9
Бие хүний зан төлөв

Бие Хүний Зан Төлөв

Embed Size (px)

DESCRIPTION

77

Citation preview

Page 1: Бие Хүний Зан Төлөв

Бие хүний зан төлөв

Page 2: Бие Хүний Зан Төлөв

Бие хүн

• Хувь хүн бүр нийгмийн хамт олон, гэр бүл нийгмийн орчин нөлөөллийн дор нийгмийн идэвхтэй гишүүн болж төлөвшдөг...

Page 3: Бие Хүний Зан Төлөв

Бие хүнд нөлөөлөгч хүчин зүйлс

Page 4: Бие Хүний Зан Төлөв

Бие хүнийг тодорхойлогч хүчин зүйлүүд

1.Намтрын түүх• Нас• Хүйс• Гэрлэлт2.Бие хүний чадвар• Оюуны• Физиологийн3. Бие хүний төлөвшил• Удамшил• Хүрээлэн буй орчин• Нөхцөл байдал4.Мэдлэг-чадвар

Page 5: Бие Хүний Зан Төлөв

Темпрамент бүрийн онцлог• Холерик нь цочмог, шаралхуу, ааштай хурц бөгөөд хурдан омголон зантай, түргэн

ааштай, дүрсхийн уурлах нь цөөнгүй, тогтворгүй боловч дайчин байдалтай, урам зориг нь хувирахдаа түргэн, орчиндоо маш идэвхтэй ханддаг шинж чанаруудаар илэрнэ. Хөөрлийн процесс нь давуу учир мэдрэл сэтгэлийн талаар ядрах нь бага, ажлын эрч хүч сайтай, хөнгөн гавшгай, анхаарлын төвлөрөлт, тогтворжилт сайтай байна. Холерик темпраменттэй хүний онцлог нь өөрийгөө басамжлан үзвэл сөрж гөжих, муухай аашлах, бусдын бодолд өдөгдөн дагах нь ховор, өөрийн хувийн бодлоор удирдлагаа хангах ба бие даасан байдалд нь саад учруулвал амархан уурлах ба ууртай омогтойгоор хариултыг нь өгнө. Юманд шүүмжлэлтэй хандах нь их, биеэ барих чадвар дутмаг, бухимдан тэвдэх үедээ түрэмгий зан ихээр гаргах ба ажил хэрэгт ухамсартай тэвчээртэйгээр хандах чанарыг тэр хүнд төлөвшүүлэхэд асар хүндрэлтэй. Ганцаардмал явцуу байдалд дургуй ба бусадтай нөхөрлөсөн үед өөрийн санаа бодлоо тулган хүлээлгэх, өөрийгөө хэтрүүлэн үнэлэх, дутагдалтай байдалдаа хайхрамжгүй ханддаг биш боловч түүнийгээ эд бах болгон ярьж гайхуулах нь олонтаа тохиолдоно. Өөрийгөө зөвтгөх алдаа дутагдлаа нуудаггүй бөгөөд зориг зүрх шаардсан зүйлээс айж шантрахгүй, хүнтэй амархан танилцаж нөхөрлөх боловч үерхэлээ үргэлжлүүлэх чадвар дутмаг, бусдын дургүйг хүртэл юм асууж шалдаг ба өөрөөсөө илүү гарсан хүнд дуртай биш гэх мэт хэв шинжүүд илэрнэ.

Page 6: Бие Хүний Зан Төлөв

• Сангвиник нь гавшгай сэргэлэн, юм юмыг сонирхдог сэтгэлийн хөдөлгөөн нь гүнзгий биш, орчиндоо хандах нь идэвхитэй, хэнэггүй занд дургуй хэв шинжийн хүмүүс багтана. Мэдрэлийн системийн процесс нь хүч ихтэй бөгөөд хөөрөл саатал нь тэнцүүвтэр явагддаг учраас хөшүүн удаан биш, анхаарал нь төвлөрч хувиарлахдаа сайн, ажил төрөлд тэгш оролцох ба нэг янзын үйлдлийг удаан хугацаагаар хийх үед анхаарлаа амархан сарниулах боловч буцаагаад төвлөрүүлэх нь хурдан байна. Сангвиник темпраменттай хүмүүс сэтгэл санаагаар унах нь ховор, бусдаас түрүүлж хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоох санаа сэтгэлийн харьцааг амархан тогтоодог ба хамт олон дотор хэнээс ч түрүүн дасна. Гавшгай уриалгахан, бусдын хэлсэн ярисныг дагахдаа амархан, нилээд дуураймтгай ба итгэмтгий, бусадтай зөрөхгүйг байнга хичээх ба өөрийн бодлыг батлахын тулд ч хэнтэй ч зөрөлдөхгүйгээр хийж дөнгөнө. Бачимдан бухимдах нь ховор, зөрчил мөргөлдөөнд оролцох боловч больж няцах нь түргэн, өөрийгөө магтаж гахуулах нь түүнд жирийн хэрэг мэт сэтгэгдэл төрүүлэх боловч дутагдалаа нуулгүй ил тод ярьж шүүмжлэлийг дуртайяа хүлээж авч чадна. Нөхөрлөлд хариуцлагатай хандах ба хавь ойр орчныхоо хүмүүсийг шуугиулах алиа хөгжилтэй байдалд оруулах нь цөөнгүй.

