9
+ ЯРУУ ЭГШИГЛЭН Язгуур урлагийн хүүхдийн хамтлагийн анхны бие даасан тоглолт 2014 он

ЯРУУ ЭГШИГЛЭН АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Embed Size (px)

DESCRIPTION

Даяаршилын эрин үед улс үндэстний давтагдашгүй онцлогийн илэрхийлэл, үнэт өв бол язгуур урлаг, өв соёл билээ. Тиймээс өв соёлоо биетээр өвлөн тээж дамжуулах нь монгол хүний үүрэг. Монголын ирээдүй болсон хүүхэд бүр монгол дуугаа өвлөн дуулж чаддаг болж, дуугаар дамжуулан ёс заншил, өв уламжлал, ардын урлагийн баялаг түүхтэй танилцан түүнийгээ дээдлэн хүндэлж, дэлхий дахинд өв соёлоороо гайхагдах, эх орноороо бахархах, эх оронч сэтгэлтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой “Яруу эгшиглэн” язгуур урлагийн хүүхдийн хамтлагын анхны бие даасан тоглолтоо хийхээр ажиллаж байна. Өндөр дээд өвөг дээдсийнхээ энгүй их түүх соёл, өв уламжлал, эрдэм ухааныг үе үеийн ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх Аялгуут сайхан ардын дуугаар дамжуулан ‘’Монгол” гэдгээрээ бахархан ’’Бид монголдоо хайртай’’ хэмээн сэтгэл бардам хэлж Монгол ардын дуугаа өвлүүлэх үйлсд хувь нэмэр оруулж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.Яруу эгшиглэн хамтлагийн удирдагч багш, ________________________________ Сүрэнжавын ДЭЛГЭРЦЭЦЭГ (МУСТА)

Citation preview

Page 1: ЯРУУ ЭГШИГЛЭН АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТЫН ТАНИЛЦУУЛГА

+

ЯРУУ ЭГШИГЛЭН Язгуур урлагийн хүүхдийн хамтлагийн анхны бие даасан тоглолт

2014 он

Page 2: ЯРУУ ЭГШИГЛЭН АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТЫН ТАНИЛЦУУЛГА

ЯРУУ ЭГШИГЛЭН | Язгуур урлагийн хүүхдийн хамтлагийн анхны бие даасан тоглолт | 2014

2

Агуулга ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

1. ЯРУУ ЭГШИГЛЭН ХАМТЛАГ

2. ГАЛБИНГАА СУРГАЛТЫН ТӨВ

3. УДИРДАГЧ БАГШ С.ДЭЛГЭРЦЭЦЭГ (МУСТА)

4. ЯРУУ ЭГШИГЛЭН ТОГЛОЛТЫН ТАНИЛЦУУЛГА

5. ТОГЛОЛТЫН УРЬДЧИЛСАН ХӨТӨЛБӨР

6. ХОЛБОО БАРИХ

7. Хавсралт 1. ПОСТЕР, СУРТАЛЧИЛГАА

8. Хавсгалт 2. ТОГЛОЛТЫН ТӨСӨВ

Page 3: ЯРУУ ЭГШИГЛЭН АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТЫН ТАНИЛЦУУЛГА

САЙН ХҮҮХЭД | Шинэ үеийн хүүхдийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр | 2014

3

Хамтран ажиллах санал Даяаршилын эрин үед улс үндэстний давтагдашгүй онцлогийн

илэрхийлэл, үнэт өв бол язгуур урлаг, өв соёл билээ. Тиймээс өв соёлоо

биетээр өвлөн тээж дамжуулах нь монгол хүний үүрэг. Монголын ирээдүй

болсон хүүхэд бүр монгол дуугаа өвлөн дуулж чаддаг болж, дуугаар

дамжуулан ёс заншил, өв уламжлал, ардын урлагийн баялаг түүхтэй

танилцан түүнийгээ дээдлэн хүндэлж, дэлхий дахинд өв соёлоороо

гайхагдах, эх орноороо бахархах, эх оронч сэтгэлтэй иргэн болгож

төлөвшүүлэх зорилготой “Яруу эгшиглэн” язгуур урлагийн хүүхдийн

хамтлагын анхны бие даасан тоглолтоо хийхээр ажиллаж байна.

