53
ЗӨВХӨН АЛБАН ХЭРЭГЦЭЭНД ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН Төсвийн Газар МОНГОЛ УЛС УУЛ УУРХАЙ БОЛОН ГАЗРЫН ТОСНЫ ТАТВАРЫН ОРЧИН Эмил М. Санли, Дэвид Вэнтворф, Ли Зэнг болон Хоноре Ле Леүч нарын бэлтгэсэн санамж бичиг 2011 оны 11-р сарын 8

ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

  • Upload
    others

  • View
    26

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

ЗӨВХӨН АЛБАН ХЭРЭГЦЭЭНД

ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН

Төсвийн Газар

МОНГОЛ УЛС

УУЛ УУРХАЙ БОЛОН ГАЗРЫН ТОСНЫ ТАТВАРЫН ОРЧИН

Эмил М. Санли, Дэвид Вэнтворф, Ли Зэнг болон Хоноре Ле Леүч нарын бэлтгэсэн санамж бичиг 2011 оны 11-р сарын 8

Page 2: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г хүлээн авагч”) хүсэлтээр Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) ажилтнуудаас тэдэнд өгсөн мэргэжлийн зөвлөгөөг бүрдүүлнэ. ТТ-г хүлээн авагч тусгайлан хориглоогүй бол ОУВС нь уг тайланг (бүхлээр буюу хэсэгчлэн) эсвэл түүний хураангуйнуудыг ОУВС-ийн Гүйцэтгэх Захирлууд, тэдгээрийн ажилтнуудын зэрэгцээ ТТ-г хүлээн авагчийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харъяа байгууллагууд, хүсэлт гаргасан тохиолдолд сонирхлын хүндэтгэх үндэслэл бүхий Дэлхийн Банкны ажилтнууд, бусад техникийн туслалцаа үзүүлэгчид болон доноруудад нийтэлж болно (Техникийн туслалцааны тухай мэдээллийн нийтлэлийн талаар баримтлах Үйл ажиллагааны Удирдамжийг http://www.imf.org/external/np/pp/eng/2009/040609.pdf) хаягаар үзнэ үү). Тус тайланг (бүхлээр буюу хэсэгчлэн) эсвэл түүний хураангуйнуудыг ОУВС, ТТ-г хүлээн авагчийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харъяа байгууллагууд, сонирхлын хүндэтгэх үндэслэл бүхий Дэлхийн Банкны ажилтнууд, бусад техникийн туслалцаа үзүүлэгчид болон доноруудаас өөр хөндлөнгийн этгээдэд нийтлэхийн тулд ТТ-г хүлээн авагч болон ОУВС-ийн Төсвийн Газраас тодорхой зөвшөөрөл авах ёстой болно.

Page 3: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

3

Агуулга Хуудас

Товчилсон нэр томъёо 5 Өмнөх үг 6 Товч дүгнэлт 7 I. Өмнөх мэдээлэл, Төсвийн зохицуулалтууд 11 A. Төсвийн нөхцөл байдал 11 Б. Уул уурхайн салбар 13 В. Газрын тосны салбар 14 Г. Уул уурхай, газрын тосны салбаруудын татварын орчин 19 Д. Загварчлалын чадавхийг дээшлүүлэх нь 24 II. Уул уурхайн салбарын тодорхой асуудлууд 25

А. 2010 оны тайлангийн стратеги, зөвлөмжүүд 25 Б. Уул уурхайн хөрөнгө оруулалтын загвар гэрээ 26 В. Олон улсын асуудлууд 27 Г. Нүүрсний баримжаалах үнэ 36 Д. Ашигт малтмалын салбар дахь уурхайн загварчлал 38

III. Газрын тосны салбарын татварын орчин 38

А. Газрын тосны тухай хууль 38 Б. Бүтээгдэхүүн хуваах нь 40 В. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 43 Г. Татварын бусад асуудлууд 45 Д. Газрын тосны салбарын татварын орчны загварчлал 47

Хүснэгтүүд 1. Монгол Улс: Нэгдсэн төсвийн тэнцэл, 2005-2011 12 2. Монгол Улс: Уул уурхайн салбарын төлөв, 2012-2016 12 3. Уул уурхайн компаниудаас төсөвт орох орлого 14 4. Монгол Улсад хийгдсэн БХГ-үүдийн жагсаалт 16 5. Монгол Улсын Давхар татварын гэрээнүүдийн суутган татвар болон хувьцаа борлуулсны ашгийн тухай заалтууд 29 6. Нүүрсний үнэ 37 7. Нүүрсний 2011 оны үнэ болон түүхэн дундаж үнэ хоорондын зөрүү 37 8. Монгол Улсын Ашигт малтмалын салбарын татварын шинжилгээний загварт ашигласан газрын тосны талбайн үзүүлэлтүүд 49

Page 4: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

4

9. 42/60 хувиар бүтээгдэхүүн хувааж, ААНОАТ ногдуулах эсхүл ногдуулахгүй тохиолдолд Монгол Улсад бодит үйлчлэх татварын дундаж түвшин 52 Зураг 1. Газрын тосны олборлолтын төлөв 18 2. Одоогийн байгаа зарим гэрээнүүдийн дагуу эхний шатлалын олборлосон бүтээгдээхүүнээс засгийн газрын авч буй хувь 41 3. Эхний болон удаахь шатлалын бүтээгдэхүүнээс засгийн газрын авч буй хувийг жишээгээр харуулах нь 41 4. Одоо байгаа бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд бодит үйлчлэх татварын дундаж түвшин (Газрын тосны жижиг талбай) 50 5. Одоо байгаа бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд бодит үйлчлэх татварын дундаж түвшин (Газрын тосны дунд зэргийн талбай) 50 6. Нэг баррел газрын тосны үнэ 200 ам.доллартай тэнцэх үеийн БҮТДТ (Газрын тосны жижиг талбай) 51 7. Татварын тодорхой сонгосон орчноос хамаарсан БҮТДТ-үүдийг харьцуулах нь (Газрын тосны дунд зэргийн талбай) 53

Page 5: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

5

ТОВЧИЛСОН НЭР ТОМЪЁО

БҮТДТ Бодит үйлчлэх татварын дундаж түвшин ААНОАТ Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ХҮИ Хэрэглэгчийн үнийн индекс ДТГ Давхар татварын гэрээ ОҮИТБС Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга ТГ Төсвийн Газар ЭБСТШ Эрдэс баялгийн салбарын татварын шинжилгээ ДНБ Дотоодын нийт бүтээгдэхүүн ЗГХ Засгийн газрын хувь МУОҮИТБС Монгол Улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга УУХОЗГ Уул уурхайн хөрөнгө оруулалтын загвар гэрээ ЭБЭХЯ Эрдэс баялаг эрчим хүчний яам ЭБОЗЗИС Эрдэс баялгийн орлогыг захиран зарцуулах итгэлцлийн сан СЯ Сангийн яам OT Оюу Толгой ГТХЭГ Монгол Улсын Газрын тосны Хэрэг эрхлэх газар БХГ Бүтээгдэхүүн хуваах гэрээ TT Таван Толгой НӨАТ Нэмэгдсэн өртгийн албан татвар ДЭЗТ Дэлхийн эдийн засгийн төлөв

Page 6: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

6

ӨМНӨХ ҮГ Монгол улсын Сангийн Сайд С.Баярцогтын хүсэлтийн дагуу уул уурхай, газрын тосны салбаруудын татварын орчны асуудлаар зөвлөгөө өгөхөөр Төсвийн Газрын техникийн туслалцаа үзүүлэх ажлын хэсэг 2011 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эмил М. Санли (ТГ-ийн эксперт, ажлын хэсгийн ахлагч), Дэвид Вэнтворф ба Ли Зэнг (хоёулаа ТГ-ийн ажилтан) болон Хоноре Ле Леүч (ТГ-ийн эксперт) нар байсан болно. Тус айлчлал нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийг (үүний дотор 2010 оны 6-р сард татварын бодлогын асуудлаар ажилласан ТГ-ын ажлын хэсгээс зөвлөсөн уул уурхайн салбартай холбоотой шинэ зүйл, заалт) хянан үзэж, тодруулж, засах шаардлагатай заалтуудыг олж тогтооход улсын/хувийн салбарын ажлын хэсэгт туслалцаа үзүүлж буй Гертэн Мишээлс (LEG эксперт) ба Роберт Клэйман (АНУ-ын Төрийн сангийн зөвлөх) нарын айлчлалтай давхацсан болно.

Ажлын хэсэг С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны сайд Д.Зоригт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, Сангийн Дэд сайд Ч.Ганхуяг, Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал, Татварын мэргэжилтэн Ж.Энхзул, Татварын мэргэжилтэн Н.Ариунзаяа, зөвлөх Б.Мэндбаяр (бүгд СЯ-ны Төсвийн бодлогын газрын орлогын хэлтэс), Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Батхүү, Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв (хоёулаа ЭБЭХЯ), Дэд дарга Т.Амраа, зөвлөх Д.Алтангэрэл, Гэрээ, хайгуулын хэлтсийн дарга О.Энхбаяр, Мэдээлэл, судалгааны тасгийн дарга Ч.Чулуунбат (бүгд ЭБЭХЯ-ны Газрын тосны хэрэг эрхлэх газар) нартай уулзсан.

Мөн ажлын хэсэг Эрдэнэс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Рио Тинто компанийн татварын менежер Артур Кууксон, Монголын Уул уурхайн корпорацийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, ЭмСиЭс Холдинг ХХК-ийн Удирдах Захирал А.Ганхуяг, Петро Матад компанийн Гүйцэтгэх захирал Дуглас Ж. Макгэй, зөвлөх Пьер Монтпейро, Газрын тосны салбарын зөвлөлдөх бүлгийн ивээлд багтсан газрын тосны бусад компаниудын төлөөлөгчид, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Роберт Шүэлхаммер, Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан менежер, Суурин төлөөлөгч Корали Жеверс, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Суурин Төлөөлөгчийн газрын дарга Филип тер Воорт, Монгол улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын албаны зохицуулагч С.Цолмон, Нээлттэй нийгэм хүрээлэнгийн менежер Н.Дорждарь нартай уулзаж ярилцсан болно.

Ажлын хэсгийг Улаанбаатар хотод ажиллах явцад туслалцаа үзүүлж хамтран ажилласан удирдлагууд, ялангуяа Батжаргалд талархсанаа илэрхийлмээр байна. Мөн ажлын хэсгийн ажлыг зохион байгуулж туслалцаа үзүүлсэн ОУВС-ийн УБ хот дахь ажлын албаны эдийн засагч Б.Хулан, орчуулагч Б.Ардак нарт тус тус баярласнаа илэрхийлж байна.

Энэхүү санамж бичгийг ОУВС-ийн Вашингтон хот дахь төвд хянан үзэж, засах болно.

Page 7: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

7

Товч дүгнэлт

Уул уурхайн салбар нь сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн үндсэн хөдөлгөгч хүч болж ирэв. Ашигт малтмалын экспорт нь Монгол Улсын 2010 оны нийт экспортын 85 гаруй хувийг бүрдүүлж, уул уурхайн салбараас төсөвт орох орлого бараг нэг триллион төгрөг буюу нийт орлогын 30 хувьд хүрлээ. 2010 онд нүүрсний экспорт нь анх удаа зэсний экспортыг давав. Таван Толгойн кокжсон нүүрсний төслийн олборлолт нэмэгдэж, Оюу Толгойн зэс/алтны төслийн арилжааны үйл ажиллагаа эхлэхийн хэрээр ашигт малтмалын орлого 2016 оныг дуустал жилд дунджаар 25 гаруй хувиар өсөх тооцоотой байгаа нь татварын орлого ихээр орох хэт найдлагыг бий болгож байна. Үүнтэй харьцуулахад, газрын тосны салбар өдөрт ердөө 6,000 баррел газрын тос олборлодог нь 2015 он гэхэд 20,000 орчим баррелд хүрч өсч болзошгүй. Одоохондоо Монгол Улсын газрын тосны бололцоо тодорхойгүй хэвээр байна.

Тус ажлын хэсэг нь ОУВС-ийн Эрдэс баялгийн орлогыг захиран зарцуулах итгэлцлийн сангаас (ЭБОЗЗИС) санхүүжих Монгол Улсын олборлох салбарын татварын орчны төслийг эхлүүлж байгаа болно. Тус ажлын хэсгийн ажил нь 2007 ба 2010 онд татварын бодлогын асуудлаар ажилласан ажлын хэсгийн уул уурхайн салбарын татварын орчны асуудлыг хянаж үзсэн ажилд тулгуурласан болно.1 Удирдлагуудын хүсэлтээр тус ажлын хэсэг уул уурхайн салбарын тодорхой сонгосон асуудлуудыг зөвхөн авч үзэн, газрын тосны салбарын татварын орчныг, үүний дотор Газрын тосны тухай шинэ хуулийн төсөлд тусгагдсан татварын орчны санал болон Засгийн газарт өргөн барьсан холбогдох нэмэлт өөрчлөлтүүдийг нарийвчлан хянаж үзлээ.

A. Уул уурхайн салбар

2010 оны ажлын хэсэг нь уул уурхайн салбарын татварын орчныг нарийвчлан хянаж үзсэн. Тэрхүү ажлын хэсэг Монгол Улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (ААНОАТ) хуулийн тодорхой заалтууд уул уурхайн салбарт таарахгүй, байх ёстой зарим заалтууд байхгүй байгаад нэмэлт, өөрчлөлт хийхийг зөвлөсөн. Бидний айлчлалтай нэгэн зэрэг таарсан ОУВС/АНУ-ын Төрийн сангийн ажлын хэсэг нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийг хянан үзэж, тодруулж, засах шаардлагатай заалтуудыг олж тогтооход улсын/хувийн салбарын ажлын хэсэгт туслалцаа үзүүлж байгаа болно. Багц нэмэлт, өөрчлөлт, үүний дотор уул уурхайн

1 Эмил Санли, Ким Дэханг, Маурисио Виллафуртэ нарын боловсруулсан Монгол улс:Уул уурхайн салбарын татварын орчин, хөгжлийн сангийн тухай тайлан (2007 оны 2 дугаар сар), Эмил Санли, Ян Готчак, Элистэр Уотсон нарын боловсруулсан Mонгол Улс:Уул уурхайн татварын орчин – Цаашдын ирээдүй тайлан (2010 оны 8 дугаар сар) зэргийг үзнэ үү.

Page 8: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

8

салбартай холбоотой шинэ зүйл, заалтыг ААНОАТ-ын хуульд нэмж оруулах нь ирээдүйн хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн хэлэлцээрийг урагшлуулан явуулахад зайлшгүй шаардлагатай байна.

Ашигт малтмалын стратегийн ордуудын хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн хэлэлцээрийг урагшлуулан явуулахын тулд Засгийн Газар уул уурхайн хөрөнгө оруулалтын загвар гэрээг боловсруулах хэрэгтэй. Ийм гэрээ нь хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн хэлэлцээрийг урагшлуулж, шаардагдах хугацааг богиносгоно. Мөн хэлэлцээр анхнаасаа уул уурхайн компанийн бэлтгэсэн гэрээний төсөл бус, Засгийн газрын загвар гэрээнд үндэслэвээс Засгийн газрын хэлэлцээрт оролцох байр суурийг хамаагүй хүчтэй болгоно.

Олон улсын татварын хэд хэдэн асуудал Оюу Толгой төсөл болоод ерөнхийдөө уул уурхайн салбартай холбоотой гарч ирсэн ба ажлын хэсэг эдгээрийг хянан үзэж, цаашид яавал зохилтой саналыг дэвшүүлж байна. Нэгдүгээрт, бүх давхар татварын гэрээнүүд (ДТГ)-ийг хянан үзэж, хамгийн их асуудалтай гэрээнүүдийг дахин тохиролцох буюу цуцлан зогсоох хэрэгтэй. Хоёрдугаарт, гэрээнүүдийг хянан үзэж, үндэсний тодорхой бодлоготой болтол шинэ гэрээ байгуулахгүй байх хэрэгтэй. Гуравдугаарт, Монгол Улс нь ирээдүйн хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд (болон загвар гэрээнд) ДТГ-ий тухай зүйл, заалтыг оруулах хэрэгтэй ба түүгээр хоёр орны хоорондох татварын гэрээний заалтаас үл хамааран, оршин суугч бус этгээдэд төлөгдөж байгаа, ААНОАТ-ын хуулийн дагуу суутган татвар ногдох ёстой бүх төлбөрөөс дор хаяж 10 хувиар суутган татвар төлөхийг хөрөнгө оруулагч зөвшөөрөх юм. Дөрөвдүгээрт, мэргэжлийн, удирдлагын болон зөвлөх үйлчилгээ үзүүлсний төлөө байнгын оршин суугч бус этгээдэд төлж буй төлбөрт (мэргэжлийн үйлчилгээний төлбөр) 10 хувийн суутган татвар ногдуулах хэрэгтэй.2

Ашигт малтмал (болон газрын тосны) эрхийн шилжүүлэгт татвар ногдуулахын тулд ААНОАТ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Борлуулсан хувьцааны үнэ цэнийн 50 ба түүнээс дээш хувь нь Монгол Улс дахь хайгуул эсхүл уул уурхайн лиценз болон уул уурхайн үйл ажиллагаанд ашиглагдаж буй бусад хөрөнгөөс үүдэлтэй бол оршин суугч бус татвар төлөгчийн Монгол аж ахуйн нэгж эсхүл гадаадын аж ахуйн нэгжийн хувьцааг борлуулсны орлого нь Монгол Улсаас үүсэлтэй байна. Ашигт малтмалын эрхийг шууд бусаар эзэмшиж буй компанийн хувьцааны 10 ба түүнээс дээш хувийг худалдсан тохиолдолд татвар төлдөг болгож Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Ажлын хэсэг Төсвийн тогтвортой байдлын санд ашигт малтмалын орлогыг хуваарилахад ашиглагдаж буй нүүрсний зах зээлийн үнийн талаар зөвлөгөө өгч,

2 Тус санал нь Ерөнхий сайдын төсвийн мэдэгдэлд тусгагдсан саналаас арай хатуу нөхцөлтэй болно.

Page 9: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

9

Оюу Толгой төслийн 2010 оны загварчлалыг шинэчилсэн болно. Алт болон зэсийн үнэ 2010 оныхтой харьцуулахад өндөр байгаа тул төсөл хэрэгжих хугацаанд засгийн газарт орох орлого 26,3 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарч байна.

B. Газрын тосны салбар

Монгол Улсын газрын тосны салбарын татварын орчин бүтээгдэхүүн хуваах журам дээр тулгуурладаг бөгөөд өдөрт олборлосон баррел газрын тосноос олох орлогоо хуваах тохиролцоотой байдаг.3 Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байгууллагууд орлогын албан татвараас чөлөөлөгддөг. 2011 оны 11 дүгээр сарын байдлаар 18 хайгуул болон бүтээгдэхүүн хуваах гэрээ Монгол Улсад хүчин төгөлдөр байна. Гэрээ байгуулсан хугацаанаас хамаарч, одоо байгаа БХГ-нүүдийн дагуу эхний шатлалын олборлолтоос Засгийн газарт ногдох бүтээгдэхүүний хэмжээ нь 40-54 хувийн хооронд хэлбэлзэж байна. Засгийн газарт өргөн барьсан Газрын тосны шинэ хуулийн төсөл болон холбогдох нэмэлт, өөрчлөлтүүд нь Засгийн газрын авах хувь хэмжээг одоогийн татварын орчин дахь хувь хэмжээнээс давуулах болно. Газрын тосны шинэ хуулийн төсөлд нөөц ашигласны төлбөрийг 5 хувиас доошгүй байлгах, зардалд нөхөгдөх бүтээгдэхүүнийг 40 хувиас хэтрүүлэхгүй байх, бүх зардал бүрэн нөхөгдөх хүртэлх хугацаанд ашигт тооцогдох бүтээгдэхүүнээс засгийн газрын авах хувь хэмжээг наад зах нь 42 хувьтай байлгаж, бүх зардал нөхөгдсөнөөс хойш дор хаяж 60 хувьтай болгохоор шаардаж байгаа. Үүний зэрэгцээ ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, газрын тосны төслүүдийг татвараас чөлөөлдөгийг болино. Газрын тосны шинэ хуулийн төсөлд тусгагдсан нөхцөлүүдийг загварчлахын тулд ажлын хэсэг нь бүтээгдэхүүн хуваалтыг 42 хувь ба 60 хувиар тооцсон хоёр шатлалт R-хүчин зүйлийг4 ашигласан болно. Түүнчлэн тус ажлын хэсэг 42/60 хувиар бүтээгдэхүүн хуваахын зэрэгцээ ААНОАТ ногдуулбал үзүүлэх нөлөөг загварчилсан болно. Аль аль тохиолдолд нөөц ашигласны төлбөр 5 хувь, зардалд тооцогдох бүтээгдэхүүний хязгаар 40 хувьтай байна. Хоёр шатлалт R-хүчин зүйлд үндэслэвээс газрын тосны жижиг талбайн хувьд дискоунтчилаагүй БҮТДТ 62 хувь, дискоунтчилсан БҮТДТ 66 хувьтай гарч байна. Дунд зэргийн талбайн хувьд дискоунтчилаагүй БҮТДТ 61 хувь, дискоунтчилсан БҮТДТ мөн 61 хувьтай гарч

3 Бүтээгдэхүүн хуваах журамтай тохиолдолд гэрээлэгч нь хайгуул, бүтээн байгуулалт болон үйл ажиллагааны бүх зардлыг хариуцаж, оронд нь аливаа гарах бүтээгдэхүүнээс хувь авдаг.

4 Өгөгдсөн өдрийн R-хүчин зүйл нь гэрээлэгчийн хуримтлагдсан нийт орлогыг (үндсэндээ зардалд нөхөгдөх бүтээгдэхүүн дээр хуваах бүтээгдэхүүнээс түүний хүртэх хувийг нэмсэн дүн) гэрээ зурснаас хойш тус өгөгдсөн өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан зардалд хуваасан дүнтэй тэнцэнэ. R=1болох өдөр нь хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаатай давхацна.

