43
Маргаашийн сайн сайхны төлөө АХБ болон Монгол Улсын түншлэл

Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Маргаашийн сайн сайхны төлөө

АХБ болон Монгол Улсын түншлэл

АХБ болон Монгол Улсын түншлэл: Маргаашийн сайн сайхны төлөө

Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн 1991 оноос АХБ болон Монгол Улсын түншлэлийн эх тавигдсан билээ. АХБ нь Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн анхны олон улсын санхүүгийн байгууллагуудын нэг юм. Улс орны чухал салбаруудад олон жилийн турш АХБ-аас хийж гүйцэтгэсэн ажлын дүнд Монголын ард түмний амьдралд нөр их өөрчлөлт гарсан болно. 2011 оны байдлаар АХБ нь өргөн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдтэй, төслүүд нь улс орны хэрэгцээ шаардлагад нийцэн улам өсөн тэлж байгаа, Монгол улсын хамгийн том олон улсын түнш юм.

Монгол улс дундаж орлоготой улс орны түвшинд хүрч байгаа өнөө үед АХБ хүрсэн амжилтандаа тулгуурлан улс орны цаашдын өсөлтийн баттай үндэс суурийг тавихад тус дөхөм үзүүлнэ. АХБ нь санхүүжилтийн шинэ эх үүсвэр олох, хувийн хэвшлийн оролцоог хангах орчинг бий болгох, бодлого, зохицуулалт болон чадавхи нэмэгдүүлэх ажлыг түргэвчлэх үүрэгтэй ажиллахыг эрмэлзэж байна. Энэхүү алсын хараа, зорилгод хүрэхийн тулд АХБ-ны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд дэд бүтэц, бүс нутгийн хамтын ажиллагаа болон боловсрол багтаж байгаа нь Үндсэний хөгжлийн стратегийн тэргүүлэх чиглэлтэй нягт уялдаж байна. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ АХБ бүс нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчны тогтвортой байдал, жендерийн тэнцэрт байдлыг хангах асуудлыг өөрийн үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болгон ажиллана.

Азийн Хөгжлийн Банкны тухай

Азийн Хөгжлийн Банкны алсын хараа нь Ази Номхон далайн орнуудыг ядуурлаас ангижруулах явдал бөгөөд үйл ажиллагааны гол зорилго нь хөгжиж буй гишүүн орнуудын ядуурлыг бууруулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгддэг. Бүс нутгийн хувьд амжилт ахицаар баялаг байгаа хэдий ч дэлхийн нийт ядуу иргэдийн гуравны хоёр нь буюу 1.8 тэрбум хүн өдөрт 2 ам доллараас бага өртгөөр, харин 903 сая иргэд өдөрт 1,25 ам.доллараас бага өртгөөр амь зуун энэхүү бүс нутагт амьдарч байна. АХБ нь олныг хамарсан өргөн хүрээтэй эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой өсөлт болон бүс нутгийн хамтын ажиллагааг хангах замаар ядуурлыг бууруулахын төлөө ажилладаг юм.

Манила хотод төвтэй АХБ нь нийт 67 гишүүн орнуудтай бөгөөд үүнд бүс нутгийн 48 гишүүн улс багтсан байдаг. АХБ -ны хөгжиж буй гишүүн орнуудын хувьд бодлого, зээл тусламж, хөрөнгө оруулалтын хувьцаа, баталгаа, буцалтгүй тусламж болон техникийн туслалцаа зэрэгт түшиглэн хөгжиж байна.

Азийн Хөгжлийн Банк6 ADB Avenue, Mandaluyong City1550 Metro Manila, Philippineswww.adb.orgХэвлэлийн дугаар № ARM114094

2011 оны 9 сар

Монголд хэвлэгдэвДахин боловсруулсан цаасан дээр хэвлэв

МАр

гААш

ий

н сА

йн

сАй

Хны

төл

өөАХ

Б Бо

лон

Мон

гол

Улсы

н тү

ншлэ

л

Page 2: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Маргаашийн сайн сайхны төлөө

АХБ болон Монгол Улсын түншлэл

Page 3: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

© 2011 Азийн Хөгжлийн Банк

Бүх эрх хуулиар хамгаалагдсан.2011 онд хэвлэгдэв. Монгол Улс

Хэвлэлийн дугаар № ARM114094

Энэхүү баримт бичигт илэрхийлэгдсэн үзэл бодол нь зөвхөн зохиогчдын үзэл бодол бөгөөд АХБ, АХБ-ны захирлуудын зөвлөл, зохиогчдын төлөөлж буй засгийн газруудын үзэл санаа, бодлогыг заавал илэрхийлэх албагүй.

Энэ баримтад тусгагдсан тоон баримтуудын үнэн зөв эсэхэд АХБ-аас баталгаа гаргахгүй бөгөөд тэдгээрийг хэрэглэснээс үүдэн гарах аливаа үр дагаварт хариуцлага хүлээхгүй.

Энэ баримтад тухайн газар нутаг эсвэл газар зүйн нутаг дэвсгэрийг дурьдахдаа эсвэл “улс орон” гэсэн нэр томъёог ашиглахдаа АХБ аливаа газар нутаг, нутаг дэвсгэрийн эрхзүйн болон бусад статусын талаар шүүмжлэл хийхийг зориогүй болно.

Энэхүү баримт бичигт тусгагдсан мэдээллийг хувийн болон ашгийн бус зорилгоор АХБ-д зохих журмаар мэдэгдсэний дагуу хуулбарлан хэвлэж болно. АХБ-ны зөвшөөрөлгүйгээр борлуулах, бусдад тараах, эсвэл ашиг олох зорилгоор дагавар бүтээл зохиохыг хориглоно.

Тэмдэглэл:Энэхүү тайланд “$” тэмдэг нь ам.долларыг илэрхийлнэ.

Хавтасны зургийг: IRMUUN Photo / zazaa Доторхи зургийг: АХБ-ны фото сан, IRMUUN Photo болон Кевин Хамфорд

Азийн Хөгжлийн Банкны төвАХБ өргөн чөлөө 6, Мандалуёнг хот 1550 Метро Манила хот, филиппин УлсУтас +63 2 632 4444 факс +63 2 636 2444www.adb.org

Захиалгыг доор хаягаар өгнө үү: Гадаад харилцааны газар факс +63 2 636 2648 [email protected]

Дахин боловсруулсан цаасан дээр хэвлэв

Энэхүү баримт бичгийг олон нийтийн хүртээл болгох зорилгоор монгол хэлнээ хөрвүүлсэн болно. АХБ орчуулгыг аль болох үнэн зөв байлгахыг хичээдэг боловч англи хэл нь Азийн хөгжлийн банк (АХБ)-ны албан ёсны хэл тул зөвхөн англи хэл дээрхи эх хувийг нь албан ёсных хэмээн үзнэ. Иймд иш татахдаа англи эхийг ашиглана уу.

Page 4: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

агуулгаv Мэндчилгээ

vii Өмнөх үг

1 АХБ болон Монгол Улсын түншлэл: Ололт амжилтандаа тулгуурлан чинээлэг “ирээдүйг”, бүтээхийн төлөө

4 Боловсрол: Хүний нөөцийн сайн чанарын капитал бүрдүүлэх нь

8 Эрүүл мэнд: Бүх нийтэд эрүүл мэндийн чанар сайтай, боломжийн үнэтэй үйлчилгээ үзүүлэх нь

12 Хот байгуулалт: Амьжиргааны чанарыг тогтвортой сайжруулах нь

16 Тээвэр: Өсөлтийн хөдөлгүүрүүдийн хүчийг нэмэх нь

21 Хувийн хэвшлийн хөгжил: Хүний хөгжлийн төлөө нөөц боломжийг ашиглах нь

26 Бүс нутгийн хамтын ажиллагаа: Далайд гарцгүйгээс газраар холбогдох нь

29 Цаашдын хөгжил: Тэргүүлэх чиглэлүүдээ тогтоох нь

Page 5: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

vi

Mэн

дчил

гээ

MЭнДчИлГЭЭ

Монгол Улс Азийн хөгжлийн банкинд 20 жилийн тэртээ гишүүнээр элсэж байх үед Монголын ард түмэн шилжилтийн эдийн засаг бүхий бусад орнуудын нэгэн

адил эдийн засгийн ноцтой хумигдалтай тулгарч байсан юм. Харин өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хөгжин дэвжих даллага авч, улс орон Мянганы хөгжлийн зорилтыг хангах талаар биширмээр амжилт гаргаж ирсэн.

Монгол Улс эдийн засаг, нийгмээ өөрчлөх талаар гайхамшигтай ахиц гаргаж ирсэн хугацаанд АХБ дэмжлэг туслалцаагаа үзүүлэх хүндэтгэл хүлээн авсан юм. Мэдээлэл холбоо, тээвэр, агаарын тээвэр болон эрчим хүчинд оруулсан АХБ-ны хөрөнгө оруулалт нь Монгол Улс олон улсын зах зээлд гарах, эдийн засгаа

өргөжүүлэн тэлэхэд тус дөхөм болсон билээ. Бидний түншлэл чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгоход бас хувь нэмрээ оруулсан юм. Мөн түүнчлэн айл өрхүүдийн амьжиргааг сүйтгэж, олон хүнийг хөдөөгөөс хотыг зориход хүргэсэн байгалийн хэд хэдэн удаагийн гамшигийг даван туулахад АХБ яаралтай тусламж үзүүлж ирсэн билээ.

Уул уурхайн салбарын өсөлтөнд түшиглэн Монгол Улс эдүгээ хөгжлийнхөө найдвар төрүүлэхүйц шатанд орж байгаа бөгөөд энэ нь бүх монголчуудын амьдралын чанарыг дээшлүүлэх боломжийг нээж байгаа юм. Энэ боломжийг хэрэгжүүлэх нь сайн засаглалыг нэвтрүүлэх, дэлхийн зах зээлтэй нягт уялдан итеграцчилах, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж амьдрал нь байгаль орчны тогтвортой удирдлагаас хамаарах бөгөөд мөнх цэвдэг ихтэй газар нутагтай улс орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд анхаарлаа хандуулах шаардлагатай. Хүний нөөцөө хөгжүүлэх, орлогын тэнцвэрт бус байдлыг арилган оролцоог хангасан өсөлт бий болгох нь амжилттай хөгжлийн нэн чухал зүйлс болж байгааг хөгжиж буй Азид хуримтлуулсан АХБ-ны туршлага тод томруунаар харуулж байна.

Монгол Улс эдгээр хүндрэл, сорилтуудыг даван туулахад АХБ-ны тусламж дэмжлэгт итгэлтэй байж болно. Маш амжилттай хамтран ажилласан 20 жилийн туршид АХБ нь АХБ-ны Азийн Хөгжлийн Сангийн хөнгөлөлттэй эх үүсвэрт түшиглэн Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн хамгийн том эх үүсвэр болж ирсэн юм. Монгол Улсын зээл төлөх чадвар нэмэгдэж байгаа тул эдүгээ АХБ-ны Энгийн хөрөнгийн эх үүсвэрээс ашиглах боломжтой болсон. Ази, номхон далайн бүс нутгийн хөгжилд гол оролцогч болж байгаагийн хувьд АХБ нь тус бүс нутагт амжилттай хэрэгжсэн олон үйл ажиллагаанд оролцохдоо хуримтлуулсан мэдлэг, туршлагаас Монгол Улстай хуваалцаж, Монгол Улсын ашиг тусад зориулж санхүүжилтийн шинэлэг хэрэгслүүдийг бүрэн хэмжээгээр хэрэглэхэд хэзээд бэлэн байна.

Монгол Улс АХБ-ны хоорондын түншлэл нь бүс нутагт ядуурлыг бууруулах эрхэм зорилгоос үүсч хөгжсөн хэвээрээ байх бөгөөд энэ түншлэл цаашид улам бэхжинэ гэдэгт би итгэлтэй байна.

Харухико Курода Азийн Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч

Page 6: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

MЭнДчИлГЭЭ

Манай оронд дэмжлэг туслалцаагаа тууштай үзүүлж ирсэн Азийн Хөгжлийн Банкинд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлъе.

АХБ нь Монгол Улсын хамгийн хүнд хэцүү цагт буюу 1990-ээд онд зах зээлийн эдийн засагт шилжих явц, олон хүний амьдралыг хэцүү байдалд оруулсан зуд, мөн бидний нөр их хүчин чармайлт гарган олж авсан амжилтанд аюул учруулж болзошгүй байсан саяхны дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулахад тусламжийн гараа сүүлийн 20 жилийн турш сунгаж ирсэн манай орны найдвартай түнш билээ.

АХБ-наас ядуурлыг бууруулах, оролцоог хангасан өсөлтийг нэмэгдүүлэх талаарх түүний баттай бодлогод тулгуурласан дэмжлэг туслалцаа нь манай орны олон хүнд сайн сайхныг бэлгэдсэн маргаашийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм. Боловсрол, эрүүл мэнд болон бусад үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар АХБ манай ард түмэнд нөөц бололцоогоо бүрэн ашиглах боломж бий болгосон юм.

Бид урагшлан ахиж, шинэ тутам асуудалтай тулгарахад АХБ хөгжлийн жинхэнэ түншийн ёсоор бидэнтэй хамт байж аз жаргалтай, эрүүл саруул, эв найрамдалтай ирээдүйн Монголыг бүтээн байгуулахад туслана гэдэгт итгэлтэй байна.

С. Баярцогт Монгол Улсын Сангийн сайд бөгөөд Азийн Хөгжлийн Банкин дахь Монгол Улсыг төлөөлсөн захирагч M

эндч

илгэ

э

vii

Page 7: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

viii

Өм

нөх

үг

ӨМнӨХ үГ

Монгол Улс 20 жилийн өмнө Азийн Хөгжлийн Банкинд гишүүнээр элсэх үед Монгол Улс эдийн засгийн сүйрлийн ирмэгт тулсан байсан. Хуучнаар Зөвлөлт

Холбоот Улсын санхүүгийн дэмжлэг үгүй болсноор Монголын ард түмэн дэлхийн хамгийн хүйтэн цэгт өвлийн цагт халаалтгүй өнжих зэрэг бараан нөхцөл байдал бүхий амьдралын тодорхойгүй байдалтай тулгарч байсан.

