70
1 БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 20 12 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Улаанбаатар хот 2012 он

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ... · ажиллагааны төлөвлөгөө, түүний хавсралтуудыг

  • Upload
    others

  • View
    18

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

1

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2012 ОНЫ ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Улаанбаатар хот 2012 он

2

ГАРЧИГ

ОРШИЛ

3

1.Тайлан гаргах хууль, эрх зүйн үндэслэл 3

2.Тайлангийн зорилго 3

3.Тайлангийн хамрах хугацаа 3

4.Тайланг өргөн барих хугацаа 3

5.Тайлан гаргахад баримтлах зарчим

3

I. ЧИГ ҮҮРЭГ 4 II. ЭРХЭМ ЗОРИЛГО 5 III. 2012 ОНЫ ҮНДСЭН ЗОРИЛТУУД 5

IV. БОДЛОГЫН ЗОРИЛТЫГ ТОДОРХОЙЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТҮҮНИЙ ҮР ДҮН

6-8

Нэг. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын бодлого хэрэгжилт

8

1.1 Сургуулийн өмнөх боловсролын бодлого, хэрэгжилт 8-13

1.2 Бага дунд боловсролын бодлого, хэрэгжилт 14-16

Хоѐр. Дээд боловсролын бодлого, хэрэгжилт 26-32

Гурав. Шинжлэх ухаан, технологийн бодлого, хэрэгжилт 32-41

Дөрөв. Санхүү, хөрөнгө оруулалт, зохицуулалт 41-46

Тав. Төрийн захиргааны удирдлага, зохицуулалт 46-53

5.1 Салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх боловсронгуй болгох арга хэмжээний зохицуулалт

54

5.2 Гадаад хамтын ажиллагааны удирдлага зохицуулалт 54-56

Зургаа. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит 56-64

6.1 Боловсрол, шинжлэх ухааны салбарын статистик 56-58

6.2 Салбар үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ 58-62

6.3 Салбарын дотоод аудит 62

6.4 Мэдээллийн сүлжээний хангамж, үйлчилгээ 63-64

Дүгнэлт, зорилт

64-67

ХАВСРАЛТУУД

3

ОРШИЛ

1. Тайлан гаргах хууль, эрх зүйн үндэслэл

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан "Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ын дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны 2012 оны үйл ажиллагааны тайланг гаргав.

2. Тайлангийн зорилго

(1) Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2012 онд гүйцэтгэсэн ажлууд, тэдгээрийн үр дүнг Засгийн газарт тайлагнахад энэхүү тайлангийн зорилго оршино.

(2) Тайлан гаргахдаа яамны үйл ажиллагааг нэг талаас бодит гүйцэтгэл буюу үр дүнтэй нь харьцуулан дүгнэх, нөгөө талаас боловсрол, шинжлэх ухааны салбарын өөрчлөлт, шинэчлэл, хөгжлийн чиг хандлагад хэрхэн нөлөөлж буйг сүүлийн жилүүдийн үзүүлэлтийн өсөлт, бууралтаар харьцуулан судлах зарчимд тулгуурласан болно.

(3) Тайлан нь яамны үйл ажиллагааг цаашид төлөвлөх, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг дүгнэх, үйл ажиллагааны үр дүн, өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмжийг агуулсан болно.

3. Тайлангийн хамрах хугацаа

Жилийн үйл ажиллагааны тайлан нь /цаашид "Тайлан" гэнэ/ 2012 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн мөн оны 12 дугаар сарын 31-ийг дуустал хугацааг хамарсан.

4. Тайланг өргөн барих хугацаа

Тайланг 2011 оны 4 дүгээр сарын 1-ний дотор багтаан Засгийн газарт өргөн барина.

5. Тайлан гаргахад баримтлах зарчим

(а) Тайлан нь яамны үйл ажиллагааны бодит байдалтай нийцсэн байна. (Ь) Хариуцлагын болон ил тод байх тогтолцоонд нийцсэн байна. (с) Тайлан нь чанартай, хэрэглэгчдийн хэрэгцээг хангасан байна.

4

I. ЧИГ ҮҮРЭГ

Сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангахад

зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх; Ерөнхий боловсролыг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангахад зөвлөгөө, дэмжлэг

үзүүлэх; Ерөнхий боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга

хэмжээний хэрэгжилтийн зохицуулалтыг сайжруулах; Ерөнхий боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд

дэмжлэг үзүүлэх; Албан бус боловсролыг хөгжүүлэх, түүний бүх хэлбэрийг дэмжих бодлогын

удирдамжаар хангахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх. Дээд боловсролыг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангахад зөвлөгөө, дэмжлэг

үзүүлэх; Дээд боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний боловсруулалт,

хэрэгжилтийн зохицуулалтыг сайжруулах; Дээд боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд

дэмжлэг үзүүлэх. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангахад зөвлөгөө,

дэмжлэг үзүүлэх; Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга

хэмжээг хэрэгжүүлэх ажлын зохицуулалтыг сайжруулах; Шинжлэх ухаан, технологийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн

хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх; Үндэсний инновацийн тогтолцоо бий болгох, хөгжүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтын бодлогыг төлөвлөх,

зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах; Ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг хууль тогтоомжийн дагуу худалдан авах үйл

ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх; Салбарын хүрээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүгийн

зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах. Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын чадавхийг дээшлүүлэхэд

дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх; Яамны ажилтнууд өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг хангаж, байгууллагын

соѐлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх; Гадаад хамтын ажиллагааны олон талт болон хоѐр талт гэрээ, хэлэлцээр, төсөл,

хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх; Гадаад хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах, хурал, уулзалт

зохион байгуулахад зөвлөгөө дэмжлэг үзүүлэх. Салбарын статистик мэдээллийн шалгуур үзүүлэлт, бодит байдал, боловсруулалтыг

сайжруулж, статистик мэдээлэл гаргах, удирдлагыг мэдээллээр хангах; Салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ

хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх; Удирдлагын мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ бүрдүүлж, мэдээллээр үйлчлэх

тогтолцоог боловсронгуй болгох.

5

II. ЭРХЭМ ЗОРИЛГО

ЭРХЭМ ЗОРИЛГО

Боловсрол, шинжлэх ухааны яамны эрхэм зорилго нь иргэн бүрийг бие даан сурах, ажиллах чадвартай болгон төлөвшүүлэх, “Зөв Монгол” хүнийг хөгжүүлэх олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэх, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг сайжруулан, судалгаа-инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино.

III. 2012 ОНЫ ЗОРИЛТУУД

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дэх “Эрдэм боловсролтой монгол хүн” төлөвшүүлэх үндсэн зорилтын хүрээнд Боловсролын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх Бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөр, стандартыг олон улсад нийтлэг

хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрт нийцүүлэн, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын агуулгаар баяжуулан боловсронгуй болгох ажлыг эхлүүлэх

Зөв монгол хүүхэд, Ном, Авъяас, Багш хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх Цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, сургуулийн өмнөх боловсролын хамран

сургалтыг ахиулах 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжих шилжилтийг үргэлжлүүлэх Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийг төрөөс хангах ажлыг

үргэлжлүүлэх Хүүхдэд ээлтэй сургалтын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг

нэмэгдүүлэх Монгол Улсын дээд боловсролыг шинэчлэх бодлогын чиглэлийг тодорхойлох Дээд боловсролын хамрах хүрээг зохистой болгож, сургалтын чанарыг олон

улсын нийтлэг жишигт ойртуулах Их сургуулиудын хотхон байгуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх, хотхоны эхний

барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх Албан бус боловсролын тогтолцоог шинэчлэх, нийт иргэд боловсролоо

ахиулахад нийцтэй, хүртээмжтэй болгох ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ: Шинжлэх ухаан, технологийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг

хангах Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг хэрэгжүүлж

эхлэх Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийг

үргэлжлүүлэн хэрэгжүүлж, улс эх орны хөгжилд инновацийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх

Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагыг үйлдвэржүүлэлттэй уялдуулан хөгжүүлэх, шинжлэх ухааны үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх

6

Шинжилгээ, туршилтын бааз, лабораторийг шинэчлэх, шинэ тоног төхөөрөмжөөр хангах

Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон шинэ бүтээл, оюуны өмчийг хамгаалах, ашиглах тогтолцоог хөгжүүлэх

Зах зээлийн эрэлт, хэрэгцээ шаардлагыг хангахуйц судалгаа боловсруулалтын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажилтан, залуу эрдэмтдийг бодлогоор дэмжих

Шинжлэх ухааны байгууллагын ажилтныг аттестачлах, шинжлэх ухааны шилдэг бүтээлийг шалгаруулан сурталчлах, урамшуулах

IV. БОДЛОГЫН ЗОРИЛТЫГ ТОДОРХОЙЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА,

ТҮҮНИЙ ҮР ДҮН

2012 он нэг Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны ажлыг дүгнэсэн, шинэ Засгийн газрын үйл ажиллагааны бодлого, төлөвлөлтөө тодорхойлж ажлаа эхлүүлсэн онцлог жил байлаа. Яамны 2012 оны тайланг дээрх онцлогтой уялдуулан боловсруулж танилцуулж байна.

"Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль"-ийн дагуу

Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий менежер, Төсвийн ерөнхийлөн захирагчтай бүтээгдэхүүн нийлүүлэх 2012 оны үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж, 4 ангийн 30 бүтээгдэхүүн /236 арга хэмжээ/-ийг Төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүллээ. Үүний ерөнхий дүнг дараахь хүснэгтээс үзнэ үү.

Хүснэгт-1. Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий менежер, Төсвийн

ерөнхийлөн захирагчтай бүтээгдэхүүн нийлүүлэх 2012 оны үр дүнгийн гэрээний биелэлт

№ Нэгжийн нэр Бүтээгдэхүүн Арга хэмжээний тоо

Биелэлт

1 Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар

I 45 98.1

2 Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

II 83 96%

3 Төрийн захиргааны удирдлагын газар

III 68 98%

4 Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

IV 40 99

Яамны дүн

236 97.7

"Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр", "Эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл", салбарын мастер төлөвлөгөө, үндэсний хөтөлбөрүүдэд

7

боловсрол, шинжлэх ухааны талаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, боловсрол, шинжлэх ухааны шинэчлэлийн бодлогыг тодорхойлох, гадаад орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллалаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудын биелэлтийн тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг Эдийн засгийн хөгжлийн яаманд тусгайд нь тайлагнасан учир энд зөвхөн тэдгээрийн гүйцэтгэлийн дүнг дараахь хоѐр хүснэгтээр нэгтгэн үзүүлэв.

Хүснэгт-2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудын биелэлт

Биелэлтийн хувь Хугацаа болоогүй

10 30 50 70 90 100 22 %

Арга хэмжээний тоо 27 36 16 - 2 - - 81

Энэхүү хүснэгтээс үзвэл Засгийн газар байгуулагдснаас хойшхи 5 сарын хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тус яамны хариуцан хэрэгжүүлэх зорилтуудын 67 хувь нь эхлэлийн шатандаа байна. Хэрэгжилтийн хувийг 4 жилээр бодож тооцсон болно. Хэрэгжилт 22%.

Хүснэгт-3 . Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээний биелэлт

Биелэлт /%/ Дүн

Биелэлтийн хувь 0 10 30 50 70 90 100 92,0%

Арга хэмжээний тоо

- 2 2 1 2 1 48 56

Боловсрол, шинжлэх ухааны салбарын төсвийн Ерөнхийлөн захирагч, тус яамны Ерөнхий менежерийн хооронд байгуулсан үр дүнгийн гэрээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хавсралтуудыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулсан болно.

Гэрээ, төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар нэгж, мэргэжилтэнд байнгын зөвлөгөө өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэн гүйцэтгэл, чанар, хугацааны хяналт тавьж, явц, дүнг нэгжийн дарга нарын зөвлөлийн түвшинд болон хамт олны хурлаар хэлэлцэж, хугацаатай үүрэг, даалгавар өгч эрчимжүүлэх, зарим томоохон бүтээгдэхүүний нийлүүлэлтэд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зэргээр удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллав.

Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд тавих хяналтыг үр дүнгийн гэрээний биелэлтийг хангахад чиглүүллээ. Өөрөөр хэлбэл, яамны үйл ажиллагаанд тавих хяналтыг төсвийн ерөнхийлөн захирагчийн, ерөнхий менежерийн, нэгжийн менежерийн гэсэн 3 түвшинд хэрэгжүүлж, ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлж ажиллав. Үүнд:

Төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлэх бүтээгдэхүүний хугацааны хяналтын дүнг биелэлтийг нэгжийн дарга нарын зөвлөлийн хурлаар удаа дараа хэлэлцүүлж, газар,

8

хэлтэс, мэргэжилтэнд хугацаа хоцорсон бүтээгдэхүүн бүрээр 3 удаагийн албан захидал, тушаалаар даалгавар өгч гүйцэтгэлийг эрчимжүүлэв.

Төлөвлөгөөт ажлын явц, биелэлтийн талаарх мэдээллийг нэгжийн дарга нарын зөвлөлийн хурлаар долоо хоног тутам сонсож, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн чанар, үр дүнг дээшлүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх талаар зөвлөмж гарган, үүрэг даалгавар өгч, биелэлтийг дүгнэж ажиллав .

Үр дүнгийн гэрээ, төлөвлөгөөний явц, биелэлтийг сар бүр яамны цахим хуудсанд байршуулж ажилласан нь ажлын үр дүнг нийтийн хяналтад байлгах, хариуцсан ажлаа бусадтай харьцуулах болон өөрөө хянах, дүгнэлт хийж ажиллах боломж олгов.

Бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний биелэлт 97.7 хувийн хэрэгжилттэй дүгнэгдлээ. Гэрээний хэрэгжилтийг мэргэжилтэн, газар, хэлтсийн гаргасан тайлан, тэдгээрийг нэгжүүдийн хурлаар хэлэлцэн дүгнэсэн тэмдэглэл, Төрийн захиргааны удирдлагын газраас болон төрийн нарийн бичгийн даргын зүгээс хянаж тооцсон дүн, энэ талаар өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт, явцын хяналт-шинжилгээ, үнэлгээнд тулгуурлан гаргасан болно.

Тус яамны 2012 оны үйл ажиллагааны гол үр дүнг салбараар тус бүрээр нь дараахь байдлаар тодорхойлж байна. НЭГ. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТАЛААР

1.1. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ Монгол Улсын хэмжээнд 2012-2013 оны хичээлийн жилд нийт 945 хүүхдийн

цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн 750 цэцэрлэг (26 төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Нийт цэцэрлэгийн 36.2 хувь нь нийслэл Улаанбаатар хотод ногдож байна. 2012-2013 оны хичээлийн жилд 5,630 бүлэг хичээллэж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 377-аар буюу 6.7 хувь нэмэгдсэн. Улсын хэмжээнд бүлэг дүүргэлт дунджаар 32.7 байгаагаас төрийн цэцэрлэгт бүлэг дүүргэлт 34.4, хувийн цэцэрлэгт бүлэг дүүргэлт дундажаар 21.2 байна. Улаанбаатар хотын бүлэг дүүргэлтийг авч үзвэл 32.6 байна. Хүснэгт-4. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхэд (тоогоор)

Хичээлийн жил Тоо Насны бүлгээр

2 хүртэлх 2 нас 3-5 нас 6 нас

2010-2011 157,181 7,010 27,551 119,614 3,006

2011-2012 164,263 5,383 30,937 124,442 3,501

2012-2013 180,969 5,920 30,673 142,125 2,251

9

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн 150,183 буюу 83.0 хувь нь цэцэрлэгийн өдрийн, 24 цагийн үйл ажиллагаатай1 болон энгийн сургалтад хамрагдаж байгаа нь өмнөх оноос 1.8 хувиар өссөн байна. Хувилбарт сургалтад 30,786 хүүхэд буюу 17.0 хувь нь хамрагдаж байна. Үүнээс 7,781 хүүхэд ээлжийн бүлэгт 18,738 хүүхэд нүүдлийн бүлэгт, 4,267 хүүхэд явуулын багшийн үйлчилгээгээр дамжуулан сургуулийн өмнөх боловсролыг хүртэж байна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан нийт хүүхдийн 30,561 буюу 16.9 хувь нь малчдын хүүхэд байгаа нь өмнөх оноос 1 пунктээр өссөн байна. Мөн 1,300 буюу 0.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 730 буюу 0.4 хувь нь халамж эдэлдэг, 62 буюу 0.03 хувь нь бүтэн өнчин хүүхэд байна. Хүснэгт-5. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан малчдын хүүхэд

Хичээлийн жил Тоо Насны бүлгээр

2 хүртэлх 2 нас 3-5 нас 6 нас

2010-2011 22,277 419 2,445 18,467 946

2011-2012 26,062 285 3,069 21,259 1,449

2012-2013 30,561 335 3,800 25,610 816

2012-2013 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 19,481 багш, ажиллагчид

ажиллаж байгаагаас 5,332 буюу 27.4 хувийг үндсэн багш нар эзэлж байна. 2012-2013 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа үндсэн багшийн 5.1 хувь нь магистр, 64.6 хувь нь бакалавр, 24.9 хувь нь диплом, 5.4 хувь нь бусад болон бүрэн дунд боловсролтой байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын мэргэжлийн багшийн хангалт 94.6 хувь байна. 2012-2013 оны хичээлийн жилд 945 цэцэрлэгийн 5630 бүлэгт 180969 хүүхэд хамрагдаж, 19481 багш, ажилтан ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 74.6 % тай байна.

Энэ салбар дахь мэргэжлийн багшийн хангалт 94.6% байгаа нь өмнөх жилээс 1.0 пунктээр өссөн үзүүлэлт юм. 2012 онд 76 гэр цэцэрлэгийг 4 аймагт шинээр байгуулж, малчин өрхийн сургуулийн өмнөх насны 1500 гаруй хүүхдийг хамрууллаа. Бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын орчныг сайжруулах талаар ахиц гаргав. 2012 онд улсын төсвийн хөрөнгөөр шинээр цэцэрлэгийн 38 барилгыг ашиглалтад оруулж, орны тоог 4.1 мянгаар нэмэгдүүллээ. Дэлхийн банкны “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” төслийн хамтарсан хөрөнгөөр нийт 2100 хүүхдийн хүчин чадалтай 21 цэцэрлэгийг канад технологиор барьж байна. 2012 оны дүнгээр цэцэрлэгийн орны тоог 7810 аар нэмэгдүүлсэн нь өмнөх оныхоос 4490 ороор илүү байна.

10

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, дотуур

байрны хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх асуудлыг боловсруулан, 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.

“Хоолны зардлын дундаж норматив батлах тухай” Засгийн газрын тогтоолын

төслийг Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанд хэлэлцүүлж, хоолны дундаж нормативийг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 1100 төгрөгнөөс 1650 төгрөг, тусгай болон сувиллын цэцэрлэг 1100 төгрөгнөөс 2400 төгрөг, 24 цагийн цэцэрлэг 1600 төгрөгнөөс 2400 төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардал 1545 төгрөгнөөс 2315 төгрөг, үдийн цайны зардлыг 400 төгрөгнөөс 600 төгрөг болж тус тус нэмэгдүүлэн 2013 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр тогтоолоо. Энэхүү тогтоол батлагдсанаар бага насны хүүхдийн өсөлт, хөгжил, эрүүл мэндийг нь дэмжин, насандаа тохирсон хоол хүнс, амин дэм авах боломж бүрдэж байгаа болно.

Хүүхэд харах үйлчилгээний эрх зүй, зохицуулалтын талаар хуулийн

төсөл, танилцуулга, санхүүгийн тооцоог нарийвчлан гаргаж, олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, журмын төслийг боловсруулах ажлыг зохион байгуулж байна.

Хүүхэд харах үйлчилгээний эрх зүй, зохицуулалтын талаар хуулинд оруулах

нэмэлт өөрчлөлт, үйлчилгээний онцлог, хориглох зүйл, шаардагдах санхүүжилтийн тооцоог боловсруулж, яамны нэгжийн зөвлөлийн хуралд танилцуулан , иргэд,олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгийг 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Эдийн Засгийн Хөгжлийн Яам, Монгол Улсын Боловсролын Их

сургууль, Хүүхдийн төлөө төв, Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын Хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв, Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын

Хүснэгт-6. Цэцэрлэгийн хамран сургалт, хүчин чадлын байдал сүүлийн 3 жилээр:

Цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байдал

2010 2011 2012

Шинээр барьсан цэцэрлэг 29 35 59

Нийлүүлсэн гэр цэцэрлэг 100 116 86

Нэмэгдүүлсэн орны тоо 2460 3320 7810

Цэцэрлэгийн хамран сургалт 157,181 164,263 180,969

72.7 70.5 74.6 %.

11

хэлтэс зэрэг төрийн байгууллага, “Боловсролын Давалгаа”, “Боловсролын Хамтын ажиллагааны нийгэмлэг”, “Өүлэн эх”, ” Монголын ахмад багш нарын холбоо”, “Монголын багш нарын холбоо” зэрэг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, эцэг эх, иргэдийн төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцож, санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа хүүхдүүдэд тэгш боломж олгох, иргэд болон аж ахуйн нэгжийн оролцоог хангах, эрүүл аюулгүй байдлын хяналтыг хэн хэрэгжүүлэх зэрэг асуудалд иргэд, мэргэжлийн байгууллагын анхаарлаа хандуулж, санал гаргасан бөгөөд оролцогчид энэ арга хэмжээг хэрэгжүүлэхийг дэмжиж байна. Энэхүү хэлэлцүүлэг нь олон нийтэд хүргэсэн анхны хэлэлцүүлэг бөгөөд яамны цахим хуудсаар санал авч байна. Хэлэлцүүлгийн материалыг нэгтгэн, ном болгон хэвлүүллээ.

Яамны удирдлагын өгсөн чиглэл, хэрэглэгч, олон нийтийн болон 21 аймаг, нийслэлээс ирүүлсэн саналыг нэгтгэн, хүүхэд харах үйлчилгээний орчин, хүний нөөц, эрүүл аюулгүй байдалд тавих шаардлага, үйлчилгээний эрх олгох, цуцлах, явцын хяналт, санхүүжилт зэрэг асуудлыг журмын төсөлд нарийвчлан тусган боловсрууллаа.

Хүүхэд харах үйлчилгээний эрх зүйн зохицуулалтын хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, Улсын Их Хуралд өргөн бариад байна.

Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын эрхзүйн

зохицуулалтыг хангалаа.

Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/131 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтын үйлчилгээнд тавигдах шаардлага”-ыг, 2 дугаар хавсралтаар “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтыг зохион байгуулах журам”-ыг тус тус батлан мөрдүүллээ.

Сургуулийн өмнөх боловсролын орчны стандарт төслийг

боловсрууллаа. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны стандартын төслийг эцэслэн

боловсруулж, дуусгалаа.. Уг орчны стандартын төсөлд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эдэлбэр газар, барилга, барилгын дотоод засал, гэрэлтүүлэг, халаалт, агааржуулалт, усан хангамж, тавилга тоног төхөөрөмж, тоглоом наадгай, ном гарын авлага, сургалтын техник хэрэгсэл, гал тогооны өрөөний тоног төхөөрөмжид тавигдах шаардлага болон эрүүл мэндийн үйлчилгээ, багш ажилчдын хувийн эрүүл мэнд, өдрийн дэглэм, хүүхэд хөгжүүлэх ажлын зохион байгуулалтад тавих шаардлагыг тус тус тодорхойлон тусгасан болно. Уг стандарт нь сургуулийн өмнөх насны хүүхдийг эрүүл аюулгүй орчинд сурч хөгжих хэм хэмжээг тогтоож өгч байгаагаараа ач холбогдолтой юм.

Боловсрол, соѐл, шинжлэх ухааны (хуучнаар) сайдын 2004 оны 85 дугаар

тушаалаар батлагдсан “Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-ыг шинэчлэн боловсруулав.

12

Боловсрол, соѐл, шинжлэх ухааны (хуучнаар) сайдын 2004 оны 85 дугаар тушаалаар батлагдсан “Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-ыг шинэчлэн боловсрууллаа. “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт” шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг жагсаалтад тосон харандаа, харандаа үзүүрлэгч зэрэг хэрэглэгдэхүүнийг нэмж, дэвтэр, скоч зэрэг хэрэглэгдэхүүнийг хассанаас гадна нийт жагсаалтад орсон хэрэглэгдэхүүний чанарын шаардлагыг шинээр тусган 2 удаа хэлэлцүүлж, багш, эцэг эхийн саналыг тусгалаа. Уг жагсаалтад орсон хэрэглэгдэхүүнийг цэцэрлэгийн багш нарын зүгээс авахдаа эцэг эхэд хүндрэл учруулах, жагсаалтад ороогүй зүйлийг авах, эцэг эхчүүд чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн биед сөрөг нөлөө бүхий хэрэглэгдэхүүн өгөх зэрэг асуудлууд үүсдэг учраас чанарын шаардлагыг тодорхойлон гаргаснаараа онцлог болж байгаа юм. Сайдын тушаалын төслийг эцэслэн боловсруулж, батлуулахад бэлэн болгоод байна.

Малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахад анхаарч, 933,0

сая төгрөгийн өртөг бүхий 76 гэр цэцэрлэгийг 4 аймагт байгуулж, малчин өрхийн сургуулийн өмнөх насны 1500 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөдөөгийн болон шилжин

суурьшсан иргэдийн хүүхдэд сургууль өмнөх боловсрол олгох төсөл”- ийн хүрээнд нийлүүлэх гэр цэцэрлэг, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, тоглоом наадгай, цахилгааны эх үүсвэрийг хүлээлгэн өгөх ажлыг хуваарийн дагуу төслийн нэгжтэй хамтран зохион байгууллаа. 2012 онд төслийн хүрээнд нийт 933,0 сая төгрөгийн нэр бүхий гэр болон дагалдах хэрэгслийг бэлтгэн нийлүүлж, гэр цэцэрлэгт ажиллаж буй 150 багшид холимог бүлгийн сургалтын арга зүйн чиглэлээр 2 удаагийн сургалтыг зохион байгуулж, гарын авлага, материалаар хангаж,1500 хүүхдийг сургуульд бэлтгээд байна. Төслийн хүрээнд нийтдээ 6 төрлийн гарын авлага, материал, сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан үлгэр, дууны хос CD-г тус тус хэвлэн үндэсний хэмжээнд түгээх ажлыг зохион байгуулсан нь багш, эцэг эхчүүдийн сурган хүмүүжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал арга хэмжээ боллоо. 2012 онд гэр цэцэрлэгийн тоо нийтдээ 655-д хүрээд байна.

Сургуулийн өмнөх боловсролын ахлах бүлгийн сургалтын хөтөлбөр, багшид зориулсан бага насны хүүхдийн хөгжлийн стандартын зөвлөмжийг боловсруулан, хэвлүүлж, сургуулийн өмнөх боловсролын 5000 багшид хүргэлээ.

Сургуулийн өмнөх боловсролын ахлах бүлгийн сургалтын хөтөлбөр БСШУ-ны (хуучнаар) сайдын 2012 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 377 дүгээр тушаалаар батлуулагдан хэрэгжиж эхэллээ.

Сургуулийн өмнөх боловсролын ахлах бүлгийн сургалтын хөтөлбөрийг

хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2012 оны 9 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн 6 бүсэд зохион байгууллаа. Энэхүү бүсийн сургалтад нийт 150 сургагч багш, арга зүйч оролцсон бөгөөд ахлах бүлгийн хүүхдийн онцлогт нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх арга замын талаар мэдээлэл сонсч, дадлага ажил хийн, харилцан туршлагаа

13

солилцлоо. Уг сургагч багш нар тухайн орон нутагтаа сургалтыг зохион байгуулж, ахлах бүлгийн нийт 650 багшийн арга зүйн хөгжилд дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмжийг

шинэчлэн боловсруулж, 4000 хувь хэвлүүлж, орон нутгийн цэцэрлэгийн багш нарт хүргүүлж, яамны цахим хуудсанд байршуулсан болно. Эдгээр арга хэмжээ нь сургуулийн өмнөх боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн арга хэмжээ болсон гэж үзэж байна.

Сургуулийн өмнөх насны хүүхэд, тэдний эцэг эхчүүдэд зориулсан гарын

авлага, зөвлөмжийн тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллалаа.

Азийн Хөгжлийн банк, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр “Цэцэрлэгийн

удирдах ажилтан нарт зориулсан гарын авлага”, “Хувилбарт сургалтын хөтөлбөр”,

эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан “Цаг гаргаж хүүхдээ хөгжүүлье”, Хүүхдийн

үлгэр, дууны хос CD, “Хувилбарт сургалтын үнэлгээний тайлан”, “Сургуулийн өмнөх

боловсролын Ахлах бүлгийн сургалтын хөтөлбөр”, “Бага насны хүүхдийн хөгжлийн

стандартын багшид зориулсан зөвлөмж”, ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр “Бага насны

хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага, сургагч багш нарт зориулсан гарын

авлага зэрэг 10 гарын авлага, материалыг шинээр боловсруулан хэвлүүлж, эцэг, эх,

цэцэрлэгийн багш нарт хүргэсэн нь тэдний арга зүйгээ дээшлүүлэх, сургалтаа

амжилттай зохион байгууулахад нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм. Мөн эцэг

эхэд зориулсан сургалтыг Ховд аймагт зохион байгуулж, 15 сургагч багш бэлтгэлээ.

ХААН банкны 4000 ажилтанд бага насны хүүхдийн хөгжлийн чиглэлээр сургалт зохион

байгуулж, гарын авлага материалаар хангалаа.

Сургуулийн өмнөх боловсролын багш, мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2012 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд Азийн Хөгжлийн банкны “Хөдөөгийн болон шилжин суурьсан иргэдийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх төсөл”, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран зохион байгууллаа. Уг сургалтад аймаг, нийслэлийн Боловсролын газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан 40 мэргэжилтэн хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын удирдлага, менежмент, төлөвлөлт, үнэлгээ, маркетинг, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Боловсрол, шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл, арга зүйн талаар шинэ мэдлэг, мэдээлэл, аргазүйгээр мэргэшлээ дээшлүүлэв. Үүний үр дүнд орон нутгийн мэргэжилтнүүдийн боловсролын бодлого, төлөвлөлт, үнэлгээ, менежмент, мэргэжлийн чадавхи дээшилж, ажлын үр дүнд зохих хувь нэмрээ оруулж, 2013 оны ажлын үр дүнд тодорхой ахиц гарна үзэж байна.

14

1.2. БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ 2012-2013 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 755

сургууль сургалтын ажил эрхэлж байна. Тэдгээрийн 82.3 хувь нь төрийн өмчийн, 17.7 хувь нь хувийн сургууль бөгөөд төрийн өмчийн нийт сургуулийн 81.6 хувь буюу 507 нь хөдөөд, 18.4 хувь буюу 114 нь нийслэлд сургалтын ажил эрхэлж байна. Нийт сургуулийн 7.3 хувь нь бага сургууль, 18.3 хувь нь дунд, 68.2 хувь нь ахлах сургууль, 6.2 хувь нь цогцолбор сургуулийн ангилалд багтаж байна. Хүснэгт 7. Ерөнхий боловсролын сургууль (ангиллаар)

Ангилал

2012-2013

Тоо %

Бүгд 755 100.0

Бага сургууль 55 7.3

Дунд сургууль 138 18.3

Ахлах сургууль Цогцолбор

515 47

68.2 6.2

Улсын хэмжээнд 2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 17,6 мянган бүлэг хичээллэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн нийт бүлгийн 62.7 хувь нь нэгдүгээр ээлжинд, 36.5 хувь нь хоѐрдугаар ээлжинд, 0.8 хувь нь гуравдугаар ээлжинд хичээллэж байна. Энэ хичээлийн жилд бага ангийн нийт бүлгийн 91.2 хувь (8,110) нь, дунд ангийн бүлгийн 100.0 хувь (5,334), ахлах ангийн бүлгийн 23.1 хувь (785) нь тус тус 12 жилийн сургалтын хөтөлбөрөөр хичээллэж байна. 2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийт 496.1 мянган (өдрөөр 496,123, оройгоор 617, эчнээгээр 1,242) суралцагч өдөр, орой, эчнээ хэлбэрээр суралцаж байна. Хүснэгт 8. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид (сургалтын хэлбэрээр)

2012-2013 оны хич. жил

Нийт өдөр орой эчнээ Бүгд 497,982 496,123 617 1,242

Нийт суралцагчдын 94.3 хувь нь төрийн өмчийн сургуульд, 5.7 хувь нь хувийн сургуульд суралцаж байна. 2012-2013 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 47.6 мянган сурагч шинээр элсэн суралцаж байна

15

Ерөнхий боловсролын сургуульд 26,8 мянган багш ажиллаж байгаагийн 92.3 хувь нь төрийн өмчийн сургуульд, 7.7 хувь нь хувийн сургуульд ногдож байна. Нийт багш нарын 81.7 хувь нь эмэгтэй, 18.3 хувь нь эрэгтэй, 33.1 хувь буюу 8.9 мянга нь бага анги, 66.9 хувь буюу 17.9 мянга нь дунд, ахлах ангийн багш байна. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн хангалт 99.7 хувь, мэргэжлийн багшийн хангамж 99.6 хувьтай байна. Мэргэжлийн багшийн хангамж болон багш хангалтын хувь өмнөх оноос 0.1 пунктээр тус тус өссөн байна.

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын эрх зүйн орчныг боловсронгуй болголоо.

Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын болон Бага, дунд

боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Их Хурлаар 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр батлууллаа. Бага, дунд боловсролын тухай хуулийн байгаа нэмэлт, өөрчлөлтийн гол агуулгыг товчлон илэрхийлбэл:

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөх чадвартай, чанартай боловсролын үйлчилгээг бий болгох;

Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол, хүнсний үйлчилгээний эрүүл, аюулгүй байдлыг хангах;

Боловсролын тасралтгүй хөгжлийг хангах идэвх чармайлтыг нэмэгдүүлэх;

Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг 5+4+3 буюу бага боловсролыг 5, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 12 жилд эзэмших тогтолцоо

Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх зохицуулалт

Шинээр барих цэцэрлэг, сургуулийн барилга, газрын төлөвлөлтийг хийх харилцааг зохицуулах зэрэг боловсролын тогтолцоог олон улсын нийтлэг, хүлээн зөвшөөрөгдсөн шаардлагад нийцүүлэхэд чиглэгдсэн зарчмын олон асуудлыг зохицуулах харилцааг тусгаад байгаа болно.

Улсын Их Хурлын 2012 оны намрын чуулганаар 2013 оны төсвийг хэлэлцэхтэй

холбоотойгоор дээрх хуульд орсон тэтгэмжтэй холбогдох өөрчлөлтийг дахин авч хэлэлцэн энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилж, мөн зарим зохицуулалтын хэрэгжиж эхлэх хугацааг 1 жилээр буюу 2014 онд хэрэгжихээр хойшлуулсан хууль баталлаа.

Уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар доорхи бодитой ахиц дэвшил гаргалаа.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар хөдөө орон нутагт ажиллаж байснаас хамаараад 24, 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа ажиллаж байгаа байгууллагаараа дамжуулан авах зохицуулалт

Сум, тосгон, багийн сургууль цэцэрлэгийн багш, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш,

16

албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох тухай зохицуулалт /2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн МСҮТ-ийн багш, ерөнхий боловсролын багш, цэцэрлэгийн багш, цэцэрлэгийн туслах багшид энэ нэмэгдлийг олгож харин хуульд заасан бусад албан хаагчид 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгох/

Туслах ажилтнаар ажилласан ажилтанд тэтгэвэрт гарах үед нь олгох тэтгэмжийг мөн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгох зохицуулалт

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуульд мөрдөх сургалтын хөтөлбөр, ерөнхий боловсролын сургуулийн /албан бус боловсролын төвийн багш/ багшийн ажлыг үнэлэх, дүгнэх, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын багш ажилтны мэргэжил дээшлүүлэх, сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох, мэргэжлийн анхан шатны боловсрол олгох сургалтыг өөрчлөн төрөлжүүлсэн сургалт хэлбэрээр зохион байгуулах, сурагчийн хувийн хэрэг, ангийн журналын загвар, түүнийг хөтлөх, суурь боловсролын гэрчилгээг олгохтой холбогдох дүрэм, журам зэрэг нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээ тогтоосон зарим дүрэм, журмыг батлах эрхийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор хуулийн төсөлд тусгав. Боловсрол, шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийг эхлүүллээ.

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрдэм боловсролтой монгол хүн” зорилтын хүрээнд “Боловсрол, шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн хөтөлбөр”-ийг боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна. “Боловсрол, шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн хөтөлбөр” үндэсний хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж, "Эрдэм боловсролтой Монгол хүн" товхимлыг 15000 хувь хэвлүүлж боловсролын байгууллагуудад түгээлээ.

Боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлогод иргэдийн оролцоог хангах үүднээс нийт 13 асуудлаар 40 гаруй хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хэрэглэгчийн саналыг салбарын бодлого, үйл ажиллагаанд тусгаж ажилласан нь зохих үр дүнгээ өгч байна.

“Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд "Авъяас", "Ном" хөтөлбөр

батлагдлаа. Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт

тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгоор "Авъяас", "Ном" хөтөлбөрийг боловсруулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Ном унших арга зүй түгээн дэлгэрүүлэх тухай” А/50, ”Хүүхдийн авъяасыг нээж, хөгжүүлэх арга хэмжээ авах тухай” А/51 дүгээр тушаалаар тус тус баталж, ажлыг эхлүүллээ.

“Авъяас” хөтөлбөрийн хүрээнд судалгааны баг, зөвлөх баг, авъяастны сургалтын баг байгуулагдан, 614 сургууль дугуйлан, секцийг нээж хүүхдийн авъяасыг хөгжүүлэхээр ажиллаж байна. “Ном” хөтөлбөрийн хүрээнд “Номон дотор зам бий” сэдэвт цуврал лекц зохион байгуулж, “Ангийн номын сан”-д номоор хангах ажлыг

17

зохион байгуулж байна. “Монгол үгсийн чуулган“ наадмыг Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой буюу 2012 оны 11 сарын 14-нд улсын хэмжээнд зохион байгуулсан байна.

“Унших номоо өөрсдөө сонгоцгооѐ” уриан дор багш, сурагчид, эцэг эхчүүд, олон нийтийн санал асуулгаар номын нэрсийг авч, 600 гаруй номноос олонхийн санал авсан 120 номын нэрсийг гаргаж, хэлэлцүүлсний дүнд 45 номын жагсаалтыг гаргав.

Хүүхэд бүрийг хөгжүүлэх бага боловсролын технологи, арга зүй, сургалтын

хөтөлбөр боловсруулж, нийслэлийн “Эрдмийн өргөө” цогцолбор, 93, 44 дүгээр сургуулиудад хэрэгжүүлж эхэллээ..

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг олон улсын боловсролын стандартад нийцүүлсэн шинэчлэн турших, үр дүнг судлах ажлыг зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн математик, англи хэл, байгалийн шинжлэл, 6-10 дугаар ангийн математик, хими, биологи, физик, англи хэлний хичээлийн нийт 36 сургалтын хөтөлбөрийг Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөртэй уялдуулан шинэчилж дуусгалаа. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн математик, байгалийн шинжлэл, 5 дугаар ангийн англи хэлний шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн төслийг боловсруулах талаар БСШУ-ы сайдын “Багийн бүрэлдэхүүн батлах, зардал гаргах тухай” 348 дугаар тушаалаар батлагдсан багтай гэрээ байгуулан, хөтөлбөрийн төслийг бүрэн боловсруулж, нэгдүгээр шатны туршилтыг 2012 оны 3-4 дүгээр сард, хоѐрдугаар шатны туршилтыг 2012 оны 9 дүгээр сараас үндэсний 31 лаборатори сургууль дээр туршиж байна. Туршилтын явцад үндэсний болон орон нутгийн сургагч багш бэлтгэх, 1-10 дугаар ангийн сургалтын хөтөлбөр, ажлын схем боловсруулах, шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйг түгээн дэлгэрүүлэх, бэлтгэл туршилтад хяналт-шинжилгээ хийх баг бэлтгэх, туршилтын үр дүнг хэлэлцэх чиглэлээр нийт 21 удаагийн сургалт, семинарт нийслэлээс 1560, орон нутгаас 1950 хүн мэргэжил дээшлүүлсэн байна. 80 сургагч багшийг бэлтгэж, туршилтын хөтөлбөрүүдийг сайжруулж, туршилтын үед хэрэглэх сурах бичиг, багшийн гарын авлагыг боловсруулах ажил хийгджээ. Олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиуд 2012 оны 3 сард Кембрижийн олон улсын сургуулийн гэрчилгээгээ гардан авч Сheckpoint, IGСSE хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Мэдээллийн технологи, бизнес судлал, хими, математик, англи хэл, физик, биологийн хичээлүүдээр Шинэ эрин сургуулиас 12, Шинэ эхлэл сургуулийн 14, Монгол тэмүүлэл сургуулийн 8 нийт 34 багш мэргэжлийн чиглэлээр 3 сарын онлайн сургалт болон Сингапур улсад хос хэлний сургуулиудын удирдлага туршлага солилцох сургалт-семинарт хамрагдсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр хангах зохиох ажлыг зохион байгуулж, сурах бичгийн түрээсийн тогтолцоо-Эргэлтийн сан туршилтыг өргөжүүлэн үр дүнд хүрч байна. Сурах бичгийг шинэчлэх ажлын хүрээнд шилжилтийн хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн 12 жилийн сургалтын хөтөлбөрт нийцсэн сурах бичгийг боловсруулах, хэвлэн тухайн хичээлийн жил эхлэхээс өмнө түгээх ажлыг бүрэн

18

хэрэгжүүлдэг болсон бөгөөд шинэ сурах бичгүүдийг Боловсрол, шинжлэх ухааны яамны цахим хуудсанд байрлуулж байна.

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын 100 хувь, дунд ахлах ангийн сурагчдын 40 хувийн сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдад үнэ төлбөргүй хэрэглүүлэх ажлыг зохион байгуулж ирлээ. Бага ангид хүүхэд бүрийн сурах бичгийг төрөөс хариуцаж, дунд, ахлах ангийн бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон ерөнхий боловсролын сургуульд 3 буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн хүүхдийн сурах бичгийг үнэ төлбөргүйгээр хангаж байна.

2012 онд нийт 89 нэр төрлийн 1,315,348 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлж байгаа бөгөөд эдгээрийн 27 нэр төрлийн сурах бичгийг шинээр зохион, 62 нэр төрлийн сурах бичгийг дахин хэвлэн нийлүүллээ.

Сурах бичгийг хүүхдийн нүдний хараа, нас бие, хөгжлийн онцлогийг тооцсон олон улсын стандартын дагуу хэвлэх талаар онцгой анхаарч, 2012 онд шинээр зохиогдсон сурах бичгүүдийг шинэчилсэн технологиор хэвлэлээ.

Ийнхүү сурагчид 2012-2013 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сурах бичгээр бүрэн хангагдсан байх нөхцөл бүрдүүлэв.

Сурах бичиг хэвлэх ажлыг 8 хэвлэлийн газар гүйцэтгэж, урьдчилсан байдлаар 2,652,269,148 төгрөг зарцуулаад байна. Сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдад хэрэглүүлэх сурах бичгүүдийг 2012 оны 7 дугаар сарын 13-ны дотор бүх сурах бичгийг аймгийн Боловсролын газар, нийслэлийн дүүргийн Боловсролын хэлтсүүдэд хүргүүлэх ажлыг зохион байгууллаа. Сурах бичгийн түрээсийн тогтолцоо нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлийн жилийн эхэнд шаардлагатай багц сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан түрээсээр авч ашиглаад хичээлийн жилийн төгсгөлд буцаан хүлээлгэж өгөх үйл ажиллагаа юм. Сурах бичгийн түрээсийн төлбөрийн хэмжээ нь шаардлагатай сурах бичгийг өөрийн эргэлтийн сангаас тогтмол санхүүжүүлэх чадварт тулгуурлан БШУЯ-наас тооцож гаргасан тарифын дагуу мөрдөгдөнө.

Сурах бичгийн түрээсийн системийн нэвтрүүлэх туршилтыг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. 2012-2013 оны хичээлийн жилд Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Дундговь, Дорнод, Увс аймаг болон нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Налайх дүүргийн бүх сургууль, бусад дүүргүүдийн захын хорооллын нийт 204 сургуулийн 8, 9, 10 дугаар ангийн нийт 30718 сурагч хамрагдаж, бүх сурах бичгээ хичээлийн жилийн турш 17000-18000 төгрөгөөр хэрэглэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн хэрэглэх 6, 11 дүгээр ангийн сурах бичгийн жагсаалтыг БШУ-ы сайдын 2012 оны 10 сарын 11–ний өдрийн А/63 тоот тушаалаар, батлуулж, эдгээр сурах бичгийг зохиох багийг шалгаруулах ажлыг Боловсролын хүрээлэнтэй хамтран зохион байгуулан, БШУ-ы сайдын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Багийн бүрэлдэхүүн батлах тухай” А/69 дугаар тушаалаар баталгаажуулан, сурах бичиг зохиох ажлыг эхлүүлэв.

19

2012 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг сурагч, багшийн ном багц байдлаар зохиож хэвлүүлэхээр шийдвэрлэсэн нь ерөнхий боловсролын сургуулийн тухайн хичээлийг заах багшид зориулсан арга зүйн зөвлөмжтэй боловсруулж байгаагаараа онцлог юм.

Үндэсний шинэчилсэн хөтөлбөрийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг, багшийн ном зохиож турших ажлын бэлтгэлийг хангалаа. Үндэсний шинэчилсэн хөтөлбөрийн дагуу сурах бичиг зохиох багуудтай гэрээ байгуулан, ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн математик, байгалийн шинжлэл, 5 дугаар ангийн англи хэл, 6-10 дугаар ангийн математик, физик, хими, биологи, англи хэлний сурах бичиг, багшийн номын эхний хагас жилд хэрэглэх туршилтын хувилбарыг боловсруулан үндэсний 31 лаборатори сургуульд хүргэж, туршиж эхлээд байна. Сурах бичгийг зохиох явцад зохиогчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинарыг олон улсын зөвлөхүүдтэй хамтран 4 удаа зохион байгуулж, сурах бичиг, багшийн номын эхний хэсгийг сайжруулах, үлдсэн хэсгийг зохиох ажлыг эхлээд байна.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдаж, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхижуулах, мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүллээ.

Засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолоор Багшийн мэргэжил дээшлүүлэх

институт байгуулагдаж, үндэсний болон орон нутгийн түвшинд багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх ажлыг нэгдсэн зохицуулалтаар хангах, төвлөрсөн болон мэдээлэл, холбооны технологид суурилсан байнгын сургалтыг хариуцан зохион байгуулж байна.

Засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг хэрэгжүүлж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын бүтэц, орон тоог БШУ-ы сайдын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/290 дугаар тушаалаар баталсан. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь захиргааны хэлтэс, 5 албатай 70 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Улсын төсвөөр 2012 онд Багшийн хөгжлийн ордонд тавилга, хэрэгсэл худалдан авахад 343.0 сая төгрөг, алсын зайн сургалтын тоног төхөөрөмжөөр хангахад 289.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

2012 онд 171 багшийн гадаадад, 2610 багшийг үндсэний хэмжээнд, 4256 багшийг бүсийн, 12428 багшийн орон нутгийн сургалтад хамруулж мэргэжил дээшлүүлжээ. Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтыг аргазүйд багш нарыг ажлын байранд нь сургах, мэргэшүүлэх чиглэлээр 100 үндэсний сургагч багшийн бэлтгэж, орон нутагт ажиллууллаа. Үндэсний сургагч багшийг мэргэшүүлэх хөгжүүлэх арга хэмжээг “Амжилттай боловсрол” төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.

2012-2013 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид хичээл заах багш нарыг бэлтгэх

сургалт семинарыг Боловсролын хүрээлэнтэй хамтран аймаг, дүүрэгт түшиглэн зохион байгууллаа. Сургалтад 2012-2013 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид хичээл заах нийт 1780 багш хамрагдаж, 6 настай хүүхэдтэй ажиллах болон 1 дүгээр ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйгээр хангагдлаа.

20

Багш нарын мэргэжлийг 5 жил тутамд улсын төсвийн хөрөнгөөр дээшлүүлэх Боловсролын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, 2012 онд батлагдсан 548.0 сая төгрөгийн зардлаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын 5, 10 дахь жилдээ багшилж буй багш нарын үндсэн болон төрөлжсөн сургалтыг зохион байгууллаа.

“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, хариуцсан ажилтнуудын ажлын үүрэг хариуцлагыг сайжруулах чиглэлээр зарим арга хэмжээг хэрэгжүүлж, “Үдийн хоол” хөтөлбөрийн бэлтгэлийг хангаж ажиллав.

2012 онд “Үдийн цай” хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 258.0 мянган хүүхэд хамрагдаж үдийн цайны зардалд 17.5 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. Үдийн цайгаар үйлчлэх ажлын хэрэгжилт нь “Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам”-аар зохицуулагдаж байна. Энэ журмаар үдийн цайны бэлтгэн нийлүүлэлт, хүүхдийн авбал зохих илчлэгийн хэмжээ, үдийн цайг бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулах гэрээний загвар, шаардлага зэргийг тодорхойлж мөрдүүлсэн. 2012 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Орчлон дунд сургууль, Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн хүүхдүүд үдийн цайны хүнсний бүтээгдэхүүнээс хордсон тохиолдол гарсан бөгөөд дээрхи 2 сургууль нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн горим алдсан байгаа нь хувь хүний хариуцлагатай холбоотой гэж дүгнэлт гарч холбогдох ажилтанд хариуцлага тооцсон байна. “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг судлах, цаашид авах арга хэмжээ, санал дүгнэлт гаргах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн А 73/649 тоот тушаал, захирамжийн дагуу 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БШУЯ, НЗДТГ, ҮАБЗ, ЭМЯ, ҮХААЯ, НБГ, НМХГ-ын холбогдох албан тушаалтан орж ажиллаж байгаа бөгөөд “Үдийн цай” хөтөлбөрийн явцын хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр санал дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

2011 онд Монгол Улсын Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн хоол хүнсний үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, үдийн цайны үйлчилгээг үдийн хоолны үйлчилгээ болгон өргөжүүлэх зорилгоор ”Хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажлын тухай” 179 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Энэ дагуу “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийг Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Хүнсний Инженер Биотехнологийн сургуулийн мэргэжлийн багт түшиглэн БСШУЯ-ы /хуучнаар/ харъяанд байгуулж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоол, хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн үйлчилгээг гүйцэтгэх хоол-хүнсний комбинатын техник, эдийн засгийн үндэслэл тооцоо, үйлдвэрлэл, үйчилгээнд баримтлах стандарт, журмуудыг боловсруулж байна. Нийслэлийн хот төлөвлөлтийн бодлогод хоол, хүнсний загвар комбинатыг Хан-Уул дүүрэгт байгуулахаар тусган газрын асуудлыг шийдвэрлэсэн.

