18
ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ САНААЧЛАГА,САНХҮҮЖИЛТЭЙ “АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ЗАЛУУ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ “СУМЫН ЗАЛУУС”, “АЖЛЫН ГАРАА”, “ЦАГИЙН АЖИЛ” ТӨСЛИЙН ЯВЦЫН ТАЙЛАН ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ

Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

  • Upload
    -

  • View
    105

  • Download
    9

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ САНААЧЛАГА,САНХҮҮЖИЛТЭЙ

“АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ЗАЛУУ” ХӨТӨЛБӨРИЙН

ХЭРЭГЖИЛТ “СУМЫН ЗАЛУУС”, “АЖЛЫН ГАРАА”, “ЦАГИЙН

АЖИЛ” ТӨСЛИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ

Page 2: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

“Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн зохион байгуулалт

“СУМЫН ЗАЛУУС” төсөл

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Сумын залуус” төслийн бэлтгэл ажлыг хангах чиглэлд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Үүнд:

• Төслийн ерөнхий танилцуулга /4 хуудастай/

• “Сумын залуус” төслийн “4 бэрх” багийн ажиллах удирдамж /7 хуудастай/

• “Сумын залуус” төслийн хэрэгжилтийг хангах журам /3 хуудастай/

• Үнэмлэх, МЗХ-ны туг, Сумын ЗД-д хандсан албан тоот

• “Сумын залуус” төслийн бүртгэлийн анкет /3 хуудастай/

• Төслийн танилцуулга бүхий телевизийн шторк /30 секунд/

• Төслийн танилцуулга бүхий ФМ, радио шторк /36 секунд/

• Вэб сайтуудаар сурталчилах баннер /3 төрлийн, 3 өөр хэмжээтэй/

• 3 төрлийн сурталчилгааны анонс, стейнд бэлгэж олон нийтэд сурталчилж байна. Мөн 21 аймгийн анонс бэлтгэсэн.

• “Сумын залуус” төслийн нээлийн үйл ажиллагааг 2013.07.01-нд зохион байгуулсан.

Page 3: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

Нээлтийн арга хэмжээг Монголын Залуучуудын Холбооны урд талбайд зохион байгуулсан. Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр

эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Хадхүү, Хөдөлмөрийн яамнаас “Сумын залуус” төслийг хариуцаж

ажиллаж байгаа Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ю.Эрхэмбаатар, МЗХ-ны

Ерөнхийлөгч А.Мөнхбат, ЗХТБиржийн захирал Б.Эрдэнэбат, төслийг дэмжигч Үндэсний оператор Жи-Мобайл ХХК-ийн төлөөлөл

болон уг хөтөлбөрт хамрагдаж буй 21 аймгийн төлөөлөл болох 300 гаруй оюутан, залуучууд, төслийг сонирхож ирсэн залуучууд, мөн

цагийн ажилд орох хүсэлтэй оюутнууд ирж, нийтдээ 460 гаруй хүн оролцсон. Мөн нээлтийн үйл ажиллагаанд МУГЖ, Уртын дуучин

Г.Хонгорзул, Амьд хөгжмийн хамтлаг дуучид ая дуугаа өргөсөн.

Page 4: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

“Сумын залуус” төсөлд хамрагдсан оюутны тоон мэдээлэл:

2013.07.22-ны өдрийн байдлаар

№ Аймгийн нэр “4 бэрх” багийн тоо Ирц

1 Архангай 15 57

2 Баян-Өлгий 3 11

3 Баянхонгор 11 45

4 Булган 17 68

5 Говь-Алтай 18 69

6 Говь-Сүмбэр 1 1

7 Дархан-Уул 4 14

8 Дорноговь 10 40

9 Дорнод 13 52

10 Дундговь 13 51

11 Завхан 24 96

12 Орхон 2 8

13 Өвөрхангай 19 75

14 Өмнөговь 14 55

15 Сүхбаатар 11 43

16 Сэлэнгэ 12 65

17 Төв 27 108

18 Увс 17 68

19 Ховд 15 60

20 Хөвсгөл 23 92

21 Хэнтий 17 65

Нийт 283 1143

Жич: Дэлгэрэнгүй мэдээлэл болох нэрсийг хавсаргав. Хавсралт №1

Page 5: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

Өмнөговь аймаг Даланзадгад сум “4 бэрх” баг

Page 6: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

“Сумын залуус” төслийг хэвлэл мэдээллээр сурталчилсан байдал:

• Телевизүүдэд 10 удаагийн мэдээ, ярилцлага болон шууд нэвтрүүлэгт оролцсон. МҮОНТВ-ийн “Ажил хийвэл Ам тосдоно” шууд нэвтрүүлэгт 2 удаа оролцсон.

