8
КОМПАНИЙН 2018 ОНЫ 05-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт БИЕИЙН ТАМИР СПОРТ №6 (86) 2018 оны 6-р сар “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2256 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно. www.tpp4.mn 3-р нүүрт 4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7-р нүүрт 8-р нүүрт ЭНЭ ДУГААРТ: ТАХИАНЫ МАХНЫ АЧ ТУС ЭХС-Т ИННОВАЦИЙН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ БОДЛОГО, ЧИГЛЭЛ 2018 ОНЫ 05-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД ОЛОН УЛСЫН ARC CUP-2018 ГАГНУУРЧДЫН МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭН Судалгаа хөгжлийн алба, Захиргаа, хүний нөөцийн алба АРТЕИЙН СУДАСНЫ ХАТУУРАЛ Энэ оны 6-р сарын 04-өөс 11-ны өдрүүдэд БНХАУ-ын Хунань мужийн Жужоу хотод гагнуурчдын олон улсын ‘‘ARC CUP-2018’’ мэргэжлийн тэмцээн болж өндөрлөлөө. Олон улсын гагнуурын институт, Азийн гагнуурын холбоо, Хятадын гагнуурын нийгэмлэгийн шууд дэмжлэгтэйгээр BRICS-н Улсуудын Холбоо олон улсын байгууллага, Хятадын гагнуурын ассоциаци болон гагнуурын олон улсын ARC CUP гагнуурчдын мэргэжлийн 6 дахь тэмцээнийг зохион байгуулах хороо энэ тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллалаа. Тэмцээнд оролцогч нь хүйс хамаарахгүйгээр 1983 оны 1-р сараас хойш төрсөн байх шаардлага тавигдсан ба багууд 21 орноос хүрэлцэн ирсэн 380 гаруй гагнуурчид оролцсоны дотор Герман, Орос, Белорусь, Монгол, Болгар, Гана, Чех, Румын, Португали, Украйн, Энэтхэг, Тайланд, Сингапур, Хятад, Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улс гэх мэт орнууд багтсан байна. Тэмцээнд оролцогчдыг насны аигиллаар нь оюутны, өсвөр насны, насанд хүрэгчдийн группүүдэд хувааж модуль тус бүрээр нь нэгээс гуравдугаар байранд оруулж алт, мөнгө, хүрэл медаль тусгай байрын шагнал олгосон. Гагнуурын тэмцээний техникийн даалгавар 4-н модулиас бүрдэж байна. Стандарт модуль №1 буюу гагнуурын төрөл дагнасан модуль, Модуль №2 нь гагнуурын 4-н төрлийг ашиглан хийц бүтээгдхүүн угсрах модуль, Модуль №3 буюу хөнгөн цагааны хайлшийн гагнуур, Модуль №4 буюу тодорхой хязгаарлалтгүй гагнуурын чөлөөт төрөл. Гагнуурын мэргэжлийн инженерүүдийн эрдэм шинжилгээний судалгаа, туршлага, техникийн шинэлэг шийдэл дэвшүүлсэн түүнийгээ хамгаалсан онолын тэмцээн болсон. Энэ төрөл нь техникийн шинэлэг санаа, технологи, судалгааны ажлын үр дүн, нотолгоонд суурилсан дүгнэлтээ англи хэл дээр илтгэл маягаар тавьж доктор профессоруудаас бүрдсэн олон улсын мэргэжлийн шүүгч, шинжээчдийн багын өмнө хамгаалах байдлаар танхимд явагддаг тэмцээн юм. Тэмцээнд манай улсаас төрийн болон хувийн хэвшлийн компаниудын 15 гагнуурчин гагнуурын 1-р модуль / 4 төрлөөр /, 2-р модуль буюу хийц угсралтаар мэргэжлийн ур чадвараа сорьсон юм. Урьдчилсан дүн гарахад оюутны ангилалд Герман-Монголын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сурагч 19 настай Д.Нямрагчаа хагас автомат гагнуурын төрлөөр алтан медаль, хийн гагнуурын төрөлд ДЦС-4 ТӨХК-ны гагнуурчин Э.Батсүх хүрэл медаль, аргон гагнуурын төрөлд Mөнх Чандмань Илч компаний гагнуурчин Н.Энхбат мөнгөн медаль, оюутны ангилалд цахилгаан гагнуурын төрөлд Монгол- Солонгосын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сурагч 18 настай гагнуурчин Э.Уужимсэтгэлт мөнгөн медаль, насанд хүрэгчдийн ангилалд цахилгаан гагнуурын төрөлд MCS компаний гагнуурчин Х.Бямбажав алтан медаль хүртэж бахдам сайхан амжилт гаргалаа. Мөн аргон гагнуурын төрөлд ДЦС-4 ТӨХК-ы гагнуурчин Ч.Агваандэмбэрэл, цахилгаан гагнуурын төрөлд ДЦС-4 ТӨХК-ы гагнуурчин Н.Ганцоож нар мөнгөн медаль хүртлээ. Амжилт үүгээр өндөрлөсөнгүй. Медалийн буухиа үргэлжилж МУ-н баг энэ тэмцээнээс 14 медаль хүртлээ. МУ-н багын ахлагч, шүүгч С.Батсайхан тэмцээний хаалтын ажиллагаан дээр аргон гагнуурын төрөлд насанд хүрэгчдийн ангилалд түрүүлсэн гагнуурчдад медаль гардуулж өгсөн. ARC CUP гагнуурчдын олон улсын мэргэжлийн тэмцээнийг зохион байгуулах хорооны шийдвэрээр гагнуурын эксперт С.Батсайхан гагнуурын олон улсын шүүгчийн батламж гардан авлаа. Тэмцээний амжилт, үр дүнг Хятад болон Гадаад орнуудын оролцогч гэж 2 хуваан дүгнэлээ. Багийн дүнгээр Монгол улсын баг 1-р байранд орж 2014, 2016 онд Бээжинд мөн 2017 онд Шанхайн олон улсын тэмцээнд үзүүлсэн амжилтуудаасаа илүү өндөр амжилт гаргаж цом хүртлээ. Өөрөөр хэлбэл анх удаа багаараа тэргүүн байр эзэлж цомын эзэн боллоо. Энэ тэмцээн дууссаны дараа хаалтын ажиллагааны өмнөхөн тэмцээний ерөнхий зохион байгуулагчид гагнуурын мэргэжлийн холбоод шийдвэр гаргаж анх удаа гагнуурчдын онолын шалгалт авах ажлыг зохион байгууллаа. Оролцогчдын сайн дурын үндсэн дээр явагдсан энэ шалгалтанд гадаад оролцогчдын 60 гаруй хувь хамрагдсан бөгөөд МУ-н багын 15-н гагнуурчин хамрагдсан. Шалгалтын үр дүнгийн мэдээлэл эцсийн байдлаар ирээгүй байна. Оролцогч бүр тэмцээнд оролцсон гагнуурын төрлөөрөө онолын шалгалтыг англи хэл тест бөглөх байдлаар өгсөн. Онолын шалгалтанд тэнцсэн оролцогч олон улсын гагнуурчны сертификат хүлээн авах юм.

