24
Төрийн онол Лекц №2 багш Д.Сэлгэмаа /маг/

нхх лекц №2

Embed Size (px)

DESCRIPTION

нхх лекц №2

Citation preview

Page 1: нхх  лекц №2

Төрийн онол

Лекц №2 багш Д.Сэлгэмаа /маг/

Page 2: нхх  лекц №2

Төр хэмээх ойлголт

Төр

хэм

ээх

ойлг

олт

Өргөн утгаараа буюу нийгмийн түүхэн үзэгдэл болох талаас нь судалж нийгэм, улс орон ард

түмэн хэмээх ойлголттой дүйцүүлэн хэрэглэдэг.

Явцуу утгаар буюу улс төр хууль зүйн утгаар нь авч үзвэл улс төрийн нийтлэг засаглалыг хэрэгжүүлэгч

байгууллага хэмээх ойлголттой адилтган

хэрэглэдэг.

Page 3: нхх  лекц №2

Төрийн талаарх онол сургааль

Төрийн талаарх

онол сургааль

Сонгодог ойлголт

Социологийн ойлголт

Хууль зүйн хандлага

Кибернетик хандлага

Page 4: нхх  лекц №2

Төрийн үндсэн шинж

Төр нь хүн амтай байна

Төр нь нутаг дэвсгэртэй байна

Төр нь засаглалтай байна

Page 5: нхх  лекц №2

Төрийн байгууллага

Төрийн байгууллага гэдэг нь төрийн хүсэл зоригийн дагуу төрийн зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд байгууллагддаг нэгдлийг хэлнэ.

Төрийн байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг Монгол улсын хуулиар тогтоодог.

Төрийн байгууллагын үйл ажиллагаа зохион байгуулалт, эдийн засаг санхүүгийн болон шаардлагатай тохиолдолд албадлагын хүч хэрэгслээр хангагдаж байдаг.

Page 6: нхх  лекц №2

Төрийн байгууллагын ангилал

Байгуулагдах эх сурвалжаар нь

a) Анхдагч

b) Үүсмэл

Засаглалыг хуваах зарчмын үүднээс

a) Хууль тогтоох засаглалын байгууллага

b) Гүйцэтгэн захирамжилах засаглалын байгууллага

c) Шүүх засаглалын байгууллага

Эрх мэдлийн шинжээр нь

a) Нийтлэг эрх мэдэл бүхий

b) Тусгай эрх мэдэл бүхий

Засаглалын эрх мэдлийн шинжээр нь болон үйл ажиллагааны цар хүрээгээр нь

a) Төрийн төв дээд байгууллага

b) Төрийн орон нутгийн байгууллага

Page 7: нхх  лекц №2

Төрийн алба

Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ.

Төрийн улс төрийн алба

Төрийн захиргааны алба

Төрийн тусгай алба

Төрийн үйлчилгээний алба

Page 8: нхх  лекц №2

Төрийн албан хаагч

Төрийн албан хаагч гэдэг нь төрийн албан тушаал эрхэлж бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ.

Төрийн улс төрийн албан тушаалтан

Төрийн захиргааны албан тушаалтан

Төрийн тусгай албан тушаалтан

Төрийн үйлчилгээний албан тушаалтан

Page 9: нхх  лекц №2

Төрийн албан хаагч

Төрийн улс төрийн албан хаагч

1) Монгол Улсын Ерөнхийлөгч

2) Монгол Улсын Их Хурлын дарга, дэд дарга гишүүд

3) Монгол Улсын Ерөнхий сайд

4) Монгол Улсын Засгийн газрын гишүүн,дэд сайд

5) Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

6) Ерөнхий сайдын зөвлөх;

7) Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;

8) Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх

9) Бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч

10) Улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал

11) Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал

12) Хуульд заасан бусад албан тушаал.

Төрийн захиргааны албан хаагч

Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх, Үндсэн хуулийн цэц, прокурорын байгууллагын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал

Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны албан тушаал

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны, бүх шатны шүүхийн тамгын газар, судалгааны төв, бусад туслах нэгжийн Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга, яам болон хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал;

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн

Page 10: нхх  лекц №2

Төрийн албан хаагч

Төрийн тусгай албан хаагч Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн

шүүгч, прокурор

Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүн, Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга

Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн, Үндэсний болон орон нутгийн аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, цагдаагийн төв байгууллагын дарга, Хилийн цэргийн удирдах газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, шүүхийн шинжилгээний байгууллагын дарга;

Дипломат албан тушаал;

Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын  байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;

Төрийн үйлчилгээний албан хаагч

Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал;

Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал

 Яам, агентлагийн харьяа буюу дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал.