• “Сумын залуус” төслийг сурталчилсан ТВ болон ФМ радиогийн шторк бэлтгэсэн.

• Өдөр тутмын сонин, сэтгүүл дээр 23 мэдээ, нийтлэл, ярилцлага гаргаж ажиллаа.

• Хөтөлбөр болон “Сумын залуус” төслийн талаарх мэдээ, мэдээлэл, нийтлэл, ярилцлага вэб сайтуудаар 47 мэдээ, нийтлэл, ярилцлага гаргаж ажиллаа.

• Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогоор долоо хоног бүрийн Пүрэв гарагт Нийгмийн Радио нэвтрүүлэг13:10 минутаас 40 минут үргэлжилдэг. Тус нэвтрүүлгээр үндэсний хэмжээнд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, мэдээлэл өгч, санал хүсэлт авч, ажиллаж байна.

Page 7: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23
Page 8: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

“Сумын залуус” төслийн хүрээнд байгууллагуудтай хамтран ажилласан тухай:

Үүрэн холбооны Үндэсний оператор “Жи-Мобайл” ХХК-ийн хамт олон “Сумын залуус” төслийн ач

холбогдлыг үнэлж 21 аймагт тус бүр 1 ширхэг таблетыг 3 /гурван/ сарын интернетийн хязгааргүй

эрхийн хамт үнэ төлбөргүйгээр өгч, Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас авч

хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт нэгдэж, улмаар залуучуудын

хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогоо энэхүү төслөөр дамжуулан илэрхийллээ.

“Сумын залуус” төслийг “4-Н Монгол” /Фоор Эйч Монгол/ Олон улсын хүүхэд, залуучуудын

байгууллага /АНУ-ын ХААЯамны харьяа 1902 онд байгуулагдсан/ дэмжиж хамтран ажиллаа. Тус

байгууллагын зүгээс АНУ-ын Ерөнхийлөгч Барах Обамагийн бичсэн “Та нартаа би дуулья” Охиддоо

бичсэн захидал номыг сумын тоогоор 331 хувийг үнэгүй өгсөн. Энэхүү номыг “Сумын залуус” төслийн

сум сумын “4 бэрх” багийн залуучуудаар дамжуулан сум, орон нутгийн сургуулийн номын санд

хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.

Page 9: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

“АЖЛЫН ГАРАА” төсөл

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Ажлын гараа” төслийн нээлтийн арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах чиглэлд

дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

• Төслийн ерөнхий танилцуулга /4 хуудастай/

• “Ажлын гараа” төслийн “Гавшгай 15 залуу” багийн ажиллах удирдамж. /7 хуудастай/

• Баг болгонд Монгол орны төрийн далбаа, Үнэмлэх, МЗХ-ны туг,

• “Ажлын гараа” төслийн бүртгэлийн анкет /3 хуудастай/

• Төслийн танилцуулга бүхий телевизийн шторк. /30 секунд/

• Төслийн танилцуулга бүхий ФМ, радио шторк. /30 секунд/

• Вэб сайтуудаар сурталчилах баннер /3 төрлийн, 3 өөр хэмжээтэй/

• 2 төрлийн сурталчилгааны анонс, стейнд бэлгэж олон нийтэд сурталчилж байна.

• “Ажлын гараа” төслийн нээлийн үйл ажиллагааг 2013.07.09-нд зохион байгуулсан.

Page 10: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

“Ажлын гараа” төслийн нээлтийн арга хэмжээ

Нээлтийн арга хэмжээг нийслэл Улаанбаатар хотын төв талбай болсон Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Нээлтийн

үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Норовын Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд

Ядамсүрэнгийн Санжмятав, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Д.Хадхүү, Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Ц.Амартөгс, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат,

ЗХТБиржийн захирал Б.Эрдэнэбат, Хөдөлмөрийн Төв Бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Нийслэлийн

Хөдөлмөрийн газар, 6 дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нэгдсэн зохион байгуулалтайгаар оролцсон.

“Хөтөл” цемент шохой ХК-ийн төлөөлөл

болон уг хөтөлбөрт хамрагдаж ажилд орсон

135 залуучууд, тэдний эцэг эх, төслийг

сонирхож ирсэн залуучууд оролцсон.

Нээлтийн үйл ажиллагааг МҮОНТВ-ийн

хөтлөгч А.Мөнхбаатар хөтлөж, Fire, Татар

хамтлаг, дуучин Алтаннар, Шүүхийн

шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын

дэргэдэх Соѐмбо чуулга соѐл, урлагийн

үзүүлбэр үзүүлсэн.