ОЛОН УЛСЫН ARC CUP-2018 ГАГНУУРЧДЫН МЭРГЭЖЛИЙН …tpp4.mn/wp-content/uploads/2018/09/EM-201806.pdf · оновчтой болгох талаар авах

  • Upload
    others

  • View
    0

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

КОМПАНИЙН 2018 ОНЫ 05-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД

2-р нүүрт

БИЕИЙН ТАМИР СПОРТ

№6 (86) 2018 оны 6-р сар“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин

Сонины талаарх санал хүсэлтээ

2125, 2256 дугаарын утас, [email protected]

эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон

бичгээр өгч болно.

www.tpp4.mn

3-р нүүрт

4-р нүүрт

5-р нүүрт

6-р нүүрт

7-р нүүрт

8-р нүүрт

ЭНЭ ДУГААРТ:

ТАХИАНЫ МАХНЫАЧ ТУС

ЭХС-Т ИННОВАЦИЙН ТОГТОЛЦООГ

ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ БОДЛОГО,

ЧИГЛЭЛ

2018 ОНЫ 05-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

ОЛОН УЛСЫН ARC CUP-2018 ГАГНУУРЧДЫН МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭН

Судалгаа хөгжлийн алба, Захиргаа, хүний нөөцийн алба

АРТЕИЙН СУДАСНЫ ХАТУУРАЛ

Энэ оны 6-р сарын 04-өөс 11-ны өдрүүдэд БНХАУ-ын Хунань мужийн Жужоу хотод гагнуурчдын олон улсын ‘‘ARC CUP-2018’’ мэргэжлийн тэмцээн болж өндөрлөлөө. Олон улсын гагнуурын институт, Азийн гагнуурын холбоо, Хятадын гагнуурын нийгэмлэгийн шууд дэмжлэгтэйгээр BRICS-н Улсуудын Холбоо олон улсын байгууллага, Хятадын гагнуурын ассоциаци болон гагнуурын олон улсын ARC CUP гагнуурчдын мэргэжлийн 6 дахь тэмцээнийг зохион байгуулах хороо энэ тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллалаа. Тэмцээнд оролцогч нь хүйс хамаарахгүйгээр 1983 оны 1-р сараас хойш төрсөн байх шаардлага тавигдсан ба багууд 21 орноос хүрэлцэн ирсэн 380 гаруй гагнуурчид оролцсоны дотор Герман, Орос, Белорусь, Монгол, Болгар, Гана, Чех, Румын, Португали, Украйн, Энэтхэг, Тайланд, Сингапур, Хятад, Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улс гэх мэт орнууд багтсан байна. Тэмцээнд оролцогчдыг насны аигиллаар нь оюутны, өсвөр насны, насанд хүрэгчдийн группүүдэд хувааж модуль тус бүрээр нь нэгээс гуравдугаар байранд оруулж алт, мөнгө, хүрэл медаль тусгай байрын шагнал олгосон. Гагнуурын тэмцээний техникийн даалгавар 4-н модулиас бүрдэж байна. Стандарт модуль №1 буюу гагнуурын төрөл дагнасан модуль, Модуль №2 нь гагнуурын 4-н төрлийг ашиглан хийц бүтээгдхүүн угсрах модуль, Модуль №3 буюу хөнгөн цагааны хайлшийн гагнуур, Модуль №4 буюу тодорхой хязгаарлалтгүй гагнуурын чөлөөт төрөл. Гагнуурын мэргэжлийн инженерүүдийн эрдэм шинжилгээний судалгаа, туршлага, техникийн шинэлэг шийдэл дэвшүүлсэн түүнийгээ хамгаалсан онолын тэмцээн болсон. Энэ төрөл нь техникийн шинэлэг санаа, технологи, судалгааны ажлын үр дүн, нотолгоонд суурилсан дүгнэлтээ англи хэл дээр илтгэл маягаар тавьж доктор профессоруудаас бүрдсэн олон улсын мэргэжлийн шүүгч, шинжээчдийн багын өмнө хамгаалах байдлаар танхимд явагддаг тэмцээн юм. Тэмцээнд манай улсаас төрийн болон хувийн хэвшлийн компаниудын 15 гагнуурчин гагнуурын 1-р модуль / 4 төрлөөр /, 2-р модуль буюу хийц угсралтаар мэргэжлийн ур чадвараа сорьсон юм. Урьдчилсан дүн гарахад оюутны ангилалд Герман-Монголын Мэргэжлийн

Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сурагч 19 настай Д.Нямрагчаа хагас автомат гагнуурын төрлөөр алтан медаль, хийн гагнуурын төрөлд ДЦС-4 ТӨХК-ны гагнуурчин Э.Батсүх хүрэл медаль, аргон гагнуурын төрөлд Mөнх Чандмань Илч компаний гагнуурчин Н.Энхбат мөнгөн медаль, оюутны ангилалд цахилгаан гагнуурын төрөлд Монгол-Солонгосын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сурагч 18 настай гагнуурчин Э.Уужимсэтгэлт мөнгөн медаль, насанд хүрэгчдийн ангилалд цахилгаан гагнуурын төрөлд MCS компаний гагнуурчин Х.Бямбажав алтан медаль хүртэж бахдам сайхан амжилт гаргалаа. Мөн аргон гагнуурын төрөлд ДЦС-4 ТӨХК-ы гагнуурчин Ч.Агваандэмбэрэл, цахилгаан гагнуурын төрөлд ДЦС-4 ТӨХК-ы гагнуурчин Н.Ганцоож нар мөнгөн медаль хүртлээ. Амжилт үүгээр өндөрлөсөнгүй. Медалийн буухиа үргэлжилж МУ-н баг энэ тэмцээнээс 14 медаль хүртлээ. МУ-н багын ахлагч, шүүгч С.Батсайхан тэмцээний хаалтын ажиллагаан дээр аргон гагнуурын төрөлд насанд хүрэгчдийн ангилалд түрүүлсэн гагнуурчдад медаль гардуулж өгсөн. ARC CUP гагнуурчдын олон улсын мэргэжлийн тэмцээнийг зохион байгуулах хорооны шийдвэрээр гагнуурын эксперт С.Батсайхан гагнуурын олон улсын шүүгчийн батламж гардан авлаа. Тэмцээний амжилт, үр дүнг Хятад болон Гадаад орнуудын оролцогч гэж 2 хуваан дүгнэлээ. Багийн дүнгээр Монгол улсын баг 1-р байранд орж 2014, 2016 онд Бээжинд мөн 2017 онд Шанхайн олон улсын тэмцээнд үзүүлсэн амжилтуудаасаа илүү өндөр амжилт гаргаж цом хүртлээ. Өөрөөр хэлбэл анх удаа багаараа тэргүүн байр эзэлж цомын эзэн боллоо. Энэ тэмцээн дууссаны дараа хаалтын ажиллагааны өмнөхөн тэмцээний ерөнхий зохион байгуулагчид гагнуурын мэргэжлийн холбоод шийдвэр гаргаж анх удаа гагнуурчдын онолын шалгалт авах ажлыг зохион байгууллаа. Оролцогчдын сайн дурын үндсэн дээр явагдсан энэ шалгалтанд гадаад оролцогчдын 60 гаруй хувь хамрагдсан бөгөөд МУ-н багын 15-н гагнуурчин хамрагдсан. Шалгалтын үр дүнгийн мэдээлэл эцсийн байдлаар ирээгүй байна. Оролцогч бүр тэмцээнд оролцсон гагнуурын төрлөөрөө онолын шалгалтыг англи хэл тест бөглөх байдлаар өгсөн. Онолын шалгалтанд тэнцсэн оролцогч олон улсын гагнуурчны сертификат хүлээн авах юм.

