8

Ерөнхий Захирлын Илгээлт - Leighton · PDF fileаяны хүрээнд ажилчдад тэдгээр эрсдэл,

  • Upload
    hakhanh

  • View
    243

  • Download
    10

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ерөнхий Захирлын Илгээлт - Leighton  · PDF fileаяны хүрээнд ажилчдад тэдгээр эрсдэл,
Page 2: Ерөнхий Захирлын Илгээлт - Leighton  · PDF fileаяны хүрээнд ажилчдад тэдгээр эрсдэл,

Лэйтон компанид “Аюулгүй ажиллагааны манлайлал үзүүлж ажиллах нь” хүн нэг бүрийн үүрэг байна

Аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж, дадлыг хэвшүүлж ажиллах соёлыг бий болгохын тулд ажилтан нэг бүр бусаддаа үлгэр дууриал үзүүлж ажиллах үүрэгтэй. Гурван жилийн өмнө эхлүүлсэн Аюул Осолгүй Ажиллахын Төлөө хөтөлбөр, санал санаачилга маань биднийг аюулгүй ажиллагааны дэлхийн хэмжээний шилдэг гүйцэтгэлтэй байх арга, хэрэгслээр хангадаг бөгөөд бид энэхүү хөтөлбөрийн үр нөлөөг цаашид ч харсаар байх болно.

Аюул Осолгүй Ажиллахын Төлөө хөтөлбөрийн нэг үндэс нь аюулгүй ажиллах дадлыг хэвшүүлж, дэмжлэг үзүүлж ажиллах явдал юм. Үр бүтээлтэй, аюул осолгүй ажиллахын тулд бид аюулгүй ажиллагааны манлайлал үзүүлэх, аюулгүй ажиллах дадлыг хэвшүүлж ажиллахад дэмжлэг болох, мөн мэргэжлийн мэдлэг, ур чадвараар хангах шилдэг туршлагуудыг Лэйтон компанийн хэмжээнд нэвтрүүлж ажиллахыг зорьдог билээ.

Төслийн талбайд ажиллах болон сургалтын төвүүдэд сургалтад хамрагдах явцад аюулгүй ажиллагааны лидер байх ур чадвараа нэмэгдүүлэхэд тус болох боломжуудыг үргэлж идэвхтэй эрэлхийлж байхыг та бүхнээс хүсье.

Сурсан мэдсэн зүйлээ ашиглаж чадвал бид хамтдаа Лэйтон компанийг аюул осолгүй ажиллах орчинтой компани болгох зорилтдоо хүрч чадна. Ингэснээр та бид өдөр бүр хайртай хүмүүстээ, гэртээ эсэн мэнд харьж байх болно.

Аюул Осолгүй Ажиллахын Төлөө аяны хүрээнд бид ажилчдаа аюул осолгүй ажиллуулж, тэднийг өдөр бүр гэрт нь эсэн мэнд хариулахад чиглэсэн шинэлэг арга замыг байнга эрэлхийлж байдаг юм. Аюулгүй ажиллагааны тэргүүлэх үзүүлэлттэй компани болох бидний хийж байгаа ажлуудыг захиалагч компаниуд болон бидний ажиллаж буй салбарын бусад хамтран ажиллагсад үргэлж өндрөөр үнэлдэг билээ. Сэтгүүлийнхээ энэхүү дугаараар дамжуулан би та бүхэнтэй бидний гаргаж буй амжилт, зүтгэлийг гадны байгууллага, хамтран ажиллагсад хэрхэн үнэлж байгаа тухай жишээнүүдээс хуваалцах болсондоо их баяртай байна.

