15

ОРШИЛ - mier.mn · PDF fileсуралцах арга барилыг хөгжүүлэх, ... бодлого, үйл ажиллагаа явуулснаар

  • Upload
    lamthuy

  • View
    279

  • Download
    10

Embed Size (px)

Citation preview

Page 1: ОРШИЛ - mier.mn · PDF fileсуралцах арга барилыг хөгжүүлэх, ... бодлого, үйл ажиллагаа явуулснаар
Page 2: ОРШИЛ - mier.mn · PDF fileсуралцах арга барилыг хөгжүүлэх, ... бодлого, үйл ажиллагаа явуулснаар

2  

ОРШИЛ 

Монгол Улсын Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2015 он)-д “Уламжлалт зан заншил, онцлогийг шингээсэн ерөнхий боловсролыг иргэн бүр заавал эзэмших...” гэж; Боловсролын тухай хуульд “Монгол улсын боловсролын зорилго нь иргэний оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.” гэж; Бага, дунд боловсролын тухай хуульд “Бүрэн дунд боловсролын зорилго нь мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах, суралцах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн ерөнхий суурь чадамжтай иргэн төлөвшүүлэх...” гэж тус тус заасан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын (хуучин нэрээр) сайдын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/61 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид Монголын түүхийг 35 цагаар (7 хоногт 1 цаг) заавал судлах хичээл болгон баталж, агуулгын хүрээ болон суралцахуйн удирдамжийг Боловсролын хүрээлэнгээс боловсруулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу 12 дугаар ангийн Монголын түүх хичээлийн агуулгын хүрээг 2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас баталсан бүрэн дунд боловсролын түүхийн сургалтын цөм хөтөлбөрт үндэслэн Монголын түүхийн зангилаа болон хам сэдвүүдээр тогтоож, суралцахуйн удирдамжийг боловсрууллаа. Зорилго: Сурагч Монголын түүхийн зангилаа болон хам сэдвийн хүрээнд түүхийн судалгааны аргуудаас хэрэглэх, түүхийн эх сурвалж, мэдээллийг шинжлэн боловсруулах, нэгтгэн дүгнэх, үнэлэх мэдлэг, чадвар эзэмшиж, эх түүх, өв соёлоо эрхэмлэх, хайрлан хамгаалах эрмэлзлэл, хандлагатай болно. Зорилт: Сурагч дараах мэдлэг эзэмшинэ.

‐ Монголын түүхийн зангилаа асуудал, хам сэдвийн хүрээн дэх гол үйл явдлуудын тухай мэдлэг;

‐ Монголын түүхийн он цаг, түүхэн эх сурвалж, баримт, нотолгооны ойлголт; ‐ Монголын түүхийн өөрчлөлт ба залгамж холбоо, шалтгаан ба үр дагавар, сургамжийн

талаарх мэдлэг, ойлголт; Сурагч дараах чадвар эзэмшинэ.

‐ Монголын түүхийн гол үзэгдэл, үйл явдлыг он дараалал, өөрчлөлт ба залгамж, шалтгаан ба үр дагаврын холбоо хамааралд нь шинжлэн судалж, нэгтгэн дүгнэх, үнэлэх;

‐ Монголын түүхийн асуудалд зөв хариулахын тулд шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх, түүх судлах арга барилаа хөгжүүлэх;

‐ Эх түүхийнхээ өнгөрсөн үеэс сургамж авч, ирээдүйгээ зөв төсөөлөх, түүхэн асуудлыг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн холбоонд авч үзэх;

Сурагчид дараах хандлага төлөвшинө. ‐ Монгол үндэстний хамтын оюун санаа, ой санамжийг ойлгох, хүндэтгэх, эх түүхээрээ

бахархах; ‐ Монголын түүхийн үзэгдэл, үйл явдлыг харилцан хамааралд нь авч үзэх, шалтгаан, үр

дагаврыг урьдчилан таамаглах, тооцоолохыг эрмэлзэх; ‐ Монголын түүх, соёлоо бүс нутаг болон дэлхий дахинд таниулах, сурталчлах

эрмэлзлэлтэй байх; Сурагчдын үнэлгээ түүний зорилт, шалгуур, үнэлгээний жин зэрэг нь 2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас баталсан Бүрэн дунд боловсролын түүхийн сургалтын цөм хөтөлбөрийн дагуу байх бөгөөд 12 дугаар ангийн Монголын түүхийн сургалтыг хөтлөн явуулахдаа багш дараах зүйлсийг анхаарна. Үүнд:

Page 3: ОРШИЛ - mier.mn · PDF fileсуралцах арга барилыг хөгжүүлэх, ... бодлого, үйл ажиллагаа явуулснаар

3  

‐ 12 дугаар ангид судлах Монголын түүх нь сурагчдын өмнөх ангиудад судалсан эх түүхийн зангилаа асуудлыг хам сэдвийн хүрээнд, баяжуулан нэгтгэн дүгнэж судлах онцлогтойг тухайлан анхаарч, мөн нийгэм-хүмүүнлэгийн ухааны бусад хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвартай нь нягт холбож судлуулах нь зүйтэй. Тухайлан энэ ангид Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, гадаад харилцааны түүхийн зангилаа асуудал, тэдгээрт гарсан гол өөрчлөлт, үр дүнг түүхчлэн, харьцуулан судлахад анхаарна.

‐ Монголын түүх хичээлийг сурагчид тэгш оролцох, өмнө эзэмшсэн түүхийн мэдлэг, чадвар, хандлага, суралцах арга барилаа ашиглах, хэрэглэх, хөгжүүлэх боломжтой байхаар төлөвлөж, зохион байгуулна. Монголын түүхийн хичээл, сургалтын үр дүнд сурагч бүр бие даан ажиллах, түүхэн эх сурвалж, үзэгдэл, үйл явдлыг түүхийн судалгааны аргыг хэрэглэн судлах, түүнийгээ үндэслэл, нотолгоотой тайлбарлах, түүхэн үзэгдэл, үйл явдлыг цогцоор нь авч үзэх, үнэлж цэгнэх арга барилд бодитой суралцсан байхад анхаарна.

‐ Бие даан ажиллах болон Монголын түүхийн зангилаа асуудлыг шинжлэн судлах сэдэв, агуулгыг сурагчдад санал болгоно. Сурагчдын сонирхсон сэдэв, агуулгын хүрээнд хамтран удирдамж боловсруулж, үйл ажиллагааг нь чиглүүлж, үр дүнг нь танилцуулах боломж олгоно. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургууль, эцэг эх, орон нутгийн төр, захиргааны болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах нь сурагчдын бие даан суралцах арга барилыг хөгжүүлэх, сургалтыг амьдралтай нягт холбоход чухал хувь нэмэр болно.

НЭГ. АГУУЛГЫН ХҮРЭЭ

1. Түүхийн судалгааны аргууд:

Түүхийг шинжлэн судлах арга1; ‐ Түүхэн асуудал дэвшүүлэх (он цаг, орон зай, үйл явдал, эх сурвалж - баримт,

түүхэн хүмүүс, түүхэн сургамж зэргийг хамарсан) ‐ Холбогдох баримт, эх сурвалжуудыг ялган таних, сонгох, түүхэн тайлбар хийх,

үнэлэх, үндэслэл, нотолгоо гаргах, ‐ Түүхэн тайлбарыг шалгах, нягтлах, тайлбараа танилцуулах

Эх сурвалжтай ажиллах арга; ‐ Археологийн болон бичгийн, аман эх сурвалж (аман түүх)-ийг судлах: тухайн эх

сурвалжийн он цагийг тогтоох, өгүүлж буй түүхэн үзэгдэл, үйл явдал, түүхэн зүтгэлтэн зэргийг тодорхойлох, холбогдох гол, гол бус баримтыг ялгах, үнэлэх гэх мэт.

Харьцуулан судлах арга; ‐ Харьцуулах үзүүлэлтийг ялгах ‐ Ялгасан үзүүлэлтийг ашиглан харьцуулалт хийх ‐ Хийсэн харьцуулалтаас дүгнэлт гаргах гэх мэт.

