40
Оршил Энэхүү төслийн гол зорилго бол ард түмэндээ эрүүл , амин дэмээр баялаг хүнсний бүтээгдхүүнийг таниулах болон дотоодын хэрэгцээгээ өөрсдийн баялаг нөөцөөрөө хангахад оршино. Сүүлийн жилүүдэд дэлхийн жимс , жимсгэнээс чацаргана нь амин дэмийн найрлага , өвчнөөс сэргийлэх чанар болон өргөн хэрэглээний боломж зэргээсээ шалтгаалан зах зээлд эрэлт , хэрэгцээ нь нэмэгдсээр байна. Япон, Солонгос , Герман , Хятад зэрэг орныхон сайн чанарын чацарганыг их хэмжээгээр үнэ хайрлахгүй худалдан авахад бэлэн байгаа.Чацаргана нь шүүслэг , зөөлөн жимс бөгөөд C , A, K, E, B, P , B1, B2 , B6, B12 амин дэмээр , хүчил , Ca, Fe , P, HOOC- COOH , Cu, Mg, Mn зэрэг эрдэс бодисоор баялаг.Мөн тос болон 50- иад төрлийн органик хүчил агуулдаг. Чацарганы жимсний үндсэн бүтээгдхүүн нь тос , шүүс юм. Чацарганы тос нь ходоодны шарх , судасны хатуурал , түлэнхийн шарх сорив эдгээхдээ гарамгай бөгөөд найрлаганд нь нарны хортой туяаг эсэргүүцэгч бодис байдаг. Тиймээс чацаргана сансрын нисгэгчдийн хоолонд ордог. Чацарганы шүүс нь аминдэмийг нөхөхөөс гадна Монгол ардын уламжлалт эмнэлэгт уушигны сүрьеэ , мэнгэр , цустай ханиалга , эмэгтэйчүүдийн өвчнийг анагаахад маш их ач холбогдолтой.Мөн эмчилгээ хийх , хүч тамир сэлбэх зэрэгт ашиглаж заримдаа сэтгэл санаа тогтворжуулах , хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулхад ашигладаг. Дээрх үнэт чанар ихтэй жимс нь зөвхөн Ази , Европт л бий.Монгол, ОХУ-ын Алтайн хязгаар , Эрхүү , Буриадад ихээхэн ургадаг.Дэлхийн чацарганы нөөц 30 мянган тонн гэж үздэг. Үүний 20 орчим мянга нь ОХУ-д бий. Монголд Увс , Ховд , Булган , Завхан , Сэлэнгэ аймагт ургадаг. Чацаргана хөрс голдоггүй , элс хайрганд ургадаг бөгөөд Монголын чацаргана том жимстэй , жимсэндээ тос ахиутай гэдгээрээ гадаадынхны сонирхлыг ихээхэн татаж байгаа юм.Бусад орнуудын чацаргана нь зөөлөн эддээ тосгүй байдаг байна.

чацаргана төсөл

  • Upload
    -

  • View
    3.590

  • Download
    101

Embed Size (px)

Citation preview

Page 1: чацаргана төсөл

Оршил

Энэхүү төслийн гол зорилго бол ард түмэндээ эрүүл , амин дэмээр баялаг хүнсний бүтээгдхүүнийг таниулах болон дотоодын хэрэгцээгээ өөрсдийн баялаг нөөцөөрөө хангахад оршино.

Сүүлийн жилүүдэд дэлхийн жимс , жимсгэнээс чацаргана нь амин дэмийн найрлага , өвчнөөс сэргийлэх чанар болон өргөн хэрэглээний боломж зэргээсээ шалтгаалан зах зээлд эрэлт , хэрэгцээ нь нэмэгдсээр байна.

Япон, Солонгос , Герман , Хятад зэрэг орныхон сайн чанарын чацарганыг их хэмжээгээр үнэ хайрлахгүй худалдан авахад бэлэн байгаа.Чацаргана нь шүүслэг , зөөлөн жимс бөгөөд C , A, K, E, B, P , B1, B2 , B6, B12 амин дэмээр , хүчил , Ca, Fe , P, HOOC-COOH , Cu, Mg, Mn зэрэг эрдэс бодисоор баялаг.Мөн тос болон 50-иад төрлийн органик хүчил агуулдаг.

Чацарганы жимсний үндсэн бүтээгдхүүн нь тос , шүүс юм. Чацарганы тос нь ходоодны шарх , судасны хатуурал , түлэнхийн шарх сорив эдгээхдээ гарамгай бөгөөд найрлаганд нь нарны хортой туяаг эсэргүүцэгч бодис байдаг. Тиймээс чацаргана сансрын нисгэгчдийн хоолонд ордог. Чацарганы шүүс нь аминдэмийг нөхөхөөс гадна Монгол ардын уламжлалт эмнэлэгт уушигны сүрьеэ , мэнгэр , цустай ханиалга , эмэгтэйчүүдийн өвчнийг анагаахад маш их ач холбогдолтой.Мөн эмчилгээ хийх , хүч тамир сэлбэх зэрэгт ашиглаж заримдаа сэтгэл санаа тогтворжуулах , хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулхад ашигладаг.

Дээрх үнэт чанар ихтэй жимс нь зөвхөн Ази , Европт л бий.Монгол, ОХУ-ын Алтайн хязгаар , Эрхүү , Буриадад ихээхэн ургадаг.Дэлхийн чацарганы нөөц 30 мянган тонн гэж үздэг. Үүний 20 орчим мянга нь ОХУ-д бий.

Монголд Увс , Ховд , Булган , Завхан , Сэлэнгэ аймагт ургадаг.

Чацаргана хөрс голдоггүй , элс хайрганд ургадаг бөгөөд Монголын чацаргана том жимстэй , жимсэндээ тос ахиутай гэдгээрээ гадаадынхны сонирхлыг ихээхэн татаж байгаа юм.Бусад орнуудын чацаргана нь зөөлөн эддээ тосгүй байдаг байна.

1980-аад оны үед Япон , Солонгос , Герман руу манайхаас чацарганы суулгац аваачиж тариалсан ч монгол хөрснийх шиг сайн ургахгүй байгаа бөгөөд үүний улмаас Япон , Солонгосчуууд манай чацаргана руу хошуурч байгаа юм.

Манайх чацарганыг 1965 оноос судалж эхэлжээ. Сүүлийн 40 гаруй жил манай оронд чацарганы биологи , химийн найрлагаар, нөөц , түүнийг тарималжуулах , хойд хөршид гаргасан сортуудыг нутагшуулах , ургац нэмэгдүүлэх , шинэ сорт бий болгох , жимсийг механикжсан аргаар хурааж авах гээд шинжлэх ухааны туршилт судалгаа хангалттай ихээр хийгдсэн боловч боловсруулах үйлдвэрлэл нь хоцорч яваа билээ.

Page 2: чацаргана төсөл

1965 онд Алтайн хязгаараас Б.Лааган , Б.Бат-Очир нар чацарганы хэд хэдэн сортын ургац авчирч, өөрийн орны шилмэл хэлбэрүүдийг цуглуулж Улаангомын ХАА-н нэгдсэн туршлага станцын талбайд тариалснаар чацарганы таримал цэцэрлэг байгуулах ажил эхэлжээ.