Өндөр дээд өвөг дээдсийнхээ энгүй их түүх соёл, өв уламжлал, эрдэм

ухааныг үе үеийн ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх Аялгуут сайхан ардын

дуугаар дамжуулан ‘’Монгол” гэдгээрээ бахархан ’’Бид монголдоо хайртай’’

хэмээн сэтгэл бардам хэлж Монгол ардын дуугаа өвлүүлэх үйлсд хувь

нэмэр оруулж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Яруу эгшиглэн хамтлагийн удирдагч багш,

______________________________ Сүрэнжавын ДЭЛГЭРЦЭЦЭГ (МУСТА)

Page 4: ЯРУУ ЭГШИГЛЭН АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТЫН ТАНИЛЦУУЛГА

ЯРУУ ЭГШИГЛЭН | Язгуур урлагийн хүүхдийн хамтлагийн анхны бие даасан тоглолт | 2014

4

1. Яруу эгшиглэн хамтлаг “Яруу эгшиглэн” хамтлаг нь Монголын ирээдүй болсон хүүхдүүддээ ардын дуу,

үндэсний язгуур урлагийн өв соёлыг таниулж “Монгол хүүхэд бүрт язгуур урлагийн түгээж монгол бахархалыг бий болгох” зорилготой 2012 онд байгуулагдсан хүүхдийн хамтлаг юм. 7- 10 насны 6 гишүүнтэй. Уран бүтээлийн чиглэл нь монгол ардын дуу, язгуур урлаг, хүүхдийн дуу. Бид “Бид Монголдоо хайртай” бодлогын хүрээнд хүүхдүүдийг өв тэгш

хүмүүжүүлж, хөдөлмөрч, эх оронч, өв соёлоороо бахархах сэтгэлтэй бүтээлч иргэн төлөвшүүлэхэд чиглэн ажилладаг. Одоогоор 33 уран бүтээлтэй “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая-2”, “Яруу эгшиглэн” цомог, 10 гаруй клип, 10 гаруй бүрэн хэмжээний нэвтрүүлгийн уран бүтээлийг туурвиад байна. Бидний 2 цомогт Монгол ардын домогт дуу, шог дуу, харилцаа дуу, олон үндэстэн ястны 17 дууг дуулж, дууны понограм, дууны үг зэргийг оруулсан. ҮДБЭЧ- ын мэргэжлийн хөгжимчид үндэсний цөөхүүл хөгжмөөр шинэчлэн найруулан тоглож, мэргэжлийн студид хоолойн бичлэгээ хийлгэж, хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ, хөгжмийн найруулгыг Г.Бирваа, эцэг эхчүүдтэйгээ шантрахгүйгээр уйгагүй зүтгэж, ая бичлэгийг мэргэжлийн өндөр түвшинд цомгоо бүтээж чадсан юм. Хүүхдийн насны онцлог, хоолойн цараанд тохирсон, ЕБС, СӨБ хөгжмийн хичээлд гарын авлага, урын сан болсон шинэлэг уран бүтээл болсноороо ач холбогдолтой юм. Бид уг цомгоосоо “Ерөөлөөр учирсан миний монгол”, ”Мөрөөдлийн дуу”, “Цэнгэл баярын шинэ жил”, “Хүүхэд бүхэн жаргалтай” зэрэг дуунуудыг клипжүүлсэн. Бид ардын ёс зан заншлаа харуулсан 2012 онд МҮОНТ-ийн Цагаан сарын шинийн нэгний “Цагаан өвгөнтэй золгосон нь” нэвтрүүлэг, 2013 онд NТV телевизийн “Дуун цацал” зохиомжит нэвтрүүлэг, 2014 онд Дреам бокс телевизийн “Яруу эгшиглэнт сар шинэ” зохиомжит концерт, Еагле телевизийн “Язгуур урлагаа өвлөгчид” нэвтрүүлгийг бүтээсэн. Голомт банкны сар шинийн мэндчилгээнд оролцон тоглосон. Үндэсний олон ястны хувцасаа өмсөж гоёод ардын дуугаа эвлэгхэн дуулах хүүхэд бүхэн гайхамшигтай. 2011 онд Туурайн төвөргөөн олон улсын наадамд оролцогч, 2012, 2013 онд Алтан цом улсын уралдааны алт, хүрэл медаль, 2013 онд “Эрх цагаан унага” хүүхдүүдийн дуулалт жүжгийн анхдугаар их наадмын 2-р байр тус тус хүртсэн. 2013 онд Тайваны олон улсын “Ардын урлагаа өвлөж яваа хүүхдүүд” нэвтрүүлгийн оролцогч.

