28
Интернэт банк хэрэглэгчийн гарын авлага

Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

  • Upload
    others

  • View
    16

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

Интернэт банк

хэрэглэгчийн гарын авлага

Page 2: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

АГУУЛГА

1. ТАНИЛЦУУЛГА

1.1 Интернэт банк үйлчилгээ

1.2 Интернэт банкны үйлчилгээний төрлүүд

1.3 Интернэт банкны хэрэглэгч болох

2. ХЭРЭГЛЭХ ЗААВАР

2.1 Нэвтрэх

2.2 Данс

2.2.1 Дансны жагсаалт

2.2.2 Дансны тохиргоо

2.2.3 Дансны хуулга

2.2.4 Данс нээх

2.3 Гүйлгээ хийх

2.3.1 УБХБ доторх

Өөрийн данс хооронд

Банкны данс хооронд

Картын данс руу

2.3.2 Бусад банк руу

2.3.3 Багц гүйлгээ

2.4 Гүйлгээний лавлагаа

Амжилттай хийгдсэн гүйлгээний лавлагаа

Хүлээгдэж буй гүйлгээний лавлагаа

Багц гүйлгээний жагсаалт

Хүлээгдэж буй захиалгат төлбөр

2.5 Төлбөр

Нэхэмжлэх

Page 3: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

Хэрэглээний төлбөр

Нэгж цэнэглэх

Карт худалдан авах

2.6 Захиалгат төлбөр

2.7 Гүйлгээний загвар

2.8 Зээл

2.8.1 Хадгаламж барьцаалсан зээл

2.8.2 Зээлийн төлбөрийн хуваарь

2.8.3 Зээл төлөх

2.9 Карт

2.9.1 Картын төлөв өөрчлөх

2.9.2 Интернэт ПИН код авах

2.9.3 Картын Лимит өөрчлөх

2.9.4 Шинээр болон дахин захиалах

2.9.5 Шинээр болон дахин захиалах

2.10 Татвар, НД, Газрын төлбөрийн дансуудын лавлагаа

3. САНАМЖ ЗӨВЛӨГӨӨ

Page 4: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

1. ТАНИЛЦУУЛГА

1.1 Интернэт банк үйлчилгээ

Та интернэт банкны үйлчилгээг ашиглан орон зай, цаг хугацаагаар хязгаарлагдахгүйгээр интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжийн тусламжтай

банк санхүүгийн бүрэн үйлчилгээг авах боломжтой юм.

1.2 Интернэт банкны үйлчилгээний төрлүүд

Та Лавлагаа авах болон Гүйлгээ хийх гэсэн хоёр төрлийн интернэт банкны үйлчилгээнээс сонголтоо хийн ашиглах боломжтой.

Интернэт банкны жилийн хураамж нь :

- Лавлагааны эрх - Үнэгүй

- Гүйлгээний эрх - 3,000 төгрөг /1 жилийн хураамж/

Лавлагаа авах үйлчилгээ нь :

Гүйлгээний лавлагаа харах

Харилцах, хадгаламжийн дансны лавлагаа харах, хуулга хэвлэн авах

Валютын ханш харах, ханш хөрвүүлэн харах

Зээл, зээлийн хүүгийн төлбөрийн мэдээлэл харах

Хугацаатай хадгаламжийн хугацааг сунгах, дансны хүү болон дуусах өдрийг харах

Банкинд захидал илгээх болон банкнаас захидал, мэдээлэл хүлээн авах

Хадгаламж болон зээлийн тооцоолол хийх

Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэрээ шинээр нэмж бүртгүүлэх

Хэрэглэгч өөрийн нэвтрэх эрхээ идэвхигүй болгох

Интернэт банк үйлчилгээнд хэрэглээний төлбөрийн нэхэмжлэх холбох, лавлах

Өөрийн нэр дээр бодогдсон татварыг лавлах

Хэрэглэгч өөрийн цахим хаяг, утасны дугаарын мэдээлэл өөрчлөх

Карт шинээр болон дахин захиалах, лимит өөрчлөх, төлөв өөрчлөх, интернэт пин код авах, данс засварлах боломжтой.

