12
“ЭКО АЗИ” БАЙГАЛЬ ОРЧИН, МЕНЕЖМЕНТИЙН ДЭЭД СУРГУУЛЬ Багш, докторант Ч.Заяа БИЧИЛ УУРХАЙ БА ХӨРСНИЙ ЭЛЭГДЭЛ ЭВДРЭЛ УЛААНБААТАР ХОТ 2011

Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

Embed Size (px)

Citation preview

Page 1: Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

“ЭКО АЗИ” БАЙГАЛЬ ОРЧИН, МЕНЕЖМЕНТИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Багш, докторант Ч.Заяа

БИЧИЛ УУРХАЙ БА ХӨРСНИЙ ЭЛЭГДЭЛ ЭВДРЭЛ

УЛААНБААТАР ХОТ 2011

Page 2: Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

1

ОРШИЛ

Улс орны эдийн засаг хөгжиж, хүмүүс амьдрал ахуйгаа сайжруулах нөхцөл

бүрдэх нь сайн хэрэг. Гэхдээ хөгжлийн явцдаа заавал анхаарч үзэх учиртай,

орхигдуулж болохгүй зүйлс байдаг. Энэ нь байгалийнхаа онгон төрхийг өдий

хүртэл хадгалж ирсэн газар нутгаа гэнэт ухаж сэндийчихдээ болгоомжтой, ухаалаг

хандах хэрэгтэй болж байна. Ялангуяа амьдралын эх үүсвэр болсон хөрсөндөө

болгоомжтой хандах нь таны ирээдүйд ач холбогдолтой юм.

Хөрсөн бүрхэвч нь манай дэлхийн амьд эд баялагийн гол эх үүсвэр билээ. Хөрс нь

ургамал, амьтныг хоол тэжээлээр хангах гол талбар бөгөөд байгалийн өвөрмөц

нэгэн биет.

Хөрс нь хурдас чулуулгаас үржил шимтэй байдгаараа ялгардаг онцлогтой.

Үржил шимтэй хөрс нь ургамлын аймгийн өсөлт хөгжлийн үндсэн эх үүсвэр болдог.

Байгаль дээр хөрс үүсэн бий болоход уулын чулуулгийн элэгдэл, өгөршил гол

үүрэгтэй. Уулын чулуулаг ба эрдэсүүд элэгдэн өгөршиж хөрс үүсэх процесс

явагдснаар үржил шимтэй хөрс үүсдэг. Хөрс буцаад сэргэхдээ байгалийнхаа

аясаар маш урт удаан хугацааг зарцуулдаг байна. Хөрс нь хүний хүчин зүйлийн

нөлөөгөөр богино хугацаанд хүчтэй эвдрэлд ордог.

Уул уурхай, бичил уурхайн олборлолтын улмаас хүрээлэх орчны унаган

төрх алдагдаж эхэлдэг. Бичил уурхай эрхлэгч тухайн орон нутгийн иргэд

олборлолтын үйл ажиллагааныхаа дараа бүгд гар бие санаа зорилгоо нэгтгэн

ухсан газрынхаа нүхийг шороогоор нь эргэж бөглөн битүүлж үржил шимтэй

хөрсөөр хучиж, нөхөн сэргээдэг ухамсартай байвал байгаль дэлхийдээ болон

хойч үедээ маш их буянтай үйлсийг үйлдэж байгаа хэрэг юм. Байгалийн баялагаа

бид ашиглах эрхтэй ч бас хамгаалах, хайрлах, дахин ашиглах эрхийг бусаддаа

олгох үүрэгтэй билээ.

Page 3: Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

2

Хөрсний тухай ойлголт

Газрын гадаргын дээд хэсэгт орших үржил шимт үе давхаргыг хөрс гэнэ.

Хөрс нь элс шорооноос үржил шимтэй байдгаараа ялгаатай юм. Хөрс нь амьд

биесийн эх үндэс учир хүрээлэх орчноосоо нарны энерги, шим тэжээлийн

бодисуудыг авч байдаг.

Иймээс ургамлын гол үндсэн

хоол тэжээл хөрсөнд байдаг.

