5
1 | MNCA АЗИ БА БАРУУН НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГЭРЭЭЛЭГЧДИЙН АССОЦИАЦИУДЫН ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НОЁН МЭТТЬЮ ТИ КАЙ ВОН МОНГОЛ УЛС ДАХЬ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН МЭДЭЭ МБҮА нь өөрийн олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, бусад улсаас суралцах, цаашлаад улс орны барилгын салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Ази ба Баруун Номхон Далайн Орнуудын Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг (IFAWPCA)-т 2015 онд гишүүн орон, байгууллагаар элссэн түүхтэй. Өнгөрөгч 3 жилийн хугацаанд МБҮА уг нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаагүй ба энэ жилээр гишүүнчлэлээ сэргээж байна. Тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч ноён Мэттью Ти нь Нийгэмлэгийнхээ ач холбогдлыг танилцуулах, цаашдын хамтын ажиллагааг хэлэлцэж, санал хүсэлтээ солилцох ажлын хүрээнд гишүүн орнуудаараа зочилдог ба энэ удаад Монгол Улсад анх удаагаа айлчилж манай Ассоциацийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Монгол Улсад хийгдэж буй томоохон бүтээн байгуулалттай танилцахаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ээс 04-ны өдрүүдэд айлчлал хийв. Айлчлалын эхний өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Нийгэмлэгийн Ерөнхийлөгч ноён Мэттьюг МБҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цэнд, Ажлын Албаны гишүүнчлэл, гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Бүжинлхам нар өглөө 06 цаг 10 минутад Чингис Хаан Олон Улсын Нисэх Онгоцны Буудал дээр угтан авлаа. Эхний өдөр МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд ноён Мэттью Ти-г үдийн зоогонд урьж, МБҮА-ийн Дэд Ерөнхийлөгч Д.Өнөрболор, Б.Нэмэхбаяр, МБҮА-ийн Гүйцэтгэх захирал Л.Хулан нар хамтдаа үдийн зоог барьж, хоёр байгууллагын түүх, үйл ажиллагаа болон хоёр орны улс төр, эдийн засаг, барилгын салбарын хөгжлийн талаар яриа өрнүүлэв. Үүний дараа МБҮА-ийн Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид, Удирдөх зөвлөлийн гишүүд, гишүүн байгууллагын төлөөлөл,

АЗИ БА БАРУУН НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН …mnca.mn/mon/upload/news_files/0f25cb81905c62d7f2d5c59ad6e081be.pdf · 06 цаг 10 минутад Чингис

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: АЗИ БА БАРУУН НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН …mnca.mn/mon/upload/news_files/0f25cb81905c62d7f2d5c59ad6e081be.pdf · 06 цаг 10 минутад Чингис

1 | M N C A

АЗИ БА БАРУУН НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГЭРЭЭЛЭГЧДИЙН

АССОЦИАЦИУДЫН ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НОЁН

МЭТТЬЮ ТИ КАЙ ВОН МОНГОЛ УЛС ДАХЬ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН МЭДЭЭ

МБҮА нь өөрийн олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ дэвшилтэт техник,

технологийг нэвтрүүлэх, бусад улсаас суралцах, цаашлаад улс орны барилгын салбарыг

хөгжүүлэх зорилтын хүрээнд Ази ба Баруун Номхон Далайн Орнуудын Гэрээлэгчдийн

Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг (IFAWPCA)-т 2015 онд гишүүн орон, байгууллагаар

элссэн түүхтэй. Өнгөрөгч 3 жилийн хугацаанд МБҮА уг нийгэмлэгийн үйл ажиллагаанд

идэвхтэй оролцож байгаагүй ба энэ жилээр гишүүнчлэлээ сэргээж байна.

Тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч ноён

Мэттью Ти нь Нийгэмлэгийнхээ ач

холбогдлыг танилцуулах, цаашдын

хамтын ажиллагааг хэлэлцэж, санал

хүсэлтээ солилцох ажлын хүрээнд

гишүүн орнуудаараа зочилдог ба энэ

удаад Монгол Улсад анх удаагаа

айлчилж манай Ассоциацийн үйл

ажиллагаатай танилцахын зэрэгцээ

Монгол Улсад хийгдэж буй томоохон

бүтээн байгуулалттай танилцахаар 2018

оны 11 дүгээр сарын 01-ээс 04-ны

өдрүүдэд айлчлал хийв.

Айлчлалын эхний өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Нийгэмлэгийн

Ерөнхийлөгч ноён Мэттьюг МБҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цэнд, Ажлын Албаны

гишүүнчлэл, гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Бүжинлхам нар өглөө

06 цаг 10 минутад Чингис Хаан Олон Улсын Нисэх Онгоцны Буудал дээр угтан авлаа.

Эхний өдөр МБҮА-ийн Ерөнхийлөгч

Д.Цэрэнжигмэд ноён Мэттью Ти-г үдийн

зоогонд урьж, МБҮА-ийн Дэд Ерөнхийлөгч

Д.Өнөрболор, Б.Нэмэхбаяр, МБҮА-ийн

Гүйцэтгэх захирал Л.Хулан нар хамтдаа

үдийн зоог барьж, хоёр байгууллагын түүх,

үйл ажиллагаа болон хоёр орны улс төр,

эдийн засаг, барилгын салбарын хөгжлийн

талаар яриа өрнүүлэв.

Үүний дараа МБҮА-ийн Ерөнхийлөгч, Дэд

Ерөнхийлөгчид, Удирдөх зөвлөлийн

гишүүд, гишүүн байгууллагын төлөөлөл,

Page 2: АЗИ БА БАРУУН НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН …mnca.mn/mon/upload/news_files/0f25cb81905c62d7f2d5c59ad6e081be.pdf · 06 цаг 10 минутад Чингис

2 | M N C A

Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл, хэвлэл мэдээлэл болон МБҮА-ийн Ажлын

Алба ноён Меттью-г оффис дээрээ хүлээн авч, мэдээлэл солилцох албан уулзалт эхлэв.

Уулзалтад талуудын Ерөнхийлөгчид мэндчилгээ

дэвшүүлснээр эхэлсэн бөгөөд МБҮА-ийн Гүйцэтгэх

захирал Л.Хулан МБҮА-ийн түүх, үйл ажиллагааг

танилцуулсан бөгөөд ноён Мэттью Ти өөрийн

байгууллагын талаар танилцуулж, Монгол Улсын

барилгын салбарт тулгамдаж буй асуудлууд бусад улс

оронд адил тохиолддогийг дурдаж, 2018 оны 11 дүгээр

сарын 12-16 хооронд Малайз Улсын Куала Лумпур хотноо

зохион байгуулагдах 44 дэх удаагийн IFAWPCA Барилгын

салбарын чуулган, үзэсгэлэн яармагийн талаарх видео,

мэдээллийг хүргэж, МБҮА-ийн гишүүдийг оролцохыг

уриаллаа.

Тус 44 дэх

удаагийн Барилгын салбарын чуулган нь

Ази ба Баруун Номхон Далайн Орнуудын

Гэрээлэгчдийн Ассоциациацудын Олон

Улсын Нийгэмлэгийн 20 орны 600 гаруй

барилгын салбарын төлөөлөгчид хамтдаа

уулзаж, барилгын салбарын дэвшилтэт

технологи, цаашдын чиг хандлагын талаар

санал солилцохоос гадна 250 гаруй

компанийн барилгын салбарын үзэсгэлэн

худалдаа, 150 гаруй компаниудтай B2B

уулзалт

товлох боломжийг агуулсан билээ.

Үүндээс гадна Малайз Улстай танилцах аялалыг зохион

байгуулж буйгаар онцлогтой. Ази ба Баруун Номхон Далайн

Орнуудын Гэрээлэгчдийн Ассоциациацудын Олон Улсын

Нийгэмлэг нь 2 жилд нэг удаа уг чуулганыг гишүүн орнууддаа

цагаан толгойн дарааллын дагуу ээлжлэн зохион байгуулдаг.

