24
Ажилгүйдэл, түүний хэлбэр Хичээлийн зорилго: Ажилгүйдэл, ажилгүйдлийн түвшин, хэлбэр, үр дагавар, бууруулах арга замын талаар мэдлэг бүтээхийн зэрэгцээ хөдөлмөрч бүтээлч, чадварлаг иргэн болгон төлөвшүүлэхэд оршино. Хичээлийн зорилт: Ажилгүйдэл, түүний түвшин, хэлбэр, бууруулах арга зам, үр дагаварын талаар мэдэх, - Ажилгүйдлийн түвшинг тодорхойлох, ажилгүйдлийн хэлбэрүүдийг тайлбарлах, жишээ баримтаар нотлох, ажилгүйдлийг бууруулах арга замыг хэлэлцэх, - Монгол дахь ажилгүйдлийн түвшинд анализ хийх,

ажилгүйдэл, түүний хэлбэр

Embed Size (px)

Citation preview

Page 1: ажилгүйдэл, түүний хэлбэр

Ажилгүйдэл, түүний хэлбэр

Хичээлийн зорилго:

Ажилгүйдэл, ажилгүйдлийн түвшин, хэлбэр, үр дагавар, бууруулах арга замын талаар мэдлэг бүтээхийн зэрэгцээ хөдөлмөрч бүтээлч, чадварлаг иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

Хичээлийн зорилт: -Ажилгүйдэл, түүний түвшин, хэлбэр, бууруулах арга зам, үр дагаварын талаар мэдэх, -- Ажилгүйдлийн түвшинг тодорхойлох, ажилгүйдлийн хэлбэрүүдийг тайлбарлах, жишээ баримтаар нотлох, ажилгүйдлийг бууруулах арга замыг хэлэлцэх, -- Монгол дахь ажилгүйдлийн түвшинд анализ хийх,

Page 2: ажилгүйдэл, түүний хэлбэр

1. Ажилгүйдэл, түүний түвшин

2. Ажилгүйдлийн хэлбэрүүд, бууруулах арга зам

3. Ажилгүйдлийн үр дагавар

Page 3: ажилгүйдэл, түүний хэлбэр

Ажилгүйдэл, түүний түвшин

Ажилгүйдэл гэдэг нь хөдөлмөрийн зах зээл дээр мөчлөгт үзэгдэл бөгөөд ажиллах хүчний эрэлтээс нийлүүлэлт давснаар илэрнэ.

Ажилгүйдлийн түвшин нь ажиллах хүчний хэдэн хувийг ажилгүйчүүд эзэлж байгааг харуулдаг үзүүлэлт юм.

Ажилгүйдлийн түвшинг олохдоо нийт ажилгүйчүүдийг ажиллах хүчний тоонд харьцуулж илэрхийлнэ.

Ажилгүйдлийн нийт ажилгүйчүүдийн тоо 100

түвшин = ажиллах хүчин

Page 4: ажилгүйдэл, түүний хэлбэр

Ажилгүйчүүд гэдэг бол хөдөлмөрийн чадвартай, ажил хөдөлмөр идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн хүн амыг хэлнэ.

Хөдөлмөрийн албанд бүртгэгдсэн ажилгүйчүүдийн тоо нь жинхэнэ ажилгүй байгаа бүх хүний тоог бодит байдлаар илэрхийлж чаддаггүй. Энэ нь ямар нэг хэмжээгээр хөдөлмөрийн албанд бүртгүүлээгүй ажилгүйчүүд байдгийг харуулж байна.

Ажиллах хүч: Олон улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлалын дагуу ажиллах хүч нь ажиллагчид болон хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тооны нийлбэр байдаг.

