48

ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

Embed Size (px)

Citation preview

Page 1: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:
Page 2: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

2

ОРШИЛ

Энэхүү Биеийн тамир, эрүүл мэндийн суралцахуйн удирдамжид Х, XI ангийн агуулгыг суралцахуйн зорилтоор тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх сургалтын үйл ажиллагаа, багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүнийг санал болгосон болно. Тухайн суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэх ээлжит хичээлийн төлөвлөлтийг орон нутаг, сургуулийн хэрэгцээ, онцлогт нийцүүлэн багш боловсруулна. Зарим бүлэг сэдвээр явцын болон эцсийн үнэлгээний даалгаврыг зөвлөмжилсөн.

Анги тус бүрт судлах агуулгын хүрээг тухайн бүлэгт багтах сэдвийн дарааллаар дугаарлаж, уг дугаарыг суралцахуйн зорилттой уялдуулан кодолсон. Кодын эхний тоо нь тухайн агуулгын сэдвийг, үсэг нь суралцахуйн зорилтын дугаарыг заасан болно.

Бүтэц

1. Агуулга Х анги XI анги

2. Суралцахуйн удирдамж Х анги XI анги

НЭГ. АГУУЛГЫН ХҮРЭЭ

X анги

Х ангид заавал судлах биеийн тамир, эрүүл мэндийн агуулгын хүрээг 9 бүлэг, 18 сэдвээр 9 ба 11 дүгээр ангийн агуулгатай залгамж холбоотой боловсруулсан. Үүнд:

№ Бүлэг № Сэдэв 1 Биеийн ерөнхий хөгжил 1 Бие бялдрын хөгжил, чийрэгжилт

2 Олон улсын спортын хөгжил 2 Спортын төрлүүд ба олимпийн наадмын үүсэл, хөгжил

3 Хөнгөн атлетик 3 Гүйлт 4 Харайлт 5 Шидэлт

4 Сагсан бөмбөг

6 Сагсан бөмбөгийн довтолгооны үндсэн техникүүд

7 Сагсан бөмбөгийн хамгаалалтын үндсэн техникүүд

8 Сагсан бөмбөгийн дүрмийн тоглолт

5 Волейбол 9 Волейболын довтолгоо, хамгаалалтын техник 10 Волейболын дүрэм, тоглолтын тактик

6 Хөл бөмбөг 11 Хөл бөмбөгийн техник 12 Хөл бөмбөгийн тоглолт

7 Эрүүл мэнд 13

Эрхтэн, тогтолцооны үйл ажиллагааг дэмжих арга замууд

14 Аюулгүй байдал-анхны тусламж 15 Эрүүл харилцаа

8 Аэробик 16 Эрүүлжүүлэх аэробикийн үндсэн хөдөлгөөн 17 Эрүүлжүүлэх аэробикийн цогц дасгал

9 Өвлийн спорт 18 Тэшүүр, цана

Page 3: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

3

XI анги

XI ангид заавал судлах биеийн тамир, эрүүл мэндийн агуулгын хүрээг 9 бүлэг, 18 сэдвээр 10 ба 12 дугаар ангийн агуулгатай залгамж холбоотой боловсруулсан. Үүнд:

№ Бүлэг № Сэдэв 1 Биеийн ерөнхий хөгжил 1 Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн өөрчлөлт

2 Монголын ба олон улсын спортын хөгжил

2 Спортын үүрэг, ач холбогдол. Олимпийн наадмын зохион байгуулалт

3 Хөнгөн атлетик 3 Гүйлт 4 Харайлт 5 Шидэлт

4 Сагсан бөмбөг

6 Сагсан бөмбөгийн довтолгооны үндсэн техникүүд

7 Сагсан бөмбөгийн хамгаалалтын үндсэн техникүүд

8 Сагсан бөмбөгийн дүрмийн тоглолт

5 Волейбол 9

Волейболын довтолгоо, хамгаалалтын техникүүд

10 Волейболын дүрэм, тоглолтын тактик,

6 Хөл бөмбөг 11 Хөл бөмбөгийн техник 12 Хөл бөмбөгийн тоглолт

7 Эрүүл мэнд 13

Эрхтэн, тогтолцооны үйл ажиллагааг дэмжих арга замууд

14 Аюулгүй байдал-анхны тусламж 15 Эрүүл харилцаа

8 Аэробик 16 Зумба аэробикийн үндсэн хөдөлгөөн 17 Зумба аэробикийн цогц дасгал

9 Өвлийн спорт 18 Тэшүүр, цана

ХОЁР. СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ

X анги

БТЭМ10. Бүлэг 1. БИЕИЙН ЕРӨНХИЙ ХӨГЖИЛ

1. Бие бялдрын хөгжил, чийрэгжилт

Код Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүн

Сурагч өөрийн бие бялдрын хөгжлийн тоон үзүүлэлтэд гарсан ахиц өөрчлөлтийг тодорхойлон, харьцуулж, үнэлэх чадвартай болох

Суралцахуйн энэ зорилтыг 1-2 цагт буюу хичээлийн жилийн эхний хичээлүүд дээр шийдвэрлэвэл зохистой. - Эхлээд бие бялдрын хөгжлийг ямар

үзүүлэлтээр тодорхойлж болохыг нийтээрээ ярилцана (биеийн өндөр, жин болон биеийн зарим тойргийн үзүүлэлтээр тодорхойлохыг нэрлүүлнэ).

- Дараа нь сурагчдыг 6 хэсэгт хувааж, хэсэг бүрийн сурагчид хосоор ажиллан, нэгнийхээ биеийн өндөр, жин, толгойн, цээжний, бүсэлхийн, өгзөгний, гуяны тойргийг хэмжих ба сурагч бүр өөрийн үзүүлэлтийг бичиж тэмдэглэнэ.

- Өнгөрсөн жилээс хойш өөрийн бие бялдрын хөгжлийн үзүүлэлт бүрт гарсан өөрчлөлтийг

Сурагчдыг 6 хэсэг болгох: - биеийн өндөр

хэмжигч - биеийн жинлүүр - толгойн тойргийг

хэмжих туузан метр, зураг тайлбар бүхий үзүүлэн

- цээжний тойргийг хэмжих туузан метр, зураг тайлбар бүхий үзүүлэн

- бүсэлхийн тойргийг хэмжих туузан метр, зураг тайлбар бүхий үзүүлэн

- өгзөгний тойргийг

Page 4: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

4

бодож гарган, төрсөн сэтгэгдлээ нөхөдтэйгээ хуваалцаж ярилцана.

- Өөрийн бие бялдрын хөгжлийн өөрчлөлтийг үзүүлэлт бүрээр график байгуулж, тайлбарлах даалгавар өгөөд, түүнийг нь хичээлийн бус цагаар шалгаж, зөвлөхийн зэрэгцээ үнэлгээ өгч болно.

- Бие бялдрын хөгжилдөө өөрийн үнэлгээ өгч, яагаад ийм үнэлгээ өгсөн үндэслэлээ тайлбарлана.

хэмжих туузан метр, зураг тайлбар бүхий үзүүлэн

- гуяны тойргийг хэмжих туузан метр, зураг тайлбар бүхий үзүүлэн бэлтгэнэ.

- Бие бялдрын хөгжлийн үзүүлэлтийг тэмдэглэх, бодох, үнэлэх хуудас (тогтмол тэмдэглэх дэвтэр) байвал зохино.

Бие бялдрын чийрэгжилтийг үнэлэх сорилын дасгалыг зөв бөгөөд өөрийгөө дайчлан гүйцэтгэх чадвартай болох

Суралцахуйн энэ зорилтыг 2-3 цагийн хичээлээр шийдвэрлэнэ. Энэ сэдвийн эхний 2 цагийн хичээл дээр: - Чийрэг бие бялдартай хүн гэж ямар хүнийг

хэлэх вэ? гэсэн асуулт тавина. Чийрэгжилтийг үнэлэх шалгууруудыг нэрлэж, биеийн тамирын хичээл дээр тодорхой дасгал гүйцэтгэж бие бялдрын чийрэгжилтийн түвшингээ тогтоох боломжтойг ярилцана.

- Хүч, хурд, хөдөлгөөний эвсэл, уян хатан, тэсвэрийн түвшинг үнэлэх “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын дасгалуудыг сурагч бүр гүйцэтгэж, үзүүлэлтээ тэмдэглэж авна. Үүнд: Хэвтээ байдлаас цээжээ өндийлгөх (30

с/удаа) Суугаа байдлаас урагш бөхийх (см) Хавсралттай алхаагаар шилжих (20 с/удаа) Байрнаас уртад харайх (см) Босоо гараанаас 50 м гүйлт (с) Хөвгүүд дүүжигнэлтээс, охид гар дээр

сунайлт (удаа) Бөмбөгөөр бай онох (6 удаа/оноо) Охид 1000 м, хөвгүүд 1500 м гүйх (мин)

- Бие бялдрын ямар чадавхын хөгжил тааруу байгааг тодорхойлон, чийрэгжилтийн үнэлгээгээ ярилцана.

- “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын дасгалуудыг гүйцэтгэх аргачлал, зураг бүхий тараах материал

- Гүйлтийн замтай гадаа биеийн тамирын талбай

- Секундомер - Шүгэл - Урт туузан метр - Зөөврийн ба байнгын

турник - Матрас - 325-400 г жинтэй

чихмэл бөмбөг - Сурагч бүр

үзүүлэлтээ тэмдэглэх хуудас, дэвтэр, үзэг

БЕХ-ийн хэрэгсэлгүй дасгалаар бие бялдрын хөгжил, чийрэгжилтээ дээшлүүлэх мэдлэг, чадвараа хөгжүүлэн, БЕХ-ийн цогц дасгалыг өдөр тутам хийж хэвших

Энэ сэдвийн төгсгөлийн 1-2 цагийн хичээл дээр: - Хүч, хурд, хөдөлгөөний эвсэл, уян хатан,

тэсвэр зэрэг бие бялдрын чадавх тус бүрийг хөгжүүлэх цогц дасгалыг суралцагч бүрт тохирсон ачааллаар давтана.

- Дасгалыг хийж дуусмагц сурагч өөрөө судасны лугшилтаа тоолж, ачаалалдаа хяналт тавина. Эхлээд хэн дасгалыг хэдэн удаа давтахыг багш тохируулна, дараагийн давталтын тоог сурагч өөрөө тооцвол сайн.

- Дасгал бүрийг давтахдаа анхаарах зүйлс, дасгалыг зөв гүйцэтгэх шаардлагыг ярилцана.

- Сурагч бүр өөртөө тохирсон БЕХ-ийн хэрэгсэлгүй цогц дасгалыг сонгож, 2-3 удаа давтана. Хичээлийн бус цагаар тогтмол хийхийг сануулна.

- БЕХ-ийн цогц дасгалын зураг, тайлбар бүхий тараах материал бэлтгэнэ. Түүн дээр сурагч өөрт тохирох ачааллын хэмжээг бичиж тэмдэглэх боломжтой байна.

- Судасны лугшилтыг тоолоход зориулж секундын зүүтэй цаг, эсвэл секундомер бэлтгэнэ.

Page 5: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

5

БТЭМ10. Бүлэг 2. ОЛОН УЛСЫН СПОРТЫН ХӨГЖИЛ

2. Спортын төрлүүд ба олимпийн наадмын үүсэл, хөгжил

Код Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүн

Спортын үүсэл хөгжлийг ерөнхийлөн тоймлож, манай оронд болон дэлхий нийтэд хөгжиж буй спортын төрлүүдийн талаар ойлголттой болох

Суралцахуйн энэ зорилтыг 1-2 цагийн хичээлээр шийдвэрлэнэ. - Спорт үүсч, хөгжих уг сурвалж, зорилго нь юу

байсан, анхны спортын төрлүүдийн талаар бичсэн “Спортын үүсэл, хөгжил” сэдэвт эхийг сурагчид гэртээ уншиж ойлгосон байна.

- Спорт гэж юуг хэлэх вэ? гэсэн асуултаар ярилцаж “Олон төрлийн дасгалаас нэгийг сонгож өндөр амжилт үзүүлэх үйл явц” болох талаар тодорхойлолт гаргана.

- Сурагчид багаар ажиллан өөрсдийн мэдэх спортын төрлийг жагсааж бичнэ. Энэ үед багш дөхүүлсэн асуулт, тодруулга хэлэх байдлаар спортын төрлийн тоог олон болгоход дэмжлэг үзүүлнэ.

- Дараа нь “Баганан бичиглэлийн аргаар тэдгээр спортын төрлүүдийг адил төстэй ба ялгаатай шинжээр нь ангилж “Спортын төрлийн ангилал” хийнэ.

- Эдгээр спортын төрлөөс аль нь монголд сайн хөгжиж буйг ярилцана.

- Тухайн спортын төрөл манай оронд хэдий үеэс хөгжиж эхэлсэн талаар багш нэмэлт мэдээлэл өгнө.

- “Спортын үүсэл, хөгжил” сэдэвт эх

- Биеийн тамир. X-XII., Багшийн ном (2016)

- Баганан бичиглэлийн ажлын хуудас бэлтгэнэ.

- Манай оронд сайн хөгжөөгүй спортын төрлийн тэмцээний видео бичлэг байж болно.

Спортын төрлүүдийг ангилахад хэцүү учраас: а. багийн спорт, б. ганцаарчилсан спорт, в. халз өрсөлдөх спорт, г. дахин давтагдах (мөчлөгт) хөдөлгөөнтэй д. давтагдахгүй (мөчлөгт бус) төрлүүд гэж ангилахыг чиглүүлээрэй. Олимпийн ба олимпийн бус төрөл гэж ч ангилж болно.

Олимпийн наадмын үүсэл хөгжлийг тоймлон, ач холбогдлыг тайлбарлах чадвар эзэмших

Суралцахуйн энэ зорилтыг 1-2 цагийн хичээлээр шийдвэрлэнэ. - Олимп гэж юу? Олимпийн наадам хэзээ

үүссэн бэ? зэрэг асуулт тавьж, ярилцана. - Олимпийн наадмын үүсэл болон эртний

олимпийн талаар унших материал тарааж өгнө. Сурагч бүр уншина.

- Багаараа тойрч суугаад уншсан зүйлээсээ бие биедээ асуулт тавьж, хариулт аван, үнэлгээ өгнө. Бүх сурагч асууна, нэг сурагч 2-3 асуулт тавина гэх мэтээр асуултын тоог тогтоож өгөх хэрэгтэй.

- Олимпийн наадам бий болсон нь ямар ач холбогдолтойг дүгнэж ярилцана. Асуулт, хариулт, ярилцлагад оролцсон байдлыг харгалзан сурагчдыг үнэлж, үнэлгээг багш тэмдэглэж авна.

- Олимпийн наадмын үүсэл болон эртний олимпийн талаар унших материал бэлтгэнэ.

- Багшийн үнэлгээний хуудас

- Биеийн тамир. X-XII., Багшийн ном (2016) ашиглана.

Орчин үеийн олимпийн хөдөлгөөний талаар мэдээллийн сан бүрдүүлж ашиглах чадвартай болох

Суралцахуйн энэ зорилтыг 1 цагийн хичээл болон бие даасан ажлын хэлбэрээр шийдвэрлэж болно. - Интернет, ном, сурах бичиг, бусад

мэдээллийг ашиглан: “Олимпийн тоглолт зохиогдсон он дараалал”, “Өвөл, зуны олимпийн төрлүүд” сэдвээр мэдээллийн сан бүрдүүлнэ. Цуглуулсан мэдээллээ ярилцана.

- “Олимпийн наадам” сэдвээр сурсан зүйлийн үзэсгэлэн гаргана. Үзэсгэлэнг ээлжит

Дараах гарын авлагыг ашиглаж болно: - Ж.Баасанхүү. Ц.Цэнд-

аюуш. (2010). Олимпийн боловсролд.

- Ш.Магван.(1995) Мөнхийн гал.

- Ч.Наранбаатар, С.Түвдэнням.(2014). Олимпийн боловсрол.

Page 6: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

6

хичээлийн төгсгөлийн 10 минутад гаргаж, үзэж болохоос гадна үзэсгэлэнд тавих зүйлсээ бэлтгэж ирэх гэрийн даалгавар өгч болно. Үзэсгэлэнг бүх 10-р ангийнхан үзэх, нийт сургуулийнхандаа үзүүлэх, зөвхөн анги дотроо гаргах аль ч хэлбэрийг сонгож болно.

- www.olympic.org

Үнэлгээний жишиг даалгавар:

Энэ сэдвээр сурагчийн мэдлэгийг “тест”-ээр үнэлэж болно. Тестэд оруулах асуултын зарим жишээг үзүүлье.

1. Спорт гэдэг тодорхойлолт аль нь оновчтой вэ? (2 оноо) а. Олон төрлийн дасгалаас нэгийг сонгож, түүндээ өндөр амжилт үзүүлэх үйл явц б. Хөнгөн атлетик, гимнастик, хоккей, буудлага, волейбол, жудо гэх мэт төрлүүд в. Хүний бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх арга, хэрэглүүр

2. Сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, гандбол зэрэг төрөл дээр нэмж багийн спортын 5 төрөл нэрлэн бичнэ үү? (5 оноо)

......................................................................................................................................................... 3. Гүйцээж бичээрэй. (3 оноо)

Манай тооллын өмнөх ........ онд эртний олимпийн анхны наадам зохиогдсон. Эртний ..................... улсын ................................. хотод зохиогдож байсан эртний олимпийн түүхэн замналыг хожим түүхчид, архиологичид судлан “Олимпийн наадам” хэмээн нэрлэснээр улс орнуудын эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон орчин үеийн олимпийн хөдөлгөөн эхэлсэн гэж үздэг.

4. Хамгийн сүүлийн XXXI олимп хаана, хэдэн онд зохиогдсон бэ? Бичнэ үү? (3 оноо)

........................................................................................................................................................

5. Самбо бөх олимпийн төрөл мөн үү? (1 оноо) а. Мөн б. Биш

6. “Спортын үүсэл, хөгжил” сэдвээр багшийн бэлтгэсэн эхэд орсон агуулгаас 4-6 асуулт оруулна.

БТЭМ10. Бүлэг 3. ХӨНГӨН АТЛЕТИК

3. Гүйлт

Код Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүн

80-100 м зайд болон буухиа гүйлтэд дээд хурдаар гүйх чадвараа сайжруулан, ялахын төлөө өөрийгөө дайчилдаг болох

Суралцахуйн энэ зорилтыг 2-3 цагийн хичээлээр шийдвэрлэнэ. - Гүйлтийн сонгомол дасгалыг 20-25 м – 2-3

удаа давтах - Хурдны түвшин ойролцоо сурагчдыг нэг

гараанд гаргаж 60 м–5-6 у, 80 м–4-5 у, 100 м–3-4 у уралдаж гүйлгэх. Энэ давтан гүйлтээс багш сонгож өгнө.

- Давтан гүйлтийг сурагчид бие биенээ хөөж гүйх аргаар зохион байгуулбал илүү үр дүнтэй. Зугтах ба хөөх зайг багш тогтооно. Нам гараанаас гарч гүйнэ.

- Гүйх ба зугтах зайг хэмжих метр - Гараа, барианы тэмдэг - Буухианы мод 20 ширхэг - Нам гарааны тулгуур 5-8 ширхэг - Гүйлтийн техникийг үнэлэх ажлын хуудас - Секундомер - Шүгэл, тэмдэгтүүд Гүйлтийн явцад багш ажиглан, техникийн

Page 7: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

7

- Багаараа ойрын зайн холимог буухиад уралдах: Охин 30 м + хөвгүүн 60 м + охин 50 м + хөвгүүн 80 м. Эсвэл Хөвгүүн 100 м + охин 40 м + хөвгүүн 50 м + охин 100 м + хөвгүүн 30 м + охин 20 м

- Урагш ба арагш харж зогссон, тулж хэвтсэн, хөлөө жийж суусан зэрэг янз бүрийн байдлаас гараанаас гарч 100 м хүртэл зайд уралдан гүйж болно.

алдааг хэлж өгөхөөс гадна “Гүйлтийн техникт үнэлгээ өгөх ажлын хуудас”-ыг ашиглаж сурагчид бие биенээ үнэлбэл сайн. Холимог буухиан зайг багш тогтооно. Хэн ямар зайд гүйхийг багийн сурагчид өөрсдөө сонгож болно.

Чийрэгжүүлэх гүйлт буюу 1500-2000 м зайг жигд гүйж туулах чадвартай болох, ерөнхий тэсвэрээ хөгжүүлэх

Суралцахуйн энэ зорилтыг 2-3 цагийн хичээлээр шийдвэрлэнэ. - Дундын зайг хэсэгчлэн хувааж, зөөлөн ба

дунд зэргийн хурдтай гүйлтийг хослуулах аргаар гүйлгэнэ. Жишээ нь: 1500 м зайг туулахын тулд 500 м – 3 удаа гүйнэ. Давталтын хооронд 30 с-ээс 1 мин амарна. 2000 м зайг туулахдаа 200 м – 10 удаа гүйнэ. Давталтын хооронд 50 м алхана.

- Дараагийн хичээл дээр 1500-2000 м зайд алхахгүйгээр жигд гүйх оролдлого хийнэ.

- Алхалгүй гүйж зайгаа дуусгасан сурагчийг үнэлгээгээр урамшуулна. Зайн турш хэд хэдэн удаа алхсан сурагчийг анхааруулж, биеэ даан 7 хоногт 2-3 удаа гүйх зөвлөгөө өгч болно.

- Гүйлт дуусмагц зөөлөн алхаж амьсгалын болон хөлийн сулалтын дасгал хийнэ. Сурагч бүр судасны лугшилтаа тоолж ачааллаа хянах хэрэгтэй.

- Охид, хөвгүүд тус тусдаа холимог зайн буухиа гүйлтээр уралдаж болно. Жишээ нь: охид 600 м + 1000 м + 800 м + 1200 м+ 1500 м; хөвгүүд 800 м +1200 м +600 м +1500 м+ 2000 м гэх мэт. Баг дотроо гүйх зайгаа ярилцаж, сонгоно

- Буухиад эзэлсэн байраар нь сурагчийг үнэлж болно.

- Гүйх зайг хэсэгчлэн хуваасан тэмдэгтүүд (тэмдэгт дээр ямар зайн гараа болохыг бичсэн байх) - Секундомер - Шүгэл - Үнэлгээний хуудас - Дундын зайд гүйхдээ алхсан бол алхааны зайг тэмдэглэх хуудас - Холимог буухиан зай ба гарааны байрлалыг тэмдэглэсэн тараах материал ашиглана. Жигд гүйхийн тулд темпээ зөв тогтоохыг анхааруулж, эхний нэг тойрогт темпийг тохируулахаар гүйнэ. Багш хурдаа нэмээрэй, хасаарай гэсэн үгээр зөвлөнө.

4. Харайлт

Код Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүн

Бүтэн гүйлтээс уртад харайх хувийн техникээ сайжруулж, хөлийн хүчийг хөгжүүлэх

Суралцахуйн энэ зорилтыг 2-3 цагийн хичээлээр шийдвэрлэнэ. - Гүйлтээс уртын харайлтын хичээл бүр дээр

харайлтын тусгай дасгалыг давтах хэрэгтэй. Жишээ нь: 1. Түлхэлтийн хөлөө ардаа тавьж зоссон

байдлаас алхангуут түлхэж савалтын хөлөө өвдгөөр нугалан савах – 20 м -2-3 у

2. Гүйлтийн 3, 5 алхам тутамд түлэхлт, савалт хийж гүйх

3. Гүйлтийн 5,5,7,9 алхамаас уртад харайх гэх мэт

- Уртын харайлтын элстэй талбай, хүрз, тармуур - Уртын харайлтын тусгай дасгалын зураг, тайлбар бүхий тараах материал - Үнэлгээ өгөх ажлын хуудас - Харайлтын амжилтыг хэмжих метр, тэмдэглэх хуудас - 5-3.5 м өргөн “жалга”

байгуулах урт туузан

Page 8: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

8

- Бүтэн гүйлтээс уртад харайх техникт анхаарч харайна. Багш түлхэх цэг болон нисэлт, буултын алдааг хэлж өгнө. Сурагчид бие биенийхээ харайлтын техникийг ажиглан ярилцана.

- “Гүйлтээс уртын харайлтын техникт үнэлгээ өгөх ажлын хуудас” зохион ашиглаж болно.

- Хоёр сурагч нэг ба хоёр хөлөөр түлхэн дээш үсрээд хэн хоцорч газардсан нь оноо авах тоглоомыг 10-аас цөөнгүй удаа тоглоно. Хосын нурууны өндөр ойролцоо байхыг анхаарна.

- 2.5-3.5 м өргөн “жалгыг давж харайх” тоглоом тоглоно.

