26
ӨМНӨД БҮСИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаар тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар нэгж, орон нутаг дахь салбар, нэгжийг бүсчилсэн байдлаар хуваарилан батласан билээ. Энэ тогтоолоор Онцгой байдлын албаны Өмнөд бүсэд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар тус тус хамрагдаж, бүсийн төвөөр Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрыг нэрлэсэн. Онцгой байдлын албаны хэмжээнд бүсийн танилцуулгыг хийж байна. Өмнөд бүс нь Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь Өвөрхангай, Өмнөговь, зэрэг зургаан аймаг, 86 сумаас бүрдсэн, нийт 533956,22 км² өргөн уудам нутаг дэвсгэртэй. Өмнөд хэсгээрээ БНХАУ- тай хиллэдэг. 322036 хүн амтай, хүн амын нягтшил 1,13 хүн/ км², нийт хүн амын 99.8% буюу үндсэндээ - халх ястан зонхилно. Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд: Бүсийн төв нь Өмнөговь аймгийн Даланзадгад сум. Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км зайд далайн түвшнээс дээш 1,470 м өндөрт Даланзадгад хот оршдог. Даланзадгад сумын 476 км² нутагт ай, 19,396 хүн амтай, 35700 толгой малтай. Мандалговь хот нь Дундговь аймгийн төв юм. Улаанбаатар хотоос 270 км зайтай талархаг газарт д.т.дээш 1395 м өндөрт оршдог бөгөөд

Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

ӨМНӨД БҮСИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаар тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар нэгж, орон нутаг дахь салбар, нэгжийг бүсчилсэн байдлаар хуваарилан батласан билээ.

Энэ тогтоолоор Онцгой байдлын албаны Өмнөд бүсэд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар тус тус хамрагдаж, бүсийн төвөөр Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрыг нэрлэсэн.

Онцгой байдлын албаны хэмжээнд бүсийн танилцуулгыг хийж байна.

Өмнөд бүс нь Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь Өвөрхангай, Өмнөговь, зэрэг зургаан аймаг, 86 сумаас бүрдсэн, нийт 533956,22 км² өргөн уудам нутаг дэвсгэртэй. Өмнөд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг.

322036 хүн амтай, хүн амын нягтшил 1,13 хүн/ км², нийт хүн амын 99.8% буюу үндсэндээ - халх ястан зонхилно.

Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд: Бүсийн төв нь Өмнөговь аймгийн Даланзадгад сум. Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км зайд далайн түвшнээс дээш 1,470 м өндөрт Даланзадгад хот оршдог. Даланзадгад сумын 476 км² нутагтай, 19,396 хүн амтай, 35700 толгой малтай.

Мандалговь хот нь Дундговь аймгийн төв юм. Улаанбаатар хотоос 270 км зайтай талархаг газарт д.т.дээш 1395 м өндөрт оршдог бөгөөд 11 км2 талбайг эзэлдэг. Хүн ам нь 10,506 (2005 он). Засаг захиргааны хувьд Сайнцагаан сум гэж нэрлэгдэнэ. Мандалговь нь бүсийн төвөөс 295 км-т байдаг.

Сайншанд  нь  Дорноговь аймгийн төв юм. Хүн ам 21200.  Улаанбаатараас  463 км зайтай газарт, далайн түвшнээс дээш 938 м өндөрт оршино, 234.6 га газар нутагтай. Дорноговь аймгийн төв нь Сайншанд сум бүсийн төвөөс 504 км зайтай.

Говьсүмбэр аймгийн төв нь  Чойр  бөгөөд Сүмбэр сумын төвд оршдог. Далайн түвшнээс дээш 1269 метрт оршино. 15600 хүн амтай. Говьсүмбэр аймгийн төв Чойр нь бүсийн төвөөс 477 км-т оршдог.

Page 2: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

Баянхонгор сум нь Баянхонгор аймгийн төв. Нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд адил нэртэй сум болдог. 26,252 оршин суугчтай байна. Түйн голын хөндийд д.т.д 1859 м өндөрт 71 км2 талбай эзлэн оршино. Улаанбаатараас 630 км зайтай, бүсийн төвөөс 488 км-т оршдог.

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр нь 50 км2 талбайтай,  Улаанбаатараас 430 км зайтай газарт д.т.д 1943 м өндөрт оршино. 24500 хүн амтай. Арвайхээр сум бүсийн төвөөс 959 км алслагдсан.

Хүснэгт 1. Өмнөд бүсийн аймгуудын товч мэдээлэл

Аймаг Өмнөговь Дундговь Дорноговь Говьсүмбэр Өвөрхангай Баянхонгор БүгдСум 15 15 14 3 19 20 86

Аймгийн төв Даланзадгад Мандалговь Сайншанд Чойр Арвайхээр Баянхонгор Өмнөговь

ДаланзадгадБайгуулаг

дсан он 1931 1941 1931 1994 1931 1941 2016

Газар нутаг

165,380.47 км² 74,690.32 км² 109,472.30

км² 5,540 км² 62,895.33 км²

115,977.8 км² 533956,22 км²

Хүн ам 61,314 38,820 58,612 15,891 101,314 82439 322036Нягт

сийрэг 0.33 хүн/км² 0.52 хүн/км² 0.55 хүн/км² 2.9 хүн/км² 1.78 хүн/км² 0.71 хүн/км² 1,13 хүн/ км²

Газар зүйн байршил: Өмнөд бүсийн нутаг Өвөрхангай аймгийн Бүрд сумын Онгон хэмээх уулын энгэрт Монгол Улсын газар зүйн хүйс-төв цэг оршдог.

Өмнөд бүс нь газар зүйн 3 бүсийг хамарсан өргөн уудам нутагтай, Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь, тал хээр, хангай хосолсон нутагтай.

Иймд бүсийн нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. хойд хэсэгт хангайн нурууны салбар уулс, төв хэсгээр нь хөндийн тал, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулс, элсэрхэг тал хээр, говь цөлийн нутагтай.

Бүсийн хамгийн өндөр цэг нь Баянхонгор аймгийн нутагт Говь-Алтайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их богд бөгөөд хамгийн нам цэг нь Өмнөговь аймгийн нутагт 750 м. 

Монгол улсын алдарт 33 говийн нэг хэсэг болох хэдэн арван км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг сүүжийн алдарт их говиуд, 150 км үргэлжилсэн Хонгорын үзэсгэлэнт элсэн уулстай.

Уур амьсгал: Агаарын дундаж температур нь өвөлдөө -27° хүйтэн, зундаа +24° дулаан байдаг. Өмнөговь аймагт хамгийн халуун буюу 7 дугаар сард +35+40°, Өвөрхангай аймагт хамгийн хүйтэн нь 1 дүгээр сард -35-40° хүртэл хүйтэн болдог. Жилд дунджаар 100-250 мм тунадас унана. Салхины хурд жилийн дундажаар 3.5-4.0 м/с бөгөөд хамгийн их нь 35м/с хүртэл ширүүсэх тохиолдол байна.

Page 3: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

Өмнөд бүс нь хөрс цаг уурын олон бичил мужид хуваагддаг. Баянхонгор аймгийн нутгаар дэлхийн усан хагалбарын шугам дайрч өнгөрдөг, бүсийн нутгууд нийтдээ нар салхины эрчим хүчний нөөц сайтай.

Дэд бүтэц: Тус бүсийн аймгуудад эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтэц харьцангуй илүү хөгжсөн бөгөөд бүсийн аймгийн төвүүд бүгд Улаанбаатар хоттой цардмал замаар холбогдсон.