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлд 85,047 мян.кВтц буюу 7006,994 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, 46,5 мян.кВтц буюу 1097,015 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч авлага, өглөгийн зөрүүгээр 5909,979 мян.төгрөгний авлагатай ажиллалаа.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 10,6 сая.кВтц-аар давж 104,6 %, өнгөрсөн оны мөн үеэс 1,6 сая.кВтц-аар буюу 0,69 %-иар өслөө. Оны эхнээс хэрэглээний өсөлтөөс шалтгаалан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө 47,4 сая.кВтц-аар давж, 103,4 %-ийн биелэлттэй байна.

Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 12,6 мян.Гкал-аар тасарч, 93,3 %-н биелэлттэй, өнгөрсөн оны мөн үеэс 5092 Гкал дулаан буурсан. Оны эхнээс дулааны үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө 62,2 мян.Гкал-аар, үүнээс “УБДС” ХК –д нийлүүлэх дулаан 31,0 мян.Гкал–аар өслөө.

Үндсэн тоноглолын ажиллагаа 5-р сард горим ажиллагаанд 6 зуух, 6 турбин оролцсон. Сарын дунджаар 4,21 зуух, 4,24 турбинтэй ажиллаж, бэлтгэлд 1,12 зуух, турбин бэлтгэлгүй байсан.

Турбин №5 –г 1/III –ээс их засварт, 21/III-ээс К-2 дунд засварт /MON-P10/ тул ажиллаагүй. Тайлант сард зуух - 8, турбин – 7 удаа зогссон.

Мазутын зарцуулалт Тайлант сард 318 тонн мазут нийлүүлэгдсэн. Энэ сард 100 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 151 тн-г түлж, 51 тн мазут хэтрүүллээ. Зуухны халуун галлагаа 3 удаа хийгдэж 20 тонн, хүйтэн галлагаа 7 удаа хийгдэж 121 тонн мазут түлсэн. К-8-н үнс шлак унагаахаар 10 тонн мазут зарцуулсан.

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 120,0 122,9 2,9 102,4%

Шивээ-Овоо мян.тн 110,0 110,1 0,1 100,1%

Бүгд мян.тн 230,0 233,0 3,0 101,3%

Жишмэл түлшний зарцуулалт Цахилгаан эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл түлшийг 0,869 гр/кВтц-аар, Дулааны эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл түлшийг 2,092 кг/Гкал-аар хэмнэж гүйцэтгэлд ноогдох төлөвлөлтөөс 576 тн жишмэл түлш хэмнэсэн.

Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ -аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,02 %-иар буюу 58,586 мян.кВтц-аар хэмнэсэн.

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 0,1 %-аар буюу 1214 тн конденсат хэмнэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 7729 тн нэмэгдсэн. Өссөн дүнгээр 2167 тн-оор бууруулсан үзүүлэлттэй байна. Осмосын халаагч уурын зарцуулалт 4174 тн байлаа.

Бохир конденсатыг цэвэрлэх схемийг ашиглан м3 усыг БЗК-д өгч ажилласан.

Дотоод циклийн алдагдлыг нөхөхөөр:• Зууханд – 33599 м3

• Турбинд – 2863 м3 ус өгсөн.• Зуух дүүргэхээр - 96 м3 ус өгсөн.

Үйлдвэрлэлийн алба

КОМПАНИЙН 2018 ОНЫ 05-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлтДиспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

№ Үзүүлэлт НэгжТухайн сарын

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт1 ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 240,5 241,4 + 0,90 100,4%2 ДЭХ-ний түгээлт мян.Гкал 174,9 174,9 - 100,0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө: Цахилгаан эрчим хүчинд 100,4%, Дулааны эрчим хүчинд 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтудаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

43 2074,577 50 3057,114 6 1226,7 474 212 847,877

2018 ОНЫ 05-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

2018 оны 05-р сард станцын хэмжээний аваари, 1, 2-р зэргийн саатал гараагүй.

Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын гэмтэлд тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: ТЦ -1, бүгд – 1/, мазут зарцуулалтын акт: ЗЦ - 2 /37.370,736 мян₮/, бүгд – 2 /37.370,736 мян₮/, тоног төхөөрөмж, сэлбэг материалыг ашиглалтаас хасах акт: ТЦ - 3, ЦЦ - 5 /97.376,834 мян₮/, бүгд – 8 /97.376,834 мян₮/, нийт 11 ширхэг акт /134.747,57 мян₮/ тогтоогдлоо.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн байдалд 1 удаа хэмжилт хийв.

