13
1 ДЭЛХИЙН БАГШ НАРЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ Дэлхийн Багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ Эрдэмтэн багш нартаа баяр хүргэе Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй “АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэг”-ийн менежментийн хамтарсан төсөлд гарын үсэг зурлаа БНСУ-ын Чосун Их сургуулийн эмнэлэгийн төлөөлөгчид болон Куанжү хотын захирагч нар манай сургуульд айлчлал хийлээ Монголын Нейросайнсын Нийгэмлэгийн жил бүр зохион явуулдаг Олон Улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо Дотрын өвчний онош зүйн сурган заах арга зүйн сургалтыг зохион байгууллаа “English Lab” нээгдэж америк багш нар өдөр бүр 8 цагаар ажиллах боллоо Дархан Анагаах Ухааны Сургууль дээр АНУ-ын "Christian Medical and Dental Associations" -аас лекц уншлаа Туршлагаас суралцахуй УНТЭ-ийн ЭЭСНЛ-ийн 80 жилийн ойд зориулсан “Лабораторийн анагаах ухааны ололт амжилт” эрдэм шинжилгээний бага хурлын зар Мөнхчулуун сангийн нэрэмжит Хөдөлмөрийн эрүүл мэнд судлаач 2016- 2017 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа Эрдмийн зэрэг хамгаална АШУҮИС МЭДЭЭ Онлайн сонин № 108(23) 2016 оны 9 сарын 19 – 9 сарын 29 http://www.mnums.edu.mn АШУҮИС-ийн хамт олон Дэлхийн багш нарын баярын өдрийг Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд “Эрүүл агаар” уриатайгаар 2016 оны 09 сарын 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус үйл ажиллагаа баярын хурлын үйл ажиллагаагаар эхэлж салбарын тэргүүний ажилтан, ЭМЯ-ны жуух бичгээр багш нар маань шагнагдаж, профессор, дэд профессорууд төрж шагналын хур буусан бол “Найрамдлын үдэш цэнгүүн” – ий үйл ажиллагаар өндөрлөсөн. АШУҮИС

АШУҮИС МЭДЭЭherp.mn/public/backend/f/mnums5.pdf · шинжилгээний хурал амжилттай ... Эрдэм шинжилгээний хурал болон

  • Upload
    hanhi

  • View
    234

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

1

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дэлхийн Багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

Эрдэмтэн багш нартаа баяр хүргэе

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй “АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэг”-ийн менежментийн хамтарсан төсөлд гарын үсэг зурлаа

БНСУ-ын Чосун Их сургуулийн эмнэлэгийн төлөөлөгчид болон Куанжү хотын захирагч нар манай сургуульд айлчлал хийлээ

Монголын Нейросайнсын Нийгэмлэгийн жил бүр зохион явуулдаг Олон Улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

Дотрын өвчний онош зүйн сурган заах арга зүйн сургалтыг зохион байгууллаа

“English Lab” нээгдэж америк багш нар өдөр бүр 8 цагаар ажиллах боллоо

Дархан Анагаах Ухааны Сургууль дээр АНУ-ын "Christian Medical and Dental Associations" -аас лекц уншлаа

Туршлагаас суралцахуй

УНТЭ-ийн ЭЭСНЛ-ийн 80 жилийн ойд зориулсан “Лабораторийн анагаах ухааны ололт амжилт” эрдэм шинжилгээний бага хурлын зар

Мөнхчулуун сангийн нэрэмжит Хөдөлмөрийн эрүүл мэнд судлаач 2016-2017 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Эрдмийн зэрэг хамгаална

АШУҮИС МЭДЭЭ Онлайн сонин № 108(23) 2016 оны 9 сарын 19 – 9 сарын 29

http://www.mnums.edu.mn

АШУҮИС-ийн хамт олон Дэлхийн багш нарын баярын өдрийг Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд “Эрүүл агаар” уриатайгаар 2016 оны 09 сарын 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус үйл ажиллагаа баярын хурлын үйл ажиллагаагаар эхэлж салбарын тэргүүний ажилтан, ЭМЯ-ны жуух бичгээр багш нар маань шагнагдаж, профессор, дэд профессорууд төрж шагналын хур буусан бол “Найрамдлын үдэш цэнгүүн” – ий үйл ажиллагаар өндөрлөсөн.