Page 10: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

10

байна. Эдгээр нь Монгол Улсад одоо байгаа ихэнх БХГ-нүүдийн дагуу үйлчилж байгаа хувь хэмжээнээс өндөр байна. Хэрэв аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэмбэл дискоунтчилаагүй хувь хэмжээ нь газрын тосны жижиг талбайн хувьд 73 хувь, дунд зэргийн талбайн хувьд 71 хувьд хүрч өсөх болно. Монгол Улс газрын тосны салбартаа хөрөнгө оруулалтыг татсан хэвээр байхыг хүсч байгаа нөхцөлд эдгээр БҮТДТ нь хэт өндөр байгаа юм. Ажлын хэсэг хэрэв засгийн газар ашигт тооцогдох бүтээгдүүний 42/60 хувийг авахыг хүсч байгаа бол ААНОАТ-ыг газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулсан тохиолдолд түүнийг Засгийн газарт ногдох бүтээгдэхүүнээс төлөх хэрэгтэй хэмээн дүгнэж байна. Түүнчлэн ашигт тооцогдох бүтээгдэхүүнийг илүү шатчилсан байдлаар (тухайлбал, R-хүчин зүйлийн нэмэлт шатлалыг нэвтрүүлэх) хуваах явдлыг авч үзэх хэрэгтэй.

Улс орон газрын тосны тухай хуулиа өөрчилж байгаа үед шилжилтийн дүрмүүд нь тухайн улс болоод газрын тосны одоогийн гэрээлэгчдэд нэн чухал ач холбогдолтой байна. Ийм учраас газрын тосны шинэ хууль нь тухайн улсын газрын тосны бодлогоос хамаарсан, зохих шилжилтийн дүрмүүдийг тодорхой заах хэрэгтэй. Шилжилтийн дүрмүүдийг анх төлөвлөсний дагуу журмаар зохицуулахаар үлдээх хэрэггүй. Шинэ хуулийн нөхцөлүүд одоо байгаа БХГ-нүүдэд үйлчилж, ялангуяа тэдгээр нь одоогийн гэрээлэгчдийн санхүүгийн байдалд материаллаг нөлөө үзүүлэх бол улс орны нэр хүндэд таагүй байдлаар нөлөөлөх маргаанд хүргэж болзошгүй юм. Одоогийн гэрээнүүдийг нягт хянан үзэж, шинэ хууль тэдгээрт үйлчлэхэд, эсхүл зохистой байгаад хоёр тал хоорондоо дахин тохиролцоо хийхэд гарах үр дагаврыг үнэлэх хэрэгтэй.

Page 11: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

11

Өмнөх мэдээлэл, Төсвийн одоогийн зохицуулалтууд 1. ТГ нь уул уурхайн салбарын татварын бодлогын асуудлаар 2007, 2010 онуудад зөвлөгөө өгсөн болно. ОУВС-ийн Эрдэс баялгийн орлогыг захиран зарцуулах итгэлцлийн сангаас (ЭБОЗЗИС) санхүүжих Монгол Улсын олборлох үйлдвэрлэлийн татварын орчны төслийг эхлүүлж байгаа тус ажлын хэсэг нь уг ажлыг үргэлжлүүлж байна. Уул уурхайн татварын орчны тухайд тус ажлын хэсэг нь удирдлагуудын тодорхой сонгосон асуудлуудыг зөвхөн хоёрдугаар бүлэгт хөндөж авч үзлээ.

A. Төсвийн нөхцөл байдал

2. Монгол улсын эдийн засаг 2009 онд хямраснаас хойш нэлээд сайн сэргэж, өсөлт нь ойрын болон дунд хугацаанд эрчимтэй хэвээр байх хүлээлттэй байна. Дэлхийн эдийн засгийн саяхны сулралаас үл хамааран Монгол Улсын ДНБ нь 2011 онд бодит хэмжээгээр 11½ орчим хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь нүүрс болоод зэсийн экспорт 80 ба 40 орчим хувиар харгалзан өсөх тооцоотой байгаа уул уурхайн салбарын голчлон үр дүн юм. Хэрэв уул уурхайн томоохон хоёр төсөл болох Оюу Толгойн зэсийн уурхай болон Таван Толгойн нүүрсний уурхайн хөгжил төлөвлөснөөр урагшилбал уул уурхайн салбар хурдацтай хэвээр өсөх ба нийт эдийн засгийн өсөлтийг мөн дунд хугацааны туршид эрчимтэй хэвээр хадгална.

3. Ойрын хугацаанд эдийн засаг нь хэт халалтын шинжүүдийг хэдийнээ харуулж байгаа. Инфляцийн түвшин одоогоор хоёр оронтой тооны түвшинд байгаа бөгөөд цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Инфляцийн ийм өндөр түвшин нь эдийн засаг дахь зээл олголт жилийн 50 гаруй хувийн хүүтэй хийгдэж байхад бодлогын хүүгийн түвшинг бодит хэмжээгээр тэгт ойртуулсаар байна. Тус нөхцөл байдал нь ялангуяа ядуу хүмүүст хүнд тусч байгаа бөгөөд энэ хэвээр үргэлжилбэл Монгол Улсын хувийн хэвшлийн үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулах чадварыг сулруулах болно.

4. Эдийн засгийн одоогийн хэт халалтын нэг эх үүсвэр нь уул уурхайн салбараас орох орлого нэмэгдэж байгаагийн улмаас эргэн сэргэж буй төсвийн найдлага юм. Уул уурхайн салбарын орлого 2005 онд 100 орчим тэрбум төгрөгтэй тэнцэж байсан бол 2011 онд нэг триллион төгрөгт хүрч өссөн (Хүснэгт 1). Уул уурхайн орлого буурсан 2008 ба 2009 онуудын дүнг хасалгүйгээр ч зургаан жилийн хугацаан дахь жилийн дундаж өсөлтийн хувь ойролцоогоор 45 хувьтай тэнцэж байна. Уул уурхайн салбарын төлөв нааштай байгаа тул төсвийн орлого ирээдүйд хурдацтай хэвээр өсөх янзтай байна. Одоогийн байдлаар ашигт малтмалын орлогын жилийн дундаж өсөлт 2016 оныг дуустал 25 гаруй хувьтай байх тооцоо гарч байна (Хүснэгт 2).

5. Эргэн сэргэсэн төсвийн найдлага нь 2011 оны зарлага орлогын өсөлтөөсөө давсан ер бусын сул байгаа, тэр нь 2012 онд үргэлжилж болзошгүй байгаагаас харагдаж байна. 2011 оны анх боловсруулсан төсөвт зарлагыг 30 орчим хувиар огцом нэмэгдүүлж, үүний ихэнх хэсгийг засгийн газрын кампанит амлалтыг хүн бүрт мөнгөн шилжүүлэг олгох замаар биелүүлэхэд төсөвлөсөн байсан. Хэт халалтын шинжүүд

Page 12: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

12

илэрч, тэдгээрийн дотор инфляци хоёр оронтой тоотой байгаагаас гадна хоёрдугаар улирлын ДНБ-ий бодит өсөлт 17 хувьд хүрч, өргөн хэрэглээний барааны импорт 80 хувиар өссөн байхад зарлагыг ДНБ-ий 6½ хувиар дахин нэмэгдүүлж, энэ оны дөрөвдүгээр улиралд дангаар нь зарцуулах саналыг Засгийн газар саяхан гаргасан. Ирээдүйг харахад, 2012 оны төсвийн одоогийн төсөлд үндэслэвэл Засгийн газраас зарлагыг бууруулах ямар нэгэн шинж харагдахгүй байна. Саналд тусгагдсан 7,1 триллион төгрөгийн нийт зарлага нь 2011 оны төсвийн тодруулгын дүнгээс 40 гаруй хувиар илүү байна.

6. Эдийн засгийг хэт өсөлтөөс хэт уналтанд хүргэхийн дохио болох мэт зарлагын ийм бодлого үрийг боловсроогүй байхад нь хураахтай адил эрсдэлийг дагуулах ба Төсвийн хариуцлагын тухай хуульд итгэх итгэлийг алдуулж болзошгүй. 2010 онд хүчин төгөлдөр болсон энэ хууль нь дунд хугацааны төсвийн хүрээ, бүтэцчилсэн төсвийн тэнцэл, төсвийн зарлагын өсөлт, нийт улсын өрийн тухай

Хүснэгт 1. Монгол Улс: Нэгдсэн төсвийн тэнцэл, 2005-2011

2005 2006 2007 2008 2009 2010 2011Тооцсон төсөв

(Тэрбум төгрөг)Нийт орлого ба т усламж 835 1360 1880 2170 1993 3073 4262

Үүнээс: Уул уурхайн салбарын орлого 111 389 617 614 450 972 998

Гэнэтийн ашгийг оруулаагүй ашигт малтмалын орлого

111 212 263 229 263 549 942

Гэнэтийн ашгийн татвар 0 178 354 385 187 423 56Нийт зарлага, цэвэр зээл 764 1055 1750 2467 2322 2974 4945Нийт тэнцэл (үүнд буцалтгүй тусламж орно) 71 305 131 -296 -329 99 -683Бүтэцчилсэн тэнцэл 41 8 -371 -661 -445 -231 -907

(ДНБ-ий хувиар)Нийт орлого ба тусламж 27.5 33.8 37.9 33.1 30.2 36.5 36.9

Үүнээс: Уул уурхайн салбарын орлого 3.7 9.7 12.4 9.4 6.8 11.6 8.7

Гэнэтийн ашгийг оруулаагүй ашигт малтмалын орлого

3.7 5.3 5.3 3.5 4.0 6.5 8.2

Гэнэтийн ашгийн татвар 0.0 4.4 7.1 5.9 2.8 5.0 0.5Нийт зарлага, цэвэр зээл 25.1 26.2 35.3 37.6 35.2 35.3 42.9Нийт тэнцэл (үүнд буцалтгүй тусламж орно) 2.3 7.6 2.6 -4.5 -5.0 1.2 -5.9Бүтэцчилсэн тэнцэл 1.4 0.2 -7.5 -10.1 -6.8 -2.7 -7.9

Санамж бичигт орсон зүйл:Бодит зарлагын өсөлт -9.6 32.2 53.3 11.2 -11.4 16.3 50.8

Эх сурвалж: Монгол Улсын удирдах газрууд; ОУВС-ийн ажилтнуудын хийсэн төсөөлөл.

Хүснэгт 2. Mонгол Улс: Уул уурхайн салбарын 2012-2016 оны төлөв

2012 2013 2014 2015 2016

Уул уурхайн экспорт (жилийн өсөлт, %) 17.4 38.1 24.3 2.4 27.0

Үүнээс зэсийн экспорт (жилийн өсөлт, %) 35.7 75.4 46.3 -14.8 46.7

Үүнээс нүүрсний экспорт (жилийн өсөлт, %) 11.8 35.0 14.3 23.0 19.7

Уул уурхайгаас төсөвт орох орлого (жилийн өсөлт, %) 3.2 25.2 16.0 35.6 55.2

Эх сурвалж: Монгол Улсын удирдах газрууд; ОУВС-ийн ажилтнуудын хийсэн төсөөлөл, тооцоо.

Page 13: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

13

болон Төсвийн тогтвортой байдлын санг бий болгох тухай үндсэн бүлэг заалтуудыг агуулдаг. Хэдийгээр төсвийн бүтэцчилсэн алдагдлын хэмжээ ДНБ-ий 2 хувиас хэтрэхгүй гэж хуульд заагдсан дүрэм 2013 оноос л үйлчилж эхлэх ч 2011 оны төсвийн сахилга батыг хангах үүднээс Их хурал нь 2010 онд дунд хугацааны төсвийн хүрээг батлахдаа зарлага болон ашигт малтмалын бус алдагдлын аль алиныг үргэлжлүүлэн буурулахыг шаардсан ба энэ нь 2011 оны төсөвт эрх зүйн хувьд хамаарах болно. 2011 оны анх боловсруулсан төсөв болон түүний тодотгол аль аль нь энэхүү дунд хугацааны хүрээнээс гажсан байсан. 2012 оны төсвийн төсөлд зарлагыг их хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгасан нь Төсвийн хариуцлагын тухай хуулийн санаатай нийцэхгүй байгаа бөгөөд 2013 онд бүтэцчилсэн алдагдлын хэмжээг тогтоох дүрэм үйлчилж эхлэхэд энэ шилжилтийг төвөггүй хийхэд хэцүү болгоно.

B. Уул уурхайн салбар

7. Уул уурхайн салбар нь сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн үндсэн хөдөлгөгч хүч болж ирэв. Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь 2001 онд 20 хувьтай тэнцэж байсан бол 2010 онд 40 хувьд хүрч хоёр дахин нэмэгдсэн ба ашигт малтмалаас гаралтай ДНБ нэрлэсэн дүнгээр 3,4 триллион төгрөгт (2,5 тэрбум ам.доллар) хүрчээ. Монгол Улсын ашигт малтмалын бүтээгдэхүүний ихэнх нь экспортлогддог. 2010 онд ашигт малтмалын экспорт нь Монгол Улсын нийт экспортын 85 гаруй хувийг бүрдүүлсэн. Уул уурхайн салбар нь 2010 онд төсөвт бараг нэг тэрбум төгрөг буюу нийт төсвийн орлогын 30 гаруй хувийг оруулсан болно.

8. Одоогоор зэс ба нүүрс нь Монгол Улсын ашигт малтмалын хоёр гол бүтээгдэхүүн бөгөөд дунд хугацаанд мөн энэ хэвээр байх болно. 2007 оныг хүртэл Монгол Улсын ашигт малтмалын нийт экспортод зэсийн эзлэх хувь үргэлж 50 буюу түүнээс дээш хувьтай байсан. Зэсийн эзлэх хувь 2008 оноос эхлэн хоёр үндсэн шалтгааны улмаас нэлээд буурах болсон. Тэдгээр нь тухайн жил дэх зэсийн үнийн уналт ба хамгийн гол нь нүүрсний салбарын түргэн өсөлт юм. 2005 онд нүүрс нь Монгол Улсын ашигт малтмалын нийт экспортын зөвхөн 4 орчим хувийг бүрдүүлж байв. Гэвч 2006 – 2010 оны хооронд нүүрсний салбарын жилийн дундаж өсөлт 100 хувиас давсан болно. 2010 онд нүүрсний экспорт анх удаагаа зэсийн экспортыг давав. Уул уурхайн хоёр гол төслийн нэг нь зэсийнх (Оюу Толгой), нөгөө нь нүүрснийх (Таван Толгой) тул нүүрс ба зэсийн хоорондох өрсөлдөөн үргэлжлэх болно. Дунд хугацаанд ашигт малтмалын нийт экспортод тэдгээрийн хамтдаа эзлэх хувь 80 хувиас давах тооцоотой байна.

9. Хэдийгээр 5000 гаруй ашиглалтын болоод хайгуулын лиценз олгогдсон байгаа боловч Монгол Улсын уул уурхайн салбар ихээхэн төвлөрөлтэй байна. Цөөхөн хэдэн компани төсөвт ордог уул уурхайн орлогын (төрөл анги бүрээр) дийлэнхийг оруулдаг (Хүснэгт 3). Үнэхээр 2009 оны ОҮИТБС-ын тайлангаас үзвэл уул уурхайн хамгийн том 10 компани нь Засгийн газрын ашигт малтмалын орлогын

Page 14: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

14

бараг 95 хувийг бүрдүүлсэн байна. 2010 оны ОҮИТБС-ын урьдчилсан тоо мэдээнээс үзэхэд уг нөхцөл байдал бараг хэвээрээ үргэлжилж байна.

C. Газрын тосны салбар

10. 2011 оны 11-р сарын байдлаар 18 хайгуул болон бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) Монгол Улсад хүчин төгөлдөр байгаагаас хоёр нь өдөрт 6000 баррел газрын тосыг нийлж олборлож байна. Газрын тосны хайгуул Монгол Улсад 1920-иод оноос эхэлсэн ба 1940-1960-аад онуудад эрчимтэй нэмэгдэж, улмаар хуучнаар Зөвлөлтийн

Хүснэгт 3. Уул уурхайн компаниудаас төсөвт орсон орлого

Мянган төгрөг 2009 2010

1. Татварууд 299,058,951 794,639,322Үүнээс Орлогын албан татвар 97,303,115 198,254,074

Эрдэнэт уурхай: 23,995,899 53,420,098

Бороо Гоүлд: 23,423,090 28,248,926

Tаван Толгой: 14,687,285 22,026,461

Монголын Алт корпорац: 11,525,431 56,760,294

Үүнээс Гаалийн татвар 11,955,883 23,243,095Үүнээс Гэнэтийн ашгийн татвар 185,650,852 449,353,579

Эрдэнэт уурхай: 170,257,544 435,698,455

2. Хураамжууд 137,643,949 182,587,490Үүнээс Нөөц ашигласны төлбөр 105,319,548 154,856,866

Эрдэнэт уурхай: 45,858,176 66,007,082

Бороо Гоүлд: 11,479,674 9,794,444

Таван Толгой: 9,943,259 17,455,000

Монголын Алт корпорац: 5,131,543 17,373,908

3. Шимтгэл хураамж ба үйлчилгээний

шимтгэл хураамж 11,234,176 27,088,242

4. Улсын ба орон нутгийн хөрөнгийн ногдол

ашиг 104,095,313 48,861,550

Эрдэнэт уурхай: 95,059,481 40,954,188

Таван Толгой: 9,035,833 7,872,615

5. Бусад төлбөрүүд 144,200,000 0

Оюу Толгой: 144,200,000 0

6. Засгийн газрын байгууллагуудад өгсөн

хандив 6,670,862 11,602,064

7. Байгаль орчныг хамгаалах зардал 6,839,741 796,746

Нийт дүн 709,742,992 1,065,575,413

Эх сурвалж: ОҮИТБС-ын 2009 оны тайлан, 2010 оны тулгаж тэнцүүлээгүй урьдчилсан тоо мэдээ.

Page 15: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

15

компаниуд Зүүн Говийн сав газарт, нэрлэвэл Зүүнбаян ба Цагаан Элс5 талбайнуудад газрын тосны жижиг ба дунд зэргийн ордуудыг хайн олсон нь хэсэг хугацаанд ашиглагдан, олборлолт хийгдэж байгаад хаагдсан. 1990-ээд оны эхээр 1991 оны Газрын тосны тухай хууль гарснаас хойш олон улсын газрын тосны хараат бус хэд хэдэн компани Зүүн Говийн сав газар6 болон Тамсагийн сав газарт7 хайгуул, ашиглалт хийхээр Монгол Улстай БХГ байгуулсан. Сүүлийн жилүүдэд БХГ байгуулсан компаниуд нэмэгдсэн боловч 1997 оноос хойших хугацаанд арилжааны шинжтэй шинэ том орд нээгдээгүй болно.

11. Монгол Улсын эрдэс баялаг бүхий сав газрын тэн хагаст хэдийнээ БХГ байгуулагдсан байна. Эрдэс баялаг бүхий сав газрын талбай 560000 хавтгай дөрвөлжин километрээс давдаг нь олон улсын стандартаар маш том талбай бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрийн гуравны нэгтэй тэнцдэг. Газрын тосны удирдах газар ойролцоогоор 560000 хавтгай дөрвөлжин километр талбайг хамарсан хайгуулын 26 блокийг тодорхойлсон бөгөөд улмаар нэг блокт дунджаар 20000 хавтгай дөрвөлжин километр ногдож байгаа нь хайгуул дөнгөж эхлэн хийгдэж буй бүсийн биш блокуудын хувьд харьцангуй том талбай юм. Өнөөдрийн байдлаар хэсэгчлэн буцааж өгсөн талбайг хасаад 258000 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий 17 хайгуулын блок дээр БХГ байгуулагдаж, лиценз олгогдсон байгаагийн ихэнх нь сүүлийн 5 жилд хийгджээ. Тухайлбал, Петро Матад компанийн гурван блок (2006 онд 20-р блок, 2009 онд 4 ба 5-р блокууд) болон Манас Петролеум компанийн 2009 онд лиценз олгогдсон хоёр блок байна (Хүснэгт 4). Саяхан 5 шинэ блокийн тендер явагдсан ба хоёр талбайд бүтээн байгуулалт хийхээр болсон. Тэдгээр нь Донгшэнг (Синопек)-ийн 97-р блок (900

5 Зүүнбаянг 1941 онд, Цагаан элсийг 1953 онд хайж олсон. 200 гаруй худгийг гаргасан ба талбайнууд 1953 -1969 оны хооронд зөвхөн 4 сая баррел газрын тос гаргасан. Тус газрын тос нь парафины өндөр агууламжтай. Газрын тосны резервуар нь харьцангуй гүехэн буюу 425-2500 метрт байжээ.

6 Нэскор Энэржи компани 1997 оны 1 дүгээр сард БХГ байгуулсан нь одоо “97-р блок” нэрээр явдаг ба 1998 онд Галф Канада ба АрӨүСи Ойлд шилжсэн. Тус блок болоод Хойд 10, 13, 14, 15-р блокуудад 55 сая ам.доллар зарсны дараагаар Галф Канада компани 1999 онд орхиж явсан. АрӨүСи Ойл цөөн тооны худгаас маш бага хэмжээний олборлолт хийж үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. 2003 онд АрӨүСи Ойл 49 хувийн хувь оролцоогоо Синопекийн холбоо бүхий компанид (Донгшэнг Жэй) шилжүүлсэн ба 2003 онд үлдсэн 51 хувийн хувь оролцоогоо шилжүүлсэн. 80 гаруй худаг гаргасны дараа 97-р блок нь 2010 онд ашиглалтад орж, өдөрт 1600 орчим баррел газрын тосыг гаргасан болно.

7 Медаллион Монголиа компани 1993 онд 19 ба 21-р блокууд дээр БХГ байгуулсан. Блокууд 1994 онд СОКО компанид шилжсэн ба тус компани 1998 онд Тоолсон уул ба Хойд талбайг нээсэн. 2005 онд СОКО нь 19-р блокийн хувь оролцоогоо бүхлээр нь 40 сая ам.доллараар ПетроЧайнагийн холбоо бүхий компанид (Дакинг Тамсаг ХХК) худалдсан ба удаах нь туршилт үйлдвэрлэлийг 2005 оны 11дүгээр сард эхлүүлсэн. ПетроЧайна 650 гаруй худаг гаргасан. Арилжааны чиглэлээр хөгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг нь Засгийн газар хянан үзэж байгаа болно. Хайгуулын хугацаа 17 жил үргэлжилсэн ба 2010 онд дууссан. Ашиглалтын эрхийг олгох тухай хэлэлцээ одоо явагдаж байгаа болно.

Page 16: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

16

хавтгай дөрвөлжин километр) ба ПетроЧайна Дакинг компанийн 19-р блок (202 хавтгай дөрвөлжин километр) зэрэг юм. Лиценз олгогдсон хайгуулын блокууд дээр тандалт, худаг гаргах ажлууд хийгдэж байгаа болно. Петро Матад компани нь 2010-2011 онд 20-р блок дээр залгаа 11 гүехэн худаг гаргаснаас томоохон гарц олдоогүй, заримаас нь л бага зэрэг газрын тос гарчээ.

