39
Олон улсын хувийн эрх зүйн үндсэн ойлголт үүсэл хөгжил a. Олон улсын хувийн эрх зүйн ойлголт, үүсэл хөгжил b. Үүрэг зорилго, зохицуулах зүйл c. Олон улсын хамаарал ( шинж ) бүхий хэрэг d. Хуулийн зөрчилдөөн e. Хэрэглэгдэх эрх зүйг сонгож тодорхойлох f. зохицуулалтын арга g. Олон улсын хувийн эрх зүйн Зарчим Олон улсын хувийн эрх зүйн ойлголт, үүсэл хөгжил: ОУХЭЗ –н анхны онол сургаал үүсэж хөгжихөд урьдчилсан 3 нөхцөл бүрэлдэх шаардлагатай байсан. Нэг: Иргэний эрх зүйн өөр өөр тогтолцоо бүхий улс, муж, газар нутгийн нэгжүүд оршин байх: Хоёр: эдгээр нэгжүүдийн оршин суугчдын хооронд худалдааны эргэлт, солилцоо эрчимтэй хөгжиж эхэлсэн: Гурав: Харь иргэдийн эрхийг хүндэтгэн үзэх зэрэг нөхцөл бүрэлдсэн үед энэхүү харилцааг зохистой зохион байгуулах дүрэм журам, үүссэн хэрэг маргааныг шударга шийдвэрлэх арга ажиллагаа үгүйлэгдэж эхэлсэн. Эдгээр гурван нөхцөл нь ОУХЭЗ – үүсэх гол нөхцөл нь болсон. Дэлхий дээр 200 гаруй эрх зүйн тогтолцоо бодитойгоор оршиж байгаа бөгөөд эдгээр нь нь өөр өөрийн орны нийгмийн харилцааг зохицуулдаг өвөрмөц шинжтэй. Янз бүрийн улс орны ОУХЭЗ –н үзэл баримтлалд энэ эрх зүйн зохицуулах зүйл, хамрах хүрээг нэг ижил ойлгож тодорхойлогддгүй. Ерөнхийд нь тоймлон авч үзвэл: 1. ОУХЭЗ – нь зөвхөн зөрчилдөөний эрх зүй 2. ОУХЭЗ нь гадаадын элемент бүхий иргэний эрх зүйн харилцааг зохицуулах бүхий л хэм хэмжээг агуулна гэсэн хоёр төрлийн үзэл баримтлал голлож байдаг.

Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

Embed Size (px)

DESCRIPTION

увийн эрх зүйн үндсэн ойлг

Citation preview

Page 1: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

Олон улсын хувийн эрх зүйн үндсэн ойлголт

үүсэл хөгжил

a.      Олон улсын хувийн эрх зүйн ойлголт, үүсэл хөгжил

b.      Үүрэг зорилго, зохицуулах зүйл

c.       Олон улсын хамаарал ( шинж ) бүхий хэрэг

d.      Хуулийн зөрчилдөөн

e.       Хэрэглэгдэх эрх зүйг сонгож тодорхойлох

f.        зохицуулалтын арга

g.      Олон улсын хувийн эрх зүйн Зарчим

Олон улсын хувийн эрх зүйн ойлголт, үүсэл хөгжил:

ОУХЭЗ –н  анхны онол сургаал үүсэж хөгжихөд урьдчилсан 3 нөхцөл бүрэлдэх шаардлагатай байсан.

Нэг: Иргэний эрх зүйн өөр өөр тогтолцоо бүхий улс, муж, газар нутгийн нэгжүүд оршин байх:

 Хоёр: эдгээр нэгжүүдийн оршин суугчдын хооронд худалдааны эргэлт, солилцоо эрчимтэй хөгжиж эхэлсэн:

  Гурав: Харь иргэдийн эрхийг хүндэтгэн үзэх зэрэг нөхцөл бүрэлдсэн үед энэхүү харилцааг зохистой зохион байгуулах дүрэм журам, үүссэн хэрэг маргааныг шударга шийдвэрлэх арга ажиллагаа үгүйлэгдэж эхэлсэн. Эдгээр гурван нөхцөл нь ОУХЭЗ – үүсэх гол нөхцөл нь болсон.

  Дэлхий дээр 200 гаруй эрх зүйн тогтолцоо бодитойгоор оршиж байгаа бөгөөд эдгээр нь нь өөр өөрийн орны нийгмийн харилцааг зохицуулдаг өвөрмөц шинжтэй. Янз бүрийн улс орны ОУХЭЗ –н үзэл баримтлалд энэ эрх зүйн зохицуулах зүйл, хамрах хүрээг нэг ижил ойлгож тодорхойлогддгүй. Ерөнхийд нь тоймлон авч үзвэл:

1.      ОУХЭЗ – нь зөвхөн зөрчилдөөний эрх зүй

2.      ОУХЭЗ нь  гадаадын элемент бүхий иргэний эрх зүйн харилцааг зохицуулах бүхий л хэм хэмжээг агуулна гэсэн хоёр төрлийн үзэл баримтлал голлож байдаг.

а) ОУХЭЗ зөрчилдөөний эрх зүй болох нь:

ОУХЭЗ –н үндсийг түүхэн үүднээс зөрчилдөөний хэм хэмжээ   бүрдүүлж байсан.зөрчилдөөний хэм хэмжээ нь тодорхой хэргийг шууд шийдвэрлэхгүй ба харин тухайн хэрэгт хэрэглэгдвэл зохистой эрх зүйн тогтолцоог сонгон олж  тогтооход чиглэнэ. Түүнчлэн зөрчилдөөний хэм хэмжээг шилжүүлэг ( ишлэл) хийгч хэм хэмжээ мөн эрх зүйг хэрэглэх тухай хэм хэмжээ гэж тодорхойлж болно. ОУХЭЗ –нь зөрчилдөөний хэм хэмжээ болохын хувьдп үндэсний эрх зүйн тогтолцоонд хамаарна. Өөрөөр хэлбэл , зөрчилдөөний хэм

Page 2: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

хэмжээнүүд нь үндэсний хууль тогтоомжинд агуулагдана. Эндээс үзэхэд улс бүрийн үндэсний зөрчилдөөний эрх зүй буюу ОУХЭЗ –тэй байна. Олон улсын гэрээнд агуулагддаг ОУХЭЗ –н хэм хэмжээ, заалт ч гэсэн үндэсний эрх зүйд хамаарна. Учир нь олон улсын гэрээ шууд дотоодод хүчинтэй болохгүй ба дотоодын эрх зүйд трансформаци ( үндсэн хуулийн 10-р зүйл ) хийсний дараа л хүчин төгөлдөр болж дотоодын эрх зүйн нэг бүрэлдэхүүн хэсэг болно.

б) ОУХЭЗ өргөн утгаараа

ОУХЭЗ –г илүү өргөн утгаар ойлгож гадаадын элемент оролцсон иргэний эрх зүйн хэргийг зохицуулж буй бүх хэм хэмжээг бүхэлд нь ОУХЭЗ хэмээн нэрлэх боломжтой. Энэ утгаараа зөрчилдөөний эрх зүй нь ОУХЭЗ –н нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох ба үүний зэрэгцээ бусад хүрээг ( гадаадын иргэдийн эрх зүй, олон улсын нийтлэг материалаг эрх зүй, олон улсын иргэний процесс) ч ОУХЭЗ-д хамааруулна.

Олон улсын хувийн эрх зүйн зохицуулах зүйл нь олон улсын хамаарал бүхий иргэний эрх зүйн хэрэг байна.

ОУХЭЗ-н үүрэг зорилгыг илүү сайн ойлгохын тулд, түүний зохицуулах зүйлийг бусад эрх зүйн салбараас ялгаж юуны өмнө дараах 3-н асуудлыг тодоруулах хэрэгтэй.

1.      Хэрэг тохиолдлыг ямар үед олон улсын хамааралтай болохыг тогтоох:

2.      Олон улсын хамаарал бүхий хэргийн үед хэрэглэгдэж болох хуулиуд тэдгээрийн зөрчилдөөнийг тодруулах:

3.      Хуулийн зөрчилдөөнийг шийдэх арга, хэрэглэдвэл зохистой хуулийг тодорхойлох:

1. Олон улсын хамаарал ( шинж ) бүхий хэрэг:

ОУХЭЗ-д гадаад элемент гэсэн ойлголт хэрэглэгддэг ба иргэний эрх зүйн аливаа харилцаа нь түүний бүрэлдэхүүнд “гадаад элемент” оролцсон үед олон улсын шинжтэй болно. Гадаадын элемент оролцсоноор тухайн иргэний эрх зүйн харилцаа шинэ өөр мөн чанартай болж, зохицуулалтын өөр арга, арга ажиллагаа шаардана. Гадаадын элементийг 3 хэсэгт хуваан үзэж болно[1]. Үүнд:

А. Эрх зүйн харилцааны субьект: Хэрэв тухайн иргэний эрх зүйн харилцааны оролцогчид нь өөр өөр улсын иргэд ба хуулийн этгээд байвал энэ нь ОУ-ын шинжтэй болно.

Б. Эрх зүйн харилцааны обьект:  Хэрэв иргэний эрх зүйн аливаа гадаад улсад байгаа ( оршин ) эд хөрөнгө, оюуны өмчийн талаарх  бол олон улсын байна.

В. Хууль зүйн факт: Гадаад улсын нутаг дэвсгэр дээр болж буй хууль зүйн фактын үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүсч, өөрчлөгдөж, эсвэл дуусгавар  болж байвал уг харилцаа олон улсын шинжтэй болно.

Дээр дурдсан гадаадын элементүүдээс аль нэг нь оролцсон иргэний эрх зүйн харилцаа нь ОУХЭЗ –н зохицуулах зүйлд хамаарна.

Page 3: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

2. Хуулийн зөрчилдөөн:

 Олон улсын иргэний эрх зүйн харилцаа нь  түүнд оролцсон гадаадын элементээс хамааран нэг улсын төдийгүй хэд хэдэн улсын иргэний эрх зүйн үйлчлэлийн хүрээнд багтаж болно. Магадгүй улс бүр дээрх харилцааг өөрт харьяяалагдах элемент тус бүрийн хувьд өөрийнхөөрөө зохицуулж ч болох боломжтой. Түүнчлэн улс бүрийн эрх зүйн зохицуулалт хоорондоо ижил байдаг бол аль ч улсын эрх зүйг хэрэглэхэд үр дүн нь ижил байх боломжтой. Гэвч улс бүрийн иргэний эрх зүй адил төсөөтэй биш, заримдаа бүрч их ялгаатай байдаг. Энэ байдлын үр дүнд нэг ижил нөхцөл, хэрэгт өөр өөр хууль зүйн үнэлэлт өгч улмаар өөр өөрөөр зохицуулах явдал буюу эрх зүйн зөрчилдөөн үүсдэг.

Эндээс товчхон дүгнэхэд, эрх зүйн зөрчилдөөн нь Нэгд: иргэний эрх зүйн харилцаанд гадаад элемент оролцсон үед Хоёрт: тухайн иргэний эрх зүйн харилцааны зохицуулалтын агуулга улс бүрд өөр байдаг шалтгаанаар үүсдэг бодит үзэгдэл юм.

3. Хэрэглэгдэх эрх зүйг сонгож тодорхойлох:

            Олон улсын иргэний эрх зүйн харилцааны зохицуулалтын зайлшгүй эхлэл нь тухайн харилцааг зохицуулбал зохистой аль нэг улсын иргэний эрх зүйг сонгох явдал юм. Улс орнуудын дотоодын эрх зүйд зөрчилдөөний хэм хэмжээ гэж нэрлэгдэх онцлогтой хэм хэмжээ байдаг.

Зөрчилдөөний хэм хэмжээ нь гадаад элемент  бүхий иргэний эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх эрх зүйг сонгох арга журмыг агуулж, улмаар аль нэг улсын эрх зүй рүү холболт буюу ишлэл хийх аргыг ашигладаг байна.

