19
Газар доорх ус Дэлхийн цэнгэг усны ¼ нь литосферт агуулагдах ба түүнийг газар доорх ус буюу гүний ус гэж нэрлэнэ. Газар доорх усны нийт хэмжээ 60 сая км 3 байдаг нь хуурай газрын усны төрлүүдээс хамгийн их юм. Газар доорх усны энэ их масс нь үндсэндээ агаарын тунадас болон гол мөрөн, нуурын ус, газрын гүн рүү шүүрэн нэвчих замаар үүснэ. Иймд газар доорх усны ихэнх нь цэнгэг байдаг болно. 1

газар доорх ус

Embed Size (px)

Citation preview

Page 1: газар доорх ус

Газар доорх ус

Дэлхийн цэнгэг усны ¼ нь литосферт агуулагдах ба түүнийг газар доорх ус буюу гүний ус гэж нэрлэнэ. Газар доорх усны нийт хэмжээ 60 сая км3 байдаг нь хуурай газрын усны төрлүүдээс хамгийн их юм.

Газар доорх усны энэ их масс нь үндсэндээ агаарын тунадас болон гол мөрөн, нуурын ус, газрын гүн рүү шүүрэн нэвчих замаар үүснэ. Иймд газар доорх усны ихэнх нь цэнгэг байдаг болно.

1

Page 2: газар доорх ус

Шүүрэл буюу инфильтраци - Ус дэлхийн гадаргаас хүндийн хүчний нөлөөгөөр доошлон хөрс чулуугийн нүх сүвийг дүүргэн нэвчих үзэгдэл юм. Хөрс чулуугийн зай завсар дахь агаарын чийг конденсацид орсоноор ч газар

дооорх усны зарим хэсэг үүсдэг.

Ус нэвчих байдал - Газрын гүн рүү ус шүүрэн нэвчих хурд хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна:

1. Хөрсний физик шинж чанар2. Хөрсний чийгийн хангамж3. Ургамлын бүрхэвч ба түүний хэв шинж4. Гадаргын хажуу5. Орох хур тундасны хэмжээ

Хөрс нүх сүвэрхэг байх тусам ус сайн нэвчин.. Чийг ихтэй хөрсөнд ус нэвчих нь муу байдаг бол хуурай хөрсөнд сайн нэвчинэ. Түүнчлэн ургамал ихтэй газар ус сайн нэвчинэ. Ойн хөрсөнд 100мм ус хоёр минутын дотор нэвчдэгбол малын хөлд тахлагдсан билчээрт мөн хэмжээний ус нэвчихдээ 3 цаг зарцуулдаг.

Чулуугийн нүх сүв - Газар доорх усны хөдөлгөөний нөхцөл ба орших байдал нь чулуугийн нүх сүвэрхэг байдлаас хамаарна. Чулуугийн нүх сүвэрхэг байдлыг нүх сүв, хоосон зайн нийт эзэлхүүнийг чулуугийн нийт эзэлхүүнд харьцуулсан харьцаагаар n=Vn/V×100% гэж гаргадаг. Энэ нь чулуулгийг бүрэлдүүлэгч хэсгүүдийн хэмжээ ба байрлалаас хамаарна.

2

Page 3: газар доорх ус

Чулуугийн ус нэвчих чанар - Чулуугийн ус нэвчих чанар түүний сүвэрхэг байдлаас хамаарахгүй. Эрдэс чулуулгийг устай харьцах жинж чанараар нь 3 ангилна:

1. Усыг шингээдэг буюу ус нэвтрүүлдэг чулуулаг2. Усыг тогтоон барьдаг буюу ус үл нэвтрүүлдэг чулуулаг3. Усанд уусдаг чулу

3

Page 4: газар доорх ус

1.Газар доорх усны хэлбэрүүд

1. Химийн холбоонд орших ус: Энэ нь эрдэс чулуулгийн найрлаганд химийн холбоо байдлаар байгаа ус юм (гипс 55%, мираблит 20.3%-ийг ус эзэлнэ). Ийм хэлбэрийн ус газрын давхарганд маш их боловч ургамалд хүрэлцээгүй, эрдсийг яаж бутлаад ялган авч болохгүй. Зөвхөн маш их халааж 400˚C-аас дээш өндөр температурт эрдэс бүрэн задрахад ялгаран гарна.