12. Монгол Улс БХГ-тэй байгаа байгууллагуудыг тохирсон хайгуулын, ялангуяа худаг гаргах ажлаа цаг алдалгүй явуулахад нь урамшуулал үзүүлж, харин БХГ шинээр байгуулах гэж буй байгууллагуудаас богинохон хугацаанд хайгуулын дорвитой ажил хийх амлалт авахыг зорих хэрэгтэй. Зүүн Говь болон Тамсагийн сав газарт газрын тос байгаа нь батлагдсан хэдий ч БХГ-т байгуулагууд хангалттай эзлэхүүн болоод сайн чанарын резервуар олоогүйгээс гадна өдөр тутамд хангалттай хэмжээний гарц гаргадаг худгийг олж чадаагүй. Олон улсын туршлагаар бол сүүлийн хорин жилийн үр дүн нь хүлээлтийн хэмжээнд хүрээгүй болно. Хэдийгээр ийм боловч Говь нь Хятадад газрын тос үйлдвэрлэлийн үндсэн бүс болдог бөгөөд Монгол Улсын хайгуулын блокуудын ихэнх нь хэмжээнээсээ болоод цөөн хэдэн худагтайгаар зөвхөн хэсэгчлэн хайгуул хийгдсэн болно.

Хүснэгт 4. Монгол Улсад хийгдсэн БХГ-нүүдийн жагсаалт

13. Одоохондоо Монгол Улсын газрын тосны бололцоо тодорхойгүй хэвээр байна. Нааштай хүчин зүйлс нь дараах болно. Үүнд: (1) хоёр сав газарт газрын тос байгаа нь олдворуудаар илэрсэн; (2) газрын тосны резервуарууд харьцангуй гүехэн тул үйл ажиллагааны зардал бага талдаа байгаа; (3) сав газрын хэмжээ том байгаа; (4)

Блок № Гэрээт талбайОдоогийн

нөхцөл байдалГэрээлэгч

Хэмжээ (хавтгай

дөрвөлжин км)

97 Блок 97 Ашиглалт Донгшэнг Ойл (Синопек) 900

19 Тосон Уул Ашиглалт ПетроЧайна Дакинг 7,562

4 Богд Хайгуул СиЭйПи (Петроматад) 39,010

5 Онги Хайгуул СиЭйПи (Петроматад) 32,030

7 Борзон Хайгуул ЭмСиЭс Холдинг ХХК 31,430

11 Галба Хайгуул Зон Хен Юү Тиан ХХК 9,769

13 Цагаан Элс Хайгуул ДиДаблЮүЭм Петролеум (Манас Петролеум) 11,590

14 Зүүнбаян Хайгуул ДиДаблЮүЭм Петролеум (Манас Петролеум) 8,731

15 Тариач Хайгуул Чайна Гоүлдэн Си Петролеум 7,799

16 Нялга Хайгуул Шаман Рисорсис компани 16,840

17 Баянтүмэн Хайгуул Магнай Трэйд ХХК 7,832

18 Хөх нуур Хайгуул ЭнПиАй ХХК 9,862

20 Матад Хайгуул Петроматад ХХК 10,343

21 Тамсаг Хайгуул ПетроЧайна Дакинг 9,710

23 Сүлинхээр Хайгуул Шунхай Энэржи ХХК 13,580

24 Дариганга Хайгуул Апекс Про Инвестмэнтс ХХК Үл хамаарна

26 Цайдам Хайгуул Сансарын геолог ХХК Үл хамаарна

10 хойд Төхөм (хойд) Хайгуул Сансарын геолог ХХК 21,840

Эх сурвалж: Газрын тосны хэрэг эрхлэх газар (2011 оны 10-р сар)

Page 17: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

17

газрын тосыг экспортлоход Хятадын зах зээл ойр байгаа зэрэг явдлууд багтана. Гэхдээ тухайн бүсийн тектоникийн бүтэц төвөгтэй бөгөөд зарим резервуаруудын чанар муугаас, тухайлбал нэвтрүүлэлт муу байдгаас үүдэн резервуар бүрт илрүүлсэн нөөц нь харьцангуй бага хэвээр байна. Мөн салаалалт хийж, ус шахсаны дараагаар ч худгийн бүтээмж бага буюу өдөрт 50 орчим баррел газрын тос гаргадаг боловч зарим худагт 200 баррелээс давдаг байна. Байгаа талбайнуудаас гарах гарцын тооцоолсон үзүүлэлт мөн нэлээд доогуур дүнтэй байна. Tиймээс Монгол Улс газрын тосны бололцоогоо илүү сайн үнэлэхийн тулд хайгуулын хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй.

14. 1000 орчим худаг гаргасан боловч газрын тосны цөөн хэдэн нөөц л илэрсэн ба олборлолтын хэмжээ дундавтар байна. Нөөцийн хорооны одоогийн тооцоогоор газрын тосны батлагдсан нөөц нь 22,2 сая метрийн тонн8 (166 сая баррел) байна. 2010 онд өдөрт 5,975 баррел газрын тос9 олборлогдсон нь бүхлээрээ Хятад Улс руу ачааны тэрэг болон галт тэргээр экспортлогдсон. Газрын тосны Хэрэг эрхлэх газраас (ГТХЭГ) өгсөн сүүлийн үеийн хэтийн тооцооллыг үзвэл газрын тосны олборлолт 2015 онд өдөрт 21800 баррел тос буюу дээд хэмжээндээ хүрч, аажмаар бууран 2025 он гэхэд өдөрт 12000 баррел тос болохоор тусгагджээ (Зураг 1). Олборлолт голчлон 21-р блокоос (86%) гарах ба 2015 онд хамгийн их гарцтай байх буюу өдөрт 19000 баррел тос олборлох тооцоотой байна. Үлдсэн хэсэг (14%) нь 97-р блокоос олборлогдох ажээ. 2010 – 2029 онуудын хооронд 19 ба 97-р блокуудын нийт олборлолт 107 сая баррел тос болохоор тооцоологдсон байна. Ажлын хэсэг нь нөөц болон бүтээгдэхүүн олборлолтын тооцоололтой холбоотой тодорхой бус байдлыг үнэлээгүй болно.10

8 Байгаа нөөцийн тооцоологдсон хэмжээ нь 205 сая метрийн тонн болно.

9 Ийм олборлолт нь талбайг ашиглалтад бэлтгэхээс өмнөх үеийн “турших олборлолт”-ын нөхцөлийг хангана.

10 Тухайлбал, 19-р блокын хувьд ГТХЭГ олборлолтын дээд хэмжээг өдөрт 19000 баррел тос байхаар тооцоолсон байхад гэрээт компанийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа нь хамаагүй бага дүнгээр тооцоолсон байна.

Page 18: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

18

15. 2009 онд газрын тосны салбараас Засгийн газарт орсон орлого 19,4 сая ам.долларт хүрчээ.11 ОҮИТБС-ын нөхцөл шаардлагыг бүрэн хангагч гишүүн улс болох Монгол Улс нь БХГ-т байгууллагуудаас Засгийн газар болон түүний харъяа байгууллагуудад төлсөн бүх татвар, хураамж болон бусад төлбөрийн (тухайлбал, БХГ-нүүдийн дагуу ашгийн бүтээгдэхүүнээс Засгийн газрын авч байгаа хувь) тухай тоо мэдээг цуглуулдаг. Газрын тосны олборлолт нэлээд бага хэмжээтэй явагдсан 2009 онд олборлогч хоёр компаниас хураагдсан орлогыг задалбал дараах байдалтай байна. Үүнд: газрын гадаргын хураамж, гарын үсэг зурсны урамшуулал, сургалтын урамшуулал ба бусад төлбөрт 1,7 сая ам.доллар, ашгийн бүтээгдэхүүнээс засгийн газарт ногдох хувьд 17,7 сая ам.доллар төлөгджээ. Орлогын хэмжээ доогуур байсан нь 2009 онд 19-р блок бүрэн бэлтгэгдээгүй байснаас олборлолтын хэмжээ хязгаарлагдмал буюу 1,7 сая баррел байсантай холбоотой байна.

16. Монгол Улсын газрын тосны одоогийн хэрэглээ нь өдөрт 20000 орчим баррел тос бөгөөд нефтийн бүх бүтээгдэхүүн Орос болон Хятадаас импортлогдож байна. 2011 оны зун импортын дутагдал бий болсноос хойш Засгийн газар нефтийн бүтээгдэхүүн импортлохын оронд дотоодын боловсруулах үйлдвэртэй болохыг хүсч байгаа бөгөөд хэд хэдэн компаниас санал хүлээн авсан болно. Жижиг хүчин чадалтай боловсруулах үйлдвэрийг барьж, ашиглахад харьцангуй өндөр зардалтай байдаг ба ашигт ажиллагаа нь зохих чанартай болоод үйлдвэрийн хүчин чадалтай ойролцоо хэмжээний газрын тосны олдоцоос хамаардаг. Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө Засгийн газар ийм төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг хянуур 11 Олборлолт хийж байгаа хоёр гэрээлэгчээс орсон орлого ба хайгуулын шатанд байгаа бусад гэрээлэгчдээс орсон гадаргын түрээс, удирдлагын үйлчилгээний төлбөр зэрэг орлогыг багтаагаагүй болно.

0

5

10

15

20

25

0

5

10

15

20

25

2005

2007

2009

2011

2013

2015

2017

2019

2021

2023

2025

2027

2029Тооцоолсон

Өдрийн

дун

даж

олборлолт

(мянган

баррел

)

Зураг 1 Газрын тосны үйлдвэрлэлийн хөгжил

Эх сурвалж: Монгол Улсын Газрын тосны хэрэг эрхлэх газар (2011 оны 11-р сар)

Урьдчилсантооцоолол

Page 19: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

19

үнэлэх хэрэгтэй. Түүнчлэн Засгийн газар ийм төсөл дэх оролцоо болоод гаргах шаардлагатай болж болзошгүй баталгааны аль алиныг хамгийн бага болгох хэрэгтэй. Нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтийн баталгаат байдлыг сайжруулахын тулд одоо байгаа хадгалах байгууламжуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх хувилбарт мөн зохих анхаарал өгөх хэрэгтэй байна.

D. Уул уурхай, газрын тосны салбаруудын татварын орчин

Уул уурхайн салбарын одоогийн татварын орчин 17. Ашигт малтмалын салбарын одоогийн татварын тогтолцоо нь Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн эрчим хүчний тухай хууль (цацраг идэвхт ашигт малтмалын хувьд) болон татварын хэд хэдэн хуульд захирагддаг. Уг тогтолцоонд нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр, орлогын албан татвар, НӨАТ болон төрийн оролцоо12 зэрэг багтдаг. Ашигт малтмалын тухай хуульд уурхайн төслийн эхний 5 жилийн хугацаанд дор хаяж 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ашиглалтын лиценз эзэмшигч нь үйл ажиллагааны тогтвортой орчин, үүний дотор татварын тогтвортой орчин (төсвийн тогтвортой байдал)-ыг бүрдүүлэхийн тулд засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болно гэж заасан байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа нь төслийн эхний таван жилд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарна. Уул уурхайн томоохон төслүүдийн хувьд, өөрөөр хэлбэл 300 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийсэн бол хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 жил байдаг. Засгийн газар Ашигт малтмалын тухай шинэ хуулийн төслийг боловсруулж байгаа ч ажлын хэсэг түүнийг хянаж үзээгүй болно.

Нөөц ашигласны төлбөр 18. Ашигт малтмалын тухай хуульд эрчим хүч гаргах зорилгоор дотооддоо борлуулсан нүүрс, ердийн ашигт малтмалын хувьд нөөц ашигласны төлбөр нь “борлуулах үнийн” 2.5 хувь, бусад ашигт малтмалын хувьд 5 хувь байхаар заагдсан. 2010 онд УИХ нь ашигт малтмалын боловсруулалтын түвшин болон зах зээлийн үнээс хамаарч 0-5 хувиар голчлон ноогдуулах өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг авдаг болгохоор баталсан. Гэхдээ зэсийн хүдрийн хувьд уг хувь хэмжээ 30 хувь хүртэл, зэсийн концентрацийн хувьд 15 хувь хүртэл нэмэгдэж байгаа. Ашигт

12 Урамшуулал төлбөр ба тодорхой хураамжууд мөн байдаг боловч эдгээр нь бага ач холбогдолтой. Гэхдээ Таван Толгой төслийн хувьд урамшуулал болон урьдчилсан төлбөр нь чухал ач холбогдолтой.

Page 20: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

20

малтмал тус бүрийн үнийн дээд доод хязгаар нэрлэсэн ам.доллараар илэрхийлэгдсэн байна.13

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 19. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) нь 3 тэрбум төгрөг (2,3 сая ам.доллар)-өөс давсан хэмжээний татвар ногдуулах орлогод 25 хувиар тооцогддог. Уул уурхайн салбарын хувьд алдагдлыг шилжүүлэн тооцох хугацаа нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааран 4-8 жилтэй тэнцэж байна. Татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо байгаль орчныг нөхөн сэргээх (уурхайн жил тутмын нөхөн сэргээлтийн зардал) зорилгоор хуримтлуулсан хөрөнгийг жил бүр хасаж тооцдог болсон. Энэхүү заалтад уурхай хаах зардлыг оруулаагүй болно. Давхар татварын гэрээ (ДТГ)-гээр багасгаагүй тохиолдолд оршин суугч бус этгээдэд төлөх ногдол ашиг, хүү, удирдлагын зардлын төлбөрөөс 20 хувийн суутган татварыг суутгаж авна.

Шууд бус татварууд 20. Гаалийн тухай хууль болон НӨАТ-ын тухай хуульд уул уурхайн салбарт хамаатай тусгай дүрмүүд тусгагдсан байдаг. Гаалийн тухай хууль нь уул уурхайн компаниудыг тусгай жагсаалт бүхий барилгын материалын гаалийн татвараас чөлөөлж өгдөг. Гэвч 2006 онд шинээр гарсан НӨАТ-ын тухай хууль нь тэргүүлэх салбарын гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын импортлох хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх явдлыг үгүй болгосон. 2009 онд НӨАТ-ын тухай хуульд оруулсан өөрчлөлт нь уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний (тухайлбал, зэсийн катод ба угаасан нүүрсний) экспортын НӨАТ-ын татварыг тэглэсэн (оруулж ирсэн бүтээгдэхүүнд төлсөн НӨАТ-ыг суутгаж тооцохыг зөвшөөрсөн). Харин уул уурхайн бусад бүтээгдэхүүний (тухайлбал, зэсийн концентрат буюу зэсийн хүдрийн) экспортыг татвараас зөвхөн чөлөөлсөн (оруулж ирсэн бүтээгдэхүүнд төлсөн НӨАТ-ыг суутгаж тооцохыг зөвшөөрөхгүй) болно. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг гэнэтийн ашгийн татварыг зогсоосноос үүссэн татварын орлогын алдагдлыг нөхөх зорилгоор баталсан болно.14 2011 онд Засгийн газар нь нүүрс, зэсийн хүдэр ба концентратын экспортод 5

13 Дэлхийн Банкны техникийн туслалцааны төсөл нь өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах арга зүйг хянаж үзэх, журам боловсруулах ажлуудыг санхүүжүүлнэ.

14 2011 оноос эхлэн зогсоосон гэнэтийн ашгийн татварыг зэсийн концентрат болон алтны борлуулалтад 68 хувиар ногдуулдаг байсан. Зэсийн концентратын хувьд гэнэтийн ашгийн татвар ноогдуулах суурь нь Лондонгийн металлын бирж дээрх зэсийн бодит үнээс суурь үнэ (нэг тонн нь 2600 ам.доллар гэж тогтоогдсон) ба хайлуулах зардлын нийлбэрийг хассан дүн болдог байсан. Алтны хувьд уг татварын суурь нь Монгол Банкны алтны үнэ ба суурь үнэ (эхэндээ нэг унци нь 500 ам.доллараар тогтсон байсан бол 2008 оны сүүлээр нэг унци нь 850 ам.доллар болж нэмэгдсэн)-ийн зөрүүгээр тодорхойлогддог байв.

Page 21: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

21

хувийн татвар ногдуулдаг болгож Экспортын татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал өргөн барьсан боловч түүнийг УИХ батлаагүй болно.

Төрийн хувь эзэмшил 21. Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглах төслүүдэд төр хувь эзэмшиж болно гэж заасан.15 Улсын төсвөөр санхүүжигдэн хайгуулын ажил хийж нөөцийг тодорхойлсон төсөлд төр 50 хүртэлх хувь, улсын төсвөөс бусад хөрөнгөөр хайгуулын ажил хийж нөөц тодорхойлсон төсөлд 34 хүртэлх хувь эзэмшиж болно. Хуульд ямар хэлбэр (жишээ нь арилжааны нөхцөлөөр худалдаж авах буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр авах г.м)-ээр хувь эзэмших талаар тодорхой зааж өгөөгүй.

22. Оюу Толгой зэсийн төслийн хувьд төрийн өмчит Эрдэнэс компани нь Оюу Толгой ХХК (өмнө нь Айвенхоу Майнз Монголиа гэдэг байсан)-ийн 34 хувийг үнэгүй эзэмшихээр болсон. Засгийн газар нь олборлолт эхлээд 3 жил хүртэлх хугацаа болтол уурхайн бүтээн байгуулалтын зардлыг бусад хөрөнгө оруулагчдаар даалгуулна.16

23. Кокжсон нүүрсний дэлхийн хэмжээний орд болох Таван Толгой төслийн хувьд Эрдэнэс Таван Толгой ХХК (Эрдэнэс ТТ)17 нь тус ордын 96 хувийг хамарсан ашиглалтын лицензийн эзэмшигч юм. Эрдэнэсийн лиценз бүхий талбай нь 2 блокт хуваагддаг. 6,4 тэрбум тонн коксжсон нүүрсний нөөцтэй зүүн блокийн хувьд уурхайг Эрдэнэс ажиллуулах ба нүүрс гарган авах ажлыг 2011 оны 12-р сараас эхлэн хийлгүүлэхээр Австралийн МакМахон Холдингс болон Германы БиБиЭм Оперта Групптэй гэрээ байгуулсан болно. 2011 оны 7-р сард Эрдэнэс ТТ нь Хятадын Чалко ба Шал Стил, Солонгосын Кореас, Японы Иточү ба Мицуи-тэй бүтээгдэхүүн

15 Ашигт малтмалын тухай хууль нь үндэсний аюулгүй байдал, үндэсний болон бүсийн түвшин дэх эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц, өгөгдсөн жилд нийт ДНБ-ий 5-аас дээш хувийг бүрдүүлж байгаа буюу бүрдүүлэх бололцоо бүхий ордуудыг стратегийн ач холбогдолтой байна гэж тодорхойлсон. 2007 онд УИХ нь стратегийн ач холбогдолтой 16 ордыг нэрлэсний дотор Оюу Толгой ба Таван Толгой орсон болно (УИХ-ын 2007 оны 27-р тогтоол).

16 Оюу Толгой төслийн хувийн хөрөнгө оруулагчид нь Эрдэнэс компанийг бэлэн мөнгө хэрэгтэй үед бэлэн мөнгө гаргуулахгүйгээр хувь эзэмшүүлэхийг зөвшөөрсөн. Эрдэнэс нь ногдол ашгийн хувиас гарсан зардал (үүн дээр нэмэгдэж мөнгө гаргуулахгүй явсан жилүүдийн хүү буюу хойшлуулсан хүүг төлнө)-ын өөрт ногдох хувийг төлөхөөр болсон. Энэхүү хойшлуулсан хүүг төлж дуустал засгийн газар ногдол ашгийн хувь авахгүй. Тиймээс хойшлуулсан хүү гэдэг нь хэрэв төсөл нь хойшлуулсан зээлийг төлөх хэмжээний ногдол ашиг хуваарилж чадахгүй бол хувийн хөрөнгө оруулагчид нь Эрдэнэс компаниас өрийг цуглуулж авахгүй буюу шаардахгүй зээлтэй тэнцүү гэсэн үг юм.

17 Эрдэнэс ТТ нь Эрдэнэс Монголын охин компани юм. Эрдэнэс ТТ нь 2012 оны эхэн хагаст хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгаа болно.

Page 22: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

22

худалдах гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу Эрдэнэс ТТ нь 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр (Хүний Хөгжлийн Санд хадгалагдана) хүлээн авч, хариуд нь зүүн блокоос олборлох нүүрсний 70 хувийг урьдчилгаа төлбөрөө эргүүлэн төлж дуусталаа Хятадын компаниудад экспортлох үүрэгтэй байх юм. Чалко нь үлдсэн 30 хувийг Солонгос, Японы компаниудад дамжуулан худалдах үүрэгтэй байна. 1,2 тэрбум тонн коксжсон нүүрсний нөөцтэй баруун блокийн хувьд нүүрсний компаниудын консорциумыг сонгож уурхайг ажиллуулна. Эрдэнэс ТТ болон консорциум нь гаргаж авсан нүүрсийг хувааж авна. Энэхүү консорциумд төр хувь эзэмшихгүй боловч ихээхэн хэмжээний урьдчилгаа төлбөр авч, Хүний Хөгжлийн Санд оруулахаар төлөвлөж байгаа болно. Монголын Уул Уурхайн Корпорацийн18 охин компани болох Энэржи Ресорсэс ХХК нь уг ордын 4 орчим хувийг хамарсан ашиглалтын лицензийг эзэмшдэг ба энэ нь нүүрсний 170 сая тонн тогтоогдсон нөөцтэй болно.19 Уг лицензтэй талбай нь гэрээт олборлолтоор ашиглагдаж байгаа болно.

Газрын тосны салбарын татварын одоогийн орчин 24. ЭБЭХЯ нь газрын тосны үйл ажиллагааг хариуцдаг. ГТХЭГ хайгуулын, үүний дотор хайгуулыг дэмжих, БХГ-г тохиролцох, хайгуул ба олборлолтод хяналт тавих болон ашиглалтын үйл ажиллагааг шууд хянадаг.

25. Газрын тосны хайгуул ба олборлолтын татварын одоогийн тогтолцоо нь 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хууль, түүний нэмэлт өөрчлөлтүүд, журам болон бусад хуульд захирагддаг. 1991 оны Газрын тосны тухай хууль нь ГТХЭГ гэрээлэгчидтэй БХГ байгуулж болно гэж заасан. Хайгуулын лицензийг 5 хүртэлх жилийн хугацаатайгаар олгодог ба хоёр удаа 2 жилээр сунгаж болдог. Хайгуулын хувьд нэмж 5 жилээр сунгадаг болсон нь хайгуулын нийт үргэлжлэх хугацааг 14 жил болгосон ба энэ нь олон улсын жишгээр урт хугацаа юм. Арилжааны чанартай нээлт хийгдсэн тохиолдолд хайгуулын лиценз нь 20 хүртэлх жилээр олгогдож, хоёр удаа 5 жилээр сунгаж болдог байна. Хууль нь гэрээлэгчийн техник технологи ордын нөөцийн 20-иос доошгүй хувийг олборлож чадахуйц байх ёстой гэж заасан болно (Зүйл 6.1).