Page 5: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

Гүйлгээ хийх үйлчилгээ нь: Лавлагаа авах үйлчилгээний боломжоос гадна

Депозит данс нээх

Хадгаламж барьцаалсан зээл авах

Төлбөрийн картын тохиргоо хийх

Хэрэглээний төлбөр төлөхөд НӨАТУС-н код авах

Өөрийн данс, УБХБанкны данс хооронд болон банк хоорондын шилжүүлэг хийх

Захиалгат төлбөр хийх боломжтой.

Интернэт сүлжээгээр санхүүгийн гүйлгээ хийхэд нууцлал аюулгүй байдлыг хангах зорилгоор электрон гарын үсэг буюу нэмэлт нууц код хэрэглэдэг.

Манай интернэт банкны үйлчилгээний нэг ОНЦЛОГ НЬ уг кодыг тусгай төхөөрөмж / бусад дийлэнх арилжааны банк банкуудад хэрэглэдэг 35000-

45000 төгрөгийн үнэтэй Васко төхөөрөмж / хэрэглэдэггүй. Харин гар утсан дээрээ НЭГ УДААГИЙН НУУЦ ҮГ ҮҮСГЭГЧ /ССМОТР/ аппликейшнг

суулгаж түүнээс код авч ашигладаг.

Интернэт холбогддог байх. МАР буюу үүрэн телефоны оператороор дамжин интернэт ордог бол програм ажиллахгүй.

JАVА технологи дэмждэг байх. Гар утсан дээр ямар нэгэн \ача програмтай эсэхийг шалгаж эсвэл \ача програм суулган ажиллуулснаар \ача дэмждэг

эсэхийг мэдэж болно.

Програм суулгах ба тохиргоо хийх

Алхам 1 - Хайлт

Андройд системтэй утас

Таны гар утас Андройд үйлдлийн системтэй бол утасныхаа Аndroid market (зарим утсан дээр Магкеt, Рlауstоге гэж байдаг) буюу өөрийн утсанд

зориулсан програм татдаг цэс рүү орж “gcm otp generator” гэж бичиж хайхад “GCM OTP GENERATOR” /Grapecity Mongolia LLC/ гэсэн илэрц гарсныг

татаж суулгана.

iPhone утас

Таны гар утас iРhone бол “аррstоге” гэсэн цэс рүү орж “gcm otp generator” гэж бичиж хайгаад “GСМ ОТР Generator” /Grapecity Mongolia LLC / гэсэн

илэрц гарсныг татаж суулгана.

Бусад утас

Та гар утасныхаа интернэт хөтөч /Internet browser/ -ийн хаягийн хэсэгт дараахь зурагт үзүүлсэн байдалтайгаар хаягийг бичиж програм татах хэсэгт

холбогдоно. “Нэг удаагийн нууц үг үүсгэгч татах” гэсэн линкэн дээр дарж програмыг татан суулгана.

Page 6: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

Алхам 2 - Тохиргоо

Нэг удаагийн нууц үг үүсгэгч програмыг татаж суулгаад ажиллуулахын өмнө та дараах тохиргоог хийсэн байх шаардлагатай :

Програмын тохиргоо цэс рүү орж "Серверийн хаяг” болон "Сериал дугаар”-ийг тохируулна.Серверийн хаяг - М(р://202.131.228.170:9083

Сериал дугаар нь 10 оронтой тоон код байх ба таныг үйлчилгээнд бүртгэсэн теллер системээс лавлаж өгнө.

Таны гар утас интернэтэд холбогддог байх.

Гүйлгээний нууц үг үүсгэх "Нэг удаагийн нууц үүсгэгч” /Оne time password generator/ програм таны утсанд суусан байх.

Таны гар утас Javа технологийг дэмждэг байх. Хэрэв таны гар утас Java технологийг дэмждэггүй бол үйлдэл хийхэд “Server not found!

java.io.IOException:Error HTTP operation” гэсэн алдаа гарна.