Page 5: ЯРУУ ЭГШИГЛЭН АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТЫН ТАНИЛЦУУЛГА

САЙН ХҮҮХЭД | Шинэ үеийн хүүхдийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр | 2014

5

Nam vestibulum dolor quis libero.

2. Галбингаа сургалтын төв Аливаа улс орны ардын язгуур урлаг нь үндэстэн, ястны амьдралын өвөрмөц төрх, зан үйл, тусгаар тогтнолын илэрхийлэл болдог учраас дэлхийн улсууд үндэсний уламжлалт урлагаа өвлөн уламжлуулах, дэмжихэд ихээхэн анхаарч байдаг. Даяаршилын эрин үед улс үндэстний давтагдашгүй онцлогийн илэрхийлэл бол яах аргагүй өв соёл билээ. Тиймээс өв соёлыг биетээр өвлөн тээж дамжуулах нь монгол хүний үүрэг билээ. Монгол хүүхэд бүр монгол дуугаа өвлөн дуулж чаддаг болгох нь бидний эрхэм зорилго юм. Монгол дуу хөгжим маань яндашгүй арвин сан хөмрөгтэй хэдий ч багагүй хэсэг нь мартагдаж, хүүхэд багачууд өвлөн дуулахгүй болж, үндэсний соёл урлаг, дуу хуураа хөгжүүлэх талаар дорвитой ажил хийгддэггүй байгаа нь сэтгэл зовоосон асуудал. Бид өнөөдөр хүүхдүүдэд зориулсан уран бүтээл хийхгүй байгаагаас ардын богино дуу маань орхигдож ялангуяа ахмадууд өөр өөрсдийн эртний дуу хуураа сэргээн дуулж, хүүхэд залуучуудад дэлгэрүүлэн сургах шаардлагатай байна. Нөгөө талаас Монгол ардын дуу хэмээх нэрийн хүрээнд ар, өвөр, баруун, зүүн болон буриад монгол зэрэг эсгий туургатан олон монгол үндэстэн ястнуудын дуу хуур бүгд хамрагдах ёстой бөгөөд тэдгээрийн арвин баялаг дуу хуурын сан хөмрөг мартагдаж байна. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудаа ёс заншил, өв уламжлал, ардын

урлагийн баялаг түүхтэй танилцан түүнийгээ дээдлэн хүндэлж, дэлхий дахинд өв соёлоороо гайхагдах, эх орноороо бахархах, эх оронч сэтгэлтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготойгоор 2011 онд байгуулагдсан. 3- 15 насны хүүхдүүдэд язгуур урлаг, ардын дууны сургалтыг мэргэжлийн багш нар явуулж, ардын дууны урын сантай танилцаж бие даан сурах боломжийг бүрдүүлж өгдөг. Бид хүүхдийг өөртөө итгэх итгэл, хүнлэг чанар, бие даасан бүтээлч байдал,

бусдыг хүндэтгэн харилцах, нээлттэй байх, харилцааны эв дүй эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх ба ардын ёс заншил, дуу хуураа танин мэдэхэд тусалдаг. Бид үйл ажиллагаагаа 2009 оноос эхлүүлж “Монгол эгшиглэн“ хамтлаг “Монгол

ардын дуугаа өвлөн дуулцгаая” цомгийг гаргаснаар одоо СӨБ, ЕБС-ийн хөгжмийн боловсролын хичээлд гарын авлага болохоос гадна улсын уралдаан, телевизийн нэвтрүүлэгт тогтмол дуулагдаж байн. Тухайлбал, ”Гэгээн алсын одод”, “Алтан цом” улсын уралдаан, ”Ардын урлагийн их наадам”, “Бидний дуу” урлагийн их наадам зэрэг уралдаан, “Бонгийн аялал”, ”Мазаахай”, “Унагалдай” зэрэг телевизийн нэвтрүүлэгт байнга дуулагдаж байсан. Анхны цомгоосоо ЧД-ийн 22-р цэцэрлэг, хүүхдийн асрах төвд 10 ширхэг, бүх аймаг хот хөдөө орон нутгийн боловсролын газарт тус бүр 2 ширхэгийг үнэ төлбөргүй хүргүүлсэн. 2010 онд 2 дах “Бид Монгол хүүхдүүд” бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийж ардын дуугаа хүүхэд багачууд ард түмэндээ өвлөн дуулж бахархал нь болсоор байна. . ”Монгол эгшиглэн” хамтлаг маань одоо бие даасан хамтлаг болон гарсан. Манай сургалтийн төв нь түрээсийн байранд- хагас подволд сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг.