Аюул осолгүй ажиллахын төлөө хөтөлбөрийн бас нэгэн чухал зүйл бол тус компанид шинээр орж байгаа болон удаан хугацаанд ажиллаж байгаа ажиллагсдад аюулгүй ажиллагааны тухай мэдээллийг хүргэж, танилцуулж байх шинэлэг арга замыг эрэлхийлэх явдал байдаг. Бидний олж авсан мэдлэг, ур чадвар, дадал хэзээ ч үр нөлөөгөө алддаггүй болохыг үргэлж сануулж байх замаар аюулгүй ажиллагаанд анхаарлаа хандуулж ажиллах нь бидний байнгын зорилго байна. Иймд хүн бүр, ажилтан нэг бүр аливаа ажлыг гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааг нэн тэргүүний зорилгоо болгож, аюулгүй ажиллагааны лидер байх үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллах ёстой.

Бүгд хамтдаа аюул осолгүй ажиллацгаая!

Ерөнхий Захирлын ИлгээлтИан Эдвардс Лэйтон Азиа, Энэтхэг, Офшорыг хариуцсан Ерөнхий захирал

Аюулгүй Ажиллагааны Манлайлагчийн илгээлт Жастин Коллинг Гүйцэтгэх Захирал, Бизнесийн нэгж-3

3 2013 оны 2-р дугаарStrive for L.I.F.E СЭТГҮҮЛ

Page 3: Ерөнхий Захирлын Илгээлт - Leighton  · PDF fileаяны хүрээнд ажилчдад тэдгээр эрсдэл,

Лэйтон компанид ажиллах явцад бид уул уурхай, иргэний барилга, барилга угсралт, далай дах бүтээн байгуулалт зэрэг үргэлж өөрчлөгдөж байдаг ажлын янз бүрийн орчинд ажилладаг. Нөхцөл байдлыг сайтар ойлгоогүй, аюулыг сайтар таньж мэдээгүйн улмаас осол гардаг.

Хөдлөхөөсөө өмнө сайтар харах нь Аюул Осолгүй Ажиллахын Төлөө хөтөлбөрийн үндсэн 8 дадлын нэг нь билээ. Энэхүү дадлыг энгийнээр тайлбарлавал аливаа үйлдлийг хийхээс өмнө орчин тойрноо сайтар харах хэрэгтэй гэсэн үг юм.

Автомашин болон тоног төхөөрөмжийг ажиллуулах жолоочийн хувьд хөдлөхөөсөө өмнө зогсож, ойр орчимд аливаа хүн, саад, бусад тоног төхөөрөмж, аюул байгаа эсэхийг сайтар шалгах шаардлагатай. Нүдээр харж шалгах (толгойгоо эргүүлж харах), камер (хэрэв

төхөөрөмжид суурилуулсан бол) болон толиндоо харах зэрэг нь хөдлөхөөсөө ӨМНӨ операторуудын хийх ёстой буюу хэвшүүлэх ёстой аюулгүй ажиллагааны дадлууд юм.

Жолооч/оператор болон явган зорчигчийн хувьд нүдээр холбоо тогтоох, эсвэл биеэрээ (гараар дохих/ерөнхий дохио зангаа үзүүлэх) дохиж баталгаажуулах зэрэг нь аюулгүй хөдөлж болно гэдгийг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв нүдээр холбоо тогтоох боломжгүй бол хөдлөхөөсөө өмнө хөдөлж болно гэдгийг баталгаажуулах тэмдэг байгаа эсэхийг шалгах (камер, радио холбоо, гэрлэн дохио зэргийг ашиглах г.м) хэрэгтэй. Иргэний барилга, барилга угсралт, засварын цехэд ажиллах үед өөрийн ажиллаж байгаа орчныг байнга шалгаж байх нь чухал байдаг. Таны дээр, хажууд

Хөдлөхөөсөө өмнө эргэн тойрноо сайтар харснаар та өөрийгөө болон бусдыг хамгаалах болно!

эсвэл доор ажил явагдаж, ачаа өргөх, савлах, гагнуурын оч үсрэх, ил ухалт/нэвтрэлт хийх, юм унах, хальтрах, бүдрэх, унах аюул байж болно.