Бүсийн нутгаар буюу Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутгаар төмөр зам нэвтрэн єнгөрөх бөгөөд Сайншанд хот нь манай орны төмөр замын чухал зангилаа юм. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд нь Монголоос Хятад руу гарах хилийн том боомт юм.

Голлох үйлдвэр, аж ахуй: Бүсийн эдийн засгийн нэг гол салбар нь хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуй голлох хувийг эзэлдэг. 2015 оны жилийн эцсийн байдлаар 15 сая 282 мянган тоо толгой мал тоолуулсан, үүнээс Өмнөговь аймаг дэлхийн улаан номонд багтдаг хоёр бөхт тэмээгээ жил дараалан тогтмол өсгөж, ханын хэцийн хүрэн, галбын говийн улаан тэмээдээ үүлдэр болгон баталгаажуулсан.

Тус бүсэд буюу Өмнөговь аймагт Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордууд оршдог. Тухайлбал, Таван толгойн нүүрсний уурхай нь Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зүүн тийш 100 км-т Цогтцэций сумын төвөөс баруун урагш 18 км-т, Улаанбаатараас 540 км-т оршдог. Нүүрсний нийт нөөц нь 6.4 тэрбум тонн, коксждог сайн чанарын нүүрс бөгөөд илчлэг нь: 7760-8120 ккал/кг. “Таван толгой" ХК-ийн 51 хувь нь орон нутгийн өмч бөгөөд 49 хувь нь хувь нийлүүлэгчдийн өмч юм.

Нарийн сухайтын нүүрсний уурхай нь Монгол улсын Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Даланзадгад хотоос баруун урагш 296 км, Улаанбаатараас 850 км, Гурвантэс сумаас 24 км-т, "Шивээ хүрэн" хилийн боомтоос 40 км оршино. Нүүрсний нийт нөөц нь: 130 сая тонн, илчлэг нь 6645 ккал/кг.            Оюу толгойн зэс, алтны орд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрших бөгөөд аймгийн төв Даланзадгад хотоос 240 км-т Ханбогд сумын төвөөс баруун урагш 45 км-т, Улаанбаатараас 600 км-т оршдог. Тус ордын нөөц нь 26 сая тн зэс, 1000 тонн алтны, хүдрийн нөөц нь 2.31 тэрбум тн бөгөөд үүнээс зэсийн агуулга нь 1.16%, алтны агуулга нь 0.35 г/тн байна.

  Мөн Дундговь аймагт манай улсын хүрэн нүүрсний 58%, гөлтгөнө, эрдэс будгийн 53,4%-ийн нөөц бүхий ордууд байдаг.

Говьсүмбэр аймгийн Шивээ Овоогийн хүрэн нүүрсний уурхай 2,7 тэрбум.тонны нөөцтэй.

Page 4: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

Байгалийн үзэсгэлэнт газар: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн түвшнээс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 670 орчим километр зайтай оршдог. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах 108 рашаан бий. Тэдгээр рашаанууд нь манай орны 50 гаруй халуун рашааны дотроос хамгийн халуун, хамгийн их нөөц ундаргатай нь юм. Ихэнхи ундарга нь 60-93 хэмийн халуун, хүхэрлэг, шаварлаг байдаг учраас эмчилгээнд ч хэрэглэдэг.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Эргэлийн зоо нь байгалийн сонин тогтоцтой археологийн олдвор ихтэй газар бөгөөд 30 сая гаруй жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворыг хадгалсан хурдас чулуулгаас тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг юм. Улсын тусгай хамгаалалттай Эргэлийн зоогийн хил нь Сангийн овоо, Баянцав, Аман усны хяр, Аман ус, Төгрөг худаг, тэдгээрийн хоорондох тэмдэгт өндөрлөгүүдээр тогтоогдсон. Эргэлийн зоо нь уртаараа 60 гаруй км, өргөнөөрөө 20 орчим км үргэлжилсэн байгалийн сонин тогтоцтой, палентлогийн олдвор ихтэй, эртний амьтдын үлдэгдэл бүхий нуурын хурдас газар юм.

Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Мандалговиос зүүн урагш 80 километрт оршдог. Их газрын чулуу нь уртаараа 30 орчим өргөөшөө 15 км сунаж тогтсон 600 шахам ам км талбайг эзлэн хойшоо урагшаа, баруун зүүн тийшээ гудамлан эгнэсэн байц тогтоцтой.

Дундговь аймгийн Адаацаг Дэлгэрцогт сумын дунд орших Бага газрын чулуу бол урт нь 15 км өргөн нь 10 гаруй км үргэлжлэх боржин чулуун уул юм. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1768 м өндөрт өргөгдсөн Тахилгын хавцал. Энд түүхийн янз бүрийн үед хамаарах 200 гаруй булш хиргисүүр бий. Сонин хэлбэртэй хад цохио элбэг. Ажиглаад явбал бүхий л зүйлийн амьтан нэрлэж болно. Бага газрын чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй бий.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Өвөрхангай аймгийн Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг.

Page 5: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна. Гурвансайхны нуруу нь цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох бөгөөд Хамгийн өндөр нь Зүүнсайхан уул юм. Хамгийн өндөр оргил нь дайлайн төвшнөөс дээш 2846 метр юм. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр  бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын нилээд хэсгийг хамрах Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд баруун хойноос зүүн урагш чиглэн 180 километр урт үргэлжилсэн их элсэн тарамцаг юм. Нийтдээ 965 ам километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойшоо 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Байнгын устай гол байхгүй бөгөөд Ёл, Зулганай, Хонгор, Хавцгайт, Гэгээт гэсэн 5 булаг бий. Уулын хүрэн, говийн бор хөрс зонхилно.

Ёлын ам нь Говь Гурван Сайхан уулын ам бөгөөд ёл шувуу ихтэй болохоор ийм нэр авчээ. Далайн төвшнөөс дээш дунджаар 2800 метр өндөр. Дархалсан талбай нь 64 ам километр. Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг.

Монгол улс дахь хамгийн эртний Буддын шашны хийд Эрдэнэзуу хийд, Төвхөн хийд Өвөрхангай аймгийн нутагт, Хутагт Данзанравжаагийн байгуулсан  энергийн төв болох Дэмчогийн хийд Өмнөговь аймгийн нутагт, мөн ноён хутагтын байгуулсан Хамрын хийд Дорноговь аймагт тус тус бий.

Амьтан ургамал: Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн ургамал тархсан. Ган халуунд тэсвэртэй, шим тэжээл сайтай, жижиг навчит тачир ургамал голлосон 250 гаруй төрлийн ургамалтай бөгөөд түүний дотор хунчир, алтан үндэс, дэгд, сэржмядаг зэрэг олон төрлийн эмийн ургамал элбэг. Гоёо, цулхир, хармаг, вансэмбэрүү, лидэр, алтан гагнуур зэрэг ховор ургамал бий.

Тарвага, үнэг, хярс,  чоно, туулай, дорго, суусар,  ирвэс, хар сүүлт, цагаан зээр, аргаль, бор гөрөөс, янгир, хавтгай  гээд бараг цөм байх бөгөөд дэлхийд нэн ховордсон мазаалай гэх амьтан цөөн тоогоор оршиж байна.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА

Баянхонгор аймаг нь Монгол Улсын баруун бүсийн нутагт оршдог. 116.0 мянган км квадрат нутаг дэвсгэртэй. Хилийн урт нь 1500 км, хойд талаараа Завхан, зүүн хойд талаараа Архангай, зүүн талаараа Өвөрхангай, урд талаараа Өмнөговь, Баруун

Page 6: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

талаараа Говь-Алтай аймгуудтай, Баруун урд талаараа Бүгд найрамдах Хятад ард улстай 144 км газар нутгаар хиллэнэ.

