33
Г.Баярмаа

нийгмийн тогтсон хандлага

Embed Size (px)

Citation preview

Г.Баярмаа

Тажфел Форгас “соѐл заншлаараа

холбоотой бүлэг хүмүүстэй

холбогдож байвал гол утгаа хадгалдаг” гэжээ

сэтгүүлч мэргэжил эзэмших гэж буй хүүхдүүд зөвхөн хүнээс ярилцлага авдаг төдийгөөр,

эмчийг гоѐ цэвэрхэн хувцасладаг сайхан эмэгтэй гэж боддог бол,

менежерийг дандаа завгүй байдаг, яаруу хүнээр төсөөлдөг.

Энэ бол бидэнд суучихсан байдаг тогтсон хандлага юм.

Англи хүмүус маш их бороо, Аргөнтин хоѐроор л латин

Америкийг төсөөлдөг бол Хятадын их цагаан хэрэм

Берлиний хананы хоорондохийг л орос гэж ойлгодог

байна. Харин хар Африкийг бол зөвхөн өлсгөлөнгөөр л

дүрслэн ойлгодог аж. Ямар сайндаа л шуудайтай

гурилын хажууд зогсож буй жаал хүүгийн зургийг

Данийн нэгэн сонин өөрийн хуудаснаа нийтэлж энэ

зурагтаа тайлбар бичихийг уншигчдаасаа хүсчээ.

Санал асуулганд оролцогсдын дийлэнх нь дээрх зурагт

бидний тусламжийг дөнгөж аваад байгаа

африк жаал гэсэн утгатай тайлбар бичсэн байна.

Үнэн хэрэгтээ Данийн засгийн газар улсын төсвийнхөө

тун өчүүхэн хэсгийг Африкийн улсуудад тусламж болгон өгдөг ажээ.

Ханс Хенрих Холм монголын тухай материалуудыг судалж үзээд Монголын тухай гадаадынханы хэвшмэл дүрслэл,

төсөөллййг гаргасан байна. Монгол гэхээр гадаадынханы ялангуяа европчуудад дөрвөн зүйл л

толгойд нь буудаг байна. Юуны түрүүнд гадаадынхан Монгол улс бол

хэтэрхий алс холын орон учраас юунд ч хамааралгүй, юунаас ч

хамаардаггүй орон гэж ойлгодог гэнэ. Тийм ч учраас Монголыг бол авч

хэлэлцээд байх орон биш гэж үздэг байна. Дараагийн зүйл нь их эзэн

Чингис хааны маань нэр юм. Мэдээж их хааны маань нэр цус, нулимс,

зэр зэвсэгтэй холбогдсон ой тойнд нь буудаг биз дээ. Гуравдахь зүйл нь

Монголын маань унаган байгаль юм байна. Харамсалтай нь

гадаадынханд онгон дагшин, сайхан байгалийн зэрэгцээ аюултай байгаль

гэсэн ойлголт байдаг аж. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл гадаадынхан

Монголд хүмүүс нь байгалиа биш харин байгаль нь хүмүүсээ захирдаг

гэж ойлгодог байна. Гадаадынхан монголчуудыг байгалийн бүрэн

эрхшээлд байдаг гэж л ойлгодог бололтой. Монголын тухай

гадаадынханы хэвшмэл төсөөллийн сүүлчийнх нь Монгол бол ямар ч

хөгжилгүй, хоцрогдсон орон, ард түмэн нь харанхуй, бүдүүлэг гэсэн ойлголт аж.

Юуны түрүүнд гадаадынхан Монгол улс бол

хэтэрхий алс холын орон учраас юунд ч хамааралгүй, юунаас ч хамаардаггүй орон

Чингис хааны маань нэр

онгон дагшин, сайхан байгалийн зэрэгцээ аюултай байгаль

Монгол бол ямар ч хөгжилгүй, хоцрогдсон орон, ард түмэн нь харанхуй, бүдүүлэг

Тэдгээрээс зарим нь аль нэгхүйсэнд хамааралгүй “универсал”

байхад зарим нь эрэгтэй эсвэлэмэгтэй хүний сэтгэлзүйн

онцлогийг агуулсан уламжлалтшинжтэй байх жишээтэй.

