18
2013 оны 11-р сарын 19 Оюунбаатарын Одбаяр [email protected] Тавантолгой ХК (TTL:МХБ) Коксжих нүүрс нийлүүлэгч Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг утас/факс: (976) 11-323411 TTL-ийн сүүлийн 1 жилийн ханш © 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 1 Хаалтын ханш МХБ Блүүмберг 12 сарын дээд/ доод ханш 12 сарын дараах ханш Боломжит өсөлт Гаргасан хувьцаа Чөлөөтэй хувьцаа Гол хувьцаа эзэмшигч Зах зээлийн үнэлгээ 3,800 төг TTL TTL:MO 1,861/10,000 төг 7,210 төг 90% 52.7 сая ширхэг 8% Өмнөговь аймгийн орон нутгийн захиргаа 200 тэрбум төг Эх сурвалж: БиДиСек Бид Хятад улс руу коксжих нүүрс нийлүүлэгчдийн томоохон төлөөлөл болох Тавантолгой ХК (TTL:МХБ) дээр бүрэн хэмжээний судалгаа хийлээ. Бидний тооцооллоор Тавантолгой ХК-ийн хувьцааны ханш 1 жилийн дотор 90% өсч 7,210 төгрөгт хүрэх юм. Нөөцийн хэмжээ бараг 2 дахин нэмэгдсэн - Лицензийн маргаантай газрын асуудал дээр Шүүхийн шийдвэр Тавантолгой ХК-ийн талд гарсан бөгөөд коксжих нүүрсний нөөц нь 40 сая тонноос 70 сая тонн болж нэмэгдэж байна. Шинхуатай санамж бичигт гарын үсэг зурлаа - 2013 оны 10-р сарын 25-нд Тавантолгой ХК Хятадын Шинхуа компанитай ирэх 20 жилийн хугацаанд нүүрс нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурснаар урт хугацаанд баталгаатай худалдан авагчтай болж байгаа юм. Стратегийн чухал байршил - Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Таван Толгойн нүүрсний орд газар нь Хятадын хилээс ердөө 267 км зайд оршино. Уг ордоос Хятад руу нүүрс зөөх зориулалттай баригдаж буй төмөр зам дээр байрладаг учраас Тавантолгой ХК 2015 он гэхэд дэд бүтцийн хувьд давуу талтай болох юм. Түүнчлэн Тавантолгой ХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Монголиан Майнинг Корпораци, Хятадын Шинхуа Групп нар хамтран консорциум болж Монголын Төмөр Зам ТӨХК-тай Монголын Гашуунсухайт боомтоос Хятадын Ганц Мод боомтыг холбосон төмөр замыг барих санамж бичигт гарын үсэг зурсан. Өндөр ногдол ашиг - Тавантолгой ХК өнгөрсөн 9 жил тогтмол ногдол ашиг тарааж, хөрөнгө оруулагчдын дуртай хувьцаа болжээ. Компани ашгийнхаа 90 орчим хувийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчиддээ тараадаг. Бид компанийн 2013 оны ногдол ашгийг нэгж хувьцааанд 720 орчим төгрөг байна гэж таамаглаж байна. Засгийн Газрын дэмжлэг - Тавантолгой ХК өнгөрсөн 10 жилийн хугацаанд Өмнөговь аймгийн гол “мөнгөний машин” байсан. Өмнөговь аймгийн 2012 оны нийт төсвийн орлогын 1/3-ийг Тавантолгой ХК-ийн ногдол ашиг дангаараа бүрдүүлж байжээ. Хамгийн сүүлд зам хаагдсанаас болж компанийн үйл ажиллагаа саатахад Ерөнхий Сайд болон Зам Тээврийн Яамны Сайд нар замыг буцаан нээлгэж байснаас харахад Тавантолгой ХК Монголын томоохон, чухалд тооцогдох компани болжээ. Үнэлгээ - Тавантолгой ХК-ийн хувьцааны ханшийг 7,210 төгрөгт хүрнэ гэж таамаглахдаа бид ногдол ашгийг дискаунтлах загварыг ашиглалаа. 2025 он хүртэлх таамаглаж буй бүх ногдол ашгийн нийлбэр дүн нь 25%-ийн дискаунтын түвшинд 230 сая ам.доллар болж байгаа бол компанийн зах зээлийн өнөөгийн үнэлгээ нь 121 сая ам.доллар байгаа юм. Эрсдэл: коксжих нүүрсний үнэ, нийлүүлэлтийн өрсөлдөөн, байгаль орчны асуудлаар компанийн нүүрсний тээвэрлэлт зогсох 0 1,000 2,000 3,000 4,000 5,000 6,000 7,000 8,000 9,000 10,000 Nov Dec Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov

Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

  • Upload
    others

  • View
    9

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

2013 оны 11-р сарын 19

Оюунбаатарын Одбаяр

[email protected]

Тавантолгой ХК (TTL:МХБ)Коксжих нүүрс нийлүүлэгч

Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг

утас/факс: (976) 11-323411

TTL-ийн сүүлийн 1 жилийн ханш

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 1

Хаалтын ханшМХББлүүмберг

12 сарын дээд/доод ханш 12 сарын дараах ханш

Боломжит өсөлт

Гаргасан хувьцаа

Чөлөөтэй хувьцаа

Гол хувьцаа эзэмшигч

Зах зээлийн үнэлгээ

3,800 төгTTLTTL:MO

1,861/10,000 төг

7,210 төг

90%

52.7 сая ширхэг

8%

Өмнөговь аймгийн орон нутгийн захиргаа

200 тэрбум төг

Эх сурвалж: БиДиСек

Бид Хятад улс руу коксжих нүүрс нийлүүлэгчдийн томоохон төлөөлөл болох Тавантолгой ХК (TTL:МХБ) дээр бүрэн хэмжээний судалгаа хийлээ. Бидний тооцооллоор Тавантолгой ХК-ийн хувьцааны ханш 1 жилийн дотор 90% өсч 7,210 төгрөгт хүрэх юм.

Нөөцийн хэмжээ бараг 2 дахин нэмэгдсэн - Лицензийн маргаантай газрын асуудал дээр Шүүхийн шийдвэр Тавантолгой ХК-ийн талд гарсан бөгөөд коксжих нүүрсний нөөц нь 40 сая тонноос 70 сая тонн болж нэмэгдэж байна.

Шинхуатай санамж бичигт гарын үсэг зурлаа - 2013 оны 10-р сарын 25-нд Тавантолгой ХК Хятадын Шинхуа компанитай ирэх 20 жилийн хугацаанд нүүрс нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурснаар урт хугацаанд баталгаатай худалдан авагчтай болж байгаа юм.

Стратегийн чухал байршил - Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Таван Толгойн нүүрсний орд газар нь Хятадын хилээс ердөө 267 км зайд оршино. Уг ордоос Хятад руу нүүрс зөөх зориулалттай баригдаж буй төмөр зам дээр байрладаг учраас Тавантолгой ХК 2015 он гэхэд дэд бүтцийн хувьд давуу талтай болох юм. Түүнчлэн Тавантолгой ХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Монголиан Майнинг Корпораци, Хятадын Шинхуа Групп нар хамтран консорциум болж Монголын Төмөр Зам ТӨХК-тай Монголын Гашуунсухайт боомтоос Хятадын Ганц Мод боомтыг холбосон төмөр замыг барих санамж бичигт гарын үсэг зурсан.

Өндөр ногдол ашиг - Тавантолгой ХК өнгөрсөн 9 жил тогтмол ногдол ашиг тарааж, хөрөнгө оруулагчдын дуртай хувьцаа болжээ. Компани ашгийнхаа 90 орчим хувийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчиддээ тараадаг. Бид компанийн 2013 оны ногдол ашгийг нэгж хувьцааанд 720 орчим төгрөг байна гэж таамаглаж байна.

Засгийн Газрын дэмжлэг - Тавантолгой ХК өнгөрсөн 10 жилийн хугацаанд Өмнөговь аймгийн гол “мөнгөний машин” байсан. Өмнөговь аймгийн 2012 оны нийт төсвийн орлогын 1/3-ийг Тавантолгой ХК-ийн ногдол ашиг дангаараа бүрдүүлж байжээ. Хамгийн сүүлд зам хаагдсанаас болж компанийн үйл ажиллагаа саатахад Ерөнхий Сайд болон Зам Тээврийн Яамны Сайд нар замыг буцаан нээлгэж байснаас харахад Тавантолгой ХК Монголын томоохон, чухалд тооцогдох компани болжээ.

