8
2-р нүүрт Захиргаа хүний нөөцийн алба 4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 8-р нүүрт № 11 (79) 2017 оны 11-р сар мэдээлэл 3-р нүүрт ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ СХА ТАНЫ СОНОРТ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн техникийн буцалтгүй тусламжаар эрчим хүчний салбарт 2007 оноос Эрчим хүчний үр ашиг төсөл хэрэгжиж байгаа. Үүнтэй холбоотой манай станц дээр Монгол – Германы санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд “ДЦС-4” ТӨХК-ийг шинэчлэх “Эрчим хүчний үр ашиг хөтөлбөр - 2” төсөл 2012 – 2016 онд амжилттай хэрэгжсэн. Иймээс 2017 оны 11 сарын 1-ны өдөр ГОУХАН-ийн суурин төлөөлөгч болон төслийн удирдагч нар манай станцад зочилон “ДЦС- 4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Дашдаваа, СХА-ны дарга Г.Галбадрах, Төслийн зохицуулагч М.Амарбаясгалан нартай уулзсан. Уулзалтын хүрээнд манай станцад хийгдсэн болон хийгдэж байгаа дараах ажлуудтай газар дээр нь танилцлаа. Үүнд: ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГИЙН ТЕХНИКИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ КОМПАНИЙН 2017 ОНЫ10-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД ХЯНАЛТЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЭЛ 7-р нүүрт СЭЭР НУРУУНЫ ӨВДӨЛТ & НУРУУНЫ ӨВДӨЛТИЙН ҮЕД ХИЙХ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН ТАМГАА ГАРДАН АВЛАА Эрчим хүчний сайдаар томилогдсон Ц.Даваасүрэнд Эрчим хүчний сайд асан П.Ганхүү өнөөдөр /2017.10.20/ яамны тамгыг хүлээлгэн өглөө. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар байлцав. Ажлаа өгч буй П.Ганхүү шинэ сайдад ажлын амжилт хүсээд, Эрчим хүчний салбарт мэргэжлийн хүн томилогдон ирж байгаа нь цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудад томоохон түлхэц болох нь гарцаагүй гэдгийг тодотгов. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нь ажлын гараагаа тус салбараас эхэлсэн бөгөөд 1989 – 1992 онд Төвийн бүсийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллаж байв. Тэрбээр хэлэхдээ “Анх ажлын гараагаа эхэлсэн Эрчим хүчний салбартаа 28 жилийн дараа эргэн ирлээ. Мэргэжил нэгт баг, хамт олонтойгоо ажиллах болсондоо баяртай байна. П.Ганхүү сайдын хувьд өнгөрсөн Засгийн газрын сайн ажилласан сайд нарын нэгээр нэрлэгдсэн бөгөөд мэргэжлийн баг, хамт олныг надад хүлээлгэн өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний бие Монгол Улсын хуулийг дээдэлж, шударга, сахилга хариуцлагатай, дэг журамтай байдлыг баримталж ажиллана” гэв. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. ЗӨВ ХООЛЛОЛТ СХА-ны дарга Г.Галбадрах, Төслийн зохицуулагч М.Амарбаясгалан, ГОУХАН-ийн суурин төлөөлөгч болон орчуулагчын хамт 1. Турбины конденсаторын хоолойг ажиллагааны явцад цэвэрлэх систем, эргэлтийн усны автомат шүүлтүүр суурилуулах 2. Зуухны тэжээлийн усны иж бүрэн насос, нэмэлт цахилгаан хөдөлгүүрийн хамт нийлүүлэх 3. Ус бэлтгэх эсрэг осмосын систем суурилуулах 4. Японы хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа МОН-П10 төсөл

ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ …tpp4.mn/wp-content/uploads/2017/11/EM-11.pdf · КОМПАНИЙН 2017 ОНЫ САГСАН БӨМБӨГ,

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

2-р нүүрт

Захиргаа хүний нөөцийн алба

4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 8-р нүүрт

№ 11 (79) 2017 оны 11-р сар

мэдээлэл

3-р нүүрт

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ

СХАТАНЫ

СОНОРТТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн техникийн буцалтгүй тусламжаар эрчим хүчний салбарт 2007 оноос Эрчим хүчний үр ашиг төсөл хэрэгжиж байгаа. Үүнтэй холбоотой манай станц дээр Монгол – Германы санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд “ДЦС-4” ТӨХК-ийг шинэчлэх “Эрчим хүчний үр ашиг хөтөлбөр - 2” төсөл 2012 – 2016 онд амжилттай хэрэгжсэн.