Page 5: ажилгүйдэл, түүний хэлбэр

Хүснэгт 1Үзүүлэлт 2001

он2002 он

2003 он 2004 он 2005 он

Нийт хүн ам 2442.5 2475.4 2504.0 2533.1 2562.4

Хөдөлмөрийн насны хүн ам

1402.8 1439.2 1488.9 1531.1 1577.0

Ажиллах хүч 872.6 901.7 959.8 968.1 1001.2

Ажилгүйчүүд

40.3 30.9 33.6 35.6 32.9

Ажилгүйдлийн хувь

4.6% 3,4% 3,5% 3,6% 3,3%

Үзүүлэлт 2006 он

2007 он

2008 он 2009 он 2010 он

Нийт хүн ам 2594.8 2635.2 2683.5

Хөдөлмөрийн насны хүн ам

1619.6 1642.2 1688.7 1704.4

Ажиллах хүч 1042.8

1054.0 1071.5 1044.4 1089.6

Ажилгүйчүүд

32.9 29.9 29.8 31.8 40.6

Ажилгүйдлийн хувь

3.1% 2.8% 2,78% 3,6% 3,7%

Page 6: ажилгүйдэл, түүний хэлбэр

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам,мэдээлэл,хяналт шинжилгээ үнэлгээний газар, Монгол улсын үндэсний статистикийн хороо 2010 оны эхний 11 сарын байдлаар

Бодолт:

Ажилгүйдлийн хувь = 40300/ 872600

100 = 4.6

Page 7: ажилгүйдэл, түүний хэлбэр

Монгол улсын ажилгүйдлийн түвшин хувиар

Page 8: ажилгүйдэл, түүний хэлбэр

Ажилгүйдлийн хэлбэрүүд

Ажилгүйдлийг шинж чанар, үүсэн гарч буй шалтгаанаар нь:

1. Завсрын буюу зөрөөний ажилгүйдэл2. Бүтцийн буюу байнгын ажилгүйдэл3. Мөчлөгийн буюу циклийн ажилгүйдэл гэсэн 3

хэлбэрт ангилан авч үздэг.

Page 9: ажилгүйдэл, түүний хэлбэр

Завсрын буюу зөрөөний ажилгүйдэл Хүмүүс нэг ажлаас нөгөө ажилд шилжих хооронд хүлээх хэлбэрээр илэрч байгаа ажилгүйдэл

Тухайлбал:Нэг аймаг, бүс нутгаас шилжихтэй холбогдон түр

ажил хүлээсэн хүмүүсУлирлын чанартай ажлаас болж ажил хүлээсэн

хүмүүсСургууль төгсөөд анх удаагаа ажил хайж байгаа

оюутан залуус Завсрын ажилгүйдлийн үндсэн шинж нь түр зуурын байдаг.

Page 10: ажилгүйдэл, түүний хэлбэр
Page 11: ажилгүйдэл, түүний хэлбэр

Бүтцийн буюу байнгын ажилгүйдэл

Эдийн засаг хөгжихийн хирээр түүний бүтэц өөрчлөгдөж улмаар зарим ажил мэргэжил хоцрогдож шинэ ажил мэргэжлийн шаардлага өссөнтэй холбоотой ажилгүйдэл Бүтцийн ажилгүйдэл нь харьцангуй удаан хугацаанд үргэлжилдэг.

Жишээлбэл 1990-ээд оны дунд үеэс компьютер үйлдвэрлэлд нэвтэрснээр ажил хайж буй хүмүүс компьютертэй ажиллаж сураагүй тохиолдолд ажил олоход бэрхшээлтэй болсон.

Page 12: ажилгүйдэл, түүний хэлбэр

Мөчлөгийн буюу циклийн ажилгүйдэлЭдийн засгийн хөгжлийн циклтэй холбоотой. Эдийн

засгийн хямрал, үйлдвэрлэлийн уналтын улмаас үүссэн ажилгүйдлийг мөчлөгийн ажилгүйдэл гэнэ. Монгол улсад үйлдвэрлэл их унаж байсан хэт инфляцитай үед буюу 1990-1994 онуудад ажилгүйдэл 6,5%-иас давж байсан.