Эдүгээ Монгол Улс эрч хүчтэй, давшингүй улс орон болсон бөгөөд 1990-ээд онд туулсан эдийн засгийн нөр их бэрхшээлийн ул мөр бараг үлдээгүй байна. Тулгамдсан томоохон асуудлууд байгаа хэдий ч 1991 онтой харьцуулахад Монгол Улсын эдийн засаг дэлхийн хувийн бизнес үүд хаалгыг

нь тогшсон, илүү хүчирхэг, илүү бат бөх болсон. үүний зэрэгцээ Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудын дийлэнхийг хангах боломжтой болоод байна.

АХБ нь Монголын амжилтын түүхээр бахархахдаа зөвхөн АХБ-ны хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнд төдийгүй олон монголчуудын аж амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсанд бахархаж байгаа юм.

АХБ болон Монгол Улсын харилцаа ямагт монголчуудыг ядууралд түлхэн оруулахгүй байх, тэдгээрийн амьжиргааны чанарыг сайжруулах гэсэн зорилгод тулгуурлаж ирсэн. АХБ нь хөгжлийн чухал төслүүдийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар Монгол Улсыг шилжилтийн үеэ даван туулахад нь тусалсан анхны олон улсын санхүүгийн байгууллага байсан. Өнгөрсөн хугацаанд АХБ нь хөдөө аж ахуй, боловсрол, эрчим хүч, санхүү, эрүүл мэнд, аж үйлдвэр, харилцаа холбоо, тээвэр болон хот байгуулалтын төслүүдэд санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх замаар Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж ирсэн.

АХБ нь нийлбэр дүн нь 14.5 сая ам.доллар бүхий хувийн хэвшлийн хоёр зээлийг оролцуулан Монгол Улсад нийтдээ 794.7 сая ам.долларын 45 зээл олгосон. үүний зэрэгцээ Монгол Улс Азийн Хөгжлийн Сангаас буцалтгүй тусламж авах нөхцлийг хангасны дараагаар 2007 оноос тус сангаас нийт 172.2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн 12 төслийг баталсан билээ. Мөн АХБ нь Японы Ядуурлыг Бууруулах Сангийн хүрээнд нийлбэр дүн нь 85.96 сая ам.долларын техникийн туслалцааны дэмжлэг, 31.49 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгосон.

Энэ бүгд Монгол Улсыг хөгжлийн шатаар хэд хэдэн түвшингээр ахихад тус дөхөм болсон гэдэгт бид сэтгэл хангалуун байна. Өөрийн төрөл бүрийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан АХБ нь эдийн засгийг бэхжүүлэхэд тоймтой хувь нэмэр оруулсны зэрэгцээ нийгмийн болон хүний хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. Монгол Улсад зохистой үйл ажиллагаа бүхий

Page 8: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Өм

нөх

үг

зах зээлийн эдийн засгийн үндсэн элементүүдийг бүрдүүлэхэд АХБ-ны дэмжлэг туслалцаа нэн амжилттай болсон. Тухайлбал, АХБ-наас Санхүүгийн зохицуулах хороонд үзүүлсэн дэмжлэг нь өрх гэрүүд болон бизнесүүдийн авах боломжтой санхүүгийн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад хувь нэмрээ оруулсан юм. Бусад гол салбаруудад АХБ-аас үзүүлсэн дэмжлэг нь үр ашигтай, үр дүнтэй үйлчилгээг бий болгох, бүс нутгийн нэгдлийг хангах, мөн хувийн хэвшлийн санаачлагыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болсон. АХБ хөгжлийн бусад түншүүдийн хамт дэлхийн эдийн засгийн хямралын эсрэг хариу арга хэмжээ авах, тэр дундаа ядуусыг хямралын хамгийн хүнд бэрхшээлээс хамгаалахад нь Монголын Засгийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар тусалсан билээ.

Монгол Улсад олгосон тусламжийн хөтөлбөрт 2008 онд хийсэн хөндлөнгийн үнэлгээгээр АХБ-ны дэмжлэг туслалцаа Монгол Улсын сүүлийн жилүүдийн эдийн засаг, нийгмийн өндөр үзүүлэлтүүдэд зохих хувь нэмрээ оруулсныг харуулсан юм. Уг тайланд тээвэр, боловсрол, банк болон хот байгуулалтын салбарт АХБ-наас оруулсан хувь нэмэр чухал ач холбогдолтой болсон бөгөөд түүний үр дүнд зах зээлийн эдийн засгийн институцын тогтолцоо бүрдсэн хэмээн тэмдэглэсэн байна. Монгол Улсыг бүс нутгийн болон дэлхийн зах зээлтэй холбох, , хувийн хэвшлээр тэргүүлүүлсэн хөгжлийг хангах, ажлын байр шинээр бий болгох үйл ажиллагаанд АХБ чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм. АХБ Монгол Улстай хамтран ажилласан 20 жилийн ойг тэмдэглэхдээ улс орон хөгжлийнхөө зорилтод хүрэхэд нь дэмжлэг үзүүлэхэд хүлээсэн үүрэг амлалтын дагуу шинэ эрч хүчээр дүүрэн байна. Засгийн газрын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй нягт уялдуулсан бидний 2011-2015 оны Хамтын ажиллагааны стратегийн баримт бичиг нь ирэх жилүүдэд баримтлах чиглэлийг тодорхойлж байгаа юм. АХБ-ны зорилт бол сайн засаглалд тулгуурлан бодлого болон институцын өөрчлөлт шинэчлэлийг дэмжих замаар Монгол Улс оролцоог хангасан, тогтвортой байдлаар өөрийн өсөлтөө удирдахад нь туслалцаа үзүүлэх явдал юм. Бидний түнш Монгол Улсын Засгийн газартай нэгэн адил бид сорилттой тулгарахад бэлэн байна. Мөн Монголын иргэдийн нэгэн адил бид улс орны болон ард түмний гэрэлт ирээдүйд найдаж байна.

Клаус Герхаеузер Азийн Хөгжлийн Банкны дарга Зүүн Азийн газрын дарга

ix

Page 9: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АХБ-ны стратеги Монгол улсын хөгжлийн зорилт, хэрэгцээ шаардлага өөрчлөгдөхийн хэрээр тэдгээрт нийцэн өөрчлөгдөж ирсэн.

x

Page 10: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түн

шлэ

л:

Гэрэ

лт м

арга

аший

н тө

лөө

Монгол Улс чөлөөт зах зээлд шилжих өөрчлөлт шинэчлэлтийг 1990-ээд онд эхэлсэн. Хатуу ширүүн уур амьсгал, нүүдэлчин ард түмэн, идэвхтэй

улс төрийн амьдралаараа олонд танигдаж, хөгжлийнхөө эхийг тавьж байсан Монгол орны хувьд тэрхүү цаг үе хүнд хэцүү байсан юм.

Тухайн үед Монголын ард түмэн амьдралдаа анх удаа тодорхой бус байдалтай тулгарч, ядуурлын дарамтыг анх удаа амссан юм.

Азийн Хөгжлийн Банк (AХБ) нь Монгол Улсын хэрэгцээ шаардлагыг ойлгон шилжилтийн хүнд хэцүү үеийг даван туулахад нь тусламжийн гараа сунгасан анхны олон улсын санхүүгийн байгууллагуудын тоонд зүй ёсоор ордог. АХБ нь хөдөө аж ахуй, боловсрол, эрчим хүч, санхүү, эрүүл мэнд, аж үйлдвэр, харилцаа холбоо, тээвэр болон хот байгуулалтын төслүүдэд санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх замаар Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж тус улсын хөгжлийн огцом өсөлтийн болон түр зуурын удаашрах цаг үед ч дэмжлэг туслалцаагаа үзүүлсээр ирсэн. 1990-ээд оны сүүлчээр тохиосон Азийн эдийн засгийн хямрал болон 2000-аад оны тэсгэм өвлийн улирлууд Монголын эдийн засагт нилээд хүндээр туссан.

Ололт амжилтандаа тулгуурлан чинээлэг “ирээдүйг”бүтээхийн төлөө

АХБ болон Монгол улсын Түншлэл

Өнөөдөр тэр үеэс 20 жилийн дараа ч АХБ нь Монгол Улсын олон талт түншүүд дундаас хамгийн том хэвээрээ байгаа бөгөөд төслүүдийн багц улс орны өсөлтийг даган өргөжсөөр байна. АХБ болон Монгол Улсын хоорондын өнө удаан харилцаа жил ирэх тутам улам ахиж, АХБ дуугүй хандивлагчаасаа эдүгээ хөгжлийн идэвхтэй түнш болоод байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АХБ-ны Монгол Улсын хувьд баримтласан стратеги нь тус орны хөгжлийн зорилт, хэрэгцээ шаардлага өөрчлөгдөхийн хэрээр тэдгээрт нийцэн хувьсан өөрчлөгдөж ирсэн.

АХБ эхний 10 жилд Монгол Улсын шилжилтийн хүндрэлийг даван туулах үйл явцад нь АХБ дэмжлэг үзүүлэхэд төвлөрч байсан. Энэ хугацаанд Монгол Улс зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай бүтцийн өөрчлөлтүүдийн ихэнхийг хэрэгжүүлсэн юм. Өнөөдөр Монгол Улс нээлттэй эдийн засгийн ашиг шимийг хүртэж, хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 75 орчим бүрдүүлж байна. Гадаад цочролоос үүссэн хэлбэлзлүүд байсан хэдий ч өсөлтийг тогтвортой хангаж ирсэн. Дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор 2009 онд өсөлт 1.3%-р буурсныг оролцуулан

1

Page 11: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

2

Монгол Улс дунд орлоготой улс орны түвшинд ойртох тутам эдийн засгийн шинэ үйл ажиллагаа улс орон даяар өрнөж байна.

Page 12: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түн

шлэ

л:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

3 Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ тэнцвэртэй өсөлтийг хангахад шинэлэг, тогтвортой арга зам эрэлхийж байдгийн хувьд АХБ нь Монгол дахь үйл ажиллагаагаа бас нэгэн зүйлээр нэмэгдүүлсэн нь Монгол Улсын бүс нутгийн болон хөрш зэргэлдээ орнуудтай явуулж буй хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх явдал юм.

2006-2010 онуудад эдийн засаг жилд дунджаар 6.5%-р өсөж ирсэн юм. Монгол Улс дэлхийн санхүүгийн хямралаас маш богино хугацаанд гарч, 2010 онд 6.1% -ийн өсөлтийг хангасан бөгөөд 2011 онд 12%, 2012 онд 10%-ийн өсөлттэй байх төлөвтэй байна.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт амжилттай шилжиж байгаатай уялдан, дараагийн 10 жилийн хугацаанд АХБ-наас Монгол Улсын хувьд баримтлах стратегиа ядуурлыг бууруулахад чиглүүлсэн болно. Зах зээлд тулгуурласан өөрчлөлт шинэчлэлтийг улам гүнзгийрүүлэх, санхүүгийн зах зээлийг тогтворжуулан өргөжүүлэх, арилжааны шинж чанар бүхий хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хоёрдогч хот суурин газруудын үйлчилгээг сайжруулах, мөн нийгмийн үйлчилгээг боловсронгүй болгоход АХБ дэмжлэг туслалцаагаа үзүүлж ирсэн. Түүнчлэн тус банк нь бүс нутгийн болон дэлхийн зах зээлтэй холбогдох боломжийг эрчимжүүлэх үүднээс тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн болно.

АХБ-аас өнөөдрийн байдлаар Монгол Улсад маш өргөн хүрээнд төслүүдийг хэрэгжүүлж байна. Банк нь ялангуяа боловсрол, эрүүл мэнд, хот байгуулалт, тээврийн салбар болон худалдааг хөнгөвчлөх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ тэнцвэртэй өсөлтийг хангахад шинэлэг, тогтвортой арга зам эрэлхийж байдгийн хувьд АХБ нь Монгол дахь үйл ажиллагаагаа бас нэгэн зүйлээр нэмэгдүүлсэн нь Монгол Улсын бүс нутгийн болон хөрш зэргэлдээ орнуудтай явуулж буй хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх явдал юм.

Page 13: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

4

Хүний нөөцийн сайн чанарын капитал бүрдүүлэх нь

БоловсролАХБ Монгол Улстай түншлэлээ эхлүүлсэн

20 жилийн өмнөөс боловсрол нь ямагт дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн гол салбар байв. Энэхүү дэмжлэг нь

анхандаа суурь боловсролын дэд бүтцийг сэргээн шинэчлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх үндэс суурийг хангах зорилготой байсан.

АХБ болон хөгжлийн бусад түншүүдийн тусламж дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар боловсролын системийн үр өгөөжийг бүхэлд нь сайжруулах, сурах, заах орчинг боловсронгүй болгох үүднээс боловсролын цогц өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх ажлыг өрнүүлсэн билээ. Бага болон дунд шатны боловсролын сургуулийн барилга байгууламжийн сүлжээг оновчтой болгохын хамт сургалтын хөтөлбөрийг орчин үед нийцүүлэн боловсронгүй болгож, шинэ сурах бичиг боловсруулан гаргах, багш нарыг дахин сургалтанд хамруулах зэргээр боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх замаар энэ ажлыг хэрэгжүүлсэн юм.

2000-д оны дундуур АХБ-ны стратеги суурь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах; боловсролыг илүү үр дүнтэй, үр ашигтай болгох, эрэлт хэрэгцээнд үндэслэсэн техник-мэргэжлийн боловсролыг дэмжих зэрэгт чиглэгдэж ирсэн.

