3
Бага насны хүүхдийг судлах аргазүй судалгаа Нэг. Хүүхдийг судлахад анхаарах зүйлүүд 2005-2006 онд МУБИС дээр мэргэжил дээшлүүлсэн 1000 гаруй багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд тэдний 72хувь нь хүүхдийг судлах ба оношлох арга зүй ихээхэн хэрэгцээтэй байдаг гэжээ. судалгааны эцсийн үр дүн нь түүний бэлтгэл болон судалгаа явуулах нөхцөл, ур чадвар зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Эдгээр нь судлаач багшийн анхаарлын төвд зайлшгүй байх асуудлууд юм. Судалгааны бэлтгэл Судлаач багш судалгааг авахаас өмнө хүүхэдтэй хэдийд, хаана хэрхэн уулзаж судлах вэ? гэдгээ сайтар төлөвлөнө.Ийнхүү төлөвлөхдөө шаардагдах зүйлийн жагсаалтыг гаргаж бэлтгэлээ урьдчлан хангах нь чухал.Жишээ нь хүүхдээр зураг зуруулж авахын тулд А-4 цаас балын харандааг хүүхдийн тоогоор бэлтгэнэ. Сайн бэлтгэл нь сайн судалгааны эхлэл гаж үздэг учраас ихэд чухалчилдаг зүйлийн нэг билээ. Судлуулагчтай холбоо тогтоох Судлуулагчтай холбоо тогтоох гэдэг нь судалгаа явуулж байгаа багш ба хүүхэд хоѐрын хооронд харилцан итгэлцэх уур амьсгал бүрдүүлэн судалгаанд чин сэтгэлээсээ оролцох хүслийг судлуулагчид төрүүлэх явдал юм. Ялангуяа бага насны хүүхэд танихгүй хүмүүсээс эмээж бишүүрхэх хандлагатай байдаг.Дунд ба ахлах ангийн хүүхэд тохуурхах байдал ч гаргаж магадгүй. Иймд судлаач ба судлуулагч хоѐрын хооронд итгэлцэл бий болгох нь судалгааны бэлтгэлийн нэг чухал хэсэг юм.Үүнийг судалгааны өмнөх дасгал буюу бие “халаалт” гэж ч нэрлэдэг Мөн судлаач ба судлуулагчдын хоорондын бишүүрхлийгмөс хагалах, арилгах, танилцах, төрөл бүрийн тоглоомыг зарим судалгааны өмнө хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ судлаач ба судлуулагчдыг хооронд нь ойртуулах итгэлцүүлэх уур амьсгал бүрдүүлэх аргуудыг хэрэглэхдээ судалгааны арга зүйн мөн чанар, онцлог , судалгааны нөхцөл зэрэг олон зүйлийг харгалзан үздэг. “Хүүхдүүд ээ тоо тоолж тоглоѐ” “Бүлэг болон хуваагдаарай” “Зураг зурж тоглоѐ” гэх зэрэг тэднийг шууд татан оролцуулах энгийн аргууд ч байдаг. Судлаачийн байр байдал: Судлаач бүх судлуулагчтай тайван, ажил хэрэгч байдлаар жигдхэн харилцах хэрэгтэй. Судлаач хүүхдээс судалгаа авахдаа ямархуу байр байдалтай чухал байх вэ? Энэ бол зугаатай мөртлөө чухал асуудал Нэгэнтэй нь баяр баясгалантай, нөгөөтэй нь ууртай захирангүй харилцаж болохгүй.Ийнхүү ялимгүй зүйлээс судалгааны

сургуулийн бага насны хүүхдийг судлах аргазүй судалгаа

Embed Size (px)

Citation preview

Page 1: сургуулийн  бага насны хүүхдийг судлах аргазүй судалгаа

Бага насны хүүхдийг судлах аргазүй судалгаа

Нэг. Хүүхдийг судлахад анхаарах зүйлүүд

2005-2006 онд МУБИС дээр мэргэжил дээшлүүлсэн 1000 гаруй багш сурган

хүмүүжүүлэгчдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд тэдний 72хувь нь

хүүхдийг судлах ба оношлох арга зүй ихээхэн хэрэгцээтэй байдаг гэжээ.

судалгааны эцсийн үр дүн нь түүний бэлтгэл болон судалгаа явуулах нөхцөл, ур

чадвар зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Эдгээр нь судлаач багшийн

анхаарлын төвд зайлшгүй байх асуудлууд юм.

Судалгааны бэлтгэл

Судлаач багш судалгааг авахаас өмнө хүүхэдтэй хэдийд, хаана хэрхэн уулзаж

судлах вэ? гэдгээ сайтар төлөвлөнө.Ийнхүү төлөвлөхдөө шаардагдах зүйлийн

жагсаалтыг гаргаж бэлтгэлээ урьдчлан хангах нь чухал.Жишээ нь хүүхдээр зураг

зуруулж авахын тулд А-4 цаас балын харандааг хүүхдийн тоогоор бэлтгэнэ. Сайн

бэлтгэл нь сайн судалгааны эхлэл гаж үздэг учраас ихэд чухалчилдаг зүйлийн нэг

билээ.