Хангай, Хээр тал, Говь гэсэн гурван бүсэд оршдог. Тус аймаг нь далайн түвшнээс 1000-1400 м өргөгдсөн алтайн салбар уулсуудын ноён оргилуудын нэг Их Богд уулын өндөрлөг цэг нь 3957 м хамгийн нам дор газар нь далайн төвшнөөс 750-960 м Эхийн гол, Бамбуу, Зулганайн хоолой болно.

Цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө цас их орж зуд болох, зуны улиралд бороо хур орохгүй ган болох үзэгдэл цөөнгүй тохиолдоно. Аймгийн нутаг дэвсгэрт жилдээ 60-90 хоног цасан бүрхүүлтэй байх, зарим жилд цасан бүрхүүл тогтдоггүй. Тал хээрийн бүс нутгаар хаврын улиралд шороон шуурга болох үзэгдэл их тохиолддог. Жилийн дундаж температур нь - 350 – с-аас +390 с хүрч халдаг.

Аймгийн нутаг дэвсгэрт булаг шанд 837, өрөмдмөл худаг 116, богино яндант хашлагат худаг 107, энгийн уурхайн худаг 2327, усан сан 10, Гол горхи 299, том жижиг нуур 104, рашаан 22, байдаг бөгөөд бэлчээрийн 60% нь усаар хангагдсан. Аймгийн нийгэм эдийн засгийн үндсэн салбар нь мал аж ахуй юм.

Засаг захиргааны нэгжийн хувьд тус аймаг нь 20 сум 104 багтай, Өвөрхангай, Улаанбаатар хоттой хатуу хучилттай хэвтээ тэнхлэгийн авто замаар бүрэн холбогдсон зам харилцаа, дэд бүтэц сайн хөгжсөн. Улаанбаатар хотоос 630 км зайд оршдог, агаарын замаар холбогдсон.

Баянхонгор аймаг нь 2015 оны хүн ам, орон сууцны улсын тооллогоор 83936 хүн амтай, хүн амын нягтаршил 94.2 хувь, хүн амын 70.5 хувь нь аймгийн төвд амьдардаг, нийт өрхийн 88.3 хувь нь байшинд, үүний 24 хувь орчим нь орчин үеийн орон сууцанд амьдарч байна.

ÃÎÂÜѯÌБÝÐ АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА

Ãîâüñ¿ìáýð àéìàã íü 1991 îíä ×îéð õîò, 1994 îíû Óëñûí Èõ õóðëûí òîãòîîëîîð Ãîâüñ¿ìáýð àéìàã áîëîí áàéãóóëàãäñàí. ¯¿íýýñ ºìíº Äîðíîãîâü àéìãèéí Ñ¿ìáýð ñóì ãýæ íýðëýãäýæ áàéñàí.

Òóñ àéìàã íü Ìîíãîë Óëñûí íóòàã äýâñãýðèéí òºâä, ãîâèéí á¿ñèéí õîéä õýñýãò ºìíºä õýñãýýðýý Äîðíîãîâü, Äóíäãîâü, áàðóóí õîéä õýñãýýðýý Òºâ, Õýíòèé çýðýã 4 àéìãèéí 9 ñóìòàé õèëëýí, 5.5 ìÿíãàí õàâòãàé äºðâºëæèí êì áóþó 554.180 ãà òàëáàé á¿õèé ãàçàð íóòãèéã ýçëýí îðøäîã.

Íóòãèéí áàéãàëèéí á¿òöèéí õóâüä äîâ òîëãîä á¿õèé õýýð òàëûí á¿ñýä îðøäîã. Íóòãèéí õàìãèéí ºíäºð öýã íü äàëàéí ò¿âøíýýñ 1620 ìåòð.

Óóð àìüñãàëûí õóâüä õóóðàéäóó, ñýð¿¿âòýð, ºâëèéí óëèðàëä õàìãèéí õ¿éòýí íü -35 õýì, çóíû óëèðàëä õàìãèéí äóëààí íü +32+35 õýì äóëààðàõ

Page 7: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

òîõèîëäîë áàéäàã. Æèëäýý 200-250 ìì õóð òóíäàñ óíàäàã. Òàë õýýðèéí õ¿ðýí, õ¿ðýí öàéâàð õºðñòýé.

Õàâðûí ºäðèéí óðò 10 öàãààñ áàãà, íàìðûí ºäðèéí óðò 8 öàãààñ áàãà, æèëèéí 220-260 ºäºð íü íàðòàé öýëìýã, õóð òóíàäàñ áàãàòàé áàéäàã. Ýõ ãàçðûí ýðñ òýñ óóð àìüñãàëòàé, ñàëõèíû äóíäàæ õóðä 6-12 ì/ñ, ñàëõèíû ãîëëîõ ÷èãëýë áàðóóí õîéíîîñ, õàâàð, íàìðûí óëèðàëä ñàëõèíû õóðä 28-35 ì/ñåê õ¿ðýõ òîõèîëäîë áàéäàã. ªâºë îðîõ öàñíû äóíäàæ õýìæýý 10 ñì-ýýñ áàãà, öàñ òîãòîõ õóãàöàà 11 ä¿ãýýð ñàðûí äóíä ¿åýñ 12 ñàðûí äóíä ¿å õ¿ðòýë, öàñ àðèëàõ õóãàöàà 3 ñàðûí äóíä ¿å õ¿ðòýë ¿ðãýëæèëäýã.

Õîíü, ÿìàà, ¿õýð, òýìýý, àäóóíû àæ àõóé ýðõëýõýä òîõèðîìæòîé áºãººä àìüòíû àéìãààð íýí áàÿëàã, ÷îíî, ¿íýã, õÿðñ, òóóëàé, ìàíóóë, òóóðàéòíààñ õàð ñ¿¿ëò, öàãààí çýýð çýðýã îëîí àìüòàí áàéäãààñ äýëõèéí óëààí íîìîíä áè÷èãäñýí õîâîð àí àìüòàí àðãàë áàãàã¿é òîîãîîð áàéäàã.

Òóñ àéìàãò æîíø, í¿¿ðñ, ¿íýò ìåòàëë, ãàíòèã, áàë ÷óëóó çýðýã àøèãò ìàëòìàë àãóóëñàí 20 îð÷èì òºðëèéí 100 ãàðóé îðä èëýðö¿¿ä òîãòîîãäîîä áàéãààãààñ Øèâýý-îâîîãèéí í¿¿ðñíèé óóðõàéí îðä íü àéìàãòàà òºäèéã¿é Ìîíãîë Óëñûí õýìæýýíä ñòðàòåãèéí ÷óõàë à÷ õîëáîãäîë á¿õèé óóðõàé îäîî àæèëëàæ áàéíà.

