7
2018 он Валютын зохицуулалтын тухай хуулийн төслүүд Бодлогын баримт бичиг

Валютын зохицуулалтын тухай хуулийн төслүүд · зээлдэгчдийн үндсэн шалгуур нь Оюу Толгойн бүх орлого,

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Валютын зохицуулалтын тухай хуулийн төслүүд · зээлдэгчдийн үндсэн шалгуур нь Оюу Толгойн бүх орлого,

2018 он

Валютын зохицуулалтын тухай хуулийн төслүүд

Бодлогын баримт бичиг

Page 2: Валютын зохицуулалтын тухай хуулийн төслүүд · зээлдэгчдийн үндсэн шалгуур нь Оюу Толгойн бүх орлого,

Валютын зохицуулалтын тухай хуулийн төслүүд

2

Энэхүү бодлогын баримт бичгийг Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам) Санхүүгийн хорооноос эрхлэн боловсруулсан бөгөөд тус Хороог АмЧамын ТУЗ-ийн гишүүн Эрик Версавел удирддаг юм. Тус хороо нь АмЧамын ТУЗ-ийн удирдлаган дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бодлогын баримт бичгийг бүтнээр, эсвэл хэсэгчлэн дахин хэвлэхэд АмЧам Монголоос зөвшөөрөл авна.

Зохиогчийн эрх © Монгол дахь Америкийн Худалдааны Танхим

2018 оны 10 сар, Улаанбаатар хот

Page 3: Валютын зохицуулалтын тухай хуулийн төслүүд · зээлдэгчдийн үндсэн шалгуур нь Оюу Толгойн бүх орлого,

1. Монгол төгрөгийн тогтвортой байдал

Хэдий Монгол төгрөг чөлөөтэй хөрвөх мөнгөн дэвсгэрт боловч, долларжилт өндөр Монгол Улсад төгрөгийн үнэ цэнэ улс төрийн чухал асуудал байдаг учир хуулийн төслийн үндсэн зорилгын нэг нь 2020 оны УИХ-ын сонгууль хүртэл тус валютын ханшийг тогтвортой байлгах гэсэн оролдлого гэж харагдаж байна. Хэдий тийм ч богино хугацааны дээрх арга хэмжээ нь дунд хугацаанд хүлээж байснаас өөр үр дүн бий болгох буюу хөрөнгийг гадагш чиглүүлж, гадаадаас орж ирэх хөрөнгийн урсгалыг хааж улмаар төгрөгийн ханшийг сулруулах магадлалтай гэж бид үзэж байна.

АмЧамын зүгээс энэхүү хуулийн төсөл нь БНХАУ, ОХУ-тай худалдаааны эргэлтийн дийлэнх ногдож буй өнөө үеэд ам долларыг гадаад гүйлгээ хийх үндсэн валют байхаас татгалзах оролдлого гэж үзэж байна. Хэрэв энэ таамаг бодитой бол хөрвөдөггүй валютаар гадаад худалдаа, төслийн санхүүжүүлт хийх нь цаашдын улс орны валютын нөөц бүрдүүлэхэд эрсдэлтэй байдалд хүргэнэ. Мөн Монгол Улсын гадаад өр нь ам. доллараар тооцогдож буй нөхцөлд нэмэлт эрсдэл агуулж байгаа юм.

Хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэн, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах макро эдийн засгийн оновчтой, тогтвортой бодлого нь гадаад валютын зах зээл, улмаар төгрөгийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн сахилга батыг чангатгах ач холбогдолтой байх юм.

Монгол Улсад олон улсын зүгээс итгэл хүлээлгэх байдал, засаглал, санхүүгийн салбарын зохицуулалтад дээрх хуулийн төсөл нь удаан хугацаанд үргэлжлэх бэрхшээлийг бий болгоно. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагч, санхүүч нар Монголын санхүү, улс төрийн орчин нөхцлийг тогтворгүй, найдваргүй, чөлөөт зах зээлийн зарчмын эсрэг байна гэж үзэх юм.

