63
ТӨВ АЗИ: КАЗАКСТАН- МОНГОЛЫН ХАРИЛЦАА Бэлтгэл Магистрант Г. Зоригоо

төв ази казакстан монголын харилцаа

Embed Size (px)

Citation preview

Page 1: төв ази казакстан монголын харилцаа

ТӨВ АЗИ: КАЗАКСТАН-МОНГОЛЫН ХАРИЛЦАА

Бэлтгэл Магистрант Г. Зоригоо

Page 2: төв ази казакстан монголын харилцаа

Бүтэц:

Оршил Төв Азийн төлөвшил өнөөгийн байдал Казахстаны гадаад бодлого 2 болон олон талт хамтын ажиллагаа Казахстан-Монголын харилцаа Дүгнэлт Ашигласан Материал

Page 3: төв ази казакстан монголын харилцаа

Оршил Нүүдэлчин, хагас нүүдэлчин, суурьшмал овог аймаг,

угсаатанууд Төв Азид улс гүрнүүд байгуулагдан генетик болон соёлын солилцоонд орж дэлхийн түүхэнд томоохон өөрчлөлт хувьсалуудыг авчирч хүн төрөлхтөний хөгжилд маш чухал хувь нэмэрүүдийг оруулж байлаа.

Төв Азийн бүс нутагт хүн анх 40-50 мянган жилийн өмнө суурьшсан гэж орчин үеийн генетикийн судалгаагаар үздэг байна. Тийм учраас Төв Азиын бүс нутаг бол хүн төрөлхтөний агуу үндэстэнүүдийн төрүүлсэн бүс нутаг юм.

Төв Азийн газар нутгийн дийлэнх хэсгийг өндөрлөг газар эзлэх бөгөөд хуурай уур амьсгал зонхилох тул нүүдлийн аж ахуй хөгжиж, газар тариалан хөгжихөд бэрхшээлтэй байлаа. Гэхдээ Тө Азийн тодорхой хэсгүүдэд газар тариалан, суурьмал иргэншил хөгжсөн.

Дэлхийн нийтлэг соёлыг бий болоход Төв Азийн нүүдлийн аж ахуй болон онцлог бүхий газар тариалан онцгой үүрэг биелүүлсэн гэж үздэг.

Одоогийн байдлаар Төв Азийн бүс нутагт дэлхийн байгалийн баялагийн нөөцийн болон эрчим хүчний эх үүсвэрийн бараг 60% нь дангаараа оршиж байгаа тул дэлхийн хамгийн чухал бүс нутагт тооцогдож байна.

Page 4: төв ази казакстан монголын харилцаа

Төв Ази нь Европыг зүүн Азитай холбох стратегийн бүс нутаг байсан учраас хүн төрөлхтөн бий болсноос цагаас хойш энэхүү бүс нутаг нь Евро Азийн соёл иргэншлүүдийг хооронд нь холбогч гүүр, дэлхийн хамгийн хүчирхэг бүс нутаг юм.Ойрын ирээдүйд Төв Ази байгалийн баялаг дээрээ түшиглэж дэд бүтэцээ хөгжүүлж чадвал эргэн хүчирхэгжих төлөв нээгдээд байна.

Page 5: төв ази казакстан монголын харилцаа

Төв Азийн төлөвшил өнөөгийн байдал Төв Ази гэх газарзүйн

ойлголт, нэр томъёог Германы газарзүйч А.Гумбольдт шинжлэх ухаанд оруулж ирсэн.

Үүнээс Өмнө Европчууд 13-р зуунаас эхэлэн: уул, цөлийн орон зайгаар дүүрэн уудам өндөрлөг, цаст уулс бүхий газрыг Өндөр Тартарий (Татар) гэх газар нутгийн ойлголттой байсан.

Page 6: төв ази казакстан монголын харилцаа

Төв Азийн геополитик: Төв Азийн бүс нутаг нь баруун, өмнөд

талдаа Индо-Евро буюу Перс угсаатны, дунд хэсэгтээ Түрэг угсаатаны, зүүн талдаа Монгол,Түрэг угсаатанаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл Уралын нуруунаас Хянганы нуруу хүртэлх өргөн уудам газар нутгийг Төв Азийн бүс нутаг гэж нэрлэдэг байна.

ЮНЕСКО-ын албан ёсны түүх бичлэгт байгаль, цаг агаар, газар зүйн онцлог зэргийг үндэслэн Төв ази нь Монгол,Казахстан, Киргизстан, Узбекстан, Туркменстан, Тажикстан, Хятадын баруун хойд хэсэг, (Өвөр Монгол, Хөх нуур, Төвд, Уйгар, Ганьсу, Сичуан, Ниншя, Шаанши, Шанши) Оросын өмнөд хэсэг, (Буриад, Тану Тува, Алтай, Өмнөд сибирь Эрхүү муж, Хакас, Урал,Тохарстан, Челябинск, Татарстан, Башкортостан) Энэтхэгийн баруун хойд бүс, (Кашмир болон Ладах муж) Афганистан, хойд Пакистан, Ираны зүүн хойд хэсэг (Голестан, Хойд Хорасан, Разави) зэрэг газар нутгийг хамаруулдаг байна.

Page 7: төв ази казакстан монголын харилцаа

Төв Азийн төлөвшил өнөөгийн байдал Төв Азиар дайрах тээвэрийн ач холбогдол буурсанаар бүс

нутагт хамрагдах үндэстэн ард түмний хүч чадавхи суларсан. Үүний завшаанаар Оросууд Зүүн зүгт газар нутгийн тэлэлт хийх, Хятадууд баруун зүгт газар нутгийн тэлэлт хийх үйл явцад

мөн 19-р зууны 2-р хагасаас Их Британи өмнө зүгээс шахсаар Төв Азийн геополитикийн орон зай илт багасаж өнөөгийн хэлбэрээ олсон байна.Нэр нь хүртэл өөрчлөгдөж Дундад Ази гэгдэж байв.

Хүйтэн дайныг дуусах хүртэл Төв Ази их гүрнүүдийн завсарын хэлбэрийн үүргийг гүйцэтгэж ирлээ.

Хүйтэн дайн дуусаж ЗХУ задарснаар түүний бүрэлдэхүүнд байсан Дундад Ази, Кавказын БНУ-ууд тусгаар тогтнож дэлхийн улс төр, эдийн засгийн бүтцэд өөрийн гэсэн байр суурьтай болж байгалийн баялаг, газар зүйн байрлал, олон улсын харилцааны өвөрмөц субьектын хувьд их гүрнүүдийн сонирхлын бүсэд “Төв Азийн бүс нутаг” нэрээр орж ирлээ.

