36

Click here to load reader

Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

Embed Size (px)

DESCRIPTION

бие даалт

Citation preview

Page 1: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

1

[Due Date]

Хүмүүнлэгийн ухааны их сургууль

[ Олон улсын харилцаа эдийн засаг 3-12 ]

Олон улсын гэр бүлийн эрх зүй

Гүйцэтгэсэн:[ Ш.Нямгэрэл ]

Шалгасан:[Б.Солонго]

Page 2: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

2

АгуулгаОршил 3-4

Гэрлэлт 5-14 Эцэг эх

болон үp хүүхдийн хоорондын харилцаа 15-20

Гэр бүлийн эрх зүйн харилцаанд олон улсын эрх

зүйн хэм хэмжээг хэрэглэх нь 21

Дүгнэлт 22

Ашигласан материалын жагсаалт 23

Page 3: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

3

Оршил

Үндэсний хууль тогтоомжид гэрлэх нөхцөл, гэрлэлтийг бүртгэх журам зэрэг

асуудлыг улсууд өөрсдийн соёл, уламжлал, шашны гэх мэт хүчин зүйлээс

шалтгаалан өөр өөр зохицуулсан байдаг түл гадаад элемент оролцсон гэр бүлийн

харилцаанд хэрэглэгдэх хуулийг тодорхойлох нь чухал юм.

Сэдвийн зорилго: Олон улсын гэр бүлийн эрх зүйн зарчим, үзэл баримтлал болон

хэрэглэгдэх хуулийг сонгон тодорхойлох үндэсний хууль тогтоомж, олон улсын

гэрээ, баримт бичгийг судалж тэдгээрийг хэрэглэх, олон улсын шинжтэй гэр бүлийн

холбогдолтой хэрэг маргаанд хууль зүйн дүгнэлт зөвөлгөө өгөх чадвар эзэмших.

Сэдвийн зорилт: Гэрлэлт, Эцэг эх болон үp хүүхдийн хоорондын харилцаа, Гэр

бүлийн эрх зүйн харилцаанд олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх нь

Үндэслэл:Улсуудын өөр өөр зохицуулалтаас улбаалан «доголон гэрлэлт» хэмээх

ойлголт бий болдог байна. Тодруулбал, нэг улсад бүртгүүлсэн гэрлэлтийг нөгөө

улсад хүлээн зөвшөөрөхгүй байгааг хэлдэг. АНУ-ын зарим муж, Дани, Канад,

Италид шашны болон иргэний гэрлэлтийн аль ч хэлбэрээр гэрлэхийг зөвшөөрдөг

түл доголон гэрлэлт хэмээх ойлголт бий болохгүй юм. Энэ мэ олон улсын хувийн

эрх зүйд гэрлэлт, гэр бүлийн эрх зүйтэй холбоотой судлах зайлшгүй шаардлага

бүхий зүйлс олон байдаг билээ.

Сэдвийн ач холбогдол: Гэр бүлийн эрх зүйн гадаадын элемент бүхий харилцаанд

оролцогчдын эрх, үүрэг, зарчим, эрх зүйн зохицуулалтын онцлог эх сүрвалжтай

танилщаж, бусад эрх зүйн харилцаануудтай харьцуулан судалж онолын мэдлэгтэй

болох замаар энэ харилцаанаас үүсэх үp дагаварт дүн шинжилгээ хийх, хууль

тогтоомжийг сонгож хэрэглэх, асуудалд хууль зүйн үүднээс хандах хандлага

төлөвшдөг.

Сэдвийн судлагдсан байдал:

Олон улсын шинжтэй хэм хэмжээ агуулсан үндэсний хууль тогтоомж

Монгол Улсын үндсэн хууль -18 §

Гэр бүлийн тухай хууль - 2§ , 6§ , 12§ , 14§ , 23§ , 58§

Монгол Улсын харъяатын тухай хууль - 3§ , 13§ , 3, 4 дутээр бүлат

Иртэьшй бүрттэзшйн тухай хууль - 2§ , 12-18§

Гадаадын иртэдийн эрх зүйн байдлын тухай хууль - 2 дугаар бүлэг

Page 4: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

4

ИХШХШ тухай хууль - 7 дугаар хэсэг

Иргэний хууль - 6 дугаар хэсэг

Page 5: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

5

ГэрлэлтИхэнх гадаад улс орнууд гэр бүл бүртгүүлсэн улсын хууль буюу

баримталдаг. Жишээ нь, БНХАУ -ын Иргэний хүүшйн 147 дугаар

зүйлд БНХАУ-ын иргэн гадаадын хүнтэй гэрлэхэд гэрлэх газрын хуулийг

хэрэглэнэ гэж заасан.

Зарим гадаад орнууд гэр бүл бүртгүүлсэн улсын хуулийг баримтлахаас

гадна гэрлэгсдийн харьяалсан улсын хуулийг хэрэглэдэг. Энэ нь эх газрын

эрх зүйн тогтолцоотой орнуудад давэмгайлдаг. Харин Англи-Саксоны эрх

зүйн тогтолцоотой орнуудад гэрлэгсдийн Lex domicilii буюу оршин байгаа

газрын хуулийг хэрэглэхийг илүү эрмэлздэг байна.1

Lex loci celebrationis нъ тухайн орны нийтийн дэг журам, соёл, зан заншил зэргээс

шалтгаалан гэрлэхэд харшлах нөхцөл, гэрлэлтийг бүртгүүлэх журам зэрэг асуудлыг

хамардаг. Тиймээс зарим гадаад оронд гадаадын иргэнтэй гэрлэхэд шаардлага

тавьдаг байна. Тухайлбал, гэрлэлт 6үртгэx байгүүллагын шаардлагаар тухайн

гадаадын иргэний харьяалсан улсын эрх бүхий байгүүллагаас гэр бүлгүй гэсэн

тодорхойлолт авэх ёстой байдаг байна. Мөн гадаадын иргэнтэй гэр бүл болохын

тулд өөрийн харьяалсан улсын эрх бүхий байгүүллагаас тусгай зөвшөөрөл авэхыг

шаарддаг.2

Иргэний журмаар гэрлэлтийг бүртгэдэг оронд консулын гэрлэлт гэсэн ойлголт

байдаг. 1963 оны Консулын тухай конвенцийн дагуу гэрлэлт бүртгэх эрхийг консулд

олгосон юм.3 Энэхүү конвенциос гадна улсууд хоёр талын Консулын конвенцийг

1 Law of obligations Vohmle II, ed., Peter Birks, 2000 p. 7982 М.М.Богуславский. Олон Улсын хувийн эрх зүй, 329 дэх тал, 2008 (Монгол орчүүлга)3 Консулын харилцааны тухай 1963 оны Венийн конвенци, 5 дугаар зүйл, төрийн

