7
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР СОНИН МЭДЭЭ 2019.04 САР

СОНИН МЭДЭЭ 2019.04 САРnamem.gov.mn/uploads/sonin medee04.pdf · дүгнэлт авч, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Зөрчилгүй

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: СОНИН МЭДЭЭ 2019.04 САРnamem.gov.mn/uploads/sonin medee04.pdf · дүгнэлт авч, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Зөрчилгүй

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СОНИН МЭДЭЭ

2019.04 САР

Page 2: СОНИН МЭДЭЭ 2019.04 САРnamem.gov.mn/uploads/sonin medee04.pdf · дүгнэлт авч, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Зөрчилгүй

ЦУОШГ-ын дарга бөгөөд Төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар манай байгууллага “Зөрчилгүй” санал дүгнэлт авч, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Зөрчилгүй санал, дүгнэлтийн гэрчилгээ” гардан авлаа. Цаг уур, орчны шинжилгээний газрын санхүүгийн тайланд 26 байгууллагын төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланг нэгтгэсэн бөгөөд 18 байгууллагын санхүүгийн тайланд аймаг, нийслэлийн Аудитын газар, 1 байгууллагын санхүүгийн тайланд хараат бус Аудитын компани аудит хийж, 7 байгууллагад итгэл хүлээлгэж, итгэмжлэл олгосон байна. Үүнд: 2018 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын үр дүнгээр “Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Говьсүмбэр аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвүүд “Итгэмжлэл” гардан авч, тус газрын харьяа 18 байгууллага “Зөрчилгүй” санал дүгнэлт, Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв “Хязгаарлалтай” санал дүгнэлт авсан байна. Тус газар болон харьяа төв, орон нутгийн байгууллагуудын төсөв захирагч, нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудад өмнөх онд гаргасан амжилтаа улам бататгаж, аудитын шалгалтаар өгөгдсөн зөвлөмж, акт, албан шаардлагыг биелүүлж, 2019 оны санхүүгийн жилд санхүүгийн сахилга батыг сайжруулж авлага, өглөггүй, зөрчилгүй хамт олон болохын төлөө багаараа хамтарч ажиллахыг уриалж байна.

“ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ, ДҮГНЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭ” ГАРДАН АВАВ

Page 3: СОНИН МЭДЭЭ 2019.04 САРnamem.gov.mn/uploads/sonin medee04.pdf · дүгнэлт авч, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Зөрчилгүй

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын төв орон нутгийн Уур амьсгалын инженерүүдийг мэргэшүүлэх сургалт 4 дүгээр сарын 16-20-ны хооронд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтын гол зорилго бол Уур амьсгалын мониторингийн бүтээгдэхүүний автоматжуулалтын хүрээнд Электрон ЦД-1 дэвтрийн талаар, хэрхэн шивэлт хийх тухай, Орон зайн шүүмж шалгалтын “MONMETEO” программ хангамжийн тухай, тус программыг ашиглан хэрхэн орон зайн шүүмж шалгалт хийх, Уур амьсгалын мониторингийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хэрхэн шуурхай хүргэх, уур амьсгалын сар жилийн тойм зөвлөмж бичих аргачлалыг төв, орон нутгийн уур амьсгалын инженерүүдэд зааж сургах, энэ чиглэлээр мэргэшүүлэх явдал байлаа.

Түүнчлэн уур амьсгалын мониторийнгийн анхан шатны материалд шүүмж шалгалт хийх, онолын мэдлэг олгосон ба шүүмж шалгалтын явцад гарч буй алдаа, түүнийг хэрхэн арилгах талаар зөвлөмж өгсөн байна.

Уур амьсгалын инженерүүдий мэргэшүүлэх

сургалт боллоо

Page 4: СОНИН МЭДЭЭ 2019.04 САРnamem.gov.mn/uploads/sonin medee04.pdf · дүгнэлт авч, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Зөрчилгүй

Монгол улсын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2019 оны

тушаалаар Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улс

орон даяар эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд тус газрын Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний

хэлтсийн мэргэжилтнүүдийг тусгай хуваарийн дагуу зохицуулагчаар томилон ажиллуулж байна.

