- Баатрыг танилцуулсан .....хэсэг байгаа эсэх

Зохиол цааш яаж үргэлжлэхийг таамаглан ба төсөөлөн

бодохдоо

- Зохиолын баатар үүнээс цааш яасан бол?

- Хэрэв үүнээс илүү сайн үйл хийсэн бол тэр нь юу байж

болохыг бодъѐ гэх мэтээр таамаглах

- Хэрэв “...“ гэж хэлээгүй бол цааш яах байсан бол гэх

мэтээр төсөөлөх

Энэ нь зохиолын гол хэсэг гэдгийг яаж баталж болохыг

олохдоо

- Зохиолын эхний хэсэгтэй холбоотой ... үйл явдал гарч

байгаа болохоор төгсгөл байж болох юм.

- ...энэ үйл явдал нь зохиолын эхлэл хэсгийн .... үйл явдлыг

баталж чадаж байна гэх мэт.

Зохиолын үйл

явдал нь

шугаман

бүтэцтэй

өрнөж байгаа

хүүхдийн

зохиолоос

сонгон авах.

Урвуу үйл

явдалтай

зохиол байвал

эхлэл, болон

төгсгөл нь

тодорхой

хүүхэд олоход

хялбар байх.

154

Энэ хэсэг нь зохиолын төгсгөл хэсэг гэдгийг яаж баталж

болохыг олохдоо

- Үүнээс цааш зохиол өрнөх боломж байна уу? Яагаад?

- ... энэ хэсгийг цааш үргэлжлүүлэхгүй гэвэл яаж дуусгах нь

зөв бол гэх зэргээр ярилцах боломжийг сурагчдад олгохын

тулд баг бүрт эдгээр асуултыг өгөх гэх мэт.

Багшид өгөх санамж

Сурагчид өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр, тодорхой аргачлалтай уншиж сурвал бүтээлч

уншлагад суралцах болно. Үүнээс заримыг дурдвал:

Гүйлгэн уншиж, агуулгыг ерөнхийд нь ойлгох

Уншиж байгаа зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлж өмнөх агуулгатай яаж холбогдож

байгаа хойшид гарах агуулгад ямар холболт болохыг тогтоохыг оролдох

Өөрийн санааг тодорхой илэрхийлэхийн тулд зохиогчийн илэрхийлэх гэсэн санааг

бүрэн, тодорхой ойлгохын тулд тэмдэглэж унших

Асуултад хоѐрдмол утгагүй хариултыг хайх

Төрөл бүрийн тэмдэглэл, тэмдэглэгээ хийж унших гэх мэт.

Ийм дадлыг эзэмшсэнээр жинхэнэ унших аргад суралцаж улмаар ихийг мэдэх боломж

бүрдэж, ухаарч унших дадлыг эзэмших ба амьдралыг гүнзгий ойлгож, уншиж буй зүйлийг

"мэдэрч", тодорхой дүрсэлж чадна гэдгийг сайтар ойлгуулах нь чухал.

Бага насны хүүхдийг унших чадварын дээд түвшний энэ чадварт сургах эхний алхмуудыг

хийснээр цаашдаа бие даан сурах арга барилд илүү суралцах боломжтой. Бүтээлч унших,

бичих, ярих, сонсох төрөл бүрийн даалгавар өгөх нь зохиолыг дахин давтан унших

боломжийг сурагчдад олгодог давуу талтай тул ойлгон унших түвшинд тааруулсан төрөл

бүрийн хувилбараар хийж болохыг анхаараарай. Жишээ нь: Зохиолоос аль нэг хэсгийг

сонгон уншихыг тодорхой асуултаар гарган өгч, түүнд хариу болох хэсгийг хайж уншуулах,

бичүүлэх, яриулах, тодорхой тэмдэг тавьж унших гэх мэт ажлаас сонгон хийж болно.

Хичээлийг үр дүнтэй болгохын тулд багш эх зохиолыг урьдчилан сайн судалж сонгон

унших, бичих, ярих материалын хүнд хөнгөн, хэмжээ, зарцуулах минут, тавих асуулт

зэргийг төлөвлөнө. Сурагчид асуултыг аваад холбогдох хэсгийг олохын тулд уул зохиолыг

бүхэлд нь гүйлгэн болон давтан унших хэрэгтэй болно. Ингэснээр сурагчдын унших үйл

зорилготой болж унших чадварыг хөгжүүлэхээс гадна багш сурагчдын ахицад явцын

үнэлгээ хийх боломжтой.

Энэ нь уншлагыг амжилттай, зорилготой зохион байгуулахаар тусгай бэлтгэсэн асуулт

өгч, түүнд хариултыг хайж байгаа нь чухал буюу хэрэгтэй зүйлийг ялган авч байгаа арга

болно.

Багшийн асуулт нь зохиолын тодорхой нэг хэсгийн утга санаа, дүр, дүрслэл, хэл

найруулгын онцлогийг тусгаж, нийт сурагчдыг хамарсан, хэсэгчилсэн, ганцаарчилсан зэрэг

хэлбэрээр байна. Асуултад хариу бэлтгүүлэх чиглэлтэй уншлага бол хичээлийн явцад

сурлагаар хоцрогсодтой ажиллах бололцоог багшид олгодог сайн талтай. Үүнээс зарим

нэгийг дэлгэрүүлэн авч үзье.

Эхийн агуулгыг ойлгож чухал гэж үзсэн хэсгийг ялгах, эхээс баатрын ба зохиогчийн

хэлсэн үгийг ялгах. Номын онцгой анхаарал татсан, сонирхолтой эсвэл чухал зүйлүүдийг

доогуур нь зурж тэмдэглэдэг. Энэ нь номоос чухал ойлголтоо дахин олоход хялбар байх болно.

Өөрөөр хэлбэл уншсанаасаа эшлэл авч бичих, ярихад ашиглаж сурахад нь дөхөм болж

байгаа юм.

Заримдаа санааны чухлыг төдийгүй сонирхолтойг хүртэл тэмдэглэх нь бий.

Доогуур нь хоѐр давхар шугамаар зурагдсан нь нэг зураасаар зурагдсанаас илүү чухал.

155

Заримдаа асуултын эсвэл анхаарлын тэмдэг ашигладаг. Эхнийх нь санааны эргэлзээтэй

эсвэл түүнтэй санал нийлэхгүй байгааг, хоѐр дахь нь харин эерэг дүгнэлтийг ихэвчлэн

илэрхийлдэг. Эдгээр болон бусад тэмдэгтүүдийн хослол нь өөр олон утга санааг илэрхийлнэ.

Гэхдээ бага насны хүүхдийн хувьд хэт олон тэмдэглэгээ нь төөрөгдүүлэх талтайг анхаарч нэг

хоѐр төрлийн тэмдэглэгээ хийж сурсны дараа энэ аргачлалуудыг сонирхуулж болох юм.

Жишээ нь: “Эрх цэнхэр ишиг” эхийг уншихдаа тэмдэглэгээ хийх даалгаврыг харъя.

Даалгавар “Эрх цэнхэр ишиг” эхийг уншихдаа дараах асуултын хариулт болох хэсгийг

тэмдэглэж уншаарай.

Эрх цэнхэр ишиг

Ишигхэн минь дээ жижигхэн цагаан дэлбээтэй энэ ургамлыг идэж болохгүй. Харин үүнээс

бусад өвс ногоогоор хооллож бай.” гэж ижий нь хэлжээ. Ишиг ижийнхээ хэлснээс зөрж

нөгөө ургамлыг идэхээр завдан тас хазаж, зажилдгийн өмнө эх нь болиулжээ. Эрх ишиг:

-Би заавал тэр цэцгийг иднэ. Бусад нь амтгүй байна гэж уурлав. Эрх цэнхэр, эхийнхээ

амарч байх үеэр сэм явсаар түрүүнийхээ бэлчээрт хүрэв. Нөгөө цагаан дэлбээтэй

ургамлаа идэж үзжээ. Тэр нь дэвхрэгийн цагаан ургамал юмсанж. Удсан ч үгүй ишигний

амнаас цагаан хөөс цахарч, дөрвөн хөл нь тэрий хадан унасныг малч хүүхдүүд хотондоо

авчран, аманд нь сүү цутгасаар арай гэж хөл дээр нь босголоо.

Энэ тэмдэглэгээ нь сурагчдыг дараагийн үйл ажиллагаа болох эхээс баатрын хэлсэн үг,

зохиогчийн хэлсэн үгийг ялгаж сургахад аажимдаа чиглэж байгаа болно. Дээрх асуултаар

хөтөлж уншуулахдаа эхийн гол хэсэг үлдэж байгааг ярилцах хэрэгтэй. Тухайлбал:

Эхний гурван асуултаар эхийн чухал хэсгийг сэргээж болж байгаа тул энэ нь эхийн гол

хэсэг мөн байгааг баталж ярилцана. Хоѐр дахь асуултаар эхийн утгыг нэмэн дэлгэрүүлж

болж байгаа учраас гол хэсгийг дэлгэрүүлсэн хэсэг болохыг ярилцаж болно. Энэ нь эхийг

чухал хэсгээр хурааж товчилж байгаа болохыг давхар ойлгуулж болох юм. Гэхдээ энэ

Гол хэсэг

Ишиг хортой ургамал идсэн учир аврагдсан болуу? Эсвэл...

Аманд нь сүү цутгасаар арай гэж хөл дээр нь босгосон.

Ээж нь ишгэндээ юу гэж захисан бэ?

Жижигхэн цагаан дэлбээтэй энэ ургамлыг идэж болохгүй.

Ишиг ээжийнхээ хэлсэн үгийг биелүүлсэн болов уу? Яагаад?

Нөгөө цагаан дэлбээтэй ургамлаа идэж үзжээ.

Энэ цэцгийг яагаад идэж болохгүй вэ?

Дэвхэргийн цагааныг идэхийн өмнө ямар үйл явдал болов?

Ишиг ижийнхээ хэлснээс зөрж нөгөө ургамлыг идэхээр завдан тас хазаж, зажилдгийн өмнө эх нь болиулжээ. Эрх ишиг: -Би заавал тэр цэцгийг иднэ. Бусад нь амтгүй байна гэж уурлав. Эрх цэнхэр, эхийнхээ амарч байх үеэр сэм явсаар түрүүнийхээ бэлчээрт хүрэв.

Ишгийг хэн аврав?

Ишигний амнаас

цагаан хөөс цахарч,

дөрвөн хөл нь тэрий

хадан унасныг малч

хүүхдүүд хотондоо

авчран эмчлэв.

Дэлгэрүүлсэн хэсэг

Дэвхрэгийн цагаан ургамлыг идвэл амнаас нь хөөс цахарч, дөрвөн хөл нь гишгэж чадахаа болин хордлогод орж амиа алдахад хүргэдэг.

Санамж: Тэмдэглэгээ хийхдээ ээжийн хэлсэн үгийн ард Бусад асуултад тэмдэг тавина.

Асуулт 1. Ээж нь ишгэндээ юуг захисан бэ? 2. Ишиг ээжийнхээ захисныг биелүүлсэн эсэх? 3. Ишиг аврагдсан эсэх?

156

аргачлал нь 3 дугаар ангийн нэлээн сайн чадвартай сурагчид гүйцэтгэхэд тохиромжтой

байж болно. Багш тэмдэглэгээг ямар ч байдлаар хийлгэж болно. Сурах бичиг дээр

тэмдэглэгээг хийлгэвэл харандаагаар хийлгээд дараа нь арилгаж болно. Эсвэл тэмдэглэх

эхийг олшруулж өгөөд хийлгэж болно. Зохиолч өөрөө юмуу, аль эсвэл хөндлөнгийн өгүүлэгчийн хэл яриагаар зохиолын үйл

явдлын дэс дарааг гаргадгийг сурагчдад ойлгуулна. Ер нь сурагчдын бүтээлч сэтгэхүйг

хөгжүүлэх, бие даан сурах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн, мэдлэгээ хувиргах,

бүтээх дасгал даалгавруудыг багш өөрөө бүтээлчээр эрж хайн, агуулгын баяжилтыг хийж

байх нь чухал.

Дээрх эх дээр ажиллаж байх явцад сурагчдын зааврыг ойлгох, асуултад онож

хариулах, чухлыг ялгах чадварыг ажиглаж тэмдэглэнэ. Ингэхдээ сурагчид өөрийн

үнэлгээний хуудсыг хэрхэн бөглөснийг ашиглаж болно.

Сурагчид өөрийн үнэлгээний хэсэгт байгаа дүрсийг сайн ойлгосон бол ногооноор,

дутуу ойлгосон бол шараар, огт ойлгоогүй бол улаанаар будна. Сурагчид эхний үед

бүгдийг ногооноор будах гээд байдаг ч яваандаа би үүнийг зөв илэрхийлж чадвал багш

болон нөхөд маань надад туслаад би хоцрогдолгүй сурч болох юм байна гэдгээ ойлгож

ухамсартайгаар хийж эхэлдэг. Энэ хүснэгт нь багшийн ажлыг тодорхой хэмжээгээр

хөнгөвчилж, сурагчдад учирсан бэрхшээлийг цаг алдалгүй илрүүлэн туслах боломж

олгодог сайн талтай.

Өөрийн үнэлгээний хуудас

Хуудсыг бөглөх заавар

Сайн ойлгосон Дутуу ойлгосон Огт ойлгоогүй

Уншсанаа учир шалтгааны дарааллаар тайлбарлан ярих, бичих, Эхийн учир шалтгаан,

холбоо хамаарлыг тодруулсан асуулт асуух. Өмнөх ангид багш сэргээн санах асуултыг

голлон ашиглаж байсан бол одоо сэргээн санах асуултын зэрэгцээ учир шалтгааны

асуултаар уншсан зүйлийнх нь учрыг ухааруулах. Номыг сайн унших, уншиж ойлгохыг

эрмэлзэх үедээ бид зохиогчийн санаа оноог дүгнэж, түүнийг хүлээн зөвшөөрөх юм уу

эсвэл түүнийг буруушаадаг. Хэрэв хүлээн зөвшөөрвөл түүнийхийг өөрийнхтэйгээ

харьцуулна, өөрийн дүгнэлтийг гаргана, үүнээс урган гарах асуултуудыг тавина. Хэрэв түүнтэй

санал нийлэхгүй бол түүнийг шүүмжилж, няцаахыг хичээдэг. Эдгээр чадвар нь уншигчдад

чухал бөгөөд ойлголтыг гүнзгийрүүлдэг. Тухайлбал: Учир шалтгааны асуулт тавьж сурах

хичээлийн нэг хувилбарыг санал болгож байна. Үйл явдлыг дараалуулж жагсаахад учир

шалтгааныг мэдсэн байх хэрэгтэй болно.

Сэдэв: Учрыг олж, асуулт тавьж суръя

Зорилго: Эхийн учир шалтгааныг олж, асуулт асууж сурах

Зорилт:

Эхийн хэсгийг асуултаар задалж ойлгох

Эхийн учир шалтгааныг олох асуулт зохиож сурах

Өмнөх мэдлэг:

№ Шалгуур үзүүлэлт Өөрийн үнэлгээ

1 Даалгаврын зааврыг зөв ойлгож гүйцэтгэсэн эсэх

2 Асуултад оновчтой хариулсан эсэх

3 Тэмдэглэгээг зөв хийсэн эсэх

4 Эхийн гол хэсэг гэдгийг ойлгож чадсан эсэх

5 Эхийг асуултаар дэлгэрүүлж чадсан эсэх

157

Энгийн асуултад хариулах

Асуултад тохирох хэсгийг сонгон унших

Хэрэглэгдэхүүн: Асуулт бичсэн үзүүлэн 1, Зурагт үзүүлэн 2, ТӨМ 1, ТӨМ 2, ТӨМ 3,

асуултын хариулт бичих цагаан самбар

Ашиглэх эх: Г.Ловор “Бор туулай яагаад цагаан болов?” өгүүллэг

Төлөвлөлт: Эхлэл хэсэг. Алхам 1

Багш дараах хоѐр асуултыг сурагчдад тавьж гарсан хариултыг “3М” хүснэгтэд жагсаан

бичнэ.

Үндсэн хэсэг. Алхам 2

Туулай яагаад зугтдаг вэ?, Туулайн зүс өөрчлөгддөгийн учир юу вэ? гэсэн асуултыг

Мэдэхийг хүсэж байна хүснэгтэд бичиж өөрсдийн хариултыг зөв эсэхэд хариулт олохоор

ажиллахыг санал болгоно. “Бор туулай яагаад цагаан болов?” гэсэн эхийн гуравдугаар хэсгийг уншихаар өгнө.

Уншихдаа дээрх асуултын хариултыг хайж унших, танил биш үгийн доогуур зурж

тэмдэглэн уншихыг санал болгоно.

Танил биш үгийн утгыг эхийн өмнөх ба хойтох үгээс нь олуулахыг хичээгээрэй.

ТӨМ 1. Эхийн гуравдугаар хэсэг:

Алхам 3

Багш сурагчдад дараах сорилыг тараан өгнө. /ТӨМ 2/

Сурагчид зөв гэж бодсон хувилбараа цагаан самбарт, эсвэл цаасан дээр бичиж өргөнө.

Сурагчид сонгосон хувилбараа тайлбарлахдаа А хувилбарыг сонгосон сурагчид яагаад

энэ хариултыг сонгосон тухайгаа эхэлж тайлбарлана. Дараа нь бусад хувилбарыг

сонгосон сурагчид ярих гэх мэт. Тухайн хувилбарыг санаа давхардуулахгүй ярихын тулд

бусдыг анхааралтай сонсож өөрийнх нь хэлэх гэсэн санаа ижил болон ялгаатай эсэхийг

эргэцүүлэхийг анхааруулж, сурагчдыг оновчтой зөв илэрхийлэхэд дэмжлэг

үзүүлээрэй. Энэ даалгаврыг хийж байгаа нь сурагчид учир шалтгааныг олж илрүүлэх

болон учир шалтгааны асуултад хариулж сурснаараа өөрөө ийм асуулт асуух, хариулт зөв

байсан эсэхэд дүгнэлт хийх чадварт суралцаж байгаа болно.

Мэддэг зүйл Мэдэхийг хүссэн зүйл Мэдсэн зүйл

Дараах хариултаас хамгийн зөв, оновчтой гэж бодсоноо сонгож тэмдэглээрэй. Туулай яагаад зугтдаг вэ? А. Бүх юмнаас айдаг учраас Б.Дайсан мундахгүй учраас В.Амиа хамгаалах гэж Г.Дэвхэрдэг учир

Туулай яагаад

зугтдаг вэ?

Туулайн зүс өөрчлөгддөгийн

учир юу вэ?

Туулайд дайсан мундахгүй ажээ. Хүн, үнэг, чоно, нохой, махчин шувуу бүгд л түүнийг отно, мөрдөнө, дайрна. Тийм учраас туулай бүх юмнаас айн, өөрийнхөө дайснаас дэгдэн зугтдаг. Хөөрхий туулай амиа хамгаалах өөр арга байхгүй гэж үү, тэгвэл тийм биш ээ. Тэр нь түүний дээлний өнгөтэй холбоотой. Хэрвээ туулай өвлийн цав цагаан цасан дээр “бор” дээлтэйгээ харайлгаж явбал яах байсан бэ? Хавар зуны улиралд “цагаан дээлтэйгээ” явж байвал ямар вэ? Тэгвэл туулай өвлийн цагт шинэхэн дэвтрийн цаасан дээр дусаасан бэх шиг холоос торойж харагдах байсан. Тиймээс анчид тун хялбархан барихад хүрнэ.

158

Дээрх үзүүлэнг ашиглаж ярилцахад нь дэмжлэг болгож болно.

Алхам 4

Энэ даалгаврыг өмнөх даалгаврыг гүйцэтгэсэн аргачлалаар ажиллана.

Төгсгөл хэсэг. Алхам 5

Мэддэг зүйл Мэдэхийг хүссэн зүйл Мэдсэн зүйл

Дээрх хоѐр асуултад сурагчдын

хариулсан хариулт

Туулай яагаад зугтдаг вэ?

Туулайн зүс өөрчлөгддөгийн

учир юу вэ?

Ярилцсаны дараах

сурагчдын хариулт

Дүгнэлт

Гэрийн даалгавар:

“Бор туулай яагаад цагаан болов?” эхийг бүрэн уншаад учир шалтгааныг асуусан асуулт

асуухад бэлтгэж ирэх.

Багш дээрх хичээлийг удирдах явцдаа сурагчид учир шалтгааны асуултыг ойлгон

тайлбарлах, учир шалтгааныг асууж байгааг ойлгож түүнд тохирсон хариулт өгөх цаашид

мөн учир шалтгааны асуулт тавих чадвар нь хэр ахиж хөгжиж байгаад ажиглалт үнэлгээ

хийж, дэмжлэг шаардлагатай сурагчдад туслах арга зүй хэрэгтэй. Хичээлийн явцад сорил

гүйцэтгэж байхад нь ч явцын үнэлгээ хийж, чухлыг ялган олж чадаж байгаа эсэх, өөрийн

гаргасан саналаа эхийн баримтаар нотолж чадаж байгаа, бусдын үзэл бодлыг хүндэтгэн

харьцаж байгаа, бусдын хэлснийг өөрийн саналтай харьцуулж байгаа зэргийг ажиглан

үнэлгээ хийх хэрэгтэй. Энэ нь ээлжит хичээлээр хийж байгаа явцын үнэлгээ болох юм.

Харин эхийн агуулгыг ойлгон унших чадварыг нэгж хичээлийн дараа үнэлэх хуудасны

хувилбарыг дараах байдлаар санал болгож байна.

Чадвар Шалгуур Хааяа Ихэвчлэн Үргэлж

Эхийн

агуулгыг

ойлгох

Уншихдаа тодорхой зорилго тавьдаг

Утгыг бүрэн ойлгох гэж өөрийгөө хянадаг

Уншсан зүйлээс чухлыг ойлгодог

Шинэ мэдээлэл авахдаа өмнөх мэдээллээ

идэвхтэй ашигладаг

Эхийн хэсэг тус бүрд анхаарлаа хандуулдаг

Үйл явдлыг дэс дарааллыг ойлгодог

Эхээс баатрын ба өгүүлэгчийн хэлсэн үгийг

ялгадаг

Зохиогчийн хэл найруулгыг мэдэрч, сонирхож

байгаагаа ялгаж уншдаг

Дараах асуултаас хамгийн зөв, оновчтой гэж бодсоноо сонгож тэмдэглээрэй. Туулайн зүс өөрчлөгддөгийн учир вэ? А. Цасан дээр бор туулай торойж харагддаг учир Б.Дайснаас нуугдахы тулд В.Махчин шувуунаас өөрийгөө хамгаалахын тулд Г.Цас ордог учраас

Яагаад? ямар

учраас? Яах

гэж?

159

Учир шалтгаан, холбоо хамаарлыг илрүүлэх

асуулт тавьж чаддаг эсэх

Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг ялган таних. Хэд хэдэн зохиолын эхлэл хэсгийг өгөөд

сурагчдаар ажиглуулж ямар ямар онцлог байгааг ярилцана. Жишээлбэл:

- Энэ зохиол ямар үгээр эхэлж байна вэ? Үүнийг зохиолын эхлэл мөн гэж үзвэл юу

гэж тайлбарлаж болох вэ?

- Эхлэл хэсэгт ямар үйл явдлыг өгүүлсэн байна вэ?

- Газар орныг танилцуулсан хэсэг байна уу? Эсвэл...

- Баатрыг танилцуулсан хэсэг байна уу? Эсвэл...

- Баатрын хүсэл мөрөөдлийг танилцуулсан хэсэг байна уу? Эсвэл ....

- Баатрын хүсэл мөрөөдлийг танилцуулсан хэсгийг баатар өөрөө хэлж байна уу?

Аль эсвэл хэн нэгэн хэлж байна уу? гэх мэтээр асууж ярилцана.

- Эсвэл зохиолыг бүтнээр нь өгөөд Эхлээд юу болов?, Дараа нь юу болов?,

Төгсгөлд нь юу болов? гэсэн асуултаар задлал хийлгэж болно.

Өөр нэг хувилбар нь:

Зохиолыг бүтнээр нь нэг удаа уншиж сонсгоно. Энэ зохиолыг хэсэг хэсгээр бичсэн

картыг багт тарааж өгнө. Баг дотроо хэсэглэсэн зохиолыг уншиж нэг бүхэл зохиол болгон

эвлүүлнэ. Эхлэл гэж үзэж байгаагийн учраа тайлбарлана. Энэ байдлаар гол төгсгөл

хэсгийг ч мөн тайлбарлана. Ингэхдээ дээрх асуултуудаар дахин ажиллаж болно.

“Гахай яагаад жижиг хоншоортой болсон бэ?” Эрт дээр үед гахай заан шиг урт сайхан хамартай байхад гахай, бүргэд хоѐр найзууд байж гэнэ. “Би энэ муухай богинохон, үзэмжгүй хошууны оронд чам шиг ийм сайхан урт, гоѐ хамартай болох юм сан гэж ямар их хүсэж байна вэ?” гэж бүргэд хэлжээ. “Сайхан хамартай байх ямар хэрэгтэй юм бэ? Би нисэж чаддаг болохыг хүсэж байна” гэж гахай хэлжээ.

Эвтэй дөрвөн амьтан Эрт урьдын цагт Энэтхэгийн үнэр ялдам уудам их ширэнгэ ойд тагтаа шувуу, туулай, сармагчин, заан дөрөв идэх уухаа хуваан элдэв араатнаас биесээ хамгаалан эвтэй найртай олон жил хамт амьдарч байжээ.

Бяцхан сүсэгтэн

Нэг өдөр ажаа морь хөтөлж ирээд сургуулийн уяан дээр бууж байх нь харагдлаа. Би гүйсээр

хүрч очвол ажаа тун ч баяртай “Миний хүү дүүтэй болсон. Хүү” гэлээ.

Хөл газар хүрэхгүй онгирлоо. Багш:

- Хүүе чи хаачих нь вэ?

- Манай ижийгээс хүүхэд гараад. Эрэгтэй дүү гараад, ажаа морь аваад ирсэн гэж

шулганахад багш эрхбиш ойлгож “За за яв” гэв. Харьвал манайх идээ будаа засчихсан

олон хүн цуглачихсан байлаа. Намайг хоймортоо суулгаад ажаа:

- За дүүдээ нэр өг гэлээ. Толгойд янз янзын нэр орж ирлээ. Аль нь ч миний дүүд гологдмоор

санагдлаа. Харин гологдохгүй ганцхан нэр санагдаад байв. Түүнээ хэллээ.

- Пушкин! Аав чихэндээ ч итгээгүй бололтой өөдөөс харав. Гайхаагүй хүн алга.

- Хэн гэнэ ээ

- Хэн гээтхэв?

- Пуушгин гэнэ үү?

- Дахиад хэл дээ.

- Би хэллээ.

Ийнхүү аминдаа хамгийн их хайрлаж хүндэлдэг хүнийхээ нэрийг балчир гэнэн ухаанаа

нэгжин байж шилж өгсөн нь тэр байлаа. Тэр нь Оросын суут яруу найрагч Александр

Сергеевич Пушкины нэр байсан юм. (Д.Цоодол)

160

1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.3.1. Зохиолын

үйл явдал, гол

баатрын үйлийг

төсөөлөх,

таамаглах

Зохиолын үйл явдлаас ургуулан гол баатрыг дүрслэн

таамаглаж эсвэл төсөөлж ярихдаа

- Лусын хааны хаалганы өмнө зогсож байхдаа тэр

ямархуу байдалтай байх бол?

- Тэр .... байх үедээ ямар хувцас өмссөн байх бол?

Яагаад? гэх мэт.

Зохиолын баатрууд аврагдаж тэдэнд хэн нэгэн тусалж

байгаа далд утгыг ойлгохдоо

- Гол баатар үнэхээр юу хүссэн бол?

- Тэр юуг хүсээгүй вэ?

- Тэр эхлээд ямар байсан, төгсгөлд нь ямар болсон?

- Түүнийг юу тэгж өөрчилсөн бэ?

- Тэр зорилгодоо хүрэхийн тулд юуг орхисон бол?

Уншихдаа баатартай холбоотой үг, мөрийг болон нэг хоѐр

үйлийг орхисон газарт зогсолт хийж ямар үгс байж болох

талаар асуудал дэвшүүлэн таамаглан уншихдаа

- Эхийн дутуу хэсгийг холбоо хамаарлаас нь гүйцээн

нөхөж таамаглан унших

- Эхийн орхигдсон үгийг өгүүлбэрийн утгаас нөхөн

гүйцээж унших

- Үгийн сангийн мэдлэгээ ашиглан тохиромжтой үгийг

сонгох

“Монголын

хүүхдийн уран

зохиолын дээж”

I,II дэвтэр, УБ.,

2009

“Дэлхийн

хүүхдийн

хүүрнэл

зохиолын дээж”

УБ., 2012

1.3.2. Зохиол

хэрхэн өрнөхийг

таамаглах

Эхийн гарчгийг уншаад юуны тухай гарч болохыг

таамаглан ярилцахдаа

- Энэ зохиолд чухам юун тухай өгүүлэх бол?

- Түүнийг яаж мэдсэн бэ?

- Ийм зохиол байвал чи сонгон унших уу? Яагаад? гэх

мэт асуултад хариулж ярилцах

Эхний өгүүлбэр болон хэсэглэлийг уншаад, тухайн зохиол

хэрхэн үргэлжлэх талаар таамаглан ярилцахдаа

- Чиний ургуулан бодсон таамаглал зохиолтой таарч

байна уу? Яагаад? Үүнийгээ жишээгээр баталж хэлнэ

үү?

- Зохиолын гарчиг, эхлэл өгүүлбэрээр зохиолыг үнэлж

болох уу? Яагаад?

- Өмнө нь чиний уншсан өөр зохиол эсвэл чиний

амьдралд тохиолдсон аль нэг явдлыг санагдуулж

байна уу? Эсвэл огт өөр эсрэг байна уу?

- Одоо цаашид ямар үйл явдал өрнөх бол? гэх мэт.

Дараагийн үйл явдал, зохиолын үргэлжлэлийг таамаглан

унших болон төсөөлөн ярихдаа

- Эхийн үргэлжлэл хэсгийг уншиж өөрийнхтэйгээ

харьцуулан бодох

- Уншиж дуусаад баатрын зан чанар, үйлийг харьцуулах

- Зохиолын дүр дүрслэлийг зураглан, таамаглаж

унших.

- Зохиол өрнөж байгаа цаг хугацааг өөрчлөх, өөрөөр

хэлбэл 100 жилийн дараа энэ үйл явдал болж байгаа

бол яах бол? гэх мэтээр төсөөлж ярих.

Уран сэтгэмж

хөгжүүлэхэд тус

дөхөм болох ном

зохиолоос

сонгох. Жишээ

нь өхөөрдмөөр

амьтныг

дүрсэлсэн,

хүүхдийн сэтгэл

хөдлөлд

нөлөөлөх

зохиолууд

161

Багшид өгөх санамж

Зохиолын үйл явдал, гол баатрын үйлийг таамаглах, төсөөлөх. Уншиж сурахдаа

өөрийнхөө дүрслэн бодох, таамаглах бүх чадвараа дайчлан унших ѐстой. Энэ нь олон зүйлийн

түлхүүр болдог. Хэрвээ урьд нь ингэж уншдаггүй байсан бол одоо ингэж унших гээд оролдоод

үзэх хэрэгтэй гэдгийг сурагчдад ойлгуулна. Ингэж уншиж чадвал илбийн мэт зүйлийг санаандаа

бүтээж олон янзаар бодох сэтгэх боломжтой болно. Тухайлбал, чиний уншиж буй ном амилж,

ярьж, урьд өмнө нь анзаарагдаагүй байсан олон гайхамшиг нээгдэх болно. Үүний тулд чи

өөрийнхөө харааны, сонсголын болон бусад бүх төрлийн дүрслэн бодох чадвараа дайчлах

ѐстой.

Ямар нэг хүний тухай уншихад чи тэдгээр хүмүүсийг харж, сонсох болно. Ингэж уншиж

сурахын тулд өөрөө ингэж болохгүй байх гэсэн эмээлтээс салж чөлөөтэй бодох ѐстой.

Зохиогчийн дүрсэлж буй байдлыг тод томруунаар харахын тулд дүрсэлж бичсэн хэсгийг

дахин дахин унших шаардлагатай. Ингэж дүрсэлж унших нь амар биш гэхдээ гайхалтай,

сонирхолтой юм гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй.

Аливаа шинэ эхийг уншихын өмнө түүнийг ухаарч ойлгох суурь мэдлэгийг сэргээн

ашиглаж холбоост оруулснаар эхийг уншиж ойлгох, адил ба ялгаатай талыг харьцуулахад

нь туслаарай. Таамаглан уншиж байхдаа өөрсдийн бодлыг дэвтэртээ товч байдлаар

бичих эсвэл тухай тухайн үед нь ярилцах гэсэн хэлбэрээр хийхээс гадна таамаглалаа

зураглаж, загварчилж тэмдэглэж болно.

Зохиол дахь дүр, дүрслэлийн утга учрыг тайлбарлахын тулд - Энэ зохиолд ... ямар утга санааг илэрхийлж байна вэ?

- Үүнтэй адил зүйл чиний амьдралд тохиолддог уу?

- Хүмүүсийн амьдрал дээр бол ... ямар утга илэрхийлдэг вэ? гэх мэтээр

ярилцаж болно. Энэ даалгаврыг хийхдээ өөрт хэрэгтэй хэсгийг сонгон найруулж,

илэрхийлж чадаж байгаа эсэх нь сурагчдын унших чадвартай холбоотой.

Сурагчид эхийг бүтээлчээр уншиж ойлгоход үгийн сангийн мэдлэг дутаж бэрхшээл

учирдаг. Иймээс багш сурагчдын унших чадварыг дараах гурван түвшинд ангилж үзвэл

зүгээр. Тухайлбал: Бие даасан уншлагын түвшин. Энэ нь сурах бичигт орсон зохиолыг багш болон

нөхдийн туслалцаагүйгээр уншиж ойлгоно. Өөрөөр хэлбэл зуун үг тутамд гурваас

дөрвөн утга нь тодорхойгүй үг тааралдаж болох юм.

Бусдын тусламж дэмжлэгтэй унших түвшин. Зуун үг тутамд арав орчим утга нь

тодорхойгүй үг тааралдаж болох юм.

Уншихад хүндрэл бэрхшээл учрах түвшин. Зуун үг тутамд арав болон түүнээс дээш

утга нь тодорхойгүй үг тааралдаж болох юм.

Түвшин бүрийн сурагчдын сурах онцлогийг сайн мэдэж ялгаатай арга барилыг

эрэлхийлэх нь чухал.

Баатрын үг, үйл явдлыг зохиолоор батлахыг оролдохоос гадна зохиолын зөвхөн

гарчгаас төсөөлөх замаар энэ хоѐр үйлийг зэрэгцүүлэн хийж болох юм.

Бага насны болон туршлагагүй уншигчдын хувьд таамаглал дэвшүүлэх нь

бэрхшээлтэй байх бол, ярианы чадвар муутай сурагчийн хувьд амаар өгүүлэх дасгалыг

гүйцэтгэхэд хэцүү байх болно. Энэ тохиолдолд сурагчдын өмнөх суурь мэдлэг болон

уншсан зохиолыг ашиглан чиглүүлж өгөх, зарим сурагчид зургаар илэрхийлэх боломж

олгох гэх мэтээр хувилбартай хандаарай. Багшийн өмнө хийсэн явцын үнэлгээ нь

сурагчдын ахиц амжилтыг тодорхойлж байдаг. Хэрэв ахиц гарахгүй байвал бэрхшээл

байгааг харуулж байгаа хэрэг юм. Ингэснээр цаашид илүү нарийн оношлох үнэлгээгээр

судлах хэрэгтэй болохыг нотолж байна. Явцын үнэлгээ нь өдөр тутмын ерөнхий арга

барил болдог бол оношлох үнэлгээ нь илүү нарийн нэмэлт арга барил хэрэглэхэд

шаарддаг.

Эхийн хоосон зайг нөхөх даалгаврыг хийлгэхдээ өгүүллэгийн өрнөлийн өмнөх ба

дараагийн хэсгийг хэрхэн ашиглаж чадаж байгаа эсэхийг ажиглаарай. Үүгээр сурагчдын

162

уншсан зүйлдээ үндэслэн таамаглал дэвшүүлэх, түүнийгээ үнэлэх чадвар нь харагддаг.

Мөн энэ даалгаврыг бүтэн үгээр биш зарим үгийн зөвхөн нөхцөл, эсвэл дагаврыг орхисон

байдлаар ч хийж болох юм.

Бүтээлч унших, бичих, ярих, сонсох төрөл бүрийн даалгавар өгөх нь зохиолыг дахин

давтан унших боломжийг сурагчдад олгодог давуу талтай тул сурагчдын ойлгон унших

түвшинд тааруулсан төрөл бүрийн хувилбараар хийж болохыг анхаарах.

Сурагчид унших, сэтгэх болон дүрслэн бодохыг чармайхгүйгээр унших нь олонтаа

тохиолддог бөгөөд энэ нь уншлагын хамгийн том садаа юм. Иймээс сурагчдыг уншихын

өмнө, унших явцад, уншсаны дараа төсөөлөн бодох үйлийг хийлгэж хэвшүүлэх нь үр

дүнтэй. Дүрслэн бодох чадвараа дайчлан уншиж чадвал “Чи өрөөндөө суунгаа мориор

давхиж, салхийг мэдэрч, аянгын догшин нүргээнийг сонсож болно” гэх мэтээр сурагчдад

сэтгэгдэл төрүүлж өдөөвөл зүгээр. Гол баатрын үйл, зохиолын явдлаас ургуулан гол

баатрыг дүрслэн төсөөлж ярихдаа: - Лусын хааны хаалганы өмнө зогсож байхдаа тэр ямархуу байдалтай байх бол?

- Тэр .... байх үедээ ямар хувцас өмссөн байх бол? Яагаад? гэх мэт асуултын оронд

- Чи хэрвээ энэ баатрын оронд байсан бол ямархуу хувцас өмсөх бол? Яагаад? гэх

мэтээр сольж хэрэглэх зэргээр зохион байгуулна.

Төсөөлөх нь сурагчдыг нэг хэв загварт баригдахгүй чөлөөтэй сэтгэхийг шаарддаг.

Сурагчид зохиолд бичигдээгүй зүйлийг өөрсдөө бүтээлчээр төсөөлөн нэмж болох юм.

Жишээлбэл: Зохиолд шинэ орчин нэмж төсөөлөх , төгсгөлийг төсөөлөх гэх мэт.

Өөрөөр хэлбэл ургуулан бодож өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжээ ашиглана гэсэн үг.

Зохиолын гол баатрыг зураглан төсөөлөх, хэлсэн үгийг төсөөлөх, үйл хөдлөлийг төсөөлөх

гэх мэт. Өөрөөр хэлбэл төсөөлөх нь чөлөөтэй сэтгэнэ гэсэн үг юм. Бодох сэтгэхийн дээд

боломж нь хүүхэд өөрөө зохиох явдал юм. Энэ нь зүгээр л зохиож бич гэсэн үг биш ээ.

Тодорхой нөхцөл , жишээ баримт, тайлбар зэргийг огт өөрөөр төсөөлөн бодож сэтгэлгээг

нь задлах үйл ажиллагааг ихээр хийх хэрэгтэй.

Зохиол дотор ээж хүү хоѐр ярилцаж байхад ээжийн ярианд “Тэдний уур сайхан

дуутай. Эдний уур сайхан хэвтэй гээд л ярилцах” гэсэн баримт байна. Энэ баримтын

нөхцөл нь цай нүдэх уур нүдүүрийн дуугаар хотоос ирсэн хүү нь сэрснээр ээж хүү хоѐрын

хооронд болж байгаа яриа юм. Энд байгаа баримтыг огт өөр болгож зохиохын тулд янз

бүрээр төсөөлөн бодуулна. Ингэснээр дараах хувилбарууд ч гарч болох юм.

Хувилбар-1.

Уур нүдүүртэй айл ч ховор доо.

Хааяа нэг чол чол хийсэн дуу л

гарах. Хэв муутай болохоороо дуу

нь ч муу гарна.

Хувилбар-2.

Айлуудын уурыг үзэх сэн

гэж их бодно. Даан ч

айлууд үзүүлэхгүй.

Хувилбар-3.

Манай уур сайхан дуутай. Тэдний

уур цалгай амсартай болохоор дуу

сайнгүй. Манай уур тэднийхээс огт

өөр хэвтэй.

Зохиолын гарчгаас буюу эхний хэсгийг таамаглана гэвэл энэ нь батлагдана,

няцаагдана. Нотолж болох нотолгоог шаардвал таамаглах үйл болох юм.

Зохиолын үйл явдлыг харуулсан зургийг хараад зохиолыг таамаглана. Яагаад гэвэл энэ

зургийн үйл явдал зохиолыг уншихад батлагдаж байгаа учраас тэр.

Эхийн эхний хэсгийг уншаад цааш ямар үйл явдал болсныг үргэлжлүүлж бичүүлэх буюу

яриулж болох юм. Энэ нь таамаглах чадварыг бататгаж байгаа даалгавар болно.

Тухайлбал: Зохиолын эхний хэсгийг уншаад цаашид ямар үйл явдал болохыг

үргэлжлүүлж зохионо.

Үнэг

Эрт дээр үед нэг өлсгөлөн үнэг ойгоор гэтэж яваад зугаалга хийж байгаа гэр

бүлийнхнийг харж гэнэ. Үнэг мөлхөж очоод хоолноос нь хулгайлахаар шийджээ.

Ганц харайгаад нэг боов шүүрэх гэж байтал ард нь хүмүүсийн дуу сонсогджээ.

Тэгэхээр нь тэр зүгт мөлхөж очоод хартал ойн захад бас нэг гэр бүл зугаалга хийж байхыг

үзжээ. Тэдний хоол эхний айлынхаас амттай харагдсан тул тэдний хоолноос хулгайлахаар

шийджээ.

Гэтэл хоол илүү амттай мэт санагдсан боловч тийм их байхгүйг нь мэдээд эргэж эхний

айл руу мөлхөж гэнэ...

163

Эхийг уншуулаад гол баатрын үйлээс ургуулан төсөөлж яриулахдаа дараах байдлаар

асуудал дэвшүүлж болох юм.

Үнэг эхний айлын хоолыг хараад ямархуу үйл хөдлөл хийх бол?

Хоѐр дахь айлын хоолыг хараад үнэгний хийсэн үйлийг эхний айлын хоолыг

хараад хийсэн үйл хоѐрт ямар ялгаа гарах бол? Яагаад?

Үнэг айлуудын хооронд явахдаа ямар үйл хөдлөл хийх бол? Яагаад?

Өлсгөлөн үнэг буцаж явахдаа ямархуу байдалтай явах бол гэх мэт.

Зохиолын үргэлжлэл

Мөлхөж явах замдаа хоѐр дахь айлын хоолыг идэхгүй өнгөрөх нь дэндүү хайран

санагдсан тул буцан мөлхөөд очиход нь тэд аль хэдийнээ бүх хоолоо идэж дууссан байв.

“За яахав нэг дэх айлын хоол руу буцан очъѐ” гээд яаран мөлхжээ. Үнэгийг очиход нэг дэх

айл ч хоолоо идэж дууссан байсан тул өлсгөлөн үнэг гунигтайхан цааш явжээ.

Зохиолын зарим хэсгийг нөхүүлэн зохиолгож бичүүлж болно.

Үнэг

Эрт дээр үед нэг өлсгөлөн үнэг ойгоор гэтэж ..... зугаалга хийж байгаа гэр бүлийнхнийг

...... Үнэг ...... очоод хоолноос нь ......... шийджээ. Ганц харайгаад нэг боов ........ гэж байтал

ард нь хүмүүсийн дуу сонсогджээ. Тэгэхээр нь тэр зүгт мөлхөж очоод хартал ойн захад

бас нэг гэр бүл зугаалга хийж байхыг үзжээ. Тэдний хоол эхний айлынхаас амттай

харагдсан тул тэдний хоолноос хулгайлахаар шийджээ. Гэтэл хоол илүү амттай мэт

санагдсан боловч тийм их байхгүйг нь мэдээд эргэж эхний айл руу мөлхөж гэнэ. Мөлхөж

явах замдаа хоѐр дахь айлын хоолыг ......... өнгөрөх нь дэндүү хайран санагдсан тул .......

мөлхөөд очиход нь тэд аль хэдийнээ бүх хоолоо идэж дууссан байв. “За яахав нэг дэх

айлын хоол руу буцан очъѐ” гээд ..... мөлхжээ. Үнэгийг очиход нэг дэх айл ч хоолоо идэж

дууссан байсан тул өлсгөлөн үнэг гунигтайхан цааш явжээ.

Энэ гурван даалгаврын эхний ба гуравдахь даалгавар нь таамаглах, хоѐр дахь нь

төсөөлөх чадвараа ашиглан гүйцэтгэнэ гэсэн үг юм.

1.4. Уран зохиолын эх унших

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.4.1. Зохиолын

баатрын зан

чанарыг

тодорхойлохдоо

зохиолоос жишээ

татах

Зохиолын баатруудын зан чанарыг хийсэн үйлээр

дүгнэж тодорхойлохдоо

- Зохиолын ямар дүр чиний найз байх боломжтой

вэ?

- Уншиж байх явцдаа гарч байгаа баатруудын

нэрийг жижиг жижиг цаасан дээр бичээд дараа

нь зохиомж хийж болох

- Эхийн үйл явдлын өрнөл дунд дүрүүд хоорондоо

хэрхэн холбогдож байгааг зураг, бүдүүвчээр

илэрхийлэх

- Баатруудын үйлээс хамгийн зөв, сайн гэж

бодсон үйлээ жагсаан бичих

- Жагсаалтаа ашиглан хэний хийсэн үйл

бусдаасаа яагаад илүү болсныг харьцуулан

дүгнэж бичихийг оролдох.

- “....” өгүүллэгийн баатар “...” үлгэрийн дүрийн

оронд байсан бол? гэх мэт.

- Та өөрийгөө эзгүй арал дээр үлдсэн гэж төсөөл.

Та зохиолын ямар баатраас ямар тусламж

Уран зохиолын төрөл

бүрийн богино эх,

зүйр цэцэн үг,

оньсого, үлгэр гэх мэт

Шүлэг

Бодит явдал, уран

сэтгэмж холилдсон эх

164

хүсэх вэ? Та энэ баатрыг яагаад тусална гэж

бодож байгаагаа тоочин бичээрэй.

- Өөрт таалагдсан нэг баатрыг сонгон аваад

түүнийг дэмждэг аль эсвэл эсэргүүцдэг нэг

баатрыг сонгон ав. Хэрвээ эсэргүүцдэг

баатрыг сонгосон бол яагаад тэр дандаа

эсэргүүцдэг тухай товч тайлбар хийгээд тэр

хоѐр хэн хэн нь ямар үйлдэл хийвэл ойлголцож

болохыг ярих гэх мэт.

1.4.2. Шүлэг

уншихдаа

мэдрэмжээ

илэрхийлэх

Шүлгийн айзам хэмнэлийг мэдэрч зөв уншихдаа

- Шүлэг дэх уран яруу үгийг мэдрэхийн тулд ямар

сэтгэгдэл төрж байгааг ярилцах

- Шүлгийн санааг мэдэрч байгаагаа дуу хоолойны

өнгө, нүүр царайны байдлаар илэрхийлж унших

- Биеийн хөдөлгөөнөөр илэрхийлж унших

- Шүлгийн үг бүрийн утгыг ойлгохыг хичээж

зургаар тайлбарлах, толь ашиглах

- Шүлгийг тогтоохын тулд бүтэн мөрөөр

зааглан харж хуулан бичих

- Зөв бичсэн эсэхээ хянах, хуулж бичсэнээ эх

бичигтэй тулгаж харах

Байгаль орчин, эцэг

эхээ хайрлах сэтгэл

мэдрэмжийг

хөгжүүлэх шүлэг

сонгох. Жишээ нь:

Цасны инээд

Газраас од харвах мэт

Гараас цас зуларна

Улаа бутарсан

хүүхдүүдийн

Уйлсан нь инээсэндээ

дарагдана

Алгандаа бөмбийлгэх

цасанд

Инээд тээж одно

Цасан бөмбөлөг хэн

нэгнийг нь оноход

Цав цагаан инээд болон

задарна Н.Лхагва

1.4.3. Эхийн эхлэл,

гол, төгсгөлийг зөв

дараалалд

оруулах

- Эхийн хэсгийг зөв дараалалд оруулахдаа

- - Эхийн үйл явдлыг харуулсан зургийг зөв

- дараалалд оруулах аргаар эхийн холбоо

- хамаарлыг олж унших

- Эхийн хэсэг тус бүрийн зургийг үйл явдал болон

учир шалтгааны дарааллыг харгалзан зөв

болгох даалгаврыг гүйцэтгэн түүнийгээ

ашиглан эхийг зөв дараалалд оруулж унших

- - Эхийн хэсэг тус бүрийн гол санааг илэрхийлсэн

- өгүүлбэрийг зөв дараалалд оруулах аргаар

- эхийн холбоо хамаарлыг олж унших

- Эхийг хэсэг тус бүрийг зөв дараалалд

оруулахын тулд эхлээд хэсэг тус бүрийн гол

санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг үйл

явдал, учир шалтгааны үүднээс зөв дараалалд

оруулж түүндээ тулгуурлан эхийн зөв

дарааллыг тогтоон ойлгон унших

- Хэсэглэж дарааллыг алдагдуулж байрлуусан

эхийг зөв дараалалд оруулахын тулд эхлээд

гүйлгэн хурдан унших

- Үйл явдлын дараалал зөв байж болох хэд хэдэн

хувилбар сонгох гэх мэт.

Эхийн үйл явдлыг

харуулсан цуврал

зургууд

Уран зохиолын төрөл

бүрийн богино эхийг

хэсэглэн дарааллыг

алдагдуулсан тарааж

өгөх материал

Богино үлгэр,

өгүүллэгийг эхлэл,

гол, төгсгөл хэсэгт

хуваасан тарааж өгөх

материал

165

1.4.4. Оньсого,

зүйр цэцэн үг,

ертөнцийн гурвын

утгыг ойлгох

Оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурвыг уншиж

тайлбарлахдаа

- Юуны тухай оньсоголсныг таамаглах.

Ингэхийн тулд өнгө, хэлбэр дүрс, хэмжээ овроор

тайлбарлах, шинж тэмдгээр тайлбарлах

- “Үнэхээр тусалснаа муулбал

Үйлс үл бүтнэ” гэсэн зүйр цэцэн үгийн утгыг

тайлбарлаж ойлгохын тулд эхийн агуулгаар

тайлбарлах. Жишээ нь: Энэ үгийг зохиолын ......

баатарт хэлмээр байна. Яагаад гэвэл.......

тэгсэн шүү дээ гэх мэт.

Зүйр цэцэн үг, ертөнцийн гурав зохиохдоо

Эсрэг утгаар нь хөөж тайлбарлах Жишээ нь:

“Эрт босвол нэгийг үзнэ

...унтвал нэгийг сонсоно” гэсэн цэцэг үгэнд

“эрт” гэсэн үгийн эсрэг утга нь ямар үг байхыг

олуулах замаар утгыг яриулах

- Утгыг ойлгосон бол дуурайн зохиож хэлэх

(дуурайн зохиож хэлэх нь утгыг хэр ойлгосныг

харуулах юм.)

Монгол аман

зохиолоос 3 дугаар

ангийн сурагчдын нас

сэтгэхүйн онцлогт

тохируулж сонгохдоо

аль болох

хувилбартай

харьцуулж болохуйц

байдлаар сонголт

хийвэл зүгээр

Жишээлбэл:

Мал гэвэл манас

Мах гэвэл ухас

Мал гэхэд нүдээ аних

Мах гэхэд нуухаа

арчих

Малд махан нүдтэй

Хоолонд хэрээн

нүдтэй гэх зэргээр хэд

хэдэн хувилбартайг

сонгох

Багшид өгөх санамж

Зохиолын баатрын зан чанарыг тодорхойлохдоо зохиолоос эш татах. Зохиолын

баатрын зан чанарыг тодорхойлохдоо тэдгээрийн хийсэн үйл явдлыг хөөж унших замаар

ямар зан чанар харуулсныг гаргаж болно. Зохиолын баатрууд хэл ярианы төдийгүй өнгөн

талын ч ялгаатай байдаг байна. Зарим нь түргэн шулганаж ярьдаг, эсвэл чанга ярьж

инээдэг. Эсвэл их дотогшоо дуугүй байх нь ч бий гээд олон янз.

Тэгвэл зохиолын баатруудын ярианы агуулгыг төдийгүй, ярьж буй намба төрхийг нь

хүртэл гаргаж илэрхийлж болно. Баатруудын хэл ярианы дүрслэлийн үүрэг, өвөрмөц

байдлыг хадгалах нэг чухал нөхцөл нь дуу хоолой, аялгууны үүрэг их. Тодорхой бүлэг

хүмүүс, тухайн ард түмний ахуй амьдралын, хэл ярианы болон орон нутгийн онцлогийг

тусгаж, зохиолын баатруудын нийгэм, соѐлын хэмжээг тодорхойлох хэрэглүүр болдог.

Уран зохиолын баатар бүр амьсгаатай, тэд өөрийн гэсэн араншинтай, өөрийн гэсэн "хэл"-

ээр ярьдаг. Жишээлбэл: Зохиолыг уншаад баатрын зан чанарыг тодорхойлохын тулд

хийсэн үйлийг задлан шинжлэх жишээг харуулъя.

Богинохон нөхөрлөл Нэгэн модны ѐроолд мануул, дорго, харх гурав амьдардаг, модны дээр нэг ууль

шувуу амьдардаг байж гэнэ. Ууль нь мануулаас айдаг, дорго нь мануул, ууль

хоѐроос айдаг, харх гурвуулангаас нь айдаг байжээ. Нэг өдөр мануул модны доор

тавьсан анчны торонд орчихжээ. Мануулын торонд орсныг харсан харх ихэд

баярлан дуулж бүжиглэж гарлаа.

Харх юуны

учир

баярласан

бэ?

1

Энэ хүртэл уншсанаа сайн ойлгохын тулд асуулт

зохиож үзье.

Бусдын зохиосон асуултад хариулж ярилцъя.

166

Дараа нь дорго, ууль хоѐр ирж, хөөрөн баясаж буй хархыг харжээ. Харх тэр

хоѐрыг хараад, намайг барьж идэх нь гэж үхтэл айв. Тэгээд яахаа бодож гэнэ. Энэ

хоѐр намайг отож байгаад барих тул нүхэндээ орж болохгүй гэж харх сэтгэв.

Мануул миний дайсан боловч одоо ганцаараа, тэгээд ч торонд орчихсон, харин ууль,

дорго хоѐр хамтдаа байгаа, хоѐулаа миний дайсан гэж харх сэтгээд, тэр даруй амиа

аврах ажиллагаа хэрэгжүүлэв.

Харх

яагаад

амиа аврах

ажиллагаа

хийхээр

болсон бэ?

Тэгээд азаа туршиж мануулын торонд орчихжээ. Мануул хархыг тэр дор нь

идэхийг завдтал харх өгүүлсэн нь:

- Намайг идэхээ азна. Намайг амьд үлдээвэл би торыг хурц шүдээрээ тасдаж,

чамайг аварна гэв.

Дорго, ууль хоѐр нөгөө хоѐрыгоо торонд орсныг хараад яваад өгчээ. Харх торыг

мэрж таслан хоѐул чөлөөтэй болов. Харх тэр даруй нүхрүүгээ шургалаа.

Энэ хүртэл

харх ямар,

ямар

үйлдэл

хийснийг

бодоод

жагсаан

бичээрэй.

Мануул маргааш нь хархтай уулзахаар иртэл, харх:

- Чи миний дайсан болохоор би чамтай уулзахгүй гээд нүхнээсээ гарч ирсэнгүй.

- Чи яагаад надтай уулзахгүй байгаа юм бэ? Бид хоѐр өчигдөрхөн л найз

байсан шүү дээ.

- Бид хоѐр түр зуур л найз болсон юм. Би чамайг торноос гаргасан, чи намайг

үхэх аюулаас аварсан.

- Тэгвэл бид найз юм байна шүү дээ.

- Үгүй ээ, дайснууд хэзээ ч дайсан хэвээрээ байдаг, нөхөрлөл бол түр зуурынх.

Тиймээс урьдын адил л амьдарцгаая.

Харх, мануул

хоѐрын

хийсэн

үйлүүд ямар

ялгаатай вэ?

“..урьдын

адил

амьдарцгаая”

гэж хэлсэн нь

ямар учиртай

вэ?

Баатрууд ямар, ямар үйл хийснийг тунгаан бодох, тэдний хийсэн үйлээс чухал үйлийг

ялгаж бичих, яагаад чухал, яагаад чухал биш гэж үзэж байгаагаа тайлбарлаж ярилцах

замаар зан чанарыг тодорхойлж болно. Энд зөвхөн хархын хийсэн үйлийг хөөж уншин

эхийн агуулгыг ойлгож хархын зан чанарыг тодорхойлж болно. Ингэхдээ хархтай

холбогдож байгаа мануул, ууль, дорго гурвын хийсэн үйлдлээс л хархын зан чанарыг

таньж болж байгааг хүүхэд ухаарах болно. Жишээ нь хархын баярлах нь өөрийгөө бодсон

хэрэг атал, харин нөгөө хоѐрыг хараад үхтэл айж байгаа нь дорго, ууль хоѐр түүнийг

айлгадгийг харуулж байна гэх зэргээр сурагчид зохиолын эхний хэсэгт байгаа “Ууль нь

мануулаас айдаг, дорго нь мануул, ууль хоѐроос айдаг, харх гурвуулангаас нь айдаг

байжээ.” гэсэн зангилааг тайлах боломжтой.

Ингэхдээ дараах зүйр цэцэн үг, мэргэн үгийг мануул, харх хоѐрын хэнд нь хэлмээр байна

вэ? Хэрэглээд үзээрэй гэж сурагчдад даалгавар өгөх нь тухайн баатрын зан чанарыг хэр

зэрэг таньж мэдэж байгааг харуулна.

Нөхөрт тус хийхэд

2

4

3

Энэ хүртэл уншсанаа сайн ойлгохын тулд асуулт

зохиож үзье.

Бусдын зохиосон асуултад хариулж ярилцъя.

Энэ хүртэл уншсанаа сайн ойлгохын тулд чухал зүйл

нь юу байсныг бодъѐ

Чухал биш зүйл нь юу байсныг ярилцъя.

Маргааш нь мануул яах гэж ирсэн бол?

Харх түүнийг сайхан сэтгэлээр хүлээж авсан

болов уу?

Хархын болон мануулын хэлсэн үгийг түүний

сэтгэлээр хэлээд үзье.

167

Үеэ дуустал мартахгүй

Үнэхээр тусалснаа муулбал

Үйлс үл бүтнэ.

Нөхөр нөхөртөө тустай

Нөхөөс дээлэндээ тустай

Олныг дагасан хүн алзахгүй

Олом дагасан хүн живэхгүй

Зохиолын зохиомжоос шалтгаалан баатрын хийсэн үйлүүд нэг дор угсран ордоггүй,

Харин зохиолд таран байрласан байдаг тул түүнийг түүж ялган нэгэн цогц болгохыг

сурагчдад ойлгуулах хэрэгтэй. Учир нь бага насны сурагчид зөвхөн нэг л үйлдлээр дүгнэлт

гаргах гээд байдгийг анхаарах хэрэгтэй гэсэн үг.

Шүлэг уншаад мэдрэмжээ илэрхийлэх. Яруу найраг, шүлгийг хүүхдүүд анги нийтээрээ

чангаар олон удаа давтан унших нь унших чадварыг хөгжүүлэх сайн арга юм. Яруу найраг

нь мөр толгой холбосон, шүлгийн агуулга, түүний илэрхийлэл болсон хэлбэрт тохирсон

хөг эгшиг, аялгуу хөгжимтэй, бусдад уншиж өгөхөд тохиромжтой байдлаар зохиогдсон

Шүлэг найргийг анги нийтээрээ хоолой нийлүүлэн унших нь хөгжилтэйгээс гадна уран

илэрхийлэл болон дуу хоолойгоо хөгжүүлэхэд тусална. Хүүхдүүд шүлгийг сонсголонтой

уншихын тулд өөрсдийн дуу хоолойдоо анхаарал тавьж сурна. Сурагчдад цээжлүүлэх шүлгийг олшруулж хувилах, эсвэл дэлгэцээр харуулах, бичлэг

сонсгох, шүлгийн утга санаанд тохирсон зураг үзүүлэх, зурах зэргээс сонгох боломжтой.

Жишээлбэл “Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй” шүлэг нь хөдөөгийн

хүүхдэд ойлгомжтой олон үг байгаа ч хотын хүүхдүүд ойлгохгүй “ташуурын сүүдэр,

салхины хөл гэх мэт” үг нэлээд байгаа. Иймд эдгээр үгийг сурагчдаар өөрсдөөр нь сайтар

эргэцүүлэн бодуулж хооронд нь яриулахдаа “Энэ үгийн утгыг надад биш түүнд л ойлгуул

даа”, “ямар байдлаар энэ үгийг найздаа ойлгуулж болох вэ? Жишээ хэл дээ, ...........ийн

тэмдэглэж уншсан үгиийн утгыг яаж мэдэж болох вэ?, Тэдгээр үг ямар утга илэрхийлж

байгаа талаар өөрийнхөө саналыг дэвшүүлж хэлээрэй. Бусдын гаргасан ямар ямар

саналтай санал нийлж байна, ямартай нь санал нийлэхгүй байна гэх зэргээр чөлөөтэй

ярих боломж олгож үгийн утгыг дэлгэрэнгүй тайлбарлан ярилцах юм.

Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй.

Талын шувуудын өндгөнд

Сүүдрээ бүү хүргээрэй.

Ташуурын сүүдэр шүргэх төдийд

Үрээ тэд голдог гэнэ.

Хээрийн салхины хөл дор

Хэдэн өндөг хоцордог гэнэ.

Тэнгэрт нисэх тавилангүй

Тэндээ яг төгсдөг гэнэ.

Хөдөөгийн сэлүүнд өнгө хорших

Хөгжмийн утас тасардаг гэнэ.

Баян талын минь ая эгшиг

Бас түүгээр дутдаг гэнэ.

Сүр хүчит хүн танаа хүсэх минь

Сүүдрээ хямгадаж яваарай

Тайван нар тэнгэрт налайж

Тал нутагт шувууд жиргэг. (Д.Нямаа)

“Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй” шүлэгт шувууны өндгөнд сүүдрээ

хүргэвэл эх нь голдог гэх ардын домог ярианаас санаа олж утга ургуулан ухааруулж

сурган үрээ тэд голж тэнгэрт нисэх тавилангүй болдгийг өрөвдөн хайрлах сэтгэлээр уран

Үгийн утгыг хам сэдвийн хүрээнд ойлгох боломжтой. “хээрийн салхины хөл дор” гэснийг хэн нэгэнд юу гэж ойлгуулж болохыг харуулаарай. Ингэхдээ энэ үгийг бичиж олшуурлсан картыг сурагчдад тарааж өгөөд боломжтой тайлбарыг бичүүлнэ. Сурагчид бичсэн тайлбараа хэн нэгэнд хэлж өгч, түүнийхийг бас сонсох нь тогтвортой нэгж шинжтэй хэллэгүүдийг өөрөө ухаарч ойлгоход дөхөм болно.

хямгадах- 1.хямгатай заншлыг осолдохгүй хичээж байх; 2. юмыг хайрлаж хамгаалах, өөд татах, хэмнэх; Сүүдрээ хямгадах” гэсэн нь эдгээрийн аль утгыг харуулж байгааг ярилцах

168

яруу илэрхийлсэн нь “Хөдөөгийн сэлүүнд өнгө хорших

Хөгжмийн утас тасардаг гэнэ” гэж шувуудын ганганааныг хөгжмийн утастай адилтган

дүрсэлсэн байна. Энэ бүхнийг ойлгосноор л хайрлах, харуусах өнгө аясыг мэдрэмжээр

илэрхийлэх боломжтой. Шүлгийн энэ нарийн утгыг сэтгэлээрээ хүлээн авч байж л мэдэрч

унших тул үг бүрийн үнэ цэнийг ойлгуулах хэрэгтэй. Харин “Шоргоолж, царцаа хоѐр”

шүлэгт шоргоолж, царцаа хоѐрын амьдрах ухааныг харьцуулан дүрслэхдээ

“Ажлын чухлыг хийгээд Ухаан бодлого ихтэй

Ам нь ч завгүй байлаа Уулаас сэргэлэн би

Хадан доогуур сэндийлж Хөх тэнгэрт хөөрч

Харш ордоо босгов ч... Хөгжилдөн бүжиглэж байна гэж илэрхийлсэн ч төгсгөлд

нь “Царцаа шоргоолж хоѐрт биш

Чалчих, ажиллах хоѐрт биз ээ” гэж амьтны тухай биш болохыг дүгнэн хэлсэн. Үүнийг

сурагчид ойлгож мэдвэл яаж мэдэрч унших нь тодорхой болно.

Шоргоолж царцаа хоѐр

Шороо гадагш нь зөөгөөд

Шоргоолж завгүй байлаа

Ажлын чухлыг хийгээд

Ам нь ч завгүй байлаа.

Хадан доогуур сэндийлж

Харш ордоо босгов ч

Их ажил хийлээ гэж

Илүү үг дуугарсангүй

Дээгүүр зантай царцаа

Дэргэдэх бутанд нь асаад

Шороо зөөгч шоргоолжийг

Шоолон ингэж дууллаа.

Эх адаггүй ажлыг

Эргэж буцаж хийгээд

Мангуу энэ амьтан

Махаа идэж байхад

Ухаан бодлого ихтэй

Уулаас сэргэлэн би

Навч цэцгийн сүүдэрт

Нандин байр олоод

Уран сайхан дууллаар

Ургамал амьтныг уяруулаад

Хөх тэнгэрт хөөрч

Хөгжилдөн бүжиглэж байна гэж

Царцаа үгээ дуусгалгүй

Чалчиж нуршиж байтал нь

Ширүүн бороо түүнийг

Шилбүүрдэн нүдэж эхлэв

Хоргодох газар олохгүй

Хохирч сүйдэж явахад

Харин өнөөх шоргоолж

Харш ордондоо орчхоод

Ажилгүй царцааг шоолоод

Ажиггүй хэвтэж байжээ гэж

Үлгэрт ингэж хэлэвч

Үнэн учир нь харин

Царцаа шоргоолж хоѐрт биш

Чалчих, ажиллах хоѐрт биз ээ Ш.Гаадамба

Эхийн эхлэл, гол, төгсгөлийг зөв дараалалд оруулах. Холбоо хамаарлыг олох чадвар нь

шинэ мэдээллийг урьд эзэмшсэн туршлагатайгаа холбож мэдлэг бий болгодог. Хүүхэд

шинэ мэдээллийг хуучин мэдэж байсантайгаа холбохыг оролдож, өвөрмөц сонин

зохиомжийг бий болгох нь байдаг. Энэ нь хүүхэд цаг ямагт туршлага хуримтлуулж

байдагтай холбоотой.

Зохиолын баатрууд, зохиолуудын ижил төсөөтэй, ялгаатай шинжүүдийг олох явцдаа

энэ чадвар нь үргэлж ахиж байдаг. Мөн сэдэв хоорондын, хичээл хоорондын холбоо нь

сурагчдын холбоо хамаарал, учир шалтгааныг олох чадварыг байнга дэмжиж байдаг.

Оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурвын утгыг ойлгох. Оньсого нь яруу найргийн

сонсгол хөгжихөд нэгэн адил ихээхэн чухал үүрэгтэй. Жишээ нь: Нам нам явдалтай Навчин шар дээлтэй

Ун ун дуутай

Унгасан цагаан малгайтай (ангир) гэхэд хөгжмийн айзам хэмнэлээр аялгуулан хэлэх

боломжтой толгой сүүл холбосон, аялга айзам хэмнэл жигдхэн байна. Мөн нэг юмыг өөр

өөр үгээр нэрлэх, ижил үг, үгийн утга шилжүүлэн хэрэглэхийг мэдэх боломжтой. Жишээ

нь:

Тэнгэрийн нар жаргав

Түмэн хялгас нийлэв

Огторгуйн нар оров

Олон хялгас нийлэв (нүд аних, унтах)

Уулын цаагуур нар орж үзэгдэхгүй болохыг нар жаргах, нар орох, нар шингэх гэх мэт

өөр өөр үгээр нэрлэдгийг, хоѐрдугаарт жаргах гэдэг нь жарган цэнгэхээс гадна унтрах,

үзэгдэхгүй болох гэсэн утгатайг мэднэ.

Аман зохиолын төрөл зүйлийг хооронд нь холбон нэгийг нөгөөгөөр илэрхийлж

болдог онцлогийг ч таниулж болох юм. Жишээ нь:

Шүлэг, зүйр үг, ертөнцийн гурав, оньсогын утгыг нь ойлгосон сурагч илүү хурдан

чээжлэх боломжтой тул уншихаас нь өмнө утгыг нь тайлбарлаж ярилцах, уран, тод

уншиж байгаа бичлэг үзүүлэх, нүдэлж тогтоох төрөл бүрийн сонирхолтой даалгавар

ажиллах, нүдэлж тогтоосон хэсгийг цээжээр болон найруулан бичүүлэх зэрэг олон

төрлийн ажил хийж болно. 1.5. Хэрэглээний эх унших

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.5.1. Зураг,

хүснэгт,

графикаас

мэдээлэл олж

авах

- Мэдээлэл олж авахдаа

- -Бүтээгдэхүүний таних тэмдгийг тайлж унших.

Жишээ нь:Та дэлгүүрээс цамц худалдан авах гэж

байна. Цамцныхаа шошгон дээрх зааврыг өөрийн

чадварт тохируулж сонгох. Чиний авах цамцыг

автомат угаалгын машинаар угааж болохгүй байна.

Чи гар аргаар угааж чадах эсэх гэх мэтээр

-Графикаар юуны тухай мэдээлсэн байж болохыг

үгээр илэрхийлэх.Жишээ нь: Энэ графикт 4 өөр

мэдээлэл байна. Ямар ямар мэдээлэл байж болохыг

ярилцах

гэх мэт график

зураглал, төрөл

бүрийн бичвэр,

зураг, схем,

төлөвлөгөө ашиглах

1.5.2. Нэр хаяг,

шошго, зааврыг

уншиж ойлгох

Хоолны жорыг ойлгож уншихдаа

-Шинэ үг хэллэгийг эхийн ерөнхий утга, өгүүбэр болон

өмнөх ба хойдох үгээс (холбоосоос) таньж унших

-Жорын бүтцийг (орц, хийх дараалал) ялган унших

-Жор бичихэд хэрэглэгдэх тусгай тэмдэглэгээнүүдийг

тайлж унших (Жишээ нь: ц/х- цайны халбага, х/х-

хоолны халбага...)

- Хүнсний бүтээгдэхүүн худалдан аваад аялалд явах

гэж байгаа бол хэд хоног явахаасаа шалтгаалж

зурагт байгаа зүйлийн шошгын зааврыг ашиглан

сонголт хийх

-Өөрийнхөө өдөр тутам хэрэглэдэг ямар

бүтээгдэхүүн ямар ашигтай болон сөрөг талтайг

мэдэхийн тулд бүтээлчээр асуудал дэвшүүлж, сэдвийг

хайж олж унших

-Төрөл бүрийн зааварчилгаа, шошгын цуглуулга хийж

хоорондоо зөвлөгөө болгон ярилцахдаа дүрчилсэн

тоглолт маягаар хийх

-Миний хэрэглэж байгаа хоол хүнсэнд надад хэрэгтэй

ямар амин дэмүүд байна вэ? Хоол хүнсээ зохицуулж

.

гэх мэт өөр өөр

зориулалттай

шошгуудыг ашиглан

өөрсдийн хэрэглэж

байгаа бүтээгдэхүүн

нь аль үйлдвэрийн

38 54

14

87

1 2 3 4

Зүйр үгийг оньсого болгон ашигласан Зөөлөн нь Хатуугаа иднэ (гал асах) Ой мод Урттай богинотой (хүний хуруу)

Жороо үгийг оньсого болгон ашигласан Хоѐр уулын хооронд Хоргой цэцэг Цэцгэнд нь цэн алт Алтанд нь арван хэлхээ Хэлхээнд нь хээ хуар (эхнэр хүний хувцас)

Үлгэрийг оньсого болгон ашигласан Сахал ихтэй

Санж хаан (ухна)

170

хэрэглээгүйгээс надад...гэх мэт асуудал дэвшүүлэн

ярилцах гэх мэт.

Бүтээгдэхүүний төрөл бүрийн үггүй зааварчилгааг

тайлбарлаж ярилцахдаа

-Яагаад зарим зааварчилгаа үггүй байгаа талаар

ярилцах. Энэ нь үгэн зааварчилгаатай харьцуулбал

давуу болон сул тал байгаа эсэх талаар ярилцах.

-Зааварчилгаа ашиглаагүйгээс гаргасан алдаа болон

бэрхшээлийн талаар жишээ татаж ярих.

-Байгууллага, үйлчилгээний талаарх өөр өөр шошго

лого тэмдгүүд байдгийг сонирхох

ямар зүйлийг сонгон

хэрэглэж байгааг

мэдэх

1.5.3. Мэдээллийг

цэс жагсаалт

байдлаар

байрлуулах,

ойлгох

-Уншсан эхээсээ өөрт хэрэгтэй санааг жагсаан бичих

-Бүтээгдэхүүний орц болон хийх дарааллыг харуулсан

тайлбарт зургуудыг зөв дараалалд оруулах

- Тайлбарт зургуудыг ашиглан жор бичих

- Жор бичихдээ тусгай тэмдэглэгээнүүдийг зөв

хэрэглэх

- Бусдаас сонссон жорыг тэмдэглэж авах

- Хоолны орцын хэмжээг өөрийн болон гэр бүлийн

хэрэгцээнд тохируулан өөрчлөх

- Гэр бүлийнхээ хамгийн дуртай хоолны жор болон

долоо хоногийн хоолны цэсийг бичих

- Хоолны зураг ашиглан жор зохиож бичих

-Үгэн бус мэдээллийг үгэн мэдээлэл болгон бичих

-Үгэн мэдээллийг үгэн бус мэдээлэл болгон бичих

Тухайлбал: Монгол хэл мэдэхгүй хүнд монголд

үйлдвэрлэсэн ямар нэгэн бүтээгдэхүүнийг

танилцуулахаар сонговол...

Янз бүрийн хоолны

зургуудыг ашиглан

орцыг тоочин

бичүүлж болно.

Мөн монгол хоол

хүнсний сэдэвт эх,

бүтээгдэхүүний жор,

заавар

1.5.4. Захидал,

төлөвлөгөө унших

Захианы заавал байх хэсгүүдийг ажиглаж уншихдаа

(мэндчилгээ, огноо, захидал бичигчийн нэр)

- Захиа уншаад асуултад хариулахаар түүвэрлэж

унших

- Захианд хүн (юм,үзэгдэл)-ийг хэрхэн дүрсэлснийг

анзаарч унших

- Захиа бичигч нь хайрлаж хүндэлсэн сэтгэлээ ямар

үгээр, хэрхэн илэрхийлсэн байна вэ? гэх мэт асуулт

тавьж уншиж болох

- Талархлын захианы аян өрнүүлж, ангийнхандаа

зориулж бичсэн захиа, зурвасаа бусдад уншиж өгөх

гэх мэт.