Зохицуулалтын арга:

ОУХЭЗ-н өвөрмөц онцлог, түүний тусгай салбар эрх зүй байж болох нэг үндэслэлийг харуулна. Хуулийн зөрчилдөөний асуудлыг шийдвэрлэхэд эсвэл давж гарахад олон улсын хувийн эрх зүйн ерөнхий арга чиглэнэ. Зохийуулалтын тодорхой арга нь эцсийн дүнд энэ нь ерөнхий аргад багтана. Өөрөө хэлбэл улс орнуудын хувийн эрх зүйн зөрчилдөөн уг зөрчилдөөнийг шийдвэрлэх нь гадаад элемент бүхий иргэний эрх зүйн харилцааг зохицуулах зайлшгүй нөхцөл болно.

ОУХЭЗ-н зохицуулалтын арга нь :

-          Зөрчилдөөний эрх зүйн арга

-          Материалаг эрх зүйн арга гэсэн аргуудтай

a)      Зөрчилдөөний эрх зүйн арга:

ОУХЭЗ дэх анхны арга бол зөрчилдөөний эрх зүйн арга юм. Энэ арга нь аль улсын эрх зүйг хэрэглэх тухай нөхцөл журмыг заасан зөрчилдөөний хэм хэмжээг хэрэглэх замаар боломжтой эрх зүйг сонгоход чиглэнэ. Үүнийг бас ишлэл хийх арга гэж нэрлэдэг. Учир нь зөрчилдөөний хэм хэмжээ нь тодорхой эрх зүйг зааснаараа тухайн харилцаанд оролцогчдын эрх үүргийг шууд тодорхойлдоггүй, харин тодорхой нэг улсын эрх зүй рүү ишлэл хийнэ. Аливаа

Page 4: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

улс нь 1. Бие даан буюу үндэсний хуулиараа зөрчилдөөний хэм хэмжээг 2. Бусад улстай  хэлэлцэн тохирч Олон улсын гэрээ байгуулах үндсэн дээр тодорхой хүрээнд хэрэглэгдэх нэгдмэл зөрчилдөөний хэм хэмжээг тогтоож болно.

Зөрчилдөөний хэм хэмжээг хэрэглэх нь түүний үндэсний шинжээс голлон хамаарч хууль зүйн техник ажиллагааны бэрхшээл ихтэй. Олон улсын гэрээний үндсэн дээр ижилтгээгүйнөхцөлд улс бүрийн зөрчилдөөний хэм хэмжээнүүд хувийн эрх зүйн материалаг хэм хэмжээнүүдийн адил хоорондоо агуулгаараа ялгаатай байх боломжтой. Зарим улс орон зөрчилдөөний хэм хэмжээ тэр бүр байдаггүй эсвэл сул хөгжсөнөөс шалтгаалан зөрчилдөөний аргыг хэрэгжүүлэхэд мөн бэрхшээл учирна. Сүүлийн үед үндэсний зөрчилдөөний эрх зүйгээ бүрдүүлэх болон боловсронгуй болгох талаар гадаадын улс орнууд их анхаарч байна. 1978 онд Австрид, 1979 онд Унгарт Олон улсын хувийн эрх зүйн тухаы хууль, 1982 онд хуучин Югославын холбооны улсад гадаадын хуулийн хэм хэмжээнүүдийн хоорондох зөрчилдөөнийг шийдвэрлэх  тухай хууль, 1982 онд Туркд Олон улсын хувийн эрх зүй ба процессийн тухай хууль, 1986 онд ХБНГУ-д Олон улсын хувийн эрх зүйн салбар дахь шинэ зохицуулалтын тухай хууль тус тус гарсан. Бельги Итали, Франц, ОХУ зэрэг улсуудад холбогдох хуулийн шинэ төсөл бэлтгэгдэж байна. / 2002-оны байдлаар / Монгол улс ч гэсэн энэ талаарх зохицуулалтаа 1994 болон 2002 онд тус тус бага зэрэг өөрчлөн шинэчилжээ. Гэхдээ ихэнх улсад энэ асуудал одоог хүртэл тулгамдсан асуудал хэвээр байна.  

19-р зууны сүүл үеэс нэг ижил загварын зөрчилдөөний хэм хэмжээг бүрдүүлэх буюу унификацийн үйл ажиллагаа эхэлжээ. Унификацийг улс гүрнүүдийн хооронд хийгдэх олон улсын гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ. Хэдийгээр унификаци хийх нь дэвшилтэт сайн арга мөн боловч өргөн дэлгэрч чадахгүй байна.

б) Материаллаг эрх зүйн арга:

Гадаадын элемент оролцсон хувийн эрх зүйн харилцааг зохицуулах боломжтой дараагийн арга бол уг харилцааг шууд журамлан зохицуулсан материаллаг эрх зүйн арга юм.  Материаллаг эрх зүйн арга нь зөрчилдөөний хэм хэмжээний нэг адил 1.үндэсний хууль тогтоомжийн үндсэн дээр зөвхөн тухайн улсад хүчинтэй материалаг хэм хэмжээг тогтоох 2.олон улсын хэлэлцээрийн үндсэн дээр олон улсын хэмжээнд нэгдмэл ( ижилтгэсэн ) материалаг хэм хэмжээг бүрдүүлэх замаар тус тус хэрэглэдэг.дотоодын хууль тогтоомжийн  материаллаг хэм хэмжээгээр дараах зарим зүйлийг тусгайлан зохицуулж болох юм. Үүнд:

1.      Эдийн засгийн гадаад харилцааны үйл ажиллагаа

2.      Монгол улсад байгуулагдсан гадаадын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн эрх зүйн байдал

3.      Гадаадын иргэдийн монгол улс дахь болон монгол иргэдийн гадаад улс дахь иргэний эрх зүйн байдал

Page 5: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

4.      Монгол улсад байгаа гадаадын иргэд, байгууллагын иргэн, гэр бүл, хөдөлмөрийн процессын эрх зүйн хүрээнд эдлэх эрх, хүлээх үүрэг.

 

Материаллаг эрх зүйн шууд зохицуулалтын арга нь

1. Олон улсын шинжтэй хувийн эрх зүйн харилцаанд  олон улсын шинжийг нь харгалзан тусгайлан зохицуулалт тогтоодог:

 2. Тухайн харилцаанд оролцогчдын хувьд эрх зүйн урьдчилсантодорхой байдлыг бий болгодог:

 3. Ялангуяа олон улсын хэмжээнд хэрэглэсэн үед зөвхөн нэг улс нэг талын журмаар бус олон улс хамтран олон талын хэлэлцээр ээр холбогдох хэм хэмжээг бүрдүүлдэгээрээ эрх зүйн тогтворгүй эсвэл ойлгомжгүй байдлаас зайлсхийж чаддаг давуу талуудтай.

Нэгдсэн ( ижилтгэсэн ) материаллаг  хэм хэмжээгээр  ОУХЭЗ-н бүх асуудлыг  зохицуулж болохгүй бөгөөд түүнчлэн зарим тохиолдолд зөрчилдөөний  аргаар зохицуулах нь илүү зохистой. Иймд материаллаг эрх зүйн болон зөрчилдөөний эрх зүйн аргыг зөв хослуулан хэрэглэх шаардлагатай. Ялангуяа олон улсын хэмжээнд зөрчилдөөний хэм хэмжээ болон материаллаг хэм хэмжээн унификаци хийх ( ижилтгэх ) явдал илүү чухал ач холбогдолтой.

ОУХЭЗ-н гол зарчмууд:

Тухайн хэрэгт хэрэглэгдэхээр өрсөлдөж буй олон тооны эрх зүйн тогтолцооноос тухайн хэрэгт хамгийн нягт холбоотой байгаа тэр эрх зүйн тогтолцоог хэрэглэх нь зохистой бөгөөд эндээс ОУХЭЗ-н анхдагч зарчим болох хамгийн нягт холбооны зарчим үүсэлтэй.

Энэ зарчим гадаад улсын эрх зүйг дотоодын эрх зүйн нэгэн адил нэгэн түвшинд хүргэнэ. Өөрөөр хэлбэл гадаадын эрх зүйг дотоодынхтой ижил түвшинд адилтган үзнэ. Ийнхүү ижилтгэн үзэх нь юуны өмнө олорн улсын хэмжээнд ижил шийдвэр гаргах зохицолдоог хангах нөхцлийг бүрдүүлнэ. Өнөөдөр олон улсын шийдвэрийн зохицолдоог ОУХЭЗ-н бас нэгэн чухал зарчим хэмээн үзсээр байна.

 Өөрөөр хэлбэл хуулийн зөрчилдөөний үед тухайн маргааныг аль ч улсад шийдвэрлэснээс үл хамаарч нэгэн ижил шийдвэр, үнэлэлт гарах бололцоотой байхыг олон улсын шийдвэрийн зохицолдооны зарчим гэж тус тус тодорхойлж болно[2].

            Дээрх хоёр зарчим нь ОУХЭЗ-н үндсэн гол зарчим болохын хувьд барууны орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Олон улсын хувийн эрх зүйн систем

Зохицуулах зүйлийн онцлог шинж, зохицуулалтын өвөрмөц аргаар нь ОУХЭЗ-г бие даасан салбар эрх зүй болгон үзэх боломжтой. Ер нь аливаа тогтолцоо нь өөрийн зориллт, дотоод бүтэц, түүнийг бүрэлдүүлэгч

Page 6: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

хэсгүүд               ( элемент ) болон тэдгээрийн хоорондох нягт уялдаа холбоогоор тодорхойлогддог ойлголт юм.  ОУХЭЗ хуулийн зөрчилдөөнийг шийдэх зорилготой,  энэ үүднээс бие даасан зохицуулалтын арга, хэм хэмжээ, тэдгээрийн харилцан холбоо, хэрэглэх өвөрмөц нөхцөл зэргийг өөртөө агуулдаг нь түүний харьцангуй бие даасан тогтолцоо буюу салбар эрх зүй болгох шалгуурыг хангана.

ОУХЭЗ-н зохицуулах зүй лнь гадаадын элемент бүхий иргэний эрх зүйн харилцаа бөгөөд энэ нь уг эрх зүйн үүрэг зорилгыг тодорхой хэмжээнд харуулдаг. Иргэний эрх зүйн шинжтэй харилцааг зохицуулдаг болохын хувьд ОУХЭЗ нь иргэний эрх зүйтэй төстэй бүтэц элементийг агуулна. Харин эдгээр элементүүдийн дотоод уялдаа холбоо нийтлэг зүйлсээр ОУХЭЗ нь үндэсний эрх зүйгээс нилээд ялгагдана. Энэхүү ялгаа нь ОУХЭЗ болон иргэний эрх зүйн ерөнхий ангид тодорхой илэрхийлэгдэнэ. Үүнд ОУХЭЗ-н харилцааны хоёрдмол шинж ( ялангуяа олон улсын шинж ), зохицуулалтын арга, уг эрх зүйн үүрэг зорилго нөлөөлөх нь зайлшгүй. Иймд ОУХЭЗ нь гадаад элемент бүхий иргэний эрх зүйн харилцааг зохицуулах үүрэг зорилго бүхий хоорондоо харилцан уялдаатай хэм хэмжээнүүдийн нийлбэр юм.

ОУХЭЗ-г бусад салбар эрх зүйн адил бүтцийн хувьд Ерөнхий баТусгай гэсэн хоёр ангид хуваана.  Энэ нь сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ач холбогдолтой. Ерөнхий анги нь тусгай анги багтах бүрэлдэхүүн хэсгүүдийн нийтлэг арга зүйн шинжтэй ойлголт, зарчим, үзэл санаа, нэр томъёо, хэм хэмжээг агуулж тэдгээрийн хоорондох уялдаа холбоо, харилцан хамаарлыг илэрхийлнэ.

ОУХЭЗ-н ерөнхий ангид: Эх сурвалж, ерөнхий ойлголт ба зарчмууд, юуны урд зохицуулалтын аргууд, зөрчилдөөний хэм хэмжээний тухай онол сургаал, гадаадын эрх зүйг хэрэглэх асуудал мөн олон улсын иргэний процесс, шүүхийн олон улсын харьяалал зэрэг асуудлыг багтааж үзнэ.