ОХУ-с шинэ сорт авчирч , нутагшуулхаас гадна ургац сайтай , хүйтэнд тэсвэртэй , амтлаг жимстэй “ Улаангом “ , “ Тэс “ , “Чандмань “ гэсэн эх орны шинэ сортыг ч гаргаж авсан байна.1991-1993 онд 300-500 тонн жимс хураан авч байжээ.Зах зээлд шилжснээс хойш тариалах талбай , хураан авах хэмжээ эрс багассан ба Улаангомд нэг бутнаас 18 кг жимс хураадаг байсан бол өдгөө 5 кг болж буурчээ.

Одоогийн байдлаар Улаангомд “ Увс Хүнс “ компани 100 га-д , Түргэний голд 50 гаруй га-д , “Гангар Инвэст “ компани 2000 оноос Төв аймгийн Батсүмбэрт 30 гаруй га талбайд тариалалт эрхэлж байна.

Увс Хүнс болон өөр бусад ганц 2 газар л чацарганы шүүс үйлдвэрлэж байна.

Эрдэмтэн мэргэжилтний үзэж байгаагаар 1 тн жимснээс 20-70 кг тос , 600 литр цэвэр шүүс , 50 кг поливитамины бэлдмэл , 200-250 литр амтат дарс зэрэг боловсруулсан бүтээгдхүүн авах боломжтой.Гэвч өнөөдөр манай нөхцөлд хураан авсан чацарганаа бүрэн гүйцэд үйлдвэрлэлдээ ашиглаж чадахгүй байгаа билээ.

Чацарганыг 1 га-д 1000-1250 бут суулгаж , өвөл хөлдсний дараа 11 сард доргиож болон салаа төмрөөр шувтарч хураадаг.Чацаргана нь арчилгаа багатай ургамал ч хураалтын технологи нь хүндрэлтэй. Саяхнаас Ч.Авдай , Б.Балган нар олон жил ажилласны үр дүнд чацарганы жимс хураалтыг механикжуулж , хөдөлмөрийн бүтээмжийг эрс дээшлүүлэх онолын үндэслэлийг гарган туршилтаар тогтоосон юм.

Эндээс харахад чацарганы шүүсний үйлдвэрлэл нь Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдхөд бүрэн боломжтой өсөх ирээдүйтэй гэж үзэж энэхүү үйлдвэрлэлээ төсөлж байна.

Page 3: чацаргана төсөл

Техник эдийн засгийн үндэслэл

Дэлхий нийтэд хорт хавдар их үүсч байгаатай холбоотойгоор хүмүүс байгалийн гаралтай витаминлаг жимс жимсгэнийг хэрэглээндээ түлхүү хэрэглэхийг илүүд үзэж байгаа билээ.Ялангуяа чацарганы шүүс, тос зэрэг витаминаар баялаг, хүнсний үнэт чанар өндөртэй бүтээгдэхүүнийг ихээхэн сонирхож эхэлж байна.

Page 4: чацаргана төсөл

Чацарганы шүүсийг чийг бамын өвчин , ханиад , ядаргааны үед олон жилийн туршид хэрэглэж ирсэн бөгөөд зүрх , судас , гэдэс дотор амьсгалын эрхтний үйл ажиллагааг эрс сайжруулдаг гэдэг нь судалгаагар тогтоогдсон билээ.Төвд эмнэлэгт чацарганыг голдуу цэр ховхлох болон нүдний өвчин , бадган бэтэг , эмэгтэйчүүдийн өвчний үед хэрэглэх жорын найрлагад гол зүйл болгон оруулдаг байжээ.

Дээрх үнэт чанар ихтэй жимс нь зөвхөн Ази , Европт л бий.Монгол, ОХУ-ын Алтайн хязгаар , Эрхүү , Буриадад ихээхэн ургадаг.

Монголд Увс , Ховд , Булган , Завхан , Сэлэнгэ аймагт ургадаг.Иймд манай монголд чацарганы шүүс , тос үйлдвэрлэх бүрэн нөөцтэй юм.

Одоогийн байдлаар монголд маш олон жижиг, том жүүсний үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байгаагаас заримыг нь дурдвал:

МонФрэш шүүс компани нь төрөл бүрийн жимс ногооны шүүс, болон бусад шингэн төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулан савлах үйлдвэр байгуулахаар 1998 оноос үе шаттай төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 20 гаруй төрлийн нэрийн бүтээгдэхүүнээ 7 давхар хамгаалалт бүхий зориулалтын цаасан саванд (тетрапакет) савлан хэрэглэгчдэд хүргэж байгаа.

Витафит компани нь 1997 онд байгуулагдан шүүсний үйлдвэрүүдийг шат дараалан ашиглалтанд оруулж, Витафит брэндийн 36 нэр төрөл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Жилдээ 25 орчим сая литр алкогольгүй ундаа, шүүс, цэвэр ус үйлдвэрлэн борлуулдаг бөгөөд жилдээ 7 800 000 литр жимсний шүүс үйлдвэрлэх хүчин чадалтай 60 орчим ажилчин албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Витсамо компани нь 1995 оноос эхлэн Монгол Улсын хүнсний хэрэгцээнд зориулан витаминжүүлсэн жүүсийг анх удаа зах зээлд амжилттай нэвтрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 8 нэр төрлийн витаминжуулсан ундаа үйлдвэрлэж байна.

Page 5: чацаргана төсөл

Дээрх үйлдвэрүүдээс гадна жижиг том олон жүүсний үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж өөрсдийн бүтээгдхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа юм.

Монголд импортоор орж ирсэн гол нэрийн бүтээгдхүүний тоо хэмжээ:Гол нэрийн барааны импорт

2007 оны эхний 5 сар 2008 оны эхний 5 сар

Тоо хэмжээ

Vнийн дvн /мян.ам доллар/ Тоо хэмжээ

Vнийн дvн /мян.ам доллар/

  Хүнсний бүтээгдэхүүн

1 0208

Мах:тахианы болон тэжээвэр шувууны Т 752.40 556.9 1759.00 1,798.9

2   04Сүү, сүүн бүтээгдэхүүн Т 1756.40 1,440.1 2930.90 3,092.5

3   0402.21 Сүү: хуурай Т 362.00 596.9 661.20 1,359.2

4   0405.10.00 Цєцгийн тос Т 12.90 45.8 12.00 48.9

5   07 Хүнсний ногоо Т 90184.70 3,911.7 41518.70 5,927.1

6   08 Жимс жимсгэнэ Т 3302.40 842.4 2788.00 1,149.2

7   19Гурилан бүтээгдэхүүн Т 5434.10 5,591.8 7093.10 9,506.7

8   20Лаазалсан ногоо, жимс Т 6342.90 4,379.2 7495.50 6,586.4

9   2202Согтууруулах бус ундаа Л 2972752.50 1,127.5 2961235.50 1,566.6

10   2203 Шар айраг Л 4128139.20 2,670.0 7007451.40 4,323.7

11   2204Согтууруулах ундаа Л 334370.30 1,208.7 604269.50 2,002.3

Page 6: чацаргана төсөл

Гадаад худалдааны нийт бараа эргэлт /єссєн дvнгээр/

/мянган ам.доллар/

Тєрєл2007 оны I-V сар

2008 оны I-V сар

2007 / 2006

Гадаад худалдааны эргэлт

1,340,760.1 2,336,502.3 174.3%

Экспорт 663,304.1 997,555.3 150.4%

Импорт 677,456.0 1,338,947.0 197.6%

Гадаад худалдааны баланс

-14,151.9 -341,391.7  

Эх сурвалж: "Гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээ" 2008 оны 05 сар

Òºðºë2007 îíû I-V ñàð

2008 îíû I-V ñàð

Íèéò ýðãýëò 1,340.8 2,336.5

Ýêñïîðò 663.3 997.6

Èìïîðò 677.5 1,338.9

Áàëàíñ -14.2 -341.4

Хэдийгээр гадаадын олон улс орноос их хэмжээний жүүс импортоор орж ирдэг ч тэдгээр жүүсийг удаан хадгалхын тулд тодорхой хэмжээний хүнсний нэмэлт хийсэн байдаг.Ийм жүүсийг удаан хугацаагаар их хэмжээгээр хэрэглэвэл хүний биед сөрөг нөлөөтэй.