2. Гигроскоп буюу чийг татлын ус : Чулуулаг агаараас усыг өөртөө татах чадвартай байдаг. Иймд чийг татлын усны үүсэл нь шүүрлийн замаар явагдахгүй. Гигроскоп ус ургамалд хүрэлцээгүй, зөвхөн их температурт л чулуулгаас тасрана.

3. Хальс хэлбэрт ус: Хөрс, чулуугийн хэсгүүдийг нимгэн хальс байдлаар хучин тогтох шингэн хэлбэртэй ус. Хальсан ус ургамалд бараг хүрэлцээгүй.

4. Капилляр буюу хялгасан ус: Хөрс, ул хөрсний капилляр нүх сүвийг гадаргын таталцлын хүчний нөлөөгөөр дүүргэн оршиж уст давхаргаас дээш өргөгдөж байдаг усыг хэлнэ. Ус өргөгдөх өндөр нь капилляар диаметрээс хамаарна. Энэ нь чулуугийн нүх сүвэрхэг шинжтэй холбоотой. Хуурай уур амьсгалтай газар капилляр усны өргөгдлийн улмаас хөрс давсжиж хужирсах үзэгдэл бий.

5. Гравитацийн буюу хүндийн хүчний ус: Хүндийн хүчний нөлөөгөөр нүх сүв, ан цавуудад шингэн нэвчсэнусыг хэлнэ. Шингэн байдалтай учир ургамал чөлөөтэй хэрэглэнэ. Энэ ус нь ус тогтоох давхаргын дээрх уст давхаргыг

4

Page 5: газар доорх ус

үүсгэж, налууг даган хөдөлгөөнд орно. Гравитацийн усны хөдөлгөөн нь ламинар шижтэй байдаг.

6. Хийн төлөвд орших ус: Чулуулгийн усаар дүүрээгүй нүх сүвийг агаар, түүний дотор усны уур эзэлнэ. Энэ усны уур нь агаараас нэвтрэх ба чулуугийн нүх сүвд буй усны ууршилтаас бас үүснэ. Хийн төлөвд орших ус нь агаарын циркуляцаас хамаарахгүй, усны уурын даралт болон үе давхаргын халах хөрөх байдлаас болж шилжиж байдаг. Өвөл усны уур дээш чиглэсэн, зуны цагт доош чиглэсэн хөдөлгөөнд орно. Заримдаа энэ усны уурын конденсацаас шингэн ус үүснэ.

7. Хатуу төлөвд орших ус: Үүний нэг хэлбэр нь хөрсний цэвдэг юм.

2.Газар доорх усны төрлүүд

1. Аэрацийн бүс дэх ус Газрын давхаргын дээд хэсгийн усаар хандаггүй бүсийг аэрацийн бүс буюу агааржих бүс гэнэ. Энэ нь гадаргаас доош ул хөрсний усны түвшин хүртэл үргэлжлэх ба энд хөрсний чийг болон өнгөний ус орно. Агаар мандал ба ул хөрсний усны хоорондох чийгийн солилцоо нь аэрацийн бүсээр дамжин явагдана. Бороотой үед хөрснөөс ул хөрсний ус руу, хуурай үед ул хөрсний уснаас дээш хөрс рүү чиглэсэн чийгийн босоо хөдөлгөөн үүсч байдаг. Гадрага дээр орсрн тундас хөрсөнд нэвчиж хөрсний чийгийг үүсгэнэ. Хөрсний нүх, сүв, зай завсар нь агаар болон усны уураар дүүрэх ба хялгасан, хальсан, чийг татлын усыг агуулдаг. Заримдаа хүндийн хүчний ус бий болж өнгөний ус үүснэ.

Ул хөрсний усны дээд хэсэгт их биш гүнд орших усан хуритлалыг өнгөний ус гэж нэрлэнэ. Энэ нь линз хэлбэртэй, бага талбай эзэлдэг. Хур тундас ихтэй үед хэмэгдэж, хуурай үед алга болох юмуу их доошлоно. Их бохирдсан байдаг учир унданд хэрэглэхгүй, худаг гаргахад түүнийг шавхаж дуусахад тунгалаг ус гардаг.

Аэрацийн бүсээс дүүш усаар ханасан бүс үргэжилнэ. Энд чулуулгийн бүх нүх сүв усаар дүүрсэн байдаг. Усаар ханасан давхаргын усыг ул хөрсний ус ба давхарга хоорондын ус гэж ялгана.

