3
Миний ирээдүйн ажил, амьдралын зорилго Хүний амьдралын утга учир юу вэ? Бид юуны төлөө амьдарч байгаа вэ? Хүн төрөлхтөн ирээдүйд ямар болох вэ? Бид бүхэн амьдралынхаа туршид маш олон асуултуудтай тулгарч, түүнийг тайлж танин мэдхийг эрмэлзэж ирсэн. Тэдгээр асуултууд цөөн хэдэн ерөнхий асуултанд төвлөрч болох юм. Тэдгээрийг дээрхи асуултууд багцлан илэрхийлэх боломжтой. Хүн өөрсдийн оршин буйн утга учирыг танин мэдэх гэж бүх л түүхийн үедээ тайлбарлан, таниулж, нээсээр ирсэн. Тэд бүгд биш ч ихэнх нь амьдралын утга учир бол зорилготой амьдрал, өөрийн амьдралдаа эзэн болох талаар зааж, тодорхойлсон байдаг. Бид өөрсдийн амьдралыг утга учиртай болгохын тулд өөртөө зорилго тавьж, түүндээ хүрэх хүсэл тэмүүллээр дүүрэн байх хэрэгтэй. Түүнийгээ төлөвлөж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж амьдрах нь бидний амьдралын шат гишүүр болж өгдөг. Тиймээс ч “Амьдрал бол төлөвлөгөө” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй байх. Амьдралын баяр баясгалан, аз жаргал бол миний зорилго гэж зарим хүн ерөнхийлөн авч үздэг байхад, зорилгынхоо эд эс бүрийг төлөвлөж, тооцож, нягталдаг нэгэн бас байдаг. Би өөрийн зорилгоо маш сайн мэддэг, түүнийгээ сайтар төлөвлөсөн гэж бодож байлаа. Тэгтэл би хүрэх газраа мэддэг ч явах замаа мэддэггүй байжээ. Иймээс өөрийн зорилгодоо бяцхан эхлэл (resumption) хийхээр шийдсэн юм. Сайжруулсан гэж хэлж болох юм. Эрх зүйч мэргэжилээр суралцаж буй ямар ч оюутан маш сайн хуульч болохыг бодож төлөвлөдөг. Гэхдээ энэ нь хүрэх газар л юм. Харин яаж түүнд хүрэх вэ? гэдэг нь аль замаар явах вэ? гэдэгтэй ижил. Миний хувьд бизнесийн чиглэлээр дагнан мэргэшсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн пүүсийг байгуулах явдал . Энэ бол хүрэх газар. Энэ зорилгоо хэрхэн биелүүлэхээ зөв төлөвлөх нь хүрэх газрынхаа замын талыг туулсантай адил. Зорилгодоо хүрэхийн тулд би СЭЗДС-ийг сонгон суралцаж байна. Оюутан болохын өмнө ямар сургууль зорилгод минь хөтөлж болохыг судлах үед энэ сургууль бизнесийн салбарт нэр хүндтэй,

миний ирээдүйн ажил, амьдралын зорилго

Embed Size (px)

Citation preview

Page 1: миний ирээдүйн ажил, амьдралын зорилго

Миний ирээдүйн ажил, амьдралын зорилго

Хүний амьдралын утга учир юу вэ? Бид юуны төлөө амьдарч байгаа вэ? Хүн төрөлхтөн ирээдүйд ямар болох вэ?

Бид бүхэн амьдралынхаа туршид маш олон асуултуудтай тулгарч, түүнийг тайлж танин мэдхийг эрмэлзэж ирсэн. Тэдгээр асуултууд цөөн хэдэн ерөнхий асуултанд төвлөрч болох юм. Тэдгээрийг дээрхи асуултууд багцлан илэрхийлэх боломжтой.

Хүн өөрсдийн оршин буйн утга учирыг танин мэдэх гэж бүх л түүхийн үедээ тайлбарлан, таниулж, нээсээр ирсэн. Тэд бүгд биш ч ихэнх нь амьдралын утга учир бол зорилготой амьдрал, өөрийн амьдралдаа эзэн болох талаар зааж, тодорхойлсон байдаг. Бид өөрсдийн амьдралыг утга учиртай болгохын тулд өөртөө зорилго тавьж, түүндээ хүрэх хүсэл тэмүүллээр дүүрэн байх хэрэгтэй. Түүнийгээ төлөвлөж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж амьдрах нь бидний амьдралын шат гишүүр болж өгдөг. Тиймээс ч “Амьдрал бол төлөвлөгөө” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй байх.

