1
2019 оны 1-р сар Н11 Н10 Найз “Есүс түүнд, Миний хоньдыг хариул гэлээ” (Иохан 21:17). Ж арэд ээж, аавтайгаа хамт халуун нарнаар сүмээс гэр рүүгээ алхаж байв. Тэр Хүүхдийн хэсгийнхээ хичээлийн талаар бодлоо. Сонсгол муутай тул Жарэд багшийнхаа үзүүлсэн зураг болон самбарт бичсэн үгсэд анхаарлаа онцгойлон хандуулсан байв. Тэр өдөр Есүс шавь нараасаа номлогч болохыг хүссэн гэдгийг тэд сурсан юм. Жарэд Есүсийн хүссэ- нээр сайн мэдээг хуваалцахын тулд юу хийж болох талаар бодов. Тэр номлолд үйлчлэх хараахан болоо- гүй гэдгээ мэдэж байлаа. Гэнэт түүнд гайхалтай санаа төрөв. Тэр номлолд зориулан мөнгөө цуглуулж эхэлж болно шүү дээ! Жарэд гэртээ ирээд, Амбэр нэртэй ямааныхаа хажуугаар гүйж өнгөрөн, шууд байшин руугаа орлоо. Тэр том хуванцар сав аваад, дээр нь болгоомжтой- гоор нүх гаргаж, гадна талд нь “Номлолын сан” гэж бичив. Дараа нь тэр өрөө рүүгээ ороод, орон доороо- соо мөнгөө гаргаж ирлээ. Тэр зооснуудаа нэг нэгээр нь хийв. Гэтэл түүний бүх зоос ёроолыг нь арай хийж л дүүргэж байлаа. Тэр яаж мөнгө олж болох вэ? Жарэд бодоод л байв. Тэр цонхны цаана хурц гэрэлтэх нарыг харлаа. Филиппинд маш халуун байв. Номлолын МӨСӨН ЧИХРИЙН сан ЗУРГИЙГ БАРБАРА БОНГИНИ Жарэд найзуудтайгаа өдөр бүр хичээлийн дараа нар- гил жимсний мөсөн чихэр иддэг байлаа. “Энэ л байна шүү дээ!” гэсэн бодол түүнд төрөв. Тэр мөсөн чихэр хийгээд, сэрүүцэхийг хүссэн хүмүүст зарж болох юм. Жарэд ээжийгээ олохоор гүйн гарав. “Та мөсөн чихэр яаж хийдгийг надад зааж өгч чадах уу?” гэж Жарэд хуруугаараа дохин үзүүлэв. Тэд гараараа харилцан ярьдаг дохионы хэлийг ашигладаг. Ээж нь ч инээмсэглээд, толгой дохилоо. Маргааш нь Жарэд ээжтэйгээ зах орж, мөсөн чих- рийн орцонд ордог бүх материалыг худалдан авав. Гэртээ ирэнгүүтээ Жарэд том аяга аваад, наргил жимсний сүү, өтгөрүүлсэн сүү, ванилин болон жижиг- лэсэн наргил жимсийг нийлүүлж холилоо. Жарэд ээж- тэйгээ хамт хольцоо цорго ашиглан жижигхэн уутанд савлаад, бүх уутаа хөлдөөгчинд хийв. “Сайн байлаа!” гэж ээж нь дохиогоор хэлэв. Мөсөн чихрийг хөлдөөхөд нэлээн удаан хугацаа шаардагдав. Харин маргааш нь хичээлийнхээ дараа ирэхэд, бэлэн болсон байлаа! Жарэд сандал дээр гарч зогсоод, хөргөгчний дээрээс цагаан хөргүүр авав. Тэр ёроолд нь хэдэн алчуур тавьж, мөсөн чихрээ дээрээс нь давхарлан тавилаа. Тэр тэдгээрийг зарахыг тэсэн ядан хүлээж байв. Жарэд гадагшаа тоостой гудамж руу гүйн гарав. Найзууд нь гараараа хийсэн нисгэдэг цаасан шувуу- гаар тоглож, төмөр лаазыг углаашаараа цохиж уна- гаахаар шидэж байх нь тэр. Тэр замын хажууд ширээгээ байрлуулаад, “Мөсөн чихэр 5 песо” гэсэн тэмдэг тавилаа. Түүний найз Жонэл гүйж ирэн, хөргүүр рүү нь хуруугаараа заав. Тэр Жарэдэд 5 песогийн зоос өгч, тэр ч түүнд мөсөн чих- рийг нь өгөөд, гараа харилцан алгадалцаж мэндчиллээ. Удалгүй Жарэдийн өөр найзууд нь бас л мөсөн чихэр худалдан авахаар ирэв. Хэдэн цагийн дараа ээж нь Жарэдийг оройн хоолоо ид хэмээн дуудахад хэдхэн мөсөн чихэр үлдсэн байлаа. Жарэд бараг хоосон шахам болсон хөргүүрээ зоостойгоо авав. Нэг халаасандаа тэр аравны нэгийн өргөлдөө өгөх хэдэн зоосоо хийлээ. Харин үлдсэн зоосоо нөгөө халаасандаа хийв. Тэр номлолын сан- гийн саваа дүүргэхийг тэсэн ядан хүлээж байв. Гэртээ ирээд, тэр номлолын сангийн зоосоо савны ёроолд байх зооснууд дээрээ нэмж хийлээ. Зөндөө их зай үлдсэн хэвээрээ л байв! Гэсэн ч хэзээ нэгэн цагт номлолд үйлчилнэ гэж бодоход Жарэдийн дотор халуун дулаан мэдрэмж төрөв. Тэр саваа дүүрэх хүр- тэл өдөр бүр мөсөн чихэр хийж, зарахаар шийдлээ. Есүсийн хүссэнээр номлолд явахын тулд мөнгө хийх нь сайхан санагдав. Зохиогч Филиппинд номлолд үйлчилсэн ба одоо АНУ-ын Виржиниад амьдардаг. Бодит түүхээс сэдэвлэв Маккэнна Кларк