Байгалийн

зураглалтай захиа,

талархлын захиа

гэх мэт

Багшид өгөх санамж

Дан мэдээлэлтэй ажиллах нь сурагчдын хувьд хэцүү байвал багш уран зохиолын

эхтэй хольж ажиллуулж болно. Жишээ нь Туулайтай холбоотой баримтын эх дээр

ажилласан бол туулайн тухайн үлгэр, болон өгүүллэг дээр ажиллах гэх мэтээр

харьцуулсан байдлаар ажиллаж болно.

Төсөөлж ярьж байгаа нь таамаглан ярихаас өөр чадвар гэдгийг багш анхаарах.

Долоо хоногийн төлөвлөгөө гэж ийм зүйл байдаг юм байна гэдгийг уншиж мэдээд,

бичиж тэмдэглээд түүнийгээ дэлгэрүүлж түүнээсээ санаа аваад ярьж байгаа гэдэгт

анхаарлаа хандуулаарай. Сурагчдыг ярьж байхад багш болон нөхөд нь хүлээцтэй

хандан дэмжиж байгаагаа толгойгоо дохих гэх мэт хөдөлгөөнөөр илэрхийлнэ. Сурагчид

171

хэлэх зүйлээ эргэцүүлэн бодох хугацаа өгөх хэрэгтэй. Тэд бодсоноо цаасан дээр

буулгасан бол ярихад нь улам хялбар байх учраас багш бичгээр, зургаар, бүдүүвчээр

тэмдэглэхийг дэмжиж байвал энэ нь цаашдаа төлөвлөлт хийхэд нь дэмжлэг болдог.

Сурагчдын гаргасан санааг самбар дээр бичих нь тоймлон дүгнэж, анализ хийхэд нь

дөхөмтэй байдгийг санаарай. Мөн сурагчид санал бодлоо багшид шууд хэлэлгүй

бусадтай харилцан ярилцах өөрийнхтэйгээ жиших, аль нь илүү чухлыг ялгах гэх мэтээр

ажиллах боломжийг нээлттэй болгох. Хүүхдүүд нөхөн сэргээхдээ ямар шинжүүдийг

ашиглаж байгааг ажиглах. Тухайлбал: Шинж тэмдгүүдийг хослуулан ашиглаж байгаа

эсэх. Зөвхөн утгад анхаарч зөв бичих чадварт анхаарахгүй байх гэх мэт. Сурагчдын

анхаарлыг шинэ хичээлд татах, сурах сэдэл тэмүүлэл төрүүлэх янз бүрийн үйл

ажиллагаа хийх хэрэгтэй.

Дүрсэлж бичих чадварт нь дэмжлэг үзүүлэхдээ бичихэд нь хэрэг болох үгийн

жагсаалт өгч болно. Жишээ нь:

Мэдээлллийг цэс жагсаалт байдлаар байрлуулах, ойлгоход дүрс тэмдгээс уншиж

ойлгохоос гадна бичвэр мэдээллийг буцааж дүрс тэмдэгтээр илэрхийлэх мөн гол

ойлгох зүйлийг цөөн үгээр жагсааж бичих даалгавар гүйцэтгэнэ. Ингэх нь мэдээллийг

уншиж ойлгох, ойлгосноо амьдрал ахуйн хэрэглээнд хэрэглэх, ингэж чадсанаар

мэдээллийг эрж хайж унших, ойлгох нь чухал хэрэгцээтэй юм байна гэдгийг ухаарах

явдал юм. Жишээ нь: дараах мэдээллийг уншуулж болох юм.

Дөрвөлжин дотор дугуй дүрс: (Энэ нь ямар байхыг таамаглан бодож болно)

Ийм тэмдэгтэй хувцсыг та угаалгын машинд санаа зоволтгүй хийж болно. Дугуй дотроо

“Р” гэсэн үсэг байвал цайруулагч болон бусад химийн бодисоор цэвэрлэж болно гэсэн

үг. Харин зургийг хэрээс тэмдгээр дарсан байвал мэдээж, та тэр хувцсыг угаалгын

машинд хийж, элдэв химийн бодис хэрэглэж болохгүй шүү.

Савтай ус: (Энэ нь ямар байхыг таамаглан бодож болно)

Хэд хэдэн янзаар заасан байдаг. Усыг илтгэсэн долгиотой зураасны дотор 30*С гэх мэт

тодорхой тоо бичсэн байвал заасан тооноос илүүгүй хэмтэй халуун бүлээн усанд

угаана. Харин гарын зурагтай бол “Зөвхөн гараар угаана” гэдгийг зааж байгаа юм.

Индүү: (Энэ нь ямар байхыг таамаглан бодож болно)

Хэрээсээр дарсан бол индүүдэж болохгүй, зүгээр байвал болно гэсэн үг гэж та бодож

байгаа байх. Таны зөв, гэхдээ анхаарах ѐстой нэг зүйл бол индүүний доод хэсэгт 1-3

цэг бий. Гурван цэг бүхий зурагтай бол Та тэр хувцсыг халуунаар индүүдэж болно, хоѐр

цэгтэй бол дунд зэргээр, харин ганц байвал индүүнийхээ тохируулгыг хамгийн бага

дээр нь тавьж индүүдээрэй гэж байгаа юм шүү.

өхөөрдөм, баясгалантай, зөрүүд, хөгжилтэй, тарган, бүдүүн,

бандгар, туранхай, хөх саарал, боровтор, цав цагаан, өндөр,

дэлдэн, соосгор, бүлтгэр, онигор, зуйван, дугариг, зөөлөн,

хатуу, марзан, оодон, зузаан, муруй, хамгийн эгдүүтэй

172

Мөн хувцасны шошгон дээр “wash dry separately” гэсэн бичиг байх юм бол өөр

хувцастай холилгүй, дангаар нь угаагаарай.

Цамцны зураг байвал дэлгэж хатаана, дан дугуйг хэрээсээр дарсан бол хатаагчид хийх

хэрэггүй, хэрээсгүй бол угаалгын машиныхаа хатаагчаар хуурай болтол нь сэгсэрч

болно.

Эрчилсэн олсорхуу зүйлийг хэрээсээр дарсан бол мушгиж болохгүй, дараагүй бол

мушгиж хатаана гэх мэтчилэн бүхнийг хэлээд өгнө.

Баримтын эх уншуулах нэг хичээлийн хувилбарыг санал болгож байна. Багш

хичээлийг “Бүтэцчилсэн танилцуулга арга”-ыг хэрэглэн эхлэх ба энэ шатанд сурагчдын

анхаарлыг шинэ сэдэвт хандуулан, сонирхлыг нь өдөөнө.

Багш: Өнөөдрийн хичээлээр бид устаж үгүй болох аюулд өртөөд буй амьтдыг

хамгаалах асуудлаар ярилцана. Бид жишээ болгож тарвагыг авч байгаа бөгөөд тэднийг

устаж үгүй болохоос хэрхэн сэргийлэх талаар ярилцахаас гадны асуудлыг олон талаас

нь авч үзэхийг эрмэлзэх ба амьтдыг хамгаалалтад авах нь ямар эерэг, сөрөг талтай

болохыг авч хэлэлцэнэ.

Хүүхдүүд ээ, та нар тарваганд учирдаг аюул заналын талаар нэг минутад бодсоны

дараа зэргэлдээ сууж буй сурагчтай өөрийн санааг хуваалцана уу?

Минутын дараа багш хамтран ажилласан сурагчдыг саналаа хэлэхийг хүснэ.

Нэгдүгээр хос: “Хүмүүс тарвагыг агнадаг гэж бид бодож байна.”

Хоѐрдугаар хос: “Хүмүүс тарваганы амьдардаг орчинг үгүй болгож байж магадгүй юм.”

Гуравдугаар хос: “Дархан цаазтай газрууд байгуулсан болов уу гэж бодож байна.” гэх

мэтээр хоѐр хоѐроороо гаргасан саналаа хэлнэ.

Сэдэлжүүлсний дараа багш сурагчдаас тарвагыг хамгаалах талаар мэдэж буй

зүйлүүдийг нь асууж бидний мэдэж буй зүйл хүснэгтэд жагсаан бичихийг сануулна.

Багш сурагчдын хэлсэн зүйлүүдийг самбарт бичнэ.

Тарвагыг хамгаалах асуудал

Бидний мэдэж буй зүйл? Бидний мэдэхийг хүсэж буй

зүйл?

Бидний шинээр мэдсэн зүйл?

Тарвага устаж үгүй болох

аюул тулгараад байгаа.

Хүмүүс тарвагыг ихээр

агнадаг байсан.

Хулгайн анчид тарваганы

арьс, өөхийг авах гэж агнадаг.

Хүмүүс тарваганы амьдрах

орчинг нь устгаж байна.

Манай улс тарвагыг тодорхой

цаг хугацаанд агнахыг

хориглосон хууль гаргадаг гэх

мэтээр бичнэ.

Багш сурагчдаас: “Одоо та бүхэн дээрх асуудалтай холбоотой эргэлзээтэй болон

173

сонирхож буй зүйлээ хэлнэ үү?” гэж хүснэ.

Бодлоо асуулт болгон хэлбэржүүлэхэд нь багш сурагчдад туслах ба асуултуудыг

Мэдэхийг хүсч байна хүснэгтэд бичнэ. Шинэ санаа дэвшүүлэхийн тулд Бидний мэдэж

буй зүйл хүснэгтэд бичигдсэн зүйлүүдийг багш уншиж өгч болно. Жишээ нь:

Багш: Тарвагыг хамгаалах талаар бид ... зүйлүүдийг мэдэж байна л даа. Өөр нэмж

мэдэх шаардлагатай зүйл байна уу?

Сурагч: Тарвага юугаар хооллодог вэ? гэх мэтээр өөрсдийн сонирхсон зүйлээ хэлнэ.

Багш: Сурагчийн асуултыг Мэдэхийг хүсч байна хүснэгтэд бичнэ.

Тарвагыг хамгаалах арга хэмжээ Бидний мэдэж буй зүйл? Бидний мэдэхийг хүсэж буй

зүйл?

Бидний шинээр

мэдсэн зүйл?

Тарвага устаж үгүй болох аюул тулгараад

байгаа.

Хүмүүс тарвагыг ихээр агнадаг байсан.

Хулгайн анчид тарваганы арьс, өөхийг авах

гэж агнадаг.

Хүмүүс тарвагыг амьдардаг газар нутгаас нь

шахаж байна.

Манай улс тарвагыг тодорхой цаг хугацаанд

агнахыг хориглосон хууль гаргадаг.

Тарвага Монгол оронд маш

элбэг байдаг амьтан уу?

Тарвагыг тусгай хамгаалалтад

авах эсэх талаар хэн шийдвэр

гаргах нь зүйтэй вэ?

Бид тарвагыг устахаас

хамгаалахад ямар тус хүргэх

боломжтой вэ?

Багш сурагчдад тарваганы тухай бичвэрийг тарааж өгнө. Бичвэрийг уншихдаа сурагчид

хамтын уншлага аргыг хэрэглэнэ. Энэ арга нь сурагчдад уншиж буй бичвэрээ илүү сайн

ойлгоход нь тусална. Хэрэв сурагчид энэ аргыг эзэмшээгүй бол багш эхлээд

тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Багш: Одоо та нар тарвагыг хамгаалах үйл ажиллагааны талаар сэдэв унших ба унших

явцдаа бидний дэвшүүлсэн асуултуудад хариулт олохыг хичээгээрэй. Түүний зэрэгцээ

бичвэрээс бид шинэ мэдлэг, мэдээлэл олж, авах юм. Хамтын уншлага аргыг сурагчдад

тайлбарлана.

Багш: Хүүхдүүдээ, та нар сэдвийг Хамтын уншлага аргыг хэрэглэж унших юм. Намайг

сайн сонсоорой. Би сэдвийн эхний догол мөрийг уншихын зэрэгцээ бас гол утгыг нь

нөгөө сурагчдаа ярьж өгөх ѐстой.

Багш: Уншина. Би уншсан зүйлээ товч мэдээлнэ. Харин одоо хамтран ажиллаж буй

сурагч надаас асуулт асуух ѐстой. Жишээлбэл: “Тарваганы тоо толгой ихээр хорогдсон

тухай таны уншсан хэсэгт өгүүлсэн байна. “Энэ нь ямар сайн ба муу талтай вэ?” гэх

мэтээр

Багш: Одоо “Хамтын уншлага арга”-ыг бүгдээрээ хэрэгжүүлье. Хоѐр сурагч хамтран

ажиллах ба сэдвийг догол мөрөөр нь ээлжлэн уншина. Нэг догол мөр уншаад уншсан

сурагч нь гол агуулгыг ярьж өгөх ба нөгөө сурагч нь асуулт асууна. Хоѐроос гурван сайн

асуулт олохыг хичээгээрэй. Асуултын хариултыг хамтран ярилцаж ч болохыг хэлнэ.

Энэ эх дээр ажилласны дараа эхийн талаар мэдсэн зүйлээ бататган дүгнэхдээ хоосон

зайг нөхөх даалгаврыг хийлгэж болно. Ингэхдээ өмнөх ба дараагийн хэсгийг хэрхэн

ашиглаж чадаж байгааг ажиглаарай. Үүгээр сурагчдын уншсан зүйлдээ үндэслэн

таамаглал дэвшүүлэх, түүнийгээ үнэлэх чадвар нь харагддаг. Мөн энэ даалгаврыг

бүтэн үгээр биш зарим үгийн зөвхөн нөхцөл, эсвэл дагаврыг орхисон байдлаар ч хийж

болох юм. Жишээ нь:

Хэдийгээр би тарваганы тухай ....................гэж мэддэг байсан ч энэ бичвэрээс дараах

шинэ зүйлүүдийг олж мэдлээ.

Нэгдүгээр............................................

Хоѐрдугаарт.......................................

Гуравдугаарт .....................................

174

Үүнээс хамгийн сонирхолтой зүйл нь ....................................байлаа гэх мэт. 1.6. Сонгон унших

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.6.1. Мэдлэг

сонирхлоо

гүнзгийрүүлэ-

хээр ном

унших

Сонирхолтой, хэрэгцээтэй номоо сонгон уншихдаа

- Номын товч танилцуулгыг ашиглаж сурах

- Юуны тухай, ямар сэдэвтэй ном болохыг асууж

тодруулах, танилцуулгаас уншиж мэдэх

- Номын ерөнхий агуулгыг товч бичсэн номын тэмдэглэл,

номын бүлгийн гарчиг, номын өмнөх үгийг уншиж

сонголт хийх

Сонгосон номыг түргэн хугацаанд гүйлгэн унших, ерөнхийд

нь тоймлон уншихдаа

- Хурдан унших загвар ашиглан харааны уншлагаар унших

- Уншсанаа цэгцлэн бодох

- Бусдын уншсан номыг сонирхож ярилцах

- Уншсан номын агуулга, мэдээллийг товч тэмдэглэх, боловсруулах, ашиглах

- Зохиогч, зохиолын нэр, юуны тухай өгүүлсэн болохыг

мэдээлэхэд бэлтгэх, ярилцах, мэдээлэх

- Ямар цаг хугацаа, орон зайд зохиолын үйл явдал өрнөж

байгааг тайлбарлахад бэлтгэх, ярилцах, мэдээлэх

- Уншсан номын баатруудын талаар дүгнэлт саналаа

илэрхийлэх

- Номоос ойлгосноо бичихдээ баримт, эшлэл болгон

ашиглах

номын

тухай

................

................

номын

тухай

................

................

номын

тухай

................

................

номын

тухай

.................

.................

Номын танилцуулгыг

янз бүрийн байдлаар

хийж ангид

байрлуулж сонголт

хийх боломж

бүрдүүлнэ.

“Монголын хүүхдийн

уран зохиолын дээж”

I,II дэвтэр, УБ., 2009

Гриммийн үлгэрүүд

УБ., 2008

Багшид өгөх санамж

Мэдээллийн технологийн хөгжлийг дагаад, мэдээллийн хэмжээ өсөн нэмэгдэж байгаа

өнөө үед урсан орж ирж байгаа мэдээлэл дотроос чухал ба чухал бус, өөрт хэрэгтэй ба

хэрэггүйг ялгаж салгах чадвартай байх нь нэн чухал. Хэдийгээр энэ нь арай том ангийн

сурагчдад илүү чухал ч гэсэн бага ангиас эхлэн ном сонгож унших, уншсанаа ойлгож

бичих ярихдаа ашиглах чадварыг насанд нь тохируулан олгох нь цаашид амжилттай

суралцах нэг алхам болно.

Ийм чадвар нь мэдээллээр дамжуулан өөрийн оюуны чадамжийг дээшлүүлэх боломж

олгодог бол харин мэдээллийг ашиглах чадваргүй хүнд оюуны чадамжаа дээшлүүлэх

боломж хязгаарлагдмал байдаг. Сонгож унших зарчмыг хэрэгжүүлэхийн тулд тухайн

насныхны онцлогийг судалж, ном сонгох арга барилд дадлагажуулна. Тэдний нас

сэтгэхүйн онцлог ойролцоо ч гэсэн хүүхэд бүрийн хүсэл сонирхол, танин мэдэхүйн цар

хүрээ, мэдлэг чадвар, туршлага нь харилцан адилгүй тул багшаас илүү их ур чадвар

шаардаж мэднэ.

175

Ном сонгож сургахын тулд дараах алхмуудыг гүйцэтгээд үзээрэй. - Сурагчдын сонирхлыг судлах

- Хэрэгцээг тодорхойлох

- Сурагчдын хэрэгцээ, сонирхолд нийцүүлж, ном болон номын танилцуулга

бүрдүүлэх, сонгуулах

- Сонгосон номоо сэдвээр ангилж, сэдвийн жагсаалт гаргах

- Ямар ном юунд хэрэгтэй тухай танилцуулга хийх

- Номын каталогитой ажиллуулж сургах

Сурагчдын ном унших сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд:

Сурагчдад таван минутын хугацаа өгч ямар ном унших нь зөв гэж бодож байгаа,

түүндээ илүү итгэлтэй байгаагаа тухайн номын жишээгээр баталж ярих даалгавар өгч

гүйцэтгүүлж болно.

Сурагчдын ном сонгон унших чадварыг нэмэгдүүлэхийн тулд:

Арван минутын хугацаанд номын танилцуулгуудыг өгч сонголт хийлгэнэ. Яагаад энэ

номыг унших хэрэгтэй гэж сонгосон талаарх өөрсдийнх нь санал бодлыг бичүүлж

болно.

Унших үйл явц нь цаг хугацаа, уншигчийн эрх, хариу үйлдэл гэсэн үе шаттай.

(Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж, УБ., 2010, хуудас 63)

Цаг хугацаа - Сурагчдад хичээл дээр унших хүрэлцээтэй цаг гаргаж өгөх нь унших үйлд

сургахад тун чухал. Ингэхдээ 5-10 минутаас эхлэн аажмаар хугацааг нэмэгдүүлэх нь

тохиромжтой. Ангид цаг гаргах учир нь цаашид уншихын тулд цаг хугацаа гаргаж

түүнийгээ үр бүтээлтэй ашигладаг болохыг мэдрүүлэхэд чиглэж байгаа болно.

Долоо хоногийн тодорхой өдрүүдэд “Бүтээлч уншигчийн цаг”, “Номоор ярилцах цаг”,

”Чимээгүй 5 минут” гэх зэргээр зорилгоор нэрлэсэн цаг гаргаж ч болно.

Уншигчийн эрх - Ихэвчлэн багш сурагчдадаа юуг, яаж, хэзээ уншихыг зааж өгдөг.

Ингэснээр тэд өөрсдийн төлөө биш, хэн нэгний төлөө унших ѐстой мэт сэтгэж,

идэвхгүй оролцдог тал бий. Иймээс тэдэнд сонгох бололцоо олгож, тэдний сонгосон,

сонирхсон ном, бичвэрийг тодорхой зорилгынх нь дагуу уншуулах нөхцөл бүрдүүлэх нь

идэвхтэй уншигч болгох анхны алхам болно.

“Шинэ мэдээ” булан ажиллуулж тэнд сурагчид уншсан номынхоо тухай дараах

байдлаар мэдээлэл бичиж байрлуулж болно. “ .......... аргыг би туршиж үзмээр байна. Энэ бол “..........” номд өгүүлсэн зүйл.

“ Бяцхан туулайд ........... гэж хэлмээр байна. Тэгвэл тэр ............. болох байх.

Энэ бол “...........” номын баатар юм.

Тэр зорилгодоо хүрэхийн тулд .............. (тэр зүйлээ, тийм зангаа гэх мэт) -ээ

орхисон. Түүнийг би зөв гэж бодохгүй байгаагаа хэн нэгэнтэй санал сольж

ярилцмаар байна.

Ингэснээр сурагчид янз бүрийн ном сонирхож сонгон унших сэдэл, сонирхолтой болно.

Өөр нэг хувилбар нь: Хэд хэдэн номоос нэг нэг хэсгийг бэлтгээд сурагчдад тарааж өгч

уншуулаад дараах асуултаар ярилцах юм.

- Энэ хэсгийг уншихад чамд ямар сэтгэгдэл төрж байна?

- Энэ зохиолыг цааш яаж өрнөнө гэж таамаглаж байна?

- Энэ зохиолд юуг нэмж өгүүлээсэй гэж хүсэж байна?

- Энэ зохиолыг цааш нь зохиож бичвэл чи ямар баатрыг нэмж гаргах вэ? Яагаад?

- Ямар баатрыг нь хасмаар байна? Яагаад?

Зохиолын хэсгүүдээс нэг сурагч хоѐроос дээш уншиж дээрх асуулт ярилцлагад

оролцоно. Ингэж зохиол сонгох мэдрэмжийг өдөөж өгнө.

Өөр нэг хувилбар нь:

Зохиолын үйл явдлыг, эсвэл баатруудыг, эсвэл зөвхөн зохиол өрнөж буй орон байр

176

газар нутгийг гэх зэргээр зураг бүрдүүлээд дараах асуултуудаар ярилцаж болно.

Ингэхдээ тухайн зургийн цаана байгаа зохиолуудын нэрийг цаасан дээр бичиж бэлдсэн

байна. Зохиолын зураг болон нэрсийг сурагчдад тарааж өгнө.

- Зураг болон зохиолын нэрийг тохируулж байрлуулах

- Яагаад энэ зураг, зохиолын нэр хоѐр тохирч байна гэж үзэж байгаагаа

тайлбарлах

- Хэрэв зохиолын нэрэнд сонгосон зураг тохирохгүй байна гэж үзвэл юуг нь

өөрчилж зурмаар байна? Яагаад?

- Эсвэл зургандаа тохируулж нэрийг нь өөрчилмөөр байна уу? Яаж? гэх зэргээр

ярилцаж ном унших сонирхлыг өрнүүлж болох арга ч байж болно.

Хариу үйлдэл буюу сэтгэгдлээ илэрхийлэх

- Унших үйл явц бол сурах чадвар эзэмших хувийн үйл явцын нэг. Томчуул уншсан

сайн ном, сонирхолтой өгүүлэл, эсээний тухай найз нөхдөдөө ярих, санал солилцох

дуртай байдаг. Сурагчдад ч мөн адил уншсан зүйлээ бусдад ярих хэрэгцээ байдаг.

Сурагч уншсан зүйлээ эргэцүүлж, ойлголтоо нэгтгэн дүгнэж, дотроо боловсруулсны

дараа бусдад танилцуулбал үр дүнтэй. Зарим үед багш “Үүнийг уншсанаар юу мэдэж

авав?, Ямар бэрхшээл тулгарч байв?, Энэ номд ямар асуудал дэвшүүлсэн бэ?, Түүнийг

яаж шийдвэрлэсэн байна?, Тухайн зүйлийн талаар нэмэлт мэдээлэл хаанаас олж авах

вэ?” гэх мэтээр санал солилцож, уншлагыг илүү бүтээлч үр өгөөжтэй болгох талаар

анхаарахад илүүдэхгүй.(Бүтээлчээр сэтгэгч уншигчийг төлөвшүүлэх нь, УБ., 2000,

хуудас 15)

Ангид дараах байдлаар уншсан номын судалгаа хийж болох юм.

Уншсан номын

нэр

Зохиол хаана,

хэзээ гарсан?

Чухал санагдсан

ишлэл (жишээ

баримт)

Номын

зохиогчоос асуух

асуулт

Уншсан

сурагчийн нэр

Эндээс хэд хэдэн зүйлийг багш судлан анхаарч мэдэх боломжтой. Үүнд: 1. Сурагчид хэр зэрэг уншиж байгааг

2. Зохиолын орчныг ялгаж мэдэж байгааг

3. Зохиолоос тусган хүлээж авч мэдэрч чадаж байгааг

4. Ойлгохгүй байгаа зүйлийг (нийгмийн асуудлууд, харилцааны, мөн чанарын, цаг

хугацааны гэх мэт) Чухам юу сурагчийн хувьд хэцүү байгааг бичиж тэмдэглэсэн

янз бүрийн асуултаас мэдэж болно. Ингэх нь тухайн зохиол тэдний нас сэтэхүйн

онцлогт тохирч байгаа эсэхийг, эсвэл ерөөс хүүдүүдэд ямар бичлэгтэй зохиол

ойлгомжгүй байгааг, эсвэл хүүхэд юу илүү сонирхож байгааг гэх зэргээр унших үйл

явцыг бүтээлч болгох санаануудыг олж авахад дэмтэй.

5. Ямар сурагч их уншиж байгаа, уншихгүй байгааг

6. Энэ насны хүүхдүүдэд ямар зохиол илүү хэрэгтэй байгааг гэх зэрэг олон асуудлыг

мэдэх боломжтойгоос гадна сурагчид ч илүү идэвхтэй бас бүтээлч хандана. Энэ

нь анги дахь “номын тэмдэглэл”-ийн арга юм.

Энэ насныхан дэврүүн уншигч, уянгын уншигч, нухацтай уншигч, сониуч уншигч бусдыг

дагалдан дуурайн уншигч гэсэн уншигчийн хэв шинжийн аль нэгэнд хамаардаг ч гэсэн

идэвхтэй, үр өгөөжтэй уншигч болох зайлшгүй шаардлага байгаа билээ. Үүний тулд: Хүүхэд өөрийгөө идэвхтэй (үр өгөөжтэй) уншигч гэж боддог болох

Сурагчдын унших явцыг ажиглахад тэд дэвтэртээ тэмдэглэж авах, тэмдэглэн

зурж унших, амандаа үглэж унших, хурдан унших зэргээр унших арга барилын

177

хувьд харилцан адилгүй байдаг. Үүнийгээ ч тэд мэдэж гайхахад хүрдэг. Энэ үед

нь тэдэнд олон тайлбар хэрэггүй, харин хэнд ч илүү сайн болох боломж бүрэн

байгааг хэлэхэд л хангалттай.

Ном унших, сонгоход буруу болох вий гэсэн эмзэглэл хүүхдэд байхгүй байх

ѐстой.

Харин илүү чөлөөтэй сэтгэлгээнд хөтөлсөн алхмууд л хэрэгтэй. Тухайлбал

дараах асуултуудыг ангид чөлөөтэй байрлуулж сурагчид бие биеэсээ асууна.

- Ном уншаад чамд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

- Чи ямар ном унших дуртай вэ? Яагаад?

- Хэрэв чи ном уншаагүй бол “...............” ийм чухал мэдээллийг хаанаас олж мэдэх

байсан бэ?

- Номын хуудас зузаан байсан уу? Хэрэв нимгэн болгоѐ гэвэл юуг нь хасмаар

байв?

- Номын хуудас нимгэн байсан уу? Хэрэв зузаан болгоѐ гэвэл ямар үйл явдал

нэммээр байна вэ?

Гэхдээ дээрх асуултыг нэг удаа асуугаад орхихгүй, давтан хийж хэвшил болгох, бас

зарим асуултын хариултыг тэр дор нь авахгүй дараа нь илүү сайн боловсруулаад

дахин ярилцаж ч болно гэдгийг ойлгуулна.

Номын ач холбогдлыг мэдрэх Сайн ном унш гэж хэлэхээс илүү өөрөө сонгож уншсаны мөн чанарыг л илүү бодох

хэрэгтэй. Хэрэв хүүхэд ан амьтдын тухай ном уншаад байгаа бол “ан амьтдын тухай”

сэдвийн хүрээнд ойлгож мэдсэн зүйл нь тэр хүүхдийн хувьд үнэ цэнэтэй. Багш түүнийг

нь яриулах, бичүүлэх, тайлан тавиулах, жагсаалт гаргуулах зэргээр цэгцэлж өгөх нь

ном уншихын ач холбогдлыг мэдэхэд нь эерэг нөлөө үзүүлнэ. Номоос сурагчийн мэдэж

авсан шинэ үгийн жагсаалт гаргах, хэлц үгийн толь хийлгэх, газар орон, уул усны

нэрийг жагсаан бичих, үгийг яаж хэрэглэснийг жишээлэн тайлбар бичих, ойролцоо

утгуудыг харьцуулан тайлбарлах зэргээр янз бүрийн бүтээлч даалгаврыг гүйцэтгүүлж

ном уншихын ач холбогдлыг илүү сайн мэдрүүлэх боломжтой.

Номтойгоо эхлэн танилцах

Сурагчид номыг эхний хуудаснаас нь эхлэн уншиж, боловсруулж эхлэх ба хэсэг хэсгээр

нь цаашид судална. Энэ тохиолдолд эхний үзэж судалсан зүйлээ дараагийнхтай нь

холбож нэгтгэхгүй байх нь элбэг тохиолддог. Бүх номоо уншиж дууссаны дараа л бүгдийг

нэгтгэдэг.

Харин өөрийгөө хөгжүүлэх зорилгоор номыг боловсруулалттай уншихын тулд бүх агуулгын

талаар тов тодорхой төсөөлөлтэй байх нь үндсэн зорилгын нэг нь юм. Ингэж тодорхой

мэдсэнээр номын гол утга санаа, агуулгын ерөнхий бүдүүвч, үндсэн хэсгүүдийн агуулгыг

тодорхой ойлгох боломжтой болно. Ингэж ойлгохын тулд нэг бүрчлэн бус харин шууд

үндсэн хэсгээр нь ойлгох явдал юм.

Номыг жинхэнэ, боловсруулалттайгаар уншихын өмнө түүний агуулгатай танилцах нь

хугацаа, хөдөлмөрийг их хэмнэх ба үр дүнтэй байдаг.

Номын агуулгын тойм

Номын талаар ерөнхий ойлголт авахдаа түүний агуулгыг ашиглах нь зүйтэй. Ингэхдээ

дараах алхмуудыг хийхийг зөвлөөрэй. Үүнд: - Номын нэр нь агуулгаа ихэнхдээ тодорхойлж байдаг тул юун тухай гарахыг таамаглахыг

хичээх

- Өмнөх үг, оршлыг уншаад таамаглах

- Номын гарчгийг уншаад урьдчилан таамаглах

178

- Номын дүгнэлтийг унших зэргээр номын гол угга санаа болон агуулгын талаар

ойлголт

авч болдгийг зөвлөөд цахим хэрэглэгдэхүүнээр нэг номыг сонгон харуулж, дээрх алхмаар

ажиллаад үзээрэй. Нэлээд хэдэн удаа давтан хийсний үр дүнд сурагчид өөсдөө бүтээлч

уншлагын эхний алхмыг хийх болно.

Өмнөх үг ба оршил

Зохиолын өмнөх үгэнд маш чухал мэдээллүүд байдгийг ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь:

Зохиогчийн тавьсан зорилго, бүлгүүдийн агуулга, дүгнэлтийг бичдэг гэх мэт. Номын

оршилд ихэвчлэн номд шууд хамааралгүй боловч түүнийг ойлгоход зайлшгүй

шаардлагатай мэдээлэл агуулагддаг. Гэхдээ зарим тохиолдолд номын ерөнхий бүтэц,

төлөвлөгөө, унших аргыг нь зааж өгсөн ч байдаг.

Номын гарчгийг унших нь бүр их чухал. Бид номыг бүрэн уншаагүй ч түүний ерөнхий

бүтэц, үндсэн бүлэг, ерөнхий агуулга зэргийг мэдэж болохыг ойлгуулна. Шинжлэх ухааны

номын хувьд гарчиг бүр ч чухал. Ном уншиж эхлэхдээ түүнийг л унших хэрэгтэй. Ном унших

явцдаа түүнтэй байнга харьцаж, ном уншиж дуусгахдаа ч ашиглах хэрэгтэй. Гарчгийг

сайн уншиж судалсан бол номыг "харанхуй" уншихгүй. Бид хаана ямар зүйлийн тухай

яригдах вэ? гэдгийг мэдэхээс гадна ........талаар ерөнхий ойлголтгой болох болно.

Номын төгсгөлийн үгийг унших

Номын "төгсгөлийн үг" буюу зарим номд бичсэнээр "төгсгөлийн орон"-д номын ерөнхий

утга санаа, зорилтын талаар маш чухал заалтууд байхаас гадна заримдаа номын ерөнхий

агуулгын талаар товчлол байдаг.

Номыг гүйлгэн харж унших

Номын өмнөх үг, гарчиг, оршил, төгсгөлийн үг зэрэгтэй танилцсанаар номын ерөнхий

агуулга, утга учир, бүтцийн талаар барагцаалж, эхлээд гүйлгэж хараад дараа нь

боловсруулж унших гэж байгаа бол дахин дахин гүйлгэж харах нь ашигтай.

Уншигч болгон гүйлгэн харж уншиж чаддаггүй бөгөөд цөөн хүн үүнийг сайн хийж чаддаг.

Номын агуулгын талаар урьдчилан тойм ойлголт авахын тулд гүйлгэн харж унших нь

гүйлгэн харж уншиж сурах сайн дасгал юм.

Номыг бүтээлчээр унших нь дараах гурван зорилгод чиглэж байгааг ухааруулна. Үүнд:

• Номыг зөв, тодорхой ойлгосон байх

• Гол санаа, мэдээлэл зэргийг ашиглаж чаддаг болсон байх

• Түүний агуулгын талаар дүн шинжилгээ хийдэг байх

Практикт эдгээр гурван зорилго нь хоорондоо уялдаа холбоотой байдаг. Хэрэв үүний

нэгийг шийдэх гэж оролдвол нөгөө хоѐрыг заавал хөнддөг. Иймээс ч эдгээр асуудлуудын

аль нь ч нэгдүгээрт эсвэл гуравдугаарт байх боломжгүй юм.

Сурагчдын унших ерөнхий чадварыг явцын үнэлгээгээр үнэлэхдээ дараах хуудсыг

ашиглаж болно. Илрүүлэх шалгуур Хааяа Ихэвчлэн Үргэлж

Унших сонирхолтой

Хурд сайтай уншдаг

Мөр төөрдөг

Унших дуртай номтой

(сэдэв)

Уншигчийн хувьд

итгэж болохуйц

Сурагчдаар өөрсдөөр шинээр гарсан номын талаар бусдадаа мэдээлдэг самбар

ажилуулах нь үр дүнтэй арга юм. Ñóðãóóëèéí ìýäýýëëèéí ñàìáàðûã äàðààõ çîðèóëàëòààð

àøèãëàæ áîëîõ þì. Энэ нь бóñäààñ òóñëàëöàà õ¿ñýõ, áóñäàä òóñëàõ áîëîìæ á¿ðääýã.

Би .... сэдэвтэй ном уншихыг хүсэж байна.

Надад ....тийм ном

байгаа тул ... номоор

сольж уншина.

.... сэдвээр уншсан

номын талаар санал

бодлоо солилцох

хамтрагч хайж байна.

179

Дээрх самбарыг ажиллуулснаар багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцож өөртөө

байгаа нөөц бололцоогоор тусалснаар сурагчид хүсэл сохирхолдоо нийцсэн ном

унших, анги сургуулийн орчинд номын сантай болж ч болох юм. Багшийн зүгээс эцэг

эх, олон нийтийн байгууллагуудад хандаж номын сантай болсноор сурагчид хаа ч

очсон номын хүрээлэлд байх боломжтой болно. Ингэснээр тэдэнд эерэг хандлага

төлөвших сайн талтайг бас зөвлөж байх хэрэгтэй. 2. Ярих-сонсох чадвар

Чадвар 2.1. Зөв ярих 2.2. Харсан,

сонссоноо ярих,

илтгэх

2.3. Хамтран

ажиллах,

саналаа

солилцох

2.4. Янз бүрийн

нөхцөл байдалд

тохируулж ярих

Суралцахуйн

зорилтын тоо

4 2 2 2

2.1. Зөв ярих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

2.1.1. Тохиолдсон

явдлаа нарийн

тодорхой ярих

Баримт, үзэл бодол, санаагаа ойлгомжтой

цэгцтэй танилцуулахдаа

- Тохиолдсон зүйл бичсэн эхийг уншиж

түүнээс баримтыг ялгах

- Хаана, хэзээ зэргийг тодорхойлж хэлэх

- Тохиолдсон үйл явдлын бүтэц дарааллыг

уншиж ойлгох

- Тохиолдсон зүйл, түүнээс төрсөн

сэтгэгдлээ тодорхой хэлэх

- Өөрт тохиолдсон зүйлээ цаг хугацааны

зөв дарааллаар хэлэх

- Тэр үед ....... тохиолдсон юм. Тэгэхэд

би...... байсан.

- Ингэсэн нь надад ...... бодогдож байсан.

Би ч гайхсан гэх зэргээр өөрийн болгож

тодорхой ярих

- Яасан байхгүй юу, тэгээд, тэгээд зэрэг

сул үг хэрэглэхгүй байх.

Ялгаж

зураглах:

тохиолдсон

зүйл

үзэл бодол, төрсөн сэтгэгдэл

- Орчин тойрноо ажиглаж тунгаан бодох,

Андерсен Г.Х. Үлгэрүүд

Сухомлинский В.А “Хөх

тэнгэрийн доорх сургуулийн

үлгэрүүд” гэх мэт цувралаас

сурагчдын нас сэтгэхүйн

онцлогт тохирсон үлгэр, домог,

шүлэг, богино өгүүллэгээс

сонгон авах

Сонгон хэрэглэх эх нь зан үйл,

ѐс суртахууны асуудлыг

хөндсөн агуулгатай байх

Хэд хэдэн баатрын үйл хөдөл

хосолсон эхийг сонгож авч

хэрэглэх гэх мэт. Жишээ нь:

Дашинчилэнд суугаа

Андерсенд

Би багадаа Андерсенийг

монгол хүн гэж боддог байлаа.

Би тэгэхэд хүн бүү хэл шувуу ч

цөөхөн үзэгддэг алс бөглүү

Бүрэгхангай хэмээх сумын бага

сургуульд суралцаж байв.Нэг

удаа Дашинчилэн гэдэг газар

багш маань явж, Андерсен

гэдэг хүний зохиосон үлгэрийн

ном авчраад бидэнд уншиж өгч

билээ. Жигтэйхэн сонин. Тэр

Нэг удаа Дашинчилэн

гэдэг газар багш маань

явж, Андерсен гэдэг

хүний зохиосон үлгэрийн

ном авчраад бидэнд

уншиж өгч билээ.

Жигтэйхэн сонин.

180

түүнийгээ тодорхой ярих - Хичээлийн завсарлагаанаар сургуулийн

хонгилд болж байгаа үйл явдлуудыг

ажиглан тунгааж, бичиж тэмдэглэх

(цайны газарт болсон үйл явдал, хичээл

тарах үед болсон явдал, тэмцээний үеэр

болсон явдал зэргийг ч ажиглах, бичих)

дундаа “Нугасны муухай

дэгдээхий” юу? Яг л намайг

дэгдээхий дүрээр биччих сэн

юм шиг санагдана. Би түүн

шиг юм л бол ад шоо үзэгдэн

зодуулж хүүхэд хүүхдийн

гарын чилээг нь гаргаж

явдаг дорой жаал байв.

Андерсен гэдэг хүнийг би

Дашинчилэнд суудаг юм байх

гэж боддог байлаа. Бичсэн

үлгэрээс нь үзэхэд их л сайхан

сэтгэлтэй хүн бололтой.

Хүүхдэд шоглуулах үед тэр л

миний талд орж, нулимсыг

минь арчин аргадах болов уу

гэсэн бодол төрдөг сөн.

Тэгээд би захидал бичиж

“Дашинчилэнд суугаа

Андерсенд” гэж хаяглалаа.

Дахин гоѐ үлгэр бичиж өгөөч

гэж. Хариу захидлыг хэчнээн

их хүлээсэн гээч. Яаж ч ирэх вэ

дээ. Хожим мэдэх нь ээ тээр

газрын мухарт олон мянган

километрийн цаана буй

Копенгаген хэмээх хотод, тэгэх

тэгэхдээ бүүр зуугаад жилийн

өмнө үлгэрээ бичиж байсан

хүнээс захидал хүлээж сууж

шүү дээ. Харин Дашинчилэн нь

манай сумаас ердөө жархан

километр зайтай жижиг суурин

байсан юм байж.

Ж.Дашдондог.

2.1.2. Зааврын

дагуу ярих

Өгсөн зааврын дагуу ярихдаа

- Өглөө гэрээсээ сургууль хүртэл юу юу

ажигласнаа цагийн дарааллаар ярих гэсэн

заавар өгч яриулах

- Ярих сэдвээс хазайхгүй байх

- Асуултыг маш сайн ойлгосон байх

- Тухайн мөчид өөрсдийн гаргасан дэгийг

баримтлах (Бусдыг анхааралтай сонсох

гэх мэт)

- Сурах бичгийн дасгал даалгаврын зааврыг

ойлгож ярих

Зохиолыг уншаад ярих,

хэлэлцэх болон хийж гүйцэтгэх

ажлын зааврууд

Зохиолыг уншаад бичиж

илэрхийлэх ажлын заавар

Бие даан хийх ажлын заавар

Ярих зааврууд Жишээ нь:

Үлгэрээр бидэнд юу

сургамжилсныг яаж

мэдэх вэ? Тод ярих

Тодорхой ярих

Үнэн зөв ярих

Ойлгомжтой ярих

Сонсогчийн анхаарлыг

татаж ярих

ямар арга

байхыг хэлэх

заавар байна

181

гэдгийг ялгаж

ойлгож байгаагаа харуулах

Богино хэлбэрийн эхүүд байх.

Үйл явдал нь сурагчдад

ойлгомтой байхыг сонголтод

бодолцох

2.1.3. Бусдын

өмнө тодорхой,

чөлөөтэй ярих

Чөлөөтэй, тодорхой харилцахын тулд

- Өөрийн бодлыг бичиж тэмдэглэх

- Зурж тэмдэглэх

- Төлөвлөх

- Жагсаалт хийх

- Өөрийн бодож, мэдэрч, төсөөлж байгаа

зүйлээ тодорхой илэрхийлэх

- Дууны өнгө, нүүр царайны хувирал,

хөдөлгөөнөө ярьж байгаа зүйлдээ

тохируулах

- Сонсогчийг анзаарч ярих(төвөгшөөсөн,

анхаарсан, сонирхсон гэх мэт)

Бэлтгэсэн бичлэг сонсгох (Эмх

цэгцтэй, товч тодорхой,

ойлгоход хялбар, энгийн үг

хэллэгтэй, өгүүлбэр нь богино,

үйл үг ихтэй, жишээ

дүрслэлтэй)

1. Өгүүлбэрүүдийг холбохдоо

холбоосыг зөв хэрэглэсэн

бичлэг сонсгох

“Аль вэ саяын хэлсэн

юмнуудыг дөхүүлээд өг” гэсэн

нь хэн нэгэнд хандаж хэлсэн

өгүүлбэр байна. Ийм байдлаар

уран зохиолын жишээ

ишлэлүүдийг уншуулж, дараа

нь олуулж гэх зэргээр ахиулан

сургах. тийм үг хэллэг

өгүүлбэрийг зөв аялга

хэмнэлээр зөв дуудан хэлэх

үйлд зөв сургана.

Сурагчдын яриаг дэмжихэд

унших эх, асуулт, фото зураг,

мэдээлэл, дүрс бичлэг ашиглах

нь үр дүнтэй.

2.1.4. Өгүүлбэрийн

янз бүрийн хэв

шинжийг ашиглах

Тухайн нөхцөл байдал, сонсогчид

тохирохуйц хэлний өнгө аясыг

илэрхийлэхдээ

- Баяр баясгалантай мэдээг хэлэхдээ

хүүрнэх өгүүлбэрийг зөв хэрэглэх

- Заавар, шийдвэрийг хэлэхдээ анхааруулах

өнгө аястай өгүүлбэрийг зөв хэрэглэх

- Эхэд догол мөр ямар ямар хэсэгт

гаргасан байгааг ажиглаж хэлэх

Багшид өгөх санамж

Энэ нь хэл зүйн ямар хэлбэржилтээр илэрдгийг зохиол дахь жишээ баримтаас гаргуулж

хэлэхдээ өгүүлбэрийн ямар хэв шинжийг ашиглаж байгааг зүгээр л жишээгээр

ойлгуулах боломжтой. Энэ нь хэн нэгэнд хандаж уриалж хэлэх бол яаж хэлэх вэ гэдгийг

Анчин эдгээр үйлийг

яах гэж хийсэн бэ?

Шалтгааныг олж хэлье.

Ярих, хэлэх үйлийн хэв шинжийг Д.Вундерлих гэдэг эрдэмтэн дараах байдлаар тодорхойлжээ. 1. Захирах, тушаах: уриалах, хүсэлт тавих, тушаах, захирах, зөвлөх, зааварлах, хэм

хэмжээ тогтоох 2. Ам авах: амлах, мэдэгдэх, занах 3. Асуух: асууж лавлах 4. Батлах: батлах, нотлох, мэдээлэх, тодорхойлох, тайлбарлах,итгүүлэх 5. Эерүүлэх: уучлах, талархах, зөвтгөх, улыг нь олох, хариуг нь олох 6. Учирлах: амлахаас татгалзах, зөвшөөрөх, засах, тайлбарлах 7. Удирдах: тэмдэглэх, хөтлөх, тодорхойлох, нээж хэлэх, 8. Хандах: уриалах, хандах, дуудах гэх зэргээр ангилсан байна

Зохиолын

шалтгааныг

олж хэлэх

заавар байна

182

л хүүхдэд ойлгуулах нь өгүүлбэрийн янз бүрийн хэв маягийг ашиглахтай холбоотой.

Хүүхэд өөрийнхөө чухал гэж үзэж байгаа бодол санаагаа зөв хэлбэрээр бусдад

ойлгуулж чаддаг байх хэрэгтэй юм.

Тэдэнд юу хэлэхээ эргэцүүлэн бодох хугацаа өгнө. Тэд бодсоноо цаасан дээр

буулгасан бол ярихад нь улам хялбар байх учраас багш бичгээр, зургаар, бүдүүвчээр

тэмдэглэхийг дэмжиж байх хэрэгтэй. Сурагчид ярих сонирхолгүй байвал “зөв” хариулт

өгөх нь чухал боловч гол нь янз бүрийн санал, үзэл бодлыг судлах нь чухлыг сануулж

дэмжээрэй.

Зөвхөн хэдхэн сурагч идэвхтэй оролцоод байвал санал хэлэхгүй байгаа сурагчдаас

асуулт асуух, өмнө гаргасан саналын жагсаалтыг дахин уншуулах гэх мэтээр оролцох

идэвхийг өрнүүлэхэд анхаарна.

Явцын үнэлгээг хийхдээ дараах зүйлд анхаараарай. Үүнд: Сурагчид мэдэж байгаа зүйлээ бусадтай хуваалцаж чадав уу?

Сурагчид бусдын үзэл бодлыг сонсож, тэдгээрт хариу өгсөн үү?

Ямар чухал асуудлууд болон санал нийлэхгүй асуудал гарсан бэ?

Хүүхдүүдэд ямар чадвар илүү болон сул хөгжсөн ажиглагдав? гэх мэтээр

дүгнэлт хийнэ.

2.2. Харсан сонссоноо ярих, илтгэх

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

2.2.1. Харсан

сонссоноо задлан

шинжилж,

загварчлан

тайлбарлах

Харсан сонссоноо өөрийн үгээр тайлбарлахдаа

- Харсан сонссон ...... зүйл яагаад сонирхолтой

санагдав?

- Яагаад гайхах сэтгэл төрөв?

- Юуны тухай бодоход хүргэв?

- Харсан сонссоноос чинь юу нь чиний сэтгэлд

хоногшиж үлдэх бол? гэх зэргээр асууж ярилцаж болно.

Харсан сонссондоо дүгнэлт хийхдээ

- Тодорхой утгыг ойлгож харьцуулах

- Ялгааг тодорхойлох

- Харсан сонссоноо өөр юмтай адилтгах

- Далд утга болон хандлагыг ойлгож харьцуулан

тайлбарлах

- Тодорхой зорилгод хамааралтай хэсгийг сонгон

задлан шинжилж дүгнэх

-Хайрцагт байгаа зүйлийг сонгож

тайлбарлах

-Хөтөлж яваа хүн яах гэж явааг

тайлбарлах

Энэчлэн ижил

төстэй өгүүлэмжтэй

зургуудийг

харьцуулан өөрийн

үгээр тайлбарлах

2.2.2. Бусдын

яриаг идэвхтэй

сонсох

Сонссоноо ойлгож тогтоож, илэрхийлэхдээ

- Бусдын ярьсныг анхааралтай, талархалтай сонсох

- Авах гээхийн ухаанаар хандаж сонсох

- Идэвхтэй сонсож байгаагаа нүүр царай, хөдөлгөөн, дуу

авиагаар харуулах

Сонсгох харилцан

яриа, тайлбар,

танилцуулгын

бичлэгүүд

Багшид өгөх санамж

Бага насны хүүхэд зураг харж ярихдаа сайн ярьдаг тул төрөл бүрийн сонирхолтой зураг

183

харуулж яриулах хэрэгтэй. Дараах байшингийн зургийг ажигласны дараа зохиолын үйл

явдлыг төсөөлөн зохиох чадварт дэмжлэг болгохоор ашиглаж ч болох юм. Жишээлбэл:

Аль зохиолын ямар баатар энэ байшинд амьдарч болох бол? Яагаад? ...баатарт энэ

байшин яагаад зохицно байх гэж чи бодов? гэх мэтээр асууж ярилцах

Эсвэл байшингуудын ижил ба ялгаатай талыг харьцуулан яриулж ч болно.

Чи аль байшинд очиж үзмээр байна?

Яагаад энэ байшин чиний сонирхлыг татах болов?

Аль нэг байшинг сонгон аваад энэ байшинг өмнө нь огт хараагүй хүнд ойлгомжтой

дүрслэл буухаар тайлбарлах хүсэлтийг хэн нэгэн танд тавибал та ямар ямар онцлогийг

голлон анхаарч танилцуулах бол? гэх мэтээр асуултаар өдөөж өгвөл сурагчдын ярих

чадварт дэмжлэг өгөх болно.

Сургалтын явцад зураг ажиглан ярих, дүрслэн бичих үйл ажиллагаа хийгддэг хэдий ч

харсан сонссоноо тогтоож хадгалан дүрслэн илэрхийлэх ажил тун бага байдаг. Иймд

дараах мэдээллийг бичлэгээр сонсгож болно.

Сонсгох эх:

Сонсгохын өмнө зарим нэр томьѐо, улс орны нэр, гадаад үг зэргийг карт дээр бичиж

тарааж өгсөн байж болно. Эхийг сонсож байх явцад хүүхдүүд яаж сонсож байгааг буюу

тэмдэглэж авах, нүүр царай, хөдөлгөөнөөрөө ойлгож байгаа, зөвшөөрч байгаагаа

илэрхийлж байгааг ажиглаж болно. Нэг удаа сонсоод хэр зэрэг тогтоож байгааг, мөн

хоѐр дахь удаагаа сонсоод хэр зэрэг лавшруулан, гүнзгийрүүлэн ойлгож тогтоож

байгааг ажиглаж болно.

Сонссоны дараа ярилцах нь: - Ямар мэдээлэл шинээр олж авав?

- Ямар сэтгэгдэл төрөв?

Талх нь гурил буюу хөх тарианы гурил зэргийг ус, исгэгч, давс зэрэгтэй хольж

зуурсан хөрөнгөөр исгэж, барьсан хүнсний бүтээгдэхүүн юм. Талхыг жигнэх, шарах зэрэг аргаар

хийдэг. Түүнчлэн үзэм, самар зэргийг хөрөнгөндөө хольж, ороож, дээр нь тавьж барих

боломжтой. Талх нь хүн төрөлхтний гол хоолны нэг юм.

Эртний хүмүүс буудайг үр тариа чигээр нь хүнсэндээ хэрэглэдэг байсан бөгөөд улмаар чулуун

дээр тавьж, чулуугаар нүдэн бяцлаад устай хольж чанан, зутан хэлбэртэй болгон идэж эхэлсэн

байна. Түүнийг шарвал амт чанараа удаан хадгалдаг болохыг мэдэж, шарах болсон нь анхны

талх гэгддэг бөгөөд эртний Месопотамид нийтийн он тооллын 6000 жилийн үеэс буудай

тариалдаг байсан тул тэр үед талх үүссэн бололтой. Тэр үеийн талханд исгэгч

мөөгөнцөр нэмдэггүй байсан тул хөвсгөр биш, хавтгай, хатуу зүйл байсан гэж үздэг.

Зутанг тэр чигээр нь хэдэн өдөр байлгавал, исгэгч мөөгөнцөр болон сүүн хүчлийн нян наалдан,

аяндаа исэж, гашуун амттай хөрөнгө бий болно. Түүнийг анх муудсан зүйл хэмээн үзэж хаядаг

байсан боловч хаялгүй шарсан нь идэж болохоор үл барам хөвсгөр зөөлөн болохыг олж

мэдсэнээр иссэн талх бий болжээ. Эртний Египтэд нийтийн тооллын өмнөх 2000 оны үед аль

хэдийн иссэн талхыг мэддэг байв.

Талхыг анх овьѐосоор хийдэг байсан боловч улаан буудайн талх нь илүү амттай учир аажмаар

ихэнх талхыг улаан буудайн гурилаар хийдэг болжээ. Мөн исэлтийг түргэсгэхийн тулд исгэгчийг

нэмж өгөх болсон байна.

184

- Аль хэсэг нь илүү чухал санагдав?

- Энэ мэдээллийн талаар ямар шүүмж хэлэх вэ?

- Мэдээллээс өөрөө шинээр юу бүтээж болох бол? гэх зэргээр асууж ярилцах нь

сурагч хэр зэрэг ойлгож тогтоосныг мэдэхэд тустай байх жишээтэй.

Нэмэлт мэдээлэл болгон уншуулах хэсэг Энэ хэсгийг дараа нь өгч байгаа нь :

Энэ мэдээллийн талаар ямар шүүмж хэлэх вэ?

Мэдээллээс өөрөө шинээр юу бүтээж болох бол? гэсэн асуултын хариултыг хайхад

дэмжлэг болох зорилготой. Энэ аргачлал нь цааш нь илүү сайн сонирхон судлах

сонирхлыг сурагчдад төрүүлнэ. Юуг бид өнөөдөр ярилцаагүй үлдээсэн бэ? гэснээр ч

мөн л цааш мэдэх судлах сэдлийг бий болгох боломжтой. Ер нь нэмэлт үйл ажиллагааг

олон байдлаар төлөвлөж хэрэгжүүлэх нь хичээл дээр хөндөгдсөн аливаа үзэл санааг

бие даан гүйцэтгэх, хэрэглэх боломжийг өгч байдаг. Энэ бүхэнд багш ямар эх сурвалж

ашиглах боломжтой талаар санаа өгөх нь л чухал. 3-р ангийн сурагчдын бодит

чадварыг чамлахгүйгээр өөрсдийн хүсэл сонирхлыг өдөөх замаар сурах, судлах гарцыг

нь нээж өгөх хэрэгтэй.

Харсан сонссоноо задлан шинжлэх нь өмнөх ойлголт мэдлэгийг сэргээн хөгжүүлэх арга

юм. Тухайн сэдвээр маш бага мэдээлэлтэй байгаа тохиолдолд хэрэглэхэд

тохиромжтой. Энэ аргын цөм нь бага мэддэг зүйл, түүний шинж чанарыг цоо шинэ

сэдвийн шинж чанартай харьцуулах үйл юм. “Талх” ны үүх түүхийн талаар юу мэддэгээ

шинээр мэдсэнээ, мэдэхийг хүссэнээ бичих хүснэгтийг урьдчилан бэлдсэн байх

хэрэгтэй. 2.3. Хамтран ажиллах, саналаа солилцох

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

2.3.1. Яриаг анхаарч

сонсон чухал хэсгийг

мэдэх, ярианы

сэдвийн хүрээнд ярих

Ойлголт, ярьсан зүйлийг тодруулахдаа

- Миний ойлгож байгаагаар та ...тухай

ярьж байна.

- Энэ нь надад өмнө сонссон .... тухай

санагдуулж байна.

- Та ... гэж ярьж байна. Үүнийг жаахан

тодруулахгүй юу?

- Би зарим ... –д бүр төөрчихлөө гэх

мэтээр анхаарч сонссоны үр дүн болгож

ярилцах боломжийг тодруулгаар

“Янз бүрийн чиглэлээр

ярианы сэдвүүд бэлдэх

Жишээ нь:

“Ном унших нь хүний

танин мэдэхүйг хурцалж

ухааныг тэлдэг. Ном

уншсанаар тэндээс ямар

нэгэн шинэ зүйлийг олж

хардаг. Уйгагүй бүгдийг

дуустал уншиж

Эртний Ромд бүр талхны мухлагууд хүртэл бий болжээ. Помпей хотод хийсэн археологийн малталтаар тэр үеийн талх илэрсэн байдаг. Тэр үед чулуун тээрмээр буудайгаа тээрэмдэж, гурил болгодог байсан аж. Ерөнхийдөө талх хийх арга нь дундад зууныг хүртэл бараг өөрчлөгдөөгүй юм. Харин пийшин бий болсноор талх барих технологи маш хурдан хөгжиж, төрөл бүрийн талх, өндөр хүчин чадалтай талхны үйлдвэрүүд босжээ.

185

өрнүүлэх

Тодорхой сэдвээр өрнүүлэн ярихдаа

- Чөлөөтэй хэлбэрээр ярих

Жишээ нь: Би энэ тухай сайн мэдэхгүй ч ...

гэж хэлж болох юм шиг санагдлаа.

- Ном уншихын давуу талыг “...” номонд “...”

гэж бичсэн байсан шүү. Түүнийг уншвал “...”

“...” гээд олон шинэ мэдээлэл олж авч болно

гэх зэргээр ном унших ач холбогдлын

талаарх сэдвийн хүрээнд ярина гэсэн үг.

- Тухайн сэдвийн хүрээнд зохистой зүйр

цэцэг үг хэлэх

түүнийгээ бодитойгоор

сэтгэж, үүгээрээ зохиолч

юу хэлэх гээд байгаад

дүгнэлт хийж, өөрийн

бодол тайлбарыг хийх

зэрэг нь оюуны дасгал

болдог.

Хэрэв та ном уншиж

байвал цаг зав чинь

дэмий зүйлд

зарцуулагдаагүй гэсэн

үг.

Хэн нэгэнтэй өчигдрийн

спортын үйл явдлын

талаар эсвэл

телевизийн

нэвтрүүлгийн тухай

ярьж байхдаа шинэ

жишээ, тоо, мэдээ хэлж

хүмүүсийн анхаарлыг

татаж байвал тэр бол

ном уншсанаар ярих

чадвар нь сайжирсан

гэсэн үг.” гэх мэт

зөвлөмжүүд.

2.3.2. Уншсан зүйлээ

хэлэлцэх,

хэлэлцүүлгээс

бусдын хэлснийг

сонсож ойлгох,

тодруулж асуух

Хэлэлцүүлэгт оролцохдоо

- Бусдыг сонсож, ээлж дараагаар ярих

- Өөрийн сэтгэгдлийг бусадтай хуваалцах

- Дэвшүүлсэн саналд байгаа үр өгөөжтэй

талыг өөртөө тусгах

- Өгүүлэгч өөд харах, үл мэдэг гэлжийх,

яриаг таслахгүй байх, инээмсэглэх, бага

зэрэг толгой дохих гэх мэтээр анхаарч

сонсох үйлүүдийг хийх

Зохиогчийн үзэл бодлын

талаар эргэцүүлэн

бодохуйц эх бичвэр тэр

эхээс хэд хэдэн дүгнэлт

тайлбар гаргах

боломжтой байх.

Өөрөөр хэлбэл олон

хувилбарт санаатай

байх. Үлгэр нэлээн

тохиромжтой.

Багшид өгөх санамж

Ангид хүүхэд бүр хамт олны нэгэн гишүүн байж, бие биедээ хэрэгтэй шаардлагатай

байдаг тэр боломжийг олгох хэрэгтэй. Хүүхэд ангийн хамт олны гишүүн байж тодорхой

хувь нэмэр оруулснаар хүүхэд хариуцлагатай болдог. Хүнтэй харилцаж сурах нь

маргаан шийдвэрлэх, хамтач үзэл төлөвшүүлэх чухал хэрэгсэл юм. Бусдын санал

бодол хэрэгцээг хүндэтгэж сурна. - Миний ойлгож байгаагаар та .......тухай ярьж байна.

- Энэ нь надад өмнө сонссон .... тухай санагдуулж байна.

- Та ... гэж ярьж байна. Үүнийг жаахан тодруулахгүй юу?

Би зарим ..... –д бүр төөрчихлөө. гэх зэргээр тодруулгаар өрнүүлэхийн тулд эхлээд

сурагчдын дунд өрнөж буй энгийн ярианы үед багш зөвшөөрлөөр оролцон ярилцах юм.

Энэ байдал нь цаашид багш удирдан чиглүүлээд сурагчид анхааралтай сонсож буй

ярилцлагад сурах эхний алхам болно.

Уншсан зүйлээ хэлэлцэх, хэлэлцүүлгээс бусдын хэлснийг сонсож ойлгох, тодруулан

186

асуух явцад нь багш их оролцож үзэл бодлоо илэрхийлбэл “минийх зөв” “бусад нь

буруу” гэж шууд хэлсэнтэй адил болно. Иймд тодорхой үр дүнд хүрэх гэж яаран өөрөө

оролцох хэрэггүй.

Харин ярилцаж буй сэдвийн хүрээнээс халиулахгүй байх нь чухал. Ингэхийн тулд

багш хааяа “Чиний саяын хэлсэн энэ эх бичвэртэй хэр холбоотой вэ? гэж асуун гол

зүйлдээ анхаарахыг зөвлөнө.

Сонсох чадварыг хөгжүүлэх дасгалын жишээ:

Сурагчдыг А, Б -ээр хос болгоно.

А- хэсгийн хүүхдүүдэд өгөх даалгавар:

Чамд маш сонирхолтой үйл явдал тохиолджээ. Тэр тухайгаа найз нартаа ярих гэсэн

чинь хэн ч анхаарч сонсож өгөхгүй байна. Энэ тохиолдолд “Үүнийг чи юу гэж ойлгох вэ?

Тэр үед чи юу анзаарав?

Б- хэсгийн хүүхдүүдэд өгөх даалгавар:

Анхааралтай сонсохын ач холбогдол юу байх, анхааралтай сонсож байгаа нь яаж

илрэхийг бэлдэнэ.

А, Б хэсгүүд бэлэн болсны дараа хоорондоо ярилцана. Ярилцахдаа Б хэсэг нь А хэсгээ

сонсохгүй байгаа царай гаргана. Харин энэ үед дараах хоѐр зүйлд анхаарахыг хэлнэ.

1. Босож явахгүй, ангиас гарахгүй,

2. Хэн нэгнийгээ шоолохгүй.

А хэсгийнхэн өөрт тохиолдсон сонирхолтой зүйлээ аль болох л ярьж өгөхийг хичээнэ.

Хэсэг хугацааны дараа яриаг чинь сонсохгүй байгаа нь ямар байдлаар илэрч байсныг

А хэсгийнхнээс асууна. Б хэсгийнхний жагсаалтыг А хэсгийнхий гаргасан дүгнэлтийг

хэлэлцүүлнэ.

Хэлэлцүүлэг хийх эхийн жишээ:

Хамтран ажиллахын гол давуу тал нь бие биетэйгээ мэдээлэл солилцсоны дүнд

бүгдээрээ хөгжиж байдагт оршдог байна. Тэгэхээр ийнхүү мэдээлэл солилцохын тулд,

мөн өөрийгөө бусдад илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг ойлгуулахын тулд сурагчдад

дараах чадварууд үргэлж хэрэгцээтэй болж тэр нь давуу тал нь болно. Үүнд: Хамтрагчаа сонсож сурах дадал төлөвшүүлэх

Гишүүдийг ярихын хажуугаар сонсдог болгож сурах

Илт давамгайлах, захирангуй байх, өрсөлдөөнтэй байх эрмэлзэл, зан төлөвийг

аль болох гаргахгүй байх

Ярилцлагыг мэдээллээр баяжуулж сурах

Нэг асуудлыг хэд хэдэн чиглэлээр ойлгох

Загаснууд

Эгч дүү гурван загас нэгэн цөөрөмд бусадтайгаа нийлэн эвтэй найртай амьдарч байжээ.

Нэгэн өдөр тэдний цөөрөмд ирсэн загасчид “Энд загас элбэгтэй юм байна. Маргаашнаас энд

ирж загас барья” гэж ярилцахыг тэд сонссон аж. Тэднийг явсны дараа загаснууд аюулаас яаж

зайлах тухайгаа хэлэлцжээ. Хамгийн ахмад нь хэсэг бодож байгаад:

- Бид амиа аврахын тулд өөр нуур цөөрөм рүү нүүх хэрэгтэй гэсэн санал гаргав.

Дунд эгч нь:

- Загасны торонд орж үхсэнээс энэ цөөрмийг орхих нь зүйтэй гэж эгчтэйгээ санал нэгдэв.

Харин залхуу бөгөөд хэнэггүй дүү загас:

- Бид яаж энэ цөөрмийг орхих юм бэ? Загасчид ирж л байг. Торонд нь орохгүй байхад л

болно гэж зөрүүдлэв. Хоѐр эгч нь дүүгээ ятгаад дийлээгүй тул

- За яахав чи хүссэнээрээ зүтгэдэг, түүгээрээ бол харин бид урсгал дагаж өөр цөөрөм рүү

явлаа. Амьд үлдэхийг хүссэн бүхэн бидэнтэй хамт явсан нь дээр шүү гэв. Бусад загаснууд ч

явахаар болж, зөрүүд дүүд нь ч бас явах хэрэгтэй гэж зөвлөв. Гэвч тэр хэний ч үгийг

сонссонгүй. Олон загас бас түүнийг дагаж үлдэхээр болжээ.

Маргааш өглөө нь загасчид ирж тороо тавин бүгдийг нь барив. (Панчатантрагаас)

187

Багийн гишүүдийн бүтээлч идэвхийг урамшуулах

Сэдэл бол хүсэл, сонирхлоор бий болдог хүчтэй мэдрэмж. Сэдэлжүүлнэ

(мотиваци) гэдэг бол бусдыг ямар нэг зүйл хийхэд нь өдөөж сэрээж байх гэсэн үг

юм. Сэдэл эрмэлзэл төрүүлэх нь хүмүүсийн сэтгэл зүй, дотоод зан төлөвт

нөлөөлөх хүчирхэг энергийн нөлөөг өөртөө агуулж байдгийг ойлгох

Хэн нэгэн нь буруу мэдээлэл дамжуулбал эхлээд алдаа нь чухал эсэхийг

тогтоох. Алдаатай хариулт нь дараагийн болон өмнөх санаанд чухал байгаа

эсэхийг ярилцах

Санаа бодол мэдээллээ харилцан хуваалцдаг байх

Өөртөө харилцааны зөв хүрээлэл бий болгох чадварт сурах

Шийдвэр гаргахад оролцож сурах

Хариуцлага ба үр дүн хүн бүрт оногдох гэх мэт энгийнээс ахисан чадварыг олгох

“Нэг үгээр өгүүлбэр”- зохиох арга

Сурагчид тойрог болж зогсоно. Багш эхний нэг л үгийг хэлэх ба дараагийн

сурагчид мөн нэг нэг үг хэлэх замаар өгүүлбэр бүтээнэ. Энэ нь бусдын хэлсэн үгийн

утгыг тунгаан бодож нэг үг нэмэх замаар утга төгс өгүүлбэр бүтээх арга юм.

Ингэснээр сурагчид бусдын үгийг ухаарч сонсон яриаг үргэлжлүүлэх чадвартай

болдог.

Жишээ-1 Жишээ -2 Жишээ -3

багш – Энгүүн

сурагч 1- ширүүн

сурагч 2- салхитай

сурагч 3- хүйтэн

сурагч 4- өдөр

сурагч5- нимгэн

сурагч 6- хувцастай

сурагч 7- явснаас

сурагч 8-хоолой

сурагч 9- өвдсөн.

багш – Өглөө бүр

сурагч 1- эртлэн босож

сурагч 2- өндөр тэнгэрийг

сурагч 3- ажиглан харж

сурагч 4- өдөр өдрийн

сурагч5- ажил үйлсээ

сурагч 6- товлон бодож

сурагч 7- алтан дэлхийд

сурагч 8-цайны дээжээ

сурагч 9- сүслэн өргөдөг.

багш – Ой мод урттай богинотой

сурагч 1- Олон хүн сайнтай муутай

сурагч 2- Аавын хүү алагтай цоогтой

сурагч 3- Арын мод өндөртэй намтай

сурагч 4- Хүн болгон адилгүй

сурагч5- Хүлэг болгон жороогүй

сурагч 6- Хүн бүр адилгүй

сурагч 7- Мэлхий болгон ногоонгүй

сурагч 8-Улс амьтан сайнтай муутай

сурагч 9- Уулын мод урттай

богинотой

Хүйтэн байсан тухай

сэдвээр өгүүлбэр

зохиоѐ. гэх мэт

Энэ жишээ 3-р ангийн

сурагчдын хувьд хүнд юм шиг

боловч энэ аргаар зохиолгоод

байхад хүүхдүүд ямар

сэдвийн хүрээнд ямар ямар үг

хэллэг хэрэглэж болохыг

аажимдаа сурч хэрэглэдэг

болох юм.

Яг ямар сэдвээр хэвшмэл хэлц хэлж

байгааг ойлгож бодсоны үндсэн дээр

тохирох хэлцүүдийг хэлэх юм.

Тодорхой нэг сэдвийг багш хэлээд

(ажил хөдөлмөрийн тухай гэх мэт)

дараа нь энэчлэн үгээ эхэлж хэлэх

юм.

Хүний оюун ухаан харилцан хамаарал бүхий 120 гаруй чадварын нэгдэл байдаг гэж

судлаачид үзсэн байдаг. Жишээ нь: IQ, EQ, CQ, … гэх мэт. Эдгээрийг Multiple

Intelligence буюу Олон талт оюун ухаан гэж нэрлэдэг байна. Энэ олон талт оюун ухааны

чадварын төрлийг сурагчдад аажим аажмаар хэрэгжүүлэхэд л энэ сургалтын хөтөлбөр,

суралцахуйн зорилт, үйл ажиллагаа, хэрэглэгдэхүүн дэмжлэг болох юм. Үүний

заримаас нь ярих чадвартай холбон авч үзье.

EQ буюу Сэтгэл хөдлөл (Emotional Quotient) өөрийнхөө болон бусдын сэтгэл

хөдлөлийг ойлгох, үүн дээр үндэслэн тохирох үйлдэл хийх чадвар юм. Энэ нь орчныхоо

188

хэрэгцээ, дарамттай зөв харьцах танин мэдэхүйн бус чадваруудын нэгдэл.

EQ нь 5 хүрээтэй, дотроо 15 чадварыг багтаадаг байна. 1. Өөрийгөө мэдэж, жолоодох чадвар

2. Хүмүүсийн арга эвийг олох чадвар

3. Уян хатан, бодитой үүссэн янз бүрийн асуудлыг шийдэх чадвар

4. Тэвчээртэй хандаж, түргэн зангаа хянаж, хорхойгоо дарах чадвар

5. Сэтгэлийн ерөнхий байдлын гэсэн таван хүрээтэй.

SQ – оюун санаа, дотоод ертөнц (Spiritual Quotient) гэсэн чадварт

- Амьдралд байгаа бүхий л сайхан зүйлийг олж харж, баярлаж сурах

- Өөрийнхөө үнэт чанарыг таньж мэдэх

- Өрөвч зөөлөн сэтгэл гаргаж байх

- Сэтгэлийн амар тайван байдлыг тань алдагдуулдаг зүйлээс өөрийгөө холдуулж сурах

- Илүү ачаанаасаа салах

- Өөрийхөө хүсэл зорилгын талаарх оюуны зураглал хийх

MQ буюу Ёс суртахуун (Moral Quotient) нь хүний нийгэмд өөрийгөө зохицуулж,

үйлдлийнхээ агуулга, хэм хэмжээг тогтоох чадвар юм. Энэ чадвар сайтай хүн сайн мууг

ялгах чадвартай, бас чин сэтгэлээсээ бусдыг хайрлаж чадна. Ёс суртахууны чадварууд

нь: Хүний нэр хүндийг хүндэтгэх

Бусдын сайн сайхны талаар санаа тавих

Хүвь хүний сонирхол ба нийгмийн үүрэг хариуцлагыг хослуулах

Зарчимч байдлыг эрхэмлэх

Ёс суртахууны сонголтуудыг тусган авах

Зөрчлийг тайвнаар, эв зүйгээр шийдвэрлэх арга замыг хийх гэх мэтээр

тодорхойлсон байгаа нь сурагчдад олгох гээд байгаа чадваруудтай тохирч байгаа

болно.

Ярилцлага нь хүүхдийн хэл яриа хөгжүүлэх бас нэг арга бөгөөд энэ нь асуулт

хариулаас ялгаатай. Багш ярилцлагыг удирдахдаа өөрөө их ярилгүй, сурагчдад санаа

бодлоо илэрхийлэх, асуулт асуух, бусдыг бодлыг сонсох, зөвлөгөө өгөх, харилцан

зөвлөлдөх боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Бүтээлч ярилцлага нь сурагчдын

дараах чадварыг хөгжүүлдэг. Үүнд: Уншаад юу ойлгосноо өөрийн үгээр бусдадаа ярих

Үйл явдлын гол зангилаа хэсгийг эсрэгээр нь зохион ярих

Шинийг эрэлхийлж сурах

Үлгэр, өгүүллийг логик дэс дараалалтай ярих

Өгсөн загварт суурилан шинийг зохиож ярих

Тодруулах асуулт, үгийн тайлбар хийх

Тодорхой сэдвээр ярилцлага зохиох, ярилцлагын дүрэм журмыг дагах

Мэдсэн зүйлээ мэддэг зүйлтэйгээ холбон ярих

Хэлний мэдлэгээ баяжуулах

Жүжигчилсэн тоглолт хийх

Богино шүлэг, дуу, үлгэр, ерөөл магтаал цээжээр унших, дуулах

Хөгжим, зураг, үлгэрийн утгыг өөрийн үгээр тайлбарлах

Үгийн сангаа баяжуулах

Аливаа зүйлийг илэрхийлэхдээ хүмүүсийн нэр, газар, юмсын нэрийг ашиглах

Хэлц, зүйр цэцэн үг, дүрслэл хэрэглэж сурах

Жинхэнэ нэрийн ганц ба олон тоог зөв хэрэглэж сурах

Аман заавар өгч сурах

189

Сонсох соѐлд сурах

Тодорхой зорилготой сонсох, идэвхтэй сонсох

Мэдээлэл олж авах, ашиглах

Сонссон зүйлээс таамаглал дэвшүүлэх, төсөөлөх гэх зэрэг болно.

Багш дан ганц сурах бичигт баригдалгүйгээр суралцагчдын бүтээлч сэтгэхүйг

хөгжүүлэх, бие даан сурах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн, эзэмшсэн мэдлэгээ

хувиргах, хэрэглээ болгох дасгал даалгавруудыг бүтээлчээр эрж хайн, агуулгын

баяжилтыг хийж байх нь чухал.