мэдээлэл тусгай дугаар, II 6011:, 2005 он

Lex loci celebrationis

Page 6: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

6

байгүүлдаг. Монгол Улс 14 оронтой Консулын хоёр талын конвенцийг байгүүлсан

байна

(БНХАУ - 1989 онд, Румын - 1967 онд, Куба - 1968 онд, Хойд Солонгос - 1969 онд,

ОХУ- 1972 онд, Болгар - 1972 онд, үүолын - 1973 онд, Унгар - 1974 онд, Чөх - 1976

онд, Вьөтнам - 1979 онд, Лаос - 1983 онд, Афганистан - 1983 онд, АНУ 1990 онд,

Казакстан 1993 онд).

Тухайлбал, БНМАУ болон ЗСБНХУ-ын хооронд байгүүлагдсан Консулын

конвенцид:

Гэрлэгсэд хоёулаа томилсон улсын иргэд байбал тэдний гэрлэлт, caлалтын

асуудлыг консүл буртгэж гүйцэтгэх бүрэн эрхтэй гэж заажээ.4

Консулын гэрлэлтийн бүртгэл нь иргэний байдлын бүртгэлийн нэг хэлбэр бөгөөд

консүл гэрлэлтийг бүртгэхдээ төлөөлсан улсынхаа хуулийг баримтлана. Уг асуудльг

мөн эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд давхар тусгасан байдаг5. Ийнхүү

элчин сайдын яам буюу консулын газарт буртгэгдсэн гэрлэлтийг иргэний бүртгэл

эрхлэх бүхий байгүүллагад бүртгүүлсэн гэрлэлттэй ижил тувшинд тооцдог бөгөөд

гэрлэлт бүртгэхэд шаардлагатай матөриаллаг нөхцөл хангагдсан байх ёстой.

Гадаадын элемент агуулсан гэр бүлийн эрх зүйн харилцаа

- Гэр бүлийн эрх зүйн харилцааны элементийн аль нэг нь нэг болон хэд хэдэн улсын

эрх зүйд хамааралтай буюу олон улсын шинжтэй болохыг ойлгоно

Гадаадын элемент агуулсан гэр бүлийн эрх зүйн эх сүрвалж

- Гадаадын элемент бүхий гэр бүлийн эрх зүйн харилцааг зохицуулж буй хэм

хэмжээнүүдийг илрэн гарах гадаад хэлбэр бөгөөд олон улсын шинжтэй

гэрээ, зан заншил болон үндэсний хууль тогтоомж, шүүхийн прецедент юм.

Гэр бүлийн эрх зүйн зөрчилдөөний хэм хэмжээ

4 БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондын Консулын конвенци 1972 он, 28 дугаар

зүйлийн «д» хэсэг

5 Мэн эмхэтгэлийн БНМАУ, БНБАУ-ын хооронд Иргэннй ба гэр бүлийн,эрүүгийн

хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний 18.2 дахь хэсэг:

Дипломат төлөөлөгчийн ба консулын газар гэрлэлтийг бүртгэх хэлбэрийн талаар

төлөөлсөн улсынхаа хууль тогтоомжийг баримтална.

Page 7: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

7

- Гадаадын элемент агуулсан гэр бүлийн эрх зүйн харилцаанд аль улсын хуулийг

хэрэглэхийг тодорхойлж буй хэм хэмжээг хэлнэ

Гэр бүлийн харилцааны олон улсын эрх зүйн зохицуулалтын ойлголт, онцлог

эх сүрвалж

Гэр бүлийн эрх зүйн матөриаллаг хэм хэмжээнүүд улс орон бүрт онцлог

байдлаар зохицуулагддаг. Энэ нь:

Эрх зүйн тогтолцоо

үндэсний зан заншил, ахуй

Шашны уламжлал

Нийгэм эдийн засгийн байдал гэх мэт нөхцөл байдалтай холбоотой.

Тухайлбал: Эрх зүйн тогтолцооны хувьд авч үзвэл:

Гадаадын элемент агуулсан гэр бүлийн эрх зүйн харилцаа нь олон улсын иргэний

эрх зүйд хамаарна

Олон улсын иргэний эрх зүйд үүсэх гэр бүлийн харилцааны эрх зүйн

зохицуулалтыг ижилтгэх процөсс ХХ зүүны үөэс эхэлсэн. Үүнтэй холбогдуулж

гэрлэлт гэрлэлтийт цуцлах, үрчлэлт болон хүүхдийн тэттэлэг асран хамгаалах,

харгалзан дэмжих тухай конвөнциудыг батлан гаргасан.

Олон талт олон улсын гэрээг байгуулахад олон улсын байгууллагуудын үүрэг

роль чухал ач холбогдоптой. Тухайлбал:

Олон Улсын иргэний эрх зүйн асуудал эрхэлсэн олон улсын байгууллага нь

1893 онд байгуулагдсан бөгөөд энэ байгууллагын зорилго нь зөрчилдөөний хэм

Англо Саксоны зүйн тогтолцоо

шүүхийн хэвшуулэн хэрэглэх хэм хэмжээ нь эрх зүйн үндсэн эх сүрвалж.