Үнэлгээ - Тавантолгой ХК-ийн хувьцааны ханшийг 7,210 төгрөгт хүрнэ гэж таамаглахдаа бид ногдол ашгийг дискаунтлах загварыг ашиглалаа. 2025 он хүртэлх таамаглаж буй бүх ногдол ашгийн нийлбэр дүн нь 25%-ийн дискаунтын түвшинд 230 сая ам.доллар болж байгаа бол компанийн зах зээлийн өнөөгийн үнэлгээ нь 121 сая ам.доллар байгаа юм.

Эрсдэл: коксжих нүүрсний үнэ, нийлүүлэлтийн өрсөлдөөн, байгаль орчны асуудлаар компанийн нүүрсний тээвэрлэлт зогсох

0

1,000

2,000

3,000

4,000

5,000

6,000

7,000

8,000

9,000

10,000

Nov Dec Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov

Page 2: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 2

Тавантолгой ХК (TTL:МХБ)Хятад руу коксжих нүүрс нийлүүлэгч

0

1,000

2,000

3,000

4,000

5,000

6,000

7,000

8,000

9,000

10,000

Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааТавантолгой ХК нь өндөр чанарын коксжих нүүрс олборлогч компани юм. Тавантолгой ХК-ийг 2010 онд байгуулагдсан төрийн өмчит Эрдэнэс Таван Толгой ХК-тай (ЭТТ) андуурах тохиолдол байдаг. Тавантолгой ХК нь 1966 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2004 оныг хүртэл говийн аймгуудыг дулааны нүүрсээр хангадаг жижиг хэмжээний уурхай байлаа. 2004 оноос эхлэн коксжих нүүрсээ Хятадын зах зээлд гаргаж эхэлсэн бөгөөд тус орон нутгийн жижиг уурхай нь 2011 он гэхэд нүүрс экспортлолтын хэмжээгээр улсдаа тэргүүлэх компани (6.1 сая тн), Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр зах зээлийн үнэлгээгээрээ хамгийн том компани (580 тэрбум төг), мөн улсын хэмжээнд татвар төлөлтийнхөө хэмжээгээр хоёрт орсон (120 сая ам.доллар) том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт буурснаар компани өнгөрсөн жил 2.3 сая тонн нүүрс экспортлосон. Тавантолгой ХК-ийг одоо 70 орчим сая тонн коксжих нүүрсний нөөцтэй гэж үздэг.

Компани нүүрсээ уурхайн аман дээрээс шууд борлуулж байна. Тээврийн компаниуд цааш нь Монголын Гашуунсухайт боомт болон Хятадын Ганц Мод боомт руу шороон замаар тээвэрлэдэг. Тавантолгой ХК-ийн нүүрсний дийлэнхийг компанийн хоёр дахь том хувьцаа эзэмшигч болох Ажнай Корпорацийн охин компани Тавантолгой Транс ХХК худалдан авч цааш нь тээвэрлэлт хийж байна.

2011 онд Тавантолгой ХК 6 сая гаруй тн нүүрс экспортолжээ

Эх сурвалж: Компаниуд, БиДиСек

Тавантолгой ХК

Таван Толгойн орд газар нь Хятадын хилээс 267 км зайд оршдог

Эх сурвалж: БиДиСек

2012 оны цэвэр ашиг өнмөх жилтэй

харьцуулахад 89%-р буурав

Тавантолгой, Хятад хоёрын хоорондох замыг хаав

Хятадын Шинхуатай санамж бичигт

гарын үсэг зурлаа

Тавантолгой ХК Дайцукигээс маргаантай

байсан газраа буцаан авлаа

Нүүрсний тээвэрлэлт

дахин эхэллээ

Тавантолгой ХК-ийн сүүлийн нэг жилийн хувьцааны ханшийн хөдөлгөөн

Эх сурвалж: БиДиСек

- 1 2 3 4 5 6

Эрдэнэс Таван Толгой

Чинхуа МАК

Саусгоби Ресурс

Монголиа Майнинг

МАК

Тавантолгой ХК

Нүүрсний тээвэрлэлт

дахин эхэллээ

Page 3: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 3

Тавантолгой ХК (TTL:МХБ)Хятад руу коксжих нүүрс нийлүүлэгч

Хятадын коксжих нүүрсний зах зээлКоксжих нүүрсний гол зах зээл бол Хятад болон Зүүн Өмнөд Ази. Монгол улсын хувьд хамгийн том нүүрсний хэрэглэгч Хятад улстай 4,710 км газраар хиллэх бөгөөд 173.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Газарзүйн ашигтай байрлал болон нөөцийнхөө ачаар Монгол 2011 онд Австралийг ардаа орхин Хятадын хамгийн том коксжих нүүрс нийлүүлэгч улс болсон юм. Тухайн онд Хятад руу 20 сая тонн нүүрс экспортлосон нь Хятадын нийт импортын 45%-тай тэнцэж байсан. Монгол улс Хятадын №1 коксжих нүүрс нийлүүлэгч гэдэг статусаа 2012 оны 12-р сар хүртэл хадгалсан. Гэвч 2013 оны эхний 9 сарын байдлаар Монголын коксжих нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24%-р унажээ. Энэ нь нүүрсний үнийн уналтаас гадна, зах зээл дээр өрсөлдөөн нэмэгдэж байгаатай холбоотой.

Сүүлийн үед Хятад улсын эдийн засаг болон коксжих нүүрсний зах зээлд сэргэлт ажиглагдаж эхэллээ. Хятадын эдийн засаг 3-р улиралд 7.8% өссөнөөр он гарснаас хойш анх удаа өсөлтөө нэмэгдүүлж чадсан явдал боллоо. Энэ нь магадгүй дэлхийн хоёрдогч том эдийн засаг тогтворжиж байж болохыг харуулсан бөгөөд засгийн газрын 2013 оны зорилтот эдийн засгийн өсөлт болох 7.5%-даа хүрэх магадлалыг нэмэгдүүлсэн.

Хятадын Гаалийн Ерөнхий Газраас мэдээлснээр, өнгөрөгч 9-р сард Хятад 7.3 сая тонн нүүрс импортлосон бөгөөд энэ нь өмнөх сараас 15.3%-р, өмнөх оны мөн үеэс даруй 3 дахь их гэсэн үг юм. Импортын нүүрсний үнэ хямд байгаа нь Хятадын худалдан авагчдыг импортын нүүрсийг илүүд үзэхэд хүргэж байна. Дэд бүтэц, тэр дундаа Хятадын төв болон баруун мужуудад төмөр зам, метро барих ажлуудад зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шийдвэрийг Хятадын Засгийн Газар саяхан гаргасан бөгөөд энэ нь коксжих нүүрсний эрэлтийг нэмэгдүүлэх болов уу гэж таамаглаж байна.

6.2 6.9

34.4

47.344.7

36.6

50.754.7

2007 2008 2009 2010 2011 2012Q3 2012 2013Q3

2013 оны эхний 3 улирлын байдлаар Хятадын коксжих нүүрсний импортын хэмжээ 49% нэмэгдэж 54.7 сая тн болжээ

Эх сурвалж: China Coal Resource, Хятадын Гааль, БиДиСек

Хэдийгээр үнэ унаж байгаа ч гэсэн Хятадын коксжих нүүрсний хэрэглээ болон импорт өссөөр байна

Нэг тонн ган үйлдвэрлэхэд 770 кг орчим коксжих нүүрс хэрэглэгддэг

Page 4: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 4

Тавантолгой ХК (TTL:МХБ)Хятад руу коксжих нүүрс нийлүүлэгч

Гангийн зах зээлийн хувьд Хятад улс дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 50 орчим хувийг дангаараа эзэлдэг. Дэлхийн Гангийн Холбооноос авсан мэдээллээр Хятад улс 2013 оны эхний 9 сарын байдлаар 586.3 сая тонн ган үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 8.4%-р өссөн үзүүлэлт юм. Хэдий үйлдвэрлэл өссөн ч зах зээлийн оргил үе болох 10-р сард гангийн үйлдвэрлэлийн шинэ захиалгийн индекс 49.2%-аас 46.8% болж буурсан нь гангийн үйлдвэрлэлийн эрэлт хэврэг байгааг харуулж байгаа юм.