Түүхчлэн судлах арга; ‐ Түүхийг үүсэл гарал, нөхцөл, шалтгаан, үйл явц, үр дагавар, эзэн биетэй,

тасралтгүй залгамжтайгаар судлах ‐ Түүхийг өнгөрсөн, одоо, ирээдүйн холбоо хамааралд нь шинжлэх

Түүхэн тоон болон мэдээлэл зүйн арга; ‐ Түүхэн статистикийг тайлбарлах, хэрэглэх ‐ Орчин үеийн мэдээлэл харилцааны технологийг ашиглаж, түүхэн баримт,

мэдээллийг тайлбарлах Орон нутгийн түүхийг судлах арга;

‐ Тухайн орон нутгийнхаа түүхийг судлах аргыг сонгох, юуг, хэрхэн судлахыг төлөвлөх

                                                            1 historical inquiry

Page 4: ОРШИЛ - mier.mn · PDF fileсуралцах арга барилыг хөгжүүлэх, ... бодлого, үйл ажиллагаа явуулснаар

4  

‐ Төлөвлөгөөний дагуу судалгаа хийх (Орон нутгийн түүх, соёлын дурсгалыг судлах, музей үзэх, аман түүх судлах г.м)

‐ Үр дүнг нэгтгэн хэлэлцэх 2. Хүннүгийн түүхэн өв (НТӨ V- НТ-ын II зуун ):

Хүннү нь монголчуудтай угсаа гарал, түүх, соёл нэгтэй болохыг нотлох (ген, тархалтын хүрээ, газар нутаг, төр ёс, аж ахуй, соёл гэх мэт үзүүлэлтээр баяжуулан судалж, үр дүнг танилцуулах);

Хүннүгийн түүхийг түүхэн зүтгэлтэн, газар нутаг, цаг хугацаа, үйл явдал-сурвалж баримт, сургамж гэсэн айн хүрээнд цогцоор нэгтгэн дүгнэх, тайлбарлах, үнэлэх;

Хүннүгийн нийгмийн амьдралын хүрээнд шинээр бий болсон зүйлсийг гүнзгийрүүлэн судлах (улс төр, нийгмийн бүтэц, эдийн засаг, соёл, гадаад харилцаа г.м.);

Хүннү судлалын уламжлал, орчин үеийн ололт, амжилтыг харьцуулан судлах;

3. Нүүдлийн соёл иргэншлийн өв (НТӨ II мянганы II хагасаас эдүгээ хүртэл) Монголчуудын нүүдлийн соёл иргэншил үүсч, хөгжихөд нөлөөлсөн хүчин зүйлс (Төв

Азийн байгаль, газарзүйн орчин гэх мэт)-ийг тодорхойлох, үндэслэлтэй тайлбарлах; Монголын нүүдэлчдийн сонгодог мал аж ахуй, үйлдвэрлэл, уламжлалт технологийг

шинжлэх, үнэлэлт өгөх; Монголын нүүдэлчдийн уламжлалт зан заншил, мэдлэг ухаан, аж төрөх ёс,

амьдралын хэв маяг зэргийг түүхийн мэдлэгээ ашиглан тодорхойлох; Монголын нүүдэлчдийн байгальтайгаа харилцан шүтэлцээтэй аж төрж ирсэн түүхэн

уламжлалыг өнөөгийн тогтвортой хөгжлийн үзэл санаа, зарчим, ойлголттой холбож эргэцүүлэх, тайлбарлах,

Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлийг өвлөх;

4. Их Монгол улс, Монголын эзэнт гүрний өв (НТ-ын XIII-XIV зуун): Их Монгол улсыг байгуулах болон Монголын эзэнт гүрний үндэс суурийг тавихад Эзэн

богд Чингис хааны хэрэгжүүлсэн манлайлал-жолоодохуйн өвийг түүхэн эх сурвалжид тулгуурлан судалж, онцлог шинжүүдийг тодорхойлох;

Их Монгол улс, Монголын эзэнт гүрний үеийн төр, засаглалын бүтэц, тогтолцоо болон эдгээрээс орчин цагт уламжлах, өвлөх зүйлийг түүхэн баримтад үндэслэн судалж, үнэлж дүгнэх;

Их Монгол улс, Монголын эзэнт гүрний нийгмийн амьдралын хүрээ (эдийн засаг, соёл, гадаад харилцаа г.м)-нд шинээр бий болсон зүйлсийг харьцуулан судалж, нэгтгэн дүгнэх;

Тухайн үеийн Монголчуудын цэргийн урлагийн хөгжлийг орчин үеийн цэрэг, техникийн ололттой жишин судлах, үнэлэлт өгөх;

5. Дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмэр, бахархал: Хоёр дахь мянганы суут хүн, эзэн богд Чингис хааны дэлхийн түүхэнд оруулсан хувь

нэмрийг судлах, өвлөх; Монголчууд нүүдлийн сонгодог мал аж ахуйг буй болгон хөгжүүлж, өдгөө ч эрхэлж буйг

баримтаар нотлох (Монгол гэр, монгол хувцас, монгол технологи, жишээ нь, цагаан идээ боловсруулах, хэрэглэх г.м);

Монголчуудын соёлын биет ба биет бус өвийн (Монгол бичиг, Монголын нууц товчоо, ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын бусад өв) бүртгэл, лавлагаа гаргах, үнэ цэн, ач холбогдлыг тодорхойлох, хайрлан хамгаалах, өвлүүлэх;

Их Монгол улс, Эзэнт гүрний үеийн Их засаг хууль (анхны бичмэл хууль), түүний агуулга, бүтэц, түүхэн ач холбогдлыг ярилцах, үнэлэх, мэтгэлцэх;

Монголын энх амгаланг (пакс монголика) тогтоож, даяаршил, орчин үеийн ертөнцийн эхлэлийг тавьсныг эх сурвалжид тулгуурлан тодорхойлох;

Page 5: ОРШИЛ - mier.mn · PDF fileсуралцах арга барилыг хөгжүүлэх, ... бодлого, үйл ажиллагаа явуулснаар

5  

6. XX зууны Монголын түүхэн гол үйл явдал: Монголын 1911, 1921,1990 оны хувьсгалын шалтгаан, нөхцөл, онцлог шинж, үр дүн,

түүхэн ач холбогдол, залгамж холбоог тайлбарлах, үнэлж, дүгнэх; Монголын 1911, 1921, 1990 оны хувьсгалын түүхэн гол үйл явдлыг түүхэн ай (түүхэн

зүтгэлтэн, газар нутаг, цаг хугацаа, эх сурвалж баримт, сургамж)-н хүрээнд тус тус болон уялдаа холбоонд нь тодорхойлох, тайлбарлах, үнэлэлт өгөх;

Тухайн хувьсгалуудын гол үр дүн, ач холбогдол нь үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, улс орныхоо бие даасан байдал, бүрэн эрхийг баталгаажуулсан талаар болон тусгаар тогтнолын үнэ цэн, түүхэн ач холбогдлыг нотлон тайлбарлах, байр суурь, хандлагаа илэрхийлэх;

ХОЁР. СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ

1. ТҮҮХИЙН СУДАЛГААНЫ АРГУУД Зорилго: Сурагчид түүхийн судалгааны аргуудаас түүхийн зангилаа үйл явдлыг судлахдаа хэрэглэх чадвараа хөгжүүлнэ. Д/д Суралцахуй

н зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.а

Түүхийн судалгааны аргыг хэрэглэх үе шатуудыг мэдэх, ойлгох

Түүхийн судалгааны аргуудыг судална. Үүнд: ‐ Түүхийн судалгааны аргууд (түүхийг шинжлэн судлах,

эх сурвалжтай ажиллах, түүхчлэх г.м)-ыг баяжуулан танин мэдэж, тэдгээр аргуудыг бүдүүвчээр дүрслэн харуулж, тайлбарлана.

‐ Түүхийг судлах аргын үе шат буюу алхмуудын үйлдлүүдийг тодорхойлж, хэрхэн хэрэглэх талаар жишээ, баримтад үндэслэн ярилцана.