5

Page 6: газар доорх ус

2. Ул хөрсний ус Газрын гадаргаас доош хамгийн эхний уст давхарад байгаа, ус үл нэвчүүлэх давхаргаар хучигдаагүй усыг ул хөрсны ус буюу грунтын ус гэж нэрлэнэ. Ус тогтоогч эхний давхаргын дээр орших учир ул хөрсний ус нь артезийн ус шиг даралтанд оршихгүй. Түүний дээд гадаргыг ул хөрсний толь гэнэ. Энэ нь үндсэндээ усаар ханасан бүсийн дээд гадарга бөгөөд аэрацийн бүс ба чийгээр ханасан бүсийн хоорондох хил зааг болж байдаг. Гүний усны толь тухайн газрын хэлбэрээс хамаарна хотгор гүдгэр хэлбэртэй байхаас гадна хуурай, чийгтэй байхааас хамаарч түвшин нь өөрчлөгдөнө. Хуурай газар оронд гүний усны толь хэдэн зуун метр гүнд оршиж байхад чийглэг газар дээр оршдог. Хур бороо ихтэй жил түвшин нь дээшилдэг бол хуурай гандуу үед их доошлох ба хавтгай хэлбэртэй болодог.

Усны толийн гадарга рельефийн хонхор тал руу налуу байдалтай байх ба тэр дагууд газар доорх урсац үүснэ.

Байнгийн түвшин: Хуурай улиралд ч устай байх хамгийн доод түвшинг байнгийн түвшин гэнэ. Энэ түвшин хүртэл өрөмдвөл байнга устай худаг гардаг.

Ул хөрсний усны түвшин дээшлэх: Их алгуур явагдана. Ойтой газар ууршилтаар чийгээ алдах нь бага, цас удаан хайлдаг тул чийг гүн рүү хэвчих усны түвшин нэлээд дээр оршдог.

Ул хөрсний усны ай сав: Хэрэв ус тогтоох давхарга их талбай эзлэн доош суусан, ус үл нэвтрүүлэх давхарга гүнзгийрсэн байвал тэнд ул хөрсний усны ай сав үүснэ.

Газар доорх усны температур: Агаарын температураас хамаарч өөрчлөгдөх боловч ус гүнд орших тутам үнэмлэхүй их ба бага утга нь төдийчинээ хожуу ажиглагдана. Гадрагад ойрхон ус өвлийн цагт хөлддөг.

Химийн найрлага ба эрдэсжилт: Хурдас чулуулаг, тэжээлийн шинж чанараас хамаарна. Мөн орших гүн, уур амьсгалын нөхцөл нөлөөлнө. Чийг ихтэй үэд ул хөрсний ус цэнгэг, эрдэсжилт бага, хуурай уур амьсгалтай газар өндөр байдаг. Жилийн тунадас ба ууршилтийн харилцан адилгүй байдлаас болж эрдэсжилт нь улиралын байдалтай байна.

Ул хөрсний усны горим, эрдэсжилт: Уур амьсгал, хөрсний шинж чанар, ургамлын бүрхэвчээс хамааран бүслэг байдалтай болно.

6

Page 7: газар доорх ус

3. Давхарга хоорондын ус Ус тогтоогч хоёр давхаргын хооронд орших усыг хэлнэ. Энэ нь даралтгүй ба даралтанд оршдог гэж хоёр янз байна.даралтгүй ус нь уст давхаргыг дүүргэхгүй, чулуулаг давхаргын хазгайг даган урсана. Харин тал бүрээсээ их даралтанд орших ус нь артэзийн ус юм.

Артезийн уст үе нь дээд талаасаа асар зузаан ус үл нэвтрүүлэх давхаргаар хучигдана. Зөвхөн зөх хаяа хэсэгээрээ гадаргын устай холбогдох боловч төв гүн хэсэгтээ гидравлик даралт үүсгэдэг. Дээд талыынх нь ус үл нэвтрүүлэх давхаргыг өрөмдөн цоолвол даралтанд оршиж байсан ус их хүчээр ориглон гарч артезийн худаг үүснэ.

Артезийн ус нь дараах хэд хэдэн онцлог шинжтэй: Их гүнд орших ба тэнд газар доорх усны үндсэн масс хуримтлагддаг. Их талбай эзлэн тодорхой геологийн структурт орших ба хэдэн зуугаас

хэдэн мянган км сунасан том ай савыг үүсгэнэ. Маш зузаан уст давхарга нь ус тогтоох давхаргын хооронд орших тул

тэнд байх ус нь тал бүрээсээ гидравлик даралтанд оршино. Улиралын цаг агаар болон уур амьсгалын олон жилийн хэлбэлзлээс ч

хамаарахгүй. Дөрөвдэгчийн өмнөх хурдсанд ялангуяа эртний тунамал хурдсанд

оршино. Химийн найрлагаар янз бүр.