Ингэхдээ, сурагчийн үзэл бодолд хүндэтгэлтэй хандан, тэдний нас сэтгэхүйн онцлог,

хэрэгцээ сонирхолд нийцүүлэхийг хичээн сурагч ургуулан бодох, эргэцүүлэн дүгнэх,

тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтран ажиллах боломжийг хангасан

байхыг эрмэлзэх хэрэгтэй. Мөн сурагчдыг сурах арга, бүтээлч хандлага, бие даасан

байдалд сургах зорилгоор төсөлт ажлын хэлбэрээр зарим сэдвийг сонгон авч олон

талаас нь судлах сэдэл тэмүүллийг багш бий болгож өгөхөд анхаарах нь чухал.

2.4. Янз бүрийн нөхцөл байдалд тохируулж ярих

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

2.4.1. Зохиолын

баатрын дуу хоолойны

өнгө, биеийн

хөдөлгөөн (харц)- ийг

тохируулан жүжиглэх

Төлөөлөн уншихын өмнө бие халаалтын

дасгал хийхдээ

- Сурагчид төрөл бүрийн амьтны дүрийг

тухайлбал, чоно уурлавал, гунивал, өлсвөл гэх мэтээр янз бүрийн нөхцөлд илрүүлэх

- Өгүүлэгч ба зохиолын баатрын хэл яриаг дууны өнгө аялгаар ялган унших

- Шүлгийн айзам хэмнэлийг мэдэрч, сэтгэл хөдлөл илэрхийлэн уран унших,

- Дүрийг төлөөлөн, өргөлт, зогсолт,

аялгыг илрүүлэн унших

- Зохиолын өрнөл, төгсгөлийг уран сайхантай, учир зүйтэй таамаглан

унших

Баатруудын харилцан яриа

голлосон богино хэлбэрийн

зохиол.

Нэг баатрын үглэл яриа

голлосон богино хэлбэрийн

зохиол

Яруу найргийн зохиолоос

сонгох

Харилцан яриа бүхий

зохиол сонгох

2.4.2. Тухайн нөхцөлд

дуу хоолой, нүүр

царайгаа тохируулан

ярих

Дүрд тоглосны үр дүнд тухайн эхэд хандах

үзэл бодлоо харуулахдаа

- Үг хэллэгийн сонголт, нүүрний хувирал,

хөдөлгөөнийг ашиглаж сурах

- Хоолойн өнгийг дүрийн онцлогт

тохируулах (нарийн, бүдүүн)

- Дууны хэмнэл, хэмжээ нь аажмаар

чангарах, сулрах, зогсолттой, чангаас

аядуу зөөлөн гэх мэт.

- Шүлэг унших, зүйр цэцэн үг хэлэх,

асуулт асуух, санал тавих,

тайлбарлах, эргэлзэж тодруулах

зэргээр ярьж хэлэхдээ гадаад төрхөөр

ойлгуулах

Сонсогчийг мэдэж ярих

- Сонсож байгаа хүн яаж хүлээж авах

Өгүүллэг, харилцан яриа,

шүлэг, зүйр цэцэн үг гэх

мэт

Зугтсан гутал

Хүүхдүүд гутал хувцсаа

байр байранд нь цэмцгэр

хураажээ. Нэг савхин гутал

олноос онцгой амаа

дорвойлгон уйлж байв.

- Хүүе яаж байгаа чинь

энэ вэ?

- Энэ Готов намайг ийм

болгосон. Тааралдсан

юмаа өшиглөдөг.

- Нөгөө өрөөсөн чинь

190

бол? - Тэр юуг илүү сонирхож байгаа бол?

хаачсан бэ?

- Тэр зугтаж явна.

- Та нар яаж байгаа юм

бэ? Нааш ир!

- Үгүй, би очихгүй гээд

өсгийгүй болсон өрөөсөн

гутал хазганан далд

оров. (Л.Соронзонболд)

Багшид өгөх санамж

Зохиолын баатрын дуу хоолойны өнгө, биеийн хөдөлгөөнийг (харц) тохируулан

жүжиглэх ээлжит хичээлийн хувилбарыг санал болгож байна.

Сэдэлжүүлэх: Сурагчдыг багт хувааж хоѐр баг нь чонын хийж болох үйлдлийг жагсаан

бичээд хөдөлгөөнөөр үзүүлэх, нөгөө хоѐр баг нь зарааны хийж болох үйлдлийг жагсаан

бичээд хөдөлгөөнөөр үзүүлэх (явахдаа ямархуу байдалтай, ярилцаж уулзахад ямархуу

дүр төрх харуулах гэх мэтээр чиглүүлэх)

Сэдэлжүүлэх үедээ зараа, чоно хоѐрын зургийг харуулбал сурагчдад илүү ойлгомжтой

байх болно.

Багууд даалгавраа танилцуулсны дараа нөгөө багт байгаагүй ямар санаа гарсан

талаар ярилцах

“Чоно зараа хоѐр” эхийг уншаад хоѐр хоѐроороо дүрчилсэн тоглолт хийхээр бэлтгэх

даалгаврыг сурагчдад өгнө.

Чоно зараа хоѐр

Чоно зараатай тааралдаж ийн ярилцжээ.

- Зараа, чи учиггүй энэ олон зүүгээр яадаг

байна?

- Учгаар яах юм, тэртэй тэргүй сүвэгчгүй юм

чинь

- Тэгвэл учиг ч үгүй, сүвэгч ч үгүй хэрэггүй

олон зүүгээ авч хаявал таарна.

- Яаж болох вэ чоно гуай? Араатан танаас

айлгүй хэдэн үг сольж байгаа минь түүний л

ач шүү дээ.

- Ээ халаг, ээ халаг ...

Дүрээ тухайн нөхцөл байдалд юу хүсэж байгааг ойлгох нь чухлыг асуултаар чиглүүлж

болно. Жишээ нь:

- Энэ дүр юу хүсэж байгаа бол? Яагаад?

- Энэ дүр ямар үр дүнд хүрэхээр найдлага тавьж байгаа бол?

- Чоно ямар шийдвэр гаргахыг оролдож байна вэ?

- Ингэх үедээ тэр ямархуу дүр төрх, хандлагыг гаргах бол?

- Зараа чонотой уулзангуутаа балмагдсан байх болов уу? Яагаад?

- Чоно зарааг харангуутаа шууд л идэхийг завдах болов уу? Яагаад?

191

- Ээ халаг, ээ халаг ...гэсэн өгүүлбэрийг хэлэх үедээ чоно ямархуу дүр төрхийг

харуулах бол? Ямар хөдөлгөөнөөр энэ нь илэрч болох вэ? гэх мэтээр сайтар

чиглүүлж өгөх хэрэгтэй.

Дүрд тоглох нь сурагчдыг хөгжөөдөг тул асуудлын мөн чанарыг анхаарахгүй байх

талтайг багш бодолцвол зохино.

Сурагчдын зарим нь үзэгчдийн суудалд сууна. Гурван хос баг дээрх хэсгийг яг ижил нэг

зэрэг үзүүлнэ. Багш аль нэг эгзэгтэй үед “Зогс” гэсэн команд өгнө. Сурагчид яг үзүүлж

байгаа үйл хөдлөл дээрээ хөшөө болон зогсоно. Энэ торгон агшныг үзэгчид харж,

дүрийн онцлог яаж илрэв? Ямар ямар хөдөлгөөн илэрсэн байна? Аль нь илүү оновчтой

болсон байгааг ярилцах гэх мэтээр үргэлжилж ч бас болно.

Сурагчдыг дүрд тоглосон туршлагад нь дүн шинжилгээ хийлгэж, ярилцаж байх

хэрэгтэй. Дүрүүдийн талаар шинэ ойлголт, төлөвийг олж авсан уу? Юуг өөрөөр хийж

болох байсан бэ? гэх мэтээр ярилцах.

Дүрд тоглож ярихаас гадна хөгжим сонсож хөдөлгөөн хийх, зураг хараад тухайн дүрийн

илэрхийлэх хөдөлгөөн, дууны өнгө аясыг гаргах, дуу дуулах, шүлэг унших, бусдын

ярьсан асуусан зүйлд хариулахдаа дууны өнгө аяст тааруулах гэх мэт төрөл бүрийн

сонирхолтой ажлууд хийж болно. Шүлэг уншихдаа хэлний хэмнэл, дотоод зохиомжийг

мэдрэх гэх мэт.

Дараах шүлэг бүрийн хэмнэл, өгүүлэмж өөр өөр байгааг ажиглуулж яаж уншихыг

сурагчдаар бодуулж ярилцах дасгал хийж болно.

“Тоглоом” шүлэгт хүүхэд насны чулуун тоглоомоор хүний амьдралын мөчлөгийг “...

байрандаа, ....тавьсан. ....... цайж. .....алга” гэж өгүүлсэн тул биеийн хөдөлгөөнөөс

илүүтэй дуу хоолой, нүдний харцаар илэрхийлж унших гэх мэтээр өөр өөр байх юм.

Гэхдээ энэ тайлбарыг багшид л зориулж байгааг анхаарна уу.

Тоглоом

...Тулга болгож тавьсан

Хар чулуу нь байрандаа

Туурга болгож босгосон

Хавтгай чулуу нь

байрандаа

Хонь болгож асгасан

Цагаан чулуу нь ч байна

Ямаа болгож нийлүүлсэн

Цэгээн чулуу нь ч харагдана

Уурга хийж тавьсан

Улаан сухай нь цайж

Унага тугалын зэлний

Утас байсан нь алга

Хорин жилийн өмнөх

Тэр тоглоомоо хараад

Хоѐр нүдний нулимс

Тэсэж болсонгүй гарлаа... Ц.Гайтав

Аалз салхи хоѐр

Хорт муухай аалз

Хорвоо дэлхийд байж гэнэ

Шилмүүс модны мөчирт

Шүлсэн тороо татаж гэнэ.

Тоогүй олон амьтан

Тор шүлсэнд нь өртөж

гэнэ.

Ховдог аалзны ходоодонд

Хоол гүнцэг болж гэнэ

Тэгтэл ширүүн салхи

Тэнгэрт тултал дэгдэж гэнэ

Хорт аалзны торыг

Ховх хийсгэн тасалж гэнэ Ш.Гаадамба

Дээлтэй ижийн минь хайр

Зуны тэнгэр нартай байхад ээж минь дуртай

Зуун жилээр ч хүүгээ хүлээх төгс итгэлтэй

Зүүдэн дундаа ч бүхнийг хайрлах ээж минь

Зүсрэх борооноор гүйлдэх хүүхдэд хайртай

192

Намрын тэнгэр цэлмэг байхад ээж минь дуртай

Нар тосож ааруулаа дэлгэн алсыг харуулдана.

Нартын хүмүүст жаргахыг ерөөж, цацлаа өргөөд

Намайг явсан замыг нүдээ чилтэл хүлээнэ.

Бударсан цасан дунд цор ганцаараа залбирч

Бусдын төлөө сэтгэлээ бутарсан өд шиг өгсөөр

Буурал орчлонгийн өвгөн уулсын оройг ширтээд

Буцах цагийн жамыг хонгор үрдээ сануулна

Хаврын модод гөлөглөхөд ээж минь бүхнээс дуртай

Хадаг яндартай овоондоо чулуу өргөх хүсэлтэй

Айсуй шувуудын бараанаар уулга алдан баярлаж

Айлынхаа хүүхдэд ааруул хурууд түгээнэ. (Ш.Б.)

Буурай эмээ

Насны хярд бээрсэн

Нар дагаж гадаалсан

Намрын хяруунд чичрэн

Навч шиг гандан ганцаардсан

Буурай эмээ

Гал дээр цай богшоосон

Гар харж нүд хариулсан

Газар дээр бүхнийг хайрласан

Ганцхан өөрт нь хайр дутсан

Буурай эмээ

Будангийн нар шиг бүдэгнэн

Буцах өдрөө хүлээсэн

Буруугүй атлаа буруудан

Бурхан чөтгөр хоѐулаа мартсан

Буурай эмээ Д.Пүрэвдож

Сурагчдаар уншуулах шүлгийн сонголт нь уран сайхны торгон үг хэллэгтэй бас

бодит амьдралын үнэнийг өгүүлсэн, тэдний сэтгэлд хүрсэн илүү сайн мэдэх сэдвийн

хүрээнд байх нь үр дүнтэй. Янз бүрийн нөхцөл байдалд тохируулан ярих чадварт

сургахдаа дуучдын дуулах ур маяг, кино, жүжиг дэх жүжиглэлт, телевизийн ярилцлага

зэргийг ажиглуулан даган дуурайж хийлгэж болно.

3. БИЧИХ ЧАДВАР

Чадвар 3.1. Зөв

бичих 3.2. Бичих

санаагаа

олох,

төлөвлөх

3.3. Санаагаа

зохиож

байрлуулах,

бичих

3.4. Бичсэнээ

хянах,

сайжруулах

3.5. Янз

бүрийн

зорилгоор

эх зохиож

бичих

Суралцахуйн

зорилт

5 5 6 6 5

3.1. Зөв бичих Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.1.1. Үг

өгүүлбэрийг

Өгүүлбэр, эхийг дэгийн дагуу хичээнгүй сайхан

бичихдээ өмнөх ангиудад эзэмшсэн дараах

Гаргацтай бичихэд

зориулсан эх бичвэрүүд

“Будангийн нар”-аар дамжуулж буурай эмээг , үнэхээр л

өндөр настай тамир тэнхээ сул эмгэнийг харагдтал хэлжээ.

Буурай эмээг ийм л үед нь үнэхээр үр хүүхэд, ач гуч, хүргэн

бэр нь тоохгүй орхидог, чухамдаа хааяа нэг л үзэгдэж

байдгийг энэ цагт сэртхийтэл үнэнд шингээн хэлсэн. Үүгээр

дамжуулан өрөвдөж хайрлах сэтгэл өөрөө өдөр бүр, бүүр цаг

тутамд ч эмээд чинь өвөөд чинь дутагдаж байдгийг л

мэдүүлэх хэрэгтэй. Энэ нь уран зохиол бол амьдралын бодит

үнэний тусгал болдгийн нэг жишээ. Шүлгийг уран сайхан

уншуулна гэдэг сэтгэлийг харуулж байгаа хэрэг. Үнэхээр л

сэтгэлдээ шингээж ойлгосон бол мэдрэмжээ зөв илэрхийлж,

уран унших билээ.

Энэчлэн өөр өөр шүлгийг

сурагчдад сонголт

хийлгэхээр өгч шүлгийг

ойлгож өөр өөр өнгө

аясаар мэдрэмжээ

илэрхийлж унших дасгал

хийлгэх

193

дэгийн дагуу

бичих

чадвараа сайжруулах Үүнд:

- Үсгийн бичих хэв маягийг баримтлах

- Үсгийн эхлэх, үргэлжлэх, төгсөх цэгийг зөв

төлөвлөх

- Үсгийн өндөр намыг зөв тохируулж муруй

хазгай биш бичих

- Үсгийн эгц болон ташуулалтыг зөв бичих.

Налалт /65◦ / жигд зөв.

- Үсгийн өргөнийг тохируулах

- Үсэг хоорондын холболт зөв

- Үг ба үсгийн хоорондын зайг ижил

хэмжээтэй бичих

- Үг, үсгийг дэвтрийн шугаман дээр налуу

бичих

- Үзэгний даралт, жигд хөнгөн байх

- Үгийг үзэг салгахгүй, тасралтгүй бичих

- Үсэг ба үгийн эцсийн орхицыг шидэхгүй,

тогтоож бичих

- Цэг цэглэлийг зөв хэрэглэх (зураас,

хашилт, хаалт, тодорхойлох цэг, цэг,

таслал, том үсгээр бичих зэргээс ойлгон

хэрэглэх)

- Нэг санаа гаргасан хэсгийг догол мөр

гарган бичихийг оролдох

- Догол мөр гарган бичихийг ном зохиолоос

ажиглан дуурайн бичихийг оролдох

- Томоор эхлэх, цэг тэмдэг зөв хэрэглэж

бичих

байж болно.

Үсгийн бичлэгийг дахин

нягтлах шаардлагатай

сурагчдад зориулсан

үзүүлэн

3.1.2. Утга

ялгасан үгийг

(н,г,х) зөв дуудах,

нүдлэх, хэрэглэх

Алдаагүй зөв бичихдээ

- Өмнө нь нүдлэн тогтоож бичиж сурснаа балархай эгшгийн “-х” гийгүүлэгчийг ялгах үүрэгтэй холбон тайлбарлаж, бичиж сурах төрөл бүрийн дасгал даалгавар ажиллах

- Үгэнд “-ий, - ы” нөхцөл залган зөв бичих

- “аргал” зэрэг бичлэгтэй үгэнд байгаа

балархай эгшгийн ялгах ба эгшигжүүлэх

үүргийг тайлбарлаж бичих үгсийн бүлэг

үүсгэх

- “торх-торох, өрх-өрөх” зэрэг дуудлага адил

үгсийн утгыг тайлбарлаж, жишээ гаргах

- Цагт нэрийн “-х” утга ялгаж байгааг

тайлбарлах

Зөв бичих дүрмийн

лавлах, загвар

Тарааж өгөх материал,

төрөл бүрийн нөхөх

болон сонгох,

тохируулах, бүлэглэх гэх

мэт сорил даалгавар,

төрөл бүрийн үзүүлэн

3.1.3. Эгшгийн

эгшигжүүлэх

үүргийг мэдэх,

хэрэглэх

Зөв бичих дүрмийг ойлгохдоо:

- Ижил дүрэм бүхий үгсийг ангилах, ялгах,

бүлэглэх

- Үгийн язгуур үндсэн дээр дагавар, нөхцөл

залгаж бичих

- Үгийг бүлэглэж бичих

Бүлэглэж төрөлжүүлсэн

үзүүлэнгүүд. Жишээ нь:

194

3.1.4. Дараалсан

гурван

гийгүүлэгчийг зөв

бичих

- Алдаа засах

-Нийтлэг алддаг үгс болон түвэгтэй

бичлэгтэй үгс, дуудлагаараа төсөөтэй

үгүүдийг тодруулах, доогуур нь зурах зэргээр

тэмдэглэх

- Тухайн бичлэгийн зүй тогтлыг ухаарч үг олж

бичих. Жишээ нь:

-“Авзага” гэсэн үгийг аижглаад яг ийм байдлаар

бичигдэх үг зургааг олж бичих гэх мэт.

- Өгүүлбэр, эх зохион бичихдээ зөв хэрэглэх

- Дүрэмтэй холбоотой хэлзүйн таавар зохиох

- Зохиолоос үг түүж бүлэглэн бичих

Жишээ нь:

харгана адсага

чацаргана ..............

................ ..............

-Дээрх үгийг бүлэглэхдээ зүй тогтлыг яаж

ухаарч байгаагаа бусдад тайлбарлан ярих

авзага

аньсага

харцага

халбага

хавтага

тарвага

оньсого

зулзага

бортого

хоромсого

улаалзгана

харгана

зэндмэнэ

батгана

бударгана

гүзээлзгэнэ

эрдэнэ

бөөрөлзгөнө

чацаргана

алтаргана

хэдгэнэ

зээргэнэ

3.1.5. Газар, ус,

улс орны нэрийг

том үсгээр эхлэн

бичих

Эхээс улс, нийслэл, аймаг сум, газар усны

нэрийг томоор бичсэнийг ойлгохдоо

- Бичихдээ улс, нийслэл, аймаг сум, газар - усны нэрийг томоор бичиж хэвших

- Оноосон нэрийг зөв бичих дүрмийг мэдэх

- Томоор бичих үгсийг төрөлжүүлэн

бичих газар усны нэр:

улс орны нэр: гэсэн байдлаар

төрөлжүүлнэ.

- Уншсан зохиолоос оноосон нэрийг

түүж бичих

- Эх бичвэрийг унших бүрдээ томоор

бичсэн үгийг түүх, нэрийн учрыг

ярилцах

Оноосон нэр нөхөж

бичих хэрэглэгдэхүүн

Багшид өгөх санамж

Цэвэр бичих нь хүүхдийн сэтгэл зүйг өв тэгш хөгжүүлэхэд зайлшгүй чухал гэж

хүүхдийн сэтгэл судлаач Екатерина Невзорова хэлээд «Хүүхдийн хувийн сахилга бат

бас хөгждөг. Энэ хичээл танин мэдэхүйд тусалж байна. Хүний сэтгэхүй гарын

тусламжтай цэвэр бичихийн тусламжтайгаар хөгжиж байгааг нийтээр мэднэ. Түүнээс

гадна хүүхэд тэсвэр тэвчээртэй байхад сурна. Тэр ерийн бус нөхцөлд ажиллаж,

шалгалтын хэмжүүрт нийцэхийг хичээж, гоо зүйн чадвараа хөгжүүлж байна» гэжээ.

Гараараа бичих нь бүтээлч үйл явц билээ. Хичээнгүй үсэг бичих нь жинхэнэ уран

чадвар, бүтээлч сэтгэлгээгээ илэрхийлэх арга юм.

Хичээнгүй бичиг бусад бичгийн нэгэн адил хатуу дүрэмтэй гэж хичээнгүй бичээч

Артѐм Лебедев хэлээд «Хичээнгүй бичиг хүүхэд ер нь ямар ч хүний хурууны

хөдөлгөөнийг хөгжүүлж байна. Хүн цэвэр нямбай бичвэл сахилга хариуцлагатайгаа

харуулж байгааг бодит баримтууд нотолсон. Ямар учраас нямбай жолоодлого чухал

То

м

195

юм бэ? Бид дураараа жолоодохгүй. Энэ жишээ юм бүхэн дэг журамтай байх ѐстойг

харуулж байна» гэжээ.

Хичээнгүй сайхан бичиж байгаа нь - Дэвтрийн ажиллагаа сайхан байх

- Зай орхиогүй байх

- Хичээнгүй сайхан бичсэн зурган самбар, плакат бүтээх гэх мэт янз бүрийн байдлаар

илрэх тул багш ойр ойр хугацаанд төрөл бүрийн бүтээлч ажил зохиож болно.

Хичээнгүй бичгээр бичих:

1. Тодруулан бичих арга

З дугаар ангид орсон ч бичгийн хэлбэр сайнгүй сурагчдын дэвтэрт үсэг үгийг цэглэн

тэмдэглээд түүний дээгүүр дагуулж бичүүлдэг нэгдүгээр ангийн сурагчдад хэрэглэдэг

аргыг хэрэглэж болох юм. Ингэхдээ энэ загвараа том цаас, самбар дээр багш дагуулан

хийж эхлэл, үргэлжлэл, төгсгөлийг хаана яаж хийхийг нарийн зааж өгөх, агаарт

дагуулан бичих зэргээр бэлтгэх хэрэгтэй. 2. Төрөлжүүлэн бүлэглэх арга

Үсэг бүрийн бичлэгийг ижил төстэйгээр нь бүлэглэж бичүүлэх юм. Тухайлбал “а, о, ө”

үсгүүдийг, “у, ү, д” үсгүүдийг гэх мэтээр бүлэглэн бичүүлбэл гарын хөдөлгөөний нэг

чиглэлээр хурдан дадаж хэвшдэг.

Хичээнгүй сайхан бичсэн байх нь дараах байдлаар харагдана. Үзгээ зөв барихаас л

эхэлнэ. 1. Налалт жигд (65 градус)

2. Үсгийн өндөр нам тохирсон

3. Үсэг хоорондын холбоосыг зөв хийсэн

4. Үсэг хоорондын зай жигд

5. Догол мөр гаргаж сурсан

6. Дэвтрийн шугамд тохируулан үсгийн харьцааг зөв гаргасан

7. Үзгээ салгахгүй хөнгөн даралттай бичиж сурсан

8. Татлахгүй гаргацтай бичсэн

9. Дэвтрийн зай талбайг зөв тохируулсан

Зөв бичих. Энэ нь өнгөн бүтцэдээ “зүгээр л“ зөв бичих дүрмийн дагуу биччих асуудал

юм шиг боловч гүн бүтцэдээ бол цэвэр логик сэтгэлгээний гаргалгаа гэж болно. Учир нь

үг бүхний цаана ертөнцийн бодит болон бодит бус түг түмэн юмыг ухагдахуунаар

дамжуулан төсөөлж мэдрэн, мэдэрч төсөөлөн, ухаарч ойлгон, ойлгож ухаарснаараа

тусган хүлээж авч тархиндаа боловсруулж гадагш нь илэрхийлдгээрээ өвөрмөц юм.

Жишээ нь: Нохойн төрлийн сүүн тэжээлтэн, махчин амьтан бол чоно. Чоно үүрэндээ

өлзийтэй. Чонын нүхэнд хонь хадгалах гэх мэтээр “чоно” гэдэг үг хэлзүйн хэчнээн

хувилбараар хэчнээн утга үүргээр хэлний үүрэг гүйцэтгэх вэ? ( чоно-чонын, чононд,

чоныг, чоноос, чоноор, чонотой, чоно уруу, чонын бэлтрэг, азарган чоно, өлөгчин чоно,

чоно улих, чоно гийнах, чонон гутал, чонон дах, чонон хөнжил, чонон санаа, чонын

хөрвөш, чоно махнаас гарах, чоно үүрэндээ өлзийтэй, чоно хонь хоѐр шиг, чоно харсан

юм шиг, чонын амнаас гараад барын аманд орох, хонинд орсон чоно шиг, хонио чоноор

мануулах хөгшин чоно, чонын элэг, чонын хэл, чонын өргөс) гэхэд нэрлэсэн утга бүр нь

сэтгэн бодохуйн их тойрогт өрнөнө. Энэчлэн үнэнийг бичих, үнэнийг зөв бичих, үнэнийг

үсгийн дүрмийн алдаагүй бичих, үнэнийг үнэт эрдэнэсээр бичих гэхчлэн ахиулаад үзвэл

“Зөв бичих гэдэг зөвхөн зөв бичих харин зөвд суралцах, зөвд сурах дэг - сахилга, зөв

байх хариуцлага” гээд бодоход хэлний үнэт асуудал мөн.

Эгшгийн эгшигжүүлэх үүргийг сайн ойлгосон бол түүнийг нөхцөл залгахдаа гээхгүй

юм байна гэдгийг түвэггүй мэдэж хэрэглэнэ.

Балархай эгшгийг гээхгүй бичих нь:

196

Гэтэл “-х” дагаврын өмнөх богино эгшгийг гээхгүй. (Жишээ нь: буцахын, үзэхээр) тул “-

х”-г ялгах үүргийг “сэрх- сэрэх, чимх- чимэх” гэх зэрэг жишээгээр зааж байхдаа л

түүнийг гээхгүй бичих юм гэдгийг ойлгуулж болно. Ялгах эгшгийг гээхгүй бичих ч мөн

адил. Жишээ нь, онолоор, хагасыг гэх мэт. Том үсгээр бичихийг судалж мэдүүлэхдээ л

оноосон нэрийн балархай эгшгийг гээхгүйг ойлгуулна. Жишээ нь: Улаанбаатарын,

Болорын гэх мэт. Хүүхэд бүрийн зөв бичиж сурах хугацаа, арга барил нь харилцан адилгүй. Иймд

багшаас янз бүрийн хэрэглэгдэхүүн гарын авлага ихээхэн шаардах ажил.

Уншуулж нүдлүүлэн тогтоолгох эхийн санг дараах байдлаар төрөлжүүлэн

бүрдүүлсэн байж болох юм. Урт болон хос эгшигтэй “-ий, -ы” зөв бичих

Тоглоод гүйхээр тоодоггүй нойр

Томоотой суухаар хүрдэг нойр

Мойл идэхээр сэргэдэг нойр

Номоо уншихаар нозоордог нойр

Нойр, мойл хоѐр холбоотой юм уу

Ном, тоглоом хоѐр хамаатай юм уу

Хуруу

Аавын арван хүү ажилсаг, ээжийн арван охин эрх гэж

оньсого таалцлаа. Миний гарын хуруу их ажилтай нь

үнэн шүү. Зурна, будна, бичнэ, наана гээд л. Харин

хөлийн хэдэн хуруу минь залхуу юм болов уу даа.

Монос модонд ургасан

Мойл жимс нь амттай даа

Хайс хашаанд ургасан

Зүлэг ногоо нь гоѐхон доо

Хөвчийн бор

Хөвчийн бор бусадтай эвтэй амьдардаг. Харин

зөгийтэй бол сайнгүй. Ажилч зөгийний алаг цэцэгнээс

хураасан амтат балыг нь мань хөвчийн бор андахгүй.

Хоншоор савраа долоолон, долоолон үмхэлдэг гээч.

Бүргэдийн үүрэнд хоол эрсэн ангаахайнууд ангалзаж,

түүнээс горьдоно. Хөвчийн бор тоох ч үгүй балаа иднэ.

Нутаг сэлгэж айлууд нүүнэ

Нүүдэл тосож цай барина

Айл саахалтын амь нэг

Ард олны заншил энэ

Би

Би

Би

Би чадна

Юуны төлөө

Хамартай билээ

Үнэртэж чадна

Талын тармаг өвсөн

дундаас

Таанын хурц үнэрийг

ялгана

Шөнийн олон үнэр дундаас

Өөрийн гэрийн утааг ялгана

Энэ хамар

Таных ч биш

Чинийх ч биш

Минийх минийх

Ж.Дашдондог

Гайхмаар юм

Далайн хөлөг онгоцыг анх удаа

харлаа, би. Дугуйгүй мөртлөө яваад

байдаг, далавчгүй мөртлөө хөдлөөд

байдаг гайхмаар юм. Шугуй дундуур

нэвтэрдэг болов уу? Хурмаст

тэнгэрт нисдэг болов уу?

Эхийн сан нь аль болох нэг дүрмээр хэд хэдэн эхтэй байж хүүхэд сонгож сонирхож

хэрэглэх боломжтой болно.

Зарим хүүхэд нэг зүйлийг удаан хугацаагаар нухацтай судлан хичээж хийж байж

чадварждаг онцлогтой. Тэгвэл тийм хүүхдэд зориулсан мөн янз бүрийн эх бичвэр,

холбоо үгийн сантай байх хэрэг гарна. Жишээ нь:

Тэнэг чоно

Чоно шарга дааганы хэлсэн ѐсоор нь шаврыг нь хэлээрээ долоож арилгаж орхиод

идэх гэтэл:

- Миний хөлийн туурайнд нэг бичиг бичээстэй бий. Та үүнийг минь үзээд иднэ үү

Эгшигт гийгүүлэгчийн аль нэг эгшиггүй болоход хүрвэл гээхгүй. Жишээ нь: самбарын, салбараас

Заримдгийн дараах заримдаг эгшиггүй болоход хүрвэл гээхгүй. Жишээ нь: нөхцөлийн, буцсанаас, үзчихээд

197

гэжээ. Чоно туурайны бичгийг үзэх гээд очтол шарга даага дагзыг нь хага өшиглөж

орхиод, давхиад явчихжээ.

Өмнөх ангидаа сурагчдын эзэмшсэн балархай эгшиг үгийн нэгдүгээр үеэс хойш

байрладаг, богино эгшиг гэсэн ойлголт дээр нь тулгуурлан балархай эгшгийн үүргийг

дасгал, дадлага ажлаар дамжуулан ойлгуулна. Үүргийг нэг дор заах нь сурагчдад

бэрхшээлтэйг бодолцон улиралд хуваан төлөвлөөрэй.

Хэлний дүрэм тодорхойлолтыг хоосон чээжлүүлэхийн оронд хэлний жишээ баримт

ажиглуулж, ижил ба ялгаатай байдлаас дүгнэлт хийлгэн учрыг ойлгуулах ажил хийлгэх

нь оновчтой.

Багш тухайн дүрэмд тохирох үгийг бүлэглэсэн үзүүлэн, бүлэглэх даалгавар өгөх, тараах

материалын сан бүрдүүлж сурагчдын бичих чадварт тохируулан ялгавартай өгч

бичүүлж сургаж болно. Жишээ нь дараах байдлаар үзүүлэнг бүлэглэсэн тогтолцоогоор

бэлтгэж хэрэглэж түүнийгээ дагуулан зөв бичүүлэх эхийг бэлтгэж болно. Ингэхдээ

хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэхэд чиглэсэн агуулгаар боловсруулах нь хэрэгтэй.

г н

тараг айраг

араг савар

уураг сүү

буг чөтгөр

алаг эрээн

тарга хүч

арга ухаан

уурга хуйв

буга согоо

гарын алга

цан хүүрэг

он жил

хан уул

тоон шулуун

орон гэр

олон түмэн

манан будан

эм тан

хон хон дуутай

цана чарга

цохиж оно хана унь

тооно хаалга

гэрт орно

эрж олно

зурна, будна

тана эрдэнэ

гэртээ хоно

аяга таваг, хутга заазуур, тулга тогоо, атга

чихэр, авга ах, буга, булга, салхи

шуурга,ой тайга, дээвэр туурга, хаалга

тотго, чанга дуу, унага даага, ботго тором,

хурга ишиг, тугал бяруу,шарга азарга,

шударга хүүхэд, шатрын аварга

чанар, хоног, тэнэг, зөнөг цэнэг үнэр өнөр,

хоног, анар, онол, санал,

сана, хоно, уна, чана, зөнө, шивнэ, суна, туна,

оно хана

Н,Г үсэгтэй үгийг зөв бичихэд төл малын сэдэвтэй агуулгаар хэд хэдэн хичээл бэлтгэж

болох жишээг харууллаа.

унага даага ботго тором тугал бяруу хурга ишиг

Унага даага

Толгой хаялан нааддаг

Тоос татуулан давхидаг унага минь

Эр хүний нөхөр эмээл хазаарын эзэн

Хурдан даага болно доо

Ботго тором

Бүлээн зөөлөн хошуутай

Бүлтгэр борхон ботго минь

Хойтон жилийн өдийд

Хоѐр бөх нь туг ширээ

Хонгор хөөрхөн тором болно доо.

Тугал бяруу

Түнтгэр халзан духтай

Түжгэр борхон гэдэстэй

Салаа найман тууртай

Хурга ишиг

Чандаган цагаан зүстэй

Хун цагаан хурга минь

Шодгор жижигхэн сүүлтэй

“н, г”-тэй үг: чоно, шарга, даага хага –Эдгээр үгэнд нөхцөл

залгавал яаж бичих вэ гэдгийг “дааганы” гэж бичсэнээс ухаарч

бичиж сурах зэргээр “нухаж” ажиллана.

198

Шантгар улаан тугал минь

Сайхан том бяруу болно доо.

Хөх цэнхэр ишиг минь

Майлсаар майлсаар мал болно доо.

Мөн үгт карт бэлтгэн хэрэглэж болно.

Ботго буйлна. Хурга ишиг майлна. Унага янцгаана. Тугал мөөрнө.

зээрийн янзага цасны чандага муурын зулзага

тооно хана тулга

хандгай буга халиу булга

сурна олно хичээнэ дуусна мэднэ

сана чана уна шивнэ

сурна олно хичээнэ дуусна мэднэ

давна хяна хатна дийлнэ нураана

Зөв бичихийн тулд тухайн бичиж буй зүйлийнхээ утга, санааг сайн ойлгож байх нь

чухал.

Жишээ нь: “булаг, булга” гэж саланга хэлэхэд сонсогч утгыг төдийлөн анзаарч

ялгахгүй. Харин “Булга усанд амьдардаг. Булаг усны эхийг түрүү гэж нэрлэнэ.” гэсэн

өгүүлбэрээр илэрхийлбэл утга нь сайн ойлгогдоно. Тэгвэл энэ хоѐр онцолсон үгийн

бичлэг нь тухайн үгсийн утгын ялгаж байгааг харуулна. Иймээс утга ялган зааж байгаа

болохоор өөр өөрөөр бичиж энд ямар нэгэн дүрэм, зүй тогтол байгааг хүүхэд мэдэхийг

хүсэх болно. Эсвэл зөвхөн үгийг өгөөд сурагчдаар утгыг гаргуулсан өгүүлбэр зохиолгох

гэх мэт.

Эхийг уншиж ойлгох, гүйцээн бичих явцдаа зөв бичих дүрэмтэй холбон тайлбарлаж

байх хэрэгтэй. Жишээ нь: Шанх сайтай шарга, саваг сайтай сарлаг гэсэн түргэн хэллэг

“Цадахад цагаан хурганы сүүл хатуу, өлсөхөд өлөн бугын эвэр зөөлөн” гэсэн зүйр үгт

байгаа “н,г” үсгийн ялгааг тайлбарлах гэх мэт.

Байнга алдаатай бичдэг сурагчдаар бусад сурагчдын бичсэн цээж бичгийг

засуулахад хурдан хугацаанд зөв бичиж сурдаг. Учир нь бусдын бичсэн зүйлийн зөв

бурууг хянахын тулд өөрөө тухайн үгийн зөв бичлэгийг тулган харж нягтална. Зөв бичих

чадварыг илрүүлэхдээ алдаатай үгтэй даалгавар өгөөд түүнийг олж засуулах нь багш

засаж өгснөөс хамаагүй үр дүнтэй арга юм. Жишээ нь: Арц эхэд байгаа зөв бичгийн

дүрмийн алдаатай 8 үгийг олж засаарай гэсэн даалгавар өгч хийлгэх гэх мэт.

Арц

Арц говь, говийн өндөр уулстай газар урагдаг, мөнх ногоон сөөг урагмал юм. Арц

анхилуун сайхан үнэртэй, ариутгах чанартай эмийн урагмал. Арцыг дэлхийн

орон болгонд нян болон бохирыг ариутгах зорилгоор хэрэглэдэг. Арцыг түүж, хатааж,

нүдэж нунтгалаад ариун үнрийг уугиулан гэр орон, өрөө тасалгааг ариутган

цэвэршүүлхэд хэрэглэнэ. Аль нутагт урагснаас шалтгаалан арцны үнэр өөр өөр байдаг.

Отгонтэнгэрийн арц бусад нутагийн арцнаас үнэрээрээ сүрчигтэй төсөөтэй холимог

үнэр гаргадгаараа ялгаатай.

Дараалсан гурван гийгүүлэгчтэй үйл үгийг зөв бичих

Алга болсон гэж эрсэн азаргаа өөрөө

унаад л яваад байсан байгаа юм.

Алаг голдуу хэдэн сайхан адуу туусан

адуучин тааралдлаа.

Малын тарга хүч сайн байна. Тараг уух нь эрүүл мэндэд тун сайн.

Арга чадал сайтай аргат үнэгний тухай үлгэр

уншлаа.

Араг үүрээд аргал түүхээр явлаа.

Хатуу чанд хуультай улс орон. Хилийн чанадад амьдардаг Монголчууд.

199

сүлжилдэнэ

хөөцөлдөнө

ганганалдана

хөшилдөнө

хөгжилдөнө

барилдана

уралдана

тулалдана

дөмөлзөнө

мэлтэлзэнэ

сэвэлзэнэ

улалзана

цайвалзана

тормолзоно

сүүмэлзэнэ

өрвөлзөнө

туслалцана

бодолцоно

үсдэлцэнэ

будалцана

өгөлцөнө

харилцана

бичилцэнэ

зууралцана

бодогдоно

санагдана

харагдана

танигдана

үзэгдэнэ

мэдэгдэнэ

сонсогдоно

түлэгдэнэ

ээнэгшинэ

үүлшинэ

хоногшино

гаршина

хуршина

омогшино

эрэмшинэ

давшина

урамшина

будантана

гэмтэнэ

өрөмтөнө

цантана

сүүдэртэнэ

халтартана

устана

мөстөнө

үсчинэ

мөрдөнө

мордоно

зальдана

хөлдөнө

олдоно

хуурдана

өлдөнө

амдана

бярдана

нойрсоно

амсана

намсана

ханьсана

хужирсана

найрсана

харамсана

хөндөлсөнө

хөгжинө

түгжинэ

нэгжинэ

эмжинэ

шинжинэ

дэмжинэ

өнжинө

унжина

дэгдэнэ

бардана

хавдана

бэлдэнэ

элдэнэ

булдана

мандана

алдана

тэнцэнэ

элдэнэ

хөлдөнө

халдана

дэлдэнэ

дэгдэнэ

сөгдөнө

өртөнө

урсана

дурсана

элсэнэ

загсана

загьсана

зогьсоно

өмсөнө

төгсөнө

Багш энэ байдлаар зүй тогтлыг ажиглаж ухаарах үзүүлэн хэрэглэгдэхүүн бэлтгэх

боломжтой.

Зөв бичиж сургах арга:

Үгт карт бэлтгэж багуудад өгнө. Багууд оногдсон үгийн утга бичлэгийг тайлбарлан

хэлэлцээд мөн ингэж бичих үгийн жагсаалт гаргана.

хувилбар -1

хувилбар -2

хувилбар -3

Эгшгийн эгшигжүүлэх үүргийг мэдэх. Зөв бичих чадвар нь ухамсарт үйл болж чадсан

цагт л дадал хэвшил болж үлдэнэ. Алдаагүй зөв бичих чадварыг чээж бичгээр хэмждэг

уламжлалт ойлголтыг арай өөр аргаар шийдэж болох билээ. Зөв бичихийн хэрэглээ нь

аливаа бодол санаа, мэдээ мэдээлэл, уншсан, сонссон зүйлээ өөрийн оюун бодолдоо

тунгаан боловсруулж бичгээр илэрхийлэх үйл юм. Аливаа хүний амьдралын туршид

алдаагүй бичиж байгаа тэр байдал нь дээрх нөхцөлд л илэрч байдаг шүү дээ. Гэтэл

бид хөндлөнгийн удирдлагаар алдаж болзошгүй үгийг л цуглуулан байж чээжээр

Тогтолцоогоор нь харах:

-лд, -лз, -лц, -гд

залгасан үгс байгааг

-ш, -т, -д, -с дагаврууд

байгааг

Дараалсан 2

гийгүүлэгчээр төгссөн

үг тус тус байгааг

ойлгож мэдвэл эдгээрт

-на, -нэ, -но,-нө залган

бичиж байгаа зүй

тогтол нь адил байгааг

юм.

сүлжилдэнэ бодогдоно

ээнэгшинэ

туслалцан

а

дөмөлзөнө

будантана мөрдөнө үүрсэнэ

хөгжинө мандана өртөнө нойрсоно

200

бичүүлээд “алдлаа” гэж дүгнэдэг. Энэ нь үнэндээ зөв бичихийн хэрэглээ бус харин

алдаж бичихийн шалтгаан болдог ч байж мэднэ.

Чээжээр бичих тохиолдол нь сонсогчид хэд хэдэн бэрхшээлийг үүсгэж байдаг. Үүнд: 1. Дасал болоогүй дуудлага

2. Сэтгэл зүйн хувьд таатай бус “шалгуулж байгаа” орчин

3. Бодож тунгаагаагүй агуулга

4. Заавал дүгнэгдэх дүн

5. Богино цаг хугацаа

6. Өөрөөс хамааралгүй үйл бага байх гэх мэт. Энэ бүхэн нь зөв бичихийн ухамсарт

байдлыг бий болгож чадахгүйд хүргэдэг байна.

Харин өөрөө сонсож, уншсан мэдээллээ боловсруулж бодож тунгаасны эцэст сая

цаасан дээр буулгах нь “өөрийн болсон” агуулгыг өөрийн ухамсарт үйлээр хийж байгаа

хэрэг.

Зөв бичих нь сэтгэлгээний асуудал тул ухамсарт үйлээр хэвшинэ. Иймээс аль болох

уншиж, ажиглаж, эргэцүүлж, адилтгаж, эсрэгцүүлж байж зөв бичихийг ухамсарлана.

Жишээ авч үзье. Чээжээр бичих эх:

Бичих зүйлийн агуулгыг хүүхдүүд өмнө нь сонсож, уншиж, бас бодож байгаагүй өөрөөр

хэлбэл сэтгэн бодох ямар ч шаардлага, нөхцөл үүсээгүй тийм байдалд хэн нэг хүн

өөрийн дуудлага, хэллэгээр богино цагт хэлж бичүүлнэ. Тэгвэл яавал зохимжтой бол?

“Хэлцийн судалгаа хийх” аргаар ажиллах. Хэлц үгийг өгөөд утгын тайлбар хийж ирэх

даалгавар өгнө. Утгын тайлбарыг жижиг цаас дээр бичиж бие биедээ дамжуулна.

Энэ картыг авсан хүүхэд ар талд нь түүнтэй ойролцоо утгатай хэлц нэгийг нэмж

бичнэ. Ойролцоо утгатай хэлц нь:

Сайн нь сайнаараа

Муу нь муугаараа

Энэ аргаар дээрх 4 өвөрмөц хэлцийн утга, ойролцоо хэлцүүдийг судалж олуулсны

дараа юу хийх вэ?, Чээжээр бичүүлэх үү?

Судалгааны ажлын үр дүнд юу чаддаг болсныг, юу чадаж байгааг бичүүлж болно.

Бичихийн тулд дараах асуултыг чиглүүлэг болгон өгнө. 1. Зорилгоо биелүүлэхийн тулд ямар ямар ном ашигласан бэ?

2. Шинэлэг зүйл юу юу олж мэдэв?

3. Ямар бэрхшээл тохиолдов?

4. Шинээр мэдэж тогтоож авсан өвөрмөц хэлц гурвыг бичнэ үү.

5. Илүү сайн амжилтад хүрэхийн тулд өөр юу хийх бодолтой байна вэ?

6. Судалж мэдсэн хэлц үгээ жагсаан бичнэ үү.

Ороо нь ороогоороо Жороо нь жороогооороо - Аливаа хүн нь өөрийн хэр хэмжээ, үзэл бодол, хүсэл сонирхлоороо ойр төсөөтэй хүнтэй холбоотой байдаг гэсэн утгатай.

Чээжээр бичих: 1. Ороо нь ороогоороо 4. Амьд хүн аргатай

Жороо нь жороогооороо . Аргалын гал цогтой 2. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ 5. Эрийг бүү бас Алт хийсэн ч сэгсэрнэ Далайг бүү янд 3. Хүний эрхээр жаргахаар Өөрийн эрхээр зов

201

7. Утгын тайлбарыг жишээгээр харуулна уу.

Хүүхдүүд эдгээр асуултын дагуу өөрөө хийсэн ажлаа эргэцүүлэн тунгаан бодож

тайлбарлаж, эргэцүүлж бичнэ. Энэ бичвэрээ алдаагүй бичиж л байгаа бол тэд зөв

бичих чадвартай болсныг харуулж байгаа юм.

Нөгөө тал нь ингэж судалж бодож бичих нь хүүхэд өөрөө “суралцах үйлд” өөрийн

удирдлагатай оролцож байгаагаараа давуу тал болж байгаа билээ. Дээрх таван хэлц

үгийг уншаад орхих бус утгыг нарийн сайн мэдэж авсан нь түүний ойролцоо утгатай

хэлцийг олж хэрэглэж чаддаг болсонд байгаа юм.

Хэлц үгийн утгын тайлбар, тэдгээрийн ойролцоо утгатай хэлцийг олох зэрэг ажлыг

даалгавар-2 болгож тусад нь бичүүлэн авч ч болно.

Дараах загвар материалыг багт нэгийг өгөөд “-ын, -ийн” нөхцөлтэй үгийн эгшигт ба

заримдаг гийгүүлэгчийг эгшигжүүлж байгаа эгшгийг олуулж дүгнэлт гаргуулна. Энэ нь

болжморын гэсэн үгийн “о” балархай эгшиг нь “м” эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлж

байна гэсэн шууд тайлбараас арай бүтээлч хандах даалгавар юм. Доорх загварт

эгшигжүүлэх үүрэг зургаан өөр өөр нөхцөлд бий болж байгааг нэгтгэн дүгнэж ойлгохоор

байгаа тул гуравдугаар ангийн сурагчдын бодит чадвар түвшнээс хамаарч янз бүрийн

байдлаар судлуулж болох юм. Нэр үг Үйл үг

I

77

Болжморын ангаахай, хэллэгийг тогтоох,

өгүүлбэрийн утга, тайлбарыг унших,

айлдвараа айлтгах, найдварын гэрээ,

аргалын утаа, өвгөний яриа, төгсгөлийн мөр,

улиангарын навч, дэргэдээс салахгүй,

мэргэнээс асуух, амьсгалын дасгал,

хүндрэлээс гарах, царцаа дэвхрэгийн цаг,

нөмрөгөө дэрвүүлэх, өтгөсөө асрах, өвгөдөө

хүндлэх, дэвсгэрээ гүвэх, тэнгэрийн заадас

хөглөрөөд харагдах уулс,

бөглөрөөд битүүрэх, эвлэрээгүй

бяслаг

II

99

нөхцөлөө өөрчлөх, бусдадаа түгээх,

нөхдөдөө талархах, малчдадаа хүргэх,

төлчдөдөө туслах, зочдодоо бэлэглэх,

чавхдасыг хөглөх

өвдтөлөө мөлхөх, багтдагийг нь

авах, ойрттолоо танигддаггүй,

туйлдсаны дараа, ундаассанаас

болж, аргамжсанаа шалгах,

жиндсэнээс үүдэлтэй, мэддэгээ

харуулах, гүйцэгддэгийн даваан

дээр, нар туссаныг хараад,

шаргалтсаныг хараад

III

И

гаригийн нэр, танхимын хурал, солирын

бороо, хоригийг цуцлах, янгирын сүрэг,

ахицыг тооцох, мангирын амт, тамхины

хавтага, залхуурлыг зоригоор ялах, ангирын

зулзага, увдисаар тэтгэх, бархираа ишиг,

онгироо залуу, баримаар хэмжих, арвиныг нь

харах, халимын нуруу, тахилын боов,

гурилаа исгэх

нулимаад хаях, тохироод явах,

даргилаад буцлах,

залгилаарай, цоргилоод нүхлэх,

зангилаад уях, доргимоор хөдлөх,

хашхираагүй байхад, бургилаагүй

байгаа, оргилон асгарах,

бархираагүй бол, нохой

архираагүй байгаа

IY

ялгах

дасгалын дэвтэр, ялгахаа мартах, нагацаас

асуух, хялгасаар томох, дурсгалын зураг,

хоѐр загалаа эмээллэх, аргалаа зарах,

чанараа хадгалах, хоногийн хоол

хагараад унах, сугараад үлдэх,

хоргодоод хоцрох, тунараад үлдэх,

ханараад унах

Y

Хонгорын элс, Арцатын өвөр, Улаанбаатарын өглөө, Бумбатын өртөө, Хонхорын

станц, Дуламын хүү, Санчирын аав, Идэрийн ном, Бүгтэрийн бууц, Энэтхэгийн хойг

202

YI

сонстохоо болилоо, хуцахаар нь харав, бичихийн учир, хооллохоор суух, амрахаа

мартах, амьдрахаар явах, тээнэгэлзэхээ болих, туслахаа мартаагүй, халтирахаас

болгоомжил, зүүрмэглэхээр, илүүдэхээр байх, ялгарахааргүй адилхан, зогсохыг

хориглох, ичихээ мэдэхгүй, хариулахаар явах, хазахаас болгоомжлох

Дээрх хүснэгтэд байгаа үгсийг зөв бичих үүднээс ашиглахаас гадна зохиож ярих

бичих үйлд үг сонголт хийхээр ашиглаж болохоор тул сурагчийн лавлах хэрэглэгдэхүүн

болгон ашиглах боломжтой. Учир нь тэр бүр хүүхдүүд сонгон хэрэглээ болгоод

байдаггүй үг хэллэг багагүй байгаагаас гадна холбоо үгээр өгөгдсөн тул хэрэглэхэд

ойлгомжтой байх юм. Эх зохиож бичихдээ тухайн сэдвийн хүрээнд хэрэглэж болох

үгийг эндээс түүж бүлэглэж болно. Жишээлбэл: “Миний дүүгийн анхны хөдөө” сэдвээр

бичих бол дээрх тараах материалаас дараах үгсийг түүж бүлэглэн бэлдэж болох юм.

Сэдэвт тохирох үгийг ингэж

түүх нь:

Үгээ сонгож байхдаа бичих

санаагаа давхар бодож

байдаг.

Түүж бичихдээ зөв бичлэгийг

нүдэлж тогтоож байдаг.

Үгийн утгыг эргэцүүлж боддог

Үгийн хэрэглээг тунгаан

бодож байдаг.

Үгийн нөөц нэмэгддэг зэрэг

олон давуу талтай. 3.2. Б

ичих санаагаа олох төлөвлөх

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.2.1. Бичих сэдвээ

сонгох

Бичих зорилгоо тодорхойлохдоо

- Энэ нь нэлээд ахисан түвшнийх

байвал сайн. Булган дээл үнэтэй тухай

бичье, хуушуур хийх аргын тухай бичье

гэх мэт. Жишээ нь: Булган дээл үнэтэй

тухай бичих нь дээлийг үнэлсэн

төгрөгийн тухай бус түүнд орсон

булганы амь үнэтэй тухай бичихээр

сонгох гэх мэт

-Бичих сэдвийн жагсаалт гаргах

сэдвээ сонгох

-Сонгосон сэдэвтээ өөрийн байр

сууринаас хандах

-Санаагаа олох

-Бичих зүйлийнхээ талаар утгын

зураглал хийх

-“Монгол хэлний тайлбар толь”

ашиглан утгын зураглалаа өргөжүүлэх

“Сэдвийн тор” гаргаж

харуулсан загварууд

3.2.2. Бичих

санаагаа эргэцүүлэн

Бичих санаагаа хэлэлцэхдээ

- Жагсаасан сэдвүүдээс хамгийн

сонирхолтой нь аль вэ? Яагаад?

- Нэг сэдэв нөгөөгөөс юугаараа

Сонгосон сэдэвтэй холбоотой

цахим хуудасны хаяг, сонины

мэдээлэл, янз бүрийн зураг,

график

болжморын ангаахай, аргалын утаа, дэргэдээс салахгүй, нөмрөгөө дэрвүүлэх, өвдтөлөө мөлхөх, багтдагийг нь авах, багаддагийг нь солих, нар туссаныг хараад, мангирын амт, нулимаад хаях, бархираагүй бол, нохой архираагүй байгаа

булга

амьдрал

булган

дээл

ховордсон

амьтан

өөрийнх

нь гол

онцлог

203

бодох, бусадтай

хэлэлцэх

ялгаатай болохыг ярилцах. Жишээ нь:

Булган дээл үнэтэй тухай бичихэд гол

нь булга гэдэг амьтны амь үнэтэй

тухай санаа гаргаж болно. Тэгвэл

нөгөө хуушуур хийх арга нь хэн нэгэнд

бэлэн мэдээллийг жагсаалт байдлаар

өгнө гэсэн үг гэх мэт

- Мэдээлэл цуглуулах

Булганы тухай тэр тусмаа булга ямар

хөөрхөн, жижигхэн, хайр татам амьтан

болох тухай мэдээлэл, зураг цуглуулах

Хуушуур хийх арга бичнэ гэвэл жор нь

ямар ямар байдаг тухай өөр өөр

мэдээлэл, бас хуушуурын хэлбэр дүрсийн

талаар зураг цуглуулах гэх мэт.

-Цуглуулсан мэдээллээ ангилах

- Ашиглахад төрөлжүүлэн бэлдэх

-Бичих зүйлийн талаар харьцуулан

бодох

-Уншсан зүйлээсээ бичих санаагаа олох

-Өөрийн санаагаа бусдынхтай

харьцуулж дүгнэлт хийх

Сурагчдад дэмжлэг

болохуйц үг, холбоо үг,

өгүүлбэрийн утгыг

тайлбарласан үзүүлэн,

хөдөлгөөнт зурган үзүүлэн

цахим хэлбэрээр бэлтгэх

3.2.3. Бичих

төлөвлөгөө, ерөнхий

зураглал, бүдүүвч

гаргах, санаагаа

холбох, тэмдэглэл

хийх, хэлэлцэх

Бичих бүтэц, хэсгүүдээ зураглан

гаргахдаа

- Дарааллыг тогтоох

- Ямар ямар санааг холбож бичих

зураглал, товч бичлэг хийх

- Уншсан сонссоноос ойлгож бичих

- Агуулгыг тодруулан асууж хэлэлцэх

- Тухайн эхэд байгаа зохиогчийн санаа

бодлыг мэдэх

- Зураг ашиглан бичих

- Тухайлбал: Зургийг ажиглаж гарчиг

өгөн юу бичихээ эргэцүүлэх. Жишээ нь:

Хэдийд болсон байж болох вэ?

Яах гэж хийж байгаа байж болох вэ?

Сайн буюу эерэг ямар асуудлыг

дэвшүүлж болох вэ?

Баатрыг хэн гэж нэрлэх вэ?

Энэ үйл явдал хаана болсон байж болох

вэ? гэх зэргээр хэлэлцэх

- Өгсөн загварын дагуу төлөвлөгөө

зохиож бичих

Бүдүүвч гаргах янз бүрийн загвар

Цуврал зургууд

3.2.4. Бичих

зорилгоо сонгох

(өгүүллэг, үлгэр,

шүлэг, мэдээ,

захидал, төлөвлөгөө,

хоолны жор)

- Уншигч нь хэн байхыг тодорхойлох

- Уншигчийн сэтгэлд нийцсэн зорилгоо

тодорхойлох

- Хэрэв ... зорилгоор бичих бол

өгүүллэг байдлаар бичнэ. Ингэхдээ

....тусгавал илүү сайн болох юм гэх

мэт

Эхийн хэсэглэлүүдийг

карталж бэлдсэн байх.

Жишээ нь:

Багад цагаан сар

болох сайхан. Ганцхан хэцүү

юм байлаа. Тэр нь бэмбий

нухах.

“Бэмбийгээ хэчнээн сайхан

нухна, боов төдий чинээ

сайхан болно” гэж томчуул

хэлдэгсэн. Түүнийг нь мэдэж

байвч бэмбийг сайн нухна

гэгч амаргүй.

...Тэр жил нэг үнээ шилэрч

зуны нутаг уруу гүйгээд хээр

тугаллачихсан. Бээрсэн муу

204

- Эхийн үйл явдлыг өрнүүлж бичих нь

ихэвчлэн үлгэр, өгүүллэг гэх мэт уран

зохиолын эх дээр байдгийг мэдэж

төлөвлөх

- Зохиолоос ойлгож тогтоосон хэсгээ

авч түүнийг өөрөө таамаглан бодож

өрнүүлж бичих

- Тоо хэмжээ заасан утгатай үг хэллэг

нь хоолны жор, шошго мэт баримтын

эхэд байдгийг мэдэж төлөвлөх

- Төлөвлөгөөг цаг хугацааны

дарааллаар бичдэгийг мэдэж

төлөвлөх

- Захидалд хүндэтгэлийн, талархлын

утгатай үг хэллэг байхаас гадна ахуй

амьдрал, аж байдлын утгатай үг

хэрэглэдгийг мэдэж төлөвлөх

3.2.5. Бичихдээ

ашиглах баримт,

мэдээллээ олж,

төлөвлөх

Мэдээлэл цуглуулахдаа

- Мэдээллийг эрж хайх

- Мэдээллийн төрөл хэлбэрийг зөв

сонгох

- Мэдээллүүдийг өөрийн санаатайгаа

холбохдоо чухлыг сонгох

- Би ч бас ингэж чадна гэсэн өөрийн

санаагаар үргэлжүүлэх гэх мэт.

Мэдээллийг яаж ангилж

байгааг харуулсан

зөвлөмжилсөн тараах

материал

Багшид өгөх санамж

“Сэтгэн бодох чадвар мэдлэгээс илүү чухал.” гэж Альберт Эйнштейн хэлсэн байдаг.

Танин мэдэхүйн “конструктивист” хандлага нь “Багш, хүүхдийн бодож сэтгэх, бүтээх

орчинг” бий болгохыг шаарддаг.

Асуудал шийдвэрлэх янз бүрийн аргыг хүүхэд эзэмшиж сурах нь ямар нэгэн эд зүйл

ашиглан зураг зурах, хүснэгт зохиох, жагсаалт гаргах зэргээр ажиллахад дөхөмтэй

байдаг. Үүний үр дүнд уран сэтгэмж, хийсвэр логик сэтгэлгээний тусламжтайгаар

эргэцүүлж, асуудал шийдвэрлэж сурдаг. Асуудал шийдвэрлэх туршлага суух тутам

хүүхэд өөрийн гэсэн тодорхой үзэл баримтлалтай болно.

Хүүхдийг аливаа асуудлыг бодож, шийдвэрлэх арга барилтай болгоход онцгой ач

холбогдолтой. Түүнчлэн төрөл бүрийн арга барил хэрэглэж сурахаас гадна, олон

төрлийн асуудлыг шийдвэрлэж сурна. Энэ нь хүүхдийн бичиж, ярих, зохион бүтээх үйл

ажиллагаандаа үзэл бодлоо илэрхийлэхэд түлхэц болдог.

Учир шалтгааныг тодруулж сурснаар, мэдэгдэж байгаа баримт, харьцаанд

тулгуурлан логик дүгнэлт хийх, асуудал дэвшүүлэх, хариулт эрж олох, өгсөн харьцаа

жишээг эш үндэс болгон шийдвэр гаргах чадвартай болно. Учир шалтгаанд тулгуурлан

бодож, ярьж сургахын тулд хүүхдээр “Үүнийг би хэр зэрэг мэдэх вэ?” “Энэ яагаад чухал

вэ?” зэрэг асуултыг өөртөө тавьж хариулж сургах хэрэгтэй.

Бичих сэдвийг сонгох. Уламжлалт сургалтаар бичих сэдвийг багш оноож, бичүүлдэг

аргаас аль болох зайлсхийж сурагчдаар өөрсдөөр нь хэлэлцүүлэх нь тухайн зохиолыг

хэчнээн олон талаас нь бичиж болохыг ойлгуулахад сайн талтай. Жишээлбэл:

Зохиолыг уншсаны дараа ангиараа ямар сэдвээр бичихээ зөвлөлдөнө. Сурагчдаас

гарсан саналуудыг жагсаан бичнэ. Сурагчид бичиж байхдаа шинэ санаа гаргаж

байдгаас энэ жагсаалтад нэмэлт өөрчлөлт орж болохыг сануулна.

205

Бичих сэдвээ сонгосны дараа түүндээ өөрийн байр сууриас хандах, бас тэдний

бичсэнд нь зохиогчийн эрхийг нь хүндэтгэж байх, өгсөн зөвлөгөөг хүлээж авах эсэхээ

сурагч өөрөө шийдэх эрхтэй байх зэргийг багш анхаарснаар хүүхэд бүрийг бичих

чадварт сайн сургаж чадна.

Бичих санаагаа олж авахын тулд “Асуулгын арга”-ыг хэрэглэж үзэх

Сурагчид хэд хэдээрээ баг болж санаагаа бүлэглэсэн эсэхийг харгалзахгүйгээр - Та яагаад энэ сэдвийг сонгосон юм бэ?

- Энэ сэдвийн чухам

- сурагч юу нь өөрт чинь сонирхолтой санагдаж байна вэ? гэх мэт асуулт

тавина. Асууж байгаа нь нэг ѐсондоо уншигч юуг хүсэж байгааг бичигч мэдэхэд туслах

зорилготой. Бичих гэж байгаа хүн тэр асуултад аль болох бодож “хариулттай” байж

чадаж байгаа бол бичихэд дөхсөн байна гэсэн үг. Хэрэв сурагчийн асуултад нөгөө

сурагч ямар ч “хариулт” байхгүй сууж байгаа бол бичихэд бэлэн биш гэсэн үг. Энэ нь

сэдэв санаагаа олж чадаагүйг харуулна. Иймд багш энэ аргыг хэрэглэхдээ маш сайн

ажиглалт хийх хэрэгтэй. Хэнд ямар дэмжлэг хэрэгтэй байгаа нь энэ “Асуулгын арга”ын

явцад харагдана.

Бичих сэдвээ сонгохын тулд асуудлыг олж харах нь чухал. Сурагчид өөрт тохиолдсон

үйл явдлууд, өөрийн мэдлэг туршлагадаа үндэслэн санаанд орсон зүйлээ бичиж ч

болно. Гэхдээ үүнээс өөр тодорхой сэдвээр бичих тохиолдолд төрөл бүрийн мэдээлэл

цуглуулах, уншиж судлах, асууж лавлах, анхааралтай ажиглаж тэмдэглэж авах

шаардлага үүсэх тул

“Мэдээлэл цуглуулах дэвтэр” хөтөлж сургавал хүлээснээс илүү үр дүнд хүрч ч

болно.

Мэдээлэл цуглуулах дэвтэр

Бичих

сэдэв

Холбогдох мэдээлэл Эх сурвалж

“Булган

дээл

үнэтэй”

Монгол орон, Оросын Сибирь, АНУ-ын Аляск, Канад, Скандиновын

орнуудад л цөөхөн тоотой байдаг . Зарим улс орон улаан номдоо

оруулан дархлан хамгаалж, ариглан хайрлаж байна. Дэлхийн

ховордсон амьтдыг хамгаалах нийгэмлэг, олон улсын

байгууллагууд ч тэдгээрийг хамгаалахын төлөө тэмцэж, хориотой

ан агнахыг хориглосон хуульдаа зааж, зүй бусаар устгахыг ч тэвчиж

чадахгүй байна. Гадаадад цутгалтай Булган голыг дагаж минж

гадагш гарч, түүний тоо толгой хорогдож байгааг олж тогтоогоод,

улмаар түүнийг дотооддоо цутгалтай голд нутагшуулах санаачилга

гаргаж, анхны туршилт хийгдэж эхэлжээ. Түүнийг амьтан

судлаачид холимог тэжээлтэн хэмээдэг. Тэрбээр дулааны улиралд

хулгана, зурам, оготно, үен, туулай, зарим шувуу, загас, усны

нялцгай биетнээр зоог барина. Харин өвөл зарим төрлийн жимс,

жимсгэнэ, ургамлаар хооллочихдог. Гэхдээ тэд ямар ч үед

хоолныхоо тодорхой хэсгийг үлдээдэг байна. Зарим судлаач үүнийг

нь цамаан зантай холбон тайлбарладаг бол зарим нь өөрөөсөө

биеэр жижиг мэрэгч, махчин амьтанд өгч буй өглөг хэмээн

зөөлрүүлдэг байна. Энэ нь ч үнэний ортой. Түүний үлдээсэн сэг,

зэмээр ан хийж чадахгүй нялх махчид хооллодог байна. Маш цөөн

тохиолдолд том биет махчин амьтдын идэж бараагүй сэг зэмээс

хувь хүртэнэ. Ингэхдээ ч дуустал нь иддэггүй бөгөөд хэн нэгэнд

зориулах шиг заавал хувь үлдээдэг байна. Гялалзаж, туяарсан

сорлог сайхан үснээсээ болж олон мянгаараа хүний гарт өртдөг

https://www.fa

cebook.com/m

andal3school

206

Булга нь хүйсийн ялгаатай төрхтэй амьтанд орно. Эр булганы биеийн урт 38-56 см, сүүл нь 9-12 см, 880-1800 грамм жинтэй. Эм нь 7.2-11.5 см сүүлтэй, биеийн урт 35-51 см. Өвлийн арьс нь урт сортой, гялалзсан, зуныхаас илүү тансаг байдаг.

Өөр өөр дэд зүйлүүд нь газарзүйн бүсээс хамааран ялгаатай өнгийн арьс үстэй. Булга нь ойн суусартай гадаад төрхөөр маш төстэй ч, арай урт чих, толгой харьцангуй богино сүүлтэй юм. Голын эргийн ойролцоох нүх, модны үндэс бүдүүн хэсгийн үүр хонгилд амьдардаг. Тэд хад цохио болон модонд маш сайн авирна. Булга нь холимог тэжээлтэй, улирлын байдлаар идэш тэжээл нь өөрчлөгдөнө. Зун туулай, бусад жижиг сээр нуруутан амьтад барьж иддэг. Өвөл цагт цас, хүйтнээс болон түгжигдмэл байдалд орсон үедээ зэрлэг жимс жимсгэнээр хооллоно. Мөн тэд үен гэх мэт зарим шувууг ангуучилдаг аж. Чонын мөрийг даган явж, тэдний барьсан амьтдын үлдэгдлийг иддэг. Бас авгалдай зэрэг нялцгай биетэн, урд савраараа загас барьж иднэ.

булга хэмээх амьтан ердөө 6-8 насалдаг гэнэ лээ.

Хүмүүсийн бардам өмсдөг нэг дээлд 18 үнэг, 25 илбэнх, 55 булга,

60 суусар 250 хэрэм амиа өргөдөг байна. Жилд 50 сая хол давсан

амьтан балмадаар амиа алддаг байна.

chuhal.mn

Монгол хэлний тайлбар толь” ашиглан утгын зураглал өргөжүүлэх үйл ажиллагааг яаж

хийхийг харуулъя.

а. Үс зохистой зөөлөн бөгөөд ихэнхдээ бор, хүрэн, хар, зарим нь сортой саарал, гэсэн

тайлбарыг ашиглан үс арьсны тухай бичих

б. Арьс нь үнэртэй гэсэн тайлбарыг ашиглан цээр, хориг талаас бичих

в. Бие багавтар гэсэн тайлбарыг ашиглаж өрөвдөх хайрлах сэтгэлийн талаас бичих гэх

зэргээр сэдэв сонголтоо нарийсгаж болно. Эсвэл гурвууланг оруулж бичих утгын

зураглал хийж болно.

Дараах зохиолыг уншаад ямар сэдвээ бичихээ сонгох

Мэдээлэл цуглуулах:

Сонгосон сэдэвтэй хамааралтай мэдээлэл санаа бодлыг өөрсдөөр нь бүлэглүүлэх,

бичих зүйлээ тодруулахын тулд ярилцах даалгавар өгнө. Тухайлбал булгыг хайрлах

тухай илүү сайн бичихийг бодож байгаа бол ямар мэдээлэл илүү хэрэгтэй гэж бодож

байна вэ?

Тэр мэдээллийг хаанаас олж болохыг нөхдөөсөө асуух гэх мэт.

Мэдээлэл-1

Булганы шинж байдлын тухай мэдээлэл

Булганы амьдралын онцлогийн тухай мэдээлэл

“Монгол хэлний товч тайлбар толь”-ийн (Я.Цэвэл УБ., 2013, 2-р хэвлэл) 141 дүгээр хуудсанд БУЛГА I амьтан. Үс зохистой зөөлөн бөгөөд ихэнхдээ бор, хүрэн, хар; зарим нь сортой саарал арьс нь үнэртэй, бие багавтар II булга татах, булга цохих. гэж тайлбарлажээ.

нэг дээлэнд

55 булга

55 өөр үнэр

бор, хүрэн, хар,

сортой саарал

өнгөнүүдийг холиод

хийвэл юу болох бол

өрөвдмөөр жижигхэн амьтан

207

Мэдээлэл -3 Булганы талаарх биологийн ойлголт

Аймаг: Хүрээ: Анги: Баг: Овог:

амьтан хөвчтөн хөхтөн мах идэштэн суусрын

Эдгээр мэдээллүүдэд илүү нарийн зүйлийг агуулсан ч гэсэн хамгийн сонирхолтой,

харилцан холбоо хамаарал бүхий хэсгүүдийг тэмдэглэж авна.

Энэ нь бичихдээ ашиглахад бэлтгэж байгаа хэрэг. Бас янз бүрийн зургаас гадна

хүмүүсийн санал бодол сэтгэгдлийг ч ашиглаж болно гэдгийг хэлэхэд илүүдэхгүй.

Жишээ нь: “Монголчууд эртнээс үслэг эдлэл хэрэглэж ирсэн шүү дээ. Яагаад гэвэл

манай орон зүүн Ази, баруун Европ шиг дулаан уур амьсгалтай биш. Тиймээс бидний

хувьд үслэг эдлэл нь тансаглал бус хэрэглээ. Тэгэхээр үслэг эдлэл нь манай хүйтний

улиралд өмсөхөд хамгийн таатай хувцас юм.“ гэж нэгэн эмэгтэй сэтгэгдлээ хэлснийг

“Мэдээлэл-4” болгон авч болно шүү дээ.

Хүүхэд бүрийг бүтээлчээр бичдэг болгохын тулд үнэлгээнд юуг анхаарах вэ? Бичихийг харилцааны нэг хэлбэр хэмээн үзэж аль болох сайшаан дэмжих, бичих дур

сонирхолтой болгох, бичсэн зүйл нь өөрт нь ба бусад хүмүүст ойлгомжтой болсон

байхад дэмжлэг үзүүлэх, бичгийн ажлын янз бүрийн төрлийг эзэмшүүлэх (өгүүллэл,

өдрийн тэмдэглэл, урилга гэх мэт) Зохион бичлэгийг зөвхөн нэг удаагийн бичилтээр

буюу эцсийн байдлаар бичүүлж сурагчдыг үнэлж байсан уламжлалаас багш нар одоо

татгалзах хэрэгтэй болж байна.

Иймээс сурагчдын бичих үйл ажиллагааг дараах байдлаар төлөвлөж үнэлэх нь

сурагчдын бичих чадварыг дэмжсэн явцын үнэлгээ болох юм. Жишээ нь: “Амь авар гэж

би худлаа хэлсэн юм. Эр хүн хэлсэн үгэндээ эс хүрвэл... Тэрээр ичих баярлах хоѐр

зэрэгцэн байж....” ийм гурван санааг нэг бүлэг санаа гэж аваад эдгээрийг зөв найруулан

дэлгэрүүлж бичихээр бол эхлээд аль өгүүлбэрийг эхлэл болгох, ямар дарааллаар авах

вэ? гэдгээ төлөвлөх хэрэгтэй. Эхний өгүүлбэрийг эхлэл байхаар авбал ингэж хэлэх

болсон өмнөх нөхцөлийг бичээд энэ өгүүлбэрээ оруулж болно. Хоѐр дахь өгүүлбэрээр

эхлэл хийвэл уг өгүүлбэрийг гүйцээгээд ингэж хэлэх болсноо тайлбарласан

өгүүлбэрээр үргэлжлүүлж бичиж болно гэх зэргээр сурагчдад заавар өгч хийлгэвэл үр

дүнтэй.

Сурагчдыг санаагаа эргэцүүлэн бодуулахад дараах эхийг уншуулаад ишиг шиг

биеийн амрыг харах уу эсвэл өөрт байгаа боломжийг ашиглах уу гэж ярилцаж болно.

Мөн ишиг яргуйн талаар бичсэн бол юу гэж бичих байсныг төсөөлөн бичих зэргээр

ажиллаж ч болно.

3.3. Санаагаа зохиож байрлуулах, бичих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

- Ноороглон бичихдээ Зохиолчдын

Яргуйнд дургүй ишиг

Зохион бичлэг хийж байв. Арын ширээнд суусан ишиг юу гэж бичих билээ гэж гайхширав.

Бичих сэдэв “Яргуй”. Ишигний хувьд хялбар байж болох л доо. Үгийн алдаа их гаргадаг,

гагцхүү хэн нэгний туслалцаа л хэрэгтэй гэж бодов. “Яргуйд би хэзээнээс дургүй” гэж тооройн

бичсэнийг ишиг хуулав.

Багш зохион бичлэгийг хурааж авлаа. Завсарлагаанаар эргүүлж өгөхөд тоорой онц авсан

мөртлөө ишгэнд “хангалтгүй” гэсэн үнэлгээ тавьжээ. Ишиг босож:

-Би-би-би алдаа хийгээгүй байхад муу тавьсан байна гэж гомдол гаргав.