№ Цех нэгжүүд

Дуу шуугиан (дб) Ажлын байрны халуун (оС)

Ажлын байрны чийглэг %

Ажлын байрны тоосролт (мг/м3)

2017

оны

05

-р с

ар

2018

оны

05

-р с

ар

2017

оны

05

-р с

ар

2018

оны

05

-р с

ар

2017

оны

05

-р с

ар

2018

оны

05

-р с

ар

2017

оны

05

-р с

ар

2018

оны

05

-р с

ар

1 ТДЦ 84.2 83.6 20.8 20.5 30.2 30.5 18.3 18.3

2 ЗЦ 89.9 90.2 29 31.1 28.7 28.6 11.62 11.2

3 ТЦ 89.7 90.6 30 30.1 29.6 29.7

Стан

цын

дунд

аж

14.9

6 м

г/м

3

Стан

цын

дунд

аж

14.7

мг/

м3

4 Хими 70 71.0 23.6 24.4 30.7 30.9

5 Механик 71 70.0 20 21.3 31.8 32.2

ТӨРИЙН ӨМЧИТ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫГУЛСЫН ОНЦ ЧУХАЛ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТАД ОРУУЛАХ САНАЛ ГАРГАВ

Хяналтын алба

http://www.energy.gov.mn

Эрчим хүчний Сайдын зөвлөл 2018 оны зургаадугаар сарын 6-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн болон Эрчим хүчний яамны газар, хэлтсийн дарга нар, асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ удаагийн хуралдаанаар “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн 2019-2023 он хүртэлх үйлдвэрлэл, хэрэгцээний төлөв байдал”, “Улсын онц чухал объектын жагсаалтад зарим обьектыг нэмж оруулах тухай”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийг танилцуулах”,“БНХАУ-ын Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компаниас ирүүлсэн Шивээ-Овоо төслийн ТЭЗҮ-ийн тухай”, “Метан хийн салбарын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтын тогтолцоог бий болгох, метан хийг эрчим хүчинд ашиглах болон түүний хангамжийн сүлжээг байгуулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлууд”, “Эрчим хүчний сургалтын төвийн үйл ажиллагааг оновчтой болгох талаар авах арга хэмжээний тухай” асуудлыг тус тус сонсож, хэлэлцлээ. “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн 2019-2023 он хүртэлх үйлдвэрлэл, хэрэгцээний төлөв байдал”, “Улсын онц чухал объектын жагсаалтад зарим объектыг нэмж оруулах тухай” асуудлуудыг Бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван танилцуулав. Хуралдаанаар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийн төсөлд гишүүдийн саналыг тусган төсөл арга хэмжээг экспортын зориулалтын болон дотоод хэрэглээний гэдгээр ангилан эрэмбэлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангахаар, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Тайширын усан цахилгаан станц” ХХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иудыг Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалтад тусгуулах саналыг боловсруулан Хууль зүйн яаманд хүргүүлэхээр болов.

“ДЦС-4” ТӨХК–ИЙН АЖИЛЛАГСДЫН ДУНД ЗАРЛАСАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

“ДЦС–4” ТӨХК–ийн ажиллагсдын ажилдаа хэрэгжүүлэхээр зорьж байгаа шинэ техник, технологийг ажилдаа хэрхэн нэвтрүүлэн хэрэгжүүлэх, энэ талаар хамт олонд хүргэж мэдээлэх, гарах үр дүнг нь техникийн хувьд ямар дэвшилд хүрэх, эдийн засгийн үр ашгийг тооцоогоор гаргаж харуулах, ажиллагсдын бүтээлч идэвх санаачлагыг өрнүүлэх зорилготой уламжлал болгон 6 дахь жилдээ явуулж байгаа илтгэлийн уралдааныг 2018 оны 05-р сарын 15-аас 06–р сарын 08–ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа. Уралдаанд ажиллагсдаас нийт 19 илтгэл ирсэн бөгөөд 2 үе шаттай дүгнэв.

№ Илтгэлийн нэр, агуулга Илтгэл ирүүлсэн хүнийцех нэгж албан тушаал

Эзэлсэн байр

1 Зуухны уур халаагчийн хойлой гэмтэж байгаа үндсэн шалтгаанууд болон тэдгээрийг арилгах арга замууд

ЗЦ инженер Б.Мөнхтулга, горимын машинч Ч.Галиндэв I шат

2 Зуухны богино эргэлтийн утаа сорогчийн схемийн өөрчлөлт ЗЦ инженер Б.Мөнхтулга, горимын машинч Ч.Галиндэв I шат

3 ”ДЦС -4” ТӨХК –ийн хаягдал конденсатыг дахин ашиглах ХЦ ХУЦ-ний машинч Г.Уянга I шат

4 Турбины явуулах /зогсоох/ ажиллагаанд үнэлгээ өгөх ҮА инженер Ц. Батмагнай II байр

5 Трансформаторын резинэн жийрэг ЦЦ мастер Т.Улаанхүү I шат

6 Ил талбайн нүүрсний алдагдлыг бууруулах тухай СХА инженер Э.Ганбат I байр

7 Техникийн ус хангамжийн өнөөгийн байдал ТЦ ээлжийн монтёр Ё.Шаравжамц I шат

8 Хүчний трансформаторуудын тусгаарлагын хуучралтын түвшин, насжилт тогтоох судалгаа

ЗЦ засварын монтёр П.Баярмагнай I шат

9 0,4 кв-ийн цахилгаан хөдөлгүүрүүдийг 3 утаст системээс 4 систем рүү шилжүүлэх нь

ЦЦ засварын слесарь П.Чинбат II шат

10 Градирнын техник эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, градирныг шинэчлэх тухай

ТЦ тохируулгын мастер Э.Мөнхцаг I шат

11 Голын төвлөрүүлэлт /центровка/ ТЦ засварчин Э.Ариунбаатар, П.Дэлгэрбат I шат

12 ДЦС-4 ТӨХК-ийн цахилгаан шүүлтүүрээс хуурайгаар авч ашиглаж байгаа үнсний хэмжээг нэмэгдүүлэх боломж ЗЦ инженер Т.Бямбадорж I шат

13 Эсрэг осмосын дозын систем ХЦ инженер Ц.Мөнхзаяа I шат

14“ДЦС-4” ТӨХК-ийн дотоод холбооны телефон станцыг дэвшилтэд технологийн сүлжээ, дэвшилтэд технологийн сүлжээ, төхөөрөмжөөр өргөтгөх

ЦЦ инженер Ж.Энхзул I шат

15 Хувийн хамгаалах хэрэгсэл, ХХХ, аюул, ажил олгогч, ажлын хувцаc ТЦ засварчин Б.Даваадорж I шат

16 Өндөр чадлын эрчим хүчний хуримтлуур СХА инженер П.Энхболор , Э.Ганбат II шат

17 Байгууллагын мэдээллийн аюулгүй байдал СХА инженер Б.Эрдэнэбилэг I шат

18 “ДЦС-4” ТӨХК-ийн дотоод холбооны зарлан мэдээлэх системийн техник зохион байгуулалтыг сайжруулах нь ЦЦ инженер Ж.Энхзул I шат

19 “ДЦС-4” ТӨХК-н “Үндсэн хөрөнгийн бүртгэл”-н талаархи судалгааны ажил

ЭЗСА нягтлан бодогч Д.Цэрэнхүү III байр

СХА-ны патентын мэргэжилтэн В.Содномцэрэн

СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

*** ДЦС-3 ТӨХК байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан ЭХС-ийн төр хувийн хэвшлийн байгуулагуудын дунд зохион явагдсан сагсан бөмбөгийн тэмцээн 5-р сарын 24-26 ны хооронд болж эрэгтэй 19, эмэгтэй 11 баг оролцон хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тус тэмцээнд эмэгтэй баг мөнгөн медаль хүртэн хошой медальтан болсон бол эрэгтэй баг хүрэл медаль хүртэж 13 жилийн дараа медаль авсан бахдам амжилтыг үзүүллээ. Мөн тус тэмцээний шилдэг хамгаалагчдаар ХЦ-ийн А.Энхтүвшин, ТЦ-ийн Б.Сүнжидмаа нар шалгарлаа.