олс, дээс 4-6 ширхэг. Сурагчид бие биенийхээ уртад харайсан амжилтыг хэмжих, бичиж тэмдэглэх зэрэг үйлийг хийлгэснээр харайлтын тэмцээний дүрэмтэй танилцахаас гадна сурагч бүр өөрийн амжилтыг мэддэг болох учир энэ арга зүйг харайлтын хичээл дээр байнга ашиглахыг зөвлөж байна.

Бүтэн гүйлтээс өндөрт харайх хувийн техникээ сайжруулж, хөлийн хүчийг хөгжүүлэх

Суралцахуйн энэ зорилтыг 2-3 цагийн хичээлээр шийдвэрлэнэ. - Гүйлтээс өндрийн харайлтын хичээл бүр

дээр тусгай дасгалыг давтана: 1. Түлхэлтийн хөлөө ардаа тавьж зоссон

байдлаас 1 ба 3 алхан түлхэж савалтын хөлөө шулуун савж дээш үсрэх – 8-10 у

2. Байрнаас нэг алхаад болон гүйлтийн 5-7 алхмаас нэг хөлөөр түлхэж 60-70 см өндөр тавцан дээр савалтын хөлөөр гарах – 8-10 у

3. Гүйлтээс нэг хөлөөр түлхэж, өндрөөс дүүжилсэн зүйлд савалтын хөлийг хүргэх гэх мэт

- Бүтэн гүйлтээс өндөрт “Алхаж” харайх аргаар 8-10 удаа харайх

- Өндрийн харайлтын хөндлөвчийг 5 см-ээр ахиулж өндөрсгөнө. Сурагчид харайгаад буусан матрасыг тэгшилж засах, хөндлөвчийг авч тавих, өндрийг нь хэмжих үйлийг сурагчид бие даан хийж, аюулгүй байдалдаа анхаарна.

- Сурагчдын харайх чадварыг тооцож, 2-3 харайлтын талбай байгуулна. Харайх чадвар сайтай хөвгүүд 100 см, охид 80 см; биеэр намхан, хөлийн түлхэлтийн хүч муутай хөвгүүд 80 см, охид 60 см өндөр хөндлөвч дээгүүр харайж эхлэхээр тооцно. - Өндрийн харайлтын матрас, хос шон, хөндлөвч, өндөр хэмжигч, 60-70 см өндөр тавцан 4-8 ширхэг, үзүүрт нь даавуу уяж бэхэлсэн 3-4 м урт саваа мод, харайлтын амжилтыг тэмдэглэх хуудас зэргийг бэлтгэнэ.

5. Шидэлт

Код Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүн

Шидэлтийн дасгалыг гүйцэтгэх аюулгүй орчин бүрдүүлж ашиглан, 2-5 кг чихмэл бөмбөгтэй дасгалаар гар-мөр, нуруу, хөлийн булчингийн хүчээ хөгжүүлэх

Суралцахуйн энэ зорилтыг 2-3 цагийн хичээлээр шийдвэрлэнэ. - Хөнгөн атлетикийн шидэлтийн ямар төрлүүд

байдаг вэ? Тэдгээрт амжилт гаргахад бие бялдрын ямар чадавхыг илүү хөгжүүлэх шаардлагатай вэ? гэх зэргээр ярилцана.

- Шидэх хэрэгсэл нь өөрөө хүнд жинтэй учраас тэдгээрийн жинг мэдрэх, шидэх түлхэх чадварыг сайжруулах тусгай дасгал өгнө. Жишээ нь:

1. Хагас суусан байдлаас 2-5 кг чихмэл бөмбөгийг цээжний өмнөөс хоёр гараар урагш-дээш түлхэх

2. Нэг хөлөө урдаа тавьж өвдгөөр бага зэрэг нугалж зогссон байдлаас чихмэл

- 2, 3, 4, 5 кг жинтэй чихмэл бөмбөг аль болох олон ширхэг

- Шидэлтийг хэмжих метр, тэмдэгтүүд, дохио өгөх өнгийн дарцаг,

- Үзүүрт нь даавуу уяж бэхэлсэн 3-4 м урт саваа мод, шүгэл

- ашиглана.

Шидэх хэрэгслийг багшийн дохиогоор шидэж, мөн багшийн зөвшөөрлөөр талбайд

Page 9: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

9

бөмбөгийг нэг гараар урагш- дээш түлхэх

3. Хажуу талаараа харж зогссон байдлаас чихмэл бөмбөгийг урагш- дээш түлхэх

4. Доороос урагш, урдаас-дээш, толгойн араас урагш, хажуугаас урагш-дээш гэх мэт янз бүрийн байдлаас хоёр гараар чихмэл бөмбөгийг хол шидэх

-

очин хэрэгслээ авчрах байдлаар аюулгүй байдлыг хангахыг анхааруулж, хэвшүүлнэ. Хэрэв сурагчдыг өөд өөдөөсөө харсан эгнээгээр байрлуулж шидэлт гүйцэтгүүлэх бол эгнээ хоорондын зай нь 10 м-ээс багагүй байна.

“Хөнгөн атлетик” бүлэг сэдвийн үнэлгээ

№ Үнэлгээний даалгавар Хүйс Шалгуур, үнэлгээ

дээд дундаас

дээш дунд дундаас доош

1 Нам гараанаас 100 м гүйх (c)

охид

хөв

16.0-17.0

14.0-15.0

17.1-18.0

15.1-16.0

18.1-19.0

16.1-17.0

19.1-20.0

17.1-18.0

2 1500 м, 2000 м зайд жигд гүйх

охид хөв

Алхалгүй гүйж зайг дуусгасан

50 м орчим алхаж, үлдсэн зайг гүйсэн

100 м орчим алхаж, үлдсэн зайг гүйсэн

Олон удаа алхаж, гүйсэн боловч зайг дуусгасан

3

Охид 2 кг, хөвгүүд 4 кг жинтэй чихмэл бөмбөг буюу бөөрөнцгийг хоёр гараар, доороос урагш хол шиднэ (м)

охид

хөв

8.0 - дээш

10.0 - дээш

7.50-7.99

9.50-9.99

7.00-7.49

9.00-9.49

6.50-6.99

8.50-9.99

БТЭМ10. Бүлэг 4. САГСАН БӨМБӨГ

6. Сагсан бөмбөгийн довтолгооны үндсэн техникүүд

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

Хуурмаг хөдөлгөөнийг зогсолт, алхалт, гүйлт, залалттай хослуулан шилжилт, эргэлтийг зөв гүйцэтгэдэг болох

- Тодорхой тэмдэгтийг ашиглан зогсолт, алхалт, гүйлтийг хослуулан хуурмаг хөдөлгөөнтэйгээр хажуу тийш, урагш хойш шилжинэ.

- Мөн ийм маягаар баруун, зүүн тийш шилжих ба хагас буюу бүтэн эргэлтүүдийг хийнэ.

- Зогсолтоос дээд хурдаар гүйн тэмдэгт хүрмэгц зогсолт хийн баруун, зүүн тийш шилжин хуурмаг хөдөлгөөн хийн цааш гүйж дараагийн тэмдэгтүүдэд дасгалыг давтана.

- Энэ дасгалыг урагш ба хойш алхамттайгаар, хагас буюу бүтэн эргэлттэйгээр өөрчлөн гүйцэтгэнэ.

- Дээрх дасгалыг сурагч бөмбөггүйгээр хийх ба бөмбөгтэйгээр дахин давтан гүйцэтгэнэ.

- Сурагчид 4-6 хэсэгт хуваагдан хэсгүүд нэгэн зэрэг дасгалыг гүйцэтгэнэ.

- Төрөл бүрийн тэмдэгт, заалны шугам, шүгэл ашиглана. Тэмдэгтийг нэг шулуунд ба зүг чигийг өөрчилж, хоорондын зайг ижил ба өөр өөр байхаар байрлуулна. - 4-6 сурагч 1 сагсан бөмбөг байхаар тооцно. - Багш дасгалыг удаанаар үзүүлж, хөдөл-гөөний дарааллыг ойлгосны дараа хурдтай, үнэмшилтэйгээр үзүүлэн сурагчдаар давтуулна.

Залалт, дамжуулалтаас зогсолт хийн үсэрч ба хоёр алхамтаас

- 6-9 м зайд бөмбөг залалтаас зогсолт хийн, үсрэлтээс бөмбөгийг 1-5 м зайнаас цагаригт шиднэ.

- 1-5 м зайнд дамжуулалтыг хүлээн авч үсрэлтээс бөмбөгийг шиднэ.

- Сагсан бөмбөгийн самбар, цагариг, заалны шугам, - Сагсан бөмбөг 8-10 ш, - Сагсан бөмбөгийн

Page 10: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

10

бөмбөгийг оновчтой шидэх чадвар эзэмших

- Дараа нь дамжуулалт → залалт→ зогсолт → үсрэлтээс шидэлт гүйцэтгэнэ.

- 6-9 м зайд бөмбөгийг залан аль болохоор самбарт ойртон ирж хоёр алхамт хийн бөмбөгийг цагаригт шиднэ.

- Гүйлтэн дундаа дамжуулалтыг хүлээн авч хоёр алхамтаас бөмбөгийг цагаригт шиднэ.

- Залалт → дамжуулалт → буцааж дамжуулалт → хүлээн аваад хоёр алхамтаас шидэлт, дамжуулалт → залалт → хоёр алхамтаас шидэлт гэсэн дараалллаар гүйцэтгэнэ.

- Техник дуураймал дасгалыг 15х3 удаа давтана.

- Шидэлт хийхдээ самбарын баруун, зүүн, эгц урдаас 1-2 м зайнаас бөмбөгийг самбардаж шидэх ба түүнээс хол зайнаас бол цагариг руу бөмбөгийг шиднэ.

- Дасгалыг зэв гүйцэтгэж чадахгүй байгаа сурагчдыг нэг бүлэг болгон ханан дээрх байг онож шидүүлнэ.

самбарын зураг 8-10 ш, - Шүгэл ашиглана. - Дасгалыг баруун ба зүүн гараар ээлжлэн гүйцэтгэх ёстойг анхааруулна. - Бөмбөгийг цагаригт болон самбардаж шидэх аргачлалыг тайлбарлан ойлгуулж багш биеэр хийж үзүүлнэ. - Мөн сайн гүйцэтгэлтэй сурагчаар үзүүлж болно. - Дасгалыг эрчмийг нэмнэ. - Сурагч бүрийн гаргасан алдааг зөвхөн өөрт нь хэлж, засаад хийхийг зөвлөөрэй.

Бөмбөгийг залалт ба дамжуулалтаас шулуун, хөөргөж, шаланд ойлгон оновчтой дамжуулах чадвар эзэмших

- Бөмбөгийг 1 гараар ба баруун, зүүн гараар солбин залж эхний хүүхдэд бөмбөгийг дамжуулан буцаан гүйлтэн дундаа бөмбөгийг хүлээн авч, цааш залан 2 дахь хүүхдэд бөмбөгийг дамжуулна.

- .Бөмбөгийг шулуун, хөөргөж, шаланд ойлгон дамжуулна.

- Заалны хажуугийн ба нүүрний шугамаас шулуун, зүг чигээ өөрчлөн бөмбөгийг залж эсрэг талбайн 3 онооны бүсийн (5 цэгээс) шугамд тулж ирэн, 3 секундын талбайд зогсож буй хүүхдэд бөмбөгийг шулуун, хөөргөж, шаланд ойлгон дамжуулна.

- Зураг дээрх хувилбарыг сурагчид хамтран уншиж, гүйцэтгэнэ.

- Бөмбөг дамжуулах зайг аажмаар холдуулна. - Заалны шугам, тэмдэгт, сагсан бөмбөг 4-6 ш, шүгэл ашиглана. - Багш дамжуулалтын үед гарах илүү алхамтын алдааг хянаж, засна. - 3 онооны бүсийн 5 цэг, 3 секундын талбайд зогсох байрлалыг урьдчилан хэлж өгөх ба тэмдэгтийг байрлуулна. - Зургийг тарааж өгөөд ямар дүрсээр хэнийг (довтлогч, хамгаалагч, бөмбөггүй тоглогчгэх мэт), ямар үйлдлийг (дамжуулалт, залалт гэх мэт) тэмдэглэхийг асууж, сануулна.

7. Сагсан бөмбөгийн хамгаалалтын үндсэн техникүүд

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж ба

хэрэглэгдэхүүн

Шулуун буюу чиглэлээ өөрчлөн гүйж буй довтлогчийг хамгаалах арга

- 4-6 м зайд шулуун чиглэлд гүйж буй довтлогчийг арагш ухарч гүйн хамгаална.

- 4-6 м зайд чиглэлээ өөрчлөн гүйж буй довтлогчийг хажуу тийш шилжин ухарч хамгаална.

- Дээрх дасгалыг бөмбөгтэй ба бөмбөггүй довтлогчийг хамгаалж гүйцэтгэнэ.

-Хамгаалалтын шилжилт гүйцэтгэхдээ залгалттай алхамт хийхийг багш хянаж байнга сануулна. - Сурагчийн чадварт тохируулан хамгаалах зайг хол, ойр болгож өөрчилнө.

Page 11: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

11

барил эзэмших - Хамгаалалтын үед гаргаж буй алдааг засаж давтана.

- Сурагчид 2-4 хэсэгт хуваагдан тоглолтын бүх талбайд бөмбөггүй довтлогчийг хамгаална.

- Багш хамгаалагчийн байрлалд шилжин хамгаа-лалтын үйлдэл бүрийг өөрийн биеэр сурагчтайгаа хамтран хийж үзүүлнэ. Шүгэл, сагсан бөмбөг 4-6 ширхэгийг ашиглана.

Ашигтай байрлал эзэлсэн бөмбөггүй тоглогчийг хамгаалах чадвар эзэмших

- 4, 5-р байрлалд зогсож буй бөмбөггүй

довтлогчийн цагариг руу гүйх хөдөлгөөнийг хашиж хамгаална.

- 4, 5-р байрлалд зогсож буй бөмбөггүй довтлогчийн ард, урд, таллаж зогсон хамгаална.

- Бөмбөгтэй довтлогчид ойр байгаа бөмбөггүй довтлогчийн бөмбөг хүлээн авах үйлдлийг хааж хамгаална.

- Цагариг руу гүйн орох довтлогчийн хөдөлгөөнийг саатуулан хамгаална.

- Сагсан бөмбөгийн 4,5-р байрлалын талбай ба довтолгооны бүсэд дасгалыг аль болох олон удаа давтуулна. - Дасгалыг багш өөрийн биеэр үзүүлэхээс гадна яаж хамгаалбал илүү үр дүнтэй байхыг сурагчдаас асууж ярилцааарай. - Сагсан бөмбөг 1-2 ш бөмбөг, хөдөлгөөнт самбар, шүгэл ашиглана.

2х2, 3х3-аар хамгаалах бүсийн хамгаалалтад суралцах

- Хамгаалагчдын байрлалыг тайлбарлаж, ярилцана.

- Хагас талбайд 2х2, 3х3 хамгаалалтыг 8-10 удаа давтана.

- Нэг багт 2 эсвэл 3 тоглогч байхаар хуваарилна. Довтлогч баг довтолгооны техникээ ашиглан довтлоход хамгаалагч баг хамгаална.

- Зогсож буй болон гүйж байгаа довтлогчийн хөдөлгөөнийг хянаж, багаараа хамгаалах аргыг багш тайлбарлана. - Довтолгооны бүсийг тодруулсан тэмдэглэгээ ашиглана.

8. Сагсан бөмбөгийн дүрмийн тоглолт

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

Шүүгчийн дохио заалтыг хэрэгжүүлэн сагсан бөмбөг тоглох чадвараа хөгжүүлэх

- Сагсан бөмбөгийн довтолгооны болон хамгаалалтын техникийг ашиглан, хагас талбайд тэнцүү тоглогчтой, хувийн хамгаалалт хийн 3 ба 5 оноогоор хожилцож сагсан бөмбөг тоглоно.

- Мөн 5-6 мин хугацаанд хожилцож хагас талбайд сагсан бөмбөг тоглоно.

- 2х2, 3х3 тоглогчтой багаар хагас талбайд сагсан бөмбөг тоглоно.

- Тоглолтын явцад алдаа гарсан тохиолдолд багш тоглолтыг зогсоон алдааг ярилцаж болно.

- Эхний тоглолтыг багш шүүж, заалтыг тодорхой үзүүлэх ба сурагчид ажиглана.

- Дараагийн тоглолтыг багш, сурагч хамтран шүүнэ.

- Бүх сурагч тоглож амжих хугацааг тооцож тоглолтыг зохион байгуулна. - Багийг хуваахдаа: а/ Сайн ба тааруу

чадвартай сурагчдыг холилдуулах. Гэхдээ багуудын хүч тэнцүү байхыг анхаарна.

б/ Сайн ба тааруу чадвартай сурагчид тусдаа баг болж тоглох зэрэг аргыг хэрэглэнэ.

- Онооны самбар, цаг, шүгэл, шүүгчийн заалтыг үзүүлсэн зурагт үзүүлэн ашиглана.

Явцын үнэлгээний жишээ:

Үнэлгээний Шалгуур, үнэлгээ

Page 12: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

12

даалгавар Маш сайн (A) Сайн (B) Дундаж (C) Дундажаас доош (D)

Хуурмаг хөдөлгөөн, залалт, дамжуулалтыг хослуулан хийгээд хоёр алхамтаас бөмбөгийг оновчтой шидэх

Довтолгооны техник зөв, цагаригт бөмбөг орсон

Техник гүйцэтгэл зөв боловч хуурмаг хөдөлгөөнийг удаавтар хийсэн, цагаригт бөмбөг орсон

Хуурмаг хөдөлгөөн удаан, дамжуулалт, залалтад жижиг алдаатай, цагаригт бөмбөг орсон

Хууралт үнэмшилгүй, дамжуулалт, залалтад жижиг алдаатай, цагаригт бөмбөг ороогүй

Довтолгоо, хамгаалалтын чадвараа харуулж сагсан бөмбөг тоглох

Баг 1-р байр Баг 2-3-р байр Баг 4-5-р байр Нэг ч багийг хожоогүй

Довтолгоо хамгаалалтыг зөв хийж, идэвхтэй тоглосон эсэхийг харгалзан нэмэлт оноо өгч болно.

БТЭМ10. Бүлэг 5. ВОЛЕЙБОЛ

9. Волейболын довтолгоо, хамгаалалтын техник

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

Волейболын бөмбөгийг дээрээс ба доороос дамжуулах чадвараа сайжруулан, оновчтой дамжуулдаг болох

- Волейболын бөмбөгийг мэдрэх дасгал хийх: Босоо, суугаа байдлаас бөмбөгөө нэг, хоёр гараар шидэж, барьж авах Нурууны араас бөмбөгөө нэг, хоёр гараар шидэж, нэг ба хоёр гараар барьж авах Бөмбөгийг шалан дээр ойлгоод гарыг ойсон бөмбөгөн доогуур тосон дээш цохиод барьж авах Бөмбөгийг хана руу шидээд шаланд ойлгон хана руу доороос дамжуулаад барьж авах

- Урагш ба арагш гүйх, хажуу тийш хавсралттай ба солиболттой алхамтаар шилжиж гүйх,

- Шидэж өгсөн бөмбөгийг шилжилтээс барьж авах

- Шалан дээр байгаа бөмбөгийг дээрээс дамжуулах байрлалаар барьж өргөх

- Бөмбөгийг доороос ба дээрээс дамжуулах техникийг тоглолтын ямар тохиолдолд ашиглахыг ярилцах

- Өөд өөдөөсөө харан цуварч зогссон байдлаас байрнаасаа болон гүйлт, шилжилтээс цувран тасралтгүйгээр бөмбөгийг дээрээс ба доороос ээлжлэн дамжуулах

- Хананы дагуу хажуу тийш шилжиж бөмбөгийг дээрээс дамжуулах

- Арын бүсээс урд бүсүүд рүү бөмбөгийг доороос дамжуулах

- 3-р бүсээр 2 ба 4-р бүс рүү бөмбөгийг дээрээс дамжуулах

- Бие биенийхээ дамжуулалтын техник гүйцэтгэлийг ажиглаж, алдааг хэлж өгөх

- Дээрээс ба доороос бөмбөгийг дамжуулан тор давуулж тоглох

- 4 сурагч тутамд 1

волейболын бөмбөг байхаар бэлтгэвэл илүү үр дүнд хүрнэ.

- Шилжилтээс бөмбөг дамжуулах зай нь сурагчдын чадварын ялгааг харгалзан 3-6 м байхаар тооцно.

- Сайн ба тааруу

чадвартай сурагчдыг нэг хос болговол сайн нь тааруудаа туслах боломжтойг анхаарна.

Доороос

- Торноос 3 м зайнаас бөмбөгийг доороос давуулах ба аажмаар зайг холдуулан

Page 13: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

13

давуулалтын техникийг сайжруулан, хөвгүүд давуулалтын шугамын араас, охид 6 м зайнаас дээрээс давуулах чадвар эзэмших

давуулалтын шугамын араас давуулах - Бөмбөгөө нэг гарын алган дээрээс дээш зөв

шидэн, эсрэг хөлийн өлмийн урд буулган барьж авах

- Бөмбөг цохих гараар дээрээс давуулах дуураймал хөдөлгөөнийг давтах

- Нэг гар дээр тавьсан бөмбөгийг нөгөө гараар давуулах мэт цохих

- Хананаас 4-5 м зайнаас хана руу бөмбөгийг дээрээс давуулах

- Өөд өөдөөсөө харж 4-5 м зайд зогсоод бие биерүүгээ бөмбөгийг дээрээс давуулах

- Торонд ойрхон буюу 3 м зайнаас торон дээгүүр бөмбөгийг дээрээс давуулах

- Торонд ойрхон зайнаас бөмбөгийг тор давуулан тоглогч дээр онож давуулах

- Бөмбөг давуулах зайг 1 м-ээр холдуулж хөвгүүд давуулалтын шугамын араас, охид 6 м зайнаас дээрээс давуулах

- Тор давуулсан бөмбөгийг доороос хүлээн авч дамжуулах

- Ойрхон зайнаас хүчтэй давуулсан бөмбөгийг хүлээн авч 3-р бүсрүү оновчтой дамжуулах

- Давуулалтаар оноо авч болох эсэхийг ярилцах

- 2-3 кг чихмэл бөмбөгийг тор давуулан шидэж тоглон хүчээ хөгжүүлэх

- 4 сурагч тутамд 1 волейболын бөмбөг

- 2-3 кг чихмэл бөмбөг - Волейболын тор - Хос шон - Шүгэл - Давуулах зайг хэмжих

метр, тэмдэглэх наалт

Өндөр өргөсөн бөмбөгийг үсэрч довтлох ба довтолсон бөм-бөгийг хурдтай шилжин хүлээн авч оновчтой дамжуулдаг болох

- Хагас ба гүн суултаас нэг ба хоёр хөлөөр ээлжлэн зэрэг түлхэж үсрэх

- Байрнаас болон нэг, хоёр алхаад гарын савалт хийж үсрэх

- Алхамтаас бөмбөггүйгээр гарыг далайж цохих дуураймал дасгалыг давтах

- 1-2 алхаад үсэрч бамбөг баригч буюу багшийн барьсан бөмбөгийг цохих

- Бөмбөгийг шал руу довлон цохих ба бөмбөгөө шал руу цохиж хананд ойлгох

- 1-2 алхамтаас үсэрч, намхан ба өндөр шидсэн бөмбөгийг торон дээгүүр довтолж цохих

- Багшийн болон хамтран тоглогчийн өргөсөн бөмбөгийг довтолж цохих

- Талбайн хэмжээгээр шилжиж, довтолсон бөмбөгийг хүлээн авах

- Бөмбөгөө хамтран тоглогч руу шидээд гараар шалан дээр тулж унах

- Гараа өргөн бөмбөг барьж, эсвэл хөлдөө хавчин их биеэр шалан дээгүүр өнхрөх

- 5-6 м зайнаас хүчтэй цохисон бөмбөгийг хүлээн авч, буцааж дамжуулах

- Бөмбөгийг довтолж цохихдоо эхний алхам богино бөгөөд хурдтай байх, хөлийн түлхэлт ба гарын савалтыг нэгэн зэрэг гүйцэтгэх, гарын сарвууны далайлт алгаар цохих чиглэл рүү харсан байх, хэрэв баруун гараар довтолж цохих бол зүүн гараа толгойн түвшинд хүртэл савж тэнцвэрээ хадгалах зэргийг анхааруулна. - 4 сурагч тутамд 1

волейболын бөмбөг - Волейболын тор, шон - Бөмбөг баригч - Шүгэл хэрэглэнэ.