‐ Ц.Жамбалсүрэн., Түүхийн судалгааны арга зүй., УБ., 2009

‐ Монгол улсын түүх (хамтын бүтээл) УБ., 2017

‐ Д.Бум-Очир, Г.Мөнх-

Эрдэнэ., Нийгэм, соёлын хүн судлалын онолын үүд., УБ.,2012

‐ Монгол улсын түүх I боть (хамтын бүтээл)., УБ.,2003

‐ Түүхийн судалгааны аргуудын бүтцийг харуулсан бүдүүвч

1.б Тодорхой аргыг түүхийн хам сэдвийг судлахдаа хэрэглэж сурах

Сурагч бүр тодорхой аргыг хэрэглэж түүхэн үйл явдлыг сонгон шинжилнэ. Тухайлбал, ‐ сонгосон үйл явдлын хүрээнд 2-3 анхдагч болон

хоёрдогч эх сурвалжийг алхмын дагуу шинжилнэ; ‐ түүхэн статистик, тоо баримтыг ашиглан тухайн үеийн

нийгэм, эдийн засгийн байдлыг тодорхойлно; хэрэв өөр өөр цаг үед болсон үйл явдлыг харьцуулах бол харьцуулах үзүүлэлтээ ялгана. (Жишээ нь, XX зууны Монголын хувьсгалуудыг харьцуулахаар бол гадаад, дотоод нөхцөл, нийгэм болон хүн амын аж амьдралын байдал, хувьсгалын зорилго, хувьсгалд оролцогчид гэх мэт үзүүлэлтийг ялгаж болно.)

‐ Орон нутгийн түүх, соёлын дурсгалуудыг багаар сурвалжлан судалж, тэмдэглэл хөтөлж, хэлэлцэж, үр дүнг танилцуулна.

Багшид санамж: ‐ Сурагчид түүхийн судалгааны тодорхой аргыг хэрэглэхийн тулд тухайн аргаар судлах, илрүүлэх

зүйлээ тодорхойлох, үе шат, алхмыг ялгах, үйл ажиллагаагаа төлөвлөж сурахад анхаарна. ‐ Сурагчдын өмнөх мэдлэг, туршлагад тулгуурлана. Тухайлбал, математик, мэдээлэл зүйн хичээлээр

сурагчдын эзэмшсэн статистик боловсруулалт хийх, харьцуулах, мэдээллийн технологийг ашиглах чадварыг нь хэрэглүүлэх

‐ Энэхүү хам сэдвийн хүрээнд эзэмшсэн, хөгжүүлсэн мэдлэг, чадварыг түүхийн бүх хичээлд хэрэглэнэ гэдгийг анхаарна.

Үнэлгээ

Page 6: ОРШИЛ - mier.mn · PDF fileсуралцах арга барилыг хөгжүүлэх, ... бодлого, үйл ажиллагаа явуулснаар

6  

№ Үнэлгээний зорилт Үнэлгээний шалгуур 1. Түүхийн судалгааны

аргын мэдлэг ‐ Судалгааны аргуудыг зөв нэрлэж буй эсэх ‐ Тухайн аргын онцлог, энэ аргаар юуг, хэрхэн судлахаа тодорхойлж

буй байдал ‐ Түүхийг судлах аргын үе шат буюу алхмууд, хийх үйл ажиллагааг

тодорхойлж буй эсэх 2. Түүхийн судалгааны

аргыг хэрэглэх байдал ‐ Түүхэн үйл явдлыг судлахдаа аргаа оновчтой сонгосон эсэх ‐ Судалсан үр дүнгээ танилцуулсан түвшин

Жишиг даалгавар

1. Сурагч бүр хамгийн сайн мэддэг Монголын түүхэнд холбогдох нэг үйл явдлыг сонгоно уу. 2. Тухайн үйл явдлыг баяжуулан, гүнзгийрүүлж судлахын тулд түүхийн судалгааны ямар

аргыг түлхүү хэрэглэхээ тодорхойлж дараах хүснэгтийг нөхөн бичнэ үү (үнэлгээний зорилт 1,2 )

Сонгосон сэдэв: ---------------------------------------------------

Баяжуулан, гүнзгийрүүлж судлах

чиглэл

Хэрэглэх арга Ашиглах хэрэглэгдэхүүн Аргын нэр, танилцуулга Аргыг хэрэглэх үе шат,

алхам

2. ХҮННҮГИЙН ТҮҮХЭН ӨВ (НТӨ V- НТ-ын II зуун ) Зорилго: Сурагчид Хүннүгийн түүхийг түүхэн айн хүрээнд цогцолбороор нэгтгэн дүгнэж, Хүннүгийн соёлын өвийг хамгаалах, сурталчилахтай холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Д/д Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.а Хүннү нь монголчуудтай угсаа гарал, түүх, соёл нэгтэй болохыг баримтаар нотлох, хэлэлцэх

‐ Монголчуудын угсаа гарлын тухай цуглуулсан баримт, мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, хосоор ярилцана. (ген, тархалтын хүрээ, газар нутаг, төр ёс, аж ахуй, соёл гэх мэт үзүүлэлтээр баяжуулан судалж, үр дүнг танилцуулах)

‐ Хүннүгийн угсаа гарал, түүх, соёлыг судалсан эрдэмтдийн судалгааны баримт, дүгнэлт, байр суурийг харьцуулан ярилцаж, өөрсдийн байр сууриа илэрхийлнэ.

‐ Г.Сүхбаатар Монголчуудын эртний өвөг УБ.,1980

‐ Г.Сүхбаатар, Л.Жамсран Монголын түүхийн дээж бичиг I боть УБ.,1992

‐ Монгол улсын түүх I боть (хамтын бүтээл) УБ., 2003

‐ Хүннүгийн толь (хамтын бүтээл) УБ., 2011

‐ П.Дэлгэржаргал нар. Монголын эртний түүх УБ., 2017

2.б Хүннүгийн түүхийг түүхийн айн хүрээнд цогцолбороор нэгтгэн дүгнэх

‐ Түүхэн зүтгэлтэн, газар нутаг, цаг хугацаа, үйл явдал- сурвалж баримт, сургамж гэсэн түүхэн айгаар багаар ажиллаж дараах даалгаврыг гүйцэтгэнэ. Үүнд:

‐ Тухайн айг судлах түүхийн судалгааны аргуудаас сонгоно.

‐ Тухайн айн хүрээнд Хүннүгийн нийгмийн амьдралд шинээр бий болсон зүйлсийг гүнзгийрүүлэн судална. Тухайлбал, түүхэн газар нутаг айн хүрээнд улс төр, гадаад харилцааны хувьд ямар бодлого, үйл ажиллагаа явуулснаар газар нутгийн хэмжээ нь хэдийд, ямар байснаа, хэдийд ямар хэмжээтэй болж өөрчлөгдсөнийг тодорхойлох гэх мэт.

Page 7: ОРШИЛ - mier.mn · PDF fileсуралцах арга барилыг хөгжүүлэх, ... бодлого, үйл ажиллагаа явуулснаар

7  

‐ Баг бүрийн ажлын дүгнэлтүүдийг нэгтгэн Хүннүгийн түүхийг түүхэн 5 айн хүрээнд цогцолбороор нь авч үзэж дараах ажлыг сурагчид хийх боломжтой. Үүнд:

‐ Хүннүгийн түүхийн талаар мэдээлэл, лекц, тэмдэглэл бичих, бага, дунд ангийн сурагчдад танилцуулах

‐ Анги хамт олноороо “Хүннүгийн түүхийн улбаа” сэдэвт 7 хоногийн аянг удирдамж гарган зохион байгуулж, үр дүнг хэлэлцэн, сургууль, орон нутагтаа мэдээлэх

‐ Хүннүгийн соёлын дурсгалуудын тархалт, үнэ цэн, ач холбогдлын талаар эсээ бичиж, танилцуулах

‐ Хүннү улс, гүрний үеийн соёлын өвийн үнэ цэнийг илэрхийлсэн бүтээл хийх (зурагт хуудас, бичил ном, богино хэмжээний дүрс бичлэг г.м.).

‐ Х.Нямбуу

Монголын угсаатны зүй УБ.,1992

‐ Я.Ганбаатар

Хүннүгийн түүх, соёл УБ., 2015

‐ Д.Лхаашид

Монголын хаад, зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг УБ., 2009

2.в

Хүннү судлалын өв уламжлал, орчин үеийн ололт, амжилтыг тодорхойлох

‐ Хүннү судлалын хүрээнд гарч буй судлаачдын бүтээлийг харьцуулан судалж, ололт, амжилтыг нэгтгэн дүгнэж, илтгэл, мэдээлэл бэлтгэн багаар хэлэлцэнэ.

‐ “Хүннү улс, гүрэн, Их монгол улсын түүхэн залгамж” сэдвээр мэтгэлцээн зохион байгуулж болно.

Багшид санамж: ‐ Хүннүгийн түүхийг сурагчид 6, 10 дугаар ангидаа судалсан. Тиймээс өмнөх мэдлэг, чадварыг ямар

түвшинд, хэрхэн өргөжүүлж, гүнзгийрүүлэх зорилт тавьж буйгаа сайтар эргэцүүлэх хэрэгтэй. Тухайлбал, дээрх суралцахуйн зорилтоос “угсаа гарал, цогц түүх, Хүннү судлал” гэсэн түлхүүр үгсийг ашиглан сурагчидтайгаа ярилцаж болно.