Òóñ àéìãèéí íóòàãò áàéíãûí óíäðàãàòàé Õóëãàð, Óóëçâàð, Öîîðõîé, Õ¿õýý, Öàãààí-óñ, Óñàò õàíàí, Øèâýý çýðýã 43 èë çàäãàé áóëàã øàíä áàéäàã áà óñàí õàíãàìæèéí õóâüä ºðºìäºë áîãèíî ÿíäàíò, ýíãèéí áåòîíîí õàøëàãàòàé 246 áàéãààãààñ áýë÷ýýðèéí óñàí õàíãàìæèéí çîðèóëàëòààð Ñ¿ìáýð ñóìàíä 188, Áàÿíòàë ñóìàíä 8, Øèâýýãîâü ñóìàíä 28 á¿ãä 224 õóäàã àøèãëàãäàæ ìàë÷èä àðä èðãýäèéí õýðýãöýýã õàíãàæ áàéíà.

Óñàí õàíãàìæ á¿õèé 1538 ãà ãàçàð áàéãààãààñ ãîë, ãîðõèéí ýçëýõ ãàçàð 64 ãà, íóóð öººðºì, òîéðîì 1474 ãà ãàçàð áóþó àéìãèéí íèéò ãàçðûí 0.003%-èéã ýçýëæ áàéíà.

Óðãàìëûí õóâüä 40 ãàðóé îâãèéí 150 ãàðóé òºðëèéí 250 ãàðóé óðãàìàë áàéäàã áà íóòãèéí áàðóóí õîéä òàëààð õÿëãàíà, õàðãàíà, áàðóóí ºìíºä òàëààð áóäàðãàíà, äýðñ çýðýã ãîëëîñîí òîéðìûí óðãàìàë ãîëëîõ áºãººä áýë÷ýýðèéí ºâºë õàâðûí äààö íü äóíäæààð 08-1.0 öåíòð ãà, çóí íàìðûí äààö íü 2.5-3.0 öåíòð ãà-ãèéí íººöòýé òóë 80.0 ìÿíãààñ äýýø ìàëûã áýë÷ýýðýýð õàíãàõ áîëîìæã¿é áºãººä áýë÷ýýðèéí 528520.06 ãà õàäëàíãèéí òàëáàé 7810 ãà, պ人 àæ àõóéí áàðèëãà áàéãóóëàìæèéí äýâñãýð ãàçàð 35.09 ãà, ÕÀÀ-í õýðýãöýýíä òîõèðîìæã¿é 6000 ãà áàéãàà íü íèéò ãàçðûí 98.2% ýçýëæ áàéíà.

ªìíºä òàëààðàà Äîðíîãîâü àéìãèéí Äàëàíæàðãàëàí ñóì, ç¿¿í, ç¿¿í õîéä òàëààðàà Õýíòèé àéìãèéí Äàðõàí, Äýëãýðõààí, áàðóóí õîéä, õîéä òàëààðàà Òºâ

Page 8: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

àéìãèéí Áàÿí, Áàÿíæàðãàëàí, Áàÿíöàãààí, áàðóóí, áàðóóí óðä òàëààðàà Äóíäãîâü àéìãèéí Öàãààíäýëãýð, Áàÿíæàðãàëàí çýðýã ñóìóóä áîëîí àéìãèéí òºâ¿¿äòýé õîëáîñîí à÷àà, çîð÷èã÷ òýýâðèéí àâòî çàìòàé, îëîí óëñûí òºìºð çàìûí ñ¿ëæýýòýé áà àéìãèéí Òºâ ×îéð õîò íü Óëààíáààòàðààñ 241 êì çàéòàé õàòóó õó÷ëàãàòàé àâòî çàìààð õîëáîãäñîí, Çàìûí ¿¿ä, Óëààíáààòàð, Àëòàíáóëãèéã õîëáîñîí áîñîî òýíõëýãèéí îëîí óëñûí çàì äàéðàí ºíãºðäºã.

Áàãàíóóð Ç¿¿í ºìíºä á¿ñèéí ºíäºð õ¿÷äýëèéí øóãàì ñ¿ëæýýíä á¿ðýí õîëáîãäñîí, çàì øóãàì ñ¿ëæýý á¿õèé íèéò 3488.64 ãà ãàçàð áàéãààãààñ àâòî çàìûí ãàçàð 2037.65 ãà, òºìºð çàìûí ãàçàð 961 ãà, øóãàì ñ¿ëæýýíèé ãàçàð 489.99 ãà ãàçàð áàéãàà íü íèéò ãàçðûí 0.0062%-èéã ýçýëæ áàéíà.

Ãîâü íóòàã õ¿í òºðºëõòºíèé ºëãèé íóòàã áîëîõûã èëýðõèéëýõ ýðòíèé õ¿ì¿¿ñèéí ¿ëäýýñýí ÷óëóóí çýâñãèéí äóðñãàëóóä, õàäíû ñ¿ã çóðàã, õ¿ðëèéí áîëîí òºìºð çýâñãèéí ¿åèéí õîâîð îëäìîëóóä, áóëø, áóíõàí, ãýðýëò õºøºº, õîò áàëãàäûí áóéð, òóóðü çýðýã ò¿¿õ ñî¸ëûí äóðñãàëóóäààð áàÿëàãààñ ãàäíà Ç¿¿í Æàíæèí ×îéðûí õèéäèéí òóóðü, õàäíû ãýõ “Öàãààí äàðü ýõ” çýðýã ò¿¿õèéí äóðñãàëò ç¿éëýýð áàÿëàã þì. Íèéò ãàçðûí 0.0074% íü õîò ñóóðèí áîëîí ò¿¿õ äóðñãàëûí ãàçàð ýçýëæ áàéíà.

Àéìãèéí òºâ ×îéð õîò íü äýä á¿òýö ñàéí õºãæñºí, îðîí ñóóöíû áàðèëãà, íèéãìèéí ÷èãëýëèéí ¿éë÷èëãýýíèé ñàëáàðóóä, çàì õàðèëöàà õîëáîî ñàéí õºãæñºí ó÷ðààñ çýðãýëäýý àéìãóóäààñ èðãýä øèëæèí ñóóðüøèõ ñîíèðõîë èõòýé. Õ¿í àìûí äèéëýíõè õóâü íü ñ¿¿ëèéí ¿åèéí çàñâàð òîõèæèëò õèéãäñýí îðîí ñóóöàíä àìüäàðäàã.

2015 îíû ñòàòèñòèêèéí ¿ç¿¿ëýëòýýð 16308 õ¿í àìòàé áºãººä 49.4% íü ýìýãòýé, 50.5% íü ýðýãòýé, 63.3% íü àéìãèéí òºâä, 26% íü ñóìûí òºâä, 10.7%-íü õºäºº àìüäàðäàã. Íèéò ºðõèéã áàéðøëààð íü àâ÷ ¿çâýë àéìãèéí òºâä 2737 ºðõ áóþó íèéò ºðõèéí 59.9%, ñóìûí òºâä 797 ºðõ áóþó íèéò ºðõèéí 17.4%, õºäºº áàãò 1039 ºðõ áóþó íèéò ºðõèéí 22.7%-èéã òóñ òóñ ýçýëæ áàéíà.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог, 109,5 мянган кв км нутаг дэвсгэртэй. Аймгийн төв нь Сайншанд хот. Сайншанд хот нь Улаанбаатар хотоос 465 км, БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг. 14 сум, 64 багтай, нийт 63500 хүн амтай.

Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин суудаг.

Page 9: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

Хилийн байнгын үйл ажиллагаатай Замын-Үүдийн, улирлын ажиллагаатай Баянбулаг-Мандалын боомтуудтай. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол улсын хөгжил дэвшлийн нэгэн үүд хаалга болж хөгжих ирээдүйтэй.

