10
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ӨМЧ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЛБАНЫ АРАВДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

resource3.sodonvision.comresource3.sodonvision.com/.../10sar.docx · Web viewМонгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар “Нэг

  • Upload
    others

  • View
    0

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: resource3.sodonvision.comresource3.sodonvision.com/.../10sar.docx · Web viewМонгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар “Нэг

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ӨМЧ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЛБАНЫ АРАВДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

АЖЛЫН ТАЙЛАН

Улаанбаатар хот 2015 он

Page 2: resource3.sodonvision.comresource3.sodonvision.com/.../10sar.docx · Web viewМонгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар “Нэг

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ӨМЧ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЛБАНЫ2015 ОНЫ 10 ДУГААР САРД ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Улаанбаатар хот 2015 оны 10 дугаар сарын 29 өдөр.

“Газрын тухай” хууль, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль, “Кадастрын зураглал ба кадастрын тухай” хууль, Нийслэл, дүүргийн 2015 оны эдийн засаг нийгмийн зорилт, Нийслэл, дүүргийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, албаны үйл ажиллагааны төлөвлөгөөг удирдлага болгон ажиллаж 2015 оны 10 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж байна.

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР.Албаны 10 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажлын тайланг нэгтгэн НӨХГ-т албан

бичгээр хүргүүлэн дүүргийн цахим хуудсанд байршуулан ажиллаж байна.Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын орлогч дарга Т.Энхтуяа болон

дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадын дарга нар 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус албаны үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/147 дугаар тушаалаар албаны архив, бичиг хэргийн ажилтан Р.Амаржаргалыг тус албанд бичиг хэргийн ажилтнаар, Н.Эрдэнэчимэгийг архивын ажилтнаар тус тус томилон ажилдаа ороод байна.

ХОЁР. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР-Иргэн, ААНБайгууллагаас 119 өргөдөл, 89 албан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж

байна. -Smart цахим сүлжээ, 11 11, 1200 дуудлагаар 25 хүсэлтийг судлан шийдвэрлэж байна.-Дүүргийн Засаг даргын 2015 оны А/765 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн

талбайн хэмжээ, зориулалт, байршил, хаяг өөрчлөх 2, А/763 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах 10, А/764 дугаар захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх 3, А/766 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгох 3, нийт 18 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийн шийдвэрлэлээ.

-Мөн албаны техникийн зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар газар эзэмших эрх сунгах 13, газар эзэмших эрх шилжүүлэх 11, эзэмшил газрын зориулалт, байршил, хэмжээг өөрчлөх 6, баталгаажилт 14 нийт 44 хүсэлтийг албаны техникийн зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна.

-Дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн 68 иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ олголоо.

ГУРАВ. ГАЗАР ӨМЧЛӨЛ, ӨМЧИЙН ТАЛААР-2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр батлагдсан газар өмчлөлийн

төлөвлөгөөг биелүүлэх албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байна.-Иргэн, ААНБайгууллагаас 99 өргөдөл, 4 албан бичиг хүлээн авч “Tөрийн байгууллага,

албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдэх тухай хууль”-ийн хүрээнд шийдвэрлэсэн байна.

Page 3: resource3.sodonvision.comresource3.sodonvision.com/.../10sar.docx · Web viewМонгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар “Нэг

-Энэ хугацаанд Газар өмчлөлийн шийдвэр - 20, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт- 75 иргэнд олгосон байна. Мөн мэдээллийн сангаас, LPIS UBGIS мэдээллийн лавлагааг – 76 иргэнд тус тус олгосон.

-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөлийг магадлах ажлын хэсгийн хуралдаанд газар өмчлөх 53, хамтран өмчлөгч хасуулах 19, үнээр худалдаж авах 1, өмчлөлөөс татгалзах 1, кадастрын зурагт өөрчлөлт оруулсах 3 нийт 77 иргэний хүсэлтийг танилцуулснаас газар өмчлөх 32, хамтран өмчлөгч хасуулах 13, кадастрын зурагт өөрчлөлт оруулах 2 нийт 47 иргэний хүсэлтийг нийслэлийн Засаг даргын А/853 дугаар захирамжаар шийдвэрлэлээ.

ДӨРӨВ. ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АЖЛЫН ТАЛААР-Тус дүүргийн 2, 5, 6, 22 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй

байгаа тул шинээр барих боломжит газрыг судлан 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1345 дугаар албан тоотоор Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн.

-Тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих трасст өртсөн 5 иргэний нөхөх олговрын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх захирамжийн төсөл НӨХГ-ын дотоод саналыг авч дуусаад нийслэлийн Засаг даргын тамгын газрын стратеги төлөвлөлтийн хэлтэст судлагдаж байна.