Англи. Ану. Канад, Австрали Шинэ Зөланд, Умард Ирланд

Ром-гөрманы эрх зүйн тогтолцоо

Хууль, хуульчипсан акт нь эрх зүйн үндсэн эх сүрвалж

Франц. Итали,

Испани, ХБНГУ,

Австри, Швөцщарь,

Бөльги

Page 8: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

8

хэмжээг жигдрүүлэх, ижилтгэх боловсронгүй болгоход оршино. Гэр бүлийн

харилцааны хүрээн дэхь зөрчилдөөний хэм хэмжээ:

Хүүхдийн алимөнт төлөх үүрэгт хэрэтлэгдэх эрхийн тухай конвөнц 1956 он

Гэр бүл салалт болон гэр бүл бологсдыг шүүхээр тусгаарласан шшйдвэрийг

хулээн зөвшөөрөх тухай конвөнц - 1970 он

Гэр бүл болон түүнийт хүчингүйд тооцох тухай конвөнц - 1978 он

Олон улсын иргэний процөссын хүрээнд:

Иртэьшй процөссын асуудлаарх конвөнци -1954 он/

хүүхдийн алимөнтын үүргийн тухай шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба

биөлүүлэх тухай конвөнци - 1958 он

Олон улсын шинжтэй хэм хэмжээ агуулсан үндэсний хууль тогтоомж

Монгол Улсын үндсэн хууль -18 §

Гэр бүлийн тухай хууль - 2§ , 6§ , 12§ , 14§ , 23§ , 58§

Монгол Улсын харъяатын тухай хууль - 3§ , 13§ , 3, 4 дутээр бүлат

Иртэьшй бүрттэзшйн тухай хууль - 2§ , 12-18§

Гадаадын иртэдийн эрх зүйн байдлын тухай хууль - 2 дугаар бүлэг

ИХШХШ тухай хууль - 7 дугаар хэсэг

Иргэний хууль - 6 дугаар хэсэг

Гэр бүлийн харилцааны зохицуулалт дахь зөрчилдөөний асуудал- Улс орнуудын

гэр бүлийн эрх зүйн харилцааны зохицуулалт нь онцлог ялгаатай байх түл тухайн

салбарт үүссэн асуудлыг практикт шийдвэрлэхэд зөррчилдөөнийг бий болгодог.

Гэр бүлийн эрх зүйн харилцааны мөн чанар, зохицуулалтын онцлогоос шалтгаалж

гэр бүлийн харилцаа гадаадын элемент агуулах нь түүний бүх институт дээр

зөрчилдөөнийг үүсгэдэг. Тухайлбал;

Гэрлэх

Гэрлэлтийт цуцлах

Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус тэж тооцох

Гэрлэгсдийн хоорондын эд хөрөнгийн харилцаа

Эцэг эх, хүүхдийн хоорондын харилцаа

үрчлэлт

Асран хамтаалах, харгалзан дэмжих гэх мэт.

Page 9: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

9

Энэхүү харилцааны зохицуулалт нь улс орнуудын хууль тогтоомжид өөрөөр

тусгагдсан байдаг.

бүртгэгдсэн газрын хуулийн дагуу нэг улсад бүрттэгдсэн тэрлэлт нөгөө улсад

хулээн зөвшөөрөтдөхгүй байх үр дагавар нь коллизийн асуудлыг бий болгоно.

Зөрчилдөөн нь өөрөө өрөөсгөл харилцааг үүсгэдэг. Өрөөсгөл харилцаа нь нэг улсын

хуулиар хүлээн зөвшөөрөгдөж хууль ёсны байх боловч нөгөө улсад эрх зүйн үр

дагавар үүсгэхгүй. Зөрчилдөөний хэм хэмжээ нь уг өрөөсгөл харилцааг зохицуулах,

арилгах зохицуулалтын шинжийг агуулна.

Зөрчилдөөний хэм хэмжээнүүд нь зөвхөн дотоодын хууль тогтоомжид

төдийгүй Монгол Улсын олон улвын гэрээ, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх

тухай гэрээнүүд, консулын конвенцүүдэд агуулагдаж байдаг

Гэрлэх насны - Англид хоёулаа 16 нас

доод хязгаар - Францад эрэгтэй 18, эмэгтэй 16 нас

Ихэнх улс орнууд нэг эхнэр,нэг нөхөртэй байх моногами

зарчим -Ази, Африкийн зарим орнууд олон эхнэрггэй байх полигами зарчим, сүйт

бүсгүйн инжид төлбөр төлөх

Арьс, болон шашны ялгаа тусгах, эцэг эхийн зөвшөөрөл авах

өөр арьс, шашинтай хүмүүсийг хоорондоо гэрлэхийг хориглоно. Алжирын хуулиар

мусульманы шашинтай хүн мусульманы шашингүй хүнтэй гэр бүл болохыг

зөвшөөрдөггүй . Францад 18 настай хүн гадаадын иргэнтэй гэр бүл болоход эцэг

эхийн зөвшөөрлийг авах

Зарчим

Үндэсний нөхцлийн

Нягт холбооны

Монгол Улсын хууль тогтоомжоор гэр бүлийн харилцаанд Монгол Улсын иргэдтэй

адил эрх, үүрэггэй байх

Тухайн хэрэгт хэрэглэгдэхээр тодорхойлогдож буй эрх зүйн тогтолцооноос хамгийн

нягт холбоотой хамааралтай байгаа тэрхүү эрх зүйн тогтолцоог хэрэглэх

Нягт холбооны зарчимд нь гадаад, доггоодын эрх зүйг адил түвшинд тавих,

ижилтгэн үзэх асуудал бөгөөд маргааныг аль улсын шүүх цшйдвэрлэснээс үл

хамаарч нэгэн ижил шийдвэр гарах болоцоотой байхыг илэрхийлнэ.

Page 10: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

10

Гэрлэлтийн харилцааны олон улсын эрх зүйн зохицуулалт

Монгол Улсын иргэны гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан

зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсад гэрлэж болно. Гэрлэхэд гадаадын элемент нь

дараах хэлбэрээр илэрнэ.

Монгол улсад гэрлэх

Гадаадулсын иргэд хоорондоо

Холимог буюу аль нэг нь Монгол улсын харъяат иргэн

Гадаад улсад гэрлэх

Монгол улсын хоорондоо

Монгол улсын иргэд иргэн гадаадын иргэнтэй

Гэрлэлтийг бүртгэх улсын хуулийг хэрэглэх нь үндэсний зөрчилдөөний хэм

хэмжээ юм.

Монгол Улсад гэрлэх

Гэр бүлийн тухай хууль /6.3§/

Монгол улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний гэрлэх

асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол

энэ хуулийг баримтална.

Энэ тохиолдолд Монгол Улсын гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэхэд

тавигдах нөхцөл шаардлагыг хангана.