Иймээс 2017 оны 11 сарын 1-ны өдөр ГОУХАН-ийн суурин төлөөлөгч болон төслийн удирдагч нар манай станцад зочилон “ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Дашдаваа, СХА-ны

дарга Г.Галбадрах, Төслийн зохицуулагч М.Амарбаясгалан нартай уулзсан.Уулзалтын хүрээнд манай станцад хийгдсэн болон хийгдэж байгаа дараах ажлуудтай газар дээр нь танилцлаа. Үүнд:

ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГИЙН ТЕХНИКИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ

КОМПАНИЙН 2017ОНЫ10-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД

ХЯНАЛТЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЭЛ

7-р нүүрт

СЭЭР НУРУУНЫ ӨВДӨЛТ & НУРУУНЫӨВДӨЛТИЙН ҮЕД ХИЙХ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН ТАМГАА

ГАРДАН АВЛАА

Эрчим хүчний сайдаар томилогдсон Ц.Даваасүрэнд Эрчим хүчний сайд асан П.Ганхүү өнөөдөр /2017.10.20/ яамны тамгыг хүлээлгэн өглөө. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар байлцав. Ажлаа өгч буй П.Ганхүү шинэ сайдад ажлын амжилт хүсээд, Эрчим хүчний салбарт мэргэжлийн хүн томилогдон ирж байгаа нь цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудад томоохон түлхэц болох нь гарцаагүй гэдгийг тодотгов. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нь ажлын гараагаа тус салбараас эхэлсэн бөгөөд 1989 – 1992 онд Төвийн бүсийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллаж байв. Тэрбээр хэлэхдээ “Анх ажлын гараагаа эхэлсэн Эрчим хүчний салбартаа 28 жилийн дараа эргэн ирлээ. Мэргэжил нэгт баг, хамт олонтойгоо ажиллах болсондоо баяртай байна. П.Ганхүү сайдын хувьд өнгөрсөн Засгийн газрын сайн ажилласан сайд нарын нэгээр нэрлэгдсэн бөгөөд мэргэжлийн баг, хамт олныг надад хүлээлгэн өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний бие Монгол Улсын хуулийг дээдэлж, шударга, сахилга хариуцлагатай, дэг журамтай байдлыг баримталж ажиллана” гэв. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.

ЗӨВ ХООЛЛОЛТ

СХА-ны дарга Г.Галбадрах, Төслийн зохицуулагч М.Амарбаясгалан, ГОУХАН-ийн суурин төлөөлөгч болон орчуулагчын хамт

1. Турбины конденсаторын хоолойг ажиллагааны явцад цэвэрлэх систем, эргэлтийн усны автомат шүүлтүүр суурилуулах2. Зуухны тэжээлийн усны иж бүрэн насос, нэмэлт цахилгаан хөдөлгүүрийн хамт нийлүүлэх3. Ус бэлтгэх эсрэг осмосын систем суурилуулах4. Японы хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа МОН-П10 төсөл

11 (79) 2017 оны 11-р сар 2 ЭРЧИМ МЭДЭЭ

КОМПАНИЙН 2017 ОНЫ 10-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДТөлөвлөгөөний биелэлт

Диспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

№ Үзүүлэлт НэгжТухайн сарын

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт1 ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 2640,5 2672,3 +31,8 101,2%2 ДЭХ-ний түгээлт мян.Гкал 2598,2 2598,2 0 100,0%

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтудаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц73 5709,883 21 1464,532 7 533,958 575 331 5175,925