*** Багануур ХК-ийн 40 жилийн ойд зориулсан “Волейболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн” 5-р сарын 13-20ны хооронд Багануур хотод зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд ДЦС-4 ТӨХК-ийн эрэгтэй баг оролцон нийт 11 багаас шагналт 4-р байрт шалгарлаа. Тэмцээний Шилдэг хаагчаар А.Төгөлдөр, Шилдэг довтлогчоор Э.Сайнбилэг нар шалгарлаа.

*** ДЦС-4 ТӨХК-ийн 35 жилийн ойд зориулсан 2018 оны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 6-р сарын 6-7 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Эрэгтэй 11 эмэгтэй 8 баг өрсөлдсөнөөс эрэгтэй багуудаас ХЦ, ТДЦ, МЦ эмэгтэй багуудаас ЦЦ, ТЦ, МЦ багууд шалгарч багийн нийлбэр дүнгээр МЦ баг шилжин явах цомын эзэн боллоо.

*** UB 24ц*240км уралдаанд 96 багийн 450 орчим тамирчид тэсвэр хатуужил авхаалж самбаа ур ухаанаа дайчлан өрсөлдөж Захиргааны /1-р баг/ 19-р байрт өмнөх жил 240км цагийг 18 цаг туулж байсан бол энэ жил 2 цагаар урагшлуулж 16 цагийн дотор бариандаа орсон байна. Мөн МЦ /2-р баг/ 22-р байрт, ТДЦ /3-р баг/ 11-р байрт шалгарсан байна.

*** Үндэсний шагайн харвааны 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд 6-р сарын 9-10 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 96 багийн 1000 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдөж Т.Баярбатаар ахлуулсан ДЦС-4 ТӨХК-ийн дэргэдэх “Эрчим” баг амжилттай оролцож 16-р байрт шалгарсан байна.

Спортын төв, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Ч.Баясгалан

Үндэслэл: Инновацийн тухай нэгдмэл ойлголт байхгүй боловч ерөнхийд нь түүнийг “нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд аливаа шинэ, үр ашигтай зүйлийг нэвтрүүлэн ашиглахад чиглэсэн бүтээлч үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийн үр дүн” гэж ойлгож болох бөгөөд хуульд тодорхойлсноор шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл явц юм.

Хууль эрх зүйн орчин: Салбарын хэмжээнд инноваци, оюуны бүтээл, шинэ техник технологи нэвтрүүлэхийг дэмжих, үнэлэх, хэрэгжүүлэх, нутагшуулахад улсын хэмжээнд болон салбарын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, бодлогын баримт бичиг, эрх зүйн бусад баримт бичиг болон цаашид шинээр боловсруулагдах хууль эрх зүйн орчинд энэхүү тогтолцоо ажиллана. - Инновацийн тухай хууль (2012 оны 5-22-нд батлагдсан) - Эрчим хүчний тухай хууль (2001 оны 2-01-нд батлагдсан - Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль (2015 оны 11-26-нд

батлагдсан) - Патентын тухай хууль (2006 оны 1-19-нд батлагдсан) - Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого (2015 оны

06-19-нд батлагдсан) - Засгийн газрын инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр

(2007 оны 11-28)

Тулгамдсан асуудлууд: Салбарын өнөөгийн байдалд үндэслэн инновацийн хүрээнд дор дурдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. - Инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохицуулах эрх

зүйн орчин төлөвшөөгүй. - Мэдлэг, технологийн шинэчлэл, инновацийг төр болон

байгууллагын зүгээс дэмжих нэгдмэл бодлого зохицуулалт байхгүй, эдийн засгийн хөшүүрэг дутмаг.

- Инновацийн дэд бүтэц хөгжөөгүй, мэдлэг болон технологи дамжуулах, боловсруулах механизм байхгүй.

- Үйлдвэр компаниудад инновацийн идэвхжил сул - Салбарын үйлдвэрийн газар, судалгааны байгууллага, хувийн

хэвшил хоорондын хамтын ажиллагаа сул. - Технологи хоцрогдсон, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц

технологи,тоног төхөөрөмжийн нийлүүлэлт сул - Технологийн шинэ шийдлийг хүлээн авах сонирхол

хангалтгүй, санхүүжилт хүндрэлтэй. - Шинэ техник, технологи, мэдлэг, инноваци, оюуны бүтээлийн

үнэлэмж сул. - Инновацийн үйл явцыг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн ач

холбогдлыг бодлого боловсруулах, шийдвэр гаргах төвшинд дутуу үнэлэх, салбарын бодлогод бүрэн тусгаагүй

Салбарын хүрээнд инновацийг тогтолцоог хөгжүүлэх зарчим стратеги: Эрчим хүчний салбарт инновацийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах хоёр зарчмыг үндэслэнэ.1. Инновацийн үйл ажиллагааны хуулиар тогтоосон зарчмыг

баримтлан Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр, инновацийн сүлжээ, мэдлэгийн бүрэлдэхүүн хэсэг байх.

2. Төр, шинжлэх ухаан болон аж үйлдвэр, технологийн үйл ажиллагаанд инновацийн соёл, үйл ажиллагааг нэвтрүүлэн хөгжүүлэхийг бүхий л хэлбэрээр дэмжих замаар тэдгээрийн хооронд үр ашигтай, нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Энэ зарчмын хүрээнд дараах стратегийг баримтална. - Гаднаас ирэх мэдлэг, мэдээлэл, инновацийн урсгалыг

чөлөөтэй болгох (гадаад худалдааг өргөжүүлэх, гадаадын

шууд хөрөнгө оруулалтыг татах, технологийн дамжуулалт хийх,).

- Инноваци, технологийг Монгол орны онцлог, шаардлага, хөгжил, хөрөнгө оруулалтын орчинтой уялдуулах (гадаадын шууд хөрөнгө оруулалт болон гадаад худалдаагаар сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи, бүтээгдэхүүн импортлох асуудлыг дэмжих).

- Дотоод инновацийн сувгийг чөлөөлөх, хөгжил, хэрэгжилтийг дэмжих (дотоодын байгууллага, салбар, хувь хүмүүс болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, эрх зүй, дэд бүтэц, хөрөнгө санхүүгийн дэмжих орчныг бүрдүүлэх).