3

Оршил АмЧам Монголын Санхүүгийн хороо нь Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгааг мэдээд санхүүгийн салбарын удирдлага, олон улсын санхүүгийн салбарын төлөөлөгчидтэй хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгууллаа. Бид мэргэжилтнүүдийн үзэл бодол, санааг нэгтгэн саналаа доорх хэлбэрээр томъёоллоо.

АмЧамын Санхүүгийн хороо нь Монголын санхүүгийн системийг олон улсын хөрөнгө оруулагч, санхүүч нарт нээлттэй болгох, салбарын найдвартай, итгэл даахуйц байдлыг сайжруулах, олон улсын сайн туршлагад үндэслэн мэдлэг мэдээлэл түгээхэд голчлон чиглэж ажилладаг.

Эдийн засгийн өсөлт тогтворжсон, Олон Улсын Валютын Сан (ОУВС), бусад олон улсын байгууллагын дэмжлэг өндөр буй энэ цаг үед Монголын Засгийн газар, Монголбанк хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх, ашгийг нэмэгдүүлэх, валют арилжааны системийн бүтцийг сайжруулан, хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж итгэж байна. Гэтэл хуулийн төслийн үзэл санаа нь эсрэг утга санааг агуулж байна.

Уг хуулийн төсөл нь Монголын санхүүгийн системд нэвтрэх боломжийг улам бүр хүндрэлтэй болгож, улс орны найдвартай байдал, банкны чадварыг дордуулж байна. Санхүүгийн хорооны гишүүд энэхүү хуулийн төслийг өргөн барьж буй нь Монгол Улс санхүүгийн тусгаарлагдмал байдал руу буцан алхаж буй явдал гэж үзэж байна. Ийм байдал битгий бий болоосой гэж бид хүсч байна.

Хуулийн төслүүд сэргэж буй эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж улс орны хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд дараах сөрөг нөлөөтэй байх болно: Ÿ Энэхүү хуулийн үр дагаврыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид сөргөөр хүлээн авах

бөгөөд томоохон төслүүд болох Оюу Толгойн далд уурхайн төсөл, Эрдэнэс Таван Толгойн бэлтгэж буй IPO зэрэгт сөрөг нөлөө үзүүлж цаашилбал зогсоход хүргэх болно.

2. Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд

үзүүлэх сөрөг нөлөө

Page 4: Валютын зохицуулалтын тухай хуулийн төслүүд · зээлдэгчдийн үндсэн шалгуур нь Оюу Толгойн бүх орлого,

4

Ÿ Хөрөнгийн урсгалд тавих хяналт нь хөрөнгө оруулагчид шуурхай төлбөр хийхэд хүндрэлтэй болж зээлийн хураамж зэрэг өсөхөд хүргэнэ.

Ÿ Хэрэв дээрх хууль батлагдвал Монгол Улсын харилцан байгуулсан хоёр талын 44 гэрээ болон Хөрөнгө оруулалтын тухай хууль зөрчигдөх болно.

Монголын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байдаг. Олон улсад байгалийн баялгийг олборлох үйл явц нь асар их хөрөнгө оруулалт шаардагддаг, өрсөлдөөн ихтэй салбар болж байгаа бөгөөд улс орнууд гадаадын уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалтыг татахын тулд санхүүгийн нөөц, менежментийн туршлагаар хоорондоо өрсөлдөж байна. Системийн шинжтэй 5 банкинд нийт хөрөнгө нь тархан байршсан Монголын банкны салбар нь ойролцоогоор 1.25 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Нэг зээлдэгчид олгох зээлийн хязгаарын зохистой хэмжээг нийт хөрөнгийн 20 хувь гэж үзвэл хамгийн ихдээ 40 сая ам.долларыг эдийн засгийн нэг бүлэгт Монголын хамгийн том банкууд зээлээр өгөх боломжтой байдаг. Хэрвээ банкууд синдикат хэлбэрээр хамтран зээл өгөх нөөц бололцоо, хүсэл бий бол зээлийн хэмжээ бага зэрэг нэмэгдэж болох ч орчин үеийн уул уурхайн төслүүдийг явуулах шаардлагатай хөрөнгийн өчүүхэн бага хэсэг байх юм.