Page 7: чацаргана төсөл

Эндээс харахад чацарганы шүүсний үйлдвэр байгуулснаар хэрэглэгчдээ эрүүл хүнсээр хангаад зогсохгүй тэдний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой байх юм.

Манай Монголд чацарганы шүүсийг их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа нь “Увс хүнс “ХХК байгаа юм. Увс аймагт Монгол улсын нийт чацарганы тариалалтын 70-с илүү хувийг тариалдаг бөгөөд 2006 онд 73 тонн чацаргана хураасан байна. Бас “Ус Эрдэнэ” компани 8 гектар газарт

1200-аад мод тариалаад байгаа юм.Сүүлийн үед Өвөрхангай аймгийн Хархорин болон Батсүмбэр сумуудад чацарганыг тариалж эхэлсэн байна.

Манай орны чацарганыг дэлхийн улс орнууд эрчимтэй сонирхож байгаа энэ үед ганц үйлдвэр бүх хэрэгцээг хангаж чадахгүй.

1.Үйлдвэрийн байршлын сонголт

Энэхүү чацарганы шүүсний үйлдвэрээ хүн ам харьцангуй их суурьшсан Орхон аймгийн төв болох Эрдэнэт хотод байгуулхаар төсөлж байгаа юм.

Эрдэнэт хот нь 86285 хүн амтай. Газар нутгийн хувьд ч өргөн уудам, цаг агаарын хувьд ч тохиромжтой.

2.Түүхий эдийн хангамж

Чацаргана нь хөрс голдоггүй бөгөөд элс хайрганд ургаж хөрсөнд азот хуримтлуулдаг сайн талтай. Булган аймагт чацаргана их хэмжээгээр ургадаг ба чацаргана ургах таатай орчин нь бүрдсэн байдаг.Газар нутгийн хувьд өргөн уудам учраас эхний ээлжинд 40 га газарт чацаргана тариалах боломжтой юм.Тэгэхээр гол түүхий эд болох чацарганаа Булган аймагт тариалж түүхий эдээ хангах боломжтой. Тэгээд ч Эрдэнэт хоттой 60 км-н зайтай байдаг. Булган болон Эрдэнэт хот 2-н хооронд саяхан “Мянганы Зам” төслийн журмаар засмал зам тавигдсан билээ. Иймээс Булганд тариалсан түүхий эдээ Эрдэнэт рүү тээвэрлэх бүрэн боломжтой юм.

3.Тоног төхөөрөмжийн шийдэл

Page 8: чацаргана төсөл

Ус цэвэрлэх төхөөрөмжүүд: Ус цэвэрлэх зориулалтын элсэн ба керамик шүүлтүүр, бактери устгах төхөөрөмж ба ультра шүүлтүүрийн аппарат зэрэг усаа зөөлрүүлхэд шаардлагатай төхөөрөмжүүд

Найрлага бэлтгэх төхөөрөмжүүд : Түүхий эдээ угааж цэвэрлэх тогоо халааж ариутгах тогоо , нарийн шүүлтүүрүүд, чихрийн ба найрлага бэлтгэх тогоо , шахуурга , дулаан солилцооны аппарат , уусмал чанах тогоо г.м

Савлах ариутгах төхөөрөмжүүд: Савлах төхөөрөмж , хөргөх төхөөрөмж

Үйлдвэртээ хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлээр хийгдсэн тоног төхөөрөмжийг гадаадын пүүс компаниас худалдан авах болно.

4. Инженерийн шийдэл (Уур, ус, дулаан цахилгаан )Эрдэнэт хот нь инженерийн шийдэл болох уур , ус , цахилгааны төвлөрсөн системтэй учраас шаардлагатай уур, ус , цахилгаан, дулаанаа төвлөрсөн шугамаар татан авч ашиглах бүрэн боломжтой юм.

Иймээс энэхүү үйлдвэрийг Эрдэнэт хотод барьж байгуулах шаардлага , нөөц бололцоо, инженерийн шийдэл байгаа гэж үзэж байна.

Онолын хэсэг1. Түүхий эдийн чанар

1.1.Үндсэн түүхий эд , түүний шинж чанар Чацаргана нь энэхүү бүтээгдхүүний гол түүхий эд юм.Чацаргана нь шүүслэг , зөөлөн жимс бөгөөд C , A, K, E, B, P , B1, B2 , B6, B12 амин дэмээр , хүчил , Ca, Fe , P, HOOC-COOH , Cu, Mg, Mn зэрэг эрдэс бодисоор баялаг хүнс тэжээлийн болон эмчилгээний чухал ач холбогдолтой жимсгэнэ билээ.Мөн тос болон 50-иад төрлийн органик хүчил агуулдаг.

Чацарганы химийн найрлага

Химийн найрлага Аминдэмийн агууламж

Шимт бодис Агуулагдаххэмжээ

Аминдэм Агуулагдаххэмжээ

Ус ,% 75 Каротин , мг % 1.5

Уураг,% 0,9 Е , мг % 1.3

Page 9: чацаргана төсөл

Нүүрс ус ,% С , мг % 200

Глюкоз 3,6 В6 , мг % 0.11

Фруктоз 1,2 Биотин , мкг % 3.3

Сахароз 0,2 Ниацин , мг % 0.36

Гемицеллюлоз 0,1 Пантотений хүчил , мг %

0.15

Эслэг 4,7 В2 , мг % 0.05

Цардуул - В1 , мг % 0.03

Пектин 0,4 Фолийн хүчил , мкг %

9

Органик хүчил 2 Флавоноид , мг %

100-200

Үнслэг -

Илчлэг чанар, кдж 125

Чацаргана нь манай орны байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай хүнд нөхцөлд нэн зохицсон , тариалж ургуулах , жимсийг нь боловсруулахад хялбар жимсгэнэ юм.Чацарганы жимснээс гарган авсан чацарганы шүүс болон тос нь эмчилгээний өндөр ач холбогдолтой. Чацарганы шүүс нь аминдэмийг нөхөхөөс гадна Монгол ардын уламжлалт эмнэлэгт уушигны сүрьеэ , мэнгэр , цустай ханиалга , эмэгтэйчүүдийн өвчнийг анагаахад маш их ач холбогдолтой.Чацарганы шүүсийг халуунаар нь хэрэглэхэд хүний биеийн хөлс чийхарч , бие тавигдан , ядаргаа арилж , зүрх судас , гэдэс дотор , амьсгалын эрхтний үйл ажиллагаа сайжирдаг. Заримдаа сэтгэл санаа тогтворжуулах , хоол боловсруулах эрхтний хямралаас сэргийлэх зэрэгт ашигладаг.