Хаалт тавих техникийг ойлгож, өндөр өргөсөн бөмбөгийг ганцаараа хаалт тавих эв дүйтэй болох

- Байрнаасаа үсэрч бөмбөгийг хаах дуураймал дасгалыг давтах

- Хаалт тавих үндсэн байрлалаар хана руу харж зогсон үсэрч алгаар хананд алгадах

- Торон дээр үсэрч гарыг тор давуулан хаалт тавих

- Нэг тоглогч торон дээр үсэрч гарыг тор давуулан хаалт тавихад нөгөө тоглогч торны цаад талаас үсэрч бугуй руу нь түлхэх

-Хаагч торноос 1-1.5 ул зайд өвдөг, тохойг хагас нугалан алгаа тор руу харуулж зогсох ба солбилттой, хавсралт-тай, ердийн алхаагаар шилжиж хоёр хөл дээрээс нэгэн зэрэг түлхэн үсэрч хаахыг

Page 14: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

14

- Өөдөөс нь шидэж өгсөн бөмбөгийг үсэрч хаах - Хаагчийн баруун, зүүн талд торон дээр шидэж

өгсөн бөмбөгийг хажуу тийш шилжиж хаах - Хосоороо торны хоёр талд зогссон байдлаас

нэг нь алхамтаас довтлох цохилтын дуураймал хөдөлгөөн хийхэд, нөгөө тоглогч түүнийг даган шилжиж хаалт тавих

- Энэ байдлаас шидэж өгсөн бөмбөгийн хаах - 3-р бүсээс өргөсөн бөмбөгийг довтолж цохих - Хаалт тавих чиглэл рүү үргэлжлүүлэн үсрэх

анхааруулна. - Хаалт тавьсны дараа гарыг шууд доош буулгахгүй, аль болох удаан барьж газардахыг тайлбарлана. - 4 сурагч тутамд 1

волейболын бөмбөг - Волейболын тор, шон - Шүгэл хэрэглэнэ.

10. Волейболын дүрэм, тоглолтын тактик

Код Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүн

10а

Волейболын энгийн дүрэм, шүүгчийн заалтыг ойлгон, дүрмийг хэрэгжүүлж волейбол тоглох чадвартай болох

- Талбайн хоёр талын 6-р бүсэд хоёр тоглогч, 3-р бүсэд хоёр холбогч, 4-р бүсэд нэг довтлогч байрлана. Холбогчдын аль нэг нь бөмбөгтэй байна. Довтолж цохисон бөмбөгийг 6-р бүсийн хамгаалагч холбогч руу дамжуулахад холбогч 4-р бүс рүү өргөнө. 4-р бүсийн довтлогч эсрэг талын 6-р бүс рүү довтлох ба довтолсон бөмбөгийг 6-р бүсээр З-р бүсийн холбогч руу дамжуулах байдлаар тоглолт үргэлжлэх

- Дурын аргаар давуулсан бөмбөгийг хүлээн авч дамжуулан, довтолж, хаалт тавьж тоглох

- Өндөр шидэж өгсөн бөмбөгийг довтолж цохих цохилтоор тоглолт эхлэх ба довтолсон баг алдвал эсрэг баг бөмбөгөө шидэж довтлох цохилтоор тоглолт үргэлжлэх байдлаар дүрэм зохиож тоглох

- 6х9 м талбайд 6 тоглогч, 9х9 м талбайд 6 тоглогчтой сургалтын тоглолт зохион байгуулах

- Волейболын тэмцээний дүрмээс: сэлгээний тоглогч оруулах, бөмбөг гартай гарах, бөмбөгийг 2 удаа авалт, баг бөмбөгөнд 4 удаа хүрэлт, байрлалын алдаа зэрэг шүүгчийн заалтыг ярилцан, хэрэгжүүлж турших

- Тоглолтод хожсон, хожигдсоны шалтгаан, үр дүнг тоглолт бүрийн дараа дүгнэж ярилцан, бие биедээ баяр хүргэх, уучлалт гуйх, алдаагаа хүлээн зөвшөөрөх зэрэг үйлийг тогтмол хийлгэж хэвшүүлнэ.

- Волейболын тэмцээний дүрмийн ном, самбарын цаас, жижиг наадаг цаас, маркер, шүүгчийн заалтуудыг харуулсан үзүүлэн ашиглана.

- 2-оос цөөнгүй волейболын бөмбөг, шүгэл, тор, шон, хязгаарлагч, жижиг дарцаг хэрэгтэй.

Явцын үнэлгээний жишиг даалгавар:

№ Үнэлгээний даалгавар Шалгуур

дээд дундаас дээш дунд дундаас доош

1

Хөвгүүд давуулалтын шугамын араас, охид 6 м зайнаас дээрээс бөмбөг давуулах 6 оролдлого хийх

5-6 удаа бөмбөг тор

давж, талбайд унасан

4 удаа бөмбөг тор давж, талбайд унасан

3 удаа бөмбөг тор давж, талбайд унасан

2 удаа бөмбөг тор давж, талбайд унасан

2

Хоорондоо 4-6 м зайнаас бие бие рүүгээ бөмбөгийг дээрээс ба доороос ээлжлэн 15 удаа дамжуулах

Зөв шилжиж, алдалгүй 14-

15 удаа дамжуулсан

Зөв шилжиж, алдалгүй 12-

13 удаа дамжуулсан

Зөв шилжиж, алдалгүй 10-

11 удаа дамжуулсан

Зөв шилжиж, алдалгүй 8-9-

15 удаа дамжуулсан

3 Багаараа волейбол тоглох Шүүгчийн заалтыг ойлгож хэрэгжүүлэх байдал, довтолгооны ба

хамгаалалтын техник гүйцэтгэл, тоглолтод оролцсон идэвх чармайлтыг харгалзан багш үнэлгээ өгнө.

БТЭМ10. Бүлэг 6. ХӨЛ БӨМБӨГ

Page 15: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

15

11. Хөл бөмбөгийн техник

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

11а

Хөдөлгөөнгүй ба өнхөрч ирсэн бөмбөгийг өшиглөх, тогтоох, залах чадвараа сайжруулж, хамгаалагчийг хуурах, 11 м-ээс чөлөөт цохилт гүйцэтгэх чадвар эзэмших

- Бөмбөгийг өшиглөх, тогтоох ямар аргууд байдгийг ярилцаж, мэдлэгээ сэргээнэ.

- Хөдөлгөөнгүй болон янз бүрийн өндөрт дүүжилсэн бөмбөгийг байрнаас ба алхалт, гүйлтээс өшиглөх

- Хөлийн янз бүрийн хэсгээр бөмбөгийг хана руу өшиглөөд ойж ирэхэд нь Улаар, шагайгаар, цээжээр тогтоох ба тогтоохгүйгээр өшиглөх

- Хоёр сурагч хоорондоо 15-20 м зайд зогсож, дундаа 50 см радиустай цагаригны дундуур бөмбөгийг гаргах зорилгоор өшиглөнө. Үүнийг хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй бөмбөг өшиглөхөд хэрэглэж болно.

- Бөмбөгийг залж, чигээрээ ба чиглэлээ өөрчлөн янз бүрийн хурдтай гүйх

- Бөмбөгийг хөлөөр залж хамгаалагчийг хуурах - 7, 9, 11 м зайнаас том, жижиг хаалга руу

чөлөөт цохилтыг хаалгачгүй ба хаалгачтай гүйцэтгэх

- Нэг сурагч бөмбөгийг өшиглөхөд нөгөө сурагч тохиромжтой аргаар тогтоон, урагш залж гүйгээд 11-16 м зайнаас хаалга руу цохих

- Бөмбөгийг бие биенийхээ хойноос залахдаа дөрвөлжин үүсгэж залах ба дараа нь хаалганд өшиглөх

- Хөл бөмбөгийн бөмбөг 10-12 ш, - Гимнастикийн цагариг 10 ш, - Хөл бөмбөгийн хаалга, шугамууд бүхий гадаа талбай, - Хөл бөмбөгийн зурагт үзүүлэн, бичлэг - Өшиглөх зайг хэмжих метр зэргийг ашиглана. - Сурагчдын чадварын ялгаатай байдалд тохируулан хөл бөмбөгийн техникийг хөнгөрүүлж, хүндрүүлж өгөх хэрэгтэй. Жишээ нь: 11 м зайнаас хаалга руу цохихдоо: чигээрээ өшиглөх, хаалганы зүүн, баруун өнцөг рүү дээгүүр ба доогуур өшиглөх зэргээс багш сонгож өгнө.

11б

Хаалгачийн байрлал, шилжилт, бөмбөгийг барих аргыг ойлгон, хаалгач хийх чадварт суралцах ба хөл бөмбөгийн тусгай дасгалаар хөдөлгөөний эвсэл, хурдаа сайжруулах

- “Урдаас өнхөрч ирсэн бөмбөгийг барихын тулд хөлөө нийлүүлэн, бөхийж, ирж байгаа бөмбөгний зүгт алгаа эргүүлэн хуруугаа сарвайлгаж, гараар тосон зогсохдоо доогуур нь бөмбөг багтахгүйгээр зайтай байх хэрэгтэй. Бөмбөгний хүчийг сулруулж өөр рүүгээ хойш-дээш татаж, гараа тохойн үеэр нугалж аль нэг хөлөөрөө алхалт хийн бүсэлхийн хэсгээр бага зэрэг дээш өндийн бөмбөгийг хэвлийн хэсэгт ойртуулан тэвэрч авна” гэдгийг багш тайлбарлаж, сурагчид бөмбөггүй дуурайж давтана. - Хаалга руу өнхрүүлж өшиглөсөн бөмбөгийг барих - Хаалганы баруун болон зүүн буланд газраар өшиглөсөн бөмбөгийг баруун, зүүн тийш шилжиж барих - Бүсэлхийн орчимд ирж байгаа бөмбөгийг барих, өндөр ирсэн бөмбөгийг барих зэрэг аргуудыг хэрэглэж болно. - 5 сурагч тойрог болон зогсч 1 сурагч голд нь байрлан, тойрч зогссон сурагч бүр руу баруун, зүүн хөлөөр ээлжлэн бөмбөгө дамжуулсны дараа солигдон дараагийн сурагч эхний сурагчийн үйлдлийг давтана. -Байрандаа бөмбөгийг өвдгөөр болон өлмийгөөр жонглёрдох. Хэн нь олон удаа жонглёр хийж буйг шалгаруулах

- Хөл бөмбөгийн хаалга, шугамууд бүхий гадаа талбай - Хөл бөмбөгийн бөмбөг 10-12 ш, - Хөл бөмбөгийн жижиг, том хаалга - Янз бүрийн тэмдэгтүүд, матрас, секундомер, туузан метр -Хөл бөмбөгийн зурагт үзүүлэн, бичлэг - Тоглолтын явцад хурдыг сааруулахгүй, довтолгоог өндөр хурдтай өрнүүлэхийн тулд бүрэн бус тогтоолт их хэрэглэдэг. Тиймээс тогтоохдоо удахгүй байхыг анхааруулна.

- Хаалгачийн үйлдлийг өшиглөх, тогтоох, залах, хуурах үйлдэлтэй хослуулсан дасгалыг зохиож ашиглах нь их ач холбогдолтой.

Page 16: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

16

- 15-20 м зайд байрлуулсан тэмдэгт рүү өвдөгөөр жонглёрдож, буцаж байрандаа ирэхдээ баруун, зүүн хөлөөр 2-3 удаагийн хүрэлтээр бөмбөгийг зална. Дараагийн сурагч эхний сурагчийн үйлдлийг давтан хийнэ.

12. Хөл бөмбөгийн тоглолт

Код Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүн

12а

Бөмбөгийг тоглолтод оруулах аргуудыг ашиглан, тоглогчийн байрлал, үүргийг ойлгон, хэрэгжүүлж жижиг ба том талбайд хөл бөмбөг тоглох чадвараа сайжруулах

- Бөмбөгийг тоглолтод ямар аргаар оруулж болдогийг ярилцах. Бөмбөгийг хажуугийн шугамаас хоёр гараар шидэж оруулах, хаалгач өшиглөж ба шидэж оруулах аргуудыг туршиж үзэх

3 тоглогчийн эсрэг 4 тоглогч (3х4) тоглох

- Хоёр тоглогчийн эсрэг нэг тоглогч (2х1) тоглох бөгөөд хоёр тоглогчийн аль нэг нь бөмбөгөө алдвал тэр алдсан тоглогч дундаа орж бөмбөг булаагч болно.

- Сурагчид дараах зургийг уншин, даалгаврыг гүйцэтгэх

- Тэнцүү тооны тоглогчтой буюу 5х5, 6х6, 8х8, 11х11 хөл бөмбөг тоглох

- Хөл бөмбөгийн бөмбөг 10-12 ш,

- Хөл бөмбөгийн жижиг, том хаалга

- Янз бүрийн тэмдэгтүүд, матрас, секундомер, туузан метр

-Хөл бөмбөгийн тэмцээний дүрмийн ном, зурагт үзүүлэн, бичлэг

- Стандарт бус талбай, байгалийн хүчин зүйлс, бусад гарын доорх материал ашиглан хэрэглэгдэхүүн бэлтгэж ашиглах.

Үнэлгээний жишиг даалгавар:

- Шулуун чиглэлд 18-20 м зайд бөмбөг тууж хурдтай гүйх (хугацаа) - 11 м зайнаас хаалгачтай ба хаалгачгүй хаалга руу чөлөөт цохилт гүйцэтгэх

(оновчтой цохиолтын тоо) - Зураг дээрх бөмбөг тогтоох аргуудыг нэрлэх

1 2

3 4 5

БТЭМ10. Бүлэг 7. ЭРҮҮЛ МЭНД

13. Эрхтэн, тогтолцооны үйл ажиллагааг дэмжих арга замууд

Page 17: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

17

Код Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүн

13а

Хүний эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагаа эрүүл байхын ач холбогдлыг тодорхойлох чадвартай болох

- Багш амьсгал, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны бүтэц, үүргийг сэргээн сануулна.

- Хүний амьсгал, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны талаарх мэдлэгтээ тулгуурлан зурагт үзүүлэн ашиглан харилцан ярилцаж, эрүүл байхын ач холбогдлыг жагсаан бичнэ.

- Жагсаалтад бичигдсэн ач холбогдлыг дэлгэрүүлэн хэлэлцэнэ.

- Сурагчид бие биедээ асуулт тавьж, ярилцана.

Амьсгал, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны бүтцийг харуулсан үзүүлэн, гарын авлага ашиглана.

Багш тэдгээр эрхтэн тогтолцооны бүтэц, үүргийг сэргээн сануулж өгөх хэрэгтэй.

13б

Зүрх судасны (даралт ихсэх, багасах, судасны хатуурал, венийн судасны өргөсөл, зүрхний шигдээс гэх мэт) эмгэгээс сэргийлэх болон эмчилгээний дасгалыг мэдэж, тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэх эрмэлзэлтэй болох

Багш биеэрээ үзүүлсэн, эсвэл зурагт үзүүлэн, видео бичлэг ашиглан зааж буй зүрх судасны эрхтэн, тогтолцооны эмгэгэээс сэргийлэх, эмчилгээний эерэг нөлөөтэй дасгалуудыг сурагчид дагаж хийх бөгөөд дасгал бүрийг тохирох тоогоор давтана.

Артерийн даралт ихсэх үед хийх цогц дасгалын жишээ: 1. Б/б – гарыг биеийн дагуу авч сандал дээр

сууна. Амьсгал авч гарыг нугалаад амьсгалаа гаргахдаа гараа тэнийлгэнэ.

2. Гараа биеийн дагуу авч сандал дээр сууна. Амьсгал авч гарыг өргөөд, амьсгал гаргаж гарыг буулгана.

3. Гарыг биеийн дагуу авч хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. Хөлийн тавхайг дэвсгэрээс хөндийрүүлэхгүй өвдөгний үеэр ээлжлэн нугална.

4. Гараа мөрөндөө авч зогсоно. Гараа хойш эргүүлж амьсгаа аваад,урагш эргүүлж амьгалаа гаргана.

5. Гарыг цээжний өмнө авч хөлдөө мөрний хэмжээний зайтай зогсоно. Амьсгаа авч биеийг баруун тийш эргүүлэн гараа алдална. Амьсгал гаргаж, гарыг цээжний өмнө авчирна.

6. Үндсэн зогсолтоос тайван гүн амьсгална. 7. Сандал дээр сууна. Амьсгал авч гараа

урагш өргөхийн хамт нэг хөлийг чигээр нь өргөөд амьсгалаа гаргаж, гар, хөлөө буулгана.

8. Гарыг цээжний өмнө авч сандал дээр сууна. Амьсгал авч гар хөлийг тэнийлгэн амьсгалаа гаргаж бэлтгэл байдалд орно.

9. Гарыг биеийн дагуу авч сандал дээр сууна. Амьсгалаа авч гарыг алдлан, амьсгал гаргахдаа өвдөгөө тэврэн бөхийнө.

10. Тайван алхана. 11. Сандал дээр сууна. Амьсгал авч гар хөлийг

урагш өргөн нугалаад амьсгал гаргахдаа тэнийлгэнэ.

12. Гараа ташаандаа авч сандал дээр сууна.

Эдгээр дасгал бүрийг аажим удаан хөдөлгөөнөөр хийнэ Сургалтад ашиглах ном, гарын авлага, DVD, CD, видео бичлэг, үзүүлэн таниулах материал нь мэргэжлийн байгуул-лагаас эрхлэн гаргасан, зөвшөөрөгдсөн байх шаардлагатай бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй хэрэглэгдхүүнийг сургалтад хэрэглэхийг хориглоно. 1. Хүний биеийн эрхтэн, тогтолцооны зурагт үзүүлэн эсвэл DVD бичлэг 2..Эмчилгээний биеийн тамир. Ном, гарын авлага, болон бусад. /Баталгаат эх сурвалж бүхий/ 3.Эмчилгээний цогц дасгалын DVD, CD 4.Маркер, дэлгэц, цаас 5. Тараах материал: Эмчилгээний дасгал хөдөлгөөний шаардлага хангасан зураг 6.Хүүхдийн тоогоор сандал

Даралт ихсэх, багасах, судасны хатуурал, венийн судасны өргөсөл, зүрхний шигдээс гэх мэт эмгэгээс сэргийлэх цогц дасгалуудыг хичээлийн 2 цагт тохируулан заана.

Page 18: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

18

Энгийн тайван амьсгална.

13в

Хоол боловсруулах (өтгөн хатах, гэдэс хийгээр дүүрэх, ходоод, гэдэс, элэг, цөсний эмгэг гэх мэт) эрхтэн, тогтолцооны эмгэгийн үеийн эмчилгээний тусгай дасгалуудыг зохих аргачлалын дагуу хийх чадвар эзэмшиж, бусдад зөвлөдөг болох

Өтгөн хатах, гэдэс хийгээр дүүрэх, ходоод, гэдэс, элэг, цөсний эмгэгэээс сэргийлэх, эмчилгээний эерэг нөлөөтэй дасгалуудыг багшийн зааварчилгааны дагуу сурагчид дагаж хийх ба дасгал бүрийг зохих тоогоор давтана.

Өтгөн хатах үед хийх цогц дасгалын жишээ: 1. Тэгш гадаргуу дээр дээш харан, хөлөө жийн

гараа биеийн дагуу байрлуулан хэвтэнэ. Амьсгал авахдаа хэвлийг дүүргэн, гаргахдаа хэвлийг татна. 6-8 удаа давтан хийнэ.

2. Дээш харж хэвтээд хэвлийг огцом дүүргэн татах хөдөлгөөнийг 10-15 удаа давтана.

3. Дээш харан хөлөө өвдгөөр нугалан гарыг дагзны ард зөрүүлэн барьж хэвтэнэ. Амьсгал авч өвдгөө салгалгүйгээр баруун тийш буулгаж газарт хүргэнэ. Амьсгалаа гаргахдаа бэлтгэх байрлалдаа орно. Зүүн тал руугаа мөн адил хийх ба дасгалыг 4-5 удаа давтана.

4. Өвдөглөж дөрвөн хөллөн, нуруугаа бага зэрэг хотойлгоно. Энэ байрлалд 2-3 минут байна.

5. Гараа ташаандаа авч зогсоод аарцгаараа баруун, зүүн тийш эргүүлэх хөдөлгөөнийг тус бүр 5-10 удаа давтана.

Багш дасгалыг удаанаар хийж үзүүлээд, тодорхой дарааллын дагуу давтан хийлгэнэ.

Дасгал, иллэг хийхэд зориулсан дэвсгэр, хатуу матрац хэрэглэнэ.

Өтгөн хатах, гэдэс хийгээр дүүрэх, ходоод, гэдэс, элэг, цөсний эмгэгээс сэргийлэн хийх эмчилгээний эерэг нөлөөтэй цогц дасгалыг хичээлийн 2 цагт эзэмшүүлэх боломжтой.

13г

Амьсгалын (ханиад, томуу, хоолой өвдөх, хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу гайеморит, уушигны хатгаа, хамар битүүрэх, гуурсан хоолойн багтраа гэх мэт) эрхтэн, тогтолцооны эмгэгээс сэргийлэх эмчилгээний дасгалуудыг аргачлалын дагуу зөв хийх чадвартай болох

Ханиад томуунаас сэргийлэх, амьсгалын үйл ажиллагааг сайжруулах цогц дасгалын жишээ:

1. Өөртөө тавтай байдлаар нуруу цэх сууна. Тайван амьсгал авч, гаргана. Дараа нь 15 секунд амьсгал авч, 6 секундэд гаргана. 2-3 удаа давтана.

2. Амьсгал авахдаа хэвлийн ханаа тэлж, амьсгалаа гаргахдаа гэдсээ татна. 2-3 удаа давтана.

3. Цээжээ тэлж амьсгал авна, гаргахдаа цээжээ буулгана. Мөр болон хэвлийн хана оролцохгүй. 2-3 удаа давтана.

4. Эгэм, мөрөө дээш чөлөөтэй өргөн гүнзгий амьсгал авна. Аажим амьсгалаа гаргана. Цээж, хэвлийн хана оролцохгүй. 2-3 удаа давтана.

Амьсгалд оролцдог бүхий л хэсгүүдийг тодорхой дэс дарааллын дагуу үйл ажиллагааг нь идэвхжүүлэх ёстойг анхааруулна.

Амьсгалын эрхтэн, тогтолцооны эмгэгээс сэргийлэн хийх эмчилгээний эерэг нөлөөтэй цогц дасгалуудыг хичээлийн 1 цагт эзэмшинэ.

13д

Ханиад, томуу, хоолой өвдөх, хамар битүүрэх, хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу

Хөлийн ул, толгой, гар, чих болон биеийн бусад хэсэгт байрладаг био идэвхт цэгүүдэд дангаар болон хавсарсан байдлаар өөртөө цэгэн иллэг хийх аргачлалыг зурагт үзүүлэн, DVD бичлэг ашиглан дагаж хийнэ.

Ханиад хүрсэн болон хоолой өвдсөн үед өөртөө хийх цэгэн иллэгийн жишээ:

Хос хосоороо харилцан бие биедээ хяналт тавин хийнэ.

Ханиад, томуу, хоолой өвдөх, хамар битүүрэх, хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу гайеморит,

Page 19: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

19

гайеморит, өтгөн хатах, гэдэс хийгээр дүүрэх, даралт ихсэхээс сэргийлэн өөртөө цэгэн иллэг хийдэг болох

- Хамрын ханиад, хоолой бага зэрэг өвдсөн үед заасан цэгүүд дээр 5-7 секунд дарж иллэг хийнэ. 1-р цэг - самсааны хоёр талд. 2-р цэг - хацрын төвгөр дээр, хүүхэн хараатай нэг шугаманд. 3-р цэг - хоолойны төгсгөлд. 4-р цэг - төвөнхтэй нэг түвшинд, өвчүү эгэм хөхөнцөрийн булчингийн захаар. 5-р цэг - энэ хос цэг нь дагзны яснаас доор, мөр ба чамархайн ясны хөхөнцөр сэртэн хоёрын голд нь байрладаг. 6-р цэг - бугуйны нэг ба хоёрдугаар ясны дунд. 7-р цэг - долоовор хурууны хумсны дор, эрхий хуруу талдаа. 8-р цэг - эрхий хурууны хумсны дор, гадар талдаа. 9-р цэг - ядам хурууны хумсны дор, чигчий хуруу талдаа байрлана.

өтгөн хатах, гэдэс хийгээр дүүрэх, даралт ихсэхээс сэргийлэн цэгэн иллэг хийх агуулгыг хичээлийн 1 цагт багтаан эзэмшинэ.

Явцын үнэлгээний даалгавар:

1. Зүрх, судас, амьсгал, хоол боловсруулах эрхтэн, тогтолцооны эмгэгээс сэргийлэх, эмчилгээний дасгалыг бие даан хийж үзүүлнэ үү? (Сурагч багшийн бэлтгэсэн асуултаас сугалан тодорхой нэг эмгэгээс сэргийлэх 1 цогц дасгалыг хийж үзүүлнэ).

