2
“ЦЭЦЭН МЭРГЭНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ” НОМЫН АГУУЛГА “Цэцэн мэргэний нэвтэрхий толь” ном нь “Шинэ үеийн номын сан” цувралын хоёр дах боть юм. Энэхүү нягталж засварласан хоёр дах хэвлэл нь 2005 онд хэвлэгдсэн бөгөөд Гүн овогт Г.Аюурзана түүвэрлэн орчуулж эмхэтгэсэн болно. Номонд эртний соёл иргэншлээс эхлээд орчин цаг хүртэлх хүн төрөлхтөний бүхий л цаг үеийн сэтгэгчдийн үлэмж гайхалтай цэцэн мэргэн хэлц үгсийг эмхэтгэн багтаасан болно. Нийт 500 орчим сэтгэгчдийн 1800 орчим онч мэргэн үгсийг утга агуулгаар нь 14 бүлэг болгон хуваасан бөгөөд номд орсон мэргэн үгсийг зохиогчдын тухай товч танилцуулгыг хавсаргасан болно. Хүний амьдрал гэдэг баяр гуниг, зовлон жаргал, хар цагааныг багтаасан уудам орон зай юм. Нэг л олдсон амьдралаа хайрлан цэгнэж, өөдрөг гэгээлэг бүхнийг хүсэн мөрөөдөж, зорилгодоо хүрэхээр тэмүүлэх хэрэгтэй. Энэ амьдрал гэх адал явдалд учрах хүндрэл бэрхшээлүүдийг даван тууулах хүч зориг, ухааныг үе үеийн мэргэд ухаантнууд алтаар ч үнэлэшгүй мэргэн үгсээрээ хэлж үлдээсэн байдаг. Хүний хамгийн шилдэг, уран санаануудыг цуглуулах аваас тэр хамгийн аугаа их эрдэнэс баялаг болно хэмээн нэгэн яруу найрагч хэлсэн байдаг. Энэ бол тэр л их эрдэнэс баялаг бөгөөд ухаарал эргэцүүллийг хайрлах ном юм. Голыг нь олсон юм хэзээд товчхон байдаг гэдэг. Ганцхан өгүүлбэр нэг романаас ч илүүг өгүүлэх нь олонтаа. Тиймдээ ч уг номон дээрх үг бүрийн цаана нэгэн утга өгүүлэгдэх бөгөөд энэ нь та бидний эргэцүүлэн тунгаах хөшүүрэг болох учиртай. Энэхүү номын онцлог нь хүн бүрийн мэддэг, улиг болсон үгсийг аль болох бага оруулсан бөгөөд товч тодорхой, энгийн сонирхолтой зүйр үгс, ишлэлүүд нь уншигч бүхэнд номыг уншихад илүү сонирхолтой болгосон юм. Энэ ном уншаад уншаад барамгүй мэт санагдана. Нэгэн үгнээс түмэн утга сацардаг гэдэгчлэн өдөрт нэг нээж үзээд нэг л онч мэргэн

Цэцэн мэргэний нэвтэрхий толь номны тухай

  • Upload
    zaya-g

  • View
    2.946

  • Download
    2

Embed Size (px)

Citation preview

Page 1: Цэцэн мэргэний нэвтэрхий толь номны тухай

“ЦЭЦЭН МЭРГЭНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ” НОМЫН АГУУЛГА

“Цэцэн мэргэний нэвтэрхий толь” ном нь “Шинэ үеийн номын сан” цувралын хоёр дах

боть юм. Энэхүү нягталж засварласан хоёр дах хэвлэл нь 2005 онд хэвлэгдсэн бөгөөд Гүн

овогт Г.Аюурзана түүвэрлэн орчуулж эмхэтгэсэн болно. Номонд эртний соёл иргэншлээс

эхлээд орчин цаг хүртэлх хүн төрөлхтөний бүхий л цаг үеийн сэтгэгчдийн үлэмж

гайхалтай цэцэн мэргэн хэлц үгсийг эмхэтгэн багтаасан болно. Нийт 500 орчим

сэтгэгчдийн 1800 орчим онч мэргэн үгсийг утга агуулгаар нь 14 бүлэг болгон хуваасан

бөгөөд номд орсон мэргэн үгсийг зохиогчдын тухай товч танилцуулгыг хавсаргасан

болно.