Хятадад барилгын салбар ид идэвхждэг үе болох 9, 10-р саруудад Хятадын худалдан авагчид коксжих нүүрсийг их хэмжээгээр импортлолоо. Коксын үйлдвэр, гангийн үйлдвэр зэрэг эцсийн хэрэглэгчид 9-р сард өмнөх сараас 6.7%-аар илүү буюу 3.23 сая тонн угаасан коксжих нүүрс захиалжээ. China Coal Resource-ийн мэдээлснээр, Хятадын томоохон 32 гангийн үйлдвэрт байгаа коксжих нүүрсний нөөц 9-р сард 5.56 сая тонн буюу 2013 оны хамгийн бага түвшиндээ хүрсэн.

Хятадын коксжих нүүрс үйлдвэрлэгчид 8-р сараас хойш үнээ удаа дараа амжилттайгаар өсгөсөөр байгаа. Shanxi Coking Coal Group угаасан коксжих нүүрсний үнээ 9-р сард тонн тутамд 20-30 юанаар нэмсэн бол 10-р сард мөн 10-30 юанаар нэмлээ. Хэбэйд байрлах Кайлуан Групп 8-р сараас хойш угаасан коксжих нүүрсний үнээ 5 удаа нэмсэн бөгөөд хамгийн сүүлд 10-25 юанаар өсгөсөн.

China Coal Resource-ээс авсан мэдээллээр, Монголын 10.5%-ийн үнслэг, 27%-ийн дэгдэмхий, 0.7%-ийн хүхэрлэг, 80-аас дээш Жи-тэй коксжих нүүрсний үнэ Хятадын Ганц Мод боомт дээр НӨАТ орсон дүнгээр 730 юан орчим (~200 мянган төг) байна. Үүн дээр Хятадын Хэбэй муж дахь гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэх бүс болох Таншанд хүрэх тээвэрлэлтийн зардлыг нэмвэл 1,030 юан болох юм. Харьцуулахад Австралын коксжих нүүрс Таншанд 1,100 орчим юанын үнэтэй байна.

Жинтан дахь нэг тонн коксжих нүүрсний үнэ (НӨАТ орсон), юан

Эх сурвалж: Fenwei, БиДиСек

900

1,100

1,300

1,500

1,700

1,900

Page 5: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 5

Тавантолгой ХК (TTL:МХБ)Хятад руу коксжих нүүрс нийлүүлэгч

Гангийн зах зээл богино хугацаанд багагүй сорилттой тулгарах байх гэж бид бодож байна. Учир нь гангийн худалдан авалтын менежерийн индекс буурч, үйлдвэрлэгчдийн хуримтлал нэмэгдсээр байна. Индекс 8-р сард 53.4, 9-р сард 49.2 байсан бол 10-р сард 47.5 болж дараалан 2 сар уналаа. Харин Хятадын ерөнхий худалдан авалтын менежерийн индекс 10-р сарын байдлаар 18 сарынхаа хамгийн өндөр түвшинд буюу 51.4 болоод байгаа. Хятадын Төмөр ба Гангийн Холбооны тоогоор хуримтлагдсан гангийн хэмжээ 13.2 сая тонн буюу 8-р сараас хойш 3.1 хувиар өсөөд байна.

Дунд хугацаандаа шинэ төмөр зам, метроны төслүүд, үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлт зэргээс гангийн үйлдвэрлэл сэргэх боломжтой гэж бид харж байна. Энэ оны 2-р улиралд Хятадын эдийн засгийн өсөлт 7.5% болж удаашрахад засгийн газар өсөлтийг дэмжихийн тулд томоохон төслүүдийг шинээр санаачилсан ба татварыг бууруулан жижиг компаниудыг дэмжиж эхэлсэн.

Импортын коксжих нүүрс нь Хятадын нийт коксжих нүүрсний зах зээлд бага хувийг эзэлдэг гэдгийг тэмдэглэж хэлэх нь зүйтэй. Одоогийн байдлаар нийт эрэлтийн ердөө 10 орчим хувийг импортын нүүрс хангаж байгаа бөгөөд үлдсэн 90%-ийг Хятад дотооддоо үйлдвэрлэж байна. Тиймээс дотоодын үйлдвэрлэлийн хэмжээнд багахан өөрчлөлт ороход л импортын худалдаанд томоохон цохилт болж болох юм. 4 жилийн өмнө Хятад улсын коксжих нүүрсний импорт экспортоо давсан ба өдгөө жилд 50 гаруй сая тн коксжих нүүрсийг импортолж байна. Хятадууд үнэ харьцангуй хямд байхад идэвхтэй импортлодог боловч, дотоодын нийлүүлэлт хямдраад ирвэл импортоо зогсоож чадах улс. Хэрвээ Хятадын Засгийн Газар жижиг уурхайнуудаа дэмжээд эхэлвэл үйл ажиллагаа нь зогсоод байгаа уурхайнууд сэргэж, дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх магадлалтай.

Тиймээс ерөнхийдөө зах зээл дээр тогтворжилт ажиглагдаж байгаа ч ойрын хугацаанд коксжих нүүрсний зах зээлд тодорхой бус байдал байсаар байна. Эрэлт хэврэг байна; илүүдэл нийлүүлэлт үүсэх боломжтой байна; мөн өсөх хандлагатай байгаа нүүрсний үнэнд гангийн савлагаатай зах зээл дарамт болж болзошгүй харагдаж байна.

Коксжих нүүрс нь гангийн үйлдвэрлэлд 2 дахь том орц болдог бөгөөд нийт зардлын 1/4-ийг эзэлнэ

Дэлхийн гангийн үйлдвэрлэл, сар бүрээр (мянган тонн)

Эх сурвалж: Дэлхийн Гангийн Холбоо, БиДиСекНийлүүлэлтийн өрсөлдөөн нь коксжих нүүрсний үнэ унах нэг шалтгаан болж байна

50,000

70,000

90,000

110,000

130,000

150,000

1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар

Хятад 2013 Дэлхий 2013 Хятад 2012 Дэлхий 2012

Page 6: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 6

Тавантолгой ХК (TTL:МХБ)Хятад руу коксжих нүүрс нийлүүлэгч

Монгол байр сууриа алдсан. Гэхдээ эргүүлэн авах боломж байгааАвстралид болсон 2011 оны үер, мөн өнгөрсөн жилийн ажилчдын бослоготой зэрэгцэн Монгол улс 2011-2012 онд Хятадын хамгийн том коксжих нүүрс нийлүүлэгч болсон. Гэвч 2012 оны 12-р сараас эхлэн авто замаар Хятадын хил хүрдэг Монголын нүүрс маань далайн тээвэртэй Австрали улсад гүйцэгдлээ. Австалийн Хятад руу хийсэн коксжих нүүрсний экспорт оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 2.5 дахин өсч 21 сая тонн болоод байна.

Хятадын коксжих нүүрсний импорт оны эхний 9 сард өмнөх жилтэй харьцуулахад бараг 50% өсөөд байхад, харин Монголын коксжих нүүрсний экспорт 24% унаж, өнгөрсөн оны 12.8 сая тонноос буурч 9.7 сая тонн болжээ. Монгол улс давуу талаа алдсан шалтгаануудын нэг бол дэд бүтэц хөгжихгүй байгаа явдал. Гол зах зээлдээ ойрхон байрлалтай, ажиллах хүчин хямд зэргээрээ Монголын нүүрс Хятадын зах зээл дээр өрсөлдөх чадвар хамгийн өндөр байх учиртай. Австрали, АНУ зэрэг бусад улсууд зардлаа бууруулахаар хамаг хүчээ шавхаж байхад Монголын нүүрс засмал болон шороон замаар тээвэрлэлт хийгдсэн хэвээр л байгаа.

Дэд бүтэц яаралтай хэрэгтэй байна. Монгол улсын Засгийн Газар үндэсний гол экспортын орлогыг бүрдүүлэгч нүүрсээ илүү өрсөлдөх чадвартай болгохын тулд Таван Толгойгоос Хятадын хил хүрэх төмөр замын ажлыг 2015 онд дуусгахаар шахаж байгаа.