‐ Хүннү судлалын хүрээнд багш холбогдох хэрэглэгдэхүүнийг ашиглан урьдчилсан судалгаа хийж, мэдээлэл цуглуулсан байх шаардлагатай.

Үнэлгээ № Үнэлгээний зорилт Үнэлгээний шалгуур 1. Хүннүгийн түүхийг

цогцолбороор нэгтгэн дүгнэх байдал

‐ Түүхэн зүтгэлтэн, газар нутаг, цаг хугацаа, үйл явдал-сурвалж баримт, сургамж гэсэн 5 айн хүрээнд Хүннүгийн түүхийг авч үзэж буй түвшин: (түүхийн эх сурвалж, баримт, өв г.м.)

‐ Хүннүгийн түүхийг улс төр, нийгмийн бүтэц, эдийн засаг, соёл, гадаад харилцаа зэрэг нийгмийн амьдралын бүх хүрээнд авч үзэж, тайлбарлаж буй эсэх

2. Хүннүгийн соёлын өвийг хамгаалах, өвлөх байдал

‐ “Хүннүгийн түүх, соёлын өв, түүнийг хамгаалах ” (орон нутгийн жишээн дээр) гэх мэтээр холбогдох сэдвийг сонгож, мэдээ, танилцуулга бэлтгэсэн эсэх

‐ “Хүннүгийн түүхийн улбаа” сэдэвт аяны үйл ажиллагаанд оролцсон чадварын түвшин

Жишиг даалгавар Хүннүгийн түүхэнд холбогдох эх сурвалжуудыг түүхэн 5 айн дагуу шинжлээрэй.

1. Цагаан хэрмээс хойших нум сум агсагсдын улс нь шаньюйн зарлигийг дагаж, Цагаан хэрмээс урагшхи түшмэдийн, дээл малгай өмсөгсдийн улс нь харин надад захирагдана....

Эх сурвалж: Г.Сүхбаатар. Монголын түүхийн дээж бичиг I дэвтэр 21 дэх тал

Page 8: ОРШИЛ - mier.mn · PDF fileсуралцах арга барилыг хөгжүүлэх, ... бодлого, үйл ажиллагаа явуулснаар

8  

2. Модуний тухай домгоос “ ... Модунь дуут сум хийгээд, морьт цэргүүдээ морин дээрээс нум харвахад сургаж, “Дуут сумыг харвасан зүг рүү цөм харвагтун, харваагүй хүний толгойг авна” гэж тушаасан....

Эх сурвалж: Сюннү (Шицзи), 7 дахь тал 3. Хүннүгийн шаньюйн захидал ба Хан улсын хуандийн хариу Хүннүгийн шаньюйн захидлаас: Дээд тэнгэрээс заяатай Хүннүгийн их шаньюй Хань улсын хуандийн амар амгаланг асуун мэндчилж ... Хань улсын хил хязгаарын түшмэд манай Баруун гарын Жуки ванг доромжилсон учир тэрбээр надад дуулгалгүйгээр, Илухоу зэрэг шадар ноёдын зөвлөснөөр танай хил хязгаарт нэвтэрч танай түшмэдтэй маргаан хагалах хэмээсэн нь бидний хооронд байгуулсан гэрээг зөрчиж, ах дүүгийн хэлхээг таслан, Хань улсыг эвгүй байдалд оруулжээ. Дорд хүмүүн гэрээг зөрчвөл хэрхэн шийтгэхийг заасан ёсоор Баруун гарын жуки ванг би бээр Юэжи аймгийг байлдуулахаар илгээсэн бөгөөд дээд тэнгэрийн бошго зарлигаар, миний дайчин баатруудын онцгой гавьяа зүтгэлээр, манай хүлэг сайн морьдын шандасын хүч чадлаар би, хөрш зэргэлдээ Лоулань, Усунь, Хусе зэрэг хол ойрын гучин зургаан их бага улс түмнийг хураан авч нэгтгэн захирлаа. Өдгөө тэд Хүннү гүрэн хэмээх нэгэн агуу их суу алдрын дор эвсэн нэгджээ. ... Тиймийн тулд одоо би эрдэнийн илдээн хуйнд нь хуйлж, дуут сумаан саадагт нь сойсугай. Хан улсын хуандийн хариу захидал: Баруун гарын жуки ван, таны зөвшлийг ололгүйгээр ... Хан улсын хил хязгаарыг нэвтрэн довтолж, бидний хооронд байгуулсан гэрээг зөрчин ах дүүгийн үгсэл хэлцлийг эвдэн, Хан улсыг хөрш улстай нь эвгүй байдалд хүргэсэн байнам. Гэрээг зөрчсөний шийтгэл болгож та үүнийг Баруун хязгаарыг байлдуулахаар илгээж, улмаар Юэжи аймгийг дайлан хураажээ ... Баруун жуки вангийн тухайд гэвэл тэр нэгэнт шийтгэлээ хүлээсэн ахул одоо шаньюй та үүнд дахин хилэгнэхээ болино уу.

Эх сурвалж: Сыма Цянь, Түүхэн тэмдэглэл, 110 дугаар бүлэг Хүннүгийн шастир 4. “Газар бол улсын үндэс мөн” (Модунь шаньюйн хэлсэн сургамжит үг)

Асуулт: 1. Эх сурвалж бүрийн цаг хугацаа, гол мэдээллийг ялгана уу. 2. Эх сурвалжуудыг холбон “Хүннү” сэдвээр тэмдэглэл бичнэ үү. (үнэлгээний зорилт 1)

3. НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ӨВ (НТӨ II мянганы II хагасаас эдүгээ хүртэл) Зорилго: Сурагчид Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн тухай ойлголт, мэдлэгээ гүнзгийрүүлж, нүүдлийн иргэншлийн үнэт зүйл, өвийг өнөөгийн дэлхий дахины өмнө тулгамдаж буй асуудлыг (тогтвортой хөгжих, уламжлал, шинэчлэлийг хослох г.м.) шийдвэрлэх арга замтай холбон судална. Д/д Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

3.а Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг танин мэдэх

Монголын нүүдлийн соёл иргэншлийн өвийг шинжлэн судлах аргаар судална. Үүнд: ‐ Монголын нүүдлийн соёл иргэншлийн үүсэл,

хөгжил, онцлогийг шинжлэн судлах төлөвлөгөө боловсруулна.

‐ Төлөвлөгөөний дагуу түүхэн асуулт гаргаж, таамаглал дэвшүүлнэ. Тухайлбал, “Монголын нүүдэлчдийн сэтгэлгээ, аж төрөх хэв маяг нь суурин иргэншилтэй хүмүүсийнхээс ялгаатай байдаг” гэсэн таамаглал дэвшүүлж болно.

‐ Таамаглалаа нотлохын тулд шаардагдах эх сурвалжуудыг шинжилж, холбогдох баримт, мэдээлэл цуглуулна. Мэдээллийн ауулга нь монголын нүүдлийн иргэншил үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйл, монголын нүүдэлчдийн сонгодог мал аж ахуй, үйлдвэрлэл, уламжлалт технологи, зан заншил, мэдлэг, аж төрөх ухаан, амьдралын хэв маяг, монгол хүний сэтгэлгээ, зан төлөв дэх нүүдлийн соёлын нөлөөллийн тухай байна.

‐ Баримт, мэдээллийг судлах, боловсруулахдаа

‐ Г.Сүхбаатар, Л.Жамсран Монголын түүхийн дээж бичиг I-II боть УБ.,1992

‐ Д.Бум-Очир, Г.Мөнх-Эрдэнэ Нийгэм, соёлын хүн судлалын онолын үүд УБ., 2012

‐ Монголын угсаатны зүй (хамтын бүтээл) 3 боть УБ., 2006

‐ М.Төмөржав, Н.Эрдэнэцогт Монголын нүүдэлчин УБ.,1999.

Page 9: ОРШИЛ - mier.mn · PDF fileсуралцах арга барилыг хөгжүүлэх, ... бодлого, үйл ажиллагаа явуулснаар

9  

түүхийн судалгааны ямар аргыг ашиглахыг хэлэлцэж сонгох ба сонгосон аргыг үе шат- алхмын дагуу хэрэглэн, үйл явцыг задлан шинжилж, нэгтгэн дүгнэж хэлэлцэнэ.