Page 13: ажилгүйдэл, түүний хэлбэр

Ажилгүйдлийг бууруулах арга зам

Ажилгүйдлийг бууруулах 3 арга байдаг.

1. Эдийн засгийн аргаар бууруулах – Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, цалин хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн багтаамж ихтэй жижиг, дунд үйлдвэрүүдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх

Page 14: ажилгүйдэл, түүний хэлбэр

2. Захиргааны аргаар ажилгүйдлийг бууруулах – Хөдөлмөрийн биржийн албыг бэхжүүлэх, мэдээллийн сүлжээ бий болгох, мэргэжил олгох давтан сургах, зориудын сургалтыг зохион байгуулах

Page 15: ажилгүйдэл, түүний хэлбэр

Ажилгүйдлийг бууруулах арга замАжилгүйдлийг бууруулах 3 арга байдаг. 1. Эдийн засгийн аргаар бууруулах – Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, цалин хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн багтаамж ихтэй жижиг, дунд үйлдвэрүүдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх

2. Захиргааны аргаар ажилгүйдлийг бууруулах – Хөдөлмөрийн биржийн албыг бэхжүүлэх, мэдээллийн сүлжээ бий болгох, мэргэжил олгох давтан сургах, зориудын сургалтыг зохион байгуулах

3. Гадаад хүчин зүйлсийг ашиглах арга – Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэлээр хамтарсан хөрөнгө оруулалт хийх, ажиллах хүчийг экспортлох

Page 16: ажилгүйдэл, түүний хэлбэр

Ажилгүйдлийн үр дагаварХүн амын амьжиргааны түвшин буурч, ядуурал

нэмэгдэнэ.Хувь хүн сэтгэл санаагаар унах гутрах явдал гарна.Өөрийгөө болон бусдыг хүндэтгэн үзэхээ болино.Ёс суртахууны уналт болж, гэр бүл салах, гэмт хэрэг

үйлдэх явдал гарна.Нийгэм улс төрийн эмх замбараагүй байдал үүсдэг.

Page 17: ажилгүйдэл, түүний хэлбэр

I БАГ

1. Эдийн засгийн хямралаас болж Японы “Sony” компани 2009 оны 11-р сард 5000 ажилтнаа халсан. Халагдсан дээрх 5000 ажилчид ажилгүйдлийн аль хэлбэрт хамаарагдах вэ?

А. Завсрын ажилгүйдэл / Зөрөөний /

В. Бүтцийн ажилгүйдэл / Байнгын /

С. Мөчлөгийн ажилгүйдэл / Циклийн /

2. Аль нь ажилгүйдлийг бууруулах захиргааны арга вэ? А. Хөдөлмөрийн биржийн албыг бэхжүүлэх

Б. Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх

С. Ажиллах хүчийг экспортлох

Асуулт даалгавар

Page 18: ажилгүйдэл, түүний хэлбэр

Асуулт даалгавар II БАГ

1. Архангай аймгийн “Тариат” суманд эмчээр ажиллаж байсан Бат 2010 оны 9-р сард гэр бүлийн хамт Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсан. Тэрээр удахгүй ажил олно гэж итгэж байгаа. Бат ажилгүйдлийн аль хэлбэрт хамаарагдах вэ?

А. Завсрын ажилгүйдэл В. Бүтцийн ажилгүйдэл

С. Мөчлөгийн ажилгүй

2. Хэрэв хүн өвчтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй бол аль хэсэгт хамаарах вэ?

А. Ажилгүй хүмүүст оруулна.

В. Ажиллах хүчний бүрэлдэхүүнд оруулна.

С. Эдийн засгийн идэвхигүй хүн амд оруулна.

