11
Газарзүйн багш: Д.Аззаяа

лекц 7

Embed Size (px)

Citation preview

Page 1: лекц 7

Газарзүйн багш: Д.Аззаяа

Page 2: лекц 7

Агаарын орчил хөдөлгөөн нь далайгаас хуурай газар

луу чийгийг зөөх, хүйтэн, дулаан урсгал ууршилтанд

нөлөөлнө. Эх газрын зах хаяа орчмын нутаг чийглэг

байхад, төв рүүгээ хуурайшдаг. Эх газрын талбай том

байх тусам түүний төв хэсгээр нь агаарын тунадас

багатай байна. Уулархаг оронд салхин талын хажуу

нь илүү чийглэг байхад нөгөө хажуу нь хуурай байх

жишээтэй. Гэхдээ дэлхийн гадрга дээр агаарын

тунадас бүсүүдээр хуваарилагдсан зүй тогтолтой

байдаг.

Page 3: лекц 7

1. ЭКВАТОРЫН БҮСЛҮҮРТ: Жилд дунджаар 1000-3000 мм

хур бороо орно. Хамгийн их хэмжээ нь Гималайн

нурууны өмнө талд орших Черрапужид 12000мм хүрдэг

байна.

2. ХАЛУУН БҮСЛҮҮРТ: Экваторын бүслүүрийн хоѐр талд

хойд ба өмнө хагасын 200-320-ын өргөрөгийн хооронд

орших хуурай агаарын энэ бүсэд тунадас маш бага. Тэнд

жилд дунджаар 200 мм хүрэхгүй шахам хур бороо ордог.

Ийм учраас дэлхийн томоохон цөлүүд эннэ бүсэд

байрлажээ. Жишээ нь: Сахарын цөл, Калахарийн цөл,

Австралийн Их Элсэн цөл гэх мэт. Газарзүйн зургаас

харж эннэ бүсэд орших бусад цөлүүдийг нэрлэн бичиж

аваарай.

Page 4: лекц 7

1. СЭРҮҮН БҮСЛҮҮРТ: 320-аас хоѐр тийш туйл тал

руугаа тунадас аажмаар нэмэгдэнэ. Ялангуяа 400

ба 600-ын өргөрөгийн хооронд тунадас орон. Гэвч

энэ өргөрөг дэх эх газрын төв хэсэгт тунадас бага,

250 мм-ээс хэтрэхгүй.

2. ТУЙЛЫН БҮСЛҮҮРТ: Тунадас дахин багасна.

Жилд 100-250 мм-ээс бага. Эндээс үзвэл дэлхий

дээр тунадас ихтэй 3 бүслүүр (экваторын болон

сэрүүн), тунадас багатай 4 бүслүүр (тропикийн ба

туйлын тус бүр 2), нийт тунадасны хуваарилалтын

7 бүслүүр байдаг байна.

Page 5: лекц 7
Page 6: лекц 7

АГААРЫН ДАРАЛТ гэдэг нь агаарын баганын жинг

хэлнэ. Агаарын даралтыг паскаль ба мөнгөн усны

баганы өндөр (мм)-ээр хэмжинэ.

450-ын өргөрөгт, 00С-ийн температуртай үед далайн

түвшин дээр хэмжсэн агаарын даралтын хэмжээг

ХЭВИЙН ДАРАЛТ гэдэг.

Хэвийн даралт=760 мм м.у.б буюу

1013.25 (гПа-гектопаскаль) байдаг.

1гПа= 0,75 мм м.у.б.

1 мм м.у.б= 1,33 гПа

Page 7: лекц 7

Агаар их даралттай газраасаа бага даралттай газар

луу чиглэн урсана. Агаарын энэ хэвтээ чиглэлийн

хөдлөгөөнийг салхи гэнэ. Салхины чиг ямагт

изобарын бага дарлтын чигт перпендикуляраар

орших боловч түүнд Королисийн хүч нөлөөлнө.

Королисийн хүч гэдэг нь дэлхийн тэнхлэгээ эргэдгээс

болон үүсэж буй даялагч хүч юм. Энэ нь аливаа

хөдөлгөөний чигийг хойд хагас т баруун гар тийш,

өмнөд хагаст зүүн гар тийш хазайлгадаг.

Page 8: лекц 7

Агаарын орчлыг температурынх нь байдлаар

дулаан, хүйтэн гэж 2 ангилна. Дулаан нутгаас

хүйтэн нутаг руу шилжин нүүж байгаа орчлыг

дулаан, хүйтэн газраас дулаан газар луу нүүж

буйг хүйтэн агаарын орчил гэнэ. Агаарын орчлыг

үүсэж бүрэлдэх нутаг, бусад үндсэн шинжээр нь

экваторын, халуун орны, сэрүүн орны, хүйтэн гэж

ангилах ба экваторынхаас бусад нь тус бүрдээ

далайн болон эх газрын төрөл байна.

Page 9: лекц 7

1. ЭКВАТОРЫН АГААРЫН ОРЧИЛ: Экватор болон түүний

хоѐр талаарх нутагт зонхилно. Жилийн турш эх газар ба

далай дээр адилхан өндөр температур, их чийгтэй

байдаг.

2. ХАЛУУН ОРНЫ АГААР: Экваторын орчлын хоѐр талд

орших өндөр даралтын мужийн хүрээнд бүрэлддэг,

температур ихтэй, хуурай.

3. СЭРҮҮН ОРНЫ АГААР: Температур ба даралт нь

улиралын ялгаанаас хамаардаг. Эх газраа тунадас

багатай, далай дээрээ тунадас ихтэй.

4. ХҮЙТЭЭН АГААР: Туйлын бүслүүрт багтах, нутаг орны

дээр бүрэлдэнэ. Температур бага, даралт өндөр,

хуурай.

Page 10: лекц 7

АГААРЫН ФРОНТ гэдэг бол хоѐр өөр агаарын орчлын

хоорнд орих завсрын зурвас юм. Энэ зурваст агаарын

орчлын температур, чийг эрс өөрчлөгддөг. Шинж

төрхөөрөө харилцан адилгүй агаарын орчил бие

биетэйгээ золгох үед агаарын фронт үүсэх бөгөөд энэ нь

цаг агаарын байдлыг ихээхэн өөрчилдөг. Тухайлбал,

Хүйтэн агаар ба сэрүүн орны агаарын орчлын хооронд

туйлын фронт, сэрүүн ба халуун орны агаарын

хооронд сэрүүн фронт, халуун орны ба экваторын

агаарын хооронд халуун орны фронт үүснэ.

Page 11: лекц 7

ДУЛААН ФРОНТ: Дулаан агаар хүйтэн агаарын зүг

шилжин нүүхэд үүснэ. Шилжин ирж буй дулаан агаар

хүйтэн агаарыг аажмаар түрнэ. Энэ үед хүйтэн агаар нь

дулаан агаар доогуур шурган залгагдаж налуу гадаргатай

зааг бүрэлдэнэ. Дулаан фронт ирэхэд ямагт дулаардаг.

ХҮЙТЭН ФРОНТ: Хүйтэн агаар дулаан агаарын түрэх үед

үүснэ. Хүйтэн агаар хүнд учир дулаан агаар доогуур

шурган түүнийг дээш өргөн түрнэ. Хүйтэн фронт түрж

ирэхэд хүчтэй салхи (хүйтэн) салхилж, аадра бороо

орно.Хүйтэн фронт нь дулаан фронтоо бодвол түргэн

шилжиж нүүнэ.