1.3 Интернэт банкны хэрэглэгч болох

Интернэт банкны хэрэглэгч болохыг хүсвэл та банкны өөр ойрхон аль нэг салбар, тооцооны төв дээр дараах материалуудыг бүрдүүлэн ирж интернэт

банкны үйлчилгээний хүсэлтийг бөглөнө.

Хувь хүн / иргэний үнэмлэх /

Байгууллага / баталгаат гарын үсэг, тамга тэмдэг бүхий албан хүсэлт/

Анхаарах зүйлс:

Харилцагчийн нэр буюу таны үйлчилгээнд нэвтрэх нэр нь латин үсэг, тоо болон "_” (доогуур зураас)-наас бүтсэн байхыг анхаарна уу.

Нэвтрэх нууц үг болон интернэт банкны бусад мэдээллүүдийг таны е-mail хаяг руу илгээх тул е-mail хаягаа зөв оруулсан эсэхээ шалгаарай.

Гүйлгээ хийх үйлчилгээнд бүртгүүлэх харилцагчид "2.3 ГҮЙЛГЭЭ ХИЙХ“ зааврыг харна уу.

Page 7: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

Нууц үгийг 3 удаа буруу хийвэл таны

үйлчилгээний эрх блоклогдохыг анхаарна уу.

Нууц үгээ 3-с дээш удаа буруу хийн блоклосон

тохиолдолд банкны салбар, тооцооны төвд хандах,

эсвэл харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1800

дугаарт өөрийн бүртгэлтэй дугаараас залган

холбогдож идэвхижүүлэх боломжтой.

2. ХЭРЭГЛЭХ ЗААВАР

2.1 ИНТЕРНЭТ БАНКИНД НЭВТРЭХ

Та www.ubcbank.mn хаягаар Улаанбаатар Хотын Банкны үндсэн сайтад холбогдож “Цахим банкинд нэвтрэх” хэсгийн “Интернэт банк” линкээр

дамжин орно уу. Нэвтрэх хуудасны ЗЭРЭГЛЭЛ 2 гэснээс “үйлчилгээнд нэвтрэхийн тулд ЭНД дарна уу” гэсэн хэсэг дээр дарж орох эсвэл шууд

http://www.ubcbank.mn/ebank/ линкээр орж болно.

Нэвтрэх хэсэг

Та нэвтрэхийн тулд e-mail-

ээр,мессежээр хүлээн авсан нэр

болон нэвтрэх нууц үгээ

“Хэрэглэгчийн нэр”, “Нэвтрэх

нууц үг” гэсэн талбарт оруулна.

Page 8: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

Анх удаа холбогдоход НУУЦ ҮГ СОЛИХ хэсэг гарч ирэх ба та нэвтрэх нууц үгээ солих хэрэгтэй.

Интернэт банкинд нэвтэрч орсоны дараа дараах дэлгэц гарч ирнэ.

Нууц үг солих

Page 9: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

2.2 ДАНС

2.2.1 Дансны жагсаалт

Харилцах, хадгаламж, кредит карт болон зээлийн дансны жагсаалтаа харах боломжтой.

Дансны жагсаалт цэснээс та интернэт банк үйлчилгээнд бүртгүүлсэн өөрийн дансдыг жагсаалт болон одоогийн

үлдэгдлийг харна.

Дансны хуулга цэснээс та өөрийн аль нэг дансныхаа хуулгыг дээд тал нь 3 сарын хугацаатайгаар харах боломжтой.

Өөрөөр хэлбэл та сүүлийн бүтэн жилийн хуулгыг авахын тулд 4 удаа 3 сарын зөрүүтэй хугацаануудыг тохируулах

хэрэгтэй юм. Мөн дансны хуулга хэвлэж авахаас гадна PDF, XLS (эксэлийн файл) өргөтгөлтэй хадгалж болно.

Данс нээх цэсээр дамжуулан та өөрийн нэр дээр харилцах болон хадгаламжийн данс нээх боломжтой.