Өнгөн хөрсөнд ялзарч байгаа

ургамал амьтны үлдэгдэл усанд

уусаж ургамлын шимт тэжээлийн

бодисыг үүсгэнэ. Хөрснөөс энэ

дэлхийн амьд организмын бүх амьдрал үндсэндээ шалтгаалж байдаг юм. Хөрс нь

газрын гадаргын дээд хэсэгт тодорхой шинж чанарын ялгаатай үе давхаргуудаас

тогтоно.

Дээрх зураг дээр байгаа А үе давхарга нь ургамал ургах боломжтой хамгийн дээд

үе давхарга буюу үржил шимтэй хөрс байдаг. Харин “В” үе давхаргыг завсрын үе

давхарга гэж нэрлэдэг. Яагаад гэвэл дээд үе давхаргаасаа хурдас чулуутай үе

давхарга руугаа шилжсэн байх учраас завсрын шинж чанарыг агуулсан байдаг.

“С” үе давхарга нь хөрс үүсгэгч чулуулгийн үе давхарга болдог.

Page 4: Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

3

Ингээд хөрс өөрөө юунаас үүсэлтэйг авч үзье.

Хөрс үүсэх үйл явцын тухай:

Хөрс нь өөрөө:

а/ Хад чулуу

б/ Төрөл бүрийн эрдэс бодисоос үүссэн байдаг.

Хад, чулуу нь олон мянган жилийн турш наранд халж салхи, ус, чийгийн

нөлөөгөөр хагарч, хүйтэнд хөлдөж байсаар бутарч эхэлдэг.

Ингэж жижгэрч бутараад ургамлын иш, навч, үндэсний үлдэгдэлтэй

холилддог. Ургамлын тэр үлдэгдэл нь бактерийн нөлөөгөөр задарч ялзмаг үүсгэн

улмаар хөрс болж тогтоно. Хөрс байгалиас өөрөөс нь үүсч бий болох учраас хөрс

үүсэхэд маш их хугацаа шаарддаг. 1 см зузаантай үржил шимт хөрс бий болоход

100-150 жил шаардагддаг. Харин 18 см зузаан хөрсний үе давхарга 3-7 мянган

жилийн дотор бүрэлдэн тогтдог байна.

Оршин байгаа нутгийнаа байгалийн нөхцөл байдал, дулаан, хүйтэн, ус чийг,

ургамлын тоо хэмжээ, газрын гадаргын хэлбэр, өндөр нам зэргээс шалтгаалан

газар нутаг бүрд өөр өөр хэв шинжийн хөрс үүсдэг. Жишээ нь хар, хүрэн хөрс,

шавранцар хөрс гм

Page 5: Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

4

а/ Хүрэн хөрс б/ Хар хөрс в/ Шавранцар хөрс Хөрсний үе давхарга дахь хөрсний өнгө

Хар хүрэн хөрс Хөнгөн шавранцар хөрс

Хөрсийг бутаргахад өөр өөр хэлбэр хэмжээтэй хэсгүүдэд салахыг хөрсний

бүтэц гэнэ.

Хөрсний бүтцийг 3 бүлэгт хуваадаг. Үүнд:

1. Макро бүтэц-хөрсний жижиг хэсгүүдийн

диаметр 10мм-ээс том байна

2. Мезо бүтэц- хөрсний жижиг хэсгүүдийн

диаметр 0,25мм-10мм байна

3. Микро бүтэц- хөрсний жижиг хэсгүүдийн

диаметр 0,25м-ээс бага байдаг.

Бүтэцтэй хөрс бол хамгийн сайн хөрсөнд ордог. Ийм хөрс нь үржил шимтэй,

ургамал, амьтан амьдрах нөхцөл бүрдсэн байдаг. Хөрсний салшгүй нэг зүйл бол

түүний үржил шим юм.

Хөрсний үржил шим гэж юу вэ?

Ургамлын амьдралд шаардлагатай ус, агаар, дулаан ба шим тэжээлийн

бодисоор нэгэн зэрэг

тасралтгүй хангадаг

хөрсний чадварыг

хөрсний үржил шим

гэнэ. Үржил шимт хар

шороон хөрс нь

Page 6: Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

5

ургамал, амьтан , бичил биетнээс үүсдэг.

Хөрсний үржил шимээс манай дэлхийн

ургамал, амьтан, хүн төрөлхтөн бидний

амьдрал хамаарна. Учир нь хөрсөнд ургах

ургамлын өгөөжөөр мал амьтад хооллож, хүн

нь мал амьтан, идэшний ногоогоор хооллоно.