‐ Үр дүнг гаргаж, амаар болон бичгээр, багаар танилцуулна.

‐ Ц.Шагдарсүрэн Монголчуудын утга соёлын товчоон УБ.,1991

‐ П. Дэлгэржаргал “Нүүдэл зүйн онолын асуудал”

‐ Б.Энхтүвшин, Б.Сумьяа Нүүдлийн ба суурин соёл УБ., 2015

3.б Нүүдлийн соёл иргэншлийн өв, үнэт зүйл нь дэлхий дахины тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг нотлох, ярилцах

‐ Дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, ингэхдээ “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ыг ашиглах

‐ Монголын нүүдэлчдийн байгальтайгаа харилцан шүтэлцээтэй аж төрж ирсэн түүхэн уламжлалыг өнөөгийн тогтвортой хөгжлийн үзэл санаа, зарчимтай холбож эргэцүүлэн бодож, жишээгээр тайлбарлана.

‐ Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлийг хэрхэн өвлөх талаар байр сууриа илэрхийлнэ.

‐ Нүүдэлчид байгалийн унаган төрхийг нь хадгалан аж төрөх, жишээ нь, мал аж ахуй эрхлэхдээ сүргийн бүтцийг оновчтой зохицуулдаг, бэлчээрийг хамгаалдаг зэрэг уламжлал нь өнөөгийн тогтвортой хөгжлийн бодлогын үзэл санаатай хэрхэн нийцэж буй талаар ярилцана.

Багшид санамж: ‐ Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн онцлог, өв, үнэт зүйлс гэх мэт ойлголтыг жишээ

баримтаар ялгаж, мөн нэгтгэн дүгнэж ойлгуулах, үүний тулд хэрэглэгдэхүүнд дурьдсан эх сурвалжуудыг унших, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүмүүсээс тусламж авч хамтран ажиллана.

‐ Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн өв, уламжлал нь өнөөгийн тогтвортой хөгжлийн зарим асуудлыг шийдвэрлэх боломжтойг сурагчдаар өөрсдөөр нь гаргуулах, нотлуулахад анхаарна.

Үнэлгээ № Үнэлгээний зорилт Үнэлгээний шалгуур 1. Монголчуудын

нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг тодорхойлох байдал

‐ Монголчуудын нүүдлийн соёл иргэншил ойлголтыг тодорхойлсон эсэх

‐ Түүний онцлог шинжүүдийг дурьдсан, тайлбарласан түвшин ‐ Нүүдлийн соёл иргэншлийн өв, үнэт зүйлийг танин мэдсэн эсэх

2. Нүүдлийн соёл иргэншлийн өв, үнэт зүйл нь дэлхий дахины тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг нотлох байдал

‐ Нүүдлийн соёл иргэншил болон тогтвортой хөгжлийн ойлголт, үзэл санааны хамаарлын талаарх мэдлэг, ойлголтын түвшин

‐ Тогтвортой хөгжилд тулгарч буй бэрхшээлийг даван туулахад монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн ямар өв, хэрхэн хувь нэмэр оруулахыг тайлбарлах түвшин

Жишиг даалгавар Эхийг уншиж, асуултын дагуу шинжлээрэй. Монголын нүүдэлчдийн уламжлалт соёл гэдэг нь манай өвөг дээдсээс олон зуу, мянган жилийн хугацаанд үүсгэн бүтээж, боловсруулан хөгжүүлж, нэмэн баяжуулж, хэрэглэж ирсэн материалын болон оюун санааны, танин мэдэхүйн болон гүн ухааны, ертөнцийг үзэх үзлийн болон шашин шүтлэгийн, аж ахуйн болон нийгмийн зохион байгуулалтын, төрт ёсны болон удирдлага менежментийн, зан суртахууны болон ёс заншлын зэрэг олон талыг өөртөө агуулсан цогц үзэгдэл гэдгийг юуны урьд тэмдэглэх хэрэгтэй. Дэлгэрүүлбээс Монголын нүүдэлчдийн соёл нь:

‐ байгаль орчинтой зохицон амьдрахуйн арга ухааныг тулгуур зарчмаа болгосон ертөнцийг үзэх үзэл, ардын гүн ухаан

Page 10: ОРШИЛ - mier.mn · PDF fileсуралцах арга барилыг хөгжүүлэх, ... бодлого, үйл ажиллагаа явуулснаар

10  

‐ үндэсний утга соёлын бүхий л эд эсэд нэвчин шингэсэн шашин шүтлэг, ёс заншил, зан суртахууны үнэт зүйлсийн өв сан

‐ 2000 гаруй жилийн түүхэн уламжлалтай төрт ёсны соёл ‐ нүүдэлчдийн аж төрөх ёс, ахуй амьдралаас эхтэй харилцааны өвөрмөц соёл, түүний охь дээж нь

болсон харилцан туслах, хамтран ажиллах, хүнийг байтугай адгуус амьтныг энэрэн хайрлах эрхэм ёсон

‐ дөрвөн улирал, эх газрын уур амьсгалтай, Төв Азийн өндөрлөг бүсэд бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн хөтөлдөг сонгодог арга технологи

‐ олон мянган жилээр боловсрон хөгжиж, амьдрал дээр шалгагдсан ардын мал зүй, малын эмнэлэг, адгуусын сэтгэл зүйн хур мэдлэг, ардын анагаах ухаан, аман математик, тухайн бүс нутаг дахь байгалийн баялаг, ургамал, амьтны тухай нэвтэрхий мэдлэг

‐ мянга мянган жилийн ажиглалт, бясалгалын үр дүнд боловсруулан хөгжүүлсэн байгалийн аливаа үзэгдлийг урьдчилан мэдэж, сөрөг нөлөөллийг нь саармагжуулж, хор хохирол хамгийн багатайгаар даван туулах мэдлэг ухаан, арга туршлагын баялаг өв сан

‐ бүс нутгийн цаг уурын нөхцөл, аж байдал, ажил үйлдвэр, аж төрөх ёсонд нийцэн тохирсон бөгөөд өөр нөхцөлд ч тохируулан хөгжүүлж хэрэглэх боломжтой бүх төрлийн материаллаг үнэт зүйлс, тэдгээрийг үйлдвэрлэн бүтээх, үндэсний технологи ашиглах, хэрэглэх ёс

‐ нүүдэлчдийн нэн өвөрмөц оюун сэтгэлгээний тусгал болсон уран сайхны соёлын дахин давтагдашгүй арвин их өв сан зэрэг олон язгуур махбодоос бүрдэнэ.

Эх сурвалж: Б.Энхтүвшин, Б.Сумьяа Нүүдлийн ба суурин соёл УБ., 2015 13 дахь тал Асуулт:

1. Эхэд гарсан дараах ойлголтыг тайлбарлана уу. Үүнд: ардын гүн ухаан, зан суртахууны үнэт зүйлсийн өв сан, бэлчээрийн МАА эрхлэн хөтөлдөг сонгодог арга технологи г.м. (үнэлгээний зорилт 1)

2. Нүүдэлчдийн соёлоос өнөө үеийн та бидэнд өвлөгдөн ирсэн соёл, үнэт зүйлсийг баримтаар нотолно уу. (үнэлгээний зорилт 2)

3. Дэлхий дахины өмнө тулгамдсан ямар асуудлыг нүүдэлчдийн бий болгосон ямар өв соёлын тусламжтай шийдэх боломжтой гэж та үзэж байна вэ? Хүснэгтийг нөхөх замаар өөрийн санаа бодлыг илэрхийлнэ үү. (үнэлгээний зорилт 2)

Дэлхий дахинд тулгамдсан

асуудал Шийдэх арга зам (нүүдэлчдийн

соёлын өвтэй холбох ) Үндэслэл, нотолгоо

4. ИХ МОНГОЛ УЛС, МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ӨВ (НТ-ын XIII-XIV зуун)

Зорилго: Сурагчид Их Монгол улс, Монголын эзэнт гүрний төр, эдийн засаг, соёл, гадаад харилцаа, цэргийн урлагийн тухай мэдлэг, ойлголтоо өргөтгөн гүнзгийрүүлж, түүхэн энэ үеийнхээ өв, соёлыг судлах, өвлөх арга барил, хандлагаа хөгжүүлнэ.