26. 1991 оны хууль нь нөөц ашигласны төлбөр, татвар, зардал нөхөх болон БХГ-ний дагуу бүтээгдэхүүн хуваах тухай заасан. Хуулийн 9-р зүйлд БХГ-т байгууллагууд гэрээнд заасны дагуу нөөц ашигласны төлбөр (хамгийн бага хэмжээг тогтоогоогүй), Монгол Улсын бусад хуулийн дагуу татвар төлнө гэж заасан. Одоо байгаа БХГ-нүүдэд үйлчлэх нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ болон татварыг Бүлэг 3-т дор нарийвчлан авч үзсэн болно. БХГ-тэй тохиолдолд зардлыг нөхөх 18 Монголын Уул Уурхайн Корпораци нь Гонг Конгийн бирж дээр бүртгэлтэй болно.

19 Зүүн блокны дунд хэсэгт орон нутгийн оролцоо бүхий жижигхэн талбай мөн байдаг болно.

Page 23: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

23

бүтээгдэхүүний хэмжээ нийт олборлолтын 40 хувиас хэтрэхгүй. Хуульд БХГ-ний дагуу хуваах бүтээгдэхүүний хэмжээг өдрийн олборлолтын түвшнээс хамааран тохиролцоно гэж заажээ. Татварыг тогтворжуулах тухай заалт хуульд байхгүй байна.

27. “Газрын тосны хуулийг хэрэгжүүлэх журам” дэлгэрэнгүй байна. Тодруулбал журам нь БХГ-т байгууллагууд олон улсын газрын тосны сайн туршлагуудыг баримтална (Зүйл 7.6) гэж заасан ба блокууд дээр ажиллах компаниудыг урихад явуулах тендерийн үйл явц (Зүйл 16), газрын тосны зах зээлийн үнэ болон татварт суурилсан үнэлгээ, гаалийн татварын чөлөөлөлт (Зүйл 27), НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн байгууллагын дүрмийн дагуух маргаан таслалт (Зүйл 23) зэрэг олон асуудлуудыг хөнджээ. БХГ-т байгууллагуудаас төлөх газрын гадаргын түрээс ба удирдлагын үйлчилгээний хураамж нь журмын хавсралтаар тогтоогдсон байна.

28. ГТХЭГ нь БХГ-нүүдийг тохиролцоход ашиглагдах “Загвар БХГ”-г 2008 онд засаж найруулсан болно. Нөөц ашигласны төлбөр, зардал нөхөх бүтээгдэхүүн ба хуваах бүтээгдэхүүний хувь хэмжээг 5000-30000 баррелийн хооронд хэлбэлзэх өдрийн борлуулалтын 5 түвшингээр тооцож загварт тусгасан байна. Гэхдээ тэдгээрийг өргөдлийн үндсэн дээр тохиролцох боломжтой ажээ. Орчин үеийн БХГ-нийхтэй харьцуулбал богинохон Нягтлан бодох бүртгэлийн журам уг загварын хавсралтад өгөгдсөн байгаа нь бүтээгдэхүүнээр нөхөж болох зардлууд ба хүү, удирдлагын үйлчилгээний хураамж, урамшуулал болон түрээс зэрэг нөхөж болохгүй зардлуудыг заасан байна.

29. БХГ-т байгууллагууд ашгаас төлөх ААНОАТ болон оршин суугч этгээдэд төлсөн ногдол ашгаас төлөх 20 хувийн суутган татвараас чөлөөлөгддөг болно.20 Бүтээгдэхүүн хуваах дор хаяж нэг гэрээнд (1993 онд байгуулагдсан) зааснаар гэрээлэгч нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх ба тэр нь Засгийн газрын хувааж авах бүтээгдэхүүнээс төлөгдөх ажээ. Орлогын татварыг ийм байдлаар ногдуулах асуудлын талаар Бүлэг 3-т дэлгэрэнгүй авч үзсэн болно.

30. Чөлөөлөх заалт тусгагдаагүй тохиолдолд Монгол Улсын бусад хууль БХГ-нд ижил үйлчилнэ. Тодруулбал дараах хууль үйлчилнэ . Үүнд: 1998 оны Газрын хэвлийн тухай хууль, 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 2002 оны

20 ААНОАТ-ын хууль нь төсөлд тусгагдсанаар бүтээгдэхүүн хуваах гэрээлэгчдийг татвар ногдуулах жилийн орлогод ногдох татвар (ААНОАТ-ын хуулийн Зүйл 17.1) болон ногдол ашгийн орлогод 10 хувиар ноогдуулах суутган татвараас (ААНОАТ-ын хуулийн Зүйл 17.2.1) чөлөөлдөг. Гэрээлэгчид оршин суугч бус этгээдэд төлөх төлбөрүүдээс суутган татвар суутгаж авах ёстой гэж харагдаж байна. Гэвч газрын тосны гэрээлэгчид нь оршин суугч бу этгээдийн тухайд эсрэгээр тайлбар хийдэг. Хашир талдаа байхын тулд БХГ-г загварчлахад ногдол ашгийн төлбөрөөс суутгаж тооцох татварыг тусгаагүй болно. Энэ асуудлыг дахин үнэлж үзэх нь зүйтэй.

Page 24: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

24

Газрын тухай хууль, 1995 оны Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1998 оны Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хууль, 1996 оны Гаалийн тарифын тухай хууль болон импортын бараанд 10 хувиар НӨАТ ногдуулж, харин газрын тосны хайгуул явуулж, олборлолт хийх зорилгоор оруулсан тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгсэл болон түлш шатахууныг уг татвараас чөлөөлөх заалт бүхий 2006 оны НӨАТ-ын тухай хууль багтана. Газрын тосны БХГ-т байгууллагуудын туслан гүйцэтгэгчид ногдуулах татварын асуудлыг зохицуулдаг тодорхой хууль байхгүй болно.

E. Загварчлалын чадавхийг дээшлүүлэх нь

31. СЯ-ны баг Монгол Улсын одоо байгаа БХГ-нүүдийн мэдээлэлд үндэслэн газрын тосны орлогыг урьдчилан тооцоолох загварыг боловсруулсан. Ажлын хэсгийн гишүүн уг загварыг хянаж үзэх хүсэлт хүлээн авсан бөгөөд уг загварыг хэрхэн сайжруулах тухай урьдчилсан зарим зөвлөгөөг айлчлалын хугацаанд амжиж өгсөн болно. Тодруулбал, ажлын хэсгийн гишүүн нь СЯ-ны ажилтнуудтай хамт хоёр асуудал дээр ажилласан болно. Нэгдүгээрт, гэрээлэгчийн зардалд нөхөгдөх бүтээгдэхүүний тухайн жилийн хязгаарыг давж байгаа хэсгийг нь дараа онд шилжүүлэхэд хэрхэн загварчлах, хоёрдугаарт, Засгийн газар ба гэрээлэгчдийн бүтээгдэхүүн хуваах хувь хэмжээг тогтоох өөр хувилбар болгож R-хүчин зүйлийг хэрхэн загварчлах асуудал байсан болно.

32. СЯ-ны ажилтнуудын хийсэн ажил нь Засгийн газрын ирээдүйн орлогыг урьдчилан тооцолж, газрын тосны татварын орчны хувилбаруудыг харьцуулах боломж бүхий бүрэн загварыг бий болгоход суурь болж өгнө. Дараачийн алхмууд нь гэвч нэлээд их хугацаа болон хоёр долоо хоногийн айлчлалын үед байж болохоос илүү хамтын ажиллагааг шаардах болно. СЯ-ны баг болон ОУВС-ийн ажлын хэсэг нь ажлын хэсгийг ОУВС-ийн Вашингтон хот дахь төв рүү буцсаны дараагаар интэрнэтээр дамжуулан СЯ-ны загвар дээр хамтран ажиллах үйл явцыг бий болгохоор төлөвлөж байна. Энэ ажил эхлэхээс өмнө техникийн, интэрнэтийн аюулгүй байдал болон орчуулгын асуудлууд байгааг шийдвэрлэх хэрэгтэй болно. Хэдийгээр тодорхой цагийн хуваарь гаргах боломжгүй байгаа ч ажлын хэсэг эдгээр асуудлуудыг ирэх дөрвөөс зургаан долоо хоногийн дотор шийдвэрлэж чадна хэмээн найдаж байна. Ингэсэн тохиолдолд нэмэлт чадавхийг бий болгох ажлыг энэ оны сүүлээр эхлүүлэх болно. Интэрнэтээр харьцах замаар ажлыг урагшлуулбал ирээдүйд бие тулж ажиллахад илүү их бүтээмжтэй байх болно.

Page 25: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

25

II. УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТОДОРХОЙ АСУУДЛУУД

33. Тус бүлэг нь удирдлагуудын дэвшүүлсэн уул уурхайн салбарын татвартай холбоотой тодорхой сонгосон асуудлуудыг зөвхөн авч үзнэ. Эдгээрт хөрөнгө оруулалтын загвар гэрээ, олон улсын асуудлууд болон нүүрсний зах зээлийн үнэ21 зэрэг багтана. Энэхүү бүлгийн эцэст Оюу Толгой төслийн санхүүгийн загварыг шинэчилж оруулсан болно. Тус бүлэг нь эхлээд 2010 тайланд заасан стратегийг товч өгүүлнэ.

A. ТГ-ын 2010 оны тайлангийн стратеги, зөвлөмжүүд

34. 2010 оны тайланд зөвлөсөн шинэчлэлийн стратеги нь уул уурхайн салбарын татварын орчинг шударга, үр ашигтай болгох гэсэн Засгийн газрын зорилтыг биелүүлэхийг зорьсон болно. Ийм орчин нь Засгийн газрын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ татварын систем нь уул уурхайн салбар дахь бизнесийн байгууллагуудад ээлтэй, хөрөнгө оруулалт (ялангуяа гадаадын хөрөнгө оруулалт) хийхэд таатай байх, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих нөхцөлийг хангана. 2010 оны тайлангийн хамт уншвал зохих тус тайланд дээрх зорилтуудыг урагшлуулж байгаа бөгөөд түрүү жилийн тайлангийн зарим хэсгийг шинэчилж, 2010 оноос хойш тулгарч байгаа шинэ асуудлуудыг авч үзсэн болно.

35. 2010 онд ажлын хэсэг ажиллах үеэр өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг нэвтрүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан байв. 2010 оны тайланд Монгол Улсын уул уурхайн салбарын татварын тогтолцоонд өсөн нэмэгдэх татварыг нэмэгдүүлэхээс дээр хувилбарууд байгаа гэсэн дүгнэлт гарсан. Гэвч тэр үеэс хойш өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр хураагддаг болсон тул тус ажлын хэсэг уг татварыг болиулах зөвлөмжийг энэ удаад өгөхгүй болно. Татварын орчинд тогтвортой байдал шаардлагатай байна.

36. 2010 оны тайланд Монгол Улсын ААНОАТ-ын хуулийн тодорхой заалтууд уул уурхайн салбарт таарахгүй, байх ёстой зарим заалтууд байхгүй байгаад нэмэлт, өөрчлөлт хийхийг зөвлөсөн. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүдийг шатчилан оруулах бус, багц хэлбэрээр оруулах хэрэгтэй. ОУВС болон АНУ-ын Төрийн сангийн техникийн туслалцааны тусламжтайгаар ААНОАТ-ын хуульд оруулах багц нэмэлт, өөрчлөлтийн санал боловсруулах ажил СЯ-нд явагдаж байгааг тус ажлын хэсэг дэмжиж байна. Уг багц өөрчлөлтийг батлах нь ирээдүйн хөрөнгө оруулалтын гэрээг хурдан тохиролцоход чухал байна.

21 Ажлын хэсэг ашигт малтмалын шинэ хуулийн төсөл боловсруулагдаж байгаа гэж ойлгож байгаа. Гэвч ажлын хэсэг уг төслийг аваагүй болно. Ирээдүйд төслийг санал авахаар тараах үед ажлын хэсэг нь санал өгч болно.

Page 26: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

26

37. 2010 онд ажилласан ажлын хэсэг Оюу Толгой төслийн татварын бодлого, Таван Толгой төслийн санал болгосон татварын зохицуулалтууд болон ирээдүйн төслүүдийн татварын орчны байж болох хувилбаруудыг үнэлэхийн тулд санхүүгийн иж бүрэн загварыг боловсруулсан. 2010 оны ажлын хэсэг Засгийн газар Оюу Толгой төслийн гэрээг маш тааламжтай нөхцөлүүдтэй хийсэн ба татварын бодлого нь үнэ болон зардлын далайцтай өөрчлөлт явагдсан ч гүйцэтгэл сайн байна гэж дүгнэсэн болно. Оюу Толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ ирээдүйн гэрээнүүдийн хувьд олон талаар сайн суурь болж чадна. 2010 оны ажлын хэсэг харин Таван Толгой төслийн татварын бодлогыг, ялангуяа Засгийн газар их хэмжээний урьдчилсан төлбөр эрэлхийлж байгааг асуудалтай гэж үзсэн болно. Tус ажлын хэсэг Оюу Толгой төслийн санхүүгийн загварчлалыг шинэчилсэн боловч Таван Толгой төслийн татварын зохицуулалтын талаар нэмэлт санал өгөөгүй болно.

38. Ирээдүйн стратегийн ач холбогдолтой төслүүдийн хувьд 2010 оны ажлын хэсэг нь төрийн хувьцаа эзэмшдэгийг бууруулж, илүү өсөн нэмэгдэх татварыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Tус ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглах төслүүдэд Засгийн газар хувь эзэмших явдлыг Засгийн газар болон УИХ хүчтэй дэмжиж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Ажлын хэсэг мөн төрийн хувь эзэмшил болон илүү өсөн нэмэгдэх татварын талаарх 2010 оны зөвлөмжүүдийг дэмжиж байгаа боловч зөвлөмжүүдийг зөвхөн дунд хугацаанд, ашигт малтмалын татварын тогтолцоонд дорвитой шинэчлэл хийх боломж гарах үед харгалзаж үзэх ёстой хэмээн үзэж байгаа болно. Ойрын хугацааны хувьд тус ажлын хэсэг өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр, эсхүл стратегийн ач холбогдолтой төслүүдэд төрийн хувь эзэмших бодлогод ямар нэгэн өөрчлөлт хийх зөвлөмжийг өгөхгүй.

B. Уул уурхайн хөрөнгө оруулалтын загвар гэрээ

39. Монгол Улсын уул уурхайн салбарын татварын орчинд удаа дараа өөрчлөлтүүд орсон боловч ихэнх нь асуудал үүсгэсэн хэвээр байна. Шинэчлэл хийх шаардлагатай байгаа ч тогтвортой болон ил тод байдал мөн чухал байна. Дараахид тэргүүлэх ач холбогдол өгөх хэрэгтэй. Үүнд: (1) уул уурхайн шинэ хуулийг батлах, (2) татварын нөхцөлүүдийг гэрээ тус бүрээр тохиролцох шаардлагатай болгохгүйн тулд ААНОАТ болон татварын бусад хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах, (3) уул уурхайн хөрөнгө оруулалтын загвар гэрээтэй (УУХОЗГ) болох зэрэг багтана. УУХОЗГ нь Засгийн газар баталсны дараагаар журам хэлбэрээр нийтлэгдэх болно.22 Түүнийг үе үе шинэчлэн, сайжруулж байх хэрэгтэй болно.

40. УУХОЗГ-ий давуу тал нь юунд орших вэ? Нэгдүгээрт, энэ нь стратегийн ач холбогдолтой төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээг тохиролцоход шаардлагатай 22 Папуа Шинэ Гвинэа Улс загвар гэрээтэй (Уул уурхайн бүтээн байгуулалтын стандарт гэрээ) ба www.mmdaproject.org интэрнэт хаягаар үзэж болно.

Page 27: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

27

хугацааг түргэтгэж богиносгоно. 23 Оюу Толгой ордыг 2001 онд нээснээс хойш 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ зурах хүртэл найман жил өнгөрсөн. Хэдийгээр эцсийн гэрээ нь Монголын ард түмний хувьд сайн болсон ч тохиролцоонд хүрэх гэж их цаг зарцуулсан нь уг төслөөс дорвитой орлого орж ирэх хугацааг хойшлуулсан. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчийн бэлтгэсэн, зөвхөн нэг талдаа ашигтай буюу хөрөнгө оруулагчдад давуу байдлыг олгосон байж болзошгүй гэрээний төсөлд бус, Засгийн газрын боловсруулсан загвар гэрээнд үндэслэвээс Монгол Улсын хэлэлцээрт оролцох байр суурь нь хамаагүй хүчтэй болно. Гуравдугаарт, засгийн газар сунжирсан хэлэлцээрийн алдагдсан боломжийн өртгийг голчлон дутуу үнэлдэг. Учир нь засгийн газрын өндөр тушаалын албан хаагчид бусад чухал албан ажлаасаа урт хугацаагаар хөндийрөх шаардлагатай болдог.

41. Төсөл болгон өвөрмөц тул УУХОЗГ нь хэлэлцээр хийх шаардлагыг үгүй болгохгүй. Гэрээн дэх дэд бүтцийн байгууламжууд, байгаль орчны менежмент, нийгмийн асуудлууд, дотоодын худалдан авалт, монгол улсын иргэдийг ажилд авах, орон нутгийн бизнесийг хөгжүүлэх зэрэг асуудлуудтай холбоотой зүйл, заалтуудыг төсөл тус бүрээр тохиролцох хэрэгтэй. Бусад зүйл, заалтуудыг (жишээлбэл, гэрээний цуцлалт, арбитраарх маргаан таслуулалт, давагдашгүй хүчин зүйл болон үл ялгаварлалт зэрэг асуудлуудтай холбоотой заалтууд) тохиролцох шаардлагагүй.

Зөвлөмж

Уул уурхайн стратегийн төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний тохиролцоог түргэвчлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар уул уурхайн хөрөнгө оруулалтын загвар гэрээг боловсруулах хэрэгтэй байна.

C. Олон улсын асуудлууд

42. Олон улсын татварын хэд хэдэн асуудал Оюу Толгой төсөл болоод ерөнхийдөө уул уурхайн салбартай холбоотой гарч ирсэн ба Засгийн газар эдгээрийг шийдэж эхлэж байна. Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 10-р сарын 26-нд төслийн тухай мэдэгдэл хийхдээ давхар татварын бүх гэрээнүүд (ДТГ)-ийг хянан үзэх хэрэгтэйг дурьдаж, татварын гэрээнүүд үндэсний эрх ашигт тааламжгүй нөхцөлтэй бол тэдгээрийг Монгол Улс цуцална гэж УИХ-д мэдэгдсэн. Ялангуяа Голланд ба Люксембургтай байгуулсан ДТГ-үүдийг асуудалтай хэмээн дурьдсан. Тэрээр оршин суугч бус этгээдийн Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн үйлчилгээнийх нь төлбөрөөс 20 хувиар суутган татвар авдаг болгохыг УИХ-аас баталж өгөхийг мөн хүссэн. Төсвийн тухай мэдэгдэлд дурьдагдсан олон улсын асуудлуудын зэрэгцээ уул

23 Таван Толгой төслийн баруун блокийн бүтээгдэхүүн хуваах тохиролцоо хийгдсэний дараа Шивээ Овоогийн эрчим хүчний/бор нүүрс болон Асгатын мөнгөний ордуудын хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх болно.

Page 28: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

28

уурхайн (болон газрын тосны) лиценз эзэмшигчид хувиа шууд эсвэл шууд бус хэлбэрээр шилжүүлж, ингэхдээ борлуулалтын үнийн зөрүүнээс олсон ашгаасаа Монгол Улсад татвар төлөхгүй байгаад шүүмжлэлтэй хандах явдал Засгийн газарт өргөнөөр тохиолдож байна. Тайлангийн энэ хэсэгт олон улсын татварын эдгээр чухал асуудлуудыг авч үзнэ.

Татварын гэрээ ба оршин суугч бус этгээдэд төлөх төлбөрөөс авах суутган татвар 43. Харъяаллын бус иргэдийг татварын хуулийг дагаж мөрдүүлэх зорилгоор улс орнууд суутган татварыг хэрэглэдэг. Олон улсын нийтлэг дүрмээр тухайн оронд олсон боловч харъяаллын бус этгээдэд төлөх орлого, тухайлбал ногдол ашиг, хүүгийн орлогод эцсийн суутган татвар ногдуулдаг. Харъяаллын бус этгээдийн (байнгын оршин суухаас бусад) буцаан олголт, орлогыг24 нь тооцох өөр практик арга байхгүй тул энэ нь орлого бүрдүүлж байгаа улс орны хувьд татвар ногдуулах үр дүнтэй арга болдог байна. Хүүгийн орлогод эцсийн суутган татвар нь “ашгаа бууруулах” (хөөрөгдсөн хүүгийн зардлаар орлогыг гадны хуулийн этгээдэд шилжүүлэх)-аас сэргийлэх эхний арга хэмжээ юм. Хүүгийн төлбөрт ногдуулсан суутган татвар хураалт нь хасагдан тооцогдох хүүгийн төлбөрөөр ашиг гаргах сонирхолыг бууруулдаг. Менежментийн төлбөрт ногдуулах эцсийн суутган татвар нь дотоодын компани гадны толгой компанидаа төлөх эдгээр төлбөрүүдээр дамжуулан зохисгүй үнэ шилжилтийг бий болгох дарамтыг бууруулдаг.

44. Монгол Улсын ААНОАТ-ын тухай хуулийн дагуу харъяаллын бус иргэдэд төлөгдөх төлбөрүүдээс эцсийн суутган татвар хураадаг. Суутган татварыг 20 хувиар дараахид ногдуулдаг. Үүнд: (1) ногдол ашиг, (2) хүү, (3) нөөц ашигласны төлбөр, лизингийн хүү, удирдлагын зардлын төлбөр, түрээс болон менежментийн зардлын орлого, мөн биет болон биет бус хөрөнгө ашигласны орлого, (4) Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил, үйлчилгээнээс олсон орлого25 зэрэг багтана.