ОУХЭЗ Тусгай ангид: Дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

1.      ОУХЭЗ-н харилцаанд оролцогчид буюу гадаадын иргэд, хуулийн этгээдийн иргэний эрх зүйн байдал:

2.      Өмчийн эрх зүй:

3.      Гэрээний эрх зүй:

4.      Хуулийн дагуу үүсэх үүрэг:

5.      Гэр бүлийн эрх зүй:

6.      Өв залгамжлалын эрх зүй:

ОУХЭЗ-н ном зохиолуудад дээрхээс өөр ангилалтыг хэрэглэх явдал элбэг байдгыг тэмдэглэх нь зүйтэй. Мөн сурах бичиг, сургалтын хөтөлбөрт өөр ангилалт, эрэмбэ дарааллыг ч ашиглаж болох нь мэдээж.

Олон улсын худалдаа эдийн засгийн хөгжлийн явцад ялангуяа бараа худалдаа, тээвэрлэлт, даатгал, төлбөр тооцоо, хөдөлмөр эрхлэлт болон оюуны өмчийн

Page 7: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

хүрээн дэхь эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж энэ талаарх олон улсын хамтын ажиллагаа нилээд үр дүнтэй болсоны улмаас дээрх чиглэлүүдээр эрх зүйн биеэ даасан дэд салбарууд (институт)бүрэлдэн тогтож байна.

 

СЭДЭВ:                                     ОЛОН УЛСЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙН

ЭХ СУРВАЛЖ

Эрх зүйг хэрэглэх нь

эх сурвалжаа олохоос эхэлнэ.

Эрх зүйн онолд эрх зүйн хэм хэмжээний илрэн гарах  гадаад хэлбэрийг эрх зүйн эх сурвалж гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, эх сурвалж нь нийгмийн тодорхой харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээг агуулж, түүний оршин байх  илрэх хууль ёсны хэлбэр болно.  Эрх зүйн аль нэг систем эсвэл салбарын эх сурвалжийн онццлог нь тухайн эрх зүйн зохицуулж буй нийгмийн харилцааны мөн чанараар тодорхойлогдоно. Үндэсний эрх зүйд төр улсын хүсэл зоригийн илэрхийлэл болох эрх зүйн акт, түүнчлэн шүүхийн прецедент, зөвшөөрөгдсөн зан заншлыг эх сурвалж гэж үздэг. ОУХЭЗ нь үндэсний эрх зүйн тогтолцооны нэгэн бүрэлдэхүүн эх сурвалжтай  ерөнхийдөө ижил байна. Онцлон тэмдэглэхэд ОУХЭЗ-н нэг онцлог нь зөвхөн өөрийн үндэсний эрх зүйгээр хязгаарлагдахгүй өөр бусад гадаад улсын ОУХЭЗ-н талаар эрх зүйн эх сурвалжийг ч хэрэглэх шаардлага үүснэ. Энэ тухай Монгол улсын Иргэний хуулийн 540.1-р зүйлд “ ... гадаад улсын хууль болон ............... хэм хэмжээг иргэний эрх зүйн харилцаанд хэрэглэж болно” гэж заажээ.

Харин олон улсын эрх зүйд хоёр болон түүнээс дээш олон улсуудын зөвшөөрөлцсөн хүсэл зоригийн бодит илэрхийлэл болсон олон улсын гэрээ мөн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан заншил нь үндсэн эх сурвалж болдог. Түүнчлэн олон улсын худалдааны арбитр, шүүхийн практикийг харгалзан үзэх нь зүйтэй юм.

Товч дүгнэхэд ОУХЭЗ-н эх сурвалжийн дараах үндсэн дөрвөн төрөл байна. Үүнд:

·         Үндэсний хууль тогтоомж

·         Олон улсын гэрээ

·         Нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээ

·         Олон улсын шүүх, арбитрийн практик

 

 

 

 

ОУХЭЗ –н эх сурвалж

Page 8: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

 

   

 

 

   

 

 

 

 

Үнэсний

Олон улсын

Монгол улсын хууль тогтоомжГадаад улсын хууль

тогтоомж

Олон улсын гэрээ

Зөрчилдөөний хэм хэмжээ тогтоосонМатериалаг хэм хэмжээ тогтоосонЗөрчилдөөний хэм хэмжээ тогтоосонМатериалаг хэм хэмжээ тогтоосон

Page 9: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

Нийтээр хүлээн зөвшөөрсөн заншил болон шүүх арбитрийн практик

 

 

 

 

Олон улсын гэрээнүүд олон улсын иргэний эрх зүйн

эх сурвалж болох нь:

           Олон улсын гэрээ бол ОУХЭЗ-н эх сурвалжийн нэгэн төрөл юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа үеэс ОУХЭЗ-н салбарт олон улсын гэрээний үндсэн дээр зохицуулалт чухал ач холбогдолтой болж хувийн хэрэглээ жин нь улам нэмэгдэж өсч байна. Энэ хандлага худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа, төмөр зам, агаар авто замын тээвэрлэлт, оюуны өмчийн салбарт илүү тод ажиглагдаж эхэлсэн. Үүний хамт олон улсын хэлэлцээрийн төслийг бэлтгэх, боловсруулах, судлах чиг үүргийг гүйцэтгэдэг олон улсын байгууллагын үүрэг нөлөө нэмэгдэж байна. Олон улсын гэрээг агуулгаар нь:

Нэгд: Материаллаг хэм хэмжээний тухай  

Хоёрт: Зөрчилдөөний хэм хэмжээний тухай гэж хоёр хувааж үзье.

1.      Материалаг хэм хэмжээний талаар:

            Олон улсын иргэний хэрэг тохиолдолд нэг ижил нэгдмэл материалаг хэм хэмжээ тогтоож буй олон улсын гэрээ нь хэрэглэгдэх хүрээний хувьд ( цаг хугацаа, этгээд, зохицуулах зүйл) үндэсний зөрчилдөөний болон материалаг хэмжээтэй харьцуулахад тэргүүн ээлжинд хэрэглэгдэнэ. Ийм төрлийн олон улсын гэрээний хэрэглэгдэх хүрээг тодорхойлсон заалт зүйл нь өргөн утгаараа зөрчилдөөний хэм хэмжээнд хамаарна.

а)  УНИДРУА (UNIDROIT – Rome International Institute for the Unification of Private Law )                             

Засгийн газар хоорондох байгууллага болох Иргэний эрх зүйг ижилсгэх талаарх олон улсын институт ( УНИДРУА)  нь иргэний эрх зүйг ижилтгэн ойртуулах, хөгжүүлэх зорилгоор 1926 онд Ром хотноо байгуулагдсан. Түүнд 50 гаруй улс гишүүнээр элссэн. Ромын институт нь иргэний эрх зүйн материаллаг хэм хэмжээг ижилтгэх, унификаци хийх талаар дагнан ажилдагаараа Гаагийн хурлаас ялгагдана. Энэхүү байгууллага нь 10 гаруй конвенци боловсруулагдсанаас олон улсын бараа худалдааны гэрээ байгуулах тухай 1964 оны конвенцуудыг нэрлэж болно. Гэхдээ эдгээр гэрээнүүд нь өргөн хэрэглэгддэггүй юм.

б) ЮНИСТРАЛ ( UNCITRAL – Тhe United Nations Commission on International Trade Law )

Page 10: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

Олон улсын худалдааны эрх зүй нзохицуулалтыг боловсронгуй болгох, энэ үйл ажиллагааг улам түгээмэлшинжтэй болгох үүднээс НҮБ-ын хүрээнд бие даасан мэргэшсэн байгууллага байгуулахад хүргэсэн ба 1966 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор Олон улсын худалдааны эрхийн  НҮБ-ын комиссийг ( ЮНИСТРАЛ= UNCITRAL ) байгуулжээ. Энэхүү комисс нь  1980-онд Вена хотод болсон бага хурал дээр бараа худалдах, худалдан авах олон улсын гэрээний тухай НҮБ-ын конвенцийг 1988 онд хүчин төгөлдөр болгосон. 1974 онд Нью Иорк хотод болсон бага хурал дээр Олон улсын бараа худалдаан дахь хөөн хэлэлцэх хугацааны тухай конвенци ( 1980 онд нэмэлт хийгдсэн ) 1983 онд Женев хотод олон улсын бараа худалдаан дахь төлөөллийн тухай, 1988 онд Торонто хотод Олон улсын санхүүгийн лизингийн тухай конвенциуд тус тус баталжээ. Олон улсын төлбөр тооцооны талаарх гол хэлэлцээрт ЮНИСТРАЛ-ын 1988.12.09-ний олон улсын шилжихболон энгийн векселийн тухай конвенц орно. Мөн олон улсын худалдааны арбитрын тухай загвар хуулийг ЮНИСТРАЛ-аас 1985 онд гаргасан нь олон улс оронд дэмжигдэж үндэсний хуульд тусгалаа олжээ.

в) Бусад гэрээ конвенциуд

         Өнгөрсөн зууны эцсээс эхлэн гадаадын элемент бүхий иргэний эрх зүйн олон янзын харилцааны нэгдмэл материаллаг зохицуулалтад чиглэсэн олон улсын өөр олон тооны гэрээ конвенци байгуулагдаж байсан. Үүнд:

1. Оюуны өмчийн талаар:

-   1883 оны Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парижийн конвенц( Монгол улс 1985 онд нэгдэн орсон ):

-  1886 оны Утга зохиол ба уран  сайханы бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц (Монгол улс 1997 онд нэгдэн орсон):

-  1891 оны Барааны тэмдгийг бүртгэх тухай Мадридын конвенц (Монгол улс 1985 онд нэгдэн орсон):

- 1952 оны Зохиогчийн эрхийн тухай бүх дэлхийн бага хурал:

- 1970 оны Патентын хоршоололын тухай гэрээ:

2. Олон улсын төлбөр тооцооны талаар:

-  Энгийн ба шилжих Векселийн тухай 1930 оны Женевийн конвенци:

- Чехийн тухай 1931 оны Женевийн конвенци: эдгээр конвенцуудад загвар хууль болгон хэрэглэж болох зөвлөмж тусгагдсан байдаг. Өөрөө хэлбэл улсууд нь олон улсын эрх зүйн ямарваа үүрэг хүлээхгүй, зөвхөн дотоодын хуулийн адил түүнийг хүчин төгөлдөр болгож болно.

3. Тээвэрлэлтийн талаар:

-  Гудамж замд автомашинаар бараа тээвэрлэх олон улсын харилцааны тухай конвенци ( 1956.05.19.), 1978.07.05-онд тус тус өөрчлөлт орсон:

Page 11: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

- Агаарын тээврийн харилцааны тухай Варшавын конвенци ( 1929.10.12.)1961.09.18-нд нэмэлт конвенц гарсан:

- Төмөр замаар бараа тээвэрлэх тухай Бернийн конвенц ( Ихэвчлэн Европын улсууд оролцсон ), 1980 онд шинэ редакц хийсэн.

-  Олон улсын ачаа болон зорчигч харилцааны тухай хэлэлцээр ( Европ, Азийн социалист орнууд оролцсон).

4. Гадаадын хөрөнгө оруулалтын талаар:

- Улс болон бусад улсын хувь этгээдийн хоорондох хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх тухай 1965 оны Вашингтоны Конвенц ( 100 гаруй улс нэгдсэн, Монгол улс 1996 онд нэгдэн орсон байна.)

- Хөрөнгө оруулалтын баталгаа   гаргах олон талын агентлаг байгуулах тухай 1985 оны Сөүлийн Конвенци (130 гаруй улс гарын үсэг зурсан, монгол улс 1999 онд нэгдсэн).

         Өмнө  дурдсан олон улсын гэрээ конвенциос гадна олон улсын худалдааны арбитрын тухай ( гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай 1958 оны

Нью-Йоркийн Конвенцид – Монгол улс 1994 онд нэгдэж орсон), Хүрээлэн байгаа орчинд учруулсан гэм хорын талаар багаггүй тооны конвенцууд бий. Түүнчлэн бүс нутгийн хүрээнд хоёр улсын хооронд хийсэн гэрээ хэлэлцээрүүд олон байдаг.