АШУҮИС

2

Баярын үйл ажиллагаанд хамтран ажилласан УДБЭТ, МҮОНТ, ОУХНТ хамт олонд болон баярын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Сувилахуйн сургуулийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

http://mnums.edu.mn/newsView.php?post=1715&lang=mn

3

ЭРДЭМТЭН БАГШ НАРТАА БАЯР ХҮРГЭЕ

АШУҮИС

Профессор, дэд профессор цол хүртсэн эрдэмтэн багш нартаа баяр хүргэж хүндэтгэе. АШУҮИС-ийн профессор цол олгосон эрдэмтэд

1. Д.Цэндээхүү ЭЗБАС 2. Л.Давааням НАСС 3. Л.Ганболд АУС 4. З.Хишигсүрэн АУС

АШУҮИС-ийн дэд профессор цол олгосон эрдэмтэд 1. Н.Эрдэнэхүү ИСНЭ 2. Д.Зоригтбаатар Дархан-Уул АУС 3. Э.Одхүү ЭЗБАС 4. С.Энхбаатар ЭЗБАС 5. Л.Наранцэцэг ЭЗБАС 6. С.Баттулга ЭЗБАС

7. Н.Эрдэнэбаяр ЭЗБАС 8. Б.Сувдаа ЭЗБАС 9. Ж.Энхцэцэг АУС 10. Ц.Одгэрэл АУС 11. М.Сугармаа НЭМС 12. Д.Даваадавга ЭЗБАС

Төрөл

Байр Сургууль Нэгдсэн дүн

1 Сагсан бөмбөг эр

1-р байр АУС Сургууль Байр

2-р байр Сувилахуй АУС - 3 алт, 4 мөнгөн

медаль I-р байр 3-р байр ЭЗБАС

2

Сагсан бөмбөг эм

1-р байр Сувилахуй

2-р байр АУС

Сувилахуй - 2 алт, 2 мөнгөн медаль

II-байр 3-р байр ЭЗБАС

3 Гар бөмбөг эр

1-р байр Сувилахуй

2- байр АУС

3-р байр Говь-Алтай

Говь-Алтай - 2 алт , 3 хүрэл медаль

III-байр 4

Гар бөмбөг эм

1-р байр Говь-Алтай

2-р байр Сувилахуй

3-р байр ЭЗБАС

5 Хөл бөмбөг

1-р байр АУС Дархан - 2 алт 2 хүрэл

медаль IV – байр 2-р байр ЭЗБАС

3-р байр Говь-Алтай

6

Олс таталт

1-р байр Дархан

1 алт Нэмс - медаль V – байр 2-р байр АУС

3-р байр Говь-Алтай

7 Шатар эр

1-р байр НЭМС

ЭЗБАС - 2 мөнгө , 5 хүрэл медаль

VI-р байр

2-р байр ЭЗБАС

3-р байр Дархан

8

Шатар эм

1-р байр Говь-Алтай

2-р байр Захиргаа

3-р байр ЭЗБАС

9 Ширээний теннис эр

1-р байр Дархан

Захиргаа 2 мөнгө медаль

VII-байр

2-р байр АУС

3-р байр ЭЗБАС

10

Ширээний теннис эм

1-р байр АУС

2-р байр Захиргаа

3-р байр Дархан

АШУҮИС

АШУҮИС

Дэлхийн багш нарын баярыг тохиолдуулан зохион байгуулагдсан АШУҮИС-ийн багш нарын 6 төрөлт

тэмцээний дүн

4

ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР БАРИГДАЖ БУЙ “АШУҮИС-ИЙН СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ”-ИЙН МЕНЕЖМЕНТИЙН

ХАМТАРСАН ТӨСӨЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

АШУҮИС

''Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлгийн менежмент, Эрүүл мэндийн үйлчилгээг бий болгох төсөл''-ийн

хүрээнд ЖАЙКА болон ЭМЯ, БСШУСЯ-тай хамтарсан төсөлд гарын үсэг зурах үйл ажиллагаа 09-р сарын 23-ны өдөр

АШУҮИС-ийн Эрдмийн өргөөнд ёслол төгөлдөр боллоо.