Page 19: ажилгүйдэл, түүний хэлбэр

Асуулт даалгавар III БАГ

1. Дорж сургуулиас завсардсан. Тэр техникийн мэдлэгээр нэн дутмаг бөгөөд оршин суудаг газарт олдох боломжтой бүхий л ажил нь тодорхой хэмжээний мэдлэг, ур чадварыг шаардана. Дорж ажилгүйдлийн ямар ангилалд хамаарах вэ?

А. Завсрын ажилгүйдэл

В. Бүтцийн ажилгүйдэл

С. Мөчлөгийн ажилгүйдэл

2. Дасгал бодлого

Хүснэгтэнд 1 дэх ба 5 дахь жилийн Ажиллах хүч ба ажил эрхэлж буй хүмүүсийн тоо өгөгджээ.

Page 20: ажилгүйдэл, түүний хэлбэр

Асуулт даалгавар

2. Дасгал бодлогол

Хүснэгтэнд 1 дэх ба 5 дахь жилийн Ажиллах хүч ба ажил эрхэлж буй хүмүүсийн тоо өгөгджээ.

Хийх зүйл: 1 дэх ба 5 дахь жилийн ажилгүй хүний тоо, ажилгүйдлийн түвшинг тооцож олоорой.

Анхны жил Тав дахь жил

Ажиллах хүч 84 889 95 453

Ажил эрхлэгчид

87 524

Ажилгүйчүүд

Ажилгүйдлийн түвшин

Анхны жил Тав дахь жил

Ажиллах хүч 84 889 95 453

Ажил эрхлэгчид

87 524

Ажилгүйчүүд

Ажилгүйдлийн түвшин

Page 21: ажилгүйдэл, түүний хэлбэр

Асуулт даалгавар

2. Дасгал бодлогол

Хүснэгтэнд 1 дэх ба 5 дахь жилийн Ажиллах хүч ба ажил эрхэлж буй хүмүүсийн тоо өгөгджээ.

Хийх зүйл: 1 дэх ба 5 дахь жилийн ажилгүй хүний тоо, ажилгүйдлийн түвшинг тооцож олоорой.

Анхны жил Тав дахь жил

Ажиллах хүч 84 889 95 453

Ажил эрхлэгчид

87 524

Ажилгүйчүүд

Ажилгүйдлийн түвшин

Анхны жил Тав дахь жил

Ажиллах хүч 84 889 95 453

Ажил эрхлэгчид

87 524

Ажилгүйчүүд

Ажилгүйдлийн түвшин

Page 22: ажилгүйдэл, түүний хэлбэр

Асуулт даалгавар

2. Дасгал бодлогол

Хүснэгтэнд 1 дэх ба 5 дахь жилийн Ажиллах хүч ба ажил эрхэлж буй хүмүүсийн тоо өгөгджээ.

Хийх зүйл: 1 дэх ба 5 дахь жилийн ажилгүй хүний тоо, ажилгүйдлийн түвшинг тооцож олоорой.

Анхны жил Тав дахь жил

Ажиллах хүч 84 889 95 453

Ажил эрхлэгчид

87 524

Ажилгүйчүүд

Ажилгүйдлийн түвшин

Анхны жил Тав дахь жил

Ажиллах хүч 84 889 95 453

Ажил эрхлэгчид

87 524

Ажилгүйчүүд

Ажилгүйдлийн түвшин

Page 23: ажилгүйдэл, түүний хэлбэр

Бодолт Ажилгүйчүүдийн тоо Ажиллах хүчний тоо * 10084 889-80 796=4094 /ажилгүйчүүд/4094 / 84 889*100=4.8%95 453-87 524=79297929/95 453*100=8.3%

Ажилгүйдлийн түвшин

Page 24: ажилгүйдэл, түүний хэлбэр

Анхны ажил Тавь дахь жил

Ажиллах хүч 84 889 95 453

Ажил эрхлэгчид

80 796 87 524

Ажилгүйчүүд 4093 7929

Ажилгүйдлийн түвшин

4.8% 8.3%