-Тус дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын буудлын баруун талд байх гүүрэн гарц нь урагш шууд нэвтрэх бололцоогүй хаагдсан байдаг тул тус асуудлаар газар дээр нь очиж орц, гарц гаргах асуудлаар уулзаж, тус байршилд үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол эксперсс” ХХК-ийн шатахуун түгээх станц, мөн “Сээкл” ХХК-ийн цахилгааны шугамын байрлалд дүгнэлт гаргуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1330 дугаар албан тоот хүргүүлээд байна.

- Баянгол дүүргийн 2, 4, 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 40тн контейнер вагончик, 25тн төмөр ёмкост 2 ширхэг, 5 ханатай гэр, үүдний амбарыг зөөж тээвэрлэх болон газар чөлөөлөх зардлыг газар дээр нь мэргэшсэн үнэлгээчин Г.Лхагвасүрэнгээр үнэлгээ хийлгэлээ.

-Дүүргийн Засаг даргын албадан буулгах захирамжийг биелэлтийг хангуулах үүднээс тус дүүргийн 4, 5, 6, 7, 14, 17 дугаар хороодын нутаг дэвсгэрээс 46 ширхэг төмөр гараж, контейнер 12 ширхэг ТҮЦ, 1 ширхэг өргөтгөл албадан нүүлгэж, мөн ГССҮТөвийн орц гарцыг хаасан хашааг буулгаж газар чөлөөлсөн.

Чөлөөллөөс өмнө Чөлөөлсны дараа чөлөөлөхөөс өмнө

Page 4: resource3.sodonvision.comresource3.sodonvision.com/.../10sar.docx · Web viewМонгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар “Нэг

Зураг 1. Газар чөлөөлөх үйл явц

ТАВ. МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН БҮРТГЭЛИЙН ТАЛААР-ААНБайгууллагаас нийт 128 албан хүсэлт хүлээн авч, 113 шийдвэрлэн 15 албан хүсэлт

шийдвэрлэлтийн шатанд байна.-1111, 1200 дуудлагаар ирсэн газрын зөрчилд газар дээр нь очиж шийдвэрлэж байна.-Дүүргийн Засаг даргын захирамжтай 5 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын барьцаа

бүртгэж, 1 иргэн аж ахуйн нэгжийн барьцаа чөлөөлсөн.-Тайлант хугацаанд мэдээллийн санд нийт 91 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зурагт

өөрчлөлт оруулсан. Үүнээс шинээр оруулсан-15, байшин оруулсан-14, нэр шилжсэн-33, талбай өөрчилсөн-13, хаяг оруулсан-9, байрлал өөрчилсөн-6, хуваасан-1 нэгж талбаруудыг бүртгэсэн. Мөн 100 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зурган мэдээлээр үйлчилсэн.

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилсөн нэгж талбаруудын жижүүрийн зургийг мэдээлийн санд тухай бүр хөтөлж байна.

-Нийт 103 иргэн, аж ахуйн нэгжийн кадастрын зургийн өөрчлөлтийг архивлан архив, бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн.

ЗУРГАА. ГАЗРЫН ТӨЛБӨР, ТӨСӨВ БҮРДҮҮЛЭЛТИЙН ТАЛААР-Иргэн, ААНБайгууллагаас 18 өргөдөл хүлээн авч шийдвэрлэлээ.-НӨХГ-ын даргын батлагдсан төлөвлөгөөний дагуу 2015 онд 700.0 сая төгрөг

төвлөрүүлэхээс 685.5 сая төг төвлөрүүлж, үүнээс ДХАҮ 197.1 сая төгрөг, газрын төлбөрийн орлогоос 488.4 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөө 69.7 хувьтай байна. 2015 оны 10 сарын 28-ны байдлаар 84.0 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

-Газрын төлбөрийн орлогын баазыг нэмэгдүүлж төлбөр тодорхойлох тухай акт 25 үйлдсэн.

-Газрын төлбөрийн тооцоо нийлж 22 актыг UsePay программаар хийж архивлав.

Page 5: resource3.sodonvision.comresource3.sodonvision.com/.../10sar.docx · Web viewМонгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар “Нэг

-Нэр шилжсэн болон талбай хэмжээ өөрчлөгдсөн 39 гэрээг хүлээн авч тайланд оруулж мэдлээлэлийн баазад мэдээлэлийг оруулав.

ДОЛОО. САНХҮҮ, ТӨСВИЙН ТАЛААР-2015 оны холбогдох тайлангуудыг гаргаж, өдөр бүр газрын төлбөрийн орлогын

2602003038 тоот дансны гүйлгээ болон 200529001 тоот дансны гүйлгээг шивж орлого төвлөрүүлэлтэд хяналт тавьж байна.

-2015 оны 10-р сарын 28-ны байдлаар төрийн сангийн 200529001 тоот дансанд 23.4 сая төгрөгийн гэрчилгээ үйлчилгээний орлого, Улаанбаатар банкны 2602003038 тоот дансанд 685.5 сая төгрөгийн газрын төлбөрийн орлого ороод байна.