Page 10: чацаргана төсөл

Эрт дээр үеэс чацарганы шүүсийг шахаж авсны дараа үлдсэн шахадсыг халааж нуруу , бөөрөндөө тавих зэргээр эмчилгээнд хэрэглэж иржээ.Чацарганы жимсний бас нэг гол бүтээгдхүүн нь түүний тос юм.Энэхүү тос нь найрлагандаа биологийн идэвхт бодис , каротинод, токоферол, филлохинон , Е витамин болон бусад олон төрлийн витамин агуулсан байдаг.

Судлаачдын бичиж тэмдэглэснээр орчин үеийн Анагаах ухаанд чацарганы тосыг биеийн гадна, дотор талын эрхтний шархлаа , түргэн аних боломжгүй гүн шарх , эмэгтэйчүүдийн савны амсрын шарх , урагдалт , наранд түлэгдэх , хөлдөлтийн үед гэх мэт олон төрлийн эмчилгээний зориулалтаар хэрэглэж байна.Мөн амны хөндий , хоолойны улайсалт , гайморитыг эмчилхэд сайн үр дүн өгдөг нь батлагдсан бөгөөд нүдний өвчин , зүрх судасны системийн хямралыг арилгах , бусад бодистой хольж гоо сайхны зориулалтаар ч ашиглах боломжтой.Чацарганы тосыг судасны хана хатуурах , биеийн сульдаа , хагалгааны үед дотроосоо ууж хэрэглэдэг.

1.2 Туслах түүхий эд А. Ус

Чацарганы шүүсийг үйлдвэрлэхэд хэрэглэгдэх гол туслах эд нь ус юм. Хүнсний үйлдвэрт хэрэглэгдэх ус нь ундны усны стандартыг хангасан байх ёстой бөгөөд шүүсний үйлдвэрлэлд ихэвчлэн зөөлрүүлсэн усыг хэрэглэдэг.Үйлдвэрлэлд хэрэглэгдэх ус нь хүний эрүүл мэндэд хоргүй , мэдрэхүйн эрхтнээр шалгагдах үзүүлэлтүүд хэвийн байвал зохино.Усанд дараах стандарт тавигдана.Булингарын хэмжээ 1 литр усанд 1 мг –с илүүгүй, тунгалаг чанар нь 7 см-с илүүгүй байвал зохино.Хатуулаг нь 1,5-с бага байх нь зохимжтой бөгөөөд усанд агуулагдах Pb-н хэмжээ 0,1 мг/л , Ms 0.05 мг/л , F 1.5 мг/л , Cu 3 мг/л , Zn 5 мг/л, Fe 0.3 мг/л-с тус тус илүүгүй байх шаардлагатай.Усанд нүдэнд харагдах биетэн байж болохгүй бөгөөд 1 литр усанд байвал зохих гэдэсны савханцрын тоо 3-с илүүгүй , коли титр 300 мл-с дээшгүй байна.Уснаас хлор фенолын үнэр мэдэгдэхгүй байхын хамт фенолын усанд байх хэмжээ 0.001 мг/л-с илүүгүй байх ба pH=6.5-8.5 байх нь тохиромжтой.

Б.Сахар орлогч буюу чихэрлэг амт үүсгэх нэмэлт Орчин үед илчлэг чанар багатай, зарим төрлийн өвчин (ялангуяа чихрийн шижин)-д нэрвэгсдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд сархарозыг орлох нэмэлт зайлшгүй шаардлагатай болсон билээ.Иймээс төрөл бүрийн аргаар саахар орлогчийг гарган авчээ.Саахар орлуулагчийг ашиглах гол зорилго нь хэт таргалалт , зүрх судасны болон чихрйин шижин өвчтэй хүмүүст зориулсан бүтээгдхүүний чанарыг сайжруулах явдал юм.Өнөөгийн байдлаар хүнс үйлдвэрлэлд байгалийн гаралтай болон нийлэг саахар орлуулагчийг хэрэглэж байна.Эдгээр нэмэлт нь амтлаг чанараараа сахарозтой ижил , эсвэл хэдэн зуу дахин их байдаг.Амтлаг чанар өндөр учраас эмчилгээ сувиллын зориулалтаар чацарганы шүүсэнд нэмэлт байдлаар хэрэглэж болно.Дараах саахар орлуулагчийг хүнс үйлдвэрлэлд өргөн ашигладаг.Үүнд: Е420- Сорбит , Е950 – Ацесульфам кали , Е951- Аспартам , Е952- Цикламын хүчил , Е953 – Изомальтит , Е954 – Сахарин , түүний Na, K, Ca-н давс ,

Page 11: чацаргана төсөл

Е955 – Сукралоз, Е957 –Тауматин, Е958 – Глицирризин, Е959 – Неогеспиридин дигидрохалкон, Е965 – Мальтит, мальтитын ханд, Е966 – Лактит, Е967- Ксилит гэх мэт.

В.Нимбэгний хүчил:Энэ нь сахарын нимбэгний хүчлийн исэлтийн бүтээгдэхүүн юм.Хүнсний бусад хүчилтэй харьцуулхад маш зөөлөн амттай бөгөөд хоол боловсруулах замын салст бүрхэвчийг цочроох үйлчлэл үзүүлдэггүй.Нимбэгний хүчлийн давсыг цитрат гэх ба үүнийг чихэр , боов , ундаа үйлдвэрлэлд ашиглана.

Нимбэгний хүчил , түүний давс нь хүнс үйлдвэрлэлд дараах үүрэг гүйцэтгэнэ.Үүнд: Хүчиллэг орчин бүрдүүлэх – Ундаа , шүүс , зэрэгт амт үүсгэх бүрэлдхүүн болно. Ундаа , шүүсэнд сэнгэнэсэн амт өгнө. Орчны pH-г хянах (Цитратын буфер) Нийлмэл нэгдэл үүсгэх – Металлын ионтой харилцан үйлчилж хелатын нэгдэл

үүсгэх ,үл исэлдүүлэгч бодисын үйлчлэх идэвхийг сайжруулах , бүтээгдэхүүн харлахаас сэргийлэх , нөөшлөх бодисын үйлчлэлийг эрчимжүүлэх

Бие бүтэц тогтворжуулах (дарс гэх мэт) Тос , аминдэмийг задрахаас сэргийлэх Цийдмэг үүсгэх (бяслаг)

Нимбэгний хүчил болон түүний давс болох Натрийн цитратыг аятайхан хүчиллэг амт үүсгэх , хүнд металлын ионыг тусгаарлах, жимс жимсгэний амтыг сайжруулах , сахарозын задарлыг эрчимжүүлэх зорилгоор ундаа , шүүсэнд нэмэлт байдлаар ашигладаг.

Мөн чацарганы шүүсээ луувангийн шүүс , цөцгий , зөгийн бал зэрэг бусад бүтээгдхүүнүүдтэй хольж хэрэглэж болно.

2.Технологи ажиллагааТехнологи ажиллагаа нь дараах үе шатаар явагдана.