Гэрлэлтийн бусад хэлбэр болох сүмд гэрлэх болон зашлын дагуу гэрлэсэн

гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй . Өөрөөр хэлбэл, манай хуулийг хэрэглэхээр бол

гэр бүлийн хуулийн зохих заалтыг баримталснаар гэрлэлт хүчинтэйд тооцогдоно.

Гэрлэлтийн хэлбэрийг улс орон бүр өөр өөрөөр тодорхойлдог. Үүнд

Гэрлэлтийн хэлбэр

Иргэний: ХБНГБУ Франц Швейцарь, Япон, Орос

Шашны: Израйш, Ирак АНУ-ын зарим муж Канадын зарим муж

Холимог: Иран, Ангаш, АНУ-ын , зарим муж, Дани, Испани, Итали, Канад

Гэрлэлтийг бүртгэхэд Монгол Улсын хуульд заагаагүй аливаа хөрш хязгаарлалт

үл хамаарна.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа гадаадын элчин сайдын яам, консулын

газар гэрлэлтийг бүрггэнэ

Page 11: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

11

Гадаад улсад гэр бүл болох

Монгол Улсын иргэд гадаад улсад хоорондоо гэр бүл болох болон гадаадын

иргэнтэй гэр бүл болох нөхцөл, журам нь дээр дүрьдсантай ерөнхийдөө адил

Төстэй.

Гадаад улсын хууль тогтоомжнйн дагуу Монгол Улсын иргэд хоорондоо эсхүл

Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн буюу харьяалалгүй хүнтэй гэрлэсэн нь

Монгол Улсын гэр бүлийн хуулийн 9 дугаар зүйлд харшлахгүй бол тэдгээрийн

гэрлэлт Монгол Улсад хүчинтэйд тооцогдоно. Энэ нөхцөлд тэдгээрийн эрх, үүргийг

гэр бүлийн хуулийн 6.5, 6.6 ё-д заасны дагуу тодорхойлно.

Монгол Улсын Иргэний бүртгэлнйн тухай хуульд заасны дагуу гадаад улсын эрх

бүхий байгууллагаас олгосон гэрчилгээг үндэслэн гэдгээрнйн гэрлэлтийг бүртгэж

гэрчилгээг сольж олгож болно.

Хоёр талын эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд ихэвчлэн гадаадын

иргэний харьяалсан улсын хуулийг хэрэглэхээр зохицуулдаг Тухайлбал: Монгол

Улсаас Куба /1988 он/‚ Югославь /198 1/ улстай байгуулсан эрх зүйн туслалцаа

харилцан үзүүлэх тухай гэрээнд

Гэрлэх нөхцөлийг гэрлэхтийг хүсэгч тус бүр харъяат нь байгаа хэлэлцэн

тохиролцогч талын хууль тогтоомжоор тодорхойлно. Гэрлэлт бүртгэх

хэлбэрийг нутаг дэвсгэр дээр нь гэрлэлтийг бүртгэж байгаа улсын хууль

тотоомжоор тодорхолойно.

Гэрлэлтийг цуцлах

Гэрлэлтийг бүртгэх

журам

Тухайн гадаад улсын гэр бүлийн хууль тогтоомж үйлчилнэ

Тухайн улсад суугаа манай дипломат төлөөлөгчийн болон консулын газар

Монгол улсын гэр бүлийн

хууль тогтоомж

үйлчилнэ.

Гадаад улсын иргэний

бүртгэлийн байгууллага

Page 12: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

12

Монгол Упсад гадаадын иргэдийн гэрлэлтийг цуцлах

Гэр бүлийн хууль /12.З§/

Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оришн суугаа гадаадын иргэн,

харьяалалгүй хүн гэрлэлтээ цуцлуулах асуудлаа Монгол Улсын гэрээнд өөрөөр

заагаагүй бол энэ хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

Гадаад улсад гэрлэлтийг цуцлах

Гэр бүлийн хууль /14.10‚ 14.115/

Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсын

иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнээс гэрлэлтээ цуцлуулсан нь Монгол

Улсын олон улсын гэрээ болон энэ хуульд харишлахгүй бол гэрлэлт цуцлуулсныг

хүчинтэйд тооцно.

Гадаад улсад байнга оршин суггаа Монгол Улсын иргэн гэрлэлтээ Монгол

Улсад захиргааны ба шүүхийн журмаар цуцлуулж болно.

Гадаад улсад Монгол Улсын иргэдийн гадаад улсын иргэнтэй гэр бүл болсон

гэрлэлтийг ихэвчлэн сүүлийн хугацаанд хамтран амьдарч байсан орны хууль,

нөхрийн харьяалсан орны, нэхэмжлэгчийн харьяалсан орны гэх мэт коллизийн хэм

хэмжээнүүдээс сонголт хийх замаар цуцална

Зарим оронд гадаадын иргэн гэр бүлээ цуцлуулах нэхэмжлэл гаргах эрхгүй

байдаг. Ийм тохиолдолд гадаадад суугаа Монгол Улсын иргэн Монгол Улсын

шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болно. /Гэр бүлийн хуупийн 14.11§/

Гэрлэлтийг цуцлах нөхцөл, жүрмыг улс орон бүр үндэснийхээ хууль тогтоомжид

тодорхойлох бөгөөд зарим нэг онцлог зохицуулалтууд тусгагдсан байдаг

Тухайлбал,

Франц улсад

Гэрлэлтийг цуцлах үндэслэл

Эхнэр, нөхрийн харилцан зөвшөөрөл, эд хөрөнгийн харилцаагаа хэрхэн

зохицуулах тухай,хүүхдээ хүмүүжүүлэх,тэтгэлэг нөхөн олговор олгох талаар

тохиролцсон хамтын өргөдлийг шүүхэд гаргасан бол

Хамтын амьдрал үргэлжлэх боломжгүй болсон ба 6 жилзэс багагүй хугацаагаар

хамт амьдрахгүй байгаа, хамтран амьдрах боломжгүй нөхцөл байгаа бол

Гэрлэгсдийн хэн нэг нь бүруутай

Page 13: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

13

Гэрлэлтнйг цуцлах тухай шүүхийн шийдвэр гарсанаар гэрлэлтшйн харилцаа

дуусгавар болно. Зарим оронд шүүхээр гэрлэгсдийг тусгаарлах шийдвэр гаргадаг.