Хөрс байгалийн амьд биетийн хувьд

түүний бүрэлдэхүүнд олон тооны бичил биетүүд ордог байна.

Үржил шим сайтай хөрс нь ургамлыг ургуулахад өөртөө хангалттай

хэмжээний шим тэжээлийг бодис, дулаан, ус чийгийг агуулсан байна. Хөрс нь

ургамлын үндэсний системийн амьсгалалт ба бичил биетний амьдралд

шаардлагатай агаараар хангагдсан байдаг.

Иймээс ургамал үндсээрээ

дамжуулж олон төрлийн шим тэжээлийн

бодисуудыг авч, шингээж өөриинхөө бие

организмыг бүтээж байдаг. Хөрсний үржил

шимтэй хэсгийн үе давхарга нь ус ба

салхины нөлөөгөөр анхны шинж чанараа

алдах үзэгдлийг хөрсний элэгдэл гэнэ.

Хур тунадас их унадаг бүсүүдэд

Page 7: Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

6

усны элэгдэл илүү байдаг бол хуурай ой

модгүй, гандуу бүсүүдэд салхины

элэгдэл илүү давамгайлдаг байна.

Хөрс нь байгалийн болон хүний

хүчин зүйлийн нөлөөлөлд амархан

өртдөг. Хөрсөнд шууд нөлөөллийг

хамгийн ихээр үзүүлдэг зүйл нь хүний үйл ажиллагаа байдаг.

Үүнд: алт, нүүрс, хүдэр олборлох г.м үйл

ажиллагаа ордог.

Хөрсөн бүрхэвч байхгүй болсон

газрыг онцгой их эвдрэлтэй хөрс гэдэг.

Жишээ нь: ухсан карьер, хөрс үүсгэгч

чулуулаг гадарга дээр ил гарсан газрууд гм.

Хүчтэй эвдрэлд орсон газар нутагт

хөрсний “А” давхарга байхгүй болж, зөвхөн “В” давхаргын тодорхой хэсэг нь

үлдсэн байдаг. Хөрсний бохирдол нь хөрсний элэгдэл эвдрэлтэй салшгүй

холбоотой юм. Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хөрс эвдрэлд орж байгалийн

тэнцвэрт байдал нь алдагдан,

өөрчлөгдөн элэгдэлд хүчтэй

нэрвэгдэж их хохирлыг үзүүлдэг

байна.

Хөрсний эвдрэлээр

хөрсний үржил шимт чанар

алдагдах учраас байгаль орчиндоо

хамгийн их хохирлыг үзүүлдэг.

Энэ нь ургамал, амьд

организмын амьдрах орчин

алдагдах, хөрсөн бүрхэвч элэгдэл

Page 8: Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

7

эвдрэлд хурдан орох үйл явцууд ажиглагддаг байна.

Хөрсийг юу ихээр бохирдуулдаг вэ?

- Ахуйн гаралтай хатуу, шингэн хог хаягдал, үнс

- Тээврийн хэрэгслээс гарч буй хаягдал

- Агаар, усны бохирдол

- Үйлдвэр, үйлдвэрлэлээс гарах хатуу, шингэн хог хаягдал

- Бичил уурхайн элдэв хаягдал г.м.

Хөрсний бохирдолтой холбоотой ямар өвчин

үүсэх вэ?

- Гэдэсний халдварт өвчин /цусан суулга,

халдварт шар гм/

- Малаас хүнд дамжин халддаг халдварт өвчин

/боом, бруцеллёз гм/

- Мэрэгч амьтдаас хүнд дамждаг халдварт өвчнүүд

/тарваган тахал, галзуу гм/

- Шимэгч хорхойн халдварууд /хүүхдийн

хялгасан хорхой, цагаан хорхой, үхрийн болон,

ахайн туузан хорхой гм/

Хөрс бохирдуулагч бодис, элементүүд нь

хөрсөнд тогтвортой удаан хугацаагаар

хадгалагддаг, амьд организмд аюултай хор нөлөө

үзүүлдэг, уусах чанар багатай, удаан задардаг хүнд

металлууд байдаг.

Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр эвдрэлд

орсон хөрс нь байгалийн хүчин зүйлийн

нөлөөллөөс хамгийн их хохирлыг үзүүлдэг

байна. Хөрс нь байгалийнхаа жамаар нөхөн

сэргээгдэх хугацаа нь маш удаан байх учраас

хөрсөө бид зөв зохистой ашиглах нь зүйтэй юм.

Page 9: Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

8

Иймээс хүний үйл ажиллагааны нөлөөгөөр (ашигт малтмал олборлолт)

эвдэрч доройтсон газрын хөрсийг нөхөн сэргээхэд хүн бүрийн оролцоо чухал. Хүн

бүр өөрсдийн амьдрах орчноо сайжруулахын тулд байгаль дэлхийгээ

хайрлацгаая.

Хөрсөө хайрлая, хамгаалъя

Хөрсөө нөхөн сэргээхийн тулд ашиглалтад

байнга байх барилга байгууламжид дарагдах газраас

хуулсан хөрсийг зэргэлдээх эвдэрсэн газарт эсвэл

үржил шим багатай газрын хөрсийг сайжруулахад

ашиглах хэрэгтэй.

Ашигт малтмал олборлолт, бичил уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө

газрын хамгийн дээд дэсгийн үржил шимт үе давхаргын хөрсийг хуулж тусад нь

өөр газар байрлуулах буюу тусад нь овоолго үүсгэж

хадгалж, хамгаална. Тусад нь овоолго үүсгэсэн

тохиолдолд овоолгынхоо гадна талаар ургамлын үр

цацаж хөрсөө салхинд хийсэх, усанд урсахаас

хамгаална. Ингэснээр бичил уурхайн олборлолтын

дараа хөрсөө нөхөн сэргээхэд энэ овоолго хөрсөө

ашиглана .

Ашиглалтанд өртсөн газрын хөрсийг сайжруулахын тулд орон

нутгийн онцлогт нь тохируулан малын өтөг, бууц, үр тарианы сүрэл зэргийг

ашиглаж болдог. Эдгээр зүйлүүд хөрсөндөө хамгийн сайн бордоо ба ялзмаг болж

өгдөг.

Ялзмаг гэж юу вэ?

Ялзмаг – төрөл бүрийн органик хольцоор

баялаг (уураг, тос, давс, витамин) ургамал амьтны

үлдэгдэл эдийг чийгийн улаан хорхойгоор

боловсруулсны дүнд бий болсон зүйлийг хэлнэ.

Ялзмаг бол хөрсний эм юм. Үржил шим муутай

Page 10: Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

9

хөрсөнд ялзмагийг хийж өгснөөр хөрсний шинж чанар сайжирдаг.

Бичил уурхайд ашигласан газрын

нүхийг шороогоор булж, дээд хэсгийг нь

тэгшилж хэлбэржүүлсний дараа үржил шимтэй

хөрсөөр 15-20 см зузаан хучиж хөрсжүүлнэ.

Хөрсний үржил шимийг дээшлүүлэхийн тулд

газар, хөрстэй харьцаж байгаа хүн бүрийн үүрэг

оролцоо хамгийн чухал юм.

Хөрсийг нөхөн сэргээхэд гол ажил нь ус, агаар, шим тэжээлийн орчныг

бий болгоход оршино. Бичил уурхайн нөхцөлд ухсан нүхээ шороогоор нь эргүүлж

сайтар булж түүнийг тэгшилж хэлбэршүүлнэ. Түүний дараа хөрсөө сайжруулах

арга хэмжээ авна. Хөрсөндөө нэмэлт сайжруулалтыг хийхдээ малын бууц, сүрэл,

хүлэр, ногоон бордоог ашиглаж болдог. Бууц нь хөрсөнд удаан хугацаагаар

хадгалагдаж, үржил шимийг нэмэгдүүлдэг. Малын өтөг, бууцыг эвдэрсэн газрын

нөхөн сэргээлтэд шууд хэрэглэх үед өнгөн үеийн хөрстэй сайтар нунтаглан хольж,

1.0 га талбайд 20-30 тн орохоор тооцон хэрэглэнэ.