Усыг цэвэрлэх , зөөлрүүлэх Түүхий эдээ хүлээн авах Түүхий эд болох чацарганаа угааж цэвэрлэх , халааж ариутгах Сахарын сиропоо бэлтгэх Жимсээ бяцалж шүүсийг нь ялган авах Гарган авсан шүүсээ шүүж , үр өтгөн эд , хальснаас нь ялга Найрлага бэлтгэх Ариутгах Хөргөх Савлах Хадгалах

1.Усыг цэвэрлэх зөөлрүүлэх

Page 12: чацаргана төсөл

Чацарганы шүүсийг үйлдвэрлэх технологит хамгийн эхэнд усаа зөөлрүүлэх шаардлагатай.Ус нь мэдрэхүйн (цэвэршилт , тунгалагжилт ,өнгө , амт , үнэр ) , физик –химийн (хуурай үлдэгдлийн хэмжээ , хатуулаг , шүлтлэг гэх мэт ) ба бактерологийн(бактерийн нийт тоо,гэдэсний бүлгийн бактерийн агууламж ) үзүүлэлтээр шаардлагын түвшинд байх нөхцлийг хангасан байх шаардлагатай.Ундаанд хэрэглэх усны ерөнхий хатуулаг 1.5 мг/экв.л-ээс их байвал заавал зөөлрүүлнэ. Усан хангамжаас ирж буй ус нь ихэвчлэн хатуулаг ихтэй байдаг. Ус зөөлрүүлэх ажиллагааг зориулалтын материалаар технологийн ажиллагаанд тохирсон төхөөрөмжинд явуулна. Хэрэглэх материал:• Сульфодсоль • Сульфижуулсан нүүрс • Ку 1.2.3 Эдгээр материалууд нь усны найрлага дахь давсны катионуудыг сольсноор тунадас үүсэхгүй шинэ давсыг бий болгодог.

Усыг цэвэрлэх ба халдваргүйжүүлэн бэлтгэх дараах аргууд байна.1. Тунгалагжуулхын тулд зориулалтын ганд тунгаалт хийж дараа нь уснаас тунадсыг

ялгах 2. Нүүрсэн, элсэн , силуминан шүүлтүүр –пресс ба керамик шүүлтүүрээр шүүх ,

тунгалагжуулах ба хоргүйжүүлхийн тулд бактерийг устгах төхөөрөмж дээр боловсруулах

3. шохойн чулуу буюу катионитаар , мөн мембран шүүлтүүрээр усыг зөөлрүүлэх 4. Усыг хлоржуулах , цэвэрлэх, шүүх

2.Түүхий эдээ хүлээн авахТүүхий эдээ хүлээн авахдаа ялзарч муудаагүй , болц сайтай , мэдрэхүйн болон технологийн шаардлагыг хангасан байх ёстой.3. Угааж цэвэрлэхХүлээн авсан чацарганаа шахаад 40-45◦С хүртэл халаана. Найрлагын саванд шүүсэн ус тооцоолсны дагуу авна. Хэмжиж авсан элсэн чихрээ бага багаар нь тасралтгүйгээр хийж 15 минутын турш тасралтгүй хутгана4. Сахарын сиропоо бэлтгэх 1 л чацарганы шүүст 700-800 г сахар орлуулагч байхаар бодож тооцоолон сахараа уусмал байдлаар бэлтгэнэ.

Page 13: чацаргана төсөл

Найрлагын саванд шүүсэн ус тооцоолсны дагуу авна. Хэмжиж авсан элсэн чихрээ бага багаар нь тасралтгүйгээр хийж 15 минутын турш тасралтгүй хутгана5.Жимсээ бяцалж шүүсийг нь ялган авах Механик боловсруулалт: Чацарганы жимсээ шүүсийн шахахаас өмнө бяцлах, няцлах болон бусад механик үйлчлэлд оруулна. Бяцлах: Жимс жимсгэний эсийн 75%-ийг гэмтээж бяцлах шаардлагатай. Бяцалсан түүхий эд сүвэрхэг бүтэцтэй болсноор шүүс гоожих сувгууд үүсдэг. Жимс жимсгэний зүйл, сорт, зөөлөн эдийн хэмжээ, шүүс ялгаруулах өвөрмөц чанараас шалтгаалан жижиглэх хэмжээг тогтооно. Хэт том бол эсийн ихэнх хэсэг гэмтэж эвдрээгүйгээс шүүсний гарц багасна. Хэтэрхий жижиглэвэл шахуургадах үед шүүс ялгарч урсах зай завсар үүсдэггүй учир шүүс гарахгүй. Аль болох богино хугацаанд бяцлахгүй бол шүүсний хүчил төмрийг уусгаж бүтээгдэхүүний чанарыг муутгана.

6. Гарган авсан шүүсээ шүүж , үр өтгөн эдээс нь салгахХалуун боловсруулалт хийх :Өндөр хэмд уургийн протоплазмыг задлан эсийн нэвтрэлтийг нэмэгдүүлэхэд үндэслэгдэнэ. Жимс жимсгэнийг бяцалсаны дараа +65+85 С халуун ус буюу халуун уураар халаана. Энэ хэмдээ 5-10 минут болгоод түргэн хугацаанд хөргөж, нэг хоног байлгасны дараа шүүсийг шахаж гарган авна. Шүүсийг шахуургадан гарган авах: Шахуурагадах бол жимсний шүүсний үйлдвэрлэлийн шүүс гарган авах үндсэн арга юм. Жимсээ бяцалж шүүсний гарцыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсны эцэст шахуургадаж цэвэр шүүс гаргаж авна. Жимсээ шүүс чөлөөтэй нэвтрэх саванд хийгээд зэвэрдэггүй ган биетэй эсвэл модоор хийсэн шахуургаар зөөлөн шахна. Жимсийг шахуурагадсаны дараа хуурай махлаг эд ба хальс нь үлдэнэ. 7. Найрлага бэлтгэх

1 л шүүст 700-800 г сахар орлуулагч байхаар тооцоолон бэлтгэсэн сиропоо нэмэн 10-15 мин тасралтгүй хутгаж жигдрүүлнэ. 8.Бэлэн болсон найрлагаа ариутгах, хөргөх , савлах

Ариутгах ажиллагаа : Бараг бүх төрлийн нахиалан хуваагдаж үрждэг бичил биетэн 30 мин турш 80-85◦С-ын температурт устдаг. Энэ горимын дагуу бэлэн болсон шүүсээ ариутгана. Ариутгасан шүүсээ шүүж, урьдчилан угааж, ариутган бэлтгэсэн , лонхонд юмуу хуванцар саванд савлана. Вакумжуулсны дараа шүүсийг савлана. Савласан шүүсийг бөглөсний дараа хүйтэн усан хөргөлттэй хөргөгчөөр дамжуулан 30◦С хэмтэй болтол хөргөөд шошгыг хийж бэхжүүлнэ. Савласан бүтээгдэхүүнийг шалгагч гэрлээр дамжуулан шалгаж, он, сар, өдрийг тавина.

9.Хадгалах

Page 14: чацаргана төсөл

Хадгалах :0-15◦С хэмд хадгална. Хадгалах явцад савласан шүүсэнд хий үүсэх, микробын хөгцний булингар илэрсэн байвал тийм шүүсийг устгах ёстой.

Шүүс үйлдвэрлэлийн технологийн тооцоо

200 дал жүүс үйлдвэрлэхэд орох түүхий эдийн хэмжээг тооцох:

60%-н хуурай бодис бүхий сиропын харьцангуй нягт 1.2891(20 C-т) байна.Энэ нь 1л сироп 1.2891кг,100л нь 128,91 кг 200 л нь 257.82 кг

Сахар:257.82*60/200=77.346кг

Ус:257.82*40/200=51.564кг

1.Сироп бэлтгэх үед сахар их хэмэжээгээр ордог учир түүний чийгээс хамааруулан тооцох бөгөөд сахар нь 0.14%-н чийгтэй байдаг бол

77.346+(77.346*0.14/200)=77.38кг

2.Сироп бэлтгэх үед усны 10% ууршдаг учир шаарлдлагатай усны хэмжээг тооцвол

51.564+(51.564*10/200)=53.28л

60%-н хуурай бодис бүхий 200л сахарын сироп бэлтгэхэд 77.38кг сахар, 53.28 л ус орно.