- Дотоод инновацийг бий болгох үйл явцыг дэмжих (дотоод, гадаад судалгаа хөгжлийн үйл ажиллагааны үр дүнг ашиглан бүтээлч инновацийг бий болгох).

Инновацийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төвшин: - Дээд төвшин: Салбарын хэмжээнд инновацийн тогтолцоог

бүрдүүлэх дэд хөтөлбөр түүний хэрэгжилт. - Дунд төвшин: Томоохон хөрөнгө оруулалт, судалгаа,

төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, салбарын хэмжээндүйдвэр байгууллагыг хамарсан нийтлэг хүрээнд хийгдэх инновацийн менежмент, сургалт, мэдээлэл.

- Нэгжийн төвшин: Үйлдвэр байгууллагуудад бүтээлч сэтгэлгээ, инновацийн чадавхыг бий болгон хэвшүүлэх, оюуны бүтээл бүтээх чадварын үнэлэмжийг сайжруулах, технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл,

Инновацийн хөтөлбөрийн хэрэгжүүлэгч: - Эрчим хүчний яам, - Эрчим хүчний хөгжлийн төв - Салбарын төрийн өмчит компаниуд - Хувийн хэвшлийн компани, байгууллагууд - Төрийн бус болон олон нийтийн байгууллагууд

Инновацийн үйл ажиллагааны санхүүжилт: Инновацийн тухай хуулийн 12-р зүйлд заасан эх үүсвэрүүдээс санхүүжүүлнэ. Үүнд: - Инновацийн төсөл, үйл ажиллагааг хэсэгчлэн санхүүжүүлэх,

хөнгөлөлттэй зээл олгох; - Инновацийн бизнес эхлэхэд буцалтгүй буюу хөнгөлөлттэй

нөхцөлөөр тоног төхөөрөмж, газар олгох; - Судалгаа боловсруулалтын зориулалттай тоног төхөөрөмж

худалдан авахад татварын хөнгөлөлт үзүүлэх; - Судалгаа боловсруулалтын ажилд зарцуулсан хөрөнгө

оруулалтын бус зардлыг татвар ногдуулах орлогоос хасах; - “Татварын зээл”-ийн тогтолцоог нэвтрүүлэх, aж ахуйн нэгжийн

судалгаа боловсруулалтын ажилд зарцуулсан санхүүжилтийн тодорхой хувьтай тэнцэх зардлыг албан татвараас чөлөөлөх;

- Эрсдэлтэй санхүүжилт олгох, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, ажиллуулахад тэтгэлэг олгох зэргээр аж ахуйн нэгжийн инновацийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардлын тодорхой хэсгийг төр хариуцах;

- Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, эрсдэлийн хөрөнгө бүрдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, санхүүгийн эрсдэлийг бууруулах орчин үеийн арга хэрэгслийг нэвтрүүлэх арга хэмжээ авах.

- Инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг эрчим хүчний сайдын эрхлэх үйл ажиллагааны төсөвт багтаан шийдвэрлэх

- Тодорхой төсөл, үйл ажиллагаанд зориулж грант, тэтгэлэг олгох (төслийн нийт зардлын 50 хувь хүртэл);

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ИННОВАЦИЙН ТОГТОЛЦООГХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ БОДЛОГО, ЧИГЛЭЛ

СХА-ны патентын мэргэжилтэн В.Содномцэрэн

Таны хэрэглэж байгаа хоол хүнс нь таны эрүүл мэнд болон амьдралын чанарт чухал нөлөө үзүүлдэг.

Буруу хооллолт нь олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлийг үүсгэдэг. Тухайлбал зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин, олон төрлийн хавдар гэх мэт. Зөв хооллосноор эрүүл мэндээ сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлнэ.

ИЛЧЛЭГ БОЛОН ЭНЕРГИЙН ТЭНЦВЭР Илчлэгийг байнга тооцох шаардлагагүй ч гэсэн нийт илчлэгийн хэрэгцээ нь биеийн жингээ хянах болон эрүүл байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ та шатааж байгаа илчлэгээсээ илүү илчлэгтэй хүнс хэрэглэвэл булчин эсвэл биеийн өөх болон хуримтлагддаг. Харин шатааж байгаагаасаа бага илчлэгтэй хүнс хэрэглэвэл биеийн жин буурдаг. Хэрвээ та жингээ хасахыг хүсч байгаа бол илчлэгийн хэрэгцээг бууруулах ёстой. Харин жингээ нэмэхийг хүсч байгаа бол биеийн шатааж байгаа илчлэгээс илүү илчлэгтэй хүнс хэрэглэх хэрэгтэй.

ШИМТ БОДИСУУД Бидний идэж хэрэглэж буй хүнс нь үндсэн шимт бодис болон бичил шимт бодисууд болох аминдэм, эрдэс бодисуудаас бүрддэг.

ҮНДСЭН ШИМТ БОДИСУУД Нүүрс ус, өөх тос, уураг гэсэн гурван гол үндсэн шимт бодисууд байдаг. Эдгээр шимт бодисууд нь хүний биед харьцангуй их хэмжээгээр хэрэгтэй бөгөөд бие махбодийг илчлэгээр хангаж, олон төрлийн үйл ажиллагаанд оролцдог.

● Нүүрс ус: нэг грамм нүүрс ус 4 ккал илчлэг ялгаруулдаг. Нүүрс ус ихтэй хүнсэнд талх, гурилан бүтээгдэхүүн, будаа, гоймон, төмс хүнсний ногоо, жимс, шош, буурцаг, саахар болон цагаан идээ ордог.

● Уураг: нэг грамм уураг 4 ккал энерги ялгаруулдаг. Мах загас, цагаан идээ, өндөг, буурцагт ургамал болон дүпү ордог.

● Өөх тос: нэг грамм өөх тос 9 ккал энерги ялгаруулдаг. Самар, үр, ургамлын тос, цөцгий, бяслаг, тослог загас болон өөхтэй мах зэрэг ордог.

Эдгээр шимт бодисуудын хэрэгцээ нь таны амьдралын хэв маяг, хөдөлгөөний идэвхи, нас хүйс, байгаль цаг уурын нөхцөл зэргээс хамаардаг.

БИЧИЛ ШИМТ БОДИСУУД Аминдэм, эрдэс бодисууд нь хүний биед маш бага хэмжээгээр шаардагддаг.

Хүний биед шаардлагатай гол бичил шимт бодисуудаас дурдвал: ● Магни: 600 гаруй эсийн үйл ажиллагаанд гол үүрэг

гүйцэтгэдэг. Тухайлбал энергийн үүсэлт, мэдрэлийн систем болон булчингийн үйл ажиллагаанд оролцдог. Гол эх үүсвэр: бүтэн үр тариа, бууцай, хар шош, газрын самар, дүпү

● Кали: цусны даралтын зохицуулгад гол үүрэгтэй. Мөн елекролит, шингэний тэнцвэр, булчингийн болон мэдрэлийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гол эх үүсвэр: шош, гүн ногоон өнгийн ногоо, төмс, тараг, загас гэх мэт

● Төмөр: Цусан дахь хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг. Мөн дархлааны болон тархины үйл ажиллагаанд ач тустай. Мах, загас, өндөг, шош, буурцаг зэрэгт их агуулагддаг.