Судлуулагчтай холбоо тогтоох

Судлуулагчтай холбоо тогтоох гэдэг нь судалгаа явуулж байгаа багш ба хүүхэд хоѐрын

хооронд харилцан итгэлцэх уур амьсгал бүрдүүлэн судалгаанд чин сэтгэлээсээ оролцох

хүслийг судлуулагчид төрүүлэх явдал юм.

Ялангуяа бага насны хүүхэд танихгүй хүмүүсээс эмээж бишүүрхэх хандлагатай

байдаг.Дунд ба ахлах ангийн хүүхэд тохуурхах байдал ч гаргаж магадгүй. Иймд судлаач

ба судлуулагч хоѐрын хооронд итгэлцэл бий болгох нь судалгааны бэлтгэлийн нэг чухал

хэсэг юм.Үүнийг судалгааны өмнөх дасгал буюу бие “халаалт” гэж ч нэрлэдэг

Мөн судлаач ба судлуулагчдын хоорондын бишүүрхлийгмөс хагалах, арилгах, танилцах,

төрөл бүрийн тоглоомыг зарим судалгааны өмнө хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ судлаач ба

судлуулагчдыг хооронд нь ойртуулах итгэлцүүлэх уур амьсгал бүрдүүлэх аргуудыг

хэрэглэхдээ судалгааны арга зүйн мөн чанар, онцлог , судалгааны нөхцөл зэрэг олон

зүйлийг харгалзан үздэг. “Хүүхдүүд ээ тоо тоолж тоглоѐ” “Бүлэг болон хуваагдаарай”

“Зураг зурж тоглоѐ” гэх зэрэг тэднийг шууд татан оролцуулах энгийн аргууд ч байдаг.

Судлаачийн байр байдал: Судлаач бүх судлуулагчтай тайван, ажил хэрэгч байдлаар

жигдхэн харилцах хэрэгтэй. Судлаач хүүхдээс судалгаа авахдаа ямархуу байр байдалтай

чухал байх вэ? Энэ бол зугаатай мөртлөө чухал асуудал Нэгэнтэй нь баяр баясгалантай,

нөгөөтэй нь ууртай захирангүй харилцаж болохгүй.Ийнхүү ялимгүй зүйлээс судалгааны

Page 2: сургуулийн  бага насны хүүхдийг судлах аргазүй судалгаа

дүн гажуудахад хүрч болзошгүй гэдгийг судлаач бүр зайлшгүй анхаарах шаардлагатай

байдаг.

Судалгааны ёс зүй: Судлуулагчид хохирол учруулахгүй байх түүний нууцыг хадгалах,

судалгаанд сайн дураараа оролцох боломжийг олгох судалгааны үр дүнг үнэн зөв гаргах,

хувийн зорилгод ашиглахгүй байх зэрэг нь судалгааны ѐс зүйн асуудлууд юм.Хүүхдийн ой

тогтоолт ба оюун ухааны хөгжлийн талаар төдий л тохиромжтой бус аргаар судалгаа авч

“Оюун ухааны хөгжил сайтай эсвэл муутай хүүхдүүд” гэх зэргээр ангилан мэдээлэх нь бий

Гэтэл та тэдгээр хүүхдийн өмнөөс тийнхүү мэдээлэл хийх эрхтэй юу, гэдгээ бодож үзэх нь

чухал юм,Нөгөө талаас хэрвээ таны хэрэглэсэн арга зүй төдий л найдвартай бус байсан ч

юм уу эсвэл судалгааны нөхцөл бүрдээгүйгээс болж үр дүн нь буруу гарсан бол яах вэ?

Энэ тохиолдолд та эргээд тэдгээр хүүхдийн нэр хүндийг хэрхэн сэргээх вэ? Судалгааны

ѐс зүйн наад захын хэм хэмжээг мөрдсөнөөр иймэрхүү алдаа дутагдал гарахаас урьдчлан

сэргийлэх ач холбогдолтой юм.

Хохирол учруулахгүй байх: Судалгааны дүнг буруу ташаа гаргах ,мэдээлэх зэрэг нь

хүүхдийн нэр төр , цаашдын хөгжилд хохирол учруулдаг учраас энэ асуудлыг хянаж

шалгаж байдаг тусгай мэргэжлийн байгууллага ихэнх улс оронд байдаг,

Сайн дураараа оролцох: Ямар судалгаанд яагаад оролцох болсноо судлуулагч бүр

мэдэх хэрэгтэй, Судалгаанд албадан оруулж болохгүй. Бага насны хүүхдээс судалгаа

авахдаа эцэг эхээс нь судалгааны аль нэг үе шатаас татгалзах эрхтэй юм.

