2
2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ 2020 оны 6 дугаар сарын агаарын дундаж температур 2019 оноос 0.7°С-аар хүйтэн, ОЖД-аас 0.7°С-аар дулаан байсан ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 17 дахь дулаан сар болж өнгөрлөө. Бүс нутгаар авч үзэхэд (Зураг 2) төвийн болон нутгийн зүүн урьд хэсгээр ОЖД-аас +1.0–аас +2.6°С аар дулаан, Төв аймгийн Бүрэнгийн нутгаар ОЖД-аас +3.4°С аар илүү дулаан, бусад нутгаар ОЖД орчим байжээ. 2020 оны 6 дугаар сард Монгол орны хэмжээнд дунджаар 31.5 мм тунадас орсон. Бүс нутгаар авч үзэхэд Төв, Хэнтий, Дорнодын хойд, Хөвсгөлийн Шинэ-Идэр Жаргалант, Баян- Өлгийн Алтай, Ховдын Булган орчмоор ОЖД- аас 20-80 хувиар ахиу хур тунадас орсон. Хөвсгөл, Булган, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутгаар ОЖД орчим, бусад нутгаар ОЖД -аас 20-40 хувиар бага тунадас оржээ (Зураг 4). Зураг 2. 2020 оны 6 дугаар сарын агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайлт 1. Агаарын температур Зураг 4. 2020 оны 6 дугаар сарын нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт Олон жилийн дунджаар (1981-2010 оны дунджаар) 6 дугаар сарын агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13°С-аас 8°С (55.4°F-аас 46.4°F), Говь-цөлийн бүс нутгаар 19°С-аас 25°С (66.2°F-аас 77°F), бусад нутгаар 12.5° С -аас 19°С (54.5°F-аас 66.2°F) байдаг байна (зураг1). Монгол орны хэмжээнд ОЖД-аар 6 дугаар сард ойролцоогоор жилийн нийлбэр хур тунадасны 18 хувь нь ордог. Газарзүйн тархалтаар авч үзэхэд төв болон нутгийн хойд хэсгээр 50 мм-ээс 74 мм, говь-цөлийн бүс нутгаар 8-аас 20 мм, бага бусад нутгаар 18-50 мм тунадас унадаг байна (зураг3). Зураг 1. 1981-2010 оны 6 дугаар сарын агаарын дундаж температурын газарзүйн тархалт Зураг 3. 1981-2010 оны 6 дугаар сарын нийлбэр хур тунадасны газарзүйн тархалт 2. Хур тунадас

2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМirimhe.namem.gov.mn/upload/files/Toim/2020_6_toim.pdf · Хур тунадасны хувьд 3-р 10 хоногийн

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМirimhe.namem.gov.mn/upload/files/Toim/2020_6_toim.pdf · Хур тунадасны хувьд 3-р 10 хоногийн

2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

2020 оны 6 дугаар сарын агаарын

дундаж температур 2019 оноос 0.7°С-аар

хүйтэн, ОЖД-аас 0.7°С-аар дулаан байсан ба

1940 оноос хойш тохиолдож байгаа 17 дахь

дулаан сар болж өнгөрлөө.

Бүс нутгаар авч үзэхэд (Зураг 2) төвийн

болон нутгийн зүүн урьд хэсгээр ОЖД-аас

+1.0–аас +2.6°С –аар дулаан, Төв аймгийн

Бүрэнгийн нутгаар ОЖД-аас +3.4°С –аар илүү

дулаан, бусад нутгаар ОЖД орчим байжээ.

2020 оны 6 дугаар сард Монгол орны

хэмжээнд дунджаар 31.5 мм тунадас орсон.

Бүс нутгаар авч үзэхэд Төв, Хэнтий, Дорнодын

хойд, Хөвсгөлийн Шинэ-Идэр Жаргалант, Баян-

Өлгийн Алтай, Ховдын Булган орчмоор ОЖД-

аас 20-80 хувиар ахиу хур тунадас орсон.

Хөвсгөл, Булган, Төв, Сүхбаатар аймгийн

зарим нутгаар ОЖД орчим, бусад нутгаар ОЖД

-аас 20-40 хувиар бага тунадас оржээ (Зураг 4).

Зураг 2. 2020 оны 6 дугаар сарын агаарын дундаж

температурын ОЖД-аас хазайх хазайлт

1. Агаарын температур

Зураг 4. 2020 оны 6 дугаар сарын нийлбэр хур

тунадасны ОЖД-аас хазайх хазайлт

Олон жилийн дунджаар (1981-2010 оны

дунджаар) 6 дугаар сарын агаарын дундаж

температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн

уулархаг нутгаар 13°С-аас 8°С (55.4°F-аас

46.4°F), Говь-цөлийн бүс нутгаар 19°С-аас

25°С (66.2°F-аас 77°F), бусад нутгаар 12.5°

С -аас 19°С (54.5°F-аас 66.2°F) байдаг байна

(зураг1).

Монгол орны хэмжээнд ОЖД-аар 6

дугаар сард ойролцоогоор жилийн нийлбэр

хур тунадасны 18 хувь нь ордог.

Газарзүйн тархалтаар авч үзэхэд төв

болон нутгийн хойд хэсгээр 50 мм-ээс 74

мм, говь-цөлийн бүс нутгаар 8-аас 20 мм,

бага бусад нутгаар 18-50 мм тунадас унадаг

байна (зураг3).

Зураг 1. 1981-2010 оны 6 дугаар сарын агаарын дундаж температурын газарзүйн тархалт

Зураг 3. 1981-2010 оны 6 дугаар сарын нийлбэр хур тунадасны газарзүйн тархалт

2. Хур тунадас

Page 2: 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМirimhe.namem.gov.mn/upload/files/Toim/2020_6_toim.pdf · Хур тунадасны хувьд 3-р 10 хоногийн

3. Агаарын температур, хур тунадасны сарын явц

Монгол орноор дундажласан 6 дугаар сарын хоногийн дундаж агаарын температурын явцыг харахад (Зураг 5) сарын эхний хоногуудад +0.2-аас +3.7°С, дунд болон сүүлчээр +2.9-аас +4.8°С-аар тус тус дулаан байлаа. Хур тунадасны хувьд 3-р 10 хоногийн эхний хагаст ихэнх нутгаар ахиу хур тунадас оржээ.

Тус сард агаарын температурын үнэмлэхүй их утга Дорноговийн Хөвсгөлд 39.3°С,

үнэмлэхүй бага утга Хөвсгөлийн Хатгалд -4.1°С хүрчээ. Хөрсний температурын үнэмлэхүй их

утга Орхон-Уулын Эрдэнэтэд 69°С, үнэмлэхүй бага утга Хөвсгөлийн Хатгалд -7°С хүрч

хүйтэрсэн. Харин даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 941.5гПА, бага утга

Баянхонгорын Баянбулагт 764.3гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь

Баян-Өлгийн Өлгийд 46м/с хүрчээ.

Уур амьсгалын өөрчлөлт нөөцийн судалгааны хэлтэс

Зураг 5. Хоногийн дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт

5. Экстремаль утгууд

Зураг 7. Тус сард ажиглагдсан экстремаль утгууд

6 дугаар сард 30°С-аас халуун өдөр говь-цөлийн бүс нутгаар 10-21 өдөр, Ховд, Говь-Алтай, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Улаанбаатарын зарим нутгаар 5-10 өдөр, бусад нутгаар 5-аас цөөн өдөр ажиглагджээ.

4. Халуун өдрийн тоо

Зураг 6. 30°С-аас халуун өдрийн өдрийн тооны газарзүйн тархалт