Хүний нөөцийн дутагдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлтийг хязгаарлах хүчин зүйлийн нөлөөллийг багасгах, ядуучуудад боловсрол

эзэмших боломжийг олгон тэдэнд Монгол Улсын хурдацтай өсөлтийн өгөөжийг хүртэх боломжийгг олгох зэргээр ажиллах хүчний мэдлэг, ур чадварыг зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан холбоход анхаарч өмнө хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан АХБ энэхүү стратегиа цаашид нарийвчлан, боловсронгүй болгосон.

Энэ ажлын тод жишээ бол АХБ-аас 2006 онд баталсан, 13 сая ам. долларын өртөг бүхий Боловсролыг Хөгжүүлэх III дахь шатны төсөл бөгөөд түүнийг өмнөх I, II дахь шатны төслүүдийн амжилт, сургамжид үндэслэн боловсруулж хэрэгжүүлсэн юм. Энэ төслийн гол зорилт нь Монголын сургуулиудад өөрчлөлт шинэчлэлт хийж, сургалтын шинэ хөтөлбөр боловсруулж нэвтрүүлэхэд чиглэгдсэн.

Төслийн хүрээнд сургалтын үндэсний шинэ хөтөлбөр боловсруулах, стандартыг чангатгах, сургалт, сургах аргыг сайжруулах, багш нарыг магадлан итгэмжлэх тогтолцоог бий болгох дээр АХБ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж ирсэн. Төслийн үр дүнд 45 орчим бага болон дунд сургуулийн барилга байгууламжийг засч шинэчлэн, шинэ тавилга, боловсролын тоног төхөөрөмжөөр хангаж, заах болон сурах орчинг сайжруулсан юм.

Хүүхдүүдийнхээ сурах бичиг, сургалтын материал зэрэг сургуульд хэрэглэх зүйлсээр хангах ёстой монголын эцэг эхчүүдийн худалдан авах чадварт

Сайншанд хотын 2-р сургуулийн ахлах ангийн сурагчид АХБ-ны санхүүжилтээр нийлүүлсэн тавилга болон сургалтын шинэ тоног төхөөрөмж, засвар хийж шинэчилсэн сургуульдаа сэтгэл хангалуун байна.

Page 14: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ-наас санхүүжүүлсэн боловсролын хөтөлбөрийн хүрээнд явуулсан техник мэргэжлийн сургалт нь Монгол орны хүний нөөцийн өсөн нэмэгдэж буй капиталын шаардлагад нийцүүлэх зорилготой.

Ажиллах хүчний мэдлэг, ур чадварыг зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан холбосноор илүү олон хүн Монгол Улсын хурдацтай өсөлтөөс үр өгөөж хүртэх боломжтой.

Засгийн газраас боловсруулж баталсан Боловсролын салбарын мастер төлөвлөгөөтэй нийцүүлэн бодлогын чанартай өөрчлөлт шинэчлэлт, чадавхи нэмэгдүүлэх болон хөрөнгө оруулалтанд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй байна.

дэлхийн санхүүгийн хямрал сөргөөр нөлөөлж, хүрсэн ололт амжилтыг үгүй болгох аюул заналтай тулгарсан юм.

Оюутан сурагчдын өдөр тутмын зайлшгүй хэрэгцээг хангах үүднээс АХБ-аас олгосон 17 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлсэн Ядуучуудад боловсрол олгох—Санхүүгийн хямралыг давахад туслах төслийн хүрээнд цэцэрлэгийн 150,000 орчим хүүхдэд үнэгүй хоол, дунд сургуулийн 100,000 орчим сурагчдад сурах бичгийг нь үнэгүй олгож, сургуулиудад 300 гаруй багц тусламж үзүүлсэн ба ингэснээр сурагчдын эцэг эх өөрийн халааснаас сургуулиудын төсвийн цоорхойг нөхөх шаардлагагүй болсон юм. Ийнхүү төслийг хурдан хэрэгжүүлж, хөрөнгийг түргэн олгосноор олон сурагчдын хоол хүнсний дутагдлыг нөхөхийн зэрэгцээ сургууль завсардалт нэмэгдэхээс урьдчилан сэргийлэхэд тус дөхөм болсон юм.

АХБ мөн 6,5 сая ам.долларын өртөгтэй Боловсролыг Хөгжүүлэх II дахь шатны төслийн хүрээнд сургуулиудын барилга байгууламжийг засч шинэчлэх, сурах бичиг хэвлэн гаргах, мөн багш нарыг сургалтанд хамруулах зэрэг ажлыг санхүүжүүлсэн юм. үүний зэрэгцээ сургуулиудын үр ашгийг дээшлүүлэх үүднээс тэдгээрийн зохион байгуулалтыг сайжруулан зардлыг хэмнэж, чөлөөлөгдсөн эх үүсвэрээс зайлшгүй хэрэгцээ шаардлагыг хангах, үүний дотор багш нарын цалинг санхүүжүүлэх боломжтой болсон.

Монгол Улсад Дээд боловсролын өөрчлөлт шинэчлэлт хийх төсөлд АХБ-аас 20 сая ам.долларын дэмжлэг үзүүлж, дээд боловсролын хөтөлбөрүүдийн чанар, ач холбогдлыг дээшлүүлэх, дээд боловсролын байгууллагуудын засаглал, удирдлагыг сайжруулах, дээд боловсролын хүртээмжийг тэнцвэртэй болгох талаар өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлсэн юм. Энэ төслийн хүрээнд байгууллагын чадавхи, хүний нөөцийн хөгжил, суралцах болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууламж, тоног төхөөрөмж, материалаар хангахын

зэрэгцээ төр болон хувийн хэвшлийн түншлэл, дээд боловсролын талаарх бодлогын орчинг боловсронгүй болгоход дэмжлэг үзүүлж ирсэн. АХБ нь боловсролын салбарт дэмжлэг туслалцаа үзүүлж буй хандивлагчдын зохицуулалтыг тэргүүлэн удирдаж байгаа юм.

АХБ-аас Монгол Улсад үзүүлж буй тусламжийн хөтөлбөрт 2008 оны 9 дүгээр сард хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайланд боловсролын салбарт үзүүлсэн АХБ-ны туслалцаа дэмжлэгийг “маш амжилттай болсон” гэж дүгнэн, энэ салбарыг цаашид ч анхаарлын төвд байлган дэмжлэг туслалцааг үргэлжлүүлэн үзүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан. Ирээдүйд АХБ-ны дэмжлэг туслалцааг Монгол орны эдийн засгийн бараг бүх салбарт сөргөөр нөлөөлж буй, мэдлэг, ур чадвар зах зээлийн эрэлт хэрэгцээтэй нийцэхгүй, дутагдаж буй явдлыг засч залруулахад чиглүүлэх болно. Ялангуяа уг салбарын засаглал, удирдлага болон хандивлагчдын зохицуулалтыг боловсронгуй болгож, техникийн дээд боловсрол, техник-мэргэжлийн боловсрол, сургалтыг сайжруулах замаар ур чадвартай ажиллах хүчний чанарыг дээшлүүлэхэд АХБ-аас Засгийн газарт туслалцаа дэмжлэг үзүүлэх юм. Засгийн газраас боловсруулж баталсан Боловсролын салбарын мастер төлөвлөгөөтэй нийцүүлэн бодлогын чанартай өөрчлөлт шинэчлэлт, чадавхи нэмэгдүүлэх болон хөрөнгө оруулалтанд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй байна.

Боло

всро

л:

Хүни

й нө

өций

н са

йн ч

анар

ын

капи

тал

бүрд

үүлэ

х нь

5

Page 15: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Анхнаас нь эхлэн Боловсролыг Хөгжүүлэх III дахь шатны төсөл

Сайншандын 2-р сургууль нь АХБ-ны Боловсролыг Хөгжүүлэх III дахь шатны төслөөс үр ашиг хүртсэн Говь нутгийн нэгэн дунд сургууль юм. Энэ сургуулийн 1 дүгээр ангид саяхан элссэн 6 настай Саранчимэг:- “Би сургуульдаа очих дуртай. Энд би ая тухтай байдаг, манай гэрт байдаггүй тоглоом энд зөндөө байдаг” гэж ярив.

1621 сурагч, 71 багштай сургуулийг удирдан зохион байгуулж буй, маш эрч хүчтэй захирал Цэрэнлхам хэлэхдээ: “1 дүгээр ангийнханд зориулсан ширээ сандал одоо маш эвтэйхэн, орчин үеийн болж. Өмнө хэрэглэж байсан бидний хуучин загварын ширээ сандал тухайн насны хүүхдүүдэд тохиромжгүй байсан” хэмээн ярив. Төслийн хүрээнд энэ сургуульд зориулж телевизор, аудио-тоглуулагч, сургалтын зориулалттай орчин үеийн аюулгүй тоглоом мөн нийлүүлсэн юм.

“Эдгээр хүүхдүүд сургуульд анх орж байгаа тул сайхан сэтгэгдэл төрүүлж, сургуульд цаашид үргэлжлэн суралцах сонирхолтой болгох нь чухал” гэж тэрээр нэмж хэлэв. “ Бага насны хүүхдүүдийн хувьд сургууль бол маш эерэг туршлага юм. Анги танхимд сургалтын ийм нэмэлт зүйлс байгаа нь тэд сургуульд татагдах чухал хэрэгсэл болж байна”.

Сайншандын сургуулийн ахлах ангиудын биологийн багш, 44 настай Отгонжаргал амьдралынхаа тал хувийг сурагчдад биологи заахад зориулсан нэгэн билээ. Тэрээр хэлэхдээ урьд нь хэрэглэж байсан сургалтын зарим

материал 50 жилийн өмнөх оросын шинжлэх ухааны номнууд байсан. “Биологийн болон дотор эрхтний тухай ойлголтыг тайлбарлахын тулд би тэдгээрийг самбар дээр зурж үзүүлдэг байсан. Бид өөрт байсан хэрэгслээ ашиглахаас өөр арга байгаагүй”. Харин АХБ-ны төслийн хүрээнд сургууль одоо том хэмжээний, маш дэлгэрэнгүй зурагт хуудас, мөн хүний болон амьтны биологийг судлахад практикт ашиглаж болох загваруудтай болсон.

Сайншанд хотын 2-р сургуулийн бага ангийн сурагчид сургалтын зориулалт бүхий тоглоом, үзүүлэнг сонирхон тоглож байна.

Эдгээр хүүхдүүдийн хувьд суралцах нь маш эерэг туршлага юм.

Оюутан сурагчдыг санхүүгийн хямралаас хамгаалах нь

Ядуучуудад боловсрол олгох—Санхүүгийн хямралыг давахад туслах төсөл

2009 оны эдийн засгийн бууралтаас ч өмнө Завхан аймгийн 9 дүгээр ангийн сурагч Чулууны эх эцэг дунд ангиудад заадаг 18 хичээлээс зөвхөн 3 хичээлийн сурах бичиг л худалдан авах чадвартай байсан. Монголд сурах бичиг маш үнэтэй тул ихэнх эцэг эхчүүд тэдгээрийг худалдан авахаас татгалзахад хүрдэг байсан. “Өнгөрсөн жил бид тоо, монгол ба англи хэлний сурах бичиг худалдаж авсан, харин энэ жил хүнсний бараа болон сургуулийн хэрэгслийн үнэ өссөн тул бид 3 ширхэг сурах бичиг ч худалдан авах боломжгүй байна” хэмээн Чулууны эх эцэг хэлж байв. Тэдний маш хурдацтай буурч буй бодит цалинг нөхөх үүднээс хүү нь зарим хүүхдүүдийн адил дэлгүүрт худалдагч, гуталчин, эсвэл лааз, лонх цуглуулах ажил хийх шаардлага гарч болзошгүй гэж тэд хэлсэн.

Санхүүгийн хямралын үед эмзэг бүлгийн иргэдэд чанартай боловсролоос хүртэх боломжийг нь хангахад нилээд хүндрэлтэй байсан тул АХБ-наас тулгамдасан энэхүү асуудлыг маш шуурхай шийдвэрлэж 17 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож Ядуучуудад боловсрол олгох—Санхүүгийн хямралыг давахад туслах төслийг санхүүжүүлснээр Чулуунтай адил сурагчид шаардлагатай сурах бичигтэй болсон.

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

6

Page 16: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Монгол дахь бүх нийтийн боловсрол Боловсролыг Хөгжүүлэх II шатны төсөл

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос өмнөд зүгт орших, 20,000 орчим хүн амтай Зуунмод хотын цас мөсөнд хөлдсөн гудмаар уруудан алхалсан, урт пальто, үстэй малгайгаар дулаалсан оюутан сурагчид Хүмүүнлэгийн сургуулийн хонх хангинахад сургуулийнхаа хаалга хүртэлх үлдсэн хэдэн метрийн зайнд яаран гүйлдэнэ. Хүйтэнд улайсан хацартай оюутан сурагчид сургуулийн байрны дулаанд баяртайгаар орж ирнэ. Монголын хүйтэн өвлийн үед дулааны үнэ өртөг өндөр байдаг.Хүмүүнлэгийн сургууль нь АХБ-ны Боловсролыг Хөгжүүлэх II дахь шатны төслийн хүрээнд сургуулийнхаа өмхөрч нурсан дээврийг засах, хиймийн болон физикийн лаборатори байгуулах, компьютер, ширээ, сандал, самбар, шинэ ном авахад 120,000 ам. доллар зарцуулсан. Энэ төслийн хүрээнд Хүмүүнлэгийн сургууль мөн шинээр баригдсан бага сургуультай болсон.

Эдүгээ Монголын залуусын хувьд сургуулиудын хүртээмж нэмэгдсэн. Хүмүүнлэгийн сургуульд сурч, дотуур байранд нь

амьдардаг 15 настай сурагч Намжилын Нямдаваа сургуулиа төгсөөд эмч болж хотод амьдрах хүсэлтэй нэгэн. “Би малчин болмооргүй байна, харин сайн мэргэжилтэн болох сонирхолтой. Тийм ч учраас би шинжлэх ухааныг сонирходог” гэв.