Судалгааны нууц: Судалгааг эрхэлж байгаа хүмүүсээс өөр хүмүүст судалгааны дүн

мэдээллийг өгч болохгүй. Энэ нь судлуулагчийн эрх, нэр төртэй холбоотой, Судалгааны

дүнг нийтэд мэдээлэхдээ зохих боловсруулалт хийсний дараа гаргах ба хувь хүний нэрийг

тэр хэвээр нь бичдэггүй. “Оюун ухааны хөгжил сул” “Өөрийгөө хянах чадваргүй”

“Түрэмгий” “Хэл ярианы хөгжил муутай” гэх зэрэг нэр хаягыг хамаагүй зүүж болохгүй.

Иймэрхүү тохиолдолд үндэслэл муутай бол судлаач өөрөө хариуцлага хүлээхэд хүрч

болзошгүй.

Хүүхдийг судлахад тавигдах шаардлага:

1. Судалгааг хүүхийн сайн сайхны тусын тулд хийж, судалгааны дүнд тулгуурлан түүнд

бодит туслалцаа үзүүлнэ

2. Судалгаа нь хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон тэдэнд сэтгэл санаа , бие

махбодийн хохирол учруулахааргүй байна

3. Хүүхдийг судлахдаа олон талаас нь байнгын хөгжил хөдөлгөөнд нь авч үзнэ. Ямарч

авьяасгүй, огт хөгжих найдваргүй хүүхэд байдаггүй.

4.Судалгааны нууцыг хүүхдийн хөгжилд хортойгоор ашиглаж тэдний нэр хүндийг гутааж

болохгүй.

5.Хүүхдийг судалгаанд албадан оруулж болохгүй, тэд сайн дураараа оролцох эрхтэй.

Page 3: сургуулийн  бага насны хүүхдийг судлах аргазүй судалгаа

6.Сургуульд элсүүлэх, ямар нэгэн сонгон шалгаруулалт хийх, авьяас чадварын төвшин

тогтоох зэрэг хүүхдийн хувь заяа шийдвэрлэх судалгааг мэргэжлийн бус хүмүүс авах ѐсгүй

юм.

Судалгааны практик ач холбогдол

Сурагчийн хөгжил төлөвшлийг эрчимжүүлэн сайжруулахад тухайн

судалгаа хэрхэн нөлөөлөв? гэсэн асуулт нь сэтгэл зүйн судалгааны практик ач

холбогдлыг тодорхойлох энгийн үзүүлэлт юм.

Хүүхдийн сайн мууг , ялангуяа сул талыг нь тоочин тодорхойлох төдийхнөөр

судалгааны зорилго хязгаарлагддаггүй.Тухайн хүүхдийн давтагдашгүй онцлог

талыг илрүүлэн оюуны чадвар нөөцөө ашиглах, нийгэм орчинтойгоо харилцах

чадварыг нь сайжруулахад туслах нь судлаачийн өмнө тавигдаж байгаа хүмүүнлэг

зорилгын нэг юм.

Судлаач багшийн зөв хандлага Судлаач багшийн буруу хандлага

Судалгааны дүнд тулгуурлан хүүхд-н хөгжлийн онцлог , хандлагыг зөв, нухацтай авч үзнэ.

Хүүхдэд урам өгөх ,түүнииг дэмжих-н тулд тулгуурлаж болох сайн талуудыг тодорхойлно.

Судалгааны дүнг нийтэд суртчлах буюу ажл-нхаа үзүүлэлт болгон шалгуулах-г 1-рт тавьдаггүй

Судалгаагаар илэрсэн онцлог-н учир шалтгааныг олж түүнд тулгуурлан хүүхдэд туслах арга барилаа боловсронгүй болгохыг чухалчилдаг .

Энэ бол судалгааны дүнд тулгуурлан хүүхдийг хөгжүүлэх магадлал ихтэй хандлага юм.

Судалгааны дүнд өнгөцхөн хандаж тайлан мэдээ, ажлын үзүүлэлт болгон шалгуулахыг чухалчилна.

“Миний судалгаагаар тэр ой муутай гэж гарлаа” “Тэр их түрэмгий хүүхэд юм” гэх зэрэгээр ихэвчлэн хүүхдийг сул талыг “бүрэн шүүж”сайрхан ярих зэргээр судлаачийн ѐс зүйг зөрчих байдал гаргадаг.

Судалгааны дүнд тулгуурлан хүүхдэд хэрхэн туслах арга барилаа боловсронгүй болгох хүсэл сонирхол багатай

Судалгааны нууцыг задруулан хүүхдэд нэр хоч өгөх, хүүхдийн айлгах ичээж, урмыг нь хугалдаг

Судлаачийн энэхүү буруу хандлагаас болж өөртөө болон брббл бусдад итгэх хүүхдийн итгэл алдагдах аюултай.

Энэ бол судалгааны дүнд хүүхдийг хөгжүүлэх магадлал багатай, хүүхдийн алдаа дутагдал , бэрхшээлийг тоочин шүүх хандлага юм.