Зөвхөн зориулалтын замаар явж, тэмдэг тэмдэглэгээг анхаарч, таныг хамгаалах зорилгоор тавьсан “явахыг хориглоно/болгоомжтой ор” тэмдэг, хаалтаар тусгаарласан хэсэгт орохгүй байх. Мөн та бүгдийн аюулгүй байдлыг хангах, таныг хамгаалах зорилгоор ажиллаж буй чиглүүлэгч, дохиочдын өгсөн дохио, зааврыг үргэлж анхаарч мөрдөж байх ёстой.

Иймд та бүхэн аливаа ажил үүргийг гүйцэтгэх болон Strive for L.I.F.E тойрох үзлэгийг хийх үеэр “Хөдлөхөөсөө өмнө сайтар харах” дадлыг хэрэгжүүлэхээ бүү мартаарай.

Ерөнхий Захирлын Илгээлт

42013 оны 2-р дугаар Strive for L.I.F.E СЭТГҮҮЛ

Page 4: Ерөнхий Захирлын Илгээлт - Leighton  · PDF fileаяны хүрээнд ажилчдад тэдгээр эрсдэл,

Эдгээр стратегийг бизнесийн хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд бид 2012 оны туршид бүх төслүүдийн үнэлгээг хийж, 5 тулгуурт стратегийн шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг шалгалаа. Эхний үр дүн маш сайн гарсан.

Эхний үнэлгээг хийсний дараа бид төслүүдийн хэмжээнд эдгээр 5 тулгуурт стратеги болон түүний шаардлагуудыг төсөл хэрэгжүүлэх аргатай нэгтгэж, боловсронгуй болгох, хэрэгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байна. Хоёр дахь үнэлгээг 2013 оны 5-р сард хийхээр төлөвлөсөн.

Аюулгүй ажиллагааны бүх хөтөлбөр нь “эхлүүлэх, сулрах, сэргээх” гэсэн үе шатуудтай байна. Хөтөлбөрийг эхлүүлсний дараа эрчээ алдаж болох юм. Тиймээс энэхүү цогц үнэлгээ нь Бизнес 1-ийн хамт олныг хөтөлбөрийн эрчийг алдуулахгүйгээр 5 тулгуурт стратегийн зорилгод хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Дараагийн түвшний өөрчлөлт- 5 тулгуурт стратеги

Өнгөрсөн 3-р сарын 4-11-ны өдрүүдэд Ченани Нашри туннелийн төсөл, J&K хамтран аюулгүй ажиллагааны үндэсний хэмжээний долоо хоногийн аяныг тэмдэглэн өнгөрүүлэв.

Төслийн захирал Брус Нийвийн удирдлагаар төслийн ХАБЭАБО-ны баг “Аюулгүй ажиллагааны 7 хоногийн аян”-ыг бүх сайт болон оффисын ажилтныг хамруулан зохион байгууллаа. Зохион байгуулсан бүхий л арга хэмжээнд оролцож, дэмжиж ажилласан нь аяныг амжилттай тэмдэглэн өнгөрүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан үйл явдал болсон.

Аяны хүрээнд, “LWIN төслийг аюулгүй ажиллах орчин болгоход” удирдлагын зүгээс ямар зорилт тавин ажиллаж байгааг, мөн тэдний хүлээлтийн талаар танилцуулсан энэхүү арга хэмжээнд төслийн ажилтан бүр идэвхтэй оролцлоо. Төслийн онцлогоос хамаарсан бэрхшээлүүд байдаг хэдий ч тэд 1-р зэргийн осолд хүргэж болох эрсдлүүдийг хяналтын арга хэмжээний хамтаар тодорхойлсон юм. Энэхүү аяны хүрээнд ажилчдад тэдгээр эрсдэл, хяналт болон хяналтыг хэрэгжүүлээгүй үед гарах үр дагаврын талаар танилцууллаа.