         Монгол улс дээрх гэрээ хэлэлцээрийн ихэнхид оролцосноос гадна олон тооны хоёр талын гэрээ байгуулсан нь өнөө хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүнд консулын харилцааны талаарх гэрээнүүд, БНХАУ-тай ( 1988.01.11.) болон БНАСАУ-тай хийсэн бараа нийлүүлэх ерөнхий нөхцлүүдийг нэрлэж болно. 1990 оноос хойш манай улс хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах тухай ( 20 гаруй ), орлого ашгийн татварын давхар оногдуулалтыг арилгах тухай гэрээнүүдийг олон улс оронтой хийж байна. Эдгээр гэрээнүүд нь ялангуяй хуулийн этгээдийн харьяалалыг тогтоох журмыг агуулдаг, гадаадын хуулийн этгээд хувь хүний өмчийн эрхийг баталгаажуулдаг учир ОУХЭЗ-н хувьд сонирхолтой юм.

 

 

 

 

 

 

 

 

Page 12: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

СЭДЭВ:                             ЗӨРЧИЛДӨӨНИЙ ХЭМ ХЭМЖЭЭ[3]

1.      Зөрчилдөөний хэм хэмжээний ойлголт

2.      Зөрчилдөөний хэм хэмжээний төрөл

3.      Зөрчилдөөний хэм хэмжээний систем

4.      Зөрчилдөөний хэм хэмжээг хэрэглэхтэй холбоотой бэрхшээл

 

1.     Зөрчилдөөний хэм хэмжээний ойлголт

Олон улсын иргэний эрх зүйн үндсийг зөрчилдөөний гэж нэрлэгдэх хэм хэмжээнүүд бүрэлдүүлж ирсэн. Гадаадын элемент бүхий иргэний эрх зүйн харилцааны зохицуулалтын гол онцлог нь ихэнхи тохиолдолд олон улсын иргэний эрх зүйн хэм хэмжээнүүд нь аль ч асуудлыг хэрхэн шийдэх тухай шууд хариулт, заалтыг агуулдаггүй, зөвхөн зөвхөн ямар хууль тогтоомжийг хэрэглэвэл зохихыг зааж өгдөг. Ийм төрлийн хэм хэмжээг зөрчилдөөний хэм хэмжээ гэнэ. Өөрөөр хэлбэл зөрчилдөөний хэм хэмжээ гэдэг нь тухайн тодорхой эрх зүйн харилцаанд аль улсын хуулийг хэрэглэх нь зүйтэйг тодорхойлж өгдөг хэм хэмжээг хэлнэ.

Зөрчил нь уг тохиолдолд аль хуулийг хэрэглэхийг заадаг зөрчилдөөний хэм хэмжээг хэрэглэснээр арилна.

2.     Зөрчилдөөний хэм хэмжээний төрөл

Зөрчилдөөний хэм хэмжээг дараах байдлаар ангилж болно.

1.      Хамрах хүрээгээр нь:

А. Үндэсний эрх зүйн зөрчилдөөний хэм хэмжээ

Б. Олон улсын эрх зүйн зөрчилдөөний хэм хэмжээ

Олон улсын гэрээнд заасан зөрчилдөөний хэм хэмжээний хамрах хүрээг хавьгүй өргөн  учир нь уг гэрээнд оролцогч бүх талууд хэрэглэх боломжтой байдаг. Жишээлбэл: Олон улсын бараа, худалдах, худалдан авах гэрээнд хэрэглэгдэх эрхийн тухай 1985 оны конвенцид зааснаар олон улсын бараа худалддаанд талууд сонгосон хуулийг хэрэглэнэ.

2.      Зохицуулалтын шинжээр нь:

А. Императив / заавал биелэгдэх шинжтэй /

Б. Диспозитив / Зөвшилцөх /

В. Харьцангуй императив буюу альтернатив

Императив гэдэг нь заасан журмыг ямар ч үед зөрчиж болохгүй гэсэн үг бол Диспозитив хэм хэмжээ нь талуудад тухайн харилцаанд хэрэглэгдэх эрхээ сонгох болоцоо олгодог. Харьцангуй императив хэм хэмжээ гэдэг нь урьдчилан тогтоосон тодорхой нөхцлийн үед зөрчиж болдог хэм хэмжээюм.

Page 13: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

Харьяалалгүй хүний эрхийн чадамжийг түүний байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлно. Гэсэн хэм хэмжээимператив шинжтэй бол “ Эд хөрөнгийн бус амины эрхийг хамгаалахдаа нэхэмжлэл гаргах үндэслэл болсон үйл баримт, бусад нөхцөл байдал үүссэн улсын хууль, эсхүл нэхэмжлэгчийн оршин суугаа улсын хуулийг түүний сонгосноор хэрэглэнэ” гэсэн хэм хэмжээ нь диспозитив хэм хэмжээ юм.

“ Талууд өөрөө тохирролцоогүй бол гадаад эдийн засгийн хэлэлцээрээр замд яваа эд хөрөнгийг өмчлөх эрхийн асуудлыг уг эд хөрөнгийг илгээсэн улсын хуулиар тодорхойлно”. Гэсэн заалт нь “эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн эд хөрөнгийн байгаа улсын хуулиар тодорхойлох”  ерөнхий хэм хэмжээг хэрэглэхгүй байх боломжийг тусгаснаараа харьцангуй императив хэм хэмжээ болно.

3.      Зөрчилдөөний холбоосын хэлбэрээр нь:

А. Нэг талын

Б. Хоёр талын гэж ангилна

Нэг талын хэм хэмжээ нь тодорхой улсын хууль буюу эрхийг шууд заасан байдаг.

“Гэм хор учруулсны улмаас хилийн чанадад үүссэн үүргийн талууд нь Монгол иргэн буюу хуулийн этгээд байвал тэдгээрийн эрх үүргийг Монгол улсын хуулиар тодорхойлно.

            Хоёр талын хэм хэмжээ гэдэг нь тухайн тодорхой иргэний эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх эрхийг сонгох нийтлэг арга журмыг заадаг, өөрөөр хэлбэл хэд хэдэнулсын хуулийг хэрэглэх боломжийг олгосон байдаг. ЖНЬ: Монгол улсын иргэний хуулиар “ Эд хөрөнгийн бус амины эрхийг хамгаалахдаа нэхэмжлэл гаргах болсон үйл баримт, бусад нөхцөл байдал үүссэн улсын хуулиар эсвэл нэхэмжлэгчийн оршин суугаа улсын хуулийг түүний сонгосноор хэрэглэнэ”.

4.      Ач холбогдолоор нь:

А. Ерөнхий хэм хэмжээ

Б. Туслах хэм хэмжээ

Ерөнхий хэм хэмжээ нь хамгийн эхний ээлжинд хэрэглэгддэг, тухайн тодорхой харилцааг зохицуулах нийтлэг аргыг заадаг хэм хэмжээ юм. Туслах хэм хэмжээ гэдэг нь ерөнхий хэм хэмжээг хэрэглэх боломжгүй буюу учир дутагдалтай үед хэрэглэгддэг хэм хэмжээг хэлнэ. Тухайлбал: Монгол улсын иргэний хуульд зааснаар “Гадаад эдийн засгийн хэлцэлд оролцогч талуудын эрх үүргийг хэлцэл хийх үед болон түүнээс хойш хийсэн хэлэлцээрүүдээр талуудын сонгосон улсын хуулиар тодорхойлно”. Гэж заасан нь Ерөнхий хэм хэмжээг, уг зүйлийн 2-д талууд хэрэглэх хуулиа сонгоогүй бол доор дурьдсан  талын оршин суугаа буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлно........” Гэсэн нь туслах хэм хэмжээ болно.

Page 14: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

Зөрчилдөөний хэм хэмжээг ингэж  ангилах нь түүнийг ойлгож, зөв хэрэглэхэд дөхөмтэй бөгөөд нэг хэм хэмжээг хэд хэдэн үндэслэлээр ангилж болох юм.

3.     Зөрчилдөөний хэм хэмжээний систем

Зөрчилдөөний хэм хэмжээ нь хууль зүйн техник ажиллагааны талаасаа олон улсын иргэний эрх зүйн хамгийн ээдрээтэй хэм хэмжээ учраас түүний агуулгыг тогтоох тодорхойлох журам бий болгосон. Энэ журам нь зөрчилдөөний хэм хэмжээг практикт хэрэглэх асуудлыг шийдвэрлэнэ. Энэ журам ёсоор зөрчилдөөний хэм хэмжээ нь:

Зөрчилдөөний эрх зүйн багтаамжЗөрчилдөөний хэм хэмжээний холбоос гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

Эхний хэсэг нь зөрчилдөөний хэм хэмжээ хэрэглэгдэх эрх зүйн харилцааг заадаг бол зөрчилдөөний хэм хэмжээний холбоос нь тухайн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийг заана.

Зөрчилдөөний холбоосууд нь зөрчилдөөний хэм хэмжээний системийг бүрдүүлэх бөгөөд зарим улс орнуудын хууль практикт түгээмэл хэрэглэгддэг зөрчилдөөний холбоосуудаас авч үзье.

Lex societatis \ Хуулийн этгээдийн харьяалсан улсын хууль \  гэдэг холбоос нь хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодорхойлоход хэрэглэнэ.

Улс бүрт хоршоо, нөхөрлөл, сан, компаний эрх зүйн харилцаанд оролцох, хуулийн этгээд болох боломж, эрх зүйн чадвар чадамжийг янз бүрээр тодорхойлсон байна. Иймд тухайн хуулийн этгээдийн хувьд аль улсын хуулийг хэрэглэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байдаг. Олон улсын практикт үүнийг зохицуулахдаа тухайн хуулийн этгээдийн харьяалсан улсын хуулийг хэрэглэдэг. Энэ тухай монгол улсын иргэний хуулинд “Гадаад улсын хуулийн этгээдийн эрхийн чадварыг харьяалсан улсын хуулиар тодорхойлсоныг тус улсад хүлээн зөвшөөрнө” гэж заасан.

Lex voluntatis \ Талуудын сонгосон хууль \ нь талууд өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр хэрэглэх хуулиа сонгох боломжийг олгодог. Үүнийг зарим эрдэмтэд зөрчилдөөний хэм хэмжээний холбоос  гэхээсээ талуудын тэгш эрхийн зарчим гэж үздэг.

Lex rei sitae \ Эд хөрөнгө байгаа газрын хууль \ нь нэлээд эрт гарч ирсэн холбоос бөгөөд үүнийг хэрэглэх болсон шалтгаан нь  зарим үед тухайн эд зүйл өмчлөх эрхийн обьект болж чадах, эсэх ямар эд хөрөнгө хөдлөх хөрөнгө болох, өмчлөх эрх дуусгавар болох шилжих журмыг тодорхойлох зэрэг асуудлууд юм.

 loci contractus \ Гэрээг байгуулсан улсын хууль \ холбоос нь гадаад эдийн засгийн гэрээ, хэлцэлд нилээд өргөн хэрэглэгддэг.

Lex delicti commissi \ Гэм хор учирсан газрын хууль \ энэ нь гэм хор учирсанаас үүссэн нөхцөл байдлыг уг гэм хор учирсан үйл ажиллагаа болсон газрын хуулиар зохицуулдаг хэм хэмжээ юм. Монгол улсын иргэний хуульд “ гэм хор учирсаны улмаас үүсэх үүргийн талуудын эрх үүргийг нутаг дэвсгэр дээр нь гэм хор учруулсан үйл баримт буюу гэм хор арилгуулах тухай шаардлага гаргах

Page 15: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

үндэслэл болсон нөхцөл байдал бий болсон улсын хуулиар тодорхойлно” гэж заасан.

Lex loci solutionis \ Гэрээг биелэх газрын хууль \  холбоосыг анх Турк, Германд хэрэглэж байв. 1982 оны Туркийн Олон улсын иргэний эрх зүйн тухай хуулинд: хэрэв талууд сонгосон хууль хэрэглэхгүй бол үүргээ биелүүлэх газрын, хэрэв олон газар биелүүлэхээр бол гол үүрэг биелэгдэх газрын хуулиар шийдвэрлэнэ” гэсэн байдаг.