Дорноговь аймаг нь Монголын зүүн өмнөд хэсгийн талархаг гадаргатай хэсэгт оршдог. Гэхдээ энд Хутаг уул (1431м), Оцол,Сансар, Их Багадулаан, Аргалант, Хан Баянзүрх хайрхан (1031м) зэрэг уулууд бий, Нутгийн дундуур зүүн хойшоо баруун урагшаа их хотгор газар үргэлжилнэ.

Дорноговь аймгийн нутагт том гол мөрөн, нуур байхгүй, харин газар доорхи усны их нөөц бий. Халзан уул, Бусийн Чулууны, Толь булгийн зэрэг рашаан устай. Нутгийн ихэнхэд говийн бор хөрс тархсан бөгөөд элс нилээд байдаг. Говийн ургамал ургана. Хар сүүлт, хулан, янгир, аргаль зэрэг ховор ан амьтан элбэг.

Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутагтай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4,2-4,6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсэх тохиолдол бий. Цаг агаарын тааламжгүй нөлөөлөл болох хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиодог, сүүлийн жилүүдийн хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдасч байна. Говийн эмзэг байгалийг нөхөн сэргээх боломж хязгаарлагдмал. Гадаргын усны нөөц бараг үгүйгээс гүний усыг татаж ахуй амьдрал болон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг.

Гадаргад нь кайнозойн эриний хурдас их тархсан бөгөөд хайлуур жоншны орд олонтой. Зэс молибден (цагаан суварга),чулуун нүүрс (Алагтогоо), төмөр (Чандмань уул) болон барилгын материалын баялаг бий. Хайлуур, жонш олборлох уурхай байдаг.

Дорноговь аймгийн нутгаар төмөр зам нэвтрэн єнгөрөх бөгөөд Сайншанд хот нь манай орны төмөр замын чухал зангилаа юм. Дорноговь аймгийн Замын-Үүд, Хангийн хилийн боомт нь Монголоос Хятад руу гарах хилийн том боомт юм.

Дорноговь аймагт Ерөнхий боловсролын 20 сургууль, 17 дотуур байр, 21 цэцэрлэг, эрүүл мэндийн 72 байгууллага, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг эрүүл мэнд, боловсролын байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит "Саранхөхөө" театр, Иргэдийн хөгжил төв, Усан спорт сургалтын төв, Нийтийн номын сан, Орон нутгийн судлах музей, Ноён хутагт Данзанравжаагийн музей, Орон нутгийн 3 телевиз, Дорноговийн мэдээ сонин зэрэг соёл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА

Page 10: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

Дундговь аймаг нь Засаг захиргааны хувьд 15 сум, 66 багтай, 7469,0 мянган га нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр Монгол улсын нутаг дэвсгэрийн 4,5%-ийг эзэлдэг, аймгийн төв Улаанбаатар хотоос 265 км-т байрладаг, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудтай хиллэдэг.

Аймгийн нутаг дэвсгэрийн хилийн тойрог 1230 км, нутгийн баруун цэг Гучингийн худгаас зүүн цэг Хөх дэл хүртэл 425 км, хойд цэг Ус хар толгойгоос урд цэг Өвөр цагаан дэрс хүртэл 283 км. Нийт газар нутаг нь тал хээр говийн бүсэд багтдаг. Тэгш тал газрын хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 1530 м, хамгийн нам нь 980 м, хамгийн өндөр Дэлгэрхангайн уул далайн түвшнээс дээш 1913 м өндөр өргөгдсөн байдаг. Тус аймгийн нутагт уулын хөрс /хар хүрэн, хүрэн, цайвар хүрэн/ маш бага хувийг эзэлж Адаацагийн хойд тал, Бага газрын чулуу, Угтаалын уул, Их газрын чулуу орчимд тархсан. Нутгийн төв, хойд хэсгээр ухаа толгод нам уулсын /хүрэн, цайвар хүрэн, цөлөрхөг хээрийн бор, хээржүү цөлийн бор/ хөрс, нутгийн төв, өмнөд хэсгээр тал хөндийн /цөлөрхөг хээрийн 20 төрлийн хөрс/ хөрс тархсан.

Аймгийн нутаг дэвсгэрийг уур амьсгалын хувьд хуурай, сэрүүн, уулын хээрийн муж /Эрдэнэдалайн хойд хэсэг, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэнгийн хойд хэсэг/, нэн хуурай дулаавтар, цөлөрхөг хээрийн муж /Дэлгэрхангай, Хулд, Луус, Гурвансайхан, Өндөршил сумын хойд хэсэг, Сайхан-Овоо, Сайнцагаан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан сумдын нутаг/, нэн хуурай дулаан, цөлөрхөг хээрийн муж /Дэлгэрхангай, Хулд, Гурвансайхан сумдын урд хэсэг, Өлзийт сумын нутаг/ гэж 3 хуваадаг.

Агаарын температурын дундаж хэмжээ өвлийн сард – 16-19 градус, зуны сард +17-21 градус, жилд орох хур тундасны хэмжээ 95-150 мм ундаг. 

Онцлог давуу талтай - Дуу хуур, гүүний айраг, хонины махны чанараараа улсдаа алдартай. Улсын дунджаар малтай нэг өрхөд ногдох малын тоогоор эхний байруудад ордог. Байгалийн эрдэс түүхий эдийн багагүй нөөцтэйн дотор улсын хэмжээний судлагдсан хүрэн нүүрсний нөөцийн 58,0 хувь, гөлтгөнийн 32,3 хувь, эрдэс будгийн 53,4 хувь нь манай аймагт байна. Аймгийн төв болон бүх сумын төв эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, үүрэн телефоны сүлжээтэй

Сайхан-Овоо сумын нутагт Өгөдэй хааны өвөлжөө, Буган чулуун хөшөө, Замбага хайрхан уулын хүннүгийн үеийн булш, дундад зууны үед холбогдох шаазан хотын туурь, Гурвансайхан сумын нутаг Ярх уулын хуучин чулуун зэвсгийн бууц суурин, дарханы газар хүрэл зэвсэг үйлдвэрлэлийн дурсгал, Дэлгэрхангай суманд Өгөдэй хааны нас эцэслэсэн газар, Адаацаг сумын Сүм хөх бүрдэд их хаадын намаржаа, Өлзийт сумын Дэл уулын хадны зураг, Дэлгэрийн Чойрын хийд, Эрдэнэдалай сумын сангийн далай хийдийн Цогчин дугана, дөрвөлжин булш, хиргисүүрийн дурсгалууд эртний төрт улсуудын үед холбогдох булш бунхан эртний

Page 11: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

бэхлэлт цайз хэрэм зэрэг олон мянган жилийн турш хүмүүсийн аж төрж ирснийг илтгэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсээр нэн арвин. 

Эртний далайн ёроолын үлдэц бүхий Цагаан суварга, Морин толгойн цав, Өөш манхан зэрэг өвөрмөц тогтоцтой байгалийн шавар цав элсэн манхан, Их газрын чулуу, Бага газрын чулуу зэрэг боржин чулуун уул, заг, хайлаасан төгөл, Олдох, Гурван төгрөг, Эргэнэг, Хаяа, Нэмнээ, Номгон, Хайрхан, Загийн ус зэрэг үзэсгэлэнт газруудтай. 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА

       Аймаг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 106 багтай, 32 мянган гаруй өрх, 112 мянган гаруй хүн амтай, аймгийн төв Арвайхээр хотод 7 мянган гаруй айл, өрх, 27 мянган хүн оршин суудаг.

Аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 63.5 мянган км.кв, хойноос урагшаа 385 км, зүүнээс баруун хил хүртэл 310 км, улсын нийслэл Улаанбаатар хотоос 430 км зайд оршдог. Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулстай, аймгийн нийт нутгийн 23.0 хувь нь хангайн, 28.2 хувь нь тал хээрийн, 48.8 хувь нь говийн бүсэд оршдог.

     Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газрууд, үзэсгэлэнт Орхоны улаан цутгалан, Хүйсийн найман нуур, Нутгийн минь сахиус тэнгэр болсон Баруун, Зүүн хайрхан, Дөлгөөн, Батхаан, Ханхөгшин, Зүүн богд Ханбаян, Хангайн овоо, Авзага, Хонгор хайрхан зэрэг хийморь түшсэн уул нурууд, хишиг буянтай рашаан ус, ой мод, эрдэнэт сүрэг багширсан гурван бүсийн тэгш сайхан нутаг, эртний түүхт Хархорум, Монголын төв цэг, Өндөр гэгээн Занабазарыг хаан ширээнд залж даахийг үргээсэн Ширээт цагаан нуур, номын бясалгалт газар Төвхөн хийд зэрэг нутгийн гоо үзэсгэлэнт байгаль олонтой билээ.

     Өвөрхангай аймаг нь хүнс, хөдөө аж ахуй түүний дотор мал  аж ахуй зонхилсон аймаг, улсдаа олон малтай аймгийн хувьд улсын мал, мах, ноос, ноолуур, түүхий эд бэлтгэл, цөцгийн тос, гэрийн мод, тавилгын үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг.

Нийт сумдын 90 гаруй хувь нь төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг эдийн засгийн дэд бүтэц сайн хөгжсөн.

Баянтээгийн нүүрсний уурхай жилд дунджаар 550 сая төгрөгийн 35000 тн нүүрс олборлон аймгийнхаа нүүрсний хэрэгцээг 100 хувь, Баянхонгор аймгийн нүүрсний 70-80 хувийг хангаж байна.

Монгол орондоо төдийгүй дэлхийн түүхэнд мөнхөрсөн XIII зууны эртний Монголын  эзэнт гүрний нийслэл Хархорум хот нь тухайн үеийн Монгол орны улс төр, эдийн засаг, соёл, засаг захиргаа, олон улсын харилцааны төв байсаар Бурхан шашны анхны төв Эрдэнэ-Зуу хийд, ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн

Page 12: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монголын бурхан шашны тэргүүн, анхдугаар Богд төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазар, түүний хосгүй бүтээл соёмбо, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар нутаг зэрэг нь Өвөрхангайчуудын түүх, соёлын бахархал мөн.

Улсын хэмжээний аялал жуулчлалын гурван том бүс нутгийн нэг Орхоны хөндийн сав газрыг түшиглэн тус аймагт аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Тус аймаг нь 15 жуулчны баазад жилд дунджаар 25000 орчим жуулчин тогтмол хүлээн авч үйлчилж байгаа бөгөөд Монгол Улсад айлчлан ирж байгаа нийт жуулчдын 25% буюу 90000 гаруй жуулчин манай аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА

Өмнөговь  аймаг нь 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 15 сум, 58 багтай. Аймгийн төв Даланзадгад хот. Аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатар хотоос 560 км зайтай. Монгол улсын хэмжээнд хамгийн том 165,0 мянган кв.км нутаг дэвсгэртэй ба хүн амын суурьшил сийрэг  3,4 квадрат километр нутагт 1 хүн, 13,2 квадрат километр нутагт 1 өрх ноогдон хүн ам суурьшиж байна.

2015 оны жилийн эцсийн байдлаар Өмнөговь аймгийн нийт хүн ам 61540 болж өмнөх оноос 1875 хүнээр буюу 3,1 хувиар өссөн байна. Монгол улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэлж онцлох үйл явдал тохиосон юм. 

Өмнөговь аймаг нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээр Өвөрхангай, хойд талаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймгуудтай тус тус хиллэн оршино.

Байгаль цаг уурын хувьд эрс тэс эх газрын уур амьсгалтай, өвөлдөө -20-30 градус хүртэл хүйтэрдэг, дулааны улиралд халуун нь 30-38 градус, салхины хурд 5-15 м/сек,  заримдаа 34-45 м/сек хүрдэг,

Аймгийн эдийн засгийн нэг гол салбар нь хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуй голлох хувийг эзэлдэг. 2015 оны жилийн эцсийн байдлаар 2 сая 55 мянган тоо толгой мал тоолуулсан нь 85 жилийн түүхэнд тохиолдоогүй түүхэн үйл явдал болсон юм. Дэлхийн улаан номонд багтдаг хоёр бөхт тэмээгээ жил дараалан тогтмол өсгөж, ханын хэцийн хүрэн, галбын говийн улаан тэмээдээ үүлдэр болгон баталгаажуулсан.

Өмнөговь аймагт 12 төрлийн ашигт малтмалын 71 орд, 185 орчим илрэл тэмдэглэгджээ. Орон нутагт ашигт малтмалын хайгуул судалгаа, олборлолтын үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдын тоо 1997 оноос хойш тасралтгүй өссөөр ирсэн. 2012 оны байдлаар тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын 520 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 57 нь ашиглалтын, 463 нь хайгуулын зөвшөөрөл байгаа ба эдгээрийг 186 гаруй аж ахуй нэгж эзэмшиж байна.

             Таван толгойн нүүрсний уурхай нь Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зүүн тийш 100 км-т Цогтцэций сумын төвөөс баруун урагш 18 км-т, Улаанбаатараас 540 км-т оршдог. УИХ-аас уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордоор тогтоосон.

Page 13: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

Нүүрсний нийт нөөц нь 6.4 тэрбум тонн, Коксждог сайн чанарын нүүрс бөгөөд илчлэг нь: 7760-8120 ккал/кг.

Уг ордыг "Таван толгой" ХК 1966 оноос эхлэн одоог хүртэл олборлолт хийж байгаа ба тус уурхайгаас сүүлийн 4 жилд буюу 2003 онд 38.5 мян.тн, 2004 онд 64.2 мян.тн, 2005 онд 404.6 мян.тн, 2006 онд 787.1 мянган тн нүүрс олборлож борлуулсан байна. “Таван толгой" ХК-ийн 51 хувь нь орон нутгийн өмч бөгөөд 49 хувь нь хувь нийлүүлэгчдийн өмч юм.

            Нарийн сухайтын нүүрсний уурхай нь Монгол улсын Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Даланзадгад хотоос баруун урагш 296 км, Улаанбаатараас 850 км, Гурвантэс сумаас 24 км-т, "Шивээ хүрэн" хилийн боомтоос 40 км оршино. УИХ-аас уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордоор тогтоосон. Нүүрсний нийт нөөц нь: 130 сая тонн Нүүрсний илчлэг нь: 6645 ккал/кг

            Оюу толгойн зэс, алтны орд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрших бөгөөд аймгийн төв Даланзадгад хотоос 240 км-т Ханбогд сумын төвөөс баруун урагш 45 км-т, Улаанбаатараас 600 км-т оршдог.

            Тус ордын нөөц нь 26 сая тн зэс, 1000 тонн алтны нөөцтэй нь тогтоогдоод байна.