Ажилчдын мэдлэг, мотивацийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Брус Нийв арга хэмжээг нээж үг хэлсний дараа аюулгүй ажиллагааны тугийг өргөж, аюулгүй ажиллах тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан. Мөн галын сургуулилалт, гал унтраах төхөөрөмжийг ажиллуулах сургалтыг тус тус зохион байгууллаа.

Мөн ослын шалтгаан, үр дүн болон осол болоход дөхсөн тохиолдол, анхны тусламж үзүүлэх, мэдээлэх, хөдөлмөрийн чадвар түр алдах, амь насаа алдахад хүргэсэн тохиолдлын тухай богино хэмжээний кинонуудыг үзүүлэв.

Аяны хүрээнд удирдах ажилтнууд, оффисын болон сайтын ажилтнуудын дунд асуулт хариултын уралдаан зохион байгуулсны зэрэгцээ цахилгааны аюулгүй байдлын сургалт явуулах, аюулгүй ажиллагааны зурагт хуудас гаргах, аюулгүй ажиллагааны уриа, санал гаргах, яриа хийх, осол болоход дөхсөн тохиолдлыг хамгийн сайн мэдээлсэн тохиолдлыг шалгаруулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Одоо тус төслийн хэмжээнд “Хамгийн цэвэр, эмх цэгцтэй байдал” болон тухайн сард хамгийн олон удаа хийгдсэн аюулгүй ажиллагааны тойрох үзлэгийг шалгаруулж, шагнаж урамшуулдаг болсон.

Энэтхэг

Ченани Нашри Туннель – үндэсний хэмжээнд зохиогдсон аюулгүй ажиллагааны долоо хоногийн аянд оролцлоо

Аюулгүй ажиллагааны тухай мэдээлэлХонконг

5 2013 оны 2-р дугаарStrive for L.I.F.E СЭТГҮҮЛ

Page 5: Ерөнхий Захирлын Илгээлт - Leighton  · PDF fileаяны хүрээнд ажилчдад тэдгээр эрсдэл,

Өнгөрсөн 4-р сарын 30-ны өдөр компанийн ХАБЭАБО болон ЧБ хариуцсан менежер Эндрю Хоол, ХАБЭА-н менежер Бахтиар Лэвайн хамт МЖМ нүүрсний уурхайд зочилж, Strive for L.I.F.E кино болон L.I.F.E-ийн дүрмийг мөрдөж ажиллах ажиллагааг эхлүүлэхэд оролцлоо. МЖМ төслийн талбай нь Борнео арал дээр Төв Калимантаны Мурунг Раяа Рижинси хэмээх газарт байрладаг. Энэхүү 2 шинэ санаачилга нь ажлын байранд 1-р зэргийн осолд хүргэж болох эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх, бизнесийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулахад 654 ажилтны хувь оролцоог нэмэгдүүлэн ажиллахад чиглэгдсэн юм. Арга хэмжээнд оролцогчид Strive for L.I.F.E хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлж ажиллах, мөн L.I.F.E-ийн Дүрмүүдийг мөрдөж ажиллахаа илэрхийлж том “баннер”-т гарын үсгээ зурлаа. Шинэ кино болон шог зурагт ном нь хөтөлбөрийг сэргээх, мөн хувь хүний түвшинд 1-р зэргийн осолд хүргэж болох эрсдлийг таних, хяналтыг хэрэгжүүлэх явдлыг дэмжихэд тустай зүйл болох болно.