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлээс 32,134 мян.кВтц буюу 2257,719 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч, 197,977 мян.кВтц буюу 22164,631 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, авлага өглөгийн зөрүүгээр 19906,912 мян.төгрөгний ашигтай ажиллалаа.Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт /анхны төлөвлөгөөгөөр/ Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 27,8 сая.кВтц-аар давж 110,0%-н биелэлттэй. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23,6 сая.кВтц –аар буюу 8,4%-иар өсчээ.Оны эхнээс хэрэглээний өсөлтөөс шалтгаалан цахилгаан эрчим хүчний үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө 154,2 сая.кВтц-аар давж, 106,1% -ийн биелэлттэй байна. Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 6933 Гкал-аар тасарч 97,8%-н биелэлттэй, өнгөрсөн оны мөн үеэс 608 Гкал буюу 0,2%-иар өссөн. Оны эхнээс дулааны үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө 132,9 мян.Гкал-аар тасарч, үүнээс “УБДС” ХК –д 151,7 мян.Гкал дулааны эрчим хүч дутуу нийлүүлсэн.Үндсэн тоноглолын ажиллагаа 9-р сард горим ажиллагаанд 7 зуух, 6 турбин оролцсон. Сарын дунджаар 5,31 зуух, 5,33 турбинтэй ажиллаж, зуух, турбин бэлтгэлгүй байлаа. Их засвар хийгдэж буй үндсэн тоноглолууд: ТГ-3, К-7 их засварт тул ажиллаагүй. 21/X –ний 0303 цагт их засвараас явуулж сүлжээнд залгасан. Тайлант сард зуух 5 удаа, турбин 4 удаа зогссон.

Үйлдвэрлэлийн алба

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө Цахилгаан эрчим хүчинд 101,2%, Дулааны эрчим хүчинд 100,0% биеллээ.

2017 ОНЫ 10-Р САРЫН ТЕХНИК ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

1.Техник ашиглалтыг сайжруулах, аваари саатлаас урьдчилан сэргийлэх ажлын талаар: 2017 оны 10-р сард станцын хэмжээний аваари, 1, 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 9 бүртгэгдсэнээс зуух 5 удаа, турбин 4 удаа тус тус зогссон. Үндсэн тоноглол зогссон шалтгааныг ангилан үзвэл:

№ Зогсолтыншалтгаан

Хамгаалалтаар Захиалгаар Бэлтгэлд Саатал гэмтлээр Нийт зогсолт

2016

оны

10

-р с

ар

2017

оны

10

-р с

ар

2016

оны

10

-р с

ар

2017

оны

10

-р с

ар

2016

оны

10

-р с

ар

2017

оны

10

-р с

ар

2016

оны

10

-р с

ар

2017

оны

10

-р с

ар

2016

оны

10

-р с

ар

2017

оны

10

-р с

ар

1 Зуух 2 1 1 2 2 = 3 2 8 5

2 Турбин = 1 = 3 1 = = = 1 4

Дүн 2 2 1 5 3 = 3 2 9 9

2. ХАБЭА УРЬДЧИЛСАН ЗААВАРЧИЛГААНД“ПТ-ЭРЧИМ” ХХК дренажын бакны засвар хийх ажилд 6 ажилтан.“ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН” дэргэдэх сургалт үйлдвэрлэлийн 5 ажилтан станцын үйл ажиллагаатай танилцах ажилтай.“БСД ЭРЧИМ ХЭМНЭЛТ”ХХК 6 ажилтан дотоод аудит хийх.“ALLIANCE-TECH” CO.LTD 210мВт шугам хоолойн засварын ажилд 8 “ГАМШИГААС ХАМГААЛАХ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН” 4 ажилтан “SKYTEL” ХХК 1 ажилтан, “СМАРТ КРАФТ” ХХК 3 ажилтанд тус тус ХАБЭА урьдчилсан зааварчилгаа өгөв.