Page 8: төв ази казакстан монголын харилцаа

Өнөөгийн Төв Ази гэдэг нь маш эрчимтэй тогтворгүй байдал тархаж болох бүс нутаг бөгөөд үүнд их гүрнүүдийн ашиг сонирхол мөн томоохон соёл иргэншилүүд мөргөлддөг.

Ашиг сонирхолын хувьд: АНУ тэргүүтэй НАТО >VS< ОХУ, БНХАУ-ын ШХАБМөн энэ хоёр хүчний эсрэг бүс нутгийн улс орнуудын

уугуул ард иргэд лалын шашны хэт үзэл доор нэгдэх суурь нь тавигдаад байгаа.

Соёл иргэншилын хувьд:Оросын талаас христын, Хятадын талаас Дорнын, нутгын

уугуул лалын соёл иргэншил мөргөлдөх цэг болоод байгаа.

Лалыханы тэмцэл(терроризм)-ийн эсрэг НАТО, ШХАБ 2 хоёул нэг байр сууринд дээр байгаа боловч терроризмын эсрэг дайны хүрээнд АНУ Афганистан болон Иракт цэргээ оруулсныг ихээхэн шүүмзилж цэргээ дариухан гаргахыг шаарддаг. АНУ терроризмын эсрэг дайнаар халхавчлан өөрийн нөлөөгөө тогтоох гэлээ гэж үздэг.

Page 9: төв ази казакстан монголын харилцаа

Өөрийн эрх ашигаа хэрэгжүүлэхийн төлөөх өрсөлдөөн:АНУ төв Азид нөлөөтэй болохын тулд эхлээд одоогийн БНХАУ-

КАЗАХСТАН улсын хооронд тавигдаж байгаа нефть дамжуулах хоолойноос өөр өөрсдийн дамжуулах хоолойг ОХУ, ИРАН-ы нутгаар дайрахгүйгээр тавих ингэхийн тулд улс төрийн хувьд ихээхэн тогтворгүй улс орнуудтай түншлэх хэрэгтэй болсон.

Төв ази ба АНУТовчхондоо бүс нутаг дахь АНУ ын сонирхол бол:1. Эрчим хүчний эх сурвалж 2. Геополитикийн тогтвортой байдал \\3. Цэргийн аюулгүй байдал Өрнөд нь Төв азид , юуны өмнө Казакстанд голлох үүргийг

гүйцэтгэх ба өөрийн гэсэн стратегитэй байх ёстой. Түүнчлэн тогтвортой байдал , стратегийн заналхийллыг газар авахыг дуугүй хараад суухгүй мөн Төв азид үзэл суртал , соёл , оюуны бүхий л салбарт нэвтрэн орж өдөр тутмын бүхий л амьдралыг зохицуулах гол “судасыг атгах нь” чухал. Энэ үйл ажиллагаагаа Казакстанаас эхэлж, төв азид хаос , мөргөлдөөн , экстремизм гарахыг АНУ, түүний холбоотнууд чаддаг байх ёстой.

Page 10: төв ази казакстан монголын харилцаа
Page 11: төв ази казакстан монголын харилцаа

Оросын хувьд дараах зүйлүүд Төв азиас стратегийн хувьд чухал байна.

1. Бүс нутгийн хүрээнд улс төрийн хувьд тогтвортой байх2. Байгалийн баялагаа ЗХУ-аар зуучлуулан зарах3. Мөн байгалийн хий, газрын тосны салбарт Оростой сөргөлдөхгүй

байхДээрх нөхцөлийг хангахыг Төв азийн улсуудаас Орос улс шаардана.

Хэрэв ОХУ бүс нутагтаа аль болохоор дээд зэргийн улс төр , эдийн засгийн нөлөөг сэргээх нь ерөнхий зорилго юм бол ТУХН ийг бэхжүүлэх нь уг зорилгод хүрэх үндсэн бөгөөд бүс нутгийг улс төрийн эрхэндээ оруулах амин чухал геополитикийн объект нь Азербайжан, Казакстан хоёр юм. Угсаатны бүрэлдэхүүний хувьд эмзэгээс болж засгийн газар нь Москватай ил сөргөлдөхөд давах боломжгүй учраас Казакстан ч гэсэн сонирхол татсан эн тэргүүний зорилго юм. Түүнчлэн Хятадын өсөн нэмэгдэж буй эрч хүчээс цэрвэж байгаа Казакстаны болгоомжлол, түүнтэй хил залгаа Шинжаан мужийг хятадчилах явдлын цар хүрээ тэлж буйд Казакстаны нэмэгдэж болзошгүй дургүйцэл хоёрыг Москва овжин ашиглаж болох талтай. Казакстан аажмаар эрх мэдлээ алдах нь Кыргызстан, Тажикстаныг бараг л хар аяндаа Москвагийн хяналтын хүрээнд оруулахыг геополитикийн үүднээс боломжтой болгож, тэгснээр Узбекистан , Туркменистаныг ч хялбархан хянана.

Page 12: төв ази казакстан монголын харилцаа
Page 13: төв ази казакстан монголын харилцаа

Казахстаны байр суурь “Евроазийн холбоо” байгуулахыг

илт талархагч Казакстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хүртэл сүүлдээ Дундад Азид илүү нягтт хоршоолох, бүс нутгийн улсуудын цэргийн хамтын ажиллагааг илүү уялдуулан зохицуулах, Каспийн болон Казакстаны газрын тосыг Туркээр дамжуулан тээвэрлэх асуудлаар Азербайжен дэмжих, Каспийн тэнгисийн эх газрын хормой болон байгалийн нөөцийг эрэг хавийн улсуудын хооронд секторлан хуваахыг таслан зогсооход чиглэсэн Иран , Оросын чармайлтанд хамтран сөрөг хүчин болох зэрэг үзэл санааг дэмжигч болон хувирсан.

Page 14: төв ази казакстан монголын харилцаа

Төв Ази дахь БНХАУ-ын ашиг сонирхол

Хятад улс төв азийн чиглэлд нилээд болгоомжилсон бодлого явуулж байна. Хятадын гол зорилго нь одоохондоо Зүүн, зүүн өмнөд азид чиглэгдсэн хэвээр байгаа.

Хятадын гадаад бодлогын Төв ази дахь идэвхжлийн нэг үндсэн шалтгаан бол Каспийн тэнгисийн газрын тосны асуудал зүй ёсоор орж байна.