-Тайлант хугацаанд журмын хашаанаас журамлагдсан 6 ширхэг ТҮЦ, 5 ширхэг контейнерийг буцаан эзэнд нь олгож, 1,650,000 төгрөг НӨХГ-ын 200051024 дансанд төвлөрүүлсэн.

НАЙМ. АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТАЛААР-Өнгөрсөн 14 хоногийн туршид 17 иргэнд архивын лавлагаагаар үйлчиллээ. Баянгол

дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын алба хэлтэсүүдэд архивын лавлагаа өгч байна.

ЕС. ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААР-Иргэд, ААН байгууллагуудаас нийт 235 өргөдөл, 191 албан бичиг хүлээн авч бүртгэл

хяналтын карт хөтөлж мэргэжилтэн нарт хувиарлаж өгсөнөөр шийвэрлэсэн өргөдөл хүсэлт, 107 байна. Хугацаандаа шийдвэрлэгдээгүй өргөдөл, хүсэлт байхгүй. Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн албан бичиг байхгүй байна.

-Smart цахим сүлжээ, 11 11, 1200 дуудлагаар ирсэн 11 өргөдөл хүсэлтийг бүртгэн авч холбогдох мэргэжилтэн нарт хувиарлаж өглөө. Хугацаа хэтэрсэн өргөдөл, хүсэлт байхгүй байна.

-Нийслэл, Дүүргийн Засаг даргын захирамж, тушаал, тогтоолын хяналтын карт хөтөлж явсан бичгийн стандартын шаардлагыг хангуулан бүртгэл хөтөлж байна. Нийт 10 дугаар сард явсан бичиг 243 байна.

АРАВ. БУСАД АЖЛЫН ТАЛААР-Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар “Нэг сая мод ургуулах

хөдөлгөөн”-ний хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/726 дугаар захирамжийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн арга хэмжээний хүрээнд тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны 30 дугаар байрны баруун талд тус алба дүүргийн худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтэстэй хамтран нийт 15 хайлаас 10 голт бор тарилаа.

Page 6: resource3.sodonvision.comresource3.sodonvision.com/.../10sar.docx · Web viewМонгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар “Нэг

Зураг 2. “Мод тарих үндэсний өдөр”-НӨХГ-аас зохион байгуулсан мэдээллийн цагт албаараа хамрагдлаа.-Тус дүүргийн 22 дугаар хорооноос зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т

тус албаны өмч, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Баттулга 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр оролцон газрын харилцааны эрхзүйн чиглэлээр нийт 55 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа.

-Нийслэлийн Өмчийн Харилцааны газар үүсгэн байгуулагдсаны 25 жил, Нийслэлийн газрын алба үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан 2015 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хэлтэс, албадын спортын арга хэмжээнд тус алба холимог багт орж, эмэгтэй гар бөмбөгийн төрөлд алт, эрэгтэй гар бөмбөгийн төрөлд мөнгө, эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртлээ.

-“Төрийн албаны тухай хууль”-ийн нээлттэй хэлэлцүүлэгт тус албаны газар зохион байгуулагч Т.Ганбат, өмч, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Балдорж нар 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр оролцлоо.

-Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн дор хуримтлагдсан болон, орон сууц, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлын хү рээнд2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө орчмын мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Доктор авто плаза орчмын нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг албаны дарга, мэргэжилтнүүд 11-14 цагийн хооронд хийж гүйцэтгэлээ.

Page 7: resource3.sodonvision.comresource3.sodonvision.com/.../10sar.docx · Web viewМонгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар “Нэг

Зураг 3. “Цэвэрлэгээний өдөр”

Page 8: resource3.sodonvision.comresource3.sodonvision.com/.../10sar.docx · Web viewМонгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар “Нэг

АРВАН НЭГ. ЦААШИД ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨГДӨЖ БУЙ АЖЛУУДГазар чөлөөлөх ажлын талаар

-Иргэдийн газрыг нөхөх олговортойгоор чөлөөлөх ажилыг эрчимжүүлж, санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэх, гэрээ байгуулж, газар чөлөөлөх

Газар зохион байгуулалтын талаар-2015 оны нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, албаны үйл

ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын биелэлтийг бүрэн хангаж ажиллах

Газрын төлбөрийн талаар-Төлбөрийн үлдэгдэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн төлбөрийг барагдуулж, 4 дүгээр

улирлын төлөвлөгөөг биелүүлэх

Газар өмчлөлийн талаар-Тус дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, өмчлөгдөх боломжтой

боловч эзэмшлийн газраа өмчилж аваагүй айл өрхийн судалгааг гаргах

Архив, Бичиг хэргийн талаар-Архивын материалд баяжилт хийх, архивын гэрчилгээ авах ажлыг зохион байгуулан

ажиллах

Хянасан: Өмч, газрын харилцааны албаны дарга /С.Бямбадорж/

Тайлан нэгтгэсэн: Өмч, газрын харилцааны албаны

Кадасртын мэргэжилтэн /Ч.Отгондэлгэр/

Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны алба