11 (79) 2017 оны 11-р сар 3 ЭРЧИМ МЭДЭЭ

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛАЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

Өвлийн их ачаалалд тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 7 бүлэг 25 ажил төлөвлөсөн.Нийт төлөвлөгөөний биелэлт 89.1% байна.

ТУСЛАХ ТОНОГЛОЛЫН ИХ ЗАСВАР- 2017 онд 135 тоноглолд их засвар хийхээр төлөвлөгдсөнөөс:• Засвар дууссан 59• Үргэлжилж байгаа 53• Материал сэлбэггүйгээс хойшлогдсон 2Засварын ажлын биелэлт 76.8%. /Жилээр /

ТУСЛАХ ТОНОГЛОЛЫН УРСГАЛ ЗАСВАР- 2017 онд 225 тоноглолд урсгал засвар хийхээр төлөвлөгдсөнөөс 156 тоноглолын засвар дуусч, 38 тоноглол үргэлжлэн, материал сэлбэггүйгээс 6 тоноглолын засвар хойшлогдсон.• Засварын ажлын биелэлт 82.8%. /жилээр /БАРИЛГЫН ЗАСВАР• Барилгын их засварт 22 ажил төлөвлөснөөс 2 ажил хасагдсан.• 8 их засварын ажлыг багцлан 3 нээлттэй тендер,4 харьцуулалт зарлан гүйцэтгэгч тодруулан ажил эхэлсэн.

ИХ ЗАСВАРЫН АЖИЛ 68.7% ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА.

- Урсгал засварт 11 ажил төлөвлөсөн, 7 ажил дуусч, 3 үргэлжлэн хийгдэж байна. Урсгал засварын гүйцэтгэл-83.6%- Нийт барилгын засвар – 77.4%.

НҮҮРС НӨӨЦЛӨЛТ- Анхны гэрээгээр 2290.0 мян тн нүүрс татаж авахаар төлөвлөсөн ба эхний 9 сарын байдлаар 2378.3 мян тн нүүрс татан авсан.Гүйцэтгэл 103,9% /жилээр/Өнөөдрийн байдлаар нүүрс нөөцлөлт 150 мян.тн буюу 15 хоногийн нөөцтэй байна

Тоноглол нэр Засвар төрөл Графикт хугацаа

Гүйцэтгэл хугацаа

Гүйцэтгэл /%/ Тайлбар

Зуух №1 Их засварын төсөл III-VI III-VI 100% Засвар дуусч ажилд залгасанЗуух №5 Их засварын төсөл VII-X VII-X 100% Засвар, төслийн ажил хийгдэж байнаЗуух №8 Дунд засварын төсөл III-V III-V 100% Засвар дуусч ажилд залгасанЗуух №7 Дунд засварын төсөл IХ-ХI 85% Зуухны тоосон систем, шугам хоолойн

их засвар хийгдэж байна.Зуух №3 Дунд засварын төсөл V-VII 100%ТА №2 Их засварын төсөл III-VI III-VIII 100%ТА №3 Их засварын төсөл VII-ХII 65% IX/01-нд засвар эхэлсэн.ТА №6 Төсөл VI-IХ 100%

Галлагааны уурын I-р секцийн их засвар V-VI 0%Хөргөх цамхаг №3 засвар VI-VII 100%Утааны яндан их засвар V-IX 100%

ДҮН 86.4%

Засварын алба

11 (79) 2017 оны 11-р сар 4 ЭРЧИМ МЭДЭЭ

Судалгаа хөгжлийн алба

Монгол Солонгосын эрчим хүчний нийгэмлэгийн хүрээнд 2017 оны 10-р сарын 25-аас 27-ны өдрүүдэд “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК-уудад нэвтрүүлэх “Test Bed“ төслийг хэрэгжүүлэхээр БНСУ-ын “KO-REA ENGINEERING”, “DR VALVE”, “SPIDER SM”, “ECOPOWERTEC” компануудийн зочид төлөөлөгчид дээрх станцуудад ажиллалаа.