“Ажлын гараа” төслийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож,

МУ-ын Засгийн газар залуучуудаа дэмжиж 600 сая төгрөг зарцуулж байгаа талаар танилцуулсан.

Page 11: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

Барилга, хот байгуулалтын яам “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт

нэгдсэн.

Барилгын салбарт ажиллах 2 багийн 30 гавшгай залууг “Хөтөл” цемент шохой ХК

ажлын байраар хангаж байна.

Page 12: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

Сэлэнгэ аймгийн "Хөтөл Цемент Шохой" ХК-д ажиллаж байгаа "Гавшгай 15 залуу" буюу 2 багаа эргээд,

нээлтээ хийж, ажил байдалтай танилцаад ирсэн.

Page 13: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

Зам тээврийн яам “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт нэгдсэн.

Авто замын салбарт ажиллах 1 багийн 15 гавшгай залууг "Монголын Хурдны Зам" ХХК ажлын байраар

хангаж байна.

МУ-ын Гавъяат барилгачин, Зөвлөх инженер

Ж.Шуумаржав захиралтай "Монголын Хурдны Зам" ХХК

"Ажилтай, орлоготой Монгол залуу" хөтөлбөрт нэгдсэн.

“Ажлын гараа” төслийн “Гавшгай 15 залуу” Авто замын

бүтээн байгуулалтанд ажилдаа 07.17-ны өдөр

Улаанбаатар хотоос Мандалговийн чиглэлийн 104

километр хатуу хучилттай авто зам тавих ажилд

ажиллахаар ажилдаа орсон.

Төмөр замын салбарт ажиллах 1 багийн 15 гавшгай залууг “Монголын Төмөр Зам” ТӨХК ажлын байраар

хангаж байна.

П.Бат-Эрдэнэ захиралтай “Монголын Төмөр Зам”

ТӨХК "Ажилтай, орлоготой Монгол залуу" хөтөлбөрт

нэгдсэн. “Ажлын гараа” төслийн “Гавшгай 15 залуу”

төмөр замын бүтээн байгуулалтанд 07.22-ны өдрөөс

ажиллаж эхэллээ.

Page 14: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

Уул уурхайн яам “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт нэгдсэн.

Уул уурхайн салбарт ажиллах 1 багийн 15 залууг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 07.24-ны өдрөөс эхлэн

ажиллахад бэлэн болоод байна.

Шивээ овоогийн нүүрсний уурхайд 1 багийн 15 залуу ажиллахад бэлэн болоод ажил олгогч байгууллагын

бэлтгэл хангагдахыг хүлээж байна

Жич: Ажлын гараа төсөлд хамрагдаж байгаа залуучуудын мэдээллийг хавсаргав. Хавсралт №2

Page 15: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

21 АЙМАГТ 21 ЖИШИГ ӨВӨЛЖӨӨ

- “АЖЛЫН ГАРАА” ТӨСӨЛ МАЛЫН “ЖИШИГ ӨВӨЛЖӨӨ” БАРИХ ЗААВАРЧИЛГАА БОЛОВСРУУЛСАН.

- 2 ЗУРАГ ТӨСӨЛ, 3 ЗАРДЛЫН ТООЦОО БОЛОВСРУУЛСАН.

Page 16: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

1. Шороотой уутаар байгалийн гаралтай материал үйлдвэрлэн “Жишиг өвөлжөө”

барих зардлын тооцоо /10м*4м/

Төсөв: 1,512,750

2. Чулуун саравчтай “Жишиг өвөлжөө” барих зардлын тооцоо /10м*8м/

Төсөв: 6,095,500

3. “Жишиг өвөлжөө” /24м*12м/ Төсөв: 4,030,200

Жишиг өвөлжөө барих төсөв тооцоо:

Page 17: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

“ЦАГИЙН АЖИЛ” төсөл

• “Цагийн ажил” төслийг эхлүүлж бүртгэлийг 2013.06.17-ны өдрөөс хийгдэж эхэлсэн.

• Байнгын ажлын байранд 80 хүн бүртгүүлж, 36 хүнийг нь ажилд зуучилсан, Цагийн ажилд 615 хүн

бүртгүүлж, 202 хүн цагийн ажилд зуучлагдаад байна.

• Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа “Цагийн ажил” төслийн талаар ажил олгогч 150 орчим аж

ахуй нэгж байгууллагад танилцуулга, мэдээлэл өгч, хамтран ажиллаж эхлээд байна.

• Хөдөлмөр эрхлэлтийн хороог үндэсний компаниудын хүний нөөцийн хэлтэс болон ажилтнуудыг

оролцуулан байгуулан ажиллаж байна.

Page 18: Хөдөлмөрийн яам-Тайлан 7-23

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ТӨВ БИРЖ