2012 оны эхний хагасын байдлаар нүүрс нийт экспортын 48%-ийг, Монголын ДНБ-ийн 1/4-тэй тэнцэж байв. Энэ онд уналттай байгаа ч, нүүрсний салбар Монголын эдийн засгийн 10%-ийг, экспортын орлогын 27%-ийг, төсвийн орлогын 29%-ийг бүрдүүлэх хэмжээнд байна.

Монгол улс давуу талаа алдсан нэг шалтгаан нь дэд бүтцийн хөгжил удаан байгаатай холбоотой

Хятадын коксжих нүүрсний импорт, эх сурвалжаар (сая тн)

Эх сурвалж: China Coal Resource, Хятадын Гааль, БиДиСек

22.717.4

10.3 13.921

4 15

2019.1

9.73.3

3.53.2

7.2 8.51.9

4.63.7

4.8 6.7

2.5

6.87.5

8.6 8.8

2009 2010 2011 2012 2013 Q3

Бусад

Орос

Канад

Монгол

Австрали

Page 7: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 7

Тавантолгой ХК (TTL:МХБ)Хятад руу коксжих нүүрс нийлүүлэгч

Нүүрс тээвэрлэлтэнд зориулагдсан төмөр замыг говьд барьж байнаМонголын нүүрсийг Австралийнхаас илүү болгох давуу тал нь 2015 оны 10-р сард төмөр зам ашиглалтад ороход илүү тодорхой болох юм. 2013 оны 5-р сард Өмнөд Солонгосын хоёрдогч том төмөр замын барилгын компани болох Самсунг C&T Корпораци Таван Толгойгоос Хятадын хил хүртэлх 267 км төмөр замыг барих тендерт ялж, ажилдаа ороод байгаа. Одоогийн байдлаар Таван Толгойгоос Хятад руу нүүрс зөөхөд тонн тутамд 20 орчим ам.долларын зардалтай байгаа бол Австрали Хятадын хооронд тээвэрлэлтийн зардал хоёр дахин бага байна. Төмөр зам ашиглалтад орвол тээвэрлэлтийн зардал 8 ам.доллар хүртэл буурах боломжтой гэж Таван Толгой дахь компаниуд үзэж байгаа юм.

Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн 9-р сард Японд хийсэн айлчлалынхаа үеэр хэлэхдээ: “Таван Толгой, Хятад хоёрын хоорондох төмөр замыг Оросын өргөн царигаар тавих, эсвэл Монголын экспортын 90%-ийг худалдан авагч Хятадын нарийн царигаар тавих эсэхийг Засгийн Газар эцэслэн шийдвэрлээгүй байна. Экспортоо нэмэгдүүлэх “олон сонголт”-уудын нэг бол Хятадын нарийн цариг.” гэжээ.

Монголын нүүрс эцсийн хэрэглэгчдэд хүрэхийн тулд Хятадын хилээс цааш дахин тээвэрлэлт хийгдэх шаардлагатай. Хятадаас өөр зах зээл рүү гаргах бол Оросын нутгаар 5,500 км, Хятадын нутгаар 1,400 км зам туулж байж далайн боомтоод хүрэхээр байгаа. Гэтэл Австраличууд эрэг дагуух гангийн үйлдвэрүүдэд нүүрсээ шууд зарж байна. Тэгэхээр Автралийн нүүрстэй өрсөлдөхийн тулд Монгол улс төмөр замаа нэн яаралтай барих шаардлагатай байгаа юм.

Засгийн Газар төрийн өмчит ЭТТ-ынхоо зардлыг бууруулахын тулд 2013 оны 8-р сард Монголиа Майнинг Корпораци буюу MMC-ийн (Энержи Ресурс гэдэг нэрээр нь Монголд мэддэг) мэдлийн Таван Толгой - Гашуун Сухайт чиглэлийн засмал зам болон хил дээрх байгууламжийг худалдан авах шийдвэр гаргасан. Хэрвээ эдгээр дэд бүтцүүд улсын мэдэлд очвол Тавантолгой ХК 51 хувийн орон нутгийн өмчит компани гэдгээрээ хямд төлбөр төлөх эерэг талтай байж болно гэж бид харж байна. Одоогийн байдлаар MMC-ийн замыг ашиглах төлбөр тонн тутамд 2.4 ам. доллар орчим байгаа бөгөөд Тавантолгой ХК болон ЭТТ энэ төлбөрөөс зайлсхийж, шороон замаар тээвэрлэлтээ хийж байгаа юм.

Таван Толгой - Хятадын төмөр зам 2 жилийн дараа бэлэн болно

Эх сурвалж: Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яам, БиДиСек

Хятад руу төмөр зам тавьснаар Монгол улс дахин Хятадын №1 коксжих нүүрс нийлүүлэгч улс болохоор зорьж байна

Page 8: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 8

Тавантолгой ХК (TTL:МХБ)Хятад руу коксжих нүүрс нийлүүлэгч

Хятадын Шинхуа Монголын нүүрсний зах зээлд томоохон тоглогч болж байна2013 оны 10-р сарын 25-нд Таван Толгойн орд газарт үйл ажиллагаа явуулдаг Монголын 3 компани болох Эрдэнэс Таван Толгой, Энержи Ресурс, Тавантолгой ХК нар Хятадын хамгийн том нүүрс олборлогч болон худалдаалагч компани болох Шинхуа Групптай нүүрсний борлуулалт болон тээврийн тал дээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Гэрээ ёсоор Шинхуа ирэх 20 жилд дээрх 3 компаниас нийтдээ 1 тэрбум тонн нүүрс буюу жилд дунджаар 50 сая тонн нүүрс импортлох юм. Жилд 50 сая тонн гэдэг бол 3 компанийн энэ онд экспортлох 18 сая тонн орчим нүүрснээс бараг 3 дахин их дүн юм гэж ЭТТ-н гүйцэтгэх захирал саяхны Блүүмбергт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Мөн талууд Хятадаас гадна цаашаа олон улсын зах зээл рүү Монголын нүүрсийг гаргах боломжуудыг судлана гэдгийг гэрээнд тусгажээ. Гэхдээ тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдлаас болох ба асуудлуудыг дараа дараагийн гэрээ хэлэлцээрээр тус бүрт нь нарийвчлан авч хэлэлцэхэээр тохирсон ажээ.

Мөн Монголын Засгийн Газраас нүүрсний экспортыг дэмжих бодлогын хүрээнд, Хятадын Шинхуа Групп, Монголын ЭТТ, Энержи Ресурс, Тавантолгой ХК нар консорциум болж, Гашуунсухайт боомтоос Хятадын Ганц Мод боомтыг холбосон нарийн царигтай ачааны төмөр замыг барихаар Монголын Төмөр Зам ТӨХК-тай санамж бичигт гарын үсэг зурлаа. Консорциум нь төслийн санхүүжилт болон төмөр зам барих ажлыг бүрэн хариуцна. ММС-ийн 10-р сард гаргасан мэдэгдлийн дагуу, энэ төмөр зам ашиглалтанд орвол одоогийн баригдаж буй Таван Толгой-Гашуунсухайт төмөр замтай холбогдох ба цаашлаад Шинхуа Группын эзэмшлийн Ганц Модоос Баотоу хүрэх төмөр замтай холбогдох ажээ. Өөрөөр хэлбэл Таван Толгойн нүүрс Хятадын зах зээл рүү төмөр замаар шууд гарах боломж бүрдэж байна гэсэн үг юм.

Шинхуа бол Хятадын хамгийн том нүүрс үйлдвэрлэгч төдийгүй улсынхаа стратегийн чухал төмөр замуудыг эзэмшдэг Хятадын хоёр дахь том төмөр замын оператор компани юм. Шинхуа нүүрсний салбарт цогц үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олборлолтоос эхлээд боловсруулалт, тээвэрлэлт, худалдаа гээд бүгдийг нь хийдэг. Тэгэхээр Хятадын зах зээл, цаашлаад бусад боломжит зах зээл рүү нэвтрэхийн тулд Монголын нүүрсний компаниуд болон Засгийн Газар хамтрагчаа маш зөв сонгожээ. Шинхуа нүүрсээр баялаг бүсүүдийг үйлдвэрлэлийн хотуудтай холбохоор Хятадын хойд хэсэг болон Өвөр Монголын бүс нутагт төмөр зам барих ажлыг эрчимтэй хийсээр байгаа. Шинхуа өнгөрсөн жил Ганц Модоос Ваншуйкуан хүрэх төмөр замыг барьж дуусгаснаар Монголын Таван Толгойн нүүрс Бээжин, цаашлаад Баотоу руу төмөр замаар тээвэрлэгдэх боломтой болсон юм. Түүнчлэн Шинхуа 2017 онд ашиглалтанд орох Өвөр Монголоос Зүүн Хятадын Жианси руу жилд 200 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай төмөр замын төслийн 10%-ийг эзэмшиж байгаа.