ИндонезМЖМ уурхайд Strive for L.I.F.E кино болон L.I.F.E-ийн дүрмийг мөрдөх ажиллагааг эхлүүлэв

62013 оны 2-р дугаар Strive for L.I.F.E СЭТГҮҮЛ

Page 6: Ерөнхий Захирлын Илгээлт - Leighton  · PDF fileаяны хүрээнд ажилчдад тэдгээр эрсдэл,

Өнгөрсөн 4-р сарын 25-ны өдөр Индонезийн Хөдөлмөрийн Яамнаас Баликпапаны засварын цех (БЗЦ) болон МСЖ Нүүрсний уурхай төслийг “Тэг осол” үзүүлэлттэй байгууллагаар шалгаруулав. Энэ нь 2004 оны 7-р сарын 1-ний өдрөөс 2012 оны 1-р сарын 31-ны өдөр хүртэлх нийт 91 сарын хугацааг хамарсан бөгөөд шалгаруулалтыг явуулахдаа хөдөлмөрийн чадвар түр алдах тохиолдол (ХЧТАТ), осол эндэгдэл гаргасан эсэх, мөн ажиллагсдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө хэрэгжүүлж байгаа хөтөлбөр зэрэг үзүүлэлтийг харгалзан үзсэн юм. Энэхүү шалгаруулалтад оролцох шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах, аюулгүй ажиллагааны бүртгэлийг баталгаажуулах үйлдвэрлэлийн мэдээллийг шалгаж үнэлэх зорилгоор Хөдөлмөрийн Яамнаас үндэсний хэмжээний аюулгүй ажиллагааны үнэлгээ хийсэн. Үүнд: ажилчдын нөхөн олговрын даатгалын баримтууд, эрүүл мэнд аюулгүй ажиллагааны бодлого, журам, санал, санаачилгууд, мөн аюулгүй ажиллагааны ажилтнуудыг шалгах ажлууд багтсан.

ЛКИ – Бизнес 3-ийн хэмжээнд ХЧТАТ гаргалгүй ажилласан төслүүд:• ID020 – Баликпапаны засварын цех - 4 сая хүн/цаг ХЧТАТ-гүй ажиллалаа• ID205 – Вахана Төсөл - 21 сая хүн/цаг ХЧТАТ-гүй ажиллалаа• ID212 – МСЖ Нүүрсний уурхай төсөл - 9 сая хүн/цаг ХЧТАТ-гүй ажиллалаа • ID221 – Мартабэ төсөл 1 жилийн хугацаанд - 4 сая хүн/цаг ХЧТАТ-гүй ажиллалаа • ID226 – МЖМ төсөл - 2 сая хүн/цаг ХЧТАТ-гүй ажиллалаа • ID228 – Катерпиллар ЛМТ засварын цех төсөл - 2 сая хүн/цаг ХЧТАТ-гүй ажиллалаа

Индонез

“Аюулгүй ажиллах дадал”-ыг хэвшүүлэхэд онцгой анхаарах ажлын хүрээнд Бизнес 1-ийнхэн маань “Аюулгүй ажиллах дадлыг хэвшүүлэхэд нөлөөлөгч” бүтэц/хүрээг боловсруулан гаргаж байна. Энэхүү хүрээ нь дараахь хөтөлбөр, санаачилгуудаас бүрдэнэ. Үүнд:

• Аюулгүй ажиллах дадлыг хэвшүүлэх ахисан түвшний сургалт, хөтөлбөр– Кран, цахилгаан, барилгын шат угсралт, 1-р зэргийн осолд хүргэж болох эрсдлийн удирдлага зэрэг их эрсдэлтэй хэсгүүдийг хамарсан сургалт явуулах

• Удирдах ажилтнуудын хүлээх үүрэг – Үнэлгээний журмыг ашиглан бүх удирдах ажилтнууд аюулгүй ажиллагааны манлайллыг хэрхэн үзүүлж ажиллаж байгааг нь үнэлж, манлайллын ерөнхий стандарт үүрэгтэй нь харьцуулж тодорхойлно.