            Тус ордын хүдрийн нөөц нь 2.31 тэрбум тн бөгөөд үүнээс зэсийн агуулга нь 1.16%, алтны агуулга нь 0.35 г/тн байна. УИХ-аас уг ордыг мөн л стратегийн ач холбогдол бүхий ордоор тогтоосон

          Аймгийн төвөөс баруун зүгт 220 км Сэврэй сумын нутагт 800 м өндөр, 150 км үргэлжилсэн Хонгорын голын үзэсгэлэнт элсэн уул, Монгол улсын алдарт 33 говийн нэг хэсэг болох хэдэн арван км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг сүүжийн алдарт их говиуд, 50-120 сая жилийн тэртээ амьдарч байсан эртний үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг, чулуужсан мод зэрэг палентологийн олдворууд олдсон. Булган сумын нутагт байдаг  Баян заг, дэлхийд ховорт тооцогдох Нэмэгт, хэрмэн цав, Шаригийн ганга, Бүгийн цав, зэрэг байгалийн тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд, онгон зэрлэг байгальтай.

Page 14: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

ГОЛЛОН ТОХИОЛДДОГ АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ГАМШГИЙН ТӨРӨЛ, ДАВТАМЖ:

Монгол Улсад хүн ам олноор өртөж, улс орны нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг болон бүсийн аймгуудад ихэвчлэн тохиолддог байгалийн аюулт үзэгдэл болон ослын талаарх сүүлийн 15 жилийн дүн мэдээг дараах хүснэгтэд үзүүллээ.

Хүснэгт 2. Голчлон тохиолдсон байгалийн аюулт үзэгдлийн тоо /15 жилээр/

Гамшгийн ангилал

Гамшгийн төрөл

Гамшгийн нэр

Өмнөговь

Дундговь

Дорноговь

Говьсүмбэр

Өвөрхангай

Баянхонгор

Нийт

Байгалийн гаралтай

Цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл

Хүчтэй салхи, шуурга 26 37 23 8 27 134

Цас зуд 5 3 1 1 6 5 21Үер 8 8 7 1 35 26 85Ой, хээрийн түймэр - 1 79 5 34 11 130

Аянга 1 5 6 - 12 11 35Геологийн гаралтай аюул

Газар хөдлөлт 14 9 13 - 13 26 75

Биологийн гаралтай аюул

Хүний гоц халдварт өвчин

2 2 - 3 8 5 20

Мал, амьтны гоц халдварт өвчин

36 12 29 2 94 45 218

Хүний үйл ажиллагаа-тай холбоотой

Обьектийн гал түймэр 392 226 404 195 393 317 1927Усны осол 8 5 7 2 11 27 60Тэсэрч, дэлбэрэх, шатамхай, химийн бодисын осол

6 1 9 - 4 5 25

Үйлдвэрийн осол 1 3 11 - 5 6 26Аймгийн НИЙТ 499 312 589 217 642 497 2756

Манай орон сүүлийн 15 жилд тохиолдсон нийт байгалийн аюулт үзэгдлийг цаг агаарын, биологийн, геологийн гаралтай гэсэн 3 төрлөөр хуваан авч үзвэл үүний 61%-ийг цаг агаарын гаралтай, 32%-ийг биологийн гаралтай, 7%-ийг геологийн гаралтай аюулууд эзэлдэг.

Өмнөд бүсийн хувьд авч үзэхэд бүсийн аймгуудад сүүлийн 15 жилд тохиолдсон нийт аюулт үзэгдэл, ослын 69,9%-ийг объектийн түймэр, 8%-ийг мал,

Page 15: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

амьтны гоц халдварт өвчин, 5%-ийг хүчтэй салхи, шуурга, 5%-ийг ой, хээрийн түймэр эзэлж байна.

Зураг 1. Өмнөд бүсэд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын эзлэх харьцуулсан үзүүлэлт /15 жил/

Хүчтэй салхи, шуурга

5%Цас зуд1%

Үер 3%Ой, хээрийн

түймэр5%

Аянга1%

Газар хөдлөлт 3%Хүний гоц

халдварт өвчин

1%Мал, амьтны гоц халдварт

өвчин8%

Обьектийн гал түймэр

70%

Усны осол2%

Тэсэрч, дэлбэрэх, шатамхай,

химийн бодисын осол

1%

Үйлдвэрийн осол1%

Зураг 2. Өмнөд бүсийн аймгуудад тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоон үзүүлэлт /15 жил/

Өмнөговь Дундговь Дорноговь Говьсүмбэр Өвөрхангай Баянхонгор

499

312

589

217

642

497

Мөн дээрх зургаас харахад сүүлийн 15 жилд Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь аймгуудад хамгийн ихээр аюулт үзэгдэл, осол тохиолдсон байна.

Page 16: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА:

Бүсийн хэмжээнд Зэвсэгт хүчний 10 анги, салбар байдаг. Тухайлбал, Баянхонгор аймгийн төвд ЗХ-ний барилгын цэргийн 339 дүгээр анги, Баянлиг суманд ЗХ-ний 325 дугаар ангийн Радио локаторийн 103 дугаар тусгай салбар, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд ЗХ-ний 065 дугаар ангийн Радио локаторийн 090 дүгээр тусгай салбар, Даланжаргалан суманд мөн тусгай салбар, Дундговь аймгийн Сайнцагаан суманд ЗХ-ний 065 дугаар ангийн Радио локаторийн 278 дугаар тусгай салбар, Өвөрхангай аймгийн Аврайхээр суманд ЗХ-ний Мотобуудлагын 256 дугаар анги, ЗХ-ний 065 дугаар ангийн Радио локаторийн 113 дугаар тусгай салбар, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ЗХ-ний Мотобуудлагын 167 дугаар анги, Хүрмэн суманд ЗХ-ний 065 дугаар ангийн Радио локаторийн 252 дугаар тусгай салбар, Номгон суманд ЗХ-ний 065 дугаар ангийн Радио локаторийн 104 дүгээр тусгай салбар зэрэг байдаг.

Хилийн цэргийн 3 отряд бий, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд ХЦ-ийн 0168 дүгээр анги, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ХЦ-ийн 0131 дүгээр анги, Гурвантэс суманд ХЦ-ийн 0166 дугаар ангиуд тус тус үүрэг гүйцэтгэдэг.

Бүх аймгийн төвүүдэд цагдаагийн газар /Дорноговь аймгийн Замын үүдэд цагдаагийн хэлтэс/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, тагнуулын алба, тахарын албаны албан хаагчид үүрэг гүйцэтгэдэг.

Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангиуд байрладаг.

ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА, МЭРГЭЖЛИЙН АНГИ, САЙН ДУРЫНХАН

Бүсийн хэмжээнд 6 аймагт тус бүрт Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нийт Гамшгаас хамгаалах алба 65, мэргэжлийн анги 120, сайн дурын 5, тусгай томилгоот 4 багийн нийт 4487 алба хаагч, 2304 нэгж техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал Өмнөговь аймагт Нисэхийн галын хэсэг, “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн аврах баг 8, “Энержи Ресурс” ХХК-ийн аврах баг 5, “Оюу Толгой” ХХК-ийн аврах баг 21, УЗХ-ны сайн дурын бүлгийн 15, Өвөрхангай аймагт сайн дурын бөгөөд тусгай томилгоот 2 бүлэгт 24, Дорноговь аймагт Анагаах ухааны их сургууль, МСҮТ-ийн сайн дурын бүлэг 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Бүсийн хэмжээний ҮАБ-ыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурынхны дэлгэрэнгүй судалгааг хавсралтаар хавсаргав.