Lex venditoris  Энэ холбоосыг XX зууны сүүлийн хагасаас хэрэглэж эхэлсэн байна. 1955 оны Олон улсын бараа худалдаанд хэрэглэгдэх эрхийн тухай Гаагийн Конвенцид тусгагдсан. Худалдагчийн хууль гэдэг нь худалдах – худалдан авах гэрээг байгуулах үед худалдагчийн үйлдвэр, аж ахуйн газар байгаа улсын хуулийг ойлгоно.

Lex fori  Буюу шүүхийн хууль гэдэг нь маргааныг шийдвэрлүүлэхээр аль улсын шүүхэд асуудлыг тавьсан байна, тэр улсын хуулиар шийдвэрлэдэг холбоос юм. Энэ холбоос АНУ Англид өргөн хэрэглэдэг. Монгол улсын иргэний хуульд “ өмчлөх эрхээ хамгаалах тухай эд хөрөнгийн шаардлага гаргасан өмчлөгчийн эрхийг түүний сонгосноор уг эд хөрөнгө байгаа буюу түүнийг бүртгэсэн улсын, эсхүл шүүхэд нь нэхэмжлэл гаргасан улсын аль нэгнийх нь хуулиар тодорхойлно” гэж уг хэм хэмжээг тусгасан байна.

Lex Flagi \ Далбааны хууль \ Хөлөг онгоц, нисэх онгоц, галт тэрэгнийосол болоход буюу гэм хор учрах үед аль улсын хөлөг онгоц, галт тэрэг байсан тэр улсын хуулийг хэрэглэх зөрчилдөөний хэм хэмжээ юм.

Lex Loci ceberations  \ Гэрлэлт бүртгэсэн улсын хууль \ Гэр бүлийн эрх зүйд энэхүү холбоосыг хэрэглэдэг. Манай улсын гэр бүлийн шинэ хуулинд энэ зарчмыг тусгаагүй бусад орнуудад өргөн хэрэглэдэг, Тухайлбал: Унгар улсад.

Lex patriae \ эх орны хууль \  Гадаадын элемент оролцсон эрх зүйн харилцаанд нэн тэргүүн ээлжинд өөрийн орны хуулийг хэрэглэнэ.

Зөрчилдөөний хэм хэмжээнүүд нь зөвхөн дотоодын хууль тогтоомжид төдийгүй монгол улсын олон улсын гэрээ, эрүү, иргэн, гэр бүлийн хэргийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээнүүдэд, Консулын конвенциудад агуулагдаж байдаг.

4.     Зөрчилдөөний хэм хэмжээг хэрэглэхтэй холбогдох

бэрхшээлтэй асуудал

Зөрчилдөөний  хэм хэмжээг хэрэглэх явцад зөрчилдөөний хэм хэмжээний агуулгыг бүрдүүлж буй хууль зүйн ойлголтууд ыг тодорхойлох шаардлагатай болдог.  Энэ ойлголтууд нь янз бүрийн улс орнуудын эрх зүйд өөрийн агуулгаараа тэр бүр таарч тохирч байдаггүй.

Тухайлбал: “хөөн хэлэлцэх хугацаа”-г Францад бусад ихэнх улсуудын адил иргэний эрх зүйн ойлголт гэдэг бол Их Британи, АНУ, Финляндад байцаан шийтгэх эрх зүйн ойлголт гэж үздэг. Эндээс хэрвээ Францийн шүүх хөөн хэлэлцэх хугацааг өөрийн эрх зүйгээр биш, Английн эрх зүйгээр  \

Page 16: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

зөрчилдөөний хэм хэмжээний дагуу тухайн тохиолдолд Английн эрх зүйг хэрэглэх үед \  тододрхойлох болов тэр английн хөөн хэлэлцэх хугацааны журамыг хэрэглэжчадахгүй болно. Учир нь шүүх гадаадын байцаан шийтгэх хуулийг ерөөсөө хэрэглэдэггүй. Барууны орнуудын ноёлдог үзэл номлол нь хуулийг сонгох асуудлыг шийдэхээс өмнө, өөрөөр хэлбэл зөрчилдөөний хэм хэмжээг хэрэглэхээс өмнө шүүхийн хуулиар хууль зүйн ойлголтуудыг тодорхойлох хэрэгтэй гэж үздэг. Хэрэв зөрчилдөөний хэм хэмжээний үндсэн дээр гадаад улсын хуулийг хэрэглэх ёстой бол зөрчилдөөний хэм хэмжээний заасан зөвхөн тэр эрх зүйгээр цаашид тодорхойлолтуудыг гаргах боломжтой. Гэхдээ тухайн улсын шүүх нь зөрчилдөөний хэм хэмжээний дагуу гадаад улсын хуулийг хэрэглэхдээ тэр улсад яаж хэрэглэж байгаагаар нь хэрэглэхэд төвөгтэй байдгаас энэ дүрэм зөрчигдөхөд хүрдэг.

М.М. Богуславскийн үзэж байгаагаар хууль зүйн ойлголт, нэр томъёонуудыг тодорхойлох Орошсын үзэл номлолоор зөрчилдөөний хэм хэмжээний үйлчлэх хүрээ \түүний багтаамж\ янз бүрийн эрх зүйн системд нийтлэг байх “нэгтгэгдсэн” хууль зүйн ойлголтуудаар дамжин илрэх ёстой. Ингэснээр эрх зүйн ойлголтуудын зөрөх явдал багасна.

Зөрчилдөөний хэм хэмжээг хэрэглэхэд гардаг хамгийн бэрхшээлтэй асуудлуудын нэг нь “буцааж заах” тухай асуудал юм.

“буцааж заах” гэдэг нь аливаа харилцааг нэг орны хуулиар зохицуулахаар заасан байтал тэр орны хууль нь мөн өөр орны хуулиар зохицуулахаар заах, өөрөөр хэлбэл, эхний заалтыг хүлээн авахаас татгалзахыг хэлдэг байна.

            Буцааж заахыг зарим орон хүлээн зөвшөөрдөг, зарим нь зөвшөөрдөггүй. 

Энэ талаархи Оросын эрдэмтэдийн ном зохиолуудад илэрч байгаа хандлагаас харахад зөрчилдөөний хэм хэмжээ гадаадын эрх зүйг заасан бүх тохиолдолд Орос улсад гадаадын эрх зүйг хэрэглэнэ. Хэрэв оросын хууль гадаадын хууль руу зааж, харин гадаадын хууль аль нэг харилцааг зохицуулахаас өөрөө татгалзвал Оросын хуулийг хэрэглэхгүй гэх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Манай улсын хууль тогтоомжид буцааж заах асуудал шийдвэрлэгдээгүй.

Зөрчилдөөний хэм хэмжээний холбоос

ОУХЭЗ –д зөрчилдөөний хэм хэмжээний холболтын зүйлийг тайлбарлах биш харин тодорхойлох ( квалификаци хийх ) ёстой гэж үздэг. Энэхүү тодорхойлох асуудал 1878 онд мэдэгдэгдсэн RENVOI-н (Буцаан болон цаашин хэрэглэх ) асуудлаас хожуу хүлээн зөвшөөрөгдсөн юм. Францын хуульч Этинне Бартин (1860-1948), Германы эрдэмтэн Франз Каан (1861-1904) нар энэ ойлголтыг  1891 онд анх удаа шинжлэх ухааны эргэлтэд оруулжээ. ЗХХ нь холболтын зүйлд хэрэглэдэг ойлголт, нэр томёъогоор үндэсний эрх зүйн төдийгүй олон улсын түвшинд ялгаатай байдаг. Иймд зөрчилдөөний хэм хэмжээний дагуу зөв зүйлчлэх зорилгоор уг хэм хэмжээний холболтын  зүйлийг тодорхойлох шаардлага үүсдэг байна. Энэ тухай Монгол улсын 2002 оны шинэ иргэний хууль зохицуулахыг оролдсон байна. Тус хуулийн 540.3-д “ Монгол улсын эрх зүйн хэм хэмжээнд ямарваа нэгэн эрх зүйн харилцааг

Page 17: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

тодорххойлоогүүй эсхүл үүнийг өөрийн нэрийн дор ялгаатй агуулгаар тодорхойлсон бөгөөд монгол улсын эрх зүйн хэмжээг тайлбарлах аргаар тодорхоылж болхооргүй бол түүний эрх зүйн ангилалыг тогтооход тухайн эрх зүйн харилцаа зохицуулсан гадаад улсын эрх зүйн хэм хэмжээг харгалзаж болно” гэж заасан нь Монгол улсын зөрчилдөөний эрх зүйд чухал ач холбогдолтой заалт болсон. Тодорхойлох(Квалификаци хийх ) асуудал үүсэх нөхцөл шалтгааныг дор тодотгон үзье.

1.Зөрчилдөөний болон материаллаг эрх зүйн

ялгаатай байдал

Зөрчилдөөний хэм хэмжээ нь холболтын зүйл ба холбоос гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Холболтын зүйлд материаллаг эрх зүйн ойлголтуудтай харьцуулахад өргөн хүрээтэй, илүү хийсвэрлэлт бүхий системийн ойлголт, нэр томъёог хэрэглэсэн байдаг. Жишээ нь Монгол улсын Иргэний хуулийн 434 –р зүйлд “ Гадаад засгийн хэлцэл” гэсэн ерөнхий ойлголт (шинэ хуулинд энэ хэллэгээс татгалзан “гэрээ” гэж нэрлэсэн )хэрэглэсэн бол Иргэний хуулийн материаллаг хэм хэмжээнүүд нь хэлцэл, гэрээ, гэрээний олон янзын төрөл, үүрэг, үүрэгт олон этгээд оролцох үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэх мэт нарийвчилсан ойлголтыг өөртөө агуулж байдаг. Дүгнэж хэлбэл ОУХЭЗ нь үндэсний материаллаг хэм хэмжээнээс  тогтолцооны хувьд ялгаатай юм. Энэ тухай шинэ иргэний хуулийн 540.3.-д “ .... Монгол улсын эрх зүйн хэм хэмжээнд ямарваа нэгэн эрх зүйн харилцааг тодорххойлоогүүй эсхүл үүнийг өөрийн нэрийн дор ялгаатй агуулгаар тодорхойлсон .......” гэж тодотгосон байна. Ийм учраас ОУХЭЗ-д тодорхойы хэрэг тохиолдолыг зөрчилдөөний хэм хэмжээний ямар холболтын зүйлд хамаатруулах буюу хэрхэн зүйлчлэх вэ гэдэг асуулт үүсдэг. Энэ асуултад хариулахдаа тухайн зөрчилдөөний хэм хэмжээний холболтын зүйл, түүний хүрээ зориулалтыг тодорхойлох шаардлагатай болно.  Өргөн утгаараа холболтын зүйлийг тодорхойлохын гол үүрэг даалгавар бол зөрчилдөөний хэм хэмжээнүүдийн хамрах хүрээг хооронд нь зааглахад оршино.