Номлолын МӨСӨН ЧИХРИЙН сан...Н10 Найз 2019 оны 1-р сар Н11 “Есүс түүнд, Миний хоньдыг хариул гэлээ” (Иохан

  • Upload
    others

  • View
    0

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Номлолын МӨСӨН ЧИХРИЙН сан...Н10 Найз 2019 оны 1-р сар Н11 “Есүс түүнд, Миний хоньдыг хариул гэлээ” (Иохан

2 0 1 9 о н ы 1 - р с а р Н11Н10 Н а й з

“Есүс түүнд, Миний хоньдыг хариул гэлээ” (Иохан 21:17).

Жарэд ээж, аавтайгаа хамт халуун нарнаар сүмээс гэр рүүгээ алхаж байв. Тэр Хүүхдийн хэсгийнхээ

хичээлийн талаар бодлоо. Сонсгол муутай тул Жарэд багшийнхаа үзүүлсэн зураг болон самбарт бичсэн үгсэд анхаарлаа онцгойлон хандуулсан байв.

Тэр өдөр Есүс шавь нараасаа номлогч болохыг хүссэн гэдгийг тэд сурсан юм. Жарэд Есүсийн хүссэ-нээр сайн мэдээг хуваалцахын тулд юу хийж болох талаар бодов. Тэр номлолд үйлчлэх хараахан болоо-гүй гэдгээ мэдэж байлаа. Гэнэт түүнд гайхалтай санаа

төрөв. Тэр номлолд зориулан мөнгөө цуглуулж эхэлж болно шүү дээ!

Жарэд гэртээ ирээд, Амбэр нэртэй ямааныхаа хажуугаар гүйж өнгөрөн, шууд байшин руугаа орлоо. Тэр том хуванцар сав аваад, дээр нь болгоомжтой-гоор нүх гаргаж, гадна талд нь “Номлолын сан” гэж бичив. Дараа нь тэр өрөө рүүгээ ороод, орон доороо-соо мөнгөө гаргаж ирлээ. Тэр зооснуудаа нэг нэгээр нь хийв. Гэтэл түүний бүх зоос ёроолыг нь арай хийж л дүүргэж байлаа. Тэр яаж мөнгө олж болох вэ?

Жарэд бодоод л байв. Тэр цонхны цаана хурц гэрэлтэх нарыг харлаа. Филиппинд маш халуун байв.