3.Сахарын сироп чанах үед нийт жимсний шүүсний 50% орох бөгөөд сироп чанах тогоонд орох шүүсний хэмжээг хуурай бодисоор нь гаргавал, кг

Нд1=Д *В2*100/2*(100-A)

Page 15: чацаргана төсөл

Д –жорын дагуу 100 дал ундаанд орох жимсний шүүс, л

В2-1л шүүсний хуурай бодис, кг

А-хуурай бодисын алдагдал, %

Hд1=191.06*0.228*200/2*(200-12.6)=23.67 кг ХБ

Эзэлхүүнд шилжүүлбэл

Но1=Нд1/В2

Но1=23.67/0.228=103.84л

4.Найрлаганд орох жимсний шүүсний хэмжээг хуурай бодисын алдагдлыг тооцон гаргавал, кг

Нд2=Д*В2*100/2*[100-(A-A1)]

А1-сахарын сироп чанах үеийн хуурай бодисын алдагдал, %

Нд2=191.06*0.228*200/2[200-(8.4-1)]=22.6кг

Эзэлхүүнд шилжүүлбэл:

Но1=Нд2/В2

Но1=22.6/0.228=99.12л

5.300 дал жүүсэнд орох нийт шүүсний хэмжээг доорх томьёогоор тооцно.

А) Хуурай бодисоор нь гаргавал:

Нд=Нд1+Нд2

Нд=23.67+22.6=46.27

Б) Эзэлхүүнд шилжүүлбэл:

Но=Ho1+Ho2

Ho=103.84+99.12=202.96

Page 16: чацаргана төсөл

6.100 дал жүүсэнд орох нимбэгний хүчлийн хэмжээг тооцохдоо жимсний шүүсэн дэх нимбэгний хүчлийн хуурай бодиын агууламж, 100 дал жүүсэн дэх нимбэгний хүчлийн хуурай бодисын агууламж, хуурай бодисын алдагдал зэргээс хамааруулан тооцно.

Kн=Кр*В/2*[100-(A-A1)]

Кр-жорын дагуу 100 дал жүүсэнд орох нимбэгний хүчил, кг

В-нимбэгний хүчлийн хуурай бодис, %

А-хуурай бодисын алдагдал, %

А1-сироп чанах үеийн алдагдал, %

Кн=2.816*181.94/200-(8.4-1)=2.66кг ХБ

7.Жимсний шүүсэн дэх нимбэгний хүчлийн хуурай бодисын агууламж, кг

a=K*Ho/100

К-100 мл жимсний шүүсэн дэх хуурай бодисын агууламж, г

Но-100 дал жүүсэнд орох жимсний шүүс, л

a=2.4*198.4/200=2.38 кг ХБ

8.100 дал жүүсэнд орох нимбэгний хүчлийн хэмжээг олохдоо нимбэгний хүчлийн хуурай бодиын агууламж, жүүсэн дэх нимбэгний хүчлийн хуурай бодисын агууламж, хуурай бодисын алдагдал зэргээс хамааруулан гаргавал:

a)Хуурай бодисоор нь тооцохдоо

Нкс=Кн-a

Hкc=2.66-2.38=0.28 кг ХБ

Б) Натураль жингээр нь тооцвол

Нм=Нкс/В*100

Page 17: чацаргана төсөл

Нм=0.28*200/181.94=0.31кг

Ус шүүх аппарат

Жимс боловсруулах төхөөрөмж

Page 18: чацаргана төсөл

Жүүс хандлах машин

Сахарын сироп бэлтгэх ган

Гангийн эзэлхүүн: 500-3000 л

Page 19: чацаргана төсөл

Автоматаар халааж хөргөх ган

Жүүс хадгалах гангууд

Шилээ угаан , жүүс савлах , таглах төхөөрөмж

12 шилийг зэрэг угаах зориулалттай ,

автомат таглагчтай дуургэгч төхөөрөмж

Савласан шүүсээ хөргөх төхөөрөмж

Page 20: чацаргана төсөл

Тоног төхөөрөмжийн сонголт тооцоо

№Тоног

төхөөрөмжийн нэр

Үүсэл гарал Бүтээмж

Төхөөрөмжийн хэмжээ (мм)

урт Өргөн ӨндөрДиа-

-метр

1Жимс

цэвэрлэх төхөөрөмж

CHINA 650 1000

2Шүүс

хандлах төхөөрөмж

CHINA2500

1700 750

3Найрлага

бэлтгэх ганCHINA 800 1400

4 Шүүлтүүр CHINA1200

900 600

5Автоматаар

халаах төхөөрөмж

CHINA2000

1100 700

6 Шүүлтүүр CHINA2000

1200 600

7 Сахарын сироп

CHINA 700 800

Page 21: чацаргана төсөл

бэлтгэх төхөөрөмж

8Хадгалах

ган CHINA 800 1200

9Савлах

төхөөрөмж CHINA

2200

1300 650

10

Савласан шүүсийг хөргөх

төхөөрөмж

CHINA2100

1000 600

Үйлдвэрт тавигдах чанарын хяналт

Page 22: чацаргана төсөл

№Технологийн үе шатууд

Үйлдвэрээс тавих хяналтууд

1.Чацарганаа хүлээн авах

Түүхий эдийнхээ чанарт онцгой анхаарч , Хүлээн авах цех болон хүлээн авах тоног төхөөрөмж нь эрүүл ахуйн шаардлага хангасан тал дээр хатуу хяналт тавих

2.Цэвэрлэх , Үрнээс нь салгах

Технологи ажиллагаа хэр сайн гүйцэтгэгдэж байгаа дээр хяналт тавих, угаагдаж цэвэрлэгдсэн түүхий эд дахин бохирдохоос урьдчилан сэргийлж, цех болон тоног төхөөрөмжийнхөө ариун цэвэрт онцгой анхаарах

3. Чацарганаа хандлах

Тоног төхөөрөмж эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх , цех тасгийн ариун цэвэр, хандлагдан гарч байгаа шүүсний эрүүл ахуй , чанарт өндөр хяналт тавих

4.Сахарын сироп бэлтгэх

Инвертийн сахар нь гадны ямар нэг амт, үнэр хольцгүй байхад хяналт тавих , технологи ажиллагаанд хяналт тавих

5. Усаа цэвэршүүлэхҮйлдвэрлэлд хэрэглэж буй ус чанарын хяналт хангаж байгаа эсэх, тоног төхөөрөмж болон цэвэршин гарч байгаа усны эрүүл ахуй , чанарт онцгой анхаарах

6.Шүүсний найрлагаа бэлтгэх

Найрлаганд орж байгаа бүх түүхий эдийн эрүүл ахуй, бэлтгэгдэн гарч байгаа шүүсний чанар болон эрүүл ахуйд нь онцгой анхаарах

Гадны ямар нэг хүчин зүйлээр бохирдохоос сэргийлэх , тоног төхөөрөмж , цех тасгийн ариун цэвэрт хяналт тавих

7.Шүүсээ ариутгах Технологийн горим жигд явагдаж байгаа эсэх ,

бүтээгдэхүүн бохирдохоос сэргийлэх , эрүүл ахуйн онцгой хяналт тавих

8. Хөргөж савлах Савлах лонх эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх , Савлах үед бүтээгдэхүүн гадны хүчин зүйлээс бохирдох боломжтой учир хатуу хяналт тавих

9. Хадгалах Хадгалж байгаа нөхцөл болон бохирдол үүсэх дээр

Page 23: чацаргана төсөл

хатуу хяналт тавих

Бэлэн болсон шүүсэнд хийх чанарын хяналтын шинжилгээ

1. .Мэдрэхүйн эрхтний үнэлгээ өгөх

Үнэлгээ Үзүүлэлт

Амт Чацарганы шүүсний амт үнэртэй байх

Тунгалагжилт

Бага зэргийн тунгалагжилтай байж болно.