Page 11: нхх  лекц №2

Төрийн хэлбэр

Төрийн хэлбэр хэмээх ойлголт нь төрийн засаглалыг байгуулах журам , түүний тогтолцоо, өөр хоорондын харилцаа, тухайн орны нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжийн эрх зүйн байдал, удирдлагынх нь онцлог болон улс төрийн засаглалынх нь хэрэгжүүлэх арга хэрэгсэлийг илэрхийлэн харуулдаг.

Төрийг засаглалын хэлбэр, байгууламжийн хэлбэрээр тус тус ангилдаг.

Page 12: нхх  лекц №2

Төрийн засаглалын хэлбэр

Хаант засаглал

Хэмжээт эрхт хаант засаглал

Хэмжээгүй эрхт хаант засаглал

Бүгд найрамдах засаглал

Парламентын бүгд найрамдах

засаглал

Ерөнхийлөгчийн бүгд найрамдах

засаглал

Page 13: нхх  лекц №2

Хэмжээгүй эрхт хаант засаглал

Төр засаглалын бүх эрх мэдэл ямар ч хуваарилалтгүйгээр зөвхөн хааны гарт төвлөрнө.

Хааны эрх мэдлийг хязгаарласан ямарваа байгууллага үл оршино.

Өөрөөр хэлбэр хаан өөрөө хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийг удирдан явуулна.

Page 14: нхх  лекц №2

Хэмжээт эрхт хаант засаглал /хааны эрх мэдэл ямар хэмжээнд хязгаарлагдав гэдгээс хамаарч/

Хосолмол хаант засаглал

Төрийн эрх мэдлийг хааны зэрэгцээ бусад /парламент/ байгууллага эрхлэн хэрэгжүүлнэ.

Парламентад хууль тогтоох эрх мэдэл харъяалагдах боловч энэ салбар дахь хааны эрх мэдэл урьдын адил хүчинтэй байна.

Хаан Засгийн газрыг өөрөө байгуулан улс орны амьдралын чухал чухал асуудлуудыг шийдвэрлэнэ.

Парламентаас Засгийн газрыг тараах эрх эдлэхгүй.

Парламентын хаант засаглал

Хаан төрийн тэргүүн боловч засгийн дээд эрх мэдэл Парламент ,Засгийн газарт төвлөрнө.

Хуулийг парламент батална. Хаан түүнийг батламжилах боловч хүчингүй болгох эрх үл эдэлнэ.

Засгийн газар нь парламентын шугамаар байгуулагдан түүнийг ерөнхий сайд толгойлно.

Засгийн газар үйл ажиллагаагаа парламентад тайлагнана.

Page 15: нхх  лекц №2

Бүгд найрамдах засаглалын хэлбэр

Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглал

Парламентын бүгд найрамдах засаглал

Холимог бүгд найрамдах засаглал

Page 16: нхх  лекц №2

Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс

Онцлог шинж

1) Ерөнхийлөгч нэгэн зэрэг төрийн болон Засгийн газрын тэргүүний бүрэн эрхийг эдлэн хэрэгжүүлдэг. Иймээс ерөнхий сайдын албан тушаал байдаггүй.

2) Ерөнхийлөгчийг парламентын бус замаар сонгоно.

3) Засгийн газрын Ерөнхийлөгч байгуулах учир парламент түүнийг огцруулах эрхгүй.

Давуу тал

1) Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд улс орны тулгамдсан асуудлыг түргэн шийдвэрлэх боломжтой.

2) Засаглалын тэнцвэрт байдлыг хангахад дөхөмтэй.

Сул тал

1) Хууль бус бодлого боловсруулан хэрэгжүүлэх магадлалтай.

2) Өөрөөр хэлбэл хяналт тавихад төвөгтэй

Page 17: нхх  лекц №2

Парламентын засаглал бүхий бүгд найрамдах улс

Онцлог шинж

1) Төрийн тэргүүн ерөнхийлөгчийг парламентын замаар сонгоно.