Page 6: ЯРУУ ЭГШИГЛЭН АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТЫН ТАНИЛЦУУЛГА

ЯРУУ ЭГШИГЛЭН | Язгуур урлагийн хүүхдийн хамтлагийн анхны бие даасан тоглолт | 2014

6

Увс аймгийн Улаангом хотод төрсөн. 1990 онд Увс аймгийн 10 жилийн 2-р дунд сургуулийг төгссөн. 2004 онд Улаанбаатар хотод Соёлын коллежийн Дуу хөгжмийн багшийн ангийг дүүргэсэн. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. СӨББ-д 14 жил, ЕБС-д 6 дах жилдээ буюу боловсролын байгууллагад 20

дахь жилдээ ажиллаж байна. 2008 оноос Монгол ардын дуугаа өвлүүлэх ажлаа эхлүүлж, монгол ардын богино дууны урын санг хүүхэд багачуудад таниулах, үндэсний өв соёлоо дээдлэн хайрлах сэтгэлийг, дуу хөгжмөөр дамжуулан түгээхээр 2009 онд “Монгол эгшиглэн“ хамтлаг, 2013 онд “Яруу эгшиглэн” хамтлагийг тус тус байгуулж, ‘’Монгол Ардын дуугаа өвлөн дуулцгаая”, ’’Монгол Ардын дуугаа өвлөн дуулцгаая- 2’’, “Яруу эгшиглэн“ нэртэй цомгуудыг гаргахад өөрийн эзэмшсэн мэргэжил, ур чадвараа дайчлан ажилласан.

2009 онд “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” цомгийг ЧД-ийн 74-р цэцэрлэгийн 4- 5 настай 6 хүүхдийн эцэг эхтэй хамтарч Монголд анх удаа ардын дууг хүүхдийн дуулснаар гаргасан. 2009 онд “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” анхны бие даасан тоглолтоо зохион байгуулсан ажил бүтээлийг үнэлж Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас “Монгол Улсын засгийн газрын шагнал болох Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан.

2010 онд Галбингаа ардын дуу хуурын сургалтын төвөө нээн ажиллуулж байна. 2010 онд “Яруу эгшиглэн” ардын дууны хамтлагаа 8 хүүхдийн бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулж, бяцхан хүүхдүүдийнхээ авъяасыг нээн илрүүлж, тэдний эцэг эхийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн өндөр түвшинд цомог бүтээсэндээ маш их баярлаж явдаг. Энэ сайхан залуу насандаа улс орондоо, хүүхэд багачуудад жоохон ч гэсэн зүйл хийж үлдээх юмсан гэж бодож явдаг. Ажлын туршлага 2012 оноос СБД, 16-р сургуулийн хөгжмийн багш 2010- 2012 СБД, 130-р цэцэрлэгийн хөгжмийн багш 2010 онд “Яруу эгшиглэн” хамтлагийн үүсгэн байгуулагч, удирдагч багш 2010 оноос “Галбингаа” язгуур урлагийн сургалтын төвийн багш 2008 онд “Монгол эгшиглэн” хамтлагийн үүсгэн байгуулагч, удирдагч багш 2005- 2010 он ЧД-ийн 74-р цэцэрлэгийн хөгжмийн багш

Шагнал 2013 онд Нийслэлийн боловсролын газрын “Хүндэт тэмдэг”; 2013 онд Нийслэлийн 373 жилийн ойн хүрээнд ”Найрал дуу- 20“ улсын урлагийн наадамд, “Шилдгийн шилдэг” найрал дуу; 2013 онд Нийслэлийн хөгжмийн багш нарын уралдааны тусгай байр; 2013 онд СБД, Дүүргийн ур чадварын аварга багш; 2009 онд Нийслэлийн хөгжмийн багш нарын уралдааны 2-р байр; 2009 онд ЧД, Дүүргийн ур чадварын аварга багш; 2009 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан;

3. Удирдагч багш С.Дэлгэрцэцэг

Page 7: ЯРУУ ЭГШИГЛЭН АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТЫН ТАНИЛЦУУЛГА