2.      Үндэсний болон гадаад уулсын материаллаг эрх зүйн

хоорондох ялгаатай байдал

            Зөвхөн үндэсний зөрчилдөөний болон материаллаг эрх зүйн ялгаатай байдалтөдийгүй дотоодын  болон гадаад улсын матерриаллаг эрх зүйн хоорондох ялгаатай байдал ч холболтын зүйлийг тодорхойлох асуудал үүсэх шалтгаан болно. Энэ нь юуны өмнө улс орнуудын эрх зүйн тогтолцооны ялгаатай байдлаас үүдэлтэй. Жишээ нь зарим улс оронд гэрлэгсдийн аль нэг нь нас барсны дараах дундын өмчийн асуудлыг эд юмсын эрх зүйгээр зохицуулдаг байхад өв залгамжлалын эрх зүйгээр зохицуулдаг өөр улс орон байна. Мөн монгол улсын эрх зүйд огт танил бус ойлголт эрх зүйн институт бүхий улс орнууд бий. Жишээ нь: Олон улс орон гэрлэгсдийн хооронд сүй тавих ёслолыг гэр бүлийн эрх зүйн хувьд (хэлцлийн түвшинд ) ач холбогдолтой гэж үзэн зохицуулалт хийсэн байдаг. Лалын зарим оронд гэр бүл болох үед нөхөр болох залуу нь эхнэр болох хүүхэндээ хуримын мөнгө амалдаг. Гэхдээ энэ мөнгө шууд төлөх албагүй. Энэ нь гэр бүл болох нэг нөхцөл ч биш юм харин энэ мөнөг гэр

Page 18: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

бүлээ хожим цуцлах, нөхөр нь нас барах үед хүүхэнд төлөгдөх ёстой. Хурмын мөнгө нь лалын эрх зүйн дагуу тэжээн тэтгэх, өмч хөрөнгө хуваарилах зэрэг олон үүрэг зорилтыг гүйцэтгэнэ.

Үндэсний материаллаг эрх зүйн хоорондох ялгаатай байдлын өөр жишээ бол төрийн өв залгамжлах боломжийг зарим улсад эд юмсийн эрх зүйгээр, бусад улсад өв залгамжлалын  эрх зүйгээр зохицуулсан явдал юм. Ийм учраас 2002 оны Иргэний хуулийн 540.3-д “ .....Монгол улсын иргэний хуулийг тайлбарлах аргаар тодорхойлж болхооргүй .........” эрх зүйн харилцааны ангиллыг тогтоох аргын тухай дурдсан байдаг.

Тодорхойлох арга, боломж

Зөрчилдөөний хэм хэмжээг тодорхойлох арга замын талаар олон онол сургаал байдаг. Тухайлбал: Lex-fori, Lex-causae онол мөн эрх зүйн харьцуулалтын онолыг нэрлэж болно. Сүүлийн үед үүрэг, зорилтод үндэслэсэн тодорхойлолтын аргад харьцангуй их ач холбогдол өгөх болсон. Дээрх аргуудаас аль нь ч туйлын түгээмэл сайн арга болж чадахгүй. Харин тухайн хтохиолдлын төрлөөс хамааран тодорхойлох аргыг ялгавартай сонгох нь зүйтэй.

1.Lex-fori дагуу тодорхойлох

a) Үндсэн зарчим

Олон улс оронд ( Герман, ОХУ гэх мэт )  Lex-fori  дагуу буюу шүүхийн улсын хуульд үндэслэн холболтын зүйлийг тодорхойлно(зүйлчлэл хийнэ). Энэ аргын үндэслэл нь аливаа хэм хэмжээний хэрэглэгдэх хүрээг түүний харьяалагдах эрх зүйн тогтолцооны дагуу тодорхойлох ёстй гэж үздэгт оршино. Өөрөөр хэлбэл Lex-fori –ийнматериаллаг эрх зүйд байгаа ойлголт, нэр томъёог ашиглан зөрчилдөөний хэм хэмжээний нөхцөлд хэрэглсэн ойлголтын утга, хамрах хүрээг тодорхойлно. Улс орнуудын зөрчилдөөний хэм хэмжээнд хэрэглсэн ойлголт нь дотоодын хувийн эрх зүйн ойлголт, хэллэгтэй ижил таарч тохирч байдаг. Монгол улсын хувьд ч гэсэн иргэний хуулийн 7-р бүлэгт хэрэглэсэн ойлголт, нэр томёъо иргэний хуулийн бусад бүлгийнхтэй үндсэндээ ижил юм. Үндэсний (Lex-fori ) зөрчилдөөний хэм хэмжээний нөхцөлд хэрэглэсэн системчлэл гадаад улс орныхоос ялгаатай байх үед үндэснийхээ системчлэлээ тэргүүн ээлжинд хэрэглэх нь зйүтэй. Харин дотоодын эрх зүйд байдаггүй, гадаадын эрх зүйн институт, ойлголт гарч ирвэл “Lex-fori” мухардалд хүргэнэ.

б) хэрэглэх боломжгүй тохиолдлууд

Олон улсын гэрээ: Олон улсын гэрээгээр тохиролцсон зөрчилдөөний хэм хэмжээгээр үйлчлэх асуудлыг Lex-fori дагуу тодорхойлбол гэрээнд оролцогч улсуудын хувьд өөр өөр ялгаатай үр дүнд хүрч болох талтай. Иймд нэгдмэл ойлголттой байх үүднээс олон улсын гэрээний эх бичвэр дотроо анхнаасаа уг ойлголт хэллэгээ тодорхойлох эсвэл тусад нь эрх зүйн харьцуулалтын үндсэн дээр тайлбарлах хэрэгтэй юм.

Гадаадын зөрчилдөөний хэм хэмжээ: Үндэсний зөрчилдөөний хэм хэмжээгээр гадаад улс руу шилжүүлэг хийсэн үед энэ шилжүүлэгийг хүлээн авч байна уу, эсвэл цааш нь ( буцааж эсвэл гуравдагч улс руу )шилжүүлж байна уу гэдгийг

Page 19: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

үндэсний зөрчилдөөний хэм хэмжээний нөхцлийг тодоройлоход харгалзан үзэх нь зүйтэй байдаг. Гадаадын зөрччилдөөний хэм хэмжээг харгалзахын тулд түүнийг тухайн улсад хэрхэн тодорхойлдог яг тэр дагуу нь тодорхойлох шаардлагатай болно. Энэ тохиолдолд гадаадын материаллаг хэм хэмжээний тогтолцоо дотоодынхоос илүүтэй хэрэглэгдэнэ. Жишээ нь: Германд амьдардаг байсан монгол хүний өвийн асуудалд германы ОУХЭЗ- нь өвлүүлэгчийн харьяалагдсан улсын хууль хэрэглэдэг бол Монгол улсынх амьдран сууж байсан улсын хууль гэхдээ үл хөдлөх хөрөнгийн хувьд энэхүү үл хөдлөх хөрөнгө оршин байгаа улсын хуулийг хэрэглэнэ. Ийм тохиолдолд германы ЗХХ-ний холболтын зүйлийг тодорхойлох улмаар материаллаг эрх зүйн ойлголтыг нь өөрөөр хэлбэл энд үл хөдлөх хөрөнгийг Герман улсад хэрхэн тодорхойлж ойлгох ёстойг харгалзан үзэх шаардлага бий болно.

2.Lex causae дагуу тодорхойлох ( шалтгаан хамаарлын хууль )

Lex causae дагуу буюу тухайн хэрэг тохиолдолд хэрэглэгдэх эрх зүйн дагуу тодорхойлох арга нь их зөрчилдөөнтэй. Юуны урьд үндэсний зөрчилдөөний хэм хэмжээний үндсэн дээр хэрэглэгдвэл зохистой эрх зүйг тогтоох хэрэгтэй. Үүний тулд энэ зөрчилдөөний хэм хэмжээний нөхцөл буюу холболтын зүйлийг тодорхойлох хэрэгтэй. Гэтэл Lex causaeнь энэ үед тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл ЗХХ нь хэрэглэгдэх эрх зүйг эхлээд заах ёстой боловч харин энэхүү хэрэглэгдэх учиртай эрх зүй нь ЗХХ-нийхээ зүйлийг эхлээд тодорхойлно гэсэн зөрчилтэй санааг энэ арга агуулна. Үүнийг схемээр үзүүлбэл:

 

 

 

 

                                                               тодорхойлох

Page 20: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

Энэхүү эргэц тойрог хөдөлгөөний аль нь эхлэл байхыг тогтооход бэрх юм. Гэхдээ эхлээд зөрчилдөөний хэм хэмжээний ( Lex-fori )холболтын зүйлийгтаамаглан ( урьдчилан ) тогтоогоод дараа нь олдсон хэрэглэгдэх эрх зүйгээр ( Lex causae )  холболтын зүйлийг тодорхойлж болох юм. Гэхдээ ихэнх хэрэг тохиолдолд оролцогч улс орон нь тодорхой байдаг учир Lex causae –г  тогтоох бэрхшээлтэй биш.

Дотоодын ба гадаадын эрх зүйн ойлголт, тогтолцооны зөрүүтэй үед дээрх аргыг хэрэглэх нь зохимжтой. Ийм тохиолдолд гадаадын буюу Lex causae –ийн материаллаг эрх зүйг үндэсний зөрчилдөөний хэм хэмжээний нөхцлийг тодорхойлоход шалгалтын журмаар хэрэглэнэ. Хэрэв гадаад улсын эрх зүй өөрөө заавал хэрэглэгдэхийг ( захирангуй хэм хэмжээ ) хүсэж байвал тэр эрх зүйг хэрэглэх шаардлагатай ба энэ нь Lex causae шинжтэй болно. Монгол улсын 2002 оны иргэний хуулийн 540.3-д “ ...тухайн эрх зүйн харилцаа зохицуулсан гадаад улсын эрх зүйн хэм хэмжээг харгалзаж болно. Гэж lex causae аргыг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн байна.

3.Эрх зүйн харьцуулалтын арга

            Зөрчилдөөний хэм хэмжээнд хэрэглэгддэг ойлголтууд биеэ даасан шинжтэй гэсэн санааг анх Эрнст Рабел (1874-155) гаргасан байна. Өөрөөр хэлбэл, тэр зөрчилдөөний хэм хэмжээг lex fori эсвэл lex causae –ийн материаллаг  эрх зүйн дагуу тодорхойлох эсвэл тайлбарлах зохимжгүй, харин зөрчилдөөний хэм хэмжээний ойлголтын утгыг эрх зүйн харьцуулалтын аргаар олж тодруулж болно. Гэхдээ харьцуулалтын эхлэл нь материаллаг хэм хэмжээ бус харин амьдралын бодит харилцаа тодорхой хэрэг тохиолдолд байх юм. Улмаар энэхүү тохиолдолын үндсэн дээр улс орнуудын эрх зүйн ойлголт, институтийг харьцуулж тэдгээрийн зориулалт, үүргийг тодруулж болно. Дараа нь дотоод гадаадын ойлголтын зөрүүг тайлж, дотоодын эрх зүйд танил бус гадаадын эрх зүйн ойлголтл институтийг тохируулж чадна.

Энэ аргын  онцлогОУХЭЗ-н тогтолцоо, ойлголтууд үндэсний материаллаг эрх зүйгээс тусдаа бие даасан шинжтэй гэдгээр ялгарна. Эцсийн дүнд энэхүү эрх зүйн харьцуулалт нь ОУХЭЗ ( үндэсний эрх зүйн тоогтолцооноос харьцангуй бие даасан )-тэй ижил утгаар ойлгогдоход хүрэх талтай. Мөн ОУХЭЗ-н хэрэг маргааныг үндэсний шүүхүүд шийдвэрлэдэг учраас амьдралд эрх зүйн харьцуулалтын аргыг хэрэглэх боломж багатай. Зөвхөн олон улсын нэгдмэл шүүх бий болох үед энэ аргыг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрдэнэ.

            4.Чиг үүргийн дагуу тодорхойлох

            Өнөөдөр барууны ОУХЭЗ-н онолд их давамгайлж байгаа функциональ тодорхойлолтын арга нь lex fori онолыг эрх зүйн харьцуулалтын аргатай холбож үздэг. Үүнээс үзэхэд энэ нь шинэ арга биш, холимог шинжтэй үүсмэл арга мэт харагдана.

Энэ арга нь lex Fori –ийн материаллаг эрх зүйн тогтолцооны үндсэн дээр зөрчилдөөний хэм хэмжээнд хэрэглэсэн ойлголтыг тодруулж чадахгүй үед дараах 2 хувилбараан шийдэх боломжийг олгоно.