Артезийн ай савын гүн бүрт усны нас янз бүр байна. Уст давхаргын үүсэл, цаг хугцаагаар эрдэсжилт нь хэмжигдэнэ. Уст давхаргын дээд хэсэгт нь ойролцоогоор 100м-600м гүнд цэнгэг, эрдэсжилт нь 1 г/л байхад дунд хэсэгтээ арай их, доод хэсэг нь эртний гарал үүсэлтэй учир эрдэсжилт бүр ихсэж 50 г/л хүрэх ба хлорлог болно.

Температурын хувьд бас мөн ялгаатай, 20˚C хүртэл бол хүйтэн, түүнээс дээш дулаан гэж ангилдаг. Зөвхөн дээд хэсгээрээ хүйтэн боловч ихэнхдээ дулаан байдаг нь дэлхийн дотоод дулаанаас болж байгаа юм.

3.Газар доорх усны бүслэг

1. Тундрын бүсийн хэт цэнгэг ус: Энэ бүс нь чийгийн илүүдэлтэй, ихэнхдээ тэгш, нам хэлбэрийн гадаргатай учир газар доорх усны урсац удаан. Ул

7

Page 8: газар доорх ус

хөрсийг мөнх цэвдэг нэлд хамарсан, ул хөрсний усны толь гадаргад ойр оршино. Бага температурт химийн өргөшил удаан явагддаг тул ус нь хэт тунгалаг, задраагүй органик бодисыг ихээо агуулна.

2. Ойн бүсийн цэнгэг ус: Сэрүүн өргөгийн ойн бүс нь олон жилийн цэвдэгээс болоод чийгийн илүүдэлтэй, талархаг гадаргатай тул ул хөрсний толь өндөрт оршино. Борооны үед ул хөрсний ус нь өнгөний устай нийлнэ.

3. Ойт хээрийн бүс: Тунадас ба ууршилт тэнцүү тул усны шүүрэл сул, хөрснөөс давс шүлтжин ул хөрсний усанд шилждэгээр хязгаарлагдана..

4. Хээрийн бүс: Хээрийн бүсэд ууршилт тунадаснаас авах тул шүлтжих процесс болон шүүрэл багасна. Ус нь хлорлог ба хлорт сульфат байна.

5. Цөл ба хөгөс цөлийн бүс: Хуурай бүсэджилийн тундасны нийлбэр ууршилтын 30%-иас хэтрэхгүй. Иймд ууршилт арай бага, тэжээл хуримтлагддаг гүнд л ус хөрсний гүн оршино. Ул хөрсний томоохонай сав үүсэгдэггүй, алаг цоог тархана. Харин байглийн өөр нөхцөл бүхий газраас шилжин ирсэн урсац байдалтай учир хуурай газар байх олон мянган худгийн усны гол нөөц болдог.

6. Тропикийн хээр ба саванны бүс: Эрдэсжилт сул, их гүнд оршино. Гүний усны толь нь 15м-50м хүрдэг.

7. Экваторын ойн бүс: Агаарын чийг ба гадаргын урсац элбэг тул гүний усны толь өндөрт оршдог, цэнгэг устай.

4.Булаг

Зарим газар ул хөрсний усны түвшин газрын гадаргад хүрч баянбүрд, намаг, хуур, булаг үүсгэдэг. Баянбүрд бол цөл гөзөр орших усаар хангагдсан “арал” юм. Энэ тур зуурын урсац ба борооны усаар тэжээгдэнэ. Харин булаг голдуу хөндий, уулын хажуугийн бэлд үүснэ. Гүний ус байглийн замаар газрын гадарга дээр ил гарч ирсэнийг булаг гэнэ. Булаг голдуу цэвэр тунгалаг устай байх ба энэ нь чулуугийн хүх сүвээр дамждаг тул шүүгдэж цэвэрлэгдэнэ. Гэвч булгийн усанд төрөл бүрийн давс, хий, металл, хүчлээс гадна цацраг идэвхт газрын ховор элемент ч агуулагдана. Эрдсийн бодисын агуулга ихтэй булгийг эмчилгээнд ашигладаг. Ийм төрлийн булгийн нэг хэлбэр нь рашаан юм. Рашаан химийн найрлагаараа янз бүр.