Төслийн хүрээнд “ДЦС-4”ТӨХК-д 10-р сарын 27-ны өдөр Солонгос мэргэжилтэнгүүд хүрэлцэн ирж зуух, турбин цехэд ажиллан өндөр даралтын хаалтууд, дулаалгын материал, 380В-ын зөөврийн тэжээлийн панел, зуухыг галлахад ашиглах очлуурт асаагуур гэсэн тоног төхөөрөмжийг суурилуулах боломжтой нөхцлүүдийг газар дээр нь явж судлав. Судалгааны үндсэн дээр дараах асуудлуудыг шийдвэрлэсэн юм. Үүнд:

1. Турбин цехэд хурц уурын коллекторын 3М-300 хаалтны орчимд Ф377х50 шугамын дулаалгыг хэсэгчилэн солих материалыг нийлүүлэх.2. 4000С хүртэл ажиллах Ду400 Ру25 уурын шугамын 1 ширхэг хаалтыг нийлүүлэх.3. АС-380В тэжээлийн оролттой зөөврийн цахилгаан тэжээлийн панел хүлээлгэн өгөх.4. Зуухныг галлахад ашиглах очлууртай асаагуурын 1 ширхэг иж бүрдлийг угсаргаатай байдлаар хүлээлгэн өгөх.“Test Bed“ төсөлд оролцогч компаниудын зүгээс дээр дурдсан тоног төхөөрөмж болон материалуудыг туршилтын шугамаар өөрсдийн зардлаар нийлүүлэхээр тохиролцсон болно. ДЦС-4”ТӨХК-ын зүгээс шаардлагатай ажлын зураг, хаалтны жагсаалтуудыг гарган өгч ажиллахаар болов.

Төслийн хүрээнд доорхи бүрэлдэхүүнтэй ажиллав.

СХА-ны дарга Г.ГалбадрахСХА-ны инженер О.ЭнхбаатарЗЦ-ийн горимын инженер Г.БатсайханТЦ-ийн засварын инженер Н.Бат-ЭрдэнэSPIDER SM компанийн захирал JIN JEONG HWAKOREA ENGINEERING компанийн захирал LEE JAE CHANDR VALVE компанийн захирал KIM YOUNG WONECO POWER TEC компанийн захирал KWON JAE JUNECO POWER TEC компанийн туслах KIM SEUG JUNEМонгол Солонгосын эрчим хүчний нийгэмлэгийн менежер, орчуулагч Б.Энхмөнх

“TestBed“ ТӨСЛӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУД

МОНГОЛ СОЛОНГОСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ НИЙГЭМЛЭГИЙН ХҮРЭЭНД “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК-УУДАД НЭВТРҮҮЛЭХ“TEST BED“ ТӨСӨЛ

11 (79) 2017 оны 11-р сар 5 ЭРЧИМ МЭДЭЭ

НАХ-ийн Спорт Заалны зохион байгуулагч Б.Даринчулуун

2017 оны 10 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд компанийн волейболын аварга шалгаруулах тэмцээн зохион явагдлаа. Уг тэмцээнд эмэгтэй 7 эрэгтэй 8 багийн 120 орчим тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Ж.Болортуяа ахлагчтай захиргааны баг, Я.Энхмаа ахлагчтай ТДЦ-ийн баг, Б.Сүнжидмаа ахлагчтай ТЦ-ийн багууд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон бол эрэгтэй багуудаас Э.Сайнбилэг ахлагчтай ЦЦ, Т.Отгонтөгс ахлагчтай МЦ, Б.Батбаатар ахлагчтай ТДЦ-ийн багууд эхний байруудыг эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Нийлбэр дүнгээр Баяр-Эрдэнэ эзэнтэй ТДЦ-ийн баг шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.

Мөн энэ сарын 27-28-ны өдрүүдэд зохион явагдсан компанийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 8 багийн 140 гаруй тамирчид оролцлоо. Эмэгтэй багуудаас Оюундэлгэр ахлагчтай Захиргааны баг, Энхтунгалаг ахлагчтай МЦ-ийн баг, Я.Энхмаа ахлагчтай ТДЦ-ийн баг алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон бол эрэгтэй багуудаас А.Энхтүвшин ахлагчтай ХЦ, ЗЦ, Д.Одноо ахлагчтай Захиргааны багууд эхний байруудыг эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Нийлбэр дүнгээр Б.Бат-Амгалан эзэнтэй Захиргааны баг шилжин явах цомын эзэд боллоо.