Иймд Оюу Толгой зэрэг томоохон төслүүд нь дотоод дахь эрсдэлээс сэргийлэн олон улсын банкууд санал болгодог зээлийг олж авахад голчлон анхаардаг. Энэ нь улс төрийн эрсдэлээс сэргийлэхийн тулд дотоодын санхүүгийн системээс ангид санхүүгийн урсгал, бүтцийг бий болгож байна гэсэн үг юм. Томоохон хэмжээний төслүүдэд энэ нь гарцаагүй бодит үнэн болоод байна.

Гадаадын зээлдэгчид санхүүжилтийг олгох эсвэл үргэлжлүүлэх эсэхээ шийдэхдээ дараах зүйлүүдийг ихэвчлэн харж үздэг. Эдгээрийг дараах байдлаар томъёолж болно:

1. Борлуулалтыг доллараар хийх боломж,2. Оффшороор дамжуулан төлбөр барагдуулах боломжоор хангах, 3. Бэлэн мөнгөний урсгалыг доллараар хадгалах боломж болон өрийн үйлчилгээний

нөөцийн данстай байх4. Шаардлагагүй гадаад валютыг хязгаарлах зохицуулалт5. Одоо үйлчилж буй валютын хяналтын хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн

үргэлжлүүлэх боломж

4-р асуудал нь санал болгоод буй хуулийн төслийн хүрээнд Монголбанк нь бие даасан хяналт, шалгалтын институц бус, харин тодорхой нэг хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж, арилжааны банкуудтай өрсөлдөх болоод буй нөхцөл байдалтай холбоотой юм. Жишээлбэл, Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу Толгой нь Монголын арилжааны банк, бусад газарт данс эзэмших, олон улсын гүйлгээг шууд, ямар нэгэн саад тотгоргүй, аль ч мөнгөн дэвсгэртээр хийх, гадаадад хөрөнгөө хадгалах боломжтой байдаг. Оюу Толгой төслийн зээлдэгчдийн үндсэн шалгуур нь Оюу Толгойн бүх орлого, хөрөнгийг гадаадын банкуудад байршуулах асуудал юм. Олон улсад томоохон төслийн санхүүжилтийн хувьд энэ бол тогтсон жишиг билээ.

Мөн оффшор дансны талаар шийдвэр гаргагчид болон олон нийтийн буруу ойлголтыг өөрчлөх, соён гэгээрүүлэх шаардлагатай байгаа билээ.

Хуулийн төслийг дүгнэж харахад эдгээр асуудлуудыг тус хуулийн төсөл нь оновчтой шийдвэрлэж чадахгүй гэж харагдаж байна. Иймд одоо хэрэгжиж буй томоохон төсөл нь гэрээгээ зөрчихөд хүрэх болно. Өөрөөр хэлбэл хэрэгжиж буй төслүүд төлбөрөө төлөх боломжгүй байдалд орж, зогсоход хүрч болох юм. Улмаар төслийн цаашдын бүтээн байгуулалт (жишээлбэл Оюу Толгойн 2-р шатны далд уурхайн бүтээн байгуулалт), 1000 орчим ханган нийлүүлэгчид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болно.

3. Төслийн санхүүжилтэд үзүүлэх нөлөө

Page 5: Валютын зохицуулалтын тухай хуулийн төслүүд · зээлдэгчдийн үндсэн шалгуур нь Оюу Толгойн бүх орлого,

5

10 дугаар зүйл. Гадаад гүйлгээг гүйцэтгэх

10.4.Монголбанк Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлогын бүрдэлтэд чухал ач холбогдолтой, стратегийн хөрөнгө оруулагч эдийн засгийн харьяат бус этгээдэд харилцан тохиролцсоны үндсэн дээр валютын данс нээх, төлбөр тооцоо гүйцэтгэж болно.