Өөрийн дансаа нэмэх, хасах,

дансны эрхээ тохируулах

боломжтой

Page 10: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

2.2.2 Дансны тохиргоо

2.2.3 Дансны хуулга

Өөрийн ашиглаж байгаа болон ашиглаагүй байгаа

дансаа сонгон харах ба тухайн дансуудынхаа

эрхийн тохиргоог хийх боломжтой

Page 11: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

2.2.4 Данс нээх

Ямар төрлийн данс нээхээ

энэ талбараас сонгож,

СОНГОХ гэсэн товчыг

дарна.

Page 12: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

Шинээр нээж буй дансны доод үлдэгдэл автоматаар суутгах

дансаа сонгоно.

Хугацаат хадгаламжийн данс бол хугацааны эцэст шилжих бүтээгдэхүүнийг сонгоно.

Үргэлжлүүлэх товчлуурыг дарсанаар баталгаажуулах нүүр бүхий гэрээний хэсэг гарч ирнэ.

Page 13: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

Та хүлээн авагчийн дансны дугаарыг мэдэхгүй тохиолдолд картын дугаарыг оруулсанаар шилжүүлэг хийх

боломжтой

2.3 ГҮЙЛГЭЭ ХИЙХ

2.3.1 УБХБ доторх

Гэрээтэй танилцаж гүйлгээний нууц үгээ оруулан баталгаажуулсанаар шинээр данс амжилттай үүснэ.

Интернэт банк үйлчилгээнд бүртгүүлсэн өөрийн дансуудын хооронд гүйлгээ хийх боломжтой.

УБХБ-ны данс хооронд гүйлгээ хийх боломжтой.

Page 14: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

Хүлээн авагч банкны нэр болон хүлээн авагчийн дансны дугаарыг оруулна.

2.3.2 Бусад банкруу гүйлгээ хийх

Гүйлгээ хийх дансаа сонгоно. Сонгосон дансны үлдэгдэл болон бусад мэдээлэл харагдана.

Гүйлгээний утга оруулна.

Валютын төрлөө сонгон, шилжүүлэх дүнгээ оруулна.

Үргэлжлүүлэх товчийг даран гүйлгээний нууц үгээ оруулж баталгаажуулсанаар гүйлгээ амжилттай хийгдсэн талаар мэдээлэл гарч ирнэ.

Харилцагч та банкнаас тогтоосон загварын дагуу гүйлгээний файлыг бэлтгэн багц гүйлгээ хийх боломжтой.

Page 15: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

Та төлөгдөөгүй, төлөгдсөн, төлөхөд алдаа заасан нэхэмжлэхийн мэдээллийг энэхүү цэснээс харах боломжтой.

Та интернэт банкаараа дамжуулан сар бүр нэхэмжлэх аван хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой. Ийнхүү төлөхдөө

тухайн нэхэмжлэх хүлээн авах холболтыг нэхэмжлэх хүлээн авагч талын хаягаар, эсвэл хэрэглэгчийн дугаараар хайж

холболтоо хийнэ.

Та үйлчилгээний байгууллага болон тухайн байгууллагын нэрлэсэн бүтээгдэхүүнээс сонголтоо хийн хэрэглээний

төлбөрөө төлөх боломжтой.

2.4 ГҮЙЛГЭЭНИЙ ЛАВЛАГАА

2.5 ТӨЛБӨР

Та дансаа сонгон хугацааны интервалаа оруулсанаар тухайн хугацаанд амжилттай хийгдсэн гүйлгээний талаарх

мэдээллийг харах боломжтой.

Та хүлээгдэж буй гүйлгээний лавлагаа цэснээс хийгдэхээр хүлээгдэж байгаа гүйлгээний талаарх мэдээллийг

харах боломжтой.

Багц гүйлгээгээр хийгдсэн гүйлгээний мэдээллийг харах боломжтой.

Хүлээгдэж буй захиалгат төлбөрийн мэдээллийг харах боломжтой.

Та цэнэглэх утасны дугаараа оруулан нэрлэсэн нэгжийн дүнгээс сонголтоо хийн гар утасны нэгжээ цэнэглэх боломжтой

юм.