Д/д Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

4.а

Их Монгол улсыг байгуулах, Монголын эзэнт гүрний үндэс суурийг тавихад Эзэн Чингисийн гүйцэтгэсэн үүрэг, манлайллыг тодорхойлох, үнэлэлт өгөх

Их Монгол улс, Монголын эзэнт гүрний түүхэн өвийг судална. Үүнд: ‐ Их Монгол улсыг байгуулах болон Монголын

эзэнт гүрний үндэс суурийг тавихад Эзэн богд Чингис хааны хэрэгжүүлсэн манлайлал-жолоодохуйн өвийг тухайн үеийн дэлхийн бусад удирдагчдын өвтэй харьцуулан судалж, тодорхойлно.

‐ Ингэхдээ холбогдох эх сурвалж, ном зохиол, кино зэргийг ашиглан, судалгааны мэдээлэл, үнэлэлт бичиж, танилцуулж болно.

‐ Г.Сүхбаатар, Л.Жамсран Монголын түүхийн дээж бичиг УБ., 1992. I-III боть

‐ Монгол улсын түүх I-IV боть (хамтын бүтээл) УБ., 2003

‐ Ш. Нацагдорж “Чингис хааны цадиг” УБ.,1991

‐ Их Монгол улс, Эзэнт гүрний үеийн түүхэн газарзүйн зураг

‐ Д.Лхаашид Монголын 4.б

И х Монгол улс, Монголын эзэнт

‐ Их Монгол улс, Монголын эзэнт гүрний улсуудын төрийн бүтцүүдийг харьцуулж, ижил болон

Page 11: ОРШИЛ - mier.mn · PDF fileсуралцах арга барилыг хөгжүүлэх, ... бодлого, үйл ажиллагаа явуулснаар

11  

гүрний төр, эдийн засаг, соёлын шинэ зүйлсийг харьцуулан судлах, нэгтгэн дүгнэх

ялгаатай тал, эдгээрээс орчин үед уламжлах, өвлөх зүйлсийг тодорхойлж, үнэлэлт өгнө.

‐ Их Монгол улс, Монголын эзэнт гүрний эдийн засаг, соёл, гадаад харилцаанд шинээр бий болсон зүйлсийг тодруулж, харьцуулж, нэгтгэн дүгнэж, хүснэгтэд эрэмбэлэн бичиж, хэлэлцэнэ.

‐ Тухайн үеийн Монголын гадаад харилцааг газрын зураг, эх сурвалж, баримтад тулгуурлан харуулсан видео хичээл бэлтгэж, үзүүлэх

хаад, зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг УБ.,2009

‐ Л.Очирхуяг Монгол улсын худалдаа, эдийн засгийн харилцааны түүх УБ.,2008 (МЭӨ200-МЭ2000 он хүртэл)

‐ Монголын угсаатны зүй (хамтын бүтээл) 3 боть УБ.,2006

‐ Монгол цэргийн товчоон (хамтын бүтээл) УБ ., 1996

4.в

Их Монгол улс, эзэнт гүрний цэргийн урлагийг шинжлэх, онцлогийг тодорхойлох

‐ Их Монгол улс, Монголын эзэнт гүрний цэргийн урлаг, түүний онцлогийн талаар баримтад тулгуурлан зурагт үзүүлэн, бяцхан ном бэлтгэж, танилцуулна.

Үнэлгээ № Үнэлгээний зорилт Үнэлгээний шалгуур 1. Их Монгол улс, эзэнт

гүрний төр, эдийн засаг, соёл, гадаад харилцааны шинэ зүйлсийг харьцуулах, нэгтгэн дүгнэх байдал

‐ Их Монгол улсыг байгуулах, эзэнт гүрний үндэс суурийг тавихад Эзэн Чингисийн гүйцэтгэсэн үүрэг, манлайллыг тодорхойлж, үнэлэлт өгсөн эсэх

‐ Их Монгол улс, эзэнт гүрний төр, эдийн засаг, соёл, гадаад харилцааны шинэ зүйлсийг харьцуулж, нэгтгэн дүгнэж буй түвшин

2. Их Монгол улс, эзэнт гүрний цэргийн урлагийн онцлогийг тодорхойлох байдал

‐ Их Монгол улс, Монголын эзэнт гүрний цэрэг, армийн тухай мэдээллийг цуглуулж, боловсруулж, тайлбарлах түвшин

‐ Тухайн үеийн цэргийн урлагийн онцлогийг тодорхойлж байгаа эсэх

Жишиг даалгавар 1. Эхийг уншиж, асуултад хариулна уу. “Дэлхийн хэмжээний их гүрний тухай өнөөдрийн тодорхойлолтод дөхөж очих жишээ олохын тулд бид Монголын эзэнт гүрэн хэмээх гайхамшигтай үзэгдлийг авч үзвээс зохино. Энэхүү эзэнт гүрэн хүчтэй сайн зохион байгуулалттай өрсөлдөгчтэй хийсэн ширүүн тэмцлийн үр дүнд бий болжээ” гэж АНУ-ын нэрт улс төрч З.Бжезинский бичжээ.

Эх сурвалж: Ш.Бира. Их Монгол улсын түүх, үзэл суртлын зарим онцлог асуудлууд УБ., 2006, 43 дахь тал

Асуулт: a) “Монголын эзэнт гүрэн хэмээх гайхамшигтай үзэгдэл”-ийг юу гэж ойлгож байна вэ? Таны бодол? b) Эхэд дурьдсанаар Монголын эзэнт гүрэн ямар тэмцлийн үр дүнд буй болсон бэ?

2. Эх сурвалжийг уншиж, асуултын дагуу шинжилнэ үү. Жич цэрэг бол монгол цэрэг, тань-ма-чи цэрэг. Монгол цэрэг бол цөм монгол хүн, тань-ма-чи цэрэг бол олон аймгийн хүн байна. Цэргийн хууль бол өрхийн эр хүнийг арван таван наснаасаа дорогш бол олон цөөнийг нь харгалзан цэрэг болгоно. Арван хүнийг аравт болгон, аравны дарга тавина. Морин дээр гарвал байлдан дайлахад бэлтгэнэ, мориноос буувал албан тариа тарьж, мал маллана. Балчир хүүхдийг багахан өсмөгц бүртгээд өсвөр эрийн цэрэг болгоно. Дундад орныг түвшитгэснээс хойш иргэнээс авсныг хятад цэрэг гэнэ. Эс бөгөөс баян, үгээгүүг хөх, хөхөгчин өрх болгож, нэг хүн гаргасныг ганц өрхийн цэрэг гэнэ. Хоёр гурван өрх нийлж нэгэн хүн гаргавал жинхэнэ цэргийн өрх болгоно. Бусдыг нь нөхвөр цэргийн өрх болгоно

Эх сурвалж: Юаньши, 2508 дахь тал. Юань улсын судар. 98 дугаар дэвтэр Асуулт:

Page 12: ОРШИЛ - mier.mn · PDF fileсуралцах арга барилыг хөгжүүлэх, ... бодлого, үйл ажиллагаа явуулснаар

12  

a) Эх сурвалжид дурьдсан Монголын эзэнт гүрний үед хамаарах олон төрлийн цэргийн алба хааж байсан он цагийг тодорхойлно уу.

b) Юань гүрний үеийн цэрэг тус бүрийн ялгааг хэрхэн ойлгож байгаагаа хүснэгтэд тайлбарлаж бичээрэй. № Цэргийн төрөл Тайлбар 1 Монгол цэрэг 2 Тань-ма-чи цэрэг 3 Өсвөр эрийн цэрэг 4 Хятад цэрэг 5 Ганц өрхийн цэрэг

5. ДЭЛХИЙН ТҮҮХЭНД МОНГОЛЧУУДЫН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР, БАХАРХАЛ Зорилго: Сурагчид Монголын ба дэлхийн түүхийн холбоо хамаарал, Монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийн тухай шинжлэн судалж, Монголынхоо түүхэн өв, соёлыг хөгжүүлэх, бахархах үйлд суралцана. Д/д Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

5.а Дэлхийн болон бүс нутгийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмрийг тодорхойлох

‐ Дэлхийн түүхэнд Монголчуудын оруулсан хувь нэмрийг Эзэн богд Чингис хааны дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрээр жишээлэн дэлхий дахины төр, засаглалд оруулсан хувь нэмэр, дэлхийн цэргийн урлагт оруулсан хувь нэмэр, II мянганы суут хүн гэсэн үзүүлэлтүүдээр баримтаар тодорхойлж, ярилцана.