Тайлбар: Энэ заалт нь Монгол Улсын хоёр шатлалтай банкны тогтолцооны мөн чанартай зөрчилдөж байгаа бөгөөд Төв Банкны үүрэг нь хяналт тавихад оршидог билээ. Санал:Энэ заалтыг хасах

11дүгээр зүйл.Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх

11.1.Монгол улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ.

11.2.Монгол улсын хууль тогтоомжид хураамж, шимтгэл, хариуцлагын хэмжээг тодорхойлохдоо зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлнэ.

11.3.Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно.

11.4.Банк, Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдээр мөнгөн хадгаламж, зээл, факторинг, итгэлцлийн үйлчилгээ тэдгээртэй адилтгах аливаа санхүүгийн үйлчилгээ, үүсмэл санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой гэрээ байгуулах, түүгээр хүлээх үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, гүйцэтгэлийг гадаадын мөнгөн тэмдэгтээр хангуулж болно.

11.5.Энэ хуулийн 11.4-т зааснаас бусад тохиолдолд гадаадын мөнгөн тэмдэгт, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.

11.6.Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхтэй холбоотой холбогдох журмыг Санхүүгийн зохицуулах хороо баталж болно.

Тайлбар: Гадаад улс орнуудын зохицуулалтын жишгийг харвал гадаад худалдаа, бараа, ажил үйлчилгээ, экспорт, импортын харилцаа, олон улсын гэрээ, олон улсад дагаж мөрдөх учиртай шүүх, арбитрын шийдвэрийн гүйцэтгэл гэх мэт маш олон харилцаанд тооцооны нэгжийг гадаад валютаар тогтоон, төлбөр тооцоог нь гадаад валютаар гүйцэтгэхийг зөвшөөрч байна.

Хэрэв дээрх зааалтууд батлагдвал гадаад худалдааны харилцаанд орж байгаа дотоодын аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн хөрөнгө оруулагчдын тухайд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6.7 болон 6.8-д заасан эрхийг шууд хязгаарласан зохицуулалт болохоор байна.

Мөн дээрх заалтууд батлагдсанаар олон тооны тодорхой бус байдал үүсэх болно. Монгол төгрөг нь хөрвөх чадваргүй, олон улсын худалдаанд хэрэглэх боломжгүй ч гадаадын иргэдтэй гэрээний дагуу хийгдэх төлбөрийг валютаар хийхээс өөр аргагуй ба улмаар хууль зөрчихөд хүрнэ. Мөн төрийн байгууллагуудын хийх гадаад төлбөр тооцоо хууль зөрчсөн болно.

Санал: Дараах байдлаар заалтуудыг өөрчлөх:

11.3.Олон улсын гэрээний төлбөр, хураамж, олон улсын байгууллагад төлөх төлөх төлбөр, олон улсын байгууллага, банктай байгуулах гэрээ хэлцэл, зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт болон хуульд зааснаас бусад тохиолдолд улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс болон төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно.

Хуулийн төслийн заалт бүрээр өгөх

тодорхой санал

Page 6: Валютын зохицуулалтын тухай хуулийн төслүүд · зээлдэгчдийн үндсэн шалгуур нь Оюу Толгойн бүх орлого,

6

11.5. Гадаадаас хөрөнгө оруулалт татах, эсхүл гадаадад хөрөнгө оруулалт хийх, гадаадаас зээл, тусламж, хандив, санхүүжилт авах эсхүл олгох, гадаадаас бараа, ажил үйлчилгээ худалдан авах эсхүл гадаадад худалдах, түрээслэх эсхүл түрээслүүлэх, хөлслөх эсхүл хөлслүүлэх, оюуны болон бусад эрхтэй холбоотой төлбөр, шимтгэл төлөх болон экспорт, импортын үйл ажиллагааны хүрээнд гүйцэтгэх ажил үйлчилгээ, тээвэр зуучлал, ачаа, тээш, бараа илгээмжийн гэх мэт олон улсын болон гадаад худалдааны хүрээнд эдийн засгийн харьяат болон эдийн засгийн харьяат бусын хооронд байгуулах гэрээ, хэлцэлд гадаад валютаар үнэ тогтоох, гадаад валютын ханштай уялдуулсан тоцооны нэгийг ашиглан, төлбөр тооцоог нь гадаад валютаар гүйцэтгэж болох ба төлбөрийг арилжааны банкин дах дансаар дамжуулан гүйцэтгэнэ.

