5
Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх 1. Монгол улсын Засгийн газрын 2006 оны 296, 2007 оны 65 дугаар тогтоолоор тус тус зөвшөөрөгдсөн улсын хилийн дараахь 6 боомтоор химийн бодисыг нэвтрүүлж байна. Үүнд: Дорноговь аймаг дахь Замын-Үүд боомт Буянт-Ухаа боомт Дорнод аймаг дахь Баянхошуу боомт Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомт Сүхбаатар аймаг дахь Бичигт боомт 2. “Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль”-ийн 15.1-д “Химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд Хилийн мэргэжлийн хяналтын улсын алба хяналт тавина” гэж заасны дагуу Улсын хилийн 6 боомт, Улаанбаатар хотын гүний гаалийн терминалууд дээр МХЕГ, НМХГ-ын экспорт, импортын хяналтын хэлтэс, холбогдох хилийн боомтын улсын байцаагч нар химийн бодисын улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавин ажиллаж байна. Химийн бодисын аюулгүй байдлын тухай олон улсын гэрээнүүд 1. Аюултай зарим химийн бодис болон шавьж устгах бодис /пестицид/-ыг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх, урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын Конвенци /1998 он/ Монгол улс 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр энэхүү конвенцийг соёрхон баталсан. Конвенцийн зорилго: Экспортлогч, импортлогч орнуудын химийн хорт бодисын худалдааны талаар хамтран хариуцлага үүрэх Мэдээллийн хялбарчилсан тогтолцоо 2. Аюултай хаягдал, хаягдлын устгалын хил дамжсан хөдөлгөөний тухай Базелийн Конвенци /1989 он/ Монгол улс 1996 оны 12 дугаар 05-ны өдөр энэхүү конвенцийг соёрхон баталсан. Конвенцийн зорилго: Хорт хаягдлын олон улсын худалдааг бууруулах

Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх

Embed Size (px)

Citation preview

Page 1: Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх

Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх

1. Монгол улсын Засгийн газрын 2006 оны 296, 2007 оны 65 дугаар тогтоолоор тус тус зөвшөөрөгдсөн улсын хилийн дараахь 6 боомтоор химийн бодисыг нэвтрүүлж байна. Үүнд:

Дорноговь аймаг дахь Замын-Үүд боомт Буянт-Ухаа боомт

Дорнод аймаг дахь Баянхошуу боомт

Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомт Сүхбаатар аймаг дахь Бичигт боомт

2. “Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль”-ийн 15.1-д “Химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд Хилийн мэргэжлийн хяналтын улсын алба хяналт тавина” гэж заасны дагуу Улсын хилийн 6 боомт, Улаанбаатар хотын гүний гаалийн терминалууд дээр МХЕГ, НМХГ-ын экспорт, импортын хяналтын хэлтэс, холбогдох хилийн боомтын улсын байцаагч нар химийн бодисын улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавин ажиллаж байна.

 

Химийн бодисын аюулгүй байдлын тухай олон улсын гэрээнүүд

1. Аюултай зарим химийн бодис болон шавьж устгах бодис /пестицид/-ыг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх, урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын Конвенци /1998 он/ Монгол улс 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр энэхүү конвенцийг соёрхон баталсан.

Конвенцийн зорилго:

Экспортлогч, импортлогч орнуудын химийн хорт бодисын худалдааны талаар хамтран хариуцлага үүрэх

Мэдээллийн хялбарчилсан тогтолцоо

 

2. Аюултай хаягдал, хаягдлын устгалын хил дамжсан хөдөлгөөний тухай Базелийн Конвенци /1989 он/ Монгол улс 1996 оны 12 дугаар 05-ны өдөр энэхүү конвенцийг соёрхон баталсан.

Конвенцийн зорилго:

Хорт хаягдлын олон улсын худалдааг бууруулах Хорт хаягдлын эх үүсвэрийг хэрэгжүүлэх Хорт хаягдлыг бууруулах

 

Page 2: Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх

3. Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенци /2001 он/ Монгол улс 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр энэхүү конвенцид нэгдэн орсон.