Гадаад байдал

Бага зэргийн тунгалагжилтай байж болно.

2. Хуурай бодис тодорхойлох

Хуурай бодисын агууламжмйг ареометр, пикнометр, рефрактометрийн тусламжиайгаар тодорхойлно.

Page 24: чацаргана төсөл

Тодорхойлох явц: Рефрактометрийн линзийг нэрмэл усаар сайн цэвэрлэж, хуурай болтол зөөлөн даавуугаар арчсаны дараа нэрмэл ус /20 С-ийн температуртай/ 1-2 дусал дусааж гэрлийн хугарлыг хэмжихэд хуурай бодисын хэмжээ 0 хувь байх ёстой.Линз дээр шинжилж буй дээжнээс 1-2 дусал дусахад гарах тоон заалт нь хуурай бодисын агууламж болно.

3. Тогтворжилт тодорхойлох:

Чихэрлэг шүүсний тогтворжилт нь савлагдсан шүүсэнд булингар, тунадас үүсч эхлэх хугацаагаар тодорхойлно.

Тодорхойлох явц:Тогтворжилт тодорхойлохоор авсан бүтээндэхүүнийг термостат буюу 20+-2 С температуртай харанхуй байранд тавих бөгөөд шинжилгээний үнэлгээг гаргах хүртэл эргүүлж хөдөлгөж болохгүй.

Микробиологийн шинжилгээ

Page 25: чацаргана төсөл

Шүүсэнд тодорхойлох Микробиологийн

Шинжилгээ

Шинжлэх арга

Бичил биетний ерөнхий тоог тодорхойлох

Хамгийн сүүлийн шингэрүүлэлтээс 1 дуслыг мах пептоны агар хатуу тэжээлт орчин дээр дусааж, ариун шпателиар тарааж, 37°C-тарааж 72 цаг өсгөвөрлөнө.Тэжээлт орчин дээр ургасан колонийг тоолж, ерөнхий бичил биетний тоог :

X=K/А*10 мл/эс томъёогоор олдог.

Дрожжийн бохирдол тодорхойлох

Дрожж үржих тохиолдолд бүтээгдэхүүн илүү их хөөсөрч, ёроолдоо нягт цайвар өнгийн тунадастай болдог.

Шинжилгээ хийхийн өмнө ундааны бөглөөг авч ариун хөвөн тагаар таглаад боксонд хонуулж хийг нь гаргана.4-5 удаагийн шингэрүүлэлт хийнэ.Шингэрүүлэлтээс дээж авч 27°С-т 3 хоног өсгөвөрлөнө.Петрийн аяган дахь тэжээлт орчны гадаргуу дээр ургасан колониос бэхжүүлсэн наац бэлтгэж, метилийн хөхөөр будаж микроскопоор харна.Тэжээлт орчин дээр дрожж нь товойж ургасан дугуй хэлбэртэй гөлгөр захтай колони үүсгэнэ.Дрожжийн эс нь том зуйван дугуй хэлбэртэй байна.

Гэдэсний савханцрын бүлгийн бактери тодорхойлох

Эхлээд хийн бөмбөлгийг нь гаргана.

Дээжээс 0.001 мл , 0.01 мл , 0.1 мл тус тус авч Кесслерийн ариутгасан орчинд 1 мл хийж 37°С-т 24 цаг өсгөвөрлөнө.Хэрэв илэрвэл уг тэжээлт орчин дээр дугуй, хар улаан өнгийн колони үүснэ.Колониос наац бэлтгэн грамаар будан , микроскопоор харна.

Грам сөрөг бактери байвал оксидазийн сорил тавина.

Спорт бактери тодорхойлох

Шүүсний дээжнээс 1 мл авч 9 мл ариун усанд хийж сайтар сэгсэрнэ.Дээжнээс 5

удаагийн шингэрүүлэлт хийнэ.Эцсийн шингэрүүлэлтээс 1 дуслыг Петрийн аягатай мах пептоны агар хатуу тэжээлт орчин дээр дусааж , шпателиар тарааж 37°C-т 24-48 цаг өсгөвөрлөнө.

Page 26: чацаргана төсөл

Үйлдвэрлэлийн ариун цэвэрт тавигдах шаардлага

Үйлдвэрлэлийг түүхий эд, туслах материалд гадны биет орохоос хамгаалах арга хэмжээ авах

Ус хийх болон дамжуулах хоолойг шалан дээр газар хаяхыг хориглоно.

Ажил дууссаны дараа 2%-ийн хлорын уусмал ба цэвэр усаар зайлна.

Битүүмжилсэн савнуудыг 70 С-ийн шүлтийн /техникийн сод/ уусмалаар угаагаад дараа нь цэвэр усаар зайлна.

Трубо хэлбэрийн болон ялтаст хөргөх аппаратыг 60 С-ийн халуун 1%-ийн шүлтийн уусмалаар 15 минут угаагаад халуун хүйтэн усаар зайлах ба цэвэрлэгээг өдөр бүр хийнэ.

Хөнгөнцагаан танкуудыг 2%-ийн формалины уусмалд 2 цаг байлгаж халдваргүйжүүлнэ.

Page 27: чацаргана төсөл

Үйлдвэрлэлд хэрэглэх ус , ажилчдын гар , хувцсанд микробиологийн хяналт тогтмол хийнэ.

1 мл усанд байх нийт бичил биетний тоо , гэдэсний савханцрыг сард нэгэс доошгүй удаа , шүүс бэлтгэх цех , савлах өрөө , агуулхын өрөөний агаарыг сард 1 удаа, ажилчдын гараас 7 хоногт нэг удаа дээж авч тус тус шинжилнэ.

Үйлдвэрийн тоног төхөөрөмжинд тавигдах эрүүл ахуйн шаардлага:

1. Аюулгүйн шаардлага хангасан байх

2.Технологийн шугамын дагуу зөв байрлуулсан байх

3.Тоног төхөөрөмж нь зэвэрдэггүй гангаар хийгдсэн байх

4. Тухайн технологитоо тохирсон хүчин чадалтай байх

5.Тухайн технологийн тоног төхөөрөмж нь хяналтын тэмдэглэлтэй байх

Халдваргүйжүүлэлтэнд тавигдах шаардлага:

Халдваргүйжүүлэлт хийсний дараа угаалгын усны 1 мл-т байх бичил биетний тоог тодорхойлох шаардлагатай.Шинжилгээний бүх угаасан тоног төхөөрөмжөөс авна.