Номлолын МӨСӨН ЧИХРИЙН сан

ЗУРГ

ИЙ

Г БА

РБАР

А БО

НГИ

НИ

Жарэд найзуудтайгаа өдөр бүр хичээлийн дараа нар-гил жимсний мөсөн чихэр иддэг байлаа. “Энэ л байна шүү дээ!” гэсэн бодол түүнд төрөв. Тэр мөсөн чихэр хийгээд, сэрүүцэхийг хүссэн хүмүүст зарж болох юм.

Жарэд ээжийгээ олохоор гүйн гарав. “Та мөсөн чихэр яаж хийдгийг надад зааж өгч чадах уу?” гэж Жарэд хуруугаараа дохин үзүүлэв. Тэд гараараа харилцан ярьдаг дохионы хэлийг ашигладаг. Ээж нь ч инээмсэглээд, толгой дохилоо.

Маргааш нь Жарэд ээжтэйгээ зах орж, мөсөн чих-рийн орцонд ордог бүх материалыг худалдан авав. Гэртээ ирэнгүүтээ Жарэд том аяга аваад, наргил жимсний сүү, өтгөрүүлсэн сүү, ванилин болон жижиг-лэсэн наргил жимсийг нийлүүлж холилоо. Жарэд ээж-тэйгээ хамт хольцоо цорго ашиглан жижигхэн уутанд савлаад, бүх уутаа хөлдөөгчинд хийв. “Сайн байлаа!” гэж ээж нь дохиогоор хэлэв.

Мөсөн чихрийг хөлдөөхөд нэлээн удаан хугацаа шаардагдав. Харин маргааш нь хичээлийнхээ дараа ирэхэд, бэлэн болсон байлаа! Жарэд сандал дээр гарч зогсоод, хөргөгчний дээрээс цагаан хөргүүр авав. Тэр

ёроолд нь хэдэн алчуур тавьж, мөсөн чихрээ дээрээс нь давхарлан тавилаа. Тэр тэдгээрийг зарахыг тэсэн ядан хүлээж байв.

Жарэд гадагшаа тоостой гудамж руу гүйн гарав. Найзууд нь гараараа хийсэн нисгэдэг цаасан шувуу-гаар тоглож, төмөр лаазыг углаашаараа цохиж уна-гаахаар шидэж байх нь тэр.

Тэр замын хажууд ширээгээ байрлуулаад, “Мөсөн чихэр 5 песо” гэсэн тэмдэг тавилаа. Түүний найз Жонэл гүйж ирэн, хөргүүр рүү нь хуруугаараа заав. Тэр Жарэдэд 5 песогийн зоос өгч, тэр ч түүнд мөсөн чих-рийг нь өгөөд, гараа харилцан алгадалцаж мэндчиллээ.

Удалгүй Жарэдийн өөр найзууд нь бас л мөсөн чихэр худалдан авахаар ирэв. Хэдэн цагийн дараа ээж нь Жарэдийг оройн хоолоо ид хэмээн дуудахад хэдхэн мөсөн чихэр үлдсэн байлаа.

Жарэд бараг хоосон шахам болсон хөргүүрээ зоостойгоо авав. Нэг халаасандаа тэр аравны нэгийн өргөлдөө өгөх хэдэн зоосоо хийлээ. Харин үлдсэн зоосоо нөгөө халаасандаа хийв. Тэр номлолын сан-гийн саваа дүүргэхийг тэсэн ядан хүлээж байв.

Гэртээ ирээд, тэр номлолын сангийн зоосоо савны ёроолд байх зооснууд дээрээ нэмж хийлээ. Зөндөө их зай үлдсэн хэвээрээ л байв! Гэсэн ч хэзээ нэгэн цагт номлолд үйлчилнэ гэж бодоход Жарэдийн дотор халуун дулаан мэдрэмж төрөв. Тэр саваа дүүрэх хүр-тэл өдөр бүр мөсөн чихэр хийж, зарахаар шийдлээ. Есүсийн хүссэнээр номлолд явахын тулд мөнгө хийх нь сайхан санагдав. ●Зохиогч Филиппинд номлолд үйлчилсэн ба одоо АНУ- ын Виржиниад амьдардаг.

Бодит түүхээс сэдэвлэвМаккэнна Кларк