Энэ нөхцөлд гэрлэлтийн харилцаа дуусгавар болохгүй .

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ. Тухайлбал: Монгол Улсаас

Югослав улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд

Гэрлэлт цуцлуулах хэргийг үүсгэх үед нөхөр, эхнэр хоёр харъяат нь байсан

улсын хууль тогтоомжийг баримтлана.

Хэрэв өөр өөр харьяалалтай байвал гэрлэлт цуцлах хэргийг хамгийн сүүлд

хамт оршин сууж байгаа буюу сууж байсан улсын хууль тогтоомжоор

тодорхойлно.

Гэрлэлт цуцлах хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол Улсын ИХШХШ

тухай хуузшйн 192 дугаар зүйлд зааснаар зохицуулагдана.

Гэрлэгсдийн хоорондын эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн харилцаа

нь Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар

зохицуулагдана.

Гэрлэгсдийн эд хөрөнгийн зохицуулалт

Lex domicilii-ийг эх газрын эрх зүйн тогтолцоотой орнууд гэрлэгсдийн хувийн эд

хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг тодорхойлох үөд хэрэглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэрлэгсдийн харьяалсан улсын хуулийг бус тэдний хамт оршин

сүүж буй улсын хуулийг удирдлага болгодог.

Гэрлэлт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн зарчимд үндэслэх

ёстой.6 Тиймээс нөхрийн хувийн хуулийг хэрэглэхийг улс орнууд татгалздаг.

Ялангуяа, гэрлэгсдийн эд хөрөнгийн харилцаанд нөхөр давүү байдалтай байна

гэсэн зарчмыг баримталж хэрэглэдэг байсан юм. ГӨвч шашны гэрлэлтийг хүлээн

зөвшөөрдөг зарим оронд нөхрийн хуулийг хэрэглэдэг байна. Жишээ нь

6 Монгол Улсын Гэр бүлийн тухайн хуулийн 4.6-д: «Монгол Улсын олон улсын

гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга oршин

суугаа гадаадын иргэн харьяалалгүй хүн гэр бүлийн харилцаанд Монгол Улсын

иргэнтэй адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ» гэж гэрлэлт, гэр бүлийн харилцааны

зарчмыг баталтаажуулж өгсөн.

Page 14: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

14

Иргэний хуулийн 13 дугаар зүйлд гэрлэлтээс үүссэн эд хөрөнгийн харилцаанд

нөхрийн харьяалал бүхий орны хуулийг хэрэглэнэ гэжээ.

Эд хөрөнгийн эрх, үүргийг гэрлэлтийн гэрээгээр тодорхойлдог. Гэрлэлтийн гэрээг

гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө болон гэрлэсний дараа хэдийд ч байгүүлж болдог.

Харин гэрлэлтийн гэрээ нь гэрлэлт бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчингэйд

тооцогдоно.Өөр өөр улсын иргэд гэрлэх гэж буй эсхүл гэрлэсэн тохиолдолд

гэрлэлтийн гэрээнд хэрэглэгдэх хуулийг талүүд сонгох эрхтэй. Тиймээс талүүд нягт

холбоотой, эсхүл хамгийн тааламжтай гэж үзэж буй улсын эрх зүйг сонгож болно

гэсэн үг юм. Гэрлэлтийн гэрээний тухай ОХУ нь Гэр бүлийн тухай хуульд

зохицуулсан байдаг. Монгол Улсад уг асуудлыг Гэр бүлийн тухай хуульд

зохицуулаагүй юм. Англид гэрлэлтийн гэрээгээр талүүд хэрэглэх хуулиа сонгоогүй

үед илүү нягт холбоотой орны хуулийг хэрэглэдэг. Талүүдын гэрлэлтийн гэрээ

байгүүлах чадамж нь талүүдын гэрлэлт бүртгүүлсэн улсын хуулиар

тодорхойлогддог.7

Гэрлэлт цуцлалт

Олон улсын хувийн эрх зүйн хүрээнд гадаад улсад гэрлэлтээ цуцлүүлсан

шийдвэрийг тухайн этгээдүүдийн эх оронд хүчинтэйд тооцох эсэх асуудал чухал

юм. Зарим оронд гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийг улсын бүртгэлд

бүртгүүлэх шаардлагатай байдаг8.Үүний үp дүнд хоёр этгээд дахин гэрлэх эрхтэй

болдог байна. Өөp бусад оронд гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрийг бүртгүүлэх

шаардлагагүй бөгөөд шүүхээс гэрчилгээ ошодог (Англи, АНУ-д)9.

Өмнө гэрлэлт хэсэгт консулын гэрлэлтийн талаар дурьдсанчлан консүл гэрлэлт

бүртгэх эрхтэйн адилаар мөн гэрлэлт цуцлах эрхтэй байна.

Эцэг эх болон үp хүүхдийн хоорондын харилцааМонгол улсын Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх болон үр хүүхдийн хоорондын

7 Adrian Briggs. The conflict of laws. 2nd edition, 2008 р. 2358М.М.Богуслав сшхй. Олон Улсын хувийн эрх зүй, 339 дэх тал, 2008 (Монгол

орчүүлга)9 Adrian Briggs. The conflict of laws. 2nd edition, 2008 p. 235

Page 15: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

15

харилцаанд ямар хууль хэрэглэх галаар зохицуулаагүй. Харин хүүхдийн эцэг, эхийг

тогтоох асуудал нь Монгол Улсын нутаг дӨвсгэр дээр байнга оршин

суудаггадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй холбоотой бол Монгол Улсын хуулийг

хэрэглэнэ (ГБТХ-Ийн 23.3 дахь хэсэг). Гадаад улсын хуулиар Монгол Улсын иргэн

нь тухайн хүүхдийн эцэг, эх хэмээн тогтоогдсон шийдвэрийг манай Гэр бүлийн

хуульд зааснаар хүчинтэйд гооцно (ГБТХ-ийн 23.4 дэх хэсэг).