● Кальци: яс болон шүдний бүтцийн нэг хэсэг болдог. Мөн зүрх, булчин, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай. Гол эх үүсвэр: сүү цагаан идээ, гүн ногоон өнгийн ногоо

● Тосонд уусдаг аминдэмүүд: А, Д, Е, К аминдэмүүд нь тосонд уусдаг аминдэмүүд бөгөөд яс, булчингийн эрүүл байдал болон дархлааны системийг дэмждэг.

● Усанд уусдаг аминдэмүүд: С, В-ийн төрлийн аминдэмүүд нь хоол боловсруулалт, бодисын солилцоо, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Мөн дархлааг дэмжиж байдаг.

Бүх аминдэм болон эрдэс бодисууд нь чухал шаардлагатай шимт бодисууд бөгөөд эрүүл байхын тулд эдгээрийг хоол хүнснээсээ авах хэрэгтэй. Бичил шимт бодисуудын өдрийн хэрэгцээ нь өөр өөр байдаг. Хэрвээ та амьтан болон ургамлын гаралтай цэвэр хүнс хэрэглэдэг бол эдгээр шимт бодисуудыг нэмэлт хэрэглэхгүйгээр хүнснээсээ авах боломжтой.

ТАХИАНЫ МАХНЫ АЧ ТУС

www.ikon.mn

Тахианы мах нь холбогч эд багатай учраас, амттай, зөөлөн, шим тэжээллэг байдаг бөгөөд шингэц сайтай.

Тахианы махны шим тэжээлийн агууламж: В-ийн төрлийн аминдэмүүд, Төмөр, Фосфор, Селен, Кальци, Кали, Магни, Зэс, Цайр зэрэг амин чухал эрдэс бодисыг агуулсан. Бусад төрлийн махтай харьцуулахад уургийн агууламж харьцангуй өндөртэй. Тахианы махны 22.5% нь уураг байдаг нь үхрийн махнаас 4.1дахин, гахайн махнаас 8.7 дахин их бөгөөд өөх тос бусад махтай харьцуулахад мөн л бага юм. Гэхдээ

мэдээж жигнэж, чанасан тахианы хувьд шүү. Харин тахиаг шарж боловсруулахад өөх тос 40-50%, илчлэг 20% нэмэгддэг. Тахианы махны найрлага дахь үл орлогдох аминхүчил /хүний биед зайлшгүй хэрэгтэй зөвхөн хоол хүнснээс авах боломжтой амин хүчил/-үүдийн хэмжээ 92% байдаг бол бусад төрлийн маханд 89% байдаг. Тахианы маханд агуулагдах уураг нь бидэнд эрч хүч, энерги өгөхөөс гадна цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, ханиад томуунаас сэргийлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах, суларсан бие организмыг сэргээх үйлчилгээгээтэй. Сонирхуулахад: МЭӨ 600 жилийн өмнөөс тахианы махыг хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэж эхэлжээ. Дэлхий дээр 12 тэрбум тахиа байдаг. Эдгээр нь махны зориулалттай, өндөгний зориулалттай гэж 2 ангилагддаг. Дэлхийн хүн ам жилд 33 тэрбум гаруй кг тахианы мах 600 тэрбум орчим өндөг зооглодог гэнэ. Манай улсын хувьд зөвхөн Улаанбаатар хотын иргэд өдөрт 20 мянган өндөг иддэг байна. Манай зоогийн газар нь 2018 онд Монгол улсад өсгөж бойжуулж, үйлдвэрлэсэн Ажигина ХХК-ийн “ОРГИО” нэрийн тахианы махыг худалдан авч та бүхэндээ тахианы махтай 30 гаруй хоол, зуушийг хийж үйлчилж байна.

ЗӨВЛӨГӨӨ: ЗӨВ ХООЛЛОЛТ

Эрчим зоогийн газар

Манай ажиллагсдын эрүүл мэндийн хугацаат үзлэгийн шинжилгээгээр цусанд холестрин, HDL-Cholestrol Gen, LDL-choles-terol Triglycerides liguid гэсэн шинжилгээгээр цусан дахь өөх тос, судасны хатуурлыг үзэж буй зүрх судасны шинжилгээ болно.

Холестрин нь холе-цөс стрин-өтгөн гэсэн утгатай бөгөөд эд эсийн бүтцэнд агуулагдаж бодисийн солилцооны бүрэлдэхүүнд ордог. Хүний биед 1-2 грамм холестриныг бие мах бодь өөрөө нийлэгжүүлдэг тул хоногийн хэрэгцээ хангаж байдаг. Холестриныг бие мах бодид нийлэгжүүлж хадгалдаг эрхтэн нь элэг. Элгэнд тосны хүчил болж хувираад цөстэй хамт гэдсэнд орж өөх тосыг боловсруулдаг. Холестрин нь цусанд уусдаггүй тослог бодис ба цусны эргэлтээс эсрүү орохын тулд липопротейн гэдэг бодисоор зөөвөрлөгддөг. Бага нягтралтай липопротейн нь холестриныг эсрүү зөөвөрлөдөг ба хэрвээ эсэд холестрины хэмжээ хэвийн хэмжээнээс их байвал судасны хананд хуримтлагдан улмаар кальцтай нэгдэж, товруу үүсгэн судсыг нарийсгаж бөглөнө. Өндөр нягтралтай липопротейн нь холестриныг эсээс буцааж элэгрүү зөөвөрлөдөг тул сайн холестрин бөгөөд атеросклерозын явцыг удаашруулдаг тул их байх нь сайн. Атеросклероз гэдэг нь олон жилээр судсанд үүсэх эмгэг өөрчлөлт, өөрөөр хэлбэл судас нарийссанаас эд эрхтэнд цусан хангамж дутахыг хэлнэ. Жишээ нь: Зүрх, тархины судасны нарийсал, бөглөрлөөс зүрхний шигдээс тархины цус харвалт үүсдэг.