Page 16: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

2.6 ЗАХИАЛГАТ ТӨЛБӨР

2.7 ГҮЙЛГЭЭНИЙ ЗАГВАР

Та интернэт банк ашиглан өөрийн хүссэн

өдрөөр хадгаламжиндаа тогтмол

шилжүүлэг хийх гэх мэт өөрийн болон

бусад данс руу захиалгат шилжүүлгийн

гүйлгээ хийх боломжтой.

Харилцагч та тогтмол хийдэг гүйлгээний

загвараа хадгалсанаар дансны дугаар хүлээн

авагчийн нэр гэх мэт бусад мэдээллийг дахин

шивэх шаардлагагүй гүйлгээ хийх боломжтой

юм.

Page 17: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авах нөхцөл

1. Хадгаламж барьцаалсан зээл цэсийг сонгоно.

Нийт зээлийн хэмжээ хадгаламжийн

дүнгийн 85%-д хүртэл хэдэн ч удаа зээл

авах боломжтой.

2.8 ЗЭЭЛ

2.8.1 Хадгаламж барьцаалсан зээл

Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл

авах боломжтой хадгаламжийн бүтээгдэхүүн

-Энгийн хугацаатай хадгаламж

-Хадгаламжийн сертификат

-Хүүхдийн хадгаламж /хамтран эзэмшигч/

-Хуримтлалын хадгаламж

Зээлийн хүү /сарын/ Ам. Доллар-Хадгаламжийн хүү+3%

Бусад-хадгаламжийн хүү+6%

Зээлийн хэмжээ Хугацаат хадгаламжийн дүнгийн 85% хүртэл

Зээлийн доод хэмжээ 50,000 төгрөг

Үйлчилгээний шимтгэл Шимтгэлгүй

Өргөдлийн хураамж 1,000₮

2. Зээл авах цэсийг сонгоно.

Хадгаламжийн дансны үлдэгдэл нь зээл

авсанаас хойших хугацаанд нэмэгдсэн

тохиолдолд та энэхүү үйлдлийг ашиглан

авах боломжит зээлийн хэмжээг өсгөх

боломжтой

Page 18: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

5. Гэрээний нөхцөлтэй танилцаж

гүйлгээний нууц үгээ оруулан

баталгаажуулсанаар зээл олгогдсон

талаарх мэдээлэл харагдана.

3. Хүсэж буй зээлийн

хэмжээг оруулан

үргэлжлүүлэх товчийг

дарна.

4. Өргөдлийн хураамжийг

зээлээс эсвэл депозит

данснаас суутгах эсэхийг

сонгоно.

Page 19: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

2.9 КАРТ

Та интернэт банкаараа өөрийн картын төлөв болон лимитийг өөрчилж, интернэт ПИН кодоо идэвхижүүлэх, картаа шинээр болон дахин захиалах

боломжтой.

2.9.1 Картын төлөв өөрчлөх

Төлөвийг нь өөрчлөх картаа сонгон Төлөв өөрчлөх товчлуурыг дарна

**********

**********

Page 20: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

Та картаа хаах, хаасан картаа нээх боломжтой

Өөрчлөх төлөвөө сонгон Хадгалах

товчлуурыг дарсанаар картын төлөв

амжилттай солигдсон талаарх

мэдээлэл гарч ирнэ.

Page 21: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

2.9.2 Интернэт ПИН код авах

Та интернэт худалдан авалт

хийхэд ашиглах И Пин кодоо

картын жагсаалт цэснээс авах

боломжтой

И Пин код точлуурыг дарж

идэвхижүүлсэнээр интернэт

ПИН код АТМ-н ПИН кодтой

ижил солигдоно.

Page 22: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

2.9.3 Картын лимит өөрчлөх

**********

Харилцагч та интернэт

банк үйлчилгээ ашиглан

гүйлгээний өдрийн

лимитийг түр хугацаагаар

буюу 1-30 хоног,

20’000’000 төгрөг хүртэл

өөрчилж болно.

Бэлэн болон бэлэн бус гүйлгээний

лимитэнд өөрчлөлт оруулбал

Нийт лимитийг давхар өөрчилнө.

**********

Page 23: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

Картын гүйлгээний түр лимитийг 20 сая

төгрөг хүртэл өсгөх боломжтой.

Түр хугацааг 1-30 хоног хүртэл өөрчлөх боломжтой.

Хадгалах товчлуурыг дарсанаар түр лимит амжилттай өөрчлөгдөнө.

Page 24: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

2.9.4 Карт дахин захиалах

**********

Та картаа дахин захиалахдаа тус цэсээр орон захиалах

боломжтой

**********

Page 25: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

Хуучин картын төлөвийг өөрчилнө.

Дахин захиалгын хураамж суутгах

дансыг сонгоно.

Хэвлэгдсэн карт хүлээн

авах салбараа сонгоно.

Гүйлгээний нууц үгээ оруулан захиалах товчлуурыг дарсанаар захиалга амжилттай хийгдэнэ.

Page 26: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

2.9.5 Карт шинээр захиалах

Шинээр карт захиалахдаа картын

бүтээгдэхүүнд тохирох дансыг нээнэ. Карт

захиалах цэснээс картын бүтээгдэхүүнийг

сонгоно.

Хураамж суутгах дансыг сонгоно.

Карттай холбох дансаа сонгоно.

Хэвлэгдсэн карт хүлээн авах

салбараа сонгоно.

Гүйлгээний нууц үгээ оруулан захиалах товчлуурыг дарсанаар захиалга амжилттай хийгдэнэ.

Page 27: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

2.10 ТАТВАР, НД, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ДАНСУУДЫН ЛАВЛАГАА

Та лавлах дансны дугаараа оруулан дансны

нэрийг хайх, эсвэл ТАТАХ цэснээс

татварын болон төрийн дансдын

мэдээллийг харах боломжтой.

Page 28: Гарчиг - ИНТЕРНЕТ БАНК - Gariin avlaga.pdf · 1.2 Интернэт банкны хэрэглэгч болох Та манай интернэт банкны хэрэглэгч

3. САНАМЖ, ЗӨВЛӨГӨӨ

@ Таны хийсэн гүйлгээ амжилттай болсон, буцаагдсан, алдаатай болсон талаар банк таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар

тань цаг тухайд нь мэдэгдэж байх тул ирсэн мэдээллийг шалгаж хянах, ирсэн мэдээлэлдээ анхааралтай хандаж байна

уу!

@ Тухайн өдрийн 17 цагаас хойш хийгдэж байгаа гадаад валютын гүйлгээ дараагийн ажлын өдрийн ханшаар

тооцогдохыг анхаарна уу!

@ Тухайн өдрийн 16 цагаас хойш хийгдэж байгаа 3 сая төгрөгөөс дээш банк хоорондын гүйлгээ дараагийн ажлын

өдрөөр орох болохыг анхаарна уу!

@ Хэрэв та нууц үгээ 3 удаа дараалан буруу оруулсан тохиолдолд хэрэглэгчийн эрх тань автоматаар хаагдах ба та

бичиг баримтын хамт өөрийн биеэр банкин дээрээ ирнэ үү!

@ Интернэт банкны үйлчилгээнд холбогдсон хэрэглэгчийн дэлгэцийн идэвхгүй хугацаа 15 минут байх бөгөөд энэ

тохиолдолд “Гарах” төлөвт автоматаар шилжих ба та шаардлагатай бол дахин шинээр орох хэрэгтэй.

@ Таны хувийн харилцагчийн мэдээлэлд өөрчлөлт гарсан даруйд банкин дээрээ биеэр ирж мэдээллийн сандаа өөрчөлт

оруулж байх хэрэгтэй. Харилцагчийн өгсөн мэдээлэл буруу ташаа, өөрчлөлтийг цаг тухайд нь хийгээгүйтэй

холбоотой гарах эрсдэлийг харилцагч өөрөө хариуцах тул та хянамгай байна уу!