Хүний амьдрал гэдэг баяр гуниг, зовлон жаргал, хар цагааныг багтаасан уудам орон зай

юм. Нэг л олдсон амьдралаа хайрлан цэгнэж, өөдрөг гэгээлэг бүхнийг хүсэн мөрөөдөж,

зорилгодоо хүрэхээр тэмүүлэх хэрэгтэй. Энэ амьдрал гэх адал явдалд учрах хүндрэл

бэрхшээлүүдийг даван тууулах хүч зориг, ухааныг үе үеийн мэргэд ухаантнууд алтаар ч

үнэлэшгүй мэргэн үгсээрээ хэлж үлдээсэн байдаг. Хүний хамгийн шилдэг, уран

санаануудыг цуглуулах аваас тэр хамгийн аугаа их эрдэнэс баялаг болно хэмээн нэгэн

яруу найрагч хэлсэн байдаг. Энэ бол тэр л их эрдэнэс баялаг бөгөөд ухаарал эргэцүүллийг

хайрлах ном юм. Голыг нь олсон юм хэзээд товчхон байдаг гэдэг. Ганцхан өгүүлбэр нэг

романаас ч илүүг өгүүлэх нь олонтаа. Тиймдээ ч уг номон дээрх үг бүрийн цаана нэгэн

утга өгүүлэгдэх бөгөөд энэ нь та бидний эргэцүүлэн тунгаах хөшүүрэг болох учиртай.

Энэхүү номын онцлог нь хүн бүрийн мэддэг, улиг болсон үгсийг аль болох бага оруулсан

бөгөөд товч тодорхой, энгийн сонирхолтой зүйр үгс, ишлэлүүд нь уншигч бүхэнд номыг

уншихад илүү сонирхолтой болгосон юм.

Энэ ном уншаад уншаад барамгүй мэт санагдана. Нэгэн үгнээс түмэн утга сацардаг

гэдэгчлэн өдөрт нэг нээж үзээд нэг л онч мэргэн үгийг уншихад бидэнд хайрлах ухаарал

нь муу ном мянгыг уншсанаас ч илүү юм. Өмнөх үеийн суут сэтгэгчдийн мэргэн үгсийг

сонсож, өөрийн амьдрал, үзэл бодлоо нэг эргэн харах нь энэ номыг уншсаны нэгэн үр дүн

мөн. Ямагт нэг үзэл бодол дээрээ зогсдог хүн хамгийн тэнэг хүн байдаг гэж нэгэн гүн

ухаанч хэлсэн байдаг. Гэвч авах хүнд нэг үг ч эрдэнэ, гээх хүнд мянган үг ч улиг гэж Ноён

хутагт Данзанравжаа хэлсэнчлэн энэхүү ном танд юу олгохыг та л шийднэ.

Эргэн тойрноо бурхны нүдээр харж, хоног төөрүүлсэн аахар шаахар амьдралаас оюуны

дээд таашаал руу тасран гэгээрсний шалтгаан ердөө л ганц хүнлэг сургаал олж сонссоноос

үүдсэн тохиолдол суут мэргэдийн намтарт олонтаа тааралдддаг юм билээ. Тиймээс ихийг

сурч мэдэн ухаарахыг хүсч буй хэн бүхэн, тэр тусмаа өнөөгийн залуучууд бидэнд мянга

мянган сургаалийг хайрлаж, түм түмэн ухаарлыг өгөх энэ ном заавал унших ёстой ном яах

аргагүй мөн бөгөөд таны ширээний ном болно гэдэгт найдаж байна.