-Ишиг алдаагүй сайн бичсэн нь үнэн. Гэвч чи хэзээ яргуйд дургүй болсон юм бэ? гэхэд ишиг

юу ч хэлж чадсангүй, эврээ сэжлэн суучхав. (Д.Давааням)

208

3.3.1. Төлөвлөсний

дагуу ноороглон

бичих

- - “ноорог” хийж бичих, ноороглох гэсэн

ойлголттой болох

- - Ноорог хийхдээ мөр алгасан зайтай бичих

- - Зарим тохиолдолд засвар хийх тэмдэглэгээг

хэрэглэх

- - Эхний ноорог, сүүлийн ноорог гэж дахин

сайжруулж бичих

- - Бичихийн тулд асуултаар бэлдэх. Тухайлбал:

- Бичих гэж байгаа үйл явдал хаана болсон бэ?

- Энэ үйл явдал хөдөө болсон уу, суманд болсон уу,

эзгүй хээр болсон уу?

- -Бичих зүйлийн гол баатар нь хэн байх вэ? Жаахан

хүү юу, өвөө юу? илбэчин үү? манаач уу, баавгай

юу?

- -Хэрэв жаал хүү бол түүнд юу тохиолдсон байж

болох вэ?

- -Хэрэв илбэчин бол тэр хэний төлөө юу хийсэн

байж болох вэ?

- -Хэрэв өвөө бол тэр хэний төлөө юу хийсэн байж

болох вэ?

- -Эдгээр үйл хэзээ болсон байж болох вэ? гэх

зэргээр асууж бичих эхний нооргийг хийх

болон бусад

хүмүүсийн

ноорог хийсэн эх

бичвэр

Бичихэд дэмжлэг

болох зурагт

үзүүлэн ашиглах

3.3.2. Зохиолын

баатрыг

төсөөлснөө

дүрсэлж бичих

Эхийн орхигдсон хэсэг тус бүрийн холбоо

хамаарлыг анзаарч төсөөлснөө дүрсэлж бичихдээ

- Эхийн байгалийн дүрслэлтэй хэсэг

- Гол баатрын амьдардаг газар орныг

дүрсэлсэн хэсэг

- Баатрын хэлсэн үг, хийсэн үйлдлийг төсөөлж

дүрслэн бичих

- Хариултаа зохиолоос иш татан баталж

бичихдээ хулгана, туулай хоѐрын аль нь

үлгэрийн хамгийн тодорхой дүрслэл болсон

гэж үзэж байна вэ? Яагаад гэх мэтээр асууж

ярилцах

Баатрыг

төсөөлөн

дүрслэхэд нь

загвар болгон

ашиглах үзүүлэн,

бичвэр, цахим

үзүүлэн

3.3.3. Баатрын

хийсэн үйлийг

түүвэрлэн бичих

Түүвэрлэн бичихдээ:

- Өөрт таалагдсан баатрын үйл хөдлөлийг

түүж бичих

- Тухайн баатрын хийсэн үйлээс хамгийн

чухлыг харьцуулан түүж бичих

- Өөрийн сонгосон баатрын үйл хөдлөлийг

бусад баатартай ямар харилцан

хамааралтай байгааг түүж бичих

- Эхэд гарч байгаа баатруудын үйл явдалтай

холбоотой зүйр үг, мэргэн үг зэрэгт тохирох

санааг илэрхийлж болох хэсгүүдийг түүж

бичих

- Баатрын хийсэн үйлийг яагаад чухал гэж

үзэж байгаагаа тайлбарлаж бичихдээ

тохирох жишээг эхээс түүж бичих

- ... дүр ямар зан чанартай хүнийг төлөөлж

Нэгээс илүү

баатар бүхий

зохиолуудаас

сонгох

Монгол аман

зохиолоос болон

орон орны

мэргэн үг

хэллэгээс

ашиглах

209

байна вэ? Үүнийг зохиолын ямар ямар үйл

явдлаар батлах вэ? гэсэн асуултад

тохирохыг түүж бичих

3.3.4. Цаг

хугацааны

дарааллаар бичих

(гэнэт, дараа,

түүний хойно гэх

мэт үгийг хэрэглэх)

Хүүрнэмж эхийг өөрчлөн хувиргаж бичихдээ:

-Хүүрнэмж эхийн аль нэг баатрын оронд өөрийгөө

оролцуулж, биеийг өөрчлөн бичих

-Тэгээд, дараа нь, яагаад, яав гэх мэтээр

хүүрнэмж эхийг дуурайн бичих

Бусдын санааг цаг хугацааны дарааллаар

үргэлжлүүлэн бичихдээ

-Сурагч бүр өөрийн төсөөллийн хамгийн чухал гэж

үзсэн нэг өгүүлбэрийг бичээд бусдад тойрог

хэлбэрээр дамжуулна.

Хүн бүхний бичсэн санааг цаг хугацааны

дарааллаар үргэлжүүлэн нэг нэг өгүүлбэр бичсээр

хүн бүрийнх өөртөө эргэж ирнэ.

Эхлэн төсөөлж байсан зүйл олон хүний санаагаар

баяжин хэр өөрчлөгдсөн байгаа талаар ярилцах

- Үйл явдлын дарааллыг гаргахын тулд бичиж

илэрхийлж байгаа зүйлдээ цагийг утгыг зөв

гарган илэрхийлж бичих. Жишээ нь Өнгөрсөн

цагийн ... нөхцөлийг зөв ашигласан эсэх гэх мэт.

-Цаг хугацааны шулуун байгуулж бичихдээ

дэвтэртээ шулуун шугам зураад үйл явдлыг

цагийн дарааллаар товчоор тэмдэглэх

Цаг хугацааны

дарааллыг

тодорхой

гаргасан

зохиолууд

Цаг хугацаааны

утга бүхий үг

хэллэгийн

картууд

3.3.5. Шалтгаан үр

дагаврыг холбон

бичих

Эхийн мэдээллийг зөв дэс дараалалд оруулж

бичихдээ

-Эхийн орхигдсон мэдээллийг зөв нөхөн гүйцээж

бичихдээ өмнөх хэсгийн утга, дараах хэсгийн

утгыг холбон нөхөн гүйцээж бичих

3.3.6. Үгийн авиаг

анхаарч, шүлгийг

бичиж харуулах

(Толгой холбон

шүлэглэх)

Шүлэг зохион бичихдээ

- Ардын аман зохиолын богино, хялбар хэлбэрээс

сонгон чээжлэх, чээжээр бичих

- Ардын аман зохиол болон шүлгийн хэлбэр,

агуулгыг дуурайн ганцаараа болон багаар бичих

Сурагч дуурайн

бичиж болохоор

богино шүлэг,

аман зохиолоос

сонгож авах

Багшид өгөх санамж

Орчин нөхцөлийн болон суралцахуйн ялгаатай байдлыг бичих үйл явцад яаж тооцох

вэ? Энэ нь сургалтын материал хэрэглэгдэхүүний олдоц, ховор байдлаас төдийлөн

шалтгаалахгүй талтай, харин хүүхдийн сурах арга барилын ялгаатай байдалд л

багшаас өөр өөр ур чадвар шаардах юм.

Хот хөдөөгийн ялгаатай байдалд аль болох тэдний хамгийн ойрын сэдвээс эхэлж

өөрсдөөр нь сонгуулан бичүүлэх, дараа дараагийн шатанд арай хүндрүүлсэн байдлаар

өмнө өгүүлсэн “Булга” зэрэг бүтээлч, асуудалд хандсан бичих үйл явцыг хийж болно.

Бичих явцад нь эргүүлэн нягталж уншаарай, юуг өөрчилмөөр байна гэсэн –

будилуулах” зааврууд огт хэрэггүй. Учир нь бичих явцад улам санаа төрж байдаг

Хаврын сүүл

сард төрсөн

210

болохоор тэр.

Юутай ч чөлөөт сэдвээр санаа бодлоо цэгцлэх, тодорхой нэг сэдвээр санаа бодлоо

цэгцлэх гэсэн хоѐр өөр шугам байгааг хүүхдийн ялгаатай байдалд нийцүүлэн зохион

байгуулах юм. Үүнд: - Эхийн дутуу хэсгийг холбоо хамаарлаас нь гүйцээн бичихдээ зураг, төлөвлөгөө,

зохион бичих гэх мэт янз бүрийн хэлбэрээр хийлгэж болох юм.

- Эхийн орхигдсон үгийг өгүүлбэрийн утгаас нөхөн гүйцээж бичих, ингэхдээ үгийн

утга болон өгүүлбэр зүйн тогтолцоог бодож тааварлан нөхөж бичих

- Эхийн орхисон хэсгийн үйл явдлыг харуулсан зургийг ажиглаад ургуулан бичих

гэх мэт.

- Зохиолын дутуу хэсгийг зохиомжлон бичихдээ эхлэл хэсгийг уншаад

үргэлжлүүлэн зохиож бичих, төгсгөл хэсгийг уншаад эхлэл хийж бичих, эхлэл,

төгсгөл хэсгийн дунд үйл явдлыг үргэлжлүүлэн холбож бичих гэх мэт.

- Янз бүрийн асуултаар өдөөж ярилцахдаа

Ихэнх алдартай баатрууд яагаад эрэгтэй байдаг вэ?

Баатруудын ямар шинж чанар нь тэднийг улам алдаршуулдаг вэ?

Хэрвээ та нар хэн нэгнийг жинхэнэ ..., яахаас буцахгүй..., өрөвчхөн..., цагаахан

сэтгэлтэй... гэвэл хэн хэнийг нэрлэж болох вэ? яагаад? гэх мэтээр ярилцах

Зохиолын баатар нь олон үйл хийснийг хооронд нь харьцуулан бодохын тулд, хийсэн

үйл хөдлөлүүдийг зөв, буруу гэсэн хоѐр эгнээнд жагсаан бичих гэсэн үйл ажиллагааг

хэрэгжүүлэх нэгэн хувилбарыг санал болгож байна.

Зүрх цагаан

Жинчид хол нутагт ачаа бараагаа тушаагаад буцаж явлаа. Шөнө дөлөөр нэгэн хот

айлын хажуугаар өнгөрч байв. Гэтэл угсраа тэрэгний цаанаас том халтар нохой босон

ирж, учир зүггүй боргоов.

Далхаа тэр нохойд яс хаяж өглөө. Нохой олзоо шүүрэн авч харанхуй дунд уусан алга

болов.

Тэгтэл зүүн жалганы наанаас зүрх цагаан нохой дайраад ирж гэнэ. Далхаа тэр

нохойд яс хаяж өгөв. Зүрх цагаан улам ч догширч уул толгодыг доргиулан боргоож

гарлаа.

Далхаа тэр нохойд дахин нэг яс хаяж өгөв. Зүрх цагаан бүүр ч гаарч уул, нуруу,

хөндий талыг доргитол боргоож амар заяа үзүүлэхгүй байлаа. Далхаа:

-Энэ чинь ѐстой монгол нохойн үр сад байна. Удам чинь улам олшрог гэж баярлан

хашгирав. Хажууд хүрэн ат унаад зэрэгцэн явсан Цэрэн хүү:

-Түрүүчийнх нь ч монгол удмын нохой биш үү гэхэд Далхаа:

-Биш ээ биш. Олз олуут аваад таг чиг болчихдог тийм өчүүхэн амьтныг би хэзээ ч

хүндэлдэггүй юм гэв.

Дээрх эхийг уншуулсны дараа хоѐр нохой болон Далхаагийн хийсэн үйлийг

хөдлөлийг жагсаан бичүүлээд хооронд нь харьцуулна.

Халтар нохойн хийсэн үйл тэрэгний цаанаас босож ирсэн учир зүггүй боргоосон ясыг шүүрэн авсан харанхуйд уусан алга болсон

Зүрх цагаан нохойн хийсэн үйл зүүн жалганы наанаас дайрсан яс хаяхад улам догширсон уул толгодыг доргиулан боргоосон дахин яс хаяж өгөхөд бүүр ч гаарсан уул, нуруу, хөндий талыг доргитол боргоосон амар заяа үзүүлэхгүй байсан

Далхаагийн хийсэн үйл нохдод яс хаяж өгсөн Энэ чинь ѐстой монгол нохойн үр сад байна. Удам чинь улам олшрог гэж баярлан хашгирсан Олз олуут аваад таг чиг болчихдог тийм өчүүхэн амьтныг би хэзээ ч хүндэлдэггүй гэж хэлсэн.

211

Энэ жагсаалтыг ашиглан хоѐр нохойн хийсэн үйлээс зан аашийг нь гаргахад

сурагчдад амархан байх болно. Хоѐр нохойн тухай ярилцана. Яс хаяж өгөөд чимээ

шуугиан багатайхан өнгөрөх нь жинчдийн зорилго байсаар байтал ясаа аваад

чимээгүйхэн алга болсон халтар нохой Далхаагийн хувьд буруутан болж харин ч уул

толгод төдийгүй уул нуруу, хөндий талыг доргиулан боргоосон зүрх халтрын зөв болж,

Далхаад баярлан хашгирах сэтгэл төрүүлж байгаагийн учрыг монголчуудын эрхэмлэдэг

үнэт зүйлтэй холбон тайлбарлах зүйтэй.

Анхны эх нооргоо гаргахдаа өмнөх төлөвлөснийхөө дагуу зохион найруулж бичиж

анхны эх нооргоо гаргана. Хүүхдүүд дахин бичих, засах сайжруулах боломжийг

олгохоор үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй. Сурагчид бичсэн зүйлээ бусдад уншиж өгөх, бусдын саналыг сонсох, өөрсдөө

саналаа хэлэх зэрэг нь өнөөгийн сургалтад давамгайлдаг зөвхөн багшаар уншуулдаг,

багшийн л саналыг авахаас илүү сонирхолтой, үр дүнтэй арга тул аль болох энэ

боломжийг олгож байгаарай.

3.4. Бичсэнээ хянах, сайжруулах

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.4.1. Бичсэн

Зүйлийнхээ утгыг

нягталж дахин унших

- Бичсэнээ нягталж уншихдаа

- -Өмнөх суралцахуйн үйл ажиллагаанд гарсан

асуултаараа дахин нягталж хөөж уншина.

Ингэснээр өмнөх төлөвлөлтийг хэр зэрэг

оновчтой ашиглаж гаргасан байгаа нь тодорхой

болох болно. Үүнд: Бичих гэж байгаа үйл явдал

хаана болсон бэ? Энэ үйл явдал хөдөө болсон уу,

суманд болсон уу, эзгүй хээр болсон уу? Бичих

зүйлийн гол баатар нь хэн байх вэ? Жаахан хүү юу,

өвөө юу? илбэчин үү? манаач уу, баавгай юу?

- Хэрэв жаал хүү бол түүнд юу тохиолдсон байж

болох вэ? Хэрэв илбэчин бол тэр хэний төлөө юу

хийсэн байж болох вэ? Хэрэв өвөө бол тэр хэний

төлөө юу хийсэн байж болох вэ? Эдгээр үйл хэзээ

болсон байж болох вэ? зэрэг асуултаа өөртөө

дахин тавих, асуултын хариулт бүрэн гарсан

эсэхэд анхаарах

Сурагчдын

өөрсдийнх нь

бичсэн төрөл

бүрийн эх дээр

ажиллах

3.4.2. Хэн нэгэнд

уншиж, зөвлөгөө

авах

Уншиж өгөх, уншихыг сонсохдоо дараах асуултыг

бие биедээ тавьж ярилцах

- Юуны тухай бичсэн бэ?

- Бичсэн зүйл чинь сэдэвтээ тохирч байгаа юу?

- Зарим нэг үгийг хасвал бичих гэсэн санаа чинь

үлдэж чадах уу?

- Нэмж бичмээр зүйл юу байна? гэх мэт.

Сурагчдын

зохион бичсэн

сэдэвтэй ижил

сэдвээр бичсэн

зохиолууд

3.4.3. Бичсэнээ

нягталж

дахин сайжруулах

(үг, өгүүлбэр, нэмэх,

хасах, өөрчлөх)

Бичсэнээ нягталж тулгахдаа

- Сэдэвтээ тохирч байна уу?

- Хасах үг байна уу?

- Дутуу зүйл байна уу?

- Дараалал нь зөв байна уу?

- Учир шалтгааныг зөв гаргаж уу? гэх мэтээр

дахин нягтлах

Сурагчид

бичсэнээ засаж

сайжруулахад

дэмжлэг

болохуйц

үйлийн

алхамчилсан

зөвлөгөө бичсэн

тараах

212

материал

3.4.4. Эцсийн

байдлаар бичиж

дуусгах

-Догол мөр гаргаж сурахыг оролдох

-Дэгийн дагуу бичих

Бичихэд

дэмжлэг

болохуйц төрөл

бүрийн

санамжууд

3.4.5. Зохиосон

эхийн талаар

ярилцах, асуулт

асуух, зөвлөх,

сайжруулах,

сийрүүлэн бичих

- Засаж сайжруулан бичих

- Засаж сайжруулснаа бусдад тайлбарлах

Яагаад хассан бэ?

Яагаад нэмсэн бэ?

Яагаад дарааллыг өөрчилсөн бэ?

- Бичсэнээ индрээс унших, ангийн сонин гаргах

- Гэрийнхэндээ уншиж өгөх

Сурагчдын

бичсэн

бүтээлээр

гаргасан самбар

3.4.6. Зөв бичих

дүрмийн болон

найруулгын алдааг

олж, засах

Алдааг засахдаа зөв бичих дүрмийн толь ашиглах

(эгшигжүүлэх, ялгах үүрэгтэй эгшиг, н,г,х –ялгах,

дараалсан гурван гийгүүлэгчийг зөв бичих, том

үсгийг зөв хэрэглэх гэх мэт.)

Зөв бичих

дүрмийн толь,

үзүүлэн, тараах

материал

Багшид өгөх санамж

Засаж сайжруулах явцад зөвхөн өөрийнхийгөө засахаас гадна бусдынхыг солин

засах, ингэхдээ саналаа өөр цаасан дээр тэмдэглэж уг бичигчтэй санал солилцох

байдлаар хийлгэх нь сурагчдыг хариуцлагатай болгох, санал бодлоо зөв солилцох

чадварт сургана.

Хэрэв хэн нэгнийхийг ганцаараа дээрх байдлаар засаж санал өгч чадахааргүй сурагч

байвал хоѐроос илүүгээр баг болгон ажиллуулах замаар асуудлыг шийдэж болно.

Ингэхдээ аль болох засвар нь ил тодорхой харагдах бичлэг дээр ажиллуулах нь түүнд

өөртөө итгэлтэй болоход нь дэмжлэг болно.

Мөн бичсэн зүйлийг нь сурагчдаар чанга дуугаар уншуулсны дараа анги нийтэд

уншуулж болно. Өөрөө чанга дуугаар уншиж үзэх нь алдаагаа олоход хялбар байх

болно.

Хянаж сайжруулах явцыг зохион байгуулахдаа нэг бичлэгийн янз бүрийн хэсэг дээр

өөр өөр хүүхдүүд ажиллах арга ч байж болох юм. Хэрэв ингэж сонговол сэдвийн гол

санаа, зарчмыг багш эхэлж сайн тайлбарлаж тэдэнд ойлгуулж өгсний дараа хийвэл

зохимжтой.

Бичсэнээ хянах сайжруулах. Энэ чадварыг сурагчдад эзэмшүүлэх, түүнийг үнэлэхэд

багш болон ангийн хүүхдүүд эцэг эхийн зөвлөгөөг тусган засаж сайжруулах боломжийг

олгож байх нь сурагчдыг бичих сонирхолтой болоход нөлөөлдөг. Гэхдээ өгч байгаа

зөвлөгөө нь хүүхдийн өөрийн санааг ихэд хүндэтгэсэн, нас сэтгэхүйн онцлогт нь

тохирсон байхыг анхаарах хэрэгтэй. Том хүмүүс өөрийн түвшинд тавьж хэт өндөр

шаардлага тавих юм бол хүүхэд цаашид бичих сонирхолгүй болох талтайг

анхаараарай.

Үсгийн дүрэм, цэг таслал, бичгийн хэв зэргээ сайжруулан хянаад ангийн самбарт

байрлуулна. Багшийн болон хамт олны үнэлгээгээр үнэлгээг хийнэ. Дараа нь

өөрийнхөө хавтаст хийж хадгалах хэрэгтэй. Хүүхэд бичсэн зүйлээ дахин дахин засаж

сайжруулахыг хүсэж байвал түүнийг нь дэмжиж байхаа битгий мартаарай. Явцын

үнэлгээ нь хөдлөнги, сурагчдын ахиц дэвшлийг л хөхүүлж, урамшуулж байдгийг байнга

санаж байгаарай.

213

Хүүхдүүд бичих зүйлээ төлөвлөх, эргэж хянах, эмхэтгэх, үзэл санаагаа хуваалцахад

багш чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Хүүхэд өөртөө итгэлтэй байхыг чухалчлах ба

хүүхэд бүрийн чадвар өөр өөр төвшинд байдаг гэдгийг багш байнга бодолцож байх

хэрэгтэй. Сурагчийн бичиж байгаа зүйлтэй холбоотой зүйлийг нь эхээс олоход туслах,

чиглүүлэх, санаа өгөх гэх мэт. Жишээ нь: Бичгийн ажилдаа ямар санаа тусгаж болох,

яаж бичвэл сайн болох, зохиолын дүрийг яаж бичвэл үнэмшилтэй болох гэх мэт.

Бичих болон засварлах хоѐрыг зэрэг бүү хийгээрэй. Эхлээд бичээд, дараа нь

засварлаарай гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Сурагчид нэг хоѐр өгүүлбэр бичээд л

түүнийгээ засах гээд байвал бичихээс бэрхшээх болно. Бичиж байх явцдаа засахад цаг

зараад байвал сурагчдын гараас юу ч гарахгүй. Бичих нь найзтайгаа хууч хөөрөхтэй

адил хялбар зүйл байх ѐстой. Хэрвээ тиймгүй бол, бичих гэж буй зүйлээ цаасан дээр

эсвэл компьютертээ бичихээсээ өмнө бодож байхдаа толгойдоо засах гэж оролдоод

байгаагаас болж байгаа юм гэдгийг сайтар ойлгуулах ѐстой. 3.5. Янз бүрийн зорилгоор эх зохиож бичих

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.5.1. Өөр өөр

зорилгоор захидал

бичих

Захидал бичихдээ

- Зорилгодоо нийцүүлэн захидал бичих

- Захидалд санаагаа тодорхой гаргах

- Захидлыг зөв хаяглаж сурах

- Захидлын бүтцийг зөв гаргах

Заавал байх хэсгүүдийг нь орхигдуулсан

захидлыг гүйцээн, нөхөж бичихдээ

(мэндчилгээ, огноо, захидал бичигчийн нэр,

гарын үсэг...)

- Заавал байх хэсгүүд нь өгөгдсөн

захидлын загварт хэн нэгэнд зориулсан

өөрийн сэтгэлийн үгийг нөхөн бичих

- Захидалдаа хайртай тоглоом, амьтан,

хүмүүсийнхээ тухай дүрслэн бичих

- Ойр дотныхоо хүмүүст зориулж

талархлын болон энгийн захидал

бичихдээ дүрсэлж бичсэн хэсэг заавал

оруулсан байх

- Асуулт бүхий загварт хариулах аргаар

захидалдаа дүрслэн бичсэн хэсгийг

оруулах. Жишээ нь: Чиний тоглоом ямар?

өнгөтэй, ямар? хэлбэртэй, хэдэн ширхэг

вэ?...г.м

- Захидлаас Хэн?, юу?,хэзээ?, хаана?, хэд?,

хэчнээн?, ямар? яаж байна? гэх зэрэг

асуултад хариулагдах үгсийг түүж

бүлэглэх

- Дээрх асуултад хариулагдах үгийн утга,

үүргийг ойлгож бичих

Зохиолчдод сурагчдаас

бичсэн захидал,

хүмүүсийн хувийн

захидлууд

Захидалд чухам

юуны тухай бичээд

байгааг тодруулан

бичиж захианы эхлэл

төгсгөлийг гүйцээх

загварт үзүүлэн. Жишээ

нь:

“............. .....................

Түүнд нь хэчнээн

баярласан гээч. Надад

захиалсан юм шиг л

таалагдсан шүү.

Цэцэгнүүдийнх нь

нэрийг сайн мэдэхгүй ч

ягаан дэлбээгээрээ

инээмсэглэл бэлэглэж

байгаа юм шиг л

харагдсан.”

3.5.2. Мэдээллийг

цэс, жагсаалт

байдлаар бичих

-Сонирхож байгаа сэдвээс сонгоод бяцхан

дүү нь ойлгохоор үггүй зааварчилгаа хийх

-Хоолны жор зохиож бичих

-Сонссон мэдээллээ гол гол үгээр жагсааж

бичих

Хоолны зураг (жагсаалт

гаргахад зориулсан)

214

3.5.3. Номын

тэмдэглэл бичих

-Номын тэмдэглэлийг нэгээс илүү арга

аргачлалаар бичих

-Номын ерөнхий агуулгад тэмдэглэл хийх

гэх мэт

Номын тэмдэглэл хийх

загварын хувилбарууд

3.5.4. Төлөвлөгөө

зохиож бичих

Бусдын гаргасан долоо хоногийн ажлын

төлөвлөгөө, жагсаалтаас санаа авч,

өөрийгөө хөгжүүлэх, шинээр сурч мэдэх

зүйлс, хийх ажлаа долоо хоногоор төсөөлөн

бичихдээ

- Бусдын гаргасан долоо хоногийн ажлын

төлөвлөгөө, жагсаалтыг:

- Долоо хоногийн хугацаанд ямар ямар

ажил хийх вэ?

- Эдгээр ажлаас би аль алийг хийж чадах

вэ? Миний хүсэл, зорилготой төсөөтэй

зүйл байна уу?

- Энэ долоо хоногт юу юуг хийж болох вэ?

гэх мэт асуудал дэвшүүлэн унших

- Бусдын гаргасан долоо хоногийн ажлын

төлөвлөгөө, жагсаалтаас санаа авч,

өөрийгөө хөгжүүлэх, шинээр сурч мэдэх

зүйлс, хийх ажлаа долоо хоногоор

төсөөлөн бичих гэх мэт.

- Долоо хоногт хийх зүйлээ төсөөлөн

дэлгэрүүлж ярих

- Долоо хоногт хийхээр төлөвлөсөн зүйлээ

яаж хэрэгжүүлж байгаагаа ярих

-Төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхэд ямар

бэрхшээл байгаа түүнийг хэрхэн даван

туулах

-Хүсэл мөрөөдлөө зорилго болгож ойлгох

зорилгоо хэрэгжүүлэх төлөвлөгөө бичих

-7 хоногийн, сарын, жилийн гэх мэтээр

өөрөө сонгож бичих

Төлөвлөлтийн загвар

үзүүлэн

3.5.5. Шүлэг,

ертөнцийн гурвын

хэлбэрийг дуурайн

бичих

-Толгой холбож бичсэнийг дуурайн бичих

-Агуулгыг дуурайж бичих

-Сүүл холбон бичсэнийг дуурайн бичих

Дуурайн бичихэд

хялбар бүтэцтэй богино

хэлбэрийн эх сонгох.

Жишээ нь: Д.Равжаа

зохиолчийн

Хоѐр нь

Саруул мунхаг хоѐр нь

Онох эндүүрэх хоѐр

Цагаан хар хоѐр нь

Авах гээх хоѐр

Өвөл зун хоѐр нь

Хүйтэн халуун хоѐр

Төрөх үхэх хоѐр нь

Бүтэх эвдрэх хоѐр

Багшид өгөх санамж

Уншсан номын агуулгыг төрөлжсөн байдлаар цэгцэлж авах нь танин мэдэхүйн цар

215

хүрээгээ өргөтгөх, мэдлэгийн тогтолцоо үүсгэхэд чухал нөлөөтэй. Номын тэмдэглэлийг

янз бүрээр хийх аргад сургах нь чухал юм. Үүнд:

Эхлэн суралцахын тулд ямар сэдэвтэй ном уншсанаа тэмдэглэх эхний алхам:

Номын нэр

Ан амьтны

онцлогийн

талаар

Ажил

хөдөлмөрийн

талаар

зан

үйлийн

талаар

соѐлын

өвийн

талаар

ШУ танин

мэдэхүйн

талаар

Чулуун домог

Шаргачин

Зугаат зуны амралт

Яагаад саван

хөөсөрдөг вэ?

Зохиол 4

Зохиол 5

Зохиол 6

Сэдвийн хувьд сурагчдын хүсэл сонирхол, зорилгоос хамаарахаас гадна тэдний

онцлогт нийцүүлэн багш бас өөр сэдэв ч нэмж өгч болох бөгөөд хамгийн чухал нь нь

ямар ямар сэдвээр хэд хэчнээн ном уншсанаа дээрх байдлаар тэмдэглэж

цэгцэлж явах юм.

Санааг тодорхойлох дараагийн алхам: Энд сэдвээр төрөлжүүлэхдээ уг зохиолуудын

гол санааг тодорхойлно.

Номын нэр Ан амьтны

онцлогийн

талаар

Ажил

хөдөлмөрийн

талаар

Зан үйлийн

талаар

Соѐлын

өвийн

талаар

Шинжлэх

ухаан

танин

мэдэхүйн

талаар

Чулуун домог гол санаа

Шаргачин гол санаа

Зугаатай зуны

амралт

гол санаа

Яагаад саван

хөөсөрдөг вэ?

гол санаа

Зохиол 4 гол санаа

Зохиол 5 гол санаа

Зохиол 6 гол санаа

Мэдээллээ

боловсруулах

Зохиолуудын

хоорондын

хамаарлыг

Нэг дүрийг сонгож номын тэмдэглэл бичих Зохиолчийн нэр ..................................................... Зохиолын нэр..........................................................

Дүрийн нэр........................... Намтар ................................ Гадаад төрх.......................... Зан чанар нь......................... ............................................... Хобби нь ...............................

Энэ хүний талаарх миний бодол ............................ Бид хоѐрын адил болон ялгаатай тал ....................

Номын тэмдэглэл бичих Зохиолчийн нэр ............................................. Зохиолын нэр................................................. Зохиолын төрөл ............................................ Гол дүрийн нэр............................................... Туслах дүрийн нэр......................................... Үйл явдлын өрнөж байгаа газар орон.......... Үйл явдлын өрнөж байгаа цаг хугацаа ........ Хамгийн их сонирхол татсан зүйл................ Ухаарч ойлгосон зүйл ..................................

........................................................................

Энэ дүрийн

талаарх

миний

төсөөлсөн

зураг

216

тогтооно.

Өөрөөр хэлбэл чадвараа ахиулах замаар хүснэгтэд уг зохиолын гол санааг, шинэ

санаа, асуудлыг гэх мэтээр мэдээллээ эмхэлж цэгцлэн товчлон тэмдэглэж явснаар

аливааг системтэйгээр танин мэдэх боломжтой болно. Зан үйлийн сэдэвтэй

зохиолуудын гол санаануудыг тодорхойлсноор тэдгээрийг харьцуулах, нэгтгэн дүгнэж

мэдээлэл боловсруулах зэргээр сурагч боловсруулах ур чадварт суралцах боломжтой

болно. Эдгээр нь аливаа зохиолыг уншаад юуны тухай гарав? Хэн хэний тухай?, Хэн

яасан? гэх мэт ерөнхий асуултаар ярилцдаг сурах арга барилаас өөр юм.

Уншсан номын агуулгыг төрөлжсөн байдлаар цэгцэлж авах нь танин мэдэхүйн цар

хүрээгээ өргөтгөх, мэдлэгийн тогтолцоо үүсгэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр системт

мэдлэгийн бүтэц үүснэ. Үүний төлөө зорилго, хүсэл эрмэлзлийнхээ хүрээнд

хүрэлцээтэй уншсан байх хэрэгтэй болно.

4. Хэлзүй ба үгийн сангийн хэрэглээ

Чадвар Үгийн аймаг Өгүүлбэр Үгийн сан

Суралцахуйн зорилт 2 2 3

4.1. Үгсийн аймаг

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

4.1.1. Хэн, юу,

яав, яаж, яагаад,

ямар учраас? гэсэн

асуултад

хариулагдах үгсийг

асуултаар ялган

бүлэглэх

- Хүн, амьтдын зан чанарыг илэрхийлсэн зохиол

дээр ажиллаж байвал зан чанарын эерэг ба сөрөг

шинжийг илэрхийлсэн үгсийг түүж бичих болон

нэмж жагсааж бичих

-Уншсан эхээс эдгээр асуултад тохирох үгийг

түүж бүлэглэх

- Зөв ярих, бичихийн тулд асуултыг хэрэглэх

Асуулт бүхий

картууд

Янз бүрийн бичвэр

Богино хэлбэрийн

зохиолууд

4.1.2. Өгүүлбэрийг

учир шалтгааны

асуултаар

дэлгэрүүлэх

- Яагаад, ямар учраас? гэх мэт учир шалтгааны

асуултаар өгүүлбэрийг дэлгэрүүлж бичих

- Учир шалтгааны дарааллаар дэлгэрсэн

өгүүлбэрийн холбоосыг ашиглан өөр өгүүлбэр

зохиох

- Өгүүлбэрийг тийм учраас, ийм учраас,яагаад

гэвэл, ингэснээс, тэгснээс болж гэх мэт

холбоосоор холбож дэлгэрүүлэх

Учир шалтгааны

асуултаар

дэлгэрүүлж болох

өгүүлбэртэй тараах

материал, үзүүлэн,

цахим үзүүлэнд

хүүхэлдэйн киноны

хэсгийг ашиглаж

болно.

Багшид өгөх санамж

Бага ангийн агуулгыг заахдаа, шаардлагатай гэж үзвэл тухайн ангид үзэх агуулгыг

түүний өмнөх ангид заах шаардлагтай тохиолдолд түүнийгээ анхан шатны түвшинд

байхаар төлөвлөнө. Мөн тухайн ангид үзэх агуулгадаа түүний дээрх ангийн агуулгыг

давхар заах тохиолдолд агуулгыг нэмж, гүнзгийрүүлж болох бөгөөд өөрөөр хэлбэл уян

хатан удирдан чиглүүлэх боломжтой юм. Жишээ нь: Хүн, амьтдын зан чанарыг

илэрхийлсэн зохиол дээр ажиллаж байвал зан чанарын эерэг ба сөрөг шинжийг

илэрхийлсэн үгсийг түүж бичих болон нэмж жагсаалт гаргаад түүнийгээ үгсийн аймгийн

зөвхөн асуултыг ашиглан бүлэглүүлж энэ нь зохиолд ямар үүрэгтэй байгаа тайлбарлах

ажил хийлгэнэ.

217

4.2. Өгүүлбэр

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

4.2.1. Өгүүлбэрт

сэтгэлийн хөдөлгөөн,

өнгө аясыг илтгэх үг

хэллэгийг аялга

тохируулан хэрэглэх,

зөв бичих (талархсан,

хүссэн, анхааруулсан)

- Үгийн гүн утга өнгө аясыг ойлгож хэрэглэх

- Үг хэллэгийг өгүүлбэрт өөр өөр

дараалалтай оруулж болдгийг харуулах

- Өгүүлбэрийн хэлэх зорилгыг дууны өнгө

аясаар зөв илэрхийлэх

- Өгүүлбэрийн хэлэх зорилгыг өөрчлөн бичих

(асуух өгүүлбэрийг анхааруулах өгүүлбэр

болгох гэх мэт)

Суралцахуйн

зорилтыг

хэрэгжүүлэхэд

тохиромжтой төрөл

бүрийн эх, эхийн

хэсэглэл

4.2.2. Учир шалтгааны

холбоо хамаарлыг

илэрхийлэх холбох

үгийг хэрэглэх (тийм

учраас, ийм

учраас,яагаад гэвэл,

ингэснээс, тэгснээс

болж гэх мэт)

Учраас, юуны учир, тийм учраас, яагаад,

яагаад гэвэл гэх мэт учир шалтгааны холбоо

хамаарлыг илэрхийлэх үгсийг зөв хэрэглэхдээ

- Дээрх холбоосоор холбогдсон эхийг учир

шалтгааныг ойлгон унших

- Өгүүлбэрүүдийг холбоос ашиглан учир

шалтгаан заасан нийлмэл өгүүлбэр болгох

Учир шалтгааны

холбогдолтой

асуулт гаргаж

болохуйц төрөл

бүрийн эх,

өгүүлбэр

Багшид өгөх санамж

Өгүүлбэрийн хэлэх зорилгыг өөрчлөн бичих даалгавар өгнө. Асуух өгүүлбэрийг

анхааруулах өгүүлбэр болгох гэх мэтээр өөрчилнө. Жишээ нь: Зохиолч

Ц.Эрдэнэчулууны “Хурганы гал” өгүүллэгийг уншуулж өгүүлбэрт сэтгэлийн хөдөлгөөн,

өнгө аяс илтгэх үг хэллэг нэмэх, учир шалтгааны холбоо хамаарлыг илэрхийлэх холбох

үг нэмэх зэргээр даалгавар өгч болно. Анхны эх Өөрчилсөн эх

Хурганы гал (өгүүллэг)

Мал төллөсний дараахан нэгэн орой өвөө

маань намайг дагуулан хурганы пүнзэнд

орлоо.

Тэрээр хургануудаа өхөөрдөж байгаа юм

шиг үсийг нь сөргүүлэн илэв. Хэд гуравхан

оч үсэрч байх юм. Өвөө:

-Эд маань туниа муутай байна даа гэснээ

миний хайртай хурганы үсийг иллээ.

Галын оч тэнгэрийн од шиг гялалзлаа.

-Тэнхлүүн сайн байна. Ийм л байвал энэ

хаврыг алзахгүй давна. Үүнээс хойш

хургануудынхаа тарга тэвээргийг ингээд

шалгачхаж байгаарай гэж хэлэв.

Хурганы тарга тэвээрэг сайн байвал үс нь

их гал очтой байдаг, тааруухан байвал

галгүй болчихдогийг мэдэж авснаас хойш

би туниа муутай хургануудаа угжаар тэжээж

галтай болгодог байж билээ. Тэгээд ч

хонийг халуун хошуутай, галтай амьтан гэж

нэрлэдэг болсон юм

билээ.(Ц.Эрдэнэчулуун)

Хурганы гал (өгүүллэг)

Мал төллөсний дараахан нэгэн орой өвөө маань

намайг дагуулан хурганы пүнзэнд орлоо.

Тэрээр хургануудаа эвий хөөрхий гэж өхөөрдөж

байгаа юм шиг үсийг нь сөргүүлэн илэв. Хэд

гуравхан оч үсэрч байх юм. Өвөө:

-Эд маань туниа муутай байна даа хөөрхийс

гэснээ миний хайртай хурганы үсийг иллээ.

Галын оч тэнгэрийн од шиг гялалзлаа.

- Хараач хөөе. Тэнхлүүн сайн байна. Ийм л

байвал энэ хаврыг алзахгүй давна шүү дээ.

Үүнээс хойш хургануудынхаа тарга тэвээргийг

ингээд шалгачхаж байгаарай, хүү минь гэж

хэлэв.

Хурганы тарга тэвээрэг сайн байвал үс нь их гал

очтой байдаг, тааруухан байвал галгүй

болчихдогийг мэдэж авснаас хойш би туниа

муутай хургануудаа угжаар тэжээж галтай

болгодог байж билээ. Тэгээд ч хонийг халуун

хошуутай, галтай амьтан гэж нэрлэдэг болсон

юм билээ. (Ц.Эрдэнэчулуун)

Мөн учир шалтгаан заасан “Инга эхлээд усны гадаргуугаас дээш өндөр үсрэх сургууль хийлээ.

Тун чадмаг байсан учраас төдөлгүй цагираган дундуур нааш цааш үсэрдэг болжээ.” гэсэн

218

өгүүлбэрт байгаа учир шалтгааныг илэрхийлэхдээ ашигласан холбоосыг тайлбарлах гэх мэтээр

ажиллаарай.

4.3. Үгийн сан

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

4.3.1. Ойролцоо ба

эсрэг утгыг таних,

жишээ гаргах

Ойролцоо ба эсрэг утгатай үг дээр

ажиллахдаа

-Эхээс эсрэг ба ойролцоо утгатай үгийг

олох

-Эхэд байгаа үгийг ойролцоо ба эсрэг

үгээр солин найруулж бичих

-Ойролцоо ба эсрэг утгатай холбоотой

төрөл бүрийн дасгал ажиллах

Ойролцоо ба эсрэг

утгатай үгээр солин

найруулж болохоор төрөл

бүрийн бичил эхүүд,

ойролцоо ба эсрэг утгатай

үгийн толь

4.3.2. Хэлц үгийг

чээжилж тогтоох,

ойлгох, тайлбарлах

Хэлц үгийн толь ашиглан хэрэгтэй хэлцээ

олох, тогтоох, хэрэглэхдээ:

-Хэлцийг ойролцоо ба эсрэг утгаар нь

ангилах

-Хэлцийн утгыг тайлбарлах

-Эх болон өгүүлбэр зохиохдоо хоѐр болон

түүнээс дээш хэлцийг ашиглах

-Өвөрмөц хэлцийг уншаад юуг юутай

зүйрлэж, адилтгаж хэлснийг таамаглах

Хэлц үгийн төрөл бүрийн

толиуд

Хэлцийг ашиглан

өгүүлбэр, эх зохиох

тарааж өгөх материал

4.3.3. Гадаад үгийг

нүдлэн тогтоох

-Эхэд гадаад хэлний үгийг яагаад

хэрэглэсэн талаар

-Монгол хэлний ямар үгтэй утга

ойролцоо байж болох

-Энэ үгийг зөв бичиж сурах

-Гадаад үгэнд нөхцөл залгавал ямар

зүйлийг баримтлах (гарахын тийн

ялгалын “–аас” нөхцөл залгаж байвал эр

үг,” –ээс” нөхцөл залгаж байвал эм үг гэж

бусад нөхцөлийг залгах гэх мэт)

Гадаад үг орсон

сурагчдын нас сэтгэхүйн

онцлогт тохирсон богино

өгүүллэг, шүлэг

Багшид өгөх санамж

Зохиолын төрөл зүйлийн зохиомж нь үгийн сангаасаа ихээхэн хамааралтай байдаг тул

багш сурагчидтай хамтран энэ онцлогийг зохиол судлахдаа хийлгэж хэвших хэрэгтэй.

Жишээ нь амьтдын тухай үлгэр болон зохиолд ямар үг илүү олон хэрэглэгддэг,

сургуулийн үйл ажиллагааны тухай зохиолд ямар үг илүү хэрэглэгддэг гэх мэтээр

ярилцах. Үүнийг сурагчдаар хийлгэхдээ янз бүрийн сэдэвтэй хэд хэдэн эхийг сонгоод

баг болгон үгийн сан дээр ажиллуулж болно. Эсвэл хэд хэдэн зохиолын зөвхөн хэсгийг

уншуулаад энэ эхэд ямар ямар үг түлхүү гарах бол? Ямар учир шалтгаанаар энэ

дүгнэлтийг гаргасан болохыг ярилцах хэрэгтэй. Жишээ нь: Ц.Мөнх зохиолчийн “Банхар

минь” туужийн “Банхарын гэнэдсэн нь” гэсэн есдүгээр хэсэг, “Арслангийн аз” гэсэн

арван хоѐрдугаар хэсгийн эхний хэсгийг өгөөд ямар ямар үгс түлхүү гарч болохыг

ярилцах төдийгүй хоѐулаа нохойны тухай байсан мөртлөө яагаад өөр өөр үг байхаар

таамагласныг ярилцах гэх мэт.

Банхарын гэнэдсэн нь

...Ээж хаанаа ч хүрэхгүй самгардаж

борооноор уруудсан хонио

Банхартаа даатгаад орхижээ.

Арслангийн аз

Зуслангаас буухын үед Лхагваагийн “Арслан” нэрт гөлөг

манай зуслангийн хүүхэд битгий хэл томчуудын гайхлыг

татсан амьтан болж хувираад байлаа. Хүүхдүүд Арсланг

219

Банхар хонио гэрийн зүг эргүүлэн

тууж явтал нэг өлөгчин чоно алсуур

тойрч иржээ...

зунжингаа “Нуусан юм олох сургууль” хийлгэсэн тэр

эрдэмд нэвтэрч эргээд өөрсдөөр нь тоглоом тохуу

хийдэг болсон байна...

Гадаад үгийг зөв бичих. Эхэд байгаа гадаад үгийг бичиж сурах болон монгол хэлний

тийн ялгалаар хэрхэн хувилж байгааг ухаарч зөв бичих гэх мэт төрөл бүрийн ажлууд

хийж болно. Жишээлбэл: Ц.Эрдэнэчулуун зохиолчийн дараах өгүүллэгт Инга гэсэн үг

13 удаа орохдоо нэрлэхийн тийн ялгалаар 12 удаа заахын тийн ялгалаар нэг удаа

хэлбэржсэн байгааг анзаарах, цирк гэсэн үг 3 удаа орохдоо харьяалахын тийн ялгалаар

2 удаа, өгөх оршихын тийн ялгалаар нэг удаа хэлбэржсэн байгаа анхаарч бичнэ. Эсвэл

эхийг нэг удаа уншуулахдаа гадаад үгийг хэрхэн яаж бичсэн байгаа анхаарч унших

даалгавар өгөөд дараагийн удаа уг гадаад үгийг орхиж бичсэн хуудсыг өгч өөрсдөө

нөхөж бичих даалгавар хийлгэж болно.

Инга битгий гутраарай (өгүүллэг)

Инга гэж далайн жижигхэн гахайны нэр. Түүнийг амьтан тоглуулагчид усан циркт

авчраад удаагүй ч үзэгч бяцхан найзуудынхаа талархлыг хүлээсэн юм. Инга эхлээд

усны гадаргуугаас дээш өндөр үсрэх сургууль хийлээ. Тун чадмаг байсан учраас

төдөлгүй цагираган дундуур нааш цааш үсэрдэг болжээ. Хэрвээ тоглолт амжилттай бол

загасаар шагнана. Циркийн усан санд загас байдаггүй болохоор Инга хөдөлмөрөөрөө л

хоолоо олж идэхээс өөр аргагүйд хүрсэн юм. Ингээд л бяцхан Инга жүжигчний

амьдралд орлоо.

Төдөлгүй усан дээр бөмбөг өнхрүүлж, хүний гараас загас мэргэн шүүрэхэд түүнийг

үзсэн хүүхдүүд алга нижигнүүлэн ташна. Инга тэр баяр бахдалыг ойлгодог байлаа.

Циркийн нүсэр дагшаа хөгжим танхим дүүрэн эгшиглэж, Ингаг тоглолтод урилаа.

Энэ удаа Инга усан доорх бөгжийг эрж олон бас усан дор шуудан зөөх хэрэгтэй байсан

юм. Гэтэл Инга усан доогуур хэчнээн эрж хайсан ч тэрхүү бөгжийг олж чадсангүй. Байн

байн усны мандалд гарч гэмшил илэрхийлж байхыг харсан үзэгчид гайхаш тасарлаа.

-Инга чи яачихав аа? Олдог байсан шүү дээ гэж танил хүүхдүүд нь шуугилдлаа. Инга

ус руу шумбаж ороод дахин гарч ирсэнгүй. Амьтан тоглуулагчид бүр гайхаж хоцорлоо.

Харин үзэгч хүүхдүүд:

-Инга, битгий гутраарай. Шинэ тоглолт чамайг дахин хүлээж байгаа шүү гэж

хашгирчээ. Инга! Битгий гутраарай.(Ц.Эрдэнэчулуун)

Эхэд байгаа зарим үгийг ойролцоо болон эсрэг утгатай үг хэлцээр сольж бичих

дасгал ч

хийлгэж болно. Жишээлбэл: Дараах үгсийг утга тохируулан сольж бичих даалгавар

өгнө.

“Ямитай өнгөрүүлсэн хөгжилтэй зун” зохиолыг унших явцдаа гадаад үгийг бичиж

сурахаас гадна эхэд байгаа хэлцийн утгыг ойлгох, утга тохирох хэлцээр солих зэрэг

даалгавар хийлгэж болно.

Ямитай өнгөрүүлсэн хөгжилтэй зун (туужаас)

Ёоко Ями бол Киотогийн нэгэн дунд сургуульд сурдаг япон жаал. Арвангурван

настай, долоодугаар ангид сурдаг. Ёоко Ямитай өнгөрүүлсэн гурван жил хөгжилтэй

явдлаар дүүрэн байсан.

Ирсэн дороо... Монголын амьдралд дасч чадахгүй хэцүү байх шиг санагдсан билээ.

Морь унаж сурах гэж их чармайсан. Дов сондуултай Хөх голын ширэг дотор хэд хэдэн

удаа унасан боловч огтхон ч тоогоогүй. Тэгсээр тэгсээр биднээс дутахгүй морь унадаг

болсон юм. Ёоко яаж мориноосоо унаж байсан ч хүнд уурлахгүй. Өөртөө л уурлана.

сургагчид, жижигхэн, чадварлаг, циркчин, удалгүй, уучлал эрж, гайхлаа,

хашгиралдлаа, гуниарай

220

Ихэнхдээ алдаа гаргавал өөрийгөө л буруутгана. Энэ нь бидэнд байдаггүй бас нэг сайн

чанар...

Энэ жил ирэхдээ ноднин яриад байсан робот хэмээх төмөр хүнээ авчирсан

болохоор түүнийг нь үзэхсэн гэж бид тэсч ядаж байлаа. Хаси Ями хэмээх роботыг

угсрах үеэр гэр дүүрэн хүн цуглалаа... Угсарч дуусмагц Хаси Ями хоѐр хөл дээрээ

алгуурхан бослоо. Гэрт зүү унагасан ч дуулдахаар нам гүм болж хүмүүс амьсгаа даран

чагнана. Ями гэр доторхыг тойруулан харснаа “Са-ий-на ба-ий-ца-га-аа-на уу. На-ма-

ий-гэ Ха-си Яа-ми гэ-дэг” гэв.

-Хүүш энэ чинь ярьдаг эд байх нь юу юу гэнэ вэ хэмээн хамгийн түрүүн Хандаа гуай

дуу алдлаа.

-Ярих нь бүү хэл хонь хариулна, бас түлээ хөрөөднө гэж Хасар хэллээ...

Удалгүй Ёоко Ями явж, Хаси Ями үлдлээ...(Д.Батжаргал)

Багш хичээл заахдаа унших, ярих, сонсох, бичих чадварыг тэнцвэртэй хөгжүүлэхүйц

хүүхдийн онцлогт нийцсэн тохиромжтой хэрэглэгдэхүүнийг сонгохыг зөвлөж байна.

Жишээлбэл: - Аливааг учир шалтгааны болон олон талаас нь харах чадвар төлөвшүүлэхэд

чиглэсэн

- Амьдралын гэгээтэй, хүч чадалтай, зүй зохистой талыг олж харах, амьдрах ухаанд

сургасан

- Өөрийн улс орны уламжлалт ѐс заншил, соѐлыг ойлгодог, эх орноо хайрлах,

үндэсний болоод нийгмийн хөгжлийн төлөө гэх хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн

- Дэлхий дахины байдал, соѐл уламжлалыг ойлгох, хамтын ажиллагаа, оролцооны

сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн байхаар сонголтыг хийнэ.

221

ДӨРӨВДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Танилцуулга

Энэхүү суралцахуйн удирдамж нь дөрөвдүгээр ангийн монгол хэлний хөтөлбөрийг

хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөлт юм. Унших, ярих-сонсох, бичих түлхүүр чадварын

хүрээнд сурагчдын эзэмших чадвар буюу суралцахуйн зорилтуудыг заах хичээлийн

дагуу үлгэрчилсэн байдлаар эрэмбэлэн байрлуулсан бөгөөд багш тухайн орон нутаг,

сургууль, ангийн сурагчдын онцлогт тохируулан зорилтуудын дарааллыг өөрчлөх

боломж нээлттэй. Суралцахуйн зорилтдоо хүрэх аргачлалын хувилбарыг сурах үйл

ажиллагаа, хэрэглэгдэхүүн, багшид өгөх санамж хэсгүүдэд санал болгон зөвлөсөн

болно.

1. УНШИХ ЧАДВАР

1.1. Үгийн утгыг ойлгох

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.1.1. Хам

сэдвийн

хүрээнд үгийн

утгыг мэдэх,

тайлбарлах,

хянах

Уншсан өгүүлбэр, эхээс утгыг нь мэдэхгүй үгсээ сонгох,

түүх

Сонгосон \түүсэн\ үгийн утгыг өөрийн бодлоор

таамаглан хэлэх, харилцан ярилцах

Таамаглахдаа:

Эхэд ерөнхийдөө юуны тухай өгүүлснийг бодох

Тухайн өгүүлбэрийн утгыг ярилцсаны дараа энэ

өгүүлбэрт ямар утгаар орсныг хэлэх

Энэ үг нь тухайн өгүүлбэрт чухал мэдээллийг

хадгалж байна уу, эсвэл чухал биш мэдээллийн

утгатай байна уу гэдгийг ажиглах

Тухайн үг үндсэн утгаараа байна уу, эсвэл өөр

шилжсэн утгаараа байна уу гэдгийг ярилцах

Зохиолч нь тухайн үгийг ямар зорилгоор

хэрэглэсэн байж болохыг таамаглах

Тухайн үгийг өөр ойролцоо утгатай үгээр сольж

илэрхийлж таамаглаж болно.

Жишээ нь:

“бэл бэнчингүй хүн” гэдэг холбоо үгийг хоосон хүн, эд

хөрөнгөгүй хүн гэж тухайн эх болон өгүүлбэр дэх ерөнхий

Я.Цэвэл “Монгол

хэлний товч

тайлбар толь” 2013

Ж.Санжаа нарын

“Монгол хэлний

толь” 2014

Эх орон, монгол

зан заншил, ѐс

суртахуун, хүний

зан чанар, байгаль

ба хүний харилцаа

зэрэг хам сэдэвтэй

эх зохиолууд

Хэлц үгтэй,

ойролцоо утгатай

үгийн хувилбартай

эх

1.1

Үгийн

утгыг

ойлгох

1.2

Эхийн

агуулгыг

ойлгох

1.3

Эхийн далд

утгыг

бүтээлчээр

ойлгох

1.4

Уран

зохиолын

эх унших

1.5

Хэрэглээний

эх унших

1.6

Сонгон

унших

Суралцахуйн

зорилтын тоо

2 5 3 4 4 1

222

утгын хүрээнд таамаглах

Толь бичгээс үгийн утгыг мэдэх, өөрийн тайлбартай

харьцуулах, дүгнэлт хийх

Тухайн эхэд ямар үүрэг, утгаар орсныг дахин хянах

Өгүүлбэр зохиох, хэрэглэх

Зохиосон өгүүлбэртээ тухайн үгийг яаж хэрэглэснээ

тайлбарлах

1.1.2. Үгийн

утгыг толь

бичгээс

харах, үг

салаа утгатай

байдгийг

мэдэх

Үгийн утгыг толь бичгээс харахдаа цагаан толгойн

үсгийн дэс дарааллаар үгийг зөв хайж сурах

Үг үндсэн утгыг илэрхийлэхээс гадна шилжсэн, салаа

утгатай гэж тэмдэглэснийг толь бичгээс харах, дүгнэлт

хийх

Дүгнэхийн тулд:

Толь бичигт цэг, цэглэл, хашилт, хаалт зэргийг яаж

ашиглаж бичсэнийг харах

Үгийг яагаад тодруулсныг ажиглах

Ямар үгийн үсгийг зайтай, салангид бичсэнийг

харах

Эхээс сонгосон үгийнхээ үндсэн, шилжсэн, салаа утгыг

толь бичгээс тэмдэглэж авах, тайлбарлах

Үгийн салаа утгыг тодруулах дасгал ажиллах, өгүүлбэр

зохиож, хэрэглэх

Зохиосон өгүүлбэртээ тухайн үгийг яаж хэрэглэснээ

тайлбарлах

Багшид өгөх санамж:

Үгийн утгыг тайлбарлах. Хүүхэд ямар арга замаар үгийн утгыг мэддэг болох вэ,

яаж үгийн утгыг ойлгох вэ гэсэн аргазүй голлоно. Үгийн утгыг хүлээн авч байгаа хүүхэд

бүрийн таамаглалын ялгаатай байдлыг тодруулж, ажиглахын зэрэгцээ тэдэнд толь

бичгийг хэрхэн ашиглаж, толь бичгээс үгийн үндсэн, шилжсэн, салаа утгыг хэрхэн

бичиж, тэмдэглэснийг харж болох зөвлөгөөг өгнө. Үгийн утгыг мэдэхийн тулд ямар ямар

толь байдгийг ярилцахаас гадна толь бичгээс хайж байгаа үгийг олох дасгал хийнэ.

Сурагчид 2, 3 дугаар ангидаа толь бичгээс үгийг яаж хайж олдгийг мэдэж, сурсан

байдаг. Харин 4 дүгээр ангийн тухайд толь бичгээс үг салаа утгатай байдгийг мэдэж,

түүнийг толь бичигт яаж тэмдэглэснийг ажиглаж, хэрэглэж сурах чадвар чухал юм.

Багш та үгийн салаа утга гэж юу болох онолын мэдээллийг өгөхөөсөө илүү эх зохиолыг

унших явцад зарим үгийг сонгон /тэрхүү үг нь салаа утгатай үг байх хэрэгтэй/ утга нь

олон янзаар илэрдэг болохыг ажиглуулаад, найруулж бичихийн тулд ямар үгийг сонгон

хэрэглэж болох вэ гэсэн хувилбарыг тооцоолж, сурагчдад зөвлөхийг санал болгож

байна. Үгийн салаа утгыг мэдэж, чээжлүүлэх дасгал байнга хийж хэвшвэл сурагчид

үгийн баялагтай болох боломжтой болох юм. Тухайлбал: “Өргөх” гэсэн үгийг толь

бичигт яаж тайлбарласныг ажиглуулна.

Ажиглуулахдаа:

1. Тод хараар бичсэн үгс

2. Хаалтад бичсэн үгс

3. Ямар үгийн үсэг бүрийг салангид зайтай бичсэн байгааг тайлбарлах

223

4. а, б гэж ялгасныг ажиглаж, тухайн үг ямар ямар утгатай болохыг мэдэх

5. Сурагчдад зөв ойлголт өгөхийн тулд тухайн үгийг хэрэглэн өгүүлбэр зохиож,

багш дэмжих

Толь бичигтэй ажилласны дараа багш яаж үгийг толь бичгээс хайж, яаж үндсэн

болон шилжсэн, салаа утгыг олж мэдсэнийг асууж тодруулна.

Хүүхэд бүр толь бичигтэй ажилласнаар зохиогчийн сонгож авсан үг нь уншигчдад

хэрхэн тусаж байгааг анзаарч үзэхийн зэрэгцээ сурагчдын хувьд ямар нэгэн утга

илэрхийлж бичихдээ үг сонгож сурахад нь дэм болох учиртай.

Эхийг унших явцад хүүхэд бүр тухайн эхийн утгыг ойлгохын тулд мэдэхгүй үгээ

сонгож байна уу /ихэнх хүүхэд мэдэхгүй үгээ мэдэхийн төлөө суралцдаггүй/ гэдгийг

анхаарахаас гадна сонгосон үгээ тухайн өгүүлбэрийн, тухайн эхийн утгатай холбож,

өөрийнхөөрөө тайлбарлаж чадаж байгаа эсэхэд хяналт тавина. Үгийн утгын талаар

санал хэлж байна гэдэг нь хичээлийн үндсэн үйл ажиллагаа болох учиртай. Мөн толь

бичгээс үгийн утгыг тодруулсны дараа хүүхэд өөрийн таамаглалтай харьцуулж хэрхэн

ярьж байгааг анхаарна. Багш дараах асуултыг хэрэглэн, үгийн утгыг тайлбарлан ярих

арга барил, сурах үйл ажиллагааг дэмжээрэй. Мөн үгийн тайлбар толь бичгийг хэрхэн

ашиглаж сурсныг мэдээрэй.

Сурах /уншиж ойлгох/ арга барилыг дэмжих асуулт:

Эхээс сонгосон үг чинь огт сонсоогүй, огт мэдэхгүй үг байсан уу? Магадгүй

сонсож байсан, утгыг нь гадарлаж байсан болов уу?

Утгы нь мэдэхгүй үг таарвал чи “мэдэхгүй юм чинь” гээд орхиод уншдаг уу,

эсвэл “мэддэг болох юмсан” гэж боддог уу?

Сонгосон үгээ яагаад ингэж тайлбарлав?

Зохиолч нь /өгүүлэгч нь/ уншигчдад хэлэх гэсэн санаагаа илэрхийлэхийн

тулд тухайн үгийг оновчтой хэрэглэсэн байна уу?

Сонгосон үг нь үйл явдлыг, баатруудын үйл хөдлөлийг, баатруудын зан

чанар, дүр байдлыг, эхийн орчныг төсөөлөхөд нөлөөлж чадсан уу?

Зохиолч эдгээр үгийг хэрэглэсэн нь ямар сэтгэгдлийг төрүүлж байна?

224

Тухайн үгийн утгыг бодитойгоор мэдэрч чадсан уу? Жишээ нь: “идэр настай

хүн” гэдгийг уншаад ямар хүн нүдэнд чинь харагдсан бэ?

Яагаад чи толь бичгийг хэрэглэдэг вэ?, Яагаад толь бичгийг хэрэглэх болсон

бэ?

Толь бичгийг яаж ашиглаж сурсан бэ?

Багшийн дэмжлэг:

1. Мэдэхгүй үгсийн оронд утга ойролцоо үгийг сонгож найруулах дасгал ажиллах

2. Мэдэхгүй үгсийг тухайн эхээс хасвал эхийн утга хэр өөрчлөгдөж байгааг ажиглах

дасгал ажиллах

Хамгийн гол нь хүүхдэд “Яаж энэ үгийн утгыг ойлгосон бэ?”, “Ямар арга замаар

үгийн утгыг мэдэв?” гэсэн суралцахуйг дэмжих асуултыг тавьж, цаашид тухайн сурагч

яаж суралцахыг зөвлөнө.

Багш дараах байдлаар хувилбартай хандаж болно.

Эх уншихаас өмнө мэдэхгүй үгийг тайлбарлаж өгөх, эсвэл утгыг нь мэдэхгүй үгсийг

эхэд яаж бичсэнийг хайж унших замаар уншлагыг зохион байгуулах

Утгыг нь мэдэхгүй үгийн оронд ойролцоо утгатай үг байрлуулж ажиглуулах дасгал

зохиох

Хүүхэд үгийг уншаад ерөнхийд нь ойлгодог боловч утгыг нь тайлбарлаж, тодорхой

илэрхийлдэггүй. Тухайлбал: “Ном унших сайхан” гэсэн өгүүлбэрийг уншаад

ерөнхийд нь ойлгодог боловч “Ном гэж юуг хэлэх вэ?” гэсэн асуултад тодорхой

хариултыг өгч чаддаггүй. Тиймээс дан ганц мэдэхгүй үгийн утга гэхээсээ илүү хам

сэдэв дэх үгсийн утгыг тодорхойлох чадварыг хөгжүүлэхийг анхаараарай.

Тухайлбал: үгийн утгыг тодорхойлох, таавар таалгах сонирхолтой тоглоом тоглож

болно. “Нуур” гэдэг үгийг таалгахын тулд “хунт гудамж” гэж хэлэх, “ном” гэдгийг

таалгахын тулд “модноос бүтсэн мөртлөө үг хэлдэг” гэх мэтээр хүүхдийн сэтгэлгээг

хөгжүүлэх тодорхойлолт бэлдэх

Багш салаа утгатай үгсийн нөөц хэрэглэгдэхүүн бэлдэх, сэтгэхүйн дасгал зохиох

1.2. Эхийн агуулгыг ойлгох

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.2.1. Эхийн

гол санааг

ойлгож,

тайлбарлах

Эхийн гол санааг олохын тулд цогцолбор бүр утга

санаа илэрхийлдгийг мэдэх

Цогцолборыг ялгахын тулд догол мөрийг ажиглах

Яагаад догол мөр болсныг эргэцүүлэх,

тайлбарлах

Танил бус эхийг уншихдаа цогцолбороор зааглах

дасгал хийх, тэмдэглэгээ тавих

Зааглахын тулд:

Эхэд хэчнээн утга санаа илэрхийлэгдэж

байгааг тунгаах

Цогцолбор бүр ямар утгыг илтгэж байгааг

асуултын тусламжтайгаар олох

Эхийн цогцолбор бүрт юуны тухай өгүүлснийг

нэгтгэн дүгнэн хэлэлцэх

Номыг дээдлэх,

номноос суралцах

утга санаа бүхий

үлгэр, мэргэдийн

хэлсэн үг, ном дэвтрээ

хайрлах утгатай

шүлэг, үргэлжилсэн

үгийн зохиол

Сонсох эх

Хэдэн цогцолбор

байгаа нь тодорхойгүй

эх

225

Жишээ нь:

Утгыг тодруулсан хамгийн чухал үг нь аль гэж

бодож байна вэ?

Юуны тухай өгүүлж байна вэ?

Зохиолч уншигчдад юу хэлэхийг хүссэн бэ?

Гол санаа аль цогцолборт илэрч байгааг олох,

тайлбарлах

Гол санааг жишээ баримтаар батлах

Эхийн гол санааг цөөн өгүүлбэрээр нэгтгэн бичих

Гол санаа нь

төгсгөлийн

цогцолборт илэрсэн

эх

1.2.2. Уншсан

зүйлийнхээ

учир шалтгаан,

холбоо

хамаарлыг

судлах

Уншсан эхийнхээ учир шалтгааныг тодруулахдаа

“яагаад”, “ямар учраас”, “юуны тулд”, “яах гэж” гэх

мэт асуултаар ярилцах

Баатрын үйл хөдлөлөөс эхийн учир шалтгааныг

олох

Учир шалтгааныг тайлбарлаж ярих, бичих

Баатруудын үйл хөдлөлийн холбоо хамаарлыг

олох

Холбоо хамаарлыг олохын тулд:

Баатар бүр юу хийж байна вэ?

Баатрууд юугаар холбоотой байна вэ?

Баатруудын харилцан яриагаар зохиолч юуг

хэлэхийг хүссэн бэ?

Нэг баатар байхгүй бол нөгөө баатрын үйл

хөдлөл тодрох болов уу? гэсэн асуултаар

ярилцах, хэлэлцэх

Эхийн орон цагийн холбоо хамаарлыг баатруудын

үйл хөдлөлтэй холбон бүдүүвч хийх

Орон, цаг, баатруудын холбоо хамаарлыг тогтоон,

гол санааг тайлбарлах

Холбоо хамаарлыг тогтоохын тулд:

Хэзээ үйл явдал болж байна вэ?

Хаана үйл явдал болж байна вэ?

Хэзээ, хаана үйл явдал өрнөснөөс шалтгаалж

баатруудын хоорондын харилцаа өөрчлөгдөж

байна уу?

Баатруудын холбоо

хамаарлыг

тодруулсан бүдүүвч

зураг

Монгол бэлгэшээх ѐс,

амьдрах арга ухаан,

хүний зан суртахууны

сэдэв бүхий эх зохиол

Үйл явдал нь хаана,

хэзээ болж байгаагаас

хамаарч, баатруудын

хоорондох харилцаа,

зан чанар нь

өөрчлөгдсөн эх

зохиол

Жишээ нь: “Ховдог

чоно”, “Арслан

хулгана хоѐр” гэх мэт

монгол ардын үлгэр

226

1.2.3. Эхээс

баримт ба үзэл

бодлыг ялгах

Зурагт тулгуурлан үзэл бодлоо илэрхийлэхдээ

“Итгэж байна, дуртай, зөв /буруу/ байна, сайн

/муу/ байна” гэх мэт түлхүүр үг хэрэглэх

Өөрийн үзэл бодлоо баримтаар нотлон ярих

Ярихдаа:

Баримт гэдэг нь бодитой, үндэслэлтэй байдаг

гэдгийг ойлгож ялгах

Үзэл бодол гэдэг нь хувь хүний өөрийн итгэл

үнэмшил, санал байдаг гэдгийг ойлгож ялгах

Мэдээллээс баримт ба үзэл бодлыг ялгах,

яагаад ялгаснаа тайлбарлах, танилцуулах

Баримтыг үнэн, бодитой, үндэслэлтэй байгааг

тодруулж ярихын тулд дахин уншиж нягтлах

Баримт нь тухайн мэдээлэлд ямар үүрэгтэй

орсныг тайлбарлаж ярих

Зурагт үзүүлэн

Зохиогчийн үзэл

бодол илэрсэн,

түүнийгээ баримтаар

нотолж баталсан

бичлэгтэй эх

1.2.4. Эхийн

агуулгыг

нэгтгэн дүгнэх

асуулт асуух

Эхийн гол санааг ойлгож унших, ойлголтоо

нэгтгэн дүгнэх асуулт зохиох

Жишээ нь:

Баатруудын зан төрхийг тодотгосон асуулт

/Энэ дүрийг яагаад ингэж дүгнэв? Дүрийн зан

төрхийг зохиогч нь юуг хэлэхийг хүсэж

бүтээсэн бэ? Баатрууд хоорондоо зөрчилтэй

байна уу, эсвэл үгүй байна уу?” гэх мэт/

зохиож ярилцах

Зохиолчийн санааг тодруулсан асуулт

/Зохиогч нь ямар зорилгоор энэ зохиолыг

бичсэн бэ? Уншигчдад юуг хэлэхийг хүссэн

бэ? Зохиолч ингэж бичээгүй байсан бол үйл

хөдлөл яаж өрнөх байсан бол? гэх мэт/

асуултаар ярилцах

Асуулт зохиож сурахын тулд өгүүлбэрийг асуулт

болгох, асуултыг өгүүлбэр болгох дасгал ажиллах

Асуулт зохиохдоо уншсан зүйлээсээ юу мэдэж

авснаа тусгах

Бие биенийхээ зохиосон асуултад хариулах,

хаанаас хариултыг авч болох талаар зөвлөлдөх

Өөрийн хариултыг бусадтай харьцуулах

Номыг дээдлэх,

номноос суралцах

утга санаа бүхий

үлгэр, мэргэдийн

хэлсэн үг, ном дэвтрээ

хайрлах утгатай

шүлэг, үргэлжилсэн

үгийн зохиол

Сонсох эх

1.2.5. Эхийн

эхлэл, гол,

төгсгөл

хэсгийн холбоо

хамаарлыг

тайлбарлах

Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг ялган унших

Хэд хэдэн цогцолбортой эхлэл, гол, төгсгөлийг

ялгах

Эхлэл, гол, төгсгөл хэсгүүд утгаараа яаж хэрхэн

холбогдож байгааг тайлбарлах

Жишээ нь:

Эхлэл хэсэгт гол баатрыг ингэж бичээгүй бол

гол хэсэгт үйл явдал ийнхүү өрнөхгүй байх

байсан...

Гол хэсэгт баатруудад ийм ийм үйл явдал

тохиолдож, түүнийг тийнхүү даван туулсан

тул төгсгөл хэсэгт үйл явдал ингэж төгсөхөөр

Тусч, үнэнч сэтгэлийн

тухай

сэдэвтэй монголын

болон дэлхийн үлгэр,

өгүүллэг

Эхлэл, гол, төгсгөл

хэсгийн зааг

ялгарахаар эх

Төгсгөл хэсэгтээ

эхийн гол санаа

227

болжээ гэх мэт

Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг зөв

дараалуулах, үлгэр ба өгүүллэгийн үйл явдлыг

зөв дараалуулах

Зөв дараалуулахын тулд:

Эхлэл хэсэг дэх үйл явдал гол хэсгийн үйл

явдалтай юугаар холбогдож байгааг бодох

Эхлэл, гол, төгсгөл хэсэг тус бүрд хэдэн

цогцолбор байгааг олох

Хэрэв буруу дараалалд оруулбал эхийн утгад

яаж нөлөөлөхийг бодох

Эхийн гол, төгсгөл хэсгийг таамаглан зохиох

Санаагаа илэрхийлэхдээ бүтцийн дагуу /эхлэл,

гол, төгсгөл/ цэгцтэй ярих дасгал ажиллах

илрэхээр эх

Хүүхдийн зохиосон эх

Багшид өгөх санамж:

Уншлага гэдэг бол бичвэрээр илэрхийлсэн санааг ойлгох үйл ажиллагаа юм.

Уншлага нь хоорондоо уялдаа холбоо бүхий дараах 5 шаталсан бүрэлдэхүүн хэсгээс

бүрдэнэ. Үүнд:

1. Хэлний авиаг тэмдэглэсэн үсгийн дохиог танин мэдэх

2. Түгдрэхгүй уншдаг болох

3. Үгийн баялгаа нэмэгдүүлэх

4. Ойлгох

5. Танин мэдэх гэсэн хүрээнд уншлагын чанарын тухай бид ойлгох хэрэгтэй бөгөөд

4 дүгээр ангийн тухайд уншсан эхийн гол санааг ойлгож тайлбарлах, эхийн агуулгыг

тодорхой асуултын тусламжтайгаар нэгтгэн дүгнэж сурах, эхийн үйл явдал өрнөхийн гол

учир шалтгаан нь юунд байгааг судлах, баатрууд хоорондын холбоо хамаарал нь эхийн

цаг хугацаа, эхийн орчин, орон байр /хэзээ, хаана/ зэрэгтэй яаж холбогдож байгааг олж

тогтоох, учир зүй логикийг олох, эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгүүд хоорондоо утгын хувьд

яаж холбогдож байгааг ойлгох, ойлгосны үндсэн дээр хүүхдүүд бие даан захидал,

мэдээ, үлгэр, богино өгүүллэг зэрэг эх бичихдээ эхлэл, гол, төгсгөл хэсэгт бичих

санаагаа зөв байрлуулж бичиж сурах, түүнчлэн эхээс баримт ба үзэл бодлыг ялгах, эх

уншаад ярихдаа баримт жишээтэй ярих, улмаар үзсэн, харсан, сонссон зүйлээ баримт

нотолгоотой буюу үндэслэлтэй ярьж, бичиж сурах чадварыг тус тус эзэмших зорилготой.

“Эхийн агуулгыг ойлгох” агуулгын хүрээнд тухайн чадварын мөн чанарыг ойлгохын тулд

дараах тодорхойлолт танд тус болно.

Гол санаа /Main idea/ Гол санаа гэдэг нь эхэд өгүүлэгдэж буй зүйлсийн хамгийн чухал

мэдээллийг хадгалсан хэсгийг хэлнэ. Эхийн цогцолборуудын аль

нэгэнд зохиолч хэлэх гэсэн санаагаа тодруулж бичдэг байна.

Цогцолбор /paragraph/ Эхийг агуулгаар нь утгын уялдаа холбоогоор нь харгалзан,

тодорхой хэсгүүдэд багцлан хуваасныг хэлнэ. Цогцолборыг

бичигт догол мөрөөр /indent/ ялгана.

Баримт ба үзэл бодол

Fact and opinion

Баримт гэдэг нь үнэн ба худлыг нотолно. Үзэл бодол гэдэг нь хэн

нэгний санал юм уу итгэл үнэмшлийг хэлнэ.

228

Нэгтгэн дүгнэх

Summarizing

Зохиолын гол санааны тухай цөөн өгүүлбэрээр өгүүлэхийг нэгтгэн

дүгнэх гэнэ.

Эхийн бүтэц

Text structure

Эхийн бүтэц гэдэг бол зохиол бүтээлийг зохион байгуулсан арга

зам юм.

Сэдэв

Theme

Сэдэв гэдэг нь зохиолд дэвшүүлсэн асуудал юм. Зохиолыг унших

үед танд төрсөн бодол буюу зохиолч танд юуг ойлгуулж, юуг

сургахыг хүссэн байгаа нь юм. Амьдралын туршлага сэдвийг

ойлгоход тусална

Эхийн орчин

Setting

Орчин гэдэг бол зохиолд гарч буй цаг хугацаа ба орон юм. Хэзээ,

хаана гэдэг чухал байдаг. Орчныг ойлгоход танд заримдаа

баатрын үйл хөдлөл \character’s action\ тусална

Эхийн үйл явдал

Plot

Эхийн үйл явдал гэдэгт зохиолын эхлэл, гол, төгсгөл дэх чухал

үйл явдлууд \events\ багтаж байдаг.