“Үдийн хоол” хөтөлбөрийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг БСШУ-ы сайдын тушаалаар баталж, аймаг, сум, багийн ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын гал тогооны техник, тоног төхөөрөмжийг сайжруулах ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар 47.5 орчим сая төгрөгийн үнэ бүхий 20-иод нэр төрлийн гал

21

тогооны тоног төхөөрөмжийг ерөнхий боловсролын сургуулиудын 40 орчим хувьд нь нийлүүлээд байна. 2013 онд дээрх тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд шаардагдах 2,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгалаа. Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад хүнсний комбинатыг барих-өмчлөх-ашиглах хэлбэрээр байгуулахаар тусгагдсан бөгөөд уг хоол, хүнсний комбинатын төслийн уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг шинэчлэгдэн ажиллаж байна. 2011-2012 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад орой, эчнээ хэлбэрээр 2365 суралцагч, аймаг, нийслэлийн албан бус боловсролын “Гэгээрэл” төвүүдэд “Бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох дүйцсэн сургалтын хөтөлбөр”-өөр 12200 суралцагч суралцжээ. 2012-2013 оны хичээлийн жилд 11810 хүүхэд дүйцсэн хөтөлбөрөөр суралцаж байна.

Цэргийн насны залуусын бичиг үсгийн боловсролыг ахиулах, боловсрол нөхөн эзэмшүүлэх асуудлаар судалгаа хийж, Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвөөс бичиг үсгийн гурван шатны сургалтын агуулгын олон хувилбарт гарын авлагыг боловсруулж, албан бус боловсролын Гэгээрэл төвүүдэд түгээн сургалтад ашиглаж байна. 2010-2011 оны хичээлийн жилийн байдлаар 45 төрлийн 153 хэвлэлийн хуудас сурах бичиг, гарын авлага, аж төрөх ухааны 50 төрлийн гарын авлага, 8 цуврал радио хичээл, 12 төрлийн видео хичээл бэлтгэн түгээсэн байна. Эдгээр олон хувилбарт сургалтын материалын онцлог нь амьдрах ухааны агуулгад суурилсан бөгөөд насанд хүрэгчдийн сурах арга барилд тохируулснаараа чухал юм. Түүнчлэн 2005 онд боловсруулсан “Бичиг үсгийн сургалтын хөтөлбөр”-ийг боловсронгуй болгон сайжруулж “Амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн сургалтын хөтөлбөр”-ийг Боловсрол, соѐл, шинжлэх ухааны /хуучнаар/ сайдын 2010 оны 556 дугаар тушаалаар батлуулсан нь Ази-Номхон далайн бүсийн орнуудын хэмжээнд туршлага болохуйц ажил болсон байна. Монгол Улсын 15, түүнээс дээш насны хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин 98,3 хувь байгаа олон улсын түвшинтэй харьцуулахад өндөр байгаа юм. Албан бус боловсролын “Гэгээрэл” төвийн үйл ажиллагааг сурталчлах хүн амд боловсрол нөхөн эзэмшүүлэх зорилгоор аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газар орон нутгийн удирдлагыг хамруулан албан бус боловсролын өнөөгийн байдал, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг сурталчлах зорилгоор 5 аймгийн 20 суманд зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үр дүнд орон нутагт иргэд боловсрол нөхөн эзэмших хүсэл нэмэгдэж байна. Сургуулийн гадна байгаа хүүхэд, залуучуудад боловсрол нөхөн олгох ажлыг зохион байгуулахад НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Гэгээрэл” төвүүдэд 35 сая төгрөгний 23 компьютер, 23 принтер, 17 аппарат, Дэлхийн зөн Олон Улсын байгууллагаас 4 аймгийн 10 сумын Гэгээрэл төвд 56 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж нийлүүлсэн нь нийт хүн амын боловсролыг дээшлүүлэх, боловсрол нөхөн эзэмшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Дүйцсэн хөтөлбөрт суралцагчдаас 2011-2012 оны хичээлийн жилд суурь боловсролын 9 дүгээр ангид 1996, бүрэн дунд боловсролын 11 дүгээр ангид 1937 суралцаж боловсрол нөхөн эзэмшлээ.

22

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 26 дугаар тушаалаар баталсан “Боловсрол, шинжлэх ухааны яамны 2013-2016 оны үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөө”-нд тусгагдсан арга хэмжээний хүрээнд албан бус боловсролын цар хүрээг өргөжүүлж, тасралтгүй боловсролын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор эрхзүйн орчин бүрдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын агуулга, хөтөлбөрийг тодорхойлох ажлууд хэрэгжиж эхэллээ. Боловсролын, шинжлэх ухааны сайдын 2012 оны 12 дугаар сарын 12-ны А/178 тоот тушаалаар Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвийг “Насан туршийн боловсролын үндэсний төв” болгон өөрчлөн байгуулахаар шийдвэрлэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг боловсролд тэгш хамруулах орчин, нөхцөлийг сайжруулахад анхаарал хандуулж, багшийг чадавхижуулж ажиллаж байна. 2012 онд шинээр болон засварлаж ашиглалтад орсон 30 сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах гадаад орчны нөхцөлийг хангасан болно. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн барилгын сантехникт 40.0 сая төгрөгөөр завсар, шинэчлэл, АНУ-ийн USAID-ийн санхүүжилтээр Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуулийн дулаан техникийг сайжруулах 764 сая төгрөгийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуульд 8 сая төгрөгийн улсын төсвийн санхүүжилтээр багшийн хөгжлийн төвийг байгууллаа. Мөн 29 дүгээр сургуульд сурагч хөгжлийн төв, сурагчийн хөгжлийн танхмийг тус бүр 4.5, 9.5 сая төгрөгөөр, 20 сая төгрөгийн өртөг бүхий биеийн тамирын гадаа талбайг “Хас” банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулж, ашиглалтад оруулаад байна. Улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 70 дугаар тусгай сургуулийн 320 суудалтай хичээлийн шинэ байрыг шинээр ашиглалтад оруулна. 2012 онд улсын төсвөөс Сүхбаатар дүүргийн 25, 29 дүгээр сургуулийг интернэтэд холбох тоног төхөөрөмж нийлүүлж, утасгүй интернетийн орчинг бүрдүүлээд байна.

2011-2012 оны хичээлийн жилийн байдлаар тусгай хэрэгцээт боловсролын 217 багш ажиллаж байгаагийн 34 согогзүйч багш ажилласан байна. Монгол Улсын боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургуульд 3,5 кредит цаг, Багшийн сургуульд 2,5 кредит цаг, Сургуулийн өмнөх боловсролын сургуульд 2 кредит цагт багтаан тусгай хэрэгцээт боловсрол, согог судлалын агуулгыг мэргэжлийн ангиудын бакалаврын түвшинд судалж байна. Ерөнхий боловсролын тусгай сургуулийн сургагч багш нарын баг Булган аймгийн Боловсрол соѐлын газартай хамтран тус аймгийн бага ангийн багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга барилын талаар сургалт зохион байгуулав. Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулсан Олон улсын үйл ажилагааны ангилал буюу “ICF in Mongolia” 3 өдрийн сургалтанд тусгай сургуулийн согог зүйч багш нарыг хамруулав.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах хөтөлбөр 2”-ын төслийг боловсруулаад байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, сурч, хөгжих орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн энэхүү хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд буюу 2013-2017 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

23

Сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй суралцагчдад сургалт явуулдаг сургуулийн 4,5 дугаар ангийн монгол хэлний сурах бичиг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад сургалт явуулдаг сургуулийн 1 дүгээр ангийн математик, 2 дугаар ангийн монгол хэлний сурах бичгүүдийн зохиогчийн багийг сонгон шалгаруулав. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын онцлог, боловсролын хэрэгцээнд нийцсэн ерөнхий эрдмийн болон ганцаарчилсан хөтөлбөрийн сурах бичгүүдийг ээлж дараатай, тасралтгүй бэлтгэн 2013-2014 оны хичээлийн жилээс сургалтад ашиглаж эхэлнэ.

Улсын төрөлжсөн олимпиадыг зохион байгуулж, ерөнхий боловсролын

сургуулийн багш, суралцагчид 13 төрлөөр мэдлэг оюунаа сорилоо.

2011-2012 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын 2, 3-ын давааг 3-5 дугаар саруудад БСШУ-ы /хуучнаар/ /сайдын 2003 оны “Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах тухай” 64 дүгээр журмын дагуу 13 төрлөөр амжилттай зохион байгуулж, эхний 3 байр эзэлсэн сурагчдад дотоодын их, дээд сургуульд суралцах эрхийн бичиг олголоо. Физик, хими, биологи, математик, мэдээлэл зүйн хичээлээр олон улсын олимпиадад оролцох сурагч, багш нарын багийн бүрэлдэхүүнийг баталж, оролцох зардал болон бусад зохицуулалтын ажлуудыг бүрэн гүйцэтгээд байна. 2011-2012 оны хичээлийн жилийн ерөнхий боловсролын сургуулийн анги дэвших, сургууль төгсөх шалгалтыг зохион байгуулав. Ерөнхий боловсролын сургуулийн анги дэвших, сургууль төгсөх шалгалтыг журмын дагуу зохион байгууллаа. Энэ хичээлийн жилд суурь боловсролыг 69252 сурагч, бүрэн дунд боловсролыг 41553 сурагч эзэмшиж, гэрчилгээг олгов. 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 155 дугаар зарлиг, БСШУ-ы /хуучнаар/ сайдын 2008 оны 112 дугаар тушаалын дагуу боловсролын бичиг баримтыг крилл, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж олгов. Суурь боловсролыг 68523 суралцагч, бүрэн дунд боловсролыг 41041 суралцагч эзэмшлээ. 2011 оны Улсын тэргүүний сургууль, цэцэрлэг, багшийг шалгаруулж, урамшуулав. Монголын багш нарын 46 дахь өдрийг тохиолдуулан уламжлал ѐсоор Улсын тэргүүний сургууль, цэцэрлэг, багшийг шалгаруулж, шагнал гардуулах, туршлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулсан. Улсын тэргүүний цэцэрлэгээр Ж.Бүрэнбуян эрхлэгчтэй Сэлэнгэ аймгийн Мандал “Олимп” цэцэрлэг, Ж.Лхамсүрэн эрхлэгчтэй Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар цэцэрлэгийн хамт олон шалгарсан байна. Улсын тэргүүний сургуулиар Ц.Рэнцэнноров захиралтай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр сургууль, Д.Алтанхүү захиралтай Увс аймгийн Өлгий сумын сургууль, Д.Лхагваням захиралтай Булган аймгийн Булган сумын Чин ван Ханддоржийн нэрэмжит “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, Д.Хандаа захиралтай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль тус тус шалгарсан байна. 2011 оны тэргүүний багшаар Завхан аймгийн Улиастай сумын “Жавхлант” цогцолбор сургуулийн химийн багш Б. Цэрэндэжид, Нийслэлийн 50 дугаар сургуулийн химийн багш Г. Цолмон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Б. Далайсүрэн, “Шинэ эхлэл” сургуулийн хөгжмийн багш Ш.

24

Ариунчимэг, Дархан-Уул аймгийн 19 дүгээр сургуулийн түүх, нийгмийн ухааны багш М. Дорж, Боловсролын их сургуулийн Байгалийн ухааны сургуулийн багш Ш. Дариймаа, “Ач” анагаах ухааны дээд сургуулийн Эмгэг судлалын тэнхмийн эрхлэгч П. Пунсалдулам, “Улаанбаатар” Политехник коллежийн цахилгааны багш Ж. Энхбаяр нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулжээ. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт мэргэжлийн зэрэг олгох,багшлар эрхийн үнэмлэх олгох ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулав.

2012 онд “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгуулахаар аймаг, нийслэлийн БСГ-аас ирүүлсэн 39 материалыг бүртгэж, мэргэжлийн дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, 34 багшид “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох шийдвэр гаргуулан мэргэжлийн зэргийн үнэмлэхийг аймаг, нийслэлийн Боловсрол, соѐлын газарт хүргүүлэв. 2012 онд улсын хэмжээнд нийт 34 багшид “Зөвлөх багш”, 1055 багшид “Тэргүүлэх багш”, 2340 багшид “Заах аргач багш” мэргэжлийн зэрэг тус тус олгогдсон байна.

2012-2013 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багш нарын 50.0 хувь нь мэргэшлийн зэрэгтэй бөгөөд тэдгээрийн 0.7 хувийг зөвлөх, 15.5 хувийг тэргүүлэх, 33.8 хувийг заах аргач зэрэгтэй багш бүрдүүлж байна. Харин төрийн өмчийн сургуулийн нийт багш нарын 51.2 хувь, хувийн сургуулийн багш нарын 35.4 хувь нь зөвлөх, тэргүүлэх, заах аргач мэргэжлийн зэрэгтэй байна.

БСШУ-ы сайдын /хуучнаар/ 2008 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан “Багшлах эрх олгох, хасах тухай” журмыг хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 1949 багшийн баримт бичгийг хүлээн авч, журмын шаардлага хангасан 1717 багшид Боловсрол, соѐл, шинжлэх ухааны /хуучнаар/ сайдын 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/405 тоот тушаалаар багшлах эрхийн үнэмлэх олгож, орон нутагт хүргүүлээд байна.

Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх сурагчдын өөрийн удирдлагын байгууллагыг дэмжих чиглэлээр зохион байгуулсан ажлын товч мэдээ

Нийслэлийн сургуулийн сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ерөнхий

боловсролын сургуулиудыг өөрийн автобустай болгож, 2793 сурагчдыг тээвэрлэх үйлчилгээ үзүүлж, 86 сургуулийн 76096 хүүхдэд цүнхний цацруулагч тэмдгийг олгосон байна.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга

нараар батлуулсан 10-р сарын 19-нөөс 11-р сарын 19-ний өдрийг хүртэл явагдах “Сургууль аюулгүй орчин -2” аяны арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөг аймаг, нийслэлийн боловсролын газарт цахим шуудангаар илгээж хийсэн ажлын мэдээлэлийг цахим хаягаар хүлээн авч төрийн захиргаа удирдлагын газарт хүргүүлсэн.уг удирдамжийн дагуу аймаг, нийслэлийн сургууль, цэцэрлэг бүх цагдаагийн хэлтэстэй хамтран “ногоон гэрэл, цагаан шугам”, оюутануудын дунд “Дэвжээ” тэмцээн, мөн оюутан эргүүл зэрэг ажлыг зохион байгуулсан байна.

25

Сурагчдын өөрийн удирдлагын байгууллагыг байгуулан ажиллуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх туршилт судалгааны ажлыг хийж, Швейцарийн хөгжлийн агентлаг, Иргэний боловсрол төвтэй хамтран анхны үндэсний чуулганыг 2012 оны 12 дугаар сарын 17-19-ны хооронд “Багш” хөгжлийн ордонд Баянзүрх дүүргийн 155 багш, сурагчдыг оролцуулан зохион байгууллаа. Энэхүү үндэсний сургалт нь сургууль бүрт сурагчдын өөрийн удирдлагын байгууллагыг үүсгэн байгуулах дүрэм, журам, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, сурагчийн өөрийн удирдлагын байгууллагыг байгуулснаар суралцагчид сурч мэдэхийн зэрэгцээ нийгмийн орчинд өөрийгөө эрэлхийлэх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх нийгмийн идэвхтэй иргэн болж хөгжиж, төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилготой байлаа.

Цаашид Баянзүрх дүүргийг “Сурагчдын өөрийн удирдлагын байгууллагыг загвар дүүрэг” болгон бусад дүүрэг, аймагт энэхүү сургалтыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна

Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизтэй насан туршийн боловсролын чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ѐслол 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр болов. Гэрээнд Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн захирал М.Наранбаатар нар гарын үсэг зурлаа.

Гэрээний үндсэн зорилго нь дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн чанартай боловсролыг насан туршдаа тасралтгүй эзэмших боломжийг иргэн бүрт хамтран олгоход оршиж байна. Насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх үйл явц нь төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын чармайлтын үндсэн дээр хэрэгжих бөгөөд өсвөр үе, насанд хүрэгчдийн боловсролыг тэдний хэрэгцээнд нийцсэн дэвшилтэт шинэ арга хэлбэрээр олгоход энэхүү хамтын ажиллагаа чиглэгдэж байна. Хамтын ажиллагааны эхний шатанд хүүхдийг авъяас чадварт нь тулгуурлан хөгжүүлэх, улмаар "Авъяас", "Ном" хөтөлбөрийг хэрэгжүүлэх тодорхой ажлуудыг тусгаад байна.

Өвөлжилтийн хүндэрсэн нөхцөл байдалтай сургууль, цэцэрлэгйн тухай шуурхай

мэдээлэл авч зохицуулалт хийж ажиллалаа.

2012 оны өвөл зарим орон нутагт цас их орж, хүйтэрсний улмаас сургууль

цэцэрлэгийн өвөлжилтийн байдал хүндэрч эхэлсэн тул учирч болзошгүй хүндрэлээс

урьдчилан сэргийлэх чиглэлээр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар авах шуурхай

арга хэмжээний тухай сайдын 2012.12.21-ны өдрийн “Албан даалгавар хүргүүлэх тухай”

1а/7486 тоот албан бичгийг аймаг, нийслэлийн Боловсрол, соѐлын газарт хүргүүлж,

шуурхай мэдээлэл авах арга хэмжээг зохион байгууллаа.

2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар авсан мэдээллээр нийслэлийн

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүрэг болон Баянхонгор, Булган,

Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар,

26

Ховд, Говьсүмбэр, Говь-Алтай, Увс аймгийн нийт 180 гаруй сургууль, цэцэрлэгийн

хичээлийн болон дотуур байрны халаалтын хэвийн үйл ажиллагаа доголдсон, түлээ

нүүрсний зардал хүрэлцэхгүй байгаа зэрэг нөхцөл байдал үүссэн байв. Иймээс Онцгой

байдлын ерөнхий газарт Булган, Дорноговь, Дорнод, Увс, Говь-Алтай, Өвөрхангай

аймаг, нийслэлийн Чингэлтэй дүүргийн нийт 21 сургууль, цэцэрлэгийн уурын зуух,

дээврийн засварын зардал болох 312.9 сая төгрөгийн зардлыг шийдвэрлүүлэх хүсэлт

тавьж, шийдвэрлүүлсэн болно. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны халаалт, дулааны

сантехникийн засварт 379.8 сая төгрөг, шинээр уурын зуух барих, халаалтын насос,

мотор зэрэгт 291.4 сая төгрөг, цонх, цахилгааны монтаж, цэвэр усны хангамжийн

хоолойн засварт 118.75 сая төгрөг буюу нийт 789.8 сая төгрөгний санхүүжилтийг 2013

оны барилгын засварын төсөвт тусгуулах саналыг холбогдох байгууллагад тавьж

ажиллалаа.

ХОЁР: ДЭЭД БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ

2012-2013 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллээр Монгол Улсад төрийн болон төрийн өмчийн 15 төрийн бус өмчийн 79, гадаад их сургуулийн салбар 5 сургууль нийт 99 байгууллага сургалтын ажил эрхэлж байна. Дээд боловсролын сургалтын байгууллагын 17.2 хувь нь их сургууль, 58.6 хувь нь дээд сургууль, 19.2 хувь нь коллеж. Дээд боловсролын сургалтын байгууллагын 90 буюу 90.9 хувь нь Улаанбаатар хотод сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Хүснэгт 9. Дээд боловсролын байгууллагад суралцагчдын тоо. 2012-2013 оны хичээлийн жилд:

Бүгд 175 591

Их сургууль 129 146

Дээд сургууль 41 728

Коллеж 4 230

Гадаадын их сургуулийн салбар 487

Нийт суралцагчдын 88.9 хувь нь Улаанбаатар хотод, 11.1 хувь нь хөдөө орон

нутагт байрлаж байгаа сургуулиудад суралцаж байна. Нийт суралцагчдын 88.7 хувь нь бакалаврын, 9.5 хувь нь магистрын, 1,8 хувь нь

докторын зэргийн сургалтанд хамрагдаж байна. Бакалавр, магистрантур, докторантурын сургалтын үндсэн хэлбэр нь өдрийн анги бөгөөд бакалаврын зэргээр суралцагчдын 90.0 гаруй хувь, магистрантурт ба докторантурт суралцагчдын 78.0 орчим хувь нь өдрөөр суралцаж байна.

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод 2009 он гэхэд бага болон дунд

боловсрол эзэмшигчдийн дунд, 2015 он гэхэд бүх шатны боловсролын байгууллагад суралцагчдын хүйсийн зохистой харьцааг хангах зорилт дэвшүүлсэн байдаг. Дээд боловсрол эзэмшигчдийн хувьд эмэгтэй, эрэгтэйчүүдийн тооны харьцаа сүүлийн 10 гаруй жилийн дотор тогтмол сайжирч, нийт суралцагчдын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь өнгөрсөн хичээлийн жилийнхтэй харьцуулахад 0.5 пунктээр, 2001-2002 оны

27

хичээлийн жилийнхтэй харьцуулахад 4.7 пунктээр тус тус буурсан байгаа нь нааштай үзүүлэлт юм. Хүснэгт 10. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид (хүйс, боловсролын зэргээр)

бакалавр магистр доктор

эрэгтэй 43,2% 37,4% 39,8%

эмэгтэй 57,8% 62,6% 60,2%

Суралцагчдын мэргэжлийн чиглэлийг ЮНЕСКО-гоос гаргасан ангиллын дагуу 9

бүлгээр багцалж авч үзвэл: нийт суралцагчдын 34.8 хувь нь нийгэм, эдийн засаг, бизнес ба хууль, 12.6 хувь нь боловсрол, 7.6 хувь нь хүмүүнлэгийн ухаан ба урлаг, 6.7 хувь нь байгалийн шинжлэх ухаан, 19.2 хувь нь техник, технологи (инженер, үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, барилга, архитектур), 3.5 хувь нь хөдөө аж ахуй, 10.0 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамж, 5.5 хувь нь бусад чиглэлээр тус тус суралцаж байна. Сүүлийн 6 жилийн судалгаанаас үзэхэд: техник технологи, хөдөө аж ахуй, анагаах ухааны чиглэлээр суралцагчдын тоо тогтмол өсч, энэ хугацаанд эдгээр салбарын нийт суралцагчдын дүнд эзлэх хувь техник, технологид 3.0, хөдөө аж ахуйд 0.8, анагаах ухаанд 1.3 пунктээр дээшилж, эсрэгээр нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын эзлэх хувь буурах хандлагатай байгаа нь нааштай үзүүлэлт бөгөөд энэ нь “Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний “Инженер, технологи, байгалийн шинжлэл, багш, хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцагчдыг дэмжих” гэсэн заалттай үндсэндээ нийцэж байна.

Дээд боловсролын сургалтын байгууллагад 2012-2013 оны хичээлийн жилд 47,744

суралцагч шинээр элссэний 33,328 буюу 69.8 хувийг тухайн жилд ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийг төгсөгчид, 4.4 хувийг бусад хэлбэрийн сургуулиас, 20.2 хувийг ажиллагчдаас, 5.6 хувийг ажилгүйчүүдээс элсэгчид бүрдүүлж байна. Боловсролын зэргээр нь авч үзвэл: нийт шинээр элсэгчдийн 86.5 хувийг бакалаврын, 12.3 хувийг магистрын, 1.2 хувийг докторын зэргээр суралцагчид эзэлж байна.

2012-2013 оны хичээлийн жилийн эхний байдлаар 16,735 суралцагч дотуур

байранд суухаар хүсэлт гаргасны 87.8 хувь буюу 14,702 нь дотуур байраар хангагджээ. Дотуур байранд амьдарч байгаа суралцагчдын 13,173 (89.6%) нь өөрийн сургуулийн, 1,529 (10.4%) нь бусад сургуулийн дотуур байранд байна.