45. Суутган татварын хүрээ болон татварын хувь хэмжээ нь гэрээгээр буурч болно. Монгол Улс нь 30 ДТГ-тэй болно (Хүснэгт 5).26 Голландтай байгуулсан гэрээний дагуу 10-аас доошгүй хэмжээний хувь эзэмшдэг хувьцаа эзэмшигчид ногдол ашгийн суутган татвар төлөхгүй. Люксембургтэй байгуулсан гэрээ бол 25-аас доошгүй хэмжээний хувийг 12 сар тасралтгүй эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид ногдол ашгийн суутган татвар төлөхгүй байна. Кувэйт ба Арабын Нэгдсэн Эмират Улстай байгуулсан гэрээнүүдээр ногдол ашгийн бүх төлбөрт суутган татвар ноогдохгүй.

24 Оршин суудаг улс нь энэ орлогод мөн голчлон татвар ногдуулдаг. Ийм тохиолдолд орлогын эх үүсвэр уулсад төлсөн татварыг нь хасч тооцохыг зөвшөөрдөг.

25 ААНОАТ-ын Зүйл 17.2.9.

26 Ажлын хэсэг эдгээр гэрээнүүдийн хувьцаа борлуулж олсон ашигтай холбоотой заалтыг хянаж үзсэн. Ашигт малтмалын эрхийг шилжүүлэх талаар хэлэлцсэн хэсэг энэ бүлэгт байгааг үзнэ үү.

Page 29: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

29

Тиймээс Монголын уул уурхайн компанийн гадны толгой компани нь жишээлбэл Монгол дахь компанийн хувьцааг эзэмших компанийг Голландад үүсгэн байгуулж, ноогдол ашгийн суутган татвараас зайлсхийх боломжтой юм. Голландын хуулиар хувьцаа эзэмшигч холдинг компани нь авсан ногдол ашгийн татвараас чөлөөлөгддөг болно.27 Ажлын хэсгийн хянаж үзсэн татварын гэрээнүүдээс тав нь буюу Бельги, Франц, Люксембург, Голланд болон Швейцар улсуудтай хийсэн гэрээнүүд банк буюу санхүүгийн байгууллагад төлсөн хүүгийн орлогод суутган татвар ноогдуулахгүй заалттай байна. Кувэйт ба Арабын Нэгдсэн Эмират Улстай байгуулсан гэрээнүүдээр хүүгийн бүх төлбөрт суутган татвар ноогдохгүй. Зөвхөн долоон гэрээ буюу Канад, Хойд Солонгос, Энэтхэг, Итали, Люксембург, Малайз болон Голланд улсуудтай байгуулсан гэрээнүүд мэргэжлийн үйлчилгээний хураамжаас (ажилтан, албан хаагчаас бусад этгээдэд мэргэжлийн, удирдлагын буюу зөвлөх үйлчилгээ үзүүлснийх нь төлөө төлсөн төлбөрүүд)28 суутган татвар авахаар заажээ.

Хүснэгт 5. Монгол Улсын давхар татварын гэрээнүүд дэх суутган татварын хувь хэмжээ болон хувьцаа борлуулсны ашгийн талаарх заалт

Улс Гэрээ

байгуулсан он

Ногдол ашиг

(хувиар)

Хүү 1/ (хувиар)

Нөөц ашигласны төлбөр (хувиар)

Мэргэжлийн

үйлчилгээний

хураамжууд

Хувьцаа борлуулсны ашиг, Үл хөдлөх

хөрөнгө

Aвстри 2003 10%-иас доошгүй хувь

эзэмшдэг бол 10/5

10 10 Чөлөөлөгдөнө 2/

Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар

ноогдоно

Беларус Улс

2001 10 10 10 Чөлөөлөгдөнө 2/

Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар

ноогдоно Бельги 1995 10%-иас

доошгүй хувь

эзэмшдэг бол 15/5

Банкинд төлсөн бол

10/0

5 Чөлөөлөгдөнө 2/

Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар

ноогдоно

Болгар Улс

2000 10 10 10 Чөлөөлөгдөнө 2/

Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар

27 Голланд Улсын татварын ихэнх гэрээнүүд Голландын компаниас гэрээтэй улсад орших компанид төлж байгаа ногдол ашгаас суутган татвар авахгүй заалттай байдаг тул ногдол ашгийг суутган татвар төлөлгүйгээр дээд шатны компанидаа шилжүүлэх боломжтой байна.

28 Мэргэжлийн салбарын тусгай ур чадвар буюу мэдлэгийг шаарддаг үйлчилгээг мэргэжлийн үйлчилгээ гэнэ. Удирдлагын функцыг хэрэгжүүлэхэд үзүүлж байгаа үйлчилгээг удирдлагын үйлчилгээ гэнэ. Тусгай ур чадвар, мэдлэг, туршлага бүхий эксперт болон мэргэжилтнүүдийн зөвлөгөө өгөх үйлчилгээг зөвлөх үйлчилгээ гэнэ.

Page 30: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

30

ноогдоно

Канад 2002 10%-иас доошгүй хувь

эзэмшдэг бол 15/5

10 10/5 4/ 5 Татвар ноогдох ба хувьцаа борлуулсан

орлогод мөн тооцогдоно 4/

Хятад Улс 1991 5 10 10 Чөлөөлөгдөнө 2/

Татвар ноогдох ба хувьцаа борлуулсан

орлогод мөн тооцогдоно 5/ Чех Улс 1997 10 10 10 Чөлөөлөгдөн

ө 2/ Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар

ноогдоно Франц 1996 10%-иас

доошгүй хувь

эзэмшдэг бол 15/5

Санхүүгийн байгууллагад төлсөн бол 10/0

5 Чөлөөлөгдөнө 2/

Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар

ноогдоно

Герман Улс

1994 10%-иас доошгүй хувь

эзэмшдэг бол 10/5

10 10 Чөлөөлөгдөнө 2/

Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар

ноогдоно

Унгар Улс 1994 25%-иас доошгүй хувь

эзэмшдэг бол 15/5

10 5 Чөлөөлөгдөнө 2/

Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар

ноогдоно

Энэтхэг 1994 15 15 15 5 Татвар ноогдох ба хувьцаа борлуулсан

орлогод мөн тооцогдоно 5/ Индонез 1996 10 10 10 Чөлөөлөгдөн

ө 2/ Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар

ноогдоно Итали 2001 5 10 5 5 Хувьцаа борлуулснаас

бусад орлогод татвар ноогдоно

Kазак Улс 1998 10 10 10 Чөлөөлөгдөнө 2/

Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар

ноогдоно Хойд Солонгос

2002 10 10 10 5 Татвар ноогдох ба хувьцаа борлуулсан

орлогод мөн тооцогдоно 5/ Өмнөд Солонгос

1992 5 5 10 Чөлөөлөгдөнө 2/

Татвар ноогдох ба хувьцаа борлуулсан

орлогод мөн тооцогдоно 5/ Kувэйт 1998 49%-иас

доошгүй хувь

эзэмшдэг бол 5/0 /6

0 10 Чөлөөлөгдөнө 2/

Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар ноогдоно, гэхдээ хувь

хэмжээ нь 50%-иар буурна

Киргиз Улс

1999 10 10 10 Чөлөөлөгдөнө 2/

Татвар ноогдох ба хувьцаа борлуулсан

орлогод мөн тооцогдоно 5/

Page 31: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

31

Люксембург

1998 15/5/0 7/ Банкинд төлсөн бол

10/0

5 5 Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар

ноогдоно Малайз 1995 10 10 10 10 Хувьцаа борлуулснаас

бусад орлогод татвар ноогдоно

Голланд 2002 10%-иас доошгүй хувь

эзэмшдэг бол 15/0

Санхүүгийн байгууллагад төлсөн бол 10/0

5 5 Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар

ноогдоно

Польш Улс

1997 10 10 5 Чөлөөлөгдөнө 2/

Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар

ноогдоно Орос Улс 1995 10 10 20 Чөлөөлөгдөн

ө 2/ Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар

ноогдоно Сингапур 2002 5%-иас

доошгүй хувь

эзэмшдэг бол 10/5

Санхүүгийн байгууллагад төлсөн бол 10/5

5 Чөлөөлөгдөнө 2/

Татвар ноогдох ба хувьцаа борлуулсан

орлогод мөн тооцогдоно 8/

Швейцар 1999 25%-иас доошгүй хувь

эзэмшдэг бол 10/5

Банкинд төлсөн бол

10/0

5 Чөлөөлөгдөнө 2/

Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар

ноогдоно

Tурк Улс 1995 10 10 10 Чөлөөлөгдөнө 2/

Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар

ноогдоно Украин Улс

2002 10 10 10 Чөлөөлөгдөнө 2/

Татвар ноогдох ба хувьцаа борлуулсан

орлогод мөн тооцогдоно 5/ Арабын Нэгдсэн Эмират Улс

2001 0 0 10 Чөлөөлөгдөнө 2/

Хувьцаа борлуулснаас бусад орлогод татвар ноогдоно, гэхдээ хувь

хэмжээ нь 50%-иар буурна Их Британи

1996 10%-иас доошгүй хувь

эзэмшдэг бол 15/5

Банкинд төлсөн бол

10/7

5 Чөлөөлөгдөнө 2/

Татвар ноогдох ба хувьцаа борлуулсан

орлогод мөн тооцогдоно 9/

Вьетнам 1996 10 10 10 10 Татвар ноогдох ба хувьцаа борлуулсан

орлогод мөн тооцогдоно 5/ Эх сурвалж: Гэрээ тус бүрийн хуулбар 1/ Монгол Улсын татварын гэрээнүүд нь тодорхой хүүгийн орлогыг, тухайлбал улсын байгууллагад төлсөн хүү, худалдсан өрийн бичгийн хүү зэргийг татвараас чөлөөлдөг. Эдгээр чөлөөлөлтүүдийг хүснэгтэд авч үзээгүй болно. 2/ Бизнесийн ашиг (байнгын оршин суугч этгээд)-ийн тухай заалт эсвэл бие даасан хувь этгээдийн (байнгын суурьшилтай) үйлчилгээний тухай заалт үйлчлэхгүй тохиолдолд Монгол Улсад чөлөөлөгдөнө. .

Page 32: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

32

3/ Бага хувь нь зохиогчийн эрх ашигласны төлбөрт хамаатай ба үүнд компьютерийн программ хангамж, патент, эсвэл үйлдвэрлэл, шинжлэх ухаан, арилжааны туршлагатай холбоотой мэдээлэл ашигласны болон ашиглах эрх авсны төлбөрүүд багтана. 4/ Татвар ногдуулах хувьцаа борлуулалтын ашиг, үүний дотор үнэ цэнэ нь үндсэндээ эсвэл түүний 50-иас дээш хувь үл хөдлөх хөрөнгөөс шууд буюу шууд бус хэлбэрээр бий болж байгаа хувьцаа борлуулсны ашиг багтана. Гэхдээ хувьцаа борлуулсны ашгийн тохиолдолд үл хөдлөх хөрөнгөд зөвхөн түрээсийн хөрөнгө багтана. 5/ Татвар ногдуулах хувьцаа борлуулалтын ашиг, үүний дотор үнэ цэнэ нь үндсэндээ (эсвэл 50-иас дээш хувь нь) үл хөдлөх хөрөнгөөс шууд буюу шууд бус хэлбэрээр бий болж байгаа хувьцаа борлуулсны ашиг багтана. 6/ Кувэйт Улсын Засгийн газар эсвэл түүний харъяа байгууллага 49%-ийн хувьцаа эзэмшдэг бол 0% байна. 7/ 10%-иас доошгүй хувь эзэмшдэг бол 5%, 25%-иас доошгүй хувийг 12 сар тасралтгүй эзэмшиж байгаа бол 0% байна. 8/ Татвар ногдуулах хувьцаа борлуулалтын ашиг, үүний дотор үнэ цэнийх нь 75% үл хөдлөх хөрөнгөөс шууд буюу шууд бус хэлбэрээр бий болж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн бирж дээр арилжаалагддаггүй хувьцаа борлуулсны ашиг багтана. 9/ Татвар ногдуулах хувьцаа борлуулалтын ашиг, үүний дотор үнэ цэнэ нь бүхэлдээ буюу нэлээд хэсэг нь үл хөдлөх хөрөнгөөс шууд буюу шууд бус хэлбэрээр бий болж байгаа бөгөөд батлагдсан бирж дээр арилжаалагддаггүй хувьцаа борлуулсны ашиг багтана.

46. Монгол Улсын ААНОАТ-ын хууль нь тухайн орлого Монгол Улсад бүрдсэн тохиолдолд л үйлчилгээний төлбөр, энэ дотроо менежментийн хураамжид суутган татвар ноогдуулахаар заасан байдаг. Ерөнхий сайд төсвийн мэдэгдэл хийхдээ хаана гүйцэтгэснээс нь үл хамааран үйлчилгээ үзүүлсэнд төлж байгаа бүх төлбөрөөс 20 хувиар суутган татвар авдаг болгож ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргасан. Энэ санал нь хэт хальсан байна. Улс орнууд гадаадад үйлдвэрлэгдсэн барааны төлбөрт суутган татвар ноогдуулдаггүй. Түүнчлэн ихэнх орнууд гадаадад гүйцэтгэсэн үйлчилгээний төлбөрт суутган татвар ноогдуулдаггүй. Үүнд мэргэжлийн үйлчилгээний хураамжийн төлбөр л хамаарахгүй. Ерөнхийдөө гадаадад үйлдвэрлэсэн бараа, үзүүлсэн үйлчилгээний хувьд олсон орлогыг (мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаагаас бусад тохиолдолд) гадаадад эх үүсвэртэй орлого гэж үзэх бөгөөд Монгол Улсад татвар ноогдуулах ёсгүй болно.

47. Суутган татварыг гадаадад гүйцэтгэсэн үйлчилгээний төлбөрт мөн ноогдуулдаг болгох нь Монгол Улсын ДТГ-үүдийн улмаас бага хэмжээний л орлогыг босгох болно. Ажлын хэсгийн хянаж үзсэн Монгол Улсын ДТГ-нүүд нь мэргэжлийн үйлчилгээний (энэ нь үйлчилгээний зөвхөн нэг төрөл болно) хураамжаас суутган татвар авахыг зөвшөөрдөг таван гэрээнээс бусад тохиолдолд компаниудын үзүүлсэн үйлчилгээг бизнесийн ашгийн тухай заалтаар29 авч үздэг байна. Энэ зүйл нь 29 Байнгын суурьшилтай хувь хүнээс үзүүлсэн үйлчилгээг бие даасан хувь хүний үйлчилгээний тухай заалтаар авч үздэг ба тухайн хувь хүн Монгол Улсад байнгын суурьшилтай тохиолдолд л уг үйлчилгээний төлбөрөөс татвар авна. Олон Улсын Эдийн Засгийн Хамтын ажиллагаа болон Хөгжлийн байгууллагын (OECD) загвар гэрээг баримталдаг ихэнх орнууд бие даасан хувь хүний үйлчилгээг бизнесийн ашгийн тухай заалтад оруулдаг болсон.

Page 33: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

33

ерөнхийдөө татварын гэрээтэй орны оршин суугчийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олсон бараа, ажил, үйлчилгээний орлогод Монгол Улс татвар ноогдуулахгүй гэж заасан байдаг.30 Монголын уул уурхайн компани нь тиймээс татварын гэрээтэй улсаас үйлчилгээ авахаар зохицуулж, үйлчилгээний төлбөрөөс суутган татвар төлөхгүй байх боломжтой юм. Ирээдүйн гэрээнүүдийг тохиролцохдоо Монгол Улс нь мэргэжлийн үйлчилгээний хураамжид суутган татвар ноогдуулах эрхээ хэрэгжүүлэхийг хүсч болох юм.

48. Ихэнх нь 1991-1997 онд байгуулагдсан татварын олон гэрээтэй тул Монгол Улс цаашид баримтлах стратегитай байх хэрэгтэй. Нэгдүгээрт, Ерөнхий сайдын саналын дагуу бүх гэрээнүүдийг хянан үзэж, хамгийн их асуудaлтайг нь цуцлах буюу дахин тохиролцох хэрэгтэй. Хоёрдугаарт, гэрээнүүдийг хянан үзэж, үндэсний тодорхой бодлоготой болтол шинэ гэрээ байгуулахгүй байх хэрэгтэй. Гуравдугаарт, Монгол Улс ирээдүйн хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд (болон дээр дурьдсан загвар гэрээнд) ДТГ-ий тухай зүйл, заалтыг оруулж, оршин суугч бус этгээдэд төлөгдөж байгаа, ААНОАТ-ын хуулийн дагуу суутган татвар ногдох ёстой бүх төлбөрөөс хөрөнгө оруулагч нь дор хаяж 10 хувиар суутган татвар суутгаж төлдөг болгох хэрэгтэй. Энэхүү зүйл заалт нь оршин суугч бус этгээдэд төлөх төлбөрт суутган татвар ноогдуулдаггүй эсвэл бага хувиар ноогдуулдаг ДТГ-үүдийн заалтыг давж захирах болно.

Уул уурхайн (эсвэл газрын тосны) төсөлд эзэмшдэг хувийг шилжүүлсний ашиг 49. Уул уурхайн төсөлд эзэмшдэг хувийг шилжүүлсний ашиг нь Засгийн газрын орлогод чухал нөлөөтэй шинэ асуудал юм. Уул уурхайн төсөлд эзэмшиж байгаа хувийг ашиглан ашиг хийж болох хоёр үндсэн арга байдаг. Нэгдүгээрт, лиценз эзэмшигч Монгол компани уул уурхайн үйл ажиллагаатай холбогдсон биет ба биет бус хөрөнгөд эзэмшдэг хувиа (үүний дотор ашиглалтын лицензийн эзэмшдэг хувиа) борлуулж болно. Хэрэв биет ба биет бус хөрөнгийг шилжүүлсэн бол холбогдох татварыг лиценз эзэмшигч Монгол компани хариуцна. Хоёрдугаарт, лиценз эзэмшигч Монгол компанийн хувьцааг шууд буюу шууд бусаар эзэмшигч (өөрөөр хэлбэл, толгой компани) нь хувьцаагаа худалдаж болно. Үүнд толгой компани ба лиценз эзэмшигч компаний дунд нь хэд хэдэн шатны компани (заримдаа татварын диваажин эсвэл давуу нөхцөлтэй татварын гэрээ бүхий орнуудад оршдог) байж болно. Хэрэв толгой компани (эсвэл холбогч компани) лиценз эзэмшигч компанийн хувьцаагаа худалдвал холбогдох татварыг толгой компани (эсвэл холбогч компани) хариуцна. Толгой компани (эсвэл

30 Энэ дүрэмд захирагдахгүй нэг зүйл бий. Хэрэв гадны компани Монгол Улс дахь бизнесийн үйл ажиллагаагаа байнгын суурьшилтай хуулийн этгээдээр дамжуулан явуулах бол Монгол Улс уг байнгын суурьшилтай этгээдийн орлогод татвар ноогдуулж болно. Ингэхдээ эцсийн суутган татвар ноогдуулахгүй. Учир нь байнгын суурьшилтай этгээд Монгол Улсад олсон орлогоосоо жил бүр буцаалт тооцож, татвар төлж байх ёстой.

Page 34: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

34

холбогч компани) хувьцаагаа борлуулснаар ашиг гаргаж (эсвэл алдагдал хүлээж) болно.

50. ААНОАТ-ын хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө борлуулснаас олсон аливаа орлогод татвар ногдуулдаг.31 ААНОАТ-ын тухай хуульд хувь борлуулсны ашгийн татварын тусгай заалт байхгүй. Тиймээс оршин суугч компанийн (эсвэл оршин суугч бус компанийн суурин этгээдийн) хувиа борлуулж олсон ашиг нь татвар ноогдох нийт орлогод хамрагддаг. ААНОАТ-ын тухай хуульд орлогын үүслийн тухай тусгай дүрэм байхгүй учраас оршин суугч бус этгээдийн Монгол компани дахь хувьцаа зарж борлуулсны ашиг Монгол Улсад үүсэлтэй эсэх нь тодорхой биш байна. Хэрэв энэ ашгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон бол Монгол Улс үүнд татвар ноогдуулж хураахад хялбаргүй байна. Учир нь оршин суугч бус этгээд Монгол Улсад суурин байдаггүй.

51. Оршин суугч бус этгээдийн хувьцаа борлуулж олсон ашигт татвар ноогдуулах Монгол Улсын эрх нь түүний ДТГ-нүүдээр хязгаарлагдаж болзошгүй байна. Учир нь эдгээр гэрээнүүд нөгөө улсын оршин суугчийн хувьцаа борлуулж олсон ашигт татвар ноогдуулахыг голчлон хязгаарласан байдаг. Aжлын хэсгийн хянаж үзсэн татварын бүх гэрээнүүд үл хөдлөх хөрөнгө борлуулж олсон ашигт, энэ дотроо нөгөө улсын оршин суугчийн ашигт малтмалын эрх борлуулж олсон ашигт Монгол Улсаас татвар ноогдуулахыг зөвшөөрсөн байна (Хүснэгт 5). Түүнчлэн Хятад Улс, Энэтхэг Улс, Солонгос Улс, Киргиз Улс, Сингапур, Украин Улс болон Их Британитай байгуулсан гэрээнүүд үнэ цэнийх нь 50-иас дээш хувь шууд ба шууд бус хэлбэрээр үл хөдлөх хөрөнгөнөөс бий болж байгаа хувьцааг борлуулсан буюу шилжүүлснээс олсон ашигт Монгол Улсаас татвар ноогдуулахыг зөвшөөрчээ. Тиймээс уул уурхайн компанийн хувьцааг борлуулсан буюу шилжүүлсэн, тухайн компанийн үнэ цэнэ нь ашиглалтын лицензийн үнэ цэнээс бий болсон, тэр нь өөрөө ашигт малтмалын ордын үнэ цэнээс бий болсон бол Монгол Улс татварын эдгээр гэрээнүүдийн дагуу хувьцаа борлуулсны ашигт татвар ноогдуулж болно. Татварын гэрээн дэх хувьцаа борлуулсан ашгийн заалт нь харин дээд шатлалын компанийн түвшинд хувьцааны шилжүүлэлт хийгддэг (жишээлбэл, Монгол уул уурхай компанийн хувьцааг эзэмшдэг гадны компанийн хувьцааг худалдах г.м.) ердийн тохиолдлыг авч үзээгүй байж болно. Учир нь одоогийн хуулиар дээрх олсон ашиг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон орлогод тооцогдохгүй. Өмчлөлийн дээд шатлалд хувьцаа борлуулан олж байгаа ашгийг Монгол Улсаас үүсэлтэй орлогод тооцдог болгож, ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй.

52. Монгол Улсад байгаа ашигт малтмалын хяналтын эрхийг шилжүүлсэн тохиолдолд хувьцаа борлуулсны ашигт нь татвар ноогдуулах боломжтой болохын

31 ААНОАТ-ын хуулийн 7.3.3-р зүйл.