‐ Монголчууд нүүдлийн сонгодог мал аж ахуйг буй болгож, “нүүдэллэхүй” хэмээх үйлдвэрлэлийн бие даасан технологийг бүтээж өвлүүлсэн, жишээ нь, монгол гэр, монгол хувцас, монгол үйлдвэрлэл, монгол соёл, монгол наадам зэргийн талаар судалж, үр дүнг нэгтгэн танилцуулна.

‐ Их Монгол улсын Их засаг хууль (анхны бичмэл хууль), түүний агуулга, бүтэц, үнэ цэн, түүхэн ач холбогдлын талаар багаар зохион байгуулагдан мэтгэлцээн зохион байгуулж болно

‐ XIII-XIY зуунд Монголын энх амгалан (пакс монголика) оршсоныг түүхэн эх сурвалжид үндэслэн, өнөөгийн даяаршлын үйл явцтай холбон тодорхойлж, хэлэлцэнэ. Тухайлбал, ‐ Элчин харилцааны орчин үеийн зарчмыг

үндэслэсэн ‐ Улс орнуудын энх тайванч харилцаа, харилцан

ойлголцлын үндсийг тавьсан. ‐ Даяаршлын эхлэлийг тавьсан г.м.

‐ Г.Сүхбаатар,

Л.Жамсран Монголын түүхийн дээж бичиг I-IV боть УБ.,1992

‐ Монгол улсын түүх I-IV боть (хамтын бүтээл) УБ.,2003

‐ Ж. Болдбаатар Монголчууд дэлхий дахины түүхнээ УБ., 2007.

‐ Д.Лхаашид Монголын хаад, зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг УБ.,2009

‐ И.Дашням Монгол улсын төр, эрх зүйн түүх I боть УБ.,2005

‐ Монгол цэргийн товчоон (хамтын бүтээл) УБ ., 1996

‐ Холбогдох дүрс бичлэг, кино г.м. 5.б ЮНЕСКО-д

бүртгэлтэй соёлын биет ба биет бус өвийг өвлөх, сурталчилахыг эрмэлзэх

‐ Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет ба биет бус өвүүдийн бүртгэл, судалгаа гаргана.

‐ Эдгээр өвүүдийн үнэ цэн, ач холбогдлыг илэрхийлсэн мэдээлэл бэлтгэж, танилцуулна

Багшид санамж: ‐ Дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмрийг улс төр, засаглал, эдийн засаг, соёл, гадаад

харилцаа гэсэн чиглэлүүдээр тодруулан, бүлэглэн сурагчдад ойлгуулах, монгол бахархлыг нь хөгжүүлэхэд анхаарна.

Page 13: ОРШИЛ - mier.mn · PDF fileсуралцах арга барилыг хөгжүүлэх, ... бодлого, үйл ажиллагаа явуулснаар

13  

‐ Эл хам сэдэв нь Монголын түүхийн гол гол үнэ цэнийг нэгтгэн цэгцлэх ихээхэн боломжтой тул холбогдох эх сурвалж, ном, хэрэглэгдэхүүнийг сайтар судалж, сурагчдаар аль асуудлыг нь дэвшүүлж, шийдвэрлүүлэхийг тодорхой тооцож ажиллана.

Үнэлгээ № Үнэлгээний зорилт Үнэлгээний шалгуур

1. Дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмрийг тодорхойлох

‐ Монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг багцлан зөв нэрлэж буй эсэх

‐ Монголчууд дэлхийн түүхэнд улс төр,засаглал, эдийн засаг, соёл, гадаад харилцааны хувьд ямар хувь нэмэр оруулсныг тодорхойлох түвшин

‐ Монголын энх амгалан (пакс монголика), нүүдэллэхүй зэрэг ойлголтыг тайлбарлаж буй байдал

‐ Дээрх ойлголтыг өнөө цагийн даяаршил, тогтвортой хөгжил зэрэг ойлголттой холбон авч үзэх чадварын түвшин

‐ Тэдгээрийг түүхэн баримтаар нотолж байгаа эсэх 2. Монголчуудын

дэлхийд бүртгэлтэй соёлын биет ба биет бус өвийг өвлөх, сурталчлахыг эрмэлзэх

‐ Манай улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвүүдийг зөв нэрлэж буй эсэх

‐ Тэдгээрийг биет ба биет бус гэсэн ангилалд оновчтой оруулсан эсэх ‐ Соёлын өв тээгчдийн тухай мэдлэг, мэдээллийн түвшин ‐ Өвийг тээх, уламжлах хүрээнд өөрийн хувь нэмрийг оруулах

эрмэлзлэл буй эсэх

Жишиг даалгавар

1. Эхийг асуултын дагуу шинжлээрэй. Эх 1 Чингис, Монголын эзэнт гүрэн, дундад Ази, Ойрхи дорнод, Европын дорнод, өмнөд, төв хэсгийн улс орнуудад өөрийн нөлөөгөө үзүүлснийг түүхэн баримтууд гэрчилдэг. Их гүрний нөлөөгөөр эдгээр улс орнуудын байдал тогтворжиж, хоорондоо сөргөлдөх дайтах нь зогссон ажээ. Өөр өөрсдийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах, хоорондын харилцаагаа шинэчилж, хүчээ нэгтгэх, нийгэм, улс төрийн амьдралдаа өөрчлөлт хийх, цэргийн хүчээ зузаатгах талаар их анхаарал тавихад хүргэсэн байна. Шашин хоорондын мөргөлдөөн, дайн гарах үндэслэл таслагджээ. . . Чингис хаан, Монголын эзэнт гүрэн Ази, Европын орнуудын аж ахуй, эдийн засгийн амьдралд өөрийн нөлөө, ул мөрөө үлдээсэн ажгуу. Энэхүү нөлөө нь сүйрсэн хот сууринг сэргэж босгох, шинэ хот суурин байгуулах, үйлдвэр, гар урлал, хөдөө аж ахуй, зам, харилцааг хөгжүүлэх, худалдаа арилжааг нээлттэй, чөлөөтэй болгон өргөжүүлэх замаар илрэн хэрэгжсэн аж. ..... Чингис, түүний дараах хаадын үед Ази, Европын орнуудын худалдааны хөгжилд эрс өөрчлөлт гарчээ. Чингис хаан, уламжлалт торгоны замыг бүрэн нээлттэй, чөлөөтэй болгож, Ази, Европыг холбосон худалдааны гүүр, их замын түвшинд өргөтгөн хөгжүүлжээ. Английн Ж.Саундерс “Өөртөө эзлэгдсэн олон янзын нутаг орныг эдийн засгийн нэгэн ойр сүлжээнд нэгтгэн оруулах зорилгын үүднээс Чингис олон улсын худалдаанд маш их ач холбогдол өгч... Азийн аялал жуулчлалын их замыг хэзээ ч байгаагүйгээр зассан байна” гэж бичсэн байдаг.

Эх сурвалж: И.Дашням. Монгол улсын төр, эрх зүйн түүх УБ., 2005 он. 536-537 дахь тал Эх 2 Солонгосын нэрт нийтлэлч Ким Жон Рэ “Мянган жилийн түүхэн хүн” хэмээх номондоо “Чингис хаанаас авсан европчуудын цочрол түүхийн хүрдийг эргүүлэх хэмжээний цочрол болсон” хэмээн тун онож тэмдэглэсэн байна. Энэ хүн бас Чингис хааны удирдлагын дор Монголын эзэнт гүрний дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавьяа, ололт амжилтын нууцыг орчин үеийн “улс орнуудын чөлөөтэй өрсөлдөх чадвар”-ын ойлголтын үүднээс хөндөн үзэж, энэхүү ололт, дэвшлийн үндэс нь “нарийн мэргэжлийн хамтлаг бүрдүүлж, нээлттэй нийгмийн цэргийн олон стратегийн бодлого явуулж, технологи, мэдээллийн сүлжээгээр ноёлж, улс орноо инженерчилсэн зохион байгуулалтад оруулж чадсан явдал” хэмээн үзжээ. Энэ нь өдгөөгийн АНУ-ын дэлхийн эдийн засгийг залан чиглүүлж байгаатай агуулгаараа адил төстэй юм. Ингэж соёлт ертөнц монголчуудын дэлхий дахины түүхэнд үлдээсэн ул мөрийг эерэгээр үнэлж байгаа нь

Page 14: ОРШИЛ - mier.mn · PDF fileсуралцах арга барилыг хөгжүүлэх, ... бодлого, үйл ажиллагаа явуулснаар

14  

бас түүхэн үнэн. Чингисийн үеийн Монгол хурд, эрч хүч бол аливаа хямралаас гарах, ер нь хөгжил дэвшилд хүрэхийн үндсийн үндэс гэж өдгөө дэлхий дахин үзэх боллоо.