Хамгийн их суралцагчтай төрийн өмчийн сургууль ШУТИС (31,131), төрийн бус

өмчийн сургууль Их засаг их сургууль (6,502) байгаа бол хамгийн цөөн суралцагчтай төрийн өмчийн сургууль Үндэсний тагнуулын академи (101), төрийн бус өмчийн Либерти дээд сургууль (4) байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагад 2012-2013 оны хичээлийн жилийн статистикийн мэдээгээр гадаадын 32 орны 1,098 иргэн сурч байгаагийн 796 (72.5%) нь бакалаврын, 204 (18.6%) нь магистрын, 98 (8.9%) нь докторын сургалтын хөтөлбөрөөр суралцаж байна. Гадаадын иргэдээс суралцагчдын тоо өмнөх хичээлийн жилийнхээс 3.6 хувиар өсчээ. Сүүлийн

28

жилүүдэд магистрантур, докторантурт суралцагчдын тоо нэмэгдэх хандлагатай байна. БНХАУ-аас 357, ОХУ-аас 287, БНСУ-аас 203 суралцагч байгаа нь нийт гадаадын суралцагчдын 77.1 хувийг эзэлж байна.

Дээд боловсролын сургалтын байгууллагуудад нийт 13,175 хүн ажиллаж

байгаагийн 7,331 нь буюу 55.6 хувь нь үндсэн багш юм. Үндсэн багшийн 1,644 нь (22.4%) докторын зэрэгтэй, 4,983 нь (68.0%) магистрын зэрэгтэй байна. Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх талаар тодорхой ахиц гаргаж ажиллалаа.

2012 онд Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд дээд боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын зөвлөмж боловсруулах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын орчин, тоног төхөөрөмжийг сайжруулах, багш, сурган хүмүүжүүлэгчдэд үндэсний үнэлгээний стандартыг тогтоох, хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудын чадавхийг дээшлүүлэх зэрэг ажил хийгдэж байна. Төслийг хэрэгжүүлснээр 20 гаруй сургалтын хөтөлбөрийг шинэчлэн үндэсний хэмжээнд баталгаажуулах, 3 хөтөлбөрийг олон улсын түвшинд баталгаажуулах, 22 улсын болон хувийн их, дээд сургуулиудын сургалт судалгааны болон номын сангийн тоног төхөөрөмж, сурах бичиг, сургалтын материалаар хангах, 2 их, дээд сургууль дээр тестийн төв, е-сургалтын 3 төв, хөдөө орон нутгийн 4 их, дээд сургуульд зайн сургалтын төвийг шинээр байгуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна Мөн байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуй зэрэг тэргүүлэх салбарын багш, судлаачдын сургалт судалгаанд дэмжлэг үзүүлж, чадавхийг бэхжүүлэх, гадаадын их сургуулиудтай хамтарсан хос дипломт хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Төслийн нийт өртөг 22.2 сая ам.доллар байхаас АХБ-наас 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авч, Монгол Улсын Засгийн газар нийт өртгийн 10 хувь буюу 2.2 сая ам.долларыг санхүүжүүлэх юм.

Зсгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан судалгаанд суурилсан их, дээд сургуулийг дэмжих зорилтын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамны 2013-2016 оны дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 13 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн байна.

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Герман-Монголын технологийн дээд сургууль байгуулах үзэл баримтлал боловсруулж, зөвлөмж гаргав. Энэхүү зөвлөмжийг харилцан зөвшөөрсөн САНАМЖ БИЧИГ-т 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгч Миллер, Хауфф гарын үсэг зурлаа.

2012-2013 оны хичээлийн жилд Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 14 оронд 800 оюутан их, дээд сургуульд шинээр элсэн суралцсан байна. Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулах сонгон шалгаруулалтыг анх удаа ил

29

тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулж, сонгон шалгаруулалтын явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцлаа.

“Багш боловсрол-мэдээлэл, харилцаа холбооны технологи”, “Чанартай дээд

боловсрол" "Судалгаанд суурилсан их сургуулийн тогтолцооны шинэчлэл”, “Нийгэм, эдийн засаг хөгжлийн эрэлтэд суурилсан шинжлэх ухаан, технологийн хөгжлийн шинэчлэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд “Багц цаг-боломж-хэрэгжилт” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг тус тус зохион байгуулав.

ЭМШУИС –ийн эмч бэлтгэх суурь боловсролын нэгдмэл хөтөлбөрийг Номхон далайн баруун бүсийн Ангаах ухааны боловсролын холбоогоор магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг дэмжиж, зардлын тодорхой хувийг төрөөс санхүүжүүлсэн. Тус холбоо ЭМШУИС –ийн эмч бэлтгэх суурь боловсролын нэгдмэл хөтөлбөрийг Дэлхийн анагаах ухааны боловсролын холбооны глобаль стандар шалгуурыг хангаж байна гэж үзэж, батламжаа гардуулсан. АНУ-ын Балтимор хотод энэ 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд болсон АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөлийн /БСХМИЗ/ 2012 оны жилийн тайлангийн нэгдсэн хуралдаанд БСШУЯ, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн төлөөллийг оролцуулсан. Энэхүү хуралдааны үеэр тус зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн Санхүү, эдийн засгийн дээд сургуульд магадлан итгэмжлэлийн ГЭРЧИЛГЭЭ –г гардуулсан.

Түүнчлэн АНУ-ын БСХМИЗ-д нэр дэвшигч гишүүнчлэлтэй ШУТИС, ХААИС, “Этүгэн” дээд сургууль, “Мандах бүртгэл” дээд сургууль, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль, Эдийн засаг, бизнесийн дээд сургууль, “Сан” дээд сургууль, “Сэрүүлэг” дээд сургууль,”Идэр” дээд сургууль, Үндэсний дээд сургууль “НЭР ДЭВШИГЧ ГИШҮҮН”-ний гэрчилгээгээ хүлээн авав.

МУИС, СУИС, ШУТИС, МУБИС, ЭМШУИС, ХААИС-д элсүүлэх хяналтын тоог

БСШУ-ы сайдын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/347 тоот тушаалаар батлуулж, элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгууллаа.

2012-2013 оны оны хичээлийн жилд 43 их сургууль, дээд сургууль, коллежиос

давхардсан тоогоор нийт 215 мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах хүсэлтээ тус яаманд ирүүлсэн байна. Холбогдох дүрэм, журам, сайдын өгсөн чиглэлийн дагуу дээрх үндэслэлээр 27 сургуульд давхардсан тоогоор 62 мэргэжлээр бакалавр, магистр, докторын төвшний сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох “Шинэ мэргэжлээр сургалтын ажил эрхлэх тухай” Боловсрол, соѐл, шинжлэх ухааны /хуучнаар/ сайдын 2012 оны А/245 дугаар тушаал батлагдлаа.

“Төгсөгчдийн яармаг-2012” өдөрлөгийг зохион байгуулав. Томоохон 40 гаруй аж

ахуйн нэгж байгууллага ажлын байрны үзэсгэлэн гаргаснаар төгсөгчид ажлын байрны мэдээлэл авч, ажлын байраар хангагдах боломжийг олголоо.

30

2012-2013 оны хичээлийн жилд “Аттестатчиллын комиссын бүрэлдэхүүнийг батлах тухай” Боловсрол, шинжлэх ухааны Сайдын А/107 дугаар тушаалын дагуу 27 их, дээд сургуулийн аттестатчилах ажлыг зохион байгууллаа.

Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн төрийн албан хаагч /багш, ажилчид/-

ийн бүрэлдэхүүн хөдөлгөөний 2011 оны тайланг сургууль бүрээр гаргуулж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2012 оны 2 дугаар сард хүргүүлсэн

Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх, бодлогын хүрээнд эрхзүйн

орчин бүрдүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ажлыг явц удааширч байна.

Монгол улсын Засгийн газрын 2010 оны 149 дүгээр тогтоолоор батлагдсан “Их

сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Солонгос Улсад их сургуулиудыг мэдлэг үйлдвэрлэдэг, шинжлэх ухааны судалгаа явуулдаг төв болгож буй арга туршлагатай танилцах зорилгоор яам болон их дээд сургуулийн төлөөлөл бүхий багийг ажиллуулав. Тус баг нь “Их, дээд сургуулийн хотхоныг бүтээн босгоход баримтлах хууль эрх зүйн орчин, хотхон бүтээн босгох үйл ажиллагааны төлөвлөлт, явц, ашиглалтын үед хэрэгжүүлэх бодлого, арга, гарч болох эрсдлийг шийдвэрлэх арга замын талаар судлан тайлангаа тавьсан болно. Их сургуулиудын хотхоны нэгдсэн хотхоны эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс БНСУ-ын Ансан хот дахь Эрика Эрдэм шинжилгээ-Судалгааны хот, Инчонь хот дахь Сонгдо глобаль кампус, Даедок Сургалт-Судалгааны хот, АНУ-ын Калифорнын их сургуулийн Дэвис кампус зэрэг хотуудыг судалж эрх зүйн актуудыг орчуулах ажлыг хийж байна.

Их сургуулиудын хотхоны өмнөх ашиглалтын захиргааны 2012 онд хийж гүйцэтгэх ажлын нэгдсэн график гарган БСШУ-ны сайдын тушаалаар батлуулан ажилласан. Их сургуулиудын хотхон байгуулах газрын байршил өөрчлөгдсөн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн хүрээнд зөвлөх үйлчилгээгээр ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүд, барилгажилтын төсөл, барилга байгууламжын эскиз, эцэст нь ажлын зураг хийлгэхэд асар их цаг, илүү хөрөнгө зарцуулж байгаа зэргээс хотхоны барилга байгууламжийг эхлүүлэх ажил удааршсан байдалтай байна.

Хотхоны байр зүйн зураглал боловсруулах тендер зарлаж, оролцохоор 15 байгууллага санал ирүүлсэнээс ”Геосет” ХХК, “Тэгш хэм групп” ХХК, “Геокад” ХХК, “Эс Эс Эс Макс” ХХК, “Лэнд Мэжор” ХХК тус тус шалгарч их сургуулиудын хотхоны 10000 га талбайд байр зүйн зураглал хийх гэрээг 30 хоногийн хугацаатай байгуулсан. Дээрхи компаниуд нь гэрээт хугацаандаа байр зүйн зураглалыг чанартай хийж гүйцэтгээд, холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулан хүлээлгэж өгсөн болно. Хотхоны байр зүйн зураглалд тулгуурлан инженер геологийн дүгнэлт гаргуулах тендер зарласанаас 3 байгууллага оролцох саналаа ирүүлсэн бөгөөд “Инжгео” ХХК шалгарч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тендерт шалгарсан “Инжгео” ХХК нь инженер геологийн дүгнэлтийг урьдчилсан байдлаар гэрээт хугацаандаа гаргаж өгсөнөөр хотхоны ТЭЗҮ, Ерөнхий төлөвлөгөө зохиолгох боломж нээгдсэн болно. Хотхоны байр зүйн зураглал, инженер геологийн дүгнэлт бэлэн болсон тул ТЭЗҮ, Ерөнхий төлөвлөгөө боловсруулах тендерийг 60 хоногийн хугацаатай зарлаж, “Гоби-Травел” ХХК-аас өөр байгууллага санал ирүүлээгүй тул дахин тендер зарласан

31

боловч оролцох байгууллага тодроогүй учир “Гоби-Травел” ХХК-тай ажил гүйцэтгүүлэх талаар техникийн санал аваад байгаа болно. Орхон аймагт баригдах Геологи, Уул уурхайн их сургуулийн байршилтын асуудлыг шийдвэрлүүлэн байр зүйн зураглал боловсруулах тендер зарлан шалгаруулж, зураглалын ажлыг гүйцэтгүүлэн авлаа. Тус сургуулийн хотхоны инженер-геологийн дүгнэлт гаргуулах тендер зарлан Эко Тех Проект” ХХК тендерт шалгаран ажлыг гүйцэтгэсэн.

Баруун бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болон Ховд их сургуулийн газрын асуудлыг 2012 оны 7-р сард шийдвэрлүүлэн байр зүйн зураглал боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан бөгөөд тендерт “Эс Эс Эс Макс” ХХК шалгаран гэрээ байгуулан ажлыг гүйцэтгэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн “Үйл

ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай” 120 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-нд “Их сургуулиудын хотхон байгуулах ажлыг түргэвчлэх” зорилт тавигдсан. Уг зорилтыг хэрэгжүүлэхээр их сургуулиудын хотхоны эрх зүйн орчинг бүрдүүлж, техник-эдийн засгийн үндэслэл, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг баталж, эхний ээлжийн барилга, байгууламжийг барьж эхлэх, Эрдэнэт үйлдвэрийн түшиглэн уул уурхайн их сургуулийн хотхон байгуулах ажлыг эхлүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.

Улсын төсөв, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтээр төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын сургалтын орчныг сайжрууллаа. Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд ХААИС-ийн 2 дугаар байрны барилгад 900.0 сая төгрөг, 1.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ЭМШУИС-ийн барилгын өргөтгөлийн ажлыг эхлүүлэхэд 375.0 сая төгрөг, Дархан-Уул аймгийн ЭМШУИС-ийн харьяа Анагаах ухааны коллежийн барилгыг дуусгахад 730.0 сая төгрөг тус тус зарцуулав. 2012 онд Их, дээд сургуулийг дэмжих хөрөнгө оруулалтын зориулалтаар 1421.3 сая төгрөг төсөвт тусгагдаж, МУИС, ХААИС, МУБИС, СУИС, ЭМШУИСургуульд тоног төхөөрөмжийг худалдан авч тус тус нийлүүллээ. Боловсролын салбарын шинэчлэл төслийн хүрээнд МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуульд 54,000 ам.доллар, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь багшийн сургуульд 50,000 ам.доллар, Дорнод дээд сургуульд 65,000 ам.долларын санхүүжилтээр тавилга, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж худалдан авч нийлүүлсэн болно. Байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмжийг МУИС /195,000 ам.доллар/, Ховд их сургууль /250,000 ам.доллар/, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль /25,000 ам.доллар/-д нийлүүлэв. Номын сангийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль /36,000 ам.доллар/, Дорнод дээд сургууль /22.400 ам.доллар/, Ховд их сургууль /50,000 ам.доллар/-д тус тус нийлүүлсэн байна.

32

Суралцагчдын үндэсний тэтгэлгийн олголтын талаар Монгол Улсын их сургууль,

Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн дотуур байрны 130 оюутнуудтай уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтаас үүдэн Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд сургалтын төрийн сан, төрийн өмчийн их, дээд сургуулийн төлөөлөлтэй уулзлаа. Төрийн өмчийн их, дээд сургуулиудад суралцагчдын тэтгэлгийг журмын дагуу олгоогүй, хүндрэл чирэгдэл учруулсан тохиолдолд хариуцлага тооцож ажиллалаа.

ГУРАВ. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГО ХЭРЭГЖИЛТ Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалтаар бий болсон зарим лаборатори, туршилт үйлдвэрлэлийн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжиж байна.

Шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний төсвийг 2012 онд нэмэгдүүлснээр монгол эрдэмтдийн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг амьдрал, үйлдвэрлэлд нэвтрүүлэх таатай нөхцөл бүрджээ. Зэхэц ажил, инновацийн төслийн хүрээнд хийгдсэн олон бүтээл үр дүн авчирлаа. Жишээлбэл:

Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн корпорацийн “Эрдэм шинжилгээ - Туршилт үйлдвэрлэлийн цогцолбор” төв ашиглалтанд орсноор Монголын уламжлалт анагаах ухааны салбарт судалгаа шинжилгээний түвшин, цар хүрээ тэлж, стандартын шаардлага хангасан чанартай, аюулгүй, хүртээмжтэй, уламжлалт эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд хүн амыг өвчлөлөөс сэргийлэх, өвчин эмгэгийг анагаан эдгэрүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа. Боловсрол, шинжлэх ухааны яам энэ “Эрдэм шинжилгээ - Туршилт үйлдвэрлэлийн цогцолбор”-ын барилгын ажилд 1,2 тэрбум төгрөг, эмийн үйлдвэрлэлийн шугам, тоног төхөөрөмж, лабораторийг бэхжүүлэхэд 710 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

- Шил шилэн бүтээгдэхүүний технологийн лаборатори: Эх орны түүхий эд ашиглан шил, шилэн бүтээгдэхүүн

үйлдвэрлэх технологи сэдэвт тэргүүлэх чиглэл, цөм технологийн төслөөр Шинжлэх Ухааны Академи, Байгаль шинжлэлийн нэгдсэн лабораторийн дэргэд “Шил шилэн бүтээгдэхүүний технологийн лаборатори” нээгдлээ. Судалгааны ажлын үр дүнд эх орны түүхий эдээс шил гарган авах технологийн боловсруулалт, туршилт хийгдэж, барилгын зориулалтын шилэн хийц болон өргөн хэрэгцээний шилэн эдлэл дотооддоо үйлдвэрлэх технологи боловсруулагдах болно. Монгол оронд шил, шилэн бүтээгдэхүүний бага чадлын үйлдвэр, шил хайлуулах цех байгуулах боломж нээгдэж байна. Усыг эргүүлэн ашиглах технологи нь Усыг эргүүлэн ашиглах, хэмнэх орчин үеийн технологийн судалгааны хүрээнд уул уурхай, арьс, шир, ноос, ноолуур, эрчим хүчний салбаруудын үйлдвэрүүдийн усыг эргүүлэн ашиглах технологийн судалгаа хийгдэж байна. Төслөөр Туул гол руу Төв цэвэрлэх байгууламжаас цутгаж буй 73 сая

33

шоометр бохир усыг цэвэршүүлж, Туул голын стандартын шаардлага бүрэн хангасан усаар сэлбэх боломж нээгдсэн. Мөн Хүүхдийн паркийн нуурын усыг цэвэршүүлэх туршилт хийгдсэн байна.

Дэлхий орчмын тойрог зам дахь хиймэл дагуул, сансрын хаягдал, бага гариг,

сүүлт одны астрометрийн болон фотометрийн ажиглалт хийх, эдгээр биетийн физик шинж чанарыг судлах зорилгоор Одон орон судлах оргилд судалгааны ORI-19, ORI-40 дурангуудыг суурилууллаа.

Эдгээр дурангууд ашиглалтанд орсноор техникийн гаралтай сансрын хог хаягдлуудын бодит тархалт, үүсэл, хувьслын зүй тогтлыг урьдчилан мэдэж, болзошгүй мөргөлдөөний аюулаас сэргийлэх олон улсын судалгаанд Монголын одон орон судлаачид оролцох боломж бүрдсэн. Манай улс

өөрийн агаар сансрын орон зайн аюулгүй байдалд хяналт тавих, дэлхийн бусад орнуудын нэгэн адил өөрийн хиймэл дагуулыг сансарт хөөргөн түүнийг ажиглан хянах, нийгмийн бүх салбарт сансрын үйлчилгээг өргөн ашиглах судалгааны ажлыг явуулах юм.

Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтдийн 20 гаруй жилийн

хөдөлмөрөөр бий болсон зусах буудайн ган, халуунд тэсвэртэй “Дархан 144” сортыг БШУЯ-ны санхүүжилтээр тариалалтыг нэмэгдүүлэн 2012 онд 400 гаруй тн ургац хурааж, энэхүү элит үрийг улсын нөөцийн үрэнд хүлээлгэн өглөө.

Дархан 144 сорт Монгол улсын “шинжлэх ухааны шилдэг бүтээл” бөгөөд 87-90 хоногт боловсордог дунд орой болцтой, налалт, ган, халуунд тэсвэртэй, талбайн нөхцөлд харьцангуй бага өвчилдөг давуу талтай. Ургацын чадавхи өндөртэй 38,7ц/га ба тариалагдаж буй хяналт сортуудаас 5.4-8.4 ц/га –аар нэмүү ургац өгдөг.

Дархан 144 сортын 1000 үрийн масс 37,4г, натур жин 782л/г, уураг 16.9 хувь, нойтон цавуулаг 35,3 хувь, гурилын гарц 67,3 хувь талхны эзлэхүүн 556, ерөнхий үнэлгээ 4.1 балл зэрэг чанарын үзүүлэлтээрээ хүчит буудайн стандартын шаардлагыг бүрэн хангасан бүтээл юм. Улсын стратегийн томоохон асуудал шийдвэрлэх болон арилжаалж болохуйц судалгаа, туршилт, инновацийн ажлын жагсаалт гаргалаа.

Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн сэдэвт ажлуудад анализ хийж , судалгаа үр дүн,

ач холбогдлоор нь дүгнэсэн. 2011 онд шинээр 69, үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн 79 сэдэвт ажил нийт 148 ажлыг хэрэгжүүлж 1 тэрбум 70 сая төгрөгийг зарцуулжээ. Нэг судалгааны ажлын дундаж зардал нь 7,2 сая төгрөг байсан байна. 2012 онд шинээр 37, үргэлжлэх 108 нийт 145 ажлыг хэрэгжүүлж 1 тэрбум 642 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.

34

2012 оны байдлаар нийтдээ 145 суурь судалгааны сэдэвт ажил хэрэгжиж байгаа

бөгөөд эдгээрээс ШУА-ийн харъяа хүрээлэн төвүүдэд 79, их, дээд сургуулиудад 38, салбарын хүрээлэнгүүдэд 18, бусад байгууллагуудад 3 ажил тус тус хэрэгжиж байна. 2012 онд нэг СССА-д ноогдох эрдэм шинжилгээний зардал дунджаар 15,0 сая орчим төгрөг байна.

Үр дүнтэй сайтай суурь судалгааны ажлын чиглэл, жагсаалт гарсан. Эдгээр

судалгааны ажлуудын үр дүнд томоохон асуудал шийдвэрлэх болон арилжаалж болохуйц судалгаа, туршилт, инновацийн ажлын үндэс тавигдах болно. Хүснэгт-11. Онолын судалгааг гүйцэтгэгч байгууллага сүүлийн 3 жилийн дүнгээр

Онолын судалгааг гүйцэтгэгчид

2010 он 2011 он 2012 он

ШУА-ийн харъяа хүрээлэн, төвүүд 50% 71% 38%

Их, дээд сургуулиуд 19% 18% 46%

Салбарын хүрээлэнгүүд 27% 11% 13%

Бусад 4% 0% 3%

Судлаачийн инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулав.

Шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрдэмтэн судлаачдын боловсруулсан технологи, бүтээгдэхүүнийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох зорилгоор судлаачийн инновацийн төслүүдийг сонгон шалгаруулж, жагсаалтыг БШУ сайдын 2012 оны А/184 дугаар тушаалаар батласан байна. Төслийн сонгон шалгаруулалтад 70 гаруй төслийн санал ирсэнээс зохих журмын дагуу сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар явуулан 10 төсөл шалгаруулж, 892 сая төгрөгний санжүүжилттэйгээр 3 жилээр хэрэгжүүлэхээр тогтсон. Энэхүү инновацийн төслүүд нь экспортыг нэмэгдүүлэх болон импортыг орлуулахуйц, эрдэм шинжилгээ, туршилт, сорилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг зах зээлд туршин нэвтрүүлэхэд чиглэгднэ.

Хүснэгт-12. Инновацийн төслийн жагсаалт /2012/

№ Төслийннэр Байгууллага /Удирдагч/

1 Ургамал хамгаалах биобэлдмэл Ургамал хамгааллын эрдэм

шинжилгээний хүрээлэн

2 Малын савны үрэвсэл, өндгөвчийн эмгэгээс сэргийлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх бэлдмэлийн үйлдвэрлэл

Мал эмнэлгийн хүрээлэн, Ч.Цэвэгдорж

3 Зохицуулах үйлчилгээтэй сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг үйлдвэр

Технологийн дээд сургууль,Ч.Нарангэрэл

4 "Мандал" сортынүрүржүүлэх А.Эрдэнэчимэг

5 Жирэмсэн эмэгтэйчүүдэд дауны хам шинжтэй хүүхэд төрөх эрсдлийг тодорхойлох, оношлох

Төрөлхийн гаж хөгжлөөс урьдчилан сэргийлэх сан Ө.Оюунчимэг

35

6 B, C вирусын нэг клонт эсрэг биеийг лабораторын нөхцөлд гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж

Эрүүл мэндийн технологийн сургууль,Л.Мөнхтулга

7 Хүний цусан дахь фафетопротеин тодорхойлох оношлуурын цомгийг туршилтын цехэд үйлдвэрлэх

Биологийн хүрээлэн,Ц.Оюунсүрэн

8 Дулааны боловсруулалтаар нэхээсгүй материал үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмж

Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн,М.Мөнхбат

9 Монгол цагаан идээний технологи дамжуулалт-үйлдвэрлэл

Хүнсний инженерийн биотехнологийн сургууль,Ц.Батсүх

10

Цахилгаан станцын хаягдал үнсийг байгаль орчинд ээлтэй аргаар боловсруулан цементгүй шинэ төрлийн барилга, замын материал үйлдвэрлэх

Графайт ХХКЖ.Тэмүүжин

Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх инновацийн төслийг сонгон шалгаруулав.

Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад урилга хүргүүлж эрдмийн

зөвлөлийн шийдвэрийг үндэслэн хамтран хэрэгжүүлэх инновацийн 3 төслийг шалгаруулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталсан.