2. Зураг дээрх био идэвхт цэгүүд дээр ямар эмгэгээс сэргийлэх үед иллэг хийж болох вэ? Ач холбогдлыг тайлбарлана уу, Зураг 1. Зураг 2

(Зураг 1. АД ихсэх үед. Зураг 2 Өтгөн хатах үед)

3. Ханиад, томуу, хоолой өвдөх, хамар битүүрэх, хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу гайеморит, өтгөн хатах, гэдэс хийгээр дүүрэх, даралт ихсэх эмгэгээс сэргийлэн хөлийн ул, толгой, гар, чих болон биеийн бусад хэсэгт байрладаг био идэвхт цэгүүдэд дангаар болон хавсарсан байдлаар өөртөө цэгэн иллэг хийх аргачлалыг бие даан хийж үзүүлнэ үү? (Сурагч багшийн бэлтгэсэн асуултаас сугалан тодорхой нэг эмгэгээс сэргийлэх иллэгийг хийж үзүүлнэ).

Амьсгалын тогтолцооны эмгэгээс сэргийлэх дасгал, иллэгийг үнэлэх рубрикийн жишээ: Шалгуур Маш сайн Сайн Дундаж Тааруу

Амьсгалын тогтолцооны эмгэгээс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор өөртөө хийх иллэгийн цэгүүдийг нэг

Цэгүүдийг үзүүлэн дээр болон өөрийн бие дээр зөв нэрлэн зааж, иллэгийн ач холбогдлыг дэлгэрэнгүй тайлбарласан.

- Цэгүүдийг үзүүлэн дээр болон өөрийн бие дээр зөв нэрлэн зааж, иллэгийн ач холбогдлыг товчхон тайлбарласан. - Иллэгийн ач холбогдлыг сайн тайлбарлаж,

- Цэгүүдээс цөөхнийг үзүүлэн дээр болон өөрийн бие дээр зөв нэрлэн зааж, иллэгийн ач холбогдлыг дөхүүлэн тайлбарласан. - Иллэгийн ач холбогдлыг дөхүүлэн

- Цэгүүдийг үзүүлэн дээр болон өөрийн бие дээр зөв нэрлэн зааж чадаагүй иллэгийн ач холбогдлыг дөхүүлэн тайлбарласан. -Иллэгийн ач холбогдлыг

Page 20: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

20

14. Аюулгүй байдал – анхны тусламж

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

14а

Усанд живэх, угаартах үед үзүүлэх яаралтай анхны тусламжийн аргачлалыг тайлбарлах чадвар эзэмших

Аюултай байдалд орсон үед хүний амь нас нь хэдхэн минут, секундын хугацаанд амжиж үзүүлэх анхны тусламжийн арга, хэлбэр, чанар, хугацаанаас хамаардагийг бодит амьдралын жишээ, тохиолдол дээр ажиллан ярилцаж ойлгон, тараах материал ашиглан яаралтай анхны тусламжийн зарчмыг мэдэж, усанд живэх, угаартах үед авах арга хэмжээг тайлбарлан таниулна. Зааварчилгааны дагуу практик үйлдлийн аргаар бие биедээ хийж анхны тусламжийг аргачлалын дагуу хийж үзнэ.

- Усанд живэх, угаартах үед үзүүлэх анхны тусламжийн зурагт үзүүлэнг ашиглан заав-рын дагуу 3-4 хүнтэй багаар, ээлжлэн хүн бүр анхны тусламж үзүүлнэ.

- Сурагчдад ойлгомжтой тараах материал ашиглаж болно.

14б

Амьсгал зогсох үед анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар эзэмших

- Анхны тусламжийн тусгай хэрэглэгдхүүн болох хүний хиймэл загвар (мульяаж) эсвэл гарын доорх материалаар бэлтгэсэн загвар ашиглан сурагч бүр амьсгал зогсох үед амнаас аманд, амнаас хамарт зохиомол амьсгал хийх аргачлалыг нэг нэгээрээ ээлжлэн бие даан хийнэ.

- Сурагчид бие биенийхээ хэрхэн хийж байгааг харж, үнэлэн, гаргаж буй алдаагаа засан, анхны тусламжийг зохих шаардлагын дагуу үзүүлэх мэдлэг, чадвараа бататгана.

1. Анхны тусламжийн биет үзүүлэн, мульяж

2. Цахим эх сурвалж: https://www.facebook.com/AnkhniiTuslamj http://103.ub.gov.mn/index.php/ Сурагчид бие биенийгээ ажиглан, анхны тусламжийг зохих шаардлагын дагуу үзүүлж буй эсэхийг асууж ярилцвал илүү үр дүнтэй байна.

14в

Зүрх зогсох үед анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар эзэмших

Зүрх зогсох үед зүрхний иллэг хийх аргачлалын дагуу хүний хиймэл загвар (мульяаж) эсвэл гарын доорх материалаар бэлтгэсэн загвар ашиглан ээлжлэн нэг нэгээрээ зүрхний шууд бус иллэг хийнэ.

Зүрхний иллэг хийхдээ хавирга хугарахаас сэргийлэн дарах хүчийг тохируулах шаардлага-тайг анхааруулна.

Явцын үнэлгээний даалгавар

1. Усанд живэх, угаартах үед анхны тусламж үзүүлэхдээ баримтлах зарчмыг тайлбарлаарай?.

2. Биет үзүүлэн ашиглан зүрхний иллэг хийх аргачлалыг бие даан хийж үзүүлээрэй?. 3. Биет үзүүлэн ашиглан амнаас аманд, амнаас хамарт зохиомол амьсгалыг

аргачлалын дагуу хийж үзүүлнэ үү?. Үнэлэхдээ өмнөх сэдэвт ашигласантай адил энгийн Рубрик боловсруулан хэрэглээрэй.

бүрчлэн заан тайлбарлаж буй байдал

ихэнх цэгийг зөв заасан.

тайлбарлаж, цэгүүдийн 50%-ийг зөв заасан.

дутуу тайлбар-лаж, 1-2 цэгийг заасан.

Эрүүлжүүлэх цэгэн иллэгийг аргачлалын дагуу хийх байдал

Бүх цэгт зөв аргачлалаар бие даан иллэгийг хийж үзүүлсэн

Ихэнх цэгт зөв аргачлалаар бие даан иллэгийг хийж үзүүлсэн

Цөөн цэгт зөв аргачлалаар, эсвэл бүх цэгийг мэдэж байсан боловч буруу иллэг хийсэн

Цөөн цэгт буруу аргачлалаар иллэг хийсэн.

Page 21: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

21

15. Эрүүл харилцаа

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

15а

Тэмцээн, сургалтын үед баг, хамт олон, суралцагчдын харилцаанд ба гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанд гарч болох үл ойлголцол, хүндрэлийн шалтгааныг тодорхойлж, тайлбарлах чадвар эзэмших

- Баг, хамт олон, найзууд, сурагчдын хоорондын харилцаанд болон гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанд гарч болох үл ойлголцол, хүндрэл юу байж болох вэ? гэсэн асуултын дагуу багаар ажиллана.

- Баг дотроо харилцан ярилцаж, харилцааны хүндрэл, үйл ойлголцол үүсэхээс сэргийлэхэд анхаарах зүйлсийг жагсаан бичнэ.

- Жагсаалтаа бусдадаа тайлбарлана. - Тэмцээний үед, хичээлийн явцад, хичээлийн

бус үеэр, гэртээ гэх мэт үед гарах харилцааны үл ойлголцолын шалтгааныг нарийвчлан ялгаж тодруулна.

- Хэрхэн сэргийлж болох арга замуудыг харилцан ярилцах явцад тодруулан тэмдэглэж бичнэ.

Харилцааны үл ойлголцолын жишээ кейс бэлтгэж ашиглавал илүү үр дүнтэй байхыг анхаарна.

Том цаас, тодруулагч үзэг ашиглаж болно.

Багаар ажиллахад тохиромжтой байдлаар ширээг засаж бэлтгэнэ.

15б

Ятгалгад хариу өгөх арга замуудаас өөрт тохирохыг сонгон хэрэглэдэг болох

- Хүнийг ямар хэлбэрээр ятгаж болох талаар ярилцан тодорхойлно.

- Хүсээгүй зүйлийг хийлгэхээр ятгах үед эерэг байдлаар хэрхэн хариу өгөх арга замуудыг кейс ашиглан дүрийн тоглолт хийнэ.

- Эцэст нь дүгнэлт бичнэ.

Дүрийн тоглолтоор илэрхийлсэн ятгалгад хариу өгөх арга замыг хэлэлцэж, өөрт тохирох хамгийн тохиромжтой хувилбаруудыг сурагч бүр сонгон тэмдэглэхийг анхааруулна.

15в

Харилцааны ур чадвараа нөхцөл байдалд тохируулан ашигладаг болох

Хичээл, тэмцээн, тоглолт, гэр бүлийн орчинд бусадтай харилцах харилцаанд олонтой үүсдэг хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх, сэргийлэх арга замуудыг харуулсан тохиолдол дээр багаар ажиллан харилцан ярилцаж, тухайн аргын давуу, сул талыг ялган тодруулж, байж болох өөр боломжит хувилбаруудыг хэлэлцэн, хамгийн тохиромжтойг сонгон бусдадаа тайлбарлана.

Харилцааны хүндрэл, бэрхшээлийг харуулсан тохиолдол, кейс боловсруулан хэрэглэх нь тустай. “Амьдрах ухааны чадвар” багц гарын авлагын “Харилцааны ур чадвар” эзэмшүүлэх гарын авлага дахь мэдээллийг ашиглан заана.

Явцын үнэлгээний даалгавар. 1. Дараах сэдвээр эссэ бичээрэй. - Тэмцээний үе дэх бидний харилцаа - Найз болон нөхөрлөлийн талаарх миний бодол - Бидний хоорондын үл ойлголцол - Харилцааны чадвар ба амжилт

Эссэг үнэлэх шалгуур:

Шалгуур Тааруу Дундаж Сайн

Сэдвийн агуулгын оновчтой байдал

Сэдвээс хазайсан Сэдвийн агуулгыг тодорхой хэмжээнд гаргасан

Сэдвийн гол санаагаа оновчтой тодорхойлсон

Page 22: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

22

Гол санаагаа нотолсон, няцаасан үндэслэлээ гаргасан байдал

Нотолгоо, няцаалт гаргаагүй, буруу хийсэн

Нотлох болон няцаалтыг үндэслэлтэй хийх гэж оролдсон.

Гол санаагаа нотолсон болон няцаасан үндэслэл нь ойлгомжтой, шинжлэх ухаанч

Дүгнэлт хийсэн байдал

Дүгнэлт хийгээгүй, эсвэл сэдэвт хамааралгүйгээр дүгнэсэн

Дүгнэлт хийх оролдлого нь тухайн асуудлын хүрээнд боловч оновчгүй

Дүгнэлтээ оновчтой, хүлээн зөвшөөрөхүйц олон өнцгөөс харж томьёолсон

Найруулга, дүрмийн алдаагүй байдал

Найруулга, дүрмийн олон алдаатай

Найруулга, дүрмийн цөөн алдаатай

Найруулга, дүрмийн алдаагүй

БТЭМ10. Бүлэг 8. АЭРОБИК

16. Эрүүлжүүлэх аэробикийн үндсэн хөдөлгөөн

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

16а

Эрүүлжүүлэх аэробикийн ач холбогдол, үндсэн болон туслах алхалтын ялгаа, онцлогийг ойлгож, эрүүлжүүлэх аэробикийн үндсэн ба туслах алхалтыг гүйцэтгэх чадвар эзэмших

- Хичээлийн эхний болон үндсэн хэсэгт эрүүжүүлэх аэробикийн үндсэн дасгалын онцлог, хүчилтөрөгчтэй болон хүчилтөрөгчгүй орчин гүйцэтгэх дасгалын физиологи үндэслэлийн ярилцах, хэлэлцэх

- Аэробикийн үндсэн болон туслах алхалтын хэлбэрийг тодорхойлох, тэдгээр алхалтын ялгааг ярилцах

- Сурагчид баг болон хуваагдаад тодорхой нэг дасгалыг янз бүрийн эрчмээр гүйцэтгэх. Жишээ нь: Хөлөө салгаж, нийлүүлж үсрэлтийг бага,

дунд, их, маш их эрчимтэйгээр 1 сурагч 3 минутын хугацаанд хийнэ.

- Хичээлийн эхний хэсэгт үений хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлэх стречингийн дасгал гүйцэтгэх (хүзүү, мөр, тохой, нуруу, өвдөг, шагай) өгнө.

- 1-р видео хичээл буюу “Эрүүлжүүлэх аэробикийн үндсэн алхалт” DVD-д байгаа үндсэн алхалтуудыг гүйцэтгэх

- 2-р видео хичээл буюу “Эрүүлжүүлэх аэробикийн туслах алхалт” DVD-д байгаа аэробикийн туслах алхалтуудыг гүйцэтгэх

- Зүрх судасны үйл ажиллагаа, нүүр царайны хувиралын өөрчлөлт, хугацаагаа дуусгасан эсэх, судасны лугшилт зэрэгт үндэслэн ярилцана.

- Ижил төстөй хөдөлгөө-нийг бүлэглээд, тэдгээр хөдөлгөөний ялгаа, онцлогийг ярилцана.

Аэробикийн дасгалыг багш өөрөө үзүүлэх боломжгүй бол: - Видео хичээлийг

дэлгэцээр үзүүлж дагуулж хийлгэнэ. Дэлгэц, компьютерийг бэлтгэсэн байна.

- Хөдөлгөөний эв дүй сайн сурагчийг сонгон урьдчилан заагаад, уг сурагчаар үзүүлж, багш удирдаж болно.

17. Эрүүжүүлэх аэробикийн цогц дасгал

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж ба

хэрэглэгдэхүүн

Page 23: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

23

17а

Эрүүлжүүлэх аэробикийн I цогц дасгалыг бие даан гүйцэтгэх чадвар эзэмших

 

- Хичээлийн эхний болон төгсгөл хэсэгт стречингийн дасгалуудыг гүйцэтгэх

- 3-р видео хичээл буюу “Эрүүлжүүлэх аэробикийн үндсэн алхалт, I цогц дасгал” DVD-д байгаа цогц дасгалыг хөгжимгүйгээр тоолж гүйцэтгэх

- 4-р видео хичээл буюу “Эрүүлжүүлэх аэробикийн үндсэн алхалт, I цогц дасгал” DVD-д байгаа цогц дасгалыг хөгжмийн аянд гүйцэтгэх

- Хичээлийн үндсэн хэсгийн төгсгөл хэсэгт каланетикийн дасгалыг гүйцэтгэх

- Стречингийн болон каланетикийн дасгалыг багш хийж үзүүлэх, боломжгүй бол дасгалын нэр томьёо, дасгалыг тайлбарлах байдлаар удирдан хийлгэж болно.

- Эрүүлжүүлэх аэробикийн цогц дасгалыг заахдаа: толгойноос сүүл хүрэх арга (-A-B; A+B; -C; A+B+C), хэсэгчлэх арга (A-B; A+B; -C-D; A+B+C+D)-ыг ашиглаарай. Хичээлд хөгжим, хөгжмийн ая (CD, DVD, flash) хэрэглэнэ.

17б

Эрүүлжүүлэх аэробикийн II цогц дасгалыг бие даан гүйцэтгэх чадвар эзэмших

- Хичээлийн эхний болон төгсгөл хэсэгт стречингийн дасгалуудыг гүйцэтгэх

- 5-р видео хичээл буюу “Эрүүлжүүлэх аэробикийн туслах алхалт II цогц дасгал” DVD-д байгаа цогц дасгалыг хөгжимгүйгээр тоолж гүйцэтгэх

- 6-р видео хичээл буюу “Эрүүлжүүлэх аэробикийн үндсэн алхалт I цогц дасгал” DVD-д байгаа цогц дасгалыг хөгжмийн аянд гүйцэтгэх

- Хичээлийн үндсэн хэсгийн төгсгөл хэсэгт каланетикийн дасгалыг гүйцэтгэх

Суралцагчдын хөдөлгөөний ой тогтоолтыг хөгжүүлэхийн тулд “Зиг заг” аргыг ашиглаж болно. Тухайлбал, цогц дасгалын дараалал хамаарахгүйгээр хийнэ. Жишээ нь: D+A+C+B, A+A+C+C+B+B+D+D гэх мэт. Хичээлд хөгжим, хөгжмийн ая (CD, DVD, flash) хэрэглэнэ.

17в

Эрүүлжүүлэх аэробикийн дасгалыг зохиомжлон гүйцэтгэх чадвартай болох

- Хичээлийн эхний болон төгсгөл хэсэгт стречингийн дасгалуудыг гүйцэтгэх - Хичээлийн үндсэн хэсгийн төгсгөл хэсэгт каланетикийн дасгалыг гүйцэтгэх - Эрүүлжүүлэх аэробикийн I, II цогц дасгалуудыг оролцуулан цогц дасгал зохимжлох - DVD-д байгаа видео хичээлийн цогц дасгалд ороогүй гарын хөдөлгөөнийг шинээр нэмж зохиомжлох

- Дасгалыг зохимжлохдоо эхний дасгалын төгсгөлийн хөдөлгөөн дараагийн дасгалын эхлэл байна гэдгийг суралцагчдад ойлгуулна.

- Гарын хөдөлгөөн хэтэрхий уян налархай бол бүжгийн хөдөлгөөний шинжтэй болох тул гарын хөдөлгөөний хэлбэрт анхаарна.

17г

Эрүүлжүүлэх аэробикээр хичээллэхдээ амьсгал, зүрх, судасны тогтолцооны үйл ажиллагаандаа хяналт тавьдаг болох

- Хичээлийн үндсэн хэсгийн эрчимтэй ажлын дараа судасны лугшилтаа тоолж, ачааллын хэмжээг тодорхойлох.

- Ачаалал бие бялдар болон эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлж буйг ажиглах, тэмдэглэл хөтлөх (нүүр улайх, цайх, амьсгаадах, дасгал гүйцэтгэх эрчим буурах, цуцах)

- Цогц дасгалыг 1-2 удаа үргэлжлүүлэн гүйцэтгэсний дараа судасны лугшилтыг тоолуулна.

- Эрүүлжүүлэх чиглэлтэй ачааллын судасны лугшилт 130 мин/удаа байна.

- Суралцагчид өөрийгөө хянах хяналтын дэвтэртэй байхад анхаарна.

Явцын үнэлгээний жишээ:

Үнэлгээний даалгавар

Шалгуур, үнэлгээ

Маш сайн Сайн Дундаж Дундажаас доош

Page 24: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

24

Аэробикийн үндсэн болон туслах алхалтуудыг нэрлэх, алхаж үзүүлэх

Үндсэн болон туслах алхалтуудын нэр томьёог зөв нэрлэж, бүх алхалтыг зөв гүйцэтгэсэн

Үндсэн болон туслах алхалтуудын зарим нэг нэр томьёог алдаатай нэрлэж, бүх алхалтыг зөв гүйцэтгэсэн

Үндсэн болон туслах алхал-туудын ихэнх нэр томьёог нэрлээгүй боловч дасгалыг зөв гүйцэтгэсэн

Үндсэн болон туслах алхалтуудын ихэнх нэр томьёог нэрлээгүй, зарим нэг алхалтыг буруу гүйцэтгэсэн

Эцсийн үнэлгээний жишээ:

Үнэлгээний шалгуур

Өгөх үнэлгээ

Маш сайн Сайн Дундаж Дундажаас доош

Эрүүлжүүлэх аэробикийн I, II цогц дасгалыг гүйцэтгэх байдал

Цогц дасгалыг алдаагүй, зөв, тод, хөгжмийн аянд тохируулж гүйцэтгэсэн

Цогц дасгалыг алдаагүй, хөгжмийн аянд тохируулсан, дасгалаа далайц багатай гүйцэтгэсэн

Цогц дасгалын зарим хэсгийг мартах, хөгжмийн аянаас зарим үед түрүүлэх, хоцрох, дасгалаа далайц багатай гүйцэтгэсэн

Цогц дасгалыг ихэнх хэсгийг мартах, хөгжмийн аяыг сонсохгүй аянаас түрүүлэх эсвэл хоцрох, дасгалаа далайц багатай гүйцэтгэсэн

Эрүүлжүүлэх аэробикийн дасгал зохиомжилсон байдал

Нэг дасгалаас дараагийн дасгалд шилжихэд зогсолт, тасралтгүй, нэг хэмнэлээр үргэлжилсэн, үндсэн алхалтаас гадна 2-3 шинэ хөдөлгөөн орсон, нэг хөдөлгөөнийг олон давтаагүй, хөгжмийн аяны сонголт оновчтой

Зарим нэг дасгалын хооронд бага зэргийн зогсолт гарч хэмнэл алдагдсан, үндсэн алхалтаас гадна 2-3 шинэ хөдөлгөөн орсон, нэг хөдөлгөөнийг олон давтаагүй, хөгжмийн аяны сонголт оновчтой

Зарим нэг дасгалын хооронд бага зэргийн зогсолт гарч хэмнэл алдагдсан, үндсэн алхалтаас гадна 1-2 шинэ хөдөлгөөн орсон, нэг хөдөлгөөнийг олон давтаагүй, аяны сонголт оновчгүй

Ихэнх дасгалын хооронд зоголт гарч хэмнэл алдсан, үндсэн алхалтаас гадна 1шинэ хөдөлгөөн орсон, нэг хөдөлгөөнийг олон давтсан, хөгжмийн аяны сонголт оновчгүй

Өөрийн хяналтыг тогтмол тэмдэглэсэн байдал

Хичээл бүрийн явцад судасны лугшилт, нүүр царайны хувиралыг тэмдэглэсэн

Ихэнх хичээлийн явцад судасны лугшилт, нүүр царайны хувиралыг тэмдэглэсэн

Ихэнх хичээлд судасны лугшилт, нүүр царайны хувиралыг тэмдэглээгүй

Ганц нэг удаа судасны лугшилт, нүүр царайны хувиралыг тэмдэглэсэн

БТЭМ10. Бүлэг 9. ӨВЛИЙН СПОРТ

18. Тэшүүр, цана

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

18а

Тэшүүрээр гулгахын ач холбогдлыг ойлгон, тэшүүрийн спортын онцлог,

- Тухайн сургууль тэшүүр ба цанын төрлийн аль боломжтойг нь судална.

- Тэшүүрийн спорт нь суралцагчдын бие бялдрын хөгжил, чийрэгжилт, амьсгал, зүрх судасны тогтолцоо болоод биеийн доод мөчдийн булчинг хөгжүүлэхэд ямар ач холбогдолтой болох талаар ярилцах

- Тэшүүрийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй үндсэн

- “Тэшүүрийн спортын онцлог” сэдэвт эх - Тэшүүрийн тэмцээний виде бичлэг, компьютер, дэлгэц, проектор байна. - Тэшүүрийн спортын талаар мэдээллийн эх сурвалжийг тодорхой

Page 25: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

25

уралдах зай төрлийг мэдэх

зай төрлийн онцлогийг эхээс унших - Нэмэлт мэдээллийг бие даан цуглуулах - Тэшүүрийн тэмцээний видео бичлэг үзэх - Өөрсдийн судалж мэдсэн мэдээллээ хэлэлцэх

өгнө.

18б

Тэшүүрээр гулгах чадвараа сайжруулж, бие махбодио чийрэгжүүлэн, чөлөөт цагаараа тэшүүрээр гулгах сонирхлыг дээшлүүлэх

Өмнөх ангид эзэмшсэн чадвараа сайжруулж: - Тэшүүрийн үндсэн зогсолтоос нэг хөлөө урагш

хажуу тийш давшиж алхах, нэг хөл дээр үндсэн зогсолтоос хажуу тийш үсрэлтээр нөгөө хөл дээр үндсэн зогсолтоор газардах гэх мэт дөхүүлэх дасгалыг давтах

- Тэшүүрээр шулуун замд зөвхөн баруун (зүүн) хөлөөрөө ойр ойрхон түлхэж гулсах (нөгөө хөл дээрээ гүйцэтгэх)

- Нэг хөлөөр түлхэлт хийгээд үндсэн зогсолтоор гулсах, нөгөө хөлөөр давтан гүйцэтгэх

- Хөлийн түлхэлтийг 2, 3 мөчлөг гүйцэтгээд, үндсэн зогсолтоор гулсах

- Сайн гулгадаг хүүхдийн дэмжлэгтэйгээр шулуун замд тэшүүрийн түлхэлт, гулсалтын техникийг давтах

- Шулуун замд ойрхон зайд бие даан гулгах - Сайн гулгадаг сурагчид тойрогт болон 500-

1000 м зайд гулгах - Мөсөн дээр гулгаж тоглох

- Сургуулийн гадаа мөсөн гулгуурын талбай байгуулан тэшүүрийн хичээл орох боломжтой. Эхний үед сурагчид тэшүүрээ авчирч болно. Яваандаа сургууль янз бүрийн хэмжээний тэшүүртэй болох хэрэгтэй. Түүнчлэн сургуулийн ойролцоох гулгалтын талбай, хөдөө орон нутагт гол, цөөрмийн мөсөн дээр хичээлийг зохион байгуулах боломжтой. - Тэшүүрийн дөхүүлэх дасгалыг спорт зааланд хийлгэж болно. Мөсөн гулгуурын талбай байхгүй бол дугуйт тэшүүр ашиглана.