Амьдралын баяр баясгалан, аз жаргал бол миний зорилго гэж зарим хүн ерөнхийлөн авч үздэг байхад, зорилгынхоо эд эс бүрийг төлөвлөж, тооцож, нягталдаг нэгэн бас байдаг. Би өөрийн зорилгоо маш сайн мэддэг, түүнийгээ сайтар төлөвлөсөн гэж бодож байлаа. Тэгтэл би хүрэх газраа мэддэг ч явах замаа мэддэггүй байжээ. Иймээс өөрийн зорилгодоо бяцхан эхлэл (resumption) хийхээр шийдсэн юм. Сайжруулсан гэж хэлж болох юм. Эрх зүйч мэргэжилээр суралцаж буй ямар ч оюутан маш сайн хуульч болохыг бодож төлөвлөдөг. Гэхдээ энэ нь хүрэх газар л юм. Харин яаж түүнд хүрэх вэ? гэдэг нь аль замаар явах вэ? гэдэгтэй ижил. Миний хувьд бизнесийн чиглэлээр дагнан мэргэшсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн пүүсийг байгуулах явдал . Энэ бол хүрэх газар. Энэ зорилгоо хэрхэн биелүүлэхээ зөв төлөвлөх нь хүрэх газрынхаа замын талыг туулсантай адил.

Зорилгодоо хүрэхийн тулд би СЭЗДС-ийг сонгон суралцаж байна. Оюутан болохын өмнө ямар сургууль зорилгод минь хөтөлж болохыг судлах үед энэ сургууль бизнесийн салбарт нэр хүндтэй, мөн гадаад худалдаа хамгийн их хийгддэг Хятад улстай хамтран хөтөлбөр боловсруулан, эрхзүйч мэргэжилээр төгсгөж буй юм.

Амьдралаа олон давхар байшинтай зүйрлэвэл дөнгөж нэг давхарт гарахын тулд дөрвөн жил хэрэгтэй гэсэн үг. Энэ нэг давхар нь маш олон гишгүүртэй. Эхний гишгүүрийн нэр нь 3.4 голч. Харин дараагийн гишгүүр бол хятад хэлний түвшин тогтоох шалгалтын 4-р зэрэг юм. Ингээд цааш Хятад улсад очиж суралцана гэдэг бас нэгэн шат шалгуур юм. Мөн нэр хүндтэй сайн газар дадлага хийнэ гэдэг мөн адил шатны гишгүүр. Нэг давхартаа бүрэн гарахын тулд энэ бүх шатыг дамжих болно. Ингээд сургуулиа төгслөө. Дараагийн давхар бол хуулчийн сонгон шалгаруулалт. Энэ давхарт гарвал хуульч гэдэг эрхэм хүндтэй цолыг авах боломжтой. Энэ давхарт гарахад багаар бодоход хоёр жил шаардагддаг. Мөн магистр гэж бас нэгэн давхар байгаа. Энэ бүхэн байж гэмээнэ зорилгодоо түргэн хүрэх боломжтой болно. Өөрийн бизнесийг эхлүүлж давхар ахиулах боломжтой. Мэдээж хэрэг танилын хүрээгээ

Page 2: миний ирээдүйн ажил, амьдралын зорилго

нэмэгдүүлэх нь зорилгын минь бас нэгэн давхар болох болно. Энэнд улс төрийн намыг түшихээс өөр арга одоогоор харагдахгүй л байна. Энэ бүхнийг хэрэгжүүлж хэр өндөр давхарт гарч чадах вэ? гэдгээ одооноос төлөвлөх хэрэгтэй. Миний зорилго хэдэн давхарт байгааг хэлэхэд бэрх юм. Учир нь амьдрал бол сорилт гэж нэгэн их сэтгэгч хэлсэн байдагчлан амьдралын минь давхар бүрт саад бэрхшээл байгаа. Тэр бүхэнд шантралгүй, зорилгодоо үнэнч байж, хүрэх газраа байнга санаж байх хэрэгтэй. Ирээдүйд учрах бэрхшээл бүхнийг мэдэх аргагүй ч түүнд бэлэн байж, ухрах биш сөрөх хэрэгтэй. Ингэж чадвал өөрийн амьдралын утга учир болох зорилгодоо хүрч чадна. Түүндээ хүрэхээр өөрийн хүч бололцоог шавхан дайчлах хэрэгтэй.

Нэгэн хүн “Зорилгодоо хүрхийн тулд ядаж ганц алхам хийлгүйгээр нэг ч өдрийг бүү өнгөрөө” гэж хэлсэн байдаг. Тиймээс өнөөдрийн минь хичээлдээ шамдан суралцаж буй минь ч зорилгын минь нэг алхам байх болно. Оюутан байх энэ л хугацаа бидний цаашдын төлөвшил хөгжилд маш чухал юм. Одоо би амьдралын утга учрыг таньж мэдсэн. Би хоёрдугаар курсын оюутан ч гэсэн миний өмнө гэрэлт ирээдүй нээлттэй байгааг би харж байна. Энэ бүхэн миний өөрийн хичээл зүтгэлээс л шалтгаална. Боломж хүн бүрт нээлттэй байдаг. Хамгийн гол нь түүнийг олж харах явдал юм. Боломж ирэхийг хүлээж суух биш, харин боломжийг өөрөө бий болгох хэрэгтэй. Эцэст нь хэлхэд миний бодол миний амьдралыг тодорхойлно.

“хүсэл зориггүй, чиг зорилгогүй хүн залуургүй, луужингүй хөлөг онгоц адил, салхи хаашаа байна, тэр зүгт хөвж явдаг”

<< Смайлс Самюэль >>