Булгийг усзүйн горимоор нь тогтмол ба улиралын, температураар нь хүйтэн, дулаан, халуун гэхчлэн ангилна.

8

Page 9: газар доорх ус

Булаг дараах замаар үүсч болно:

a. Голдуу налуу хажуут уст давхаргын төгсгөлдb. Голын хөндий, гуу жалгандc. Зөрөгт-Уулархаг газарт уст давхраа зөрснөөсd. Ан цавийн-Талст чулуулаг бүхий газар сэвсрэг хурдсууд ангалыг дүүргэн ус

хурснаасe. Морены мужид үүсч болно

9

Page 10: газар доорх ус

5.Гейзер

Үелэг байдлаар оргилж байдаг халуун булгийг гейзер гэдэг. Гейзер гэдэг нь оргилох буриглах гэсэн утгатай исланд үг юм. Энэ өвөрмөц халуун булаг нь галт уулшлын мужид магмын голомт гүн биш газар геотермийн болон гидрогеологийн нөхцөлд үүсдэг.

Гейзер нь газрын гүнээс гадарга руу гарсан сувагтай бөгөөд эргэн тойрных нь хүйтэн ус нэвчин аажмаар түүнийг дүүргэнэ. Доороос халуун ус өргөгдөн, хажуугаас нь хүйтэн ус нэвчих замаар гейзерын суваг дүүрэх үед гадрага дээрх усны температутр буцлах цэгээс арай бага. Суваг усаар бүрэн дүүрсний дараа гадаргын ус нь гадагш хальж, доороос халуун ус нэмэгдэх замаар усны бүс масс буцлах цэг хүртлээ хална. Дээд үе нь буцлаж уур

болоход усны доод давхаргад даралт эрс багасаж асар их хүчээр цацагдан гардаг. Үүнийг гейзерийн ориглох үе гэнэ. Ийнхүү ориглолт болсны дараа сувгийн дээд хэсэгт хоосрон дахин усаар дүүрэх хүртэл гейзер ориглохгүй. Ихэнх гейзерийн ориглох үе нь аажим холдож байдаг. Гейзерийн ийнхүү орилох үе нь гүний халсан ус ба ул хөрснй хүйтэн усны харьцаанаас хамаарна.

10

Page 11: газар доорх ус

6.Газар доорх ус: Монгол улс

Монгол орны хойд талын уулархаг нутагт газар доорх усны ихэнх нь гол мөрөнд нийлдэг бол өмнөдийн хээр цөлд хөрсний ан цав болон ургамалаар дамжин уурших явдал нилээн байна. Монгол орны усны нийт нөөц сүүлийн 40 жилд хийсэн судалгааны дүнгээр 608,000 сая шоо метр ба үүнд 34,600сая шоо метр гол, мөрөн, 500,000 сая шоо метр нуур, 62,900сая шоо метр мөнх цас, мөсөн гол, 10,800 сая шоо метр газрын доорх усны нөөц тус тус багтана. Говь буюу хээрийн бүсэд газар доорх усны томоохон сан оршдог . Харин янз бүрийн хүний биед сайн рашаан 300 гаруй рашаан, булаг шанд бий . Энэ нь газар доороос янз бүрийн химийн найрлагатай чулуу эрдэс бодисоор , давсыг уусган газрын гадарга дээр гарч ирдэг . Монгол улсад ч бас , Газрын гадаргын хөдөлгөөн байгалын үзэгдэл болсон газар ус хуралдан нуур бий болсон. Газар доорх ус рашаан нь манай орны гол мөрдийн 25-40% бүрдүүлдэг.

Монгол орны тухайд байгалийн рашаан усаар баялаг орон. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд судлагдсан 260 орчим рашаан байдаг бөгөөд дотроо халуун, хүйтэн рашаан хэмээн ангилагдсан байдаг. Рашаан нь найрлагандаа эрдэс бодис биологийн идэвхит бүрэлдэхүүнтэй микро элемент агуулсан байдаг учраас хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж өвчин анагаахад зохицдог байна. Эсгэлэн  хvйтэн рашаан нь нvvрс хvчлийн хийтэй, эрдэсжил багатай, гидрокарбонат, кальци, магнит бvхий бєгєєд ийм рашаан Хэнтий, Дорнодоор голлон тархжээ. Эсгэлэн рашаанд Архангайн Бумбат хайрхан, Орхоны Үүрдийн тохой, Дорнодын Цагаан хєндий, Хэнтийн Батширээтийн Арангат, Хутаг уул, Бор хурга, Аварга, Төв аймгийн Бvрх, Дунд байдлиг, Жанчивлан орно. Эдгээр нь дэлхийд нэрд гарсан Нарзан, Карлова-Вар, Дарасум зэрэг рашаантай дуйцэхvйц сайн рашаанууд юм.