18в

Цанын спортын ач холбогдол, уралдах зай төрлийн онцлогийг ойлгох

Цанын спорт нь суралцагчдын чийрэгжилт, бие бялдрын хөгжил, амьсгал, зүрх судасны үйл ажиллагаанд ямар ач холбогдолтой болгох талаар ярилцах, цанын спортын тэмцээний эрэгтэй, эмэгтэй тамирчдын уралдах зайн онцлогийн талаар өөрсдийн судалж мэдсэн мэдээллээ хэлэлцэх

- Цанын спортын уралдах зай болон байгалийн хүчин зүйлийг ашиглан чий-рэгжих талаар мэдээл-лийн эх сурвалжийг тодорхой өгнө.

18г

Цанаар гулгах чадвараа сайжруулж, бага зэргийн өгсүүр, уруу замд гулгадаг болох

- Цанын гулгалтын техникийг зөв эзэмшүүлэх дөхүүлэх дасгал: Заал болон гадаа талбайд хөлдөө мөрний хэмжээтэй зогсолтоос баруун хөлөөр урагш хол алхан, нөгөө хөлөө арагш доош өргөн тэнцвэрээ хадгалан зогсох (нөгөө хөлөөс давтан гүйцэтгэх)

- Цасан дээр цанатай хөл дээрээ зогсолтоос цанагүй хөлөөрөө түлхэн цанатай хөл дээрээ тэнцвэрээ хадгалан гулсах ба цанагүй хөлөөр дахин түлхэж үргэлжүүлэн гулсах (нөгөө хөл дээр давтах

- Тэгш замд таяггүйгээр хөлөөрөө түлхэн алхам бүрт гулсалтыг нэмэгдүүлэн гулгах

- Тэгш замд хөлийн түлхэлтгүйгээр таягаар ээлжлэн түлхэж гулгах

- Тэгш замд таяггүйгээр зөвхөн нэг хөлөөр түлхэж, нөгөө цанатай хөл дээр гулгах (үүргийг нь сольж гүйцэтгэх), цанатай хөлөө ээлжлэн түлхэж гулгах

- Тэгш зам, өгсүүр замд алхам бүрд таягаар тулан гулгах, алхмын эрчмээ нэмэгдүүлж гулсалтын зай, хурдыг ихэсгэх

- Өгсүүр замд алхам бүрт таягаар тулан түлхэж гулгах

Спорт зааланд дөхүүлэх дасгалыг гүйцэтгэх, мөн slide буюу гулсамтгай хавтгайг ашиглана. Үүний тулд 15 м урт, 60-70 см өргөн гөлмөн төмрийг гадаа талбайд байрлуулаад дээр нь бага зэрэг цас асгаад дөхүүлэх дасгал болон гулгалтын техникийг давтаж болно. Хөдөө орон нутагт цаг уур, газар зүйн онцлогоос шалтгаалж сургуулийн гадаа, эсвэл ойролцоо цас ихтэй газрыг сонгож болно. Хотын сургуулиудад сургуулийн гадаа талбайд бага хэмжээний гулгах зам засан хичээлийг зохион байгуулах боломжтой.

Page 26: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

26

- Уруу замд таягаа сугандаа хавчуулан хөлөө хагас нугалан, бага зэрэг тонгойн гулгах

Үнэлгээний жишиг даалгавар:

Үнэлгээний даалгавар

Шалгуур Маш сайн Сайн Дундаж Дундажаас доош

Тэшүүр болон цанын дөхүүлэх, тусгай дасгалыг хийж гүйцэтгэх

Тухайн дөхүүлэх болон тусгай дасгалыг зөв гүйцэтгэсэн

Тухайн дөхүүлэх болон тусгай дасгалыг бага зэргийн алдаатай гүйцэтгэсэн

Тухайн дөхүүлэх болон тусгай дасгалыг гүйцэтгэхдээ тэнцвэрээ бага зэрэг алдсан

Тухайн дөхүүлэх болон тусгай дасгалыг гүйцэтгэхдээ тэнцвэрээ их алдсан

XI анги

БТЭМ11. Бүлэг 1. БИЕИЙН ЕРӨНХИЙ ХӨГЖИЛ

1. Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн өөрчлөлт

Код Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүн

Өөрийн бие бялдрын хөгжлийн ахиц өөрчлөлтийг индексийн аргаар тодорхойлон, Монгол хүний дундаж үзүүлэлттэй харьцуулан дүн шинжилгээ хийх чадвар эзэмших

- Суралцахуйн энэ зорилтыг 1-2 цагт шийдвэрлэвэл зохистой.

- Сурагчид өөртөөг дамжин, бие биенийхээ босоо ба суугаа өндөр, жин, толгойн, чээжний, бүсэлхийн, өгзөгний, гуяны, шилбэний тойргийг хэмжиж, сурагч бүр өөрийн үзүүлэлтийг бичиж тэмдэглэнэ.

- Бие бялдрын үзүүлэлтийг индексийн аргаар тодорхойлох аргачлал тарааж өгнө.

- Өнгөрсөн жилээс хойш өөрийн бие бялдрын хөгжлийн үзүүлэлт бүрт гарсан өөрчлөлтийг бодож, өөрийн багийнхандаа графикаар дүрслэн үзүүлж, тайлбарлана.

- Өөрийн бие бялдрын хөгжилдөө 5 хүртэл оноогоор үнэлгээ өгч, үнэлгээгээ шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлана.

- Бие бялдрын үзүүлэлт бүрээ хэмжих өртөөг спорт зааланд байрлуулж, өртөө тус бүрт хэрэглэгдэхүүнийг бэлтгэж тавьсан байна.

- Биеийн өндөр ба жин хэмжигч багаж, туузан метр 6-аас цөөнгүй ширхэгийг ашиглана.

- Бие бялдрын хөгжлийн үзүүлэлтийг тэмдэглэх, бодох, график зурах хуудас (тогтмол тэмдэглэх дэвтэр), үзэг, харандаа, шугам

Чийрэгжилтийг үнэлэх сорилын дасгалаар хүч, хурд, тэсвэр, уян, хөдөлгөөний эвслийн түвшингээ тодорхойлж, өөрийн эрүүл мэнд, бие бялдрын чадавхын өөрчлөлтөд дүгнэлт хийх, өөртөө үнэлгээ өгөх чадвараа хөгжүүлэх

- Суралцахуйн энэ зорилтыг 2 цагийн хичээлээр шийдвэрлэнэ.

Энэ сэдвийн эхний 2 цагийн хичээл дээр: - Чийрэг бие бялдартай хүн гэж ямар хүнийг

хэлэх вэ? гэсэн асуулт тавина. Чийрэгжилтийг үнэлэх шалгууруудыг нэрлэж, биеийн тамирын хичээл дээр тодорхой дасгал гүйцэтгэж бие бялдрын чийрэгжилтийн түвшингээ тогтоох боломж- тойг ярилцана.

- Хүч, хурд, хөдөлгөөний эвсэл, уян хатан, тэсвэрийн түвшинг үнэлэх “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын дасгалуудыг сурагч бүр гүйцэтгэж, үзүүлэлтээ тэмдэглэж авна.

- “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын дасгалуудыг гүйцэтгэх аргачлал, зураг бүхий тараах материал

- Сурагч бүрийн үзүүлэлтийг бичиж тэмдэглэх журнал, дэвтэр

- Сурагч бүрийн өнгөрсөн жилийн үзүүлэлтийг бичсэн тэмдэглэл

Page 27: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

27

- Бие бялдрын ямар чадавхын хөгжил тааруу байгааг тодорхойлон, чийрэгжилтийн үнэлгээгээ ярилцана.

Чихмэл бөмбөг, гантель, дээс болон бусад хэрэгслээс сонгож, хэрэгсэлтэй дасгалаар бэлтгэлжилтээ дээшлүүлэн, биеийн ерөнхий хөгжлийн талаар бусдад зөвлөдөг болох

Энэ сэдвийн төгсгөлийн 2 цагийн хичээл дээр: - Чихмэл бөмбөг, гантель, дээс, гимнастикийн

хана, сандал зэрэг хэрэгсэлтэй БЕХ-ийн цогц дасгалын зураг тайлбар бүхий тараах материалыг ашиглан сурагчид биеэ дааж тэдгээр дасгалыг гүйцэтгэнэ.

- Тэдгээр дасгалаас өөрт тохирохыг сонгон, цогц дасгалыг 2-3 удаа давтаж, хэрхэн зөв гүйцэтгэхийг ойлгоно.

- Дасгал бүрийг давтахдаа анхаарах зүйлс, арга зүйн зарчим, шаардлагыг хэлэлцэх

- Чихмэл бөмбөг, гантель, дээс, гимнастикийн хана, сандал зэрэг хэрэгсэлтэй БЕХ-ийн цогц дасгалын зураг тайлбар бүхий тараах материал

- Бие бялдрын чадавх тус бүрийн дасгалыг сурагч бүрт тохирсон ачааллаар өгөхийг багш анхаарч, тогтмол хийхийг зөвлөнө.

Үнэлгээний жишиг даалгавар:

Үнэлгээний зорилт: Өөрийн бие бялдрын хөгжлийн ахиц өөрчлөлтийг тодорхойлон, дүн шинжилгээ хийж, үнэлэх чадварыг илрүүлэх.

Үнэлгээний даалгавар: Өөрийн бие бялдрын хөгжлийн үзүүлэлтүүдийг хэмжин, ахиц өөрчлөлтийг индексийн аргаар тодорхойлж, үнэлгээ өгөн, дүн шинжилгээ хийх.

Үнэлэх шалгуур ба өгөх үнэлгээ

№ Шалгуур Үнэлгээ

Маш сайн Сайн Дунд Тааруу

1

Бие бялдрын хөгжлийн үзүүлэлтээ хэмжсэн байдал

1. Биеийн босоо, суугаа өндөр,

2. Биеийн жин, 3. Толгойн 4. Чээжний 5. Бүсэлхийн, 6. Өгзөгний, 7. Гуяны, 8. Шилбэний, 9. Бугалганы тойргийг хэмжиж тоон үзүүлэлтийг бүрэн бичсэн

Бие бялдрын хөгжлийн 9 үзүүлэлтээс 1-2-ыг хэмжээгүй, гэхдээ хэмжсэн үзүүлэлтүүд зөв. Тоон үзүүлэлтийг бичиж тэмдэглэсэн.

Бие бялдрын хөгжлийн 9 үзүүлэлтээс 3-4-ийг хэмжээгүй, гэхдээ хэмжсэн үзүүлэлтүүд зөв. Эсвэл зарим (1-2) үзүүлэлтийг буруу хэмжсэн. Тоон үзүүлэлтийг бичиж тэмдэглэсэн.

Зөвхөн биеийн өндөр, жин, цээжний тойрог зэрэг үзүүлэлтийг хэмжиж, бичиж тэмдэглэсэн. Бусдыг нь хэмжээгүй.

2

Бие бялдрын хөгжлийн үзүүлэлтийн ахиц өөрчлөлтийг тодорхойлсон байдал

Өөрийн бие бялдрын хөгжлийн үзүүлэлт бүрийн өөрчлөлтийг тооцоолон бодож, үр дүнг нь графикаар харуулсан. Жин, өндрийг индексийн аргаар тодорхойлсон.

Өөрийн бие бялдрын хөгжлийн тоон үзүүлэлтийн өөрчлөлтийг тооцоолж графикаар харуулсан боловч жин, өндрийн индексээ гаргаагүй.

Өөрийн бие бялдрын хөгжлийн тоон үзүүлэлтийн өөрчлөлтийг тооцоолж бичсэн боловч графикаар харуулаагүй. Эсвэл жин, өндрийн индексээ гаргаагүй.

Өөрийн бие бялдрын хөгжлийн 2-3 үзүүлэлтийн өөрчлөлтийг тооцоолж бичсэн боловч графикаар харуулаагүй. Жин, өндрийн индексээ гаргаагүй.

3 Өөрийн үнэлгээний бодит байдал

Өөрийн бие бялдрын хөгжилд 1-5 оноогоор зөв үнэлгээ өгч,

Өөрийн бие бялдрын хөгжилд 1-5 оноогоор зөв үнэлгээ өгсөн

Өөрийн бие бялдрын хөгжилд 1-5 оноогоор үнэлгээ өгсөн

Өөрийн бие бялдрын хөгжилд 1-5 оноогоор үнэлгээ өгсөн

Page 28: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

28

үзүүлэлт тус бүрт биеийн тамирын шинжлэх ухааны үүднээс дүгнэлт хийсэн.

боловч үзүүлэлт тус бүрт үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

боловч тэдгээрийн зарим нь оновчтой биш. Үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

боловч тэдгээрийн нэлээд нь оновчтой биш. Үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

БТЭМ11. Бүлэг 2. МОНГОЛЫН БА ОЛОН УЛСЫН СПОРТЫН ХӨГЖИЛ

2. Спортын үүрэг, ач холбогдол. Олимпийн наадмын зохион байгуулалт

Код Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүн

Нийгмийн ба хувь хүний хөгжилд спортын гүйцэтгэх үүргийг тодорхойлох, хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, хүмүүжил төлөвшилд спорт ямар ач холбогдолтойг ойлгож, тайлбарлах чадвар эзэмших

- Нийгмийн ба хувь хүний хөгилд спорт ямар үүрэгтэй гэж бодож байна вэ? гэсэн асуултаар ярилцана.

- Сурагчдын хариултыг нэг сурагч самбарт давхардуулахгүйгээр жагсааж бичнэ.

- Жагсаалтаас: спортын нийгэмд гүйцэтгэх үүрэг ба хүний хөгжилд нөлөөлөх ач холбогдлыг ялгаж бичнэ.

- “Марофон бичлэг”-ийн аргыг ашиглан энэ сэдвээр ойлгосон зүйлээ нэг өгүүлбэрээр бичиж, дараагийн сурагч руу дэвтрээ дамжуулах байдлаар ойлголтоо бататгаж, нэгтгэнэ.

- Багш дэвтрийг уншин үнэлгээ өгч болно. - Түүнчлэн “Би спортоор хичээллэх дуртай”,

“Спорт миний амьдралд” гэх мэт сэдвээр эсээ бичүүлэн үнэлэх боломжтой.

- Багш спортын хөгжлийн орчин үеийн мэдээллээр мэдлэгээ байнга тэлж, шинэ мэдээллээ сурал-цагчидтайгаа харилцан солилцоно. - Спортын шинэ мэдээ, мэдээлэл олж авах арга замыг таниулахдаа веб сайтын хаягийг ил тод байрлуулах, унших ном зохиолыг хэлж өгөх, хаанаас авч судлах боломжтойг таниулах, сургуулийн номын сангаа биеийн тамир, спортын холбогдолтой номоор хангахад анхаарна.

Спортын хөгжлийн талаарх мэдлэг, чадвараа ашиглан бусадтай харилцдаг болох

Биеийн тамир спортын хөгжлийн түүх, алдар цуут тамирчид, монголын спортын холбоодын үйл ажиллагааг харуулсан видео бичлэг, сургалтын кино үзэх, дасгалжуулагч, тамирчидтай уулзалт зохиох, “АХА” тэмцээн явуулах, эссэ бичүүлэх, бүтээлийн сан хийх зэрэг бүтээлч ажлуудыг суралцагчдаар гүйцэтгүүлбэл илүү ач холбогдолтой болно.

- Видео бичлэгүүд, сургалтын кино - “АХА” тэмцээний асуултууд - Эссэний сэдэв - “Бүтээлийн сан”-гийн удирдамж зэргийг ахлах ангийн хүүхдэд зориулан бэлтгэж ашиглаарай.

Олимпийн наадмын зохион байгуулалтыг мэдэх. Олимпийн бэлэгдэл таван цагариг, бэлэг тэмдэг, олимпийн туг, бамбар асаах ёслол, тангараг өргөхийн утга учрыг тайлбарлах чадвартай болох

- Аль нэг олимпийн наадмын нээлтийн видео бичлэгээс нээлтийн зохион байгуулалт хэсгийг үзэх

- Олимпийн нээлтийн үйл ажиллагаа ямар дарааллаар явагдаж буйг тэмдэглэж бичнэ.

- Дараа нь багаараа ярилцана. - Олимпийн ёслолын утга учрыг “Солилцооны

арга”-аар ойлгоно. Үүнд: 1-р баг – таван цагариг 2-р баг – олимпийн туг 3-р баг – бамбар асаах ёслол 4-р баг – олимпийн бэлэг тэмдэг зэргийн утга учрыг “эх”-ээс уншиж баг дотроо ярилцана. Дараа нь багийн нэг гишүүн гэртээ үлдэж, бусад нь өөр багт очиж өөр өөрийн сэдвээр ярина, бусдын ярихыг соносож ойлгоно.

- “Олимпийн ёслолын утга учир” гэсэн эх бэлтгэнэ. - Унших ном, материалын жагсаалт, web хаяг (www.olympic.mn) зэргийг хэлж өгнө. - Сургуулийн олимпийн танхимд олимпийн наад-мыг харуулсан зурагт самбар байрлуулан, тогт-мол хугацаанд шинэчилж байх хэрэгтэй. Дүүргийн олимпийн зөвлөлтэй хамтран ажиллаарай. - Дадлага ажлын явцад сурагч бүрийг ажиллуулах

Page 29: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

29

Эргэж ирээд баг дотроо ойлголтоо баяжуулна.

- Гэртээ олимпийн таван цагаригийг хийх, нэмэлт мэдээлэл унших даалгавар өгнө.

талаар багш анхаарна. Олон сурагчтай ангийг 2 хэсэг тус бүр 4 баг байхаар хувааж болно.

Мэдээллийн янз бүрийн эх сурвалжийг ашиглан Монгол улс олимпийн хөдөлгөөнд нэгдсэн он, гаргасан амжилтыг судлах, ашиглах чадвартай болох

- Урьдчилаад сурагчдыг баг болгон хувааж: а. Монгол улс анх удаа олимпид оролцсон нь б. Монголын чөлөөт бөх ба олимпийн наадам в. Монголын жудо бөх ба олимпийн наадам г. Монголын буудлага спорт ба олимпийн наадам д. Монголын боксчид олимпийн наадамд гэх мэт сэдвээр мэдээлэл бэлтгэж ирэх даалгавар өгсөн байна.

- Багууд бэлтгэж ирсэн мэдээллээ слайд ашиглан үзүүлж, тайлбарлана.

- Асуулт, хэлэлцүүлэг явуулна.

Дараах гарын авлагыг ашиглана: - Ж.Баасанхүү. Ц.Цэнд-

аюуш. (2010). Олимпийн боловсролд.

- Ш.Магван. (1995) Мөнхийн гал.

- Ч.Наранбаатар, С.Түвдэнням. (2014). Олимпийн боловсрол.

- О.Уранчимэг. (2005, 2010). Монголын биеийн тамир спортын алдартнууд.

- www.olympic.org Зөөврийн компьютер, дэлгэц, проектор байна.

БТЭМ11. Бүлэг 3. ХӨНГӨН АТЛЕТИК

3. Гүйлт

Код Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүн

Ойрхон зайд дээд хурдаар гүйх чадвараа сайжруулж, 100-150 м зайд хурдтай гүйдэг болох

- Янз бүрийн дохиогоор гараанаас гарч гүйх. Шүглээр, амаар, дуут дохиогоор, буун дуугаар гэх мэт янз бүрийн дохиог багш болон сурагчид ээлжлэн өгч гараанаас гаргана.

- Босоо ба нам гараанаас 80-100 м зайд 3-4 удаа хугацаатай гүйнэ. Амралтын үед гүйсэн хугацааны талаар ярилцана.

- Хурдтай гүйх зайг нэмэгдүүлэн 120 м – 4-5 удаа, 150 м – 3-4 удаа давтан гүйх. Хосоороо уралдаж гүйх, угталцах буухиа хэлбэрээр гүйх зэргээр зохион байгуулж болно.

- Гүйлтийн хугацааг багш хэмжиж, сурагч бүрт заавал хэлж өгнө. - 3-4 сурагч гүйх тойрог зам болон 5-6 сурагч нэг гараанд гарах боломжтой өргөн шулуун зам бүхий талбай ашиглана. Гүйлтийн талбайг цэвэрлэж, сурагч тус бүрийн гүйх замыг шохойгоор тодруулна.

Чийрэгжүүлэх алхаа ба гүйлтийн ач холбогдлыг ойлгон, ачааллаа өөртөө тохируулан хол зайд алхах, гүйх дасгалаар ерөнхий тэсвэрээ сайжруулж, таргалалт ба хөдөлгөөний дутагдлаас

- Алхаа, гүйлт нь үнэ өртөг шаардахгүй энгийн, маш их ач холбогдолтой чийрэгжүүлэх хэрэглүүр болохыг ярилцана.

- Чийрэгжүүлэх гүйлт буюу 2000-2500 м хол зайд гүйхдээ “гүйлтийн темп тогтоох” аргыг ашиглана.

- Сурагчдын гүйх чадварыг харгалзан “Хамтдаа гүйх” аргаар том (2000 м), дунд (2300 м), жижиг (2500 м), хэмжээний 3 тойрог байгуулж, сурагч аль тойргоор гүйхээ өөрөө сонгож гүйнэ.

- Дунд, холын зайн холимог буухиа гүйлтэд сурагч өөрөө зайгаа сонгож гүйнэ. Үүнд: 800 м→1000 м→1200 м→1500 м→2000 м →2500 м

- Сурагч чийрэгжүүлэх алхаагаар алхах үед нь багш том алхахыг хичээх, зөв амьсгалах, гараа чөлөөтэй урагш-хойш савж гүйх зэргийг анхааруулж, алдааг засна. - “Чийрэгжүүлэх гүйлтээр бие даан хичээллэх товч зөвлөмж” бичсэн тараах материалыг сурагчийн тоогоор

Page 30: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

30

сэргийлэх арга барил эзэмших

- Чийрэгжүүлэх зорилгоор хол зайд жигд гүйхэд хэрхэн амьсгалах, гар хөлийн хөдөлгөөн ямар байх, ачааллаа хэрхэн тохируулах зэргийг бичсэн зөвлөмжийг тараан өгч, гэртээ судлах даалгавар өгнө.

хувилж бэлтгэнэ.

- Гүйх боломжтой зам бүхий гадаа талбайд хичээлийг явуулна.

Тарааах метериалын жишээ

4. Харайлт

Код Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүн

Бүтэн гүйлтээс уртад харайх хувийн техникээ сайжруулж, амжилтаа ахиулах

- Уртад хөл нугалж харайх техникийг хэсэгчлэн давтана. Үүнд: Гүйлтийн 7-9 алхмаас болон бүтэн

гүйлтээс түлхэлтийн вандангаас түлхээд цааш гүйх

Урьдчилсан гүйлтээс түлхээд савалтын хөлийг нугалан савж “агаарт бариад” цааш гүйх

80-100 см өндөр тавцан дээр түлхэлтийн хөлөөр гишгэж зогссон байдлаас савалтын хөлөө савж харайн, хоёр хөлөө зэрэгцүүлэн газардах дасгал өгч болно.

- Түлхэлтийн хүчийг сайжруулахдаа: баруун, зүүн хөл дээр ээлжлэн түлхэж урагш гүйх, нэг хөл дээр дэгдэж үсрэх, түлхэлтийн хөлөөс нэг алхаад урагш түлхэж, хоёр хөл дээр буух гэх мэт дасгалыг ашиглана.

- Бүтэн гүйлтээс 10-аас цөөнгүй удаа уртад хөл нугалж харайна. Харайх бүртээ амжилтаа ахиулахыг хичээнэ. Харайсны дараа үр дүнг нь ярилцана.

- Уртын харайлтын элстэй талбай, хүрз, тармуур, метр - Харайлтын амжилтыг тэмдэглэх хуудас - 80-100 см өндөр тавцан - Урьдчилсан гүйлтийн зайг тэмдэглэх тэмдэгтүүд зэргийг бэлтгэнэ.

Сурагчдын харайсан амжилтыг эхлээд багш сурагч хамтран хэмжинэ, дараа нь сурагчид ээлжлэн хэмжинэ.