Шалтгаан ба үр нөлөө

Cause and effect

Шалтгаан гэдэг бол ямар нэгэн юм яагаад болсныг хэлнэ. Үр

нөлөө гэдэг нь юу болсныг хэлдэг.

Дараах хүснэгтэн мэдээллээс гурав ба дөрөвдүгээр ангийн чадваруудын ахицыг

харахаас гадна багш сурагчдын ахиц амжилтыг тодорхойлохын тулд тухайн чадварын

мөн чанарыг ойлгосны үндсэн дээр хүүхдийн чадварыг эзэмших зүй тогтлыг яаж

удирдан чиглүүлэх аргаа боловсруулахыг санал болгож байна.

3 дугаар ангид

эзэмшсэн чадвар

Багш юуг анхаарах вэ? 4 дүгээр ангид

эзэмших чадвар

Эхийн агуулгыг

ойлгож, чухал гэж

үзсэн хэсгийг ялгах

Эхийг уншаад хүүхэд өөртөө л хэрэгтэй санаагаа

чухал гэж үзэх хандлагатай байдаг. Хүүхдэд өөрт нь

чухал санаа байж болно. Энэ нь хүүхдийн өөрийн

төсөөлөл, амьдралын туршлагатай холбоотойгоор янз

бүр илэрдэг. Зарим тохиолдолд чухал гэж үзсэн нь

эхийн гол санааг ч илэрхийлдэг, бас зохиолчийн хэлэх

гэсэн зорилготой ч давхцах явдал байна. Харин 4

дүгээр ангийн тухайд зохиолчийн илэрхийлэх гэсэн

санаан дээр тулгуурлан чухал гэж үзсэнээ ялган

харахыг гол болгоно. Эхийн агуулгыг хэр зэрэг нэгтгэн

дүгнэж чадсан нь эхийн гол санааг ойлгож эхэлнэ

гэдгийг анхаараарай.

Эхийн гол санааг

ойлгож, тайлбарлах

Уншсанаа учир

шалтгааны

дарааллаар

тайлбарлан ярих

Учир шалтгааныг олох чадвар нь уншиж ойлгох

чадвартай болоход маш чухал юм. Бага ангийн хүүхэд

зөвхөн асуултын тусламжтай эхийн учир шалтгааныг

олно. “Ямар учраас, яах гэж, яагаад ийм явдал болов,

хэрэв ийм зүйл болоогүй байсан бол үйл явдал

өрнөхгүй байх байсан” гэх мэтээр ярилцсаны үндсэн

дээр 4 дүгээр ангид учир шалтгааныг баатруудын

холбоо хамаарал, орон цагтай холбон тайлбарлан

ярих чадвартай болно. Мөн л асуултын

тусламжтайгаар эхийг судална. Жишээ нь: Хэзээ,

хаана гэдгээс шалтгаалж, үйл явдал яаж өрнөв?

Баатрын хаана зогсож байсан нь чухал байсан уу? гэх

Уншсан зүйлийнхээ

учир шалтгаан,

холбоо хамаарлыг

судлах

229

мэт

Бид өмнө нь “хаана, хэзээ гэсэн асуултад хариулагдах

үгийг тэмдэг нэр гэнэ” гэж хүчээр чээжлүүлж,

өгүүлбэрээс үг таних төдий сургадаг байсан бол

шинэчилсэн хөтөлбөрт хүүхэд эхийг ойлгож унших

явцдаа цаг хугацаа, орон зайн сонголт яагаад чухал

болсныг учир зүйн үндэстэй ойлгож, задлан шинжлэх

зорилтыг гол болгосон билээ. Улмаар эх өгүүлбэр

зохиохдоо өөрийн төсөөллөөр шинж чанар, орон байр,

цаг хугацаа заасан үгээр дэлгэрүүлж бичих чадвартай

болох учиртай.

Эхээс баатрын ба

зохиогчийн

хэлсэн үгийг ялгах

“Ялгах” чадвар анги ахих тусам юуг ялгах вэ гэдгээр

ялгарна. 4 дүгээр ангид баатрын болоод өгүүлэгчийн

хэлсэн үгийг судлаад, ямар үзэл бодолтой байгааг

тодруулж сурна. Ямар үзэл бодолтой хүн бэ гэдгийг

тодруулахдаа нотолгоо үндэслэлийг хайж унших арга

барил эзэмших юм.

Эхээс баримт ба

үзэл бодлыг ялгах

Эхийн учир

шалтгаан, холбоо

хамаарлыг

тодруулсан асуулт

асуух

3 дугаар ангид учир шалтгааныг асуултын тусламжтай

олох замаар эхийг задлан шинжлэх арга барилтай

болсон бол 4 дүгээр ангид задлан шинжилснээ нэгтгэн

дүгнэж сурахыг гол болгоно. Ингэхдээ асуултын

тусламжтайгаар нэгтгэн дүгнэх үйлийг хийнэ. Жишээ

нь: Эхийн гол санааг аль баатар илэрхийлэх вэ?

Эхийн агуулгыг

нэгтгэн дүгнэх

асуулт асуух

Эхийн эхлэл, гол,

төгсгөл хэсгийг

ялган таних

3 дугаар ангид эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг ялгаж

сурсан бол 4 дүгээр ангид тэдгээр нь утгын хувьд яаж

холбогдож байгааг тайлбарлана. Ингэхдээ:

1. Эхлээд юу болсноос шалтгаалж дараагийн үйл

явдал өрнөсөн үү?

2. Гол хэсэгт ямар ямар үйл явдал өрнөснөөс

хамаарч зохиол яаж төгсөв? гэх мэт асуултаар

хөтөлнө.

Эхийн эхлэл, гол,

төгсгөл хэсгийн

холбоо хамаарлыг

тайлбарлах

Эхийн гол санааг дүгнэх гэхээсээ илүү сурагчид эхийг яаж уншиж байна, уншсанаа

яаж нэгтгэн дүгнэж байна гэдэг нь чухал юм. Эхийг уншаад задлан шинжилгээ хийж,

эргээд нэгтгэн дүгнэн ярих тэр л үйл ажиллагаа нь хүүхдийг сурах арга барилтай болгох

алхам болдог гэдгийг санаарай. Өөрөөр хэлбэл хичээл гэдэг бол маш хурдан тодорхой

үр дүнд хүрэх зорилго биш, тэрхүү үр дүнд яаж хүрэв гэдгийг харах орчин гэдгийг орчин

үеийн боловсрол судлалд тодорхойлж байгаа билээ. Багшийн зааснаар номоо хурдан

уншиж, дасгалаа хурдан хийх нь чухал биш, хүүхэд өөрийн оролдлогоор, өөрийн аргаар

ном уншиж, дасгал ажиллах нь гол юм. Харин тэрхүү номыг яаж уншиж байгааг,

дасгалыг ямар аргаар, яаж хийж байгааг багш ажиглан, бэрхшээл гарвал чиглүүлж байх

тэр л процесс үйл ажиллагаа жинхэнэ хичээлийн үр дүнг харуулдаг байна. Тийм учраас

монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг чадварт суурилан шинэчлэн, тэрхүү чадварт

хүрэх үйл ажиллагааг суралцахуйн удирдамж болгон хүргэж байгаа билээ.

Эндээс багш бид хичээлийг заах биш, сурагчдын хийж гүйцэтгэж байгаа үйл

ажиллагааг чиглүүлэгч болж аргазүйгээ өөрчлөх хэрэгтэй юм. Тухайлбал: “Эхээс

баримт, үзэл бодлыг ялгах” зорилтын хүрээнд хүүхэд яаж ялгах вэ гэсэн асуулт чухал

юм.

230

Ингэхийн тулд:

1. Тухайн чадварт ямар ойлголт байгааг судалснаар багш та “юуг, яаж” зааж

чиглүүлэх аргаа төлөвлөх юм.

2. Тухайн чадварыг хэрхэн ойлгосноос хамаарч хичээлийн төлөвлөлтөө яаж

хийхээ бодохоос гадна тухайн хичээлийг хүүхэд судалснаар ямар үр дүнд

хүрэхийг тооцоолох юм.

Хүн үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал баримт, нотолгоон дээр тулгуурлан

үндэслэлтэй хэлж, ярих нь чухал юм. Үзсэн харсан, сонссон зүйлийнхээ тухай

үзэл бодлоо хэлэхдээ тодорхой баримттай ярьж, бичнэ гэдэг нь тухайн хүний

харилцааны соѐлыг харуулна. Үндэслэлгүй яригч хүн бусдын үгийг тунгаан

боддоггүйн улмаас аливаа асуудалд нухацтай хандаж чадахгүйд хүрдэг байна.

Тиймээс уншсан эхэд өгүүлэгч нь бичиж буй сэдвийн хүрээнд ямар үзэл бодол,

итгэл үнэмшлээр хандаж байна вэ, үзэл бодлоо илэрхийлэхдээ ямар баримтыг

хэрэглэсэн байна вэ, хэрэглэсэн баримт нь үзэл бодлыг баталж чадаж байна уу

гэдгийг судлан унших арга барилтай болгох үүднээс энэхүү чадварыг монгол

хэлний цөм хөтөлбөрт тусгасан билээ.

“Баримт ба үзэл бодлыг ялгах” чадварыг эзэмшсэн сурагч эхийн агуулгыг

ойлгож унших арга барилтай болсноо харуулна.

3. 4 дүгээр ангид үзэл бодол, баримт гэсэн ойлголтыг өгөхдөө “баримт гэж үүнийг

хэлнэ, үзэл бодол гэж үүнийг хэлнэ” гэж заахаасаа илүү харсан зураг, уншсан эх,

сонссон мэдээлэл дээр тулгуурлан асуултын тусламжтайгаар үзэл бодлоо

илэрхийлэх, түүнийгээ баримтаар баталж ярих үйл ажиллагааг голлон хичээлийг

зохион байгуулах учиртай.

4. Энэ чадварын залгамж холбоо нь дараах байдлаар илэрнэ.

Үзэл бодол гэдэг нь тухайн зүйлийн талаар юу гэж бодож байгаагаа илэрхийлэхийг хэлнэ. Ямар нэгэн юмны тухай санал бодлоо өөрийн итгэл үнэмшлээр хэлэх нь чухал шүү. Баримт гэдэг нь өөрт бодогдсон санал, үзэл бодлоо юунаас үндэслэж хэлж байгааг нотлох тэр зүйлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл баримт үнэн худлыг нотолдог. Жишээ нь: “Манай ангийн Болд хамгийн сайн сурагч” гэж хэлж байгаа нь үзэл бодол. “Тэр бүх хүүхдэд туслахыг хичээдэг, найз нартаа үргэлж сайхан үг хэлж байдаг” гэвэл хамгийн сайн сурагч гэдгийг батлах баримт болох юм.

Үзэл бодлоо илэрхийлэн ярьж, бичиж чаддаг болгохын тулд

Үзэл бодлоо баримтаар баталж ярьж, бичиж чаддаг болгохын тулд

Яагаад чи ингэж бодов? Ямар

үндэслэлээр ийнхүү хэлж

байна вэ?

Чамд ямар санагдаж байна?

Юу бодогдож байна? Юунд

итгэж байна вэ? Ямар

байдалд дуртай байна вэ?

231

3 дугаар анги 4 дүгээр анги 5 дугаар анги

Эхээс баатрын ба

өгүүлэгчийн хэлсэн үгийг

ялгах

Эхээс баримт ба үзэл

бодлыг ялгах

Эхээс бодит байдал ба

уран сэтгэмжийг ялгах

Хүснэгтээс “ялгах” чадвар эзэмших нь чухал гэсэн мэдээлэл гарсныг

ажигласан байх. 3 дугаар ангидаа эхээс баатрын ба өгүүлэгчийн хэлсэн үгийг

ялгаж сурсан сурагч 4 дүгээр ангидаа өгүүлэгчийн хэлсэн үгнээс “ямар

бодолтой, юунд итгэж үнэмшдэг, юунд дуртай, юунд дургүй, юуг сайн, юуг муу,

юуг зөв, юуг буруу” гэж үздэг болохыг судалж уншсанаараа өмнөх ангиас

чадварын хувьд ахих юм. Улмаар тэрхүү үзэл бодол, итгэл үнэмшил, зөв буруу

гэж үзсэн хандлагыг “үнэхээр итгэмээр зүйл байна, үнэхээр үнэмшмээр юм

байна, үнэхээр дуртай баймаар сайхан зүйл байна, үнэхээр зөв байна” гэж

ойлгохын тулд өгүүлэгч нь ямар баримтыг хэрэглэснийг ялгаж унших арга

барилтай болно.

Эхийн агуулга, үйл явдлыг унших явцад хүүхэд бүрийн ялгаа дараах байдлаар

илэрч болно.

1. Эхийг уншаад ерөнхийд нь ойлгодог сурагчдад /өмнөх ангид эзэмшсэн байх чадвар/

цогцолбор бүр утгатай байдаг гэдгийг хэлж, цогцолбор бүрийн утгыг ойлгох болон

цогцолборуудаас хамгийн гол чухал санааг олж, тайлбарлахад нь туслах, асуултаар

чиглүүлэх, сурагчдаар асуулт зохиолгох, өгүүлбэрийг асуулт болгох, асуултыг

өгүүлбэр болгох дасгал ажиллуулах

2. Эхийг сонсоод ойлгох чадвар сул сурагчдыг хөгжүүлэхдээ цогцолбор бүрээр

зааглан сонсгон, тухай бүрд нь утга санааг дүгнэн яриулах дасгал хийх, сонсож

дүгнэснээ цөөн өгүүлбэрээр тэмдэглэх, зургаар илэрхийлэх, баатруудын холбоо

хамаарлыг бүдүүвчлэн зурж тогтоох зэрэг үйл ажиллагаагаар чиглүүлэх

3. Өөрт бодогдсон санал, үзэл бодлоо үндэслэлгүй хэлж ярьдаг сурагчдыг

хөгжүүлэхдээ “яагаад ийнхүү бодож байна, юуны үндсэн дээр тийнхүү хэлж байна

вэ” гэсэн асуултаар чиглүүлэх

4. Өөрийн санаа бодлоо илэрхийлэхдээ цэгцгүй ярьдаг сурагчдыг хөгжүүлэхийн тулд

эхийн бүтцийг ажиглуулах, уншсан эхийг бүтцийн дагуу зөв дараалалтай ярьж

сурахад анхаарах, эхийг бүтцийн дагуу бичдэг болгохын тулд илэрхийлэх гэж буй

зүйл нь утгын хувьд зөв дараалалтай байгаа эсэхэд багш анхаарах гэх мэтээр

агуулгын бүрэлдэхүүн хэсэг бүрийн чадварыг эзэмших явцад сурагчдад ямар

бэрхшээл гарч байгааг илрүүлж, цаашид юуг яаж сайжруулахаа төлөвлөөрэй.

Тухайлбал сурагч эхийн гол санаа, агуулгыг сайн ойлгохын тулд юу хийх ѐстойгоо

урьдчилан төлөвлөж, амжилтын шалгуураа тогтооход нь туслах, эхийн гол санааг

олж, тайлбарлахад бэрхшээлтэй бол цогцолбор бүрээр утга санааг тодруулж дахин

унших, эхэд дэвшүүлж буй гол асуудлыг олох зөвлөмж өгөх, яаж гол утга санааг

илэрхийлсэн хэсгийг олсноо хэлэлцэх гэх мэт

Амжилтын шалгуурыг тогтоохдоо:

Хэрэв би дараах зүйлийг хийвэл даалгавраа амжилттай гүйцэтгэдэг болно.

Би цогцолбор бүрийн утга санааг ойлгож, тайлбарлавал

Би цогцолборуудаас хамгийн гол санааг олж чадвал

Би эхийн гол санааг тайлбарлахдаа зохиолоос жишээ татаж чадвал

Би эх зохиохдоо уншигчдад зориулж хэлэх гэсэн гол санаагаа илэрхийлж чадвал

232

Багш сурагчдын суралцах явцыг дараах 3 асуултын хүрээнд үнэлнэ.

1. Суралцагчид юунд хүрэх вэ? Хаашаа явж байна вэ? Жишээ нь: -Эхийн гол

санааг олж тайлбарладаг болно

2. Сурагчдын ойлголтод ямар зөрүү байна вэ? Жишээ нь: - Сурагч өөртөө чухал,

хэрэгтэй гэж үзсэнээ эхийн гол санаа гэж үзэж байна уу, эсвэл зохиолчийн хэлэх

гэсэн санааг эхийн гол санаа гэж үзэж байна уу, эхийн төгсгөл хэсэгт л эхийн гол

санаа илэрнэ гэж бодож байна уу, эсвэл аль ч цогцолборт илэрч болно гэж үзэж

байна уу, эхийн гол гол үйл явдлуудыг цөөн үгээр илэрхийлэхийг гол санаа гэж

үзэж байна уу, эхэд илэрч буй утга санаануудыг нэгтгэн үзсэнээ гол санаа гэж

үзэж байна уу гэсэн ойлголтын зөрүү гарч байгааг багш тэмдэглэх

3. Ахиц дэвшил гаргахын тулд сургах үйл ажиллагаагаа хэрхэн тохируулах вэ?

Жишээ нь:

Шинэ сэдэв заах, шинэ чадварыг эзэмшихээс өмнө өмнөх хичээл дээр үзэж

байсан чадваруудыг хэрхэн эзэмшсэнийг сорих дасгал ажиллуулж, давуу болон

сайжруулах талаа тодорхойлох

Янз бүрийн утга санааг илэрхийлэх эх зохиол сонгон гол санааг олж тайлбарлах

дасгал ажиллуулж, ямар аргаар гол санааг олж байгааг сурагчдаар гаргуулах гэх мэт

Асуулт:

1. Чи яаж цогцолбор болгон хуваасан бэ? Ямар аргаар утгын хувьд зөв

дараалалтай болгосон бэ?

2. Чи яаж гол санааг олсон бэ? Гол санаа гэдгийг яаж ойлгож байна вэ?

3. Ямар гарчиг өгсөн бэ? Яагаад тийнхүү өгөв?

гэсэн асуултаар хөтлөн хүүхэд яаж суралцсаныг илрүүлж, ямар бэрхшээл гарсныг

илрүүлж болно.

Хүүхдэд дараах бэрхшээл

гарч болох уу?

Яаж сайжруулах вэ гэдгээ

хүүхэдтэйгээ ярилцъя.

Бэрхшээлийг арилгаснаар

ямар үр дүнд хүрэх ѐстойг

бодъѐ.

Цогцолбор гэж юу вэ гэдгийг

ойлгоогүй өнгөрсөн байж

болно.

Яагаад догол мөр болгон

хуваасан бэ? асуултын дагуу

ярилцах

Догол мөрөөр цогцолбор

болгоогүй эхийг утгаар нь

хэсэглэн хуваах дасгал ажиллах

Тодорхой зорилгоор эх

бичихдээ өөрийн санаа

бодлоо цэгцтэй илэрхийлж

сурна.

Цогцолбор бүр утга санаа

илэрхийлдэг гэдгийг сайн

ухаараагүй, утга санааг

ойлгоогүй, тайлбарлаж

чадахгүй байсан

Юуны тухай өгүүлсэн байна вэ?

Эхний цогцолбор нь дараагийн

цогцолбороос утгын хувьд ямар

ялгаатай байна вэ? гэсэн

асуултын дагуу ажиллах

Эх бичихдээ хэдэн

цогцолборт хэдэн санааг

илэрхийлж бичихээ

төлөвлөж сурна.

Цогцолборуудыг утгаар нь

зөв холбож бичиж сурна.

Эхийн гол санааг ойлгоогүй

учраас буруу гарчиг өгсөн.

Цогцолборуудаас хамгийн чухал

санааг аль цогцолборт

тэмдэглэсэн байна вэ? Дахин

уншиж дүгнэлт хийе.

Уншигчдад хандан тодорхой

зорилгоор эх бичиж сурна.

Гарчгаа оновчтой өгч сурна.

233

Сурагчид юу мэдэж байгаагаа үнэлсэн үнэлгээндээ хэр сэтгэл хангалуун байна вэ

гэдэгт багш анхаарах

Хийсэн ажлаа улам сайжруулах арга замаа хайхад нь туслах

Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж

Эхийн агуулгыг ойлгон унших бүлгийн зорилтын хүрээнд багш сурах бичигт

туссанаас өөр зохиол сонгон уншуулах боломжтой. Дэлхийн болон монголын

хүүхдийн сонгодог зохиолын дээжис, монгол үлгэрээс гадна хүүхдийн зохиосон эх,

дуурайн бичсэн эх зохиолыг уншуулах, гол санааг тайлбарлах дасгалыг дахин

дахин хийлгэвэл уншсан эхийн гол санааг ойлгохоосоо илүү хүүхэд өөрийн хэлэх

гэсэн гол санаагаа оновчтой илэрхийлж бичих арга барилд суралцах юм.

Эхийн утга санаа нь баатрын зан төрх, эхийн үйл хөдлөл, эхийн орчинтой /цаг

хугацаа, орон зай/ хэр холбогдож байгааг ялган унших дасгал ажиллуулах

Уншихдаа утга санааг илэрхийлсэн ямар үг, ямар дүр, ямар дүрслэл байна вэ

гэдгийг ярилцах

1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.3.1 Зохиолын

баатрын

гадаад дүр

байдлыг

төсөөлөх

Эхэд дүрслэгдсэн баатрын дүр байдлыг төсөөлөх

Эхээс баатрын гадаад дүр байдлыг дүрсэлснийг ялган

унших

Уншсан эхийн баатрын гадаад дүр байдлыг дүрслэн

ярих, бичих

Дүрслэн ярьж, бичихийн тулд:

Баатрын гадаад төрх, хөдөлгөөн, нүдний харцны

өөрчлөлт, гарын дохио зангаа, зан байдлын

өөрчлөлт зэргийг дахин ажиглах

Ямар үгээр илэрснийг тодорхойлох

Зохиолын үг хэллэгийг ашиглах

Зургаар илэрхийлэх

Зохиолч яах гэж ийнхүү дүрсэлснийг эргэцүүлэх

Уншигчдад яаж нөлөөлж чадаж байгааг нягтлах

Эхэд дүрслэгдээгүй дүр байдлыг төсөөлөх

Баатрын хэлсэн үг, ярьсан ярианаас ямар хүн байж

болохыг тодорхойлж, гадаад дүр байдлыг төсөөлөн ярих

Жишээ нь:

Ямар зүс царайтай байсан бол?

Яаж хөдөлсөн бол?

Түүнийг дараа нь юу гэж хэлэх байх гэж бодсон

бэ?

Хулгана 12 жилд орсноороо ямар сэтгэгдэлтэй

байсан бол? гэх мэт

Төсөөлөн бодсоноо нүдэнд харагдтал дүрслэн бичих

Дүрслэн бичихийн тулд:

Зохиолч яаж бичсэнийг эргэн санах, ямар үг

хэрэглэж, уншигчдад нөлөөлснийг нягталсны үндсэн

Баатрын гадаад дүр

байдлыг дүрсэлсэн

үлгэр, өгүүллэг

Баатрын гадаад дүр

байдлыг дүрслээгүй эх

зохиол

Сонсох эх

Хүн ба амьтны гадаад

төрх байдлыг тоочиж

бичихүйц дүрслэлтэй

уран зураг, фото зураг

234

дээр зохиох

Юмс үзэгдлийн шинж чанар, тоо хэмжээг тодруулсан

тэмдэг нэрийг хэрэглэх, дэлгэрүүлэх

Жишээ нь:

Баатрын хувцас нь ямар байх бол?

Нүүр царай болон биеийн хөдөлгөөн, харцны

өөрчлөлтийг ямар үгээр дүрслэх вэ? гэх мэт

Зураг харж юмсын гадаад дүр байдлыг дүрслэн ярих

Хоѐр өөр зургийг харьцуулах

Ямар зорилгоор гадаад дүр байдлыг төсөөлснөө

илэрхийлэх

Бие биенийхээ ярьсныг сонсоод, үргэлжлүүлэн санал

хэлэх, зохион ярих

Багийн хэлэлцүүлэг хийх

1.3.2 Эхийн

үйл явдлыг

таамаглах

Эхийн үйл явдлын дэс дарааг ажиглах, эхийн бүтцийг

яаж тодорхойлдгоо сэргээн санах

Эхийн эхлэл, гол хэсэг бүрээс сонгон, үйл явдал хэрхэн

өрнөхийг таамаглах

Таамаглахын тулд:

Эхийн бүтэц /эхлэл, гол, төгсгөл/-ийн утгын холбоон

дээр тулгуурлах

Тухайлбал:

Эхлэл хэсэгт зохиолчийн танилцуулсан баатрын

тухай эргэн санах

Баатрын тухай мэдээлэл нь дараагийн гол хэсэгт

гарах үйл явдалтай хэрхэн холбогдсоныг эргэцүүлэх

Баатартай юу юу тохиолдсоныг бодоод, яаж

төгсгөхөө таамаглах

Жишээ нь:

“Тэр ах дүү байхгүй ч ер гутардаггүй” гэж эхлэл

хэсэгт бичсэн. Гол баатрын тэрхүү сайхан шинжийг

гаргаж дахин батлахын тулд төгсгөл хэсэгт баатрын

зан чанарыг сорих өөр адал явдал зохионо.

Яаж төлөвлөснөө ярих, санал солилцох

Өөрийн таамаглалаа багшийн уншсан төгсгөл хэсэгтэй

харьцуулах

Ижил ба ялгаатай талыг тодруулан, дүгнэлт гаргах

Таамагласнаа бичиж найруулах

Бичихийн тулд:

Хэдэн цогцолборт юуны тухай ярихаа төлөвлөх,

ерөнхий зураглал, бүдүүвч гаргах

Санаагаа тэмдэглэх, байрлуулах, холбох

Тухайлбал:

“Гэтэл, тэгтэл, тэгсэн чинь, харин, гэхдээ, түүнчлэн, бас,

бөгөөд” зэрэг холбоосыг хэрэглэх

Төлөвлөснөө ноороглох, бичиж найруулах

Найруулан бичсэнээ засан сайжруулах, бусдын

зөвлөгөөг авах

Эхийн эхлэл, гол,

төгсгөл хэсэг нь

тодорхой ялгарсан эх

зохиол

Тусч, үнэнч сэтгэлийн

тухай

сэдэвтэй монголын

болон дэлхийн үлгэр,

өгүүллэг

235

Дахин сийрүүлж бичих

1.3.3. Эхийн

далд утгыг

илэрхийлэх,

тайлбарлах

Монгол зүйр цэцэн үгсийн далд утгыг илэрхийлэхийн

тулд үг бүрийн утгыг тайлбарлах

Утгыг тайлбарлахын тулд:

Зүйр цэцэн үгийн хамгийн чухал санааг агуулсан

үгийг сонгох

Сонгосон үг нь бусад үгтэй утгаараа хэрхэн

холбогдож байгааг ажиглах, ярилцах

Тухайлбал:

Утгаараа холбогдсон үгс нь ил буюу шууд утгыг

илэрхийлж байна уу, эсвэл далд утгыг илэрхийлж

байна уу гэдгийг эргэцүүлэх

Зүйр цэцэн үгийн утгыг домог болон эшлэл

тайлбарын тусламжтайгаар ойлгох

Ойлгосноо өөрийн үгээр ярих

Домгийн баатрын үйл хөдлөлөөс эхийн далд утгыг

илэрхийлж, төсөөлөх

Эхэд бичигдээгүй далд утга, далд санааг илэрхийлэх

Жишээ нь:

“Нохой нь эзнээ аварчээ” гэсэн өгүүлбэрийг

дэлгэрүүлэхдээ яаж аварсныг зохион ярьж, бичих

Ёгт үлгэрийн далд утгыг тайлбарлах

Тайлбарлахын тулд:

Амьтдаар төлөөлүүлэн хүний ямар зан чанарыг

шүүмжилснийг ярилцах

Ёгт үлгэрээс ямар сургамж авснаа илэрхийлэх

Ёгт үлгэрт бичигдээгүй дүр байдлыг төсөөлөн ярих

Үйл явдлыг өрнүүлэн зохион бичих

Далд утгатай зүйр

цэцэн үгс

Зүйр цэцэн үгсийн

утгыг тайлбарласан

домог, хууч яриа

Гол үйл явдлын

дарааллыг бичсэн,

дэлгэрэнгүй үйл

явдалтай биш богино

эх, үлгэр

Хүний зан чанарыг

амьтдаар төлөөлүүлэн

ѐгтлон дүрсэлсэн, ѐс

суртахууны сэдэвтэй

дэлхийн сонгодог ѐгт

үлгэр

Эзоп, А.Крылов нарын

зохиолоос байж болно.

Багшид өгөх санамж:

“Эхийн далд утгыг бүтээлчээр илэрхийлэн ойлгох” бүлэг зорилтын хүрээнд

сурагчдын төсөөлөн бодох, таамаглах чадварыг хөгжүүлэхийг зорино.

Далд утга гэдгийг юу гэж ойлгох вэ?

236

1. Хүний янз бүрийн зан байдлыг амьтай болон амьгүй юмс үзэгдлийн шинж байдлаар

далдлан нууцалж өгүүлсэн зохиолд далд утга илэрнэ. Тухайлбал: монгол ардын зүйр

цэцэн үгс, монголын болон дэлхийн сонгодог ѐгт үлгэрүүд, далд утгат шүлгүүд,

үргэлжилсэн үгийн зохиол зэрэг орно.

Харин бага боловсролын хөтөлбөрт зүйр цэцэн үгс, ѐгт үлгэрийг сонгон оруулсан болно. Бүх

зүйр цэцэн үгс далд, нуугдмал утгыг илэрхийлдэггүй гэдгийг санаарай. Тухайлбал: “Цувж явсан

бараас цуглаж суусан шаазгай дээр” гэсэн зүйр үгэнд бар, шаазгайн үйлээр хүний зан байдлыг

тайлбарлаж байгаа нь уг зүйр үг далд утгыг хадгалсныг илтгэнэ. Харин “Аавын хүү адилгүй,

арван хуруу тэгшгүй” гэсэн зүйр үгсэд далд утга илрээгүй байна.

Мөн зарим зүйр үгэнд амьтнаар төлөөлүүлж, хүний зан байдлыг нууцалж бичээгүй мөртлөө

далд нуугдмал санааг илрүүлж болохоор санаа хадгалагдаж байдаг. Тухайлбал: “Сайн нөхрийг

сонгоѐ гэвэл

Өөрөө сайн явах хэрэгтэй” гэсэн зүйр үгний цаана

Сайн нөхөр гэж ямар хүнийг хэлж байна вэ?

Сайн явна гэдэг нь яаж явахыг хэлж байна вэ? Хоѐр мөрний аль нь хамгийн чухал

санааг гаргасан бэ? Яагаад? гэсэн асуултаар далд нуугдмал санааг илрүүлэн ярьж

болно.

2. Эхийг унших явцад хүүхэд тухайн эхийн баатар, баатрын үйл хөдлөлүүд, эхийн орчин

зэргийг өөрийнхөө төсөөллөөр амилуулж бодож байдаг байна. Тэрхүү төсөөллийг

илэрхийлэн гаргахад энэ бүлгийн зорилт тусална.

Өөрөөр хэлбэл тухайн эхэд бичигдээгүй утгыг хүүхэд өөрийнхөөрөө илэрхийлэн ярьж сэтгэх

нь чухал юм. Хүүхдийн ярьж сэтгэж байгаагаас ямар үзэл бодолтой, ямар хандлагатай хүүхэд

болохыг таньж болно. Жишээ нь:

“Хулганы сумо” зохиолд “Туранхай хулганы “мөнгө аваад ир” гэсний хариуд баян хулганыг юу

гэж хэлэх байх гэж төсөөлж байна вэ?” гэсэн асуултад буй баян хулганы бодол эх зохиолд

байхгүй. Хүүхэд баян хулганы бодлыг өөрөө төсөөлөн бодно гэсэн үг.

“Баян хулганыг ууттай мөнгөө үүрээд ирэхэд нь чи юу бодож байсан бэ?” гэсэн асуултын

зорилго бол хүүхэд тухайн зохиолыг хэр хүлээн авч байгааг илрүүлэхэд чиглэгдсэн юм. Багш

сурах бичиг дээр тавигдсан асуултын хувилбарыг боловсруулж сурагчидтай харилцан ярилцвал

хүүхдийн өөрийн бодол хандлага төлөвших сайн талтай юм.

Багш юуг анхаарах вэ?

Далд утга байдаг гэдгийг заахыг зорихгүй, харин сурагчид далд утгыг илэрхийлэн

тайлбарлаж байна уу, төсөөлж байна уу, таамаглаж байна уу гэдгийг анхаарч, “ярих,

тайлбарлах” чадвар хэр эзэмшиж байгааг илрүүлж ажиллах нь зүйтэй.

Хүүхэд бүрийн хэрхэн төсөөлснөөс тухайн сурагчийн харилцаа, хандлагын онцлогийг

таньж болно. Тухайлбал:

Хүүхэд бүр зохиолын баатрын хийсэн үйлийг хэрхэн дэмжиж, ямар үгээр илэрхийлж

төсөөлж байгааг анзаарах

Баатрын санаа бодолтой таарахгүй байгаагаа ямар үгээр илэрхийлж байгааг

ажиглах

Өөрийн бодож, төсөөлж, таамаглаж байгаа зүйлээ хэрхэн тайлбарлаж байгааг

хянах

Анзаарч, ажиглаж, хянахын тулд багш дараах асуултыг хүүхэд бүрд тавьж болно.

1. Яагаад чи ийнхүү төсөөлөв?

2. Яагаад энэ дүрд дуртай байна вэ? /дургүй/

3. Чи тухайн баатраас юу хүссэн бэ?

237

4. Баатрын чухам юуг онцолж өөрчлөхийг хүссэн бэ?

5. Баатрын тухай өмнөх мэдээлэл /зохиолын эхлэл, гол хэсэгт дүрслэгдсэн/ чамд

хэрэг болсон уу? Яаж түүнийг чи хэрэглэсэн бэ?

гэх мэтээр тухайн хичээлийн явцаас шалтгаалж, багш та асуултаа олон хувилбараар

боловсруулаарай. Жишээ нь:

Хүүхдийн чадварыг хөгжүүлэхийн тулд багш тухайн чадварыг хэрхэн ойлгож

байгаа нь чухал юм. Энэ бүлгийн агуулгын хүрээнд дараах хоѐр чадварын

тодорхойлолт танд тус болно.

Хүүхдийг яаж таамаглан унших арга барилтай болгох вэ?

Дээрх тодорхойлолтоос дүгнэн бодвол хүүхэд уншсан зохиолынхоо үйл явдлаас

ургуулан бодно гэсэн утга тодорч байна. Иймээс дараах үйл ажиллагаагаар дамжуулж

сурах арга барилыг эзэмшүүлнэ. Хүснэгтээс багш та дараах мэдээллийг аваарай.

1. Хүүхэд таамаглан зохиохын тулд уг зохиолын утгыг сайн ойлгож, улмаар

зохиолч яаж бичсэнийг судалж байж үр дүнтэй болно гэдгийг анхаарах

2. Цаашид болох үйл явдлыг таамаглахдаа уншсан эхийн эхлэл, гол хэсэг дэх

/эсвэл эхлэл, төгсгөл хэсэг/ агуулга, үйл явдал, баатруудын тухай мэдээлэл маш

чухал байдаг гэдгийг анхаарах

Тухайлбал: Зохиолын эхэнд дүрслэгдсэн баатрын сайн сайхан шинж нь гол

хэсэгтээ яаж батлагдаж байгааг ойлгож, бодож уншсаны үндсэн дээр төгсгөл хэсэгтээ

ямар үндэслэлээр тухайн баатрын амьдралыг яаж зохиохоо бодно гэсэн үг. Хүүхэд

дараах өгүүлбэрийн бүтэц, найруулгаар ярьж байвал тавьсан зорилгот чадвараа

эзэмшиж байна гэж дүгнэж болох юм.

“Эхлэл хэсэгт баатрыг ...ингэж дүрсэлсэн тул би түүнийг дэмжиж төгсгөл хэсэгтээ сайн

сайхан амьдарна гэж таамаглаж байна”, “Гол хэсэгт баатарт ...ийм ийм үйл явдал

тохиолдсон учраас баатрын зан чанарыг шалгахын тулд төгсгөл хэсэгтээ баатрын зан

чанарыг сорьж, гол хэсэгт дүрслэгдсэнээс нь илүү адал явдал зохионо гэж бодож

байна” гэх мэтээр ярьж болно.

Багш юуг анхаарах вэ?

Таамаглана гэж юуг хэлэх вэ? Төсөөлнө гэж юуг хэлэх вэ?

Хүүхдийн дотоод санаа бодол, хандлагыг нээхэд чиглэсэн асуулт

Сурах арга барил эзэмшихэд нь дэмжлэг болохуйц асуулт

“Гэрт нь идчихмээр юм юу ч байгаагүй тул саваа модоо тулсаар ой руу явлаа” гэдгийг уншаад чи юу бодож байна вэ?

Үлгэрийг унших явцад дахин дахин уншмаар санагдсан зүйл таарсан уу? Тэр хэсгээ мартахгүйн тулд юу хийх вэ?

Төсөөлөл /Visualizing / гэдэг бол уншигчийн оюун санаанд буусан дүр зураг юм. Зохиолыг унших үед уншигчийн мэдрэмжээр дамжин бүтээгддэг.

Таамаглах /Predicting/гэдэг бол зохиолд гарсан зүйл, болсон явдалд тулгуурлан юу тохиолдохыг урьдчилан хэлэх юм. Бодит амьдралаас мэдсэн зүйлстээ тулгуурлан таамаглаж болно.

238

Зохиолыг ойлгож унших арга барилыг

дэмжих

Сурагчдын таамаглан зохиох арга барилыг

дэмжих

Эхлэл хэсэгт дүрслэгдсэн баатрын

/баатруудын/ тухай мэдээлэл хэр чухал вэ?

Яагаад?

Жишээ нь:

“Тагтааны бэлэг” зохиолд эхний цогцолборт

Кижаван хэмээх ядуу тариачны тухай

өгүүлэхдээ “хэдийгээр ах дүү, хамаатан садан

байхгүй ч тэр ер гутардаггүй, хүмүүстэй эвтэй,

амьтадтай ч нөхөрлөдөг” гэсэн байна. Энэ нь

тухайн баатрын тухай өгүүлсэн чухал

мэдээлэл юм. Яагаад гэвэл тэр хүн

гутардаггүй, бусадтай эвсэг байдаг зан

чанарынхаа хүчээр бусдад тусалж чаддаг, бас

бусдын тусыг авч байдаг гэж 2-4 дүгээр

цогцолборт гардаг.

Хэрэв чухал гэж үзэж байгаа бол төгсгөл

хэсэгтээ тэрхүү чухал мэдээллээ хэрхэн

ашиглаж гаргах вэ?

Жишээ нь:

Кижаваны тухай эхний болоод 2-4 дүгээр

цогцолборт ийнхүү бичсэн учраас төгсгөл

хэсэгт би дараах байдлаар таамаглаж байна.

Кижаван өөрөө ядуу мөртлөө бусдын төлөө гэх

сэтгэлтэй учраас тагтаанууд түүнд тусалж

байгаагаар төгсгөнө. Тэр “сайн санааны үзүүрт

тос” гэдэг шиг сайхан амьдарна. Түүний

сайхан амьдрах нөхцөлийг үлгэрийн эхлэл, гол

хэсэгт зохиолч тодорхой өгүүлсэн учраас

тийнхүү төгсгөж байна.

Дараагийн үйл явдал бүрд баатрын үйл

хөдлөл яаж өөрчлөгдөж байна вэ? Эхлэл

хэсгийн мэдээлэл нь дараа дараагийн үйл

явдлуудтай яаж холбогдож байна вэ?

Таамаглахдаа өмнөх үйл явдлуудтай яаж

холбох вэ?

Баатрын зан чанарыг уншигчдад

мэдрүүлэхздээ зохиолч ямар үг хэрэглэсэн

байна вэ?

Чи баатрынхаа зан чанарыг ямар үгээр

илэрхийлэн бичих вэ?

Зохиолч ямар орчныг төсөөлсөн байна вэ?

Энэ нь баатрын онцлогийг гаргахад хэр

нөлөөлж байна вэ?

Харин та нар орчныг өөрчлөх үү, эсвэл үгүй

юу?

Тухайн хичээл дээр илэрч байгаа хүүхэд бүрийн үйл ажиллагаа нь өмнөх хичээл

дээр эзэмшсэн чадвартай хэрхэн холбогдож байгааг анхаарна. Өмнөх хичээлийн

агуулгаар эхийн бүтэц, тэдгээрийн утгын холбоог ойлгож тайлбарлаж сурсан байх

учиртай. Хэрэв хүүхэд эхийн бүтцээ /эхлэл, гол, төгсгөл/ тодорхойлж сураагүй бол

төгсгөл хэсгийг таамаглаж чадахгүйд хүрнэ. Иймээс сурах барилын ялгаа дараах

байдлаар илэрч болно.

Хүүхдийн ялгаатай байдал

Багш хэрхэн зөвлөх

вэ?

Гарах үр

дүнг

тооцоо

лоорой.

Өмнөх хичээл дээр

эзэмших чадвар

“Таамаглан унших” чадвар

Эхийн бүтцээ

тодорхойлж сураагүй

бол

Төгсгөл хэсгээ таамаглахдаа

эхлэл, гол хэсгийн утгатай

холбож чадахгүй. Яагаад

гэвэл “таамаглана” гэдэг нь

уншсан зүйл дээрээ

тулгуурлахыг хэлдэг учраас.

Эхлэл, гол хэсгийн үйл

явдал, баатруудын

мэдээлэл нь төгсгөл

хэсэгтээ утгын хувьд

холбоотой байх

учиртай. Өөрөөр

хэлбэл

үндэслэлгүйгээр

239

таамаглаж болохгүй.

Эхлэл, гол, төгсгөл хэсэг

бүр хэдэн цогцолбороос

бүтэц байгааг

тодорхойлж чадаагүй

бол

Таамаглан зохиохдоо

санаагаа хэдэн цогцолборт

илэрхийлж болохоо төлөвлөж

чадахгүйд хүрнэ. Хэрэв

чадахгүй бол цэгцтэй ярьж

бичиж чадахгүй.

Цогцолбор бүрт ямар

санааг илэрхийлэн

ярьж, бичиж сурна гэдэг

нь цэгцтэй ярьж, бичиж

сурахын эхлэл болдгийг

зөвлөнө.

Уншсан зохиолын

эхлэл, гол, төгсгөл

хэсгүүд нь хэдэн

цогцолбороос бүтэж

байгааг ажиглуулна.

Багш сурагчдын ялгаатай байдлыг анзаарч тодорхойлсны дараа тэдний хамт

зорилгоо дахин тодорхойлно.

Таамаглан ярихын тулд юу хийх вэ? Таамаглан бичихийн тулд юу хийх вэ?

Эхийн эхлэл, гол хэсгийг дахин

уншъя.

1. Уншихдаа баатрын үйл хөдлөл,

зан чанар, зохиолчийн зорилго

санаа зэргийг анхааръя.

2. Уншсан зүйл дээрээ тулгуурлан

таамаглая.

3. Таамаглал нь үндэслэлтэй байх

нь чухал гэдгийг бодъѐ.

Таамаглан ярьснаа бичихэд бэлдэнэ. Сайн

ярьсан бол сайн бичнэ.

1. Бичих санаагаа, таамаглалаа эргэцүүлэн

бодож, бусадтай санал солилцъѐ.

2. Бичих төлөвлөгөө, ерөнхий зураглалаа гаргая.

Ноороглон бичье.

3. Хэдэн цогцолбор байхаа төлөвлөе. Цогцолбор

бүрт ямар санаа илэрхийлэх вэ, баатруудаа

яаж зохиох вэ, тэдний үг хэл яриаг яаж зохиох

вэ, хөдөлгөөн, харц, дохио зангаа хэрхэн

зохиох вэ гэх мэтээр төлөвлөе.

4. Цогцолбор бүрээ утгаар нь хэрхэн холбохоо

бодъѐ.

Яаж сайжруулах вэ?

Таамаглан зохиосон нь эхлэл, гол хэсгийн үйл явдлаас ургуулан зохиосон уу, нягталъя.

Цогцолбор бүрт тодорхой утга санаа илэрсэн байна уу?

Баатруудаа зохиохдоо уншигчдад нөлөөлөхөөр бичиж чадсан уу?

Зөв бичих дүрмийн алдаа байна уу? Яаж засах вэ гэдгээ хэлэлцье.

Цэг, таслалыг зөв хэрэглэсэн үү?

Том үсгийн дүрмийг мэдэж байна уу?

Үг илүүдсэн үү, үгийг олон давтсан байна уу?

Дахин сийрүүлж бичье.

Ангийнхандаа уншиж өгье.

Бие биенээ дэмжье.

Дараах асуултын дагуу ярилцаарай.

Чамд ямар бэрхшээл гарсан бэ?

Яаж зорьсондоо хүрсэн бэ?

Багшийн номонд орсон эх зохиолыг уншуулах, сонсуулах замаар таамаглуулан ярих,

бичих чадварыг дадал болгохын тулд ажиллахыг санал болгож байна.

Ээлжит хичээлийн үр дүнд хүүхэд бүрд ямар өөрчлөлт гарсныг тогтооно. Хүүхэд

240

бүрийн төсөөлөх, далд утгыг илэрхийлэх, таамаглан ярьж, бичих чадвар хэр

эзэмшсэнийг тогтоохдоо:

Чи хэр зэрэг сайн хийж байна вэ?

Чамд ямар ахиц дэвшил гарсан бэ?

Дараагийн зохиол дээр ажиллахдаа чи юу хийх вэ? Яаж далд утгыг тайлбарлах

вэ? Яаж таамаглаж ярьж, бичих вэ? гэсэн ерөнхий асуултаар сурагчдын

суралцах явцыг илрүүлж болно.

Сурагч амжилт гаргахын тулд тухайн хичээлд юу “сайн” байх талаар маш тодорхой

төсөөлөлтэй байх ѐстой. Тухайлбал:

Таамаглан ярьж чадаж байгааг илрүүлэх

шалгуур

Таамаглан бичиж чадаж байгааг илрүүлэх

шалгуур

Эхийн эхлэл, гол хэсгийг төгсгөл хэсэгтэй

холбож чадаж байна уу?

Уншихдаа баатрын үйл хөдлөл, зан чанар,

зохиолчийн зорилго санаа зэргийг

анхаарсан байна уу?

Уншсан зүйл дээрээ тулгуурлан таамаглаж

байна уу?

Таамаглал нь үндэслэлтэй байна уу?

Бичих санаагаа, таамаглалаа эргэцүүлэн

бодож, бусадтай санал солилцож байна

уу?

Бичих төлөвлөгөө, ерөнхий зураглалаа

гаргаж байна уу?.

Хэдэн цогцолборт юу бичихээ төлөвлөж

байна уу?

Цогцолбор бүрээ утгаар нь холбож байна

уу?

Баатруудыг уншигчдад нөлөөлөхүйц бичиж

чадсан эсэх

Даалгаврыг гүйцэтгэх явцад гарсан эерэг зүйлсийг тэмдэглэж, сайжруулах

шаардлагатай зүйлсийг тодруулна.

1.4. Уран зохиолын эх унших

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.4.1. Зохиолын

баатруудын зан

ааш, сэтгэл

санааны байдал,

үзэл бодол,

эхлэл гол

төгсгөлд хэрхэн

өөрчлөгдсөнийг

харьцуулах

Нэг зохиолын хэд хэдэн баатруудын үзэл

бодлыг харьцуулах

Харьцуулахын тулд:

Баатруудын хэлсэн үг, харилцан яриаг

бодож унших

Ямар зорилгоор зохиолч баатрыг ийнхүү

хэлүүлэв?

Баатруудын харилцан яриагаар юуг

хэлэхийг хүссэн бэ?

Хэлсэн үгээс нь ямар хүн болох нь

харагдаж байна вэ?

Харьцуулснаа дүгнэж бичих

Баатруудын үзэл бодлыг өөрийн үзэл бодолтой

Үзэл бодол, зан

аашаар нь

баатруудаа

ялгаруулж бичсэн эх

зохиол

Зориг тэвчээр,

өөрийгөө өөрчилж

чадах их хүчний тухай

өгүүлсэн орчин үеийн

үлгэр, богино эх,

дэлхийн сонгодог

Хэрвээ би дараах зүйлийг хийвэл даалгавраа амжилттай гүйцэтгэх болно.

Би таамаглахдаа зохиолын эхлэл, гол хэсэгт бичсэн үйл явдлаас, бас баатрын үйл хөдлөлөөс ургуулан бодвол

Би сонирхолтой дүр бүтээж чадвал Би зөв бичих дүрмийн алдаагүй бичсэн байвал гэх мэт

241

харьцуулан зан чанараа тодорхойлох

Баатруудын зан ааш, хүсэл мөрөөдөл, гадаад

төрх, үйл хөдөлгөөнийг харьцуулснаар

зохиолчийн санааг ойлгох

Эхийн аль хэсэгт баатрын зан чанар яаж

өөрчлөгдөж байгааг анхаарч унших

Хэрэглэх асуулт:

Ямар зорилгоор зохиолч зан чанарыг өөрчилсөн

бэ?

Хэрвээ өөрчлөөгүй байсан бол зохиолч

зорилгодоо хүрэх үү?

Та нар өөрөөр яаж өөрчлөхийг хүсч байна вэ?

Баатрын зан ааш, сэтгэл санааны байдал, зан

чанар эхлэл, гол, төгсгөл хэсэгт хэрхэн

өөрчлөгдсөнийг харьцуулан дүгнэн бичих

зохиол

Веннийн диаграмм

зэрэг харьцууллын

хүснэгтүүд

1.4.2. Шүлэг

уншихдаа

мэдрэмжээ

илэрхийлэх

Шүлгийн утгыг ойлгож унших

Шүлгийн үг бүрийн утгыг бодож унших, хэрэв

том хэмжээний шүлэг бол мөрийн утгыг, эсвэл

бадгийн утгыг эргэцүүлэн унших

Шүлгийн утгыг илэрхийлэх хамгийн чухал үгийг

тэмдэглэх

Ойлгож уншихын тулд:

Зохиолч яагаад энэ үгийг сонгосон юм бол?

Энэ үгийг сонгосноор шүлгийн утга санаанд

яаж нөлөөлөв?

Тэмдэглэсэн үгс юуг мэдрүүлэв?

Мэдэрснээ илэрхийлэх

Жишээ нь:

“Салхи, тэнгис хоѐр” шүлгээс маш их

нүргээнтэй дуу чимээ сонсогдлоо. Бас хэн

нэгэн хүчтэй исгэрээд байгаа юм шиг...

“Навч цэцэг бүхэнд

Наалдаж хоцорсон салхи

Чийгтэй хөрснөөс зуурсаар

Чичирч байгаа үзэгдэнэ” гэсэн мөрийг

уншаад салхийг өрөвдөх мэдрэмж төрлөө.

Ялангуяа “наалдаж”, “чичрэх” гэдэг үгс

салхины дүр байдлыг гаргахад хүч нэмсэн

байна.

1.4.3 Шүлгийн

уран дүрслэлийг

олж, тайлбарлах

Шүлгийн утгыг ойлгож унших, утга санааг

тайлбарлан ярих

Шүлгээс уран дүрслэлийг олох

Олохын тулд:

Үгийн үндсэн болон шилжсэн утгын талаар

ярилцах, тэмдэглэх

Тулгуур дохио (№1) харан дүгнэлт хийх

Шүлэг дэх адилтгасан, амьдчилсан, хүншүүлсэн

дүрслэлийг тайлбарлах

Жишээ нь:

Эх орноо хайрлах,

байгалийн сайхныг

бишрэх утга санаа

бүхий шүлэг

Эрдэм номд шамдан

сурах утга бүхий

шүлэг

242

Юуг юутай адилтгасан байна вэ?

Ертөнцийн юмс үзэгдлээс юуг онцолж,

амьдчилж, хүншүүлж бичсэн бэ?

Адилтгаснаараа, хүншүүлснээрээ шүлгийг

уран хэллэгтэй болгож чадсан уу?

Хэрвээ тухайн юмс үзэгдлийн мөн чанарыг

гаргаагүй адилтгасан байвал ямар байх

бол?

Яаж хүншүүлж, яаж адилтгасан зүй тогтлыг

өөрийн ойлгосноор дүгнэн бичих

1.4.4. Хоѐр

зохиолыг

харьцуулах

Утга санааны хувьд төстэй зохиолуудыг

харьцуулан унших

Харьцуулахдаа:

Эхийн үйл явдлын дараалал

Баатруудын үйл хөдлөлийн ялгаа

Эхийн гарчиг, утга санаа хоѐрын холбоо

хамаарал

Зохиогчийн зорилго, үзэл бодол, хандлага

Дүрийн гадаад байдал, дотоод бодол санаа,

хүсэл мөрөөдөл зэргийг харьцуулах

Харьцуулан бичсэнээ бусдадаа илтгэх, өөрийн

үгээр дүгнэж ярих /бие даан ажиллах/

Шүлэг, үргэлжилсэн үгийн хоѐр зохиолыг

харьцуулах

Харьцуулахын тулд:

Уншихаасаа өмнө хэлбэрийн хувьд ямар

ялгаа байгааг ажиглах

Хоѐр зохиол хоѐулаа үйл явдалтай байна уу

гэдгийг анхаарч унших

Хоѐр зохиолд алинд нь зохиолчийн үг илүү

мэдрэгдэж байна вэ?

Алинд нь үйл явдал, баатруудын яриа гарч

байна вэ?

Хэрэв баатруудын ярианаас бүтсэн бол

өгүүллэг гэж үзэх үү? Яагаад?

Ижил төстэй утга

санаатай хоѐр өөр

төрлийн зохиол

/шүлэг эсвэл өгүүллэг,

үлгэр эсвэл шүлэг гэх

мэт/

Эвтэй найртай байх

утга санаа бүхий

нөхөрлөл, итгэлийн

тухай монголын

болон дорнын үлгэр

Байгалиа хамгаалах,

хүний хөдөлмөрийг

хайрлах, бусдыг

хайрлах утга бүхий

шүлэг, үлгэр

243

1.4.5. Оньсого,

зүйр цэцэн үг,

“ертөнцийн

гурав”-ын утгыг

ойлгох, учрыг

тайлбарлах

Зүйр үгс нь бидний амьдралд ямар ач тустай

болохыг бодож унших

Юуг юутай зүйрлэснийг ухаарч унших

“Ертөнцийн гурав”-ын утгыг эргэцүүлэх

Ертөнцийн гуравт юмс үзэгдлийн ижил талыг

хэрхэн дүрсэлснийг харьцуулан ярилцах

Оньсогын утгыг таах

Таахын тулд:

Хийсвэрлэн төсөөлж унших

Юуг юугаар утгыг нууцлан далдалсныг

ярилцах

Юуг юутай адилтган оньсоголсон зүй

тогтлыг олж тайлбарлах

Оньсогыг яаж тааснаа бусдад тайлбарлах

Оньсого зохиох, ертөнцийн гурав дуурайн

зохиох дасгал ажиллах

Монгол ардын зүйр,

цэцэн үг

Оньсого

Ертөнцийн гурав

1.4.6. Адилтган

дүрсэлснийг

тайлбарлах

Хоѐр төстэй юмс үзэгдлийн адил төстэй

шинжийг ажиглах

Шүлэг дэх адилтгасан, амьдчилсан, хүншүүлсэн

дүрслэлийг тайлбарлах

Юуг юутай адилтган оньсоголсон зүй тогтлыг

олж тайлбарлах

Уран дүрслэл бүхий

шүлэг

Адилтгалын аргаар

бүтсэн оньсого

Багшид өгөх санамж:

Уран зохиолын эхийг уншиж ойлгох явцад хүүхэд бүр монгол аман зохиол, бичгийн

уран зохиолын бүтээлтэй танилцаж, шүлэг, үргэлжилсэн үгийн зохиол хоѐрын ялгааг

мэдэхээс гадна шүлгийн хамгийн гол шинж нь үгийн сонголт, үгийн шилжмэл утга буюу

уран дүрслэлтэй холбоотой байдаг гэдгийг ойлгож, шүлгийг мэдэрч сурах, шүлэг болон

оньсого нь адилтган дүрслэх аргаар бүтдэг болохыг мэдэх, баатруудын үзэл бодол, зан

ааш, хүсэл мөрөөдөл зэргийг судалж, харьцуулах чадварыг тус тус эзэмшинэ.

Харьцуулах чадвар гэж юуг хэлэх вэ?

Юуг харьцуулж сурах вэ?

Нэг зохиолын олон баатруудын үзэл бодол, зан ааш, хүсэл мөрөөдөл, итгэл

үнэмшлийг харьцуулна.

Нэг зохиолын баатрын зан чанар зохиолын эхлэл, гол, төгсгөл хэсгүүдэд хэрхэн

өөрчлөгдсөнийг харьцуулна.

Хоѐр өөр төрлийн зохиолыг харьцуулна.

Сурагчдын оролцоог нэмэгдүүлэхийн тулд:

1. Хүүхдийг уншсан зохиол дотор амьдарч байгаа мэтээр төсөөлүүлж, баатруудыг

хажууд нь байгаа хамгийн ойр найз нөхөд нь гэж итгүүлэх арга хэрэглээрэй. “Чи

Харьцуулах ба эсрэгцүүлэх /Compare and Contrast/ Юмсын ижил төсөөтэй байдлыг хэлэх үед бид харьцуулж байдаг бол юмсын ялгаатай байдлыг хэлэх үед бид эсрэгцүүлж байдаг.

244

байсан бол яах вэ? Тэр баатрыг ингэж хэлэх үед чи яаж дэмжсэн бэ? Баатрыг

...гэж хэлэх үед чи яагаад хориогүй вэ?” гэх мэтээр зохиол дотор амьдраад

гараад ирсэн хүн мэтээр төсөөлж асуултаа тавина.

2. Баатруудын зан чанарын өөрчлөлтийг хэн зохиогоод байна вэ? Тэр хүнд ямар

бодол байгаад тийнхүү тэр хүмүүсийг ингэж өөрчлөөд байна вэ? гэх мэтээр

зохиолчийн зорилготой холбон маргаан, мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлж

болно.

3. Хүүхдээр дахин нэг баатар зохиолгох, эсвэл өөр зохиол болгон өөрчлөх бүтээлч

дасгал ажиллуулна. Зохиож дууссаны дараа заавал асуух асуултыг сурагчдад

тавиарай. Энэ асуулт сурагчдын сурах арга барилыг дэмжинэ.

Заавал асуух асуулт:

Чи ямар зорилгоор энэ баатрыг зохиов?

Чи яаж зохиосон бэ? Ямар үг хэрэглэсэн бэ?

Чиний зохиосон баатар зохиолчийн бүтээсэн бусад баатруудаас

юугаараа ялгаатай, юугаараа төстэй байна вэ?

Чи шүлгийг үлгэр болгон өөрчлөн бичиж чадах уу? Яаж өөрчлөх вэ?

Дараах бодомжууд чамд тус болох уу?

o Шүлэгт үйл явдал байдаггүй. Тиймээс шүлгийн гол санааг

хадгалан үйл явдалтай болгон өөрчилнө.

o Шүлэгт мөр бүрийн үгийн тоо тэнцүү байдгаас шалтгаалж, айзам

хэмнэлтэй, чээжлэхэд амар байдаг бол үлгэрт тийм зүйл

илэрдэггүй тул үргэлжлүүлж бичнэ.

o Үлгэрийн эхлэл, төгсгөл хэсэг нь тогтсон үг хэллэгтэй байдаг бол

шүлэгт тийм зүйл байхгүй.

Бодомжуудаас санаа аван шүлгийг үлгэр болгох дасгал ажиллуулна. Хүүхдийн бичиж,

ярьж, уншсаны дараа “яагаад, яаж, хэрхэн, ямар аргаар” гэх мэт асуух үг хэрэглэн

хийсэн үйл ажиллагаанд нь эргэн дүгнэлт /feedback/ хийж, ямар бэрхшээл учирч

байгааг тодруулаарай.

Баатрын зан чанар эхийн эхлэл, гол, төгсгөл хэсэгт яаж өөрчлөгдсөнийг ярьж

тайлбарлаж чадаж байвал дараагийн түвшинд сурагчид өөрсдийн төсөөллөөр зан

чанарыг өөрчлөн зохиох болно.

Сурагчдын ялгаатай байдлыг тооцож, хэрхэн үнэлэх вэ?

Танин

мэдэхүйн

түвшин

Харьцуулах чадвар эзэмшсэн байдал Үнэлгээ, оноо

I түвшин Харьцуулах зүйлээ тодорхойлж байвал 2 оноо

Дүрийн гадаад байдал, зан чанар, хүсэл тэмүүлэл зэргийн

ялгааг таньж уншиж байвал

2 оноо

II түвшин Эхийн хэсэг бүр дэх гадаад төрхийн өөрчлөлтийг харьцуулан

ярьж бичиж байвал

3 оноо

Эхийн хэсэг бүр дэх баатрын зан чанарын өөрчлөлтийг

харьцуулан ярьж бичиж байвал

Дүрийн гадаад байдал, зан чанар, хүсэл тэмүүлэл зэргийн

ялгааг таньсны үндсэн дээр зөв тодорхойлж байвал

3 оноо

III түвшин Дүрийн гадаад байдал, зан чанар, хүсэл тэмүүлэл зэргийн 4 оноо

245

ялгааг зохиолоос жишээ татан тайлбарлан бичиж байвал

Баатрын өөрчлөлтийг харьцуулан дүгнэж бичиж чадаж

байвал

5 оноо

Шүлгээс уран дүрслэлийг олж чадах болов уу?

Уран яруу хэллэгийн хэв шинжийг таньж ойлгох чадвар бага ангийн хүүхдэд

хараахан бүрэн төлөвшөөгүй тул сурах бичиг дэх зааврын дагуу энгийн байдлаар,

энгийн асуултын хүрээнд шүлэгт ажиглалт хийх, задлан шинжилгээ хийхийг зорино.

Сурах бичиг, багшийн дэмжлэгээр шүлгийг уран дүрслэлтэй болсныг мэдэрч сурна.

Ямар аргаар уран дүрслэлийг олж чаддаг болгох вэ?

Өмнөх хичээлийн уялдаа

холбоо

Сурагч хоѐр үзэгдлийн шинж

байдлын адил төстэй шинжийг

харж, адилхан болсныг

тайлбарлах нь чухал.

Шүлгээс адилтгасан

дүрслэлийг олох чадвар

Оньсогыг таахын тулд юуг

юутай адилтгасныг олж

чаддаг болсон.

Юуг юутай адилхан гэж

зохиолч бодсон бэ?

Тулгуур дохиог (№1) ажиглаад, дүгнэлт гарган хэлэлцэнэ.

Уран дүрслэлтэй мөр: “Эрдэнийн алтан өлгий”

Уран дүрслэлийг тайлбарлах чадвар эзэмшсэнийг яаж шалгах вэ?

Сурагчдын

нэрс

Уран дүрслэлийг тайлбарлах чадвар эзэмшсэнийг шалгах

шалгуур

Амжилтад

хүрэхийн тулд

яаж

сайжруулахаа

хэлэлцэнэ.

Уран

дүрслэлтэй

болсон

гэдгийг

танихдаа

ямар

асуултыг

хэрэглэсэн

Ямар аргаар

уран

дүрслэлтэй

үг хэллэг

гэдгийг яаж

мэдэв?

Адилтгасан

дүрсэлсэн

хэсгийг яаж

тайлбарласан

бэ?

Тулгуур

дохионоос юу

мэдэж авав?

“Хөх торгон

хөнжил

Хөвөлзөж

байх шиг

харагдана”

гэсэн мөрд

адилтгаж,

зүйрлэснийг

Чамд ямар

бэрхшээл

гарсан бэ? Үр

дүнд хүрэхийн

тулд юу хийх

ѐстой вэ?

Алт гэдэг үг нь

ямар утгатай үг вэ?

Дээрх мөрөнд ямар утгаар орсон байна вэ?

Үндсэн утга нь: Эрдэнийн зүйлийг хэлж байна.

Үндсэн утгаар нь бодвол алтаар дүүрэн эх нутаг гэж хэлээгүй, харин алт шиг үнэтэй, нандин юм гэсэн санаа илэрсэн байна. Өөрөөр хэлбэл эх нутгаа алттай зүйрлэж урнаар дүрсэлжээ.

Толь бичигт: 1.Маш чухал, нандин ховор гэсэн утга: алтан амь

3.ургамал амьтны зүйрлэсэн нэр: алтан гургалдай

2.алт шиг өнгөтэй: алтан намар

246

бэ? Хариулт

нь: “Юуг

юутай

адилтган,

зүйрлэсэн бэ?

яаж

тайлбарлах

вэ?

Дараах дүрслэлээс аль нь уран болж чадсан бэ?

Агаараар алтан өндөг өнхөрнө.

Алтан гэр барих

Алтан аяганаас ус уух заяатай хүн

Алт шиг сайхан хүн

Алтан гартай хүн

Алт ихтэй уул

Алтан амь

Дүрд тоглох, уран унших дасгалыг ажиллахдаа сурагчдыг олны өмнө үг хэлдэг,

өөртөө итгэлтэй болгоход анхаарах, сурагчдаас дуртай шүлэг яруу найргаа сонгож

авчрахыг зөвлөх нь сурагчдын биеэ дааж шүлэг яруу найргийн зохиол сонгох чадварыг

сайжруулахад чиглэгдэнэ гэдгийг анхаараарай. Багш сурагчдын нас бие сэтгэхүйн

онцлогт тохирсон шүлгийн сантай байх, түүнээсээ сонгуулахаас гадна жүжигчилсэн

тоглолт болон хөгжимтэй хослуулбал илүү үр дүнтэй байна. Дүрд тоглох юм уу шүлэг

уран унших өдрийг урьдчилан тогтоовол сурагчдын сурах үйл ажиллагааг дэмжинэ.

Шүлгийн утгын талаарх хүүхэд бүрийн ойлгоц, хариулах чадварыг ажиглан,

санаагаа хэрхэн зөв илэрхийлж, яруу тод уншиж байгааг зарим сурагчидтай хамтран

тэмдэглэх, үнэлэхийг санал болгож байна. Сурах бичигт ороогүй шүлэг сонгон, уран

дүрслэлтэй үгийг олох, яагаад уран болсныг тайлбарлах, зохиолч яагаад ингэж

зохиосныг ярилцах дасгал ажиллаж бататгана.

Оньсого таалгахын тулд оньсого яаж бүтсэн зүй тогтлыг хүүхдээр ажиглуулах, үг

бүрийн утгыг ярилцах, тухайн үг шууд утгаараа орсон уу гэдгийг ажиглах, үгийн утгаас

ургуулан юутай төстэй, адил байж болох вэ гэсэн асуултын дагуу бодох даалгаврыг

өгнө. Хүүхэд бүр өөрийн төсөөллөөр хариулах үед багш хамгийн дөхөж сэтгэж байгаа

хүүхдээс “яагаад ийнхүү төстэй гэж хэлэв” гэж тодруулж асууж ярилцана. Хичээлийн

гол зорилго бол оньсогыг хүүхэд хурдан таахаасаа илүү үгийн сонголтыг ажиглаж, түүн

дээр оньсогын зүй тогтлыг олж, ярилцахад сурагчдын арга барил эзэмших зүй тогтол

харагдах учиртай. Оньсого таахын тулд биш яаж оньсогыг тааж байна вэ, хэрхэн сэтгэж

байна вэ гэдгийг багш илрүүлэх нь чухал юм. Сурагчдын яаж, хэрхэн хийж байгааг

ажиглах нь хүүхэд бүрийн ялгаатай байдлыг олж харах үндэс болно.

Оньсого таалгахдаа юуг юутай адилтгасныг тайлбарлуулах замаар оньсогыг зүй

тогтолтой тааж сургах арга барилтай болгохыг анхаарна.

Тухайлбал:

Хүүхдийн жишиг яриа:

Хоосон хувинг худаг руу шидэхэд дон дон дуу гардаг чимээг “дуулах” гэдэг үйлтэй

адилтгасан бол харин худгаас авсан уснаас хувингаар цутгаж, ногоо услах үйлийг

Уруудахдаа дуулна

Өгсөхдөө уйлна

/худгаас ус гаргах/

247

“уйлах” гэсэн үзэгдэлтэй адилтгаж байна гэж учир зүйн талаас нь тайлбарлаж сургахад

анхаарна

Суралцахуйн зорилт буюу үндсэн чадварыг хэр эзэмшсэнийг шалгахдаа дараах

асуулгаар дүгнэж болно. Эдгээр чадваруудаас хамгийн сайн эзэмшсэн нь аль байсан

бэ? Сайн эзэмшээгүйн шалтгаан нь юу байсан бэ? Ямар чадварыг онцолж сурсан бэ?

Сурахад бэрхшээлтэй байсан зүйл юу байсан бэ? Ямар туслалцаа дэмжлэг хэрэгтэй

вэ? Юу ойлгомжгүй байв? гэх мэтээр сурагчдын сурсан эерэг зүйлсийг тэжмдэглэж,

сайжруулах ѐстой зүйлийг тодруулна.

1.5. Хэрэглээний эх унших

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.5.1. Урилга,

уриалга,

танилцуулга,

захиа, сонины

мэдээ зэрэг

хэрэглээний

эхийн онцлогийг

мэдэх

Урилга, уриалга, өөрийн танилцуулга, захидал,

сонины мэдээ, номын танилцуулга зэргийн

бичлэг, бүтэц зэргийг ялгах

Ямар үгийг сонгож бичдэгийг ажиглах

Эхийн бүтцийг тодорхойлох

Ямар үед бичдэгийг ялгаж тайлбарлах

Хэрэглээний эх тус

бүрийн загвар жишээ

үзүүлэн

Үрдээ бичсэн захидал

Урмын үг

1.5.2. Сонины

мэдээ уншиж,

хэрэгтэй

мэдээллээ

тэмдэглэх

Мэдээллээс суралцаж амьдралдаа хэрэгжүүлж

сурахын тулд өөрт хэрэгтэй болон хэрэггүй

мэдээллийг ялгах

Сурагчид өөрсдийн уншдаг болон бусад сонины

мэдээ, мэдээллийг цуглуулах

Цуглуулсан мэдээллээс гайхалтай, хэрэгтэй,

сонирхолтойг ялгаж тэмдэглэх

Уншсан эхээс сургамжтай, гайхалтай, чухал

мэдээллийг ялгах

Ялгахын тулд:

Эхэд юуны тухай өгүүлснийг ойлгох

Эхээс өөрт хэрэгтэй мэдээллийг ялгаж,

тэмдэглэх

1. Сонирхолтой мэдээлэл

2. Гайхалтай мэдээлэл

3. Үргэлж уншиж баймаар мэдээлэл

4. Зайлшгүй мэдэж баймаар мэдээлэл

5. Надад хэрэгтэй мэдээлэл

Уншсан, харсан, сонссоноо баримтаар батлан,

тайлбарлан ярих

Олж авсан баримтаа зохиож найруулахдаа

хэрэглэх

Багаар хамтарч ажиллах, бусдад зөв хариулах,

бусдын яриаг дүгнэж сонсох

Өөрийн санаа бодлоо илэрхийлэхдээ

тэмдэглэсэн мэдээллээс хэрэглэх

Мэдээ бэлтгэн ярихад бэлтгэх

Байгаль хамгаалахтай

холбоотой сонины

мэдээ, мэдээлэл

Монгол ѐс заншил,

зан заншлын сэдэвтэй

эх

Амжилтад хүрсэн

бодит хүний тухай

өгүүлсэн сонины

мэдээ, ярилцлага

248

Багшид өгөх санамж:

Уриалга, урилга, захидал, мэдээ, өөрийн танилцуулга зэрэг тус бүрийн онцлогийг

мэдэж сурахын ач холбогдол нь хүүхэд тэрхүү онцлог болгоныг илрүүлэн бичиж,

найруулж сурахад оршино. Багш “бусдад хандаж, сайн сайхан зүйлд уриалж бичсэнийг

уриалга гэнэ” гэж тодорхойлолтыг заахыг голлохгүй харин ямар учраас уриалга бичдэг

вэ, яаж уриалга бичдэг вэ, ямар үг сонгон уриалгыг бичдэг вэ гэсэн асуултын хүрээнд

хүүхдээр бичүүлсний дараа тодорхойлолтыг уншуулж, дүгнэлт гаргах арга зүйг

голлоно.

Тус бүрийн

онцлог

Уриалга Урилга Мэдээ Захидал Өөрийн

танилцуулга

Номын

танилцуул

га

Ямар

зорилгоор

бичдэг вэ?

Бусдыг сайн

сайхан зүйлд

уриалахын

тулд

Бусдыг

тэмдэглэлт

баяр,

тэмцээн,

уралдаан,

номын хурим

зэрэг олон

үйл

ажиллагаанд

урихын тулд

Болсон бодит

үйл явдлыг

бусдад үнэн,

зөв

мэдээлэхийн

тулд

Амар мэнд

мэдэх гэж,

сайн

сайхныг

хүсэж захих

гэж,

өөрийгөө

ойлгуулах

гээд хувь

хүн янз

бүрийн

зорилгоор

бичиж

болно.

Өөрийн

хүсэл

мөрөөдөл,

ирээдүйн

зорилго гээд

өөрийгөө хэн

бэ гэдгийг

бусдад

болон

өөртөө

нээхийн тулд

Бусдад

унших

санал

тавихын

тулд

Ямар

бүтэцтэй

бичдэг вэ?

Уриалга

бичих болсон

шалтгаан нь

юу вэ?

Хэнийг юунд

яаж уриалах

вэ?

Хэн уриалсан

бэ?

Хэнийг урих

вэ?

Юуны тулд

урих вэ?

Хаана, хэзээ

болох вэ?

Хэн урьсан

бэ?

Огноо

Сонирхолтой,

гол агуулгыг

хадгалсан

утгатай

гарчиг өгнө.

Хэн, хаана,

хэзээ, юу

болов?

Мэдээг хэн

бичсэн бэ?

Эхлэл хэсэг

Мэндчилгээ

Гол хэсэгт

хэлэх гэсэн

гол санааг

илэрхийлнэ.

Төгсгөл

хэсэгт сайн

сайхныг

хүснэ.

Хэн бичсэн

бэ?

Огноо.

Юуг

танилцуулах

вэ?

Танилцуулах

зүйлээ

дэлгэрүүлж

бичнэ.

Өөрийнхөө

хэн бэ

гэдгийг

зорилготой

бичнэ.

Яагаад

сонгож

уншсанаа

бичнэ.

Зохиолч

болоод

номын

агуулгын

тухай товч

бичнэ.

Уншиж

дуусаад юу

мэдэрснээ

бичнэ.

Ямар үг

сонгон

хэрэглэдэг

Дээрх хоѐр асуултын дагуу хэрэглээний эхийг уншин судалж, хүүхэд бие даан бичих

хүртэл задлан шинжлэн ярих дасгал ажиллаарай.

Ярих дасгалыг сайн хийвэл сайн бичиж сурахын эхлэл болно.

249

вэ?

Яаж

найруулж

бичих вэ?

Уриалга, урилга, захидал, мэдээ, өөрийн танилцуулга зэргээс аль бичиж чадахаа

сонгох даалгавар өгнө. Яагаад эдгээрээс сонгосныг асууж, харилцан ярилцана. Дараа

нь яаж бичих вэ гэсэн асуултын дагуу ярилцана. Хэрэв хүүхэд бичиж чадна гэж өөртөө

итгэлтэй сонгосон ч яаж бичих аргаа хэлж чадахгүйд хүрвэл тэдэнд дэмжлэг үзүүлнэ.