Page 35: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

35

тулд ААНОАТ-ын хууль болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Нэгдүгээрт, оршин суугч бус этгээдийн Монгол компани эсвэл гадны компанид эзэмшдэг хувьцаа борлуулсны ашгийг тухайн борлуулсан хувьцааны үнэ цэнийх нь 50-иас доошгүй хувь Монгол Улсын хайгуул, ашиглалтын лиценз болон уул уурхайн үйл ажиллагаанд ашиглагдаж буй бусад хөрөнгөнөөс бий болж байгаа тохиолдолд Монгол Улсад үүсэлтэй орлогод тооцдог болгож ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй.32 Хоёрдугаарт, ашигт малтмалын эрхийг шилжүүлсэн бол үүнийгээ шууд ба шууд бус хэлбэрийн ямар хэрэгслээр шилжүүлснийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад мэдэгддэг болгож Ашигт малтмалын тухай шинэ хуульд заах хэрэгтэй. Хэрэв ашигт малтмалын эрхийг хувьцааг шилжүүлэх замаар шилжүүлсэн, тэдгээр хувьцаа нь тухайн ашигт малтмалын эрхийг шууд бусаар эзэмшдэг компанийн хувьцааны 10 ба түүнээс дээш хувьтай (тоо ширхэг буюу үнэ цэнийн) тэнцдэг тохиолдолд уг лицензийн үнэ цэнэ болон уул уурхайн бусад хөрөнгөтэй холбоотой хувь борлуулсны ашгийн татварыг төлсөн л биш бол Эрдэс баялаг, эрчим хүчний сайд уг лицензийг хураах хэрэгтэй.

Зөвлөмжүүд

Нэгдүгээрт, давхар татварын бүх гэрээнүүдийг хянан үзэж, хамгийн их асуудaлтайг нь цуцлах буюу дахин тохиролцох хэрэгтэй. Хоёрдугаарт, гэрээнүүдийг хянан үзэж, үндэсний тодорхой бодлоготой болтол шинэ гэрээ байгуулахгүй байх хэрэгтэй. Гуравдугаарт, Монгол Улс ирээдүйн хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд (болон загвар гэрээнд) ДТГ-ий тухай зүйл заалтыг оруулж, хоёр орны хоорондох татварын гэрээний заалтаас үл хамааран, оршин суугч бус этгээдэд төлөгдөж байгаа, ААНОАТ-ын хуулийн дагуу суутган татвар ногдох ёстой бүх төлбөрөөс хөрөнгө оруулагч нь дор хаяж 10 хувиар суутган татвар суутгаж төлдөг болгох хэрэгтэй.

Харъяаллын бус этгээдийн (байнгын оршин суухаас бусад) үзүүлсэн мэргэжлийн, удирдлагын болон зөвлөх үйлчилгээний (техникийн төлбөрүүд) төлбөрт 10 хувиар эцсийн суутган татвар ноогдуулах хэрэгтэй.

Ашигт малтмалын (болон газрын тосны) лицензийн эрхийн шилжүүлэлтэд татвар ноогдуулахын тулд оршин суугч бус этгээдийн Монгол компани эсвэл гадны компанид эзэмшдэг хувьцаа борлуулсны ашгийг тухайн борлуулсан хувьцааны үнэ цэнийх нь 50-иас доошгүй хувь Монгол Улсын хайгуул, ашиглалтын лиценз болон уул уурхайн үйл ажиллагаанд ашиглагдаж буй бусад хөрөнгөнөөс бий болж байгаа тохиолдолд Монгол Улсад үүсэлтэй орлогод

32 Борлуулсан хувьцааны үнэ цэнийх нь 50 ба түүнээс дээш хувь Монгол Улс дахь уул уурхайн эрхтэй холбогдсон байгаа л бол оршин суугч бус компанийн хувьцаа борлуулж байгаа дээд шатлалын компаниудад энэ дүрэм үйлчлэх болно.

Page 36: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

36

тооцдог болгож ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ашигт малтмалын эрхийг шууд бусаар эзэмшдэг компанийн хувьцааны 10 ба түүнээс дээш хувийг борлуулсан ашигт татвар ноогдуулдаг болгож Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй.

D. Нүүрсний баримжаалах үнэ

53. Удирдлагууд Төсвийн Тогтвортой байдлын сангийн хөрөнгийг хуваарилахад ашиглагддаг нүүрсний баримжаалах үнийн талаар зөвлөгөө өгөхийг ажлын хэсгээс хүссэн болно. Tөсвийн Тогтвортой байдлын санг бий болгох үндсийг тавьсан Төсвийн хариуцлагын тухай хууль нь тус санд хуваарилах ашигт малтмалын орлогыг тодорхойлохдоо ашигт малтмалын үнүүдийн бүтэцчилсэн зөрүүнд үндэслэнэ гэж заасан. Энэ нь ашигт малтмалын одоогийн зах зээлийн үнэ болон түүхэн дундаж үнэ хоорондын зөрүү юм. Зэсийн үнийн тухай мэдээллийг нийтэд нээлттэй эх сурвалжуудаас олох боломжтой тул удирдлагууд зөвхөн нүүрсний баримжаалах үнийн талаар зөвлөгөө өгөхийг ажлын хэсгээс хүссэн болно.

54. Төсвийн тогтвортой байдлын санд хуваарилах ашигт малтмалын орлогын хэмжээг тодорхойлох зорилгоор нүүрсний үнийн бүтэцчилсэн зөрүүг тооцоолоход ажлын хэсэг дараах зөвлөмжүүдийг өгч байна. 33 Нэгдүгээрт, нүүрсний олон төрлийн бүтээгдэхүүн байдаг ч тэдгээрийн үнийн мэдээллийг нэгтгэн, зохих жин оноож, зөвхөн нэг үнийн бүтэцчилсэн зөрүүг тооцох хэрэгтэй. Энэ нь нүүрсний бүтээгдэхүүний төрөл тус бүрийн хувьд үнийн бүтэцчилсэн зөрүүг тооцож, Төсвийн тогтвортой байдлын санд орох орлогын хэмжээг нь тодорхойлохоос илүү хялбар бөгөөд ил тод үйлдэл болно. Хоёрдугаарт, тооцоо хийхэд нүүрсний өөр өөр бүтээгдэхүүний үнийн болоод өөр өөр эх сурвалжийн мэдээлэл ашиглагдах тул үнийн бодит түвшинг бус, харин индексийг ашиглах нь зүйтэй байна.34 Гуравдугаарт, Монгол Улсын нүүрсний экспортын үнийн мэдээлэл байхгүй түүхэн үеийг авч үзэж байгаа тохиолдолд орлох мэдээллийн эх үүсвэр эсвэл үнийг сонгохоос илүүтэйгээр түүхэн

33 Удирдлагууд Төсвийн тогтвортой байдлын санд хуваарилах ашигт малтмалын орлогын хэмжээг тодорхойлохдоо бүтэцчилсэн үнийн зөрүүг яаж ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй болно.

34 Энэ ялгаа чухал болохыг жишээгээр үзүүлж болно. A ба B бүтээгдэхүүнүүд тухайн салбарын орлогод ижил хувийг бүрдүүлдэг гэж төсөөлье. A бүтээгдэхүүний түүхэн дундаж үнэ ба одоогийн үнэ нь харгалзан 1000 ба 1500, B бүтээгдэхүүнийх харгалзан 25 ба 50 гэе. Үнийн индексүүдэд үндэслэн тооцоо хийвэл энэ салбарын одоогийн үнийн түвшин түүхэн дундаж үнийн түвшингээсээ 75 хувиар өндөр байна. Харин бодит үнэд суурилсан тооцоогоорх одоогийн үнийн түвшин нь түүхэн дундаж түвшингээс 51 хувиар л өндөр байна: 75 = [0.5 * (100 * 1500 / 1000) + 0.5 * (100 * 50 / 25)] – 100 51 = 100 * [(0.5 * 1500 + 0.5 * 50) / (0.5 * 1000 + 0.5 * 25) – 1].

Page 37: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

37

дунджийг тооцоолоход хэр урт хугацааны мэдээллийг оруулах вэ гэдгийг шийдэх нь чухал байна. Дөрөвдүгээрт, Монгол Улсын нүүрсний экспортын үнийн мэдээлэл олдож байгаа тэр үеэс эхлэн тийм мэдээллийг бүтэцчилсэн үнийн зөрүү тооцоолоход ашиглах нь зүйтэй. Энэ нь Монгол Улсад үйлчилж байгаа үнийн төлөвийг илүү нарийвчлан тусгах болно.

55. Гурав дахь зөвлөмжийг жишээгээр тайлбарлахын тулд Хүснэгт 6-д Австрали болон Өмнөд Африкийн нүүрсний үнийн мэдээлэлд үндэслэн ОУВС-аас нийтэлсэн хоёр үнийг цаг хугацааны дарааллаар үзүүлсэн болно. Бодит байдал дээр 1999-2010 оны бодит үнэд тулгуурласан энэ хоёр тоон дарааллын хоорондын корреляц хамаарал нь нэгтэй бараг тэнцүү байна. Хүснэгт 7 нь үнийн дээрх хоёр тоон дарааллын хувьд 2011 оны үнийг үргэлжлэх хугацаагаар адил бус гурван үеийн түүхэн дундаж үнэтэй харьцуулж байгаа болно. Хүснэгтэд үзүүлсэнчлэн, үргэлжлэх хугацаа адил үеүүдийн түүхэн дунджид суурилсан хоёр үр дүнгийн хоорондын зөрүү нь үргэлжлэх хугацаа адил бус үеүүдийн түүхэн дунджид суурилсан үр дүнгийн хоорондын зөрүүнээс хавьгүй бага байна.

56. Удирдлагуудаас хүссэний дагуу нүүрсний үнийн мэдээллийн эх сурвалжуудын жагсаалтыг дор өгсөн болно. Үүнд:

Бирж дээрх ирээдүйн үнэ Нью-Йоркийн арилжааны бирж (http://www.nymex.com/) Далианы түүхий эдийн бирж (http://www.dce.com.cn/)

Одоогийн үнийн тухай мэдээлэл Спектрон Глобал Коүл (http://www.globalcoal.com/) Дэлхийн Банк (http://www.worldbank.org/prospects/pinksheets/)

Хүснэгт 6. Нүүрсний үнэ

1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007

Австрали 25.9 26.3 32.3 27.1 28.0 56.7 51.0 52.6 70.4

Өмнөд Африк 24.3 26.6 33.9 26.0 30.0 54.7 46.1 50.7 62.6

2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016

Австрали 136.2 77.0 106.0 128.7 110.8 103.0 98.0 92.0 92.0

Өмнөд Африк 120.6 64.6 91.4 117.9 100.5 98.0 93.0 87.0 87.0

Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн төлөвийн мэдээллийн бааз, ОУВС

Хүснэгт 7. Нүүрсний 2011 оны үнэ болон түүхэн дундаж үнэ хоорондын зөрүү, хувиар

1999-2010 оны дундаж 2005-10 оны дундаж 2008-10 оны дундаж

Австрали 124 57 21

Өмнөд Африк 124 62 28

Page 38: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

38

Улс орнуудад баримтлагдаж буй үнэ АНУ: Эрчим хүчний мэдээллийн алба (http://www.eia.doe.gov/price.html) Европ: Олон улсын эрчим хүчний агентлаг (http://www.iea.org/) Хятад Улс: Чайна Коүл Рисорс (http://en.sxcoal.com/)

E. Ашигт малтмалын салбар дахь уурхайн загварчлал

57. Тус ажлын хэсэг нь 2010 онд ажилласан ажлын хэсгийн Оюу Толгой (OT) төсөлд хийсэн шинжилгээг шинэчилсэн болно. ОТ төслийн загварчлалд гурван өөрчлөлт оруулсан болно. Нэгдүгээрт, OT төслийн мөнгөний олборлолтыг загварт нэмж тусгасан. Хоёрдугаарт, Эрдэнэс ба ОТ төслийн хооронд байгуулагдсан хувьцаа эзэмшигчийн гэрээнд орсон өөрчлөлтүүдийг тусгаж, Эрдэнэсийн “хойшлуулсан хүү”-ийн хувь хэмжээг шинэчилж зассан. Энэ нь урьдаар 9.9 хувь дээр АНУ-ын ХҮИ-ийг нэмсэнтэй тэнцүү байсан бол одоо 6.5 хувь дээр 3 сарын LIBOR хувийг нэмсэнтэй тэнцэх болсон. Гуравдугаарт, уурхайн бүтээгдэхүүний үнийг шинэчилсэн. Загварт урт хугацааны тооцоолсон тогтмол (бодит) үнийг ашигласан болно. 2010 онд нэг метрийн тонн зэсийн үнийг 4320 ам.доллар, нэг унци алтны үнийг 850 ам.доллар гэж тооцсон байсан. ОУВС-ийн бэлтгэдэг Дэлхийн эдийн засгийн төлөвийн урьдчилсан тооцоогоор 2010 оноос 2011 оны хооронд зэсийн үнэ 20 хувиар, алтны үнэ 26 хувиар өсөх тооцоотой байгаа. Алт болон зэсийн үнэ өсөх энэхүү тооцоонд үндэслэж, одоогийн загварт нэг тонн зэсийн үнийг 5163 ам.доллар, нэг унци алтны үнийг 1075 ам.доллар болгож зассан болно. Мөнгөний үнийг нэг унци нь 35 ам.доллар байхаар оруулсан болно.

58. OT төслийн загварт оруулсан өөрчлөлтүүд нь тухайн төсөлд бодит үйлчлэх татварын дундаж түвшин (БҮТДТ)-гийн урьд тооцоологдсон дүнг өөрчлөөгүй болно. ОТ төслийн шинэчилсэн загвараарх БҮТДТ нь 55 хувь хэвээрээ гарч байна. Гэхдээ орлогуудын өөр хэв маягаас хамаараад дискоунтчилаагүй БҮТДТ 71 хувиас 64 хувь болж буурч байна. Үнийн өсөлт нь Засгийн газар болон гэрээлэгчийн орлогын харьцангуй хувь хэмжээг өөрчлөхгүй боловч Засгийн газрын тооцоолсон нийт орлого мэдээжийн хэрэг нэлээд нэмэгдэх болно. 2010 оны загварын тооцоогоор төсөл хэрэгжих хугацаан дахь Засгийн газрын орлого (нэрлэсэн дүнгээр) 17.6 тэрбум ам.доллар хүрч байсан бол одоогийн тооцоогоор 26.3 тэрбум ам.доллар болж байна.

III. ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ТАТВАРЫН ОРЧИН

A. Газрын тосны хууль

59. Засгийн газар газрын тосны салбарын нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг харгалзан үзэж, 1991 онд батлагдсан Газрын тосны одоогийн хуулийг шинэ хуулиар солихоор шийдсэн болно. ЭБЭХЯ тэргүүлсэн ажлын хэсэг шинэ хуулийн төслийг боловсруулж, нийцүүлэх зорилгоор одоо байгаа бусад хуульд оруулах нэмэлт,

Page 39: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

39

өөрчлөлтийн төслийн хамт 2011 оны 7-р сард Засгийн газарт өргөн барьсан болно. Үүнийг засч сайжруулан, нэмж боловсруулахаар ЭБЭХЯ-нд буцаасан байна. Тус ажлын хэсэг шинэ хуулийн төсөл болон холбогдох нэмэлт, өөрчлөлтийн төслийн хамт хүлээн авч, ЭБЭХЯ болон СЯ-ны ахлах ажилтнуудын хамт тэдгээр дээр урьдчилсан байдлаар ажилласан. Ингэхдээ хэд хэдэн уулзалт зохион байгуулж, ялангуяа хуулийг өөрчлөх шалтгаан, Монгол Улсын баримталдаг газрын тосны бодлого, одоогийн төсөлд авч үлдсэн зарчим болон өгүүлбэр гэх мэт зүйлийн талаар үр дүнтэй ярилцлаа. Түүнчлэн тус ажлын хэсэг уулзалтад оролцогсдын асуусан тодорхой асуултуудын урьдчилсан хариуг СЯ болон ЭБЭХЯ-нд өгсөн. Эдгээрийг нууц шалтгаанаар уг санамж бичигт оруулагүй болно. Тиймээс газрын тосны шинэ хуультай холбоотой ерөнхий зарим асуудлуудыг л энд авч үзсэн. Хуулийн төслийг боловсруулж дуусгахад яамны ажлын хэсэгт нэмэлт техникийн туслалцаа шаардагдаж болзошгүй байна.

60. 1991 онд батлагдсан Газрын тосны одоогийн хууль, түүнийг хэрэгжүүлэх журам болон 2008 оны загвар БХГ нь багц хэлбэрээрээ газрын тосны хайгуул, ашиглалтын хууль тогтоомжийн ерөнхий байдаг бүтцийг тусгасан байна. Ажлын хэсэг энэ арга хандлагыг дагасан хэвээр байхыг зөвлөж байна. Хууль нь хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа болон БХГ-нүүдийг захирах зарчмуудыг зааж өгнө. Дараагаар нь эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх журам (журамд нэмэлт, өөрчлөлтийг үе үе хялбархан хийж болно) ба загвар гэрээг тогтооно. Одоогийн төсөлд зохицуулалтын чанартай заалтууд орсон байгааг тус хуулийн зохих журамд шилжүүлэх нь зүйтэй. Засан сайжруулсан загвар гэрээг хуулийг батласаны дараа нийтлэх хэрэгтэй.

61. Улс орон газрын тосны тухай хуулиа өөрчилж байгаа үед шилжилтийн дүрмүүд нь тухайн улс болоод газрын тосны одоогийн гэрээлэгчдэд нэн чухал ач холбогдолтой байна. Ийм учраас газрын тосны шинэ хууль нь тухайн улсын газрын тосны бодлогоос хамаарсан, зохих шилжилтийн дүрмүүдийг тодорхой заах хэрэгтэй. Шилжилтийн дүрмүүдийг анх төлөвлөсний дагуу журмаар зохицуулахаар үлдээх хэрэггүй.

62. Газрын тосны хүчин төгөлдөр гэрээнүүдтэй Монгол Улс шиг улс оронд газрын тосны шинэ хуульд шилжилтийн дүрмүүдийг тусгах хэд хэдэн хувилбар байна. Нэгдүгээрт, одоогийн гэрээнүүдэд шинэ заалтууд үйлчлэхгүй байхаар (гэрээнүүдэд тогтвортой байдлын тухай заалт байхгүй тохиолдлыг мөн оруулна) заан, тэдгээрийг тусгаарлаж болно. Энэ шийдлийг Ангол, Алжир болон Индонез зэрэг улсууд газрын тосны шинэ хууль батлахдаа дагасан. Хоёрдугаарт, хүчин төгөлдөр гэрээнүүд нэмэлт, өөрчлөлт орсон аль ч үед газрын тосны хуульд захирагдана гэсэн заалт одоогийн хууль болон гэрээнүүдэд байгаа бол шинэ хууль нь тэдгээр гэрээнүүдэд шууд үйлчлэх болно. Энэ тохиолдолд гэрээнүүдийг тодорхой хугацаанд өөрчлөн засах журмыг шинэ хуульд зааж өгч болно. Ийм боловч шинэ хуулийн нөхцөлүүдийг одоогийн гэрээнүүдэд тулгах нь тэдгээр нөхцөлүүд одоогийн гэрээлэгчдийн санхүүгийн байдалд материаллаг нөлөө үзүүлж байгаа тохиолдолд улс орны нэр хүндэд таагүй байдлаар нөлөөлөх маргаанд хүргэж болзошгүй. Гуравдугаарт,

Page 40: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

40

хэрэв гэрээнүүдэд тогтвортой байдлын тухай заалт байгаа бол одоогийн гэрээнүүдэд сөрөг нөлөөлөлтэй байгаа заалтууд хамаарахгүй болно. Энэ тохиолдол Монгол Улсад хамаарах талтай байгаа. Гэвч бид шинэ заалтууд үйлчлэх эсэхийг гэрээлэгч батална гэсэн заалттай ганцхан БХГ гэрээ үзсэнийг эс тооцвол БХГ-үүд дэх ийм үг, хэллэгийг хянаж шалгаж чадаагүй болно. Тиймээс одоогийн гэрээнүүдийг нягт хянан үзэж, аль тохиолдолд хамрагдахыг нь дүгнэн, тэдгээрт шинэ хууль үйлчилбэл эсвэл зохистой байгаад хоёр тал хоорондоо дахин тохиролцоо хийвэл ямар үр дагавартай байх вэ гэдгийг үнэлэх хэрэгтэй.

63. Газрын тосны шинэ хуульд авч үзсэн бусад гол асуудлуудыг нэмж тодруулах шаардлагатай байна. Бүгдийг биш боловч жишээ үзүүлэх зорилгоор дараахь заалтуудыг тэмдэглэсэн болно. Үүнд: газрын тос, зардалд нөхөгдөх бүтээгдэхүүн болон газрын тосны зардлуудын тодорхойлолтууд; Засгийн газрын засаг захиргааны янз бүрийн нэгжүүдийн харгалзах эрх; блокийг хуваарилж, гэрээлэгчдийг сонгох зарчим; эрх олгох болон шилжүүлэх нөхцөл ба төлбөр; газрын тосны тээвэрлэлт, боловсруулалтын талаар баримтлах зарчим; зардлын нөхөлт, ашгийн бүтээгдэхүүн хуваалтын талаар баримтлах зарчим зэрэг орно. Шинэ хуулийн төсөлд Засгийн газрын дээд байгууллагын газрын тосны хэрэг эрхлэх этгээд нь гэрээлэгчидтэй харьцах үндсэн этгээд байж, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт тавих үүрэг хүлээнэ гэдгийг тодорхой болгож, нэмэлт өөрчлөлтийг оруулах хэрэгтэй. Ингэхдээ холбогдох орон нутгийн удирдлагыг газрын тосны үйл ажиллагааны тухай мэдээллээр бүрэн хангаж, ялангуяа олборлолт явуулах үед орон нутгийн нийгмийн хөгжлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд оролцуулах ёстойг харгалзан үзнэ.