Халуун рашаан: Гидрокарбонат, натри, цахиурын хvчил, хvхэр устєрєгч бvхий эрдэсжилт багатай халуун рашаан нь Хангай, Алтай, Соёны нутгаар тархжээ. Ононгийн Их халуун рашаан, Ерєє, Естийн халуун, Галттайн хvйтэн рашаанууд энд орно. Мєн олонд алдаршсан ийм рашааны тоонд Хужирт, Могойт, Гятруун, Таац, Хvрэмт, Шаргалжуут, Отгонтэнгэр, Булган, Хулж, Хєнжилийн рашаан багтдаг ажээ. Халуун рашаан нь 20-100 градусын хэмжээнд хvрдэг.

Хvйтэн рашаан: Хлорид, сульфат, гидрокарбонат зэрэг найрлагатай, эрдэсжил ихтэй шорвогдуу хvйтэн рашааны муж нь говь, Их нууруудын хотгор, Дорнод талын ємнєд зах, Алтайн Євєр говь, хээр талд элбэг. Vvнд, Сvхбаатар аймгийн Гашуун, Тал булаг, Хэнтийн Цачир, Дорноговийн

11

Page 12: газар доорх ус

Далантvрvv, Ємнєговийн Хадат, Тєвийн Хундаган, Налайх, Бєєрєлжvvт, Тєхєм, Дундговийн Олгой, Архангайн Цайдам эдгээр болой.Өвөрхангай аймаг Батөлзий суманд байдаг “ Хужиртийн рашаан энэ рашааны онцлог нь дэргэд нь зогсож исгэрвэл өөрөө оргилно. Хөвсгөл аймагт галтын халуун рашаан 90 хүртэл халдаг онцлоготой. Энэ халууны рашаан хүний дотор эрхтэн хөл гард нэн тохиромжтой.

Артезийн ус: Монголын Дорнод тал, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий зэргээр маш өргөн тархсан байдалтай. Мөн Хангайн, Хэнтийн уулархаг нутгийн баруун өмнө, зүүн, зүүн өмнө тархана. Артезийн усны тархалтын хил нь Манай орны тектоник хилтэй тохирдог. Артезийн ус 0.4 сая км квадрат талбайг хамардаг.

Монгол орны газар доорх усны нөөц, шоо кмАймгийн нэр Ул хөрсний Ашиглах боломжит

АрхангайБаян-ӨлгийБаянхонгор

БулганГовь-АлтайДорноговь

ДорнодДундговь

ЗавханӨвөрхангайӨмнөговьСүхбаатар

СэлэнгэТөвУвс

ХовдХөвсгөлХэнтий

УлаанбаатарОрхон

Дархан уулГовь Сүмбэр

Бүгд

1.061.050.100.500.100.100.300.081.140.100.010.030.970.590.230.252.492.700.300.0010.010.00112.0

0.0630.520.050.150.030.0050.200.010.370.050.0010.010.390.20.08

0.061.950.800.10

0.00010.003

0.00015.60

12

Page 13: газар доорх ус

Агуулга

Газар доорх ус ............................................................. 1

Газар доорх усны хэлбэрүүд ..................................... 4

Газар доорх усны төрлүүд ........................................ 5

Газар доорх усны бүслэг ........................................... 7

Булаг ............................................................................. 8

Гейзер .......................................................................... 10

Газар доорх ус: Монгол улс .................................... 11

Ашгилсан материал

1. Е.Батчулуун “Дэлхий судлал” 2012 он2. http://mne.mn/v3/?p=1673#.UqFFPdIW2Sp 3. http://prezi.com/lcycosetg1v1/presentation/ 4. https://www.google.com/search?

q=groundwater&source=lnms&tbm=isch&sa=X&ei=jE2hUqGNNorWoASaloHYAw&ved=0CAcQ_AUoAQ&biw=1366&bih=666

13