• Аюулгүй ажиллагааны чухал сэдвүүдийн талаар ярилцах аян – Улирал тутам аюулгүй ажиллагааны чухал сэдвээр ярилцах аяныг өрнүүлж, гол эрсдлүүдтэй холбогдуулан аюулгүй ажиллах дадлуудыг хэвшүүлэх, үр нөлөөг сайжруулах хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

• Чухал сэдвийг хөндсөн хошин сэрэмжлүүлэг – Ослын бодит тохиолдлын талаар товч түүх зохиож, тухайн ослын тохиолдолтой холбоотой аюулгүй ажиллах дадлыг сонгож шог зургаар дүрслэн үзүүлэх болно. Хошин сэрэмжлүүлгийг бүх сайтын ажиллагсдад тараана.

• 5 алхам / Аюулыг таних, илрүүлэх карт – Аливаа ажлыг эхлэхээс өмнө “Зогсож, бодсоны дараа гүйцэтгэх” алхмуудыг сануулах халаасны картыг бүх ажилчдад тарааж өгнө.

• Сайжруулсан Strive for L.I.F.E тойрох үзлэг – Strive for L.I.F.E тойрох үзлэгийн зорилго, шаардлагуудыг дахин сэргээж, сайжруулсан хөтөлбөр. Гүйцэтгэх Ерөнхий Менежерээс эхлэн хэсгийн мастерууд хүртэлх бүх ажиллагсдад Strive for L.I.F.E тойрох үзлэгийн зорилго, үүргийн талаар дахин танилцуулж, байгууллагын бүх түвшинд хэрэгжилтийг хянана. Мөн энэхүү хүлээлтийн талаар видео хийж ажилчдад үзүүлнэ.

• Ахлах ажилтнуудын хүлээх үүрэг –Төслийн хэмжээнд аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг хангахын тулд хувь хүн тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлсон товч танилцуулга буюу “Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн хүлээлт” гэсэн нэртэй бяцхан товхимлыг ахлах ажилтнууд, инженер, мастер, супервайзор, аюулгүй ажиллагааны ажилтнуудад тарааж өгнө.

Аюулгүй ажиллах дадлыг хэвшүүлэхэд анхаарах

Аюулгүй ажиллагааны мэдлэгийн булан

Аюулгүй ажиллагааны ололт амжилтуудаас

Strive for L.I.F.E СЭТГҮҮЛ7 2013 оны 2-р дугаар

Page 7: Ерөнхий Захирлын Илгээлт - Leighton  · PDF fileаяны хүрээнд ажилчдад тэдгээр эрсдэл,

Лэйтон Вэлспан компанийн хэрэгжүүлж байгаа ИХАБ-2 Эрчим хүчний үйлдвэрлэх, хуваарилах төсөл Хатан хааны нэрэмжит Ослоос сэргийлэх нийгэмлэгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Алтан шагнал гардан авлаа. Шагналыг 5-р сарын 15-ны Лхагва гаригт Английн Бирминхам хотод ХАБЭАБО-ны менежер Пракаш Шармад гардуулан өгсөн юм. Төслийн ХАБЭАБО-ны менежер Пракаш Шарма, Риши Кант, мөн Зафар Хан, Рави Киран, Ражжу Канкипати, Парвеш Авасти болон төслийн бусад бүх ажилчдад баяр хүргэе.

Бид Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны энэхүү хүндтэй шагналын эзэн болсондоо туйлын их баяртай байна. Энэ нь биднийг аюулгүй ажиллагааны стандартыг зөвхөн тогтоогоод зогсох бус цаашид аюулгүй ажиллагаагаа үргэлж сайжруулж, амжилтаа ахиулж ажиллах шаардлагатайг харуулж байгаа юм. Энэхүү үүргээ бид “эрүүл, аюулгүй ажлын байраар хангах” гэсэн үнэт зүйлээрээ, мөн Аюул Осолгүй Ажиллахын Төлөө хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлэх болно.

