22
МОНГОЛЫН ТҮҮХ СЯНЬБИ

монголын түүх

Embed Size (px)

Citation preview

Page 1: монголын түүх

МОНГОЛЫН ТҮҮХ

СЯНЬБИ

Page 2: монголын түүх

СЯНЬБИ НАРЫН ТУХАЙ

Сяньби нарыг Хянганы зүүн талын Сяньби ууланд оршин

амьдарч байсан учраас Сяньби гэдэг нэртэй болсон гэдэг.

Эртний Хятадууд сяньби нарыг анх сюйби, шиби, сиби гэх

зэрэг янз бүрээр нэрлэж байснаа эцэст нь сяньби хэмээн нэг

мөр нэрлэх болсон бөгөөд тэдгээр нэрс цөм сяньби гэсэн нэг

утгатай. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар сяньби гэдэг нэр

хожмын үед шивэй хэмээх аймгуудын нэр болсон, гэхдээ уг нь

шивэй хэмээх нэр байсныг Хятад сурвалжид Сяньби, бүр дээр

үед тийнхүү сюйби, шиби, сиби гэж тэмдэглэн үлдээсэн байна

хэмээн үздэг ажээ.

Page 3: монголын түүх

СЯНЬБИ НЭРИЙН ТАЛААР

Г.Сүхбаатарын үзэж байгаагаар бол уг нь сяньби нарыг уулын

нэрээр нэрлээгүй, харин уул нь сяньбийн нэрээр нэрлэгдсэн байх

ёстой ажээ.

Сяньби нарын нэрийг эртний хятадаар тэмдэглэхдээ <<Сянь>>

(шинэ соргог, сайн сайхан), <<би>> (муу муухай, үл бүтэх) гэсэн

утгатай хоёр үсэг хэрэглэсэн нь үндсэндээ өнгө үзэмж сайтай мэт

боловч дотоод шинж чанар нь муу, сайхан зүстэй муухай амьтан

гэсэн утга агуулсан бололтой байгаа юм.

Хуучны Хятадад харь орны улс түмнийг доромж үзэж, хочилж

нэрлэн дээрэнгүй хандах явдал гэм биш жам болсон байсны илрэл

юм.

Page 4: монголын түүх

УГСАА ГАРВАЛ

Модун шаньюйд эзлэгдэн Хүннү гүрний захиргаанд орж,

түүнд алба барьж байсан Дүнхү аймгуудын зарим нь манж-

түнгүс угсааны овог аймгууд байсан боловч дийлэнх ихэнх

нь өвөг монгол угсааны овог аймгууд байсан юм. Дүнхүгийн

баруун хэсэгт Хянганы нурууны зүүн талд байсан Сяньби,

баруун өмнөд хэсгийн Ухуань, баруун хойд хэсгийн Муюн,

Тоба аймгууд цөм Монгол угсааны аймгууд байсан нь хэл

шинжлэл, түүх-угсаатны зүйн шинжилгээгээр үндсэндээ

бүрэн нотлогдсон болно.

Page 5: монголын түүх

ХИЛ ХЯЗГААР

МЭ 93 онд Хүннү гүрэн мөхөж Сүмбэ /Сяньби/ улс гарч иржээ. Энэ

улсын газар нутаг нь баруун зүгт Хар-Эрчис, зүүн зүгт Солонгос,

умар зүгт Сэлэнгэ мөрөн, өмнө зүгт Чань-Ань хүрсэн юм.

Монголчуудын өвөг дээдсийн нэг Сяньби/Сүмбэ/ анх Н.Т.Ө 454 онд

нэр гарсан Дунхугаас салбарлаж одоогийн Монгол Улсын зүүн

хэсэг, түүнтэй хил залгаа БНХАУ-ын Өвөр Монголын зүүн хэсэг,

ОХУ-ын Чит мужийн зүүн өмнөд хэсгээр нутаглаж ирсэн. Өөрөөр

хэлбэл Хянганы нурууны зүүн тал, Ляодунгийн хойг Шар мөрний

хөндий орчмоор нутаглаж байжээ.