КОМПАНИЙН 2017 ОНЫ САГСАН БӨМБӨГ, ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

ЭРЧИМ СПОРТМэдээ, мэдээлэл

11 (79) 2017 оны 11-р сар 6 ЭРЧИМ МЭДЭЭ

Судалгаа хөгжлийн алба

ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ҮГ ХЭЛЛЭГТЭЙ АНГЛИ-МОНГОЛ, МОНГОЛ-АНГЛИ ЦАХИМ ТОЛЬ БИЧИГ

Зорилго: Энэ нь техник технологийн үг хэллэгийг англиас монгол, монголоос англи руу хөрвүүлж өгөх цахим туслах юм. Цаашдаа үгсийн сангаа өргөжүүлэн эрчим хүчний салбартаа ашиглахаар стандарт үг хэллэгтэй, олон хэлний боломжтой цахим толь бичиг болох зорилготой байна.

Танилцуулга: Энэ толь бичгийг станцын сервер дээр байршуулсан байгаа бөгөөд станцын сүлжээтэй газар болгоноос интернэт хөтөчөөрөө, http://192.168.100.27 гэсэн линкээр орж, ТОЛЬ БИЧИГ гэсэн цэсэн дээр даран ашиглана. Ашиглахад хялбар бөгөөд тун энгийн бүтэцтэй хийгдсэн юм. Одоогоор үгсийн санг нэмэх тал дээр ажиллаж байна. Ерөнхий харагдах байдлыг дор зургаар харуулав.

ЦАХИМ НОМЫН САН

Зорилго: Энэ нь хэрэглэгчдийг хөгжүүлэх, олон талын мэдлэгтэй болгох, олонд хүртээмжтэй оюуны их өргөө болсон цахим номын сан юм.Цаашдаа номын ангилал төрлийг олшруулан, олонд хүртээмжтэй номын тоог олшруулан эрчим хүчний салбарын хэмжээнд жишиг номын сан болох зорилготой байна.

Танилцуулга: Энэ номын сан нь толь бичигтэй хамт нэг станцын сервер дээр байршуулсан байгаа бөгөөд станцын сүлжээтэй газар болгоноос интернэт хөтөчөөрөө, http://192.168.100.27 гэсэн линкээр орж, НОМЫН САН гэсэн цэсэн дээр даран ашиглах боломжтой болох юм. Ашиглахад хялбар бөгөөд тун энгийн бүтэцтэй бөгөөд ангилал, тухайн ангилалд харъяалагдах номнуудын нэрс тайлбартайгаа харагдах юм. Одоогоор номын ангилал, хэрэгцээт ном нэмэх тал дээр ажиллаж байна. Ерөнхий харагдах байдлыг дор зургаар харуулав.

Бид өөрсдийн хүчээр доорх цахим толь бичиг, номын санг байгууллаа. Цаашид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагаас үүдэн програм хангамжийн хэрэглээг уян хатан болгох, ангилал төрлийг олшруулан чанартай, хэрэглэгчдэд хэрэгцээтэй контентоор мэдээллээ дүүргэнэ. Бас дан ганц номын сан, толь бичгээр тогтохгүйгээр хэрэглэгчдэд хэрэгтэй олон чиглэлийн мэдээллийг нэмэх юм.

Эрлийг сургаар Эрдмийг хичээлээр

СХА БУЛАН-ТАНЫ МЭДЛЭГТ

11 (79) 2017 оны 11-р сар 7 ЭРЧИМ МЭДЭЭ

СЭЭР НУРУУНЫ ӨВДӨЛТ & НУРУУНЫ ӨВДӨЛТИЙН ҮЕД ХИЙХ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН

Хөдөлгөөн багатай ажил хийх, эсвэл хэт их хөдөлгөөнтэй ажил хийхийн үр дүн нурууны өвчнөөр илэрдэг. Хэрэв таны нуруу хөндүүрлэж өвддөг, хөдөлгөөний дутагдлын улмаас нуруу тань амархан чилж ядардаг бол нурууны доод үеийг амраадаг эдгээр дасгалыг туршаад үзээрэй.