Харайгаад талбайгаас гарсны дараа юуг алдаатай хийсэн бэ? гэж асууж ярилцах нь их ач тустай.

Бүтэн гүйлтээс өндөрт харайх хувийн техникээ сайжруулж, амжилтаа ахиулах

- Хөндлөвчийг нэлээд өндөрт байрлуулсан байна. Сурагч гүйлтийн 7-8 алхмаас гүйж хүчтэй түлхэн, савалтын хөлийг хөндлөвчөөс дээш гаргахыг эрмэлзэх - 6-8 удаа.

- Гүйлтийн 1, 3, 5 алхмаас 300-450 өнцгөөр гүйж, намхан хөндлөвчийг давж харайх

- Хөндлөвчийг өндөрсгөн бүтэн гүйлтээс

- Өндрийн харайлтын матрас, хос шон, хөндлөвч, өндөр хэмжигч, 50-70 см өндөр саад 8-10 ширхэгийг бэлтгэнэ. - Түлхэлт, савалтын дасгалыг гүйцэтгэхдээ

Чийрэгжүүлэх гүйлтээр бие даан хичээллэх товч зөвлөмж

- Гүйж эхлэх эхний өдөр 10 мин хугацаанд ердийн алхахаас арай илүү хурдтай алхана. Дараагийн өдрөөс алхаа, гүйлтийг хослуулан туулах зайг аажмаар нэмэгдүүлнэ.

- Хэсэг гүйгээд амармаар санагдсан үедээ алхана. Алхах явцад амьсгалын тоо цөөрч, судасны лугшилт 100-120 у/мин орчим болмогц дахин гүйж эхэлнэ. Үүнийг 2-3 долоо хоног мөрдөнө.

- 15-20 мин орчим хугацааны турш алхахгүйгээр жигд гүйдэг болсны дараа “тодорхой зайг туулах” зорилт тавьж гүйнэ. Жишээ нь 2 км гүйе! г.м

- Өглөө гүйх бол хичээл эхлэхээс 1-1.5 цагийн өмнө, орой унтахаас 2-3 цагийн өмнө, хоол идэхээс 1-1.5 цагийн өмнө эсвэл хоол идсэнээс хойш 1.5-2 цагийн дараа гүйх хэрэгтэй.

- Жигд хурдтай кросс гүйлтийн үед судасны лугшилтын дунджаар 120-140 у/мин байвал зохимжтой.

Долоо хоногт 3-аас доошгүй удаа гүйж байвал үр дүн нь сайн байх болно.

Page 31: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

31

“алхаж” харайх – 8-10 удаа - Өндрийн харайлтын тусгай дасгалыг давтах: Хоёр хөлөөр түлхэн, дараалуулж тавьсан

50-70 см өндөртэй, 8-10 ш саадыг давах Нэг ба хоёр хөл дээр хагас суултаас

өлмий дээр босолт – 20-30 удаа Хананаас уясан резинд түлхэлтийн хөлийг

бэхлэн арагш харж зогсоод, бэхэлсэн хөлөө урагш татах - 20-25 удаа

Байрнаас нэг ба хоёр хөлөөр түлхэн 50-70 см өндөр тавцан дээр гарах – 8-10 удаа

түлхэлтийн хөлийг гүйцэт тэнийлгэн, их бие босоо байхыг сануулна - Сондгой тоотой гүйлтийн алхмаас түлхэж харайх бол түлхэлтийн хөлийг ардаа тавьж зогссон байдлаас, тэгш тоотой гүйлтийн алхмаас түлхэж харайх бол түлхэлтийн хөлийг урдаа тавьж зогссон байдлаас гүйж эхлэхийг хэлээрэй.

5. Шидэлт

Код Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүн

1-3 кг жинтэй бөөрөнцгийг байрнаас хол түлхэх чадвар эзэмшиж, 2-5 кг жинтэй чихмэл бөмбөгтэй дасгалаар хүчээ хөгжүүлэх

- Бөөрөнцөг нь хүнд жинтэй учраас эхлээд мэдрэх дасгал өгнө. Жишээ дасгал: 2-3 кг жинтэй гантелийг барьж зогссон

байдлаас бугуйгаар янз бүрийн чиглэлд эргүүлэх - 15-20 удаа

Бөөрөнцгийг нэг гараас бага зэрэг өндөрт шидээд нөгөө гараар тосож авах - 10-12 удаа

Бөөрөнцгийг хоёр гараар 20-30 см өндөрт шидээд барьж авах - 10-12 удаа

- Байрнаас бөөрөнцөг түлхэх: Бөөрөнцгийг барьж цээжний өмнө тохойг

гадагш өргөн зогссон байдлаас хагас сууж, хөлөөр хурдан эгцэрч бөөрөнцгийг урагш-дээш түлхэх 4-6 удаа

Бөөрөнцгийг байрнаас түлхэх дуураймал дасгал - 10-12 удаа

Дээрээс унжуулсан олсонд 2-5 кг жинтэй чихмэл бөмбөг дүүжлээд, түүнийг байрнаас түлхэх - 4-6 удаа

1-3 кг жинтэй бөөрөнцгийг тойрог дотроос байрнаасаа түлхэх - 4-6 удаа

- Бөөрөнцөгтэй болон чихмэл бөмбөгтэй дасгалыг гүйцэтгэхэд аюулгүй байдлыг сайн анхаарна. Багшийн дохио-гоор бөөрөнцгөө түлхэж эхлэх ба бөөрөнцөг газарт бууж өнхрөн тогтсоны дараа очиж авахыг сануулна. - 1, 2, 3 кг жинтэй бөөрөнцөг тус бүр 2-оос олон ширхэг - 2-5 кг жинтэй чихмэл бөмбөг, 2-3 кг жинтэй гантель зэргийг аль болох олон тоогоор бэлтгэнэ. - байрнаас бөөрөнцөг түлхэлтийн техникийн зурагт үзүүлэн ашиглаж болно.

БТЭМ11. Бүлэг 4. САГСАН БӨМБӨГ

6. Сагсан бөмбөгийн довтолгооны үндсэн техникүүд

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

Идэвхигүй хамгаалалтын үед бөмбөг залах, дамжуулах, шидэх техникийг хослуулан довтолгооны

- Идэвхигүй хамгаалалтын үед тодорхой тэмдэгтийг ашиглан зогсолт, алхалт, гүйлтийг хослуулан хуурмаг хөдөлгөөнөөр хажуу тийш, урагш хойш шилжинэ.

- Мөн ийм маягаар баруун, зүүн тийш шилжих ба хагас буюу бүтэн эргэлтүүдийг хийнэ.

- Зогсолтоос дээд зэргийн хурдтай гүйн тэмдэгт хүрмэгц зогсолт хийн баруун, зүүн тийш

- Төрөл бүрийн тэмдэгт, заалны шугам, шүгэл ашиглана. Тэмдэгтийг нэг шулуунд ба зүг чигийг өөрчилж, хоорондын зайг ижил ба өөр өөр байхаар байрлуулна.

Page 32: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

32

хувилбараа сайжруулах

шилжин хуурмаг хөдөлгөөн хийн цааш гүйж дараагийн тэмдэгтэд дасгалыг давтана.

- Энэ дасгалыг урагш ба хойш алхамттайгаар, хагас буюу бүтэн эргэлттэйгээр өөрчлөн гүйцэтгэнэ.

- Дээрх дасгалыг сурагч бөмбөггүйгээр хийх ба бөмбөгтэйгээр дахин давтан гүйцэтгэнэ.

- Сурагчид 4-6 хэсэгт хуваагдан нэгэн зэрэг гүйцэтгэнэ.

- Дасгал гүйцэтгэлийн үед биенийхээ хийж байгааг ажиглан, алдааг засаж хэлж өгөх ба ярилцана.

- 4-6 сурагчид 1 сагсан бөмбөг оногдохоор тооцож бэлтгэнэ. - Багш дасгалыг эхлээд удаанаар хийж үзүүлээд, гүйцэтгэх дарааллыг ойлгосны дараа хурдтай, үнэмшилтэй үзүүлж, сурагчдаар давтуулна. Алдаа бүрийг засч ярилцан давтуулна.

Нягт хамгаалалтын үед бөмбөг дамжуулалт, залалтаас хөөргөж буюу шаланд ойлгон оновчтой дамжуулах чадвар эзэмших

- 1х1 нягт хамгаалалтын эсрэг бөмбөгийг залж гүйх ба зогсолт хийн хөөргөж дамжуулна.

- 1х1 нягт хамгаалалтын эсрэг бөмбөгийг залж гүйх ба зогсолт хийн шаланд ойлгон дамжуулна.

- Сурагчид 4-6 хэсэг болж дасгалыг ээлжлэн 6-8 удаа давтана.

- Өөрөөсөө намхан ба өндөр нуруутай хамгаалагчтай үед бөмбөгийг яаж дамжуулбал багт ашигтайг ярилцана. Бөмбөгийг хөөргөж ба шаланд ойлгон дамжуулж туршин, учир шалтгааныг тайлбарлана.

- 3 секундын талбайд 1-3 ашигтай байрлалд хамгаалагчтай зогсож байгаа бөмбөггүй довтлогчийг сонгон бөмбөгийг шаланд ойлгон дамжуулна. Дасгалыг ээлжлэн хийнэ.

- 3 секундын талбай, шүгэл ашиглана. - 8-10 хүүхдийн дунд 1 бөмбөг хуваарилна. - Бөмбөг дамжуулах зайнаас үл хамааран бөмбөгийг хүлээн авч байгаа тоглогчоос 1 м зайд дамжуулах ёстойг тайлбарлана. - Дамжуулсан бөмбөг нь дамжуулалтыг хүлээн авч байгаа тоглогчийн чээж орчим очиж чадаж байгаа эсэхэд хяналт тавьж, байнга сануулна. Довтлогч багийн бөмбөг-гүй 1-3 тоглогч богино хугацаанд бөмбөгөө авахыг сануулна.

Сагсан бөмбөг тоглохдоо өөрийн багийн тоглогчид халхлалт хийж багтаа ашигтай байдал бий болгож сурах

- Халхлалтын дуураймал дасгалыг эхлээд хөлийн зөв тавилтад анхаарч гүйцэтгэнэ.

- Дараа нь халхалт хийх эргэлтийг давтана. Эргэхдээ бөмбөгний хөдөлгөөнийг дагаж эргэхийг ярилцаж, давтана.

- Халхлалтын дөхүүлэх ба дуураймал дасгал ашиглан давтах аргаар эзэмшинэ.

- Сурагчид 2 хэсэгт хуваагдан баруун, зүүн талаас гүйн ирж, тэмдэгт болон хөдөлгөөнгүй хамгаалагчид цувран халхлалт хийнэ.

- Мөн тэмдэгт болон хөдөлгөөнгүй хамгаа-лагчийн хоёр талд зэрэг халхлалт хийх дасгалыг давтана.

- 1х1 бөмбөгтэй довтлогчийг чөлөөлөхөөр халхлалт тавина.

- Янз бүрийн хэлбэртэй, өндөр тэмдэгтүүд, шүгэл ашиглана. - Халхлалтыг хийхдээ хамгаалагчтай бие шүргэм ойр байхыг байнга сануулна. - Гүйцэтгэлийн үед өөрсдөөр нь ямар алдаа гарсаныг шүүн хэлэлцүүлнэ. - Халхлалтыг зөвхөн хувийн хамгаалалтын үед болон бөмбөгийг шидэх гэж буй довтлогч хамгаалагч руу ойртож очих үед хэрэглэдгийг ойлгуулна.

Page 33: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

33

- Дасгалыг олон удаа давтана. - Халхлалт тавих үед заавал 1 секундын зогсолт

хийнэ. - Халхлалт хийж буй сурагчийн хөлний

байрлалыг хянаж, гарсан алдааг тухайн үед нь засаж хэлэн, буруу байрлалтай үед хамгаалагчийг хаах боломж багасдагийг ярилцана.

7. Сагсан бөмбөгийн хамгаалалтын үндсэн техникүүд

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

Өөрийн бүсэд хувийн хамгаалалт хийх ба нөхөж (сольж) хамгаалах аргад суралцах

- 1 довлогчийг 2 хамгаалагч зэрэг хамгаална. Энэ дасгалыг бөмбөгтэй болон бөмбөггүй тоглогч дээр давтана.

- Бөмбөгтэй тоглогчийг хамгаалах талбайг шугам зурж тэмдэглэнэ. Энэ нь төвийн болон хажуугийн шугамд ойр байна.

- Бөмбөггүй тоглогчийг хамгаалах талбайг шугам зурж тэмдэглэнэ. Энэ нь нүүрний шугам болон самбарт ойр байрлалд байна.

- Сурагчид 5 хүнтэй хэсэгт хуваагдан, ашигтай болон ашиггүй талбайд довтлогчийг хамгаалах байрлалд шилжих дасгалыг 8-10 удаа давтана. Довтлогч ба хамгаалагчийн үүргийг ээлжлэн солино.

- Халхлалтыг амжилттай хийдэг болсон үед довтлогчийг нөхөж хамгаалах аргыг ярилцана.

- Өөрийн хамгаалж буй довтлогчийг амдаж хамгаалах хамгаалалтын дасгалыг хийнэ.

- Халхлалтанд оролгүйгээр өөрийн хамгаалж буй довтлогчийг хамгаалах аргуудыг давтана.

- Нам сууж (гэтэж) хамгаалах дасгалыг нийтээрээ шилжилтээр давтана.

- Сагсан бөмбөг 4-6 ширхэг, хөдөлгөөнт самбарыг ашиглана.

- Довтлогчийн байрлалаас хамааран илүү хамгаалагч очих шаардлагыг тайлбар-лаарай.

- Хамгаалалтын шилжилт гүйцэтгэхдээ залгалттай алхамт хийж буйд багш хяналт тавих ба байнга сануулна.

- Багш довтлогч болон хамгаалагчийн үйлдэл бүрийг хянан, чиглүүлэн хэлж удирдана.

- Хамгаалагч гараа байнга хөдөлгөөнтэй байлгахыг шаардана.

8. Сагсан бөмбөгийн дүрмийн тоглолт

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

Page 34: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

34

Өөрийн бүсэд хувийн хамгаалалт хийж сагсан бөмбөг тоглох чадвараа сайжруулах

- Багуудыг тэнцүү өрсөлдэхүйц баг болгон хувааж, сагсан бөмбөгийн хагас талбайд хувийн хамгаалалт хийн оноо болон хугацаагаар өрсөлдөж тоглоно.

- Довтлогч ба хамгаалагчийн байрлалыг ээлжлэн сольж тоглуулна.

- Халхлалт хийх үйлдлийг довтолгоо болгон дээр заавал хийж тоглоно.

- Тоглолтын үед тухайн багийн тоглогчид ахлагчаа өөрсдөө сонгон тоглолтыг удирдуулна.

- Тоглолтын явцад тоглолтыг түр зогсоон гарсан алдааг шүүн хэлэлцэж, ойлгуулан тоглолтыг үргэлжлүүлнэ.

- 1-2 сурагч багштай хамтран ээлжлэн тоглолтыг шүүнэ.

- Онооны самбар, цаг, шүгэл, шүүгчийн заалтыг харуулсан зурагт үзүүлэн ашиглана. - Бүх сурагч тоглож амжих боломжийг тооцож тоглолтын оноо болон хугацааг тогтооно. - Багийг хуваахдаа: а/ Сайн ба тааруу

чадвартай сурагчдыг холилдуулах. Гэхдээ багуудын хүч тэнцүү байхыг анхаарна.

б/ Сайн ба тааруу чадвартай сурагчид тусдаа баг болж тоглох зэрэг аргыг хэрэглэнэ.

Сагсан бөмбөг тоглох зөв хандлага төлөвших

- Тэмцээний үед гарч буй алдааг түүвэрлэсэн бичлэгийг үзэж, дүгнэн ярилцана. Зөв бурууг шүүн хэлэлцэнэ.

- Шударгаар өрсөлддөг, бие биенээ хүндэтгэдэг, буруутай үедээ уучлал гуйж чаддаг, тоглолтын үед өрсөлдөгч, тоглолтын дараа найзууд болдог, унасан гэмтсэн нэгэндээ энгийн тусламж үзүүлэх энэрэнгүй сэтгэлээр ханддаг, 1 баг болж 1 хүн шиг ажилладаг, сэтгэдэг байхын чухлыг ярилцана. Видео бичлэгээс олж харсан жишээн дээр баг бүр тайлбарлана.

- Бусдын амжилтаар бахархаж, баяр хүргэдэг хэвшил тогтоохын тулд бүгдээрээ юу хийх шаардлагатай байна вэ? гэж ярилцана.

- Эндээс гарсан шийдвэрээ тоглолтын явцад хэрэгжүүлнэ.

Тэмцээний үед гарч буй алдааг түүвэрлэсэн бичлэг бэлтгэнэ.

- Тоглолтын явцад гаргах спортын бус үйлдлийг шүүн ярилцаж, тунгаан, хэрхэх ёстойг багш тайлбарлахаас илүүтэйгээр сурагчдаар гаргуулахыг хичээгээрэй.

Явцын үнэлгээний жишээ:

Үнэлгээний даалгавар

Шалгуур

Маш сайн (A) Сайн (B) Дундаж (C) Дундажаас доош (D)

Бөмбөгтэй ба бөмбөггүй тоглогчид халхлалт хийж үзүүлэх

Бөмбөгтэй ба бөм-бөггүй тоглогчийг чөлөөлөх халхлал-тыг 100% амжилт-тай хийж, тоглогч хамгаалагчаас бүрэн чөлөөлөгдсөн.

Бөмбөгтэй ба бөм-бөггүй тоглогчийг чөлөөлөх халхлалтыг 2-3 оролдлогоор амжилттай гүйцэтгэсэн.

Бөмбөггүй тоглог-чийг чөлөөлөх халхлалтыг амжилттай хийсэн боловч бөмбөгтэй тоглогчийг чөлөөлж чадаагүй.

Бөмбөгтэй болон бөмбөггүй тоглогч чөлөөлөгдөж чадаагүй.

Тэнцүү тооны хамгаалагч, довтлогчтой нөхцөлд нөхөн хамгаалж үзүүлэх

Довтлогч багийн тоглогч халхлалт хийхэд хамгаалагч багийн 2 тоглогч хоёулаа нөхөж хамгаалж чадсан

Довтлогч багийн тоглогч халхлалт хийхэд хамгаалагч багийн 2 тоглогч хоёулаа бөмбөгтэй тоглогчийг хамгаалсан

Довтлогч багийн тоглогч халхлалт хийхэд хамгаалагч багийн 2 тоглогч халхлалт хийсэн тоглогчийг хамгаалсан

Довтлогч багийн тоглогч халхлалт хийхэд нөхөж хамгаалах хамгаалалтыг хийж чадаагүй

Page 35: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

35

Дүрмийг хэрэгжүүлж сагсан бөмбөг тоглох

Дүрмийн ноцтой алдаа гаргаагүй, багтаа олон оноо авсан, оновчтой дамжуулалт өгсөн, хамгаалалтад идэвхтэй байсан

Дүрмийн ноцтой алдаа гаргаагүй, багтаа цөөн боловч оноо авсан, оновчтой дамжуулалт өгсөн, хамгаалалтад идэвхтэй байсан

Дүрмийн ноцтой алдаа гаргаагүй, багтаа оноо аваагүй боловч, оновчтой дамжуулалт өгсөн, хамгаалалтад идэвхтэй байсан

Дүрмийн ноцтой алдаа гаргасан, багтаа оноо аваагүй, оновчтой дамжуулалт өгөөгүй боловч хамгаалалтад идэвхтэй байсан

БТЭМ11. Бүлэг 5. ВОЛЕЙБОЛ

9. Волейболын довтолгоо, хамгаалалтын техникүүд

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

Хурдтай шилжиж янз бүрийн чиглэлээс ирсэн бөмбөгийг зөв хүлээн авч оновчтой дамжуулах чадвартай болох

- Хосоор бөмбөгтэй гүйцэтгэх дасгалууд: нэг сурагч бөмбөгийг янз бүрийн чиглэлд

хүчтэй ба сул шидэж өгөхөд нөгөө сурагч хөдөлгөөнөө тохируулан бөмбөгт хүрч буцааж дамжуулах

Волейболын торны нэг талаас сурагч 4-5 удаа давуулах ба нөгөө сурагч тор давж ирсэн бөмбөгийг нэрлэсэн бүс рүү дамжуулах

4-5 хүнтэй багаар бөмбөг дамжуулж өрсөлдөх тоглоомын дүрмийг өөрсдөө зохиож тоглох (баг бүр бөмбөгийг 2 удаа доороос, 2 удаа дээрээс дамжуулсны дараа тор давуулах гэх мэт)

- Хананаас 3-4 м зайд зогсож, хана руу чанга болон сул цохисон бөмбөгийг хананаас ойж ирэх үед хүлээн авах

- Бөмбөгөө дээш шидээд өөрөө дээрээс хүлээн авч арагш дамжуулах

- Багшийн ба чадвар сайтай сурагчийн угсарсан цохилтыг хүлээн авах

- Давуулалтаас бөмбөгийг хүлээн авч, оновчтой дамжуулах

- Дээрээс хүчтэй довтолгоог доороос хүлээн авах

- Бөмбөгөө гартаа барьж, хэвтээ байдлаас нуруугаар хотойж гуяа дамжиж өнхрөх

- Бөмбөгийг үсэрч барьж аваад газардахаас өмнө хамтран тоглогчдоо дамжуулах

- “Гацуурхан” гүйлтийг бөмбөггүй, хугацаатай гүйх

- “Гацуурхан” гүйлтээс шидэж ба цохиж өгсөн бөмбөгийг барьж авах

- Хүчтэй цохисон бөмбөгийг холбогч руу оновчтой дамжуулах

- Волейболын дүрмээс дамжуулалттай холбоотой заалтыг ярилцаж, хэрэгжүүлэн давтах

- Хүчтэй цохилтыг тосож хүлээн авахдаа урьдаас тааж мэдэх, бөмбөгний хөдөлгөөнийг мэдрэн хурдтай шилжих, бөмбөг хүлээн авах зогсолт зөв байх зэргийг анхаарна. - Зүг чигийг өөрчлөн шилжихэд янз бүрийн тэмдэгт, шүглийн дуу зэргийг ашиглана. - Дасгалуудыг хосоор буюу ганцаарчлан хийлгэх, хосууд дундаа нэг бөмбөгтэй байхад анхаарна. “Гацуурхан” гүйлтийн зайг сурагч бүрийн онцлогт тохируулан өөр өөрөөр тогтоож болно.

Page 36: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

36

Хөвгүүд дээрээс бөмбөгийг хүчтэй давуулах чадвараа сайжруулж, охид давуулалтын шугамын араас дээрээс давуулдаг болох. Давуулалтын бөмбөгийг хүлээн авч багтаа ашигтайгаар дамжуулах чадвараа сайжруулах

- Давуулалтын гараар бөмбөгийг хана руу шидээд ойсон бөмбөгийг хана руу дээрээс ба доороос дамжуулаад буцааж барих

- Торонд ойрхон зайнаас дээрээс бөмбөгийг тор давуулан тоглогч дээр онож давуулах

- Талбайг баруун, зүүн хоёр хэсэгт хуваан аль хэсэгт давуулахаа сурагч хэлж давуулах

- Давуулалтын шугам дээрээс бөмбөгийг дээрээс болон доороос талбайн арын ба урд бүсэд давуулах

- Давуулах бүсээ сурагч өөрөө хэлж онвчтой давуулах. Хэрвээ нэрлэсэн бүсдээ давуулж чадсан бол үнэлгээ өгөх

- Хөвгүүд үсэрч бөмбөгийг давуулах оролдлого хийж болно.

- Үр дүнтэй давуулалт болон давуулахад таатай нөхцлийн талаар ярилцах

- Волейболын дүрмээс давуулалттай холбоотой заалтыг ярилцаж, хэрэгжүүлэн давтах

- Талбайд 6-8 сурагч байрлан, хүчтэй давуулсан бөмбөгийг хүлээн авч холбогч руу дамжуулах (багшийн давуулсан бөмбөгийг хөвгүүд, хөвгүүдийн давуулсан бөмбөгийг охид хүлээн авч болно)

- Бөмбөг давуулах үед хамгаалагч багийнхан байрлалаа солих, талбайн аль хэсгийг хэн хамгаалах талаар ярилцаж, хэрэгжүүлэх

- Хэдэн давуулалтаас хэд нь тор давсан буюу тодорхой бүс рүү давуулж чадсаныг тоолж үнэлэх

- Давуулалтыг а/. бөмбөг цохих байдлаар нь: доороос, дээрээс давуулах б/. тортой харьцуулсан байдлаар нь: шулуун ба хажуугаас давуулалт в/. бөмбөгний нисэлтийн байдлаар нь: эргэлттэй, эргэлтгүй давуулалт гэж ангилахыг харуулсан үзүүлэн бэлтгэнэ. - Сурагч давуулалтаа хянаж чадвар болгохын тулд: а. Бөмбөгөө байнга ижил өндөрт шидэж, гарын далайлт савалт ижил байх б. Давуулах гарын эсрэг хөлийг нэг ул урд тавин, өлмийг бөмбөгийн нисэлтийн чиглэл рүү харуулж зогсох, в. бөмбөгийг давуулахдаа дээш босоо байдлаар шидэн, алганы төв хэсгээр хүчтэй цохих зэргийг анхааруулна. - 4-6 сурагчид 1 волейболын бөмбөг оногдохоор тооцож бэлтгэх ба волейболын торыг заавал татна.