Хүснэгт-13. Их дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлэх инновацийн төсөл

№ Төслийн нэр Байгууллага

1 Халдварт гепатит В, С вирүсийн идэвхийг бууруулах, устгах үйлчилгээтэй эм зохион бүтээх

“Шинэ эрдэм түм” эрдэм шинжилгээний хүрээлэн

2 Өндөр уулын бүсэд үржлийн шилмэл хээлтүүлэгч бойжуулах инкубатор

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн

3 Ургамлын гаралтай бактерийн эсрэг бэлдмэл, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи

Монгол Улсын их сургууль, Биологи, биотехнологийн сургууль

2013 оноос эхлэн хэрэгжүүлэх эргэн төлөгдөх нөхцөлтэй зэхэц ажлыг сонгон шалгаруулав

БСШУ-ны /хуучнаар/ сайдын “Шинжээчдийн баг томилох тухай” 2012 оны 07

дугаар сарын 06-ны 406 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж 2012 оноос эхлэн хэрэгжүүлэх зэхэц ажлыг сонгон шалгаруулсан. Судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон технологийг үйлдвэрлэл, хэрэглээ болгох зорилготой зэхэц ажлын 3 төслийг сонгон хэрэгжүүлэхээр тогтсон. Зохиогчийн эрхээр баталгаажсан, үйлдвэрлэл явуулан зардалаа нөхөх бүрэн боломжтой

36

“Тэжээлийн ургамлын үр үржүүлэг”, “Ургамлын гаралтай бэлдмэлийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх”, “Тахианы тэжээлийн үйлдвэрлэл” сэдэвт төслүүдэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 179,0 сая төгрөгний санхүүжүүлт олголоо. Шинжлэх ухаан технологийн салбарын шагнал, шинжлэх ухааны оны шилдэг бүтээл сонгон шалгаруулах ажлыг зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 147 дугаар тогтоолоор академич Х.Намсрайн “Бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндсүүд” гэсэн бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2012 оны “Байгаль, нийгмийн ухаан” –ы шилдэг бүтээлийн шагнал 100 сая төгрөгийг олгов. Засгийн газрын шагнал гардуулах ажиллагаа 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Төрийн ордны ѐслолын танхимд болж ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ-ын сайд

Л.Гантөмөр нар шилдэг бүтээлийн шагналыг гардуулав. Академич Х.Намсрайн “Бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан

технологийн суурь мэдлэгийн үндсүүд” бүтээл нь сүүлийн 15 жилд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд хийгдсэн онолын физикийн сэдэвт ажлын үр дүн бөгөөд бодисын нэгдсэн онолын үр дүнг саваа хэлбэртэй бөөмийн тохиолдолд анх удаа гаргаж авсанаараа онцлог юм. Академич Х. Намсрай нь онолын физикийн салбарт шинээр Намсрайн онол, Намсрайн дөхөлт, Намсрайн арга, Намсрайн схем, Намсрайн хязгаарлалт гэсэн нэр томъѐог оруулж ирсэн дэлхийд танигдсан эрдэмтэн билээ.

Шинжлэх ухааны салбарт хувь нэмэр оруулсан, нийгмийн эрэлт хэрэгцээнд

нийцсэн, онолын өндөр түвшинд хийгдсэн, үйлдвэр үйлчилгээнд нэвтэрч, улс, эх орны эдийн засагт үр ашгаа өгөх, тухайн ондоо туурвисан эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлуудыг “Шинжлэх ухааны шилдэг бүтээл”-ээр шалгаруулан, БШУЯ-наас жил бүр шагнаж урамшуулдаг.

Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шалгаруулалтанд эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтдийн хамтлаг, хувь хүмүүс ном, зохиол, технологи, биет бүтээгдэхүүн зэрэг бүтээлээ ирүүлсэн.

Шинжлэх ухааны 2012 оны шилдэг бүтээлийг шалгаруулах ажлын хэсэг нэр дэвшсэн бүтээлүүдэд зохих журмын дагуу шалгаруулалт явуулж, 8 бүтээлийг шалгаруулан, БШУ-ы сайдын 2012 оны А/147 дугаар тушаалаар баталгаажуулж, 2012 оны Шинжлэх ухааны ажилтны өдрөөр гардуулсан.

Хүснэгт-14.Шинжлэх ухааны 2012 оны шилдэг бүтээл

№ Бүтээлийн нэр Зохиогчийн нэр, эрдмийн зэрэг, цол, албан тушаал

Эзэлсэн байр

37

1 Терпеноид хими - 1,2,3-р цуврал

- С.Шатар, Шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн

Нэгдүгээр байр

2 Операторын тоон муж ба Харди-Гильбертийн төрлийн тэнцэтгэл бишийн судалгаа

- В.Адъяасүрэн, Боловсролын доктор, профессор, Монгол улсын их сургуулийн тэнхимийн эрхлэгч

Хоѐрдугаар байр

3 Бэлчээрийн монгол малын мах

- Д.Рэгдэл, Шинжлэх ухааны доктор, профессор, академич

Хоѐрдугаар байр

4 Эмчилгээний шавар байгалийн гайхамшигт бүтээгдэхүүн

- Г.Долмаа, Шинжлэх ухааны доктор,

Гуравдугаар байр

5 Монгол орны ойн таксацын лавлах

- Ч.Доржсүрэн, , Шинжлэх ухааны доктор, профессор

Гуравдугаар байр

6 Өндгөвчний хорт хавдрын иммуногистохимийн TIMP-2 маркерийн судалгаа

- Г.Цэрэнчунт, Боловсролын доктор

Гуравдугаар байр

7 Монголын уламжлалт анагаах ухааны нэр томъео, үг хэллэгийн толь бичиг

- Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацийн эрдэмтдийн баг

Тусгай байр

8 Монголын менежментийн түүхэн хөгжилд

- Г.Батхүрэл, Шинжлэх ухааны доктор, профессор

Тусгай байр

Улс тунхагласан баярын өдрөөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Математикийн шинжлэх ухааны тооцон бодох математик, оновчлолын онолын салбарт шинэ чиглэл, хандлагыг үүсгэн хөгжүүлсэн “Ньютон төрлийн аргууд, хэрэглээ”, “Парето оновчлол, тоглоомын онол ба тэнцвэрийн онол”, “Тооцон бодох физикийн шинэ аргууд, хэрэглээ” болон “Квазигүдгэр программчлал, түүний хэрэглээ” хэмээх цогц бүтээл туурвин, дэлхий дахинд оюуны өндөр өглөг өргөж, эх орныхоо нэрийг дуурсгасан Тугалын Жанлав, Рэнцэнгийн Энхбат, Чинчулууны Алтаннар, Очбадрахын Чулуунбаатар нарт 2012 оны Төрийн соѐрхол хүртээлээ.

Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийг олгох эрх зүйн актанд нэмэлт өөрчлөлт оруулан батлуулав.

Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг БШУ-ы сайдын 2012 оны А/88 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. Уг өөрчлөлтөөр эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн, судлаачид сүүлийн 4 жилд

38

туурвисан өөрийн бүтээлээ тодорхой үнэлүүлэх, зэрэг дэвийн урамшууллыг бодитоор хүртэх боломжтой болсон. “Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт”-ийг “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын дагуу Хууль зүйн яамаар хянуулан, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд №3344 дугаарт бүртгүүлсэн.

Шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтны аттестатчилалыг зохион байгууллаа.

БШУ-ы сайдын 2012 оны А/143 дугаар тушаалаар шинжлэх ухааны

байгууллагын ажилтныг аттестатчилал зохион байгуулах явуулах ажлын хэсэгт томилогдон ажилласан байна. Эрдэм шинжилгээний нийт 47 эрдэм шинжилгээний байгууллагын 1108 ажилтныг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/88 дугаар тушаалаар батлагдсан “Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт”-ийг баримтлан аттестатчилалд хамрууллаа. Аттестатчилалын дүнд төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагад тэргүүлэх зэрэгтэй– 162, ахлах зэрэгтэй – 207, дэд зэрэгтэй – 495 эрдэм шинжилгээний ажилтан бүртгэгдэж, эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдэлд шаардагдах 860 орчим сая төгрөгийг 2013 оны төсөвт тусгалаа. Зэрэг дэвийн нэмэгдэл олгосон нь эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдлыг өгч, тэдний ур чадварын үнэлэмж дээшилж нэр хүнд өсөх төдийгүй ажлын үр дүн хэрэглээ болох хандлага нэмэгдэнэ гэж үзэж байна.

Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтаж “Шинжлэх ухаан, инноваци - 2012” үзэсгэлэн зохион байгууллаа.

Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтаж “Шинжлэх ухаан, инноваци - 2012” үзэсгэлэнг Уран зургийн галарейд үзэсгэлэн зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэнд шинжлэх ухаан, технологи, инновацийн бүтээгдэхүүний 42 үйлдвэр, бэлэн 75 технологийг дэлгэж үзүүлсэн нь анх удаа шинжлэх ухааны бүтээлийг нэг дор олноор нийтэд танилцуулах боломж бүрдүүлснээрээ онцлог боллоо.

Үзэсгэлэнгийн үеэр “Шинжлэх ухаан, инноваци - 2012” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулан, БШУ сайдын тушаалаар шагнаж урамшууллаа.

Хүснэгт-15.“Шинжлэх ухаан технологи-2012 үзэсгэлэнгээс шалгарсан шилдэг бүтээлүүд

Төслийн нэр

Төслийн хэрэгжүүлэгч байгууллага

Байр

1 Хонины ноосны ноолуурыг ялгах жижиг үйлдвэрийн инноваци

Хөнгөн үйлдвэрийн судалгааны хүрээлэн

1-р байр

2 Уламжлалт нийлмэл жорын найрлагад суурилсан биологийн идэвхит 21 нэрийн бэлдмэлийн

Уламжлалт анaгаахын шинжлэх ухаан, технологи, жишиг

2-р байр

39

Тэргүүлэх чиглэл, цөм технологийн 2013 оноос эхлэх төслийг сонгон шалгарууллаа.

Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологи”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Тэргүүлэх чиглэл, цөм технологийн 2012 оноос эхлэх төслийн сонгон шалгаруулах тухай зарыг 2012 оны 11-р сарын 03-нд хэвлэл мэдээллээр нийтэд зарласан. Төслийн 9 санал хүлээн авч, стратегийн ач холбогдол бүхий инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэгт дорвитой хувь нэмэр оруулж чадахуйц технологийн туршилт, үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагааг бий болгох зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан тэргүүлэх чиглэл, цөм технологийн төслүүдийг сонгон шалгарууллаа. Улсын нийгэм, эдийн засгийн салбарт инновацийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, технологийн туршилт, үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2012 оноос эхлэн хэрэгжүүлэх цөм технологийн төслийн жагсаалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/176 дугаар тушаалаар батлан, хэрэгжүүлж эхэллээ.

Хүснэгт-16. Цөм технологийн 2012 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн жагсаалт

д/д Төслийн нэр, хугацаа Байгууллага /Удирдагч

1 Малыг халдваргүй өвчнөөс эрүүлжүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх, эм бэлдмэлийн технологи, 2012-2015

Мал эмнэлэгийн хүрээлэн, Я.Ганболд

2 Рекомбинант вакцин, оношлуур үйлдвэрлэлд нэвтрүүлэх, 2012-2015

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Ж.Оюунбилэг

3

Хүзүү, цээж, бүсэлхийн нурууны нугалмын нугас ба нугасны ѐзоор дарагдлын оношлогоо, мэс заслын эмчилгээний арга технологи, 2012-2014

Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Ж.Хайрулла

4 Хавдрын мэс заслын технологи, 2012-2015 Хавдар судлалын үндэсний

төв, Л.Төмөрбаатар

эмнэл зүй, стандарт, технологийг нэвтрүүлэх

үйлдвэрлэлийн нэгдэл

3 “Адууны ясаар нано кальци үйлдвэрлэх”

Монхимо ХХК 2-р байр

4 Тэжээлийн олон наст үет, буурцагт ургамлын анхдагч үрийн аж ахуй, үр үржүүлэх

МААЭШХүрээлэн 3-р байр

5 Тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн үүсгэгчийг оношлох нян залгиур хуурайшуулах

БГХӨСҮТ 3-р байр

6 Эрт болцтой улаан буудайн шинэ сорт Дархан-131

УГТЭШХүрээлэн 3-р байр

40

Монгол судлалыг хөгжүүлэх арга хэмжээг эхэллүүллээ. Шинжлэх ухаан, технологийн салбарт 2012 онд хийсэн томоохон ажлын нэг нь монгол судлалын Үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж батлуулсан явдал юм.

Монгол судлалыг хөгжүүлэх нэгдсэн бодлого, удирдлага, санхүүжилтийн тогтолцоо бий болгох, монгол судлалын үйл ажиллагаанд төр-шинжлэх ухаан- бизнесийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, монгол судлаачдын залуу халааг бэлтгэх, мэргэшүүлэх, монгол судлалыг дотоод, гадаадад гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих орчин бүрдүүлэхэд уг хөтөлбөр чиглэгдэнэ Хөтөлбөр хэрэгжсэнээр үндэсний хэл, соѐлын дархлаа бэхжин, Монгол Улсын гадаад нэр хүнд өсч, Монгол Улс олон улсын монгол судлалын төв байх байр суурь хадгалагдан үлдэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд зарлиг гарган Монгол судлалын үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэлхий дахинд сурталчлах зорилгоор Монгол судлалыг дэмжих сан байгуулж ажиллуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

“Засгийн газрын тусгай сангийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар “Монгол судлалыг дэмжих сан”-г байгуулахаар төлөвлөн, “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол судлалын үндэсний зөвлөл, БШУ-ы сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэн саналыг нэгтгэн Хууль зүйн яаманд хүргүүлсэн.

Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын энэ оны 56 тогтоолын дагуу 2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон түүнд шаардагдах зардлыг БСШУ-ны сайд энэ оны 5 сарын 30-ний өдрийн 292 дугаар тушаалаар баталлаа. Төлөвлөгөөнд 2012 онд хэрэгжих 17 ажил тусгагдсан бөгөөд бүгд 100 хувь хэрэгжсэн. Залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, залуу судлаачдад Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит грант олгов.

Оюунлаг, бүтээлч судлаач залуусынхаа судалгаа шинжилгээний ажлыг дэмжих

зорилготой "Хүрэл тогоот" эрдэм шинжилгээний бага хурлыг 12 дахь жилдээ зохион байгууллаа. "Хүрэл тогоот-2012" хуралд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж буй 350 гаруй судлаачдын бүтээлээ ирүүлж, судалгааныхаа ажлыг хэлэлцүүлсэн.

Эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилготой БШУ сайдын нэрэмжит залуу

судлаачдын грантыг “Хүрэлтогоотын семинар” эрдэм шинжилгээний бага хурлуудад шилдэг бүтээлээрээ шалгарсан 35 хүртэлх насны залуу эрдэмтэн, судлаач, багш нарт эрдмийн зэрэг хамгаалах бүтээлээ боловсруулах, судалгааны ажлынхаа онол, туршилт, үйлдвэрлэлийн үр дүнг бататгах зэрэгт зориулан олгодог “Хүрэлтогоотын семинар” эрдэм шинжилгээний бага хурлаас эрдэм судалгааны ажил, бүтээлээрээ шалгарсан 12 залуу судлаачид БШУ-ы сайдын

41

нэрэмжит 4 сая төгрөгийн грант олголоо.

Эрдэмтэн судлаачдын 3 үеийн чуулга уулзалт, “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг зохион байгууллаа.

Шинжлэх ухааны салбарын залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухааны салбарын

хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор эрдэмтэн судлаачдын 3 үеийн уулзалт, хэлэлцүүлгийг 150 гаруй эрдэмтэн судлаачдийн оролцоотойгоор Шинжлэх ухааны академи, Монголын залуу эрдэмтдийн холбоотой хамтран 2012 оны 11 дүгээр сард Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулсан.

Хэлэлцүүлэгт манай эрдэмтэн судлаачдын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл оролцсон бөгөөд МЗЭХ-ноос бэлтгэсэн “Шинжлэх ухаан ба Залуу үе” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлж санал солилцлоо.

Эрдэмтдийн үг” цуврал лекцийг зохион байгуулж Одон орон геофизикийн

хүрээлэнгийн захирал доктор, проф Ү.Сүхбаатар “Манай дэлхий сөнөх үү”, Палентлогийн лабраторийн эрхлэгч Х.Цогтбаатар “Траннозавр Батаар-Монголынх уу?” сэдэвт лекцийг залуу судлаач, ард иргэдэд тавьж, асуусан асуултад нь хариуллаа.

ДӨРӨВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ Салбарын 2011 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэн гаргаж, аудит хийлгэн стандарт үнэлгээ авлаа. Монгол улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах боловсро, шинжлэх ухааны салбарын зорилт, арга хэмжээний төслийг боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэв. Мөн Боловсрол, шинжлэх ухааны 2013 оны төсвийн төсөл, 2014-2015 оны төсвийн төсөөллийг боловсруулж, 2013 оны төсвийн тухай хуулинд тусгууллаа.

Салбарын 2012 оны урсгал болон хөрөнгө оруулалтын төсөв, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг хангаж, салбарын 2013 оны төсвийн төслийг боловсруулж батлууллаа. 2013 оны Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн багцын зарлага нийтдээ 1,113.0 /нэг их наяд нэг зуун арван гурван тэрбум/ төгрөгөөр батлагдлаа. Үүнээс: Боловсролын салбарт 1,074.9 тэрбум төгрөг, Шинжлэх ухааны салбарт 38.1 тэрбум төгрөг батлагдсан байна.

Хүснэгт-17. Б Боловсрол, шинжлэх ухааны салбарын төсөв

31.8 101.7 133.9 189.1 339.2

475.3

827.3 923.9

370.9 577.0

961.2 1,113.0

2010 оны батлагдсан төсөв

2011 оны батлагдсан төсөв

2012 оны батлагдсан төсөв

2013 оны батлагдсан төсөв

Хөрөнгийн зардал

Урсгал зардал

Нийт төсөв

42

2012 оны боловсрол, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт өмнөх оноос 49% аар нэмэгдсэн нь сургалтын орчин сайжруулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг дээшлүүлэхэд таатай нөхцөл боллоо.

2012 онд улсын төсвийн хөрөнгөөр шинээр цэцэрлэгийн 38 барилгыг ашиглалтад оруулж, орны тоог 4.1 мянгаар нэмэгдүүллээ. Дэлхийн банкны “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” төслийн хамтарсан хөрөнгөөр нийт 2100 хүүхдийн хүчин чадалтай 21 цэцэрлэгийг канад технологиор барихаар ажиллаж байна.

Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх” төслийн хүрээнд 2012 онд 76 гэр цэцэрлэг шинээр Булган, Баян-Өлгий, Хэнтий, Өмнөговь аймагт шинээр байгуулж, хөдөөгийн малчдын 1500 гаруй хүүхдийг, НҮБ-ын Хүүхдийн сангаас Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт нийт 10 гэр цэцэрлэгийг шинээр байгуулж 200 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүллээ. 2012 оны байдлаар улсын хэмжээнд 655 гэр цэцэрлэг ажиллаж байна. Хүснэгт-18. Цэцэрлэгийн хамран сургалт, хүчин чадлын байдал сүүлийн 3 жилээр:

Цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байдал

2010 2011 2012

Шинээр барьсан цэцэрлэг 29 35 59

Нийлүүлсэн гэр цэцэрлэг 100 116 86

Нэмэгдүүлсэн орны тоо 2460 3320 7810

Цэцэрлэгийн хамран сургалт 157,181 164,263 180,969

72.7 70.5 74.6 %.

Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд шинээр сургуулийн 18 барилгыг ашиглалтад

оруулж, суудлын тоог 8188-аар нэмэгдүүллээ, 37 дотуур байрыг шинээр болон өргөтгөж хүчин чадлыг 1930 ороор нэмэгдүүлсэн байна. Нийт 12 сургуулийн спорт заалны хэмжээг 3160 мкв талбайгаар өргөтгөлөө. Хүснэгт-19. 2012 онд ерөнхий боловсролын сургуулиудын хүчин чадлыг нэмэгдүүлсэн байдал

Шалгуур үзүүлэлт 2012 онд

Нэмэгдүүлсэн суудал 8188

Шинээр баригдсан дотуур байр 37

Өргөтгөсөн дотуур байр

Шинээр баригдсан биеийн тамирын заал 12

Өргөтгөсөн биеийн тамирын заал

Шинээр өргөтгөсөн хичээлийн байрны тоо 18

Интернэтэд шинээр холбогдсон сургууль 400

43

Хүснэгт-20. 2008-2012 онд шинээр ашиглалтад оруулсан ерөнхий боловсролын сургуулийн тоо, хүчин чадал

Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд шинээр дотуур байрны 7 барилгыг ашиглалтад оруулж, орны тоог 1060-аар шинээр нэмэгдүүлж, дотуур байрны 30 барилгад 8.6 тэрбум төгрөгийн засварын ажил хийлээ. 45 сургуулийн дотуур байрны зөөлөн эдлэл, гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэв.

Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд ХААИС-ийн 2 дугаар байрны барилгад 900.0

сая төгрөг, 1.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ЭМШУИС-ийн барилгын өргөтгөлийн ажлыг эхлүүлэхэд 375.0 сая төгрөг, Дархан-Уул аймгийн ЭМШУИС-ийн харьяа Анагаах ухааны коллежийн барилгыг дуусгахад 730.0 сая төгрөг тус тус зарцуулна. 2012 онд их, дээд сургуулийг дэмжих хөрөнгө оруулалтад 2.0 тэрбум төгрөг батлагдсан ба МУИС-ийн хичээлийн болон дотуур байр, ШУТИС-ийн салбар сургуулийн дотуур байр, МУБИС-ийн хичээлийн байрны их засвар, СУИС-ийн оюутны дотуур байрны засвар, тохижилтын ажлыг хийлээ.

Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт 24291.8 сая төгрөг

төлөвлөгдсөн нь өмнөх оноос 44 хувиар нэмэгдэж, үүний үр дүнд шинжлэх ухааны бүтээл үйлдвэрлэлд нэвтэрч, монгол эрдэмтдийн оюун ухаан эх орондоо төдийгүй дэлхий дахинд үнэлэгдэж байна.

Улсын нийгэм, эдийн засгийн салбарт инновацийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх,

технологийн туршилт, үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2012 онд тэргүүлэх чиглэл, цөм технологийн нийт 9 төсөл 2,276 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМШУИС-ийн Үйл оношийн

лаборатори, ШУТИС-ийн Технологийн хэмжлийн лаборатори, Геологи, эрдэс баялагийн хүрээлэнгийн Петрографийн лаборатори, Газар зүйн хүрээлэнгийн Хөрсний лаборатори, Байгаль шинжлэлийн нэгдсэн лабораторийн газрын ховор элементийн туршилтын цех, УАУШУТҮНэгдэлийн Уламжлалт эмийн үйлдвэр, Сансар судлалын музейг тоноглож, лабораторийн тоног төхөөрөмж худалдан авахад улсын төсвөөс нийтдээ 811.0 сая төгрөг зарцуулсан.

15 18 11 21 32 38

3930

59004668

5568

78689340

2008 он 2009 он 2010 он 2011 он 2012 он 2013 он

Барилгын тоо Суудлын тоо

44

2012 онд технологи зохион бүтээх, туршилт судалгааны орчин үеийн лаборатори байгуулах замаар оюуны хөрөнгө оруулалтыг эрчимтэй ашиглах, нээлт, бүтээл гаргах, инноваци нэвтрүүлэх, эх орны нөөц баялагийг боловсруулж ашиглах, олон улсын зах зээлд үнэлэгдэх үндэсний бүтээгдэхүүн бий болгох чиглэлээр Шинжлэх ухаан технологийн санд төсөвлөгдсөн эрдэм шинжилгээний зардал 9,2 тэрбум төгрөгийн 3,648 тэрбум төгрөгийг тэргүүлэх чиглэл, цөм технологи, инновацийн төсөлд зарцуулсан. Мөн яамдын захиалгаар хэрэгжүүлж буй шинжлэх ухааны төслүүдийг шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөс технологитой уялдуулан сонгон шалгаруулж байгаа бөгөөд нийт 116 төсөлд 2,411 тэрбум төгрөгний эрдэм шинжилгээний зардал олгосон. Энэ нь шинжлэх ухаан, технологийн салбарт улсын төсвөөс зарцуулж буй нийт эрдэм шинжилгээний зардлын 66%-ийг эзэлж байгаа болно.

Улсын төсвийн хөрөнгөөр тоног төхөөрөмжийн худалдан авах

ажиллагааны 2012оны төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллалаа.

Хүснэгт-21. Боловсрол, шинжлэх ухааны салбарын нийт хөрөнгө оруулалт (тэрбум төгрөг)

2012 онд салбарын төсвөөр дамжуулан шинээр нэмж шийдвэрлэсэн асуудал:

• Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн санхүүжилт

• Багшийн мэргэжил дээшлүүлэх 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилт • Цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цай, дотуур байрны хоолны зардлыг 50 хувь

нэмэгдүүлэх • Ерөнхий боловсролын шинэчилсэн стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион

байгуулах зардал • Боловсролын хүрээлэн, Багшийн хөгжлийн институт, Боловсролын үнэлгээний

төвийг бэхжүүлэх, үйл ажиллагааг өргөтгөх бодлогыг дэмжих санхүүжилт • Цэцэрлэг сургуулийн ариутгалын системийг шинэчлэх ажлыг эхлүүлэх

25.1

45.7

82.1

121.2

154.5

1.9 8.7 12.8 20.3 20.05.9 8.4 12.1 18.1 14.7

2009 он 2010 он 2011 он 2012 он 2013 он

Барилга байгууламж Тоног төхөөрөмж Их засвар

45

Гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний бодлого зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлэв.