Энэхүү хамтарсан

төсөлд БСШУСЯ-ны Гадаад

хамтын ажиллагааны

хэлтсийн дарга Э.Энх-

Амгалан, ЖАЙКА-гийн

Монгол дах төлөөлөгчийн

газрын дарга Сато Мүцүми,

ЭМЯ-ийн Эрүүл мэндийн

бодлогын хэрэгжилтийг

зохицуулах газрын дарга

С.Энхболд болон АШУҮИС-

ийн захирал Г.Батбаатар

нар гарын үсэг зурлаа.

Уг төсөлд гарын

үсэг зурснаар Япон улсад

Тендер зарлагдан 2017

оны 01-р сарын 01-ээс үйл

ажиллагаа нь эхлэх юм.

http://mnums.edu.mn/newsView.php?post=1708&lang=mn

5

БНСУ-ЫН ЧОСУН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БОЛОН КУАНЖҮ ХОТЫН ЗАХИРАГЧ НАР МАНАЙ СУРГУУЛЬД АЙЛЧЛАЛ

ХИЙЛЭЭ

АШУҮИС

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд 2016 оны 09 сарын 22-ны өдөр БНСУ-ын

Чосун Их сургуулийн эмнэлэгийн төлөөлөгчид болон Куанжү хотын захирагч нар өргөн баг

бүрэлдэхүүнтэйгээр албан айлчлал хийлээ. Тус айлчлалаар хоёр талын цаашдын хамтын ажиллагааны

талаар хэлэлцэж, АШУҮИС-ийн Их сургуулийн нэгдсэн эмнэлэгээр зочилж хамтын ажиллагааны батламж

бичгийг байршуулсан юм.

Чосун Их сургуулийн эмнэлэг

нь БНСУ-ын Куанжу хотод байрладаг

бөгөөд тус хотын захирагч Yoon Jang

Hyun, Гадаад Харилцааны газрын

төлөөлөгч Chung Dongeun, газрын

дарга Kim Byoung Gyu, Эрүүл

мэндийн бодлогын газрын дарга

Jeung Soonbok болон Чосун Их

сургуулийн эмнэлэгийн дэд дарга So

Keumyoung нараар ахлуулсан нийт 16

хүний өргөн баг бүрэлдэхүүн тус

айлчлалд оролцлоо.

http://mnums.edu.mn/newsView.php?post=1707&lang=mn

6

МОНГОЛЫН НЕЙРОСАЙНСЫН НИЙГЭМЛЭГИЙН ЖИЛ БҮР ЗОХИОН

ЯВУУЛДАГ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

АШУҮИС

Нейросайнсын шинжлэх ухаан нь мэдрэл

сэтгэхүйн тогтолцоо, түүний бүтэц зохион байгуулалт,

үйл ажиллагааг молекулын түвшнээс эмнэлзүй,

мэдрэл сэтгэц, сэтгэл судлал, зан үйл,

нейромаркетинг, нийгмийн түвшинд хүртэл судалдаг,

олон салбарын нэгдмэл шинжлэх ухаан юм.

Энэ салбарыг дэлхий дахинаа хамгийн анх

судалж эхэлсэн түүх нь МЭӨ 170-аад он бөгөөд

Дэлхийн Нейросайнысын Нийгэмлэг нь 1960 онд

байгуулагджээ.

Тэгвэл манай улсад энэхүү нийгэмлэг 2014 онд

байгуулагдан, олон улсын түвшинд эрчимтэй хөгжиж

буй тархи судлалын салбарыг Монгол улсад

хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой,

академик байгууллага юм.

Нейросайнс нь зан араншин, эс судлал, танин

мэдэхүй, соёл, тархины бүтэц, үйл

ажиллагаа, нийгмийн нейросайнс, молекул биологи

зэрэг шинжлэх ухааны олон салбарт хөгжиж байна.