Алхамт болон гүйлтээс довтлох цохилт гүйцэтгэх чадвараа сайжруулж, амжилттай довтолгооны тоог нэмэгдүүлэх, хоёрын хаалт тавих эв дүйтэй болох

- Байрнаас, хоёр ба гурав алхамтаас довтлох цохилтын алхамт хийж, гараа далайн буух

- Хоёр сурагч өөдөөсөө харж зогсон нэг нь гараа шулуун өргөн бөмбөг барьж зогсоно. Нөгөө нь урагшаа нэг алхаж гараа саван бөмбөгийг цохино. Дасгалыг ээлжлэн 8-10 удаа давтах

- Жижиг бөмбөг эсвэл алчуур ашиглан бугуйн үеэр савж бөмбөгийг оновчтой цохих

- Тогтоогчинд байрлуулсан болон өргөж өгсөн, шидэж өгсөн бөмбөгийг зөв техникээр довтолж цохих

- Багшийн болон хамтрагчийн өргөсөн бөмбөгийг довтолж цохих

- Өөрөө бөмбөгөө шидээд тодорхой бүс рүү довтолж цохих

- Сайн гүйцэтгэлтэй сурагчаар хийлгэн үзүүлж болно.

- Довтолгоог амжилттай хийж буй сурагч гурван алхамтыг алхалтаас, гүйлтээс гүйцэтгэх

- 3-р бүсээс өргөсөн бөмбөгийг 4-р бүсээс довтлохдоо 6 оролдлогоос хөвгүүд 3 удаа арын бүсэд довтлох, охид торыг давуулж дурын бүсэд цохих

- 4 ба 2-р бүсээс бөмбөгийг довтолж цохих

- Гурван алхамтаас довтлох цохилт хийхдээ бөмбөг цохих гар талын хөлийг эхэлж алхах ба хоёр алхамт хийж довтлох үед эсрэг талын хөлөөс алхаж эхэлнэ. - Волейболын довтолгоо хийхэд алхамтаа тааруулж сургахдаа цагариг болон тэмдэгт ашиглан хаана гишгэхийг тогтоож болно. - Волейболын бөмбөг 4 хүүхдийн дунд 1 байхаар төлөвлөх ба боломжгүй бол чихмэл, жижиг бөмбөг ашиглаж болно. - Сурагчдын гаргаж буй алдааг засах, илүү сайн хийхэд нь туслаж багш заримдаа бөмбөгийг өргөж өгнө.

Page 37: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

37

- Ганцаараа ба хоёрын хаалт тавих дуураймал хөдөлгөөнийг давтах

- Шидэж өгсөн бөмбөгийг хосоороо хаах - Довтолж цохисон бөмбөгөнд хоёрын хаалт

тавих - Довтолж цохисон бөмбөгийг бусад сурагч

хамгаалах, хүлээн авч оновчтой дамжуулах ба хоёрын хаалт тавих оролдлого хийх

- Волейболын хаалтыг: а/. Тоглогчдын тоогоор нь: ганцаарчилсан ба бүлэг хаалт (хоёрын гуравын), б/. Түлхэх байдлаар нь: байрнаас үсэрч хаах ба шилжиж хаах, в/. тактикийн хувьд: бүсийн хаалт, чиглэл барьж хаах гэж ангилахыг хэлнэ.

10. Волейболын дүрэм, тоглолтын тактик

Код Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүн

10а

Шүүгчийн дохио заалтыг хэрэгжүүлэн волейбол тоглох чадвараа хөгжүүлэх

- Хичээл дээр довтолгооны энгийн хувилбар зохиож, тоглолтын явцад турших, өөрийн болгох

- 4-р бүсийн довтолгооны шугамын араас довтлох буюу хууралт хийнэ. Талбай бүрийн 2-р бүсэд байрласан тоглогчид хаалт тавина. Довтолсон бөмбөгийг арын тоглогчид хамгаална. Бөмбөг тоглолтоос гарсан нөхцөлд арын бүсийн тоглогчид тойргоор эргэж солигдоно.

- Волейболын довтолгоо, хамгаалалтын техникийг ашиглан, талбайд 6-8 хүний бүрэлдэхүүнтэй тоглох

- Заалыг хөндлөнгөөр нь хувааж тор татаад талбайд гурав гурваараа довтолгоо, хамгаалалтад тоглоно. Бөмбөг тоглолтоос гарсан даруйд дараагийн гурвал тоглолтод оролцоно.

- Довтолгоо, хамгаалалтын багаар 6 хүнтэй баг байгуулж довтолгооны багийн гишүүд тус бүр 6 давуулалт хийж, түүнийг хамгаалалтын багийн гишүүд хүлээн авч дамжуулж тоглох ба дараагийн удаа үүргээ сольж тоглоно.

- Тоглох явцад волейболын дүрэм, шүүлтийн доорх заалтыг тайлбарлаж, үзүүлэх:

- Сэлгээний тоглогч оруулах - Бөмбөг гартай гарах - Бөмбөгөнд 2 ба 4 удаа хүрэлт - Байрлалын болон эргэлтийн алдаа

- Эдгээр заалтыг хэрэгжүүлж тоглохдоо ээлжлэн шүүгчээр ажиллах

- Бүх сурагч багт орж тоглохоор тооцож 8 хүртлэх хүнтэй баг зохион байгуулж болно.

- Онооны самбар, цаг, шүгэл, шүүгчийн заалтыг үзүүлсэн зурагт үзүүлэн ашиглана.

- Талбайг хоёр хэсэгт хуваах шон, 2 ш тор бэлтгэнэ.

- Тоглохдоо хүчтэй давуулах, оновчтой дамжуулах, оновчтой довтлох, хуурах, хаалт тавих зэргээр эзэмшсэн техникээ ашиглаж тоглохыг сануулж, үгээр дэмжлэг үзүүлнэ.

- Тоглолтын явцад дүрмийн алдаа гарвал тоглолтыг зогсоож ярилцах хэрэгтэй.

Явцын үнэлгээний жишиг даалгавар:

1. Волейболын дамжуулалтыг бататгах хичээл дээр сурагчдад бөмбөгийг оновчтой дамжуулах даалгавар өгөөд гүйцэтгэлийг үнэлэх (жишээ нь, 10 удаа оновчтой дамжуулахаас амжилттай гүйцэтгэлийн хувийг үнэлэх)

2. Бөмбөгийг өөр дээрээ 10 удаа, урагш ба арагш 3-4 м зайд тус бүр 5 удаа оновчтой дамжуулах

3. Шүүгчийн дохио заалтыг хэрэгжүүлэн волейбол тоглох явцад техникээ ашиглан тоглож буй байдлыг ажиглан үнэлнэ.

Page 38: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

38

БТЭМ11. Бүлэг 6. ХӨЛ БӨМБӨГ

11. Хөл бөмбөгийн техник

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

11а

Өнхөрч ба нисэж ирсэн бөмбөгийг тогтоох, өшиглөх, залалтаас оновчтой дамжуулах, хуурч залах чадвараа сайжруулах

- Дунд зэргийн хүчээр өшиглөсөн бөмбөгийг 10-12 алхам зайнаас гүйн ирж шагайн дотор ба гадна талаар, хөлийн өндөрлөгийн төв хэсгээр өшиглөж дамжуулах

- Нисэж ирсэн бөмбөгийг байрнаас болон алхалтаас өлмийн дотор талаар өшиглөх

- Хагас ойлтоос бөмбөгийг янз бүрийн аргаар өшиглөх. Өшиглөх гэж буй сурагч торгуулийн талбайн орчим зогсч хаалганы хажуугаас шидэж өгсөн бөмбөгийг өшиглөнө.

- Дээгүүр шидэж ба өшиглөж өгсөн бөмбөгийг биеэр эргэж, хөлийн өндөрлөгөөр өшиглөх

- Дээгүүр ирсэн бөмбөгийг толгой дээгүүр давуулан өшиглөх

- Хөлөөр бөмбөг залж гүйх, залж хуурах - Бөмбөгөө залж, хамгаалагчийг биеэр хуурах,

бөмбөгийг өшиглөх дүр эсгэн хуурах - Өшиглөсөн бөмбөгийг хөлийн улаар болон

шагайгаар тогтоох, тогтоогоод буцааж өшиглөх

- Өндөрт нисэн ирж буй бөмбөгийг цээжээр ба хэвлийн хэсгээр тогтоох, тогтоогоод буцааж өшиглөх

- Бөмбөгийг шулуун ба тойрог замаар залж гүйн, залалтын дараа оновчтой дамжуулах, тодорхой бай руу өшиглөх зэргээр дасгалыг нэгтгэж давтах

- Хөл бөмбөгийн хаалга, шугамууд бүхий гадаа талбай

- Хөл бөмбөгийн бөмбөг 10-12 ш,

- Хөл бөмбөгийн жижиг, том хаалга

-Янз бүрийн тэмдэгтүүд, матрас, секундомер, туузан метр

- Стандарт бус талбай, гарын доорх бусад материал ашиглан хэрэглэгдэхүүн бэлтгэж ашиглах

11б

Булангийн цохилт хийх, бөмбөгийг мөргөх, хаалгач бөмбөгийг унаж хаах техникийг гүйцэтгэх чадвартай болох

- Нэг болон хоёр хөлөөрөө түлхэн үсэрч бөмбөг мөргөх дуураймал дасгалыг давтах

- Нэг болон хоёр хөлөөрөө түлхэн үсэрч өндөрт барьсан бөмбөгийг мөргөх

- Шидэж өгсөн бөмбөгийг үсэрч дээд цэгээс мөргөх

- Дээрх дасгалуудыг нэгтгэн байрнаас ба алхамтаас үсэрч бөмбөгийг мөргөх

- Торгуулийн талбайн орчим хоёр тоглогч өөд өөдөөсөө харж зогсоно. 1-р тоглогч 2-р тоглогчийн толгойн орчимд бөмбөгийг шидэж өгөхөд 2-р тоглогч мөргөж буцаан дамжуулна.

- Хөөргөж өшиглөсөн бөмбөгийг хаалга руу мөргөх

- Булангийн цохилтын дүрмийг ярилцах - Талбайн булангаас хаалга руу чиглүүлэн

хүчтэй өшиглөх - Сурагчид ээлжлэн хаалгач хийж, шидсэн ба

өшиглөсөн бөмбөгийг барих буюу гараар цохиж холдуулах

Мөргөх техникийг зөв сургахдаа эхлээд матрас ашиглах шаардлагатай. Бөмбөгийг мөргөхдөө толгой, их биеийн хөдөлгөөнөөс өмнө хөлийг тэнийлгэх, хүзүүний булчинг чангалахгүй байх зэрэг нийтлэг алдаа гардаг учраас анхаарах хэрэгтэй.

4 сурагчийн дунд 1 бөмбөг байна.

Хөл бөмбөгийн том, жижиг хаалга ашиглана.

11в Хөл бөмбөгийн тусгай дасгалаар

- Охид өвдгөөр, хөвгүүд өлмийгөөр бөмбөг жонглёрдох

- Хүчтэй өшиглөсөн бөмбөгийг хөөж гүйн 20 м

- Аль болох олон тооны хөл бөмбөг

- 5-6 м урт туузан шат

Page 39: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

39

хөдөлгөөний эвсэл, хурдыг сайжруулах

зайд гүйцэж түрүүлэх - Шидэж өгсөн бөмбөгийг нуруун дээрээ тогтоох - Туузан шатны нүд бүрт гишгэн урагш ба арагш

хурдтай гүйх, хажуу тийш хурдтай шилжих - Цувруулан тавьсан бөмбөгийг сүлжин урагш

ба ухарч уралдах - 5-6 м зайнаас бөмбөгийг өсгийгөөр арагш

өшиглөн 1 м өргөн зурвасаар өнхрүүлэх

- 1 м өргөн зурвас - Янз бүрийн тэмдэгт

12. Хөл бөмбөгийн тоглолт

Код Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүн

12а

Довтолгооны энгийн хувилбар ашиглан, дүрмийн дагуу хөл бөмбөг тоглох чадвараа сайжруулах

- Хөл бөмбөгийн багийн довтлогч, хамгаалагч, хагас хамгаалагч, хаалгачийн байрлал, үүргийг ярилцах, уг байрлалийг эзлэн бөмбөггүйгээр довтлогч ба хамгаалагчийн байрлалыг эзлэн гүйх

- Гурван тоглогч хоорондоо 5 м зайтай зогсож бөмбөг дамжуулах ба байраа солин гүйж бөмбөгийг дамжуулах зэрэг энгийн тактикийг ашиглана.

- Бөмбөгийг залж гүйгээд, хамгаалагчийг хууран хаалга руу тохиромжтой аргаар өшиглөх

- Булангаас өшиглөсөн бөмбөгийг мөргөх ба хаалгач хамгаалах

- Нэг тоглогч нөгөө тоглогч руу бөмбөг дамжуулахад тэр нь дамжин ирсэн бөмбөгийг нэг хүрэлтээр чөлөөт зайд гаргаж өшиглөнө. Өөр нэг тоглогч чөлөөт зайд гарсан бөмбөгийг гүйцэн очиж хаалга руу цохино.

- Нэг тоглогч бөмбөгийг дээгүүр дамжуулахад нөгөө тоглогч цээжин дээр ба хэвлийн хэсгээр тогтоогоод залж гүйн дараагийн тоглогч руу дамжуулна. Тэр нь бөмбөгийг хаалгачийн талбайд орохоос өмнө амжин хаалга руу цохино.

- Жижиг талбайд 4х4, 7х7, 5х5-аар хөл бөмбөг тоглох

- Том талбайд сурагчид довтлогч, хагас хамгаалагч, жигүүрийн довтлогч, хамгаалагч, хаалгачийн үүргийг ээлжлэн гүйцэтгэж 10-20 минут хөл бөмбөг тоглоно.

- Суралцагчдыг жигд оролцуулахын тулд багийн бүрэлдэхүүнийг янз бүрийн аргаар сонгоно. Ингэхдээ сурагчдын ялгаатай байдлыг харгалзах хэрэгтэй.

- Том, жижиг 2-5 талбай байгуулах тууз, хашлага, хаалга бэлтгэнэ.

- Шүгэл ашиглан сурагчид ээлжлэн шүүж тоглохоор хичээлийг зохион байгуулна.

- Тоглох талбайн тоотой тэнцүү тооны бөмбөг хэрэгтэй.

Үнэлгээний жишиг даалгавар:

№ Үнэлгээний даалгавар

Шалгуур, үзүүлэлт Маш сайн (A) Сайн (B) Дундаж (C)

Дунджаас доош (D)

1

Хөл бөмбөгийн багийн довтлогч, хамгаалагч, хагас хамгаалагч, хаалгачийн байрлал, үүргийг тайлбарлах

Довтлогч, хамгаалагч, хагас хамгаалагч, хаалгач бүрийн байрлал, үүргийг бүрэн тайлбарласан

Эдгээр тоглогчийн ихэнх үүргийг тайлбарласан

Эдгээр тоглогчийн заримынх нь үүргийг тайлбарласан

Эдгээр тоглогчийн ихэнх үүргийг дутуу буюу буруу тайлбарласан

Page 40: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

40

2

Баруун, зүүн хөлөөрөө бөмбөгийг ээлжлэн залж, хооронд нь 1 м зайтай байрлуулсан 5 ш тэмдэгтийг сүлжээд 6 м зайнаас хаалга руу оновчтой өшиглөх

Тэмдэгтийг сүлжихдээ баруун, зүүн хөлөөр ээлжлэн алдалгүй залсан

Хаалга руу оновчтой өшиглөсөн

Тэмдэгтийг сүлжихдээ хурдаа сааруулсан

Хаалга руу оновчтой өшиглөсөн

Тэмдэгтийг сүлжихдээ 1-2 алдааа гаргасан

Хаалга руу оновчгүй өшиглөсөн

Тэмдэгтийг сүлжихдээ 3 алдааа гаргасан

Хаалга руу онож чадаагүй

БТЭМ11. Бүлэг 7. ЭРҮҮЛ МЭНД

13. Эрхтэн, тогтолцооны үйл ажиллагааг дэмжих арга замууд

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

13а

Үе мөч, тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцооны эмгэгийн шалтгаан, сэргийлэх аргуудыг тайлбарлаж чаддаг болох

Үе мөч, тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцооны эмгэг үүсгэх шалтгаан, нөхцлийг багаар ажиллан тодруулж тайлбарлана. Урьдчилан сэргийлэх арга замуудыг хамтран ярилцаж тодорхойлно.

6-8 хүнтэй багаар ажиллан үе мөч, тулгуур хөдөлгөөний эмгэг тус бүрийн шалтгаан, сэргийлэх арга замыг тодорхойлон, бусдадаа тайлбарлана

13б

Сарвуу, бугуй, тохой, мөр, багана нуруу /хүзүү, сэрвээ,бүсэлхий/ аарцаг, түнх, өвдөг, шагайн үений хөдөлгөөн сайжруулах болон шохойжилтын эмгэгээс сэргийлэх, эрүүлжүүлэх эмчилгээний дасгалаас шаардлагатай үед өөрт тохирохыг сонгон хийх мэдлэг, чадвартай

Үе мөч, тулгуур хөдөлгөөний эрхтэн, тогтолцооны эмгэгээс сэргийлэх, эмчилгээний эерэг нөлөөтэй дасгалуудыг багш биеэрээ хийж үзүүлж, эсвэл зурагт үзүүлэн, бичлэг ашиглан биеийн тамирын зааланд нийтээр болон тойргийн арга зэрэг тухайн нөхцөлд тохиромжтой аргыг хэрэглэн заана. Сурагчид дасгалыг тодорхой тоогоор давтан хийнэ.

Хүзүү, мөрний цогц дасгалын жишээ

1.Гарын хуруунуудаа зөрүүлэн атгаж гараа цээжний урд байрлуулна.

2.Гараа атгасан чигтээ алгыг дээш харуулан хамгийн дээд хэмжээгээрээ дээш сунгана.

3. Гарын алгыг гадагш харуулсан чигтээ гараа цээжний урагшаа хамгийн дээд хэмжээгээр сунгана.

4.2 гараа арагшаа сунган баруун гараар зүүн гарын бугуйнаас барина. Хүзүүгээ барун тийш гилжийлгэн, зүүн гараа чигээр нь сунгана.

5.2 гараа арагшаа сунган зүүн гараар баруун гарын бугуйнаас барина. Хүзүүгээ зүүн тийш гилжийлгэн, баруун гараа чигээр нь сунгана.

6.2 гарын хуруунуудаа зөрүүлэн ардаа атгаж барин гарын алгыг доош харуулан сунгана. Хоёр

Дасгалыг удаан хөдөлгөөнөөр хийнэ. Сунгах хөдөлгөөн бүхий дасгал хийхдээ тодорхой хугацаанд тухайн сунгалтыг барьж дасгалыг гүйцэтгэнэ. Зураг бүхий тараах материал ашиглаж болно. Эмгэгээс сэргийлэх, эрүүлжүүлэх эмчилгээний цогц дасгалыг 3 цагт багтаан эзэмших боломжтой. 1. Эмчилгээний биеийн тамир. Ном, гарын авлага, болон бусад. 2.Эмчилгээний цогц дасгалын DVD, CD 3. Тараах материал: Эмчилгээний дасгал хөдөлгөөний шаардлага хангасан зураг байна.

Page 41: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

41

болох далаа ойртуулан чангална.

13в

Мэдрэлийн ядаргаа, мэдрэлийн үрэвсэл, хараа муудах эмгэгээс сэргийлэх, эрүүлжүүлэх эмчилгээний дасгалаас шаардлагатай үед өөрт тохирохыг сонгон хийдэг болох

Мэдрэлийн болон мэдрэхүйн эрхтэн, тогтолцооны эмгэгээс сэргийлэх, эмчилгээний эерэг нөлөөтэй дасгалуудыг үзүүлэн таниулах, биеэр үзүүлэх аргаар зааж, сурагчид дасгалуудыг тодорхой тоогоор давтан хийнэ.

Нүд ядарсан үед хийх цогц дасгалын жишээ 1. Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, нүүр, толгойныхоо булчинг чангал. Амьсгалаа 2-3 секунд бариад хүчтэй хурдан гаргахтайгаа зэрэгцэн нүдээ нээнэ. 5 удаа давтана. 2. Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсэгт хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. 3. Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт. 4. Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. 5. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт. 6. Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа хурдан анивчина. 7. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана..

Багш дасгалыг удаанаар хийж үзүүлээд, тодорхой дараалалын дагуу давтан хийлгэнэ.Сонгон хийлгэж буй дасгалд шаардагдах сургалтын хэрэглэгдэхүүнийг тухайн хичээл дээр бэлтгэсэн байна. Мэдрэлийн ядаргаа, мэдрэлийн үрэвсэл, хараа муудах эмгэгээс сэргийлэх, эрүүлжүүлэх эмчилгээний дасгалыг хичээлийн 1 цагт багтаан эзэмшинэ.

13г

Үе мөч, тулгуур хөдөлгөөний болон мэдрэл, мэдрэхүйн эрхтэн тогтолцооны эмгэгээс сэргийлэх цэгэн иллэгийн аргуудыг эзэмшин амьдралдаа хэрэглэх мэдлэг, чадвартай болох

- Нуруу өвдөх, хүзүү хөших, гар, хөлийн үеэр өвдөх, нойргүйдэх, толгой өвдөх, толгой таллан өвдөх, мэдрэлийн ядаргааны үед болон нүдний харааг сайжруулах, эрүүлжүүлэх иллэгийг хөлийн ул, толгой, гар, чих болон биеийн бусад хэсэгт байрладаг био идэвхт цэгүүдэд хосоороо иллэг хийх

- Иллэг хийхдээ цэгүүдийг хос хосоороо харилцан ярьж, бие биедээ хяналт тавин хийнэ.

Цэгэн иллэгийн аргачлалыг зурагт үзүүлэн, DVD бичлэг ашиглан эзэмшүүлнэ.

Дасгалыг хичээлийн нэг цагт багтаан эзэмших боломжтой.

Явцын үнэлгээний даалгавар

1. Үе мөч, тулгуур хөдөлгөөн болон мэдрэл, мэдрэхүйн эрхтэн тогтолцооны эмгэгийн шалтгаан, сэргийлэх аргуудыг тайлбарлана уу?.

2. Сарвуу, бугуй, тохой, мөр, багана нуруу (хүзүү, сэрвээ,бүсэлхий) аарцаг, түнх, өвдөг, шагайн үений хөдөлгөөн сайжруулах болон шохойжилтын эмгэгээс сэргийлэх, эмчилгээний дасгалыг бие даан хийж үзүүлнэ үү? (Бэлтгэсэн асуултаас сугалан тодорхой 2 эмгэгээс сэргийлэх дасгалыг хийж үзүүлнэ)

Page 42: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

42

3. Мэдрэлийн ядаргаа, мэдрэлийн үрэвсэл, хараа муудах эмгэгээс сэргийлэх, эмчилгээний дасгалыг бие даан хийж үзүүлнэ үү? (Бэлтгэсэн асуултаас сугалан тодорхой 1 эмгэгээс сэргийлэх дасгалыг хийж үзүүлнэ)

4. Нуруу өвдөх, хүзүү хөших, гар, хөлийн үеэр өвдөх, нойргүйдэх, толгой өвдөх, толгой таллан өвдөх, мэдрэлийн ядаргааны үед болон нүдний харааг сайжруулах, эрүүлжүүлэх иллэг хийх хөлийн ул, толгой, гар, чих болон биеийн бусад хэсэгт байрладаг био идэвхт цэгүүдийг зураг дээр тэмдэглэн заана уу?.

5. Нуруу өвдөх, хүзүү хөших, гар, хөлийн үеэр өвдөх, нойргүйдэх, толгой өвдөх, толгой таллан өвдөх, мэдрэлийн ядаргааны үед болон нүдний харааг сайжруулах, эрүүлжүүлэх иллэгийг дангаар болон хавсарсан байдлаар хийх аргачлалыг бие даан хийж үзүүлнэ үү? (Бэлтгэсэн асуултаас сугалан тодорхой нэг эмгэгээс сэргийлэх иллэгийг хийж үзүүлнэ)

Гүйцэтгэлийн үнэлгээгээр үнэлээрэй.