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу хүүхдийн харьяалсан улсын

хуулийг дараах тохиолдолд баримтлана:

Хүүхдийн эцэг тогтоох

Эцэг, эх ба хүүхдийн хоорондын бусад харилцааны талаар

Мөн уг гэрээний дагуу хүүхдийн тэтгӨвэр төлөх үүргийн талаар тэтгӨвэр авэх эрх

бүхий зохиогчийн харьяалагдаж буй улсын хуулийг 6аримтлана.10

Гэрлэлгээ буртгүүлээгүй хумүүсээс төрсөн хүүхэд болон түүний эцэг эх хоорондын

харилцааг хүүхдийн харьяалсан улсын хуулиар тодорхойлдог.

Гадаадын иргэн - Тухайн орны иргэний харьяалалгүй, гадаад улсын

харъяат мөн болохыг гэрчилсэн хууль ёсны нотолгоотой хүнийг хэлнэ.

Иргэний харьяалалгүй хүн - Тухайн орны иргэний харьяалалгүйгээс гадна

өөр ямар нэг орны харъяат мөн болохыг гэрчилсэн хууль ёсны нотголгоогүй

хүнийг хэпнэ.

Иргэний харьяалал - Тухайн этгээд тодорхой упсын нутаг дэвсгэр дээр

буюу түүний гадна байхаас үл хамааран эрх зүйн хувьд уг улсад хууль

ёсоор харьяалагдахыг ойлгоно.

Иргэний харьяалалтай байх эрх - Тухайн улсад хууль ёсоор харьяалагдан

хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг биелүүлж уг улсад хамааран

захирагдаж, түүний ивээл хамгаалалтад байх эрхийг ойлгоно.

хүүхдийг гадаадад үрчлэх - Төрөлх улсад үрчлэн авах тохиромжтой гэр

бүл олдохгүй тохиолдолд түүншй дээд ашиг сонирхолд нийцүүлэн хуульд

заасан үндэслэл, жүрмьн дагуу гадаадын иргэнд тухайн улсын харъяат

хүүхдийг үрчлуулэх ажиллагааг ойлгоно.

хүүхдийн дээд ашиг сонирхол - Аз жаргал, хайр, ойлголцол бүхий

гэр бүлийн орчинд өсөж бойжих тэдний асрамж хамгаалалтанд байх,

Page 16: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

16

хамгаалуулах гэх зэрэг хуулиар зөвшөөрөгдөн хамгаалагдсан нэн тэргүүний

хүүхдийн эрх ашгийт ойлгоно.

Хууль сонгож хэрэглэх - Зөрчипдөөний асуудал үүссэн тохиолдопд гэр

бүлийн эрх зүйн тухай тодорхой хугацаанд аль улсын хуулийг хэрэглэх

тухай ойлголтыг хэлнэ.

Хүүхэд үрчлэхХүүхэд үрчлэх харилцаанд гадаад элемент нь үрчлэгч болон үрчлүүлэгч өөр өөр

харьяалалтай, эсхүл хүүхэд үрчлэх явдал нь гадаад улсад явэгдаж байгаа байдлаар

илэрнэ.

Хүүхэд үрчлэх асуудлыг хүүхдийн эрхийн тухай 1989 оны конвенц болон хүүхэд

хамгаалах болон олон улсын хэмжээнд хүүхэд үрчлэх талаар хамтран ажиллах

тухай Гаагийн конвөциар зохицуулдаг. Гаагийн конвенцийн дагуу хүүхэд үрчлэх нь

зөвхөн хүүхдийн өөрийнх нь эрх ашгийн төлөө байх ёстой гэдгийг баталгаажүүлж

уг конвенцид оролцогч улсад үйлдсэн үрчлэлтийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд хүүхэд үрчлэх харилцааг аль улсын

хуулиар тодорхойлохыг тусгаагүй харин эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх

гэрээнд уг харилцааг хүүхдийн харьяалсан улсын хуулийн дагуу шийдвэрлэхээр

заасан.

Эцэг эх, хүүхдийн харилцааны олон улсын зохицуулалтад:

Гэр бүлийн эрх зүйн харилцаан дахь эрхийн тухай асуудал нь хувийн эрх зүйн

төдийгүй олон улсын нийтийн эрх зүйн зохицуулалт эрх зүйн тэр дундаа хүний

эрхийн салбарт хамаарна. Энэхүү харилцаа үүсэх үндэслэл, журам үр дагавар болон

тухайн субьектүүдийн эдлэх эрх, үүрэг туүнийг хэрэгжүүлэх журам, тэдгээрийн

эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн хамгаалалтын тухай асуудлууд

хамаарна.Энэ асуудлын нэг бол хүүхдийн эцэг эхийг тогтоох явдал юм.

Хүүхэд Монгол Улсын иргэн бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин

суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй холбогдолтой эцэг эх тогтоох асуудлыг

Монгол улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Гэр бүлийн тухай хуулийн

дагуу шийдвэрлэнэ.

Гадаад улсын хуулиар Монгол Улсын иргэнтэй холбогдолтой эцэг эх тогтоосон

Page 17: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

17

нь Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд харшлаагүй бол хүчинтэйд тооцно.

Гадаад улсад оршин сууж байгаа хүүхдийн эцэг эхийн хэн нэг нь Монгол Улсын

иргэн бол мөн хуулийн дагуу эцэг эх тогтоолгох хусэлтийг Монгол Улсын дипломат

болон консулын байгууллагаар уламжлан тавьж болно.

Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн ‘Иргэний хэргийг хянан шийдвэрлэх

ажиллагаа ба Олон улсын хууль тогтоомж ” гэсэн 7 дугаар хэсэгт олон

улсын иргэний эрх зүйн холбогдолтой хэрэг хянан ишйдвэрлэх ажиллагааны

зохицуулалтыг тусгасан.

Эцэг эх, хүүхдийн хоорондын харилцаанд хүүхдийн эрх зүйн байдал чухал ач

холбогдолтой. Монгол Улсын хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь хүүхдийн

эрхийг багалгаажуулж түүний эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг

зохицуулна.

Олон улсын практикт хүүхдийн эрх зүйн байдлыг түүний харьяаллаар тодорхойлно.

Хүүхдийн харьяалалтай холбогдсон харилцааг Монгол Улсын харъяатын тухай

хуулиар зохицуулна.

Хүүхэд Монгол Улсын харъяат байх асуудал нь дараах байдлаар зохицуулагддаг.