Монголын Нейросайнсын Нийгэмлэгийн жил бүр

зохион явуулдаг Олон Улсын эрдэм шинжилгээний

хурал нь тархи судлалын салбарт ажиллаж буй нийт

эрдэмтэн судлаачдыг хамруулдаг үндэсний хэмжээний

арга хэмжээ билээ.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал

“Multidisciplinary Brain Science Forum-2016” нэртэйгээр

9 дүгээр сарын 23, 24-ны өдрүүдэд Улаанбаатар

хотноо эхний өдөр Төрийн ордонд, хоёр дах өдөр SS

клубын хурлын танхимд зохиогдов.

“Тархи судлалын орчин үеийн ололт” эрдэм

шинжилгээний хурлыг Монголын Нейросайнсын

Нийгэмлэг, АШУҮИС-ийн Нейросайнсын оюутны

клубтэй хамтран АШУҮИС, АШУҮИС-ийн Эм зүй, Био-

Анагаахын сургууль, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг,

Монголын Мэдрэлийн эмч нарын нийгэмлэг, СЭМҮТ,

Монголын Анагаах Ухааны Академи, Монголын

Сэтгэцийн Эмгэг Судлаач нарын нийгэмлэг, Анагаах

Ухааны Хүрээлэн, МУБИС, МУИС, ШУТИС, Монголын

Эпилепсийн Холбооны хамт олон хамтран амжилттай

зохион байгууллаа.

Хуралд дотоод гадаадын улсын нэгдсэн эмнэлэг,

төрийн болон хувийн их дээд сургуулийн нийт 150

гаруй судлаач, эмч, багш, эрдэмтэн оролцож,

судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг танилцуулж,

нейросайнсын шинжлэх ухааны ололт, дэвшилт шинэ

технологийн талаар хэлэлцэв.

7

http://mnums.edu.mn/newsView.php?post=1713&lang=mn

Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион байгуулагдсан эмч мэргэжилтнүүдийн тасралгүй сургалтанд гадаад, дотоодын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцон, лекц уншсан байна. Тухайлбал, БНСУ-ын Нейросайнсын Нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор Ким Куюнг Жин, Тайвань Улсын Академи Синикагийн Молекул биологийн институтын профессор, Нейросайнсын Хөтөлбөрийн ахлагч Ченг Тинг Шиен, Малайз Улсын Путра Их Сургуулийн профессор Шиеэ Пайк Си, судлаач Линг Жин Хуа (Майкл), Япон Улсын эрдэм шинжилгээ, судалгааны RIKEN төвийн Тархи судлалын төвийн судлаач, доктор Масанори Мураяама, Шигеёоши Фужисава нарын олонд танигдсан нэр хүндтэй профессорууд илтгэл уншсан нь ОУ-ын хурал, сургалт семинарын ач холбогдлыг тодорхойллоо. Нейросайнсын шинжлэх ухааны Монгол Улсад хөгжүүлэх үйлст Монгол Улсын Засгын Газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, дотоодын их дээд сургуулийн удирдлагууд дэмжин оролцов. Хурлын зочин профессорыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, ЭМЯ-ны Бодлогын Хэрэгжилтийг

Зохицуулах газрын дарга С.Энхболд, БСШУЯ-ны БХЗ газрын дарга Б.Эрдэнэчимэг, АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатар нар хүлээн авч уулзаж, Монгол улсад нейросайнсын шинжлэх ухааныг цаашид хөгжүүлэх талаар яриа хэлцэл өрнүүллээ. Хуралд энэ салбарын дэлхийн шилдэг эрдэмтэд оролцон илтгэл хэлэлцүүлэн чуулсан байна. Хурлын үйл ажиллагааны ерөнхий ивээн тэтгэгчээр Нарантуул групп, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Эрдэнэтуул, Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Цогтсугар нар ажиллалаа. Нейросайнсын хурлыг дэмжин ажилласан Нарантуул групп, Фармаци Гарант, ИМИ ХХК компанийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье. Энэ хурал нь нейросайнсын салбарт гарсан сүүлийн үеийн ололт амжилттай танилцах, шинэ мэдээлэл солилцох, манай орны анагаах ухааны салбарын тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, гадаадын ижил төстэй байгууллага, судлаачидтай хамтран ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, зуны сургалт зохион байгуулах өргөн боломжийг олгож өгсөн онцлогтой боллоо.