Нямдаваагийн эмэгтэй дүү Буяндулам малд дуртай, аавынхаа хийж ирсэн малчны ажлыг өвлөн авч 150 хонь, 50 ямаа, 50 адуу, 17 үнээ, 2 тэмээг маллах сонирхолтой. Тэдний эцэг, Зуудын Намжил, уламжлалыг ийнхүү өөрчлөхөөс эмээхгүй байгаа бөгөөд тэрээр “Нямдаваа цааш суралцахыг дэмжиж байна. Хүүгээ маш сайн оюутан болж, дараа нь Монголынхоо хүн амыг эмчлэх сайн эмч болохыг хүсч байгаа” гэж ярив.

АХБ-наас тулгамдасан энэхүү асуудлыг маш шуурхай шийдвэрлэж 17 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож Ядуучуудад боловсрол олгох—Санхүүгийн хямралыг давахад туслах төслийг санхүүжүүлснээр Чулуунтай адил сурагчид шаардлагатай сурах бичигтэй болсон.

Монголын хүүхдүүд боловсролтой болсноор хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой болно.

АХБ-наас тулгамдасан энэхүү асуудлыг маш шуурхай шийдвэрлэж 17 сая ам. долларын буцалтгүй тусламж олгож Ядуучуудад боловсрол олгох—Санхүүгийн хямралыг давахад туслах төслийг санхүүжүүлснээр Чулуунтай адил сурагчид шаардлагатай сурах бичигтэй болсон.

Боло

всро

л:

Хүни

й нө

өций

н са

йн ч

анар

ын

капи

тал

бүрд

үүлэ

х нь

7

Page 17: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

8

Бүх нийтэд эрүүл мэндийн чанар сайтай, боломжийн үнэтэй үйлчилгээ үзүүлэх нь

Эрүүл мэнд

Зуунмод хотын эрүүл мэндийн ажилтан.

Page 18: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Өрхийн эмч иргэдийг эмчилж, урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулж байна.

Монгол Улс ерөнхийдөө хоцрогдсон, чанар муутай үйлчилгээ үзүүлж анхан шатны эрүүл мэнд, санхүүгийн систем, хүний нөөц ба төлөвлөлт,

зохицуулалтын хүрээнд бага анхаардаг эрүүл мэндийн үр ашиг муутай нөсөр том салбарыг өвлөж авсан. Тус улсын эрүүл мэндийн системийг бүхэлд нь шинэчлэн өөрчлөх шаардлагатай байсан бөгөөд дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд АХБ Засгийн газартай нягт хамтран ажиллаж ирсэн.

Монголын нийгмийн ядуу эмзэг хэсэг эрүүл мэндийн үйлчилгээнээс хүртэх гол саад бэрхшээл нь зардлыг хуваалцаж төлөх төлбөр, хэрэглэгчийн төлбөр болон мэдээллийн төлбөр зэрэг өвчтний халааснаас гардаг зардал юм. Монгол Улсын томоохон газар нутагт амьдарч буй хүн амын нягтрал маш бага тул тус улсад эрүүл мэндийн үйлчилгээ хүргэж үзүүлэх нь үнэ өртөг нилээд ихтэй. Хөдөөгийн малчин өрх болон хотын захын (гэр хорооллын) айл өрхүүд гол төлөв ядуу байх магадлалтай бөгөөд тэдгээр хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээг хүртэх нь хамгийн хэцүү. Монгол Улсын Засгийн газрын

тулгарч буй хамгийн том асуудлын нэг нь бага түвшний боловсролтой, эрүүл мэндийн талаарх мэдээлэл авах боломж хязгаарлагдмал, эмзэг, ядуу айл өрхүүдэд хүрч, үйлчилгээ үзүүлэх явдал юм.

1997 оны Эрүүл мэндийн салбарын хөгжлийн анхны хөтөлбөрийг АХБ-аас 11.9 сая ам.долларын зээл олгох замаар хэсэгчлэн санхүүжүүлснээр анхан шатны эрүүл мэндийн системд шилжих хэрэгсэл болох өрхийн эмнэлгийн практикийг нэвтрүүлэхэд тус дөхөм үзүүлсэн билээ. Өрхийн эмнэлгийн энэхүү практикийн системийн хүрээнд өрхийн эмч, сувилагчийн баг иргэдийг эмчилж урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулж байна.

Анхны хөтөлбөрийг хэрэгжүүлсний дараа 2003 онд Эрүүл мэндийн салбарын хөгжлийн II дахь шатны төслийн хүрээнд АХБ-аас 14 сая ам.долларын зээл олгосон. Энэхүү төсөл нь эрүүл мэндийн дэд бүтцийг сайжруулах, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, анхны хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэх замаар хөдөө орон нутагт эрүүл

Эрүү

л мэ

нд: Б

үх н

ийтэ

д эр

үүл

мэнд

ийн

чана

р са

йтай

, бол

омж

ийн

үнэт

эй

үйлч

илгэ

э үзү

үлэх

нь

9

Page 19: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

10

мэндийн чанартай үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байв.

Энэ төслийн үр дүнд ядуурлын түвшин өндөр, нярайн болон эхийн эндэгдэл ихтэй, халдварт өвчний тохиолдол олонтой хэмээн сонгож авсан 5 аймгийн хөдөөгийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулсан юм. Төслийн хөдөөгийн эрүүл мэндийн дэд хэсгийн хүрээнд төсөлд хамрагдсан аймгуудад 5 –аас доош насны хүүхдийн дархлаажуулалтын түвшинг 98% болтол нэмэгдүүлсэн нь үндэсний зорилго буюу 92%-с давсан бөгөөд Монголын нийт хүн амын 17% орчим буюу 422,000 гаруй хүн төслийн ашиг шимийг хүртсэн юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх дундаж хугацаа 10-аас 8 хоног болж буурсан. Төсөл хэрэгжүүлсэн аймгуудад жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хэрэглээ 15-44 насны эмэгтэйчүүдийн дунд 55%-д хүрсэн нь улсын дундаж 43%-иас давсан үзүүлэлт юм.

Төслийн хүрээнд сум, багийн сувилагчид, дүүргийн эмч нар, дүүргийн болон аймгийн удирдах ажилтнууд, эрүүл мэндийн газруудын эдийн засагчид болон эрүүл мэндийн даатгалын байгууллагуудын ажилтнуудыг сургалтанд

хамруулах замаар байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн яамны ажилд тус дөхөм болсон. үүний зэрэгцээ өрхийн эмнэлгийн практик системийг нэвтрүүлснээр анхан шатны эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгүүдийг сайжруулах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх зэргээр эрүүл мэндийн салбарын өөрчлөлт шинэчлэлийг дэмжиж ирсэн. Төслөөр 23 дүүргийн эрүүл мэндийн төв, дүүрэг дундын 5 эмнэлэг, аймгийн төвийн 4 эмнэлгийг шинээр барих буюу засварлан шинэчилж тоног төхөөрөмжөөр хангасан.

2007 онд Засгийн газраас АХБ-нд хандаж Эрүүл мэндийн салбарын хөгжлийн III дахь шатны төсөл болосруулахад хамтран ажиллах тухай хүсэлт гаргасны дагуу АХБ 14 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон юм. Энэ төслөөр өмнөх I, II дахь шатны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн санаачлагуудыг гүнзгийрүүлэн бататгасан. Эдгээр хөтөлбөрүүдийн гол үр дүн нь орон даяар хот суурин газруудад анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх 230 өрхийн практик эмнэлгийг бий болгон нэвтрүүлсэн явдал юм.

Санхүүгийн хямралын үед ч ядуучууд эрүүл мэндийн үйлчилгээнээс хүртэх боломжтой болсон.

Page 20: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Эрүү

л мэ

нд: Б

үх н

ийтэ

д эр

үүл

мэнд

ийн

чана

р са

йтай

, бол

омж

ийн

үнэт

эйүй

лчил

гээ ү

зүүл

эх н

ь

11

Хүн бүрийн эрүүл энхийн төлөө Эрүүл мэндийн салбарын хөгжлийн II шатны төсөл

Нийслэл Улаанбаатар хотоос өмнөд зүгт 1 цаг машинаар явах зайд орших Төв аймгийн Зуунмод хотын 20,000 орчим хүн ам нь албан ёсны тооллогоор гарсан малын тоо толгойгоос хавьгүй цөөн юм. Зуунмод хотын төвд АХБ-ны буцалтгүй тусламжаар баригдсан орчин үеийн эмнэлэгт тогтмол урсгалаар ирэх өвчтөнд 3 их эмч өдөр бүр үйлчилгээ үзүүлж байна. Зуунмод хотын оршин суугч, 26 настай Байгалмаагийн Батцэцэг 10 сартай хүү Ганболдын Тэмүүний ханиадыг нь эмчлүүлэхээр эмнэлэгч авч иржээ. Эмнэлэг түүний гэрээс 5 минут алхах зайнд байршилтай бөгөөд эмчид үзүүлэхийн тулд 10 хүрэхгүй минут хүлээв.

“Тойрогтоо өрхийн эмнэлэгтэй байх нь маш ая тухтай юм” хэмээн тэрээр хэлж байна. “хэрэв бид аймгийн төвийн эмнэлэгт үзүүлэх ёстой байсан бол эмчтэйгээ ийм ойр ойрхон уулзах боломжгүй. Эмнэлэг холгүй байдаг

тул миний хүү эрүүл саруул өсч байна гэж боддог” гэв.

Мөн эмч нар ч холгүй амьдардаг, өвчтөнүүдээ сайн мэддэг тул айл өрхийн өвчний түүхийг сайтар мэддэг. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тойрог, дүүргийн оршин суугчдын эрүүл мэндэд бүхэлд нь сайнаар нөлөөлж байна хэмээн эмч нар нь ярьж байна.

Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, ялангуяа аймгуудад нилээд нэмэгдсэн болно.

2009 онд АХБ-наас Санхүүгийн хямралын үед ядуучуудын эрүүл мэндийг хамгаалах төслийг санхүүжүүлэхэд Монгол Улсад 3 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон. Төслийн зорилго нь санхүүгийн хямралын үед ядуучуудад эрүүл мэндийн үйлчилгээг илүү сайн хүртээхийн тулд бүртгэлтэй ядуу өрхүүдийн 50%-ийг эрүүл мэндийн картын хөтөлбөрт хамруулж, тэжээлийн бичил элементээр хангах хөтөлбөрийн хүрээнд аймгуудад 15,000 хүүхдэд олгосон юм. Мөн ядуучууд эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйд хүргэж буй санхүүгийн саад тотгорыг бууруулах талаар бодлогын чанартай өөрчлөлт шинэчлэлт хийх саналыг энэ төслийн хүрээнд дэвшүүлсэн болно.

АХБ-аас Монгол Улсад үзүүлж буйтусламжийн хөтөлбөрт хийсэн хөндлөнгийн үнэлгээнд АХБ-ны Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хийж гүйцэтгэсэн ажлыг шалгасны дүнд эрүүл мэндийн хөтөлбөрүүд нь 1997 оноос хойшхи хугацаанд энэ салбарын зохион байгуулалтын болон санхүүгийн өөрчлөлт шинэчлэлтийг төлөвлөж хэрэгжүүлэхэд Засгийн газарт тус дөхөм үзүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн системд нилээд ач холбогдолтой хэд хэдэн өөрчлөлтийг амжилттай нэвтрүүлсэн тухай тэмдэглэсэн байна.

Өрхийн хэдэн зуун эмнэлгийг орон даяар байгуулж нэвтрүүлсэн нь ашиг тусаа өгсөн хэдий ч хүндрэл бэрхшээл хэвээр байгааг олж илрүүлсэн юм. Тэдгээрт системийн хэмжээнд санхүүжилт хүрэлцээгүй, хууль эрх зүйн статус тодорхой бус болон зарим эмнэлгүүд чанар муутай үйлчилгээ үзүүлдэг зэрэг багтаж байна.

АХБ-ны Монголын талаарх тайланд АХБ-ны төслүүдийн Жендерийн тэнцвэрт байдлын үр дүнгийн тухай нийтлэлд тусгагдсан АХБ-аас хийсэн Жендерийн түргэвчилсэн үнэлгээнд Эрүүл мэндийн салбарын хөгжлийн II дахь шатны төсөл жендерийн тэнцвэрт байдлын эерэг үр дүнд хүргэсэн тухай тэмдэглэсэн байна. Эрүүл мэндийн хөтөлбөрөөр эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээний чанар, тэр дундаа тэдгээрийн эрүүл мэндийн талаар арга хэмжээ авах чадавхи нь дээшилсэн гэж үзсэн. Сургалтанд хамрагдсан хөдөөгийн эрүүл мэндийн 7,850 ажилтнаас нилээд нь сум, багийн сувилагч, эмч, аймгуудын эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтэн болон удирдах албан тушаалын эмэгтэйчүүд байв. Хөтөлбөрийг хэрэгжүүлсний дараа жирэмслэлттэй холбоотой хүндрэлүүд 50.0%-иас 34.5% болж буурсан үр дүнтэй байна.

Өөрчлөлт шинэчлэлийн эерэг үр дүнд суурилсан АХБ-аас цаашид үзүүлэх дэмжлэг туслалцаа нь гол төлөв салбарын бодлого болон институцын тогтолцооны өөрчлөлт шинэчлэлд чиглэгдэх бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд техникийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах илүү боломжтой, хөгжлийн түншүүдтэй хамтарч дэмжлэг туслалцааны хөтөлбөрөө боловсруулна. АХБ нь Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөнд нийцүүлэн салбарын санхүүгийн удирдлагыг сайжруулах, эмнэлгүүдийн оновчтой зохион байгуулах, барилга байгууламжийг засварлан шинэчлэх, чадавхийг нэмэгдүүлэх, хүнсний болон эмийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно.

Page 21: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Амьжиргааны чанарыг тогтвортой сайжруулах нь

Хот байгуулалт

Монголын хотуудын шинэ дүр төрх.