Page 15: төв ази казакстан монголын харилцаа

Бүгд Найрамдах Казахстан Улс Казахстан буюу

Казакстан (Казах хэл: Қазақстан, Qazaqstan; Орос хэл: Казахстан, Kazakhstán), албан ёсоор Бүгд Найрамдах Казахстан Улс нь Төв Ази, Европт оршдог улс юм.

Нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт, далайд гарцгүй орнууд дотор нэгдүгээрт ордог тус улсын нутаг дэвсгэрийн хэмжээ 2,727,300 km² (Баруун Европоос том) ажээ.

Page 16: төв ази казакстан монголын харилцаа

Орос, Киргизстан, Туркменистан, Узбекистан, Хятадтай тус тус хиллэдэг. Түүнчлэн Каспийн тэнгисийн нэлээд хэсэгтэй тус улс хил залгадаг

Өргөн уудам газар нутагтай Казахстанд тал нутаг, тайга, хад хавцал, дов толгод, бэлчир, уул нуруу, мөнх цаст уулс, цөл гээд газарзүйн олон бүс бий..

Page 17: төв ази казакстан монголын харилцаа

XVI зуун гэхэд казахууд гурван ордод хуваагдсан өөрийн онцлог бүхий бүлэг болон гарч ирсэн. XVIII зуунд оросууд Казахын тал нутаг руу түрэн орж, XIX зууны дунд үе гэхэд Казахстаны нутаг дэвсгэр тэр чигээрээ Оросын Эзэнт улсын нэг хэсэг болжээ. 1917 оны Оросын хувьсгал, түүний дараа гарсан Оросын Иргэний дайны дараа Казахстаны нутаг дэвсгэрийг хэд хэдэн удаа өөрчлөн зохион байгуулсны эцэст 1936 онд ЗСБНХУ-ын нэг хэсэг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казахстан Улсыг байгуулжээ

Page 18: төв ази казакстан монголын харилцаа

ЗСБНХУ-ын нэг хэсэг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах

Казахстан Улс

Page 19: төв ази казакстан монголын харилцаа

. XX зууны турш Казахстаны нутаг дэвсгэрт Зөвлөлтийн томоохон төслүүд хэрэгжсэн юм. Тухайлбал Никита Хрущевийн атар газар эзэмших хөдөлгөөн энд өрнөснөөс гадна, Байконурын сансрын буудал, Семипалатинскийн цөмийн туршилтын талбай энд байгуулагдаж байлаа

Page 20: төв ази казакстан монголын харилцаа

Тусгаар тогтнолын үйл явдлууд Цагаан Орд байгуулагдсан 1361 он -

Өзбек Орд байгуулагдсан 1428 он - Казахын ханлиг

байгуулагдсан 1465 он - Тусгаар тогтнолоо

тунхагласан 1991 оны арванхоёрдугаар сарын 16 Тусгаар тогтнолоо эцэслэн

баталгаажуулсан 1991 оны арванхоёрдугаар сарын 25

Page 21: төв ази казакстан монголын харилцаа

Казахстан Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас хамгийн сүүлд 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо тунхагласан. Ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс.Казахстаны коммунист байх үеийнх нь удирдагч Нурсултан Назарбаев тусгаар тогтносон Казахстаны шинэ ерөнхийлөгч болжээ. Казахстан тусгаар тогтносноосоо хойш тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлж, Казахстаны эдийн засгийг, ялангуяа нефтийн салбарыг хөгжүүлэх бодлого баримталсаар ирсэн. Тус улсын эдийн засгийн төлөв сайжирсаар байгаа.

ҮНБ 2007 оны тооцоогоор -Нийт $161,155 тэрбум (дэлхийд

56-д) - 1 хүнд оногдох ҮНБ US$10,658

(дэлхийд 66-д)

Page 22: төв ази казакстан монголын харилцаа

Казахстан хүн амаараа дэлхийд 62-т ордог,

Хүн ам - 2006 оны нэгдүгээр сар оны тооцоо 15,217,711

Нягтшил 1 км²=5,4 хүн (дэлхийд 215-д)

2009 байдлаар нийт хүн ам дахь үндэстэн угсаатны эзлэх (%)63.1%Казак23.7%Орос2.9% Үзбек2.1% Украйн1.4% Уйгар1.3% Татар1.1% Герман4.5% Бусад

Нийт хүн амын насны пирамид

Page 23: төв ази казакстан монголын харилцаа

Сталины, үед олон үндэстэн ястны хүмүүсийг бөөнөөр нь Казахстан руу албадан нүүлгэн суурьшуулж байсны улмаас олон үндэстэн ястнаас бүрдсэн улс болсон. Казахстан шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон янзын шашин шүтлэг тус улсад өөрсдийн төлөөлөлтэй байдаг.

Исламын шашин(70.2%) гол шашин нь бөгөөд Үнэн алдартны(26.2%) шашин хоёрт ордог. Албан ёсны хэл нь Казах (64.4%)хэл боловч, Орос хэлийг өдөр тутмын харилцаандаа түгээмэл хэрэглэдэг.

Насанд хүрсэн хүмүүсийн 99.5% бичиг үсэг тайлагдсан.

Page 24: төв ази казакстан монголын харилцаа

Казахстаны Батлан хамгаалахын бүх бие бүрэлдэхүүнийг 40-р арми гэдэг.

Үүнээс армийн үндсэн бие бүрэлдэхүүнийг 17-корпс гэдэг,мөн 6 эх газрын зэвсэг хүчннй дивиз,дивизын базз, 14р 35р корпс нь цэргийн нисэх онгоцны буудал, 2 пуужингын анги, 2 алсын зайн артилерийн, хүнд зэвсэглэлийн корпстой.

Сүүлийн жилээс жилд Казахстаны зэвсэгт хүчин өргөжин тэлсээр байгаа.

1990-оноос 2005 оныг хүртэл хугацаанд зэвсэг техникийнхээ тоог 500-1613 хүргээд байна.

Казахстаны агаарын хүчинд ихэнхдээ Зөвлөлт Холбоот Улсын үеийн онгоцууд байдаг.

Үүнд Миг29-өөс 41, Миг31-өөс 44, Су-24өөс 37,Су27-гоос 60 ширхэг байна.

Жижиг хэмжээний тэнгисийн цэргийн хүчин Каспийн тэнгист байрладаг.

Page 25: төв ази казакстан монголын харилцаа

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН Улсын Гадаад Бодлого

Казахстаны эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч гол хүч нь уул уурхайн олборлох үйлдвэрлэл /нефть, хий/ бөгөөд сүүлийн 5 өсөлт нь 16,1% болсон байна.