Дэмжихдээ шууд хэлж өгөхөөс татгалзан дараах асуултыг сурагчдад тавина.

1. Ямар үгийг сонгож хэрэглэдэг вэ?

2. Бичих зүйлийн чинь бүтэц ямар байдаг вэ? Эхлэл, гол, төгсгөл хэсэг гэсэн

бүтэц заавал байх ѐстой юу?

3. Ямар зорилгоор бичдэг вэ?

4. Догол мөрийг гаргах шаардлагатай юу? Яагаад?

5. Хэн, юу, хэзээ, хаана, яасан гэсэн асуулт тавьж бичих нь зөв үү?

Эдгээр асуултыг хариулж байгаа байдлаас хүүхэд бүр бичих зүйлийнхээ мөн

чанарыг ойлгож байгаа эсэхэд хяналт тавьж болно.

Урилга, уриалга, захиа, мэдээ, өөрийн танилцуулга зэргийг бичих явцад яаж бичиж

байгааг багш ажиглаж, сурагчдаар дүгнэлт гаргуулна. Хэрэв сурагчид зөв бичгийн

дүрмийн алдаа гаргаж байвал, догол мөрийг зөв шилжүүлэхгүй байвал, том үсгийн

дүрмээр бичихгүй байвал гэх мэтээр зөв бичихзүйн алдаа гаргавал яаж сайжруулж

болохыг сурагчидтай ярилцана.

1.6. Сонгон унших

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.6.1. Өөрийн

зорилгод

тааруулан

олон янзын

ном унших

Ном унших зорилгоо тодорхойлох

Зорилгодоо тааруулан ном сонгох

Номыг хэрхэн сонгосноо ярилцах

Сонгосон номоо хурдан ойлгож унших

дасгал ажиллах

Унших аргаа багштайгаа хамтран

төлөвлөх

Унших аргатай болохын тулд:

Ойлгож унших

Өөрт хэрэгтэй хэсгийг болон чухал

хэсгийг дахин дахин унших

Уншсан хэсгээ номоос эрж олох

Чухал гэж үзсэнээ тэмдэглэх

Мэдэхгүй үгээ толь бичгийн

тусламжтайгаар мэдэж авах

Ойлгогдохгүй хэсгийг ойлгохын

тулд юу хийхээ бодох

Унших явцдаа төрсөн сэтгэгдэл,

мэдрэмжээ, бодлоо тэмдэглэх

Хүүхдийн шилмэл зохиолын

эрдэнэсийн сан цуврал “Хөх

дэвтэр” хэвлэлийн газар

Үлгэрийн ном, шүлгийн ном,

адал явдалтай зохиолын ном,

дэлхийн хүүхдийн сонгодог

зохиолын ном, хүүхдийн

зохиосон ном, танин мэдэхүйн

ном, нэвтэрхий толь, шог хошин

зохиолын ном, зурагт ном,

сургамжит өгүүллэгийн ном

250

Бусадтай хуваалцах, санал

солилцох

Уншсаны дараа бусдадаа ярьж өгөх,

унших санал тавих

Уншсан номынхоо тухай танилцуулга

бичих

Багшид өгөх санамж:

Ямар зорилгоор ном сонгож, ямар аргаар ном уншдагийг ярих үед хүүхдийн

ялгаатай байдал тодорно. Хэрэв хүүхэд өөрийн зорилгоо тодорхойлоогүй нөхцөлд ном

сонгон унших чадваргүй байдаг. Тиймээс олон төрлийн ном байдгийг багш танилцуулж,

тухайн төрлийн номоос юуг суралцаж болох вэ гэдгийг багш заан чиглүүлэх хэрэгтэй.

Үлгэр зохиож бичих, аливааг уран сэтгэмжтэй бичих сонирхолтой хүүхдийг үлгэрийн

ном унших санал тавих, эсвэл өөртөө итгэлгүй байдаг хүүхдэд юм болгоныг өөдрөгөөр

хардаг хүүхдийн тухай өгүүлдэг “Поллианна” гэдэг дэлхийн сонгодог зохиолыг

уншуулах санал тавих зэргээр багш ажиллана. Багш хүн өөрөө номын идэвхтэй уншигч

байж, хүүхэд бүрийн ялгаатай байдалд тохирсон ном сонгох боломжийг олгоно.

Ном сонгон унших бүлэг зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг удирдан

чиглүүлээрэй.

Ангийнхандаа “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас гаргасан “Хүүхдийн шилмэл

зохиолын эрдэнэсийн сан 108” цуврал гэх мэт хэл найруулга сайтай, хүүхдийн

сонирхлыг татсан номуудаас сонгож унших санал тавина. Багш сурагчдын унших

номын талаар судалгаа явуулсан байх хэрэгтэй.

Номоо уншиж дууссаны дараа заавал ангийнхандаа, гэрийнхэндээ, найздаа гэх

мэтээр бусдад хандаж ойлгомжтой ярих дасгал ажлыг тогтмол удирдана. Ингэхдээ

ангийн хүүхдийн өмнө гарч, хийсэн номын танилцуулгаа зааж, ярих шаардлага тавина.

Хүүхэд ярихдаа юуг анхаарвал зохилтойг багш урьдчилан сануулна.

Багшийн чиглүүлэг, асуулт:

Номын танилцуулгаа бусдад харагдахаар, бусдын сонирхлыг татахаар

хийгээрэй. /хүн орчин, дүрслэх урлаг гэх мэт урлахуйн хичээлтэй холбож,

сонирхолтой, материалаар хийхийг санал болгоно/

Ангийнхаа, эцэг эхийнхээ өмнө гарч, өөртөө итгэлтэй, тод, чанга, бусдын

анхаарлыг татахуйц яриарай.

Номын танилцуулгаа яаж хийснээ яриарай. Ямар бэрхшээл гарсныг хэлээрэй.

Бэрхшээлээ яаж даван туулсан бэ? Өөртөө юу гэж хэлсэн бэ? Хийж байхдаа юу

бодож байсан бэ?

Номын танилцуулгаа анх яаж хийе гэж төлөвлөж байсан бэ? Хийх явцад юу

өөрчлөгдөв? Юунаас болж өөрчлөгдөв?

Ном уншихын ач холбогдлыг ярилцах, номын тухай мэргэдийн үгийг судлах

Номыг ямар зорилгоор, яах гэж уншдагийг тодорхойлох

Номоо хэрхэн сонгож унших талаар зөвлөлдөх, ном олон янз байдгийг ярилцах

Номоо яаж унших талаар хэлэлцэх, уншсаны дараа танилцуулгаа яаж бичих талаар ярилцах

251

Хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байна уу?

Яагаад энэ номыг уншаасай гэж хүсэж байна вэ? Бусдын сонирхлыг татахаар

зүйл үнэхээр байна уу?

Тэр зүйлийг жишээ баримт татан ярина уу.

Анх энэ номыг уншаад төрсөн сэтгэгдэл, уншиж дууссаны дараах сэтгэгдлээсээ

хуваалцаач.

Сүүлийн үед ихэнх сурагч зурагтай комикс ном унших дуртай байдгийг харгалзаж,

тухайн номын утгыг дэлгэрүүлж яриулах, зохиох дасгал ажиллуулж болно. Болж өгвөл

комикс ном уншуулахаас илүү дэлхийн сонгодог зохиол унших сонирхлыг бий болгохыг

хүсэж байна.

Сургалтын явцад ном сонгон уншуулахаасаа илүү ном унших арга эзэмшүүлэхийг

зорьж ажиллах нь чухал.

Сурагчдын ном унших арга барилыг яаж дэмжих вэ?

Сонгосон номынхоо утгыг ойлгож уншиж байна уу?

Ойлгогдохгүй хэсгээ дахин дахин нухацтай уншиж байна уу?

Ойлгохгүй хэсэгтээ тэмдэглэж, асуулт тавьж байна уу?

Мэдэхгүй үгийг сонгож тайлбарлаж байна уу? Толь бичгээс харж чадаж байна уу?

Өөрт хэрэгтэй, сонирхолтой, гайхалтай, заавал мэдмээр зүйлээ сонгон тэмдэглэсэн

үү?

Уншсан хэсгээ номоосоо дахин хайж олж чадаж байна уу?

Уншиж ойлгосноо дахин нягталж байна уу?

Ойлгосноо нэгтгэн дүгнэж бичиж чадаж байна уу?

Номны талаарх өөрт төрсөн сэтгэгдлээ илэрхийлж байна уу?

Номын танилцуулгаа яаж бичиж байна вэ?

Номоо зөв уншиж байна уу?

Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж

“Ном” хөтөлбөртэй холбож, сурах арга барил эзэмшүүлэхийг голлох

Уншсан номын нэрсээр цэс бүртгэл хийх

Ном цуглуулж өөрийн бяцхан номын сантай болох

Номоо солилцон уншиж хэвших

Номын дэлгүүр, номын сантай хамтарч ажиллах

2. ЯРИХ, СОНСОХ ЧАДВАР

2.1 Зөв ярих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.1.1. Заавар Зааврыг дагаж мөрдөхийн ач холбогдлын тухай Зааврыг дагахын

2.1

Зөв ярих

2.2

Харсан сонссоноо

ярих, илтгэх

2.3

\Хамтран ажиллах,

саналаа солилцох

2.4

Янз бүрийн нөхцөл

байдалд тохируулж

ярих

Суралцахуйн

зорилтын тоо

5 5 2 4

252

өгөх, тайлбарлах ярилцах

Дасгалын зааврыг ойлгож унших, юуг хийхээ

төлөвлөж сурах

Оньсого таах заавар ноороглох

Оньсого таах заавар бичих

Заавар өгөх дасгал ажиллах

Хос хосоороо ажиллах

Жишээ нь:

Биеийн тамирын хичээлтэй холбоотой

шагай шүүрэх, шагайгаар тоглох заавар

зохион ярих, бичих

Бөмбөгтэй харьцаж тоглох заавар

Монгол оньсон тоглоомыг тоглох заавар

Алаг мэлхий өрөх заавар

Цэцэг тарих заавар

Хөл бөмбөгийн талбайд тоглох заавар

Гар, шүдээ зөв угаах заавар

Хувцсаа зөв угаах заавар гэх мэт

чухлыг

илэрхийлсэн эх

Оньсого

Ахуйн хэрэгцээ

бүхий төрөл

бүрийн заавар

2.1.2. Яриагаа

төлөвлөх,

бэлтгэх,

илэрхийлж

чаддаг болох

Өөрийгөө танилцуулсан хоѐр өөр эхийг

харьцуулах

Яаж танилцуулж ярьж байгааг судлах

Судлахдаа:

Юуг, яаж танилцуулж байгааг судлан унших

Хэн нь тодорхой, ойлгомжтой танилцуулж

байгааг ажиглах

Хэн нь өөрийгөө хэн бэ гэдгийг тодруулж

чадсан эсэхийг нягтлах

Өөрийн танилцуулах зүйлээ сонгох

Яаж танилцуулж ярихаа төлөвлөх

Төлөвлөхдөө:

Танилцуулах яриагаа бэлтгэх, үгээ сонгох

Өөрийнхөө сонирхдог зүйлийг илэрхийлэх,

өөрийгөө бусдад сонирхолтой танилцуулах

Бусдын танилцуулгаас өөрийн сонирхсон

зүйлээ тодруулж асуух

Хүүхдийн зохиосон

өөрийн танилцуулга

Хүсэл мөрөөдлөө

танилцуулсан

хүүхдийн зохиосон эх

2.1.3. Сэдвийн

хүрээнд

ойлгомжтой,

итгэлтэй ярих

Уншсан зохиолынхоо сэдвийг тодорхойлох

Сэдвийг тодорхойлохын тулд:

Зохиолд ямар асуудал чухал байсныг бодох

Юуны тухай өгүүлснийг нэгтгэн дүгнэх

“... тухай” сэдэвтэй гэж тодорхойлох

Яагаад ..сэдэвтэй гэж дүгнэснээ тайлбарлах

Зохиолоос жишээ баримт авч, батлах

Тухайн сэдвийг тодорхойлж, уншсан номынхоо

агуулга, утга санааг бусдад ойлгомжтой, өөртөө

итгэлтэй ярих

Тухайн зохиолын сэдвийн хүрээнд санал

бодлоо солилцох

Багаараа тухайн зохиолыг дүгнэж ярих

Хүүхдийн шилмэл

зохиолын эрдэнэсийн

сан 108 цуврал “Хөх

дэвтэр” хэвлэлийн

газар

253

Сонирхсон зүйлээ тодруулж асуух

2.1.4. Сурсан

зүйлийнхээ

талаар тодорхой,

цэгцтэй ярих

Эхийг уншаад юу сурснаа бодож тунгаах

Сурсан зүйлээ цэгцтэй ярихын тулд:

Ямар утга санаатай эх уншсанаа хэлэх

Эхээс юуг ойлгосноо илэрхийлж ярихаа

төлөвлөх

Өөртөө ямар дүгнэлт хийснээ, юу сурснаа

дүгнэж эргэцүүлэх

Хэлэх гэсэн санаагаа хэдэн цогцолборт

багтаан ярихаа төлөвлөх

Хэрхэн цэгцтэй ярьснаа эргэн нягтлах

Үнэнч шударга байх

нь бүхнээс хүчтэй

гэсэн утга бүхий эх

Эхийн эхлэл, гол,

төгсгөл нь тодорхой

ялгарахуйц эх

2.1.5.Нөхцөл

байдалдаа

тохируулан

өгүүлбэрийн

хэлбэрийг

оновчтой

сонгох(хэмжээний

хувьд богино,

урт)

Ямар нөхцөл байдал дунд ярилцаж байгаагаа

эргэцүүлэх

Ямар үг сонгож ярихаа бодох

Жишээ нь:

Уншсан зохиолынхоо тухай маргаан

өрнүүлж байгаа нөхцөл байдалд

тохируулж санаагаа хүнд ойлгуулахын

тулд өгүүлбэрийнхээ урт, богино

хэлбэрийг сонгох

Хэлэлцүүлэг, мэтгэлцээний үед асуух,

анхааруулах өгүүлбэрийг оновчтой

сонгох

Шинэ баатар, шинэ

орчин нэмж

зохиохоор үйл

явдалтай эх

Багшид өгөх санамж:

Зөв ярьж сурахын тулд яриагаа төлөвлөж, бэлтгэсний дараа өөрийгөө бусдад

ойлгомжтой илэрхийлэх дасгалыг тогтмол хийх шаардлагатай. Тус ангийн эхний

бүлгээс эхлээд ярих чадварыг эзэмшүүлэхээр төлөвлөсөн бөгөөд бүлгээс бүлэг рүү

ахих тусам ярих чадварын ахиц дэвшлийг сайжруулахыг багш анхаарна. Эхний бүлэгт

суралцахуйн зорилт болж байгаа “Яриагаа төлөвлөх, бэлтгэх, илэрхийлэх” чадварыг

хүүхэд бүр эзэмшиж байна уу гэдэгт хяналт тавиад, хэрвээ тухайн чадварыг

эзэмшээгүй хүүхэд байвал дараагийн бүлэгтээ давтахыг санал болгож байна. Бүлэг

бүрд эхийг уншаад ярих дасгалуудтай уялдуулан ойлгомжтой ярих, цэгцтэй ярих,

өөртөө итгэлтэй ярих, өгүүлбэрийн зөв бүтэцтэй ярих шаардлагыг багш тавина.

Мөн бие биедээ ямар нэгэн дасгалыг яаж ажиллах вэ гэсэн зааврыг өгч байх үйл

ажиллагааг тогтмол болгон хэвшүүлэхийг зорих нь зүйтэй. Тухайлбал оньсого тааж

сурсны дараа оньсогыг яаж зөв таах вэ гэсэн зааврыг хүүхдээр зохиолгох, ном хэрхэн

сонгох вэ, номыг хэрхэн яаж унших вэ гэх мэтээр үзсэн хичээлийн хоорондын

интеграцийг тооцож ажиллахыг зөвлөж байна.

Сурагчдын ялгаатай байдлыг харгалзаж, даалгаврыг сонгох замаар заавар өгч

дадлагажих ажлыг зохион байгуулна. Заавар өгч сургахын тулд:

254

1. Юуг зааварлаж өгөх гэж байгаагаа, түүний мөн чанарыг сайн бодно.

2. Ямар дэс дарааллаар өгвөл ойлгомжтой байх талаар бодно.

3. Ямар үг хэрэглэвэл заавар ойлгомжтой байх талаар бодно.

Тухайн агуулгыг бүрэн сайн ойлгож чадахгүй байгаа суралцагчдад үзүүлэх

дэмжлэг

Тайлбарлан ярих чадварыг эзэмшүүлэхдээ үндэслэл, нотолгоо, баримттай

тайлбарлаж ярих, эхийн үйл явдал, баатрын үйл хөдлөлийн учир шалтгааныг олж

тайлбарлаж сурах үйл ажиллагааг уран зохиолын болон хэрэглээний эх уншаад

ярилцах бүрдээ давтах замаар удирдвал үр дүнд хүрнэ.

Хүүхэд бүр хэрхэн зөв ярьж байгааг үнэлэхийн тулд ангийн хүүхдүүдтэй хамтран

бие биенээ үнэлэх, өөрийгөө үнэлэх зэрэг хэлбэрээр зохион байгуулна. Ингэхдээ

суралцахуйн зорилт бүрийг тодорхой шалгуур болгон төлөвлөөд, түүнд хүрэхийн тулд

хүүхэд бүр яаж зөв ярихаа урьдчилан тооцож бэлдэж сурахыг зөвлөнө. Тухайлбал:

Би өөртөө итгэлтэй ярихын тулд юу хийх вэ?

1. Бусдад ойлгомжтой ярих шаардлагыг өөртөө тавина.

2. Харин ойлгомжтой ярихын тулд ярих зүйлээ цэгцэлнэ.

3. Цэгцлэхийн тулд эхлэл, гол, төгсгөл хэсгээр яриагаа бэлтгэнэ.

4. Дахин дахин өөртөө ярьж дадна.

5. Ямар үг хэрэглэвэл илүү оновчтой байх вэ гэдгээ тооцож бэлтгэнэ.

6. Өгүүлбэрийн бүтцээ зөв сонгох, ярихаасаа өмнө ноороглож бичих гэх мэтээр

суралцах аргаа төлөвлөхийг багш удирдан чиглүүлнэ.

Сурагчид бүрэн ойлгосон уу, эсвэл нэмэлт дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байна уу?

Сурагчид ойлгосон эсэх, мөн тэдэнд илүү мэдээлэл хэрэгтэй байгаа зэргийг шалгах

хурдан арга байх шаардлагатай.

Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж

Багш өөрийнхөө оронд хүүхдүүдээс сонгон, хичээл дээр хийх үйл ажиллагааны

заавар өгөх дадлага ажил явуулж болно. Багш өөрөө тайлбар яриа хийж үлгэрлэж

болно. Багшийн ярьсныг хүүхэд өөрийн хүсэлтээр даган дуурайж ярих дасгал хийнэ.

Ойлгомжтой, цэгцтэй, итгэлтэй ярьж байгаа хүний яриаг сонсгох, хүүхдүүдтэй

хамтран дүн шинжилгээ хийн ярилцах аргаар хичээлийг чиглүүлж болно.

Сурах бичигт тусгаагүй эхийг сонгон уншуулж, ойлгомжтой, цэгцтэй ярих дадлага

явуулна.

2.2 Харсан, сонссоноо ярих, илтгэх

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.2.1 Харсан,

сонссоноо

баримтаар

баталж, дүгнэх

Эхийг сонсоод үзэл бодлоо илэрхийлэх

Яагаад ийнхүү илэрхийлснээ баримтаар нотлох

Баримтаар нотлохын тулд:

“Энэ эхийг сонсоод, үүнийг хараад ингэж

бодогдож байна. Энэ нь зөв юм. Яагаад гэвэл

ийм учраас. Энэ эхэд ингэж өгүүлсэн учраас

зөв гэж бодож байна” гэх мэт өгүүлбэрийн дэс

дараагаар ярих

Хүсэл тэмүүлэлтэй,

зорилготой хүний

тухай өгүүлсэн

ярилцлага

Зохиомол тохиолдол

бүхий эх

255

Миний сонгосон баримт миний ингэж үзсэнийг

баталж чадна. Яагаад гэвэл өгүүлэгч нь ийм

зорилгоор бичсэн учраас...” гэх мэт ярьж

дадах

Сонссон эхээс сонирхолтой баримтыг ялгах

Сонссон эхээс чухал гэж үзсэн баримтаа

тэмдэглэх

Яагаад сонирхолтой, яагаад чухал гэж үзсэнээ

тайлбарлах

Өгөгдсөн нөхцөлөөс мэдээ бичих

Бичихдээ баримтаар батлан дүгнэн бичих

2.2.2.

Хүлээцтэй

сонсох

Уншсан эхийн үйл явдлын дарааллыг тогтоож

сонсох

Уншсан эхийн утгыг ойлгож сонсох

Бусдын яриаг хүндэтгэж сонсох

Бусдын санал бодлыг дүгнэж сонсох

Хүлээцтэй сонссоноо урамшуулж үнэлэх

Монголын болон

дэлхийн аман зохиол,

бичгийн зохиолоос

Багшид өгөх санамж:

Харснаа баримт болгон бичигт буулгах, сонссоноо ярианыхаа үндэслэл, нотолгоо

болгон ярих чадварыг хөгжүүлэхийг зорихдоо багш харсан, сонссон зүйлийн талаарх

үзэл бодол, санал сэтгэгдэл, итгэл үнэмшлийг судлах, хөгжүүлэх шаардлагатай. Хүүхэд

баримт болохоор зүйлийг харж, сонсож байгаа тул тухайн зүйлд яаж хандаж, ямар

сэтгэгдэлтэй байгааг лавлан тодруулахыг зорих нь зүйтэй. Тэдний сэтгэгдэл, үзэл

бодлоо илэрхийлж байгаа ярианаас ямар хүн болж төлөвшиж байгааг харах боломжтой

тул дэмжиж, асуултаар баяжуулан яриулахад анхаарна. Хамгийн гол нь “Яагаад ингэж

ярьж байна вэ? Яагаад чамд тийм сэтгэгдэл төрөв? Ямар учраас та нар тийнхүү бодсон

бэ?” гэх мэт нотолгоо, үндэслэлтэй ярьж сургахад чиглүүлээрэй.

Харсан сонссон зүйлээ үндэслэлгүй яриулж сургах нь хүүхдийн бусадтай харилцах

харилцаанд таагүй сэтгэгдэл үлдээх, бусдад итгэхэд саад учруулах гэмтэй тул аливаад

учир утгатай хандаж сургахад дээрх чадварууд туслах юм.

Хүлээцтэй сонсож сураагүй хүүхдийн сонирхлыг судлан ажиллаж болно. Юуг

сонсох дуртай болохыг судалсны үндсэн дээр тэдэнд хүлээцтэй байхыг хүсэж болно.

Багш хичээл бүрийн төлөвлөлтөд хүлээцтэй сонсож байгаа эсэхийг тодруулах

шалгуур гарган ажиллахыг санал болгоѐ.

Хүлээцтэй, тогтож сонсох чадвар нь хүүхэд бүрд хэрхэн илэрч байгааг багш

тэмдэглэж, сурагчидтайгаа давуу болон сайжруулах талаас нь ойлголцож ярилцах

аргазүйг тогтмол болгох

Юуг сайжруулах вэ гэсэн асуудалд багш хүүхэд харсан сонссоноо баримтаар

баталж чадаж байна уу, хүлээцтэй сонсож чадаж байна уу гэсэн шалгуурыг гол

болгоод, яаж сайжруулах вэ гэсэн асуудалд багш хандахдаа эцсийн зорилгодоо

хүрэх тэрхүү чадварыг эзэмшихийн тулд юу хийх ѐстойг сурагчидтай харилцан

ярилцах

256

Цахим ертөнцийн орчинд ажиллах хүсэл сонирхлыг хичээл дээр эзэмших чадвартай

холбон, юуг сонирхож үзсэнийг лавлан, үзэл бодлыг нээлттэй яриулан, цаашлаад

баримтжуулах даалгавар өгч болно.

2.3 Хамтран ажиллах, саналаа солилцох

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.3.1 Бусдын

яриаг сонсож,

санааг

тодруулж

асуух,

санаагаа

жишээгээр

батлах

Зургийн дагуу эхийн үйл явдлыг зохиох дасгал

ажиллах

Бие биенийхээ зохиосныг сонсож, гол санааг

тодруулж асуух

Тухайлбал:

Зургийг хараад ямар асуудлыг чухал гэж үзэж

байна вэ?

Зураг бүрт ямар санааг гаргахыг зорьсон бэ?

Хамгийн чухал гэж үзсэн гол санаагаа аль

зурагтай холбож байна вэ? Ямар үг,

өгүүлбэрээр санаагаа гаргаж байна вэ?

Үлгэрийн гол санаанаас санаа бодлоо хуваалцан

ярих

Санаа бодлоо хуваалцахдаа үлгэрээс жишээ

татах

Эхийн үйл явдлын

дараалал бүхий 5

ширхэг зураг

Нөхөрлөлийн тухай

өгүүлсэн монголын

болон дорнын үлгэр

2.3.2. Бусдын

үзэл бодлыг

сонсох,

сонссон зүйлээ

дүгнэх

Эхийг уншаад өөрийн төсөөлснөө илэрхийлэх

Бусад сурагчдын төсөөлөн зохиосныг эргэцүүлэн

сонсох

Яагаад ийнхүү төсөөлснийг лавлан асуух

Тухайлбал : яагаад, юуны учир, ямар учраас, ямар

зорилгоор, яах гэж гэсэн асуултыг хэрэглэх

Төсөөлөн ярьснаас бусдын үзэл бодлыг дүгнэх

Тухайлбал: “Би түүний төсөөлөн ярьснаас .... үзэл

бодолтой хүн юм байна гэж дүгнэлээ” гэх мэт

өгүүлбэрийн бүтцээр ярих

Гол үйл явдлын

дарааллыг бичсэн

богино эх, үлгэр

2.3.3. Шинэ

санаа нэмж

хэлэлцүүлгийг

үргэлжлүүлэх

Уншсан зохиолоос ургуулан шинэ орчин, шинэ

баатар, шинэ үйл явдлыг төсөөлөн бодох

Шинэ баатар, шинэ орчин нэмж зохиохын тулд:

Уншсан эхийн үйл явдал, гол санааг дахин

эргэцүүлэх

Ямар зорилгоор шинэ баатар, шинэ орчинг

нэмэх болсноо бодох

Шинэ баатар, шинэ орчин нэмснээр зохиолд

ямар шинэ санаа илэрч байгааг тайлбарлан

ярих

Бусдын зохиосон шинэ санаа бүхий баатар,

орчин нь зохиолыг сонирхолтой болгож

байгаа эсэхэд хэлэлцүүлэг хийх

Шинэ баатар, шинэ орчин нь уншигчийн

Учир шалтгааныг

тодруулж болохуйц эх

зохиол

257

сонирхолд нийцэж байгаа эсэхийг эргэцүүлэх

Жишээ нь: Шинэ баатрыг яаж бичвэл

үнэмшилтэй болох вэ?

Шинэ баатар шинэ орчин нь эхийн баатартай

хэр холбогдож байгааг нягтлах

Бичих сэдвээ хэлэлцэх

Ямар зорилгоор яаж зохиосноо тайлбарлан ярих

Баатрын зан төрх, үзэл бодол, үйл хөдлөлийн

учир шалтгааныг хэлэлцэх

Багшид өгөх санамж:

Сурагчдад хамтран ажиллах арга барил эзэмшүүлэхийн тулд бусдын яриаг сонсож

сурах, сонссоноо дүгнэх, дүгнэхдээ бусдын үзэл бодлыг олон талаас нь бодож сурах,

өөрийнхөө санаа бодлоо илэрхийлэхдээ жишээгээр батлан ярих, аливаа асуудлыг

хэлэлцэхдээ шинэ санаа нэмж, хэлэлцүүлгийг өрнүүлж, санаа бодлоо солилцох

нөхцөлийг бүрдүүлнэ.

Ярих сонсох чадварыг хөгжүүлэхдээ сурагчдад ямар бэрхшээл тулгарч байгааг

асууж, багш сурагчдын хамт “Яаж яривал сайн болох вэ? Яаж хэлэлцүүлгийг

үргэлжлүүлэх вэ? Ямар санаа тусгах вэ?” зэргийг хамтран зорилгоо тодорхойлно. Учир

нь сурагчид өөрийнхөө хийсэн зүйлийг бусдын хийсэнтэй харьцуулж өөрийн давуу ба

сул талаа олж харж, дараа нь яаж хийх аргаа бусдынхтай харцуулан олж авдаг.

Ямар ахиц гарах ѐстой вэ? Хэрэв гарахгүй бол юу саад

болж байна вэ?

Цаашид юу хийх вэ? Юуг яаж

засаж сайжруулах вэ?

Бусдын яриаг хүлээцтэй

сонсож сурсан бол бусдын

ярьсан зүйлээс үзэл бодлыг

дүгнэж сурах

Хүүхэд тодорхойлно. Хүүхдийн ярьсан бэрхшээлээс

багш хүүхэдтэй хамтдаа

тодорхойлно.

Багшийн чиглүүлэг:

Хамтран ажиллахад ямар бэрхшээл гарч байна вэ?

Хамтран ажиллахын тулд бусдын үзэл бодлыг сонсох нь хэр чухал вэ?

Бусдын үзэл бодлыг сонсоод яаж дүгнэж сурах вэ?

Дүгнэлт нь үндэслэлтэй байж чадаж байна уу?

Хэлэлцэх явцад шинэ санааг зохион хэлснээр хэлэлцэж буй зүйлээ сонирхолтой

болгож чадаж байна уу?

Хэр үр дүн гарах бол?

Хамтран ажиллах чадварыг хөгжүүлэхийн тулд хичээл бүрд тухайн чадварыг зорилгоо

болгон, шалгуур гарган дүгнэж болно. Хэд хэдэн цагийн хичээл дээр дээрх чадваруудыг

эзэмшүүлэхийг зоривол хүүхдийн чадварт ахиц гарах боломжтой юм.

Дараах хүснэгтийг ашиглана уу.

Чадвар Илрүүлэх шалгуур Хааяа Ихэвчлэн Үргэлж

Хамтран

ажиллаж,

саналаа

Хамтран ажиллахын тулд бусдын

яриаг хүлээцтэй сонсдог

Бусдын яриаг сонсохдоо үзэл бодлыг

258

солилцох дүгнэж чаддаг

Хэлэлцүүлэгт саналаа хэлдэг

Саналаа хэлэхдээ жишээ баримтаар

баталдаг

Хэлэлцэхдээ шинэ санаа нэмдэг

2.4 Янз бүрийн нөхцөл байдалд тохируулан ярих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.4.1.

Зохиолын

баатруудын

харилцан

яриаг

жүжиглэж

үзүүлэх

Эхийн утгыг ойлгож унших

Уншихдаа:

Баатрууд хоорондоо юуг, яаж ярьсныг бодож

унших

Баатруудын харилцан ярианаас ямар зан

чанартай, ямар үзэл бодолтой хүн болохыг

ажиглаж унших

Харилцан ярианы сонирхолтой хэсгийг сонгож

тэмдэглэх, яагаад сонгосноо тайлбарлан ярихад

бэлдэх

Харилцан ярианаас аль нэг баатрыг сонгох

Сонгосон баатрынхаа ааш зан, байдал төрх, харилцан

яриа, дотоод бодол, хувцаслалт, царай зүс, хүсэл

мөрөөдөл зэргийг тодорхойлж ярих

Баатрынхаа зан чанарыг тодорхойлон ярих

Баатрын зан чанарыг дүгнэж ярилцсаны дараа

жүжиглэж үзүүлэх

Жүжиглэхдээ:

Баатрын зан чанарт тохируулан дууны өнгийг

өндөр, нам болгох

Нүүрний хувирал, нүдний харц хөдөлгөөнийг

тохируулах

Биеийн хөдөлгөөнийг яаж илэрхийлэхээ бодох

Гарын дохио зангаагаа тааруулах

Жишээ нь:

“Зунжин дуулсан юм чинь өвөлжин бүжиглээд

өнгөрөөхгүй юү” гэсэн өгүүлбэрийг хэлж байхдаа

яаж хөдлөх вэ?

Гарын дохио зангаа ямар байх вэ?

Нүдний харц, нүүрний хувирал ямар байх вэ?

Дуу хоолойны өнгөө яаж өөрчлөх вэ?

Бусад дүрд өөрийгөө танилцуулж, өөрийн /дүрийн/

санаа бодлыг илэрхийлж, дүрд тоглох

Даалгаврын хувилбараас сонгон ажиллах

Жишээ нь:

Сонгосон хэсгээ харилцан яриа болгон дэлгэрүүлж

ярих, бичих

Харилцан яриа бүхий хэсгийг хүүрнэн ярих, бичих

Харилцан яриа бүхий

эх зохиол

Байгалиа хамгаалах

утга бүхий эх зохиол

Харилцан ярианаас

259

Сонирхолтой харилцан яриа бүхий, тодорхой утга

санаатай үлгэр зохиох дасгал ажиллах

Үзсэн кино болон уншсан өгүүллэг, үлгэр, домгийн үйл

хөдлөлийг мэдрэмжээ илэрхийлж ярих

Мэдрэмжээ илэрхийлж ярихдаа:

Уншсан үлгэрээс, баатрын зан чанараас юуг

мэдэрснээ илэрхийлэх

Жишээ нь:

Баатруудын харилцан ярианаас ямар дүр төрхийг

мэдэрч байсан бэ?

Баатрын хэлсэн үгээс айсан уу, эсвэл өрөвдсөн үү?

гэх мэт

Баатруудын дэргэд байсан бол сэтгэл чинь яаж

хөдлөх байсан бэ?

2.4.2. Унших

болон илтгэж

байгаа үедээ

ярих хурд ба

дууны өнгөө

тохируулах

Эхийн утгыг ойлгож унших

Жишээ нь: Шүлгийг яаж унших вэ?

Уншихдаа:

Яруу найрагч шүлгээ бичихдээ чухам юу мэдэрч

байсан тухай төсөөлөн бодох

Шүлгийн утгын талаар, үг сонголт, өвөрмөц

хэллэгийн тухай бодож унших

Шүлгийн гол баатрын сэтгэлийн хөдөлгөөнийг

ажиглаж унших

Байгалийн дүрслэлтэй шүлэг байвал байгалийн

ямар үзэгдлийг бичсэнийг төсөөлөн унших, дуу

чимээг сонсож унших

Хүүхэд бүр шүлгийн тухай юу бодож байгаагаа 5 минут

орчим бичих

Бичсэн зүйлийнхээ тухай ярилцах

Уншихдаа ярианы хурд, дууны өнгөө тохируулах

Шүлгийн утгыг сонсогчдод мэдрүүлэхийн тулд унших

Үгийн утгыг ойлгосны үндсэн дээр дууны өнгөө

тохируулах

Ямар хэмнэлээр аль үгийг уншихыг ярилцах

Унших хурд, дууны өнгөө тохируулах тэмдэглэгээ хийх

Сурагчид бие дааж, дуртай шүлэг яруу найргаа сонгох,

олох, чээжлэх, уран унших дасгал хийх

2.4.3. Бусадтай

санал

нийлэхгүй

байгаагаа

соѐлтой

илэрхийлэх

Уншсан эхийн хүрээнд саналаа солилцох

Санал нийлж байгаагаа илэрхийлж хэлэх

Илэрхийлэхдээ:

Чиний хэлсэн саналыг би хүлээн зөвшөөрч байна.

Ялангуяа ингэж хэлсэн нь зөв санагдаж байна.

Би бас чамтай ижил саналтай байна. Яагаад гэвэл

ингэж бодсон нь чи бид хоѐрын хувьд төстэй юм.

Санал нийлэхгүй бол юу гэж хэлэхээ бодох

Санал нийлэхгүйгээ илэрхийлэхдээ бүдүүлэг үг

хэрэглэн хэлбэл харилцагч ямар байдалтай болохыг

эргэцүүлэн бодох

Бүдүүлэг үг хэллэг,

соѐлтой үг хэллэгийг

харьцуулж бичсэн

үзүүлэн

Бусдыг хүндэтгэж

харьцаж байгааг

харуулсан эх зохиол

260

Бусдыг эвгүй байдалд оруулахгүйн тулд үгээ зөв сонгон

хэрэглэх

Бүдүүлэг үг хэрэглэснээр өөрийгөө буруу ойлгуулахад

хүргэдэг гэдгийг бодох

Жишээ нь:

Эелдэг үг хэрэглэх, эелдэг байх

“Уучлаарай, би чиний хэлсэнтэй санал нийлэхгүй байна”,

“Бодож байгаад дахиад хэлээрэй” гэх мэт

Тэвчээртэй, уриалгахан хандаж сурах

Бүдүүлэг үг хэллэгийг соѐлтой үг болгон өөрчлөн хэлэх

дасгал ажиллах

Багшид өгөх санамж:

Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд тэдний сурах хүслийг төрүүлэх зорилго багш

тавих хэрэгтэй. Ялангуяа сургалтын явцад тухайн бүлгийн зорилтот хичээл эхлэхээс

өмнө юуг сурвал чамд хэрэгтэй вэ гэдгийг ярилцах нь хүүхдийн сурах үйл ажиллагааг

дэмжээд зогсохгүй үр дүнд хүрэхийн тулд яаж хийхээ, яаж сурахаа төлөвлөхөд нь тус

болох юм. Тухайлбал:

Жүжиглэн тоглож сурснаар чиний юуг өөрчилнө гэж бодож байна вэ?

Дуу хоолойны өнгө тохируулж ярьж сурах нь чамд яагаад хэрэгтэй вэ?

Бусадтай санал нийлэхгүй байгаагаа соѐлтой илэрхийлж сурах нь чамд хэрэгтэй

юу?

“Жүжиглэж үзүүлэх” суралцахуйн зорилтын хүрээнд сурагчдын ялгаатай байдал

тод илрэх тул ичимхий, бүрэг сурагчдад дүрийн гадаад төрх болон дотоод санаа

бодлыг хэрхэн дүрсэлснийг сайтар төсөөлүүлсний дараа дүрд тоглохыг санал болгох

шаардлагатай. Өөрөөр хэлбэл зохиолоо, дүрээ сайн мэдэрсэн сурагч дүрд тоглох

сэтгэлзүйн бэлтгэлтэй болдог. Багш сурагчдыг уншсаны дараа дүрийн мөн чанарыг

ойлгож мэдэрч чаддаг болгохын тулд яагаад, ямар учраас, яаснаас болж, яагаад ийм

болов гэх мэт учир шалтгааны асуултыг тавьж, дүрд тоглохыг дэмжээрэй.

Жүжиглэн тоглохоо илүү сайн аргаар яаж хийж үзүүлэх вэ гэсэн асуултаар

хөтлөн сурах арга барилыг эзэмшүүлэхийг санал болгож байна.

Өгүүллэг, үлгэр, домгийн үйл хөдлөлийг сэтгэлийн хөдөлгөөнтэй илэрхийлж

яриулж сургахын тулд тухайн эх зохиолын чухам аль хэсэгт сэтгэл хөдөлснийг асуух,

яагаад хөдөлснийг тодруулан ярилцах боломжтой. Тухайн үед тайзнаа тавигдаж буй

жүжгийн зохиолыг үзэж, дүрүүдийн харилцан яриаг ажиглах дасгал ажиллаж болох юм.

“Хүн орчин, Хүн нийгэм” хичээлтэй холбон ямар нэгэн тохиолдол өгөөд санал

нийлэхгүй байгаагаа иллэрхийлэх дасгалыг ажиллуулж болох юм. Хамгийн гол нь

монгол хүн ямар үг хэрэглэдэг вэ, гадаад хүн санал нийлэхгүй байгаагаа яаж соѐлтой

илэрхийлдэг вэ гэдгийг судлуулж, зохист үг хэрэглэж сурах дасгалыг давтан хийх

шаардлагатай. Уншсан зохиолын тухай ярилцах, хэлэлцэх үйл ажиллагаа нь бүлэг

бүрд бий тул ийм хичээл бүрд энэ чадварыг эзэмшүүлэхийг зорьж, хэрэгжүүлж болох

юм.

3.БИЧИХ ЧАДВАР

3.1

Зөв бичих

3.2

Бичих

3.3

Санаагаа

3.4

Бичсэнээ

3.5

Янз бүрийн зорилгоор

261

Энэ хэсэгт бичих үйл явцыг бага ангийн сурагчдад хэрхэн заах талаар танилцуулсан.

Бүтээлчээр бичиж сургах нь сэтгэн бодох, үр дүнтэй харилцах, тайлбарлах, таамаглах,

төсөөлөх, асуудлыг шийдвэрлэх, эргэцүүлэх зэрэг үйл явцыг танин мэдэх үр дүнтэй

арга юм.

Өөрөөр хэлбэл сурагчдын сэтгэлгээний цар хүрээ, хэлний ерөнхий чадвар, өөрийгөө

зөв илэрхийлэх чадвар нь бичих чадвараар илүүтэй илрэн гардаг.

Жеймс Моффетт хэлэхдээ “Бичнэ гэдэг нь хэн нэгэнтэй ярьж байгаа гэсэн үг” гэжээ.

Энэ утгаараа бичих үйл ажиллагаа гэдэг нь тухайн сэдвийнхээ талаар уншигчдад

өөрийн санаа бодлоо зөв ойлгуулна гэсэн үг.

Моффетт бичих үйлийн талаар дараах бүдүүвчийг гаргасан байна.

Бичигч

Уншигч Сэдэв

Бичих үйл ажиллагааны зарим давуу тал нь:

Өөрийн гэсэн үзэл бодол, арга туршлага бүрэлдэхэд тусална.

Аливаа зүйлийг гүн гүнзгий сэтгэх чадвартай болно.

Бичих үйлд зөв сурах нь асуудалд буурь суурьтай ханддаг болоход тус болно.

Өөрийнхөө үзэл бодлыг бусдаар үнэлүүлэх, өөрөө өөртөө үнэлгээ өгөхөд

боломж олгоно.

4 дүгээр ангийн сурагчдад монгол хэлний хичээлээр эзэмшвэл зохих бичих чадварын

жагсаалтыг хүснэгтээр үзүүлэв.

Чадвар Суралцахуйн зорилт

Зөв бичих

Өгүүлбэр, эхийг дэгийн дагуу бичих

Дуудлага ижил үгийг ялгаж бичих (хүргэ-хүрэг)

Эгшгийн эгшигжүүлэх, зөөлрүүлэх үүргийг мэдэх, зөв бичих

ж,ч,ш-ийн дараа “и” бичдэгийг мэдэх, хэрэглэх

Хатуу, зөөлний тэмдгийн тусгаарлах үүргийг мэдэх, хэрэглэх

Ном, сонин, сэтгүүлийн нэрийг том үсгээр эхлэн бичих

Бичих санаагаа

олох, төлөвлөх

Бичих сэдвээ сонгох

Бичих санаагаа эргэцүүлэн бодох, бусадтай хэлэлцэх

Бичих төлөвлөгөө, ерөнхий зураглал, бүдүүвч гаргах, санаагаа холбох,

тэмдэглэл хийх, хэлэлцэх

Бичих зорилгоо сонгох (бяцхан өгүүллэг, үлгэр, шүлэг, мэдээ, захидал,

урилга, уриалга, танилцуулга)

Бичихдээ ашиглах баримт, мэдээллээ олж, төлөвлөх

Санаагаа зохиож,

байрлуулан бичих

Төлөвлөсний дагуу ноороглон бичих

Үйл явдлыг өрнүүлэн бичих

Эхийн хэсгийг холбон бичих (холбох хэрэглүүр ашиглах)

санаагаа

олох,

төлөвлөх

зохиож

байрлуулах,

бичих

хянах,

сайжруулах

эх зохиож бичих

Суралцахуйн

зорилтын

тоо

6 4 7 5 4

262

Бичихдээ төсөөлөн бодох чадвараа ашиглах (өнгөрсөн, ирээдүй цагт,

үлгэр, зөгнөлт)

Сэтгэгдэл, мэдрэмжээ илэрхийлж бичих

Хөрөг дүрийн онцлогийг дүрслэн бичих

Санааг холбож үргэлжлүүлэхдээ ба, бөгөөд, бас, түүнчлэн гэсэн

холбоосыг солин найруулах

Бичсэнээ хянах

сайжруулах

Бичсэн зүйлийнхээ утгыг нягталж дахин унших

Хэн нэгэн уншиж, зөвлөгөө авах

Бичсэнээ нягталж дахин сайжруулах (үг, өгүүлбэр, хэсэг нэмэх, хасах,

өөрчлөх)

Эцсийн байдлаар бичиж дуусгах

Зөв бичгийн дүрмийн болон найруулгын алдааг хянаж, засах

Янз бүрийн

зорилгоор эх зохиож

бичих

Зорилгодоо тохируулан захиа, уриалга, талархал, мэдээ бичих

Үлгэр, шүлэг, ертөнцийн гурав дуурайн бичих

Номын товч танилцуулга бичих

Өөрийн танилцуулга, сонины мэдээ, бичих

3.1 Зөв бичих

Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.1.1.

Өгүүлбэр,

эхийг дэгийн

дагуу бичих

Өгүүлбэр эхийг дэгийн дагуу хичээнгүй сайхан бичихийн тулд

дараах шалгуурт тохируулан бичих

- Том жижиг үсгийн хэлбэрийг зөв бичих, зөв холбох

- Үсгүүдийн өндрийг жигд бичих

- Үг ба үсгийн хоорондын зайг ижил хэмжээтэй бичих

- Үг, үсгийг дэвтрийн шугаман дээр тэгш бичих

- Үзэгний даралт, жигд хөнгөн байх

- Догол мөрийг зөв гаргаж бичих

- Цэг тэмдгийг зөв хэрэглэх

- Зөв бичих дүрмийн алдаагүй бичих

Хичээнгүй сайхан бичиж сурснаа харуулахын тулд дараах үйл

ажиллагаануудыг хийх

- Дээрх шалгуурт нийцүүлэн хуулан бичих

- Хичээнгүй бичгийн хуудсыг хүүхэд бүр хийх

- Хичээнгүй сайхан бичсэн зурган самбар, плакат бүтээх

- Цагаан толгойн үсгүүдийг зөв дарааллаар нь хичээнгүй

бичсэн зурагт самбар бүтээх... гэх мэт

- Дэгийн дагуу бичээгүй эхийг дэгийн дагуу болгон бичсэнээ

харуулсан хуудас хийх

Ямар ч тохиолдолд дэгийн дагуу хичээнгүй сайхан бичиж сурсныг

харахын тулд

- Бусад хичээлийн дэвтрийг шалгаж дүгнэлт өгөх

Хичээнгүй бичгийн

дэвтэр

Хуулан бичих

жижиг эхүүд

Догол мөр болон

цэг тэмдгийн

алдаатай эхүүд

Бусад хичээлийн

дэвтрүүд

3.1.2.

Дуудлага

ижил үгийг

ялгаж бичих

(хүргэ-хүрэг)

Ойролцоо дуудагдаж, ялгаатай бичдэг үгс байдгийг мэдэхийн

тулд

- Дуудлага ойролцоо бичлэг өөр үгийн / бага-баг, хана-хан,

тана- тан, тууль-туул-туйл, хууль- хуйл- хуул, даахь-даах-

дайх, нийтлэлээ-нийтэллээ, аргалын-аргалийн, тараг-тарга/

жагсаалтыг ажиглах

“Зөв бичих учиг “

УБ, 2008

“Монгол үсгийн

дүрмийн толь” УБ,

1983

263

- Дээрх үгсийн дуудлага, бичлэгт ямар ялгааг байгааг

тодорхойлж, утга ялгаж байгаа авианы доогуур зурах эсвэл

тодруулж тэмдэглэх

- Дуудлага ижил үгийг ялгаж бичиж сурахын тулд

- Ижил дүрэм бүхий үгийг бүлэглэх

- Үгийн үндсэн дээр залгавар залгаж бичих \ Залгаж бичих

залгаврын жагсаалтыг багш өгөх\

- Үгсийг зөв бичих дүрмийн бүртгэлийн дэвтэр дээрээ бичиж

тэмдэглэх

- Карт зөөж наах аргаар тоглох. Эдгээр нь эргэн санахад

дөхөмтэй.

Утгыг ялгаж хэрэглэж чадаж байгаагаа харуулахын тулд

- Өгүүлбэр, эхэд цэгийн оронд утга тохирох үгийг нөхөж бичих

- Өгүүлбэр зохиох

- Хэлзүйн таавар зохиох

“Сурагчийн

тайлбар толь” УБ,

2011

Ижил нэрийн толь

Цахим болон биет

үзүүлэн

Дуудлага ижил,

төстэй үгийг

харуулсан

үзүүлэн, карт

3.1.3. Эгшгийн

эгшигжүүлэх,

зөөлрүүлэх

үүргийг мэдэх,

зөв бичих

Эгшиг үсгийн ангиллыг сэргээн санахын тулд

- Үгийн өргөлтөт ба балархай эгшгийг өнгөөр / зураасаар

ялган тэмдэглэх

- Балархай эгшиг нь ямар гийгүүлэгчийг эгшигжүүлснийг

ажиглах

- Ямар тохиолдолд эгшигтэй ямар тохиолдолд эгшиггүй

бичигдсэнийг тайлбарлаж бичих, ярих

- Дараа нь хариултаа зөв эсэхийг шалгах

- Бичихэд төвөгтэй үгсийг зөв бичих дүрмийн бүртгэлийн

дэвтэр дээрээ бичнэ.

Мэдлэг ойлголтоо бататгахын тулд

- Алдаатай бичсэн үг, өгүүлбэр, эхийг зөв болгох

- Ижил дүрэм бүхий үгийг бүлэглэх

- Цэгийн оронд тохирох эгшиг үсэг нөхөх

- Дүрэм зөрчдөг үгийг толь бичгээс түүх

- Өвөрмөц \ дүрэм зөрчдөг үг \ дүрэмтэй үгийг эхээс олох,

учрыг асууж мэдэх

- Чээж бичиг бичих

- Өвөрмөц дүрэм бүхий үгээр ханын плакат хийх

- Дүрэм шалгагч болж тоглох

- Ижил жишээ, ижил дүрэм бүхий үгсээр бинго тоглох, карт

тоглох

- Үгийн сүлжээ, үгийн сүлжээн таавар хийх зэргээс сонгож

хийнэ.

Эгшгийн

эгшигжүүлэх

дүрмийг мэдэж

болохуйц үг,

түүвэр өгүүлбэр,

богино эх

Ханын зураг

плакатны загвар

Үгийн сүлжээ

болон үгийн

сүлжээн тааврын

жишээ загвар

Бинго тоглох

хүснэгт

Зөв бичих

дүрмээр хийсэн

хэлзүйн тааврын

жишээ

Тухайн дүрэмтэй

холбоотой үгийн

сүлжээ

3.1.4. ж,ч,ш-

ийн дараа “и”

бичдэгийг

мэдэх,

хэрэглэх

Мэдлэг бүтээхийн тулд эхлээд:

- Ж, ч, ш-ийн дүрэм бүхий цээж бичиг бичих эсвэл алдаатай

бичсэн үг өгүүлбэрийг засах

- Алдаагаа сайн хянах

- Сурагч бүр алдсан үгсээ жагсаан бичиж, зөв болгох

- Хамгийн олон алдсан үгийг зөв бичих дүрмийн бүртгэлийн

дэвтэр дээрээ бичнэ.

- ж, ч, ш-ийн дараах цэгийн оронд “И”-г нөхөөд тодруулах,

үсгийн хэмжээг томруулах , доогуур нь зурах зэргээр

тэмдэглэх нь эргэн санахад дөхөмтэй.

Мэдлэг ойлголтоо бататгаж, гүнзгийрүүлэхийн тулд:

264

- Алдаа бүхий үгийг түүж, зөв болгох

- Ижил дүрэм бүхий үгсийг ангилах, ялгах, бүлэглэх

- Эхний болон эцсийн үсгийг сольж өөр үг бүтээх /бүжиг, жүжиг,

сүжиг / /бүжиг-бүжин, сүжиг- сүжир/

- Үзсэн дүрэм бүхий үгээрээ ханын плакат /үзүүлэн хийх

- Эх зохион найруулж бичихдээ зөв хэрэглэх

- Үгийн сүлжээ, үгийн сүлжээн таавар хийх

- Ижил дүрэм бүхий үгсээр бинго тоглох

3.1.5. Хатуу,

зөөлний

тэмдгийн

тусгаарлах

үүргийг мэдэх,

хэрэглэх

Мэдлэг бүтээхийн тулд эхлээд:

- Ь,Ъ тэмдгийн дүрэм бүхий үгс орсон цээж бичиг бичих

эсвэл алдаатай бичсэн үг өгүүлбэрийг засах эсвэл

зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр \барь ...гэх мэт\ болон

зөөлөрсөн заримдаг гийгүүлэгчээр \ захь... гэх мэт \

төгссөн үгэнд тохирох залгаврыг залгаж бичих \багш

залгаж бичих залгавруудыг өгсөн байна\

- Залгаж бичсэн үгсээ “ь” тэмдэг и болох эсэхээр нь ангилж

бичих

- Бичсэнээ хянаж, шалгах \ багш зөв хариултыг PPT-оор,

тараах материал ... гэх мэтээр дамжуулж харуулах \

- Сурагч бүр алдсан үгсээ жагсаан бичиж, зөв болгох

- Хамгийн олон алдсан үг болон өвөрмөц бичдэг үгийг \

уяя, оѐѐ гэх мэт\ зөв бичих дүрмийн бүртгэлийн дэвтэр

дээрээ бичнэ.

- Цэгийн оронд “Ь”, “Ъ” тэмдэг нөхөөд тодруулах, үсгийн

хэмжээг томруулах , доогуур нь зурах зэргээр тэмдэглэх

нь эргэн санахад дөхөмтэй.

Мэдлэг ойлголтоо бататгаж, гүнзгийрүүлэхийн тулд:

- Алдаа бүхий үгийг түүж, зөв болгох

- Ижил дүрэм бүхий үгсийг ангилах, ялгах, бүлэглэх

- Ь, Ъ тэмдэг үсгийг сольж өөр үг бүтээх \ больѐ, болъѐ,

сорьѐ, соръѐ\

- Үзсэн дүрэм бүхий үгээрээ ханын плакат /үзүүлэн хийх

- Эх зохион найруулж бичихдээ зөв хэрэглэх

- Үгийн сүлжээ, үгийн сүлжээн таавар хийх

- Дүрэмтэй холбоотой хэлзүйн таавар зохиох, таах

o Ижил дүрэм бүхий үгсээр бинго тоглох

- Хэлзүйн таавар зохиох, таах

Цагаан самбар,

самбарын үзэг,

эсвэл Ь, Ъ бүхий

карт

Барь, захь мэтээр

зөөлөрсөн

гийгүүлэгч бүхий

үг карт + залгавар

\ц, дал, в, жээ, аа

... \ бичсэн

картууд бүхий

цахим эсвэл биет

үзүүлэн

Цээж бичгийн эх,

түүвэр өгүүлбэр

“Зөв бичих учиг”

УБ, 2008

“Монгол үсгийн

дүрмийн толь” УБ,

1983

3.1.6. Ном,

сонин,

сэтгүүлийн

нэрийг том

үсгээр эхлэн

бичих

Хэр олон ном сонин, сэтгүүл мэддэгийг харахын тулд

- Үгийн сүлжээн таавраас нэрийг олж, жагсаан бичих

- Жагсаан бичихдээ эхний үсгийг хэрхэн \ томоор, жижгээр\

бичсэнээ бусдадаа тайлбарлах

- Үгийн сүлжээн таавраас зөв олсон эсэхээ шалгах

Мэдлэг ойлголтоо бататгахын тулд

- Цээж бичиг бичих, алдаатай бичсэн үгийг засах

- Ижил дүрэм бүхий үгсийг ангилах, ялгах, бүлэглэх

- Ижил дүрэм бүхий үгсээр бинго тоглох

Зөв хэрэглэж чадаж байгаагаа харуулахын тулд

- Өгүүлбэр эхэд оруулан зохиох

- Ямар ч тохиолдолд зөв хэрэглэх. Үүнийг шалгахын тулд

бусад хичээлийн дэвтрийг сольж дүгнэлт, зөвлөгөө өгөх

Ном, сонин,

сэтгүүлийн нэрээр

хийсэн үгийн

сүлжээ

Сонин сэтгүүлийн

хавтасны загвар

265

- Сонин, сэтгүүлийн хавтас хийх

Багшид өгөх санамж

Эх, өгүүлбэрийг дэгийн дагуу бичих

Ер нь багш эх хэлнийхээ бичгийн соѐлыг сайн эзэмшихийн чухлыг таниулж, ухуулж

байвал сайн. Өөрөөр хэлбэл бичгээр үйлдсэн бүхэн баримт болон хадгалагддаг.

Тиймээс харилцааны чухал элемент болно. Тиймээс сурагчдын бичгийн соѐлд

анхаарах нь зүй.

Хүүхэд бүрийг дэгийн дагуу хичээнгүй, хурдан, сайхан бичиж байгаа эсэхийг багш

ажиглаад тэгж бичиж чадахгүй байгаа сурагчдыг хичээнгүй бичүүлж сургахын тулд

дараах аргуудыг хэрэглэж үзээрэй.

4. Тодруулан бичих арга: Бичгийн хэлбэр сайн биш байгаа бол дэвтэрт нь үсэг,

үг, өгүүлбэрийг цэглэх буюу балын харандаагаар бичиж өгөөд түүнийхээ дээгүүр

дагуулан бичдэг арга юм.

5. Төрөлжүүлэн бүлэглэх арга: Үсгийн зурлагын ижил төстэй байдлаар төрөлжүүлж

хөнгөнөөс хүндрүүлэх замаар ялган хуваагаад бичиг сайжруулах дасгал хийлгэх

арга юм.

6. Баримжааллын арга: Дэвтэрт бичүүлэхийн өмнө агаарт бичих хөдөлгөөн

хийлгэсний эцэст бичүүлнэ гэсэн үг. Энэ аргуудыг зөв үед нь оновчтой

хэрэглэснээр бичүүлэх ажил үр дүнд хүрнэ.

Цэг тэмдгийг зөв хэрэглэх, догол мөрийг зөв гаргах

Өгүүлбэр эхийг дэгийн дагуу бичих гэсэн чадварын дор хичээнгүй сайхан

бичихээс гадна цэг тэмдгийг зөв хэрэглэх, догол мөрийг зөв гаргаж бичиж сурах нь

цаашид эхийг төлөвлөх, төлөвлөснийхөө дагуу бичиж сурах, утгыг хэрхэн ухаарч

байгаагаа харуулахад тусална.

Цэг тэмдгийг бусад чадваруудтай холбож заахдаа багш тодорхой нөхцөлийг

өгөөд харилцан яриа зохион бичүүлж болно. Тэгэхдээ цэг тэмдгийн хэрэглээнд

анхаарах хэрэгтэй. Жишээ нь: Чи өөрийгөө хамгийн унших дуртай зохиолынхоо

зохиогчтой уулзаж байна гэж төсөөл. Тэгвэл чи түүнтэй хэрхэн ярилцах вэ? гэх зэргээр

нөхцөл өгч бичүүлж болно.

Харин өгсөн нөхцөлийн дагуу өөрөө төсөөлөн бодож бичиж чадахгүй бол зөвхөн

цэг тэмдгийг хэрхэн хэрэглэж байгааг харахын тулд янз бүрийн тавилтай даалгавар өгч

болно.

Өгсөн зохиолыг уншаад онцолсон хэсэгт цэг тэмдгийг нөхөж бичих

Зохиолыг харилцан ярианы хэлбэрт оруулан хувиргаж бичих

266

Ямар цэг тэмдэг нөхөж бичсэнийг ярилцахдаа багш шууд хэлж өгөхөөс илүүтэй онол

бүхий үзүүлэн слайд харуулж өөрсдөөр нь эхэлж засуулахыг хичээвэл зүйтэй.

Зөв бичих дүрмийг мэдэх, зөв бичих

Зөв бичих дүрмийн мэдлэг олгохдоо багш зөв бичих дүрмийг шууд хэлж өгөхөөс

татгалзах хэрэгтэй. Аль болохоор мэдэхгүйгээс мэдэх хүртэл сурагчид өөрсдөө мэдлэг

бүтээх замаар ажиллуулбал хүүхдийн сурах арга барил эзэмших явц сайжирна. Мэдлэг

бүтээлгэхдээ доогуур нь зурах, өнгөөр тодруулах, дугуйлах, ангилж бичих, үсгийг

томоор бичих зэргээр энгийн зүйлийг хийлгэхээс эхлээд алхам алхмаар өөрсдөө учрыг

олж сурах барилд сургах хэрэгтэй.

Мэдлэг ойлголтыг бататгахын тулд уг мэдлэг чадвартай холбоотой төрөл бүрийн

энгийн даалгавруудыг гүйцэтгэнэ. Үүний тулд сурах үйл ажиллагааны хэсэгт хэд хэдэн

хийж болох үйл ажиллагааг бичсэн байгаа. Түүнээс тухайн нөхцөл байдалдаа

тохируулан сонгож хэрэглэнэ. Гэхдээ нэг биш хэд хэдэн үйл ажиллагааг сонгож

хэрэглэх бөгөөд аль болохоор өөр өөр байдлаар хийлгэхээр сонговол хүүхдэд

сонирхолтой байх болно. Жишээ нь: доогуур нь зурах, тодруулах, карт, өргөх наах,

тоглох, бинго тоглох, үгийн сүлжээ таах гэх мэт

Зөв бичих дүрмийг ойлгуулахдаа:

Аливаа хэл зүйн ойлголт дүрмийг багцлан ойлгуулах

Тэдгээрийг хэрэглээ болгох, үгсийг хувиргах явцад суралцагч дүрэм

бодохгүйгээр зөв бичих, дадал хэвшлийг олж авах нь чухал гэдгийг

анхаарна. Зөв бичиж сурах нь дахин давтан үйлийн явцад суралцах үйл

ажиллагаа мөн юм.

Суралцагчдад өгч байгаа ажлууд нь тэдний нөөц бололцоог дайчилсан бас багшаас

дэмжлэг авахаар ялгаатай байдлаар боловсруулагдсан байх ѐстой. Хэрэв

суралцагчдад нөөц бололцоог нь шаардсан ажлуудыг түвшинд нь тохируулан өгвөл тэд

сурах үйл ажиллагаанд илүү их оролцдог. Ялгаатай даалгавар гэдэг нь суралцагчдын

чадварт тохирсон даалгавар өгнө гэсэн үг. Нэг чадварыг эзэмшүүлэхийн тулд энгийнээс

хүнд рүү чиглэсэн хэд хэдэн даалгаврыг боловсруулж ажиллуулна гэсэн үг.

• Даалгаврыг агуулгын хувьд (тухайлбал тэдэнд сонголт бүхий даалгавар өгөх эсвэл

тодорхой зорилго бүхий зорилтот асуултууд асуух байж болно)

Бүтцийн хувьд (даалгаврыг ялгаатай хэлбэр загвараар боловсруулах)

ялгаатай байдлаар боловсруулж болно. Ингэхдээ танин мэдэхүйн

түвшний хүрээнд хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн байдалтай хийвэл сайн.

Тэгвэл багш сурагч сэтгэх чадварын аль түвшингийн даалгаврыг сайн

хийж чадаж байгааг ажиглах боломжтой. Энэ нь сурагчийн ахиц

амжилтыг тодорхойлоход тус болно.

Даалгаврын сонголт

Сонголт бүхий даалгавар нь ялгаатай хандах сургалтын хамгийн энгийн арга юм. Хэрэв

суралцагч тухайн даалгаврыг хийж чадна гэсэн итгэл үнэмшилтэй байвал илүү хүнд

даалгаврыг сонгодог. Хэрэв тийм биш бол илүү суурь буюу анхан шатны даалгаврыг

сонгодог.

Хамгийн хүнд даалгаврууд нь асуудал шийдвэрлэх эсвэл сурсан мэдлэг чадвараа

танил бус нөхцөлд хэрэглэх даалгавар байж болно. Багш суралцагчдад аль асуудлыг

шийдэх вэ гэдгийг тодорхойлоход удирдан чиглүүлж болно. Үүний тулд сурах үйл

267

ажиллагааны хэсэгт байгаа үйл ажиллагаанаас сонгон хийлгэж болно. Үлгэрлэвэл:

Асуулт бүхий карт

Тухайн суралцагчид чиглэсэн асуултыг хэрэглэх нэг арга нь асуулт бүхий карт ашиглах

явдал. Картны асуултын хүнд хөнгөнийг өнгөөр ялгаж өгч болно. Илүү хүнд асуулт

бүхий карт нь илүү өндөр түвшний байна. Эдгээр картуудыг суралцагч мэдлэг,

чадварынхаа түвшинд тохируулан авна. Жишээ нь: Ногоон өнгийн картан дээр

хамгийн энгийн хялбар сэргээн санах асуулт \ зөвхөн ямар дүрмээр бичигдсэнийг

хэлэх\ , цэнхэр өнгийн карт дээр дүрэмд тохирох жишээ хэлэх, ягаан өнгийн карт дээрх

адил төстэй үгийг ялгааг олох, шар өнгийн карт дээр ялгааг олох өөр шинэ арга замыг

эрэлхийлсэн асуулт байж болно. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх үйл ажиллагааны хувьд

хөнгөн, дунд зэрэг, хүнд, маш хүнд байх, сэтгэх чадварын доод, дунд, дээд чадварыг

илрүүлэх асуултууд байна гэсэн үг.

Жишээ нь:

Хожил, жүжиг, жишиг, ачилга гэх мэт үгс

ямар дүрмээр бичигдэх вэ?

Дал, сонин, Зар мэдээ, нар, Хүмүүн бичиг,

сурлага, Гялбаа, онгоц, Тунгалаг тамир

дээрх үгүүдийн заримыг яагаад томоор бичсэн

байна вэ?

барья, баръя, харья, харъя, больѐ, болъѐ

Аль аль үг тусгаарлах үүргээр орсон байна

вэ?

Дуудлага ижил үгийг ялгаж бичих ямар арга байж

болох вэ?

Даалгаврын загвар, хэлбэрүүд

Нэг ангийн сурагчдад гүйцэтгэх даалгаврууд өөр өөр байж болно. Тухайлбал:

Сэдвийг бүрэн ойлгож чадахгүй байгаа суралцагчдад дутуу зүйлийг / диаграмм,

схем, загвар, цэгийн оронд / гүйцээж нөхөж бичих даалгавар өгч болно. Хэрэв

суралцагчдад нэмэлт дэмжлэг хэрэгтэй бол нөхөх үгсийн жагсаалтыг гаргаж өгч

болно. Жишээ нь: монгол хэлэнд зүй тогтол олуулдаг ийм төрлийн даалгаврууд

байдаг. Жишээ нь: жижиг, сольѐ, Гялбаа, сүжиг, больѐ ....

Үр дүн нь ялгаатай байдгийг анхаарах нь зүй. Учир нь суралцагчдад нэгэн ижил

нээлттэй даалгавар өгөхөд тэдний чадвараас шалтгаалан даалгаврыг ялгаатай

байдлаар гүйцэтгэдэг.

Эндээс сурагчдын сурах арга барил, сэтгэхүйн цар хүрээ харагддаг.

Cэдвийг хялбархан ойлгож байгаа сурагчдын чадварыг бүрэн дайчлах

Тухайн ангид даалгаврыг маш амархан ойлгоод хийчихдэг, ажиглаад дор нь

ойлгочихдог хүүхдүүд байдаг. Гэтэл зарим нь ажиглаж ойлгох чадвар сул байдаг ийм

хүүхдүүдтэй багш тулж ажиллах хэрэг гардаг. Энэ үед ойлголт сайтай, хурдтай

хүүхдүүдэд

- Асуудал шийдвэрлэх: Суралцагчдад илүү өндөр түвшний сэтгэлгээ, асуудал

шийдвэрлэх элемент эсвэл шинэ мэдлэгээ танил бус нөхцөлд хэрэглэхийг

шаардсан нэмэлт даалгавар өгч болно. Жишээ нь үгийн сүлжээ хийлгэх, бөглөх,

хэлзүйн таавар зохиох, таах гэх мэт

- Хичээлийн зарим хэсгийг удирдах: Суралцагчдад хичээлийн аль нэг хэсгийг

удирдах үүрэг өгч болно.

- Эсвэл дүрэм шалгагч болгож өөр бусдын хийснийг хянах, зөвлөгөө өгөх зэргээр

ажиллуулах хэрэгтэй. Эс тэгвээс хүүхдэд хичээл уйтгартай санагдаж, магадгүй

268

дургүй болж болзошгүй. Ялангуяа анги дүүргэлт ихтэй тохиолдолд багш бүх

суралцагчдад хүрч ажиллахад бэрхшээлтэй байдаг. Тиймээс сэдвийг бүрэн

ойлгохгүй байгаа болон сайн ойлгож байгаа суралцагчдын аль алинд нь нэгэн

зэрэг туслах арга бол сурагчид бие биедээ зөвлөх арга юм.

Хоѐр од нэг хүсэл

Үүнийг сурагчид дан дангаараа, хоорондоо хийх, мөн багшаараа хийлгэж болно.

Дараах зүйлсийг багтаасан байна.

Сурагчийн хийсэн хоѐр сайн зүйл (хоѐр од)

Сурагч сайжруулж хэрэгтэй нэг зүйл (хүсэл)

Жишээ

2 од нэг

хүсэл

Сурагчийн санал бодол Багшийн санал бодол

Өнөөдрийн заасан дүрмийг би зөв

хэрэглэж сурсан.

Дүрэмд тохирох жишээ үг олж,

тайлбарласан нь сайн болов.

Би эгшгийн зөөлрүүлэх, эгшигжүүлэх

үүргийг мэддэг болсон.

Эгшгийн эдгээр үүргийг маш сайн

ялгадаг болсон байна.

Би дуудлага ижил үгийг алдаагүй

бичиж сурмаар байна.

Дараагийн удаа дуудлага ижил

үгийг алдаагүй бичиж сурахын тулд

нүдлэн тогтоох аргуудаас сайн

хэрэглээрэй.

Алдааг засах

Сурагчдад алдаатай, буруу хийсэн хяналтын ажил эсвэл тараах материал өгнө.

Сурагчид энэ ажилд дүн тавьж цаашид хэрхэн сайжруулах талаар бүтээлч саналаа

хэлнэ. Ингээд ангийн сурагч нэг бүрийн санааг хураан авна. Ингэснээр нэгэн сайн

ажлын жишээ бий болно. Иймэрхүү ажлыг хийснээр сурагчид сайн муу ажлыг

тодорхойлж, сайжруулах хэрэгтэй зүйлсийг илрүүлж чаддаг болно.

Жишээ нь: Багш дүрмийн болон цэг тэмдгийн алдаатай материал өгөн, сурагчдаар

засуулж, дүгнэлт хэлүүлнэ. Өөрөөр хэлбэл ямар дүрмийг хэрхэн хэрэглэж чадаж

байгааг анхаарна. Үүний жишээг эхийг дэгийн дагуу агуулгын бүрэлдэхүүн хэсгийн

хүрээнд цэг тэмдгийг зөв хэрэглэх гэсэн хэсгээс үзнэ үү.

Үнэлгээний схемийн дагуу оноо тавих

Сурагчдад тодорхой даалгаварт зориулсан үнэлгээний шалгуурыг багш өөрөө бэлтгэж

өгсөн байна. Үнэлгээний шалгуур нь, ямар ажилд хэдэн оноо өгөхийг нарийн заасан

байна. Ийм шалгуурын дагуу сурагчид өөрийнхөө болон бусад нөхдийнхөө ажилд

үнэлгээ өгч болно. Үүнийг хийхдээ рубрикийн аргаар хийнэ.

Сурагчийн нэр .....

Шалгуур буюу чадвар 4

оноо

3

оноо 2 оноо 1 оноо 0 оноо

269

Дэгийн дагуу зөв сайхан бичсэн эсэх Том жижиг

үсгийн хэлбэрийг зөв бичих, зөв холбох

Үсгүүдийн өндрийг жигд бичих

Үг ба үсгийн хоорондын зайг ижил

хэмжээтэй бичих

Үг, үсгийг дэвтрийн шугаман дээр тэгш

бичих

Үзэгний даралт, жигд хөнгөн байх

Анхаарах зүйл Үсгийн өндрийг тохируулаагүй учир 3

оноо авав.

Өөрийн үнэлгээний схемийг зохиох

Тодорхой асуултуудад хариулахын тулд сурагчид өөрсдөө үнэлгээний шалгуур

зохионо. Уг журам нь ямар хариултанд хэдэн оноо өгөх зэргийг нарийн тусгаж, бүрэн

хариултыг тайлбарын хамт хийсэн байх ѐстойг багш анхааралдаа авна. Дээрх маягаар

хүснэгт хийх бөгөөд багш бэлтгэх биш, хүүхдүүд өөрсдийнхөө юу сурсан, мэдсэн,

чадсаныхаа хүрээнд хийнэ. Энд хүүхэд өөрсдийнхөө чаддаг болсон зүйлийг ихэвчлэн

шалгуур болгож гаргах тул багш юуг сайн чадахгүй байна гэдгийг илрүүлж

дараагийнхаа үйл ажиллагааны төлөвлөлтөд тусгана гэсэн үг. Хийх арга нь дээрхтэй

ижил. Харин шалгуурыг багш биш сурагчид хийнэ гэсэн үг.

Нүдлэн тогтоолгох арга

1. Багш суралцахуйн үйл ажиллагааны хүрээнд тодорхой даалгавруудыг

төлөвлөөд, түүний дагуу хичээлээ зохион байгуулсан ч хүүхэд бүрийн эзмшсэн

мэдлэг чадварын түвшин харилцан адилгүй, ойлгож мэдэж авсан арга нь ч өөр

өөр байдаг. Зарим хүүхдүүд хэрхэн дуудагдаж байгаагаар нь бичээд маш

удаан хугацаанд дүрмийн дагуу зөв бичиж сурдаг. Ийм хүүхдүүдтэй ажиллахын

тулд нүдлэн тогтоох аргыг хэрэглэж болно. Үүний тулд номны хавчуурга хийх,

наадаг цаасан дээр бичиж суудаг ширээ сандал, компьютерийн дэлгэц хавьд,

хаалга цонхны орчмын газарт наах, ангийн хананд зөв бичих дүрмийн самбар

байрлуулж наах, халаасны тэмдэглэлийн дэвтэрт бичих, дэвтрийн хавтсыг

өнгийн цаасаар хийж, түүнийгээ нүдлэн тогтоох үг бичих зай, шугам гаргаж

чимэглэх зэргээр ажиглуулах хэрэгтэй. Доор номын хавчуурга хийх аргыг

толилуулав.

Сурагчийн бэлтгэх материал: хайч, цавуу, өнгийн цаас, багахан хэмжээний утас, шугам,

өнгийн маркер

Багшийн бэлтгэх зүйл: Тухайн сурагч ямар дүрмээр бичигдэх үгийг их алдаж байна,

ямар үгийг дуудлагаараа бичээд байна гэдгийг багш тогтоосон байна. Эсвэл

сурагчдаар аль үгийг, ямар дүрмээр бичигдэх үгийг илүүтэй алдаж байгааг

тодорхойлуулсан байна. Тэгээд номын хавчуургаа хийнэ.

I. Сурагчид өнгийн цаасаа давхарлаж нугалаад, дээр нь өөрийн сонирхсон

зүйлээ \ жимс, аяга, гурвалжин, дугуй, жааз хүрээ... гэх мэт \ зураад тойруулан

хайчилна. Тэгээд 5-7 см орчим утас тасдан авна.