Page 17: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам
Page 18: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН СУДАЛГАА

Page 19: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

д/д Аймгийн нэр

Онцгой байдлын анги байгууллага

Зэвсэгт хүчний анги байгууллага

Хил хамгаалах анги байгууллага

Цагдаагийн газар, хэлтэс,

тасаг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх анги байгууллага

Тагнуулын байгуул-

лага

Тахарын алба

Тайлбар

Анг

ийн

дуга

ар,

байр

шил

Алб

ан х

аагч

дын

тоо

Техн

ик, б

агаж

хэ

рэгс

лийн

тоо

Анг

ийн

дуга

ар,

байр

шил

Алб

ан х

аагч

дын

тоо

Техн

ик, б

агаж

хэ

рэгс

лийн

тоо

Анг

и, О

тряд

, За

став

ын

дуга

ар,

байр

шил

Алб

ан х

аагч

дын

тоо

Техн

ик, б

агаж

хэ

рэгс

лийн

тоо

Газа

р, Х

элтэ

с,

байр

шил

Алб

ан х

аагч

дын

тоо

Техн

ик, б

агаж

хэ

рэгс

лийн

тоо

Анг

ийн

дуга

ар,

байр

шил

Алб

ан х

аагч

дын

тоо

Техн

ик, б

агаж

хэ

рэгс

лийн

тоо

Алб

ан х

аагч

дын

тоо

Техн

ик, б

агаж

хэ

рэгс

лийн

тоо

Алб

ан х

аагч

дын

тоо

Техн

ик, б

агаж

хэ

рэгс

лийн

тоо

1 Баянхонгор

Бая

нхон

гор

сум

дах

ь ГТ

УА 1

6-р

анги

4716/0

Бая

нхон

гор

сум

ан

дахь

Зэв

сэгт

хүч

ний

339-

р ан

ги, Б

аянл

иг

сум

анд

Зх-н

ий 1

03-р

ту

сгай

сал

бар

38/ - - -

Бая

нхон

гор

сум

ан

дахь

Цаг

дааг

ийн

газа

р

13628/0

Бая

нхон

гор

сум

ан

дахь

ШШ

ГА

28 3 10 1 10 1/0

ЗХ-н

ий 3

39-р

анг

ийн

алба

н ха

агчд

ын

орон

тоо

нуу

цлал

ын

зэрэ

гтэй

бай

даг

тул

тоо

гара

агүй

2 Говьсүмбэр

Сүм

бэр

сум

дах

ь ГТ

УА

37-р

анг

и

38 9/ - - - - - -

Сүм

бэр

сум

дах

ь Ц

агда

агий

н хэ

лтэс

66 7/185

ШШ

ГА-н

ы Х

орих

425

анги 82 4/42 2 1 9 1

ЗХ, Х

Ц-и

йн а

нги

байг

уулл

агы

н хү

ч хэ

рэгс

лийн

тоо

нуу

ц уч

раас

өгө

х бо

лом

жгү

й гэ

сэн

хари

у өг

сөн

3 Дорноговь

Сай

ншан

д су

м

дахь

ОБ

Г, Г

ТУА

33

-р а

нги,

Зам

ын-

Үүд

сум

дах

ь ГТ

УА

17-р

анг

и , А

йраг

130 27/

Хат

анбу

лаг с

ум

дахь

ЗХ

-ний

090

тусг

ай с

алба

р,

Дал

анж

арга

лан

сум

анд

тусг

ай

салб

ар

5 1

Хат

анбу

лаг с

ум

дахь

Хил

ийн

цэрг

ийн

0168

анги 45 5

Сай

ншан

д су

м

дахь

ЦГ,

Зам

ын-

Үүд

сум

дах

ь Ц

Х

150 22 - - - - - 34 1/

ШШ

ГА, Т

Х-и

йн х

үч

хэрэ

гсли

йн т

оо

өгөө

гүй

4 Дундговь

Сай

нцаг

аан

сум

дах

ь О

БГ,

ГТУ

А 5

2-р

анги

62 11/150

Сай

нцаг

аан

сум

дах

ь ЗХ

-ийн

165

дуг

аар

анги

йн х

арья

а 2

78

дуга

ар б

айгу

улам

ж

859/28

- - -С

айнц

агаа

н су

м д

ахь

Цаг

дааг

ийн

газа

р100

9/56

Сай

нцаг

аан

сум

дах

ь Ш

ШГА

28 2 7 1 9 2 ХЦ

-ийн

анг

и ба

йгуу

ллаг

ын

хүч

хэрэ

гсли

йн т

оо н

ууц

учра

ас ө

гөх

боло

мж

гүй

гэсэ

н ха

риу

өгсө

н

5 Өвөрхангай

Арв

айхэ

эр с

ум д

ахь

ГТУА

12-

р ан

ги,

Хар

хори

н су

м д

ахь

ГТУА

45-

р ан

ги

70 16

Арв

айхэ

эр с

ум д

ахь

ЗХ-н

ий 2

56-р

анг

и,

ЗХ-н

ий 1

13 т

усга

й сл

бар

50 6 - - -

Арв

айхэ

эр с

ум д

ахь

Цаг

дааг

ийн

газа

р

26 4/110 - 10 3 5 1 9 3

Хил

ийн

цэрг

ийн

анги

ба

йгуу

ллаг

а ба

йхгү

й

Дал

анза

дгад

сум

дах

ь ГТ

УА 2

1, Ц

огт-

цэци

й су

м

Дал

анза

дгад

сум

дах

ь З

Х-н

ий 1

67-р

анг

иХ

үрм

эн с

уман

д ЗХ

-ний

252

тус

гай

салб

арН

омго

н су

ман

д ЗХ

-ний

104

тус

гай

салб

ар

Дал

анза

дгад

сум

дах

ь Х

Ц-и

йн 0

131-

р ан

ги,

Гурв

ан т

эс с

ум д

ахь

ХЦ

-ийн

016

6-р

анги

Дал

анза

дгад

сум

дах

ь Ц

агда

агий

н га

зар

Page 20: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

-----оОо------

Page 21: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам

ОРОН НУТАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АВРАХ БҮЛЭГ, ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА, МЭРГЭЖЛИЙН АНГИ, САЙН

ДУРЫНХНЫ СУДАЛГАА2016.05.19

№ Аймгийн нэр ААНэгж, байгууллагын нэр Албан хаагчдын тоо

Техник, багаж хэрэгслийн тоо

1 Баянхонгор ГХА-11, ГХМА-40 318 44

2 Говьсүмбэр ГХА-12, ГХМА-19 364 78

3 Дорноговь ГХА-10, ГХМА-12, Сайн дурын бүлэг-2 1469 241

4 Дундговь ГХА-11, ГХМА-15 1192 108/378

5 Өвөрхангай ГХА-11, ГХМА-29, ААНБ-16, Сайн дурынх-2 837 1762/..

6 Өмнөговь

ГХА-10, ГХМА-9, Нисэхийн галын хэсэг, “Эрдэнэс таван тогой” ХХК-ийн аврах баг, “Энержи Ресурс” ХХК-ийн

аврах баг, “Оюу Толгой” ХХК-ийн аврах баг, УЗХ-ны сайн дурын бүлэг

307 71

БҮГД ГХА-65, ГХМА-120, сайн дурын-5, тусгай бүлэг, баг-4 4487 2304

-----оОо-----

Page 22: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд ...nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/UMNUD-BUS.docx · Web viewМонгол Улсад хүн ам