8

ДОТРЫН ӨВЧНИЙ ОНОШ ЗҮЙН СУРГАН ЗААХ АРГА ЗҮЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АУС, АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1711&lang=mn

2016.08.30 –нд АШУҮИС, АУС-ийн Дотрын Анагаахын I, II, III тэнхимийн багш нарын дунд хүний их

эмч бэлтгэх “ЧАДАМЖИД СУУРИЛСАН” 2+4 хөтөлбөрийн дотрын өвчний онош зүйн сурган заах арга зүйн

сургалтыг анагаах ухааны боловсрол судлалын шинэлэг SCORPIO аргаар амжилттай зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагаанд АУС-ийн захирал АУ-ны доктор, профессор С.Мөнхбаярлах, СБЗГ-ын дарга АУ

-ны доктор, дэд профессор Б.Оюунгоо нар оролцож үг хэлэв.

Сургалтаар 8 профессорын багийн 16 багш сургалтын SCORPIO аргаар хичээл зааж, харилцан бие

биеэсээ туршлага, мэдээлэл солилцоо. Энэхүү сургалтанд зориулж ДӨОЗ багшийн гарын авлага номыг

хэвлүүлж бэлтгэсэн ба багш нар шинэ хичээлийн жил нэг стандартаар хичээлээ заах боломжтой болсон ба

ДӨОЗ хичээлээр оюутны хөтөч боловсруулж хэлэлцүүлсэн.

9

“ENGLISH LAB” НЭЭГДЭЖ АМЕРИК БАГШ НАР ӨДӨР БҮР 8 ЦАГААР АЖИЛЛАХ БОЛЛОО

Гадаад Хэлний Төв, АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1718&lang=mn

ГХХАГ, Deseret International олон улсын байгууллага, Гадаад хэлний төв, номын сангийн хамтын ажиллагааны хүрээнд English Lab энэ оны 9 сарын 15 нд үйл ажиллагаагаа нээснээр оюутнуудын очих дуртай газар болж амжлаа. Тус лаборторит сайн дурын америк багш нар өдөр бүр 12.00 -20.00 цагийн хооронд 8 цагаар ажиллаж байна. Бид доорхи чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна:

Presentation Practice

Interview Practice

Medical Terminology

Pronunciation and Usage Help

Conversation Practice with Native English Speakers English Lab-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг

хүсвэл Гадаад хэлний төвд хандана уу.

ДАРХАН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ ДЭЭР АНУ-ЫН "CHRISTIAN MEDI-CAL AND DENTAL ASSOCIATIONS" -ААС ЛЕКЦ УНШЛАА

Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, АШУҮИС

АШУҮИС-ийн Дархан Анагаах ухааны сургууль дээр АНУ-ын "Christian Medical and Dental Associations" Олон

улсын байгууллагын Sam Alexander ахлагчтай анагаах ухааны докторууд "Нойр булчирхайн хорт хавдар" "Хөхний

хорт хавдар" "Нярайн хожуу үеийн дутуу төрөлтийн үеийн асаргаа сувилгаа" сэдвээр эмч, багш, оюутнуудад лекц

уншлаа.

10

ТУРШЛАГААС СУРАЛЦАХУЙ

АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1714&lang=mn

Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд АШУҮИС-д хэрэгжиж буй “Суралцахуйн увдис”

төсөл амжилттай үргэлжилж байна. Тус төслийн хүрээнд 2016 оны 6-р сарын 15 нд ментор багш нарыг

бэлтгэх сургалт эхэлсэн бөгөөд сургалт нь “Бие даан суралцахуйн” хэлбэрээр явагдаж байгаа

бөгөөд долоо хоног бүрийн Лхагва гарагт уншсан, мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах хэлэлцүүлэгт

оролцохоос гадна бусад их дээд сургуулийн багш, эрдэмтдийн туршлагаас сонсдог билээ. Ментор

бэлтгэх сургалтын 8-р хичээлд МУИС-ийн Төгсөлтийн сургуулийн захирал Б.Отгонтөгс “ Ментор

ба эдийн засгийн мэдлэг” , МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагааны захирал Х.Тамир “Дээд

боловсролын шинэчлэлд”, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын багш Д.Энэбиш, Н.Энхбилэг

нар “Хичээлийн судалгаа”, “Багшийн хөгжил” сэдвээр асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг хийв.

“Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх нь” уриатайгаар суралцаж буй багш нар Анагаах Ухааны доктор

Д.Эрдэнэчимэгийн “Гэр зөвлөмжийн“ талаар хүргэсэн мэдээллээс олон санааг авлаа. Түүнчлэн тус

хичээлд Фижи улсын Анагаах ухааны сургуулийн захирлаар ажиллаж байсан доктор, профессор

Х.Алтайсайхан багш уригдан оролцож боловсрол судлалын талаарх мэдээлэл, туршлага нь багш нарын

анхаарлыг татлаа.

Ментор ба ментигийн тухай ойлголтыг их д ээд сургуульд бий болгох зорилготойгоор хэрэгжиж

буй төслийн хүрээнд бэлтгэгдэж буй багш нар нь бүх талаар өөрийгөө бэлтгэж олны өмнө илтгэх, шинийг

санаачлах, бусадтай харилцах, бусдад нөлөөлөх, багаар ажиллах чадварт шамдан суралцаж байна. Тус

сургалтанд АШУҮИС-ийн АУС, ЭЗБАС, НАСС, Сувилахуйн сургууль, Гадаад хэлний төв, ХСИС,

Хуульчдын холбооны 20 багш суралцаж байна.

11

УНТЭ-ИЙН ЭЭСНЛ-ИЙН 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ЛАБОРАТОРИЙН АНАГААХ УХААНЫ ОЛОЛТ АМЖИЛТ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА

ХУРЛЫН ЗАР

АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1712&lang=mn

УНТЭ-ийн Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лабораторийн 80 жилийн ойн хүрээнд эрдэм

шинжилгээний бага хурлыг 2016 оны 10 сарын 21-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Эрдэм шинжилгээний бага хурал нь лабораторийн анагаах ухааны инноваци, технологийн

дэвшлийг ашиглан нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн эмч,

судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл, ололт амжилтуудыг эмнэлэг, практикт нэвтрүүлэх, мэргэжил

нэгт эрдэмтэдтэй судалгааны үр дүнг хэлэлцүүлэх, судалгааны арга барилд суралцах, эрдэм

шинжилгээний бүтээл бичих чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Эрдэм шинжилгээний хурал нь эрүүл мэндийн байгууллага, анагаах ухааны чиглэлээр сургалт,

судалгаа эрхэлдэг их дээд сургуулийн багш, эмч, мэргэжилтэн, судлаач, тусгай мэргэжилтнүүдийг

хамарч, нээлттэй явагдах учир эрүүл мэндийн салбарын хэмжээнд зохион байгуулагдах болно.

Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага: Илтгэл нь эрдэм шинжилгээний бага хурлын зорилготой

уялдсан, судалгаанд үндэслэсэн, шинэлэг санаа дэвшүүлсэн байна

Илтгэлийн бичвэрт тавигдах шаардлага: Эрдэм шинжилгээний илтгэл нь үсгийн фонд Calibri, 12

хэмжээтэй үсгээр, мөр хоорондоо Single, тал бүрээс 2 см-ийн зайтай, А4 хэмжээтэй цаасан дээр

бичигдсэн байна. Илтгэлийн хураангуйн бүтэц нь удиртгал, материал арга, зүй, үр дүн, хэлцэмж,

дүгнэлтийн хэсгүүдтэй, 500 үгэнд багтаан бичсэн байна.

Бүтээлийн хэвлэлт: Бүтээлүүд нь Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Академийн сэтгүүл

болох “Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл”-ийн тусгай дугаарт хэвлэгдэнэ. Тус сэтгүүл

нь Олон улсын стандарт цуврал дугаар буюу ISSN 2313-8394 дугаар авч бүртгүүлсэн, хэвлэгдсэн

хураангуй нь www.mongolmed.mn цахим хуудсанд тавигдах тул нийтлэгдсэн бүтээлүүдтэй энэхүү цахим

хуудсаар дамжуулан танилцаж болох ба эрдэмтэн, судлаач эмч мэргэжилтнүүд, магистрант,

докторантууд бүтээлээ хэвлүүлэх боломжтой.