Уг чуулган Малайз Улсад 1956 , 1986 онуудад зохиогдож

байсан бөгөөд 20 жилийн дараа буюу 2018 онд гурав дахь

удаагаа зохион байгуулахаар болсон байна. 2020 онд Малдив

Улсад зохион байгуулах бөгөөд түүний дараа Монгол Улс эх

орондоо уг чуулганыг зохион байгуулах эрхийг авна.

IFAWPCA Ерөнхийлөгч ноён Мэттью Ти өөрийн илтгэлийн

үеэр хэрэв Монгол Улс уг чуулганыг зохион байгуулах эрхээс

татгалзвал 20-иос илүү жил хүлээх болно хэмээн өгүүлж байв. Иймд МБҮА-ийг Монгол

Улсын Барилга, хот байгуулалтын яам, бусад холбогдох төр болон хувийн

байгууллагуудтай хамтран уг чуулганыг зохион байгуулахыг уриалсан юм.

Page 3: АЗИ БА БАРУУН НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН …mnca.mn/mon/upload/news_files/0f25cb81905c62d7f2d5c59ad6e081be.pdf · 06 цаг 10 минутад Чингис

3 | M N C A

Албан уулзалтын үеэр Монгол Улсад барилгын салбарт хийгдэж буй томоохон бүтээн

байгуулалтыг танилцуулах зорилгоор “Майдар Сити” төслийг Төслийн удирдагч Г.Баяртуул

танилцуулав.

Албан уулзалтын төгсгөлд МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд МБҮА-ийг төлөөлж

хүндэтгэлийн бэлэг гардуулсан бөгөөд IFAWPCA-ийн Ерөнхийлөгч МБҮА-д IFAWPCA-ийн

бэлгийг гардуулан уулзалтад оролцогчид

дурсгалын зураг татууллаа.

Албан уулзалтын дараа Ерөнхийлөгч ноён

Мэттью Ти МБҮА-ийн Ажлын албаны

оффистой танилцлаа.

Эхний өдрийн айлчлалын төгсгөлд МБҮА-ийн

Дэд Ерөнхийлөгч С.Нямдаваа, Б.Нэмэхбаатар

нар ноён Мэттью Ти-г оройн зоогонд урьж,

зочидтой хамт зоог барьж, барилгын салбарын

чиг хандлага, Монгол Улсын барилгын

салбарын хөрөнгө оруулалт, ажиллах хүч,

бүтээн байгуулалтын талаар санал солилцлоо.

Page 4: АЗИ БА БАРУУН НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН …mnca.mn/mon/upload/news_files/0f25cb81905c62d7f2d5c59ad6e081be.pdf · 06 цаг 10 минутад Чингис

4 | M N C A

Оройн зоогны үеэр МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд 2019 онд манай Ассоциацийн

10 жилийн ой тохиож буйг онцлон ноён Мэттью Ти-г ирэх жил Монгол Улсад дахин айлчлал

хийхийг урьж, ноён Мэттью Ти ганцаараа бус барилгын салбарын томоохон төлөөллүүдийн

хамт айлчлах амлалтыг өгөв.

Айлчлалын хоёр дахь өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр IFAWPCA

Ерөнхийлөгч ноён Мэттью Ти МБҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Л.Ариунболд

захиралтай уулзаж, Мишээл Экспо Барилгын төвд байрлах Монгол Базальт ХК-ийн show

room-д зочлон монгол технологи, бүтээгдэхүүнтэй дэлгэрэнгүй танилцлаа.

Үүний дараагаар МБҮА-ийн Дэд Ерөнхийлөгч, Номин Констракшн Девелопмент Группийн

Гүйцэтгэх захирал Б.Хүрэлхүү, Төслийн албаны дарга Б.Наранчанга нар оффис дээрээ

хүлээн авч байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цаашдын ажлаа

танилцуулж, бүтээн байгуулалттай танилцах аялал зохион байгуулж, хамтдаа үдийн зоог

барив.