II. Бэлэн болсон утасныхаа нэг үзүүрийг аяганыхаа амсарт хийж хоѐр цаасаа

нийлүүлэн наана. Наасан цаасныхаа хоѐр талд нүдлэх үгээ бичнэ.

III. Өнгийн цаасны өөдөснөөсөө жижиг хэмжээтэй хайчилж аваад мөн дуртай дүрс

болгон хайчилна. Нэг талд нь судалж байгаа зөв бичих дүрмээ бичээд цаасаа

нугална. Утасныхаа нэг үзүүрийг бэлэн болсон цаасан дундаа хийж наана.

270

IV. Хайчилж бэлтгэсэн цаасан дээрээ сурагчид өөрсдийнхөө хамгийн их алддаг

үгсийг бичих, дүрэм зөрчдөг үгийг бичих зэргээр ашиглаж болно.

2. Тоглоомын аргаар нүдлүүлэх

Энэ нь нүдлэн тогтоолгох нэг арга төдийгүй хүүхдийн ой тогтоолтыг шалгах бас нэг арга

болно.

Багш урьдаар дуудлага ижил болон төсөөтэй бичлэг өөр үгсийг тусгай хүснэгт болгон

дараах байдлаар бэлтгэсэн байна. Маш олон үгийг ингэж доорх байдлаар хийвэл илүү

сонирхолтой байна.

Тоглоомын заавар

Энэ хүснэгтийг PPT программ дээр бэлтгэх юм уу эсвэл том ватум цаасан \

ватум байхгүй бол бичгийн, дэвтрийн цааснуудыг нааж болно \ дээр зураад

самбарт хадна. РРТ дээр бэлтгэвэл хэдэн янзаар сольж ажиглуулах

боломжтой. Жишээ нь:

баг хуйл бага булаг

хууль тараг туйл тайр

буурь таар буйр хүргэ

тарь хүрэг туул буур

хуул тууль булга тарга

бага хуул баг булга

хуйл тарга тууль таар

буйр тайр буурь хүрэг

тарь хүргэ тууль буур

хууль туул булаг тараг

Сурагч бүрт хүснэгтэд байгаа үгийг тус тусад нь бичсэн цаасыг тараан өгөх

\ сурагчдаар өөрсдөөр нь хийлгэж болно.

Сурагчдад 30 секундын, 1 минутын дотор гэх мэтээр заасан хугацаанд хүснэгтэд

байгаа үгсийг дараалал, байраар нь нүдлэн тогтоох даалгавар өгнө. Хугацаа

дуусангуут багш РРТ дээр бэлтгэсэн слайдаа хаана.

Хугацаа дууссаны дараа сурагчид ширээн дээрээ ажиглаж тогтоосноо

байрлуулна. Бүх сурагчийг байрлуулж дууссаны дараа багш слайдыг дахин

харуулж хэдэн үгийг зөв тогтоосныг өөрсдөөр нь эсвэл хажуу дэргэд суусан

хүүхдээр нь үнэлүүлж болно.

Энэ мэтээр энэ дасгалыг янз бүрээр өөрчлөн хийлгэж болно. Эсвэл дуудлага

Уяя Оѐѐ

больѐ – болъѐ

халья –халъя

хэлье

баг

бага хуул хуйл хууль

271

төстэй бичлэг өөр үгсийг ялган зөв хэрэглэж байгааг ажиглахын тулд сурагчдад

хүснэгтэд байгаа үгийг бус утга ялгах холбоо үгийг өгч болно.

Энэ нь тухайн нөхцөлд зөв утгаар, зөв бичих дүрмийн хувьд алдаагүй байгааг

харуулахад нэг алхам болох юм.

Тайлбартай дасгалын арга

Тайлбартай дасгалын арга нь олон жил сургалтад хэрэглэгдэж үр дүнгээ өгсөн хийгээд

мэдэхгүй багш байхгүй учраас энэ аргаар зөв бичих дүрмийн ойлголтыг бататган

эзэмшүүлэхэд тохиромжтой.

3.2 Бичих санаагаа олох, төлөвлөх

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

3.2.1. Бичих

сэдвээ сонгох

Сэдэв сонгохын тулд:

- Сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон бичихэд

хялбар байх сэдвийн жагсаалтыг багш өгөх.

- Эсвэл сэдэв бүхий гол тулгуур үгс өгөх

- Бас цаг хугацааны дараалал бүхий тулгуур өгүүлбэр

өгч болно.

- Сурагчид багшийн бэлтгэсэн сэдвүүдээс маш сайн

ярилцсаны эцэст сонгох

- Дараа нь ямар хэлбэрээр \танилцуулга, урилга ... \

шийдэх

- Бичих зорилгоо тодорхойлох \Хэнд зориулж бичих\

- Уншигч нь хэн болохыг тодорхойлж ярилцана.

Сонгосон сэдвээ RAFT-ын аргаар бичиж тэмдэглэх

Тодорхой нэг

сэдэвт

тохируулан

цуглуулсан

материал буюу

төрөлжсөн эх

Сэдвийн

жагсаалт

Пирамид аргаар

хийсэн тараах

материал

3.2.2. Бичих

санаагаа

эргэцүүлэн

бодох,

бусадтай

хэлэлцэх

Сэдвийн дагуу бичихийн тулд дараах алхмуудыг хийнэ.

- Сэдвээ оновчтой зөв сонгосон эсэхээ хэлэлцэх

- Сонгосон сэдэвтэй холбоотой санаа бүхий

материалуудыг цуглуулах

- Хэрэгтэй санаа, баримтаа тодруулагчаар тодруулах

эсвэл доогуур нь зурах, тэмдэглэх

- Эхлэл, гол, төгсгөл хэсэгт тэмдэглэсэн санаануудаа

байрлуулах дадлага хийх

Багш мэдээлэл дотроос ямар чиглэлээр бичих дарааллыг

өгч болно.

нас бичих цаас дүрэм хамт олон

272

3.2.3. Бичих

төлөвлөгөө,

ерөнхий

зураглал,

бүдүүвч гаргах,

санаагаа

холбох,

тэмдэглэл хийх,

хэлэлцэх

Төлөвлөлт хийж сурахын тулд эхлээд төлөвлөлт хийх аргад

суралцана.

1. Багш төлөвлөлт хийх өөр өөр аргуудаас сонгож

танилцуулах

оюуны зураглал хийх , схемчлэх \загварчлах\,

хүснэгтэн

Эхлээд юу болов? Дараа нь юу болов?

Төгсгөлд нь юу болов? /

Гол утгыг илэрхийлсэн тулгуур үгээр, гол

утгыг агуулсан өгүүлбэрээр,

Цаг хугацааны шулуунаар ... гэх мэт.

Төлөвлөлт хийх аргыг хэрхэн ойлгосноо бататгахын тулд

- Сурагчид хосоор ажиллаж, цуглуулсан санаанууддаа

тохируулж төлөвлөлтийн аргаа сонгоно. Сурагчид

загварт оруулан холбоо хамаарлаар нь сумаар заах,

дугаарлах, хэрэгтэй санаагаа хаалтад хийх, зурах

жагсаалт гаргах, наадаг цаасан дээр бичиж

шилжүүлж зөөх зэргээр тэмдэглэнэ.

- Сурагчид төлөвлөлтөө өөр хостой солилцон

хэлэлцэх, санал зөвлөгөө бичих

- Санал зөвлөгөөний дагуу сайтар ярилцаад

төлөвлөлтөө сайжруулах

Бичих сэдэвтэй

холбоотой ном,

зохиол, сонин,

сэтгүүлийн

хайчилбар

Төлөвлөх өөр

өөр аргыг

хэрэглэсэн

жишээ

3.2.4. Бичих

зорилго,

хэлбэрээ

сонгох \ Бяцхан

өгүүллэг, үлгэр,

шүлэг, мэдээ,

захидал,

урилга,

уриалга,

танилцуулга

Бичих зорилго нь хэнд хандаж, ямар зорилгоор бичсэнээс

хамаарч өөр өөр үгийг сонгодог гэдгийг ойлгохын тулд

Баг тус бүрт өөр өөр зорилгоор өөр өөр насныханд

\цэцэрлэгийн хүүхдэд, сурагчдад, насанд хүрэгчдэд,

гэх мэт\ хандаж бичсэн эх унших

Бичсэн зорилгыг ойлгохын тулд багшийн өгсөн дараах

асуултын дагуу ажиллаж тэмдэглэх, тодруулан зурах

Хэнд хандаж бичсэн байна? Түүнийг яаж мэдэв?

Ямар зорилгоор бичсэн байна? Түүнийг яаж мэдэв?

Ямар өнгө аясаар бичсэн байна? Түүнийг яаж

мэдэв? гэдгээ тайлбарлан бичих

Энэ өнгө аясыг гаргахад ямар үг онцгой үүрэг

гүйцэтгэснийг тодруулан зурах, доогуур нь зурах

Сурагчид бичих зорилгоо сонгохын тулд юу юуг анхаарч

бичих вэ? гэдэг шалгуур үзүүлэлтийг багаараа ярилцан

гаргаж, хэлэлцээд нэгдсэн нэг ойлголтоо ангиараа нэгтгэн

хананд томоор бичиж байрлуулах

Бүтээсэн мэдлэгээ бататгаж, ойлгосноо харуулахын тулд

Жишээ нь: хэн нэгэнд ямар нэг юмыг итгүүлж үнэмшүүлэх

зорилгоор хүүхдэд, аав ээждээ, сургуулийнхаа

удирдлагуудад хандаж дараах сэдвүүдээс сонгож бичнэ.

- Сурагчдын хувцас солих газарт камер хэрэгтэй

байгаа талаар сургуулийнхаа удирдлагуудад

танилцуулга бэлтгэж тайлбарлах

- Зурагт удаан хугацаагаар үзэх нь бага насны

хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг

талаар эцэг эхчүүдэд зориулсан мэдээ бичих

- Компьютер тоглоом нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг

“Монголын

хүүхдийн уран

зохиолын дээж”

I,II дэвтэр,

УБ,2009

“Дэлхийн

хүүрнэл

зохиолын дээж”

УБ, 2012

Гадаадын болон

монголын

үлгэрийн

зохиолууд

“Сурагчийн

тайлбар толь”

УБ, 2011

Бичүүлэх

сэдвүүдээ

харуулсан слайд

эсвэл тараах

материал

Өөр өөр

273

нөлөөтэй талаар үе тэнгийнхэндээ уриалга бичих

- Хорон муу санаатан эцэстээ ялагдалд хүрдгийг

харуулсан үлгэр, өгүүллэг зохиох

- Өвөө эмээгийнхээ насны баярыг тэмдэглэн

хүндэтгэл үзүүлэх баярт зориулсан урилга бичих

- Тухайн улирлын байгалийн байдал, цаг агаарыг

онцлон харуулсан шүлэг зохиох

- Чиний хамгийн сайн найз чинь хөдөө\ хотод байдаг.

Чи түүнтэй хамт нэг ангид суралцахыг хүсэж байгаа.

Тэгээд сургуулийнхаа тухай, найзыгаа сургуульдаа

хамт сурснаар өөрийнхөө авьяасыг хөгжүүлэх

боломжтой талаар түүнд захидал бичихээр болжээ.

Тэгвэл хэрхэн бичих вэ?

Эсвэл дургүйцсэн, санал зөрсөн, талархсан, хүсэлтээ

илэрхийлсэн ... гэх мэт захидал бичих \ өнгө аясад

тохируулан бичнэ гэсэн үг\

зорилгоор

бичсэн захидал,

мэдээ, уриалга,

урилга,

танилцуулганы

жишээ

“Монголын

уран зохиолын

дээж” УБ 200

106, 107-р боть

3.2.5. Бичихдээ

ашиглах

баримт

мэдээллээ олж,

төлөвлөх

Тодорхой нэг сэдэвт тохируулан цуглуулсан багшийн

бэлтгэсэн материалыг унших. Уншаад төлөвлөх ажлыг

багаар гүйцэтгэнэ.

- Эхийн эхлэл, гол төгсгөл хэсэгт тохируулан

байрлуулах

- Эсвэл схем диаграмм, оюуны зураглал гэх мэт аргыг

хэрэглэн төлөвлөх

- Төлөвлөгөөгөө сольж хэлэлцэх

Багш сурагчдаар бичүүлэх сэдвүүдийн жагсаалт гаргаж өгнө.

Ингэхдээ сурагчид хосоор ажиллана.

- Сурагчид сэдвүүдээс сонгох

- Сэдэвтээ тохирсон материал цуглуулах

- Цуглуулсан баримт мэдээллээ цэгцлэн эхийн

хэсгүүдэд байрлуулах

- Хэрэгтэй мэдээллээ тодруулах, наадаг цаасан дээр

бичиж зөөж байрлуулах

- Сумаар заах, дугаарлах, тодруулах, жагсаалт гаргах

зэргээр үр дүнтэй ажиллах

- Цуглуулсан материал дээрх баримтын утгыг өөрийн

үгээр сольж бичих

Төлөвлөлтөө сайжруулахын тулд бусадтай солилцож

хэлэлцэх

Сэдвүүдэд

хамаатай

мэдээ

мэдээлэл,

сонин

сэтгүүлийн

хайчилбар,

зохиол

цуглуулах

Төрөлжсөн

эхүүд

Багшид өгөх санамж

Бичих сэдвээ сонгох болон санаагаа эргэцүүлэн бодох, бусадтай хэлэлцэх

Бичих сэдвээ сонгож сургахын тулд багш олон сэдвийн жагсаалтыг өгвөл зохино.

Тэгэхдээ эдгээр сэдвүүдтэй холбоотой баримт материалыг цуглуулсан байна. Багш

бидний хувьд өмнөх сургалтын үед хэрэглэж байсан төрөлжсөн эхийн сан байдаг тул

түүнийгээ хэрэглэнэ гэсэн үг. Эсвэл сурагчдаар гаргуулж болно. Энэ тохиолдолд

баримт мэдээллээ сурагчид цуглуулна.

Хүүхэд бүрийг оролцоог хангах, бие биенээсээ суралцах зэргийг бодолцож анги зохион

байгуулалтаа төлөвлөх хэрэгтэй. Энэ нь сургалтыг идэвхтэй явуулахад тус болохоос

гадна саад бэрхшээл учруулах тохиолдол ч байдаг. Чухам ямар нөлөө үзүүлэх нь

274

гагцхүү хэрхэн зөв зохион байгуулахаас л хамаарна. Хичээл бүхэнд тохирсон арга гэж

байхгүй. Гэхдээ сургалтаа үр дүнтэй сонирхолтой байдлаар зохион байгуулахыг хүсэж

байвал сурагчдыг аль болох чөлөөтэй ажиллах, даалгаврыг гүйцэтгэх боломжийг

харсан тийм зохион байгуулалтыг хийвэл үр дүнтэй. Энэ бүлэг сэдвийн хүрээнд хосоор

болон багаар ажиллуулбал үр дүнтэй. Багаар ажиллуулна гэдэг зөвхөн хэдэн хэсэгт

хувааж суулгаад л даалгавар гүйцэтгүүлэхийн нэр биш. Иймээс доор багаар

ажиллуулах зааврыг харууллаа.

Багаар ажиллуулахын тулд ширээнүүдээ багийн бүх гишүүн тойрч суухаар эсвэл хагас

тойрог маягтай суугаад самбар луу харахад саадгүй байхаар бодож өөрчилж болно.

Багийн зохион байгуулалт нь бүх сурагчийг хичээлд бүрэн оролцуулах, хамтарч

ажиллах чадварыг хөгжүүлэх, хамтарч шийдвэр гаргах зэрэг төлөвшлийн хувьд ч ач

холбогдолтой.

Багаар ажиллахад хэд хэдэн дүрмийг голчлон баримтална.

Цаг баримтална.

Багийн гишүүд бүгд адил тэнцүү оролцоотой байх

Багийн гишүүд бие биенээ заавал сонсох

Хариу үйлдэл үзүүлэхдээ багийн гишүүд бүгд оролцсон байх зэргийг анхаарна.

Багаар ажиллаж байх явцад зарим сурагч саналаа хэлэхгүй, зарим сурагч хэт

давамгайлах хандлагатай оролцдог. Үүнийг багш хөндлөнгөөс ажиглаж зөвлөгөө өгөх

юм уу эсвэл багийн дүрмээ гаргаж, түүнийг мөрдөх шаардлагатай.

Мөн зарим сурагч бусдад үзэл бодлоо тулгаж, бусдын үзэл бодлыг анхаардаггүй сурагч

ч бий. Энэ үед багш тухайн сурагчид байгаа сайн талыг сайшаагаад саар талыг нь

дагуулж хэлэх зэргээр асуудлыг шийдвэрлэнэ. Хэрвээ багийн үйл ажиллагаанд хүүхэд

идэвхгүй оролцоод байвал багш багуудыг оноогоор уралдуулах, оноо хасах, сайн

байвал нэмэх зэргээр идэвхжүүлэх хэрэгтэй. Учир нь тэд өөрөөсөө болоод бусдыгаа

сул гэсэн үнэлгээ авахуулахыг хүсэхгүй, бусад нь ч нэгэндээ зөв шаардлага тавьж

сурдаг.

Бичих төлөвлөгөө, ерөнхий зураглал, бүдүүвч гаргах, санаагаа холбох,

тэмдэглэл хийх, хэлэлцэх

Бүтцийн дагуу төлөвлөхийн тулд эхлээд төлөвлөх аргад сургах хэрэгтэй. Үүний тулд

төлөвлөх олон аргуудаас багш өөрөө сонгон сурагчдадаа таниулах хэрэгтэй.

Хүн аливаа зүйлийг эхлээд толгойдоо төлөвлөдөг. Тэгэхдээ тэр нь маш зөв

байдаггүй. Үүний тулд бичгээр төлөвлөж сурах нь чухал юм. Тиймээс төлөвлөлтийн

дараах аргууд байдгийг танилцуулна.

1. Схем диаграммын арга нь бичих зүйлээ төлөвлөн цэгцлэхэд хамгийн сайн арга

юм. Үүнд

Оюуны зураглал хийх, бүдүүвч схем / spider diagramm/

Босоо графикийн арга тус тус хамаарна.

2. Жагсаалт хийх арга нь:

Компьютер дээр төлөвлөлт хийх үед бичих зүйлийнхээ өмнө цэг, сум,

таван хошуу, зураас хийх, дугаарлах зэргээр хийдэг шиг тэмдэглэж

болно.

( Компьютерийн цэсэн дээр “bullets” гэсэн байдаг.)

275

Наадаг цаасан дээр бичих санаа бүрээ бичээд зөөж байрлуулах

байдлаар төлөвлөж болно.

Бичих санаагаа олох төлөвлөх агуулгын бүрэлдэхүүн хэсгийн хувьд сурах үйл

ажиллагааг хөтлөх явцыг сурагчдыг хос хосоор нь ажиллуулахаар бичсэн байгаа. Энэ

нь идэвхтэй сургалтын хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

Хосууд богино хугацаанд биелүүлэх бага хэмжээний даалгаврууд, эсвэл нэлээд их цаг

зарцуулах даалгаврыг хийнэ. Багш үйл ажиллагааны зохих шатанд нь хосуудад дараах

зөвлөгөөг өгөөрэй. Энд багш үе шат бүрт хугацаа зааж өгөхөө мартуузай.

1. Унш: Бие биенийхээ бичсэн зүйлийг унш, шүүмжил хяна.

2. Ярилц, хэлэлц: Уншсан төлөвлөлтийнхөө талаар хоорондоо ярилцаж хэлэлц.

3. Асуулт тавь: Бичсэн төлөвлөлтийнх нь талаар нөгөө хосдоо тодруулах асуулт

тавь.

4. Анализ хий: Нөгөө хосынхоо ажилд хамтран шинжилгээ хий.

5. Харьцуул: Бусдын төлөвлөж бичсэнтэй харьцуул.

6. Шалга: Өөрсдийнхөө хийснийг шалгаж, үнэлгээ дүгнэлт өг.

7. Дахин сайжруул: Бусдын хийсэн, хэлснээс санаа авч зас.

Хосоор ажиллуулахын давуу тал нь ялангуяа олон хүүхэдтэй ангид хичээлийн 40 минут

дээр сурагч бүрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөн туслах ажлыг хийх нь

багшид маш хүндрэлтэй тул хосоор ажиллуулбал цаг хугацааг хэмнэх, бүх сурагчийг

жигд оролцуулах, бичсэнээ ярилцах, тодруулах, задлан шинжлэх, харьцуулах, хянах

шалгах зэрэг өөр бусад үйл ажиллагааг хийлгэснээр сурагч гүн бат мэдлэг олж авах,

бүтээлч санаа олж авах, өөрсдийнхөө хийсэнд үнэлгээ дүгнэлт өгөх зэрэг бүтээлч үйл

ажиллагаанд суралцах, бие биетэйгээ хамтарч сурах, харилцаж сурах зэрэг маш олон

давуу талтай.

Ялгаатай дэмжлэг үзүүлэхийн тулд төлөвлөх аргыг бүрэн сураагүй хүүхдэд бичих

загвар өгөх арга буюу ямар бүтцээр бичих вэ? гэдгийг өгөх явдал юм.

Үйл явдлыг өрнүүлэх

Ямар үйл явдал байсан бэ?

Эхлээд …

Үүний дараагаар…

Тэгээд дараа нь …

Эцэст нь…

Үйл явдлыг хялбархан дүрсэлж байгаа суралцагчид ямар бүтэцтэйгээр бичих вэ гэдгээ

өөрсдөө шийдэж болно. Түүнчлэн багш сурагчдад тодорхой нөхцөл өгч бичүүлбэл илүү

сурагчдын бодох, тунгаах, эргэцүүлэх сэтгэлгээний чадварууд нэмэгдэнэ. Жишээ нь:

Хэрвээ чи аяллын тухай бичихээр төлөвлөлөө гэж бодъѐ. Тэгвэл байгалийн

үзэсгэлэнт газруудаар явсан аялал, зочид буудал хүртэлх аялал хоѐрын алийг

нь эхэнд нь бичих вэ?

Чи машинаа\ морио зарахаар боллоо гэж бодъѐ. Тэгвэл машины\ морины

гадаад, дотоод шинж болон санал болгох үнэ хоѐрынхоо алийг нь эхэлж бичих

вэ?

Чи дэлгүүр явж хоол хүнсний зүйл цуглуулахаар болжээ. Тэгвэл яаж төлөвлөх

вэ? Эхлээд шууд л хуучин авдаг зүйлсээ бичнэ. Эсвэл долоо хоногт идэх

хоолныхоо цэсийг гаргаад түүндээ тохируулан шаардлагатай материалыг авах

276

уу? гэх мэтээр асуудал дэвшүүлэн, түүндээ тохируулан төлөвлөж бичиж

сургана.

Багш бидний алдаа бол ямар нэгэн сэдэл, санаа өгөхгүйгээр шууд л “ За бич, төлөвлө”

гэх мэтээр өгдөг нь зарим нэг сул талыг дагуулдаг. Тухайлбал:

Шууд ингэж өгөхөөр хүүхэд мэддэг зүйлээ бичдэг тул сэтгэх шаардлага гарахгүй.

Магадгүй нэг зүйлийг хэд хэдэн хичээл дээр бичиж, улмаар залхуутай,

сонирхолгүй санагдаж болох

Багшийн өөрийн үнэлэмж буурах. Өөрөөр хэлбэл нэг л юмаа хийлгүүлээд

байдаг гэх өрөөсгөл ойлголт байдаг.

Мэдэхгүй болон тохиолдож болох зүйлтэй тулгаруулахгүй байгаа учраас

асуудлыг шийдвэрлэхэд идэвхгүй байх магадлалтай.

Танин мэдэхүйн хувьд ч хэрэгцээтэй зүйлээ олж авч чадахгүй байх

Өөрөөр хэлбэл зөвхөн төлөвлөж сурах нь чухал уу? Эсвэл бичихийн хамт сэтгэлгээ нь

хөгжих, амьдрах арга ухаанд суралцах, юмыг янз бүрийн аргаар танин мэдэх нь чухал

уу ? гэдгийг багш давхар бодолцож, хүүхдийг сургахад анхаарна.

Оюуны зураглал хийхэд сургах

Оюун ухаандаа зураглах нь оролцогч өөрөө санаа бодлоо илэрхийлэх, сурах арга

барилаа тогтоох, шинэ ажил хийх, хуучин ажлаа сайжруулах санаа гаргах асуудлуудад

бүтээлчээр хандахад тусалдаг арга юм. Сурагчдад юуг, яаж төлөвлөж байгаагаа

сургалтын явцад оюуны зураглал хийх замаар чадвар, бүтээлч сэтгэхүйгээ харуулах

боломж олгодог арга юм.

Оюуны зураглалыг зурахдаа дараах зарчмуудыг мөрдөнө. Үүнд:

Онцлог байх:

Оюуны зураглалын төвд үг бичих эсвэл дүрс зурах

Үгээр бус дүрсээр илэрхийлэхийг хичээх

Дүрсийг дор хаяж 3 өнгөөр будах

Таван мэдрэхүйг цочроохыг оролдох

Үг, дүрс, мөчрийг янз бүрийн хэлбэр хэмжээгээр зурах

Холбоостой зурах:

Зураас ашиглах

Өнгө будгаар ялгах

Тодорхой байх:

Мөчир бүр дээр зөвхөн ганц үг бичнэ.

Үгийг том үсгээр, дармалаар бичнэ.

Мөчрийн урт адил байна.

Мөчир салаалах бүрд улам нарийн зураасаар

зурна.

Дүрсийг ойлгомжтой зурах

Дэвтэр болон цаасыг хэвтээ чигт зураглалыг хийх

Үсгийг цэх босоо хэлбэрт бичих

Өөрт ойлгомжтой байх

Сурагчид бүрэн ойлгосон уу, эсвэл нэмэлт дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байна уу?,

сурагчид ойлгосон эсэх, мөн тэдэнд илүү мэдээлэл хэрэгтэй байгаа зэргийг шалгах

хурдан арга байх шаардлагатай. Үүний тулд дараах аргуудаас сонгон хэрэглэж болно.

277

Гэрлэн дохио

Хичээл дээр сурагчдад ногоон, шар, улаан гурван өнгийн картон цаас өгнө.

Хичээлийн аль ч үед хүүхдүүд энэ цаасаа өргөж хичээлийг хэрхэн ойлгож

байгаагаа харуулна.

Ногоон цаас хүүхдүүд хичээлийг сайн ойлгоод цааш суралцахад бэлэн

байгааг илтгэнэ.

Шар цаас дахиад жаахан туслалцаа хэрэгтэй байгааг харуулна.

Улаан цаас дахин зааалгах хэрэгтэй байгааг харуулна.

Багш сурагчдаа хараад тайлбараа өөрчлөх, даалгавраа түвшинд нь тааруулж

өгөх, тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд очиж туслах зэргээр ажиллана.

Бичих санааг олох, төлөвлөх нь хялбар чадвар биш тул сурагчид ойлгосон, эргэлзсэн,

жаахан дэмжлэг хэрэгтэй байгаа, огт ойлгохгүй байгаа гэрлэн дохионы арга, эрхий

хурууны аргуудыг ашиглан сурагчидтайгаа харилцаж болох юм.

Бичих зорилгоо сонгох

Бичих зорилгоо зөв сонгож төлөвлөснөөр өнгө аяст тохируулан үгээ зөв сонгох, бичих

хэлбэрээ сонгох, уншигчаа тодорхойлох зэргээ тооцоолж төлөвлөдөг. Иймээс бичих

зорилгоо тодорхойлохын тулд дараах аргыг хэрэглэж болно.

RAFT-ийн арга

R- Дүр (Role)

A – Уншигч ( Audence)

F – Хэлбэр хэв маяг ( Format)

T- Сэдэв ( Topic) дээр үндэслэж бичих арга

Багш сурагчдад бичүүлэхээр сонгож авсан сэдвүүдээ тодорхойлсон байна. Тэгээд энэ

үйл ажиллагааны үед анхаарвал зохих дөрвөн зүйл байдгийг тайлбарлана.

Бичигчийн дүр \ хэний өмнөөс\

Уншигч \ хэнд зориулж\

Хэлбэр хэв маяг \ хүүрнэх, дүрслэх, мэдээ, зарлал, уриалга \

Сэдэв \ямар зорилгоор\

Сурагчид багшийн өгсөн сэдвүүдээс сонгоно. Улмаар сонгосон сэдэвтэйгээ холбоотой

асуудлыг RAFT-ын хүснэгтийн дагуу хэлэлцэж төлөвлөнө. Жишээ нь:

R A F T

Багшийн өмнөөс

Сэтгүүлчийн өмнөөс

Малчин

Сурагчдад

Бүх нийтэд

Хотынхонд

Мэдээ

Уриалга

Сурталчилгаа

Мэдээлэх

Уриалах

Сурталчлах

Энэ төлөвлөгөөнийхөө дагуу багшийн заасан хугацаанд \15- 20 минут\ бичиж дуусгана.

Бичиж дуусгасныхаа дараа хосоор солилцох, ангийн хананд байрлуулан үзэсгэлэн

байдлаар гаргах зэргээр бусдадаа танилцуулж санал сэтгэгдлийг сонсож болно.

Сэдэвтээ тохируулан үгийн сонголт хийх

Үгийг сэдэв буюу зорилгодоо нийцүүлэн зөв сонгоно гэдэг ялангуяа бага ангийн

сурагчдын хувьд амаргүй. Зарим эцэг эхчүүд монгол хэлээр ярьж л байвал судлах

шаардлагагүй гэж үзээд гадаад хэлэнд анхаардаг тал бий. Тиймээс зарим сурагч

“орчуулгын” монгол хэлээр ярьдаг. Ялангуяа үгийн сонголтыг нь ажиглахад хот

хөдөөгийн ахуй хэвшлийн ялгаа заагаас болоод үг хэлний сонголт өөр өөр байгаа нь

ажиглагддаг. Ийм нөхцөлд багш та л монгол хэлээр зөв ярьж бичиж сургахад маш их

анхаарна.

278

Үгийг зөв сонгон хэрэглэж сурахад хүүхдээс үгийн баялаг сантай байхыг

шаардана. Үгээ буруу сонгон хэрэглэж байгаа тохиолдолд заавал засаж залруулах,

ойлгуулж тайлбарлах хэрэгтэйгээс гадна ойролцоо үгийн эгнээнээс тохиромжтой үгийг

тохиромжтой газар нь хэрэглэхэд анхаарах зэргээр боломжийг хайх хэрэгтэй. Жишээ

нь: Сайхан гэсэн санааг гаргахын тулд доорх үгсийг ямар тохиолдолд \ хүн, юм,

үзэгдэл\ хэрэглэх вэ? гэдгийг анхаарна. сэтгэл татам, хайр булаам, үзэсгэлэнтэй,

царайлаг, нүдэнд дулаахан, ялдам, хараа булаам, гуа сайхан, зүс сайтай, өнгө

төгөлдөр, хөөрхөн, нүд булаам, үзэмжтэй, гайхамшигтай, нүд дүүрэн ... гэх мэт

Мөн утгын ямар ялгаа байгааг анхаарч хэрэглэх хэрэгтэй.

Үгийг зөв сонгоход сургах нь хүүхдийг юманд ул суурьтай хандахад сургадаг тул дараах

зүйлд анхаарлаа хандуулаарай.

Үгийг онож сонгох үед хүүхдээс маш их тэвчээр шаардана. Учир нь тэд үгийг

хайх, утгаар нь зэрэглэх, сонгох зэрэг оюуны олон үйл хийх учраас тэр.

Толь бичигтэй сайн ажиллуулах

Тухайн үг өөр нөхцөлд ямар утга илэрхийлж байгааг шүүн тунгаах

Өдөр тутмын хэлний үг, хэлний уран дүрслэл хоѐр өөр гэдгийг ойлгуулах.

Өөрөөр хэлбэл үндсэн утга шилжсэн утга хоѐр өөр гэдгийг таниулах

Бичих зүйлээ хэнд зориулж байгааг сайн бодуулах

Ямар өнгө аясаар бичих вэ гэдгээ тооцоолохыг байнга сануулаарай.

Бичихдээ ашиглах баримт мэдээллээ олж төлөвлөх

Энэ чадварыг эзэмшүүлэх нь сурагчдын мэдээллийг боловсруулах чадварт сургах

алхам болно. Хамгийн гол нь энэ үед хүүхдийн үгийн баялгийг нэмэгдүүлэхэд

анхаарна. Тиймээс олсон мэдээллээ боловсруулан бичихдээ өөрийн үгээр болгон

бичихэд анхаарна. Эсвэл багш бичих бүтцийг өгч болно.

Ёсыг дагавал усыг уудаг гэх ѐс үгийн улбаа

Эрт цагт аян дайнд явсан аавын хөвүүд ус нутагтаа эсэн энх буцаж ирэхэд нэг л ээжийн

ганц хүү ирсэнгүй гэнэ ээ.

- Хүү минь хөнөөлтний суманд өртөв үү? Надад үнэнийг хэлээч! гэж сэтгэл нь сэглэрсэн эх

доголон нулимстай шалгаахад:

-Хүү чинь дайсныг дараад бидэнтэй хамт буцсан.. Харин зам зуураас унаа морио алдсан гэж бүгд

нэг амтай байжээ.

- Ангаж цангаж үхэв үү? Араатны саварт өртөв үү? Араас нь явж хайя гэж ахан дүүс нь

ятгахад мөнөөх эх:

- Хүүгийн минь морь олдохоо л нэг олдоно. Нэг л өдөр инээгээд орж ирнэ гээд эс тоодог

гэнэ ээ.

Үнэхээр гурван жилийн дараа хүү нь иржээ.

- Би алдсан мориныхоо мөрийг мөшгөсөөр явтал морь маань нэг намаг дотор уяатай байв.

Намаг хөлдөх цагт нэг богт чөмөг босоогоороо хадаалжээ. Тэрхүү богтсонд миний морины цулбуур

ороолджээ.

Тийнхүү аргамжигдсан морио олоод, ажил арилжаа хийж хөгжөөд, ахан дүүсийн гар цайлгах

бэлэгтэй ирсэн минь энэ дээ гэж хүү нь ярив гэнэ.

- Тийм ээ би богтос нохойд өгдөггүй, галд түлдэггүй, хог дээр хаядаггүй эх билээ. Тэгээд ч

хүүгээ хөл явгарахгүй гэдэгт итгэдэг байлаа. Би ѐсыг дагав. Хүү усыг уув:

Ёсыг дагавал

Усыг ууна гэдэг үнэн ажээ гэж эх ярьсан гэнэм.

Одоо бол энэ үгийг “ Тухайн газар ямар ѐс жаяг байна, түүнийг дага сахь” гэх утгаар хэрэглэх болж

279

дээ.

Хаан ч гэсэн хааны булчирхай хаядаггүй

Гуйлгачин ч гэсэн гуяны булчирхай иддэггүй

Хааны мах хамгийн хүндтэй ямбаны хоол тул дал дөрвөн өндрийг гэмтээлгүй ѐсоор нь эвдэх

учиртай бөгөөд булчирхайгаар нь нярай хүүхдийн хүйс дарж боовол гэм халгүй түргэн цөглөдөг

учир дээдлэх учиртай гэнэ. / Монгол ѐсноос/

Хүзүү, богт чөмөг, шаант чөмөг гурвын махны ширхэг онцгой учир дагуулан огтолдог учиртай гэнэ.

Хүүхдийн угаалгын найранд шаант чөмгийг чанаж тавьдаг ѐс байжээ. Угаалгын дараа шаант

чөмгийг ээжид нь мөлжүүлээд шагайг авалгүйгээр үе удам дамжуулан хадгалуулдаг аж.

/ Монгол ѐсноос /

Дээрх эх материалуудыг цуглуулсан байя гэж бодъѐ. Тэгвэл багш сурагчдыг цуглуулсан

материалаа ашиглаж бичиж сургахын тулд дараах байдлаар өгч болно.

Эхлэл хэсэгт: Монголчуудын зарим мах, ясыг хүндэтгэхтэй холбогдох ямар ямар

заншил байдгийг бичих

Гол хэсэгт: Богтосны учир холбогдлыг тайлбарлаж, хэрхэн хөнддөг талаар

тайлбарлах

Төгсгөл хэсэгт: Монгол хүн бүр ѐс уламжлалаа мэдэж, хүндэтгэлтэй хандахын

чухлыг сургамжлах

3.3 Санаагаа зохиож байрлуулан бичих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

3.3.1. Эхийн

бүтцийг

төлөвлөх,

төлөвлөгөөний

дагуу

ноороглон

бичих

Өмнөх бүлэгт цуглуулсан материал дээр тулгуурлан төлөвлөж

бичих тухай өгүүлсэн байгаа. Тиймээс сурагчдыг төлөвлөж бичиж

сурсан эсэхийг харахын тулд тодорхой сэдвийг зааж өгөх

- Өгсөн сэдвийн дагуу бүтцээ төлөвлөх

- Төлөвлөгөөний дагуу ноороглон бичих

- Бичсэнээ хянах, шалгах

Багш болон бусад нь төлөвлөлтөө хэрхэн сайжруулж

боловсруулах талаар дэвтэр дээр нь зөвлөж тайлбар бичнэ.

Ингэхдээ дараах шалгуурын дагуу зөвлөнө.

- Хэд орчим үгэнд багтаан бичихийг тодорхой зааж өгөх

- Санаагаа хэрхэн зөв байрлуулах

- Санаагаа дэмжсэн баримтыг хаана нэмж хэрэглэх

- Цогцолборын хэрэглээ нь хэр зөв байгаа

- Цогцолборуудын холбоосын хэрэглээ нь зөв эсэх дээр

- Эхлэл төгсгөлийг зөв хийсэн эсэх дээр тус тус зөвлөгөө

өгсөн байна.

Төлөвлөснийхөө дагуу бичиж чадаж байгаагаа харуулахын тулд

дээрх зөвлөгөөг дагана.

Сурагчид багшийн зөвлөгөөг уншаад бичсэнээ дахин хянана.

Сурагчдын

бэлтгэсэн

төлөвлөгөөнүүд

Үнэлгээний

шалгуурыг

харуулсан хүснэгт

3.3.2. Үйл

явдлыг

өрнүүлэн бичих

Үйл явдал хэрхэн өрнөснийг мэдэхийн тулд тодорхой эх дээр

задлан шинжилгээ хийнэ. Үүний тулд

- Сурагчид хос хосоороо эхийн үйл хөдлөлийн дэс дараа

болон дүрүүдийн тухай ярилцаад, жагсаан бичих

- Хамгийн их сонирхол татсан хэсэг, дүрийг сонгон, яагаад

сонирхолтой санагдсанаа тайлбарлан бичих үйлийг бие

Сохирхолтой үйл

явдалтай эсвэл

дүртэй богино

хэлбэрийн уран

зохиолын эх

280

даан хийнэ. Тухайлбал: Ямар сэтгэгдэл төрсөн, юу

бодогдсон, юу төсөөлөгдсөн талаараа тайлбарлан бичнэ.

Үүний дараа сонирхол татсан хэсэг, дүрээ дараах

асуултын дагуу өрнүүлэн бичнэ.

Хэрвээ би тэр хүний дэргэд байсан бол?

Тэр үйл явдлыг харсан бол?

Тэр хүний оронд байсан бол? Юу хийх вэ? Ямар үг

хэлэх вэ? Ямар шийдвэр гаргах вэ? Ямар зөвлөгөө

өгөх вэ? гэдгийг төсөөлөн бодож бичих

- Унших чадвараа харуулахын тулд уншсан эхийн утгаас

үүдэн үйл явдлын орчин \эхийн орчин\ болон баатрын

гадаад байдлыг төсөөлөн, дүрсэлж бичих

Энэ чадварыг бататган өөрийн болгохын тулд

- Эхийн бүтцийг гүйцээн бичих

- Тулгуур үгийг ашиглан өрнүүлэх

- Өгөгдлийг гүйцээх

- Тодорхой өгөгдөл\ нөхцөлийн дагуу өрнүүлэн бичих

- Зураг хараад үйл явдлыг өрнүүлэн бичих, төгсгөх

- Үйл явдалд тохируулан юмсын болон орчны дүрслэл нэмж

бичих

Эхлэл бүхий эхийн

хэсэг

Гол хэсэг бүхий

эхийн хэсэг

Төгсгөл хэсэг

бүхий эхийн хэсэг

Үйл явдал бүхий

зураг

Тодорхой нэг

сэдвийн дор өгсөн

тулгуур үг бүхий

тараах материал

3.3.3. Эхийн

хэсгийг холбон

бичих (холбох

хэрэглүүр

ашиглах)

Онцолсон холбох хэрэглүүрүүд өгүүлбэр эсвэл цогцолборын алийг

нь холбодог талаар мэдэхийн тулд батална.

- Дараалал заасан: Эхлээд, дараа нь, эцэст нь, тэгээд..

- Цаг хугацаа заасан: Хожим хойно, хэсэг хугацааны дараа,

тэр үед, заримдаа, яваандаа

- Эсрэгцүүлсэн утгатай: Гэвч, гэлээ ч, харин

- Ахиулсан утгатай: Түүгээр ч барахгүй, түүнчлэн, тэр

байтугай гэх мэт

- Учир шалтгаан заасан: Тийм учраас

- Харьцуулсан: Тэрэн шиг, түүн лүгээ адил гэх мэт

Эдгээр холбох үг ямар утга илтгэж байгааг тодорхойлно.

- Эхийн хэсгүүдийн хооронд орхисон холбох үгийг нөхөх

- Ойролцоо утгатай холбох үгээр солин найруулах

- Өгсөн холбох үгүүдээс эх, өгүүлбэрт нөхөх

- Эх, өгүүлбэрийн утгаас холбох үгийг таамаглан бичих

- Холбох үгийг хэрэглэснээр утгад гарч буй өөрчлөлтийг

тайлбарлах

- Өөр өөр байранд зөөх, утгад өөрчлөлт гарч байгаа эсэхийг

ажиглах

- Холбох үгийг оролцуулан өөр нөхцөлд өгүүлбэрт, эхэд

оруулж хэрэглэх

Цогцолбор болон

өгүүлбэрийн

доторх холбоос

бүхий эхийн хэсэг

Холбоосыг орхиж

бичсэн эхийн хэсэг

“Монголын

хүүхдийн уран

зохиолын дээж” I,II

дэвтэр, УБ,2009

“Дэлхийн хүүрнэл

зохиолын дээж”

УБ, 2012

Богино үлгэр,

өгүүллэгүүд

281

3.3.4. Бичихдээ

төсөөлөн бодох

чадвараа

ашиглах

(өнгөрсөн,

ирээдүй цагт,

үлгэр, зөгнөлт)

Төсөөлөх гэдэг ямар үйл болохыг ойлгуулахын тулд

- Утгыг өөрийн үгээр тайлбарлах

- Толь бичиг ашиглах, өөрийн тайлбартайгаа харьцуулж

ойлгох

- Багшийн өгсөн тодорхой нөхцөлийг хэрхэн төсөөлж

байгаагаа бичих. Төсөөлөхдөө нүдэндээ харна гэдгийг

анхаарах. Багш дараах нөхцөлийг бүх сурагчийн нүдийг

аниулаад, маш тайвнаар юуг төсөөлөхийг хэлнэ. Сурагчид

багшийн хэлснийг нүдэндээ төсөөлж харна.

- Жишээ нь: Нүдээ аниад төрсөн өдрөө яг одоо тэмдэглэж

байна гэж төсөөл.

- Ямар орчин нөхцөлд байна? Гэртээ, ресторан, гадаадад ...\

Төрсөн өдрийн ширээн дээр тань юу юу байна? Ойр дотны

хүмүүсийн хандлага харилцаа ямар байна?, Ямар бэлэг

авч байна?

- Дараа нь төсөөлснөө бичих, танилцуулах

Энэ мэтээр төсөөлөх чадвараа бүрэн эзэмшихийн тулд дараах

үйлүүдийг хийх

- Тодорхой үйл явдлыг \ хүсэж мөрөөдөж явдаг зүйл ч байж

болно\ төсөөлөн бичих

- Хөгжим сонсоод юу төсөөлснөө бичих

- Эгзэгтэй хэсгээс нь тодорхой нөхцөл өгч тэгсэн бол яах

вэ? гэх мэтээр үйл явдлын чиглэлийг өөрчлөх асуулт тавьж

төсөөлөн бичих

- Өгөгдсөн үгүүдийг уншаад юуны тухай төсөөлөл бууж

байгаагаа бичих

- Зөгнөлт богино зохиол бичих \ ном гэж огт байхгүй болоод

бүх юм цахимжвал яах вэ?\ гэх мэтээр өөрсдөө сэдвээ

олно.

Мөрөөдөж,

төсөөлж байгаа

зураг

Очиж үзээгүй

газраа хэрхэн

төсөөлж байсан

тухай яриа, бичлэг

Гончигсумлаа

“Хүүхдэд

зориулсан

төгөлдөр хуурын

аяз”

Бодол

Ботго

3.3.5.

Сэтгэгдэл,

мэдрэмжээ

илэрхийлж

бичих

Хэр ойлгож уншив гэдгээ харуулахын тулд

- Уншсан, сонссон, харсан зүйлээсээ сэтгэл хөдөлгөсөн үг,

өгүүлбэр, хэсэг, үйл явдлыг сонгох

- Яагаад сонгосон шалтгаанаа тайлбарлах

Мэдэрснээ харуулахын тулд

- Уншиж, үзэж, харж, сонсож байхад оюун ухаанд чинь ямар

дүр зураг буув?

- Уншиж, үзэж, харж, сонсож байхдаа цааш юу болох бол

гэж таамаглав?

- Тухайн үйл явдлын талаар өөрсдөд ямар санаа бодол

төрөв?

- Уншиж, сонсож, харж байхад санаанд чинь өөр ямар нэг

үйл явдал тохиолдсон зүйл, болсон явдал, сонссон

дуулсан юм санаанд чинь оров уу?

- Чамд ямар сэтгэгдэл төрөв? /талархах, үзсэн ядах, жигших,

зэвүүцэх, итгэмээргүй .. г.м /

- Ямар мэдрэмж төрөв? / ... юм шиг, ...юмтай адилхан, ...

юм болж байсан шиг гэх мэт /

- Ямар дүгнэлтэд хүрэв? Юуг ухаарч ойлгож авав? Гэх мэт

асуултад хариулж бичих

Өөрийн бодол санаа, сэтгэгдлээ илэрхийлж сурахын тулд дараах

282

үйлүүдээс сонгон хийх

- Зураг хараад сэтгэгдэл мэдрэмжээ илэрхийлэн бичих

- Дуу, хөгжим сонсоод сэтгэгдэл мэдрэмжээ илэрхийлэн

бичих

- Хэн нэгний яриаг сонсоод сэтгэгдэл мэдрэмжээ

илэрхийлэн бичих

- Бодит хүмүүсийн амьдралын түүх замналыг уншаад

сэтгэгдэл мэдрэмжээ илэрхийлэн бичих

- Үзсэн харсан зүйлийнхээ талаар сэтгэгдэл мэдрэмжээ

илэрхийлэн бичих

- Хурал цуглаан уралдаан тэмцээнд оролцсон сэтгэгдэл,

мэдрэмж ... гэх мэт

3.3.6. Хөрөг

дүрийн

онцлогийг

дүрслэн бичих

Хөрөг дүрийн талаар ойлголттой болохын тулд

- Хөрөг дүр бүхий эх унших

- Эсвэл зураг харж ажиглах . Ингэхдээ:

- Хүн бусдаас ямар онцлогтой байна?

- Гадаад дүр төрх нь ямар байна ?

- Хувцас хэрэглэл нь ямар байна?

- Ямар хөдөлгөөн хийж байна?

- Ямар орчинд амьдарч байна?

- Ямар зан араншинтай байна?

- Хэнтэй юутай адилхан байна?

- Өгүүлэгч уг байдлыг хэрхэн мэдэрсэн байна? гэдгийг

анхаарч тэмдэглэх, загварчлах \Оюуны зураглал хийх\

Мэдлэг ойлголтоо бататгахын тулд

- Уншсан зүйлээсээ хөрөг дүрийг ялган бичих

- Зураг хараад хөрөг дүрийг дүрслэн бичих

- Бусдынхаа хөргийг дүрслэн бичих. Дүрслэн бичсэнээ

уншиж, хэн болохыг таах

- Карт эвлүүлэн тоглох / хүний зураг, түүнийг хөрөглөж

бичсэн картууд/

- Ямар нэг танихгүй хүний тухай бусдын ярьснаас ямар хүн

болохыг төсөөлөн, дүрсэлж бичих

Хөрөг дүрийг бичиж сурч байгаагаа харуулахын тулд

- Хамгийн хайртай дотно хүмүүсийнхээ талаар хөрөг бичих,

Ингэхдээ уншсан эх дээрээ суурилах \хэлбэр бүтэц, утгыг

дуурайж болно, бас санаа авч болно.

Хөрөг зураг

Хөрөг дүрслэл

бүхий эх

Хөрөг дүр бүхий

зохиолыг дуурайн

бичсэн бүтээл

Хүний зураг бүхий

карт болон

хөрөглөж дүрслэн

бичсэн карт

3.3.7. Санааг

холбож

үргэлжлүүлэх-

дээ ба, бөгөөд,

бас, түүнчлэн

гэсэн

холбоосыг

солин

найруулах

Өгүүлбэрийн доторх холбоосын талаар мэдлэг, ойлголттой

болохын тулд эдгээр холбоосын ялгааг цогцолборын холбоостой

харьцуулах

- Ба, бөгөөд, бас, түүнчлэн гэсэн холбоос бүхий эх, өгүүлбэр

өгч эдгээр холбоос ямар утга илтгэж байгааг ажиглуулах

- Дараа нь энгийн өгүүлбэрүүд өгч тохирох үгээр холбож

бичих

Мэдлэг ойлголтоо бататгахын тулд

- Өгсөн холбоос үгүүдээс өгүүлбэрт нөхөх

- Холбоо үгийг оролцуулан өөр нөхцөлд өгүүлбэрт, эхэд

оруулж хэрэглэх

- Эх, өгүүлбэрийн утгаас холбоосыг таамаглан бичих

- Холбоосуудыг солин найруулах

Бүтцийн

хэсгүүдийг

холбосон холбоос

бүхий эх

Ба, бөгөөд, бас,

түүнчлэн гэсэн

холбоос бүхий

өгүүлбэрүүд

283

- Гарч буй утгын өөрчлөлтийг тайлбарлах

Эдгээр холбоосыг зөв хэрэглэж чаддаг болсноо харуулахын тулд

холбоосуудаас сонгон хэрхэн хэрэглэх талаар санамж, плакат

хийх

Багшид өгөх санамж

Эхийн бүтцийг төлөвлөх, төлөвлөгөөний дагуу ноороглон бичих

Дээр сурах үйл ажиллагааны хэсэгт өгүүлснээр энэ хэсэгт сурагчдын өөрсдийнх нь үзэл

бодлоо илэрхийлэх, зохиох, төсөөлөх, дүрслэн бичих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн

сэдэв өгч төлөвлүүлэх, төлөвлөснийхөө дагуу бичиж байгаа эсэхэд анхаарна. Гэхдээ

хэрэгтэй баримт материалыг нэмж болно. Үлгэрлэвэл:

Орон гэргүй хүүхдүүдэд туслах аян өрнөж байна гэж бод. Тэгээд чи ангийнхаа хүүхдүүд,

эцэг эхийг уриалаад аянд хандив өргөхөөр болжээ. Тэгвэл чи аянг бүх хүнээр

дэмжүүлэхийн тулд хэрхэн төлөвлөж бичих вэ? Хэрэгтэй материалаа хаанаас яаж

цуглуулах вэ?... гэх мэт

Сурагчид бие биедээ зөвлөх

Сэдвийг бүрэн ойлгохгүй байгаа болон сайн ойлгож байгаа суралцагчдын аль алинд нь

нэгэн зэрэг туслах арга бол тэд бие биедээ зөвлөх арга юм. Өрнүүлэн бичих, төсөөлөн

бичих, дүрслэн бичих үйлийн үед багш сурагчдад зөвлөн туслахаас гадна дэвтрийг нь

солилцуулж, шүүмж бичих, зөвлөгөө өгөх, сайжруулах саналаа хэлэх зэргээр хамтран

ажиллуулбал илүү үр дүнтэй байх болно.

Гэхдээ багш дээрх аргуудыг хэрэглэхийн зэрэгцээ тэдэнд багшийн туслалцаа байнга

хэрэгтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Учир нь тэд сурах барилаа олох гэж байгаа

хүмүүс. Тиймээс багш сурах арга барил нь тогтож яваа, сурах барилаа огтоос олохгүй

байгаа сурагчдаа ажиглаад тэдэнд тохирох аргыг сонгоно.

Өрнүүлэн бичих

Өрнүүлэн бичихэд сургахын тулд эхлээд сурагчдын уншаад ойлгох чадвар сайн байх

хэрэгтэй. Учир нь өрнүүлэн бичихэд өмнөх үйл явдлын утга учрыг алдагдуулахгүйгээр

цааш үргэлжлүүлэх тул эхлээд ямар үйл явдал дүрслэгдэв?, ямар ямар дүр гарч

байна? гэдгийг бичиж ярилцсаны эцэст сурах үйл ажиллагаа хэсэгт байгаа асуултын

дагуу өрнүүлэн бичүүлэх хэрэгтэй. Ер нь бага ангийн сурагчдад сурах арга барил

эзэмшүүлэхийн тулд дагуулан хийх, өмнө уншсан эх дээр суурилан дуурайн хийх,

асуултаар хөтлөх зэргээр дадалд сургана.

Мөн өрнүүлэн бичнэ гэдгийг ойлгохгүй сурагчид байвал хичээлийн зохион байгуулалтаа

өөрчилж, хосоор хийх, багаар ажиллах аргазүйг сонгож ажиллавал илүү үр дүнтэй.

Марафон бичлэгийн аргаар богино өгүүллэг бичих

Энэ нь өгүүллэгийг бусдын санаа бодлоос ургуулан бичих арга юм. Логик сэтгэлгээг

хөгжүүлэх, мэдээллийг ойлгож хүлээн авах, мэдээллийг ойлгомжтойгоор дамжуулах,

хамтран ажиллах чадварыг хөгжүүлнэ.

Багш бичих сэдвүүдийг бэлтгэсэн байна. Багш сэдвийн жагсаалтуудаас сурагчдаар

хэлэлцүүлээд аль сэдвээр бичихээ сурагчид шийдсэн байна.

Тэгээд ангийн ширээнүүдийг дамжуулахад амар буюу дөрвөлжин хэлбэрээр

засна.

Тэгээд багш үйл ажиллагааны дүрмийг танилцуулна. Дүрэм нь:

284

Хугацаа эхлэнгүүт бүх сурагч сэдэвт тохируулан зохион бичлэгийнхээ эхлэл

хэсгийг бичнэ. Энэ нь цааш амархан үргэлжлэх боломжтой байна гэдгийг багш

анхааруулна.

Багшийн дохиогоор дуусган дараагийн сурагчдадаа нар зөв тойруулан

дамжуулах замаар өөрийн материал өөр дээрээ эргэн иртэл бичвэр

үргэлжлүүлнэ. Гэхдээ хүүхдүүд ирсэн зохион бичлэгийг уншиж байж

үргэлжлүүлэн бичнэ. Хэтэрхий олон сурагчтай бол багаар ажиллуулж болно.

Сурагч өгүүллэгээ уншаад төгсгөлийг гүйцээх, гарчиг өгөх зэргээр бүтээлчээр

ажиллана.

Багш бичиж эхлэхээс өмнө дараах зүйлийг бүх сурагчдад анхааруулах ѐстой.

Шилжүүлэх дохиогоор дараагийн сурагчдаа өгөх

Ирсэн зохион бичлэгийг хүүхэд бүр заавал уншиж байж үргэлжлүүлэн бичнэ.

Бусдын санаа бодлыг хүндэтгэн хүлээн авч үргэлжлүүлэх

Цэвэр гаргацтай бичих

Асуух тодруулах зүйл гарвал гараа өргөнө.

Бүх сурагч өөрийн материалаа авч хянаж, зассаны дараа хананд байрлуулах,

бүтээлийн үзэсгэлэн гаргах зэргээр сольж унших боломж гаргана.

Эхийн хэсгийг холбон бичих

Эхийн гадаад холбох хэрэглүүрийн тухай заахад магадгүй өгүүлбэрийн доторх холбох

үгтэй зэрэгцүүлэн заах нь үр дүнтэй байж магадгүй. Учир нь зарим сурагч төстэй хоѐр

ойлголтыг зэрэгцүүлэн баримт жишээн дээр тайлбарласнаар ялгааг маш хурдан

ойлгох нь бий.

Багш холбоосыг заан таниулж байгаа үедээ цогцолбор, өгүүлбэрийн ялгааны тухай

ойлголтыг маш сайн өгөхийн зэрэгцээ ялангуяа цогцолборыг бичигт догол мөрөөр зөв

илэрхийлж бичиж сургахад анхаарах хэрэгтэй.

Мөн эх, өгүүлбэр зохиох дасгалыг сайн хийлгэх хэрэгтэй. Яагаад гэвэл зарим сурагч

утгаар нь нөхөх, сонгох зэрэг ойлголтын түвшний даалгаврыг сайн гүйцэтгэдэг мөртлөө

өөрөө онож хэрэглэх даалгавар гүйцэтгэх тал дээр маш их алддаг.

Бичихдээ төсөөлөн бодох чадвараа ашиглах

Хэрэв зарим сурагч төсөөлж чадахгүй бол төсөөлөх аргыг багш таниулах хэрэгтэй.

Ингэхдээ

Нэгдүгээрт:

Өөрийгөө гадна талаасаа төсөөлөх арга. Өөрөөр хэлбэл өөрийгөө хөндлөнгийн

нүдээр \ өөр хүн чамайг харж байна гэж бодох\ харж байгаагаар төсөөлөх.

Хэрвээ хэн нэгэн таны баяр баясгалантай байгаа тэр дүр төрхийг гаднаас тань

харахад та ямар харагдах вэ? Мэдээж урам зоригтой, баяр хөөртэй, хурдан

шаламгай хөдөлгөөнтэй, баяр баясгалантай, аз жаргалтай, гоѐ ганган ....

харагдана. Яг түүнийгээ төсөөлөх.

Хоѐрдугаарт:

Өөрийгөө дотор талаасаа төсөөлөх. Хэрвээ та хүссэнээр чинь бүх юм болж

байгаа тохиолдолд танд ямар мэдрэмж төрөх вэ? Мэдээж маш сайхан ааштай,

сэтгэл өндөр, өөртөө итгэлтэй, өөрийн үнэлэмж маш өндөр, эрч хүчтэй, хүсэл

эрмэлзлээр дүүрэн байна, түүнийгээ мэдэрч, төсөөлөх хэрэгтэй.

Багш төсөөлөн бичих чадварыг эзэмшүүлснийхээ дараа өрнүүлэн бичих, дүрслэн бичих

үйлүүдийг хийлгэж болно. Тиймээс төсөөлөх чадварыг эхлээд хөгжүүлэхийн тулд

285

дараах аргыг туршиж болно.

Ургуулан бодож, санаандаа төсөөлөх

Харааны төсөөллөөрөө өөрсдийн төлөвлөгөө, санаа бодлоо хөгжүүлж чаддаг. Энэ

арга нь багаараа суралцахад бүр өгөөжтэй байдаг.

Заавар:

1. Сэдвээ танилцуулна. Хичээлийг бүтээлч болгох үүднээс тэднийг санаандаа

жинхнээсээ төсөөлөх хэрэгтэй гэдгийг анхааруулна.

2. Оролцогчдыг нүдээ аниад тайван байдлаар болж буй үйл явцыг бодохыг зөвлө.

Үр дүнд хүрэхийн тулд бүдэг гэрэл, намуухан хөгжим тавих хэрэгтэй.

3. Дараа нь тэднийг нүдээ аньсан хэвээрээ өөрсдийн унтлагын өрөө, гэрлэн

дохионы өөрчлөлт, эсвэл борооны дуслын дуу чимээ зэргийг дүрслэн,

санаандаа төсөөлж, нүдэндээ харахыг хүс.

4. Тэднийг ийнхүү алжаалаа тайлсны дараа өөрсдийнхөө ирээдүйн төсөөллийг

дүрслэн бүтээхийг хүс. Дунд ахлах ангийн сурагч , найз нөхдийн хүрээ, гэр бүл,

амжилт, оюутан ахуйн сургууль, орчин, хамгийн ихээр очихыг хүсэж буй газар

... гэх мэт

5. Эдгээр дүрслэлийг бүтээхийн тулд сурагчид өөрсдийнхөө төсөөллийг харах

бололцоотой нам гүм орчинг бий болгох хэрэгтэй. Энэ үед бүхий л мэдрэхүйг

ашигласан эсэхийг хянах дараах асуултыг тавь. Төсөөлөл тань юутай адилхан

бэ?, Та хэнийг харсан бэ? Тэд юу хийж байна?, Ямар дуу авиа сонсогдож

байна? Ямар үнэр мэдрэгдэж байна? ... гэх мэт

6. Төсөөлөн дүрсэлж дууссаны дараа багийн гишүүдэд өөрсдийнхөө төсөөлсөн

дүрслэлээ эргэн санаж бичих даалгавар өгөх хэрэгтэй.

7. Оролцогчдыг жижиг бүлэг болгоод төсөөлсөн дүрслэлээ хэрхэн бий болгосон

туршлагаа солилцохыг хүснэ.

8. Магадгүй сурагчид бусдын ярианаас сонссоноороо, мэдээллийн хэрэгслээр

харсан зүйлээсээ гэх мэт бичих, ярих нь сурагчдын хийсвэрлэх сэтгэлгээг

хөгжүүлэх сайн талтай.

Хөрөг дүрийн онцлогийг дүрслэн бичих

Хөрөг дүр гэдгийг баатрын гадаад дүр байдал гэж ойлгож болно.

- Дүрслэн бичих, төсөөлөн бичих, өрнүүлэн бичих чадваруудыг эзэмшүүлэхэд

урлагийн хичээлүүдтэй маш сайн холбож зураг харуулах, хөгжим сонсгох,

зуруулах зэргээр сонирхолтой байдлаар заах хэрэгтэй. Үүний зэрэгцээ багш

онолын зарим нэг ойлголтыг сурагчдын нүдэнд ил харагдахаар байрлуулах.

Ингэхдээ загвар жишээтэй байвал илүү үр дүнтэй.

Хөрөг дүрийг бичихээс өмнө сурагчдаар бичих хүнийг сонгуулах

Түүнийхээ талаар баялаг материал цуглуулахад анхаарлаа хандуулаарай.

Шууд бичихэд хэцүү учир эхлээд хөрөг дүрийг дүрсэлсэн эх зохиол уншуулж

өмнөх мэдлэгийг сэргээн сануулна.

Тэгээд ямар онцлогтой байгааг ажиглуулна. Дараа нь гадаад, дотоод шинжийг

ялгуулан бичүүлнэ. Эсвэл хөрөг дүрийг уншаад дүрслэлийн дагуу зураг зуруулж

болно.

286

Мөн хөрөг зураг харуулж бичүүлж болно. Энэ үед сурагчид анги нийтээр ижил

зүйлийг хийх тул дууссан сурагчдыг уншуулах явцад сурагчид биенээсээ

суралцах, санаа авах, хэнийх нь сайн болсныг дүгнэх зэргээр сурах арга барил

олж авахад тустай. Гэхдээ зургийг өнгөтөөр харуулбал сурагчид дүрслэн

бичихэд тус дөхөм болно. Учир нь царайны төрх байдал нарийн сайн

ажиглагдана. Сурагчдад сонин сэтгэгдэл, санаа төрүүлнэ.

Үүний бас нэг хувилбарт арга бол зураг харуулан хөрөг зохиох арга юм.

Энэ нь янз бүрийн хүмүүсийн зургийг ажигласны үндсэн дээр сонголтоо хийж зохиох

арга юм.

Сурагчдын сэтгэлгээг хөгжүүлэх, ажиглах, нэгтгэн дүгнэх, дүрслэн бичих, сонсоод

ойлгох, тогтоох чадваруудыг хөгжүүлдэг онцлогтой. Энэ аргаар бичихэд:

Багш самбарт хэд хэдэн хүний зургийг байрлуулсан байна.

Сурагчид зургуудыг анхааралтай ажиглаад сонголтоо хийж, түүнийгээ нууцална.

Өөрөөр хэлбэл аль зургийг сонгосноо нууна гэсэн үг.

Сонгосон хүнийхээ тухай бичнэ. Тэгэхдээ тухайн хүний гадаад дотоод шинжийг

дүрслэн бичнэ.

Бичиж дуусгаад өөрийнхөө бичсэн хөрөг дүр бүхий бичлэгээ уншина. Бусад нь

анхааралтай сонсоод хэн болохыг таана.

Хэрэв харуулах зураг байхгүй бол сурагчдыг хоѐр хэсэгт хуваан өөд өөдөөс нь

харуулан суулгана. Тэгээд эсрэг багийн хэн нэгнээс сонгож бичүүлж болно.

Гэхдээ бусдыг үл хүндэтгэсэн ямар нэг байдал гаргаж болохгүйг анхааруулна.

Бичиж дууссаныхаа дараа баг бүрийн гишүүд ээлж ээлжээр уншиж, эсрэг талын

хүүхдүүд таана. Аль баг хамгийн олон хүнийг тааснаар нь шалгаруулалтыг хийж

болно.

Удирдамжийн дагуу дүрслэн бодож хөрөг бичих арга

Сурагчдын амьдралын туршлага, төсөөлөлд тулгуурлан бичдэг арга юм. Энэ аргаар

хичээллэхэд дараах зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

1. Бүх бодол санаагаа төвлөрүүлж дүрслэн бодох

2. Бодол санаа мэдрэмж, төсөөллөө илэрхийлэн бичих

Багш ангид чив чимээгүй орчинг бүрдүүлэхийн тулд сурагчдыг нүдийг аниулан ширээ

дэрлүүлэн хэвтүүлнэ. Тэгээд хэд хэдэн удаа маш тайвнаар амьсгалахыг анхааруул.

Тэгээд багш удирдамжийг маш тайвнаар, намуухан дуугаар уншиж өг. Нэг удирдамжаас

нөгөө удирдамж руу аажим шилжүүл. Ингэж шилжих хооронд дүрслэн бодох хугацаа

өгнө. Асуулт асууж болохгүй, зөвхөн бодолдоо дүрсэлнэ гэдгийг эхэнд нь сайн

ойлгуулсан байх хэрэгтэй.

Жишээ нь:

287

Өөртэй чинь өдөр болгон тааралддаг нэрийг нь мэдэхгүй хүн байна гэж бод.

Тэр хүний гадаад төрхийг дүрслэн бод. Одоо өөрт чинь харагдаж байна уу? Тэр

одоо яг хаана байна? Тэр хүнтэй тааралддаг газрынхаа 3 онцлог шинжийг сана.

Ямар чимээ сонстож байна? Тэр хүнээс, тэр газраас ямар үнэр үнэртэж байна?

гэх мэтээр удирд. Энэ удирдамжийн дагуу бичсэн эхийг жишээ болгон

хавсаргая.

Манай орцны жижүүр

Би өдөр бүр хичээлдээ явахдаа нэг эмэгтэйтэй тааралддаг. Тэр хүн бол зүс

таних, нэрийг нь үл мэдэх, орц цэвэрлэдэг эмэгтэй. Нас 30 орчим. Дунд зэргийн

нуруутай. Шар царайтай. Давхраатай нүдтэй.

Намайг гэрээс гарахад байнга л орцны хавь, эсвэл шатны хог шороог цэвэрлэж

байдаг. Тэр үргэлж л цэнхэр халаад, саарал ноосон малгай, цагаан бээлий

өмсчихсөн, гартаа шүүр, хогийн гаргуул барьчихсан ширр ширр хийтэл

цементийг шүүрдэж зогсдог. Ойр орчимд нь чийг, эсвэл бужигнасан шороо

үнэртдэг.

Хөрөг дүрийн тухай онолын ойлголт

Дээрх онолын ойлголтыг зөвхөн багшид зориулсан болно. Харин хүүхдээр хөрөг дүр

бичүүлэхдээ хялбарчилж алийг нь оруулж бичүүлэх вэ гэдгээ багш шийдээрэй.

Энэ онолын ойлголтыг хялбаршуулж, шалгуур болгон гэр бүлийнхээ хэн нэгний хөрөг

бичүүлэх даалгаврыг бие даалган хийлгэж ч болно.

Санааг холбож үргэлжлүүлэхдээ ба, бөгөөд, бас, түүнчлэн гэсэн холбох үгийг

солин найруулах

Эхийн болон өгүүлбэрийн доторх холбох үгийг хэрхэн хэрэглэж байгааг хянахын тулд

дараах аргуудаар явцын үнэлгээ хийж болно.

Жижиг цагаан самбар

Хүүхэд бүр жижиг самбар ашигласнаар багш сурагчдаас бүгдээс нь асуултынхаа

хариултыг авч болно. Хэсэг хугацааны дараа сурагчид хариултаа өргөнө. Буруу

хариултуудыг дахин хэлэлцэж зөв хариултуудыг тайлбарлана. Сурагчид ямар хариулт

өгөхөө мэдэхгүй байвал асуултын тэмдэг тавих юмуу эсвэл уг асуултад хэр хариулсан

тайлбараа өгч болно. Ийм хурдан арга нь хүүхдүүдийн ойлгохгүй, чадахгүй зүйлийг

ойлгуулахын тулд багш яриагаа тааруулах, асуултаа өөрчлөх боломж өгдөг.

Хүн бол нээж дуусашгүй ертөнц. Тиймээс хүнийг нээн харуулж чадах бичвэр бол хөрөг бичих,

дүрслэх юм. Үүний тулд дүр төрхийг нээж чадахуйц үг яриаг олж чадах чих, уг хүнийг

тодорхойлох нарийн зүйлийг олж харах нүд хэрэгтэй. Хөрөг дүрийг бүтээхдээ дараах зүйлийг

анхаарна.

Тухайн хүний гадаад төрх байдал, хувцас хэрэглэлийг дүрсэл.

Зан чанар, онцлог хөдөлгөөнийг дүрсэл

Тухайн хүний ажил мэргэжлийн талаар дүрсэл.

Түүний дадал зуршлын талаар дүрсэл.

Амьдралын зорилгын тухай бичих

Амжилтанд хүрэхэд юу нөлөөлснийг бичих

288

Багш эхийн хэсгүүдийг бичсэн эсвэл дээр дурдсан өгүүлбэрийн доторх холбоосыг нөхөх

өгүүлбэрийг бичиж хананд байруулах юм уу эсвэл PPT-оор харуулна. Харин сурагчид

цэгийн оронд тохирох холбоосыг цагаан самбар дээрээ бичиж өргөнө.

A, Б, Г, Д саналын хуудас

Сурагчдад хоосон цаас өгөхийн оронд сонголт бүхий дөрвөн хариулттай цаас/карт

өгнө. Сонголтуудаас дор хаяж нэг нь элбэг тохиолддог буруу ойлголтыг илрүүлж чадна.

Хичээлийн дундуур тодорхой хугацаанд ярилцсаны дараа сурагчид зөв хариулт бүхий

цаасыг/картыг өргөнө. Багш хүүхдүүдийн өргөсөн цаасыг хараад ямар хүүхдүүд буруу

ойлгосон байгааг харах боломжтой. Багш зөв хариултыг хэлэхийн оронд хүүхдүүд

өөрсдийнхөө хариулт зөв гэдгийг бусдадаа батална. Энэ аргыг холбох хэрэглүүрийн

тухай ойлголтыг бататгах үедээ хэрэглэж болно. Ингэхдээ багш эхийн хэсгүүд болон

өгүүлбэрт холбох үгийг орхиж бичсэн цаасыг хананд байрлуулах, эсвэл PPT-оор

харуулна. Тэгэхдээ багш А, Б, Г, Д гэсэн 4 хувилбар бүхий хариулттай байх ѐстой.

Өөрөөр хэлбэл тест шиг хийнэ гэсэн үг. Сурагчид тохирох холбоосын дугаарыг бичиж

харуулах ѐстой.

Зөвхөн саналаа хэлэх

Сурагчдын хийсэн ажилд оноо, дүн тавихгүйгээр зөвхөн санал бодлоо хэлэх нь

тухайн ажлын сайн ба сул талыг тодруулдаг. Сурагчид багшийн санал бодлыг уншаад

түүний дагуу өмнөх ажлаа дахиад сайжруулах журмаар хийж болно. Тухайлбал

алдаагаа засах эсвэл хариултаа илүү дэлгэрүүлэх зэрэг байж болно. Ер нь үнэлгээгээр

сурагчдад цаашид юуг сайжруулах ѐстойг ойлгуулах нь чухал. Энэ явцын үнэлгээний

аргыг эхийн үйл явдлыг өрнүүлэн бичих, төсөөлөн бичих, дүрслэн бичих чадвар

эзэмшүүлэх хичээлийн үед хийж болно. Учир нь эдгээр бичих чадварыг эзэмшүүлэхэд

бусдын зөвлөгөө маш чухал. Өрнүүлэн бичих, төсөөлөн бичих, дүрслэн бичих үйлийн

үед багш сурагчдад зөвлөн туслахаас гадна дэвтрийг нь солилцуулж, шүүмж бичих,

зөвлөгөө өгөх, сайжруулах саналаа хэлэх зэргээр хамтран ажиллуулбал илүү үр дүнтэй

байх болно. Гэхдээ багш дээрх аргуудыг хэрэглэхийн зэрэгцээ тэдэнд багшийн

туслалцаа байнга хэрэгтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Санал зөвлөгөөг хэлээд

өнгөрөх биш, дэвтэр дээр нь бичүүлэх хэрэгтэй. Энэ үед зарим сурагч гоѐ болж, болж

байна, ер нь гоѐ болж гэх мэтээр ерөнхий дүгнэдэг. Тиймээс яг юу нь гоѐ, юу нь болж

байна гэдгийг тодорхой зөвлөж сурахад анхаарах хэрэгтэй. Энэ нь яваандаа

сурагчдын аливаа үйлд хариуцлагатай, бодитой, шударга хандаж сурахад ач

холбогдолтой.

3.4 Бичсэнээ хянах сайжруулах

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

3.4.1. Бичсэн

зүйлийнхээ

утгыг нягталж

дахин унших

Бичсэн зүйлийнхээ утгыг нягтлахын тулд дахин дахин унших

- Утга нь ойлгомжгүй, хэлэх гэсэн санаа чинь өөр утгатай

болсон эсэхийг хяна. Хэрэв иймэрхүү алдаа гарсан бол

мэдээж үг сонголтоос хамаарсан байж таараа.

Тиймээс үг сонголтын талаарх ойлголтоо хэрэгжүүлж чадаж

байгаагаа харуулахын тулд

- Өөрийн болон бусдын бичсэнийг уншаад ойлгомжгүй

болон оновчтой сонгож чадаагүй гэсэн үгийнхээ доогуур

Сурагчдын бүтээл

Тайлбар толь

Ойролцоо үгийн

толь

289

зурах эсвэл тодруулах

- Учрыг /ямар зорилгоор, хэнд хаана \уншигч\ хандаж

байгаа тул энэ үгийг сонгов эсвэл ийм зорилгоор, хандаж

бичих гэсэн учир хамгийн оновчтой үг юу байж болох вэ?

/хосоороо хэлэлцэх, багшаасаа асуух/

- Төрөл бүрийн толь бичгээс хайх, ойролцоо утгатай үгийг

бүлэглэх, түүн дотроос оновчтойг нь сонгон засаж бичих

3.4.2. Хэн

нэгнээр

уншуулж

зөвлөгөө авах

3.4.3. Бичсэнээ

нягталж дахин

сайжруулах

Бичсэнээ хянан, сайжруулахын тулд

- Сурагчид өөрсдийн бичсэнээ багшийн болон бусдын

зөвлөгөөний дагуу өөр өнгийн үзгээр дүрэм, хэлзүй, цэг

цэглэл, оновчгүй үгийг олж тэмдэглэнэ.