B. Бүтээгдэхүүн хуваалт

64. 1991 оны Газрын тосны хуулийн дагуу байгуулсан 18 БХГ байгаа нь стандарт бүтэцтэй байна. Гэрээний болон татварын нөхцөлүүд гэрээ тус бүрт өөр байна. Учир нь тэдгээрийг 1993 – 2010 оны хооронд байгуулжээ. Энэ урт хугацаанд олон улсын газрын тосны салбарын эдийн засагт мэдэгдэхүйц өөрчлөлтүүд орж, ихэнх орнууд болон Монгол Улсад татварын нөхцөлүүд чангарч ирсэн болно. Үүнийг жишээгээр үзүүлэхийн тулд Монгол Улсын БХГ-нүүдээс сонговор хийж, эхний шатлалын бүтээгдэхүүний хуваалтад үндэслэн дискоунтчилаагүй “Засгийн газрын авах хувь” (ЗГХ) -ийг шинжилж үзсэн болно.35 Үр дүнг 2 ба 3-р зургуудад үзүүллээ. Зураг 2 нь сонгогдсон БХГ-нүүдийн дагуу нэг өдөрт ногдох эхний шатлалын бүтээгдэхүүнээс

35 Дискоунтчилаагүй “Засгийн газрын хувь” нь энгийн үзүүлэлт бөгөөд Засгийн газрын орлогыг (нөөц ашигласны төлбөр, бүтээгдэхүүнээс Засгийн газрын хувааж авах хувь г.м.) тухайн ордоос үүсэлтэй мөнгөн гүйлгээний нийт дүнд (энэ нь нийт орлого ба техникийн нийт зардал хоёрын зөрүүгээр тодорхойлогдоно) хуваах замаар тооцоологдоно. Үлдсэн нь “Гэрээлэгчийн хувь” болно. Цаг хугацааны үнэ цэнийг харгалзаж үзсэн, илүү дэлгэрэнгүй бөгөөд төлөөлөх загварчлал болон шалгуурыг III.E. хэсэгт үзүүлсэн болно.

Page 41: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

41

Засгийн газрын авах хувийг харуулна. Зураг 3 нь саяхан байгуулагдсан хоёр БХГ-ний дагуу нэг өдөрт ногдох эхний болон удаахь шатлалын бүтээгдэхүүнээс Засгийн газрын авах хувийг харуулна. Одоо байгаа БХГ-нүүдийн дагуу эхний шатлалын бүтээгдэхүүнээс Засгийн газрын авах хувь нь тухайн гэрээ аль үед хийгдсэнээс хамаарч 40-50 хувийн хооронд хэлбэлзэж байна. Блок дахь олборлолт нэмэгдэхэд түүнээс Засгийн газрын авах хувь БХГ-нд заагдсан өсөн нэмэгдэх зохих шатлалын дагуу нэмэгдэж, зарим гэрээнүүдээр 60 орчим хувь, сүүлийн үед байгуулагдсан нэг БХГ-гээр бол 71 хувьд хүрч болохоор байна.

30

35

40

45

50

55

60

30

35

40

45

50

55

60

1 2 3 4 5 6 7 8 9 10

Засгийн

газрын

авах

дискоунтчилаагүй

хув

ь (

%)

Бүтээгдэхүүн хуваах сонгогдсон гэрээнүүд

Зураг 2. Одоо байгаа зарим гэрээнүүдийн эхний шатлалын бүтээгдэхүүнээс Засгийн газрын авах хувь

30

45

60

75

90

30

45

60

75

90

БХГ - A БХГ - Б

Засгийн

газрын

авах

дискоун

тчилаагүй

хувь

(%

)

Бүтээгдэхүүн хуваах одоо байгаа хоёр гэрээ

Зураг 3. Эхний болон удаахь шатлалын бүтээгдэхүүнээс Засгийн газрын авах хувийг жишээгээр харуулах нь

Page 42: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

42

65. Олборлолт одоо хийгдэж байгаа талбайн БХГ-гээр Монгол Улсын төсөвт ордог орлогын гол эх үүсвэр нь нөөц ашигласны татвар (төлөх ёстой бол) болон бүтээгдэхүүнээс авч байгаа Засгийн газрын хувь болно. Урамшуулал, түрээс болон удирдлагын үйлчилгээний хураамж зэрэг бусад орлого нь ач холбогдол багатай байна. БХГ-ний татварын тогтолцоотой ихэнх орнуудад нөөц ашигласны төлбөр тодорхой заагдаагүй байдаг. Учир нь зардалд нөхөгдөх бүтээгдэхүүний хязгаарлалт нь олборлолт хийгдэж эхлэнгүүт Засгийн газарт орлого орох нөхцөлийг хангадаг. Түүнчлэн татварын энэ тогтолцоонд бүтээгдэхүүнээс авах Засгийн газрын хувийг нэмэгдүүлэхэд нөөц ашигласны тодорхой заасан төлбөр байх шаардлагагүй. Учир нь зардалд нөхөгдөх бүтээгдэхүүний хязгаарлалт болон бүтээгдэхүүний хуваалтыг өөрчлөх замаар нөөц ашигласны тодорхой заасан татвартай байсан ч эсвэл байгаагүй ч Засгийн газар ижил хэмжээний хувь авахаар зохицуулж болно. Ажлын хэсэг Газрын тосны шинэ хуулиар нөөц ашигласны төлбөрт тооцогдох бүтээгдэхүүний тодорхой хувийг газрын тос олборлолт хийгдсэн орон нутгийн захиргаанд шилжүүлдэг болно гэдгийг ойлгож байна.36 Нөөц ашигласны төлбөрийг хуваадаг болгохоор төлөвлөж байгаа тул Монгол Улс БХГ-ний татварын тогтолцоондоо нөөц ашигласны тодорхой заасан төлбөрөө хэвээр үлдээх хэрэгтэй.

66. Татварын дараах нөхцөлүүд нь голдуу одоогийн БХГ-нүүдэд хамаатай болно. Нөөц ашигласны төлбөр нь тогтмол хувьтай ба БХГ-нээс хамаарч 5 - 12½ хувийн хооронд хэлбэлзэж байна. Үүнд хамгийн хуучин БХГ-нүүдийн нэг л хамаарахгүй. Зардалд нөхөгдөх бүтээгдэхүүний хязгаар нь ихэнх гэрээнд 40 хувь, цөөн хэдэн гэрээнд үүнээс арай доогуур хувьтай байхаар заагджээ.37 Ашигт тооцогдох бүтээгдэхүүний хуваалт нь тухайн блокийн өдрийн олборлолтын түвшинд дандаа үндэслэжээ.38 Эхний шатлалын олборлолтоос Засгийн газрын авах хувь 40-45 хувийн дотор хэлбэлзэж байна. Дээд хэмжээний олборлолтоос (энэ нь БХГ-нээс хамаарч өдөрт 20,000 - 75,000 баррелийн хооронд хэлбэлзэж болно) Засгийн газрын авах хувь нь 55 хувиас бараг 65 хувийн хооронд хэлбэлзэж байна. Хуваах бүтээгдэхүүнээс гэрээлэгчийн авах хувь нь ААНОАТ-ыг хассаны дараах дүн тул бүтээгдэхүүн хуваалт нь “татварын дараа” хийгдэж байна. Одоо байгаа БХГ-нүүдэд арилжааны чанартай олдвор олдсон тохиолдолд төрийн оролцоо ямар хувилбартай байхыг заагаагүй байна.

36 Нөөц ашигласны төлбөрт тооцогдох бүтээгдэхүүнийг Засгийн газар эхлээд бүхэлд нь авах ёстой. Орон нутгийн удирдлагууд нөөц ашигласны төлбөрт тооцогдох бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос хувь авна.

37 БХ нэг гэрээнд Засгийн газарт ногдох “илүүдэл зардалд нөхөгдөх бүтээгдэхүүн ” нь ашигт тооцогдох бүтээгдэхүүнээс Засгийн газарт ногдох хувиас их байна гэж заасан байна.

38 БХГ-нүүд дэх шатлал нь тус салбарт илүү түгээмэл хэрэглэгддэг өдрийн нэмэгдэл олборлолтод үндэслэсэн буурах шатлал бус, харин өдрийн олборлолтын түвшинд үндэслэсэн шатлал байна.

Page 43: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

43

67. Өдрийн олборлолтод үндэслэсэн өсөн нэмэгдэх хувиар бүтээгдэхүүнийг хуваадаг арга нь олон оронд өргөн хэрэглэгддэг боловч39 газрын тосны үнэ өсөхөд эсвэл ашигт ажиллагаа нэмэгдэхэд авах хувийг өсгөн нэмэгдүүлэхгүй. Монгол Улсын газрын тосны салбарт өсөн нэмэгдэх татварыг нэмэгдүүлэхийн тулд хоёр хувилбарыг авч үзэж болно. Эхний хувилбар нь ашигт тооцогдох бүтээгдэхүүнийг хуваахад өдрийн олборлолтын түвшин болон түүхий газрын тосны тухайн сарын бодит үнийн аль алинд үндэслэх явдал юм. Хоёр дахь хувилбар нь ашигт тооцогдох бүтээгдэхүүнийг хуваахад эдийн засгийн үзүүлэлтэд үндэслэх явдал болно. Ийм үзүүлэлтийн нэг нь хуваалт хийхээс өмнөх сарын R-хүчин зүйл юм. Ажлын хэсэг энэ хувилбарыг зөвлөж байна. Ашигт тооцогдох бүтээгдэхүүнээс засгийн газрын авах хувь хэмжээ нь R-хүчин зүйлийн өгөгдсөн өдрийн утгаас хамаарч, түүнийг нэмэгдэхэд дагаж нэмэгдэнэ. R-хүчин зүйлийг ашиглах үндэслэл нь уг үзүүлэлт олборлолт, газрын тосны үнэ болон зардлыг нэгэн зэрэг харгалзаж үздэгт оршино. Дээр тайлбарласан хоёр механизм нь хоёулаа төслүүд хүлээгдсэнээс илүү ашигтай байх үед Засгийн газрын авах хувийг нэмэгдүүлэх боломжийг олгоно. Ингэхдээ арай бага ашигтай төслүүдийн хайгуул, бүтээн байгуулалтыг урамшуулсан хэвээр байна.

C. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

68. Одоогийн хуулиар БХГ-ний гэрээлэгчийн орлого ААНОАТ-аас чөлөөлөгддөг40 ба Газрын тосны хуулийн төсэлтэй нийцүүлж боловсруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл уг чөлөөлөлтийг зогсоох юм. Газрын тосны салбарыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлдөг өөр улс орон байдаггүй. Хэдийгээр БХГ-нүүдэд тохиролцсон бүтээгдэхүүн хуваах хувь хэмжээнд “татварын элемент” дам хэлбэрээр орсон байдаг ч ААНОАТ-ын чөлөөлөлтийг болиулах хүртэл газрын тосны салбарын татварын тогтолцоог шүүмжлэгчид нь ч уг чөлөөлөлтийг газрын тосны салбарт тусгай урамшуулал өгдөг мэтээр үргэлж хэлж болно. AАНОАТ нь бүтээгдэхүүн хуваалтаар засгийн газрын авах хувийг нэмэгдүүлэхэд шаардагдахгүй. Үүнийг ашигт тооцогдох бүтээгдэхүүнээс засгийн газрын авах хувийг нэмэгдүүлэх замаар хялбар шийдэж болно.

69. Газрын тосны салбарын гэрээлэгчидтэй бүтээгдэхүүн хуваадаг тогтолцоотой орнууд ААНОАТ ноогдуулах гурван хувилбарын нэгийг ашигладаг. Эхний хувилбар нь бүтээгдэхүүн хуваалт ба орлогын татварыг бүрэн тусгаарлахад оршино. Бүтээгдэхүүн хуваалтын тогтолцоо нь “татварын өмнөх” байдлаар бүтээгдэхүүнийг хэрхэн хуваахыг тодорхойлдог ба гэрээлэгч ААНОАТ-аа бэлэн мөнгөөр төлөх ёстой байдаг. Орлогын албан татвар нь тэгээд газрын тосны үйл

39 Төслийн ашигт ажиллагаа нэмэгдэхийн хэрээр ашигт тооцогдох нийт бүтээгдэхүүний хувиар илэрхийлэгдсэн Засгийн газрын татвар нэмэгдэж байвал уг татварыг өсөн нэмэгдэх татвар гэнэ.

40 Зүйл 18.1.2

Page 44: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

44

ажиллагааны татвар ноогдох орлогыг тодорхойлдог өөрийн дүрэмтэй байна. Үүнд: (1) нийт орлого нь зардалд нөхөгдөх бүтээгдэхүүн болон ашигт тооцогдох бүтээгдэхүүнээс гэрээлэгчийн авах хувийг (борлуулсан тохиолдолд) багтаана; (2) хасалт хийж болох зардлуудыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд зааж өгсөн нь гэрээнд заасан хайгуул, бүтээн байгуулалт болон үйл ажиллагааны зардлуудыг нөхөх дүрмээс өөр байж болно. Газрын тосны төрийн компани эсвэл газрын тосны яам голчлон БХГ-г хариуцдаг ба татварын ерөнхий газар ААНОАТ-ыг хариуцдаг. Цөөн хэдэн оронд ашиглагддаг хоёрдугаар хувилбар нь ААНОАТ ноогдуулах орлогыг БХГ-гээр тодорхойлогддог ашигт тооцогдох бүтээгдэхүүнтэй тодорхой тохируулга хийж холбоход оршино. Жишээлбэл, татвар ноогдуулах орлого нь ашигт тооцогдох бүтээгдэхүүнээс гэрээлэгчийн авах хувиас бүтээгдэхүүнээр нөхөхийг зөвшөөрдөггүй зардлууд болох хүүгийн зардал болон урамшуулал төлбөрийг хассантай тэнцүү байж болно. Хамгийн хялбар арга болох гуравдугаар хувилбар нь олон оронд хэрэглэгддэг ба ашигт тооцогдох бүтээгдэхүүнээс засгийн газрын авах хувиас ААНОАТ төлөгдөнө гэж заахад оршино. Үүний үр дүнд засгийн газар гэрээлэгчийн өмнөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөг.41 Компаниуд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын буцаалтын тооцоогоо хийж, засгийн газарт ногдох хувиас татвар төлөгдсөн гэсэн баримтыг засгийн газраас хүлээн авна. Хянамгай боловсруулбал, гэрээлэгчийн өмнөөс төлсөн татвар нь АНУ-ын татварын чөлөөлөлтөд хамрагдана.42 Энэ арга нь жишээлбэл Бахрейн, Зааны Ясан Эрэг, Судан, Ливи, Оман, Катар, Өмнөд Судан болон Тринидад ба Тобаго зэрэг орнуудад хэрэглэгддэг. БХГ-нд заагдсан ашигт тооцогдох бүтээгдэхүүнээс засгийн газрын авах хувь хэмжээ нь мэдээж дээрх хоёр хувилбар бус, гуравдугаар хувилбарын үед өндөр байх ба зөрүү нь ААНОАТ-ын хувьтай шууд холбоотой болно. Монгол Улс тус ажлын хэсгийн зөвлөж байгаагаар энэ аргыг баримталдаг болбол ашигт тооцогдох бүтээгдэхүүнээс илүү хувийг авах (одоогийн БХГ-гээр мэдээж авч байгаа) болно.

70. ААНОАТ-ыг засгийн газарт ногдох бүтээгдэхүүнээс төлөх нь олон давуу талтай. Нэгдүгээрт, компаниудын санхүү нь орлогын татварын хувьд тогтвортой байна.43 Хоёрдугаарт, татварын тооцоог татварын ерөнхий газартай хийхэд хялбар болж, татвар ноогдох орлого ба ААНОАТ-аа тодорхойлсон жилийн эцсийн буцаалтын тайлангаа тушаан, татвар төлсөн зохих баримтаа хүлээж авахад л хангалттай байна. Гуравдугаарт, ААНОАТ-ын хүрээнд үргэлж боломжтой байдаг татварын түрэмгий

41 Орлогын татварт ердийн орлогын татвар ба ноогдол ашгийн суутган татвар багтана. Харин хүүгийн төлбөр, гэрээлэгчдэд төлөх төлбөр зэрэгт ноогдох бусад суутган татвар орохгүй.

42 Монгол Улсын газрын тосны салбарт АНУ-ын хөрөнгө оруулагч байхгүй тул энэ нь одоохондоо чухал биш байж болно.

43 ААНОАТ-ын хэмжээг нэмэгдүүлбэл бүтээгдэхүүнээс засгийн газрын авах хувь жишээлбэл өөрчлөгдөхгүй; засгийн газрын авах хувьд багтсан, “орлогын татвар”-т тооцогддог хэсэг л өөрчлөгдөнө.

Page 45: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

45

төлөвлөлт (жишээлбэл, өрийг хэтрүүлж ашиглах гэх мэт) хийхээс засгийн газрыг хамгаална. Дөрөвдүгээрт, татвар нь сар болгон бүтээгдэхүүнийг хуваах үед хамт төлөгдөнө (бэлэн мөнгө эсвэл мөнгөн бус хэлбэрийн аль нэгийг засгийн газар сонгоно). Тавдугаарт, гэрээлэгч нэгээс их БХГ-тэй тохиолдолд татвар ногдуулах орлогыг гэрээт талбай тус бүрээр тодорхойлдог болгож талбайн зааглалт шууд үйлчилнэ. Энэ нь засгийн газрын орлогод сөрөг нөлөө үзүүлэхгүй. ААНОАТ-ыг засгийн газарт ногдох бүтээгдэхүүнээс төлөхийн нэг сул тал бол энэ нь компани бүрээр ААНОАТ-ыг засгийн газарт төлүүлэх тохиолдол шиг ил тод биш байдагт оршино.

D. Татварын бусад асуудлууд

71. БХГ-ний дагуу төсөвт ордог бусад орлого нь урамшууллын төлбөр (гарын үсэг зурсны болон олборлолтын урамшуулал), гадаргын түрээсийн хураамж болон өргөдлийн хураамж, шилжүүлэлтийн хураамж ба сургалтын хураамж зэрэг захиргааны үйлчилгээний хураамжтай холбоотой байна. Эдгээр нь хайгуул болон олборлолт хийгдэх үед төлөгдөх ба хэмжээ нь санал болгосон шилжүүлэлтийн хураамжаас бусад тохиолдолд харьцангуй бага байна.

72. Газрын тосны хайгуул, олборлолтод ашиглагдах бараа, үйлчилгээний импорт болон газрын тосны экспортод ноогдуулах НӨАТ ба гаалийн татварын асуудлыг холбогдох хуульд тодорхой заах хэрэгтэй. Уламжлалт ёсоор, хайгуул, олборлолтын хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс газрын тосны гэрээлэгчдийг Монгол Улсын Газрын тосны 1991 оны хуулийн дагуу чөлөөлж байгаа шиг БХГ-ний хүчинтэй хугацаанд нь гаалийн татвараас чөлөөлдөг байсан.44 Гэвч сүүлийн жилүүдэд ихэнх орнууд ийм чөлөөлөлтийг хайгуул, бүтээн байгуулалтын үеэр хязгаарлах болсон ба олборлолтын эхний жилүүд үүнд багтах боломжтой байна. Тус ажлын хэсэг нь энэ шийдлийг зөвлөж байна. Үүнтэй адилаар газрын тосны гэрээлэгчдийг хайгуул, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд ашиглах бараа, үйлчилгээнийнх нь НӨАТ-аас голчлон чөлөөлдөг (буюу тэг хувьтай) ба олборлолт эхлэхэд эсвэл олборлолт эхлэснээс хойш хэдэн жилийн дараа НӨАТ төлөхийг шаардаж болно. Газрын тосны татвар бүх тохиолдолд тэг хувьтай байна.

44 2006 оны НӨАТ-ын хуулийн 13.1.9-р зүйлд зааснаар газрын тосны хайгуул, олборлолт, БХГ-ий дагуух ашиглалтын зорилгоор оруулсан тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, түлш, дизелийн шатахуун нь уг татвараас чөлөөлөгдөнө. Газрын тосны хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулсан НӨАТ-ын хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ жагсаалтад химийн бодис болон тэслэх бодисыг нэмж оруулан, татварын чөлөөлөлтийг хайгуулын эхний 5 жил, олборлолтын эхний 3 жилээр хязгаарлаж байгаа. Энэ чөлөөлөлтийг хайгуулын сунгалтыг оруулсан бүтэн хугацааны туршид олговол дээр байна.

Page 46: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

46

73. Бусад хуульд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтүүд зөв гэдгийг шийдэхийн тулд газрын тосны шинэ хуулийн төслийг эцэслэх үед туслан гэрээлэгчид болон гадаадын мэргэжилтнүүдэд газрын тосны үйл ажиллагаатай холбогдуулан ноогдуулах татварын асуудлыг мөн авч үзэх хэрэгтэй. Онцолбол, орон нутгийн гүйцэтгэгчид мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа оршин суугч бус этгээд уг үйлчилгээг гадаадад гүйцэтгэж байгаа тохиолдолд түүнд ноогдуулах татварыг авч үзэх хэрэгтэй байна.

74. Талбайг орхиж явахтай холбоотой зардлын сангийн зарчмыг газрын тосны хууль болон загвар БХГ-нд тусгах хэрэгтэй. Гэрээлэгч ашиглалт явагдаж дууссаны дараа худаг болон талбайг орхиж явахтай холбоотой ажлуудыг тохиролцсон бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх үүрэгтэй гэж газрын тосны хуульд заах нь ердийн туршлага болсон. Эдгээр ажлуудыг хугацаанд нь хэрэгжүүлэх хөрөнгийг тусад нь гаргахын тулд ирээдүйд гарах ийм зардлын санг бий болгох зарчмыг (1991 оны хуульд заагаагүй болно) газрын тосны хуульд зааж оруулах хэрэгтэй. Ингэхдээ хуулийн журам эсвэл БХГ-нд тухайн санг хэрхэн бүрдүүлж, нөхөж авах талаар дэлгэрэнгүй заах хэрэгтэй.

Зөвлөмжүүд

Шинээр байгуулах БХГ-нүүдэд бүтээгдэхүүнээс авах засгийн газрын хувийг газрын тосны үнийн өсөлтөөс илүү хамаарч өсөн нэмэгддэг болгох хэрэгтэй. Үүний тулд ашигт тооцогдох бүтээгдэхүүнийг хуваах өсөн нэмэгдэх шатлал нь зөвхөн өдрийн олборлолтын түвшинд бус, дараахийн аль нэгэнд үндэслэдэг байх хэрэгтэй. Үүнд: (1) өдрийн олборлолт ба газрын тосны үнийн комбинац эсвэл (2) R-хүчин зүйлийн үзүүлэлт орно. Нөөц ашигласны төлбөрийг засгийн газар орон нутагтай хуваадаг болгохоор төлөвлөж байгаа тул Монгол Улс нь БХГ-ий татварын тогтолцоондоо нөөц ашигласны тодорхой заасан төлбөрөө хэвээр үлдээх хэрэгтэй.