Энэтхэг

Шилдэг Гүйцэтгэлтэй Гэрээт байгууллага 2012 (Хөгжлийн товчоо, Барилгын салбарын зөвлөлтэй хамтран зохион байгуулсан)• M2554 CLP : Шилдэг гүйцэтгэлтэй гэрээт байгууллага (ШГГБ) – Сайшаал• M2554 CLP : Байгаль орчны шилдэг менежмент болон гүйцэтгэлтэй компани (БОШМГК) – Мөнгөн шагнал• M2554 CLP : Үлгэр жишээ супервайзорын шагнал – Чуй Юи Минг (мастер)• M2554 CLP : Үлгэр жишээ ажилтны шагнал – Гурун Дилип Кумар (Металл барилгын шат угсрагч)• H2540 CWI: Тэргүүний үлгэр жишээ супервайзорын шагнал – Вэйн Луи• H2540 CWI: Үлгэр жишээ ажилтны шагнал – Сингх Сухдэв• H2540 CWI: Шилдэг гүйцэтгэлтэй гэрээт байгууллага (ШГГБ) – Алтан шагнал

• H2540 CWI: Байгаль орчны шилдэг менежмент болон гүйцэтгэлтэй компани (БОШМГК) – Мөнгөн шагнал• H2555 SIL904: Үлгэр жишээ супервайзорын шагнал – Хан Насир Али• H2555 SIL904: Үлгэр жишээ ажилтны шагнал – Чан Чой Хок • H2555 SIL904: Шилдэг гүйцэтгэлтэй гэрээт байгууллага (ШГГБ) – Мөнгөн шагнал

Аюулгүй ажиллагааны шинэлэг, шинэ санаачилгын шагнал 2013 (Хөгжлийн товчоо, Барилгын салбарын зөвлөл, Хонконгийн Барилгын ассоциацитай хамтран зохион байгуулсан)• H2555 SIL904: Мөнгөн шагнал• H2514 STF: Сайшаал

Хонконг

Strive for L.I.F.E СЭТГҮҮЛ 82013 оны 2-р дугаар

Page 8: Ерөнхий Захирлын Илгээлт - Leighton  · PDF fileаяны хүрээнд ажилчдад тэдгээр эрсдэл,

▪ Àëõàæ ýõëýõýýñýý ºìíº îéð õàâüä ìàøèí, ìåõàíèçì áàéãàà ýñýõèéã ñàéòàð õàð

▪ Ìàøèí ìåõàíèçìàà àæèëëóóëæ ýõëýõýýñ ºìíº îéð õàâüä ÿâãàí çîð÷èã÷ áîëîí áóñàä ìàøèí ìåõàíèçì áàéãàà ýñýõèéã ñàéòàð õàð

▪ ßâãàí çîð÷èã÷èä - çàì ÷ºëººòýé ýñýõ, îïåðàòîð òàíûã õàðñàí ýñýõèéã íÿãòàë

▪ Îïåðàòîðóóä - õàíãàëòòàé çàé áàéãàà ýñýõ, îéð îð÷ìûí õ¿ì¿¿ñ òàíûã õàðñàí ýñýõèéã íÿãòàë

▪ Òîì ìàøèí ìåõàíèçì, õºíãºí òýðýã îéðòñîí ýñýõèéã àæèãëà

▪ ßâãàí õ¿íèé çàì, çàìûí õàøëàãà, õºìñºã, òýýâðèéí çàì çýðãèéã àæèãëà

▪ ×èãë¿¿ëýã÷èéí äîõèî, çààâðûã ñàéí õàð

▪ Òàíû ìàøèí ìåõàíèçì/ àâòîìàøèíû ìàÿê àæèëëàãààòàé ýñýõèéã øàëãà

▪ Õóðäíû õÿçãààðûã ¿ðãýëæ ìºðäºæ áàé

www.laio.com

Õºäëºõººñºº ºìíº ýðãýí òîéðíîî ñàéí àæèãëàñíàà𠺺ðèé㺺 áîëîí

áóñäûã õàìãààëíà