Page 6: монголын түүх
Page 7: монголын түүх

Байгаль

нуур

Солонгосын хойг

Цагаан

хэрэм

Ил Тарвагатай

СЯНЬБИЙН ХИЛ ХЯЗГААР

Page 8: монголын түүх
Page 9: монголын түүх

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ

ТҮҮХЭН ЗҮТГЭЛТЭН

Page 10: монголын түүх

Тань ши хуа Сүмбэ аймгийн нэгэн цэргийн зүтгэлтэн Толулухоугийн гэрт нэгэн хүү мэндэлсэн нь Сяньби улсыг үндэслэгч Тань Ши Хуа байсан. Тархай бутархай байсан боловч Тань Ши Хуа гарч ирэн Сяньбийг нэгтгэн богино хугацаанд олон газрыг дайрч эзлэн авсан. Таньшихуа бол угаас сэргэлэн авхаалжтай алсын хараатай хүчирхэг хүн байсан учраас нэн даруй Хүннүгийн хуучин газар нутгийг эрхэндээ оруулсан. Тань ши хуа нь Сяньби нарын аймгийн холбоодыг нэгтгэн 150 онд хаан ширээг цогцолсноос энэ улс 100 орчим жил Төв Азийг эрхшээсэн. Тань Ши Хуагийн хаанчлалын үед Сяньби улс нэн хүчирхэгжиж модунь хааны үеийн хүн гүрний эзэмшиж байсан нутаг дэвсгэрийг дахин оруулж авсан төдийгүй эдийн засаг худалдаа арилжааны хувьд ч хүн гүрнийг нэр төртэй залгажилсан. 156 онд аймаг овгуудын зонхилогч нарын хуралдаагаар түүнийг Зохилогч хаанд өргөмжилсөн. Таньшихуа тэднийг ихээхэн ухаалаг уян хатан бөгөөд хатуу чанга хууль журмаар нэгтгэн зангидан хүчирхэгжүүлж чадсан. Тэрээр улсаа хүннүгийн адил засаг захиргааны нэгжид хувааж баруун зүүн төв гэж 12 зонхилогчоор дамжуулан захирч байв. Сяньбигийн ийнхүү хүчирхэгжиж байгаад Хан улс эмээгээд түүнийг Ван цолоор өргөмжилж худ ургийн харилцаа тогтоохыг хүссэн боловч эрс татгалзан МЭ 156-160 онд Хан улсруу довтолсон байдаг. Таньшихуа нь 5нь хөвүүнтэй байсан бөгөөд түүнийг МЭ 181 онд буюу 40-45 орчим насандаа насан өөд болсны дараа хаан ширээний тэмцэл ихээхэн гарсан байдаг.

Page 11: монголын түүх

ТӨР, НИЙГМИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Толгойлогч( Хаан )

Их дарга, Их жанжин

Баруун

ТолгойлогчТөв

Зонхилогч нар

Их дарга, Их жанжин

Зүүн

Page 12: монголын түүх

СЯНЬБИ УЛСЫН АЖ АХУЙ

Page 13: монголын түүх

Аж ахуй

Мал аж ахуй

Ан агнуур

Газар тариала

н

Гар урлал

Худалдаа

арилжаа

Page 14: монголын түүх

Сяньби нарын нутаглаж байсан уугуул нутаг нь их төлөв хангай болон тал хээрийн бүс голлосон эрс тэс цаг ууртай, хуурайдуу амьсгалтай нутаг байсан нь нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд зохилдсон байжээ. Сяньби нар үхэр, адуу олонтой байжээ. 222 онд Кэбинэн 3000 гаруй морьтой хүн дагуулан 7 түм гаруй үхэр адуу туун аваачиж Хятадтай худалдаа хийж байсан нь үхэр, адуу олонтой байсны илрэл юм.

МАЛ АЖ АХУЙ

Page 15: монголын түүх

Нүүдэлчин аймгийн хувьд ан гөрөө нь мал аж ахуйн дараа орох амь зуулгын нэг төрөл байв. Хоол хүнсний болон арьсны чиглэлээр хэдэн түмэн хүнтэй их ав хомрого хийж байсан байна. Сяньбийн ан амьтдын талаар “Тэндэхийн араатан жигүүртэн Дундад орныхоос ялгаатай. Үүнд хулан, тахь, аргаль бас даргар эвэрт үхэр байсан. Тэр үхрийн эврээр нум хийж даргар эврэн нум гэдэг заншилтай. Булга мөн буй. Зөөлөн үст арьсан дээл нь ертөнцөд их алдартай” гэж Хятадын сурвалжид дурдсан байна .

Ан агнуур

Page 16: монголын түүх

Сяньби нарт газар тариалан бага зэрэг байсан. Гол төлөв арвай мэтийн хялбар зүйлсийг тариалж байжээ. Сяньби аймаг өсч үржээд “Тариалан мал аж ахуй ан гөрөө нь ам зуухад хүрэлцэхгүй болохоор Таньшихуй ч зүүн хойт Хятадаас мянган өрх дайчилан авчирч загас бариулан хоол хүнсэнд нэмэр болгож байсан” гэж Хятадын сурвалж бичигт тэмдэглэгдсэн байна.

Газар тариалан

Page 17: монголын түүх

Сяньбигийн гар урлал нилээд хөгжиж байжээ. Сяньби нар үхрийн эврээр нум хийдэг, алт төмрөөр эд хэрэглэл багаж зэвсэг үйлддэг, ангийн үс, арьс, нэхийгээр дээл хийдэг, бөс бараа нэхдэг. Мөн гэр аж ахуйн хэрэглэл хийдэг байсан байна. Сяньби ангийн арьсаар хийсэн дээл Хятадад их алдаршсан байна.

ГАР УРЛАЛ

Page 18: монголын түүх

АРИЛЖАА ХУДАЛДАА

Сяньби улс байгуулагдахаас өмнө НТ I зууны дунд үеэс эхлэн

Сяньби нар Хятадын хил дээр мал туун очиж, газар тариалан,

гар урлалын бүтээгдэхүүн арилжиж авдаг байжээ.