Казахстаны Эдийн засаг, төсвийн төлөвлөлтйн яамнаас гаргасан мэдээнээс үзвэл, Казахстан жилд 1,3 сая нефть олборлож, 1 саяыг нь экспортлож байгаа бөгөөд 2015 он гэхэд жилд 3,5 сая нефть олборлох, түүний 3 саяыг экспортод гаргах зорилт тавьж байна.

Казахстаны байгалийн баялаг ихтэй нефть, газ, нүүрс, уран гэх мэт бусад эрдэс баялагийг олборлож, экспортонд гаргадаг юм.

Нефтийн нөөцөөрөө дэлхийд 7 дугаарт, ураны нөөцөөрөө дэлхийд 2 дугаарт ордог ажээ.

Казахстан нь төмөр, төмөр вольфрамын нөөцөөрөө дэлхийд 1-р байрт ордог.

Мөн мөнгө, тугалга, хромын, нөөцөөрөө 2 –р байрт, зэс ба флюоритын нөөцөөрөө 3 –р байрт, молибдений нөөцөөрөө 4–р байрт, алтаны нөөцөөрөө 5–р байрт ордог юм.

Page 26: төв ази казакстан монголын харилцаа

Казахстан нь байгалийн баялаг нь улсын хөгжлийн гол баялаг гэж тодорхойлоод баялагийг олборлох тал дээр нийт баялагийн 51–ээс дээш хувийг төрийн эзэмшилд байх ёстой гэж заасан байдаг.

Page 27: төв ази казакстан монголын харилцаа

“Казахстаны гадаад бодлогын хамгийн гол чиглэл нь их гүрнүүдийн аюулгүй байдалын талаарх баримталдаг бодлогыг өөртөө тусгаж, цөмийн зэвсэгээс ангид байхаас гадна, цөмийн зэвсэггүй, түүнийг үл дэлгэрүүлэх орон болсон явдал юм.-хэмээн гадаад бодлогод тусгасан байдаг.

Энэ бодлогод нь маш түргэн хугацаанд биелэлээ олсон бөгөөд олон улсын түвшин дэх нэр хүндийг нь өсгөсөн юм.

Цөмийн зэвсэгээ бүрэн устгаж чадсан бөгөөд Евроазийн холбоо байгуулах, Ази дахь хамтын нөхөрлөл илтгэлцлийн хэлэлцээр байгуулах зэрэг Казахстаны санаачилсан энэхүү байгуулагууд нь олон улсад амжилттай дэмжигдсэн юм.

Дипломат харилцаа нь эдийн засагт мөн сайнаар нөлөөлсөн ажээ. Экспортыг сайжруулах худалдааг өсгөх, мөн олон салбар дахь гадаад орнуудтай хамтрах хамтын ажиллагааг хөгжүүлсээр байна.

Page 28: төв ази казакстан монголын харилцаа

Азид илтгэлцэл, аюулгүй байдлын систэм байгуулах саналыг Ерөнхийлөгч Н. Назарбаев 1993 оны гуравдугаар сард дэвшүүлсэн бөгөөд улмаар 1996 оны 2 дугаар сард “Азид хамтын ажиллагаа,илтгэлцэлийг бэхжүүлэх арга хэмжээний зөвлөлгөөн” СВМДА-ийг байгуулсан.Тус зөвлөлгөөний дээд хэмжээний уулзалтыг 2002, 2006 онд Алматы хотноо тус тус зохион байгуулсан.Манай улс энэ байгууллагын гишүүн 18 орны нэг юм.СВМДА-гийн Нарийн бичгийн дарга нарын газар 2006 онд байгуулагдан төв нь Алматы хотод ажиллаж байна.

Page 29: төв ази казакстан монголын харилцаа

Казахстаны гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдэд

1.Хөрш орнууд болон Азид чиглэсэн бодлого

Төв Азийн улс тэр дундаа Узбекстан, Киргизстан улсуудтай мөнхийн найрамдлын харилцаагаа хадгалах бэхжүүлэхийг эрмэлзэнэ. Казахстаны гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдэд, ОХУ-тай стратегийн түншийн харилцаагаа хөгжүүлэх. БНХАУ-тай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, Төв Азийн хөрш орнуудтайгаа хамтран ажиллах, исламын орнуудтай харилцаагаа хөгжүүлэх явдал багтдаг болно. Казахстан-Орос улсын харилцаа маш чухалд тооцогдоно. 1998 оны 7–сарын 6–нд Москва хотод “Мөнхийн найрамдалын тунхаглал”-д гарын үсэг зурсан нь түүхийн шинэ хуудас болж өгсөн байна.

Page 30: төв ази казакстан монголын харилцаа

2. Европын орнуудад чиглэсэн гадаад бодлого

Европын Холбооны орнуудад харилцаагаа хөгжүүлэх, худалдаа эдийн засгийн салбарт хамтран ажиллах.Тэд дундаа Франц улс нь Казахстантай харилцаагаа сайжруулах мөн ашигт малтмал, газрын тос, уран импортлох эрмэлзэлтэй байдаг. Украйн Беларустай дотно харилцаатай байдаг.

Page 31: төв ази казакстан монголын харилцаа

3.Америк, Ойрхи Дорнодод чиглэсэн гадаад бодлого

АНУ-тай цэргийн салбар, уул уурхай, боловсрол-соёл шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж байгаа, мөн өндөр илтгэлцлийн хэмжээгээ бэхжүүлэн хамтын ажиллагаа хөгжүүлэх, Кашмир, Ирак, Ойрхи Дорнодын асуудлын талаарх өөрийн гэсэн байр сууриа илэрхийлэхийн хамт, бодлого боловсруулан харилцаж байна.Ойрхи Дорнодод энэ бүс нутагт энх тайван, нөхөрлөлийг бий болгох, энхийн хэлэлцээр явуулж дайн байлдаан хийхгүйгээр асуудлыг шийдвэрлэхийг дэмждэг.