Үүнд:Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харъяат нөгөө нь гадаад улсын харъяат

бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрсөн тэдний хүүхэд Монгол Улсын

харъяат байна. Хэрэв хүүхэд гадаад улсын нутаг дээр төрсөн бол хүүхдийн

иргэний харьяалал эцэг эхийн харилцан бичгээр тохиролцсоны үндсэн

дээр шийдвэрлэнэ.

Эцэг эх нь хоёулаа Монгол Улсын харъяат байсан, хүүхэд Монгол Улсын нутаг

дэвсгэрг төрсөн буюу түүний гадна төрснөөс үл хамааран Монгол Улсын

иргэн байна.

Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харъяат нөгөө нь харьяалалгүй хүн

байхад тэдний дундаас төрсон хүүхэд хаана төрснийг хамаарахгүйгээр Монгол

Улсын иргэн байна.

Монгол Улсын нутаг дэвсгэргг байгаа бөгөөд эцэг эх нь хоёулаа тогтоогдоогүй

хүүхэд Монгол Улсын харъяат байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа харьяалалгүй эцэг эх

хоёрын дундаас Монгол Улсад төрсөн хүүхэд 16 нас хүрсний дараа өөрөө

Page 18: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

18

хусвэл Монгол Улсын харъяат байж болно.

Харьяалалгүй хүний үрчлэн авсан Монгол Улсын харъяат 16 нас хүрээгүй

хүүхэд Монгол Улсын харъяат хэвээр байна.

Монгол Улсаас бусад улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх

гэрээнд зохицуулалт чухал ач холбогдолтой юм. Энэхүү гэрээ нь:

1. Эцэг, эх хүүхдийн харилцааг аль улсын хууль тогтоомжоор зохицуулах

2. Эцэг, эх тогтоох буюу түүнтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлэх

3. Эцэг, эх, хүүхдийн харилцааны тухай хэргийн харьяалалыг тодорхойлох

зэрэг асуудлыг хамарч зохицуулна.

Тухайлбал: Монгол Улсаас Куба улстай байуулсан гэрээнд зааснаар хүүхдийн

эцгийг тогтоох, хүлээн зөвшөөрөх талаарх маргаан болон уг гэр бүлээс хүүхэд

төрснийг тогтоохтой холбогдсон асуудлыг дараах жүрмаар зохицуулна.

хүүхдийн харьяалагдах улсын хуулиар

хүүхдийн харьяалагдах, эсхүл хүүхэд нутаг дэвсгэрт нь оршин сууж байгаа

талын шүүх харьяалан шийдвэрлэнэ.

Эцэг эх, хүүхдийн хооронд эрх зүйн харилцаа үүсэх хууль зүйн нэгэн факг бол

хүүхэд үрчлэх явдал юм.

үрчлэлтэй холбогдсон харилцааг дараах хууль тогтоомжоор зохицуулна. үүнд:

хүүхдийн эрхийн тухай конвөнц

хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажшлах

тухай конвенци

Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль

Иргэьшй бүртгэлийн тухай хууль

Монгол Улсын харъяатын тухай хууль

Тухайлбал: үрчлэлтийн бүртгэлгэй холбогдсон харилцааг Иргэний бүртгэлийн

тухай хуулиар зохицуулна.

Гадаадын иргэн Монгол Улсын харъяат болон тус улсын нутаг дэвсгэр дээр оршин

суугаа харьяалалгуй хүүхдийг үрчлэн авах хүсэлтээ дараах журмаар гаргана.

Хүүхдийг үрчлэн авах тухай

хүсэлтээ гаргах журам

Хүсэлтээ бичгээр гаргаж

нотариатаар гэрчлүүлнэ

Page 19: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

19

Гэр бүлийн хууль /58.5§/

Хүн ам зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол

Улсын харъяат хүүхэд үрчлэн авах хусэлтэй гадаадын иргэний бүртггэл хөтөлж,

хүүхдийг үрчлэх, үрчлэгдсэн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар

бусад улс тэдгээрийн холбогдох байгууллага, олон улсын байгууллагатай

хамтран ажшлана.

Үрчлэгдсэн хүүхэд харъяатаа сонгох эрхийг харъяатын тухай Монгол Улсын

хуульд заасны дагуу эдэлнэ.

ИХШХШ тухай хуулийн /192.1.4§/

Хүүхэд үрчлүүлэх үрчлэн авагч буюу үрчлэгдэж буй хүүхэд Монгол

Улсын харъяат эсхүл Монгол Улсад байнга оршин суудаг этгээд бол Монгол

Улсын Шүүх: хэргийг шийдвэрлэх ажиллагаа явуулна

Үрчлэлтийн асуудал нь хоёр улсын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа

үзүүлэх гэрээгээр зохицуулагдана. Тухайлбал: Солонгос Улстай байгуулсан

гэрээгээр хүүхэд үрчлэх нөхцөл болон үрчлэлтийн

тухай хэргийн харьяалал дараах журмаар зохицуулсан байна. Үүнд:

1. хүүхэд үрчлэх нөхцөлийг үрчлэн авагч болон үрчлүүлэгчийн харьяалах

талын хууль тогтоомжийг баримтална.

2. Иргэний өөр, өөр харьяалалтай эхнэр, нөхөр хүүхэд үрчлэн авч байгаа

бол тухайн хоёр улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй хууль тогтоомжоор

зохицуулна.

Хилийн чанд дахь Монгол улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар

Гадаад улсын нутаг дэвсгэрг

оршин суугаа нөхцөлд

Монгол улсын нутаг дэвсгэрт

оршин суугаа нөхцөлд

ИБМУТ Аймгийн Засаг

Даргын дэргэдэх ИБМА

Page 20: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

20

3. Үрчлэгдэж буй хүүхэд нь хэлэлцэн тохирогч нэг талын харъяат, үрчлэн авагч

нь хэлэлцэн тохирогч нөгөө талын харъяат бол хүүхэд үрчлэх талаар хүүхэд

харъяат нь байгаа хэлэлцэн тохирогч талын хууль тогтоомжид заасны дагуу

хүүхдийн өөрийн нь болон түүний хууль ёсны төлөөлөгч, хэлэлцэн тохирогч

талын эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авна.