Page 7: Бие Хүний Зан Төлөв

• Флегматик нь хүчтэй хэв шинжтэй боловч хөөрөл саатлын хөдөлгөөн удаан буюу хөшүүн юм. Тайван дөлгөөн тогтуун байдалтай, дуу цөөн, биеэ барих сэтгэлийн гадаад илрэл сул буюу бүдэг харин ажлах чанар сайн, аливаа асуудалд буурь суурьтай хандах ба анхаарал нь нэлээд бат бөх тогтвортой, хувиарлалт багатай, анхаарал нь эрч хүч шаардахгүйгээр өөрөө бөөгнөрдөг учраас ядрал багатай, ажил үйлд баримжаа авч зохицохдоо тайван удаан бүхэл өдрийн турш нь анхаарлын хуралдалт тогтвортой байж чаддаг гэх мэт хэв шинжээр илэрнэ. Флематик темпраментийн хүмүүс физиологийн талаас өсөлт бойжилт нь бусдаас хожуу дуусах хандлагатай, өөрийгөө зөвтгөж бодлоо ч хөшүүн гөжүүд зан гаргахгүй, бухимдан уурлах нь бусдаас бага сахилга батыг маш сайн сахина, бусдын үг ятгалгыг дуурайх боловч хүсэл эрмэлзлэлээ ухаан бодлоороо удирдан залж чаддаг, биеэ тоох нь тун ховор, бие магтаж, гайхуулах бардамнах байдал хэрхэвч гаргахгүй, ажил хэрэгт хариуцлагатай хандана. Тэсгэл зоригоор сул гадаад зөрчил мөргөлдөөнд оролцох дургүй, аргагүй оролцсон бол биеэ хамгаалах үйлдлээс өөр үйлдэл хийхгүй ба ганц нэгээрээ байх явцуу занд дасахдаа тун амархан. Хүмүүстэй танилцахдаа амархан биш харин нэг танилцвал түүнийгээ удаан үргэлжлүүлдэг ба аливаа алиа марзан авирт туйлаас дургүй байна.

Page 8: Бие Хүний Зан Төлөв

• Меланхолик нь буурьтай дүнсгэр зан бөгөөд зарим талаар бүрэг ноомой байдал гаргана. Хянуур боловч зөөлөн уриалгахан эмзэг сэтгэлтэй, бага ч гэсэн бүтэлгүй явдалд дургуйцэн сэтгэл зовох нь их харин орчиндоо хандах сэтгэлийн гадаад илрэл бага, сайн мууг мэдрэн ойлгохдоо маш сайн үнэлэн дүгнэлт өгөхдөө ч гаргуун байна. Анхаарал нь хэд хэдэн зүйлд хувиарлагдан зохицохдоо хангалтгүй, хажуудаа болж байгаа зүйлийг ч анхааран мэдэхгүйгээр өнгөрөх ба намуун тайван ажилд анхаарал нь эрчимтэй төвлөрдөг ба тэр нь шилжин сарних маш удаан явагдана. Сэтгэл нь хөдөлсөн үед маш олон юмыг бодох ба амархан хямарч сэтгэлээр унах явдал байнга ажиглагдана. Меланхолик темпраментай хүмүүс ихэвчлэн бие даасан шинж чанараа илэрхийлэх боловч түүнийгээ хамгаалан тэмцэх чадвар муутай бусдын аясыг дагах, тэдэнэд шууд захирагдан талд орох нь ховор, өөртөө хэт итгэсэн биеэ тоосон хандлагатай, бие сэтгэл нь ядрахдаа бусад хүмүүсээс илүү дутагдлыг нь хэлбэл өөрийгөө үнэлэх дүгнэх хэмжээг бууруулан сөрөг зангаар хариулах ба хурц зөрчил мөргөлдөөнтэй тулгарвал тэмцэлдэх чадвар муу, тийм зөрчлөөс байнга зайлсхийж явна. Даалгасан ажилд хариуцлагатай хандаж үүргээ заавал биелүүлэхийг хичээдэг ажлын чанар нь ч сайн. Шинэ нөхцөл байдалд дасахдаа муу, гомдомтгой, сэтгэл санааны хувьд өөрийгөө ганцаардуулж бодох, сэжигч, өөнтөгч зантай, сайшаах буруушаах үед амархан хүлээн авч зөв ойлгодог. Сэтгэлээр унах нь асар их.

Page 9: Бие Хүний Зан Төлөв

• Дээр дурдсан дөрвөн үндсэн темпрамент нь амьдрал ахуй хүмүүжлийн нөлөөллөөс шалтгаалан хувирч өөрчлөгдөх байдал ажиглагдах ба тухайн хүний темпраментийн онцлогт тохируулан ажил хөдөлмөрийг нь зохицуулах, сургалт хүмүүжлийн ажлыг тохируулан зохион байгуулах ажлыг удирдан чиглүүлэх нь чухал юм.