Page 32: төв ази казакстан монголын харилцаа

4. Африк Номхон далайн орнуудад чиглэсэн гадаад бодлого

Африкийн улсууд болон Шинэ Зеланд, Австрали зэрэг улсуудтай харилцаагаа өргөжүүлэх

Page 33: төв ази казакстан монголын харилцаа

Казахстаны гадаад орчин Казахстан нь Их гүрнүүдийн

хувьд стратегийн ашигтай байрлалд байдаг бөгөөд их гүрнүүд төв Азид нөлөөллөө тогтоох гэж маш их чармайдаг.Тэр дундаа Төв Азийн тэргүүлэгч улс болох Казахстанд их гүрнүүд анхаарлаа хандуулах нь дамжиггүй юм. Зүүн-хойд талаас эрт дээр үеэс түүний бүрэлдэхүүнд багтаж байсан мөн одоо ч найрамдалт, стратеги түншлэлийн харилцаатай байгаа ОХУ, баруун талаас Европын их гүрнүүд болон ардчилалын өлгий болсон АНУ, зүүн урд талаас дэлхийн тавцанд маш хурдтай хөгжин гарч ирсэн БНХАУ, баруун урд талаас шашин нэгт Ойрхи Дорнод болон Арабын ертөнцийн улс орнууд зэрэг бүхийл талаас Казахстан харилцаж байна.

Page 34: төв ази казакстан монголын харилцаа

Зэвсэглэлийг хорогдуулах ба цөмийн зэвсэгийг үл дэлгэрүүлэх Үй олноор хөнөөх зэвсэгийг үл дэлгэрүүлэх олон улсын зарчимыг

бэхжүүлэх тухай Казахстаны байр суурь: Казахстаны ард түмэн цөмийн туршилт дэлбэрэлтийг бүх төрлийг

мэдэрсэн улс юм. Жишээ нь: Семипалатинскийн цөмийн туршилтын газарт 456 удаа цөмийн дэлбэрэлт болсон юм. ЗХУ задарсны дараа Казахстаны нутагт асар их цөмийн зэвсэгийн нөөц, байгууламжууд, стратегийн зэвсэглэл үлдсэн байсан.

Тусгаар тогтносны дараахан цөмийн зэвсэгтэй байх нь улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэхтэй холбон үзэхийг хичээж байсан ч ОХУ болон их гүрнүүдийн шахалт шаардлага, аюулгүй байдлын болон эдийн засгийн баталгаа, тусламж дэмжлэгийн дүнд цөмийн зэвсэггүй байх эрх зүйн орчинг бүрдүүлсэн.

Page 35: төв ази казакстан монголын харилцаа

Казахстаны гадаад бодлого нь зэвсэг хорогдуулах ба үй олноор хөнөөх зэвсэгийг үл дэлгэрүүлэх, Олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, Улс хоорондын харилцааг хөгжүүлэх, мөргөлдөөнийг зохицуулах, Олон Улсын байгуулагуудын үүргийг сайжруулах бодлогод тулгуурласан байдаг юм.

Page 36: төв ази казакстан монголын харилцаа

Гадаад бодлогын тулгамдсан асуудлууд ба аюулгүй байдал

Төв Ази-д Их гүрнүүдийн ашиг сонирхлын мөргөлдөөн,бүс нутгийн экологийн хямрал, улс хоорондын харилцан ойлголцол, угсаатан хоорондын хямрал, нийгэм эдийн засгийн ядмаг төрх, удирдагчдын амбици, бүс нутагт оройлох гэсэн улс бүрийн амбици, шашины урсгалуудын зөочилдөөн зэрэг нь шууд нөлөөлөөд зогсохгүй түүнийг тогтворгүйжүүлэгч үндсэн хүчин зүйлүүд болж байна.

Мөн дэлхий нийтэд тулгараад байгаа шинээр бий болж буй шашны экстримизм, хар тамхины наймаа, хүний наймаа, бүх салбар хээл хахуульд идэгдсэн гэх мэт бүхий л асуудлууд бүс нутагт байна.

Төв Ази дахь бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцооны хөгжилд гарсан нэг чухал онцлог бол уламжлалт бус аюул нь гуравдагч орон бүс нутагт цэргийн хүчээр түрэмгийлэх болсон.

Page 37: төв ази казакстан монголын харилцаа

Төв Азийн нутаг дэвсгэр дээр террорист, эсвэл экстремист гэж нэрлэхэд бүрэн үндэслэлтэй гурван байгууллага үүссэн аж.

Эдний эхнийх нь Узбекстаны исламын хөдөлгөөн юм. Энэ байгууллага Узбекстан дахь төрийн эрх барьж буй дэглэмийг түлхэн унагааж, төр барих шашны хэлбэрийг тогтоохыг зорьдог.

Нөгөө хоёр байгууллага нь Шинжаан-Уйгурын өөртөө засах тойрогт салан тусгаарлах үзэл бий болсон. Энэ бол <<Дорнод Туркестаныг чөлөөлөх олон улсын хороо>>, <<Уйгарстаныг чөлөөлөхийн төлөө>> байгууллага юм.

Энэхүү хоёр байгууллагын үйл ажиллагааны илрэл нь Казахстаны нутаг дэвсгэр дээр ч бүртэгдсэн байдаг.

Page 38: төв ази казакстан монголын харилцаа

Байгалийн, юуны түрүүнд эрчим хүчний нөөцийн төлөөх тэмцэл улам бүр хүчээ авч буй өнөөгийн нөхцөлд Төв Ази нь олны анхаарлыг ихээр татаж байна.

Нефть, хий, өнгөт болон ховор металл, алт, мөнгө, уран зэрэг байгалийн баялагийн арвин нөөцийг дэлхийн хэмжээний гүрнүүд эзэмшихийг санаархаж байгаа бөгөөд энэ нь дэлхийн эдийн засаг дахь бүс нутгийн ач холбогдлыг нэмэгдүүлж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд нефтийн ховорхон нөөц, биологийн баялагтай Каспийн тэнгис стратегийн хувьд онцгой ач холбогдолтой.

Түүнээс гадна Төв Ази хар тамхи, зэр зэвсэг, нууцаар гаальгүй хил давуулсан бараа, хууль бус шилжин нүүгчдийн урсгал жилээс жилд нэмэгдэж байгаа нь эмзэг асуудлын нэг хэвээр байна.

Энэ нь Төв Ази руу дэлхийн нийтийн анхаарлыг улам ихээр хандуулах, түүний тулгамдсан асуудлууд, ирээдүйн төлөвт сэтгэл зовних нэг бодит шалтгаан болж байна.

Үүний зэрэгцээ Төв Ази бол исламын, Оросын үнэн алдартны, Хятадын Күнзийн, Барууны гээд дэлхийн томоохон соёл иргэншлүүдийн огтолцох цэг болдог.

Дүгнэж хэлэхэд Төв Ази нь олон улсын улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын үүднээс авч үзвэл ихээхэн ач холбогдолтой бүс нутаг юм.