Улсын хэмжээнд 4 дүгээр сарын 20-ны байдлаар 14 аймгийн экспедицүүд 24 удаагийн үйл

ажиллагаа явуулж, 49 ширхэг борооны пуужин зарцуулаад байна. Мөн 6 аймгийн 10 ноцоох зуух

ажиллаж 33 ширхэг түлш зарцуулаад байна. Үүний үр дүнд Баруун аймгууд болон Хөвсгөл, Булган

аймгуудын нутгаар хур тунадас ахиухан орсон. Харин Төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар хур

тунадас бараг ороогүй хуурайшил, салхи шуурга ихтэй байна. Иймд хуурайшилтай байгаа бүс

нутгуудад цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулах цаг агаарын

боломжтой нөхцөл бүрдсэн үеийг алдахгүй ажиллахаар төлөвлөж байна.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлсэнтэй холбогдуулан Цаг агаарт

зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааны боловсон хүчнийг бэлтгэх сургалтыг 4

сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулав. Сургалтанд нийт салбарын төв, орон

нутгийн байгууллагын 28 албан хаагч хамрагдаж ЦУОШГ-ын даргын 2019 оны А/93 тушаалаар 20

албан хаагчид цаг агаарт зориудаар нөлөөлөх ажилд оролцох, тусгай шалгуур хангасан 4-н ажилтанд

цаг агаарт зориудаар нөлөөлөх багаж хэрэгсэлтэй ажиллах “Эрхийн үнэмлэх”-ийг тус тус олгов. Мөн

Цаг агаарт зориудаар нөлөөлөх багаж хэрэгсэлтэй ажиллах, ажиллагаанд оролцох 40-ажилтны

“Эрхийн үнэмлэх”-ийг сунгалаа.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл

ажиллагааны талаар товч мэдээлэл

Page 5: СОНИН МЭДЭЭ 2019.04 САРnamem.gov.mn/uploads/sonin medee04.pdf · дүгнэлт авч, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Зөрчилгүй

Өнөөдөр Байгаль орчны аялал жуулчлалын яам Монголд анх удаа Олон улсын Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо /ЗГХМХ/IPCC/-той хамтран төр, төрийн буй байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “1.5 0 C Бидэнд хугацаа байна уу!” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа. Хүн төрөлхтний үрэлгэн хэрэглээ, аж үйлдвэржилт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас хүлэмжийн хий хэт ялгарснаас сүүлийн 100 жилд дэлхий эрчимтэй халж байгаа билээ. Хүн төрөлхтөн цаашид орших эс орших сонголтоо хийх салаа зам дээр ирээд байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хороо /ЗГХМХ/IPCC/-оос өнгөрсөн оны сүүлээр гаргасан “ 1.5 0C дэлхийн дулаарал” Тусгай тайланд дэлхийн дулаарлыг зогсооход 12 жил үлдсэн буюу түүнээс хойш бид уур амьсгалын эрчимтэй өөрчлөлтөд нөлөөлөх боломж бага болохыг тодорхойлсон нь дэлхийн улс орнуудыг цочроосон үйл явдал болсон.

Тус арга хэмжээний үеэр "1.5C-ын дэлхийн дулаарал" тусгай тайланг бэлтгэн гаргасан олон улсын шинжээч, мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн талаар сүүлийн үеийн баримт мэдээ, бүсийн хэмжээнд нөлөөлж буй нөлөөлөл болон уур амьсгалын өөрчлөлтийн цаашдын хандлагын талаарх шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, мэдээллийг олон нийтэд танилцуулсан юм. Ингээд та бүхэнд эдгээр танилцуулгаас товч мэдээлэл хүргэе. IPCC судалгааны багийн гишүүн Лоурдес Тибигийн танилцуулгаас:

• 21 дүгээр зуунд бидэнд тулгараад буй хамгийн том асуудал бол агаар мандалд ялгарч буй хүлэмжийн хий ялгарал юм. Хүлэмжийн хий нь агаарт гараад задрахгүй маш их уддаг. Ингэснээр хий агаарт хуримтлагдаж, дэлхийн дулаарлыг бий болгож байна. Тэгэхээр бид яг одоо арга хэмжээ авахгүй бол ирээдүйд маш ноцтой нөхцөл байдал бий болно.

• Хойд Ази, тэр дундаа Монгол улсад 20 дугаар зууны 2 дугаар хагаст 50 жил тутамд 2-3 хэмээр дулаарсан болох нь ажиглагдсан. Түүнчлэн Азийн ихэнх улсуудад сүүлийн үед орж буй хур тунадас огцом нэмэгдсэн ба улирал, байршил хамааралгүйгээр байгалийн гамшигт үзэгдлүүд ихээр ажиглагдах болсон.

1.5 0 C Бидэнд хугацаа байна уу!

Page 6: СОНИН МЭДЭЭ 2019.04 САРnamem.gov.mn/uploads/sonin medee04.pdf · дүгнэлт авч, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Зөрчилгүй

Ирээдүйд Дэлхийн дулаарлыг 2 хэмээс хэтрүүлэхгүй барьсан хэдий ч Монгол улсын хувьд

нэлээд өндөр өргөрөгт оршдог учраас дэлхийн дундаж гэж тооцоолж буй 2 хэмээс нэлээд өндөр байх хандлагатай байгаа.