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

12

Page 22: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Хот б

айгу

улал

т: Ам

жир

гаан

ы ч

анар

ыг т

огтв

орто

й са

йжру

улах

нь

13

Улаанбаатар хот болон Монголын бусад хот, суурин газруудын өмхөрч хуучирсан дэд бүтэц нь цаашдын тогтвортой хөгжилд мөн л саад тотгор болж байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд эдийн засагт гарсан өөрчлөлт, түүний огцом өсөлт, мөн хэд хэдэн удаа нүүрлэсэн зудын үр дүнд Монгол Улсад хотрүү

чиглэсэн нүүдэл газар авч, төрөөс үзүүлэх үйлчилгээ төдийгүй хотын дэд бүтцэд ч томоохон ачаалал бий болгосон. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот энэ хэт ачаалал, бөөгнөрлийн нотолгоо болж байна. Хөдөөнөөс нүүж ирсэн иргэд дулааны хангамж болон бусад ховор эх үүсвэрийг эрэлхийлэн хотод сууршиж байна. Тэдгээрийн дийлэнх хэсэг нь хотын захад эсвэл хотын ойролцоох газруудад уламжлалт гэрээ барьж суурьшсанаар Монголын нийслэлийн хүн амын тал нь, улсын нийт ядуу иргэдийн дөрөвний нэг нь Улаанбаатар хотын гэр

хороололд амьдарч байна. 2010 оны байдлаар Улаанбаатар хотод оршин сууж буй хүн ам улсын нийт 2.8 сая хүн амын талтай дүйцэх тоонд дөхөж байгаа нь түүнийг Ази тэвдээ хамгийн их бөөгнөрөлтэй хотын нэг болгож байна. Хүн амын энэхүү огцом өсөлт хотын захиргааны санхүү болон удирдлагын системд хэт их ачаалал өгсний үр дүнд замын хөдөлгөөний бөглөрөл, хүрээлэн буй орчны маш их бохирдол, суурин газруудад үзүүлэх үйлчилгээний хүртээмжийн дутагдал болон орон сууцны хомсдолд хүргэсэн. Улаанбаатар хот болон Монголын бусад хот, суурин газруудын өмхөрч хуучирсан дэд бүтэц нь цаашдын тогтвортой хөгжилд мөн л саад тотгор болж байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болох үүднээс АХБ-ны төслүүд хот суурин газруудын оршин суугчдад суурь үйлчилгээ үзүүлэхэд төвлөрч ирсэн. Орон нутгийн хот, суурин газруудын суурь үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэх 20.1 сая ам.долларын төслийг 2008 онд хэрэгжүүлж дуусгасан билээ. Энэ төслийн хүрээнд 8 аймгийн төвийн цэвэр усны хангамж болон бохир ус зайлуулах үйлчилгээг боловсронгүй болгосноор 148,000 оршин суугчид буюу тэдгээр аймгуудын нийт хүн амын 25 гаруй хувь нь төслийн үр ашгийг хүртсэн байна. Цэвэр усны хангамж, бохир усны цэвэрлэгээ, хог хягдлыг зайлуулах үйлчилгээ сайжирч, усанд орох газруудыг байгуулснаар тэдгээр хот, суурин газруудад ядуурлыг бууруулахад тус дөхөм болсон юм. үүний зэрэгцээ эдгээр хот, суурин газруудад АХБ-аас төслөөс гадуур усны тоолуур тавьж суурилуулсны үр дүнд усны дундаж алдагдал 70%-с 37% орчим болтол буурсан байна.

Хотын асуудлыг хөнгөвчлөхийн хамт уур амьсгалд таатай нөлөөлөх шийдэл олох үүднээс АХБ Эрчим хүчний хэмнэлт ба ядуу өрхүүдээс нүүрс хүчлийн ялгаралтыг бууруулах төслийг санхүүжүүлсэн юм. Энэ төсөл нь гэрт оршин суугчдад дулаанаа алддаггүй сайн чанарын тусгаарлах бүрээс олгож нүүрс, түлээний хэрэглээг багасгах замаар нүүрс хүчлийн ялгарыг бууруулах, дулааны зардлыг хэмнэх боломж олгох зорилготой байв.

АХБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй зээл тусламжийн хөтөлбөрийн 2008 оны хөндлөнгийн үнэлгээнд АХБ-ны Монгол дахь үйл ажиллагааг дүгнэхдээ АХБ-наас хот байгуулалтын салбарт үзүүлсэн дэмжлэг туслалцаа нь

Page 23: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

14

Ус түгээх цэгүүд: гэр хорооллын хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх нь

Орон нутгийн хот, суурин газруудын суурь үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэх төсөл

Говь нутгийн гүнд орших Дорноговь аймгийн төв Сайншандад уламжлалт гэрт амьдардаг, 50 настай гагнуурчин Оргоогийн Лувсаншаравын гэр бүлийнхэн өдөр тутмын хэрэгцээний цэвэр ус авахын тулд нилээд зүдэрдэг байсан. Харин АХБ-ны тусламжтайгаар ус түгээх цэг барьж байгуулснаар усны асуудалтай холбоотой тэдний зовлон дуусгавар болжээ. Ус түгээх энэхүү цэг тэдний гэрээс хэдхэн минут алхаад хүрэх зайд байгаа, мөн унданы цэвэр усаа хямд үнээр авах боломжтой болсон. Олон айл өрх гэрт амьдарч ойр ойрхон нүүдэг тул усыг хоолойгоор түгээх нь Монголын орлого багатай хороолол, тойргуудын хувьд тэр болгон шилдэг хувилбар биш юм. Харин уламжлалт нүүдэлчин хүмүүсийн хувьд ус түгээх цэгүүд нь зохимжтой шийдэл болж байна.

Ус түгээх цэгүүд нь тав тух авч ирэхээс гадна оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэхэд эерэгээр нөлөөлж байна. Лувсаншарав ойролцоох өөр хотод ажилладаг тул ихэнхдээ гэртээ байдаггүй, харин гэртээ ирэхдээ гэр бүлийнхэнтэйгээ аль

болох хамт байж цаг өнгөрүүлэхийг хүсдэг. “Урьд өмнө усны даралт муу байсан тул ус авахын тулд урт дараалалд зогсож хүлээдэг байсан” гэж тээрээр хүүрнэнэ. “Харин одоо манай гэрт 7 хоног хэрэглэх ус авахын тулд хэдхэн минут зарцуулдаг болсон. Би одоо ус авахад хагас өдөр дараалалд зогсож цагаа алдахаа больсон” хэмээн ярьж байна.

22 настай Нэргүйгийн Бурмаа: - “Урьд өмнө ус авахад цаг их зарцуулдаг, маш хүндрэлтэй байсан тул усанд нөхрийгөө явуулдаг байсан”. Харин одоо дараалалд зогсохгүйгээр, орчин үеийн ус түгээх цэгээс усаа өөрөө авдаг, зарим үед ус авахдаа 2 настай охиноо тэргэнд суулган дагуулж очдог. “Бид гэртээ усыг юм угаах, цэвэрлэх, хоол унд хийх зэрэг бүх юмандаа хэрэглэдэг. Цэвэр усыг амархан авч болдог болсноос хойш ар гэртээ анхаарал тавихад маш хялбар болсон” гэж хүүрнэв.

Сайншандын оршин суугч, 50 настай гагнуурчин Оргоогийн Лувсаншарав “АХБ-ны тусламжтайгаар барьсан ус түгээх цэг гэрийн ойролцоо байдаг тул гэрийнхэн ус авахад бага цаг зарцуулдаг болсон” гэж хэлж байв. Одоо эмэгтэйчүүд, охидууд гэрийн хэрэгцээндээ цэвэр ус авахын тулд урт дараалалд зогсож хүлээх шаардлагагүй болсон.

хотын оршин суугчдад хүргэх үйлчилгээг сайжруулах, ялангуяа аймгуудын төвийг усан хангамжтай холбох, бохир ус зайлуулах, дулааны үйлчилгээтэй холбох, Улаанбаатар хотын дүүргүүдийн дулааны хангамжийг боловсронгүй болгох талаар төслийн хүрээнд дэвшүүлсэн зорилтыг хангасан гэж тэмдэглэсэн байна.

Монгол Улсын хотын төвүүд улам өсөн тэлж байгаатай холбогдулан АХБ үр ашигтай, санхүүгийн тогтвортой, хот байгуулалтын үйл явцад хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаа бөгөөд энэ нь Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах, тэр дундаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, хөрс, усны бохирдлыг бууруулахад дэмжлэг болох юм. үүний зэрэгцээ түргэн өсч буй бусад хот, суурин газруудад ч дэмжлэг туслалцаагаа үзүүлэх юм.

Уул уурхайн салбарын болон хил орчмын худалдааны огцом өсөлтийг дагаж Монгол даяар олон хот суурин газруудад эдийн засгийн үйл ажиллагаа далайцтайгаар өрнөхөөр байна. үүний үр дүнд ирэх 10 жилд олон хот суурин газруудын хүн ам 2 дахин өсөх болно. Засгийн

газраас хотын дэд бүтэц хөгжүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд нь дэмжих зорилгоор АХБ-аас Дорно-Өмнөговийн хот байгуулалт, хилийн хотхонуудыг хөгжүүлэх төсөлд 15 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон юм.

АХБ-аас ирэх жилүүдэд үзүүлэх зээл тусламж нь хот байгуулалтын үйл явцын удирдлагыг боловсронгүй болгох, энэ үйл явцыг дэмжих орчинг сайжруулах, мөн төр-хувийн хэвшлийн түншлэл болон шинэлэг санхүүжилтийг ашиглан хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөн түргэвчлэхэд чиглэгдэх болно. Энэ нь хотын үйлчилгээний байгууллагын болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад анхаарлаа илүү төвлөрүүлэхийг шаардах юм. Ялангуяа, нийтийн тээврийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, усан хангамж болон бохир усны үйлчилгээний удирдлагыг боловсронгүй болгох, хотын зарим үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор тэдгээрийг арилжааны хэлбэрт оруулахыг дэмжих зэрэгт АХБ үйл ажиллагаагаа чиглүүлж байна. үүний зэрэгцээ цэвэр эрчим хүчний асуудлыг гольдрилд нь оруулахад техникийн болон бодлогын чанартай туслалцаа үзүүлэхийг эрмэлзэж байна.

Page 24: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Хот б

айгу

улал

т: Ам

жир

гаан

ы ч

анар

ыг т

огтв

орто

й са

йжру

улах

нь

15

Улаанбаатар хот АХБ-ны дэмжлэгтэйгээр дэд бүтцийнхээ асуудлыг шийдвэрлэж байна.

Хот рүү чиглэсэн нүүдлийн үр дүнд хотод гэр хорооллууд шинээр бий болов.

Page 25: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

16

Тээвэр

Улс орны дийлэнх хэсэг нь төмөр замаар холбогдсон.

өсөлтийн хөдөлгүүрүүдийн хүчийг нэмэх нь

Page 26: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Тээв

эр:

Өсө

лтий

н хө

дөлг

үүрү

үдий

н хү

чийг

нэм

эх н

ь

17

алайд гарцгүй Монгол орон Бүгд найрамдах Хятад Ард Улс (БнХАУ) болон Оросын Холбооны Улс (ОХУ)-ын эрч хүчтэй эдийн засгаар хүрээлэгдсэн тул

замын сайн сүлжээ, систем нь дотоодын эдийн засгийн дэвшил, олон улсын худалдааны амин чухал хэсэг юм. Монгол Улсын нийт 49,250 км замын сүлжээний зөвхөн 3.5% нь хатуу хучилттай зам юм.

Монгол Улсыг аварга том хөршүүдтэй нь холбосон тээврийг сайжруулан бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцчлалыг дэмжих замаар олон боломж нээгдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр улсын төсөвт

зохих хэмжээний хөрөнгийг замын салбарт хуваарилах, замын аюулгүй байдлыг сайжруулах, салбарын байгууллагын болон хүний нөөцийн мэдлэг чадавхийг бэхжүүлэхэд тээврийн салбарын зөв бодлого, зохицуулалтын хүрээг боловсруулах, дэмжихэд АХБ хүчин чармайлтаа чиглүүлж байна.

Дээрх асуудлыг шийдвэрлэхэд чойрыг Замын-үүдтэй холбох 82 орчим сая ам.долларын өртөг бүхий 432 км-ийн автозамын корридор барих зорилготой Бүс нутгийн замыг хөгжүүлэх төслийн хэрэгжилт чухал үүрэг гүйцэтгэнэ. Төслийн хүрээнд Монгол Улсын босоо тэнхлэгийн гол замын дагуу БнХАУ–ыг ОХУ-тай холбох нийт 950 км-ийн бүс нутгийн автозамыг барьж дуусгах юм. Энэхүү корридор нь Азийн 32 орныг дамжсан, Европын замуудтай холбосон 141,000 км замын систем буюу Азийн хурдны автозамын сүлжээний нэг хэсэг юм.

Энэхүү төслийг улс оронд эдийн засгийн өргөн хүрээний өсөлтийг дэмжих, зам дагуу оршин сууж буй тусгаарлагдсан хүн ам түүнээс шууд үр ашиг хүртэх явдлыг хангахад зориулж боловсруулсан юм. Энэ зам нь зах зээлүүдийг холбож тээвэрлэх, аялах нөхцлийг сайжруулан

Монгол Улсын нийт 49,250 км замын сүлжээний зөвхөн 3.5% нь хатуу хучилттай зам юм.

Д

Page 27: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ

боло

н М

онго

л ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

18

оршин суугчдад нийгмийн, эрүүл мэндийн болон бусад үйлчилгээг илүү хялбар, бага зардлаар, илүү түргэн шуурхай хүргэх боломжтой болгох юм.