Боловсролын салбарын шинэчлэл төслийн /0125 MON(SF) хүрээнд доорхи бүрэлдэхүүн хэсгээр арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүллээ.

Боловсролын төлөвлөлт, удирдлага, төсвийг сайжруулах чиглэлээр Боловсролын салбарт мэдээлэл харилцаа холбооны технологийн талаар баримтлах дунд хугацааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг БШУ-ны сайдын 2012 оны 9 сарын 20-ны өдрийн А-24 тоот тушаалаар батлуулсан. Салбарын төвшинд мэдээлийн удирдлагын системийн Энтерпрайз архитектур боловсруулах, стратегийн хэрэгжүүлэх 5 жилийн ажлын төлөвлөгөө гаргаж үүний дагуу Боловсролын удирдлага, мэдээллийн систем (БУМС) боловсруулж нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Сурах бичиг болон сургалтын бусад материалын хангамжийн түвшин, хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлээр

- Сурах бичгийн түрээсийн тогтолцоо - Эргэлтийн сангийн (CБТТ-ЭС) туршилтыг 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн 3 дахь жилдээ хэрэгжүүлж нийт 204 сургуулийн (нийслэлийн 68, орон нутгийн 136) 30,718 сурагч (үүнээс: VIII ангийн 12,617 сурагч, IX ангийн 12,053 сурагч, X ангийн 6,048 сурагч) хамрагдсан. Түрээсийн тогтолцооны сурах бичгийн худалдан авалтад 2,8 орчим тэрбум төгрөг зарцуулж, 2012 оны жилийн эцсийн байдлаар эргэлтийн санд 371,5 сая төгрөг хуримтлагдаад байна. Төслийн хүрээнд 2009 оноос эхлээд нийт 1,370,776 ширхэг сурах бичгийг нийлүүлээд байна.

- Багш нарын мэдээлэл харилцаа, холбооны технологийн (МХХТ)-ийн мэдлэгийг ахисан түвшинд хүргэх Багшийн хөгжлийн МХХТ-ийн төвийг 21 аймгийн БСГ болон УБ хотын БШУГ-т, мөн 22 Жишиг МХХТ-ийн төвийг аймаг бүрт алслагдсан сумын болон захын дүүргийн сургуульд 538 сая төгрөгөөр нийлүүлсэн.

- Хөдөөгийн алслагдсан сургуулийн багш нарт Монгол хэл дээр сургалтын цахим хэрэглэгдэхүүн хийж сурахад зориулсан МХХТ-ийн ахисан төвшний мэдлэг олгох сургалтын мөн эхлээд байна. Эхний шатны сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсан багш нарын дунд багийн уралдаан зарлаж шалгаруулсан, эл долоо хоногт багш нар сонгосон хичээлийн сэдвээр бүрэн хэмжээний цахим хэрэглэгдхүүн, вэб сайт нээж, багийн гишүүдийн блогтой холбосон байв. Эл сургалт 2013 оны 4 сар хүртэл үргэлжилж нийт 1000 багшийн хамрах болно.

Багш бэлтгэх сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах зорилгоор сургалтын материаллаг баазыг сайжруулах чиглэлээр МУБИС-д байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж, тавилга, МХХТ-ийн болон спортын тоног төхөөрөмжийг нийт 815,7 сая төгрөгийн 5 гэрээгээр нийлүүлсэн. Ингэснээр МУБИС-д 2 лаборатори шинээр байгуулагдаж, 11 лаборатори шинэчлэгдэж, нийт 714 оюутны багтаамжтай лекцийн 4 гол танхим тавилга, МХХТ-ийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, биеийн тамирын сургуулийн 2 фитнесс заал иж бүрэн спортын тоног төхөөрөмжөөр хангагдсан болно. Ховд Их Сургууль, МУИС-д тавилга, МХХТ-ийн тоног төхөөрөмж нийлүүлэх 197,2 сая төгрөгийн гэрээ байгуулан ажилласнаар МУИС-т нийт 2 ширхэг иж бүрэн лаборатори, мөн Ховд Их сургуульд компьютер загварчлал, дизайны лаборатори, 24 суудал бүхий иж бүрэн номын сан, цахим мэдээллийн төв, лекцийн 2 танхим, нийт 5 тэнхимд ширээ сандал нийлүүлэв.

46

Багш бэлтгэх сургуулиудад байгалын ухааны тоног төхөөрөмж, тавилга, номын сангийн тоног төхөөрөмж нийлүүлэх 747,400 ам.долларын худалдан авах ажиллагааны 3 тендерийг шалгаруулж гэрээ байгуулах шатанд ажиллаж байна.

Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох төсөл /JFPR9138/-ийн хүрээнд Хөдөөгийн, нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, зорилтот бүлгийн малчин болон үндэстний цөөнх, шилжин суурьшсан ядуу айл өрхийн 3-6 насны хүүхдүүдэд тохирохуйц сургуулийн өмнөх боловсрол үйлчилгээний загвар боловсруулж турших зорилготой энэ төслийн хүрээнд 2012 онд нийт 76 гэр цэцэрлэгийг зорилтот 4 аймгийн 49 сум, 2 дүүргийн 6 хороонд тавилга, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн хамт нийлүүлж 1520 хүүхдийг хувилбарт сургалтын үйлчилгээнд хамрууллаа. Эдгээр гэр цэцэрлэгийн үйл ажиллагааны зардлыг зохих нормативын дагуу төсөвт батлуулах санал оруулж хувьсах зардал болох 911.4 сая төгрөгийг 2012 оны төсөвт тусгуулж батлуулсан. Мөн 0-6 насны хүүхдийн нийт 96 төрлийн 11,856 ширхэг номыг сонгон шалгаруулалтаар сонгон худалдан авч төслийн гэр цэцэрлэгүүдэд нийлүүлсэн. Бөгөөд хувилбарт сургалтын хөтөлбөрийг гэр цэцэрлэгийн холимог насны бүлэгт хэрэгжүүлэх сургалтын модул 1, 2-ыг боловсруулан хэрэгжүүлжээ.

ТАВ.ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ 5.1 БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд “Эрдэм боловсролтой монгол хүн” зорилтын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын 31 зорилт, 81 арга хэмжээ тусгагдаж, батлагдлаа. Хэрэгжилтийг зохион байгуулж, 2012 оны биелэлтийг гаргаж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэв. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг үндэслэн доорхи хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжүүлж ажиллалаа.

- Боловсрол, шинжлэх ухааны чанарын шинэчлэлийн хөтөлбөр - “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногт Боловсрол, шинжлэх ухааны салбарт

хийх бүтээлч ажлын төлөвлөгөө” - Боловсрол шинжлэх ухааны яамны 2013-2016 оны үйл ажиллагааны дунд

хугацааны төлөвлөгөө - Боловсрол шинжлэх ухааны яамны 2012, 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөө - УИХ-д өргөн барих, Засгийн газраар хэлэлцүүлэх, Боловсрол, шинжлэх ухааны

сайдаар батлуулах асуудлын төлөвлөгөө - Олон нийтээр хэлэлцүүлэх асуудлын жагсаалт, нэгжийн зөвлөлийн хурлаар

хэлэлцүүдэх асуудлын жагсаалт

47

Салбарын үйл ажиллагаанд мөрддөг хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, холбогдох гэрээ, хэлэлцээр, яамны төлөвлөгөөг үндэслэн тус яамнаас 2012 онд Засгийн газрын хуралдаанаар 25 асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. 2012 оны 6 дугаар сарын байдлаар эдгээрээс 10 асуудал хэлэлцэгдэн шийдвэрлэгдэж, 2012 оны 7 дугаар сард Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги бүтэц, өөрчлөгдсөнтэй холбогдуулан төлөвлөгөөг шинэчлэн, 11 асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргуулсан байна. Монгол Улсын Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хууль, “Яамдын бүтэц, орон тоо батлах тухай” засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Боловсрол, соѐл, шинжлэх ухааны /хуучнаар/ яамны соѐл урлагийн салбарын чиг үүрэг хариуцсан ажилтнуудыг Соѐл, спорт, аялал жуучлалын яаманд ажиллуулахаар шилжүүлэв. Мөн Боловсрол, соѐл шинжлэх ухааны яамны /хуучнаар/ хаалтын блансыг гаргаж, соѐл урлагийн салбарын төсөв, эд хөрөнгө, холбогдох баримт бичиг, албан хаагчдын хувийн хэргийг шилжүүлэх ажлын хэсэг байгуулан Соѐл, спорт, аялал жуучлалын яаманд хүлээлгэж өглөө.

“Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг боловсруулж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 63 дугаар тогтоолоор батлуулав. Батлагдсан бүтцийн дагуу ажлын байрыг шинэчлэн албан хаагчдыг томилон ажиллуулав.

Боловсрол, шинжлэх ухааны яамны “Хөдөлмөрийн дотоод журам”, “Яамны удирдлагын шуурхай хуралдааны журам”, “Нэгжийн дарга нарын зөвлөлийн хуралдааны журам”, “Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар асуудал бэлтгэж хэлэлцүүлэх журам”-ыг тус тус боловсруулан батлуулж, мөрдүүллээ. Яамны удирдлагын шуурхай хурал, нэгжийн зөвлөлийн хурал тогтмолжиж, үйл ажиллагаа жигдэрч, энэ хугацаанд удирдлагын шуурхай 10, нэгжийн зөвлөлийн 8, сайдын зөвлөлийн 2 хуралдааныг зохион байгуулж зохих шийдвэрүүдийг гаргууллаа. “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногт Боловсрол, шинжлэх ухааны салбарт хийх бүтээлч ажлын төлөвлөгөө”-г хэрэгжилтийг хангаж, тайлан мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүллээ. “Боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэл-100 хоног” арга хэмжээг Соѐлын төв өргөөнд 11 дүгээр сарын 28 ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайдын уулзалт-хэлэлцүүлэг зурагт тайлан, хүүхдийн урлагийн тоглолтыг арга хэмжээнд 1800 гаруй иргэд оролцлоо. Мөн “Боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэл-100 хоног” танилцуулга нэвтрүүлгийг, телевизийн 5 сувгаар нэвтрүүлж, Ардчилал, Зууны мэдээ, Өглөөний сонин, Нийслэл таймс сонинд нийтлүүлж сурталчлав.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд

Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр дэвшүүлсэн зорилт, арга хэмжээг чанартай хэрэгжүүлэх зорилгоор яамны газар, хэлтэс албан хаагчдын дунд “Шинэ санааг хамтдаа хэрэгжүүлье” сэдэвт шинэ санааны уралдааныг 2 үе шаттай, амжилттай зохион байгуулж дүгнэлээ. Уг уралдаанд яамны албан хаагчид, газар хэлтсүүд

48

идэвхитэй оролцож, олон бүтээлч ажил өрнөж, шинэ санаа дэвшүүллээ. 1 дүгээр үе шат “Бүтээлч ажлын уралдаан”-д “Яамны номын сан-мэдээллийн төвийн тохижилт” /ТЗУГ/, “Хамтаараа боллоо” /ХШҮДОГ/, “Номон дотор зам байдаг” /СБТГ/ зэрэг ажлууд шалгарсан бол 2 дугаар үе шатанд албан хаагчид Шинэ санааны дэвшүүлж уралдсанаас “Смарт сургууль“ /Н. Цацрал/, “Мобиал номын сан” /Лодойсамбуу/, “Гадаадад багаар нь сургая” /М.Баасанжав/, “Багш бүлэг” /Отгонсүрэн Сарантуяа нарын баг/, “Бакалаврын дипломын хавсралт” /Мөнхцэлмэг/ зэрэг шилдэг санааг хамтаараа хэрэгжүүлэхээр боллоо.

Боловсрол, шинжлэх ухааны яамны нэгжийн зөвлөлийн хуралдаанаар салбарын хэмжээнд хэрэгжүүлэх яамны бодлого, шийдвэрийн төсөл, хэрэгжилт, харъяа байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг хэлэлцэн санал дүгнэлт гарган ажиллалаа. 2012 онд 8 удаагийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцлээ.

Боловсрол, шинжлэх ухааны салбарын зарим байгууллагын их тэгш ойг тохиолдуулан боловсрол, соѐл, шинжлэх ухааны салбарт он удаан жил, идэвх, зүтгэл, үр бүтээлтэй ажилласан тэргүүний багш, сурган хүмүүжүүлэгч, соѐл, урлаг, шинжлэх ухааны ажилтнуудыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны 11, 17, 269, 434, 125, 195 дугаар тушаалаар шагнаж урамшуулав. Тухайлбал, 2012 онд Боловсролын тэргүүний ажилтан тэмдгээр 3682, “Соѐлын тэргүүний ажилтан” тэмдгээр 1243, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” тэмдгээр 118, Тэргүүний ардын авъяастан тэмдгээр 467, Үндэсний бичиг, соѐлыг дэлгэрүүлэгч тэмдгээр 23, “Хүндэт жуух”-аар 2358 албан хаагчийг шагналаа. Мөн төрийн дээд цол, одон медалаар шагнуулахаар салбарын 3599 хүнд дүгнэлт, санал гаргалаа.

Хүний нөөцийн бодлого төлөвлөлт, сургалт хөгжил, нийгмийн баталгааг

хангах, байгууллагын соѐлыг дээшлүүлэх үйл ажиллагааны зохицуулалт 2012 онд “Боловсрол, соѐл, шинжлэх ухааны яамны хүний нөөцийн төлөвлөгөө”-г

/2013-2016/-ийг хэрэгжүүлж ажиллалаа. Энэ дунд хугацааны төлөвлөлт нь 2013 онд хэрэгжиж дуусах тул төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийлгэх, хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.

Яамны төрийн албан хаагч болон харьяа байгууллагын удирдах албан тушаалтны

2011 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд нь 2012 оны 2 сард хүлээн авч, нэгдсэн мэдээ гарган 2012 оны 2 сард Авлигатай тэмцэх газарт хүргүүлэв. Шинээр батлагдан гарсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан хаагчдын судалгааг шинэчлэн гаргаж, албан хаагчдаас дахин хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулан авах ажлыг зохион байгууллаа. Албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг зохих журмын дагуу хадгалах, улирал бүрийн тайланг гарган Авлигатай тэмцэх газарт хүргэв.

Төрийн албаны салбар зөвлөлийн 2011 оны үйл ажиллагааны тайланг гаргаж 2012

оны 1 дүгээр сард Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн болно. Боловсрол, соѐл, шинжлэх ухааны яамны дэргэдэх Төрийн албан зөвлөлийн салбар зөвлөл 2011 оны ажлаараа 4 дүгээр байр эзлэв. Төрийн албаны зөвлөлөөс батлан гаргасан Удирдах албан тушаалтны манлайллыг дүгнэх удирдамж, аргачлалыг үндэслэн яам, харъяа

49

байгууллагын удирдах ажилтны манлайллын жилийн ажлын төлөвлөгөөг Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны А/166 дугаар тушаалаар батлан мөрдлөг болгон ажиллаж, хэрэгжилтийг Төрийн албаны зөвлөлд тайлагналаа.

Яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан яамны албан

хаагчийн хувийн хэргийг шинэчлэх, дахин баяжилт хийх ажлыг зохион байгуулж, стандартын шаардлага хангасан нууцын сейфд хадгалах боломжийг бүрдүүллээ.

Албан хаагчдын эрхэлсэн ажлын чиглэлээр мэдлэг боловсролоо дээшлүүлэх, мэргэших сургалтын хэрэгцээний судалгаа хийж, яамны албан хаагчдын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу албан хаагчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Үүнд: Англи хэлний сургалтад 7, Энэтхэг Улсад 1, Франц улсад 1, МУИС-ийн хуулийн оройн ангид 2, Удирдлагын академийн төрийн удирдлагын “ГАРАГ”-ын сургалтад 2 албан хаагчийг тус тус хамруулж зохих сургалтын зардлыг шийдвэрлэсэн. Эрхэлсэн ажлын чиглэлээр нийт 23 албан хаагч гадаад, дотоодод сургалт, семинарт хамрагдсан дүнтэй байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2012 онд Сангийн яам, “Худалдан авах

ажиллагааны хөгжлийн төв” ТББ-тай хамтран харъяа байгууллагын менежер, яамны албан албан хаагч нийт 113 хүнийг худалдан авах ажиллагааны мэдлэг олгох А-3 сургалтад 4 үе шаттайгаар хамруулсан байна. Яамны төрийн албаны салбар зөвлөлөөс доорхи сургалтуудыг холбогдох байгууллага, албан тушаалтантай хамтран үе шаттай зохион байгуулж, төрийн албан хаагчдыг чадавхижууллаа.

- “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн танилцуулга

- Төрийн албаны зөвлөлөөс баталсан Үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх тухай шийдвэрийг хэрэгжүүлэх аргазүй

- Төрийн албан хаагчийн хувийн хэрэг бүрдүүлэх, хөрөнгө орлогын болон ашиг сонирхлын мэдүүлэг мэдэгдэл гаргах зөвлөмж

- Төрийн албан хаагчийн ѐсзүй дүрэм, яамны дотоод журмын тухай танилцуулга - Албан хэрэг хөтлөлтийн стандартын хэрэгжилт

Төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд мөрдлөх эрх зүйн болон дүрэм журам, бичиг баримтын стандартын гарын авлагыг эмхэтгэн хэвлүүлж, албан хаагчдын ажлын хэрэгцээнд хэрэглүүлэхээр өгөв. Гарын авлагад 5 хууль, Улсын Их Хурлын 2 тогтоол, Засгийн газрын 2 тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 3 тогтоол, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан журам, баримт, бичгийн стандартыг зэргийг эмхэтгэж оруулсан нь албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх, мэдээллийг нэг дороос авах боломж хангагдсан

Яамны албан хаагчдыг төрийн албаны тангараг өргөх, зэрэг дэвийг нэмэгдүүлэх, үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх, шагнаж урамшуулах ажлыг холбогдох журмын дагуу тус тус зохион байгууллаа.

2012 онд нийтдээ яамны албан хаагчдын хоолны үнийн хөнгөлөлтийг өдөрт 5000 төгрөгөөр тооцон нийт 135.2 сая төгрөг зарцуулж, 7 албан хаагчид орон сууцны

50

дэмжлэг 150.0 сая төгрөг олгосон байна. Албан хаагчдын гэр бүлийг дэмжин, амьжиргааны дэмжлэгт 5 ажилтны ар гэрт 28.0 сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Салбарын болон яамны 7 албан хаагчийн эрүүл мэндийг хамгаалах, эмчилгээний зардалд 51 сая төгрөг зарцуулсан байна.

2012 онд албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр “Эрүүл зөв хооллолт “ сэдвээр мэдээлэл танилцуулга, ЭМШУИС-тай хамтран амны хөндийн эрүүл мэндийн урьдчилэн сэргийлэх үзлэг, дотрын эмчийн зөвлөгөө зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

Байгууллагын соѐлыг дээшлүүлэх, ажилтны чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх чиглэлээр “Спортын арга хэмжээ зохион байгуулах тухай” сайдын 2012 оны А-183 дугаар тушаалаар 2012 онд яамны албан хаагчдын дунд зохион байгуулах спортын арга хэмжээний төлөвлөгөө, шаардагдах зардлыг батлуулж хэрэгжүүллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан “Засгийн газрын цом-2012” сагсан бөмбөгийн тэмцээнд яамны эрэгтэй, эмэгтэй баг амжилттай оролцлоо. Мөн яамны номын санг байгуулж, 19 төрлийн 400 гаруй ном, сонин, сэтгүүлээр яамны болон харъяа байгууллагын албан хаагчдад үйлчилж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан салбарын зорилтуудын хэрэгжилтийн 2012 оны дүнг гаргаж тайлагнав.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний

биелэлтийн 2011 оны тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийн нэгдсэн тайланг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд тус тус хугацаанд нь гаргаж хүргүүллээ. 2011 онд Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн тус яамны эрхлэх салбаруудын 37 зорилтын биелэлт 97.8 хувь, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан 126 арга хэмжээний биелэлт 96.4 хувь, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 97.3 хувьтай дүгнэгдсэн болно.

2012 оны байдлаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн

81 арга хэмжээний хэрэгжилт 22 хувь, нийт дэвшүүлсэн зорилт, арга хэмжээний 67 хувийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийн ЭЗНХҮЧ-ийн 56 арга хэмжээг 92 хувиар биелүүлсэн дүн гараад байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн байдлыг биелэлтийн хувиар авч үзвэл: 90-100 хувь биелэлтэй ажил 49, 50-70 хувь биелэлтэй ажил 3 байгаа бөгөөд 50 хувиас доош биелэлтэй байгаа 4 арга хэмжээ нь их сургуулиудын хотхоны хууль эрхзүйн зохицуулалт, барилга байгууламжийн ажлын явцтай холбоотой ажлууд байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны сар тутмын мэдээг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хугацаанд нь хүргүүлж, салбарын үйл ажиллагааны мэдээ мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шуурхай гаргаж өгч ажиллалаа.

51

Эдгээр тайлан, мэдээг яамны цахим хуудсанд тогтмол байршуулж нийтэд ил тод байлгах, сонирхсон иргэн танилцах боломжоор хангахад анхаарч ирсэн болно.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий менежер, Төсвийн ерөнхийлөн захирагчтай бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээг дүгнэж, яамны 2012 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгуулж, 2013 оны зорилтоо дэвшүүллээ. Төсвийн ерөнхийлөн захирагчид 4 ангийн 30 бүтээгдэхүүний 236 арга хэмжээг нийлүүлж ажиллалаа. Гэрээний биелэлт 97.7 хувьтай амжилттай хэрэгжлээ. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн зохицуулалт

Боловсрол, шинжлэх ухааны яам нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамжийг хяналтад авч, хэрэгжилтийг хангах ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Тус яам Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Монгол Улсын Ерөнхий сайдын 1 захирамжийн 1 заалт, Засгийн газрын 2 тогтоол, Засгийн газрын хуралдааны 4 тэмдэглэлийг тус тус хяналтад авч хэрэгжилтийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хяналт тавин ажиллаж байна.

2012 онд хяналтад авсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2 зарлигийн биелэлт 100%,

Засгийн газрын 4 албан даалгаврын биелэлт 98%, Монгол Улсын Ерөнхий Сайдын 4 захирамжийн биелэлт 95, Засгийн газрын 24 тогтоолын биелэлт 90%, Засгийн газрын хуралдааны 25 тэмдэглэлийн биелэлт 95% -тай байна.

Салбарын хэмжээнд мөрдөгдөх Улсын Их Хурал, Засгийн газар, сайдын болон

бусад эрх бүхий байгууллагаас шинээр баталсан шийдвэрийг тухай бүрд нь яамны цахим хуудсанд байрлуулж ирлээ. Цахим хуудсанд боловсролын салбарт мөрдөгдөх хууль-10, Ерөнхийлөгчийн зарлиг-1, Засгийн газрын тогтоол-28, сайдын тушаал-131, шинжлэх ухааны салбарын хууль-5, Засгийн газрын тогтоол-10, сайдын тушаал-19, соѐлын салбарын хууль-3, Засгийн газрын тогтоол-28, сайдын тушаал-33, Засгийн газрын албан даалгавар-1, нийт 269 бичлэг хийгдсэн байна.

Тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах чиглэлээр яамны дотоод сүлжээгээр албан хаагчдад холбогдох тогтоол, шийдвэрийг хүргүүлэх, нэгжийн дарга нарт тухай бүр нь танилцуулах, яамны вэб сайтад байрлуулах, ажлын хэрэгцээнд зориулж сар бүр эрх зүйн мэдээлэл товхимол гаргах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажил тогтмолжсон.

“Төрийн албаны интернэтийн зохистой хэрэглээг бий болгох тухай” 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаар тогтоолын дагуу яамны албан хаагчдын албан хэрэгцээнд ашиглаж буй компьютерийн интернэтийн холболтыг салгаж, зөвхөн албаны электрон шуудангийн хаягийг ашиглах боломжоор ханган ажиллаж байна. Мөн “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг тогтоох тухай” 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаар тогтоолын дагуу бүх их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хичээл эхлэх, дуусах цагийг дагаж мөрдөх талаар үүрэг чиглэл өгснөөр

52

9 дүгээр сарын 03 ны өдрөөс эхлэн боловсролын бүх шатны байгууллага мөрдөн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 09 дугаар сарын 08-ний өдрийн хуралдааны 54 дүгээр тэмдэглэлийг хэрэгжүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Ажил зохион байгуулах тухай” 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А-16 дугаар тушаалын дагуу үйл ажиллагааг улс орон даяар зохион байгуулж ажиллалаа. Энэ ажлын хүрээнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдэд бурхан шашны холбогдолтой ном судрын үзэсгэлэн, Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээн авах ѐслол, “Ном дор мөргөмү” эрдэм шинжилгээний бага хурал, “Номын баярын өдөрлөг”-ийг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 57 дүгээр тэмдэглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын иргэд, олон нийттэй уулзах уулзалтын, олон нийттэй харилцах албаны ажлын хуваарийг тус тус Төрийн нарийн бичгийн даргаар батлуулж, Засгийн газрын гуравдугаар байрны захиргаа болон Төрийн тусгай хамгаалалтын албанд хүргүүлсэн.

Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, тунгалаг болгох, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг цахимжуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж үр дүнд хүрч байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны 10 дугаар сараас олон нийттэй харилцах баг бүрдүүлэн "Мэдээллийн төв" –ийг нээн ажиллууллаа. Энэхүү төв нь иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч барагдуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.Тус төвд яамны албан хаагчид батлагдсан хуваарийн дагуу иргэдтэй биечлэн уулзах, 1209 утас, 11-11 төвөөр иргэдийн асуусан асуултад шуурхай хариулах зэргээр ажилладаг. 2012 онд Засгийн газрын 1111 төвөөр болон яамны 1209 утас, мэдээллийн төвд нийт 1020 иргэн хандаж, 795 санал хүсэлт, 129 гомдол, 16 талархал, 80 шүүмжлэл гаргажээ. Иргэдээс ирүүлсэн асуулт, гомдол хүсэлтэд 99,3% хувь хариу өгч, яамны нэгжийн үйл ажиллагааны чиглэл, сэдвээр төрөлжүүлэн, 7 хоног бүр удирдлагад мэдээлж, үйл ажиллагаанд нь тусган ажиллуулав. Боловсрол, шинжлэх ухааны яам иргэд хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, санал шүүжлэлийг олон сувгаар хүлээн авснаар үйл ажиллагаа илүү нээлттэй, шуурхай болж, мэдээллийг ангилах, гарсан санал шүүмжлэлийг үйл ажиллагаандаа тусгах, салбарын хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, сэтгэл ханамжийг судалгааг хийхэд дөхөм үр дүнтэй ажил боллоо. Засгийн газрын 1111 төв, яамны мэдээллийн төв, 1209 утас, албан ѐсны цахим хуудас, бусад цахим сувгуудаар хэрэглэгчээс мэдээлэл хүлээн авч, үйлчилсэн байдлыг хүснэгтээр үзүүлэв.

53

Хүснэгт-22. Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээлэл нээлттэй хүлээн авах арга хэмжээний 2012 оны дүн Мэдээлэл хүлээн авах үйлчилгээний төрөл

Хүлээн авсан асуулт, санал шүүмжлэл

Шийдвэрлэлт

Засгийн газрын 11-11 төвийн боловсрол хариуцсан салбар 1048 100%

Яамны мэдээллийн төв 374 100%

Яамны 1209 утас 295 100%

Яамны албан ѐсны цахим хуудас, цахим шуудан 220 100%

Фейсбүүк, твиттер 180 100%

Хүснэгт-23. 2012 онд Засгийн газрын 1111 төвөөр дамжуулан тус яаманд хандсан

асуудлыг төрөлжүүлсэн байдал

Тайлангийн хугацаанд тус яаманд байгууллага, иргэдээс нийт 8726 албан бичиг,

өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлсний 4689 нь хариутай, 2076 захидал, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, 1961 нь шууд бичиг байсан бөгөөд хариутай бичгийн 4290 буюу 91% , өргөдөл, гомдол, санал хүсэлтийн 1897 буюу 95 % нь шийдвэрлэгдэж, үлдсэн хэсэг нь хугацаа болоогүй судлагдаж байна.

Улсын Их Хурлын гишүүдээс 331, Ерөнхийлөгчийн тамгын газраас 20, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 155, нийт 506 иргэд, байгууллагын хүсэлт тус яаманд уламжлагдан ирсний 87 буюу 91.0 хувийг хугацаанд нь шийдвэрлэж, үлдсэн 26 нь хугацаа болоогүй судлагдаж байна.

5.2 САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ

№ Ангилал Санал хүсэлт

Гомдол Шүүмжлэл Талархал Нийт

1 Сургуулийн өмнөх боловсрол

47 9 8 1 65

2 Ерөнхий боловсролын сургууль

172 24 14 3 213

3 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

9 0 0 0 9

4 Дээд боловсрол 301 52 34 0 387

5 Багштай холбоотой асуудлууд

185 28 15 2 230

6 Яамны үйл ажиллагаа 111 13 10 10 144

Нийт 825 126 81 16 1048

54

Монгол Улсын хууль тогтоомжийг 2012-2016 онд боловсронгуй болгох Үндсэн

чиглэлд санал боловсруулж тусгаснаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/170 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Дээд боловсролын тухай хууль, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр нарын нэр бүхий гишүүдээс санаачилсан Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж ажиллалаа. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн “Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай” 2012 оны 14 дүгээр зарлигийг хэрэгжүүлэхээр Засгийн тусгай сангийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулж ажилласан.

2002-2012 оныг хүртэлх Боловсрол, шинжлэх ухааны салбарын хүрээнд мөрдөг-

дөж байгаа эрх зүйн хэм хэмжээ тогтоосон захиргааны актад кодификаци хийж үүнтэй уялдуулан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг шинээр батлагдсан хууль тогтоомжид нийцүүлэн хянаж, өөрчлөх, шинэчлэх, хүчингүй болгох арга хэмжээг авч ажилласан.

Боловсролын салбарын багшийн цалин урамшуулалтай холбоотой тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, багш, удирдах болон бусад албан тушаалтны 2004-2012 он хүртэлх цалингийн талаарх судалгааг эрх зүйн баримт бичгийн хүрээнд судалж нэгтгэн албан ажлын хэрэгцээнд зориулан гарын авлага хэвлүүлсэн. Хууль эрхзүйн мэдээ, мэдээлэл, зөвлөгөөгөөр яамны удирдлага, албан хаагчдыг ханган ажиллаж, эрхзүйн 3 товхимол хэвлүүлж, салбарын хэмжээнд түгээлээ. 2012 онд Тайлангийн хугацаанд сайдын 222, төрийн нарийн бичгийн даргын 178 тушаалын төслийг хуулийн хүрээнд хянаж, хэрэгжилтийг хангуулж ажиллалаа.

Төрийн нарийн бичгийн даргын “Шинжилгээ хийх тухай” 2012 оны А/68 тоот тушаалын дагуу боловсролын хууль тогтоомж, сайдын баталсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх зорилгоор Булган, Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соѐлын газар, зарим сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд танилцлаа. очиж ажиллав. Ажлын хэсгийн дүнг Нэгжийн дарга нарын хурлын зөвлөлөөр хэлэлцүүлж танилцуулсан болно. 5.3 ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ 2012 онд Боловсролын салбарт хамтран ажиллахаар 29 оронтой байгуулсан 64 гэрээ, хэлэлцээр, олон улсын 4 байгууллагын 4 гэрээ, хэлэлцээр баримт бичиг, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллахаар 25 оронтой байгуулсан 45 гэрээ, хэлэлцээр баримт бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллалаа.

Монгол-Вьетнамын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын хоѐрдугаар хуралдаан”-ыг 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан. Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, Вьетнамын төлөөлөгчдийг Бүгд

55

Найрамдах Социалист Вьетнам Улсын Шинжлэх ухаан, технологийн орлогч сайд Нгуен Ван Ланг нар тэргүүллээ. Дэд комиссын хоѐрдугаар хуралдаанаар Монгол-Вьетнамын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын анхдугаар хуралдаанаас гарсан хамтын ажиллагааны протоколын хэрэгжилтийг дүгнэн, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний ногооны тариалалт, уламжлалт анагаах ухааны салбаруудыг Монгол-Вьетнамын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тэргүүлэх салбарууд байна гэж тодорхойлон эдгээр салбарт 2013 оноос хамтарсан судалгааны 3 төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

“Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр”-ийн хүрээнд уул уурхай, байгалийн шинжлэх ухааны салбарт ажиллах монголын залуу мэргэжилтнүүдийг дэмжих Монгол-Германы хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эрдмийн солилцооны албатай хамтран хэрэгжүүлдэг. Хэлэлцээрийн хугацаа 2012 онд дуусгавар болж байгаа тул Германы талтай хэлэлцсэний дүнд уг хөтөлбөрийг ирэх 3 жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцож, БШУЯ болон ХБНГУ-ын Эрдмийн солилцооны албаны хооронд Хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг сунган, гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээрийн хүрээнд 2013-2015 онуудад, 3 удаагийн элсэлтээр Германы уул уурхайн салбарын их дээд сургуулиудад бакалавр, магистрын сургалтанд нийт 20 хүртэлх оюутанд тэтгэлэг олгоно.

Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын ээлжит 9 дүгээр хуралдааны үеэр Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Шинжлэх ухаан, технологийн яам хооронд шинжлэх ухаан, технологийн салбарт 2012-2016 онд хамтран ажиллах хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа.

Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж үр дүнд хүрлээ. Багш солилцооны хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг 2012 оны 9 дүгээр сар 20-ний өдөр зохион байгуулж, нээлтэд БНСУ-ын ЮНЕСКО-гийн Ази, Номхон Далайн орнуудын Боловсролын төвийн дарга ноѐн И Сын Хуан оролцсон. Уг хөтөлбөрт 20 солонгос, 20 монгол багш хамрагдсан бөгөөд өөрийн орны хэл, соѐл, түүхийг очиж ажиллах сургуулийн хамт олонд сурталчлан таниулах, солонгос, монгол хүүхдүүдэд төрөл бүрийн хичээл зааж, ажлын

туршлага солилцлоо. БНСУ-аас ирсэн багш нар нийслэлийн 84,48,45,2,20,23,24,52 дугаар сургууль болон ”Ирээдүй” цогцолбор, ”Монгени”, ”Улаанбаатар” дунд сургууль 2,5 сарыг хугацаатай туслах багшаар ажилласан бол монгол багш нар 2012 оны 10

56

дугаар сарын 6-наас 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал БНСУ-д ажиллаж, уг хөтөлбөр амжилттай хэрэгжлээ.

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон БНСУ-ын Боловсрол,

шинжлэх ухаан, технологийн яам хооронд мэдээлэл технологийн дэвшилтэт хичээлийн танхим байгуулах санамж бичигт БНСУ-ын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн сайдын зөвлөх болон БШУЯамны Стратегийн бодлого,төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нар гарын үсэг зурав. Төслийн хүрээнд 2012 оны 12 дугаар сараас Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Шинэ Эрин лабортари сургуульд тоног төхөөрөмжийг нийлүүлж эхэллээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Японы хүүхдийг ивээх сангийн

Монгол дахь захирал Мицуаки Тоѐода нар “Монголын хөдөөгийн хамгийн эмзэг болон

алсмагдмал бүлгийн хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төсөлд

гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн гол зорилго нь боловсролын үзүүлэлт доогуур,

үйлчилгээ сайнгүй байгаа Монголын хөдөөгийн дөрвөн аймгийн 5-10 насны хамгийн

эмзэг бүлгийн 7,500 орчим хүүхдийн боловсролын үр дүнг сайжруулахад оршиж байгаа

юм. Уг төсөл 2012 оны 6-р сарын 21-ний өдрөөс 2016 оны 6-р сарын 20-ны өдөр хүртэл

хэрэгжих юм.

Боловсрол Шинжлэх Ухааны Яам, АНУ-ын ЭСЯам, Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвтэй хамтарч “АНУ-Д МАГИСТР, ДОКТОРЫН ЗЭРГЭЭР СУРАЛЦАХ НЬ” сэдэвт танилцуулга лекцийг 2012 оны 12-р сарын 3-ны өдөр МУИС-ийн 1-р байрны лекцийн танхимд зохион байгуулсан. Тус лекцийн хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын их дээд сургуулиудын танилцуулгыг АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн (The George Washington University) магистр, докторын зэргийн элсэлтийн албаны проректор Доктор Кристин Уиллиамс болон Тулэйн их сургуулийн (Tulane University) магистр, докторын зэргийн элсэлтийн албаны дарга Доктор Жеффери Жонсон нар танилцуулж, АНУ-д бакалавр, баклаврын дараах зэргээр суралцахтай холбоотой тавигдах шаардлага, элсэлтийн шийдвэр, тэтгэлэгт хөтөлбөр, санхүүжилтийн талаар оюутан залуусын сонирхсон асуултанд хариуллаа. ЗУРГАА. САЛБАРЫН МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТ 6.1 БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ Боловсролын салбарын 2012-2013 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийг батлагдсан үзүүлэлт, маягтын дагуу хүлээн авч, нэгтгэн боловсруулж Үндэсний Статистикийн хороонд хүргүүллээ.

Сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол болон дээд боловсролын салбарын 2012-2013 оны хичээлийн жилийн эхний хагас жилийн статитистикийн мэдээллийг өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагуудаас батлагдсан маягтын дагуу цуглуулж, хянан, нэгтгэн боловсруулж, албан ѐсны статистикийн 18 мэдээллийн дүнг Үндэсний статистикийн хороонд хүргүүллээ.

57

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1,874 сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 1,435 буюу 76.5 хувь нь төрийн өмчийн сургалтын байгууллага байна.

Хүснэгт-23 Бүх шатны сургуулийн тоо сүүлийн 5 хичээлийн жилээр

Бүх шатны сургалтын байгууллагад 897,9 мянган суралцагч өдөр, орой, эчнээ

хэлбэрээр суралцаж байгаагаас төрийн өмчийн сургуульд 776,8 мянган суралцагч суралцаж байна. Нийт сургалтын байгууллагад 41,8 мянган багш ажиллаж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад сургалтын байгууллага 3.8 хувиар, сургуулийн өмнөх боловсролд хамрагдагчид 10.1 хувь, дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид 1.6 хувиар өссөн бол ерөнхий боловсролын сургуульд суралцагчид 1.8 хувь, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид 6.1 хувиар тус тус буурсан байна. Бүх шатны сургуулийг 2011-2012 оны хичээлийн жилд төгсөгчдийн статистикийн мэдээллийг батлагдсан үзүүлэлт, маягтын дагуу хүлээн авч, нэгтгэн боловсруулав.

Бүх шатны сургуулийг 2011-2012 оны хичээлийн жилд төгсөгчдийн статистикийн мэдээллийг батлагдсан маягтын дагуу хүлээн авч, нэгтгэн боловсруулж, дүнг Үндэсний статистикийн хороонд хүргүүлэв.

2011-2012 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 752 сургуулийг 162,259 (бага боловсролыг 55,269, суурь боловсролыг 66,985, бүрэн дунд боловсролыг 40,005) суралцагчид өдөр, орой, эчнээгээр суралцан төгссөн байна.

2011-2012 оны хичээлийн жилд дотоодын дээд боловсролын сургалтын 92 байгууллагыг нийт 37,749 суралцагч төгссөн нь өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад 1.9 мянгаар буюу 5 хувиар өссөн байна. Нийт төгсөгчдөөс 918 нь дипломын, 33,106 бакалаврын, 3,626 нь магистрын, 99 нь докторын зэргээр төгсөгчид байгаа бөгөөд эдгээр төгсөгчдөд дипломын баримт бичиг олгосон тухай бүртгэлийн мэдээллийн санд: төгссөн сургуулийн нэр, мэргэжил, мэргэжлийн индекс, төгсөгчдийн өөрийн болон эцэг/эхийн нэр, хүйс, регистрийн дугаар, олгосон дипломын улсын дугаар, тухайн сургуулийн бүртгэлийн дугаараас гадна төгссөн сургуулийн нэр,

783 814 839 879945

748 755 751 752 755

60 63 63 71 75154 146 113 101 99

0

200

400

600

800

1000

2008-2009 2009-2010 2010-2011 2011-2012 2012-2013

БҮХ ШАТНЫ СУРГУУЛИЙН ТООНЫ ӨӨРЧЛӨЛТ(2008/2009-2012/2013 оны хичээлийн жил)

Цэцэрлэг ЕБС МСҮТ Дээд боловсролын сургалтын байгууллага

58

мэргэжил, мэргэжлийн индекс, дипломын баримт бичиг олгосон тухай шийдвэртэй холбогдолтой үзүүлэлтүүд орж байгаа юм. Боловсролын салбарын 2010 оны Мэдээлэл, харилцаа холбооны технологийн зарим үзүүлэлтийг нэгтгэн гаргаж, ЮНЕСКО-д хүргүүлэв.

Монгол улсын боловсролын салбарын 2010 оны Мэдээлэл, харилцаа холбооны технологийн өнөөгийн байдлын зарим үзүүлэлт (сургууль, багш, суралцагч, компьютерийн тоо, интернэтэд холбогдсон сургуулийн тоо, интернэтэд холбогдсон компьютерийн тоо, сургалтад ашиглагдаж байгаа компьютерийн тоо)-ийг ЮНЕСКО-оос ирүүлсэн аргачлал болон Regional_Questionnaire_ICT.xls асуулгын маягтуудын дагуу гаргаж, ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэнд цахим шуудангаар хүргүүлэв. Ингэснээр Монгол улсын боловсролын салбарын мэдээлэл, харилцаа холбооны технологийн үндсэн үзүүлэлтүүд ЮНЕСКО-ийн мэдээллийн санд бүртгэгдэж, улмаар олон улсын төрөлжсөн байгууллагууд албан ѐсоор ашиглах, бусад орны үзүүлэлттэй харьцуулах боломж бүрдэж байгаа юм. 6.2 САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААР 2011-2012 оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийлээ.

2011-2012 оны хичээлийн жилийн зорилтод сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарын чиглэлээр дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийлээ. 2011-2012 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарын чиглэлээр дэвшүүлсэн 14 зорилтын хэрэгжилт 91.7 хувийн биелэлттэй байна. Дэвшүүлсэн зорилтуудаас (i) Хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, (ii) багш бүрийг зөөврийн компьютерээр хангах, iii) хоол хүнсний комбинатыг байгуулах ажил тодорхой түвшин хийгдэж байна. Дээрхээс бусад зорилтод тусгагдсан арга хэмжээ хэрэгжсэн байна.

1. Хөдөөгийн дийлэнх сумдад жижиг, дунд үйлдвэрлэл байхгүйн улмаас төв суурин газраас хүнсний бүтээгдэхүүн татаж байгаа нь бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт эрүүл, аюулгүй байдлыг хангахад бэрхшээлтэй байна.

2. Ахлах ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын 6500-7500 төгрөгийн үнэтэй номыг худалдаж авдгаас үүдэн ихэнх суралцагчид үндсэн сурах бичиг хэрэглэхгүй байх хандлага нийтлэг байна.

3. Орон нутгийн холбогдох байгууллагаас хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн талаар гаргасан бодлого, хөтөлбөр дутмаг, зөвхөн төлөвлөгөө хэрэгжүүлэх байдлаар хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулсан байна.

4. Аймаг, дүүрэгт усан спортоор хичээллэх төв байдаггүй нь энэ чиглэлээр сургалт явуулахад бэрхшээлтэй байна.

Хичээлийн жилийн зорилтын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрүүл ахуйн шаардлага хангах орчин нөхцөл бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх, сургуулийн гал тогоонд өргөтгөл хийх, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, шинэчлэхэд хичээлийн байрын зохион байгуулалтыг харгалзан зохицуулалт хийх, сургууль, цэцэрлэгийн техник хэрэгслийн хүрэлцээ

59

хангамжийг сайжруулах, ялангуяа цэцэрлэгийн багш нарыг компьютерээр хангахад анхаарах шаардлагатай болох нь ажиглагдлаа.

Булган, Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн боловсролын салбарын хууль

тогтоомж, бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт, зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийлээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/58 дугаар тушаалаар баталсан ажлын хэсгийн гишүүд 2012 оны 10 дугаар сарын 25-наас 30, 11 дүгээр сарын 07-11-ний өдрүүдэд Булган, Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн боловсролын салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт, зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, тайланг нэгжийн дарга нарын зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанд танилцуулсан болно.

Булган, Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн Боловсрол, соѐлын газар, аймгийн төвийн 9, сумдын 11 сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш, ажиллагсад, суралцагч, эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонсохын сацуу хичээлийн болон дотуур байрны хангамж, үйлчилгээ, сургалтын орчны эрүүл, аюулгүй байдал, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилт, бүлэг дүүргэлт, хамран сургалт, багшийн хангамж, дүрэмт хувцас, ном сурах бичгийн хангамж, түрээсийн тогтолцоо, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, багшийн цалин хөлсний асуудал, хүүхдийн сурч, боловсрох эрхийг хангасан байдал, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг боловсролд хамруулах орчин нөхцөлийн бүрдүүлэлт зэрэг сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын салбарын бүхий л хүрээг хамарсан ажлын явц байдлыг үнэлж, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлсэнд энэхүү ажлын ач холбогдол оршиж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны

тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийн хэрэгжилтийн явцад судалгаа хийлээ. Боловсролын хүрээлэнтэй хамтран “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийн хэрэгжилт”-д судалгаа хийлээ. Судалгаанд Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн 27, Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 41 сургуулийн 68 захирал, 157 сургалтын менежер, 1124 багш, 272 туслах ажилтан, 680 эцэг эх, аймгийн Боловсрол, соѐлын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн 88, бага, дунд, ахлах ангийн 120 сурагчийг хамруулав.

Судалгаанд хамрагдсан захирлуудын 41.5 хувь нь сургуулийн санхүүгийн болон материаллаг нөөцийг хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлж, хөгжлийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжилтийг зохион байгуулах ажлын, 21.5 хувь нь сургуулийн жил бүрийн төсөв, санхүүгийн хэрэгцээ, бүрдүүлэлт, зарцуулалтыг төлөвлөх, төсөв хөрөнгийг зарцуулалтын дагуу үр ашиг, үр өгөөжтэй зарцуулах ажлын хэрэгжилтийг тус тус сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна.

Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх явдал чухал бөгөөд судалгаанд хамрагдсан захирлууд багш, ажилтныг цалингийн зээлд хамруулах ажилд дэмжлэг үзүүлэхэд голлон анхаарсан

60

байна. Дээр дурдсан ажлаас гадна цалинтай болон цалингүй чөлөө олгох, цайны газраар хөнгөлөлттэй үйлчлүүлэх, гэр олгох, малжуулах, өвчлөх үед мөнгөн тусламж үзүүлэх, газар олгуулах, утаагүй зуухаар хангах, ногоо тарих зэргээр дээрх асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг байна.

Судалгааны ажлын хүрээнд захирлын ажлын чиг үүргийн өнөөгийн байдлыг судалж, цаашид боловсронгуй болгох чиглэлийг тодорхойлсонд энэхүү судалгааны ач холбогдол оршиж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийн хэрэгжилтийн явцад судалгаа хийлээ.

Боловсролын хүрээлэнтэй хамтран “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийн хэрэгжилт”-д судалгаа хийлээ. Судалгаанд Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн 27, Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 41 сургуулийн 68 захирал, 157 сургалтын менежер, 1124 багш, 272 туслах ажилтан, 680 эцэг эх, аймгийн Боловсрол, соѐлын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн 88, бага, дунд, ахлах ангийн 120 сурагчийг хамруулав.

Сургалтын менежерүүд сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сайжруулах, заах аргын нэгдлийн ажлыг зохион байгуулахад хамтран ажиллах, багш нарын хичээлд судалгаа хийх зэрэг ажлыг сайн хэрэгжүүлж байна гэж судалгаанд хамрагдсан захирал, Боловсрол, соѐлын газрын мэргэжилтнүүд дүгнэжээ. Мөн багш нарыг арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд стандартын биелэлтийг шалгах ажлыг сайн хэрэгжүүлж байгаа ч хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тайлагнах ажлыг цаашид сайжруулах шаардлагатай гэж захирал, мэргэжилтнүүд үзсэн байна.

Сургалтын менежерүүд хичээлийг технологийн удирдлагаар хангах ажилд хамгийн бага цаг зарцуулдаг, мөн менежерүүдийн дийлэнх нь сургалтын хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрийг өөрчлөн сайжруулах ажлыг чухалчлан багшийн ажлыг үнэлдэг гэж судалгаанд хамрагдсан багш нар үзжээ.

Судалгааны ажлын хүрээнд сургалтын менежерийн ажлын чиг үүргийн өнөөгийн байдлыг судалж, цаашид боловсронгуй болгох чиглэлийг тодорхойлсонд энэхүү судалгааны ач холбогдол оршиж байна. Нийслэлийн дүүргүүдийн Боловсролын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийлээ.

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т тусгагдсан тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуульд удирдлагын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэдэд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх, судалгаа, шинжилгээ эрхлэхэд туслах чиг үүрэг бүхий ажлын төлөвлөлт, зохион байгуулалтын явц, үр дүнд шинжилгээ хийлээ.