Хүн бүхэн олон янзынсэтгэлзүйн хувийн онцлог, өвөрмөц чанартай байдаг.

Жишээлбэл: эрэгтэй хүнд ихэвчлэн байдаг гэж

тооцогддог түрэмгийлэл болон давамгайллынхэмжээ андроген буюу эр бэлгийн даавраас

хамааралтай байдаг билээ.

Иймээс ч эрэгтэйлэг мөн эмэгтэйлэг

чанаруудын талаар нийгмийнтогтсон хандлага оршиж байдаг ньойлгомжтой юм. Гэсэн хэдий ч эдгээр шинж чанарууд ньбиологийн болон нийгмийн альалиных нь нөлөөллөөр бий болдог.

Бусад өвөрмөц чанарын хувьд нийгэмшил, хүмүүжил болон хөгжлийн үр дүнд бүрэлдэн

бий болдог.

Уламжлалт ѐсоор эрэгтэйлэг чанарт тусгаар, өөртөө

итгэлтэй, давамгай, түрэмгий, аз туршилт, бие даасанбайдал болон бусад онцлог шинжүүд ордог. Christiansen

К. болон Knussmann R. нарын 1987 оны судалгааны үрдүн эрчүүдийн түрэмгийлэл мөн сексийн түрэмгийлэл

цусан дахь андрогены хэмжээтэй холбоотой гэдгийгбатлажээ. 191 хүн оролцсон өөр нэг судалгаагаар (Lau

Sing, 1989) эрэгтэйлэг хүмүүсийн хувьд өөрийн хүндлэл, тэр дундаа эрдэм мэдлэгийн хүрээнд амжилт гаргах

болон гадаад үзэмж буюу бие махбодийн “Би”-ийн хувьдөөртөө итгэлтэй байдал ихээр ажиглагддаг нь

тогтоогдсон байна.

. Эмэгтэйлэг чанарт уламжлалтхандлагаар хүлцэнгүй, уян зөөлөн,

мэдрэмтгий, ичимхий, бусдыг энэрэнхайрлах, ойлгох гэх мэт хувийн онцлогууд

багтдаг. Эмэгтэйлэг чанарын талаархнийгмийн тогтсон хандлагад бие хүний

ажил мэргэжлийн амжилттай карьерхамаардаггүй боловч сэтгэл хөдлөлийн

олон шинжүүдийг тусгасан ажээ.

Бий болсон төсөөллийн үүднээс авч үзвэл хүн зөвхөн аль нэгхүйсийн зан чанаруудыг өөртөө агуулах албагүй. Бие хүндэрэгтэйлэг мөн эмэгтэйдэг чанарууд тэгш хэмжээтэй байж

болно. Энэ тохиолдолд андрогин хүний хувьд эдгээрчанарууд нь харилцан зохицож, бие биенийгээ нөхдөг.

Эрэгтэйлэг эмэгтэйлэг шинж чанарын зохицол нь тухайнхүнд аливаа зүйлд амархан дасан боломж олгодог хэмээнтооцогддог байна. Ингэхдээ нийгмийн харилцаанд уян

зөөлөн, тогтвортой, гэнэтийн түрэмгийн зан гаргахгүй байх ньөөртөө итгэлгүй байдалтай огт холбоогүй харин эсэргээрээ

өөрийн хүндлэлээ хадгалж үлдэхтэй холбоотой байдаг. Өмнөнь дурдсан судалгааны (Lau Sing, 1989) үр дүнд андрогин хэвшинжийн хүмүүс эрэгтэйлэг хүмүүстэй харицуулахад тэднээсамжилтын хэрэгцээгээрээ дутахааргүй бас багагүй хэмжээнд

өөрийгөө хүндэлдэг болох нь харагджээ.