Бичил биетэнтэй тэмцэхийн тулд дараах эрүүл ахуйн зааврыг мөрдөх хэрэгтэй.Үүнд:

1.Үйлдвэрийн ажилчид эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг мэдэж байх

2.Гараа ариутгалын бодисоор сайн ариутгаж байх

3.Борлуулалтаас ирсэн лонх, торх, цистерн гэх мэт нь бактери тараах өндөр магадлалтай байдаг учраас тэдгээрийг зохих журмын дагуу угааж ариутгаж байх

4.Дамжуулах хоолойг ариутгалын бодисоор байнга угааж ариутгаж байх

5.Ундны ус нь МNS 900:92-ын шаардлагыг хангасан байх

6.Бэлэн бүтээгдэхүүнийг савлах үед өндөр хяналт тавих

Барилгын хэсэг

Энэхүү төсөлж байгаа үйлдвэр нь Эрдэнэт хотод баригдах 1 давхар барилга болно.

Page 28: чацаргана төсөл

Уг барилгыг төслөхдөө үйлдвэрийн үндсэн дамжлагаас гадна контор, ажилчидын цайны газар, хувцас солих өрөө, усанд орох газруудыг шаардлагын дагуу төлөвлөсөн.Энэ нь үйлдвэрийн ажилчидын ажиллах, хөдөлмөрлөх нөхцөлийг дээд зэргээр хангасан бат бөх, эдэлгээ сайтай, галд тэсвэрлэх чадвар, эрүүл ахуйн шаардлага хангасан, үзэмжтэй, эдийн засгийн хувьд ашигтай байх ёстой. Барилга барихдаа төмөр, ган, элс, цемент, керамзит, мод гэх мэт материалуудыг үндсэн түүхий эд болгон ашиглана. Барилга нь дараах бүтэцтэй. Үүнд:

Барилгын суурь: Үйлдвэрийн барилгын суурь нь сууринд өгөх даралт, баганын доод талын эвүүр, уг суурийг хийсэн аргаар ялгагдана. Хамгийн сайн суурь нь блокон болон хавтан суурь юм. Суурь нь барилгын нэг элемент болох бөгөөд түүний хийц хэлбэр хэмжээ нь сууриас хамаарна. Суурь нь барилгын бүх ачааг өөртөө хүлээн авч хөрсөнд дамжуулах зориулалттай байхаас гадна олон жил ашиглах боломжтой байх ёстой. Барилгын суурийг хөлдөлтийн гүн дор суулгана.

Барилгын хана: Тухайн барилгыг орон зайнаас тусгаарлахаас гадна өрөөнүүдийг өөр хооронд нь тусгаарлаж өгдөг барилгын босоо бүтэц юм. Ханыг даацын ба даацын бус гэж ангилдаг.

Даацын хана нь бусад хэсгээс ирэх ачааг хүлээн авч суурьт дамжуулна. Гадна хана нь барилгыг гадаад орчноос тусгаарлах бөгөөд 38-77см-ын зузаантай материалаар хийнэ.

Өрөөнүүдийг өөр хооронд нь тусгаарлаж буй ханыг дотор хана гэх бөгөөд 12-38см-ын зузаантай байна.

Барилгын хамар хана- Хучилт дээр суусан буюу өргөгдсөн зөвхөн өрөөнүүдийг хооронд нь тусгаарлах үүрэг бүхий ачаа хүлээж авдаггүй, бүтцийн хамар хана гэх бөгөөд нимгэн, хөнгөн, дуу тусгаарлах чанартай байх шаардлагатай.Барилгын гадаад орчинд зүлэг, автомашины зам, автомашины зогсоол, явган хүний зам, хог гаргах цэг, галын хамгаалалт, үүдний харуулын байр зэрэг байхаар тооцно.Барилгад эдийн засгийн хувьд хямд төсөр үнэтэй, бат бөх, стандартын шаардлага хангасан материалыг сонгоно.

Үйлдвэрийн өрөөнүүд Эзлэх талбай

( м)

Ажилчдын цайны газар 42

Санхүү 16,8

Захирал 16,8

Технологич мастер 17,36

Page 29: чацаргана төсөл

Ажилчдын өрөө 15,68

Душ 16,8

Түүхий эд хүлээн авах, агуулах

60,18

Цех 114,46

Лонх хүлээн авах өрөө 14,5

Лонх угаах өрөө 12,76

Савлах, бөглөх, шошголох 38,86

Хөргөлтийн өрөө 24,64

Бэлэн бүтээгдхүүний агуулах 45,92

Лаборатори 23,6

Харуул 14,4

Узель 12,96

Нийт талбай 504,73

Ажиллах хүчний тооцоо

№ Албан тушаал Орон тоо

1 Захирал 1

2 Технологч 1

3 Үйлдвэрийн мастер 2

4 Нягтлан бодогч 1

5 Найрлага бэлтгэгч 1

Page 30: чацаргана төсөл

6 Шугамын ажилчид 6

7 Лаборант 1

8 Борлуулалтын менежер 2

9 Механикч 2

10 Жижүүр 2

11 Үйлчлэгч 1

12 Жолооч 2

13 Тогооч 1

Нийт 23

Page 31: чацаргана төсөл

Дүгнэлт

Миний төлөвлөж буй энэхүү үйлдвэр нь хоногт 2000 л шүүс үйлдвэрлэх хүчин чадалтай чацарганы шүүсний үйлдвэр юм.

Сүүлийн жилүүдэд дэлхийн ихэнх улс орнууд чацарганы шүүс болон тос нь

Хүний эрүүл мэндэд Маш чухал ач холбогдолтой болхыг судалж мэдэн их хэмжээгээр чацарганыг хэрэглэдэг болжээ.Үүнтэй холбоотойгоор өдөр ирэх тусам чацаргана болон түүний шүүс, тосны хэрэглээ нэмэгдсээр байгаа учраас би энэхүү үйлдвэрээ байгуулхаар төсөлсөн юм.

Энэхүү үйлдвэрээ хүн амын нягтшил сайтай , инженерийн шийдлийн боломжийг бүрэн хангасан , байршил сайтай Эрдэнэт хотод байгуулхаар төлөвлөж байгаа билээ.

Эрдэнэт хот нь түүхий эдээ татаж авахад хамгийн тохиромжтой газар бөгөөд үйлдвэр байгуулхад ч бүрэн боломжтой гэж үзэж байна.

Page 32: чацаргана төсөл

Шүүснийхээ гол түүхий эд болох чацарганаа Эрдэнэтээс холгүй орших Булган аймагт тариалан татах болно.

Төсөл дээрээ тулгуурлан Хятад улсаас ихэнх тоног төхөөрөмжөө сонгож байгаа ба тэдгээр нь үнэ ханшийн хувьд ч боломжийн.

Энэхүү үйлдвэрт эрүүл ахуй, аюулгүй байдлыг 100% хангах боломжтой бөгөөд нийт 23 ажилчид ажиллах болно.Ажиллах хүчээ Эрдэнэтэд амьдарч байгаа залуусаас сонгон шалгаруулан авах боломжтой.

Барилга төлөвлөлтөө стандартын дагуу төлөвлөн, мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Дээрх бүх судалгаанаас харахад энэхүү чацарганы шүүсний үйлдвэрийг Эрдэнэтэд барих бүрэн боломжтой бөгөөд ард түмнээ эрүүл аюулгүй хүнсээр хангахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтой байна.