АХБ Бүс нутгийн логистикийг хөгжүүлэх төсөлд 40 сая ам.долларын зээл, БнХАУ-тай хиллэдэг гол боомт болох Замын-үүдэд орчин үеийн технологи, төхөөрөмжөөр тоноглосон терминал барихад 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг батлаад байна. Энэхүү терминалын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, дамжих ачаа барааны нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, найдвартай байдлыг сайжруулах зорилгоор менежментийн гэрээ байгуулах замаар уг терминалыг хувийн хэвшлийн удирдлагын дор ажиллуулах юм. логистикийн олон

төрлийн үйлчилгээ үзүүлэх энэхүү терминал нь автозамаас-автозам, автозамаас-төмөр зам, төмөр замаас-төмөр замд ачаа сэлгэн буулгах, ачих ажиллагааг хөнгөвчлөх юм. Тэдгээрийн үр дүнд Монгол Улсад тээврийн боломжийн үнэтэй, илүү түргэн шуурхай, аюул багатай үйлчилгээ бий болоход тус дөхөм болох юм.

АХБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй зээл тусламжийн хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээнд Умард-Өмнөд гол корридорын эхний хоёр хэсгийг засварласан, шинээр барьж байгуулсан АХБ-ны эхний төслүүд олон талын үр ашигтай болсон хэмээн тэмдэглэсэн байна. Төслийн үр дүнд замаар аялах хугацаа багасч, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардал буурсан, мөн дотоодын болон гадаад

Page 28: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Тээв

эр:

Өсө

лтий

н хө

дөлг

үүрү

үдий

н хү

чийг

нэм

эх н

ь

19

Аж ахуй эрхлэгчид өөрсдийн бараа,бүтээгдэхүүнээ шалгаж байна.

худалдаанд эерэг нөлөө үзүүлсэн юм. Мөн замын чанар сайжирснаар замын хөдөлгөөн өсч, зорчигч тээвэр 2002 онд 100 сая зорчигчоос 2007 онд 200 сая хүртэл 2 дахин нэмэгдсэн.

үүнтэй нэгэн адилаар АХБ-ны төслүүдийн Жендерийн тэнцвэрт байдлын үр дүнгийн судалгааны хүрээнд Бүс нутгийн замыг хөгжүүлэх төслийн ДОХ/ХДХВ болон хүнийг хил дамнуулан наймаалахаас урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх Техникийн туслалцааны хэсгийг шалгахад энэ хөтөлбөр гайхамшигтай үр дүнд хүргэсэн гэж дүгнэжээ. Хөтөлбөрийн нэг хэсэг болох явуулын эмнэлгүүд бэлгийн замын халдварт өвчний талаар сайн дураар ирсэн хүмүүст сорил тавих, зөвлөлгөө өгөх үйлчилгээг уул уурхайн болон барилгын

талбайнуудад хүргэхийн зэрэгцээ замын корридор дагуух суурина газруудаар бэлгэвч олгосон байна.

үүний үр дүнд бүс нутгийн замыг хөгжүүлэхтэй холбогдон гарч болзошгүй эрүүл мэндийн болон аюулгүй байдлын эрсдлийн талаарх олон нийтийн мэдлэг сайжирч, мэдээлэл нэмэгдсэн байна. Мөн эмзэг бүлгийн болон эрсдэл өндөртэй бүлэг хүмүүст мэдээлэл, боловсрол, харилцааны материал тарааснаар тэдгээр хүмүүс өөрсдийн эрсдлийг бууруулах талаар арга хэмжээ авсан байна.

Ирээдүйд уул уурхай болон бусад салбаруудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын зам болон тээврийн системийг

Page 29: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

20

сайжруулахад нүсэр их хөрөнгө оруулалт шаардагдана. АХБ-аас тээврийн салбарт баримтлах стратеги нь худалдааг хөгжүүлэхэд тээврийн болон логистикийн өртөг зардлыг бууруулах, ингэснээр бүс нутгийн интеграцчлалд дэмжлэг үзүүлэх, тээврийн үр ашиг болон аюулгүй байдлыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн тусламжтайгаар нэмэгдүүлэх, хотын тээврийн дэд бүтэц, үйлчилгээг сайжруулах замаар үр ашгийг дээшлүүлэх, хөдөөд хүртээмжийг нь нэмэгдүүлэх, энэ салбарын байгууллагын болон санхүүгийн удирдлага, хүний нөөцийн чадавхийг сайжруулахыг эрэлхийлнэ.

Замын дэд салбарт дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхийн зэрэгцээ АХБ нь тээврийн бусад дэд салбаруудад үзүүлэх тусламж дэмжлэг аажмаар

Замын дагуу цэцэглэн хөгжиж буй аж ахуйн нэгжүүд

Бүс нутгийн замыг хөгжүүлэх төсөл

АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй бүс нутгийн замыг хөгжүүлэх төслийн хүрээнд Чойр-Замын-Үүдийн замын барьж дуусгасан нэгэн хэсэгт өөрийн мотоциклын хажууд амран зогсож байгаа Буянгийн Заяа: -“Энэ шинэ зам миний орлогыг нэмэгдүүлж байна” хэмээн магтав. Малчид мал сүргээ хариулдаг алслагдсан нутгаар орчин үеийн хурдны зам тавигдан зурайж эхэлснээс хойш Заяа хонины нэхийний наймаа хийх боломжтой болсон. Тэрээр замаар өнгөрч буй хүмүүсээс хонины нэхийг худалдан авч нэхий дээл, гутлын үйлдвэр байрладаг Улаанбаатар хотод ашигтайгаар борлуулдаг байна.

“Нэхийний наймаа бол миний бизнесийн багахан хэсэг, гэхдээ энэ нь манайд маш их тус болсон” хэмээн ярив. “Манай эхнэр бид хоёр 3 настай охиноо өсгөж өндийлгөхөд нэмэлт орлого шаардлагатай байна” гэж тэр хэлж байна.

Зам бариагүй байсан бол нэхий худалдах хүмүүс энэ хавиар явж өнгөрөхгүй байсан. “Би энэ нэхийний бизнесийг зам нээгдэсний дараа л эхэлсэн” хэмээн хүүрнэв.

Улаанбаатараас 1 цаг автомашинаар явах зайнд АХБ-ны дэмжлэгтэйгээр баригдаж буй хурдны зам барьсны үр дүнд зам дагуу өөр нэгэн бизнес цэцэглэн хөгжиж байна. Замын хажүүханд Хоолт хэмээх хотхоны уулын бэлд Арга билэг сувилал нээгдэж айл өрх, бизнес эрхлэгчид болон өндөр настнуудад массаж, жакузи, сауна зэрэг үйлчилгээг санал болгохын зэрэгцээ эмчилгээний ойр зуурын үзлэг хийж байна.

Сувилалын менежер Алтанцэцэг:-“ Улаанбаатараас ирсэн хүмүүс энд ирж амарч сувилуулах нь таатай байдаг. Энэ зам баригдаснаар манай сувилал хотоос холгүй, 45 минутын зайнд оршдог тул сонирхол илүү татаж байгаа” хэмээн ярьж байв. Сувиллын энэ газар 9 ажилтантай, 7 хоногт дунджаар 30 хүнд үйлчилгээ үзүүлдэг. “Замаар зорчих хүний тоо нэмэгдэж байгаа тул бидний үйлчлүүлэгчдийн тоо ч өсч байна” гэж тэмдэглэв. “Яваандаа бид өргөжиж, ажиллагсадын тоог нэмж болзошгүй” хэмжээн ярив.

Буянгийн Заяа хэлэхдээ шинэ зам орлогод нь нилээд сайнаар нөлөөлсөн гэж байна. Тэрээр одоо хонины нэхийний наймаа хийх боломжтой болсон.

нэмж өргөжүүлэх, тээврийн олон төрлийн үйлчилгээний системийг хөгжүүлэхэд илүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна. АХБ-ны дэмжлэг туслалцаанд шаардагдах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүдэд бүс нутгийн замын корридорыг барьж дуусгах, Улаанбаатар хотын нийтийн тээврийн системийг хөгжүүлэх, логистикийн орчин үеийн дэд бүтэц системийг БнХАУ-тай хиллэдэг Замын-үүдээс эхэлж, дараагийн шатанд Улаанбаатар хотод хөгжүүлэх юм.

үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт болон шороон шуурга зэрэг цаг агаарын онцгой үзэгдлүүдэд зохицох дэд бүтцийн уян хатан байдлыг дээшлүүлэхэд АХБ тусламж олгоно. Мөн АХБ өөрийн төслүүдэд нүүрстөрөгчийг тусгаарлан хадгалахыг дэмжинэ.

Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт болон шороон шуурга зэрэг цаг агаарын онцгой үзэгдлүүдэд зохицох дэд бүтцийн уян хатан байдлыг дээшлүүлэхэд АХБ тусламж олгоно.

Page 30: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Хуви

йн х

эвш

лийн

хөгж

ил:

Хүни

й хө

гжли

йн тө

лөө

нөөц

бол

омж

ийг а

шиг

лах н

ь

21

Хүний хөгжлийн төлөө нөөц боломжийг ашиглах нь

Хувийн хэвшлийн хөгжил

Эдүгээ Монгол улсад бүх үйлдвэр аж ахуйн газруудын 90 гаруй хувь нь хувийн эзэмшилд байна.

Page 31: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

22

Хувийн хэвшил бараг байхгүйтэй адил байснаа эдүгээ дотоодын нийт бүтээгдэхүүний 75 орчим хувийг үйлдвэрлэж байна. Одоо бүх үйлдвэр аж ахуйн газруудын 90 гаруй хувь нь хувийн эзэмшилд байна.

Page 32: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Хуви

йн х

эвш

лийн

хөгж

ил:

Хүни

й хө

гжли

йн тө

лөө

нөөц

бол

омж

ийг а

шиг

лах н

ь

23

Монгол Улс хорьхон жилийн дотор төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж чадсан билээ. Хувийн хэвшил бараг

байхгүйтэй адил байснаа эдүгээ дотоодын нийт бүтээгдэхүүний 75 орчим хувийг үйлдвэрлэж байна. Одоо бүх үйлдвэр аж ахуйн газруудын 90 гаруй хувь нь хувийн эзэмшилд байна.

Эдгээр амжилт нь өргөн хүрээтэй хувьчлалын хөтөлбөрийг дэмжих, шинэ тутам хувийн аж ахуйн нэгжүүдэд ерөнхий дэмжлэг үзүүлэх таатай орчинг бий болгох талаар Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын үр дүн юм.

Шинэ санаачлага болон нэмүү өртөг бий болгох нь хувийн хэвшлийг хөгжүүлэх талаарх АХБ-ны санаачлагуудын таних тэмдэг юм. АХБ-ны шинэлэг хандлагын тод жишээ бол Монголын компаниуд гадаад худалдаанд илүү идэвхтэй оролцохыг дэмжих үүднээс Монголын 4 банк АХБ-тай хамтран ажиллах тухай гэрээг үзэглэсэн явдал юм. Олон хөгжиж буй орнуудтай нэгэн адилаар Монголын пүүс компаниуд бизнесээ явуулахад шаардлагатай эцсийн бүтээгдэхүүн эсвэл түүний гол бүрэлдэхүүн хэсгүүдийг экспортлох эсвэл импортлоход санхүүжилт олох бэрхшээлтэй тулгардаг. Ийм тохиолдолд АХБ-ны Худалдааны санхүүжилтыг хөнгөвчлөх хөтөлбөрийн хүрээнд олон улсын худалдааны гүйлгээ, хэлцлийг дэмжих зээл болон баталгааг санал болгож байна. Монгол Улсын хувьд энэ төрлийн анхны болох гэрээнд Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк болон Хасбанк оролцож байгаа болно. Энэ гэрээний дагуу дотоодын компаниуд өөрийн бизнесийг өргөжүүлэхэд олон улсын худалдааг ашиглах, улмаар ажлын байр бий болгох, нийт эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулах боломж олгох юм.

Тооцоогоор 2,500 айл өрх төслийн ашиг шимийг хүртэж, шинээр 800 ажлын байр бий болох бөгөөд энэ төслийг Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам удирдан зохицуулж байгаа юм.

Энэ төслийг 2012 оны 6 дугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр тооцоолж байна. АХБ-аас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгө дээр Японы Тусгай Сангаас нэмж Техникийн туслалцааны 2 сая ам.доллар олгосон бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 1.41 сая ам.доллартай тэнцэх хөрөнгө, оролцогч банкууд 11 сая ам.доллар, хөдөө аж ахуйн бизнесүүдээс 20.4 орчим сая ам.доллар оруулсан болно.

АХБ нь ядуучуудын нийгмийн хамгаалал болох шинэлэг бүтээгдэхүүнийг боловсруулан хөгжүүлэх талаар хүчин чармайлт гарган ажиллаж байгаа нь нэмүү өртөг бий болгоход анхаарч ирсний нотолгоо юм. Монгол Улсын ядуу өрхийг хамгаалахад бичил даатгалын чухал үүргийг хүлээн зөвшөөрч АХБ Монгол бичил даатгалыг хөгжүүлэхэд оршиж буй саад

Page 33: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

24

бэрхшээлийг багасгахад зориулж 2010 оны 4 дүгээр сард Техникийн туслалцаа үзүүлсэн билээ. Энэхүү техникийн туслалцааны хүрээнд ядуу өрхүүд эрсдлийг удирдах, өрхийн гишүүдийн гэнэтийн нас баралт, өвчлөлт, осол гэмтэл, эсвэл орлого, өмчөө алдахаас нь хамгаалах зорилгоор даатгалын компаниудад бичил даатгалын бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх боломж олгосон юм. 2013 оны эцэст БнХАУ болон Монгол Улсын 10 бүс нутаг бичил даатгалд хамрагдах боломжтой болж, наад тал нь хувийн 4 компани бичил даатгалын үйлчилгээ үзүүлнэ гэж тооцоолж байна. Техникийн туслалцааны төслийн үр дүнд хоёр улс оронд бичил даатгалын бодлогын болон зохицуулалтын орчинг боловсронгүй болгоно гэж үзэж байна.