16 дугаар зүйл. Монголбанкны эрх, үүрэг

16.1.3.Монгол Улсын гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор иргэд, хуулийн этгээд, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас валют, цэвэршүүлсэн алт худалдан авч болно

Тайлбар: Энэ заалт нь дээр хэлсэнчлэн хоёр шатлалтай Монгол Улсын банкны тогтолцооны мөн чанартай зөрчилдөж байгаа юм. Монголбанк нь шууд хувь хүн, хуулийн этгээдээс валют худалдан авах болон валютын гүйлгээ хийх ёсгүй. Монголбанкны хийх валютын интервенц нь иргэд болон хуулийн этгээдээр бус зөвхөн банкаар дамжих ёстой билээ. Монголбанкны алт худалдан авахтай холбоотой эрхийн талаар аливаа нэгэн тайлбар хийгээгүй болно. Санал: “Валют худалдан авч болно” гэсэн заалтыг хасах.

16.2.Монголбанк нь макро зохистой бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, долларжилтын түвшинг бууруулах зорилгоор гадаад гүйлгээ, валютын арилжаанд тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож болох бөгөөд үүнтэй холбогдох журмыг Монголбанк гаргана.

Тайлбар: Дээрх заалт нь захиргааны арга хэмжээ авах, хөрөнгөнд хянал тавихыг санал болгосон нь Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчинд сөрөг нөлөөтэй байх болно. Төв Банкны тухай хуулийн дагуу (22.1-р зүйл) Монголбанкинд валютын зохицуулалтыг хийх эрхийг олгосон байгаа болно. Санал: Энэ заалтыг хасах

17 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх, үүрэг

17.1.3. төгрөгийн ханшид үзүүлэх нөлөөг харгалзан гүйлгээнд хязгаар тогтоож болно

Тайлбар: Энэ заалтын дагуу үндэсний валютанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэсэн тохиолдолд СХЗ-д гадаад валютын гүйлгээг зогсоох, гүйлгээ хийхээс татгалзах эрх олгож байгаа юм. Бидний үзэж байгаагаар СХЗ нь хяналт тавих хангалттай чадавхи үгүй бөгөөд улмаар эгзэлзээтэй, авилгын шинж чанартай гүйлгээ хийгдэх, хууль ёсны гүйлгээг саатуулах зэрэг эрсдэлийг бий болгоно гэж үзэж байна. Санал: Энэ заалтыг хасах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл

Заалт: Монголбанк нь Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээтэй, стратегийн ордод олборлолт хийдэг, экспортын орлого нь Монголбанкаас тогтоосон босгоос давсан хуулийн этгээдийн харилцах дансыг өөр дээрээ байршуулж болно.

Тайлбар: Энэ заалт нь дээр хэлсэнчлэн хоёр шатлалтай Монгол Улсын банкны тогтолцооны мөн чанартай зөрчилдөж байгаа юм. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хөрөнгө оруулагчид арилжааны банкинд хөрөнгөө чөлөөтэй байршуулах эрхийг нь зөрчиж улмаар зээлдэгчдийн өмнө үүргээ биелүүлж чадахгүйд хүргэх болно. Санал: Энэ заалтыг хасах.

Page 7: Валютын зохицуулалтын тухай хуулийн төслүүд · зээлдэгчдийн үндсэн шалгуур нь Оюу Толгойн бүх орлого,

www.amcham.mn