Шинхуа Монголын 3 компаниас ирэх 20 жилд 1 тэрбум тонн нүүрс буюу, жилд дунджаар 50 сая тонн нүүрс худалдан авах гэрээ хийлээ

Шинхуа бол Хятадын хамгийн том нүүрс үйлдвэрлэгч төдийгүй Хятадын хоёр дахь том төмөр замын оператор компани юм

Нүүрсний борлуулалт дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол

Эх сурвалж: Монголиа Майнинг Ресурс

Page 9: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 9

Тавантолгой ХК (TTL:МХБ)Хятад руу коксжих нүүрс нийлүүлэгч

70 сая тонн коксжих нүүрсний нөөцөөс гадна, Тавантолгой ХК-ийн талбайд 100 орчим сая тонны өндөр чанарын эрчим хүчний нүүрс байгаа гэж үздэг. Одоогоор үүнээс нутгийн дулааны цахилгаан станцуудад бага хэмжээгээр нийлүүлдэг.

Нөөц дуусаад ирэхээр “том” Таван Толгойгоос Тавантолгой ХК-д нэмэлт газар олгож болох талтай гэж бид бодож байна. Учир нь Тавантолгой ХК-ийн 51%-ийг эзэмшигч Өмнөговь аймгийн төсвийн дийлэнх хувь Тавантолгой ХК-аас хамааралтай байгаа бөгөөд улсын төсөв ч эндээс тодорхой хувийг хүртдэг.

Одоогоор Таван Толгойн нүүрсний орд газарт гурван компани лиценз эзэмшин үйл ажиллагаа явуулж байна. Дээрх зурагт харагдаж буй Ухаа Худаг ордыг Хонг Конг-д бүртгэлтэй Монголиа Майнинг Корпораци эзэмшдэг. 287A, 11977A, 11945A гэсэн лицензүүдийг Тавантолгой ХК эзэмшиж байна. Үлдсэн Баруун Цанхи, Зүүн Цанхи, Баруун Өмнөд, Зүүн, Бортээг гэсэн нүүрсний талбайнууд Эрдэнэс Таван Толгой ХК-ийн мэдэлд байна.

Таван Толгойн нүүрсний орд газар

Эх сурвалж: Эрдэнэс Таван Толгой ХК, БиДиСек

Тавантолгой ХК-ний нүүрсний нөөцТавантолгой ХК 2006 онд Дайцүки ХХК-д алдсан 101 га газраа (лицензийн дугаар: 11977А) эргүүлэн авахаар болсон. 2006 оноос хойш маргаантай газрын асуудал шүүхээр хэлэлцэгдэж байсан бөгөөд Дайцүки ХХК энэ газар дээр огт үйл ажиллагаа явуулагүй юм.

Маргаантай газраа буцаан авснаар Тавантолгой ХК-ийн нийт талбай 169 га-гаас 270 га, нийт коксжих нүүрсний нөөц 40 сая тонноос 70 сая тонн болж нэмэгдэж байгаа юм. Тавантолгой ХК жилдээ 2.5-6.0 сая тонн нүүрс олборлоход дахиад 13 жил орчим үйл ажиллагаагаа явуулах нөөцтэй гэж таамаглаж байна.

Газрын маргаантай асуудал дээр шүүхийн шийдвэр Тавантолгой ХК-ийн талд гараад байна

Page 10: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 10

Тавантолгой ХК (TTL:МХБ)Хятад руу коксжих нүүрс нийлүүлэгч

МХБ дээр хамгийн өндөр ногдол ашиг тараадаг компаниТавантолгой ХК өнгөрсөн 9 жилийн турш тасралтгүй ногдол ашиг тарааж, хөрөнгө оруулагчдын дуртай хувьцаа болжээ. Жил бүр ногдол ашиг тараадагт нь болж Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигч болсон цөөнгүй хөрөнгө оруулагчид байдаг. Компани ашгийнхаа бараг 90 орчим хувийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараадаг. Өнгөрсөн 4 жилийг харахад ногдол ашгийн өгөөж маш өндөр буюу дунджаар 19% байсан байна. Ногдол ашгийн улирал болох 3, 4-р саруудад Тавантолгой ХК-ийн хувьцаа өсөх хандлагатай байдаг.

Хэрвээ компани ногдол ашгийн бодлогоо үргэлжлүүлвэл, 2013 оны ногдол ашиг нэгж хувьцаанд 720 төгрөг орчим байх болов уу гэж бид таамаглаж байна.

Тавантолгой ХК-ийн хувьд ашгаараа хөрөнгө оруулалт хийлгүй дийлэнхийг нь ногдол ашиг болгон тараадаг компани. Бидний үзэж байгаагаар, газрын маргаантай асуудал, зэх зээлийн тогтворгүй байдал зэргээс болоод компанийн удирдлага томоохон төлөвлөгөөнүүдийг хийж чаддаггүй байсан. Харин одоо нөөцөө нэмэгдүүлж, урт хугацааны баталгаат худалдан авагчтай болсон учраас компанийн ТУЗ болон удирдлага нүүрс угаах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх гэх мэт илүү амбицтай төлөвлөгөөтэй ажиллаж магадгүй юм.

Таван Толгой ХК-ийн хувьцаа эзэмшигчид компанийн ашгийн 90 орчим хувийг ногдол ашиг хэлбэрээр хүртдэг

Тавантолгой ХК-ийн уурхай

Эх сурвалж: Тавантолгой ХК

Тавантолгой ХК 2013 онд нэгж хувьцаанд 720 төг ногдол ашиг тараах магадлалтай

Эх сурвалж: БиДиСек

68%

89% 90% 90%84%

41%

23%12%

2%

31%

2009 `10 `11 `12 `13F

Ногдол ашгийн дүн Ногдол ашгийн өгөөж

Page 11: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 11

Тавантолгой ХК (TTL:МХБ)Хятад руу коксжих нүүрс нийлүүлэгч

Тавантолгой ХК бол Өмнөговь аймгийн “мөнгөний машин”Монгол улсын уул уурхайн хөгжлийн төв болох Өмнөговь аймаг нь Улсын Нэгдсэн Төсөвт хамгийн их мөнгө бүрдүүлдэг аймаг билээ. Энэ дунд Тавантолгой ХК сүүлийн 10-аад жилийн хугацаанд Өмнөговь аймгийн орлогын гол эх үүсвэр байсан юм. Тавантолгой ХК өнгөрсөн жил улсад 17 сая ам.долларын татвар төлсөн. 2011 онд 6.1 сая тонн нүүрс экспортолж байх үедээ улсад 100 сая ам.долларын татварын төлсөн байдаг. Өмнөговь аймгийн 2012 оны төсвийн орлого 80 сая ам.доллар байсан бөгөөд үүний дийлэнх буюу 34% нь Тавантолгой ХК-ийн ногдол ашгаас орж ирсэн орлого. Засгийн Газар нөөц ашигласны татвар, болон орлогын татвараар Тавантолгой ХК-аас шууд мөнгө олохоос гадна, Тавантолгой ХК-ийн ногдол ашгаар шууд бусаар ашиг хүртдэг. Учир нь Өмнөговь аймаг төсвийн орлогынхоо 2/3-ыг Улсын Нэгдсэн Төсөвт “хандивладаг”. Хэрвээ Тавантолгой ХК сайн ажиллахгүй бол Өмнөговь аймгийн төсөв хүндрэлд орж, энэ нь цаашлаад Улсын Төсөв тэр хэмжээгээр багасахад хүргэх юм.