АХБ нь Техникийн туслалцааны төслөөр дамжуулан даатгалын зохицуулалт, хяналтын олон улсын стандарт тогтоодог байгууллага

болох Даатгалын байцаагчдын олон улсын холбоотой хамтарч 2009 онд эхлүүлсэн Даатгалын санаачлагын хүртээмж (A2II) хэмээх Даян дэлхийн хөтөлбөртэй хамтран ажиллах юм. АХБ нь A2II, мөн Герман Улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн багтай хамтран ядуу хүмүүст даатгалын өргөтгөсөн үйлчилгээ үзүүлэхийг дэмжих талаар Бүгэд найрамдах Хятад Ард Улсын Даатгалын зохицуулалтын хороо болон Монгол Улсын Санхүүгийн зохицуулалтын хороотой ажиллана. Дээрхи байгуулагууд энэхүү Техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлэх хугацаанд хамтарч ажиллах хүн хүч гарган мэдээлэлд хандах боломж олгох юм.

АХБ Монгол Улсын Засгийн газартай хамтран тэтгэврийн системийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. Засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу тэтгэврийн зохимжтой, боломжийн үнэтэй,

АХБ ядуучуудын нийгмийн хамгаалал болох шинэлэг бүтээгдэхүүнийг боловсруулан хөгжүүлж байна.

Page 34: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газар зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, ялангуяа дэд бүтэц, эрчим хүч болон санхүүгийн салбарт чиглэн ажиллах бөгөөд хувийн хэвшлийн оролцоог дэмжих, удирдлагын мэргэшлийг сайжруулах, компанийн засаглалыг боловсронгүй болгох талаар шинэлэг аргаар гэрээ болон санхүүгийн хэлэлцээрийг шинэчлэх явдлыг дэмжсэн шинэлэг төслүүдэд тэргүүлэх ач холбогдол өгнө.

Хуви

йн х

эвш

лийн

хөгж

ил:

Хүни

й хө

гжли

йн тө

лөө

нөөц

бол

омж

ийг а

шиг

лах н

ь

25

бие даасан бөгөөд үйл ажиллагааны хувьд үр ашигтай, бүтцийн өөрчлөлт хийгдсэн систем тогтооход нь АХБ-аас Техникийн туслалцаа үзүүлсэн.

АХБ мөн дэд бүтцийн болон нийгмийн үйлчилгээний удирдлага, санхүүжилтэнд хувийн хэвшлийн оролцоог дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдийн дагуу АХБ-аас эрчим хүч, тээвэр, хот байгуулалтын салбарт загвар гүйлгээ, хэлцэл боловсруулах зэрэг төр-хувийн хэвшлийн түншлэлд оролцох орчинг бий болгон бэхжүүлэхэд чадавхи нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. үүний зэрэгцээ АХБ нь зээлийн мэдээллийн найдвартай систем бий болгох, хадгаламжийн даатгалын үр ашигтай тогтолцоотой болоход нь Засгийн газартай хамтран ажиллаж байна.

Орон нутгаас дэлхийн зах зээлд: Монголын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ дээд зэргийн үнэ цэнэд хүргэх боломжтой

Хөдөө аж ахуйг хөгжүүлэх төсөл

Дотоодын хувийн банкны нэг Хаан банк нь 2010 оны 9 дүгээр сард нэхий, шир боловсруулах Дархан Нэхий компанид 2,000,000,000 төгрөгийн буюу 1.5 сая ам.долларын зээл олгохоор болсон. Өөр нэг арилжааны байгууллага болох Хасбанк нь арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Монгол Шевро үйлдвэрт 1.32 сая ам.долларын зээл олгохыг зөвшөөрсөн.

Орон нутгийн аж ахуй эрхлэгчид ноу-хау дутагдаснаас болон санхүүжилт ховор байгаагаас шалтгаалж органик аргаар үйлдвэрлэсэн ноолуур, малын арьс шир, эмийн ургамал, зэрлэг жимс жимсгэнийг маш бага нэмүү өртөг бүтээн худалдан борлуулж байна. “ Уг нь “органикаар ургуулсан” гэсэн шошго эдгээр бүтээгдэхүүний үнэ цэнийг нилээд нэмэгдүүлэх боломжтой ч харамсалтай нь тэдгээрийн бодит үнэ цэнийг сайтар ойлголгүйгээр, боловсруулалтын зохих нэмүү өртөггүйгээр гадаадад борлуулж байна” гэж АХБ-ны тусламжтай хэрэгжүүлж буй Монголын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн захирал Жадамбын Түвшинсанаа хэлэв.

“Одоогоор хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр шаарддаг, ажлын байрыг олноор нэмэгдүүлдэггүй, үнийн хэлбэлзэлд өртөмтгий уул уурхайн салбар давамгайлсан эдийн засгийг аль болох төрөлжүүлэх хэрэгцээ шаардлага маш их байгаа бөгөөд агробизнесийг хөгжүүлсний үр дүнд өргөн хүрээнд ажлын байр бий болох юм” гэж АХБ-ны Зүүн Азийн газрын байгалийн нөөцийн асуудал эрхэлсэн эдийн засагч Такеши Уэда ярив.

АХБ дээр дурдсан хоёр банкны зээлийн 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний баталгаа гаргах юм. Дээд зэргийн үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж ажлын байр бий болгох боломж, нөөц бололцоотой хэмээн тодруулсан 15-20 агробизнесийн үйлдвэрлэлд олгох арилжааны зээлийн баталгаа ойролцоогоор 22 сая ам.доллар болох төлөвтэй байна. “Агробизнесийн үйлдвэрлэл нь дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц тоглогч болох нөөц боломжтой бөгөөд түүнийг өсч өндийхөд нь дэмжлэг үзүүлснээр Монгол Улсад ажилгүйдэл болон бүрэн бус ажил эрхлэлтийн асуудал нэмэгдэж байгааг шийдвэрлэхэд тус дөхөм болох юм” гэж Уэда хэлж байна.

АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газар зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, ялангуяа дэд бүтэц, эрчим хүч болон санхүүгийн салбарт чиглэн ажиллах бөгөөд хувийн хэвшлийн оролцоог дэмжих, удирдлагын мэргэшлийг сайжруулах, компанийн засаглалыг боловсронгүй болгох талаар шинэлэг аргаар гэрээ болон санхүүгийн хэлэлцээрийг шинэчлэх явдлыг дэмжсэн шинэлэг төслүүдэд тэргүүлэх ач холбогдол өгнө. АХБ мөн хөгжлийн бусад түншүүд, тэр дундаа Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Монголд үйл ажиллагаагаа саяхан эхлүүлсэн Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Page 35: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

26

Далайд гарцгүйгээс газраар холбогдох нь

Бүс нутгийн хамтын ажиллагаа

БнХАУ болон ОХУ-ын дунд орших Монгол Улсын байршлаас үүдсэн эдийн засгийн асар их боломжийг амьдралд хэрэгжүүлэхэд АХБ автозамын дэд бүтэц бий болгох замаар дэмжлэг үзүүлж байна.

Page 36: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Бүс

нут

гийн

хамт

ын

ажил

лага

а:

Дала

йд га

рцгү

йгээ

с газ

раар

холб

огдо

х нь

27

Хүчирхэг хоёр эдийн засгийн дунд буюу Бүгд найрамдах Хятад Ард Улс болон Оросын Холбооны Улсын хооронд орших Монгол Улсын стратегийн ач

холбогдолтой байршлаас үүдэлтэй эдийн засгийн асар их боломжийг амьдралд хэрэгжүүлэхэд АХБ өнгөрсөн жилүүдээс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ны хөтөлбөрөөр гол төлөв дамжуулан нь дэмжлэг үзүүлж ирсэн билээ.

АХБ хөгжлийн 6 түншийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй ТАБнЭЗХА хөтөлбөр нь тээвэр, худалдааг хөнгөвчлөх, худалдааны бодлого болон эрчим хүч зэрэг тэргүүлэх салбаруудад бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжин хөнгөвчлөхөд чиглэгдэж байна. ТАБнЭЗХА нь улам өргөн хүрээнд интеграцчилж байгаа Евразид Төв Азийн болон тэдгээрийн хөрш

орнуудын асар их нөөц боломж, потенциалыг амьдруулахад дэмжлэг туслалцаа үзүүлдэг юм. Монгол Улс болон БнХАУ-ын Өвөр Монгол, Шинжян Уйгурын автономит бүс нутгууд уг хөтөлбөрийн идэвхтэй оролцогчид юм.

Ази-Европыг холбох, өртгийн хувьд үр ашигтай, бүс нутгийн дамжих өнгөрөх /транзит/ корридор болгоход Монгол Улсын нөөц бололцоог нэмэгдүүлэх талаар нилээд их анхаарал тавьж ирсэн. Энэ зорилгод хүрэхийн тулд АХБ-наас Монгол Улс болон БнХАУ-д автозамын дэд бүтцэд, тэр дундаа Монголоос БнХАУ-руу нэвтэрсэн, БнХАУ-ыг ОХУ-тай холбосон бүс нутгийн дамжих өнгөрөх гол артери зам болох CAREC-ийн корридор 4 зэрэгт хөрөнгө оруулсан билээ. Түүнийг эдийн засгийн өсөлтийг хурдасгах, ядуурлыг бууруулах, хүн болон бараа бүтээгдэхүүнийг үр ашигтайгаар зөөвөрлөн

Page 37: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

28

тээвэрлэхэд жигд холбох бүс нутгийн корридор болгохын тулд АХБ-ны Техникийн туслалцаа нь Монгол Улс болон БнХАУ-д худалдааны логистик болон дэд бүтцийн хөгжлийн төлөвлөлтийг сайтар уялдуулах талаарх хүчин чармайлтыг дэмжиж байгаа юм.

Худалдааг хөнгөвчлөх талаар CAREC-ийн хүрээнд худалдаа арилжааны биет саад тотгорыг арилгахад чиглүүлэн Монгол Улс болон БнХАУ АХБ-тай хамтран Монгол-Хятадын хийлийн боомтуудын биет хүчин чадлын асуудлыг шинэлэг аргаар шийдэхээр ажиллаж байна.

Олон тооны маягт бөглүүлэн олон улсын худалдааны ижил тоо мэдээлэл өргөн барихыг Засгийн газрын байгууллагуудаас шаардан бараа, бүтээгдэхүүн ачиж буй байгууллагуудад захиргааны дарамт үзүүлдэг явдлыг бууруулах талаар авч буй холбогдох арга хэмжээнүүд чухал ач холбогдолтой. Гаалийн шинэчлэлийн төслийн үр дүнд үндэслэн санаагаар бол CAREC-ийн нэг цэгийн үйлчилгээний системийн платформтой холбож мэдээлэл солилцох, хил нэвтрэх баримт бүрдүүлэлтийг түргэвчлэх үүднээс АХБ болон Монгол Улсын Засгийн газар нь ТАБнЭЗХА-ны санаачлагын өргөн хүрээнд мэдээлэл шаардах явдлыг аль болохоор бууруулах цахим нэг цэгийн үйлчилгээг боловсруулан нэвтрүүлэх талаар ажиллаж байна. үүнтэй нэгэн адилаар БнХАУ ч энэхүү санаачлагад оролцож байна. Монгол Улсад бол АХБ Өмнөговийн нутгийн тойргуудад БнХАУ-ын хил залгаа дүүргүүдтэй хийж буй хил орчмын худалдааны үр ашгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм.

ТАБнЭЗХА-ны хөтөлбөрийн өргөн хүрээн дэхь гаалийн хамтын ажиллагааны санаачлага нь Монгол Улс, БнХАУ-ын гаалийн хамтын ажиллагааны хөтөлбөрт тус нэмэр болж байна. Гаалийн хамтарсан хяналтын хүрээнд томоохон ахиц гарсан. үүний зэрэгцээ Шанхай хотын Гаалийн коллежид Монголын гаалийн ажилтнуудад зориулж төрөл бүрийн асуудлаар сургалт зохион байгуулсан болно.

АХБ-ны Техникийн туслалцааны төсөл нь ТАБнЭЗХА-ны хөтөлбөр Корридорын гүйцэтгэлийн үзүүлэлт болон хяналт мониторингийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлсэн хэвээр байгаа бөгөөд тэрээр арилжааны урсгал, хөдөлгөөн хуваариасаа хоцорч буй үндсэн шалтгааныг тогтоож байна. БнХАУ болон Монгол Улсын тээвэр зуучлагч болон тээвэрлэгчдийн нийгэмлэгүүд энэ үйл ажиллагаанд зориулж холбогдох тоо мэдээлэл цуглуулж хүргүүлэх зэргээр тус дөхөм үзүүлж байна. Эдгээр нийгэмлэгийн нийлээд нь ТАБнЭЗХА-ны хөтөлбөрийн хүрээнд худалдааг хөнгөвчлөх ажиллагаанд хувийн хэвшлийн дуу хоолойг нэмэрлэх үүднээс саяхан байгуулагдсан, арай өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах Тээвэрлэгч болон тээвэр зуучлагчдын холбооны гишүүн болсон.

Хил орчим оршин суугчид ТАБнЭЗХА-ны хөтөлбөр-ийн санаачлагын ашиг шимээс хүртэх явдлыг хангах үүднээс 2010 оны 1 дүгээр сард АХБ нь Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрүүдийн хилийн худалдааг өрнүүлэхийн тулд зах зээлийн болон санхүүгийн саад тотгорын талаар судалгаа хийсэн юм. Бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын санхүүжилтийн түншлэлийн сангаас олгосон 1.5 сая ам.долларын Техникийн туслалцааны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлсэн энэ судалгаа нь хил орчмын ядуу зүдүү нутгуудад худалдаа өрнүүлэх, ядуурлыг буурулахад тус дэм болох юм.