Газрын тосны гэрээлэгчдийг ААНОАТ-аас чөлөөлөх хэрэггүй. Ашигт тооцогдох бүтээгдэхүүнээс засгийн газрын авах хувийг тохиролцож, дараахиас бүрдэнэ гэж БХГ-нд заах хэрэгтэй. Үүнд: (1) засгийн газрын хувь, (2) гэрээлэгчийн төлөх ёстой ААНОАТ-ыг төлөөлөх хэмжээ (өөрөөр хэлбэл, ашигт тооцогдох бүтээгдэхүүнийг “татвар төлсөний дараа” хуваана). Ашигт тооцогдох бүтээгдэхүүнээс гэрээлэгчийн авах хувийг тохиролцохдоо татварыг хасч тооцно.

Газрын тосны гэрээлэгчдийг хайгуул хийх хугацааны туршид болон олборлолтын эхний 3 жилд НӨАТ ба гаалийн татвараас чөлөөлөх хэрэгтэй.

Газрын тосны гэрээлэгчид болон гадаадын мэргэжилтнүүдийн туслан гүйцэтгэгчид татвар хэрхэн ноогдуулах асуудлыг авч үзэх хэрэгтэй.

Page 47: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

47

Талбайг орхиж явахтай холбоотой ирээдүйн зардлын санг ашиглалтын явцад БХГ-нд тусгаж өгөх хэрэгтэй.

Газрын тосны шинэ хуульд болон шинэ БХГ-нүүдэд ашиглагдах холбогдох загвар гэрээнд гэрээлэгчдийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах тухай заалтын мөн чанарыг авч үзэх хэрэгтэй. Ингэхдээ төсөл хэрэгжих хугацааны туршид татварын ба татварын бус асуудлуудыг бүхэлд нь хамарсан байдгийг тодорхой заасан хугацааны туршид зөвхөн татварын тодорхой асуудлыг хамардаг болгож тогтвортой байдлын тухай заалтын үйлчлэх хүрээг хязгаарлах хэрэгтэй.

Газрын тосны шинэ хуульд одоо байгаа БХГ-нүүдэд хамаарах шилжилтийн дүрмүүдийг оруулах хэрэгтэй. Одоо байгаа гэрээнүүдийн хувьд илүү зохистой хувилбарыг шийдэхээс өмнө эдгээр гэрээнд байж болзошгүй тогтвортой байдлын заалтуудыг шилжилж үзэх хэрэгтэй.

Одоогийн төсөлд зохицуулалтын чанартай заалтууд орсон байгааг тус хуулийн зохих журамд шилжүүлэх нь зүйтэй. Эдгээр журмыг хууль болон шинэчилсэн загвар БХГ-ний хамт зэрэг боловсруулах хэрэгтэй.

E. Газрын тосны салбарын татварын орчны загварчлал

75. Тус ажлын хэсэг ТГ-ын Эрдэс баялгийн салбарын татварын шинжилгээний (FARI) загварыг ашиглан Монгол Улсын газрын тосны салбарын одоогийн болон санал болгосон татварын орчныг шинжилж үзсэн болно. ОУВС-ийн Төсвийн Газар нь эрдэс баялгийн (ашигт малтмал ба газрын тосны нөөц аль аль нь багтана) салбарын татварын янз бүрийн орчныг шинжлэн, харьцуулдаг компьютерийн багц загваруудыг боловсруулсан болно. Эдгээр загваруудыг хамтад нь FARI загвар гэж нэрлэдэг. Тус ажлын хэсэг Монгол Улсын газрын тосны салбарын өнөөгийн болон санал болгосон татварын орчинг тусгаж уг загварыг шинэчилсэн юм.

76. FARI загварт дэлхийн улс орнуудын газрын тосны тусдаа төслүүд болон татварын янз бүрийн тогтолцоо аль алины тухай мэдээлэл агуулагддаг. Төслийн тоо мэдээнд газрын тосны олборлолтын жилээрх урьдчилсан тооцоолол (эсвэл түүхэн тоо мэдээ), хөрөнгийн зардлууд (хөрөнгийн зардлын төрөл тус бүрээр) болон үйл ажиллагааны зардлын тоо мэдээ багтана. Загварт арав гаруй улсын татварын тогтолцооны мэдээлэл байх ба засгийн газар болоод гэрээлэгчдэд нөлөө үзүүлдэг татварын үндсэн бүх нөхцөлүүд хамт тусгагдсан байдаг. Тухайлбал, нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ, бүтээгдэхүүнээр дамжуулан зардлыг нөхөхөд тавих хязгаар, ашигт тооцогдох бүтээгдэхүүнийг хуваах нөхцөлүүд, аж ахуйн нэгжийн орлогын албан

Page 48: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

48

татвар болон бусад татварын параметрууд тусгагдсан байна.45 FARI загвар нь газрын тосны төслүүдийг нэг нэгээр авч үздэг ба татварын нэг буюу түүнээс олон орчинд тухайн төслийн татварын гүйцэтгэл ямар байхыг үнэлдэг. Энэ нь татварын орчин тус бүрээр зөвхөн тухайн орчны үзүүлэлтүүд дээр үндэслэж тооцсон гүйцэтгэлийг харьцуулах боломжийг олгоно. Загвар нь мэдрэмжийн шинжилгээг хийх боломжтой байна.

77. Загварын гол үр дүн нь татварын янз бүрийн орчинд тухайн төсөлд бодит үйлчлэх татварын дундаж түвшин (БҮТДТ) юм. БҮТДТ-г тодорхойлохдоо засгийн газрын нийт орлогыг (бүх эх үүсвэрээс орох) төслийн татвар төлөхөөс өмнөх цэвэр мөнгөн гүйлгээний дүнд хуваана. Бүх тоо мэдээ нь бодит ам.доллараар илэрхийлэгдэнэ. Дискоунтчилаагүй тооцоололт нь энгийн бөгөөд хамгийн хэрэгтэй үзүүлэлт болно. Гэвч энэ нь ирээдүйн мөнгөн гүйлгээ өнөөгийн мөнгөн гүйлгээнээс бага үнэ цэнэтэй гэдгийг харгалзаж үздэггүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд БҮТДТ-г дискоунтчилсан мөнгөн гүйлгээнд мөн үндэслэн тооцоолж болно. Энд ашигласан дискоунтчлалын хүчин зүйл нь 10 хувьтай тэнцэнэ. Дискоунтчилсан БҮТДТ нь дискоунтчилаагүй БҮТДТ-гээс ерөнхийдөө өндөр байна.46.

78. Тус ажлын хэсэг Монгол Улсын газрын тосны татварын орчинг загварчлалд зориулж газрын тосны төслийн хоёр жишээг боловсруулсан болно. Эдгээр жишээнүүд Монгол Улсын удирдлагуудтай уулзаж ярилцсан зүйл дээр тулгуурласан ба Монгол Улсад ирээдүйд хэрэгжүүлье гэсэн төслүүдийг төлөөлөхүйц байна. Эдгээр жишээнүүдийг зохиосон нь загварт ашиглах Монгол Улсын газрын тосны бодит эсвэл санал болгосон төслийн тухай хангалттай мэдээлэл тус ажлын хэсэгт байхгүй байсантай холбоотой. Хоёр жишээ төслийн (талбайн) үндсэн параметр үзүүлэлтүүдийг Хүснэгт 8-д үзүүлсэн ба өгөгдсөн зардлууд зохиомол болно. Жижиг талбай нь 20 сая баррел олборлолттой байна. 100 сая баррел олборлолттой дунд зэргийн талбай нь Монгол Улсын жишгээр томоохон олдворт тооцогдох боловч олон улсын жишгээр бол зөвхөн дунд зэргийнхэд тооцогдоно.

45 FARI загварт лицензийн болон бусад хураамжуудыг харгалзаж үздэггүй.

46 Ерөнхий дүрмээр бол дискоунтчилал нь хуваагдагчийг (засгийн газрын орлого) багасгахаас илүүтэйгээр хуваагчийг (цэвэр мөнгөн гүйлгээ, учир нь эхний жилүүдэд их хэмжээний хасагдах гүйлгээ гардаг) багасгадаг тул БҮТДТ-г нэмэгдүүлнэ. Энэ нь өгөөжийн дотоод хувь 40 хувиас доош байх төслүүдэд алдаа өгдөг боловч энд өгөгдсөн хоёр жишээний хувьд асуудал болохгүй.

Page 49: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

49

Хүснэгт 8. Монгол Улсын Ашигт малтмалын салбарын татварын шинжилгээний (FARI) загварт ашигласан

газрын тосны талбайн үзүүлэлтүүд

79. Төлөөлөх сонговор болох найман БХГ-г FARI загвараар шинжилсэн болно. Эдгээр найман БХГ нь III.B хэсэгт хэлэлцсэн БХГ-ий Монгол Улсад хамгийн тааламжтайгаас эгсүүлээд хамгийн тааламжгүй бүхий л параметруудыг тусгасан болно. Найман БХГ-г БХГ-A, БХГ-Б, БХГ-В гэх мэтчилэн нэрлэсэн болно.

80. Газрын тосны жижиг талбайн хувьд дискоунтчилаагүй БҮТДТ нь хамгийн их утга болох 57 хувиас хамгийн бага утга болох 43 хувийн хооронд хэлбэлзэж байгаа бол дискоунтчилсан БҮТДТ нь 65 хувь ба 47 хувийн хооронд хэлбэлзэж байна (Зураг 4). Газрын тосны дунд зэргийн талбайн хувьд (Зураг 5), БҮТДТ нь жижиг талбайнхаас ерөнхийдөө бага зэрэг өндөр байдаг. Дунд зэргийн талбайн жишээнд БХГ-Б гэрээний БҮТДТ олборлолтын дээд түвшинд дискоунтчилаагүй нь 66 хувь, дискоунтчилсан нь 71 хувь болж нэмэгдэж байна. Бусад БХГ-ий дискоунтчилаагүй БҮТДТ 54 хувиас 41 хувийн хооронд, 10 хувиар дискоунтчилсан БҮТДТ 55 хувиас 43 хувийн хооронд хэлбэлзэж байгаа жижиг талбайн үр дүнгийн дээд, доод хязгаартай төстэй байна.

Монгол Улсын FARI загварт оруулсан газрын тосны төслүүд

Олборлолт

Төслийн нийт хугацаан дахь олборлолт (сая баррел) 20.0 100.0

Олборлолтын дээд хэмжээ (баррел/өдөр) 4.4 21.5

Зардлууд

Нэг баррелд

ногдох

(ам.доллар)

Нийт (сая

ам.доллар)

Нэг баррелд

ногдох

(ам.доллар)

Нийт (сая

ам.доллар)

Газрын тосны тээвэрлэлтийн 7.00 140.0 7.00 700.0

Хайгуулын 2.00 40.0 0.40 40.0

Бүтээн байгуулалтын нийт 14.00 280.0 10.00 1,000.0 Өрөмдлөгийн 5.60 112.0 4.00 400.0

Бүтээн байгуулалтын бусад 8.40 168.0 6.00 600.0 Үйл ажиллагааны 10.00 200.0 8.00 800.0

Ашиглалтаас гаргах 3.50 70.0 2.00 200.0

Жижиг талбай Дунд зэргийн талбай

Page 50: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

50

Зураг 4. Одоо байгаа БХГ-үүдэд БҮТДТ (Газрын тосны жижиг талбай)

Зураг 5. Одоо байгаа БХГ-үүдэд БҮТДТ (Газрын тосны дунд зэргийн талбай)

0% 20% 40% 60% 80% 100% 120%

Монгол Улс: БХГ-Б

Монгол Улс: БХГ-Е

Монгол Улс: БХГ-A

Монгол Улс: БХГ-Г

Монгол Улс: БХГ-Д

Монгол Улс: БХГ-Ж

Монгол Улс: БХГ-В

Монгол Улс: БХГ-Ё

БҮТДТ ӨЦҮЦ0

БҮТДТ ӨЦҮЦ0

БҮТДТ ӨЦҮЦ10

Дискоунтчлалын хувь: 10.0%

Газрын тосны жижиг талбай

Хэмжээ: 20 сая баррел

Зардлууд: 29.5 ам.доллар/баррел

Газрын тосны үнэ: 100 ам.доллар/баррел

Татварын өмнөх IRR: 45%

Төслийн үзүүлэлтүүд

0% 20% 40% 60% 80% 100% 120%

Монгол Улс: БХГ-Б

Монгол Улс: БХГ-Е

Монгол Улс: БХГ-A

Монгол Улс: БХГ-Г

Монгол Улс: БХГ-Д

Монгол Улс: БХГ-Ж

Монгол Улс: БХГ-В

Монгол Улс: БХГ-Ё

БҮТДТ ӨЦҮЦ0

БҮТДТ ӨЦҮЦ0

БҮТДТ ӨЦҮЦ10

Дискоунтчлалын хувь:

Газрын тосны дунд зэргийн талбай

Хэмжээ: 100 сая баррел

Зардлууд: 20.4 ам.доллар/баррел

Газрын тосны үнэ: 100 ам.доллар/баррел

Татварын өмнөх IRR: 72%

Төслийн үзүүлэлтүүд

Page 51: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

51

81. Газрын тосны татварын өнөөгийн орчин нь газрын тосны үнийн өөрчлөлтөөс бага зэрэг өсөн буурах хамааралтай байна. Газрын тосны үнийн өсөлт нь одоо байгаа гэрээ тус бүрээс засгийн газарт орох орлогыг нэмэгдүүлж, зардлыг нөхөхөд шаардлагатай баррел тосны хэмжээг багасгах боловч бүтээгдэхүүнээс авах засгийн газрын хувийг багасгана.47 Гэхдээ газрын тосны үнэ маш өндөр байгаа тохиолдолд (тухайлбал, 200 ам.доллар/баррел) ч тэр, засгийн газрын авах хувь хэмжээ ихэд өөрчлөгдөхгүй. Үүнийг жижиг талбайн Зураг 6-д (нэг баррел тосны үнэ 200 ам.доллартай тэнцэх үеийн БҮТДТ) үзүүлсэн үр дүнг Зураг 4-т (нэг баррел тосны үнэ 100 ам.доллартай тэнцэх үеийн БҮТДТ) үзүүлсэн үр дүнтэй харьцуулах замаар харж болно. Эдгээр БХГ-үүдийн эрэмбэлэлт газрын тосны үнэ өөрчлөгдөхөд өөрчлөгдөхгүй байна. Нэг баррел тосны үнэ 100 ам.доллартай тэнцэх үеийн хамгийн их БҮТДТ нь 57 хувь (дискоунтчилсан нь 65 хувь) байгаа бол баррел тосны үнэ 200 ам.доллартай тэнцэх үеийн хамгийн их БҮТДТ нь 53 хувь (дискоунтчилсан нь 54 хувь) болж байна. Нэг баррел тосны үнэ 100 ам.доллартай тэнцэх үеийн хамгийн бага БҮТДТ нь 43 хувь (дискоунтчилсан нь 47 хувь) байгаа бол баррел тосны үнэ 200 ам.доллартай тэнцэх үеийн хамгийн бага БҮТДТ нь 41 хувь (дискоунтчилсан нь 41 хувь) болж байна.

Зураг 6. Нэг баррел газрын тосны үнэ 200 ам.доллартай тэнцэх үеийн БҮТДТ (Газрын тосны жижиг талбай)

47 Үнэ өсөхөд засгийн газрын авах хувь буурна. Яагаад гэвэл нөөц ашигласны төлбөр нь засгийн газрын орлогын чухал хэсэг байдаг бөгөөд ашигт тооцогдох бүтээгдэхүүнтэй адилаар үнийн өсөлтийг дагаж их хувиар өсдөггүй.

0% 20% 40% 60% 80% 100% 120%

Монгол Улс: БХГ-Е

Монгол Улс: БХГ-Б

Монгол Улс: БХГ-A

Монгол Улс: БХГ-Г

Монгол Улс: БХГ-Д

Монгол Улс: БХГ-Ж

Монгол Улс: БХГ-В

Монгол Улс: БХГ-Ё

БҮТДТ ӨЦҮЦ0

БҮТДТ ӨЦҮЦ0

БҮТДТ ӨЦҮЦ10

Дискоунтчлалын хувь:

Газрын тосны жижиг талбай

Хэмжээ: 20 сая баррел

Зардлууд: 29.5 ам.доллар/баррел

Газрын тосны үнэ: 200 ам.доллар/баррел

Татварын өмнөх IRR: 84%

Төслийн Үзүүлэлтүүд

Page 52: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

52

82. Газрын тосны хуулийн 7-р сарын байдлаарх төсөл болон холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдэд тусгасан нөхцөлүүд нь засгийн газрын авах хувийг өсгөнө. Газрын тосны шинэ хуулийн төсөлд нөөц ашигласны төлбөрийг 5 хувиас доошгүй байлгах, зардалд нөхөгдөх бүтээгдэхүүнийг 40 хувиас хэтрүүлэхгүй байх, бүх зардал бүрэн нөхөгдөх хүртэлх хугацаанд ашигт тооцогдох бүтээгдэхүүнээс Засгийн газрын авах хувь хэмжээг наад зах нь 42 хувьтай байлгаж, бүх зардал нөхөгдсөнөөс хойш дор хаяж 60 хувьтай болгохоор шаардаж байгаа.48 Түүнчлэн, газрын тосны төслүүдийг татвараас чөлөөлдөгийг зогсоож, ААНОАТ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Газрын тосны шинэ хуулийн 7-р сарын төсөлд санал болгосон бөгөөд шинэ талбайнуудад хамаарах татварын заалтуудыг загварчлахын тулд тус ажлын хэсэг бүтээгдэхүүн хуваалтыг 42 хувь ба 60 хувиар тооцсон хоёр шатлалт R-хүчин зүйлийг ашигласан болно. Түүнчлэн ажлын хэсэг 42/60 хувиар бүтээгдэхүүн хуваахын зэрэгцээ ААНОАТ ногдуулбал үзүүлэх нөлөөг загварчилсан болно. Аль аль тохиолдолд нөөц ашигласны төлбөр 5 хувь, зардалд тооцогдох бүтээгдэхүүний хязгаар 40 хувьтай байна (Хүснэгт 9). Хоёр шатлалт R-хүчин зүйлд үндэслэвээс газрын тосны жижиг талбайн хувьд дискоунтчилаагүй БҮТДТ 62 хувь, дискоунтчилсан БҮТДТ 66 хувьтай гарч байна. Дунд зэргийн талбайн хувьд дискоунтчилаагүй БҮТДТ 61 хувь, дискоунтчилсан БҮТДТ мөн 61 хувьтай гарч байна. Эдгээр нь Монгол Улсад одоо байгаа ихэнх БХГ-үүдийн дагуу үйлчилж байгаа хувь хэмжээнээс өндөр байна. Хэрэв аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэмбэл дискоунтчилаагүй хувь хэмжээ нь газрын тосны жижиг талбайн хувьд 73 хувь, дунд зэргийн талбайн хувьд 71 хувьд хүрч өсөх болно. Монгол Улс газрын тосны салбартаа хөрөнгө оруулалтыг татсан хэвээр байхыг хүсч байгаа нөхцөлд эдгээр БҮТДТ нь хэт өндөр байна. Ажлын хэсэг хэрэв засгийн газар ашигт тооцогдох бүтээгдүүний 42/60 хувийг авахыг хүсч байгаа бол ААНОАТ-ыг газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулсан тохиолдолд түүнийг Засгийн газарт ногдох бүтээгдэхүүнээс төлөх хэрэгтэй хэмээн дүгнэж байна. Түүнчлэн ашигт тооцогдох бүтээгдэхүүнийг илүү шатчилсан байдлаар (тухайлбал, R-хүчин зүйлийн нэмэлт шатлалыг нэвтрүүлэх) хуваах явдлыг авч үзэх хэрэгтэй.

Table 9. 42/60 хувиар бүтээгдэхүүн хувааж, ААНОАТ ногдуулах эсхүл ногдуулахгүй тохиолдолд

Монгол Улсад бодит үйлчлэх татварын дундаж түвшин

Газрын тосны жижиг талбай

Газрын тосны дунд зэргийн талбай

Дискоунтчилаагүй БҮТДТ ААНОАТ ороогүй 62% 61% ААНОАТ орсон 73% 71%

48 Загварчлал хийх зорилгоор, гэрээлэгчийн хуримтлагдсан орлого хуримтлагдсан зардлыг нь давсан тохиолдолд зардал бүрэн нөхөгдсөн гэж үзсэн болно. Хуулийн төсөлд өгөгдсөн тодорхойлолт нь өөр байж болно.

Page 53: ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН - iltod.gov.mn Aide-Memoire... · Тус тайлан нь Монгол Улсын удирдах байгууллагуудын (“ТТ-г

53

Дискоунтчилсан БҮТДТ ААНОАТ ороогүй 66% 61% ААНОАТ орсон 76% 72%

83. Одоо байгаа БХГ-Ё гэрээний БҮТДТ нь газрын тосны багаас дунд хэмжээний нөөцтэй өөр дөрвөн улсын тогтолцооны БҮТДТ-ээс хамаагүй бага байгаа бол БХГ-Б гэрээний БҮТДТ нь тэдгээртэй төстэй байна (Зураг 7). Зураг 7-д БХГ-Ё болон БХГ-Б гэрээнүүдийг Камерун, Энэтхэг, Зааны Ясан Арал болон Тайланд улсуудын дунд зэргийн талбайд хамаарах татварын тогтолцоотой харьцуулсан болно. БХГ-Ё гэрээ нь Монгол Улсад одоо байгаа гэрээнүүд дундаас хамгийн бага БҮТДТ-тэй байгаад зогсохгүй энд харьцуулсан улс орнуудын бүгдийнх нь татварын тогтолцооноос бага БҮТДТ-тэй байна. Харин Монгол Улсад одоо байгаа гэрээнүүд дундаас хамгийн өндөр БҮТДТ-тэй болох БХГ-Б гэрээ нь олон улсын эдгээр дөрвөн татварын тогтолцооныхтой ойролцоо БҮТДТ-тэй байна.

Зураг 7. Татварын тодорхой сонгосон орчноос хамаарсан БҮТДТ-үүдийг харьцуулах нь (Газрын тосны дунд зэргийн талбай)

0% 20% 40% 60% 80% 100% 120%

Камерун: 2007 оны БХГ

Монгол Улс: БХГ-Б

Зааны Ясан Эрэг: 1995

Энэтхэг: загвар 2009 DW

Тайланд: TH_III (SRB-г оруулаагүй)

Монгол Улс: БХГ-Ё

БҮТДТ ӨЦҮЦ0

БҮТДТ ӨЦҮЦ0

БҮТДТ ӨЦҮЦ10

Дискоунтчлалын хувь:

Газрын тосны дунд зэргийн талбай

Хэмжээ: 100 сая баррел

Зардлууд: 20.4 ам.доллар/баррел

Газрын тосны үнэ: 100 ам.доллар/баррел

Татварын өмнөх IRR: 72%

Төслийн үзүүлэлтүүд