Page 21: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

a)      Зөрчилдөөний хэм хэмжээний чиг үүргийн дагуу

Функциональ буюу чиг үүргийн дагуух тодорхойлолтын үед юуны өмнө ОУХЭЗ-н сонирхол ( талуудын, гүйлгээний, дэг журмын ) илүү шийдвэрлэх ач холбогдолтой гэж үздэг. Үүнийг тодотговол ижилхэн сонирхол бүхий хэрэг тохиолдлууд нэг ижил зөрчилдөөний хэм хэмжээгээр зүйлчлэгдэх ёстой болно. Энэ арга нь дотоодын эрх зүйд үнэлэлт өгөхөд үндэслэдэг шинжээрээ lex fori онол ( өргөн утгаар )-тай ижилхэн болно. lex fori ( нарийн утга ) онол нь дотоодын материаллаг эрх зүйн ойлголт, нэр томъёонд тулгуурладагт  түүний фунциональ тодорхойлтоос ялгагдах онцлогтой.

b)      Материаллаг хэм хэмжээний чиг үүргийн дагуу

Эрх зүйн зарим нэг дэд салбар, институт ( гэр бүл, өв залгамжлал дундын өмч гэх мэт ) –ын чиг үүрэг, зориулалт, түүний эрх зүйн харилцаанд эзлэх байр сууриас хамааруулан зөрчилдөөний хэм хэмжээний нөхцлийг тодорхойлох нь зүйтэй гэсэн үзэл баримтлагчид бий. Энэ үзэл бодол нь эрх зүйн харьцуулалтад чиглэсэн байх ба Рабелийн санаанд үндэслэсэн гэж хэлж болно.амьдралын харилцааа, түүнээс үүсэж бий болох хүмүүсийн эргэлт шаардлага, асуудлууд нь дэлхийн аль ч улс орон, газар нутагт ижил төстэй ( praesumtio similitudinis ) байна гэсэн бодол санаанд уг арга үндэслэдэг. Улс орнуудын эрх зүй нь асуудлыг шийдэх аргаараа зөвхөн ялгагдах ба харин зохицуулалтын зорилгын хувьд ижилхэн байна. Ийм учраас энэхүү зорилго нь тодорххойлолтыг хийхэд чухал ач холбогдолтой гэж үздэг ажээ.

Хэм хэмжээний зориулалт, үүэрг зорилгыг олж тодруулахад lex fori–ийн эрх зүйн тогтолцоог үндэс сууриа болгоно. Монгол улсын эрх зүйн тогтолцоо, түүний ойлгол, ангилалыг үндэслэж гадаад элемент бүхий тодорхой хэрэг тохиолдолд үнэлэлт өгөх дотооддоо танил бус гадаадын эрх зүйн ойлголтыг  харьцуулахад зохицуулалтынх нь чиг үүргийг тогтоох замаар тодруулж монгол улсын зөрчилдөөний хэм хэмжээгээр зүйлчлэх шаардлагатай юм.

ЗӨРЧИЛДӨӨНИЙ ХЭМ ХЭМЖЭЭ

ХОЛБООС

Холбоосын тухай ойлголт, түүнийг Монгол улсын

хуульд хэрэглэсэн нь

        Аливаа биеэ даасан зөрчилдөөний хэм хэмжээ нь холбоосын зүйлболон холболт  гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Зөрчилдөөний хэм хэмжээний холболтын хэсэгт олон янзын арга дүрмийг хэрэглэдэг. Тодорхой нэг дүрмийг бид холбоос хэмээн нэрлэсэн билээ. Холбоосоор дамжин холболтын зүйл болон хэрэглэгдэх эрх холбогдоно.

Монгол улсын 1994 оны Иргэний хуулийн 7-р хэсэгт (шинэ хуулийн 6-р хэсэг) дараах төрлийн холбоосууд хэрэглэгдсэн байна. Үүнд:

Page 22: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

-           Харьяалсан улсын                                       428.2., 429.1.                   (543.2.)

-          Байнга оршин байгаа газрын                     428.3.                                 543.3.

-          Байнга амьдран сууж байсан газрын          436.1.                               552.1.

-          Эд хөрөнгө байгаа газрын                           432.1.                              547.1.1.

-          Эд хөрөнгө бүртгэсэн газрын                     432,2,                              547,1,2,

-          Эд хөрөнгө илгээсэн улссын                       432.5                               547.1.5.

-          Шүүхэд нэхэмжлэл гаргасан улсын           432.6                               547.1.6.

-          Хэлцэл хийсэн улсын                                 433.1                                548.2.

-          Талууд сонгосон улсын                                        434.1                         49.1. ,549.2.

-          Үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын / хуулийн этгээдийн хувийн хуулийг тодорхойлсон шинжтэй /                      434.2, 434.3.               549.4.

-          Үйл ажиллагаа явуулж байгаа буюу гэрээний үр дүнд бий болж байгаа улсын                                                          434.2. , 434.3. ,          549.5.

-          Гэрээний агуулгад шийдвэрлэх ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэж байгаа талын                                                        434.6.               549.8.

-          Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч байгаа улсын       434.7.               549.9.

-          Гэм хор учруулсан үйл баримт бий болсон улсын         435.1.           551.1.

-          Гэм хорыг арилгуулах тухай шаардлага гаргах үндэслэл болсон нөхцөл байдал бий болсон улсын                                                435.1.              551.1.

 

Холболтын дүрмийн буюу холбоосын төрөл

 Зөрчилдөөний хэм хэмжээнд хэрэглэсэн ийм олон янзын холбоосыг зөв тайлбарлан хэрэглэхийн тулд тэдгээрийг төрлийн хувьд бүлэглэж нэг бүрчилэн тодруулж үзэх нь зүйтэй.

БУЦАХ БОЛОН ЦААШИХ ШИЛЖҮҮЛЭГ

( RENVOI )

1.      Ойлголт

         Олон улсын шинжтэй иргэний хэрэг тохиолдолд хэрэглэгдэх эрхийг тодорхойлохдоо зөвхөн үндэсний зөрчилдөөний хэм хэмжээгээр хязгаарлах нь учир дутагдалтай бөгөөд дотоодын зөрчилдөөний хэм хэмжээний дагуу шилжүүлэг хийгдэж хэрэглэгдэхээр болсон гадаадын эрх зүй нь энэхүү

Page 23: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

шилжүүлэгийг хүлээн зөвшөөрч байгаа эсвэл өөрийн зөрчилдөөний эрх зүйн дагуу дахин өөр улс руу шилжүүлэг хийж байна уу гэдгийг судлах шаардлага үүснэ. Учир нь аливаа улсын эрх зүй нь материаллаг хэм хэмжээнээс гадна ЗХХ-г агуулна. Улмаар нэг улсын ЗХХ нөгөө улсын эрх зүй рүү шилжүүлэг хийж байвал энэхүү шилжүүлгийн хамрах хүрээ нь хоёр янз байх боломжтой.

-          Нэгд:  Гадаад улсын зөвхөн материаллаг хэм хэмжээ руу шилжүүлэг хийх ( шууд )

-          Хоёрт:  Гадаад улсын материаллаг хэм хэмжээнээс гадна зөрчилдөөний хэм хэмжээ рүү хамтад нь шилжүүлэг хийх (нөхцөлт )

Нөхцөлт шилжүүлэгийн үед буцааж болон цааш нь шилжүүлэг хийх ( renvoi ) асуудал яригддаг. Үүнийг задалж тодруулбал:

-          Буцах шилжүүлэг ( renvoi au premier degre ). Энэ нь тухайлбал монгол улсын ОУХЭЗ-н үндсэн дээр гадаад улсын эрх зүй хэрэглэгдэх болж  гэтэл энэхүү гадаад улсын олон улсын хувийн эрх зүй нь монгол улсын хуулийг хэрэглэхээр заасан үед бий болно.

-          Цааших шилжүүлэг ( renvoi au second degre ). Энэ нь тухайлбал монгол улсын ОУХЭЗ-гээр гадаад улсын эрх зүйг хэрэглэхээр болж, харин энэхүү гадаад улсын ОУХЭЗ нь гуравдагч улсын хуулийг хэрэглэхээр тодорхойлсон үед үүснэ.

Нэг улсын ОУХЭЗ нь шилжүүлэг хийхдээ нөгөө улсынхаа ОУХЭЗ-г харгалзан үзэх үү гэдгээс renvoi-н асуудал үүсэх асуудал хамаарна. Зөрчилдөөний хэм хэмжээ нь гадаад улсын зөвхөн материаллаг хэм хэмжээ рүү шилжүүлэг хийнэ гэж ойлговол renvoi –н асуудал яригдахгүй. Харин дотоодын Зөрчилдөөний хэм хэмжээний шилжүүлэг гадаад улсын зөрчилдөөний хэм хэмжээнд нэгэн адил хамаарна гэж үзвэл шилжүүлэг буцах эсвэл цааш үргэлжлэх боломж бий болно.

2.      RENVOI үүсэх шалтгаан

Renvoi үүсэх гол орнууд нэг ижил төрлийн харилцаанд зориулагдсан Зөрчилдөөний хэм хэмжээнд өөр өөр холбоос хэрэглэсэн байдаг явдал юм. Гэр бүл болон өв залгамжлалын харилцаанд нэг хэсэг улс амьдран суугаа газрын, нөгөө хэсэг нь иргэний харьяалалын холбоосыг хэрэглэдэг. Мөн өөр өөр этгээдэд хамааруулсан холбоосыг ашигладаг. Жнь: эцэг эхийн хүүхдээ асран хамгаалах үүргийн хувьд эцэг эхийн харьяалсан улсаар эсвэл хүүдийн харьяалсан улсаар холболт хийдэг. Түүнчлэн улс орнууд ижил холбоос хэрэглэх боловч түүнийгээ өөр өөрөөр тайлбарлан ойлгох явдал бий. Гадаадын зөрчилдөөний зарим ойлголт, хэллэгийг зөрүүтэй тодорхойлсноос Renvoi үүсч болно. Жнь: сүй тавих явдлыг монгол улсын хуулинд огт зохицуулаагүй, харин ХБНГУ-д гэр бүлийн эрх зүйгээр Францад гэм хор учруулснаас үүсэх үүргээр тус тус зохицуулалт хийдэг байна.

3.      Нөхцөлт ба шууд шилжүүлэг

      ОУХЭЗ-н шилжүүлэг нь шууд эсвэл нөхцөлт байх ба нөхцөлт шилжүүлэгийн үед renvoi-н асуудал үүсэх боломжтой. Монгол  улсын

Page 24: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

зөрчилдөөний хэм хэмжээнээс үзэхэд чухам аль шилжүүлэгийг зөвшөөрсөн нь тодорхой бус байна. Шүүх арбитрын практикт ч ийм асуудал хөндөгдөөгүй болно. Гэсэн хэдий ч шууд нөхцөлт шилжүүлэгийг олон улсын түвшинд харьцуулан судалж үзье.

1.      Нөхцөлт шилжүүлэг:

       Нөхцөлт шилжүүлэг нь хамрах хүрээний хувьд аль нэг улсын зөвхөн материаллаг хэм хэмжээ төдийгү зөрчилдөөний хэм хэмжээг хүртэл бүгдийг хамаарах тул түүнийг зарим үед бүхэл шилжүүлэг гэж нэрлэдэг. Нөхцөлт гэж нэрлэсэн нь гадаад улсын хуулийг хэрэглэхдээ юуны өмнө түүний өөрийнх нь ОУХЭЗ-н журмыг харгалзан үздэгтэй холбоотой юм.нөхцөлт шилжүүлэгийн үндэслэл нь олон улсын түвшинд нэгдмэл зохицолдоонд бий болгох сонирхолтой. Гадаадын шүүх тухайн хэрэг маргааныг шийдвэрлэсэн бол ямар эрх зүйг ( зөвхөн материаллаг  хэм хэмжээг бус мөн өөрийн зөрчилдөөний хэм хэмжээг хэрэглэнэ)хэрэглэхээр байсныг харгалзан үзэх боломжийг нөхцөлт шилжүүлэг олгоно. Дотоодын ОУХЭЗ-н үндсэн дээр гадаадын эрх зүй рүү шилжүүлэг хийх үед гадаад улсын ОУХЭЗ-г харгалзан үзэх 3-н тохиолдол байна.

1.      Гадаадын ОУХЭЗ нь шилжүүлэг хийсэн улсын ОУХЭЗ-тэй ижил үр дүнд хүрэх буюу шилжүүлэгийг хүлээн авах.