- Бас тохиромжтой нэмэлт материал нэмэх, тохиромжгүйг

устгах \арилгах\ зэргээр эргэж хянана.

- Засаж сайжруулах

o Сурагчид хосоороо бусдынхаа бичсэнийг уншаад

алдааг тэмдэглэх, орхисон цэг тэмдгийг нөхөж

бичих, ямар нэмэлт санаа чухал болохыг нэмэх,

хамааралгүй баримт материалыг хаалтад хийх

хасаж бичих зэргээр ажиллана.

- Бусдын зөвлөгөөний дагуу сурагчид засаж зөв болгоно.

Сурагчдын бүтээл

Сайжруулж засах

тэмдэг

тэмдэглэгээ бүхий

слайд, үзүүлэн

3.4.4. Эцсийн

байдлаар

бичиж дуусгах

Сурагчид бусдын зөвлөсний дагуу сайжруулж зөв болгоно.

Тэгэхдээ:

- Нэмэлт ямар материал хэрэгтэй байгааг нэмж оруулах

- Хэрэггүй мэдээллийг устгах

- Догол мөрийг зөв гаргасан эсэхээ хянах

- Бичсэн санаагаа тодорхой болгоход үгийн сонголт хэр зөв

эсэхийг хянах

- Агуулга нь товч тодорхой гарсан эсэхийг тус тус хянаж

сийрүүлж бичих

Сурагчдын бүтээл

3.4.5. Зөв

бичгийн

дүрмийн болон

найруулгын

алдааг хянаж

засах

Өөрийн болон бусдын бичсэнийг засаж сайжруулахын тулд

зарим нэг техникт суралцах

- Зөв бичих дүрмийн алдааг засахдаа буруу бичсэн үгийн

доогуур өөр өнгийн үзгээр зурах

- Дэвтрийн шинэ мөрөн дээр үгийг зөв болгож бичиж

тэмдэглэх

- Дүрмийн ямар алдаа байгааг тайлбарлаж бичих

- Ямар дүрмийн алдаа их гаргаж байгааг ажиглаж дүгнэлт

өгөх

- Санал зөвлөгөө бичих

Найруулгын ямар төрлийн алдаа байдгийг таних, түүнийг засаж

сайжруулахын тулд тэмдэглэгээг таних

- Найруулгын алдаатай эх, өгүүлбэрийг засах

- Бусдынхаа найруулгыг хянаж, засах

Алдааг засаж сайжруулж чадаж байгаагаа харуулахын тулд

- Гэрээсээ сургууль хүртэлх замд байгаа албан

байгууллага болон сурталчилгааны самбарт байгаа

дүрмийн болон найруулгын алдааг хайж олох, засах

- Бусдынхаа бичсэн зүйлийн дүрмийн болон найруулгын

алдааг засаж санал зөвлөгөө өгөх

Сурагчдын бүтээл

Сайжруулж засах

тэмдэг

тэмдэглэгээ бүхий

слайд, үзүүлэн

Алдаатай бичсэн

сонин, сэтгүүлийн

хайчилбар

290

- Сонин, сэтгүүлээс богино мэдээ, мэдээллийг уншаад

хянаж засах

- Телевизийн мэдээ болон алдаатай зарын талаар шүүмж

бичих

Багшид өгөх санамж

Бичсэн зүйлийнхээ утгыг нягталж, дахин унших

Хүүхэд бүрийг бүтээлч байдалд сургахын тулд багш хийсэн зүйл дээр нь дахин

нягтлах, засаж сайжруулах цагийг гаргаж өгөх хэрэгтэй. Гэхдээ үйл ажиллагаа бүртээ

тодорхой цаг зааж өгөх, цагт баригдаж үйл ажиллагаагаа гүйцэтгэнэ гэдгийг

сурагчдадаа анхааруулах хэрэгтэй.

Хичээлийн цаг дээр хийсэн ажлаа дахин ноороглох цаг гаргах нь сурагчдад

сурах үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлээр санал өгөх үйл ажиллагаан дээр

анхаарлаа хандуулах боломжийг олгоно. Түүнчлэн энэ нь санал зөвлөмжийн үнэ

цэнийг харуулах ба ингэснээр сурагчид илүү дэмжлэг бүхий орчинд ажиллах

боломжтой болно. Ноороглосны дараа хүүхдүүдэд дахин хянаж засварлах тайлбар

хийх цаг гаргаж өгөх хэрэгтэй. Сурагчид өөрсдийн хийсэн зүйлээ өөрсдөө засан

нягталсны дараа дүгнэх үйл ажиллагааг хийх хэрэгтэй. Ингэхдээ сурагчид өөрсдийн

гаргасан үнэлгээний шалгуурын дагуу юм уу эсвэл багшийн гаргасан шалгуурын дагуу

бусдынхаа хийснийг шалгана. Энэ үед зарим сурагчдын андуу ташаа ойлголт цэгцэрч,

учрыг зөв ухаарна. Гэхдээ шалгуурыг гаргахдаа яаж хийсэн байвал сайн, ямар байвал

хангалттай гэж үзэх вэ гэдгээ хамтран шийдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл багш, сурагчид

бүгд нэгдсэн нэг ойлголттой болсон тохиолдолд үнэлгээний энэ аргыг хэрэглэнэ.

Сурагчдын адил тэнцүү байдлыг бий болгохын тулд сурагчдаар өөрсдөөр нь

үнэлгээ хийлгэж, өөрсдөөр нь дүгнэлт хийлгэх нь сурагч өөрөө өөртөө дүгнэлт хийх,

цаашид сурах үйл ажиллагаагаа зорилготой болгох, үйл ажиллагааныхаа чигийг

тодорхойлоход багш сурагчдад аль алинд нь хэрэгтэй юм.

Сурагчдад өөрийн үнэлгээг хийлгэхдээ дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ

өөрийн үнэлгээг хийлгэхдээ багш сурагч шударга хандаж чадаж байгаа эсэхэд хяналт

тавих хэрэгтэй. Хэрвээ суралцагч шударга бус хандаж өөрийн үнэлгээгээ хийх юм бол

хичээлийн үр дүнд ахиц амжилт хэзээ ч гарахгүй. Багш бидний хувьд, суралцагчдын

хувьд өөрийн үнэлгээг жинхэнэ утгаар нь хийж арайхан нөхцөл бүрдээгүй байж

магадгүй. Гэхдээ багш хүүхэд бүртэй ажиллах нэг үндсэн нөхцөл бол яах аргагүй

өөрийн үнэлгээний арга юм. Ижил нөхцөлд бусад сурагчаасаа ямар ялгаатай байна, би

юун дээр илүү анхаарч ажиллабал мэдэхгүй, чадахгүй, ойлгоогүй зүйлээ чаддаг болох

вэ гэдэг дээр хүүхэд өөрөө өөртөө дүгнэлт хийх боломж олгодог юм. Өөрөөр хэлбэл

өөрийнхөө суралцахуйн ахиц амжилтаа үнэлж дүгнэх явц юм.

Өөрийн үнэлгээг хийхэд дараах хэдэн зүйлд багш анхаарлаа хандуулж ажиллаарай.

1. Хичээлийн жилийн улирал бүр, хичээлийн жилийн төсгөлд сурагчдаа хэрхэн

үнэлэх вэ гэдгээ харуулахын тулд үнэлгээний шалгуур болон тухайн ангийн

хөтөлбөрөө суралцагчдад нээлтэй өгсөн байх хэрэгтэй.

2. Тухайн хичээлээр юу юу чаддаг болсон байхаа жагсаан бич. Багш та

сурагчдынхаа зохиосон эхийг бусдын зөвлөгөөний дагуу сайжруулах, зөв

бичгийн дүрмийн болон найруулгын алдааг хянаж засах, үгийн сонголтыг дахин

нягтлах зэрэг чадварыг ахиулахыг, хөгжүүлэхийг хүсэж байгаа бол эдгээр

291

мэдлэг чадвар тус бүрийг гүнзгийрүүлэх үйл ажиллагааг хэрхэн хийж байна,

ойлголт нь зөв эсэхэд хяналт тавиарай.

Хэрвээ хүүхэд өөртөө A,B,C,D,F гэсэн үнэлгээний аль нэгийг өөртөө өгсөн бол

яагаад гэдгийг тайлбарласан баталгааг цөөн мөр бичүүлээрэй. Энэ нь багшид

болон хүүхдэд үнэлгээгээ эргэж харах, юуг давтах, юуг ойлгох ѐстойг харуулна.

3. Сурагч өөрийнхөө оролцоог үнэлнэ. Энэ бүлгийн бүх хичээлд тогтмол сууж

чадсан уу? Аль хичээл дээр тасалсан байв? эсвэл хэдэн удаагийн хичээл дээрээ

хоцорч орж ирсэн? зэргийг тооцож үнэлгээ өгнө.

4. Сурагч өөрийнхөө хичээлийн бэлтгэлийг үнэлнэ. Гэрийнхээ унших, бичих

даалгаврыг тогтмол бүрэн хийж чадсан уу? Дасгал хийх эх болон номуудаа

авчирсан уу? гэдгээ тооцоолж үнэлнэ.

5. Багийнхаа ажилд хэр дэмжлэг үзүүлж үр дүнтэй байхад нөлөөлж чадсан,

багийнхаа даалгаврыг дуустал нь хийхэд тусалж чадсан уу? Багийнхаа үйл

ажиллагаанд оролцсон бусад гишүүдээ хэр сонсож, дэмжиж, анхаарч, хүлээн

зөвшөөрч чадсан уу? Хамтарч ажилласан багийн гишүүдийнхээ дадлага ажлаа

хэрхэн бичсэнийг анхааралтай уншиж үр дүнтэй санал зөвлөгөөг өгч чадсан уу?

Гэдгээ үнэлнэ.

6. Сурагч өөрийнхөө хичээлийн эхнээс дуустал хэр оролцсон оролцоогоо үнэлнэ.

7. Хамгийн төсгөлд нь сурагч та багштай болон бусад сурагчидтайгаа саналаа

хуваалцаад өөртөө дүгнэлт өгнө.

Багш сурагчдаар өөрийн үнэлгээ хийлгэхээсээ өмнө сурагчдад өөрийгөө хянах хуудсыг

тараан өгсөн байх хэрэгтэй.

Монгол хэлний хичээлээр өөрийгөө хянах хуудасны загвар

1-р хэсэг- Юуг шалгах вэ?

Энэ хэсэг нь шалгагч багш нар ямар чадваруудыг шалгахыг тайлбарлана. Жишээ нь:

Сэдэв/

чадвар

Цөм агуулгын хүрээнд та дараах чадварыг эзэмшсэн байх Шалгах

Бичих

Уншигч, сонсогчдын онцлогт тохируулан үг хэллэгийг зөв оновчтой

сонгох

Бодол, мэдрэмж, сэтгэгдлээ бусдын сонирхлыг татах, мэдээлэл өгөх,

итгэл, үнэмшилтэйгээр илэрхийлэх

Бичлэгийн хэв маягийг зөв илэрхийлэх

Үгсийн сан, өгүүлбэр зүй, дүрмийн мэдлэгээ тодорхой харуулах

Цэг таслал, үгийн бүтцийг зөв баримтлах

Энгийн болон нийлмэл өгүүлбэрээр санаагаа зөв илэрхийлэх

Тохиромжтой үгийн санг хэрэглэх

Цогцолборыг догол мөрөөр зөв илэрхийлэн бичих

2-р хэсэг- Сурагч юу хийх шаардлагатай вэ?

Сургалтын хөтөлбөрт ямар чадвар эзэмшсэн байвал зохихыг үзүүлсэн байгаа.

Чадвар болгоноор та дадлагажсан эсэхээ хянах. Үүний тулд чадвар бүрийн арын

ШАЛГАХ хэсэгт байгаа дөрвөлжин нүдэнд уг чадварыг эзэмшсэн бол тэмдэг

тавиарай. Эсвэл явцын үнэлгээний гэрлэн дохионы аргыг бас хэрэглэж болно. Чадахгүй

бол улаан, бүрэн ойлгоогүй бол шар, төгс ойлгосон бол ногоон өнгөөр будаарай.

Тэгээд аль сэдвээр дахин ярилцах, давтлага авах шаардлагатайгаа тодруулах

292

3-р хэсэг- Давтлага

Энэ хэсэгт яаж давтах ба чадвараа хэрхэн ахиулах тухай багш, эцэг эх сурагч хамтран

шийднэ.

1. Шалгах хуудас

Сурагчид хийсэн ажлаа өөр хоорондоо солилцож, бие биенийхээ ажлыг

шалгана. Ингэхдээ зөв хариултыг агуулсан шалгах хуудасны дагуу шалгана.

Ингэж бусдын ажлыг шалгасны дараа өөрийнхөө ажлыг дахин сайжруулж болно.

Шалгасан сурагч нөгөө сурагчийнхаа дэвтэр дээр нэрээ бичсэн байна. Энэ нь

сурагчдад хариуцлагатай, шударга, хичээнгүй шалгаж сурах төлөвшилд ач

холбогдолтой. Жишээ нь дараах маягаар загварчилж болно.

Чадвар Шалгуур Тэмдэглэл

Бичсэнээ

хянах

сайжруулах

Зохиосон эхийг уншсан харсан зүйлтэйгээ

харьцуулсан эсэх

Зөв бичгийн дүрмийн болон найруулгын алдааг

хянаж зассан эсэх

Үгийн сонголтыг дахин нягталсан эсэх

Бусдын зөвлөгөөний дагуу сайжруулсан эсэх

Сайжруулах тэмдэглэлүүдээ зөв хийсэн эсэх

2. Санал зөвлөгөө бичих

Сурагчийн дэвтэр дээр багш болон бусад сурагч санал зөвлөгөөгөө хэлэхээсээ

илүүтэй бичих нь чухал байдаг. Учир нь сурагч өөрийн ажил дээрээ зөвлөмжийн

дагуу ажиллаж сайжруулах боломжтой болдог. Гэхдээ сурагч зарим санал

нийлэхгүй санал зөвлөгөө байвал заавал санал, зөвлөгөө өгсөн хүнтэйгээ эргэж

ярилцаж байж ажлаа сайжруулна гэдгийг багш сайн анхааруулах хэрэгтэй. Мөн

санал зөвлөгөө өгч байгаа хүн эхлээд сайн болсон зүйлийг нь хэлээд дараа нь

сайжруулах зүйлийг нь хэлнэ гэдгийг хүүхдүүддээ сайн хэлээрэй.

Энэ бүлэг сэдвийн төгсгөлд багш сурагчдын дунд тэмцээн зохиож болох юм. Үүний

тулд:

Багш сурагчдаа 4-5 хүнтэй баг болгон хувааж тодорхой үйл ажиллагаануудыг

гүйцэтгүүлж болох юм. Үүнд:

1-дүгээр үе шат: Зөв бичих дүрмийн алдааг засах

- Багш баг бүрт зөв бичих дүрмийн алдаатай өгүүлбэр, эх өгч засуулна. Ингэхдээ

багш урьдаар зөв бичих дүрмийн алдаатай өөр өөр өгүүлбэр болон эхийг баг

бүрийн тоогоор бэлтгэн дугтуйлсан байна.

- Багуудаас нэг нэг гишүүн гарч бэлтгэсэн дугтуйнаас нэгийг сугалан багийн

гишүүдтэйгээ хамтран алдааг засахад бэлтгэнэ. Багш бэлтгэх, ярилцах хугацааг

өөрөө зааж өгнө. Хугацаа дуусангуут бүх багууд үйл ажиллагаагаа зогсоон хийснээ

танилцуулна. Багш өмнө нь онооныхоо шалгуурыг тодорхой болгосон байна.

Алдаатай хэдэн үг байсны хэдийг олж зөв засан байна гэдгээр нь шалгуур тогтоох

хэрэгтэй.

2-дугаар үе шат: Найруулгын алдааг засах

- Багш баг бүрт мөн найруулгын алдаатай өгүүлбэр, эхийг дугтуйлж баг бүрийн

тоогоор бэлтгэсэн байна. Найруулгын алдаатай өгүүлбэр нь сурагчдын нас,

сэтгэхүйн онцлогт тохирсон энгийн хялбар өгүүлбэрүүд байх хэрэгтэй. Бас

хүүхдээс сэтгэхүй шаардсан учирзүйн алдаатай байж болно.

293

- Мөн нэгдүгээр шатны дүрэм ѐсоор хоорондоо өрсөлдөнө. Онооны шалгуурыг багш

нарийн гаргасан байна.

3-дүгээр үе шат: Үгийн сонголтыг нягтлах

- Багш урьдаар богино хэмжээний эхийг сонгож багийн тоогоор дугтуйлсан байна.

- Зохиолч яагаад онцолсон үгийг сонгосон юм бол? Энэ үгийг оновчтой сонгож

чадсан байна уу? Багаараа ярилцаад ямар нэг үндэслэлтэй таамаг дэвшүүлэх,

эсвэл шууд батлан бичих замаар даалгаврыг гүйцэтгэнэ гэдгийг танилцуулна.

Гэхдээ сонгосон үг нь хүүхдийг нэлээд бодуулах, янз бүрээр таамаг дэвшүүлж

болохуйц байна. Жишээ нь: “Ховдог хэрээ” эх дээр хэрээ ховдог байсан бол шууд

л харцагыг явангуут өндгийг идэх байсан. Тиймээс энэ үгийг буруу сонгосон байна

гэж баталж магад.

- Гэтэл зарим нь хэрээ шуналтай юм шиг байна. Яагаад гэвэл харцага гэдэг чинь

шувууг барьж иддэг шувуу шүү дээ. Тиймээс өндгийг нь том болохоор нь өөр олон

шувууг бариулж идэх гэсэн башир арга хэрэглэсэн байж магад. Тиймээс энэ үгийг

зөв сонгосон байна. ... гэх мэтээр баталж болно.

3.5 Янз бүрийн зорилгоор эх зохион бичих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

3.5.1.

Зорилгодоо

тохируулан

захиа бичих

- Захидал бичсэн зорилгыг ойлгохын тулд

- Хэн? Хэзээ? Ямар зорилгоор?, Хэнд хандаж бичиж

байгаагаас шалтгаалж өнгө аяс өөр байна гэдгийг

уншихдаа ажиглаж мэдсэн байх.

- Үүний дараа захианыхаа бүтцийг гаргаж, мэдлэгээ бүтээх

o Эхлэл: Мэндчилгээ

o Гол хэсэг: Оршин байгаа газрын цаг улирлын

байдал, өөрийн тухай сонин сайхан, өгүүлэх гэж

буй гол зүйл

o Төгсгөл хэсэг: баяр талархал, ерөөлийн үг,

огноо, хэнээс/

- Мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд

- Багшийн өгсөн өгөгдөл, нөхцөлийн дагуу бичнэ.

- Тодорхой нөхцөлийн дагуу бүтцээ төлөвлөх

o Жишээ нь: Танай хөрш чинь хөгжмөө маш чанга

тоглоод л байдаг. Танай аав чинь, маш их

шуугиантай үнэхээр төвөгтэй байна гэлээ. Чи

хөршдөө энэ их чанга дуу чимээгээ багасгах

хүсэлт тавилаа гэж бодъѐ. Тэгвэл чи захиагаа

хэрхэн эхэлж, хэрхэн өрнүүлж, хэрхэн төгсгөх

вэ? ... гэх мэт

- Өгсөн эхлэл, гол , төгсгөл хэсгийн аль нэгийг гүйцээн

бичих

- Бичсэн захианаас зорилгыг тодорхойлж бичих

- Зорилгод тохируулан үгээ хэрхэн сонгосон талаар санал

дүгнэлт бичих

Нэгж хичээлийн

төсгөлд үнэлэх

даалгаврын

жишээ

Тодорхой

нөхцөлүүдийг

бичсэн тараах

материал, эсвэл

үзүүлэн, слайд

“Монголын уран

зохиолын дээж”

УБ 2007

106, 107-р боть

294

3.5.2.

Зорилгодоо

тохируулан

урилга,

уриалга,

талархал

бичих

Мэдлэг бүтээхийн тулд

- Олон янзын үйл ажиллагааны урилга, уриалга унших,

- Ялгааг нь тодруулахын тулд венийн диаграммын аргаар

хооронд нь бүтэц, утга агуулгын талаас харьцуулах

- Мэдлэг бүтээхийн тулд эдгээр төрлүүдийг хэрхэн

бичдэгийг ажиглах

- Урилган дээр юу юу бичсэнийг ажиглах Жишээ нь: Нэр,

ямар үйл явдалд зориулсан байна?, Хаана болох юм

байна?, Хэзээ болох? зэрэг нийтлэг бүтцийг харж

мэдэхээс гадна магадгүй ямар хувцастай ирэх, тусгай

ямар зочид ирэх зэрэг өвөрмөц зүйлийг тэмдэглэсэн байж

магадгүй. Энэ бүгдийг ажиглаж, учрыг олох, загварын

дагуу бичих

- Талархал /мэндчилгээ, ямар учраас талархсан байна?,

талархлаа дахин илэрхийлсэн байна уу?, хэнээс бичсэнийг

ажиглаж, бичих

Мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд

- Ямар ч нөхцөлд бичиж сурахын тулд багшийн өгсөн

сэдвийн дагуу бичих

- Загварт тохируулан нөхөж бичих

- Бодитоор урилга, уриалга, талархал бичиж, хийх /төрсөн

өдрийн, эрдмийн баярын ... гэх мэт /

Олон янзын үйл

ажиллагааны

урилга, уриалга,

талархлын

жишээ бүхий эх

Урилга уриалга,

талархлын

загвар

Сурагчдын

бүтээл

3.5.3. Үлгэр,

шүлэг,

ертөнцийн

гурав дуурайн

бичих

Мэдлэг бүтээхийн тулд

- Дуурайх гэдэг үгийн утгыг таних

- Аман зохиолын богино хэлбэрийг дуурайсан, утгыг

дуурайсан, бүтцийг дуурайн бичсэн жишээ ажиглах

- Ямар онцлог байгааг тайлбарлаж бичих, мэдлэг бүтээх,

дуурайх аргаа олох

Мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд

- Дуурайн бичих аман зохиолын төрлүүдээс сонгох

- Дуурайн бичих хэлбэрээ сонгох

- Үг бүрийг үгийн аймгаар аймаглах / үгийн аймаг үзээгүй

бол асуултаар ялгуулах/

- Дэвтэрт нэг мөрийг хоосон үлдээж эхийг хуулан бичүүлэх

- Сонгосон сэдвийхээ дагуу үгээ зөв сонгон бичих

Бичсэнээ сайжруулахын тулд хянах шалгах. Тэгэхдээ доорх

шалгуурыг үндэс болгоно.

- Асуултын дагуу бичиж чадаж уу?

- Сэдэв нь өөр байж чадаж байна уу?

- Хэлбэр хэв маяг нь төстэй болж чадсан байна уу?

- Найруулгын ямар нэгэн алдаа байна уу?

- Зөв бичих дүрмийн алдаа байна уу?

- Догол мөрөө зөв гаргасан байна уу?

Бусдаас суралцахын тулд бусдын зохиосон зохиолтой танилцах

- Бичсэнээ сольж унших

- Зарим сурагч өөрсдийн хүсэлтээр өмнө гарч унших

- Бүтээлийн үзэсгэлэн гаргах зэрэг

Дуурайн бичсэн

эх зохиолын

жишээ

Дуурайн

бичүүлэх зохиол

бүхий тараах

материал

Сурагчдын

бүтээл

295

3.5.4. Номын

товч

танилцуулга

бичих

Хэрхэн бичдэгийг мэдэхийн тулд

- Зорилгыг ойлгохын тулд танилцуулгуудыг уншиж

ажиглалт хийх

- Танилцуулга хийх ямар арга нь ойлгомжтой санагдав?

Танилцуулга бичиж сурахын тулд бичих зорилгоо тодорхойлох.

Хэнд хаана /уншигч / зориулж, ямар учраас ? /шалтгаан

зорилго / хэрхэн / өнгө аяс, үг сонголт / танилцуулахаа

төлөвлөх.

- Бичих бүтцээ төлөвлөнө.

- Танилцуулгаа өөрсдөө зохиомжилж бичих

- Бичих дарааллыг өгсний дагуу танилцуулга бичих

Мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд дараах үйл

ажиллагаанаас сонгож хийх

- Зурагт самбар хийх

- Схем диаграм хийх

- Зураглал хийх

- Хүснэгт бөглөх

- Хэсгүүдийг гүйцээн бичих

- Оюуны зураглал хийх

- Номоо хураангуйлж комик ном хийх

www.bpc.mn

book.gogo.mn

nationallibrary.mn

гэх мэт сайтууд

Номын

танилцуулга

хийх хүснэгт

3.5.5. Өөрийн

танилцуулга

бичих

Өөрийгөө танилцуулахын тулд

- Өөрийнхөө тухай хувийн мэдээллээ товч бичих

- Өөрийнхөө бусадтай адилхан гэсэн 5 шинжээ тоочин

бичих

- Өөрийнхөө бусдаас ялгарах 5 шинжээ бичих

- Дээрх мэдээллүүдээ оролцуулан “Би хэн бэ?” гэдгээ бичих

төлөвлөгөө гаргах

Дээрх мэдээллээ цэгцлэн бичихийн тулд

- Хэнд хаана /уншигч / хандаж ямар зорилгоор хэрхэн

танилцуулахаа төлөвлөх

- Багшийн өгсөн нөхцөлийн дагуу танилцуулга бичих

- “Миний гэр бүлтэй танилц ” гэсэн нэртэй телевизийн “ шоу

нэвтрүүлэгт чи гэр бүлийнхэнтэйгээ оролцохыг хүсэж

байгаа. Танай гэр бүлээс зөвхөн 3 хүн оролцох

боломжтой. Эдгээр хүмүүсийг телевизийнхэнд

сонирхолтой байхаар танилцуулж бичих

Бүтцээ төлөвлөх

- Төлөвлөгөөнийхөө дагуу бичих

Бичсэнээ сонирхолтой болгохын тулд

- Зурган тайлбар хийх

- Зураглал хийх

- Анкет бөглөх

Сурагчийн

бүтээл

Анкетны загвар

Тодорхой нөхцөл

бичсэн тараах

материал юм уу

эсвэл үзүүлэн,

слайд

296

3.5.6. Мэдээ

бичих

Мэдээг хэрхэн бичдэг болохыг мэдэхийн тулд

- Сонины мэдээ унших, телевизийн мэдээ үзэх

- Уншсан, үзсэн мэдээгээ хэн, хаана, хэзээ, юуг, яагаад

хэрхэн? гэсэн асуултад хариулж хурааж бичих

- Өөрсдөө сэдэв сонгон мэдээ бичих \ багш сэдвийн

жагсаалтыг өгсөн байна\

- 6 асуултын дагуу бичиж чадаж уу? гэдгээ хянах, дутуу

байвал сайжруулж бичих

Мэдээг сайн бичиж сурахын тулд дараах үйл ажиллагаанаас

сонгон хийх

- Бинго тоглох

- Карт тоглуулах /эвлүүлэх/

- Асуултын самбарт бичих

- Мэдээллийг зөв бүтэцтэй болгох

- Асуух үгийн оронд үг нөхөх замаар мэдээг бичих

- Мэдээнд гарчиг өгөх

- Мэдээг гарчигтай тохируулах

Сонины мэдээ

бүхий хайчилбар

Багшид өгөх санамж

Зорилгодоо тохируулан бичих

Энэ бүлгийн чадварыг эзэмшүүлэхдээ хүүхдүүдээр бие даан хийж гүйцэтгэх үйлд

хөтөлбөл илүү үр дүнтэй байх болно. Яагаад гэвэл зорилгодоо тохируулан захиа бичих,

зорилгодоо тохируулан урилга, уриалга, талархал бичих, үлгэр, шүлэг, ертөнцийн гурав

дуурайн бичих , номын товч танилцуулга бичих, өөрийн танилцуулга бичих зэргээр хүн

бүрийн амьдралд бичих хэрэгцээ зайлшгүй шаарддаг чадварууд байгаа тул бие даасан

болон хосоор хийх үйл ажиллагаа руу нь чиглүүлбэл зохино.

Зорилгодоо тохируулан захиа бичих

1. Үүний тулд ялгаатай даалгавар өгч болно.

Зарим сурагч тодорхой нөхцөл заасан зүйлийг бичиж чадахгүй бол өөрийнхөө

мэддэг, өөрт тохиолдсон зүйлээсээ сэдэвлэж бичих. Ингэхдээ хамгийн гол нь

бичиж байгаа дээрх төрлүүдийн бүтэц зөв байх, дүрмийн алдаагүй байх, үг

сонголт зөв байх, найруулгын бусад алдаагүй байх гэдэг талаас нь анхаарч

зөвлөгөө өгөөрэй.

Багш нар ихэвчлэн хүүхдүүдэд өөрт тохиолдсон зүйл дээр нь тулгуурлаж зохион

бичих даалгаврыг өгдөг. Энэ нь сайн ч нөгөө талаар хүүхэд ирээдүйд ямар нэг

тулгарч болзошгүй зүйлтэй учрахад шийдэх аргаа олж чадахгүй, харилцааны

ямар нэг алдаа гаргахад хүргэдэг. Тиймээс хүүхдэд өөрт тохиолддоогүй тийм

нөхцөл байдлыг санал болгож бичүүлбэл төсөөлөх, дүрслэх зэрэг сэтгэн бодох

чадвараа хөгжүүлэх, тулгарсан бэрхшээлээс гарах арга замаа хайх зэрэгт

эерэгээр нөлөөлнө.

Зарим сурагчаар тодорхой загварыг өгч нөхүүлж бичүүлэх.

Янз бүрийн зураг, зураглал маягаар хийлгэж болно.

Мэдээ бичих

Онолын ойлголт

Мэдээ бол аливаа нэгэн үйл явдал, үзэгдэл юмсын талаарх шинэ баримт бөгөөд хэн?, хаана?, хэзээ?,

юу? Яагаад? Яаж? /хэрхэн/ зэрэг асуултад хариу өгдөг. Мэдээ бол шинэ баримт, шинэ үйл явдал.

Мэдээний шалгуур нь ач холбогдлоороо илүү чухал, цаг үеийн, шуурхай бас сонирхолтой байж болно.

Мэдээ нь үнэн, бодитой /баримттай/, баттай /нэр, хаяг, цаг хугацаа/ байна.

297

Мэдээ хэзээ ч худал байж болохгүй, санаанаасаа зохиож болохгүй, маш

тодорхой, үнэн бодитой байх ѐстой гэдгийг ойлгуулахын тулд “Мэдээлэл хэрхэн

дамждаг вэ?” гэдэг тоглоом тоглуулж болно. Учир нь тоглоом нь хүүхдийг төлөвшүүлэх,

аливааг танин мэдэх бие даасан дасгал, учрыг олох, өөрөө өөрийгөө хамгаалах ухаан,

бусдаасаа суралцах онцгой үйл юм. Тиймээс ч зохиолч Л.Түдэв “ Тоглоом нь хүүхдийн

төрмөл ухааныг бэхжүүлэн, таримал ухаан шинээр олж авах,хал үзэж хашир танихын

“өөрөө сурах” анхны хамгийн том, хамгийн мартагдашгүй, хамгийн зугаатай, хамгийн

чөлөөтэй дамжаа болой” гэж тодорхойлсон байна.

Тиймээс багш нар бага ангийн сурагчдыг аль болохоор тоглоомын хэлбэрээр

хичээлийнхээ аль нэг үе шатыг зохион байгуулж байвал хичээл сонирхолтой, үр дүнтэй

байх болно. Тиймээс дараах тоглоомыг хичээлийн эхэнд сэдэл үүсгэх зорилгоор

тоглуулж болно.

Тоглоомынхоо зааврыг танилцуулъя.

Багш богино хэмжээний сонирхолтой мэдээлэл уншиж өгнө. Уншихаасаа

өмнө дурын 2-3 хүүхдийг ангиас гарахыг хүснэ.

Тэднийг гарсны дараа багш мэдээллээ ангид байгаа сурагчддад уншиж

өгнө. Багш эхний удаад зүгээр л анхааралтай сонсохыг тэднээс хүсээрэй.

Уншиж өгөх мэдэээллийн жишээ

Багш нэг удаа уншиж өгсөний дараа ангиас гарсан сурагчдаас нэг сурагч

оруулж ирүүлнэ. Тэгээд ангид байгаа сурагчдаас багшийн уншсан

мэдээллийн тухай ярьж өгөхийг хүснэ. Орж ирсэн сурагч тэр хүүхдийн

ярьсныг анхааралтай сонсоно. Түрүүчийн гаднаас орж ирсэн хүүхэд

дараагийн орж ирсэн хүүхдэд нь ярих замаар дуусгана.

Энэ үед хэн ч дэмжлэг үзүүлэхгүй. Зөвхөн дотроо мэдээлэл зөв дамжиж

байна уу? Буруу дамжиж байна уу? гэдгийг л дүгнэж, тэмдэглэл хөтөлнө.

Хүүхдийн амин цэнэг

“Гадаа тавьсан хувцсыг заавал оруулж бай” гэж хөгшид хэлдэг. Хэрвээ хувцсаа гадаа

хонуулчихсан бол заавал галд юм уу халаагуурт ээж \халааж\ өмсөхийг захидаг. Учир нь өдрийн

нарны туяа хувцсанд эерэг энергийг хуримтлуулж хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.

Харин шөнийн цагт хувцсанд сөрөг энерги хуралддаг төдийгүй муу нөлөө ихтэй байдаг. Ялангуяа

нялх хүүхдийн хувцсыг гадаа хонуулахыг Монголчууд ихэд цээрлэдэг. Хувцас болон даавуунд

сөрөг энерги хуримтлагдсанаар хүүхдийн амин цэнэг алдагдаж өвчин ороомтгой болдог.

Хүүхдийн амин цэнэг долоон нас хүртэл тогтворждоггүй. Ялангуяа гурван нас хүртэлх хүүхдийн

амин цэнэг бага байдаг бөгөөд дутагдсан цэнэгээ ээжээсээ авдаг байна.

Эх хүүхэд хоѐр хэдийгээр бие нь тусдаа ч цэнэг нь нэгдмэл байдаг. Тиймээс ээж хүүхэд хоѐрыг

амь нэгтэй гэдэг.

298

Буруу бол аль хүүхдээс эхэлж аль хэсгээс мэдээлэл буруу болж эхэлсэн

гэдгийг сууж буй сурагчид тэмдэглэнэ.

Ингээд багш дахин мэдээллээ уншиж өгөөд нөгөө 3-4 сурагчид ямар

мэдээлэл байсныг ойлгуулна.

Мэдээлэл яагаад буруу болсныг шүүн ярилцах, эсвэл бичнэ.

Үүний дараа багш мэдээ боловсруулах асуултын /хэн, юуг, хаана, хэзээ,

яагаад, хэрхэн / дагуу уншсан мэдээллээ задлал хийлгэж болно.

Ингэж мэдээ бичихэд юу гол болохыг таниулж болно.

Сонины мэдээ бичих

Мэдээг хэрхэн бичихийг өмнө өгүүлсэн байгаа. Мөн сурагчдаар ямар үйл

ажиллагаа гүйцэтгэхийг бас заасан байгаа. Мэдээ бичихэд хамгийн гол нь асуултын

дагуу бичүүлж сургахад анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Хэн? Юу? Хэрхэн, яаж?

Хаана? Хэзээ? Яагаад, Ямар учраас? гэсэн асуултын дагуу мэдээ мэдээллийг

бэлтгээгүйгээс мэдээ маань тодорхой бус болдог.

Тиймээс мэдээг бичүүлж сургахдаа эхлээд уншсан, сонссон, үзсэн мэдээллээ

дээрх . асуултын дагуу ангилуулах, бичсэн мэдээгээ дээрх 6 асуултад хариулагдаж

байна уу гэдгээр шалгуур болгон тодорхой бичүүлж болно.

Мөн тоглоомын аргаар мэдээг 6 асуултын дагуу ялган ойлгож чадаж байгаа эсэхийг

харахын тулд бинго тоглоом тоглуулж болно. Гэхдээ доор арай хялбар болгож

хувирган бичлээ.

Бингог тоглуулахдаа эхлээд дараах хүснэгтийг сурагч бүрт тараасан байна?

1. Хэн ?

.............................................

..

2. Юуг ?

.....................................

3. Хэзээ?

........................................

4. Хаана?

.............................................

..

5. Ямар

учраас

.....................................

.

6. Яа..(в, сан ..)?

........................................

..

Багшийг мэдээ унших үед сурагчид мэдээллээс асуултад тохирох утгаар нь

хүснэгтэд нөхөж бичнэ.

Бүх сурагчийг бичиж дууссаны дараа багш мэдээллийг зөв хийсэн эсэхийг эргэж

мэдээлнэ. Өөрөөр хэлбэл зөв хариултыг хэлнэ. Сурагч бүр өөрийнхөө хийснийг

тулгаж шалгана. Бүгдийг зөв хийсэн сурагч “Бинго” гэж хэлээд босно.

Багш зөв хийсэн сурагчид урамшууллын оноо өгөх, инээмсэглэсэн дүрс (смайл)

наах, чихрээр урамшуулах зэрэг янз бүрийн арга хэрэглээрэй. Эс тэгвээс

сурагчдын идэвх нь суларна гэдгийг анхаараарай.

Мэдээг ингэж асуултын дагуу ялгуулах нь дараагийн үгийн аймгийн хичээлийг заах

суурь болох, нөгөө талаар мэдээг үгийн аймгийн хичээлтэй холбон интеграцичилж зааж

болно.

Урилга, уриалга, талархал бичих

Дурдсан хэрэглээний бичвэрүүдийг бичүүлж сургахын тулд загвар жишээнүүдийг

уншуулж ажиглуулахаас эхлээд бичих загварыг өгч нөхүүлж бичүүлэх замаар үйлийн

баримжаа эзэмшүүлнэ. Тэгэхдээ өөрсдийнх нь мэддэг зүйлээс эхэлж хийлгүүлээд

дараа нь багшийн өгсөн нөхцөлийн дагуу бичих зэргээр ойлголтыг гүнзгийрүүлж,

299

өөрсдөөр нь зуруулж, загварыг гаргуулж, хайчлуулах зэргээр бэлтгүүлж чадварыг

өөрийн болгон хөгжүүлнэ.

Багш энэ хэсэгт дээрх янз бүрийн нөхцөл өгч бодуулж, төсөөлүүлж, сэтгүүлж

бичүүлэхэд анхаарна. Учир нь хүүхэд янз бүрийн үйл ажиллагаанд оролцсон туршлага

багатай байдаг. Ийм үед нь багш өөрөө мэдээд урилга хийгээрэй, өөрөө шийдээд

хэрхэн талархсанаа бичээрэй гэвэл тэд ихэвчлэн төрсөн өдөр, хурим найрнаас өөр

тохиолдолд урилга бичиж бараг мэдэхгүй. Тиймээс ирээдүйд тулгарч болох янз бүрийн

үйл ажиллагааг нөхцөл болговол хүүхдийн зорилго чиглэлтэй бичиж сурах үйлд хөтлөх

алхам болно.

Жишээ нь: Урилга бичүүлье гэвэл: Чиний дүү чинь “Гэгээн алсын одод” тэмцээнд

түрүүлжээ. Энэ баяраа гэр бүлээрээ ярилцаад ах дүү хамаатан садангийнхаа

хүрээнд тэмдэглэхээр болов. Тэгээд гэр бүлээрээ ярилцаад чамайг дүүгийнхээ

амжилтыг тэмдэглэх баярын урилга хий гэлээ. Чи тэгвэл урилгаа хэрхэн бичиж,

хийх вэ?

Ирсэн ах дүү, хамаатан садан төрөл төрөгсөд, найз нөхдөдөө баярласан

талархсанаа хэрхэн илэрхийлэх вэ? Бичээрэй. гэх мэтээр хийх чиглэлийг нь

тодорхой болговол зорилготой, нөхцөл байдалд тохируулан үг хэлээ сонгон

бичиж сурахад дөхөм болно.

Үлгэр, шүлэг, ертөнцийн гурвыг дуурайн бичих

Дуурайн бичүүлж сургахын тулд эхлээд аман зохиолын богино хэлбэрийг дуурайсан

болон шүлэг, богино өгүүллэгийг харьцуулан уншуулна. Эндээс сурагчдаар ажиглуулах,

ялгааг тайлбарлуулна. Жишээ нь:

Эх зохиол: Жигмэд Тогмид хоѐр

Жигмэд Тогмид хоѐр

Жимсэнд хамт явжээ.

Уулын модонд очоод

Уралдаж түүхээр болжээ.

Том савтай Тогмид нь

Сүүлдэнэ гэж сүрджээ.

Жигжиг савтай

Жигмэд нь түрүүлнэ гэж барджээ.

Түүсээр байгаад Тогмидын

Сав нь дүүрээд иржээ.

Идсээр байгаад Жигмэдийн

Гэдэс нь цадаад иржээ.

Дуурайн зохиосон нь: Очироо Дариа хоѐр

Очироо Дариа хоѐр

Олимпиадад орохоор болжээ.

Орох газраа очихоороо

Уралдаж бодохоор шийджээ.

Онцгой ухаантай Очироо нь

Оройд нь гарна гэж боджээ.

Даамай сэргэлэн Дариа нь

Давтлага авахаа мэджээ.

Сандарснаасаа болоод Очироо

Санамсаргүй хожигджээ.

Арай сэргэлэн Дариа нь

Алдар хүндтэй болжээ.

Венийн диаграммын аргаар ижил ба ялгаатай талыг бас гаргуулж ч болно. Гэхдээ энд

хүснэгтээр ялгуулахаар бичлээ.

Ижил тал

Зохиолуудын хэлбэр нь ижил

................................................................

...................................................................

Ялгаатай тал

Дүрүүд нь өөр өөр.

.................................................................................

.................................................................................

Ингэж ажиглуулсны дараа багш дуурайн бичих шүлэг, өгүүллэг, аман зохиолын богино

хэлбэрийн зохиолыг өгнө.

Богино үлгэрийг дуурайн бичүүлэхдээ хуулан бичүүлнэ. Тэгэхдээ нэг мөрийг

300

алгасаж бичүүлнэ. Тэгээд дуурайн бичүүлэхдээ өөр өнгийн балаар хоосон орхисон

мөрөнд дээрх мөрний үг бүрийн доор харгалзах байдлаар бичүүлж болдог. Ингэж

бичүүлэх нь эх зохиол, дуурайн зохиосон хоѐроо харьцуулан ямар ялгаатай болсныг

харж, өөртөө болон бусдад үнэлгээ дүгнэлт өгөхөд амар байдаг.

Шүлэг, аман зохиолын богино хэлбэрийг дуурайхдаа дээрх байдлаар зэрэгцүүлэн

бичүүлнэ.

Тэгэхдээ шүлгийн толгой сүүл холболтыг ажиглаж, мөрөн дэх үгийн тоо зэргийг

алдагдуулахгүйгээр дуурайн бичвэл бие даан шүлэг зохиох чадварт суралцахад дөхөм

болно.

4.ХЭЛЗҮЙ, ҮГИЙН САНГ ХЭРЭГЛЭХ ЧАДВАР

Чадвар Суралцахуйн зорилт

Үгийн аймаг

Хэн, юу, аль, ямар, хэд, яаж, яав, яасан учир, яадаг тул, хэзээ, хаана

гэсэн асуултад хариулагдах үгсийг ялган бүлэглэх

Өгүүлбэрийг шинж чанар, орон байр, цаг хугацаа, тоо хэмжээгээр

дэлгэрүүлэх

Өгүүлбэр

Өгүүлбэрт сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аясыг илтгэх үг хэллэгийг аялга

тохируулан хэрэглэх, зөв бичих

Төлөөний үгийн өгүүлбэрт гүйцэтгэх үүргийг ойлгох, хэрэглэх

Цэг ,таслал, догол мөр зэргийг зөв хэрэглэх

Өгүүлбэр дэх үгийн хэлхээ холбоог ойлгох

Үгийн сан

Ойролцоо ба эсрэг утгатай үг сонгон өгүүлбэр зохиох

Хэлц үгийг цээжилж, тогтоох, ойлгох, тайлбарлах

Гадаад үгийг зөв бичиж, хэрэглэх

4.1 Үгийн аймаг

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

4.1.1. Хэн, юу, аль,

ямар, хэд, яаж, яав,

яасан учир, яадаг

тул, хэзээ, хаана

гэсэн асуултад

хариулагдах үгсийг

ялган бүлэглэх

Үгийн аймгийн тухай мэдлэгтэй болохын тулд

- Эх, өгүүлбэрт байгаа үгсийг асуултаар таних,

ангилах бүлэглэх

- Өгүүлбэр эхэд байгаа үгийг асуултаар

дэлгэрүүлэх

- Ямар асуултад хариулагдвал ямар утга

илэрхийлж байгааг ажиглах

Мэдлэгээ бататгахын тулд дараах үйл

ажиллагаанаас сонгон хийх

- Асуултын дагуу өгүүлбэр, эх зохиох

- Өгүүлбэр болон эхийн доторх үгсийг асуултаар

нь бүлэглэх, тодруулах

- Карт эвлүүлж тоглох

- Бинго тоглох

Сурах бичиг

Богино, үлгэр

өгүүллэгүүд

Хүүхдийн шүлэг

яруу найраг

Асуулт бүхий

карт болон

Үгийн аймаг Өгүүлбэр Үгийн сан

Суралцахуйн

зорилтын тоо

2 4 3

301

- Үгийн эхний үсгээр тухайн үгийн аймгийн үгийг

жагсааж үг бүтээж тоглох

Х – хар, харамч, хөнгөн ...

Ө – өнөр, өтгөн, өрөвч ...

Х – хуурамч, хянуур, худалч ...

- Тухайн үгийн аймгийн үгийг олон оруулж

тоочимж эх зохиох

- Үгийн сүлжээн таавар хийх

- Үгийн сүлжээ хийх

- АХА явуулах

жишээ үг бүхий

карт

Үгийн сүлжээ

АХА тэмцээний

асуулт

4.1.2. Өгүүлбэрийг

шинж чанар, орон

байр, цаг хугацаа,

тоо хэмжээгээр

дэлгэрүүлэх

Мэдлэгээ бүтээхийн тулд

- Өгөгдсөн үгүүдийг асуултаар нь бүлэглэх

- Шинж чанар заасан – Ямар? Аль?

- Орон байр заасан – Хаана? Хааагуур?

Хаашаа?

- Цаг хугацаа заасан – Хэзээ?

- Тоо хэмжээ заасан- Хэд? Хэчнээн? гэдгийг

ойлгох

- Хэн+яав асуултад хариулагдах үгсийг өөр

бусад асуултад хариулагдах үгээр дэлгэрүүлэх

- Ямар утга илэрхийлж байгааг тайлбарлах

Мэдлэг ойлголтоо бататгахын тулд дараах үйл

ажиллагаанаас сонгож хийх

- Эх өгүүлбэрт шинж чанар, орон байр, цаг

хугацаа, тоо хэмжээ заасан үг нөхөх.

- Эх, өгүүлбэрээс дээрх утга бүхий үгийг хасах.

Ямар асуултад хариулагдах үг үлдэж байгааг

ярилцах.

Багшид өгөх санамж

Үгийн аймаг

Үгийн аймгийг заахын хамт багш хүүхдүүдийн үгийн баялгийг нэмэгдүүлэх тал дээр

анхаарах хэрэгтэй. Ингэхдээ хөдөө орон нутгийн хүүхдүүдийн хувьд хот суурин газарт

очвол мэдэх ѐстой зүйлд анхаарлыг хандуулж багш үгийн сонголтоо хийх хэрэгтэй

Харин хот суурин газрын хүүхдүүдэд монгол хөдөөний ахуйтай ойр үгийг сонгон

нүдлүүлэх, утгыг таниулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Учир нь хөдөөний

хүүхдийг хотын соѐл мэдэхгүй гэж, хотын хүүхдийг хөдөөний тухай мэдэхгүй тул

тохирохгүй эх сонгож авлаа гэж шүүмжилдэг. Үгийн баялгийг нэмэглүүлье л гэж байгаа

бол танил бус үгийн утгыг мэдүүлэх, улмаар тухайн үгийг зөв хэрэглэхэд анхаарах

хэрэгтэй. Үүний тулд үгтэй холбоотой явцын үнэлгээг хийхдээ мэдэж авсан танил бус

үгийг хэрхэн тогтоосон, хэрхэн хэрэглэж байгаад анхаарлаа хандуулж даалгавраа

боловсруулах хэрэгтэй.

Үгийн аймгийн дасгал даалгаврыг боловсруулахдаа өгүүлбэрт, эхэд үгийн утга талаас

нь зөв хэрэглэхэд анхаарах хэрэгтэй.

Жишээ нь:

Үгийн жагсаалтаас тохирох аймгийн үгийг нөхөх

Өгүүлбэрт байгаа онцолсон аймгийн үгийг ойролцоо утгат үгээр солих

Тухайн аймгийн үг хэдэн утгатай болохыг толь бичгээс харах гэх мэт.

302

Харин үгийн аймаг тус бүрийг ялгаж байгаа эсэхийг харахын тулд үгийн эхний үсгээр

тухайн үгийн аймгийн үгийг жагсааж үг бүтээж тоглон “Хэн нь хамгийн олон үг олох вэ?”

гэдгээ шалгаруулж болно. Гэхдээ утгаар нь төрөлжүүлж тоглохоор зааж болно.

Х \шинж чанар\ – харамч, хөнгөн, хурц ...

Ө \ хэмжээ заасан\– өндөр, өргөн ...

Х \өнгө зүс\ – хар, хүрэн, хонгор ...

Н - \юм\- ном, нум, нуруу...

А– \ үзэгдэл\ - аянга, аадар бороо ...

Р- \хүн\ - Раднаа, Равжир, Равсал ... гэх мэт

Тухайн үгийн аймгийн үгийг олон оруулж тоочимж эх зохиох

Үгийн сүлжээн таавар хийх

Үгийн сүлжээ хийх

АХА явуулах гэх мэтээр тоглоомын аргаар ойлгуулж болно.

Үгийн аймгийг таниулахдаа мөн хэлзүйн ямар хэлбэр авч байгааг давхар

ажиглуулах хэрэгтэй. Учир нь үгийн аймгийг утгаар нь, асуултаар ялгаж чаддаг

болсноор өгүүлбэр, эхийг дуурайн зохиох, өгүүлбэр эхийг дэлгэрүүлэх, хураах,

анги ахих тусам өгүүлбэрийн утга бүтцийн талаарх ойлголтын суурь болох тул

ойлголтыг маш сайн өгөх хэрэгтэй.

Тухайн үгийн аймгийг үзэж байгаа үедээ үгийн сангийн баялгийг нь нэмэгдүүлэх

тал дээр багш анхаарах хэрэгтэй. Жишээ нь:

Хэн гэсэн асуултад хариулагдах үгийн тухай судлахдаа гэр бүл, хамаатан садан,

төрөл төрөгсдөө нэрлэсэн үгийг мэдэх \үеэл, элэнц, хуланц, ач, зээ ...\

Ямар гэсэн асуултад хариулагдах үгийг судлахдаа хүн юм үзэгдлийн гадаад

дотоод шинж, сэтгэл хөдлөл ... \ харамч, худалч, хуудуу, цэгцтэй, ухаантай ...\

Хаана, хэзээ, хаагуур гэсэн асуултад хариулагдах үгийг судлахдаа гариг эрхэс,

хүрээлэн буй орчны байрлалыг таних, ямар нэгэн газрын байршлыг \ сургууль,

гэрийнхээ байршлыг заах\ тодорхой зааж сургахад анхаарах гэх мэтээр

бүтээлчээр давтах хэрэгтэй.

4.2 Өгүүлбэр

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

4.2.1. Өгүүлбэрт

сэтгэлийн

хөдөлгөөн, өнгө

аясыг илтгэх үг

хэллэгийг аялга

тохируулан

хэрэглэх, зөв

бичих (уриалсан,

зөвлөсөн)

Сэргээн санахын тулд дараах үйл ажиллагаануудаас

гүйцэтгэх

- Эхээс цэг тэмдгийг тодруулж зурах

- Утгыг хэрхэн өөрчилж байгааг тайлбарлаж бичих

- Цэг тэмдгийг сольж унших

- Жүжгийн хэсгээс чанга унших, тохирох цэг тэмдэг нэмэх

Мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд

- Цэг тэмдгийг сольж бичих, унших

- Утгыг хэрхэн өөрчилж байгааг тайлбарлах

- Уншсан эхийн утгаар баримжаалан орхисон цэг

тэмдгийг нөхөх

- Жүжгийн хэсгээс чанга унших

- Харилцан яриа зохиох

- Өөр цаг үеийн ялгаатай төрлөөр бичигдсэн хоѐр өөр

зохиолчийн богино бүтээлийн цэг тэмдгийн хэрэглээг

Сэтгэлийн өнгө

аясыг хүчтэй

илэрхийлдэг

зарим нөхцөл

бүхий слайд,

үзүүлэн

Цэг тэмдгийг

орхиж бичсэн эх

Хүүхдийн жүжгийн

хэсэг

303

шинжлэх. Тэд цэг тэмдгийг хэрхэн хэрэглэсэн байна?

Ямар ялгаатай байна?

- Өөр бусад хичээлд цэг тэмдгийг хэрхэн хэрэглэж

байгаа талаар шинжлэн, санамж бүхий зурагт хуудас

хийх

4.2.2. Төлөөний

үг, холбоо үгийн

өгүүлбэрт

гүйцэтгэх үүргийг

ойлгох, хэрэглэх

Мэдлэг ойлголттой болохын тулд

- Төлөөний үгийн жагсаалтыг багш гаргаж өгсөн байна.

- Үгсийг хоѐр хоѐроор нь холбоо үг үүсгэх. Эсвэл холбоо

үг болгон харгалзуулах

- Үүсгэсэн холбоо үгэндээ асуулт тавьж, шинж чанар,

орон байр, үйлийн эзэн, тоо ширхэг, үйл хөдлөл зааж

байгаагаар нь ялгуулах

Мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд

- Өгүүлбэрт төлөөний үгийг олж доогуур нь зурах,

тодруулан будах

- Ямар утгыг төлөөлж байгааг тайлбарлах

- Өгүүлбэрт төлөөний үгийг нөхөх

- Өгүүлбэрт байгаа үгийг утгаар нь төлөөний үгээр солин

найруулах

- Төлөөний үгийг оролцуулан өгүүлбэр зохиох

- Нийлмэл өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгон

салгахдаа үйлийн эзнийг төлөөний үгээр орлуулан

солих

- Эхийн өгүүлбэрүүдийг төлөөний үгээр холбох

- Үг давтсан найруулгын алдааг илрүүлж төлөөний үгээр

солих

Төлөөний үгийг

орхисон өгүүлбэр,

эх бүхий тараах

материал

Үг давтсан алдаа

бүхий өгүүлбэр, эх

4.2.3. Цэг,

таслал, догол

мөр зэргийг зөв

хэрэглэх

Мэдлэг, ойлголттоо сэргээн санахын тулд

Ямар тохиолдолд уг цэг тэмдгийг хэрэглэдгийг

бататгах

Эхээс цэг тэмдгийг тодруулж зурах,

Эхэд цэг тэмдгийг нөхөж бичих

Ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд

- Утгыг хэрхэн өөрчилж байгааг тайлбарлах

- Цэг тэмдгийг сольж унших

- Ямар цэг тэмдэг бичигдсэнийг таамаглах

- Жүжгийн хэсгээс чанга унших, тохирох цэг тэмдэг нэмэх

- Өөр цаг үеийн ялгаатай төрлөөр бичигдсэн хоѐр өөр

зохиолчийн ажлыг шинжлэх. Тэд цэг тэмдгийг хэрхэн

хэрэглэсэн байна? Ямар ялгаатай байна?

- Нэг үеийн 2 зохиолчийн хүүхдийн бүтээлийг ажиглах

- Өөр бусад хичээлд цэг тэмдгийг хэрхэн хэрэглэж

байгаа талаар шинжлэн, плакат гаргах

Харилцан яриа

бүхий эх

Цэг тэмдгийн

алдаатай эх

Бусад хичээлийн

дэвтрүүд

4.2.4. Өгүүлбэр

дэх үгийн хэлхээ

холбоог ойлгох

Хэлний нэгжүүд нэг нь нөгөөгөө бүтээдэг гэдгийг мэдэхийн

тулд

- Тохирох үгүүдийг харгалзуулж холбоо үг бүтээх

- Бүтээсэн холбоо үгээр энгийн өгүүлбэр бүтээх

Дээрх мэдлэг ойлголтоо бататгахын тулд

- Өгүүлбэрийг холбоо үг болгон задлах

- Цэгийн оронд үг нөхөх

Үгийг холбож

холбоо үг бүтээх,

бүтээсэн холбоо

үгсээр өгүүлбэр

бүтээхээр

бэлтгэсэн тараах

материал

304

- Холбоо үгийн төгсгөлийн үгийг дараагийн үгний эхлэл

байхаар үгийн гинжин тоглоом тоглох

- Морины нүүдлээр нүүж, холбоо үгээр өгүүлбэр бүтээж

тоглох

- Үгүүдийг зөв эвлүүлж өгүүлбэр, эх бүтээн тоглох

Заасан тоглоом

тоглох материал

Багшид өгөх санамж

Өгүүлбэрт сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аясыг илтгэх үг хэллэгийг аялга

тохируулан хэрэглэх, зөв бичих

Өнгө аяс илтгэх үгийг аялга тохируулан хэрэглэж сурахад дүрд тоглуулах нь

хүүхдүүдийн харилцаа хандлага, тэдний мэдлэгээ хэрхэн хэрэглэж чадаж байгааг

харах, чадварыг хөгжүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Дүрд тоглох аргыг

амжилттай хэрэглэж чадвал хүүхдүүд тухайн сэдвийг олон арга замаар танин мэдэх

боломж олдоно. Үүнийг хийхдээ багаар ажиллуулна.

Жишээ нь: Хувилбар 1

Алхам 1

Багш сурагчдад жүжгийн зохиолын хэсгээс тараан өгөх.

Сурагчдад зохиолын хэсгийг уншаад ямар ямар цэг тэмдэг байна, аль хэсэгт

ямар сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлсэн үг байна, түүнд тохируулан дууны өнгөө

хэрхэн өөрчлөх, биеийн хөдөлгөөн, нүүр царайны хувирлаа хэрхэн гаргах

талаар тодорхой бичүүлж, бэлтгэх хугацаа өгөх

Алхам 2

Бичүүлснийхээ дараа хүүхдүүдээр уншуулах эсвэл дүрийн тоглолт хийлгэнэ. Нөгөө

багийн сурагчид сонсоод, хараад ямар хэрэг явдал дээр ямар өнгө аяс илрэв?

Түүнийг бичигт ямар цэг тэмдгээр ялгаж болох талаар тэмдэглэл хөтөлнө.

Идэвхтэй ажиглалт ба хариу үйлдэл

Хувилбар 1

Дүрд тоглох үйл ажиллагаа болон чадвар олгох сургалтын үед ажиглагчдыг

томилох нь бас нэг явцын үнэлгээний арга юм. Өөрөөр хэлбэл дүрд тоглох үйл

ажиллагааны явцад ажиглагчдыг үргэлж анхааралтай байхыг шаарддаг.

Ажиглагчдад дүрд тоглогч та бүхний хүсэж байсан зан төрхийг, хүсэж байсан өнгө

аясыг, хүсэж байсан хөдөлгөөнийг, хүсэж байсан дуу хоолойг илэрхийлж байвал гараа

өргөх, эрхий хуруугаа гозойлгох, алга таших гэх мэтээр өөрсдөө хийхээр шийдсэн ямар

нэгэн дохиогоор хариу үйлдэл үзүүлнэ. Тоглолт дууссаны дараа дүрд тоглогчийн

жүжиглэлийн талаар ярилцана.

Эсвэл видео бичлэг хийж болох ба энэ үед ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй

байх хэрэгтэй. Харин видео бичлэгээ үзэж байх үедээ санал зөвлөгөө өгөх, эсвэл

хариу үйлдэл үзүүлэх хөдөлгөөнүүдээ хийж болно.

Хувилбар 2

Дээрх маягаар ажиллаж байхдаа оролцогч дүрд тоглож байх үед ажиглагчийн

хүсэж байснаар илэрхийлээгүй бол хонх дуугаргах, гараа өргөх зэргээр дохио өгч

тоглолтыг шууд зогсоогоод дахин жүжиглэхийг санал болгож болно.

Хувилбар 2

Багш үйл үгийн нөхцөлүүд бүхий лавлах тарааж өгөх

305

Сурагчид зохиосон өгүүлбэрийнхээ үйл үгийн н нөхцөлийг зарим нэг нөхцөлөөр

сольж бичээд, өнгө аясад тохируулан цэг тэмдгийг хэрэглэх, янз бүрийн өнгө

аясаар унших

Жишээ нь: Хаалгаа хаалаа. Хаалгаа хаалаа шүү. Хаалгаа хаачихъя. Хаалгаа

хаагаарай! Хаалгаа хаагаач! Хаалгаа хаах уу? Хаалгаа хаасан уу? гэх мэтээр

бичээд анхааруулсан, эелдэг, ууртай, захирсан, лавласан гэх мэт олон өнгө

аясаар унших

Хувилбар 3

Багш зарим нэг бүтэц бус өгүүлбэрийн хослол бүхий өгүүлбэр зохиож, унших, цэг

тэмдэг хэрэглэх

Мэдрэх өгүүлбэр Хандах

өгүүлбэр

Зөвших өгүүлбэр Илэрхийлэх

өгүүлбэр

Утга нь Өгүүлэгчийн

мэдэрхүйн шинж

байдлыг үзүүлсэн

Хүн ба амьтанд

хандсан

Батлах үгүйсгэх

утгатай

Өгүүлэгчийн

сэтгэлийн

хөдөлгөөний өнгө

аясыг илэрхийлсэн

Жишээ

нь

Тий тий. Ёх ѐх.

Халхай халхай.

Пэй. Пөөх. Хм. Ёо

ѐо.

Хүүе. Хөөш.

Хөж. Хөөг. Чөх.

Тоор. Тойг тойг.

Баяртай.

Бүүвэй. Май.

Тээс тээс.

За. Тийм. Мөн. Үгүй.

Биш. Хаанаас даа.

Өө. Зүйтэй. Зөв.

Худлаа. Буруу.

Нээрээ. Магадгүй.

Зүгээр. Болзошгүй.

Уухай. Ура. Түй.

Ичиг ичиг. Хөөрхий.

Аяа. Эвий. Ашгүй.

Гялай. Ха Ха. Эш.

Энэ мэтээр дадлага ажил явуулах нь хүүхдүүдийн чадварыг ахиулахад ач

холбогдолтой. Дадлага ажил явуулахад цаг их зарцуулагддаг. Тиймээс дадлага ажил

явуулахдаа дараах зүйлд анхаарлаа хандуулаарай.

1. Хүүхдүүд тухайн дадлага ажлыг ямар зорилгоор, яах гэж хийж байгааг

тодорхой мэдэх хэрэгтэй.

2. Энэ дадлага ажлын ач холбогдлын талаар ойлгуул. Өмнө сурсан зүйлтэйгээ

хэрхэн холбож хийвэл үр дүнтэй байх талаар ойлгуулна гэсэн үг.

3. Багш чиглэл өгч байх үедээ аажуухан яриарай.

4. Тайлбарлаж дууссан бол хийж үзүүл.

5. Сурагчдад дадлага ажлаа хэдий хэр хугацаанд гүйцэтгэхийг ойлгуул.

Төлөөний үг, холбоо үгийн өгүүлбэрт гүйцэтгэх үүргийг ойлгох, хэрэглэх

Төлөөний үгийн тухай ойлголтыг өгөхдөө эхлээд төлөөний үгийн жагсаалтыг сурагчдад

өгнө.

Би, чи, та, бид, та нар, эд, тэд, өөрөө, өөрсдөө, бүгдээрээ , нийтээрээ,

бултаараа, цөмөөрөө, энэ, тэр, эдгээр тэдгээр, ингэ-, тэг-, ийм, тийм, иймэрхүү,

тиймэрхүү, өчнөөн, төчнөөн, өдий, төдий, энд тэнд, ийшээ, тийшээ, гэсэн

төлөөний үгийг өгч уншуулах

Эдгээр үг ямар үгтэй холбогддогийг мэдэхийн тулд холбоо үг үүсгэнэ. Жишээ нь:

би яв-, та унш-, энэ хүн, энд орш-, ийшээ шилжүүл гэх мэтээр үүсгэнэ.

Төлөөний үгс дээр асуулт тавина. Жишээ нь: би (Хэн?), энэ (Аль? ) .. гэх мэтээр

Эцэст нь хүснэгтэд нөхөж байрлуулна. Дээрх ажлуудыг багаар юм уу хосоор

хийвэл илүү үр дүнтэй.

306

Асуулт Утга Төлөөний үг

Хэн, юу Үйлийн эзэн Би, чи, та

аль, ямар Шинж чанар ?

яаж, яав,

яасан учир,

яадаг тул

Үйл хөдлөл Ингэ, тэг

хэзээ,

хаана,

хаагуур,

хаашаа

Орон байр ?

хэд,

хэчнээн

Тоо ширхэг ?

Эндээс юуг ойлгож мэдсэн эсэхийг явцын үнэлгээний дараах аргаар дүгнүүлнэ.

Өнөөдөр би ..... –ыг сурлаа, мэдлээ

Энэ хичээлийн дараа сурагч бүр ойлгосон эс ойлгосноо бичгээр хариу мэдээлнэ.

Түүнийг уншаад багш дараагийн хичээл буюу мэдлэгийг гүнзгийрүүлэх хичээлээ

явуулахад боломжтой эсэхийг хянаж, дараагийн хичээлээ төлөвлөнө. Дээрх хүснэгтийг

зөв бөглөсөн эсэхийг хянаж, дахин хянуулах зэргээр бүтээлчээр ажиллана.

Мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэх бататгах хичээлийг зохион байгуулахдаа өгүүлбэрт

байгаа төлөөний үгийг таньж байгаа эсэхийг хянах зорилгоор төлөөний үгийн доогуур

зурах, тодруулах зэргээр тэмдэглүүлэх зэргээр ажиллуулна.

Цэг тэмдгийг зөв хэрэглэх

Цэг тэмдгийг хэрхэн хэрэглэх тухай эхийг дэгийн дагуу бичих гэсэн хэсэгт тодорхой

тайллбарласан байгаа.

Өгүүлбэр дэх үгийн хэлхээ холбоог ойлгох

Тоглоом нь хүүхдийг төлөвшүүлэх, аливааг танин мэдэх бие даасан дасгал, учрыг

олох, өөрөө өөрийгөө хамгаалах ухаан, бусдаасаа суралцах онцгой үйл юм.

Тиймээс багш нар өгүүлбэр дэх үгийн хэлхээ холбоог ойлгуулахдаа үгэн гинж тоглуулж

болно. Тиймээс үгэн гинж тоглохдоо:

o Бүх сурагч тойрог хэлбэртэй суугаад эхний хүүхэд дурын холбоо үг хэлнэ.

Дараагийн сурагч тэр холбоо үгийн төгсгөлийн үгээр эхэлсэн холбоо үг хэлэх

замаар тоглоно. Энэ нь сэтгэхүйн хялбар боловч хурд шаардсан тоглоом тул

түгдрэхгүйгээр 3 секундын дотор амжиж холбоо үгээ нэрлэх ѐстойг анхаарах

хэрэгтэй. Ийнхүү түгдэрсэн сурагч хянагчийн суудалд сууж хасагдах журмаар

тоглоно.

o Морины нүүдлээр нүүж, холбоо үгээр өгүүлбэр бүтээж тоглохдоо тусгай

бэлтгэсэн хүснэгтэн хөлөг дээр тоглоно.

Жишээ нь: Болдын

аав

хөдөө

нутгаас

Эрт цагт

ирж яваа

гэнэ

Сурахаар

болжээ.

Элээ

чигчиго

Сайхан

дуу

307

хоѐр

Элдэв

янзын

4.3 Үгийн сан

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

4.3.1. Ойролцоо ба

эсрэг утгатай үг

сонгон өгүүлбэр

зохиох

Өмнөх мэдлэгээ сэргээн санахын тулд

- Эсрэг ба ойролцоо утгатай хос үгийг олж

бичих

- Эх, өгүүлбэрээс эсрэг ойролцоо үгийг ялгаж

бичих, өнгөөр тодруулах

- Цэгийн оронд нөхөх

- Эсрэг болон ойролцоо үгийн эгнээ үүсгэх

Мэдлэгээ хэрэглэж сурахын тулд

- Өгүүлбэр зохиох

- Эсрэгцүүлэх болон ижилсүүлэх холбоосоор

холбож ойролцоо эсрэг утгат өгүүлбэр болгох

- Өгүүлбэрийг дуусгах

Хосоор нь

харгалзуулахаар

бэлтгэсэн тараах

материал

Ойролцоо эсрэг

утгат өгүүлбэр

нөхөх материал

4.3.2. Хэлц үгийг

чээжилж тогтоох,

ойлгох, тайлбарлах

Өмнөх ангид үзсэн мэдлэг ойлголтоо бататгахын

тулд

- Өмнөх ангид үзсэн хэлц үгүүдийг тохирох

газарт нөхөх

- Хэлц үгийг ялгаж бичих

- Хэлц үгийн утгыг тайлбарлаж бичих

- Хэлцийг тайлбарласан эх зохиох

- Үгийг хэлц үгээр солин найруулах

Хэлц үгийн утгыг тайлбарлаж сурахын тулд

- Хэлц үгийн толь хийх

- Хэлц үгээр үгийн утгаар үгийн сүлжээ хийх

- Хэлц үгийн утга тайлбарлах арга хайж

ярилцах

- Хэлц үгийн ойролцоо эсрэг хэлцийг олох

- Хэлцийн утгыг тайлбарласан эх зохиох

Хэлц үгийн толь

Үгийн сүлжээ

Хэлцийн утгыг

тайлбарласан

эхийн жишээ

4.3.3. Гадаад үгийг

зөв бичих

Гадаад үгийг зөв хэрэглэж сурахын тулд

- Гадаад үгийг ялган тэмдэглэх

- Өгүүлбэр эхэд нөхөх

- Танил гадаад үгсээр өгүүлбэр зохиох

- Анаграмм тайлах \ Энэ ямар үг вэ? кино гэсэн

үг үүснэ. \

12

10

15

16

- Үгийн сүлжээ хийх

- Үгийн сүлжээн таавар хийх

- Гадаад үгийн хэрэглээнд шинжилгээ хийх

Зөв бичих

дүрмийн толь

бичиг

Үгийн сүлжээ

Гадаад үгийг

олноор хэрэглэсэн

эх, өгүүлбэрийн

жишээ

Багшид өгөх санамж

308

Сурагчдын үгийн санг баяжуулах ажлыг хичээл бүрт онцгойлон анхаарч ажиллах

хэрэгтэй. Үүний тулд үгийн утгыг зүгээр л нэг тайлбарлаад, орхих биш түүнийг

тохиромжтой газар зөв хэрэглэж сурахад анхаарах хэрэгтэй.

Үүний тулд янз бүрийн уралдаан тэмцээн зохиож сурагчдыг хамруулж болно.

Жишээ нь: АХА, үсэг нэрлэж үг бүтээх, хэлц үгийн утгыг үйл хөдөлгөөнөөр үзүүлж,

таалгах, зургаар дүрслэн зурж таалгах, утасны зарим үгэн тоглоом “Зөв үг олох” \

үсгүүдийг эвлүүлж зөв үг болгох\, “Hang man” тоглох \ үсгийн тоогоор цэг өгч, үсэг тааж

үг бүтээдэг\, бинго, карт эвлүүлэх, тататунгаа, өгсөн үсгүүдээр хэн нь олон үг бүтээх вэ

? зэрэг тоглоомын аргыг хэрэглэж, сурагчдын сэдлийг төрүүлэх, идэвхжүүлэх аргуудыг

хэрэглэх хэрэгтэй.

Ингэж сэдэл төрүүлэх нь сурагчдыг дэмжих сонирхлыг нь өдөөх замаар хичээлд

идэвхжүүлэх явдал юм. Сэдэл төрүүлэхдээ:

Янз бүрийн энгийн хялбар, бүх сурагчийг хамарсан тоглоом

Зураг харуулах

Нэр томьѐо, тодорхойлолт

Бодол эргэцүүлэл, таамаглал

Слайд, кино, бичлэг харуулах зэрэг өөр бусад сонирхолтой хувилбарууд байж

болно.

Тухайн хичээлд холбоотой сонирхолтой сэдэл нь сурагчдыг тухайн сэдвийг ойлгоход

түлхэц болно.

Үгийн сан бүлэг сэдвийн хүрээнд сурагчдыг сурагчдыг үнэлэхдээ тоглоомноос

гадна үгийн сүлжээ маягаар шалгах тестийг боловсруулах нь сурагчдыг идэвхжүүлдэг

сайн арга юм.

Гэхдээ үгийн сүлжээнд орох үгс нь тухайн хичээлийн агуулгатай холбоотой байна.

Аль болохоор энгийн мөртлөө олон үгийг багтаасан байвал сайн. Энэ нь хүүхдийн нас

сэтгэхүйн онцлогт тохирсон байх ѐстой. Үгийн сүлжээнийхээ хариуг багш бэлтгэсэн

байх ѐстой. Сурагчдыг үгийн сүлжээгээ бөглөж дууссаны дараа багш хариултыг

слайдаар харуулах эсвэл хариултыг баг бүрт тараан өгч зөв бурууг хянуулж, өөрөөр нь

болон бусдаар үнэлүүлж болно. Тэгэхдээ хэдэн үгийг зөв бөглөсөн бол хэдэн оноо

авахыг тодорхой тайлбарласан байх эсвэл шалгуурын хүснэгтийг харуулах ѐстой.

Маягт бөглүүлэх арга

Сурагчид түргэн хугацаанд хийхэд нь зориулж урьдчилан бэлтгэсэн маягт өгөх

арга юм. Ийм байдлаар бага зэрэг дөхүүлж өгөх нь бэлэн гарын авлага өгөхөөс илүү

сурагчдын сонирхлыг татдаг. Тэмдэглэл хөтлүүлэх олон арга байдаг. Түүнээс хамгийн

энгийн нь "маягт бөглүүлэх" юм. Үүний тулд гарын авлага эхийг бэлнээр нь өгөлгүйгээр,

зарим хэсгийг нь гүйцээн нөхөх байдалтай болгоно.

Ийм болгосон зарим нэг жишээг дор үзүүлье.

Ойролцоо ба эсрэг утгатай өгүүлбэр зохиох: Болд ухаатай хүү боловч ......

Хэлц үгийг чээжилж тогтоох, ойлгох, тайлбарлах: Баярлах гэсэн утгатай олон

хэлц үг байдаг. Жишээ нь: хөл нь газар хүрэхгүй байх ..............., ....................,

...........................

...................... гэсэн хэлц нь ихэд айж сандрах гэсэн утгатай.

Гадаад үгийг зөв бичих: Тасалбар түгээх газар - ...., мэдээллийн цахим сүлжээ -

....

309

Хилийн дээс давах хамгийн эхний алхам бол мэдээж хэрэг гадаад ….. авах.

Хүний зарим эрхтний нэр орсон хэлц

Толгой: толгой дээр гарах, .....................................................................................................

Нүд: нүд нь орой дээрээ гарах ................................................................................................

Чих : чих урттай ......................................................................................................................