Үр тарианы сүрлийг хөрс хамгаалах арга

хэмжээнд өргөнөөр хэрэглэж болдог. Эвдрэлд

өртсөн газрын хөрсөнд сүрэл хэрэглэхдээ өнгөн

хэсгийн сул шороонд шигтгэн суулгана. Хөрсний

гадарга дээр нь сүрлийг цацаж тараан сүрлэн

хучилга үүсгэх хэлбэрээр хөрсний гадаргыг салхины

үлээлтээс хамгаалж бас болно. Сүрлийн хэрчиж, цацах замаар хөрсний үржил

шимийг нэмэгдүүлэхэд шууд хэрэглэж болдог.

Хүлэр нь органикийн агууламж өндөртэй байдаг учраас түүнийг эвдэрсэн

газрын нөхөн сэргээлтэд ашиглах бүрэн боломжтой. Хүлрээр хучлага хийхэд

хөрсний өнгөн үе давхаргад чийг сайн хуримтлагдаж, агаар, дулааны тохиромжтой

нөхцлийг бүрдүүлдэг.

Ногоон бордоо- эвдрэлд орсон хөрстэй газрын хөрсний үржил шимийг

сайжруулах зорилгоор зарим төрлийн ургамал тариалаад ургамлын тодорхой нэг

үе шатанд нь хөрсөнд булж бордоо болгон хэрэглэж болно. Ногоон бордоонд

Page 11: Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

10

царгас, хошоонгор, вандуй зэргийг тариалаад цэцэглэлтийн өмнө хөрсөнд

булснаар хөрсөндөө бүрэн задарч хөрсийг шим тэжээлийн бодисоор баяжуулж

өгдөг сайн талтай. Ногоон бордоог дулаан сайтай, усалгаатай нөхцөлд хэрэглэвэл

илүү үр дүнтэй байдаг.

Сүүлийн жилүүдэд мөнгөн ус, цианидаар бохирдсон хөрсийг

хоргүйжүүлэх, саармагжуулах, дарж булах, хуулж авах зэрэг арга хэмжээ авч

байна.

Бичил уурхайд эвдэрсэн газрын хөрсийг нөхөн сэргээхэд нилээд үр

дүнтэй үндсэн ургамлууд нь бэлчээрийн ургамлууд байдаг. Үүнд ерхөг, согоовор,

царгас гм.

Царгас Ерхөг Согоовор

Царгас нь хөрсийг азотоор баяжуулж, эвдэрсэн газрын хөрсний үржил

шимийг нэмэгдүүлдэг тул нөхөн сэргээлтэд өргөнөөр сонгон тарьдаг байна. Ерхөг,

согоовор нь үндэс нь хөгжил сайтай, орчиндоо сайн зохицон ургадаг чанараараа

бусад ургамлаас ялгаатай юм.

Хөрсөө сайжруулах эхний жилдээ овъѐос, арвай

зэргийг тарих нь хөрсний чийг, дулааныг

тэнцвэржүүлж, тарьсан үрээ нарны шууд

тусгалаас сүүдэрлэж өгөх хамгаалалтын чухал ач

холбогдолтой ургамлууд юм. Модлог ургамлаас

улиас, шар хуайс, хайлаас, чацаргана зэргийг

суулгацаар тарьж болно.

Page 12: Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

Бичил уурхай ба хөрсний элэгдэл эвдрэл

11

Хөрсний үржил шим нь тухайн орон нутгийн онцлог нөхцлөөс хамаарч хөрс

бүрд харилцан адилгүй байх учир хөрс сайжруулалтын аргуудыг өргөнөөр

хэрэглэснээр хөрсөө дахин / газар тариалан, бэлчээр гм/ ашиглах боломжтой

болно.

Зөвлөмж

1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хувиараа ашигт

малтмал олборлогч бүр мөрдлөг болгон ажиллая.

2. Байгаль дэлхийнхээ хишгийг хүртэгч хүн бүр хөрсөө нөхөн сэргээхэд

өөрийн хувь нэмрээ оруулцгаая.

3. Химийн хорт бодисыг бичил уурхайн алт олборлох үйл ажиллагаанаас

шахан зайлуулахад засаг төртэйгөө хамтран ажиллая.

4. Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тогтвортой бичил

уурхайд шилжүүлэх үйлст хамтран зүтгэе.

5. Хувиараа ашигт малтмал олборлогч иргэн бүр өөр өөрийн харьяалалтай

нутаг дэвсгэр дээрээ газрын зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулцгаая.