12
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ШИЙДЛҮҮД 2019 он ШАЛНЫ ДУЛААЛГА

ШАЫ УАААdulaalga.mn/assets/dcredit/img/pin/4_shal_dulaalga.pdf · 2019-10-26 · Хөрсний ус, чийгээс тусгаарлах Ус, чийг нэвтрүүлдэггүй

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ШАЫ УАААdulaalga.mn/assets/dcredit/img/pin/4_shal_dulaalga.pdf · 2019-10-26 · Хөрсний ус, чийгээс тусгаарлах Ус, чийг нэвтрүүлдэггүй

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ШИЙДЛҮҮД

2019 он

ШАЛНЫ

ДУЛААЛГА

Page 2: ШАЫ УАААdulaalga.mn/assets/dcredit/img/pin/4_shal_dulaalga.pdf · 2019-10-26 · Хөрсний ус, чийгээс тусгаарлах Ус, чийг нэвтрүүлдэггүй

Төслийн нэр:

Улаанбаатар хотын гэр хороололд дулааны алдагдал багатай байшин барихад

дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөх санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх төсөл

Төслийн тухай:

"ЖЭРЭС" Сэргээгдэх эрчим хүч болон байгаль орчин, эв нэгдлийн групп нь

Европын хамтын нийгэмлэг (ЕХН)-ээс санхүүжүүлж байгаа "Улаанбаатар хотын

гэр хороололд дулаан алдагдал багатай байшин барихад дэмжлэг үзүүлж,

зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх төсөл" (2018-2021)-ийн

гол хэрэгжүүлэгч агентлаг болж дөрвөн талын дэмжлэгтэйгээр ажиллана.

Үүнд:

- Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн төв ("БЭХХТ");

- Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв

("ГИОАОЗТ");

- Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ("МБҮА");

- Пипл ин Нийд ("П.И.Н").

Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төвд боловсруулав.

Page 3: ШАЫ УАААdulaalga.mn/assets/dcredit/img/pin/4_shal_dulaalga.pdf · 2019-10-26 · Хөрсний ус, чийгээс тусгаарлах Ус, чийг нэвтрүүлдэггүй

3

ШАЛНЫ ДУЛААЛГА

Барилгын хаших хийцүүдээр алдагдах дулаан алдагдал нь харилцан адилгүй

байдаг ба шалаар 10% нь алдагддаг. Дулаан алдагдлаас үүдэлтэй олон

төрлийн гэмтэл үүсдэгийн нэг нь хөлрөлт, цанталт, хөгц мөөгөнцөр юм. Дулаан

алдагдлыг бууруулах хамгийн үр дүнтэй аргын нэг шалыг дулаалах юм.

Дотор агаарын чанар сайжирч эрүүл мэндэд үзүүлэх

сөрөг нөлөө буурна.

Эрчим хүчний хэмнэлттэй болно.

Тав тух сайжирна.

Түлшний хэрэглээ буурч эдийн засгийн хэмнэлт үүснэ.

1.2 ДУЛААН АЛДАГДЛЫГ БУУРУУЛСНААР ДООРХ ДАВУУ ТАЛУУД БИЙ БОЛНО.

1 ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 СУУЦНЫ ШАЛЫГ ДУЛААЛАХ ШАЛТГААН НӨХЦӨЛ.

Page 4: ШАЫ УАААdulaalga.mn/assets/dcredit/img/pin/4_shal_dulaalga.pdf · 2019-10-26 · Хөрсний ус, чийгээс тусгаарлах Ус, чийг нэвтрүүлдэггүй

4

ШАЛНЫ ДУЛААЛГА

Шаланд дулаалга хийхээс өмнө

дараах үзлэг шалгалтыг хийнэ.

Шалны хөндийн шороо

ургамлын үндэс бүхий хөрстэй

эсэх;

Хөгц мөөгөнцөр ургасан эсэх;

Үжирсэн мод, ургамлын

хаягдлын агууламжтай суулт

үүсэх эсэх;

Шаварлаг хөрстэй эсэх.

Шалны дулаалгын материалын орцыг

тодорхойлохдоо ханын гадна

хэмжээсээр нь авч тооцно. Үүнд нөөц

авч үзсэн болно. Жишээлбэл:

Гадна талаас хэмжсэн шалны урт 8.2м,

өргөн 6.1м бол шаардагдах дулаалгын

материал нь

6.1*8.2 = 50м2 болно.

1.2 ҮЗЛЭГ ШАЛГАЛТ

1.3 МАТЕРИАЛЫН ОРЦ ТООЦОХ

Page 5: ШАЫ УАААdulaalga.mn/assets/dcredit/img/pin/4_shal_dulaalga.pdf · 2019-10-26 · Хөрсний ус, чийгээс тусгаарлах Ус, чийг нэвтрүүлдэггүй

5

ШАЛНЫ ДУЛААЛГА

1.4 ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ БЭЛТГЭХ

Материалууд Зориулалт Тавигдах шаардлага / стандарт

Гялгар уут

Хөрсний ус,

чийгээс

тусгаарлах

Ус, чийг нэвтрүүлдэггүй материал байх

Даацын хөөс

/XPS/

Дулаан

тусгаарлалт хийх

Барилгын дулаан тусгаарлах материал.

Хөөсөн шахмал полистрол /XPS/

бүтээгдэхүүн. Техникийн шаардлага MNS

EN 13164:2011

Бетон

Гадна үйлчлэлээс

хамгаалах БМ100 маркын бетон

Дайрга

Буурь бэлтгэл 5мм-ээс бага ширхэгт байх

Алх Ажлын хувцас,

бээлий

Цаасны хутга Амны хаалт,

нүдний шил

Метр

Цэвэрлэгээний

хэрэгсэл / хүрз,

тэрэг гэх мэт /

1.5 ШААРДЛАГАТАЙ БАГАЖ ХЭРЭГСЭЛ БЭЛТГЭХ

Page 6: ШАЫ УАААdulaalga.mn/assets/dcredit/img/pin/4_shal_dulaalga.pdf · 2019-10-26 · Хөрсний ус, чийгээс тусгаарлах Ус, чийг нэвтрүүлдэггүй

6

ШАЛНЫ ДУЛААЛГА

1.6 АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ Ажилчдад

Хүснэгтэд үзүүлсэн хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийг заавал

өмсөх буюу хэрэглэнэ. 2м-ээс дээш өндөрт ажиллах нөхцөлд

хамгаалалтын малгайг заавал өмсөнө.

Хүнд болон овор хэмжээ том зүйлсийг 2-оос дээш хүн өргөнө.

Ажлын талбайг хамгаалах

Хүн явах замаас бусад хэсэгт тойруулан хайс, тор татаж аюулгүйн

тэмдэглэгээг байршуулсан байна.

Багажтай харьцаж байгаа хүн, ажил хийж байгаа хүний анхаарлыг

сарниулж болохгүй.

Материал багаж хэрэгсэл

Хэрэглээгүй үед болон ажил дууссаны дараа цахилгаан багаж тоног

төхөөрөмжийг цахилгаанаас салгана.

Материал, багаж тоног төхөөрөмжийг хэрэглэж дууссаны дараа аюулгүй

газарт хураах буюу хадгална.

2м-ээс дээш өндөрт материал багаж тоног төхөөрөмжийг хураахдаа тороор

бүтээх, олсоор бэхэлж уях гэх мэт унахаас сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Галын аюулгүй байдал

Шатамхай материалтай ойр тамхи татаж болохгүй.

Цахилгаан багаж тоног төхөөрөмжийг цахилгаанд залгахын өмнө

чийгтээгүй нороогүй эсэхийг сайтар нягталж үзнэ.

Page 7: ШАЫ УАААdulaalga.mn/assets/dcredit/img/pin/4_shal_dulaalga.pdf · 2019-10-26 · Хөрсний ус, чийгээс тусгаарлах Ус, чийг нэвтрүүлдэггүй

7

ШАЛНЫ ДУЛААЛГА

2.1 БУУЛГАЛТ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ

2.2 БУУРИЙГ БЭЛТГЭХ

2 ТЕХНОЛОГИЙН ДАРААЛАЛ ШАЛНЫ

ДУЛААЛГА

Хуучин шалны хийц, хэсгүүдийг

хуулж, зайлуулах;

Ургамлын үндэстэй хөрсийг

хуулах;

Ялзарсан болон хөгцөрсөн

хөрсийг хуулах.

Хөрсийг хаалганы босгоноос доош

25см гүн ухаж зайлуулна.

Энэ нь дулаалга хийх талбайн

бэлтгэл үе болно.

10см зузаан дайрган үе дэвсэнэ. Энэ

нь хөрсний овойлт болон усыг

өөртөө агуулах, хэв гажилтыг

саармагжуулах зориулалттай.

Page 8: ШАЫ УАААdulaalga.mn/assets/dcredit/img/pin/4_shal_dulaalga.pdf · 2019-10-26 · Хөрсний ус, чийгээс тусгаарлах Ус, чийг нэвтрүүлдэггүй

8

ШАЛНЫ ДУЛААЛГА

2.3 УУР, ЧИЙГ ТУСГААРЛАЛТ ХИЙХ

2.4 ДУЛААЛГА ДЭВСЭХ

Анхаарах зүйл:

Залгаас хэсэгт 10см хэмжээгээр ам

даруулна.

Дэвссэн дайрган үе дээр уур, чийг

тусгаарлах гялгар уутыг жигд, залгаас

бүрт 10см зөрүүлэгтэй байхаар

суурийн дагуу дэвсэнэ. Мөн ханын

уулзвар хэсэгт 15см өндөртэйгөөр

босоо чиглэлд хийнэ.

5см зузаантай XPS хөөсөнцөрийг 2 үе

дэвсэнэ. Дулаалгын хавтанг

давхарлахдаа залгаас хэсгийг зөрүүлж

дулааны гүүр үүсэхээс сэргийлнэ. Энэ

нь мөн ачааллыг жигд авах үүрэгтэй.

Анхаарах зүйл:

Дулаалга хооронд зай гарахгүй

байхаар нягт хийнэ.

Page 9: ШАЫ УАААdulaalga.mn/assets/dcredit/img/pin/4_shal_dulaalga.pdf · 2019-10-26 · Хөрсний ус, чийгээс тусгаарлах Ус, чийг нэвтрүүлдэггүй

9

ШАЛНЫ ДУЛААЛГА

2.5 БЕТОН ЦУТГАЛТ ХИЙХ

2.6 ШАЛНЫ ӨНГӨЛГӨӨ ХИЙХ

Бетон шалан дээр дурын өнгөлгөөний

үе хийнэ. Жишээ нь хулдаас, паркет,

будаг, хивсэнцэр гэх мэт.

Дулаалгын үе дээр тор тавьж БМ250

маркын бетоноор 5см зузаантай

цутгана.

Анхаарах зүйл:

Бетон цутгалтын дээд гадаргууг тэгш

хийнэ. Шаардлагатай бол нэмэлт

цементэн тэгшилгээ үе хийнэ.

Бетон цутгалтыг хийхдээ деформацид

орох нөхцлийг тооцож гадна

хананаас 1см зайтай цутгана.

Page 10: ШАЫ УАААdulaalga.mn/assets/dcredit/img/pin/4_shal_dulaalga.pdf · 2019-10-26 · Хөрсний ус, чийгээс тусгаарлах Ус, чийг нэвтрүүлдэггүй

10

ШАЛНЫ ДУЛААЛГА

2.7 ЧАНАРЫН ШАЛГАЛТ БОЛОН ХЯНАЛТ Эрчим хүч хэмнэлтийн ямар нэгэн шийдэл

хэрэгжүүлсэн бол төслийн хүрээнд бэлтгэгдсэн

эрчим хүчний зөвлөх хянаж батлагаажуулна.

2.8 БЭЛЭН БОЛСОН ШАЛ

Page 11: ШАЫ УАААdulaalga.mn/assets/dcredit/img/pin/4_shal_dulaalga.pdf · 2019-10-26 · Хөрсний ус, чийгээс тусгаарлах Ус, чийг нэвтрүүлдэггүй

11

ШАЛНЫ ДУЛААЛГА

Ашиглалтын хугацаанд дараах зүйлсийг анхаарна

уу !!!

Шалны бүрэн бүтэн байдлыг хангах;

Их хэмжээний ус асгахгүй байх;

Орон сууцны зориулалттай барилгыг

агуулахын байдлаар ашиглах буюу хүнд

жинтэй зүйл хураахгүй байх. Энэ нь

дулаалгыг эвдэх магадлалтай.

2.10 АШИГЛАЛТЫН ҮЕИЙН АРЧИЛГАА

2.9 ХОГ ХАЯГДАЛ ЗАЙЛУУЛАХ

Дулаалгын ажлаас гарсан хог хаягдлыг ангилан

ялгаж дахин ашиглах материалаас / мод, шил

зэрэг / бусдыг ойрхон хогийн цэг рүү зайлуулна.

Page 12: ШАЫ УАААdulaalga.mn/assets/dcredit/img/pin/4_shal_dulaalga.pdf · 2019-10-26 · Хөрсний ус, чийгээс тусгаарлах Ус, чийг нэвтрүүлдэггүй

ЖЭРЭС ОУТББ

2019он