Жнь: Хятад улсад амьдран суугч монгол улсын иргэн нас барсны дараа түүний монголд байгаа хөдлөх хөрөнгийн өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэхдээ Монгол улсын иргэний хуулийн 436.1. ( шинэ хуулийн 552.1. ) дэх эхсгийн дагуу хятад улсын эрх зүй рүү шилжүүлэг хийж улмаар хятад улсын ОУХЭЗ-г харгалзан үзвэл мөн өвлүүлэгчийн амьдран суугаа газрын холбоос

хэрэглэсэн байх тул шилжүүлэгийг хүлээн авлаа гэж үзнэ.

 

 

 

 

 2.      Гадаадын ОУХЭЗ нь анхны шилжүүлэг хийсэн улс руу буцаагаад шилжүүлэг хийх.

Монгол улсын эрх зүй

Материаллаг хэм хэмжээ

Зөрчилдөөний хэм хэмжээ

БНХАУ-ын эрх зүй

Зөрчилдөөний хэм хэмжээ

Материаллаг хэм хэмжээ

Page 25: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

Жнь: ХБНГУ-д амьдран суугч монгол улсын иргэн нас барсны дараа түүний монголд байгаа хөдлөх хөрөнгийн өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэхдээ Монгол улсын иргэний хуулийн 436.1. ( шинэ хуулийн 552.1. ) дэх эхсгийн дагуу ХБНГУ-ын  эрх зүй рүү шилжүүлэг хийж улмаар Германы ОУХЭЗ-г харгалзан үзвээс иргэний харьяалалд үндэслэсэн холбоос хэрэглэсэн байх тул буцаагаад Монгол улсын эрх зүй рүү шилжүүлнэ.

Монгол улсын эрх зүй

Материаллаг хэм хэмжээ

Зөрчилдөөний хэм хэмжээ

3.      ГадаадынОУХЭЗ нь гуравдагч улс руу шилжүүлэг хийх.

Жнь: ХБНГУ-д амьдран суугч ОХУ-ын иргэн хүний монгол улсад байгаа хөдлөх хөрөнгийн өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэхдээ Монгол улсын иргэний хуулийн 436.1.дэх хэсгийн ( шинэ хуулийн 552.1.) дагуу ХБНГУ-ын эрх зүй рүү шилжүүлэг хийж улмаар германы ОУХЭЗ-г заавал иргэний харьяалалын холбоос хэрэглэх тул гуравдагч улс буюу ОХУ-ын эрх зүй рүү шилжүүлнэ.

 

Эрх зүйн харьцуулалтаас үзэхэд зарим улс орон буццаж шилжүүлэг хийхийг хүлээн зөвшөөрөөд харин цаашаа нь гуравдагч улс руу шилжүүлэг хийхийг зөвшөөрдөггүй. Зарим улс орны ОУХЭЗ буцаах болон цааших шилжүүлэгийг үндсэндээ хүлээн зөвшөөрдөггүй буюу зөвхөн материаллаг эрх зүй рүү шууд шилжүүлэг хийх зарчмыг баримталдаг.

ХБНГУ-ын эрх зүй

Зөрчилдөөний хэм хэмжээ

Материаллаг хэм хэмжээ

Монгол улсын эрх зүй

Материаллаг хэм хэмжээ

Зөрчилдөөний хэм хэмжээ

ХБНГУ-ын эрх зүй

Зөрчилдөөний хэм хэмжээ

Материаллаг хэм хэмжээ

Page 26: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

Түүнчлэн нөхцөлт шилжүүлэг бүхий улсууд ч гэсэн зарим тохиолдолд зөвхөн шууд шилжүүлгийг зөвшөөрдөг.

Монгол улсын 2002 оны шинэ  иргэний хуулийн 540.2.-д “Гадаад улсын хуульд монгол улсын хуулийг баримтлахаар заасан бол Монгол улсын хууль тоогтоомжийг хэрэглэнэ”. гэж заасныг гадаад улсын  ЗХХ дотоодын эрх зүй рүү шууд шилжүүлэг хийнэ гэсэн утгыг агуулна гэж үзнэ.

 

2.      Шууд шилжүүлэг

               Зөрчилдөөний хэм хэмжээний үндсэн дээр гадаад улсын зөвхөн материаллаг эрх зүй рүү шилжүүлэг хийж байвал шууд шилжүүлэг гэж нэрлэнэ. Шууд шилжүүлэг нь нэг талаар ОУХЭЗ –н үйлчлэл хэрэглээг хялбар болгох боловч нөгөө талаар олон улсын нэгдмэл зохицолдоог алдагдуулахад хүргэнэ. Учир нь дотоодын ОУХЭЗ-г гадаад улсынхаас дээгүүрт тавих ба хэргийг аль улсын шүүхэд шийдвэрлэхээс хамаарч өөр өөр шийдвэр гарах боломжтой байна. ОУХЭЗ-н  онол сургаал, эрх зүйн харьцуулалтаас дүгнэж үзвэл дараах тохиолдлуудад зөвхөн шууд шилжүүлэг байх зохистойг гэсэн ойлголт нийтлэг тогтжээ. Үүнд:

a.      Олон улсын гэрээ:

            Олон улсын гэрээний зорилго, үүргээс үндэслэн ийм гэрээгээр тогтоосон зөрчилдөөний хэм хэмжээ нь зөвхөн шууд шилжүүлэг хийнэ. Зарим олон улсын гэрээнд энэ тухай тотгож заасан тохиолдол бий. Тухайлбал: 1968, 1988оны “Бараа нийлүүлэх ерөнхий нөхцөл”-д худалдагчийн талын хууль гэдэгт зөвхөн материаллаг хуулийг ойлгоно” гэж заасан байдаг. Хэдий энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр бус боловч ач холбогдолоо алдаагүй.

b.      Үүргийн гэрээ:

             ЗХХ нь гэрээний үүргийн харилцаанд хэрэглэгдэх эрхийг тодорхойлохдоо аль нэг улсын материаллаг хэм хэмжээ рүү шилжүүлэг хийнэ. Өөрөөр хэлбэл сонгогдсон улсын эрх зүйн зөрчилдөөний хэм хэмжээнүүдийг үл харгалзана. Ийм зохицуулалтыг гэрээний үүргийн талаарх Европын конвенц ( зүйл 3, 5 ) өмнө нь дурдсан “Бараа нийлүүлэх ерөнхий нөхцөл”-д тус тус хэрэглэсэн байна. Түүнчлэн ХБНГУ, Австри, ОХУ зэрэг улсын ОУХЭЗ-н талаарх хуулинд энэ тухай тодорхой заажээ.

c.       Эрх зүйг сонгох:

Олон улс орны ОУХЭЗ-д хэрэглэгдэх эрх зүйгээ сонгох боломжийг талуудад зөвшөөрсөн байдаг. Ийнхүү эрх зүйгээ сонгосон тохиолдолд зөвхөн материаллаг эрх зүйг сонгосон гэж ойлгодог. Хэрэв талууд ЗХХ-г сонгосон гэж үзвэл эрх зүй нхувьд тодорхойгүй байдал хэвээр үргэлжлэх ба талуудын хүсэл зорилгод үл нийцэх юм. Харин талууд тодорхой ойлгомжтой байдлаар ЗХХ-г ( өөрөөр хэлбэл хэрэглэгдэх эрхээ тодорхойлох аргаа ) сонгож болохыг үгүйсгэх аргагүй. Харин сонгож болох эрх зүйн тоог хязгаарласан үед үүнийг талууд дураараа өргөжүүлэх нь хуулийн зорилгод үл тохирно.

Page 27: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

d.      Утгын хувьд шууд шинжтэй шилжүүлэг:

Зарим зөрчилдөөний хэм хэмжээний шилжүүлэг өөрийн зорилго,  зориулалтаас үндэслэн зөвхөн шууд буюу материаллаг хэм хэмжээнд хамаарах утгатай байх боломжтой. Хэлцэлд хэрэглэгдэх хуулиар уг хэлцэлийн хэлбэрт хэрэглэгдэх хуулийг тодорхойлох үед хэрэв хэлцлийн хууль renvoi –г зөвшөөрөөгүй бол хэлцлийн хэлбэрийн хувьд мөн адил renvoi –г орхигдуулж болно.

 

Олон улсын хувийн эрх зүйн үндсэн нэг зарчим бол нягт холбооны зарчим гэж байдаг. Нягт холбооны зарчим нь renvoi –оос татгалзах нь зүйтэй. Учир нь renvoi нягт холбоог тогтоох болсон зорилго, утгад харшлах болно гэж үздэг. Нөгөө талаар нягт холбоо бүхий улсын олон улсын хувийн эрх зүйг харгалзан үзэх нь олон улсын шийдвэрийн зохицолдоог үл ойшооход хүргэнэ.

 

 

 

 

 

 

 

 

СЭДЭВ:                      ОЛОН УЛСЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙН СУБЪЕКТ[4]

           Гадаад элемент бүхий иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдыг олон улсын иргэний эрх зүйг СУБЪЕКТ гэнэ.

                        Олон улсын иргэний эрх зүйн субъектэд:

А.  Бие этгээд ( иргэд, иргэний харьяалалгүй этгээд – Апатридууд, гадаадын иргэд  давхар харьяалал бүхий этгээд – Бипатрид )

Б.  Хуулийн этгээд ( дотоодын, гадаадын, олон улсын тэр тусмаа олон улсын төрийн бус байгууллага )

            В.  Төр засаг

Г. Өөрийн улс орныг байгуулж тусгаар тогтнохоор тэмцэж байгаа үндэстэн ард түмэн өөрсдийн удирдах байгууллагын хэлбэрээр (жишээ нь Палестины чөлөөлөх байгууллага )

Д. Олон улсын, засгийн газар хоорондын байгууллага

Е. Олон улсын нийтийн эрх зүйн субъект болох улс төстэй байгууллагууд                    ( тухайлбал:  Ватикан гэх мэт хот улсууд)багтана.

Page 28: Олон Улсын Хувийн Эр Олон улсын хувийн эрхх Зүйн Үндсэн Ойлголт

А,Б хэсэгт заасан субъектууд нь олон улсын иргэний эрх зүйд эрх зүйн харилцааны оролцогч болохынхоо хувьд энэхүү харилцаанд нөгөө тал нь хэн байхаас үл шалтгаалан олон улсын иргэний эрх зүй яг хоёр биет этгээд юм уу хуулийн этгээдийн адилаар биет болон хуулийн этгээд, нэг талаас төр засаг, нөгөө талаас олон улсын нийтийн эрх зүйн субъект байлаа ч ижил тэгш авч үзнэ.

В,Е хэсэгт заасан субъектууд нь хэлэлцээгээр харилцагч этгээдүүдийн нэг тал нь А,Б хэсгийн  субъектэд хамрагдаж байгаа нөхцөлд  л олон улсын иргэний эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах эрх зүй нхарилцааны бүрэлдэхүүнд орно. Оролцогч хоёр тал нь хоёулаа засгийн газрууд эсвэл засгийн газар хоорондын байгууллагууд эсвэл засгийн газар болон төрийн байгууллага байвал энэхүү эрх зүйн харилцаа нь олон улсын иргэний эрх зүйгээр зохицуулагдахгүй. Тэдгээр нь олон улсын нийтийн эрх зүйн үйлчлэх хүрээнд хамаарагдана.

Ийнхүү нэг талаас олон улсын нийтийн эрх зүйн субъект оролцож байгаа нөхцөлд энэ эрх зүйн харилцаа нь  олон улсын иргэний эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдахын тулд нөгөө тал нь зөвхөн биет болон хуулийн этгээд байх боломжтой.

Олон улсын иргэний эрх зүйн субъект бүр тусгай хууль зүйн ухагдахуунаар илрэн гардаг шинж чанартай. Биет этгээдийн хувьд хуулийн чадамжтай эсэх гэж байдаг бол хуулийн этгээдэд хувийн эрхт байдал ба <<үндэс>> гэхчлэн ухагдахуунаар илэрнэ.