• Бид өнөөдрөөс эхэлж ямар ч үйл ажиллагаа хийхгүй, энэ хүлэмжийн хийн ялгарлыг огтоос тоохгүй энэ хэвээр орхивол дэлхийн дулаарал 6 хэмээс дээш байх төлөвтэй байна.

Хатагтай Лоурдес Тибиг танилцуулгынхаа төгсгөлд Дэлхийн бүх улс орнууд хамтдаа бүгд нэгдэж, дулаарлын эсрэг тэмцсэнээр бид энэ үр дүнд хүрэх боломжтой. Ингэхийн тулд маш их хэмжээний хүчин чармайлтыг шаардаж байгаа юм. Бидэнд найдвар байгаа. Хамгийн гол нь үүний эсрэг үйл ажиллагаагаа уялдуулан хамтдаа тэмцэх явдал юм гэдгийг онцлон хэллээ. Азийн Технологийн Институтийн судлаач, IPCC судалгааны багийн гишүүн Жойшири Ройгийн танилцуулгаас:

• Хэрэв бид яг өнөөдрөөс хүчин чармайлт гаргах аваас дэлхийн дулаарлыг 1,5 хэмд барих энэ зорилт боломжтой гэдэг нь харагдсан. Энэ бол сайн мэдээ. Гэвч үүнийг хийхийн тулд бид урьж хэзээ ч байгаагүй өөрчлөлтүүдийг нийгмийн бүх салбарт явуулах хэрэгтэй юм.

• Бид цахилгаан үйлдвэрлэлтийн явцад нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах • Хатуу түлшний хэрэглээгээ зогсоох • Сэргээгдэх эрчим хүчийг бий болгох • Ойгоо нөхөн сэргээх, ойжуулах • Нүүрстөрөгч бага ялгаруулдаг машин унах • Ногоон байгууламж ихээр барих • Цахилгаан бага хэрэглэх гэх мэт. Өнөөдрөөс бид эдгээр зөв сонголтыг хийснээр 10 жилийн дараа хүссэн үр дүндээ хүрнэ. Хамгийн

гол нь олон улсын хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд, орон нутгийн хэмжээнд хамтдаа, хамтарч эдгээр өөрчлөлтийг хийх нь чухал юм. Бидэнд цаг байхгүй гэлээ.

Парисын хэлэлцээрийн хүрээнд улс орнууд дор бүрнээ дунд, урт хугацааны хүлэмжийн хийн ялгараа бууруулах зорилтоо тодорхойлж, нийгэм-эдийн засгийн тогтолцоогоо ялгарал багатай, ногоон болгох эрс тэс өөрчлөлтийг нэн яаралтай хэрэгжүүлэхээр зорьж, 2020 онос эхлэн 5 жил тутамд хүлэмжийн хийн

Page 7: СОНИН МЭДЭЭ 2019.04 САРnamem.gov.mn/uploads/sonin medee04.pdf · дүгнэлт авч, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Зөрчилгүй

ДЭЛХИЙН БАНКНЫ СУДАЛГААНЫ АЖЛЫН ХЭСЭГ ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАРТ

АЖИЛЛАЛАА Дэлхийн банкнаас Монгол улсад “Уур амьсгал ба хотын гамшигт тэсвэртэй байдал” нэртэй

томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ хөтөлбөрийн судалгааны ажлын хүрээнд Дэлхийн банкны Гамшгийн эрсдэл зохицуулалтын ахлах мэргэжилтэн Поонам Пилайгаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд ЦУОШГ-т ажиллалаа. Дээрх ажлын хэсгийн гишүүдийг ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо. Ажлын хэсгийн ахлагч Хатагтай Поонам Пилай хөтөлбөрийнхөө тухай товч танилцуулаад, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 2 гол зорилго байгаагийн нэг нь “Ус цаг уур, уур амьсгалын үйлчилгээг сайжруулах” юм гэдгийг онцлон хэллээ.

Хөтөлбөрийн Судалгааны ажлын хэсэг ЦУОШГ-ын чадавхийг үнэлэх зорилгоор цаг уурын мэдээ, мэдээллийг хэрэглэгч байгууллагын төлөөлөлтэй уулзаж, цаг уурын байгууллагаас авч буй үйлчилгээний талаар, тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэх талаар ярилцлага хийлээ.

Энэ уулзалтанд ОБЕГ, Эрчим хүчний диспетчерийн үндэсний төв, Төмөр зам, Улаанбаатар хотын шуурхай удирдлагын алба зэрэг байгууллага оролцлоо. Энэ удаагийн судалгааны дүнг ирэх 9 дүгээр сард танилцуулах юм.