Чухал мэдээллүүд:

Илтгэл хүлээн авах хугацаа: 2016 оны 10 сарын 14-ны өдөр

Өгүүлэл хүлээн авах хаяг: [email protected]

Эрдэм шинжилгээний хурал болох өдөр: 2016 оны 10 сарын 21-ны өдөр

Хурал болох газар: УНТЭ-ийн хурлын заал

Холбоо барих утас: 99038552, 99663419, 89020112

УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатори

2016-09-20

12

МӨНХЧУЛУУН САНГИЙН НЭРЭМЖИТ ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД

СУДЛААЧ 2016-2017 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1719&lang=mn

Та бүхэнд хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор Я.Мөнхчулуун агсны нэрэмжит Мөнхчулуун Сангаас жил бүр уламжлал болгон зарладаг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлаач тэтгэлэгт хөтөлбөр 2016-2017 зарлагдлаа.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй магистр докторын оюутан болон эрдэмтэн багш нар 2016 оны 10дугаар сарын 21-ний 14:00 цагаас өмнө материалаа бүрдүүлэн цахим шуудангаар илгээнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.munkhchuluun.org холбоос, доорхи мэдээлэл болон хавсралтаас хүлээн авна уу.

13

Та өөрийн сургууль, алба, тэнхимийн мэдээ

мэдээлэл, зарлал, зохион байгуулах гэж буй үйл ажиллагааг:

АШУҮИС-ийн бүх багш ажилчдад

хүргэхийг хүсвэл

[email protected]

Төв байран дахь урсдаг самбарт зар

байршуулах, Вэбд мэдээ, мэдээлэл

байршуулахыг хүсвэл:

[email protected]

Вэбд өөрийн сургууль, алба,

тэнхимийн линкийг засварлахыг

хүсвэл:

[email protected]

Дугаарыг

Б.Баянмөнх

Г.Ууганзаяа

Мэдээлэл технологийн алба

Холбоо барих:

Монгол улс, Улаанбаатар хот,

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

АШУҮИС-ийн төв байр, 231

тоот

Утас/Факс: (+976)-11-326500

И-мэйл:

[email protected]

Вэб сайт:

http://www.mnums.edu.mn

АШУҮИС-ийн докторант Болор-Эрдэнэ овогтой Мандхайгийн “Helicobacter pylori-ийн хоруу чанарын зарим хүчин зүйлсийн судалгаа“ нэг сэдэвт бүтээлээр Анагаах Ухааны доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалах хурал АШУҮИС-ийн Эрдмийн өргөөнд (220 тоот) 2016 оны 10 сарын 13-ны өдөр 13.00 цагт болно.

АШУҮИС-ийн докторант Яндаг овогтой Мөнхдэлгэрийн “Эмгэг төрөгч E.coli-ийн хоруу чанарыг тодорхойлсон судалгаа“ нэг сэдэвт бүтээлээр Анагаах Ухааны доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалах хурал АШУҮИС-ийн Эрдмийн өргөөнд (220 тоот) 2016 оны 10 сарын 13-ны өдөр 14.30 цагт болно .

АШУҮИС-ийн докторант Баатар овогтой Баясгаланмөнх нь “Эх баригч бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох зарим асуудалд” сэдэвт бүтээлээр Анагаах Ухааны докторын зэрэг хамгаална. Хамгаалалтын хурал АШУҮИС-ийн Эрдмийн өргөөнд (220 тоотод) 2016 оны 09 сарын 29-ны өдрийн 13.00 цагт болно.

ЭРДМИЙН ЗЭРЭГ ХАМГААЛНА

АШУҮИС

http://mnums.edu.mn/newsView.php?post=1717&lang=mn

http://mnums.edu.mn/newsView.php?post=1716&lang=mn

http://mnums.edu.mn/newsView.php?post=1709&lang=mn