Эх сурвалж: Ж. Болдбаатар Монголчууд дэлхий дахины түүхнээ УБ., 2007 13 дугаар тал

Асуулт: 1. Судлаачид дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмрийг хэрхэн тодорхойлсон бэ?

(хүснэгтийг ашиглан тэмдэглээрэй)

№ Хувь нэмэр: Тайлбар 1 Улс төрийн хувьд 2 Эдийн засгийн хувьд 3 Соёлын хувьд 4 Гадаад харилцааны хувьд 2. Судалгаандаа ямар эх сурвалжуудыг ашигласан бэ? 3. Ким Жон Рэ Чингис хааны тухай бичсэн номоо ямар үндэслэлээр “Мянган жилийн түүхэн

хүн” хэмээн нэрлэсэн гэж бодож байна вэ? Та өөрийн үндэслэлээ бичээрэй. 4. “Чингис хаанаас авсан европчуудын цочрол түүхийн хүрдийг эргүүлэх хэмжээний цочрол

болсон” гэсэн өгүүлбэрийн утгыг дэлгэрүүлэн тайлбарлана уу. Тухайлбал, ‐ Европчуудын цочрол гэдэгт юуг ойлгож болох вэ? ‐ Түүхийн хүрдийг эргүүлэх гэсэн томьёоллыг хэрхэн тайлбарлах вэ? ‐ Чингис хааны тухайн үед хэрэгжүүлсэн үйл хэрэг Европчуудад ямар нөлөө үзүүлсэн

бэ? Таны бодол? 5. Хоёр эхийг ашиглан Монголын эзэнт гүрний ололт амжилтын нууцыг тодорхойлон бичээрэй.

6. XX ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХЭН ГОЛ ҮЙЛ ЯВДАЛ Зорилго: Сурагчид ХХ зууны Монголын гурван хувьсгалыг түүхэн айн болон нийгмийн амьдралын хүрээгээр харьцуулан судалж, тухайн хувьсгалуудын ижил болон ялгаатай тал, түүхэн залгамж холбоо, ач холбогдлын талаарх мэдлэг, ойлголтоо цэгцэлж, сурах арга барилаа хөгжүүлнэ.

Д/д Суралцахуйн зорилт Сурах үйл

ажиллагаа Хэрэглэгдэхүүн

6.а

Монголын 1911,1921 оны хувьсгалыг түүхэн айн хүрээнд харьцуулан судалж, үнэлэлт өгөх

‐ Монголын 1911 ба 1921 оны хувьсгалын нөхцөл, шалтгааан, үйл явц, үр дагавар, өөрчлөлтийг оролцогчид- түүхэн зүтгэлтэн, баримт, эх сурвалж, түүхэн ач холбогдол (үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан, нийгмийн амьдралын бүх хүрээнд өөрчлөлт хийсэн г.м.), сургамж гэсэн үзүүлэлтээр тодорхойлон бичнэ.

‐ Эдгээр хувьсгалын үнэ цэн, залгамж чанарыг зураглалаар илэрхийлэн, ярилцана.

‐ 1911,1921 оны хувьсгалын түүхэнд холбогдох газар нутгуудыг болсон үйл явдалтай нь холбон газрын зурагт тэмдэглэж, ярилцана.

‐ Монгол улсын түүх

V боть (хамтын бүтээл) УБ.,2003

‐ Монголын эх түүх I-VII боть, З.Лонжид, О.Батсайхан УБ.,2014

‐ С.Отгонжаргал. XX

зууны Монголын түүхийг шинээр эргэн харахуй УБ., 2003.

‐ Монгол улсын түүх (хамтын бүтээл) УБ., 2017

6.б Монголын 1990 оны хувьсгалыг түүхэн айн болон нийгмийн амьдралын хүрээгээр харьцуулан судлах,

‐ 1990 оны хувьсгалын онцлог, үр дүнг Монголын нийгмийн улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, гадаад харилцаа (үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхээ олон улсад бодитой баталгаажуулсан

Page 15: ОРШИЛ - mier.mn · PDF fileсуралцах арга барилыг хөгжүүлэх, ... бодлого, үйл ажиллагаа явуулснаар

15  

үнэлэлт, дүгнэлт өгөх г.м.)-нд гарсан өөрчлөлтөөр нь ангилан, ач холбогдлыг нэгтгэн дүгнэж, хэлэлцэнэ.

‐ 1990 оны хувьсгалд оролцсон хүмүүсээс аман түүх судлах аргаар сурвалжлага авч, үр дүнг багаар танилцуулж болно.

‐ Хувьсгалуудын тухай харуулсан газрын зураг

Багшид санамж: - Тухайн хувьсгалуудын тухай сурагчдын өмнөх ангиудад эзэмшсэн мэдлэг, ойлголттой нь нягт

холбож, холбогдох асуудлыг өөрсдөөр нь шийдвэрлүүлэхэд анхаарч чиглүүлнэ. - Эдгээр хувьсгалын түүхэнд холбогдох анхдагч эх сурвалжууд тухайлбал, албан болон хувийн

баримт бичиг, дүрс бичлэг, уран зохиол, урлагийн бүтээл, данс тооцоо, дурсамж, дуртгал г.м.-ийг тодорхой ашиглана.

- Мөн сурагчдын эд өлгийн ба аман түүхийн сурвалжийг шинжлэн судлах арга барилыг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

- Тухайн хувьсгалуудын гол үр дүн, ач холбогдол нь Монгол улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулсан,эдгээр нь улс орны цаашдын хөгжлийн үндэс суурь болсныг сурагчдад тодруулан ойлгуулахад анхаарна.

Үнэлгээ № Үнэлгээний зорилт Үнэлгээний шалгуур 1. Монголын 1911,1921

оны хувьсгалыг түүхэн айн хүрээнд харьцуулан судлах, үнэлэлт өгөх байдал

‐ Монголын 1911, 1921 оны хувьсгалыг түүхэн айн (цаг хугацаа, газар нутаг, түүхэн зүтгэлтэн, баримт, эх сурвалж г.м) хүрээнд харьцуулан судалж чадсан эсэх

‐ 1911,1921 оны хувьсгалуудын түүхэн ач холбогдол (үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан г.м.), залгамж чанарын талаар байр сууриа илэрхийлж, үнэлэлт өгч буй түвшин

2. Монголын 1990 оны хувьсгалыг түүхэн айн болон нийгмийн амьдралын хүрээгээр харьцуулан судлах, үнэлэлт дүгнэлт өгөх байдал

‐ Монголын 1990 оны хувьсгалыг түүхэн айн хүрээнд (цаг хугацаа, газар нутаг, түүхэн зүтгэлтэн, баримт, эх сурвалж г.м) харьцуулан шинжилж чадсан эсэх

‐ Тухайн хувьсгалыг нийгмийн амьдралын хүрээгээр харьцуулан судалж, үнэлэлт, дүгнэлт өгч буй түвшин

Жишиг даалгавар

1. 1911,1921 оны хувьсгалыг дараах үзүүлэлт, хүрээгээр харьцуулан шинжлээрэй. (Үнэлгээний зорилт 1)

Харьцуулах үзүүлэлт Харьцуулах хүрээ Хувьсгал

1911 оны 1921 оны Тухайн хувьсгалуудын үр дүн, түүхэн ач холбогдол (үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, баталгаажуулсан г.м.)

Улс төр, нийгэм Эдийн засаг Соёл Гадаад харилцаа

Хувьсгалд оролцогчид-түүхэн зүтгэлтэн (хэн, хэдийд, ямар үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, үр дүн)

Хэн Хэдийд Хэрэгжүүлсэн үйл ажиллагааг

Үр дүн

2. 1990 оны хувьсгалын түүхэн зүтгэлтэн хүмүүсээс 2-3-ыг сонгон, тэдэнд холбогдох албан

болон хувийн баримт бичиг, дүрс бичлэг, уран зохиол, урлагийн бүтээл, дурсамж, дуртгал зэргийг судлан шинжилж, сонгосон зүтгэлтэн бүрийн талаар мэдээлэл бэлтгэж, танилцуулаарай. (Үнэлгээний зорилт 2)