Тавантолгой ХК-ийг бид урьд урьдныхаасаа илүү улс төрийн хувьд дэмжлэгтэй байгаа гэж үзэж байна. 2012, 2013 оны сонгуульд Ардчилсан Нам (АН) түүхэндээ анх удаа бүх шатанд ялалт байгуулсан билээ. АН төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, УИХ-ын даргын суудлыг авсан ба үүнээс гадна НИТХ болон Өмнөговь зэрэг дийлэнх аймгийн удирдлагыг гартаа авсан. Ингээд Засгийн Газар, Тавантолгой ХК-ийн ТУЗ, удирдлагын баг, гол хувьцаа эзэмшигчид гээд цөм нэг намынх болж байгаа учраас компанийн ажил илүү хурдацтай явах боломж бүрдэж байна гэж бид харж байна.

Монголын томоохон групп компаниудын нэг болох Ажнай Корпораци болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүд Тавантолгой ХК-ийн 37 орчим хувийг эзэмшиж байна. Ажнай Корпорацийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ 2012 оныг хүртэл Тавантолгой ХК-ийн ТУЗ-ын даргын албыг хашиж байв.

Тавантолгой ХК-ийн ТУЗ-ын даргаар Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирлаар Р.Сэддорж нар сонгогдон ажиллаж байна. Б.Түвшинбаяр Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын даргын албан тушаалыг хашдаг. Харин гүйцэтгэх захирал Р.Сэддоржийн хувьд уул уурхай, байгаль орчин, дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч юм. Тэрээр өмнө нь Тавантолгой ХК-ийн орлогч захирлаар ажиллаж байсан, туршлагатай нэгэн.

Өмнөговь аймаг TTL-ийн 51%-ийг эзэмшдэг Өмнөговь аймгийн 2012 оны төсвийн орлого, эх үүсвэрээр

Эх сурвалж: БиДиСек-ийн тооцоолол Эх сурвалж: Өмнөговь аймгийн захиргаа, БиДиСек

Өмнөговь аймгийн төсвийн 1/3-ийг Тавантолгой ХК бүрдүүлж байна

Өмнөговь аймгийн захиргаа, 51%

Ажнай Корпораци,

нэгдмэл сонирхолтой

этгээдүүд, 37%

Ээрмэл ХК, 4% Жижиг хувьцаа

эзэмшигчид, 8%

TTL-ийн ногдол ашиг

33%

Нөөц ашигласны

төлбөр25%

Орлогын татвар

17%

Бусад татвар16%

Бусад9%

Page 12: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 12

Тавантолгой ХК (TTL:МХБ)Хятад руу коксжих нүүрс нийлүүлэгч

Засгийн Газар болон нутгийн удирдлага “мөнгөний машин”-уудынхаа нэгийг зөнд нь орхихгүй байх гэж бид бодож байна. Ялгаагүй төрийн өмч давамгайлсан компаниуд учраас, Тавантолгой ХК-ийн нөөц багасаад ирэхэд Засгийн Газраас өөрийн Эрдэнэс Таван Толгойн эзэмшлийн газраас ч нэмж өгөхийг үгүйсгэхгүй.

Өнгөрсөн 7-рд сард байгаль орчин бохирдуулж байна гэсэн үндэслэлээр Таван Толгойгоос Хятадын хил хүртэлх шороон замыг хаасан. Ингээд сар орчим нүүрсний тээвэрлэлт саатсаны эцэст Ерөнхий сайд болон Зам Тээврийн Яамны сайд нар уурхайд айлчлал хийх үеэрээ замыг буцаан нээлгэж байснаас харахад Тавантолгой ХК Монголын томоохон, чухалд тооцогдох компаниудын нэг болжээ.

Page 13: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 13

Тавантолгой ХК (TTL:МХБ)Хятад руу коксжих нүүрс нийлүүлэгч

Таван Толгойн ордын нүүрс олборлогчдын зардалТавантолгой ХК-ийн борлуулсан бүтээгдэхүүний өртөгт олборлолтын зардал, удирдлагын зардал, нөөц ашигласны төлбөр гол дүнг эзэлнэ. Олборлолтын зардалд хөрс хуулалт, нүүрс гаргалт, уурхайн ажилчдын зардал, тоног төхөөрөмжийн зардал, гэрээт компаниудын төлбөр, түлш нийлүүлэгчдийн төлбөр зэрэг орно. Уул Уурхайн Яамнаас “жишиг үнэ”-ийг сар бүр тогтоож, үүн дээрээ үндэслэн 5-10%-ийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг (роялти) авдаг. Тухайн нүүрс хил дээр зарагдаж байгаа, эсвэл уурхайн аман дээрээс зарагдаж байгаагаас үл хамааран адилхан төлбөр авдаг нь энэ системийн сул тал юм. Тавантолгой ХК-ийн хувьд 2013 оны эхний хагаст 89.95 ам.доллар гэсэн жишиг үнээс бодсон 8%-ийн роялти буюу тонн тутамд 7.2 ам.доллар орчмыг роялтид төлжээ. Монгол улсад ашгийн татвар 3 тэрбум хүртэлх төгрөгт 10%, 3 тэрбумаас дээш ашигт 25% байгаа.

Эрдэнэс Таван Толгой

(коксжих нүүрс)

Энержи Ресурс

(угаасан коксжих нүүрс)

Тавантолгой ХК

(коксжих нүүрс)

Тавантолгой Транс ХХК (коксжих

нүүрс)

Олборлолтын зардал 25.0 29.4 15.0 38.0* Боловсруулах зардал - 7.0 - - Ачилтын зардал - 2.3 - 2.3 Тээвэрлэлтийн зардал

20.0 17.6 - 20.0

Ложистикийн зардал - 3.4 - - Санхүүжилтийн зардал

4.0 12.5 - -

Удирдлагын зардал 1.6 1.4 1.0 1.0 Тээвэрлэлт болон овоолгын алдагдал

1.9 1.9 - 1.9

Нөөц ашигласны төлбөр

8.9 7.1 8.9 -

Нийт зардал 61.4 82.6 24.9 63.2 Борлуулж буй үнэ 55.9 98.7 38.0 71.2 Бохир ашгийн түвшин (5.5) 16.1 13.1 8.0 Борлуулалтын нөхцөл DAP DAP Ex-mine DAP

Таван Толгойн ордод үйл ажиллагаа явуулагчдын зардал (ам.доллар/тонн)

Эх сурвалж: Компаниуд, БиДиСек-ийн тооцоолол

* Тавантолгой ХК-ийн нүүрсний уурхайн аман дээрх үнэ (роялти орсон)

Page 14: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 14

Тавантолгой ХК (TTL:МХБ)Хятад руу коксжих нүүрс нийлүүлэгч

ҮнэлгээТавантолгой ХК-ийн ногдол ашгийн хэмжээ нь компанийн ашигтай тогтмол уялдаатай байсаар ирсэн бөгөөд цаашид ч компани ногдол ашгийн бодлогоо хэвээр үргэлжлүүлнэ гэж бид бодож байна. Тиймээс бид Тавантолгой ХК-ийг үнэлэхдээ ногдол ашгийг дискаунтлах загварыг ашиглалаа. Бид загвартаа ногдол ашгийг нийт ашгийн 84%-р тооцсон бөгөөд энэ нь компанийн сүүлийн 4 жилийн дундаж ногдол ашгийн түвшин юм.

2025 он хүртэлх таамаглаж буй нийт ногдол ашгийн өнөөгийн үнэ цэнэ нь 25%-ийн дискаунтын түвшинд 230 сая ам.доллар буюу нэгж хувьцаанд 7,210 төг болж байна. Хувьцааны ханш одоо 3,800 төгрөг дээр арилжаалагдаж байгаа нь бидний тооцоолсон 7,210 төгрөгт хүрвэл 90% өсөх юм.

Тавантолгой ХК жилд 2.5-6.0 сая тн нүүрс олборлоно гэж үзвэл одоогийн нөөцөөрөө дахиад 13 орчим жил коксжих нүүрс экспортлох юм.