Page 39: төв ази казакстан монголын харилцаа

Аюулгүй байдалаа хангахад Казахстаны хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Стратегийн зорилгын хувьд Төв Азийн геополитикийн нэгдмэл эвслийг бүрэлдүүлэх ажлыг үргэжлүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна. Бүс нутгийн улс орнуудын цэргийн салбар дахь хамтын ажиллагаа, туршлага сололцох явдалыг өргөжүүлэн идэвхжүүлэх хэрэгтэй.

2. Гадаадын томоохон түншүүд ойртон нягтрах, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон тал төвшин бүхий, олон хувилбарт бодлогыг цаашид ч хөгжүүлэх шаардлагатай байна.

3. Казахстан болон Төв Азийг тойруулж тогтвортой байдлын ерөнхий төвтэй тойргуудыг байгуулах шаардлагатай байна. Бүс нутгийн хил залгаа онуудтай аюулгүй байдалын салбарт хамтран ажилласнаар төрийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах нь илүү үр ашигтай болохыг дэлхийн туршлага харуулж байна.

Page 40: төв ази казакстан монголын харилцаа

“Казахстаны үндэсний аюулгүй байдал нь Төв Азийн бүс нутгийн аюулгүй байдалтай салшгүй холбоотой байх учиртай. Төв Азийн бүс нутгийн аюулгүй байдалыг Евроазийн төв хэсгийн аюулгүй байдлын нэгэн хэсэг гэж үзвэл зохистой. Евроазийн төв бүс нь дэлхийн аюулгүй байдалын даяар тогтолцооны хэсэг болох Евроазийн аюулгүй байдалын тогтолцооны нэг хэсэг байх учиртай”-хэмээн Ерөнхийлөгч Н.Назарбаев өөрийн бүтээлдээ тусгасан байдаг. “Мэдээж, аюулгүй байдалыг хангах түлхүүр хүчин зүйл нь Төв Азийн орнуудын өөрсдийнх нь олон талт хамтын талт хамтын ажиллагааны тогтолцоо байх билээ.Нэгдэн нягтрах үйл явцыг эрхэмлэсэн бидний хүчин чармайлт бол эдийн засгийн төдийгүй, аюулгүй байдалыг хангах түлхүүр юм. Хэн ч өөрийн эдийн засгийн болон худалдаа арилжааны түншээ тогтворгүй байдалд ороосой гэж хүсдэггүй. Тиймээс Төв Азид орших бидний хөршүүдийн тогтвортой байдал нь Казахстаны хувьд нэн чухал. Энэ бол нээлттэй хийгээд тодорхой байр суурь бөгөөд эл чиглэлд хийгдэж буй бүхийл практик алхам, бүс нутаг дахь Казахстаны гадаад бодлогын гол чиглэл мөн”-хэмээн Н.Назарбаев өөрийн бүтээл болох “Эгзэгтэй арван жил”-д дурдсан байдаг.

Page 41: төв ази казакстан монголын харилцаа

Каспийн тэнгис Казахстан

Каспийн тэнгис, түүний орчмын нутаг дэлхийн бүхий л соёл иргэншил, шашны огтлолцсон цэг юм. Велимир Хлебниковын хэлснээр: <<Каспий бол Христ, Мухаммед, Буддагийн гурвалжин юм>>.

Нэг хэсэг шинжээчдийн үзэж байгаагаар, Каспий бол өөрийн өвөрмөц экосистэмтэй, манай гаригийн эрчим болон амьд бодисын гарал үүсэлтэй асар их нөөц баялагийн <<агуулах>> ажээ. Тиймээс Каспийн бүс нутаг нь Төв Евроазийн геополитикийн байдлын чухал хэсэг болсон стратегийн чухал бүс болж байгаа юм.

Хоёр дахь байр суурь нь Каспийн бүс нутгийг Алжираас Зүүн-Өмнөд Ази хүртэл тэлсэн, Балканы хойг, Ойрхи Дорнод Кавказ, Афганистан, Кашмираар дамжин нэвтэрдэг дэлхий дахиныг хамарсан <<тогторгүй байлын нум>> гэгддэг газар нутгийн хойд бүсийн нэгээхэн хэсэг хэмээн үздэг.

Гурав дахь хэсэг шинжээчид Каспийн тэнгис, түүний орчмын нутаг бол Кавказ, Дундад Дорнод, Орос, Төв Азийн уулзвар дээр ошиж байгаа хилийн бүс аж.

Page 42: төв ази казакстан монголын харилцаа

Үүнээс гадна Каспийн гадна тэнгис, түүний орчмын газар нь өнөөдөр тогтворгүй байдлын бүс нутаг болж хувирчихаад байгаа учир зарим шинжээчид Каспийг Ойрхи Дорнодын нэгэн адил Геополитикийн <<хар нүх>> гэж тодорхойлсон байдаг. Газар доор хадгалагдаж байгаа нефтийн асар их нөөц ийм дүгнэлтэнд хүрэхэд нөлөөлсөн юм. Учир нь энэхүү түүхий эд нь хэзээ нэгэн цагт бүс нутгийн ба их гүрнүүдийн ашиг сонирхлыг зөрчилдүүлж, мөргөлдөөнд хүргэх хүчин зүйл болно гэсэн таамаг дэвшүүлсэн.

Каспийн нефтийн баталгаатай нөөц нь 4-6 тэрбум тонн буюу дэлхийн нийт нөөцийн 3% болохыг тогтоогоод байна. Одоогийн байдлаар Каспийн нефтийг олборолож байгаа хэмжээ нь дэлхийн нийт олборлолтын 1,5% буюу Ойрхи Дорнодын олборлолтын 4%-тай тэнцэж байна. Ерөнхийдөө 2010 он гэхэд Каспийн үйлдвэрлэлийн нөөц нь 150-200 сая тонн буюу Ойрхи Дорнодын орнуудын үйлдвэрлэлийн хүчин чадлын 12%-тай тэнцэнэ гэсэн тооцоо бий.

Page 43: төв ази казакстан монголын харилцаа

Казахстаны Каспийн тэнгистэй залгаа хэсэг нь нефтийн хамгийн ирээдүйтэй бүс нутагт тооцгддог. Каспийн Казахстаны салбар дээр үндэстэн хоорондын 10 орчим тэргүүлэгч корпораци үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: Тексако-Мобил, Би Пи Амоко, Шелл, Шеврон гэх мэт.

Казахстаны Каспийн тэнгисийн эрх зүйн орчин 1) Каспийн тэнгисийн эрх зүй орчин хэмээх баримт бичиг; 2) Тэнгисийн эрх зүйн орчин хэмээх 1982 оны НҮБ-н Конвенц, эх сурвалж дээр үндэслэгдсэн байдаг.