Дээрх заалтьн хүүхэд үрчлснийг хүчингүй болгоход нэгэн адил хэрэглэнэ.

Монгол улсаас бусад улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх

гэрээгээр асран хамгаалах, харгалзан дэмжих уг ажиллагаагай холбогдсон

харилцааг мөн зохицуулна.

Тухайлбал: Солонгос Улстай байгуулсан гэрээнд:

1. Гэрээнд өөрөөр заагаагүй бол асран хамгаалагч харгалзан дэмжигчийг

тогтоох тухай асуудлыг асран хамгаалах, харгалзан дэмжүүлэх шаардлагатай

хүн харъяат нь байгаа улсын хууль тогтоомжийг баримтална.

2. Асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэг хүлээн авахад асран хамгаалагч,

харгалзан дэмжигч харъяат нь байгаа талын хууль тогтоомжийг баримтална.

Page 21: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

21

Гэр бүлийн эрх зүйн харилцаанд олон улсын эрх зүйн хэм хэмжээг

хэрэглэх ньЗөрчилдөөний хэм хэмжээ - Гадаад улсын оролцоо /гадаад элемент/

бүхнй иргэннй эрх зүйн харилцаанд аль улсын хууль хэрэглэх зохимжтойг

заасан буюу түүнийг сонгох арга, жүрмыг агуулсан хэм хэмжээг ойлгоно.

Зөрчилдөөний хэм хэмжээний бүтэц - Зөрчилдөөний хэм хэмжээ ихэнх

тохиолдолд 2 элементээс бүрдэнэ. Эрх зүйн харилцааны төрөл, зүйлийг

заасан хэсэг буюу холболтын зүйл, эрх зүйн харилцааны төрөлд хэрэглэгдэх

эрх зүйг тодорхойлсон хэсэг буюу холболт. Холболт нь тусгаарласан арга,

журмын тусламжтайгаар хэрэглэгдэх эрх зүйг тодорхойлно.

УИХ-аас 1999 онд баглагдсан, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн

тухай хуульд олон улсын гэр бүлийн эрх зүй асуудльн тусгайлсан бүтэц хэсгээр

зохиуулаагүй боловч, гэрлэлт гэр бүлнйн харилцааны зарчим, гэрлэх нөхцөл,

гэрлэлт цуцлах журам, гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах, хүүхдийн эцэг эхийг

шүүхийн журмаар тогтоох, гадаадын иргэн Монгол улсын харьяат хүүхэд үрчлэн

авах, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулсан

холбогдох зүйлүүдэд энэ талаарх тодорхой зохицуулалт байгаа болно. Монгол

улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр

байнга оршин суугаа гадаадын иргэн харьяалалгүй хүн гэр бүлийн харилцаанд

Монгол Улсын иргэнтэй адил тэгш эрх эдэлж, үүрэг хулээнэ.

Гэхдээ гэр бүлийн эрх зүйн харилцааг зохицуулах хэм хэмжээнүүд улс орон бүрт

өөр өөр байх бөгөөд энэ нь асуудлыг шийдвэрлэхэд зөрчилдөөнийг бий болгодог

талтай. Ихэнх улс орнуудад гэр бүлийн эрх зүйн гол эх сүралж нь төрөлжсөн гэр

бүлийн хууль байх ба зарим улс оронд Иргэний хуулнйн бие даасан бүлгээр энэ

харилцааг зохицуулдаг байна. Олон улсын хэмжээнд гэр бүлийн эрх зүйн гэрлэлт

гэрлэгчдийн хоорондын харилцаа, гэрлэлт цуцлах, эцэг эх, хүүхдийн эрх, үүрэг

хүүхэд үрчлэл асрамж хамгаалалтай холбогдсон харилцаанд. Зөрчилдөөний хэм

хэмжээний холболтьг голлон хэрэглэдэг байна. Тийм учраас Гэр бүлийн тухай

хуулийн 4, 6, 12, 14, 58, 67 дугаар зүйлүүдэд заасан зохицуулалтаар уг асуудлыг

шийдвэрлэнэ.

Page 22: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

22

Дүгнэлт

Гэр бүлийн эрх зүйн гадаадын элемент бүхий харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, зарчим,

эрх зүйн зохицуулалтын онцлог, эх сурвалжтай танилцаж, бусад эрх зүйн харилцаануудтай

харьцуулан судалж онолын мэдлэгтэй болох замаар энэ харилцаанаас үүсэх үр дагаварт дүн

шинжилгээ хийх, хууль тогтоомжийг сонгож хэрэглэх, асуудалд хууль зүйн үүднээс хандах

хандлага энэхүү сэдвээр төлөвшдөг. Мөнхүү Гадаадын элемент оролцсон гэр бүлийн эрх

зүйн харилцаан дахь эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг, түүний эрх зүйн зохицуулалтын мөн

чанарыг танин мэдэж түүний онцлогийг зөв сонгож хэрэглэх, холбогдох баримт бичгийг

боловсруулах, хууль зүйн үр дагаврыг зөв тодорхойлж бусдад тайлбарлах, зөвлөгөө өгөх,

асуудалд хүний эрхийн мэдрэмжтэй хандах хандлага төлөвшидөг. Олон улсын гэр бүлийн

эрх зүйн зарчимтай танилцан, холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, баримт

бичгийг судалж, тэдгээрийг хэрэглэх, хэрэглэх хуулиа тодорхойлох болон хууль зүйн

дүгнэлт, зөвлөгөө өгөх чадварыг мөнхүү эзэмшидэг.

Иимийн учир эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшиж буй оюутнууд болоод гэр бүлийн эрх

зүйн гадаадын элемент бүхий харилцаанд оролцогчид энэхүү эрх зүйн зохицуулалтын

талаар судлах зайлшгүй шаардлагатай билээ.

Page 23: Олон Улсын Гэр Бүлийн Эрх Зүй

23

Ашигласан материаын жагсаалт

Гэр бүлийн эрх зүй /Гарын авлага/ Шүүх эрх зүй шинэчлэл төсөл

Олон улсын эрх зүй /оюутны гарын авлага/, Дэлхийн банкны хууль эрх зүйг сайжруулах төсөл

Иргэний эрх зүй /гарын авлага/, Дэлхийн банкны хууль эрх зүйг сайжруулах төсөл