14. Аюулгүй байдал – анхны тусламж

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

14а

Амь насанд аюултай үед үзүүлэх анхны тусламжийн аргачлал, анхаарах зүйлсийг тайлбарлах чадвар эзэмших

Яаралтай анхны тусламжийн зарчмын талаар зурагт үзүүлэн ашиглан тайлбарлан таниулж, дараах асуултын дагуу харилцан ярилцана.

1. Амь насанд аюултай ямар тохиолдолыг мэдэх вэ? 2. Анхны тусламж үзүүлэхгүй байхын хор нөлөө юу вэ? 3. Анхны тусламж үзүүлэхдээ юуг анхааран, сахих хэрэгтэй вэ?.

Тодорхой тохиолдол бүрт тохирсон анхаарах зүйлсийг ярилцан тохиолдол тус бүр дээр ялган тодруулна.

14б

Хахах, ухаан алдах, могой, шавьжид хатгуулах , өндрөөс унах, түлэгдэх, хөлдөх, осгох үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлдэг болох

- Хахах, ухаан алдах, могой, шавжид хатгуулах, өндрөөс унах, түлэгдэх, хөлдөх, осгох үед үзүүлэх анхны тусламжийн аргачлал бүхий зурагт үзүүлэнтэй танилцах

- Заавар бүхий өртөөнд өртөөчлөн багаар ажиллаж бие биендээ тухайн тохиолдлын үед тусламж үзүүлэх. 1 дүгээр өртөө - Хахах үед үзүүлэх анхны тусламжийн өртөө 2 дугаар өртөө - Өндрөөс унах, ухаан алдах үед үзүүлэх анхны тусламжийн өртөө 3 дугаар өртөө - Могой, шавжид хатгуулах үед үзүүлэх анхны тусламжийн өртөө 4 дүгээр өртөө - Түлэгдэх үед үзүүлэх анхны тусламжийн өртөө 5 дугаар өртөө - Хөлдөх, осгох үед үзүүлэх анхны тусламжийн өртөө Тохиолдол тус бүрийн үед анхны тусламж үзүүлэхдээ анхаарах зүйл, гарч болох эрсдэлүүдийг харилцан ярилцаж тодорхойлно. Гарч болох эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар багш зөвлөмжилнө.

Сурагчид бие биенийхээ хэрхэн хийж байгааг харж, үнэлэн, гаргаж буй алдаагаа засан, анхны тусламжийг зохих шаардлагын дагуу үзүүлэх мэдлэг, чадвараа бататгана. Өртөө тус бүрд шаардлагатай спирт, иод, бинт, чангалуур зэрэг сургалтад хэрэглэх зүйлсийг сурагчдад хүрэлцэхээр бэлтгэнэ.

Page 43: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

43

Явцын үнэлгээний даалгавар

1. Амь насанд аюултай тодорхой нөхцөл байдлын үед үзүүлэх анхны тусламжийн аргачлал, анхаарах зүйлсийг тайлбарлах

2. Ямар тохиолдолд зураг дээрх анхны тусламжийг үзүүлдэг вэ?

3. Хахах үед үзүүлэх анхны тусламжийн аргачлалыг бие даан хийж үзүүлэх. 4. Ухаан алдах, өндрөөс унах үед үзүүлэх анхны тусламжийн аргачлалыг бие даан

хийж үзүүлэх. 5. Ямар амьтанд хазуулах үед ийм шарх үүсч болохыг сайтар ажиглан тодорхойлоод,

анхны тусламжийг аргачлалын дагуу бие даан хийж үзүүлэх.

6. Хөлдөх, осгох үед үзүүлэх анхны тусламжийн аргачлалыг бие даан хийж үзүүлэх.

Үнэлэхдээ гүйцэтгэлийн үнэлгээ ашиглаарай.

15. Эрүүл харилцаа

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

15а

Нөхөрлөлийн түвшингээ тодорхойлон, холбоо тогтоох өөрийн чадварт дүн шинжилгээ хийх чадвартай болох

Нөхөрлөлийн хүрээний тойргийг ашиглан найз нөхдийнхөө нөхөрлөлийн түвшингээ тодорхойлно. Үүнд: 1. “Нөхөрлөлийн таван түвшин” ямар байх

талаарх мэдээллийг уншиж танилцана. 2. “Нөхөрлөлийн хүрээ”-г тодорхойлох тойрог

бүхий ажлын хуудсыг ашиглан хамгийн ойрын найзуудаа дотор талын тойргуудад, жирийн найзуудаа захын тойргуудад, энгийн танилуудаа тойргийн гадуур байрлуулан бичнэ.

3. Сайн найзын шинжүүдийг харилцан ярилцаж нарийвчлан тодруулна.

4. Нөхөрлөлийн хүрээг гурван хэсэг болгон тэдгээрт бичсэн хүний тоог цаасан дээрээ нэгтгэн бичнэ. а/. 4 ба 5-р түвшинд бичсэн нөхөрлөлийн холбооны тоо, б/. 3 ба 2-р түвшинд бичсэн нөхөрлөлийн холбооны тоо в. 1-р түвшинд бичсэн нөхөрлөлийн холбооны тоо

-“Амьдрах ухааны чадвар” багц гарын авлагын “Холбоо тогтоох” чадвар эзэмшүүлэх гарын авлага дахь “Нөхөрлөлийн түвшин”-г тодорхойлох мэдээлэл, “Нөхөрлөлийн хүрээ” тодорхойлох тойрог бүхий ажлын хуудсыг ашиглана. Энэхүү багц гарын авлага нь ерөнхйи боловсролын сургуулийн номын сангуудад тараагдсан байгаа болно.

Page 44: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

44

5. Нөхөрлөлийн холбооны нийлбэрийг гаргасан оноогоо хэлэхийг хүснэ. Эдгээр тоо юуг илэрхийлж болохыг ярилцана. Хүмүүсийн үерхэл нөхөрлөлийн хэв маяг нь бие биенээсээ ялгаатай байдаг бөгөөд найз нөхдийн тоо ч харилцан адилгүй байдгийг ойлгоно.

15б

Сөрөг холбоог тасалдаг, сэтгэл гутралаас сэргийлдэг болох

Холбоо тогтоох болон сөрөг холбоог таслах арга замуудыг багаар ажиллан тодруулж, өөрт тохирох хувилбарыг боловсруулна. 6. Багуудаас өмнөх хичээл дээр өөрсдийн

хийсэн нөхөрлөлийн хүрээг харуулсан тойрог бүхий ажлын хуудсыг дахин харахыг хүсээд, тэр тойрогт байгаа хүмүүсээс хэн нь эхлээд тойргийн аль нэг хүрээнд байснаа сүүлдээ дотор талын, эсвэл захын хүрээ рүү шилжсэн болохыг ажиглуулна. Ийм хүмүүс нь яагаад тэдэнд ойртох болсон, эсвэл холдох болсон шалтгааныг санах нь дараах асуултад хариулт болно. Хэн нэгэн хүнийг өөрийн нөхөрлөлийн хүрээнээс шахаж гаргах, түүнийг өөрөөсөө холдуулахын тулд хүн юу юу хийж болох вэ? (ямар арга хэрэглэх) гэж харилцан ярилцана.

7. Холбоо таслах болон тогтоох арга замуудыг тодорхойлж, дүгнэнэ.

7-8 хүнтэй багаар ажиллан тодорхойлж, бусдадаа тайлбарлана. Сөрөг холбооны кейс бэлтгэвэл илүү үр дүнтэй байна.

Явцын үнэлгээний даалгавар:

Холбоо тогтоох чадвар, сайн найзын шинж, нөхөрлөлд спортын нөлөө ямар байх талаар нөхөрлөлийн хүрээг тодорхойлсон байдалдаа тулгуурлан эргэцүүлэмж хийх байдлаар 300-400 үгтэй эссэ бичнэ. Үнэлэхдээ өмнөх 10 дугаар ангийн энгийн Рубрикийн загварыг ашиглаж болно.

БТЭМ11. Бүлэг 8. АЭРОБИК

16. Зумба аэробикийн үндсэн хөдөлгөөн

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

16а

Сальса, мамбо, хип, хоп бүжгийн

хөдөлгөөн гүйцэтгэх чадвар

эзэмших

- Хичээлийн эхний хэсэгт үений хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлэх стречингийн дасгал гүйцэтгэх (хүзүү, мөр, тохой, нуруу, өвдөг, шагай)

- “Мамбо үндсэн алхалт” DVD-д байгаа видео хичээлийн мамбо бүжгийн үндсэн алхалтыг аэробикийн хэлбэрт оруулан гүйцэтгэх

- “Сальса үндсэн алхалт” DVD-д байгаа видео хичээлийн сальса бүжгийн үндсэн алхалтыг аэробикийн хэлбэрт оруулан гүйцэтгэх

- “Хип хоп” DVD-д байгаа видео хичээлийн аэробикийн үндсэн алхалтыг хип хоп бүжгийн хэлбэрт оруулан гүйцэтгэх

Аэробикийн дасгалыг багш өөрөө үзүүлэх боломжгүй бол: - Видео хичээлийг

дэлгэцээр үзүүлж дагуулж хийлгэнэ. Дэлгэц, компьютерийг бэлтгэсэн байна.

- Хөдөлгөөний эв дүй сайн сурагчийг сонгон урьдчилж заагаад, хичээл дээр тухайн сурагчаар үзүүлээд багш удирдан чиглүүлж болно.

Page 45: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

45

16б

Зумба аэробикийн

онцлог, эрүүлжүүлэх аэробикийн хөдөлгөөн,

хөгжмийн ритм, ялгааг ойлгох

- Эрүүлжүүлэх болон зумба аэробикийн үндсэн хөдөлгөөний онцлогийн талаар ярилцах, ялгааг тайлбарлах

- Зумба аэробик, сальса, мамбо, хип хоп бүжгийн үндсэн хөдөлгөөн, тэдгээрийг ялгааг хэлэлцэх

- Хичээлийн бус цагаар суралцагсад өөрсдийн сонгосон хөгжмийн аяны талаар хэлэлцүүлэг хийх (онлайн болон ангийн FB группээр)

- Сурагчид баг болон хуваагдаж, эрүүлжүүлэх аэробикийн үндсэн, туслах алхалт, латин америкийн бүжгийн хөдөлгөөнийг хийж гүйцэтгэнэ.

- Хамгийн олон санал авсан 3 аяыг хичээлд хэрэглэж турших, зумба аэробикийн хөдөлгөөний хэмнэлд тохирч буй талаар шүүн хэлэлцэх (хөгжмийн ая нь: хөгжилтэй, гунигтай, тайван, эрчимтэй, баяр баясгалантай, хурдан, удаан, дунд зэргийн ритмтэй байна)

- Суралцагчид эдгээр бүжгийн хөдөлгөөний онцлог, ялгааг тодорхойлон ярих үйл ажиллагааг багш чиглүүлэн удирдахад анхаарна.

- Хөгжмийн ямар чиглэл, урсгалын ая сонгож болох талаар зөвлөсөн байна.

- Хөгжим, микрофон, өсгөгч ашиглана.

17. Зумба аэробикийн цогц дасгал

Код Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Багшид өгөх зөвлөмж ба хэрэглэгдэхүүн

17а

Зумба аэробикийн I

цогц дасгалыг гүйцэтгэх чадвар

эзэмших

- Хичээлийн эхний болон төгсгөл хэсэгт стречингийн дасгалуудыг гүйцэтгэх

- Хичээлийн үндсэн хэсгийн төгсгөл хэсэгт каланетикийн дасгалыг гүйцэтгэх

- “Зумба аэробик I цогц дасгал” DVD-д байгаа видео хичээлийн цогц дасгалыг тоолж гүйцэтгэх

- “Зумба аэробик I цогц дасгал гартай” DVD-д байгаа видео хичээлийн цогц дасгалыг гарын хөдөлгөөнтэй тоолж гүйцэтгэх

- “Зумба аэробик I цогц дасгал аятай” DVD-д байгаа видео хичээлийн цогц дасгалыг хөгжмийн аянд гүйцэтгэх

- Стречинг болон каланетикийн дасгалыг багш хийж үзүүлэх, дагуулж хийлгэх боломжгүй бол дасгалын нэр томьёо болон дасгалыг тайлбарлах аргыг ашиглана.

- Зумба аэробикийн цогц дасгалыг заахдаа: дохио зангаа ба нүүрний хувиралаар удирдана. Хичээлд хөгжим, хөгжмийн ая (DVD, CD, flash, гар утас) ашиглана.

17б

Зумба аэробикийн

II цогц дасгалыг гүйцэтгэх чадвар

эзэмших, биеэ даан

хичээллэдэг болох

- Хичээлийн эхний болон төгсгөл хэсэгт стречингийн дасгалуудыг гүйцэтгэх

- Хичээлийн үндсэн хэсгийн төгсгөл хэсэгт каланетикийн дасгалыг гүйцэтгэх

- “Зумба аэробик II цогц дасгал” DVD-д байгаа видео хичээлийн цогц дасгалыг тоолж гүйцэтгэх

- “Зумба аэробик II цогц дасгал” DVD-д байгаа видео хичээлийн цогц дасгалыг хөгжмийн аянд гүйцэтгэх

- Зумба аэробикээр бие даан хичээллэх боломжийг ярилцах, чөлөөт цагаараа энэ цогц дасгалыг өөртөө тохирсон ачааллаар хийх

Суралцагдын бие бялдрын ачааллыг тогтвортой хэмжээнд хадгалахад “Гинжин арга”-ыг ашиглаж болно. Жишээ нь: эхний хөдөлгөөнөө заагаад, түүнийг олон давтан гүйцэтгэнэ. Дараагийн шинэ хөдөлгөөнөө заагаад мөн олон давтах гэх мэт. Хичээлд хөгжим, хөгжмийн ая (CD, DVD, flash, гар утас) хэрэглэнэ.

Page 46: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

46

17в

Зумба аэробикийн

дасгалыг зохиомжлон

гүйцэтгэх чадвартай

болох

- Хичээлийн эхний болон төгсгөл хэсэгт стречингийн дасгалуудыг гүйцэтгэх - Хичээлийн үндсэн хэсгийн төгсгөл хэсэгт каланетикийн дасгалыг гүйцэтгэх - Зумба аэробикийн I, II цогц дасгалуудаас бүрдсэн цогц дасгал зохимжлох - DVD-д байгаа видео хичээлийн цогц дасгалд ороогүй гарын хөдөлгөөнийг шинээр нэмж зохиомжлох - Багуудын зохиомжилсон дасгалыг ажиглан, багаараа хийж туршсаны дараа үр дүнг нь хэлэлцэх

- Зумба аэробикийн асгалыг зохиохдоо эхний дасгалын төгсгөлийн хөдөлгөөн нь дараагийн дасгалын эхлэл байна гэдгийг анхааруулна.

- Гарын хөдөлгөөн уян налархай, таазны хөдөлгөөн зохих хэмжээнд байснаар бүжгийн шинжийг хадгалахад анхаарна.

17г

Бие бялдрын ачааллаа

хянах, тохируулах чадвартай

болох

- Судасны лугшилтын тоог үндэслэн ачааллын хэмжээг тогтоох

- Нүүрний хувирал, арьсны улайлт, амьсгал, ачааллын хэмжээ зэргийг харьцуулж дасгалын эрчим, багтаамжаа тодорхойлох

- Эрчимтэй ажлын дараа зүрхний цохилт буцаж хэвийн байдалд орсон хугацааг тэмдэглэх, өмнөх хичээлийн сэргэлтийн хугацаатай харьцуулах

- Зумба аэробикийн дасгалын гүйцэтгэхэд дасгалын эрчмийг тохируулах

- Цогц дасгалыг 1-2 удаа давтсаны дараа судасны лугшилтыг тоолно.

- Зумба аэробикийн хичээлд судасны лугшилт 150 мин/удаа байна.

- Сурагч өөрийгөө хянах хяналтын дэвтэртэй байхад анхаарна.

Явцын үнэлгээ:

Үнэлгээний даалгавар

Шалгуур Маш сайн Сайн Дундаж Дундажаас доош

Мамбо, сальса, хип хоп бүжгийн үндсэн алхалтыг хийж гүйцэтгэх

Мамбо, сальса, хип хоп бүжгийн үндсэн алхалтыг алхалтыг зөв гүйцэтгэсэн

Мамбо, сальса, хип хоп бүжгийн үндсэн алхалтыг далайц бага, өөртөө итгэлгүй гүйцэтгэсэн

Мамбо, сальса, хип хоп бүжгийн зарим нэг үндсэн алхалтыг буруу гүйцэтгэсэн

Мамбо, сальса, хип хоп бүжгийн ихэнх алхалтыг буруу гүйцэтгэсэн

Эцсийн үнэлгээ: Үнэлгээний даалгавар

Шалгуур Маш сайн Сайн Дундаж Дундажаас доош

Зумба аэробикийн I, II цогц дасгалыг гүйцэтгэх

Цогц дасгалыг алдаагүй, цэвэр гүйцэтгэлтэй, хөгжмийн аянд тохируулсан

Цогц дасгалыг алдаагүй, хөгжмийн аянд тохируулж гүйцэтгэсэн боловч хөдөл-гөөний далайц, эрчим бага байх

Цогц дасгалын зарим хэсгийг мартах, хөгжмийн аянаас зарим үед түрүүлэх, хоцрох, хөдөлгөөний далайц, эрчим бага байх

Цогц дасгалыг ихэнх хэсгийг мартах, хөгжмийн аяыг сонсохгүй буюу аянаас түрүү-лэх эсвэл хоцрох, хөдөлгөөний далайц, эрчим бага байх

Зумба аэробикийн дасгал зохиомжлох

Хөдөлгөөн хоорондын холбоос оновчтой, үндсэн алхалтаас гадна 2-3 шинэ хөдөлгөөн орсон, нэг хөдөлгөөнийг олон давтаагүй,

Зарим нэг дасгалаас дараагийн дасгалд шилжихэд түр зогсолттой, үндсэн алхалтаас гадна 2-3 шинэ хөдөлгөөн орсон, нэг

Зарим нэг дасгалаас дараагийн дасгалд шилжихэд түр зогсолттой, үндсэн алхалтаас гадна 1-2 шинэ хөдөлгөөн орсон, нэг

Зарим нэг дасгалаас дараагийн дасгалд шилжихэд түр зогсолттой, үндсэн алхалтаас гадна 1 шинэ хөдөлгөөн орсон, нэг

Page 47: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

47

хөгжмийн аяны сонголт оновчтой

хөдөлгөөнийг олон давтаагүй, хөгжмийн аяны сонголт оновчтой

хөдөлгөөнийг олон давтаагүй, хөгжмийн аяны сонголт оновчгүй

хөдөлгөөнийг олон давтсан, хөгжмийн аяны сонголт оновчтой

Өөрийн хяналтын тэмдэглэл хөтлөлт

Хичээл бүр дээр судасны лугшилт, нүүр царайны хувиралыг тэмдэглэсэн, дүн шинжилгээ хийж өөрт тохирох ачааллыг тодорхойлсон

Хичээл бүр дээр судасны лугшилт, нүүр царайны хувиралыг тэмдэглэсэн, дүн шинжилгээ хийсэн боловч өөрт тохирох ачааллаа тодорхойлоогүй

Судасны лугшилт, нүүр царайны хувиралыг тэмдэглэсэн, дүн шинжилгээ оновчгүй, өөрт тохирох ачааллаа тодорхойлсон

Ихэнх хичээл дээр судасны лугшилт, нүүр царайны хувиралыг тэмдэглэсэн, дүн шинжилгээ оновчгүй, өөрт тохирох ачааллаа буруу тодорхойлсон

БТЭМ11. Бүлэг 9. ӨВЛИЙН СПОРТ

18. Тэшүүр, цана

Код

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Багшид өгөх зөвлөмж

ба хэрэглэгдэхүүн

18а

Шулуун замд тэшүүрээр гулгах чадвараа сайжруулах, хурд-хүчээ хөгжүүлэх

Тухайн сургууль тэшүүр ба цанын төрлийн аль боломжтойг нь судална. - Дунд зэргийн хурдаар 80-100 м зайд

зогсолтгүй гулгах - 50-60 м зайд хурдтай гулгах - 50-60 зайд уралдаж гулгах - 5-10 м зайд гулгахгүйгээр хурдтай гүйх - 5 м зайд хурдтай гүйлтээс гулгалтад шилжих

- Хэрвээ мөсөн талбай байгуулах боломжгүй бол 60 м шулуун, 10 м хагас тойрог бүхий 4-5 м өргөн мөсөн зурвас байгуулаад шулуун хурдтай гулгалтыг гүйцэтгэж болно.

18б

Шулуун замаас тойрогт тэшүүрээр гулгах чадварыг сайжруулах

- Тойрогт гулгах техникт сургах дөхүүлэх дасгал: үндсэн зогсолтод баруун гараараа

хамтрагчийн гараас барьсан байдлаас биеийн жинг зүүн тал руу шилжүүлээд буцах, мөн байдлаас биеийн жинг зүүн тийш шилжүүлээд баруун хөлийг зүүн хөлийн урдуур хажуу талд гишгэн, зүүн хөлөө тэнийлгэн буцахад хамтрагч гараас нь татаж, тэнцвэрийг нь хадгалахад туслах

- Тойрогт гулгах техникийг сайжруулах тусгай дасгал: дөхүүлэх дасгалын байдлаас хамтрагч бага зэрэг эсэргүүцэл үзүүлэн дасгал гүйцэтгэж буй сурагчийн тэнцвэрийг хадгалахад туслан хөдөлгөөний чиглэлд нь бага багаар урагш явна. Гүйцэтгэгч сурагч хамтрагчийг хажуу тийш ээлжлэн гүйцэтгэж байгаа хөлийн түлхэлтээр чирэх

- Шулуун замд дунд зэргийн хурдтай гулгалтаас тойрогт шилжих

- Тойрогт дунд зэргийн хурдтай гулгалтаас шулуун замд шилжих

- Шулуун замд дунд зэргийн хурдтай гулгалтаас тойрогт шилжихдээ эрчмээ бага зэрэг нэмэх

- Тойрогт дунд зэргийн хурдтай гулгалтаас шулуун замд эрчмээ нэмэх

- Тойрогт шилжих дөхүүлэх дасгалыг спорт заал, гадаа талбайд гүйцэтгэж болно.

- Тойрогт гулгах техникийн тусгай дасгалыг хийлгэхэд резин ашиглаж болно.

- Өөрсдийн байгуулсан мөсөн зурвас зам дээр тойрогт шилжих техникийг гүйцэтгэнэ.

18в Хоёр алхамт хийж цанаар гулгах техник

- Цанаар шулуун замд хоёр алхамтын техникийг зөв гүйцэтгэж бага хурдтайгаар жигд гулгах

- Цанаар 2000, 3000, 4000 м зайд дунд зэргийн

- Сургуулийн ойролцоо болон цастай газар цана ашиглан хичээлийг

Page 48: ОРШИЛ - mier.mn нги тус бүрт судлах агуулгын ... Үзэсгэлэнг бүх 10-р ... Үнэлгээний жишиг даалгавар:

48

болон янз бүрийн зайд дунд зэргийн хурдтай гулгах чадвараа сайжруулж, тэсвэрээ хөгжүүлэх

хурдтай гулгах - Янз бүрийн зайг жигд хурдаар туулах - Тодорхой зайг хувирган өөрчлөх аргаар туулах - Тодорхой зайд жигд хурдаар гулгах, давтан

гүйцэтгэх - Шулуун замд хурдтай гулгах, 1-3 км зайд цуваа

гараагаар уралдах (цагаар), буухиа уралдаан зохион байгуулах

- Таяггүйгээр шулуун замд хурдтай гулгах - Уралдаж гулгах, буухиа уралдаан зохион

байгуулах - Өгсүүр замд алхам бүрт таягаар тулан түлхэж

өгсөх - Уруу замд таягаа сугандаа хавчуулан хөлөө

хагас нугалан, бага зэрэг тонгойн гулгах

зохион байгуулна. - Сурагч бүр цанатай байвал илүү үр дүнтэй болно. - Цанаар сайн гулгадаг сурагч болон багш өөрөө гулгаж үзүүлнэ.

Үнэлгээний жишиг даалгавар:

Үнэлгээний даалгавар

Шалгуур

Маш сайн Сайн Дундаж Дундажаас доош

Тэшүүр болон цанаар шулуун замд гулгах

Гулгалтын техник зөв, хурд тогтвортой байсан

Гулгалтын техник зөв, гулгалтын хурд бага зэрэг алдагдаж байсан

Гулгалтын техник зөв, хурд багатай байсан

Гулгалтын техник алдаатай, хурд тогтворгүй байсан