Эмэгтэйчүүдийн талаархи нийгмийн тогтсон сэтгэлгээ гэж юуг

нэрлэж байна вэ? Үүнд хамгийн тод жишээ нь: “оргүй дор

охинтой нь дээр” гэсэн үг. Уг нь энэ хорвоод хүн бүхэн адил тэгш

эрхтэйгээр мэндэлдэг гэж бодож байсан юмсан. Гэтэл бидний

уламжлалт сэтгэлгээнд болон нийгэмд хүлээн зөвшөөрсөн

хандлага нь эмэгтэй эрэгтэй хүмүүсийг хүйсээр нь дугаарлаж байх

юм. тэр бүү хэл Эцэг эхчүүд үр хүүхдээ хүйсээр нь дугаарлаж

хандах нь хэвийн үзэгдэл, тэгээд өнөөх уламжлалт ханлагаа үр

хүүхэддээ хүмүүжилийн замааар төлөвшүүлэх нь энэ хандлага

хорин нэгдүгээр зууны монгол залуучуудад хүртэл тогтсон

сэтгэлгээ гэгч юмыг бий болгоод байна.

Та эрэгтэй хүн болж төрлөө гээд

заавал хүчтэй зоригтой мөн үг дуу

цөөтөй, гээд л нөгөө жинхэнэ монгол

эр хүний гүндүүгүй зан араншинтай

байх ѐстой гэж үү?

Нэг жишээ татая л даа. Бага насны эрэгтэй хүүхдүүд

хороондоо зодолдоод нэг нь хүчирхийлэлд дургүй

болохоор татгалзах үед бусад нь түүнийг аймхай

хулчгар эр хүн биш, охин гэж хэлдэг.

өнөөдөр хүчирхэг эмэгтэйчүүд зөндөө л байна. Харин нийгэм ингэж хандаж

байгаагаараа хүний өөрөө өрөөрөө байх тэр зан чанарыг хааж байна. Энэ нь эрэгтэй

хүмүүсийг хатуу чанд хүмүүжүүлж байгаа бус эцсийн дүндээ сэтгэлзүйн дарамтанд оруулдаг гэж сэтгэлзүйчид үзэж байна.

Харин ч хүчирхийлэлд дургүй байгаа нь сайн хэрэг

биш гэж үү. Тэгэхээр бидний хүний зан чанарыг

хүйсээр нь ялгах хандлага нь хамгийн буруу сэтгэлгээ

юм. Хүнээс гарч байгаа зан чанаруудыг хүйсээр нь

ялгасан нэг ч сэтгэлзүйч өнөөдөр дэлхий дахинд

байхгүй байна. Харин хүний ухамсар төлөвших үедээ

гэр бүл, найз нөхөд, нийгмийн хүрээлэлээсээ

хүүхдүүд тэдгээр зан чанарыг өвлөн авдаг.

Харин ч энэ нь эсрэгээрээ эрэгтэй хүүхэд нь хамгийн

залхуу, ажилгүй, болох шалтгаан .Яагаад Эмэгтэй

хүүхэд зөвхөн гэрийн ажилд санаа тавьх ѐстой гэж?

Ийм ташаа хандлагтай өссөнөөрөө тэдний нийгмийн

оролцоо идэвхи буурч, зөвхөн гэрийн сайн эзэгтэйн

дүрд тоглох үүрэгтэй мэт болж хүмүүждэг. Тэгэхээр та

хүүхдүүддээ хүйсээр нь ялгаж харилцаж хандахгүйгээр

аль алинд нь адилхан хүмүүжил бий болгож

төлөвшүүлэх хэрэгтэй байнаа .

Гэр бүлдээ хүйсийн

ялгаварлалд өртөж өссөн хүүхэд

нийгэмд мөн л ийм хандлагыг

улам л лавшруулна.