Конвенцийн зорилго:

Үйлдвэрлэл, импорт, экспорт, устгалыг хянах Тохирсон сайн технологи нэвтрүүлэхийг дэмжих Орлуулах

 

4. Химийн бодисын аюулгүй хэрэглээний тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Конвенци 170

Конвенцийн зорилго:

Мэргэжлээс шалтгаалах эрүүл мэндийн байдлыг сайжруулах

 

5. Олон улсын эрүүл мэндийн дүрмүүд /2005/

Конвенцийн зорилго:

Онцын шаардлагагүй олон улсын тээвэр, худалдаанаас зайлсхийснээр хил дамжих өвчин, өвчний дэгдэлтээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах

 

Химийн бодистой холбоотойгоор монгол улсад мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам

1. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль

2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль

3. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль

4. Байгаль орчныг хамгаалах тухай хууль

5. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль

6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль

7. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль

8. Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль

9. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль

Page 3: Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх

10. Монгол улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 тоот Монгол улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт батлах тухай тогтоол

11. Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 151/126/52 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”

12. Байгаль орчны сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2007 оны 03 сарын 23-ны өдрийн 97/39/79 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээ”, “Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт хэрэглэх хэмжээ”, “Газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, хэрэглэх хэмжээ”, “Ахуйн хортой шавьж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, хэрэглэх хэмжээ”

 

Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох,үйлдвэрлэх, ашиглах зөвшөөрөл авах

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд заасны дагуу “Химийн хорт бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөл”-д хүсэлт гаргаж дараах мэдээллийг бүрдүүлэн зөвшөөрлийг авна.

Үүнд:

Албан бичиг /химийн бодисын нэр, импортлох улс, улсын хилээр нэвтрүүлэх боомт ба ямар төрлийн зөвшөөрөл (импортлох- ашиглах, эсвэл импортлох-худалдах гэх мэт) хүсэж байгаагаа тодорхой бичих/

Аж ахуйн нэгжийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан /эх хувь/ Химийн бодис импортлож байгаа тохиолдолд худалдах газартай хийсэн, экспортолж

байгаа тохиолдолд худалдан авах талтай хийсэн гэрээний эх хувь, Монгол, Англи, Орос хэлээс өөр хэл дээр бол албан ёсны орчуулгын хамт

Химийн бодисын дагалдах сертификат Химийн бодисын хор аюулын лавлах мэдээллийн хуудас /Material safety data sheet/

Монгол, Англи, Орос хэлийн аль нэг хэл дээр

 

Химийн бодис импортлоход бүрдүүлэх баримт бичгүүд

1. Байгаль орчны яамнаас олгодог химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл2. Тухайн бодисын аюулгүй байдлын мэдээллийн хуудас 3. Экспортлогч орны гарал үүслийн гэрчилгээны албан ёсны хувь 4. Экспортлогч орны эрх бүхий байгууллагаас тухайн бүтээгдэхүүнд олгосон чанарын

болон эрүүл мэндийн сертификатын албан ёсны хувь5. Нийлүүлэгч орны экспортын эрх бүхий үйлдвэртэй хийсэн гэрээ, хэлэлцээрийн албан

ёсны хувь

Page 4: Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх

6. Улсын байцаагчийн дүгнэлт /Химийн бодисыг импортоор оруулж ирэхээс өмнө мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж загвар дээжийг шинжлүүлэн дүгнэлт гаргуулах/

 

Химийн бодисын хаяг шошгонд тавигдах шаардлага

1. Импортлогч улсын эх хэл /Монгол/ дээр буюу олон улсын нийтлэг хэл /Англи/ дээр бичигдсэн байх

2. Химийн бодисын нэр, найрлага тодорхой байх 3. Анхааруулах дүрс, дохио үг, хор аюулын талаарх мэдээлэл, урьдчилан сануулах

мэдээлэл, бүтээгдэхүүний тодорхойлолт, нийлүүлэгчийн талаарх мэдээлэл зэргийг агуулсан байх

Бүтээгдэхүүний тодорхойлолт

Хаяг шошго тухайн бодисын эрүүл мэндэд үзүүлж болох үндсэн болон дагалдах бүх мэдээллийг агуулсан байна.

Урьдчилан сануулах мэдээлэл

Хор аюулаас хэрхэн зайлсхийх талаарх мэдээлэл Анхааруулга (анхааруулах дүрс нь ямар нэг аюултай бүтээгдэхүүний нөлөөллийн

улмаас бий болсон сөрөг үр дагаврыг дээд хэмжээгээр багасгах, эсвэл түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг илэрхийлнэ).

Хадгалах, устгах үед үүсч болох сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх Анхны тусламж Хаашаа хандахыг зөвлөх (хордлогын төв болон эмчид хандах) Боломжтой нэмэлт мэдээлэл (дотоодын болон нэгтгэгдээгүй мэдээлэл, эмчилгээ зэрэг)

Хор аюулын мэдээллүүд

Уувал хортой Уувал үхнэ Арьсаар шүргэлцвэл аюул учруулна.