Page 44: төв ази казакстан монголын харилцаа

Казахстан-2030 стратеги төлөвлөгөө

1. Бид хаана оршиж байна вэ?2. Казахстаны зорилго3. Урт хугацааны гол зорилгууд ба

хэрэгжүүлэх стратегиуд: 3.1. Үндэсний аюулгүй байдал, 3.2. Дотоод улс төрийн тогтвортой

байдал ба ард иргэдийн нэгдэл, 3.3 Их хэмжээний гадаадын хөрөнгө

оруулалт,дотоодын хуримтлалтай зах зээлийн ЭЗ-гаа хөгжүүлэх

3.4 Казахстаны иргэдийн боловсрол, эрүүл мэнд болон хангалуун амьдрал

3.5 Эрчим хүчний нөөц3.6 Дэд бүтэц тэр дундаа зам тээвэр

болон харилцаа холбоо3.7 Үндсэн зорилгуудаараа

хязгаарлагдсан мэрэгшсэн улс

Page 45: төв ази казакстан монголын харилцаа

Казахстан сансар судлалын салбарыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд 2006 онд “ KazSat-1” сансарын анхны хиймэл дагуул хөөргөв. Сансар судлалын салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх “төрийн хөтөлбөрийг”-ийг боловсруулан, сансрын пуужингийн “Байтерек”, сансрын нислэгийн “Ишим” цогцолборуудыг барьж байгуулах ажлыг хийж байна.

Page 46: төв ази казакстан монголын харилцаа

2 болон олон талт хамтын ажиллагаа

Казахстан нь олон улсын 68 байгууллагад элссэн.

НҮБ ШХАБ Евро-Азийн эдийн засаг хамтын

нийгэмлэг ЕвроАзэс Аюулгүй байдлын хамтын

ажиллагааны гэрээний байгууллага ОДКБ

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага ЕАБХАБ

ТҮРКСОЙ ТУХН-Тусгаар улсуудын хамтын

нийгэмлэг Исламын Тунхаглалын Холбоо г.м

ОУБ-д гишүүнээр төдийгүй Азид итгэлцлийг бэхжүүлэх, хамтран ажиллах Зөвлөлгөөнийг СВМДА санаачлан байгуулж, эдгээр ОУБ-уудтай хамтран ажиллах, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Page 47: төв ази казакстан монголын харилцаа

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага

Page 48: төв ази казакстан монголын харилцаа

ШХАБ Гишүүн улс

Ажиглагч улс

Зочин улс

Page 49: төв ази казакстан монголын харилцаа
Page 50: төв ази казакстан монголын харилцаа
Page 51: төв ази казакстан монголын харилцаа

ШХАБ нь байгуулагдах түүхэн нөхцөл нь ЗХУ задарсантай холбоотой бөгөөд Хятад, Орос хоёр улсын түншлэлтэй холбоотой үүсэн бий болсон байгууллага юмаа.

Энэ байгууллага нь АНУ болон НАТО-гийн гишүүн орнуудын эсрэг Варшавын гэрээний байгууллагын залгамж халаа болон гарч ирсэн юмаа.

Энэ байгууллага нь онд ОХУ, Казахстан, Киргизстан, Хятад гэсэн таван улсын гэрээгээр Шанхайн –ын гэрээ байгууллагдсан.

Page 52: төв ази казакстан монголын харилцаа

ШХАБ-ын бий болгох идеологи нь доорх хүчин зүйлс үндэслэсэн:

1. Ганц туйлт дэлхий тогтвортой бус, энэ нь хүн төрлөхтөнд аюултай хийгээд цэргийн дарангуйллыг тогтоож болзошгүй

2. Дэлхийн хэмжээнд чөлөөт зах зээлийн харилцааг бэхжүүлэх нь дэлхийн эдийн засагт тогтворгүй байдал байгалын баялгын төлөөх тэмцэл бий болгох магадлалтай бөгөөд ингэснээр их хэмжээний хүн ам өлсөглөн, өвчин зэвсэгт мөргөлдөөнд хүргэж болзошгүй

Page 53: төв ази казакстан монголын харилцаа

Үйл ажиллагааны чиглэл:1. Бүс нутагт энх тайван байдлыг сахин

хадгалж, аюулгүй байдал итгэлцэлийг бэхжүүлэх

2. Гадаад улс төрийн бодлогын нийтлэг ашиг сонирхол бүхий асуудлаар, түүнчлэн ОБ болон ОХ, чуулган дээр нэгдмэл үзэл санааг эрэлхийлэх

3. Терроризм салан тусгаарлах үзэл экстремизм мансруулах бодис зэвсгийн хууль бус наймаа, үндэстэн дамнасан гэмт хэрэг, түүнчлэн хууль бус цагаачлын эсрэг хамтран тэмцэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх

4. Зэвсэг хураах зэвсэглэлд хяналт тавих асуудлаар хүчин чармайлтаа уялдуулан зохицуулах

Page 54: төв ази казакстан монголын харилцаа

Төв Азийн улсуудын ашиг сонирхол ШХАБ дахь төв азийн улсуудын ашиг

сонирхолыг бүс нутгийг тогтвортой байлгах хоёр шалтгаанаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж болох юмаа.

Page 55: төв ази казакстан монголын харилцаа

Казахстан-Монголын харилцаа

1.    Дипломат харилцаа:БНКазахстан Улс нь Монгол Улстай хуурай замаар хилэлдэггүй боловч эх газраар Монгол Улсад хамгийн ойр орших улс юм.1992 оны 1 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон.Монгол Улс ЭСЯ-аа 1992 онд Алматы хотод, Казахстан Улс 1997 онд Улаанбаатар хотод тус тус нээсэн.

Page 56: төв ази казакстан монголын харилцаа

2. Харилцан айлчлалууд:

Монголын талаас:

-Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай 1994 онд-Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 оны 3 дугаар сард -Монгол Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир 2003 онд-Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр  2007оны 8 дугаар сард

Казахстаны талаас:

-БНКазУ-ын Ерөнхий сайд С.Терещенко 1992 онд -БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев 1993 оны 10 дугаар сард-БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев 1999 оны 11 дугаар сард -БНКазУ-ын Гадаад хэргийн сайд К.К.Токаев 2006 онд-БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев 2008 оны 8 дугаар сард

Page 57: төв ази казакстан монголын харилцаа

Харилцааны түвшин

Хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаа

а. Визтэй эсэх:

Монгол Улсын дипломат, албан паспорттай иргэд визгүй зорчдог. Харин энгийн паспорттой иргэд 90 хоног визгүй зорчдог.