эрэгтэй хүн уйлмаар байвал яагаад уйлж болохгүй

гэж, мөн эхнэрээсээ бага мөнгө олдог бол

яагаад арчаагүй залуу болж хувирдаг гэж. Зүгээр л

хэн нэгнээс өөр сэтгэлгээ ухамсартай, боломж

бололцоотой байгаа нь тэр хүний байгалиас заяасан

биологи хүйсийг үгүйсгэж болохгүй баймаар.

Харин эмэгтэйчүүдийн хувьд гэвэл хэт

эрэгтэйчүүдийг тахин шүтсэн, тэднийг зөвхөн

нийгэмд давамгайлагч хэмээн гүнээ итгэсэн хэсэг

нь нөгөө хэсэгтэйгээ зөрчилдөж байдаг.

Харамсалтай нь энэхүү тогтсон хандлага, хуучирсан

сэтгэлгээний асуудал нь эргээд эмэгтэйчүүд хов ярьж

бие биенээ муулж, гэр орноо цэвэрлэж, хүүхдээ

асрахаас өөр хийх ажилгүй хүмүүс хэмээн нийгэмд

харуулдаг. Харин та эрэгтэйчүүд илүү хов ярьдаг гэвэл

итгэх үү? Гэхдээ тэдний хов хэн нэгнийг нэр хүнд,

байр сууринаас нь татан унагах том хэмжээнд шүү

Хамгийн хүчтэй зэвсэг, эрх чөлөөний дуу

хоолой, дөрөвдэх засаглал хэмээгддэг энэхүү

салбар маань жэндэрийн ялгаварлал, түүнд

суурилсан хүчирхийлэл, нийгмийн тэгш бус

харилцааг маш ихээр сурталчилж байгааг яагаад

хэн ч хэлж чадахгүй байна вэ?

“Харин яагаад эрэгтэй хүн хоол хийж болохгүй гэж? Эмэгтэйчүүдийн

гал тогоо бол гэрийн эзэгтэйн ажлын талбар гэдэг сэтгэлгээг улам

дэврүүлэх гэж үү? Энэ нь олон олон хоол хийх дуртай

эрэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг биш гэж үү. Мөн

эмэгтэйчүүдэд зориулсан гэх нэвтрүүлгүүдэд брэндийн хувцас, цүнх,

нүүрний будаг, гоо сайхнаас өөр хүнд хэрэгтэй зүйл нэг ч алга..

Нийгмийн өмнө хүлээсэн үүргээсээ хазайн

жэндэрийн тэгш боломж буюу эрэгтэй эмэгтэй

хүмүүст тэгш шударга болон зөв хандах чанарыг

үгүйсгэн, аливаа нөөц хүртэх, захиран зарцуулах,

нийгмийн үр ашгийг хүртэх, тэгш шударга хандах,

эрэгтэй ба эмэгтэйчүүдэд үүрэг хариуцлагыг адилхан

ногдуулах хандлагыг зөрчиж байгаа хэрэг юм.

Эцэст нь хэлэхэд, бид хэн нэгний эрхийг зөрчихгүйгээр өөрийн эрхийг эдлэж, үр

хүүхдээ ирээдүйд жэндэрийн мэдрэмжтэй, өөртөө итгэлтэй, үзэл бодолтой Монгол

улсын иргэн болгон хүмүүжүүлэх үүргийг нийгмийн өмнө хүлээснийхээ дагуу өөрийн

уламжлалт тогтсон хандлага, жэндэрийн хэвшмэл үзэл зэргээсээ татгалзан хүн бүрт

тэгш заяасан боломжийг үр хүүхдэдээ ч бас өвлүүлэн үлдээх ѐстой билээ. Та бид ядаж

ирээдүйгээ гэрэл гэгээтэй байлгахын тулд үр хүүхдээ жендэрийн мэдрэмжтэй хүн болгон

хүмүүжүүлэх нь чухал юм.…