Сяньби улс байгуулагдсаны дараа Хятадтай албан ёсны

харилцаа тогтоож, хилийн байнгын худалдааны зах зээл

нээлгэхийг санал болгох болсон байна. Сяньби улс Хятад зэрэг

суурьшмал улс орнуудаас газар тариалан, гар урлалын

бүтээгдэхүүн авах сонирхолтой, Хятад орон Сяньби зэрэг

нүүдэлчин улс түмнүүдээс мал аж ахуй, ан агнуурын зүйл авах

шаардлагатай байжээ.

Page 19: монголын түүх

АРХЕОЛОГИЙН ДУРСГАЛ

Манай улсын дэвсгэр нутаг дээрхи Сяньби улс, сяньби нарын түүх

дурсгалын зүйлс археологийн талаар хараахан хангалттай судлагдаагүй

байгаа тул тэр тухайн бодит баримт төдийлөн олонгүй. Гэлээ ч гэсэн III

зууны үед сяньби нарын үйлдэж хэрэглэж байсан алтан бөлзөг тэргүүтэй янз

бүрийн гоёл чимэглэлийн зүйлс олдоод байгаа юм. Харин арай хожуу үед

Өвөр Монгол, Умард Хятадын нутагт төр улсаа байгуулж оршин тогтнож

байсан сяньби угсааны муюн, тоба нарын зарим булш бунхан нээгдэн

судлагдаж эд өлөг, түүх соёлын дурсгалын нэлээд зүйлс нь нээгдэн олдоод

байгаа юм. Тэдгээрийн дотроос Тоба Вэй улсын үеийн алтан шармал хүрэл

амьтны дүрс, чандмань шигтгэсэн алтан бөлзөг болон Америкийн музейд

хадгалагдан байгаа 477 оны үеийн хийцтэй Майдар бурхны алтан шармал

хүрэл хөрөг сэлтийг дурьдаж болно.

Page 20: монголын түүх

СОЁЛ

Сяньби болон Төв Азийн нүүдэлчин аймгууд төр улстай, бичиг үсэгтэй

болохоосоо өмнө ч гэсэн эдийн боловсрол, оюуны соёлтой байсан нь

тодорхой байгаа юм. Тэд цөм бөө мөргөлтэй, өөрийн гэсэн өвөрмөц зан

заншил, ёс суртахуунтай байсан нь тодорхой. Тэдний тэр бүх соёл,

сүсэг бишрэл, зан заншил, ёс суртахуун нь нийлээд нүүдлийн соёл,

түүний бүрэлдэхүүн хэсгүүд болж байсан юм.

Сяньби угсааны аймаг, овгуудын дунд төр улс байгуулагдсаны дараа

бичиг үсэг үүсээд мөн төр, бичиг хоёр дээр тулгуурласан оюуны утга

соёл, өндөр түвшний эдийн боловсрол буюу материаллаг соёл бий

болж, сяньби угсааны нүүдэлчдийн иргэншилт соёл хэмээх нүүдлийн

иргэншил үүсэн хөгжсөн байна. Тэрхүү нүүдэл иргэншлийн

бүрэлдэхүүнд төр ёс, бичиг үсэг, шашин шүтлэг, зан заншил, ёс

суртахуун зэрэг соёлын зүйлс цөм багтаж байв.

Page 21: монголын түүх

МӨХӨЛ

Хаан ширээний төлөө Сяньби аймгуудын удирдагч

ноёдууд эрх мэдлээ булаацалдан өөр хоорондоо

тэмцэлдэх болсон

Вэй улсын хагалган бутаргах, хутган үймүүлэх

бодлого

235 онд Сяньби гүрэн нь Сяньби, Ухуань, Муюн, Тоба,

Юйвынь, Түгүхүнь, Дуань гэх зэрэг хэд хэдэн аймаг улс

болж, бүрмөсөн задран салсан байна.

Page 22: монголын түүх

ДҮГНЭЛТМанай эриний I зууны сүүлчээр Хүннү гүрний оронд Монголын түүхийн

тавцан дээр цэрэг улс-төрийн томоохон хүчин болж гарч ирсэн Сяньби

түүний захиргаан доор оршин амьдарч байсан Ухуань зэрэг овог аймгуудын

хэл, соёл, шашин шүтлэг, зан заншил нь Хүннүтэй үндсэндээ бараг адил,

олон талаар төсөөтэй байсныг эртний Хятадын түүхэн сурвалж бичгүүд,

орчин цагийн судалгаа шинжилгээ улам бүр лавшруулан нотолсоор байна.

Мөн Сяньби нарын цэрэг улс төрийн дэг жаяг, соёл урлаг, шүтлэг бишрэл,

зан заншил зэрэг олон зүйлс нь хожмын Монголчуудад уламжлагдан иржээ.

Сяньби нь 100 гаруй жил Хүннүг залгамжлан нүүдэлчдийн төрт улсыг

байгуулалцан дэлхийн түүхэнд дурсагдаж явсан өвөг Монголчууд юм.