САЙН ХҮҮХЭД | Шинэ үеийн хүүхдийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр | 2014

7

+

ЗОРИЛГО Энэхүү тоглолтоороо монгол хүүхдүүд язгуур урлагаа өвлөн дуулж, ардын дууныхаа гайхамшигт яруу сайхныг монгол хүн бүрийн зүрх сэтгэлд сэрээн тунхаглана. Зорилт 1. Язгуур урлагийн бусад хамтлагуудтайгаа хамтарч язгуур урлагийн уран бүтээлийг шинэлэг хэллэг, найруулгатайгаар хойч үеийнхэнд хүргэнэ. Зорилт 2. Монгол хүүхдийн язгуур урлагийн тоглолтын бүрэн бичлэгийн хийж, МҮОНТ болон Соёлын өвийн санд албан ёсоор оруулна. Зорилт 3. Язгуур урлагаар дамжуулан монгол өв соёл болох морин хуур, хөөмий, бий биелгээ, хувцас хэрэглэл, зан заншилаа хойч үейинхэнд таниулан өв соёл тээгчдийг нэмэгдүүлнэ. ХЭЗЭЭ: 2014 оны 6-р сарын 1 ХААНА: СТӨ, АСА Цирк, ТТОрдоноос сонгоно

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ Галбингаа сургалтын төв Яруу сэтгэгч нэгдэл

ХАМТРАН АЖИЛЛАХ УРАН БҮТЭЭЛЧИД Алтай хамтлаг Цалам хамтлаг Монгол нугаралт уран нугаралтын төв Продюсер Д.Ганпүрэв МУСТА Ц. Дашцэрмаа МУСТА Ганаа МУСТА Х.Цэрэнчимэд (ерөөлч, магтаалч, туульч) СУИС- ийн уртын дуу, бүжгийн ангийн оюутнууд

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА Нью Медиа Групп

ДЭМЖҮҮЛЭХЭЭР ХАНДАЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУД Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгийн газар Соёл спорт аялал жуулчлалын яам Боловсролын яам

4. Тоглолтын танилцуулга

Page 8: ЯРУУ ЭГШИГЛЭН АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТЫН ТАНИЛЦУУЛГА

ЯРУУ ЭГШИГЛЭН | Язгуур урлагийн хүүхдийн хамтлагийн анхны бие даасан тоглолт | 2014

8

1. “Төрийн дуулал”, Алтай хамтлагтай хамтарсан бүтээл

2. МАД “Юндэн гөөгөө”, “Хулсан ташуур”, Э.Энхамгалан

3. “Бидний хувцас”, “Тооройн цагаан элс”, Б.Ариунзул

4. МАД “Судгийн ногоо”, “Хонгор морь”, Б.Аззаяа

5. МАД “Буурал морь”, “Адуучин”, Б.Содбилэг

6. МАШог дуу “Өөвөлхөн Сээвээхэн”, Казак ардын дуу, Б.Саруулсайхан

7. МАД “Гарын 10 хуруу”, “Хар морь”, Д.Аззаяа

8. Харилцаа шог дуу “Хэдэн гялаан хонь”, охид

9. МАД “Эхийн дуу”, охид

10. Хулсан хуур, багшийн хамт

11. Чулуун хөгжим

12. “Цаст алтайн магтаал”, Цалам хамтлаг

13. “Хөх чонын сүлд”, Цалам хамтлагийн хамт

14. “Уран гоо” үзүүлбэр, Монгол нугаралт хамтлаг

15. “Алтай хамтлаг”

16. “Алтайн магтаал”, Алтай хамтлагтай хамтарсан уран бүтээл

17. МАД- ны цоморлиг

18. Уран нугаралт, Э.Лхагва-Очир

19. МУСТА Х.Цэрэнчимэд /ерөөлч, магтаалч, туульч/

20. Ерөөлөөр учирсан миний Монгол

5. Тоглолтын урьдчилсан хөтөлбөр

Page 9: ЯРУУ ЭГШИГЛЭН АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТЫН ТАНИЛЦУУЛГА

+ 6. Холбоо барих

Утас: 91174919, 88028241

[email protected]

http://facebook.com/yaruuegshiglen

http://twitter.com/yaruuegshiglen

http://soundcloud.com/yaruuegshiglen

http://youtube.com/GalbingaaCenter

http://yaruusetgegch.com