НУУРУУНЫ ӨВДӨЛТ НАМДААХ 7 ДАСГАЛ:

1. Өвдөгөө эгцэлж сунгах дасгал Нуруугаараа газар хэвт. Баруун өвдгөө нугалаад зүүн хөлөө дээш өргөн тэгшлээрэй. Энэ байрлалаараа 30 секунт барих хэрэгтэй. 2 хөлөө ээлжлэн 2 удаа хийхэд хангалттай.

2. Өвдгөө цээжиндээ барих Нуруугаа газар хэвт. Баруун өвдгөө нугалаад зүүн хөлөө өөрлүүгээ тат. Өөр лүүгээ татсан хөлөө 20 секунтын туршид барин дасгалаа 2 удаа давтан хийгээрэй.

3. Сээр нурууны сунгалт Нуруугаараа газар хэвт. Баруун гараа газар тавиарай. Зүүн хөлөө жийгээд баруун хөлөө нугалан дээгүүр нь давуулаад зүүн гараараа сайн татаж өг. Нэг удаадаа 20 секунт бариад 2 талдаа ээлжлэн хийгээрэй.

4. Нурууны доод үеийн сунгалт Нуруугаараа газар хэвт. Зүүн хөлөө нугалаад баруун хөлөө дээр нь завилах мэт тавь. Ингээд энэ байрлалаараа өөрлүүгээ хөлөө сайн тат. 30 секунт хийхэд хангалттай.

5. Ташааны нугардаг булчингийн сунгалт Зүүн хөлөө нугалаад баруун хөлөөрөө өвдөглөн суугаад хойшоогоо сайн гэдий. Мэдээж 2 талдаа ээлжлэн хийгээрэй.

7. Нурууг бүхэлд нь амраах сунгалтын дасгал Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод 2 тал руугаа ээлжлэн их биеийг хазайлгана.

6. Дөрвөн толгойт булчинг амраах сунгалт Хөлөө гараараа барьж арагш нугална. Хөлөө нуруу руугаа аажим татаарай. Нуруугаараа хүчтэй хотойх гэсний хэрэггүй шүү. Энэ байрлалд 30 секунд барина. Мөн нөгөө хөлдөө давтан хийгээрэй.

Эмнэлэгийн хэсэг

Бид та бүхний санал болгосон материалаас дараа дараагийн дугаарт нийтлэх болно.Мөн ажиллагсдын санал, шүүмж, оновчтой санал зэргийг сурталчлах болно.

Манай сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2256 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно.

11 (79) 2017 оны 11-р сар 8 ЭРЧИМ МЭДЭЭ

ЗӨВ ХООЛЛОЛТТаны хэрэглэж байгаа хоол хүнс нь таны эрүүл мэнд болон амьдралын чанарт чухал нөлөө үзүүлдэг. Буруу хооллолт нь олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлийг үүсгэдэг. Тухайлбал зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин, олон төрлийн хавдар гэх мэт. Зөв хооллосноор эрүүл мэндээ сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлнэ.

ИЛЧЛЭГ БОЛОН ЭНЕРГИЙН ТЭНЦВЭРИлчлэгийг байнга тооцох шаардлагагүй ч гэсэн нийт илчлэгийн хэрэгцээ нь биеийн жингээ хянах болон эрүүл байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ та шатааж байгаа илчлэгээсээ илүү илчлэгтэй хүнс хэрэглэвэл булчин эсвэл биеийн өөх болон хуримтлагддаг. Харин шатааж байгаагаасаа бага илчлэгтэй хүнс хэрэглэвэл биеийн жин буурдаг. Хэрвээ та жингээ хасахыг хүсч байгаа бол илчлэгийн хэрэгцээг бууруулах ёстой. Харин жингээ нэмэхийг хүсч байгаа бол биеийн шатааж байгаа илчлэгээс илүү илчлэгтэй хүнс хэрэглэх хэрэгтэй.Бидний идэж хэрэглэж буй хүнс нь үндсэн шимт бодис болон бичил шимт бодисууд болох аминдэм, эрдэс бодисуудаас бүрддэг.