Шалтгаан: Зvрх судасны эмгэг vvсэхэд нас, хvйс, удамшил нөлөөлөхөөс гадна архи уух, тамхи татах, хоол тэжээлийн зөв бус хэрэглээ ялангуяа өөх тос, нvvрс ус, давс ихтэй хоол хэтрvvлэн хэрэглэх, хөдөлгөөний хомсдол, таргалалт, стресс, чихрийн шижин зэрэг амьдралын буруу хэв маягаас vvдэлтэй. Үе шат: Зvрх судасны өвчин vvсдэг гурван vе шат байдаг. Хvн өөрийнхөө цусан дахь өөхний хэмжээ болон даралт ихсэх, цус өтгөрөх зэргийг ажиглах хэрэгтэй. Энэ нь хvний биеийн судас болон зvрхний vйл ажиллагаа доголдсоныг илэрхийлэх гол шинж тэмдгvvд бөгөөд тархи, зvрх судасны өвчний эхний vе шат гэж vздэг. Хоёрдугаар vе шатанд артерийн судасны хатуурал эхэлдэг бөгөөд судас бөглөрөх процесс явагдана. Эхний vеийн шинж тэмдэг илэрдэг хvмvvс эрvvл мэнддээ анхаарал тавихгvй, зохих эмчилгээг хийхгvй байвал 1-3 жилийн дотор артер судасны хатуурал болон судас бөглөрөх шинж тэмдэг илрэх аюултай. Хамгийн сvvлчийн буюу гуравдугаар vе шатанд зvрхний титэм судасны өвчин болон тархинд цус харвалт үүсдэг. Энэ шатанд орсон өвчтөнvvдийн 80-90 хувь нас бардаг.

Шинж тэмдэг: Судас хатуурах өвчин олон жилийн туршид шинж тэмдэггүй явагддаг ч үндсэн шинж нь цээжээр өвдөж эхэлдэг. Өвчин удаан үргэлжлэх тусам хүрээгээ тэлж шинэ судсуудыг гэмтээж эхэлнэ. Бөглөрөл хаана үүссэнээс шалтгаалж шинж тэмдэг илэрнэ. Жишээ нь: Гол судасны нумын салааны хатуурлын үед тархины цусан хангамжийн дутагдал үүссэнээр толгой эргэх, ухаан балартах зэрэг шинж илэрнэ.

Хүндрэл: Атеросклероз нь янз бүрийн артерийн судсыг гэмтээж болно.

1. Зүрхний титэм судсыг гэмтээснээс зүрхний ишеми өвчин, стенокарди, зүрхний шигдээс, зүрхний дутагдал

2. Тархины судсыг гэмтээснээс тархинд цус харвах , деменция(оюун ухаан муудах), сосудистый паркинсонизм

3. Доод мөчний судсыг гэмтээснээс хөл өвдөх, “перемежающаяся хромота” – Синдром Шарко – сэлгэх доголон, тэжээлийн дутагдал, гангрена - үхжил зэрэг хүндрэлүүд үүсдэг.

Оношлогоо: Орчин үеийн шинжилгээний аргуудыг ашиглан энэ өвчнийг эрт оношлох боломжтой болсон. Үүнд:

- Судасны байдлыг судлахын тулд коронарограф, - Судасны нарийсал, судасны хатуурлын товрууны

байрлалыг тодорхойлохын тулд рентген зураг авах - Ангиограмм - Чанд авиа - Зүрхний цахилгаан бичлэг

Судас хатууралтын эмчилгээний гол зорилго нь судсанд гарсан морфолог өөрчлөлтvvдийг арилгах явдал юм. Гэтэл судсанд гарсан өөхөн толбыг буцаан шимэгдvvлэх боломжтой боловч, нэгэнт vvссэн фиброз-блящкийг арилгах боломжгvй тул тэдгээрийг vvсгэхгvй байх эсвэл нэгэнт vvссэнийг нь томсгохгvй байлгах, хvндэрч гэмтэхээс хамгаалах ёстой. Судас хатуурах өвчний эмчилгээ дараах дөрвөн чиглэлээр хийгдэнэ. Үvнд:

1. Ерөнхий эрvvлжvvлэх арга хэмжээ: - Хоолны дэглэм бариулж, биеийн жинг хэвийн байлгах - Өөх-тос, нvvрс-усны солилцоог хэвийн болгох - Өөрийн нь хир хэмжээнд тохируулсан байнгын дасгал,

хөдөлгөөн хийлгэх - Цус цэвэршvvлэх эмчилгээ хийж, цусны реологи шинжийг

сайжруулж, цусан дахь холестерин, липидийн хэмжээг багасгах

- Сэтгэл санааг нь тайван байлгах - Тамхинаас бvрэн татгалзуулах.

2. Цусны липидыг тvвшинг бууруулах эм хэрэглэх: Цусны өөхлөг чанарыг найдвартай бууруулдаг, гаж нөлөөгvй эм цөөн бөгөөд ихэвчлэн эдгээр эмvvд нь хэрэглэж буй vед липидийн тvвшинг бууруулаад дараа нь хурдан их болгож алддаг. Иймд эдгээр эмийг цусны липид их болсон vед л хэрэглэвэл зохино. Цусны липидийн тvвшинг бууруулдаг эмэнд клофибрат, никотины хvчил, холестерамин, бета-стостерин, диоспонин, полиспонин, цетамифен, архидин, неомицин сульфат зэрэг хамаарагдана.

3. Дезагрегант эмvvд хэрэглэх: Цусны гемостаз, реологи чанарт vйлчлэх зорилгоор тромбоцитын агрегаци их байгаа vед дезагрегантууд болох аспирин, курантил, сульфинпиразон, пентоксифиллин /трентал/ хэрэглэнэ. Эдгээрийн тун хэмжээ, vргэлжлvvлэх хугацааг эмч өөрөө зохицуулна.

4. Судасны хананд нөлөөлөх зорилгоор ангининийг хэрэглэх: Vvнийг 1.5-2 жилийн туршид тасралтгvй ууна. Мэдээж дээх бүх эмчилгээг эмчийн заавар зөвлөгөө хяналтын доор хийгдэнэ.

Судас хатууралтаас анхдагч ба хоёрдогч урьдчилан сэргийлэх, хөдөлгөөн эмчилгээ Анхдагч урьдчилан сэргийлэлтийг ДЭМБ-аас дэвшvvлсэн саналаар хөдөлгөөний идэвхтэй байдлыг хангах, биеийн жинг нэмэгдvvлэхгvй байх, архи, тамхийг тэвчих, артерийн даралтыг хэвийн тvвшинд барих, цусны холестрины хэмжээг доод тvвшинд барих шаардлагатай. Хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн хvрээнд эмчийн хяналтанд байнга байлгах, эмчилгээг тогтвортой барьж, vе vе идэвхжvvлэх, хоолны илчлэгийг бууруулах, Цусны реологи чанарт анхаарч, антитромбоцит байнга хэрэглэх, липидийн хэт идэвхжлийг сааруулах антиоксидант байнга хэрэглэх хэрэгтэй юм.

АРТЕРИЙН СУДАСНЫ ХАТУУРАЛ

Компанийн эмнэлгийн хэсэг