Шинжилгээний ажлын хүрээнд Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Багануур, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн 8 дарга, 37 мэргэжилтэн, 15 сургууль, 5 цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж 111 багшаас санал асуулга авч, SPSS программд оруулан харьцуулалт хийсэн болно. Хэлтсийн үйл ажиллагааг асуулгад хамрагдсан багш нарын 73.9 хувь нь хангалттай,

61

23.4 хувь нь хангалтгүй, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах байдлыг 61.3 хувь нь хангалттай, 33.3 хувь хангалтгүй, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар 64.9 хувь нь шударга, 27.0 хувь нь шударга бус ажилладаг гэж тус тус дүгнэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 73 дугаар захирамжийн дагуу 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс Боловсролын хэлтэс байгуулагдаж, түүнийг Нийслэлийн Тамгын газар, нэгдсэн бодлого, үйл ажиллагаа, төрийн захиргааны удирдлагаар хангаж ажилласан байна.

Дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн чиг үүрэг, орон тооны хязгаарыг тогтоосон бөгөөд Багануур, Налайх дүүрэг 5, бусад дүүрэг 6 орон тоотой ажилласан байна. Боловсролын хэлтэст хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, төсвийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтэн тус тус ажиллаж байна.

Мэргэжилтнүүд нэг талаас арга зүйн, нөгөө талаас захиргааны чиг үүргийг хэрэгжүүлдэг нь ажлын ачааллыг нэмэгдүүлж байна. Тухайлбал, дүүргийн Тамгын газар, Эрүүл мэнд, Цагдаагийн болон бусад байгууллагаас шаардсан, цаг хугацаа тулсан, яаралтай мэдээ, тайлан гаргах, нэгж байгууллагаас цуглуулахад ихээхэн цаг хугацаа зарцуулдаг байна. Түүнчлэн багш, суралцагчдыг оролцуулах зохион байгуулалтын чиг үүрэг бүхий ажил тасралтгүй үргэлжилдэг нь сургууль, цэцэрлэгт хүрч ажиллах цаг хугацаа, хүн хүчний нөөц, боломж дутагдах нөхцөлийг бүрдүүлж байна.

Сургууль, цэцэрлэг тархмал байршилтай байдаг нь нэгж байгууллагад ажиллахад унааны бэрхшээл үүсэх, цаг хугацаа алдагдах байдлыг бий болгож байна.

Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтний ажлын чиг үүргийн зураглалыг гаргаж, цаашид бүтэц, зохион байгуулалтын оновчтой хувилбарыг бий болгох нөхцөл боломж бүрдүүлэх талаар санал, зөвлөмж гаргасанд хяналт-шинжилгээний ажлын ач холбогдол оршиж байна.

Аймаг, нийслэлийн Боловсрол, соѐлын газрын статистик, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа.

Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний талаарх ойлголтыг бэхжүүлэх,

салбарын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй, аргачлалд суралцах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, урьдчилан төлөвлөх чадавхийг дээшлүүлэх зорилгоор “Хяналт-шинжилгээ, үнэлгээнийн арга зүй” сэдэвт сургалт семинарыг 12 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулав. Сургалтад аймаг, нийслэлийн Боловсрол, соѐлын газрын статистик, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нийт 32 мэргэжилтэн хамрагдав.

Тус сургалтын явцад байгууллагын дотоод орчинд шинжилгээ хийх үнэлгээний шалгуур, хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй, байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, Microsoft Project програмыг ашиглах, ажлын төлөвлөгөөний биелэлтийн явцыг хянах, өгөгдлийн сангийн зохион байгуулалтын талаар суралцсанд энэхүү сургалтын ач холбогдол оршиж байна.

Их ,дээд сургуулиудын суралцагчдад тэтгэлэг олгож буй байдалд хяналт шинжилгээ хийлээ.

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Суралцагчид улсын төсвөөс олгох

62

суралцагчийн тэтгэлэг нь үндэсний тэтгэлэг, нэрэмжит тэтгэлэг гэсэн хэлбэртэй байна” гэж заасан байдаг. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журамд Үндэсний тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байх ба нэг хичээлийн жилд 10 хүртэл сарын турш олгохоор, урамшууллын тэтгэлгийг сурлагын амжилтаас хамааруулан үндэсний тэтгэлгийн хэмжээнээс 50-100 хувь хүртэл хувиар тооцон олгохоор тус тус журамласан байна.

Сургалтын төрийн сан, ШУТИС, ХААИС-ийн тэтгэлэг олгож байгаа байдалтай газар дээр нь,МУБИС, ЭМШУИС, СУИС, МУИС-иудаас холбогдох материалуудыг татан авч танилцаж дүгнэлт гаргалаа. Сургалтын төрийн сангаас 2012 оны 9 болон 10 дугаар сарын оюутны үндэсний тэтгэлгийг Төрийн өмчийн 15 сургуулийн 95775 оюутанд 12.901.482.600 төгрөг, Төрийн бус өмчийн 79 сургуулийн 55645 оюутанд 5.706.807,4 төгрөгийн санхүүжилт олгожээ.Сургалтын төрийн сангаас яаманд гаргасан мэдээгээр Төрийн бус өмчийн 43 их дээд сургуулийн, Төрийн өмчийн ЭМШУИС-ийн Сувилахуйн сургууль, Дарханы ХААИС-ийн салбар, Дорнод дээд сургуулиудын 10 дугаар сарын үндэсний тэтгэлэг олгогдоогүй байна. Үүнд орчим суралцагч 33055 хамрагдаж байна.

11,12 сарын үндэсний тэтгэлэг, 9,10,11,12 сарын урамшуулалт тэтгэлэг сургуулиудад олгогдоогүй байна. 6.3 САЛБАРЫН ДОТООД АУДИТЫН ТАЛААР Боловсролын салбарт дотоод аудитын чиг үүргийг нэвтрүүлж эхэллээ.

Улсын Их Хурлаар “Төсвийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад Дотоод

аудитын талаар тусгасан заалтын дагуу Дотоод аудитын дүрмийг Засгийн газраас батлан хэрэгжүүлэхтэй холбогдуулан яамны холбогдох мэргэжилтнүүдийг дотоод аудитын сургалтад хамрууллаа. Тус сургалтаар Дотоод аудитын эрхзүйн орчин, дотоод аудитыг Монгол Улсад хэрэгжүүлэх тухай, “Дотоод аудитын Олон Улсын стандарт, хэрэглээний тухай” дотоод аудитыг олон улсад хэрэгжүүлж байгаа механизм, практик, дадлагын талаар мэргэжил дээшлүүлсэнээрээ онцлог боллоо.

Мөн ажилдаа “Дотоод аудитын дүрэм”, “Санхүүгийн аудит”-ын гарын авлага,

“Олон Улсын Мэргэжлийн Практикийн Хүрээ” стандартуудыг судлан мөрдлөг болгон хэрэгжүүлж эхлээд байна.

Аймаг, нийслэлийн Боловсрол, соѐлын газрын Статистикийн мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэнүүдэд “Дотоод аудитыг Боловсролын салбарт хэрэгжүүлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулав. Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ. Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу хийж, дүгнэлт, тайлан гаргаж удирдлагад танилцууллаа. Дүгнэлтийг үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/106 тоот тушаал гаргаж, Ашиглалтын өмнөх захиргаанд тодорхой үүрэг даалгавар өгч, өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээ аван ажиллаж байна.

63

6.4 МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ХАНГАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ Мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийн талаар баримтлах бодлогыг батлуулж, дэд бүтцийг хөгжүүлэх дунд болон богино хугацааны төлөвлөлт хийлээ. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ)-ийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулахдаа боловсролын салбарт мэдээллийн технологийн нэвтрүүлэх 4 зорилтыг тодорхойлж, үүний хүрээнд хийгдэх үйл ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлон гаргалаа. Мөн хөндлөнгийн болон тоон үзүүлэлтүүдийн шалгууруудыг тодорхойлон зорилтуудын хүрээнд хийгдэх дэд бүтцийн ерөнхий төлөвлөгөө гаргасан бөгөөд боловсролын удирдлага болон сургалтын процесст Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийг ашиглах системийн ерөнхий төлөвлөгөөг тус тус боловсруулан батлууллаа.

Хяналт – шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас сайдын А/97 дугаар тушаалын дагуу 2012 оны 11 дүгээр сарын 02-оос 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Хүүхдийг интернетийн аюулаас хамгаалах аян”-ыг зохион байгууллаа. Аяны зорилго нь хүүхдэд интернетийн орчинд учирч болох аюул заналыг ойлгуулах, төр засгаас анхаарч ажиллах, зохистой хэрэглээг бий болгох арга замыг тодорхойлох болон хэрэгжүүлэхийг зорьсон. Аяны хүрээнд Нийслэлийн цагдаагийн газар, Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчидтай хамтарч интернет, цахим тоглоомын газруудад өдрийн болон, шөнийн хяналт шалгалтыг хийж илэрсэн зөрчлүүдэд хуулийн хүрээнд зохих арга хэмжээг авсан. Цаашид Нийслэлийн цагдаагийн газартай уг шалгалтыг тогтмол хамтран зохион байгуулж, бодлогын хүрээнд хамтарч ажиллахаар болов. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл 300 гаруй сурагч, нийгмийн ажилтнуудад интернетийн зохистой хэрэглээний талаар лекц, хэлэлцүүлгийг зохион байгуулж, улмаар хамрагдсан багш сурагчид цаашид өөрсдийн сургууль дээр “Санаа сайн бол заяа сайн” аяныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсон. Аяны хүрээнд мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газартай уулзалт зохион байгуулж, цаашид интернетийн зохистой хэрэглээг бий болгох хууль эрх зүй, техникийн шинэчлэлд хамтран ажиллахаар болсон. 21 аймгийн боловсрол, соѐлын газруудад эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан гарын авлага, зөвлөмж боловсруулж чиглэл өглөө.

Төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулийн элсэгчдийн мэдээллийн сангийн бүрдүүлснээр хэрэглэгчдийг элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр үйлчлэх боломжийг бүрдүүлэв.

“Боловсролын салбарт мэдээллийн технологийн талаар баримтлах бодлого (2012-2016)” болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулсан. Баримт бичгийг боловсруулахдаа боловсролын салбарт мэдээллийн технологийн нэвтрүүлэх 4 зорилтыг тодорхойлов. Хөндлөнгийн болон тоон үзүүлэлтүүдийн шалгууруудыг тодорхойлсон. Боловсролын удирдлага болон сургалтын процесст МХХТ-ийг ашиглах системийн ерөнхий төлөвлөгөөг тус тус боловсруулж батлуулсан.

64

Боловсролын салбарын нэгдсэн системийн сервер, тоног төхөөрөмжийн тендер зарлах, шалгаруулах, хүлээн авч угсрах, холболт хийх, тохиргоо хийх, хэрэгцээт програм хангамжийг суулгах, тохируулах ажлуудыг хийж дуусгасан. Боловсролын дата төвийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж эхлэх үед шилжүүлэхэд бэлэн болголоо.

Яамны хэрэгцээнд ашиглаж байсан хуучин серверүүдийг Эрдэмнэт сүлжээний төвд шилжүүлэн өгсөн. Эрдэмнэт сүлжээний төвийн удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулсан. Тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах зорилгоор худалдан авалтыг зохион байгуулж, эрдэмнэт төвийн сүлжээний дата төвийн засварын ажлыг эхлүүлэв.

ДҮГНЭЛТ, ЗОРИЛТ

Тус яам 2012 онд дэвшүүлсэн зорилтуудаа үндсэнд нь ханган биелүүллээ. Тухайлбал, яамны үйл ажиллагааны төлөвлөгөө 97,7 хувь, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 92.0 хувьтай байна. Эдгээр дүнг үндэслэн тус яам 2012 оны зорилтоо хангалттай биелүүлсэн гэж үзэх үндэстэй байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 22 хувь байгаа нь хөтөлбөрийн эхний жилийн онцлогтой уялдаж байгаа бөгөөд хөтөлбөрт туссан гол арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тайлангийн жилд тус яамнаас хийсэн ажлын зарим үр дүнг товчлон тодорхойлбол:

Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын болон Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Их Хурлаар 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр батлуулав.

Мөн Хүүхэд харах үйлчилгээний эрх зүйн зохицуулалтын хуулийн төслийг боловсруулсан.

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх асуудлыг боловсруулан, 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрдэм боловсролтой монгол хүн” зорилтын хүрээнд “Боловсрол, шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн хөтөлбөр”-ийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн.

Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлсэн. Малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахад анхаарч, 933,0 сая төгрөгийн өртөг бүхий 76 гэр цэцэрлэгийг 4 аймагт байгуулж, малчин өрхийн сургуулийн өмнөх насны 1500 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан.

Монгол Улсын бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг хүүхэд бүрийг

хөгжүүлэх шинэ агуулгаар баяжуулан, олон улсын стандарт, хөтөлбөртэй уялдуулан шинэчлэх ажлыг эхлүүлж, ерөнхий боловсролын 12 жилийн

65

сургуулийн 4, 9, 5, 10 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн баталгаажуулсан

Хүүхэд бүрийг хөгжүүлэх “Авъяас”, “Ном” хөтөлбөр, багшийн хүүхэд бүрийг хөгжүүлэх шинэ аргазүйг дэмжих “Багш” хөтөлбөрийг тус тус батлан, хэрэгжилтийг зохион байуулж, эхний үр дүнг гаргаж байгаа.

Хүүхэд бүрийг хөгжүүлэх бага боловсролын технологи, арга зүй, сургалтын

хөтөлбөр боловсруулж, нийслэлийн “Эрдмийн өргөө” цогцолбор, 93, 44 дүгээр сургуулиудад хэрэгжүүлж эхэллээ. Үндсэний 100 сургагч багшийг бэлтгэж, орон нутагт нэгж байгууллагад ажиллуулсан.

Сурах бичгийн түрээсийн системийн нэвтрүүлэх туршилтыг 2 дахь жилдээ

амжилттай хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 8, 9, 10 дугаар ангийн нийт 30718 сурагч хамрагдаж, бүх сурах бичгээ хичээлийн жилийн турш 17000-18000 төгрөгөөр хэрэглэх боломжийг бүрдүүлсэн.

2012 онд “Үдийн цай” хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 258.0 мянган хүүхэд хамрагдаж үдийн цайны зардалд 17.5 тэрбум төгрөг зарцуулсан ба үдийн цайны үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулав.

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг боловсролд тэгш хамруулах орчин,

нөхцөлийг сайжруулахад анхаарал хандуулж, багшийг чадавхижуулж байгаа

Засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолоор “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” байгуулагдаж, үндэсний болон орон нутгийн түвшинд багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх ажлыг нэгдсэн зохицуулалтаар хангах, төвлөрсөн болон мэдээлэл, холбооны технологид суурилсан байнгын сургалтыг хариуцан зохион байгуулах мэргэшсэн байгууллагатай болсон.

2012 онд 171 багшийн гадаадад, 2610 багшийг үндсэний хэмжээнд, 4256 багшийг

бүсийн, 12428 багшийн орон нутгийн сургалтад хамруулж мэргэжил дээшлүүлжээ

Засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолоор Багшийн мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдаж, үндэсний болон орон нутгийн түвшинд багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх ажлыг нэгдсэн зохицуулалтаар хангах, төвлөрсөн болон мэдээлэл, холбооны технологид суурилсан байнгын сургалтыг хариуцан зохион байгуулж байна. Засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолоор Багшийн мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдаж, үндэсний болон орон нутгийн түвшинд багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх ажлыг нэгдсэн зохицуулалтаар хангах, төвлөрсөн болон мэдээлэл, холбооны технологид суурилсан байнгын сургалтыг хариуцан зохион байгуулж байна.

“Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр өгөөжийг

дээшлүүлэх, дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх талаар тодорхой ахиц гаргаж ажиллаж байгаа

66

2012-2013 оны хичээлийн жилд Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 14 оронд 800 оюутан их, дээд сургуульд шинээр элсэн суралцах ажлын зохион байгуулалтыг хангаж ажиллажээ.

Багш бэлтгэх сургуулиудыг сургалтын орчныг сайжруулахад тодорхой үр дүнд хүрсэн байна.

Суралцагчдын үндэсний тэтгэлгийн олголтын талаар шуурхай, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний төсвийг 2012 онд нэмэгдүүлснээр монгол эрдэмтдийн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг амьдрал, үйлдвэрлэлд нэвтрүүлэх таатай нөхцөл бүрджээ. Зэхэц ажил, инновацийн төслийн хүрээнд хийгдсэн олон бүтээл үр дүн авчирсан байна.

2012 оны боловсрол, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт өмнөх оноос 49% аар нэмэгдсэн нь ерөнхий болон дээд боловсролын сургалтын орчин сайжруулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг дээшлүүлэхэд таатай нөхцөл болсон.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан яамны үйл ажиллагааны хэтийн болон богино хугацааны төлөвлөлтүүдийг батлуулан хэрэгжүүлж эхэлсэн.

Яамны үйл ажиллагааг тунгалаг, нээлттэй болгох, төрийн үйлчилгээг иргэд,

хэрэглэгчдэд цахим хэлбэрээр хөнгөн шуурхай хүргэхэд чиглэгдсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрч байгаа.

Салбарын 2011 оны болон 2012-2013 оны хичээлийн жилийн эхний хагасын

статистикийн мэдээллийн дүнг нэгтгэн гаргаж, олон нийтэд хүртээмжтэй мэдээлсэн.

Салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт, нэгж байгууллагын

үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж ажилласан.

Боловсролын салбарт дотоод аудитын чиг үүргийг нэвтрүүлж эхэллээ.

Мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийн талаар баримтлах бодлогыг батлуулж, дэд бүтцийг хөгжүүлэх дунд болон богино хугацааны төлөвлөлт хийлээ

Гадаад орон, олон улсын байгууллагатай боловсрол, соѐл, шинжлэх ухааны

салбарт хамтран ажиллах баримт бичгийг байгуулж баталгаажуулсан зэрэг салбарын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой олон арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлж, Багш солилцооны хөтөлбөрийн анх удаа амжиллтай туршсан.

Боловсрол, шинжлэх ухааны салбарын үйл ажиллагааны 2012 оны үр дүн бол Монгол Улсын төр, засгийн зүгээс боловсрол, шинжлэх ухааны хөгжлийг дэмжих бодлогын үр нөлөө бөгөөд нөгөө талаас манай салбарын нийт ажилтан нарын хичээл, зүтгэлийн үр дүн юм.

67

Тус яамны эрхэлсэн салбаруудад ийнхүү хийсэн ажил, эхлүүлсэн шинэлэг арга хэмжээ, хүрсэн үр дүн арвижиж байгаа ч, цаашид цаг алдалгүй шийдвэрлэх тулгамдсан асуудал цөөнгүй байна.

1. Тус яамнаас боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлэн болгоод байгаа хуулийн төслүүдийг батлуулахад онцгой анхаарах.

2. Боловсрол, шинжлэх ухааны чанарын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх

3. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын мэргэжил

дээшлүүлэх тогтолцоог шинэчлэх бодлого, чиглэлийг тодорхойлох, бага, дунд боловсролын сургалтын чанарын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох.

4. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон дотуур

байр, биеийн тамирын заалны барилгын хүчин чадлын хомсдлыг шийдвэрлэх, хангамжийг хэвийн болгох талаар хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулан шийдвэрлүүлэх.

5. Насан туршийн боловсролын тогтолцоо, эрхзүйн орчин бүрдүүлэх, агуулга

хөтөлбөрийг шинээр тодорхойлох

6. Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, хариуцлагын тогтолцоог сайжруулах

7. Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх

арга хэмжээг эрчимжүүлж хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ажилд онцгой анхаарах

8. Судалгаанд суурилсан их сургууль, багш бэлтгэх тогтолцоог шинэ шатанд

гаргах

9. Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын шинэчилсэн найруулгыг боловсруулж батлуулах.

10. Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг нэвтрүүлэх бодлого, чиглэл, механизмыг тодорхойлон хэрэгжүүлж эхлэх.

11. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтцийг хөгжүүлэх дунд болон богино хугацааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх

12. Салбарын дотоод аудитын чиг үүргийг нэвтрүүлэх ажлыг гүнзгийрүүлэх 13. Салбарын гадаад хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, өргөжүүлэх

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

68

Хавсралт 1. Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны үнэлгээний дүн

Үзүүлэлт

Үр дүнгийн үнэлгээ

Хувь Оноо

1

Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ

1.Үндэсний хөгжлийн цогц бодлогын холбогдох зорилтын хэрэгжилт

93.58% 4.67

2. Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт

95.4% 4.77

3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилт

2008-2012 96.1% 4.80 0.92

2012-2016 18.5%

4. Үндэсний хөтөлбөрүүд, холбогдох зорилтуудын хэрэгжилт

87.6% 4.38

Үнэлгээний дундаж оноо /2008-2012/ 4.17

2

Бодлогын зорилтын хэрэгжилтийн зохицуулалтын үнэлгээ

1.Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт

92.0% 4.6

2.Улсын төсөв, зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хэрэгжилт

80% 4.0

3.Засгийн газрын холбогдох шийдвэрийн хэрэгжилт

93.3% 4.66

Үнэлгээний дундаж оноо 4.42

3

Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ

1.Төсвийн ерөнхийлөн захирагчаас ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт

97.7% 4.88

2.Байгууллагаас дэвшүүлсэн зорилтууд нь үйл ажиллагааны хэтийн бодлого, төлөвлөгөөтэй уялдсан байдлын үнэлгээ

100% 5.0

Үнэлгээний дундаж оноо 4.94

4

Үйл ажиллагааны ил тод байдлын үнэлгээ

1.Үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал

98% 4.9

2.Хүний нөөцийн бодлогын ил тод нээлттэй байдал

98% 4.9

3.Төсөв санхүүгийн ил тод байдал 98% 4.9

4.Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал

98% 4.9

Үнэлгээний дундаж оноо 4.9

5

Үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ

1.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ

99% 4.95

2.Хэрэглэгчийн үнэлгээ 75% 3.75

Үнэлгээний дундаж оноо 4.35

Ерөнхий үнэлгээ 4.55

69

Хавсралт 2. Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааг үнэлэх эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт

(2012 оны дүнгээр)

Үзүүлэлт

Өмнөх он

Тайлант он

Өө

рч

лө

лт

Үнэлгээ

хувь оноо

1

Хамран сургалтын хувь:

Сургуулийн өмнөх боловсрол 74,6 79,1 4,5 106 5,0

Бага боловсрол 94,8 95,2 0,4 101 5,0

Суурь боловсрол 90.1 89,9 -0,2 100 5,0

2 Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хангалтын хувь

91.6 91,6 0,0 101,8 5,0

3 Мэргэжлийн багшийн хангалтын хувь 93,6 94,6 1,0 101 5,0

99,5 99,6 0.1 100,1 5,0

4

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бич-гийн хангалтын хувь (ангиар)

80,6 85,7 5,1 107 5,0

Үүнээс

1 100,0 100 0,0 100,0 5,0

2 100,0 100 0,0 100,0 5,0

3 100,0 100 0,0 100,0 5,0

4 98,0 100 2,0 102 5,0

5 72,6 92,5 9,9 128 5,0

7 59,7 60 0,3 101 5,0

8 88,0 100 12 114 5,0

9 70.8 84,5 13,7 120 5,0

10 58,0 60 2,0 104 5,0

11 58.9 60 1,1 102 5,0

5 Нэг компьютерт ногдох хүүхдийн тоо 20.8 16,2 -4,6 78 3,9

6

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын хам-ралтын тоо

*

ЕБС - 16373 * * *

цэцэрлэг - 1300 * * *

7 Ерөнхий боловсролын түвшин тогтоох шалгал-тын онооны дундаж (дунд боловсролын сур-гуульд)

*

- * * * *

8 Дээд боловсролын сургуульд элсэгчдийн ерөн-хий шалгалтын онооны дундаж

499.4 499.8 0,4 100 5,0

9

Соѐл спорт аялал жуулчлалын яам гаргана

10

11

12

13

14 Үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүн (бүтээлийн тоо,

-

70

эдийн засгийн өгөөж)*

15 Тухайн жилд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө оруулалт (мян.төг)

1343.3 2,734,055 1,391,7 103,57 5,0

16 Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл (хувь)

95.4% * * * *

17 Төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн оны төсвийн багцын зарцуулалтын гүйцэтгэл (хувь)

97.6 * * * *

18

Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн

Урсгал өр /тэрбум төг/

11.9 * * * *

Авлага /тэрбум төг/

80.1 * * * *

19 Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал өр, авлагын өсөлт, бууралт /хувь/

Урсгал өр 1.7 * * * *

Авлага 3.9 * * * *

Дундаж оноо 4.95

Тайлбар: 1. Энд * (од) тавьсан 2 үзүүлэлт салбарын статистикийн болон бусад мэдээгээр гардаггүй учир үнэлгээ өгөх боломжгүй байна. 2. Энэ хүснэгтийн 17, 18,19-д заасан үзүүлэлтийг аймгууд 4 дүгээр сарын 5-нд яаманд ирүүлж яам 4 дүгээр сарын 15-нд гаргадаг хуультай учир нэгдсэн дүн гаргах боломжгүй байна. Одоогоор 8 аймгийн дүн ирээгүй байгаа болно. 3. Энэ хүснэгтийн 9-13-д заасан үзүүлэлтүүд Соѐл, спорт, аялал жуулчлалын яаманд хамааралтай болно.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