б. Оюутны солилцоо:

Монгол Улс, Казахстан Улсын Боловсролын яамдын хооронд 2008 онд шинэчлэн байгуулсан  Хэлэлцээрийн дагуу 2009 оноос эхлэн жил бүр 5 хүртлэх оюутанг баклавар, магистрантур, доктронтурт харилцан сургахаар болсон.

Page 58: төв ази казакстан монголын харилцаа

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа(2009 оны байдлаар)

Худалдаа, эдийн засаг шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын Комисс 1993 оноос байгуулагдан ажиллаж 2 жилд нэг удаа хуралдаж байна. Тус Комиссын 3 дугаар хуралдаан 2004 онд Астанад хуралдсан.

а. Худалдааны нийт эргэлт:43890,6  мянган ам. долларҮүнээс:-экспорт         25 623,3 мянган ам. доллар-импорт:         18 267,3 мянган ам. доллар

б. БНКазУ-аас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ: Монгол Улсад оруулж байгаа хөрөнгийнхөө хэмжээгээр Казахстан нь 35 дугаар байрт байна. Монголд 12 140,57 мянган ам.долларын  хөрөнгө оруулалттай Казахстаны 34 компани байна.

Page 59: төв ази казакстан монголын харилцаа

Соёлын харилцаа

Хоёр талын соёл, боловсролын хамтын ажиллагааг цаашид цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, Монголын ба Казахстаны  соёлын өдрүүд харилцан зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагаа тогтмолжиж байна.

Монгол Улсын 60 орчим мянган казах иргэд БНКазахстан Улсад шилжин суурьшаад байгаа.

Байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд

Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж буй 50 орчим Гэрээ, Хэлэлцээр үйлчилж байна.Тэдгээрээс зарим чухал Гэрээ, Хэлэлцээрийг дурдваас:

•    Монгол Улс, БНКазУ-ын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны Гэрээ (1993)

•    Монгол Улс, БНКазУ-ын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон төлбөрийн тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр(1992)

•    Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр

Page 60: төв ази казакстан монголын харилцаа

Монгол улс, БН Казахстан улсын хоорондох байгуулсан гэрээ хэлэлцээрүүд

Монгол улс, БН Казахстан улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай Протокол 1992.01.22

Монгол улсын Засгийн газар , БН Казахстан улсын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр 1992.9.27 (5 жил)

Монгол улсын Засгийн Газар, БН Казахстан улсын Засгийн газар хоорондын төлбөрийн Хэлэлцээр 1992. 9.27 5 жил

Монгол улсын Засгийн газар, БН Казахстан улсын Засгийн газар хоорондын 1993 оны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр 1992. 9.27

Монгол- Казахстаны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааны Протокол 1992.10.10

Монгол улсын засгийн газар, БН Казахстан улсын засгийн газар хоорондын Соёлын талаар хамтран ажиллах Хэлэлцээр 1992 (5 жил)

Монгол улсын ГЯЯ, БНКазахстан улсын ГЯЯ-ны хоорондын хамтын ажиллагааны Протокол 1992.10.27 (тодорхойгүй) Улаанбаатар

Агаарын харилцааны тухай Монгол улсын засгийн газар, БНКазахстан улсын засгийн газар хоорондын Хэлэлцээр 1992.10.27 (заагаагүй) Улаанбаатар

Page 61: төв ази казакстан монголын харилцаа

Авто тээвэр олон улсын зорчигчид, ачаа тээвэрлэх тухай Монгол улсын Засгийн газар, БН Казахстан улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр 1993.10.22 10 жил Казастаны тал 18/120 ноот (11,03,01)

Дамжин өнгөрөх журмын тухай Монгол улсын Засгийн газар , БН Казахстан улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр 1993.10.22

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол Казахын засгийн газар хоорондын комисс байгуулах болон түүний үүргийн тухай хоёр орны засгийн газар хоорондын Хэлэлцээр 1993.03.25 (5 жил) Алмата

Монгол улсын засгийн газар, БНКазУ-ын засгийн газар хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ, 1993.10.22 (10 жил) Улаанбаатар

Нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллахтухай Монгол улсын засгийн газар, БНКазУ-ын засгийн газар хоорондын Хэлэлцээр 1993.10.22 (5 жил) Улаанбаатар

Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах, таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай Монгол улсын Засгийн газар, БНКазУ-ын Засгийн газар хоорондын Гэрээ 1993.10.22 Дотоодын хуулийн журмаа биелүүлснээ мэдэгдсэн сүүлчийн мэдэгдлээс хойш 30 хоногийн дараа хүчийн төгөлдөр, эс цуцалбал тодорхой бус хугацаагаар хүчин төгөлдөр, (Монгол Улс 1994.07.04-нд соёрхон баталснаа 1994.11.07-нд казахын талд мэдэгдсэн) Улаанбаатар

Page 62: төв ази казакстан монголын харилцаа

Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Монгол улсын Засгийн газар, БНКазУ-ын Засгийн газар хоорондын Гэрээ 1993.10.22 Дотоодын хуулийн журмаа биелүүлснээ мэдэгдсэн сүүлчийн мэдэгдлээс хойш 30 хоногийн дараа хүчийн төгөлдөр, эс цуцалбал тодорхой бус хугацаагаар хүчин төгөлдөр Улаанбаатар

Монгол улсын болон БНКазУ-ын иргэдийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах асуудлаар хамтран ажиллах тухай Монгол улсын засгийн газар, БНКахУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр 1994.12.02 (заагаагүй) Алмата

Иргэд харилцан зорчих тухай Монгол улсын Засгийн газар, БНКахУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр 1994.12.02 (5 жил ) Алмата

Сайн дураараа шилжин суурьших болон хөдөлмөрийн гэрээгээр БНКахУ-д ирсэн хүмүүсийн иргэний харьяалалын асуудлыг зохицуулах тухай Монгол улсын Засгийн газар, БНКахУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр 1994.12.02 (5 жил ) Алмата

Page 63: төв ази казакстан монголын харилцаа

Монгол улсын Засгийн газар, Казахстан улсын Засгийг газар хоорондын гаалийн салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр 1998.03.12 Алмата

Монгол улсын Засгийн газар, Казахстан улсын Засгийн газар хоорондын давхар татварын тухай Хэлэлцээр 1998.3.12 1999.12.02 Алмата

Ургамлын хорио цээрин салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр 1998.03.12

Мал эмнэлэгийн салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр 1998.03.12

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Тунхаглал 1998.03.12