Өдрийн хоёрдугаар хагаст МБҮА-ийн Дэд Ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Удирдах зөвлөлийн

гишүүн Д.Цэнд, Ажлын албаны Ерөнхий менежер Б.Дөлгөөн, Гишүүнчлэл, гадаад харилцаа,

төсөл хариуцсан ажилтан Б.Бүжинлхам нар Барилга, хот байгуулалтын Сайд Х.Баделхан-

д бараалхав. Тус уулзалтад сайдын Зөвлөх Л.Ганбаатар, БХБЯ-ны Барилга, барилгын

материалынүйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилт зохицуулах газрын дарга Л.Билэгжаргал,

Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Алтбайбаатар нар оролцсон ба ноён

Мэттью Ти Ази ба Баруун Номхон Далайн Орнуудын Гэрээлэгчдийн Ассоциациацудын

Олон Улсын Нийгэмлэгийн талаар товч танилцуулж, Малайз Улсад зохиогдох гэж буй 44

дэх удаагийн барилгын салбарын чуулганы талаарх мэдээллийг хүргэлээ. Үүний ялдамд 4

Page 5: АЗИ БА БАРУУН НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН …mnca.mn/mon/upload/news_files/0f25cb81905c62d7f2d5c59ad6e081be.pdf · 06 цаг 10 минутад Чингис

5 | M N C A

жилийн дараа Ази ба Баруун Номхон Далайн Орнуудын барилгын салбарын чуулган,

үзэсгэлэн худалдааг Монгол Улсад зохиогдох боломж, түүнд Барилга, хот байгуулалтын

яамны зүгээс дэмжлэг үзүүлэх хүсэлтийг тавьлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн хот

төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний

газрын Ерөнхий архитектурын

ажлын албаны ахлах мэргэжилтэн

А.Баттөмөр Хөшигийн хөндийн шинэ

нисэх онгоцны буудлыг түшиглэсэн

“Аеро сити” дагуул хотын ерөнхий

төлөвлөгөөг танилцуулж, төсөлтэй

холбоотой санхүүжилт, түүний эргэн

төлөлт, гүйцэтгэгч байгууллагын

талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ийнхүү IFAWPCA-ийн Ерөнхийлөгч ноён Мэттью Ти Кай Вон-ны богино хугацааны айлчлал

МБҮА-ийн талаар маш хүчтэй эерэг сэтгэгдэл төрүүлсний зэрэгцээ, Монгол Улсад хийгдэж

буй бүтээн байгуулалт, барилгын салбарын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл авч,

хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлж, гишүүн байгууллагуудыг бусад орны барилгын

компаниудтай холбож өгсөн үр дүнтэй айлчлал болов. Тус айлчлалын үр дүнд Малайз

Улсын Куала Лумпур хотноо зохиогдох 44 дэх удаагийн барилгын салбарын чуулган,

үзэсгэлэнд МБҮА-ийн гишүүн байгууллагууд болох Номин Констракшн Девелопмент Групп,

“Ти энд Жи” ХХК болон Заг Группийн удирдлагууд МБҮА-ийн

Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулангийн хамт МБҮА

болон Монгол Улсыг төлөөлж оролцохоор боллоо.

IFAWPCA-ийн Ерөнхийлөгч ноён Мэттью Ти-ийн Монгол

Улсад айлчилсан 4 хоногийн аялал өндөрлөж, 2018 оны 11

дүгээр сарын 04-ны өдөр МБҮА-ийн Ажлын Албаны

төлөөлөл зочид буудлаас үдэн өгч, дурсгалын бэлэг

гардууллаа.

Ийнхүү МБҮА-ийн Ажлын алба 2018 оны 11 дүгээр сарын

12-16 хооронд Малайз Улсын Куала Лумпур хотноо

зохиогдож буй IFAWPCA 44 дэх удаагийн Барилгын

салбарын чуулган, үзэсгэлэн худалдааны мэдээллээр эргэн

уулзах болно.

Хүндэтгэсэн,

МБҮА-ийн Ажлын алба