Энэхүү хичээн зүтгэлийн үр дүнд үндэслэн 2010 оны 12 дугаар сард АХБ Бүс нутгийн логистикийг хөгжүүлэх төсөлд 40 сая ам.долларын зээл, 5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож хөгжлийн түвшин харьцангүй доогуур говь нутгийн Замын-үүд орчимд хувийн хэвшлээс удирдан зохион байгуулах олон төрлийн тээврийн үр ашигтай, өрсөлдөх чадвартай, найдвартай систем байгуулах юм. Энэ төсөл нь энэхүү ядуу нутгийн интеграцчлалыг хөнгөвлөн олон улсын, бүс нутгийн болон дотоодын худалдааг өдөөн хөгжүүлэх зорилготой юм. АХБ энэ төсөлд оролцсоноор Монгол Улсад логистикийн хөгжлийг санхүүжүүлэх гадны болон дотоодын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм.

АХБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй зээл тусламжийн хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээнд АХБ-ны Монгол дахь үйл ажиллагааг дүгнэхдээ CAREC-ийн хүрээнд үзүүлсэн дэмжлэг туслалцаа нь худалдааг хөнгөвчлөх, Азийн хурдны замын сүлжээний нэгэн хэсэг болох тээврийн корридорыг байгуулахад хөрөнгө оруулалтыг татах талаар амжилттай болсон гэж үзжээ. үүнээс гадна Монгол Улс хил орчмоос эрчим хүч болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын үлэмж нөөц бололцоотой. Хамгийн чухал нь хөршүүдтэйгээ харилцан итгэлцлийг бий болгосон бөгөөд тэдгээртэй хэлэлцээ хийх, жишиг тогтоох сайн үндэс суурьтай болсон.

ТАБнЭЗХА-ны ийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын автозам болон төмөр замаар холбогдох сүлжээ байгуулан ашиглахад төр болон хувийн хэвшлийн дэмжлэгт тулгуурлан бүс нутгийн интеграци, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг АХБ-аас хөхиүлэн дэмжих юм. Стратегийн ач холбогдолтой тээврийн корридорыг барьж дуусгах, өртөгтөх, түүнтэй холбогдсон худалдааг өсөн нэмэгдүүлэхэд АХБ дэмжлэг туслалцаагаа үзүүлэх болно. Мөн түүнчлэн АХБ-ны ТАБнЭЗХА-ны хөтөлбөрийг ашиглан юуны өмнө Монгол Улсаас эрчим хүч экспортлох боломжийг амьдралд хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг цаашид хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Page 38: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Цааш

дын

хөгж

ил: Т

эргү

үлэх

гол

чигл

элүү

дээ т

огто

ох н

ь

29

Тэргүүлэх чиглэлүүдээ тогтоох ньЦаашдын хөгжил

Өрсөлдөх чадвартай, тогтвортой, бүс нутгийн интеграцчлал бүхий өсөлтийг хангах, оролцоог хангасан нийгмийн хөгжлийн талаарх АХБ-ны үйл ажиллагаанаас ашиг шим хүртсэн олон иргэд Улаанбаатар хотод оршин сууж байна.

Page 39: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

30

АХБ Монгол Улсад үйл ажиллагаагаа анх эхлүүлснээс хойш өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус улс дундаж орлоготой улс орон болж өсч хөгжсөн. Монголын

ард түмний шаргуу хөдөлмөрийн үр дүнд эдийн засгийн урьд өмнө үзэж байгаагүй эрч хүч, хөгжил цэцэглэлтэд хүрсэн юм. Тийм ч учраас АХБ хөгжлийн энэхүү аялалын нэгэн хэсэг болж ирсэн, мөн байгаадаа бахархалтай байна.

АХБ-наас Монгол Улсын хувьд баримтлах бодлого, хүлээсэн үүрэг нь түүний шилжилтийн хүнд хэцүү үеэс эхлэн Ази, номхойн далайн орнуудын дунд хамгийн хурдацтай өсч буй өнөөгийн нөхцөлд ч тод томруун хэвээр байна. Монгол Улсын хамгийн чухал салбаруудад өнгөрсөн цаг хугацаанд хийж гүйцтгэсэн АХБ-ны үйл ажиллагаа нь чанартай боловсрол, ард түмний эрүүл мэндийг сайжруулах үндэс суурийг

тавих, тогтвортой хот байгуулалтын санаачлагыг эрчимжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өрнүүлэх чиглэлд урагшлах, бүх нийтийн үр ашгийн төлөө хувийн хэвшлийн хөгжлийг өсгөн торниулах зэрэг Монголын ард тумний хувьд нааштай өөрчлөлт авч ирсэн юм.

Монгол Улс дундаж орлоготой улс орны түвшинд хүрч байгаа өнөө үед АХБ хүрсэн амжилтандаа тулгуурлан улс орны цаашдын өсөлтийн баттай үндэс суурийг тавихад тус дөхөм үзүүлнэ. Энэ зорилтыг хангахын тулд АХБ санхүүжилтийн шинэ эх үүсвэр олох, хувийн хэвшлийн оролцоог хангах орчинг бий болгох, бодлого, зохицуулалт болон чадавхи нэмэгдүүлэх ажлыг түргэвчлэх үүрэгтэйгээр ажиллахыг эрмэлзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын үндэсний хөгжлийн стратеги нь АХБ-ны 3 үндсэн нэмэлт

Page 40: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Цааш

дын

хөгж

ил: Т

эргү

үлэх

гол

чигл

элүү

дээ т

огто

ох н

ь

31

Монгол Улс хөгжин дэвжих хэрээр АХБ оролцоог хангасан тогтвортой өсөлтийн үндэс суурийг тавихаар ажиллаж байна.

Page 41: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

АХБ хүмүүсийн амьдралд нааштай өөрчлөлт хийхэд Монгол Улсын Засгийн газартай гар нийлүүлэн ажиллана.

АХБ

боло

н М

онго

л Ул

сын

Түнш

лэл:

Мар

гааш

ийн

сайн

сайх

ны тө

лөө

32

зорилтуудыг тодорхойлсон 2020 он хүртэл баримтлах стратегийн сэдвүүд, тэр дундаа Ази, номхон далайг ядуурлаас ангид болгох талаар хийж буй үйл ажиллагааны хүрээнд оролцоог хангасан эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой байдал болон бүс нутгийн интеграцчлал гэсэн сэдвүүдтэй нийцэж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Энэхүү алсын хараа, зорилтод хүрэхийн тулд АХБ-ны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд дэд бүтэц, бүс нутгийн хамтын ажиллагаа болон боловсрол багтаж байгаа нь үндэсний хөгжлийн стратегийн тэргүүлэх чиглэл, бусад стратегитэй нягт уялдаж байна.

Илүү тодорхой дурьдвал АХБ-ны стратеги нь бүс нутгийн интеграцид үндэслэсэн өрсөлдөхүйц, тогтовортой өсөлт ба оролцоог хангасан нийгмийн хөгжил гэсэн 2 тулгуур хэсэгт үндэслэж байгаа. Хувийн хэвшлийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх замаар эхний тулгуур хэсгийг дэмжих юм. 2 дахь тулгуур хэсэг нь боловсролын хүртээмж ба хамаарал, мөн эрүүл мэндийн салбарын бодлогын чанартай өөрчлөлт шинэчлэлд үндэслэж байгаа болно.

Өөрчлөлтийн сэдэвчилсэн хөдөлгүүрүүд нь хувийн хэвшлийн хөгжил ба сайн засаглал байх бөгөөд эдгээр нь уул уурхайн салбараас үйлдвэрлэх үлэмж их эх үүсвэрийг үр ашигтай зарцуулж ашиглахад нь Засгийн газарт дэмжлэг

үзүүлэх юм. АХБ Засгийн газрын санхүүгийн удирдлага, зээл тусламжийн үр ашгийг дээшлүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн үүрэг ролийг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх, санхүүгийн зах зээлийг бэхжүүлэх болон АХБ-ны санхүүжилт бүхий төслүүдийн гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах талаар хүчин чармайлт гаргаж ажиллана.

Эдгээр зүйлийг хэрэгжүүлэхдээ АХБ бүс нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчны тогтвортой байдал, жендерийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг өөрийн үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болгон ажиллах юм.

АХБ-Монгол Улсын түншлэл шинэ өндөрлөгт хүрэхийн хэрээр АХБ-ны нэн тэргүүний зорилт – ядуурлыг бууруулах болон Мянганы Хөгжлийн Зорилтуудад хүрэх -- хэвээр байх юм. АХБ хүмүүсийн амьдралд нааштай өөрчлөлт хийхэд Монгол Улсын Засгийн газартай гар нийлүүлэн ажиллана.

Их найдлага

Улаанбаатар хотоос хэдхэн цагийн зайнд оршдог жижиг хотхоны уламжлалт нэгэн гэрт тухлан сууж байгаа 24 настай цахилгаанчин Түмэннастын Мөнхбат Монгол Улсын хөгжлийн саад бэрхшээлийн нарийн төвөгтэй байдал хялбаршуулан хүлээн авч түүний гэргий болон 1 настай хүүгийн хамт Улаанбаатар хотруу удахгүй нүүн суурьших гэж байна.

“Ажлын байрны талаар илүү олон зар гарч, улс оронд эдийн засгийн үйл ажиллагаа өрнөж байгааг бид харж байна. Олон хүн ажил олох гэж Улаанбаатар хот чиглэн нүүдэг, харин миний хувьд би ажлаа олсон тул тэнд ажил намайг хүлээж байгаа. Амьдрал хэцүү хэвээр байгаа боловч улс оронд нааштай өөрчлөлт гарч байгааг бид харж байна. Бид ирээдүйд найдаж байна. Миний хүү илүү сайхан амьдрана гэж бодож байна” хэмээн ярив.

Монголын хувьд найдлага маш их байна: 24 настай цахилгаанчин Түмэннаст гэр бүлийн хамт уламжлалт баяраа тэмдэглэн сууж байна. ”Бид ирээдүйд найдлага тавьж байна” хэмээн ярив.

Page 42: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Цааш

дын

хөгж

ил: Т

эргү

үлэх

гол

чигл

элүү

дээ т

огто

ох н

ь

33

Хүний хөгжлийн асуудал нь Монголд хэрэгжүүлж буй АХБ-ны санаачлагуудын цөм нь байж ирсэн, цаашид ч байх болно.

Page 43: Маргаашийн сайн сайхны төлөө · 2014-09-29 · Бидний түншлэл ... Одоогийн болон ирээдүйн үеийн чинээлэг аж

Маргаашийн сайн сайхны төлөө

АХБ болон Монгол Улсын түншлэл

АХБ болон Монгол Улсын түншлэл: Маргаашийн сайн сайхны төлөө

Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн 1991 оноос АХБ болон Монгол Улсын түншлэлийн эх тавигдсан билээ. АХБ нь Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн анхны олон улсын санхүүгийн байгууллагуудын нэг юм. Улс орны чухал салбаруудад олон жилийн турш АХБ-аас хийж гүйцэтгэсэн ажлын дүнд Монголын ард түмний амьдралд нөр их өөрчлөлт гарсан болно. 2011 оны байдлаар АХБ нь өргөн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдтэй, төслүүд нь улс орны хэрэгцээ шаардлагад нийцэн улам өсөн тэлж байгаа, Монгол улсын хамгийн том олон улсын түнш юм.

Монгол улс дундаж орлоготой улс орны түвшинд хүрч байгаа өнөө үед АХБ хүрсэн амжилтандаа тулгуурлан улс орны цаашдын өсөлтийн баттай үндэс суурийг тавихад тус дөхөм үзүүлнэ. АХБ нь санхүүжилтийн шинэ эх үүсвэр олох, хувийн хэвшлийн оролцоог хангах орчинг бий болгох, бодлого, зохицуулалт болон чадавхи нэмэгдүүлэх ажлыг түргэвчлэх үүрэгтэй ажиллахыг эрмэлзэж байна. Энэхүү алсын хараа, зорилгод хүрэхийн тулд АХБ-ны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд дэд бүтэц, бүс нутгийн хамтын ажиллагаа болон боловсрол багтаж байгаа нь Үндсэний хөгжлийн стратегийн тэргүүлэх чиглэлтэй нягт уялдаж байна. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ АХБ бүс нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчны тогтвортой байдал, жендерийн тэнцэрт байдлыг хангах асуудлыг өөрийн үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болгон ажиллана.

Азийн Хөгжлийн Банкны тухай

Азийн Хөгжлийн Банкны алсын хараа нь Ази Номхон далайн орнуудыг ядуурлаас ангижруулах явдал бөгөөд үйл ажиллагааны гол зорилго нь хөгжиж буй гишүүн орнуудын ядуурлыг бууруулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгддэг. Бүс нутгийн хувьд амжилт ахицаар баялаг байгаа хэдий ч дэлхийн нийт ядуу иргэдийн гуравны хоёр нь буюу 1.8 тэрбум хүн өдөрт 2 ам доллараас бага өртгөөр, харин 903 сая иргэд өдөрт 1,25 ам.доллараас бага өртгөөр амь зуун энэхүү бүс нутагт амьдарч байна. АХБ нь олныг хамарсан өргөн хүрээтэй эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой өсөлт болон бүс нутгийн хамтын ажиллагааг хангах замаар ядуурлыг бууруулахын төлөө ажилладаг юм.

Манила хотод төвтэй АХБ нь нийт 67 гишүүн орнуудтай бөгөөд үүнд бүс нутгийн 48 гишүүн улс багтсан байдаг. АХБ -ны хөгжиж буй гишүүн орнуудын хувьд бодлого, зээл тусламж, хөрөнгө оруулалтын хувьцаа, баталгаа, буцалтгүй тусламж болон техникийн туслалцаа зэрэгт түшиглэн хөгжиж байна.

Азийн Хөгжлийн Банк6 ADB Avenue, Mandaluyong City1550 Metro Manila, Philippineswww.adb.orgХэвлэлийн дугаар № ARM114094

2011 оны 9 сар

Монголд хэвлэгдэвДахин боловсруулсан цаасан дээр хэвлэв

МАр

гААш

ий

н сА

йн

сАй

Хны

төл

өөАХ

Б Бо

лон

Мон

гол

Улсы

н тү

ншлэ

л