ШИМТ БОДИСУУД: Бидний идэж хэрэглэж буй хүнс нь үндсэн шимт бодис болон бичил шимт бодисууд болох аминдэм, эрдэс бодисуудаас бүрддэг.ҮНДСЭН ШИМТ БОДИСУУДНүүрс ус, өөх тос, уураг гэсэн гурван гол үндсэн шимт бодисууд байдаг. Эдгээр шимт бодисууд нь хүний биед харьцангуй их хэмжээгээр хэрэгтэй бөгөөд бие махбодийг илчлэгээр хангаж, олон төрлийн үйл ажиллагаанд оролцдог.

Нүүрс ус: нэг грамм нүүрс ус 4 ккал илчлэг ялгаруулдаг. Нүүрс ус ихтэй хүнсэнд талх, гурилан бүтээгдэхүүн, будаа, гоймон, төмс хүнсний ногоо, жимс, шош, буурцаг, саахар болон цагаан идээ ордог.Уураг: нэг грамм уураг 4 ккал энерги ялгаруулдаг. Мах загас, цагаан идээ, өндөг, буурцагт ургамал болон дүпү ордог.Өөх тос: нэг грамм өөх тос 9 ккал энерги ялгаруулдаг. Самар, үр, ургамлын тос, цөцгий, бяслаг, тослог загас болон өөхтэй мах зэрэг ордог.Эдгээр шимт бодисуудын хэрэгцээ нь таны амьдралын хэв маяг, хөдөлгөөний идэвхи, нас хүйс, байгаль цаг уурын нөхцөл зэргээс хамаардаг.

Бүх аминдэм болон эрдэс бодисууд нь чухал шаардлагатай шимт бодисууд бөгөөд эрүүл байхын тулд эдгээрийг хоол хүнснээсээ авах хэрэгтэй.

БИЧИЛ ШИМТ БОДИСУУДАминдэм, эрдэс бодисууд нь хүний биед маш бага хэмжээгээр шаардагддаг.Хүний биед шаардлагатай гол бичил шимт бодисуудаас дурдвал:

Магни: 600 гаруй эсийн үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал энергийн үүсэлт, мэдрэлийн систем болон булчингийн үйл ажиллагаанд оролцдог. Гол эх үүсвэр: бүтэн үр тариа, бууцай, хар шош, газрын самар, дүпүКали: цусны даралтын зохицуулгад гол үүрэгтэй. Мөн елекролит, шингэний тэнцвэр, булчингийн болон мэдрэлийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гол эх үүсвэр: шош, гүн ногоон өнгийн ногоо, төмс, тараг, загас гэх мэтТөмөр: Цусан дахь хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг. Мөн дархлааны болон тархины үйл ажиллагаанд ач тустай. Мах, загас, өндөг, шош, буурцаг зэрэгт их агуулагддаг.Кальци: яс болон шүдний бүтцийн нэг хэсэг болдог. Мөн зүрх, булчин, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай. Гол эх үүсвэр: сүү цагаан идээ, гүн ногоон өнгийн ногооТосонд уусдаг аминдэмүүд: А, Д, Е, К аминдэмүүд нь тосонд уусдаг аминдэмүүд бөгөөд яс, булчингийн эрүүл байдал болон дархлааны системийг дэмждэг.Усанд уусдаг аминдэмүүд: С, В-ийн төрлийн аминдэмүүд нь хоол боловсруулалт, бодисын солилцоо, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Мөн дархлааг дэмжиж байдаг.

Олон төрөл витамин шимт бодисууд

Эмчилгээний хоол зүйч М.Дэлгэрсайхан