2013 2014 2015 2016 2017 2018 ... 2025Олборлолт (сая тонн) 2.6 4 5 6 6 6 ... 5Роялти орсон уурхайн аман дээрх нүүрсний үнэ (ам.доллар/тн)

38.0 39.7 41.0 42.3 43.5 44.8 ... 53.1

Борлуулалтын орлого (ам.доллар/тн) 98.8 158.8 205.2 253.6 261.0 268.8 ... 265.4 Олборлолтын зардал (ам.доллар/тн) 62.1 98.6 127.2 157.6 162.8 168.3 ... 166.5 Удирдлагын зардал (ам.доллар/тн) 0.8 1.2 1.5 1.8 1.8 1.8 ... 1.5 Үйл ажиллагааны ашиг (ам.доллар/тн) 35.9 59.0 76.5 94.2 96.4 98.7 ... 97.4 Ашгийн татвар 8.5 14.3 18.7 23.1 23.7 24.2 ... 23.9 Цэвэр ашиг (ам.доллар/тн) 27.4 44.7 57.8 71.1 72.8 74.5 ... 73.5 Нэгж хувьцаанд ногдох ашиг (төг)* 857 1,400 1,811 2,228 2,280 2,334 ... 2,303 Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг (төг)* 720 1,176 1,521 1,871 1,915 1,961 ... 2,303 Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг @ 25% 720 941 974 958 785 642 ... 158 Нэгж хувьцааны бодит үнэ цэнэ 7,210

Ногдол ашгийг дискаунтлах загварын хүснэгт

Эх сурвалж: БиДиСек-ийн тооцоолол

Коксжих нүүрсний үнэ Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаанд мэдээж гол байр суурь эзэлнэ. Гэхдээ компанийн өмнөх онуудын тайлангуудыг харвал, зах зээлийн үнээс үл хамааран компани тонн тутамд 10-12 ам.долларын ашиг хийсээр иржээ. Өөрөөр хэлбэл Тавантолгой ХК бараг тогтмол ашгийн хувиа авч үлдээд, үлдсэн ашгийн хувь нь тээвэрлэлтийн компанидад очдог байна. Тонн тутамд 10 ам.долларын цэвэр ашиг гэдэг бол компанийн хувьд боломжийн бөгөөд энэ нь компанийг үнээ өсгөхөөс илүүтэйгээр урт хугацааны баталгаатай худалдан авагчтай болохыг илүүд үзэхэд хүргэж байгаа юм.

Бид үнэлгээгээ давхар шалгахын тулд Тавантолгой ХК-тай ижил төрлийн Монголиа Майнинг Корпораци (975:HK) болон Саусгоби Ресрурс (SGQ:CN) нартай харьцуулж үзлээ. Тавантолгой ХК-ийн нэг тоннд ногдох компанийн үнэ цэнэ 1.50 ам.доллар байгаа бөгөөд компаниудтай харьцуулахад 153%-р хямд байна.

Энэ жилийн таамаглаж буй ногдол ашгийн өгөөж хаалтын ханш 3,800 төг дээр 19%-тай байгаа нь хөрөнгө оруулагчдын эрсдлийг бууруулж байгаа юм

* ам.долларын ханшийг 1,650-р тооцов

Page 15: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 15

Тавантолгой ХК (TTL:МХБ)Хятад руу коксжих нүүрс нийлүүлэгч

Тавантолгой ХК оны эхний 3 улирлын байдлаар 1.5 сая гаруй тонн нүүрс экспортлосон ба энэ жил 2.6 сая тонн орчим нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. 2013 оны эхний 6 сарын байдлаар компанийн цэвэр ашиг 19.6 тэрбум төгрөгт хүрсэн нь 2012 оны санхүүгийн жилийн цэвэр ашгаас 2.2 дахин их үзүүлэлт юм. Түүнчлэн борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 дахин их буюу 64.3 тэрбум төгрөгт хүрсэн бол, мөн үед борлуулсан бүтээгдэхүүний өртөг 21%-аар буурчээ.

Тавантолгой ХК-ийн 2013 оны цэвэр ашгийг бид 46 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 857 төгрөг орчим байна гэж таамаглаж байна. Энэ нь 2012 онд 52.2 байсан үнэ ашгийн харьцаа буюу PE-г 52.2-оос 4.4 болгож буулгана гэсэн үг юм.

Тавантолгой ХК говийн аймгуудыг хямд дулааны нүүрсээр хангаж ирсэн. Энэ нь бараг хандивын ажил төдий байсан бөгөөд компани энэ төрлийн борлуулалтаас жилдээ хагас сая ам.долларын алдагдал хүлээдэг байжээ. Энэ жилээс Өмнөговь аймгийн удирдлага 13 жилийн турш говийн аймгуудад 8,000 төгрөгөөр нийлүүлдэг байсан тонн нүүрсний үнийг 88% өсгөн 15,000 төгрөг болгох шийдвэр гаргасан. Хэдийгээр энэ нь борлуулалтад бага хувь эзлэх боловч компани орон нутагт борлуулах нүүрснээс ашиг олдоггүй юм гэхэд алдагдалгүй ажиллах боломжийг бүрдүүлжээ.

ЭрсдэлКомпанийн хувьд хамгийн том эрсдэл бол коксжих нүүрсний үнэ болон Монголын нүүрсний эрэлт сэргэх эсэх юм. Нүүрсний үнэ сэргэх эсэх нь Хятадын эдийн засаг, Хятадын дэд бүтцийн бодлого, дэлхийн гангийн үйлдвэрлэл, гол импортлогч улсууд болох Европын Холбоо, АНУ-ын эдийн засаг, Монгол улсын дэд бүтцийн хөгжил гэх мэт маш олон хүчин зүйлээс хамаарч болно.

Импортын коксжих нүүрс Хятадын зах зээлийн ердөө 10 орчим хувийг л эзэлдэг. Тиймээс дотоодын эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр үл ялиг өөрчлөгдөхөд импортын нүүрсний зах зээлд том цохилт болж болох талтай. Хятадын Засгийн Газар жижиг уурхайнуудаа дэмжээд эхэлвэл одоо зогсонги байгаа компаниуд үйл ажиллагаагаа сэргэж, нийлүүлэлт нэмэгдэх болно.

Тавантолгой ХК нэмэлт газар, лиценз авахгүгээр жилд 5 сая тонн нүүрс олборлоход 14 жилийн дараа компанийн коксжих нүүрсний нөөц дуусна. Тавантолгой ХК-д өөр эзэмшил одоогоор байхгүй тул 14 жилийн дараа компаниас тун бага хөрөнгө үлдэнэ гэж хэлж болно. Гэсэн ч бид одоогийн нөөцөнд нь тулгуурлан компанийг судалж, үнэлээд компани дутуу үнэлэгдэж байна гэж дүгнэж байна.

Байгаль орчинд хохирол учруулж байна гэсэн үндэслэлээр Таван Толгойгоос Хятадын хил хүртэлх шороон замыг хэд хэдэн удаа хааж байсан бөгөөд энэ тохиолдолд нүүрсний борлуулалт тодорхойгүй болж, Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаа саатах юм. Таван Толгой-Гашуунсухайт чиглэлийн засмал замыг Засгийн Газар авч байгаа, мөн төмөр зам удахгүй ашиглалтанд орно зэргээс энэ мэт байгаль орчны асуудлууд шийдэгдэх ёстой.

Тавантолгой ХК-ийн хөрөнгө, үйл ажиллагааны зардлын дийлэнх хэсэг нь төгрөгөөр илэрхийлэгдэх боловч, нөгөө талдаа борлуулалт, түлш болон тоног төхөөрөмжийн зардал нь ам.доллар, эсвэл юанаар илэрхийлэгдэнэ. Тиймээс валютын ханшийн өөрчлөлтийн эрсдэл компанид харьцангуй багаар нөлөөлнө гэж бид үзэж байна.