2) Засгийн газар парламентын шугамаар байгуулагдах ба түүнийг ерөнхий сайд удирдана

3) Засгийн газар үйл ажиллагаагаа парламентад тайлагнана.

Давуу тал

1) Парламент Засгийн газрын үзэл баримтлал , бодлого нэгдмэл учраас шуурхай арга хэмжээ авч амлалтаа биелүүлэх бүрэн боломжтой.

2) Үйл ажиллагааны эцэст хэн хариуцлага хүлээх нь тодорхой.

Сул тал

1) Парламентын тогтолцоонд олонхийн шийдвэрийг цөөнх өөрчлөхөд төвөгтэй.

2) Парламентад нэг нам олонхийн суудал авч чадаагүй бол зөвшлийн Засгийн газар байгуулах ба энэ нь эцэстээ ард түмэн хохирох магадлалтай.

Page 18: нхх  лекц №2

Холимог бүгд найрамдах улс

Ерөнхийлөгч, Засгийн газар хоёр гүйцэтгэх эрх мэдлийг хувааж хэрэг дээрээ Засгийн газрын бодлого үйл ажиллагааг Ерөнхийлөгч чиглүүлдэг.

Ерөнхийлөгч Засгийн газрын Ерөнхий сайд гишүүдийг томилох боловч Засгийн газар нь парламентийн өмнө хариуцлага хүлээнэ.

Page 19: нхх  лекц №2

Төрийн байгууламжийн хэлбэр

Төрийн байгууламжийн хэлбэр нь төрийн нутаг дэвсгэр , засаг захиргааны бүтэц, тэдгээрийн нэгжийн эрх зүйн байдал , төв ба орон нутгийн байгууллагын харилцааны онцлогийг илэрхийлэн харуулдаг.

Энгийн төвлөрсөн улс

Холбооны улс

Улсуудын холбоо

Page 20: нхх  лекц №2

Төрийн байгууламжийн хэлбэрийн ялгаа

Энгийн төвлөрсөн улс

Нутаг дэвсгэр нь засаг захиргааны эрх эдлэхээс төрийн эрх эдэлдэгүй.

Нэг Үндсэн хууль үйлчилнэ.

Төрийн байгууллагын нэгдмэл тогтолцоотой

Нэг мөнгөний тогтолцоотой

Нэг зарим тохиолдолд хоёр албан ёсны хэлтэй

Иргэний нэг харъяалалтай

Холбооны улс

Төрийн статус нь хоёр байж болно.

Холбоог бүрдүүлэгч гишүүн субъектүүд өөр өөрсдийн онцлог шинжүүдтэй хуулиудыг баталж болдог.

Төрийн аппаратын хоёр түвшин оршдог

Зарим тохиолдолд иргэний хоёрдмол харъяалалыг зөвшөөрдөг.

Page 21: нхх  лекц №2

Иргэний эрх зүй

Иргэний эрх зүй :

Иргэний эрх зүй гэдэг нь эдийн ба эдийн бус харилцаанд оролцогч бүрт тэгш үйлчилдэг, хувийн эрх зүйн нэг хэсэг юм.

Урьд иргэний эрх зүй нь дангаараа хувийн эрх зүй гэж тооцогддог байсан

Аливаа эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн ба эдийн бус баялагтай холбогдон үүсэх харилцааг зохицуулдаг салбар эрх зүйг Иргэний эрх зүй гэнэ.

Page 22: нхх  лекц №2

Иргэний эрх зүй дараах ойлголтуудыг хамруулж үздэг

Иргэний эрх зүйн ойлголт

Иргэний эрх зүйн харилцаа, харилцаанд оролцогч субъектүүд

Хэлцэл

Төлөөлөл

Иргэний эрх зүй дэхь хугацаа

Үүргийн эрх зүй

Иргэний эрх зүйн хариуцлага

Page 23: нхх  лекц №2

Эрүүгийн эрх зүй

Нийгэмд аюултай ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцож, ямар ял болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын болон эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх үндэслэлийг тодорхойлсон салбар эрх зүйг хэлнэ.

Гэмт хэргийн тухай ойлголт , үндсэн шинж, ангилал, гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэмт хэрэг үйлдэх үе шат,

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал

Эрүүгийн хариуцлага ба ялын ойлголт тогтолцоо

Page 24: нхх  лекц №2