Page 16: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 16

Тавантолгой ХК (TTL:МХБ)Хятад руу коксжих нүүрс нийлүүлэгч

2009 2010 2011 2012 Q2 2012 2013 Q2

Эргэлтийн хөрөнгө

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө 20,697.5 92,254.5 33,154.1 23,306.4 3,315.5 28,546.8

Дансны авлага 23,720.7 17,690.3 69,658.1 34,103.8 50,276.2 29,058.0

Бараа материал 944.1 1,164.1 1,737.6 3,063.5 1,629.9 1,526.5

Урьдчилж төлсөн зардал 8,503.6 680.5 4,191.2 6,541.1 3,406.6 3,961.2

Эргэлтийн хөрөнгийн дүн 53,894.8 111,825.0 108,785.9 67,172.6 60,950.2 65,287.4

Эргэлтийн бус хөрөнгө

Үндсэн хөрөнгө 6,132.2 8,483.8 9,061.9 9,149.0 6,164.6 5,873.6

Биет бус хөрөнгө 64.7 81.2 166.9 166.9 135.4 131.0

Эргэлтийн бус хөрөнгийн дүн 4,941.4 6,737.0 6,712.2 6,544.3 6,300.0 6,004.5

НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН 58,836.3 118,562.0 115,498.0 73,717.0 67,250.2 71,291.9

ӨР ТӨЛБӨР БА ЭЗЭМШИГЧИЙН ӨМЧ

Дансны өглөг 5,306.5 2,961.7 5,278.9 7,401.6 11,367.7 9,050.1

Ногдол ашгийн өглөг 98.6 158.4 215.8 38,638.9 5,678.1 7,308.1

Урьдчилж орсон орлого 214.0 4,850.6 67.5 1,678.2 1,830.2 248.3

Богино хугацаат өр төлбөрийн дүн 5,918.7 18,900.4 5,822.3 47,976.6 23,121.4 17,418.8

Урт хугацаат өр төлбөрийн дүн - - - - - -

Өр төлбөрийн нийт дүн 5,918.7 18,900.4 5,822.3 47,976.6 23,121.4 17,418.8

Хуримтлагдсан ашиг 52,310.0 99,056.0 109,070.1 25,134.9 43,523.3 53,267.6

Эзэмшигчдийн өмч 52,916.5 99,661.5 109,675.6 25,740.4 44,128.9 53,873.1

ӨР ТӨЛБӨР БА ЭЗЭМШИГЧИЙН ӨМЧИЙН ДҮН

58,835.2 118,561.9 115,497.9 73,717.0 67,250.2 71,291.9

Хавсралт: Товч Баланс (сая төгрөг)

Page 17: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

© 2013 BDSec Sales & Research Team www.bdsec.mn 17

Тавантолгой ХК (TTL:МХБ)Хятад руу коксжих нүүрс нийлүүлэгч

2009 2010 2011 2012 Q2 2012 2013 Q2

Борлуулалтын орлого 95,436.3 170,468.8 194,004.5 38,877.7 102,696.8 64,294.7

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 39,939.7 62,965.0 88,055.6 48,477.2 88,257.8 38,403.8

Нийт ашиг (алдагдал) 55,496.5 107,503.8 105,949.0 (9,599.5) 14,439.0 25,891.0

Үйл ажиллагааны зардал 466.7 654.1 1,094.8 445.7 923.7 543.8

Үндсэн үйл ажиллагааны ашиг (алдагдал)

55,029.9 106,849.7 104,854.2 (10,015.2) 13,515.3 25,347.2

Үндсэн бус үйл ажиллагааны ашиг (алдагдал)

1,465.5 (4,339.9) 1,179.3 (1,640.9) (1,879.1) 92.5

Татварын өмнөх цэвэр ашиг (алдагдал)

56,495.3 102,509.8 106,033.4 (11,656.1) 11,636.2 25,439.7

Income tax 13,742.6 25,984.1 25,975.5 - 2,753.7 5,850.8

Net profit after tax (loss) 42,752.7 76,525.7 80,058.0 (11,656.1) 8,882.5 19,588.9

Хавсралт: Товч Орлогын Тайлан (сая төгрөг)

2009 2010 2011 2012 Q2 2012 2013 Q2

Үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого

82,788.8 185,563.0 143,669.9 79,930.7 113,021.0 83,152.8

Үндсэн үйл ажиллагааны мөнгөн зарлага

(60,322.4) 89,641.5 137,117.9 56,068.7 81,552.0 51,753.4

Түүхий эд материал худалдан авахад төлсөн мөнгө

(8,248.1) 27,557.4 50,071.6 21,129.1 13,649.1 23,276.5

Түлш, шатахуун тээврийн хөлс, сэлбэг хэрэгсэлд төлсөн мөнгө

(2,228.0) 6,155.5 5,648.0 5,217.6 7,062.9 2,178.4

Бэлтгэн нийлүүлэгчдэд төлсөн бусад мөнгө

(21,496.2) 29,620.5 77,767.9 25,172.9 53,592.7 -

Төлсөн орлогын татвар (24,379.3) 22,026.5 33.0 - 1,800.0 22,473.4

Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн

22,466.4 95,921.6 6,551.9 23,862.0 31,469.0 31,399.4

Мөнгөөр төлсөн ногдол ашиг (6,170) (19,930) (47,907) (31,333.6) (57,703.6) (6,260.0)

Санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн

(6,771.4) (24,279.5) (48,021.1) (33,622.7) (60,994.2) -

Бүх цэвэр мөнгөн гүйлгээ 15,673.9 71,557.1 (59,100.4) (9,847.7) (29,838.7) 25,231.3

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэгдэл

5,023.5 20,697.5 92,254.5 33,154.1 33,154.1 3,315.5

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл

20,697.4 92,254.5 33,154.1 23,306.4 3,315.5 28,546.8

Хавсралт: Товч Мөнгөн Гүйлгээний Тайлан (сая төгрөг)

Эх сурвалж: Компани, БиДиСек

Page 18: Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг · том компани болжээ. 2012 онд нүүрсний үнэ унаж, эрэлт

The information contained in this report is for general information purposes only. This report and its content is copyright of BDSe-curities and all rights reserved. This report- in whole or in part- may not, except with the express written permission of BDSecurities be reproduced or distributed or commercially exploited in any material form by any means whether graphic, electronic, mechanical or any means. Nor may you transmit it or store it in any other website or other form of electronic system. Any unauthorised use of this report will result in immediate proceedings.

The report has been prepared by BDSecurities Joint Stock Company. The information and opinions contained herein has been compiled or arrived at based upon information obtained from sources believed to be reliable and in good faith. Such information has not been independently verified and no guaranty, representation or warranty, express or implied is made as to its accuracy, completeness or correctness, reliability or suitability. All such information and opinions are subject to change without notice. This document is for information purposes only, descriptions of any company or companies or their securities mentioned herein are not intended to be complete and this document is not, and should not be construed as, an offer, or solicitation of an offer, to buy or sell any securities or other financial instruments. In no event will BDSecurities be liable for any loss or damage including without limitation, indirect or consequential loss or damage, or any loss or damage whatsoever arising out of, or in connection with the use of this report and any reliance you place on such information is therefore strictly at your own risk.

This publication contains forward-looking statements that involve known and unknown risks and uncertainties. These statements are based on our own information and on information from other sources we believe to be reliable and generally indicated by the use of forward-looking terminology such as “believe”, “expect”, “estimate”, “plan”, “project”, “may”, “will”, “should” or other similar words that express an indication of actions or results of actions that may or are expected to occur in the future. You should not place undue reliance on these forward-looking statements, which apply only as of the date of this publication. Any opinions or estimates herein reflect the judgment of BDSec at the date of the publication and are subject to change at anytime without notice.

BDSecurities may, to the extent permissible by applicable law or regulation, use the above material, conclusions, research or analy-sis in which they are based before the material is disseminated to their customers. Not all customers will receive the material at the same time. BDSecurities, their respective directors, officers, representatives, employees, related persons and/or BDSecurities, may have a long or short position in any of the securities or other financial instruments mentioned or issuers described herein at any time and may make a purchase and/or sale, or offer to make a purchase and/or sale of any such securities or other financial instru-ments from time to time in the open market or otherwise, in each case either as principal or agent. BDSecurities may make markets in securities or other financial instruments described in this publication, in securities of issuers described herein or in securities underlying or related to such securities. BDSecurities may have recently underwritten the securities of an issuer mentioned herein.

Disclaimer

BDSec Headquarter BDSec Express BranchZaluuchuud Avenue 27-18th Khoroo, Sukhbaatar DistrictUlaanbaatar, MongoliaPhone/Fax: 976-11313108Website: www.bdsec.mn

Express TowerPeace AvenueUlaanbaatar, MongoliaPhone/Fax: 976-11311128Email: [email protected]

Institutional Sales & Research Departmentphone/fax: 976-11323411 mail: [email protected] [email protected]

Dagiijanchiv ChuluunbaatarResearchemail: [email protected]

Odbayar OyunbaatarResearchemail: [email protected]

Sainbayar JadambaInstitutional Salesemail: [email protected]

Undram Soyolkhuu Research email: [email protected]

Munkhtulga GanboldHead of Institutional Salesemail: [email protected]

Nick CousynChief Operating Officer email: [email protected]